Нийслэл Guide 2019 November /85/

Page 1

1



3



5


Galaxy Note 10|10+ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР, ТОГЛООМЫН КОНСОЛЬ, МЭРГЭЖЛИЙН КАМЕР ГУРВЫГ НЭГТГЭСЭНТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ ХҮЧИН ЧАДАЛТАЙ УТАС ХУДАЛДААНД ГАРЛАА

Өндөр хурдны процессор 12GB-ийн санах ой 256 GB-ийн багтаамж 1TB хүртэлх MicroSD карт нэмэлтээр ашиглах боломжтой 30 минут цэнэглэхэд хангалттай Утасны нүүр бүхэлдээ дэлгэц Мэргэжлийн камерыг бүрэн орлох чадвар Супер хөдөлгөөн тогтворжуулагч Instagram горим Гурвалсан камерын системтэй 2x татдаг дуран 123 хэмээр харах ультра өргөн өнцгийн дуран Видео бичлэг хийхэд амьд фокус

6.8 инчийн дэлгэц Dynamic AMOLED Gorilla Glass 6 шил S Pen үзэг нь 10 метр зайнаас утсаа удирдана


7


8

С

этгүүлээ хэрэв хүүхэд гэж үзвэл өдгөө найман настай хөөрхөн бор “Нийслэлхүү” гүйж явна. Энэ л хүүгээ өсч торниход гар бие оролцож, хайрлаж нандигнасаар ирсэн билээ. Тэгвэл одоо, шинээр томилогдсон эрхлэгч Т.Гүндэгмаа маань сэтгүүлээ улам уншууртай, өнгөлөг болгохын төлөө ажилдаа бүтээлч хандаж, шинийг эрэлхийлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Харин би өдрөөс өдөрт хэвлийдээ бойжиж буй үртэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээж сууна. Миний зурвасыг уншиж байсан эрхэм уншигч танд талархлаа илэрхийлье. Уншигч, сэтгүүл хоёрын нандин холбоо үргэлжилсээр байх болтугай.

Хүндэтгэсэн Г.Уянга

И

х сургуулиа төгсөөд ажлын гараагаа Нийслэл guide сэтгүүлээс эхлүүлснээс хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд сэтгүүлийнхээ бичвэр, нийтлэл дээр түлхүү оролцож ажилладаг байсан бол одоо багаа атгасан гар шиг зангидах, сэтгүүлийнхээ агуулга, дизайныг сайжруулж, илүү олон хүнд хүргэх гэх мэт олон чухал үүрэг хариуцлага над дээр ирж байна. Юм болгон өөрийн цаг хугацаатай гэдэгчлэн хэдэн жилийн өмнө эрхлэгчийн ажлыг хийж чадна гэдэгтээ эргэлзэж байсан бол одоо санаанд минь багтах болсон. Бяцхан үрээ хүлээж буй багийнхаа хүчирхэг гишүүн Уянгатайгаа удахгүй дахин гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна. Нийслэл guide сэтгүүлтэй холбоотой санал, шүүмжээ илгээж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байхыг уншигч танаас хүсье. Хүндэтгэсэн Т.Гүндэгмаа

НИЙСЛЭЛ GUIDE X САРЫН БЭЛГЭЭ ЗАДАЛЛАА Нийслэл Guide сэтгүүлийн зургийг бүтээлч байдлаар авсан хүмүүсээс манай редакцийн баг шалгаруулж, таван хүнд “бичил номын сан” бэлэглэнэ. Зургаа FB/NiislelGuide, Instagram @Niislel_guide хаягаар илгээгээрэй. X/30-ныг хүртэл


9

Oct 4th - 20th

level 2, shangri-la hotel 7702 9999


10

ENTERTAINMENT 14 Нийслэл шуудан 16 HOT HIP HAPPENING 20 Үзвэрийн хуваарь 22 Монгол влогерууд + Ютүүб сувгууд 23 Монгол подкастууд 24 М.Батболд: “Театр бол сэтгэлгээ, гоо зүйн инженер” 28 Сүүний бактерийн хөрөг 30 Сошиал одууд

олгохыг хичээдэг 62 Үндэсний брэндийн түүх: Биомон кидс брэнд 64 Үндэсний брэндийн түүх: Organic Diversion

32

66 Хотын төслүүд: Солонгон бүрхүүл 69 Хотын төслүүд:

