OXYGENCARE

Page 1

ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА

ӨНДӨР ДАРАЛТАД ХҮЧИЛ ТӨРӨГЧИЙН КАМЕР WWW.OXYGENCARE.MN

ШАНХАЙН БАОБАНГ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК


АГУУЛГА 3 4 5 6 8 11 13 14 15 17 18

2

Өмнөх үг Дүрст тэмдэглэгээ Аюулгүй ажиллагаа Бүтээгдэхүүний үзүүлэлтүүд ба бүтэц - Камер - Агаарын компрессор - Хүчилтөрөгч баяжуулагч - Агааржуулагч Бүтээгдэхүүний угсралт ба ашиглалт - Суурилуулалт - Ажлын схем - Дагалдах хэрэгсэл - Агаарын компрессор ба хүчилтөрөгчийн баяжуулагчийн холболт - Хүрээг суурилуулах - Дуу намсгагч ба хүчилтөрөгчийн маск суурилуулах - Агаарын хөргүүр суурилуулах - Усны шүүлтүүр - Үйл ажиллагаа Өндөр даралтат эмчилгээний өмнөх бэлтгэл Засвар үйлчилгээ - Камерын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ - Агаарын компрессорын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ Түгээмэл асуултууд Асуудал ба алдааг олж засварлах Тээвэрлэлт ба хадгалах нөхцөл


ӨМНӨХ ҮГ Хүмүүс агааргүйгээр, ялангуяа хүчилтөрөгчгүй бол юу ч хийж чадахгүй. Хэвийн даралттай агаар дахь хүчилтөрөгчийн эзлэх хувь 21% байна. Хэрэв хүчилтөрөгчийн хувь хэмжээ 12% -иас бага байвал хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхэлд хүрэх болно. Хот газар амьдардаг хүмүүсийн 90 хувь нь янз бүрийн түвшний гипокси /хүчилтөрөгчийн дутагдал/ өвчтэй байдаг. Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь амьдралын чанарыг сайжруулж, эрүүл чийрэг болгодог. Энэ бол эрүүл мэнд, гоо сайхны хамгийн сүүлийн чиг хандлага юм.

ӨНДӨР ДАРАЛТАД ХҮЧИЛ ТӨРӨГЧИЙН КАМЕР

3


ДҮРСТ ТЭМДЭГЛЭГЭЭ Дараах хүснэгтд Хүчилтөрөгчийн камерын хэрэглэх үед ашиглагддаг тэмдэглэгээнүүд юм.

CE-EX-ны гэрчилгээ

Үйлдвэрлэгч

Үйлдвэрлэсэн огноо

B төрлийн хэсэг

Гарын авлагаас харна уу

Цувралын дугаар

Газардуулсан

Цувралын дугаар

Асаалттай

Унтраасан

АНХААР ХАЛУУН ХҮРЧ БОЛОХГҮЙ хэрэглэхийн өмнө хөргөнө үү

Хүчил төрөгчийг шингээх

Ялгаруулж гаргах

Анхааруулга

Сэрэмжлүүлэг

Цахилгаан төхөөрөмжийг хаях журмын дагуу зөв хаях: Төхөөрөмж, түүний хэсгийг зөв хаях журмыг орон нутгийн удирдлагуудаас тодруулна уу.

Дотоод / гадаад агаар алдалтын хавхлагын заагч

4

Европын орон дахь төлөөлөгчийн газар

Дээшээ

Норгохоос сэргийл


АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА Аюулгүй байдлыг хангахын тулд ашиглахаасаа өмнө дараахь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхааруулгыг уншина уу. Анхааруулга: Ашиглах явцад содон үнэр үнэртвэл, цахилгааныг унтраагаад залгуурыг салгана; Залгуурыг бүрэн залгасан эсэхийг шалгана; Ханган нийлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төхөөрөмжийг задлахгүй байх; Бүтээгдэхүүнийг ус, гал, хурц зүйлээс хол байлгах хэрэгтэй; Хүүхдүүдэд хэрэглэхдээ насанд хүрэгчдийн асрамжинд байлгах шаардлагатай; Төхөөрөмжийг ашиглаж байх үед камер дээрх ямар ч хавхлагт хүрч болохгүй; Төхөөрөмж дээр хүнд зүйл тавьж болохгүй. Хэрэв цахилгааны утас сул байвал түүнийг ашиглаж болохгүй. Цахилгааны утсыг татаж, нугалж, мушгиж болохгүй. Цахилгааны залгуур болон унтраалгад нойтон гараар хүрч болохгүй; Төхөөрөмжийг угаалгын өрөө болон бусад чийгтэй орчинд ашиглаж болохгүй; Хэрэглэхийг хориглосон эсрэг заалттай хүмүүс 1. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд хэлбэрийн халдварт өвчтэй хүмүүс 2. Ханиад, пневмоторакс өвчтэй өвчтөнүүд 3. Хүнд хэлбэрийн эмфиземтэй өвчтөнүүд 4. Цусны даралт 160/100мл-ээс дээш ихэссэн бол; 5. Зүрхний хүнд өвчнүүд Тэмдэглэх нь: 1.Тасалгаанд даралт ихсэх үед онгоцонд хөөрч буухтай адил чихэнд даралт мэдрэгдэнэ. Энэ бол хэвийн үзэгдэл юм. Энэ байдлаас гарахын тулд дараахь арга хэмээг авч болно: а. шүлсээ хаях; b. Чихэр зажлах c. Эвшээх d. Даралт 30кПа дээр тогтворжиход хамраа чимхээд дотроос үлээ. Энэ таагүй байдал аажмаар алга болно. 2.Камерын даралтыг 0кПа хүртэл буурсан үед л камерын цахилгаан товчийг онгойлгож болно.

Хавхлагыг нээнэ

Даралт хэмжигч 0 кПа зааж байгаа эсэхийг шалгаарай

Цахилгаан товчийг татна

Камераас гарсны дараа цэвэрлэгээ хийх ажлыг цаг тухайд нь хийсний дараа шууд тэжээлийг унтраагаарай.

5


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД БА БҮТЭЦ Камер 1

Бүрхүүл

7

Гадаад даралт хэмжигч

2

Автомат даралтыг бууруулах хавхлагууд

8

Дотоод даралт хэмжигч

3

Гадагш харах цонх

9

Агаар оруулах хавхлага

4

Өнхрөхөөс хамгаалах дэр

10

Хүчилтөрөгч оруулах хавхлага

5

Цахилгаан товч

11

Нөөц хавхлага

12

Яаралтай тусламжийн даралт бууруулах хавхлага

6

Агаар гадагшлуулах хавхлага

Загвар

ST801

Үзүүлэлтүүд Хэмжээ

80 х 225 см

Даралт

1.3 ATA (30кПа, 4psi)

Жин

13 кг

6


Агаарын компрессор

Агаарын компрессор Хүчдэл

110/220 в

Агаарын урсгал

72 л/минут

Цахилгаан Эрчим хүч

480 Вт

Жин

18 кг

Хүчилтөрөгч баяжуулагч

Эвхдэг сандал Хүчдэл

110/220 в

Хүчилтөрөгчийн урсгал

1-5 л/минут

Цахилгаан Эрчим хүч

480 Вт

Жин

30 кг

Агааржуулагч

Эвхдэг сандал Хүчдэл

110/220 в

Чадамж

150 л/минут

Цахилгаан Эрчим хүч

220 Вт

Жин

5 кг

7


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УГСРАЛТ БА АШИГЛАЛТ Ажлын схем зураг

СУУРИЛУУЛАЛТ Суурилуулахын өмнө дагалдах хэрэгслийн хайрцагийг нээнэ. Дагалдах хэрэгсэл

1

Камер

Метал хүрээ ба холбох саваа

Матрасс

Агаарын/Хүчил төрөгчийн хоолой

8

Өнхрөхөөс хамгаалах дэр

Дуу намдаагч

Цахилгаан утас

Нөөц гал хамгаалагч

Гадаад/дотоод даралт хэмжигч

Идэвхижүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр хөвөн

М3 зургаан өнцөгт эрэг чангалах түлхүүр

Агааржуулагч


2

Агаарын компрессор дээрх агаарын хоолойг камерын агаар нэвтрүүлэх хавхлагтай холбоно. Хүчилтөрөгчийн баяжуулагч дээрх хүчилтөрөгчийн хоолойг камерын хүчилтөрөгчийн оролтын хавхлагт холбоно. Дотоод ба гадаад даралт хэмжигч суурилуулна.