Гайхамшигт – 50: Урам зоригийн түүхүүд

АЯЛАЛ+АМРАЛТ 72 Гэрийн “мастер” тогооч

COME IN WE’RE OPEN

74 Тулааны спорт

32 Comedy Lab Lounge Club

76 Зурхай

33 Food Market by Nomads

ENGLISH CORNER

SHOPPING

78 HOT HIP HAPPENING

34 Get the Look

80 Event Schedule

44

82 Come in We’re Open

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЭНГИЙН ЖОР 38 Хүүхдийн орон зайн мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? (II хэсэг) 42 Озон эмчилгээ биеийг хэрхэн эрүүлжүүлдэг вэ?

LIFESTYLE 44 Танилц: Б.Тэлмэн, Н.Сүхбүрэн, Э.Цагаанцоож, А.Энхцацрал, Ё.Чанцалдулам 50 Улаанбаатарыг “амтал”:

Easy & Go

52 Улаанбаатарыг “амтал”: Пянз 54 Хүн сэтгэл хөдлөлөө гаргах, тогтоон барих ухаанд суралцах ёстой 56 Нийслэлийн “математик” 60 Бид харилцагчдадаа санхүүгийн боловсрол

GUIDE 84 Нийслэл guide хөтөч 87 Түгээлтийн цэгийн жагсаалт

72

52


11


12

Íèéñëýë guide ñýòã¿¿ëèéí ðåäàêöè 2019 îíû аравдугаар ñàð, ¹85 Мацуо Башёгийн алдарт хайку “Нүцгэн мөчир дээр хэрээ сууна. Намрын орой...” Танд ямар дүрслэл бууж байна вэ? ТУЗ-ийн дарга БИЛЭГТИЙН ТАМИР; Ганцаардлын гуниг Гүйцэтгэх захирал ÇÎÐÈÃÒÛÍ ÇÎËÁÎÎÒ; Хэрээг муу юмтай зүйрлэхээ больсон. Цагаан түүх эхлэхийн дохио. Эрхлэгч ТҮВШИНЖАРГАЛЫН ГҮНДЭГМАА; Хүн бүр намартаа нэг хэрхэн яаж амьдарч байгаагаа бодож цэгнэх хэрэгтэй юм шиг... Ерөнхий рåäàêòîð ÆÀÃÄÀËÛÍ ÁÀßÐÕ¯¯; Өнө мөнх ба агшин Ñýòã¿¿ë÷ БАТБАЯРЫН ГАНЧИМЭГ; Туйлын зүй тогтол гэж үгүй. Ердөө харах өнцгийн зүйдэл Менежер ДАЛАЙЖАРГАЛЫН ДАШМӨРӨН; Бүхнийг ажиглан буй хөнгөн гунигтай нэгэн Маркетингийн менежер ТҮВШИНЖАРГАЛЫН АНУЖИН; Намрын гунигтай өдрүүдэд хэрээ шиг хамт байх хүн хэчнээн гайхамшигтай Дизайнер ЦОГИЙН МАНДАХБАЯР; Хүлээлт Ãýðýë çóðàã÷èí ОРГИЛЫН ТӨГСБИЛЭГ; “Хүйтэн байна”