Гадаад даралт хэмжигч (0-40па)

Дотоод даралт хэмжигч (-40-па)

ТЭМДЭГЛЭХ НЬ: Хэрэглэхийн өмнө дотоод ба гадаад даралт хэмжигчийг суурилуулна (дотоод даралт хэмжигчийг камерын дотор, гадаад даралт хэмжигчийг камерын гадна суурилуулна)

3

Металл хүрээг камер дотор суурилуулах шаардлагатай бөгөөд хүрээний бүх хэсгүүдийг камерт оруулсаны дараа камерыг хийлэх ба дараа нь төмөр хүрээг суурилуулна.

9


4

Камер доторх агаарын оролтын хавхлагт дуу намсгагчийг суурилуулна. Хүчилтөрөгчийн маск / чихэвчийг камер доторх хүчилтөрөгчийн оролтын хавхлагт суурилуулна.

The oxygen inlet Backup Valve

The air inlet

Хүчилтөрөгчийн маск

Дуу намсгагч

5

Камерт матрасс, камерын доор өнхрөхөөс хамгаалагч бэхэлгээ ивлүүрийг тавина.

6

Агаарын хөргүүрийг суурилуулах Хоолойнуудыг агаарын компрессор, хөргөгч, камертай холбоно. Агаарын компрессороос гарсан агаарын хоолойг хөргүүрийн Нойтон Агаарын порт руу холбох ба камераас гарсан агаарын хоолойг хөргүүрийн Хуурай Агаарын порт руу холбоно. Агаарын хөргүүрийн нэг талд ус зайлуулах хоолой байдаг. Ус зайлуулах хоолой усаар дүүрсэн үед хар өнгөтэй хавхлагыг тайлж авна.

Drain

Wet Air In

Dry Air Out

10


ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Төхөөрөмжийг асаана

ON/OFF

ON/OFF

ON/OFF

2. Камерт ороод цахилгаан товчийг дотор, гадна талаас татаж, агаар гаргагч хавхлагыг хаана (цахилгаан товчны хоорондох силикон туузыг тэгшлэх хэрэгтэйг анхаарна уу)

or

Pull the inside and outside zippers

Close the internal pressure relief valve anti-clockwise

Close the external pressure relief valve clockwise

3. Доош суугаад, хүчилтөрөгчийн чихэвч болон маскийг зүүнэ.

4. Ойролцоогоор 10 минутын хугацаанд камерын даралт хэмжигч аажмаар 30кПа хүртэл өсөх бөгөөд энэ үед даралт бууруулах автомат хавхлага агаарыг автоматаар зайлуулдаг

(Pressure gauge error tolerance 3kPa)

11


5. Нэг удаагийн эмчилгээ 40-80 минут үргэлжлэнэ.

40-120 МИН

6. Хэрэглэж дууссаны дараа эхлээд даралтыг бууруулах ба үүний тулд агаар гаргах хавхлагыг нээнэ.

or open the external air

Open valve clockwise

7. Дарал хэмжигч 0кПа –г заахад цахилгаан товчийг нээж камераас гарна.

8. Камераас гарсны дараа агаарын компрессор, хүчилтөрөгчийн баяжуулагч, агаарын хөргүүр зэргийг унтраана.

ON/OFF ON/OFF

12

ON/OFF


ХЭРЭГЛЭХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛҮҮД Эхний удаа ашиглахдаа эхлээд камерыг хоосон байх үед тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Хэрэв төхөөрөмж хэвийн бус ажиллаж байвал түүнийг ашиглаж болохгүй бөгөөд дилертэйгээ яаралтай холбоо барина уу. Камераас гарах шаардлагатай үед даралт хэмжигч 0kPa болтол хүлээгээд дотоод болон гадаад цахилгаан товчийг нээнэ үү. Хэрэглэж байгаа явцад болон даралт бүрэн сулраагүй үед цахилгаан товчийг хүчээр нээж болохгүй. Яаралтай үед, эсвэл агаар гаргах хавхлага хэвийн ажиллахгүй үед даралтыг бууруулахын тулд аврах ажиллагааны аюулгүйн хавхлагыг камерын дотор талаас шахаж түлхэнэ. Даралт 0 болоход цахилгаан товчийг онгойлгож, камераас гарна. Төхөөрөмжийг анх удаа ашиглахад таны чихэнд бага зэрэг таагүй мэдрэмж төрөх болно. Энэ нь даралтыг нэмэгдүүлснээс үүдэлтэй ердийн үзэгдэл юм. Та зажлах, залгих зэргээр таагүй мэдрэмжийг арилгах боломжтой. Дараагийн давтан хэрэглээний дараа энэ үзэгдэл аажмаар алга болно.

ӨНДӨР ДАРАЛТАТ ЭМЧИЛГЭЭНИЙ ӨМНӨХ БЭЛТГЭЛ 1. ХУВЦАСЛАЛТ Хүмүүс биед эвтэй, сул чөлөөтэй хувцас өмсөөд камерт рж болно. Камерт мөн электрон бараа, ундаа авч орж болно. Бүсгүйчүүд шилэн урт оймс, триког болон шаахай гутлаа камерт орохын өмнө тайлах хэрэгтэй. Гутал, үнэт эдлэл эсвэл камерт гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүртэй зүйлийг зайлуулах хэрэгтэй. Та эрүүл ахуйн дүрмийг сахих үүднээс хөлний углааш болон толгойдоо үсийг халхалсан нэг удаагийн малгай өмсөж болно. Эмчилгээг илүү тааламжтай байлгахын тулд өвчтөн аль болох тохь тухтай байх ёстой бөгөөд камерт орохын өмнө ариун цэврийн өрөөг хэрэглэж, юм ууж болно. Хэрэглэгчид тайван бөгөөд хэвийн амьсгалахыг зөвлөж байх хэрэгтэй. Эмчилгээний явцад дотор агаарын солилцоог байнга хийх бөгөөд хүмүүс амьсгалахад хэцүү байх ёсгүй.

13


2. КАМЕРЫН ДАРАЛТ Өндөр даралтын үед хүний чихний хэнгэрэгт даралтын шахалт ирэх ба үүнээс болж чих рүү хатгах, чих дүнгэнэх шинжүүд мэдрэгдэнэ. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд энэ үед хүмүүс даралтын өөрчлөлтөд дасан зохицохын тулд бохь зажлах, шүлсээ залгих зэргээр уг шинж тэмдгүүдийг дарж болно. Даралт нь 30кПа-д тогтворжиход хэрэглэгч хэвийн байдалд орно. Гэхдээ хэрэв хэрэглэгч өвдөлтийг тэвчихгүй бол, жишээлбэл, даралт 15кПа хүртэл нэмэгдэх үед чих нь маш их өвдөж эхэлбэл тэр даруй компрессорыг унтраах юмуу, эсвэл даралтын хурдыг бууруулахын тулд агаар гаргах хавхлагыг аажмаар онгойлгох хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хүмүүс уг мэдрэмж арилж хэвийн болоход агаар гаргагчийг 30кПа хүрэх хүртэл дахин чангална. Эмчилгээ хийсний дараа төхөөрөмжийг унтраагаад камерын даралтыг бууруулахын тулд агаар гадагшлуулах хавхлагыг суллана. Даралт аажмаар 30кПа-аас 0кПа хүртэл буурах бөгөөд даралт бууруулах үйл явц 5 минутаас дээш үргэлжлэх ёстой. Хэрэв үүнээс хурдан байвал хүмүүс өвдөлт мэдрэх бөгөөд даралт уналтын өвчин тусах эрсдэлтэй. Даралт хэмжигч 0кПа болсныг харуулахад цахилгаан товчийг онгойлгож, хүмүүс камераас гарч болно.

3. ХАРИЛЦАХ Үйлчлүүлэгч камерын цонхоор харж гадна байгаа ажилтнуудтай харилцах боломжтой. Мөн камерын ажиллагааны үеэр богино долгионы станц гэх мэт хоёр талын холбооны системийг ашиглаж болно.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ 1. Камерын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ Камерыг цэвэрлэнэ: Дезодорант зэрэг үнэр дарагч ба бактерийн эсрэг шүршигч хэрэглэсний дараа, эсвэл спиртээр 2 удаа шингэлсний дараа арчиж хатаана. Төхөөрөмжийг 20 минутын турш ажиллуулна.

2. Агаарын компрессорын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ 6 сар тутамд идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр хөвөнг солих шаардлагатай.

14


1

2

3

4

5

6

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД 1. ЭМЧИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ? Хүмүүс биед эвтэй, сул чөлөөтэй хувцас өмсөөд камерт орох ба бүрэн хувцасласан байна. Гутал, үнэт эдлэл эсвэл камерт гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүртэй зүйлийг зайлуулах хэрэгтэй. Клаустрофоби хэмээх хавчиг орчноос айх мэдрэмжийг төрүүлж болзошгүй тул бүсгүйчүүд шилэн урт оймс, триког болон шаахай гутлаа камерт орохын өмнө тайлах хэрэгтэй. 2. ӨДХЭ ЭМЧИЛГЭЭГ ХЭРХЭН МЭДРЭХ ВЭ? Камерыг шахалттай агаараар дүүргэх бөгөөд үүний дараа камерт даралт үүсэж эхэлнэ. Камерт даралт ихсэхийн хэрээр энэхүү даралтын өөрчлөлтийг чих чинь мэдрэх болно. Өөрчлөлт байхгүй бол юу ч мэдэгдэхгүй байх ёстой. Даралтыг тэнцвэржүүлэх, чихэнд ирэх даралтын мэдрэмжээс зайлсхийхийн тулд бохь юмуу, хоол зажлах, залгих, эвшээх замаар чихний шинж тэмдэгийг арилгана. Камерын даралтын үед таны ам хуурайших магадлалтай. Камер бүрэн даралттай болсны дараа таны шүлс эргээд хэвийн болно. Нэмж дурдахад камер нь даралттай байх үед бага зэрэг дулаарч болно. Бүрэн даралттай болсны дараа даралт бууруулах хавхлагууд өрөөнөөс дулаан агаарыг

гаргаж эхэлнэ. Үүний дараа нь та унтах, бясалгах, унших, кино үзэх, хөгжим сонсох гэх мэт дуртай зүйлээ хийж болно. 3. ЭМЧИЛГЭЭ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ? Нэг удаагийн эмчилгээний хугацаа ихэвчлэн 1-2 цаг үргэлжлэх ба долоо хоногт 5-7 удаа байдаг. 4. ӨНДӨР ДАРАЛТ НАСТАНГУУДАД САЙНААР НӨЛӨӨЛӨХ ҮҮ? Мэдээжийн хэрэг. Өндөр даралтын эмчилгээ өндөр настнуудад сайнаар нөлөөлдөг ба хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг эсэргүүцэх чадварыг их хэмжээгээр сайжруулдаг. Үнэн хэрэгтээ шинэ судалгаагаар өндөр даралттай хүчилтөрөгчөөр хангах нь Апоптоз (эсийн үхэл) -ийг удаашруулдаг болохыг харуулж байна. 5. ӨНДӨР ДАРАЛТ ХҮҮХДҮҮДЭД САЙНААР НӨЛӨӨЛӨХ ҮҮ Тийм ээ, өндөр даралт нь хүүхдүүдэд гайхалтай үр дүн өгдөг. Үнэндээ тархины гэмтэл, генетикийн гажигтай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар эерэг үр дүнтэй байсан бөгөөд их ирээдүй харагдаж байна. 16-аас доош насны хүүхдүүдийг

15


насанд хүрсэн асрах хүний хамт камерт орохыг зөвлөж байна. 6. ЗӨӨВРИЙН ӨДХЭ ХЭР АЮУЛГҮЙ ВЭ? Өндөр даралт дор байгаа цэвэр хүчилтөрөгч нь маш шатамхай байдаг. Monoplace хатуу камер нь даралтын дор цэвэр хүчилтөрөгч хэрэглэдэг тул эдгээр камерыг ашиглахдаа аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Манай камер хүчилтөрөгчийн баяжуулагчтай өрөөний даралттай агаарыг ашигладаг. Тиймээс энэ нь аюулгүй бөгөөд шатамхай биш юм. Гэсэн хэдий ч камерт задгай дөл гаргах, тамхи татах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно. 7. ЯМАР НЭГ ГАЖ НӨЛӨӨ БАЙГАА ЮУ? Хамгийн нийтлэг гаж нөлөө бол даралтын өөрчлөлтөөс үүдэлтэй чихэнд үүсэх таагүй мэдрэмж юм. Эрсдлийг багасгахын тулд өвчтөнүүд даралтын үед чихний мэдрэмжийг арилгах арга хэмжээг хангалттай хийж сурдаг. Зарим өвчтөнүүд өндөр даралттай камерыг анх хэрэглэсний дараа ядрах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүдийг мэдэрдэг. Даралттай хүчилтөрөгчийн эмчилгээ нь удаан гүйсний дараа хүмүүс ядардагтай адил бидний бие махбодийн бодисын солилцоог хурдасгаж байгаа тул энэ нь сайн дохио юм. Эдгээр нь ихэвчлэн хоргүйжүүлэлт явагдаж байгааг илтгэж байгаа сайн шинж тэмдэг юм. 8. Камер хэрэглэхийн тулд эмчийн жор юмуу, хяналт шаардлагатай юу? Үгүй ээ, зөөврийн даралттай камер ашиглахын тулд танд эмчийн жор

16

шаардлагагүй. Хэрэв та аливаа нэг өвчин эмгэгийг эмчлэхийн тулд камерыг ашиглаж байгаа бол мэргэжлийн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Зөөврийн даралттай камерыг ашиглахад хялбар байдаг бөгөөд ямар ч хяналт, нарийн мэргэжлийн сургалт шаардлагагүй. Даралт хэмжигч ба даралтын хавхлагууд нь камерын дотор хэсэгт стандартын дагуу хийгдсэн бөгөөд хурдан хугацаанд камераас гарах шаардлагатай болсон үед цахилгаан товч нь нээхэд хялбар, хурдан, хоёр талттай хийгдсэн байдаг. 9. ӨДХЭ-ИЙН ЭСРЭГ ЗААЛТ БИЙ ЮУ? Ханиад томуу тусах шинж тэмдэг илрэх үед камерыг хэзээ ч бүү ашигла. Хэрэв та хамрын салстын болон дунд чихний үрэвсэлтэй бол камерыг хэзээ ч бүү ашигла. Хэрэв та жирэмсэн бол камерыг хэзээ ч бүү ашигла. 10. ӨДХЭ-НИЙ ТУХАЙ БИ ХЭРХЭН СУДЛАХ ВЭ? ӨДХЭ-ний тухай хамгийн дэлгэрэнгүй бичсэн ном бол Анагаах ухааны доктор П.Харчийн Хүчилтөрөгчийн хувьсгал хэмээх ном юм. Энэхүү ном нь ӨДХЭ хэрхэн ажилладаг, түүний нөхцөл байдлыг ойлгохыг хүсдэг хэрэглэгчдэд зориулагдсан болно. Энэ номонд ӨДХЭний талаарх шинжлэх ухааны үндэслэл болон ӨДХЭ-ний үр шимийг хүртсэн өвчтөнүүдийн өвчний түүхийг судалж үзсэн болно.


АСУУДАЛ БА АЛДААГ ОЛЖ ЗАСВАРЛАХ Хэрэв камер хэвийн ажиллахгүй байгаа бол шалтгаан ба шийдлийг дараах хүснэгтээс үзнэ үү. Хэрэв эндээс асуудлыг олж шийдэж чадахгүй хэвээр байгаа бол төхөөрөмж үйлдвэрлэсэн компанитай холбоо барина уу. ГЭМТЭЛ БА АСУУДАЛ

ШАЛТГААН

ШИЙДЭЛ

Камерын даралт дүүргэлт хэт удаан байх

1. Агаарын компрессорын үе буюу агаар оролтын холболт сул, эсвэл хагарсан байхг 2. Агаар шүүгч тоосоор дүүрсэн 3. Агаарын компрессор дахь агаарын оролт бөглөрсөн, жигд урсгалгүй болсон 4. Агаарын компрессорын эрэг сул байна 5. Агаар гаргагч хавхлагыг чангалаагүй

1. Холболт суларсан, хагарсан эсэхийг шалгаад холболтыг дахин хийнэ. 2. Шинэ шүүлтүүрийг солих, эсвэл шүүлтүүр дээрх тоосыг цэвэрлэнэ. 3. Агаарын компрессорын агаар нэвтрэх хэсгийг цэвэрлэнэ. 4. Агаарын компрессорын боолтыг чангална. 5. Агаар гаргах хавхлагыг чангална.

Даралт тохирсон кПа хэмжээнд барихгүй байх

1. Цахилгаан товчийг хаагаагүй байх 2. Агаар гаргах хавхлагыг хаагаагүй эсвэл чангалаагүй байх 3. Агаарын хоолой нь холбогчтой нягт холбогдоогүй байх 4. Дотор болон гадна цахилгаан товчны хоорондох цэнхэр силикон битүүмжлэх тууз тэгш биш байна

1. Эхлээд камерын даралтыг гаргаад, цахилгаан товчийг хааж дахин эхлүүлнэ 2. Хавхлагын нүхэнд муур, нохой байхгүй эсэхийг шалгаад хавхлагыг хаагаад чангална. 3. Агаарын хоолойг холбогчтой сайн холбоно. 4. Цэнхэр силикон битүүмжлэлийн туузыг тэгш болгоно.

Агаарын компрессор дуу ихтэй, эсвэл чичиргээ ихтэй байх

1. Агаарын шүүлтүүр бөглөрсөн байна 2. Агаарын компрессор дахь агаарын оролт бөглөрсөн, жигд урсгалгүй 3. Агаарын компрессорын эрэг сул байна

1. Шүүгчийг солино. 2. Агаарын компрессор дахь агаарын орох хэсгийг цэвэрлэх. 3. Агаарын компрессорын эргийг чангалах.

Камерын хийлэлт явагдахгүй байх

1. Агаарын хоолой унаснаас агаар алдагдах магадлалтай 2. Агаарыг гаргах хавхлагыг хаагаагүй эсвэл чангалаагүй 3. Агаарын компрессор дээр агаар алдагдах

1. Хий алдагдлын эх үүсвэрийг олж, агаарын хоолойг холбогчтой сайн холбох. 2. Хавхлагыг хаагаад чангална. 3. Агаарын хоолойг агаар компрессорын холбогчтой холбоно

17


ТЭЭВЭРЛЭЛТ БА ХАДГАЛАХ НӨХЦӨЛ ОРЧНЫ ТЕМПЕРАТУР: -10О С - 40 О С ХАРЬЦАНГУЙ ЧИЙГШИЛ: 30% - 85% АГААРЫН ДАРАЛТ: 700КПА – 1060 КПА

АНХААРУУЛГА Манай бүтээгдэхүүн нь хүргэгдсэн өдрөөс хойш нэг жилийн баталгаатай ирдэг. Баталгаат хугацааны туршид зөв ашиглалтанд орсон тоног төхөөрөмжид ямар нэгэн материал болон / эсвэл бүтэлгүйтэл гарсан тохиолдолд шинэ шаардлагатай эд анги, бүтээгдэхүүнийг засварлах, солих зэрэг нь үнэ төлбөргүй байх болно. Энэ баталгаанд Шанхай Баобанг руу буцах, ачих зардал ороогүй болно.

Shanghai Baobang Medical Equipment Co.,Ltd Хаяг: Bldg 15, No.889 Guinan Road, Songjiang District, Shanghai, China 201617 Утас: +86-21-57781696 www.macy-pan.com

18



OxygenCare Хаяг: Улаанбаатар хот Утас: +976 9999-9999 www.oxygencare.mn


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.