Дугаарт оролцсон: Г.Уянга ÝÐÕËÝÍ ÃÀÐÃÀÃ× НИЙСЛЭЛ МАСС МЕДИА ÕÕÊ © ÍÈÉÑËÝË GUIDE. 2011 ÑÝÒï¯Ë ÍÜ ÕÓÓËÜ Ç¯É, ÄÎÒÎÎÄ ÕÝÐÃÈÉÍ ÑÀÉÄÛÍ 153 ÒÎÎÒ ÒÓØÀÀËÛÍ 394 ÒÎÎÒ ÓËÑÛÍ Á¯ÐÒÃÝËÈÉÍ ÃÝÐ×ÈËÃÝÝÒÝÉ ÁÎËÍÎ. ÍÈÉÑËÝË GUIDE ÁÀÐÀÀÍÛ ÒÝÌÄÃÈÉà ÀØÈÃËÀÕ ÎÍÖÃÎÉ ÝÐÕÈÉà ÀÌÈËÀÍÝ ÕÕÊ ÝÇÝÌØÈÕ ÁÎËÍÎ. ÍÈÉÑËÝË GUIDE ÑÝÒï¯ËÄ ÕÝÂËÝÍ ÍÈÉÒËÝÃÄÑÝÍ Үï¯ËÝË, ÇÓÐÀÃ, ÁÓÑÀÄ ÇÓÐÃÀÍ ÍÈÉÒËÝË, ÌÀÒÅÐÈÀËÓÓÄÛà ÐÅÄÀÊÖÈÉÍ ÁÈ×ÃÝÝÐ ÁÀÒÀËÃÀÀÆÓÓËÑÀÍ ÇªÂتªÐªËïÉÃÝÝÐ Á¯ÐÝÍ ÁÀ ÕÝÑÝÃ×ÈËÑÝÍ ÕÝËÁÝÐÝÝÐ ÍÈÉÒËÝÕ, ÀØÈÃËÀÕÛà ÕÀÒÓÓ ÕÎÐÈÃËÎÍÎ. ÍÈÉÑËÝË GUIDE ÑÝÒï¯ËÄ ÕÝÂËÝÃÄÑÝÍ ÐÅÊËÀÌ ÇÀÐÛÍ ÀÃÓÓËÀÕ ÌÝÄÝÝËËÈÉÍ ÕÀÐÈÓÖËÀÃÛà ÐÅÄÀÊÖÈ ÕÀÐÈÓÖÀÕïÉ. ÌÀÍÀÉ ÇÎÕÈÎÃ×ÄÛÍ ¯ÇÝË ÁÎÄÎË ÐÅÄÀÊÖÈÉÍ ¯ÇÝË ÁÎÄÎËÒÎÉ ÍÈÉÖÝÕÃ¯É ÁÀÉÆ ÁÎËÍÎ. ÕÝÂËÝËÒÝÄ ÈЯ¯ËÑÝÍ ÝÕ ÁÈ×ÂÝÐÈÉà ÁÓÖÀÀÕïÉ. ÍÈÉÑËÝË GUIDE ÑÝÒï¯ËÈÉà ÕÓÄÀËÄÀÕÛà ÕÎÐÈÃËÎÍÎ.

Ðåäàêöèéí õàÿã: Ард Холдингс ХК-ийн байр, II давхар, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14200, Монгол улс Ерөнхий мэдээлэл: 9928-2959, 9923-2404 Бичвэрийн лавлагаа: zolboot@niislelguide.mn, gunee90@gmail.com Үзвэрийн мэдээ, мэдээлэл өгөх: gunee90@gmail.com Маркетингийн алба: 9006-0405, t.anujin97@gmail.com Түгээлтийн лавлагаа: 9928-2959

НийслэлGuide @niislelguide1

niislel_guide

цэнэг.эрдэмтэй.өнгөлөх


13


НИЙСЛЭЛ ШУУДАН

14

Хүндэт уншигчид Манай хамт олон сэтгүүлийнхээ талаарх уншигчдын сэтгэгдэл, санал хүсэлтийг захидлаар хүлээн авсаар байна. Бид энэ сарын шилдэг захидлын эздэд ном бэлэглэлээ.

Ц

аг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь орчин үеийн залуус бидний хувьд

маш чухал хэрэгцээ шаардлага болоод байна. Технологийн дэвшил, интерьер дизайн, барилга байгууламжийн орчин үеийн шийдэл, аливаа шинэлэг санаа болон хамгийн сүүлийн үеийн энтертэйнмент мэдээ мэдээллийг би Нийслэл guide сэтгүүлээс авч чаддаг. Анх Голомт банкны төв салбарт үйлчлүүлэх ээлжээ хүлээн суухдаа уншсанаас хойш хаа яваа газраа нүдээрээ эрдэг болсон. Нийгэмд хөдөлмөр зүтгэлээрээ амжилттай өсч яваа бизнесмэнүүдийн ярилцлагыг сонирхон уншиж, тэдний ажлын гараа, амжилтын түүхийг мэдэж авснаар залуу хүний хувьд өөрийгөө илүү дайчлан,

Н

ийслэл guide сэтгүүлийг би ихэвчлэн Хаан банкны төв салбар, Modern Nomads-аар үйлчлүүлж байхдаа тавиураас нь авч унших дуртай. Энэ сэтгүүл урлаг, дуу хөгжим, кафе, ресторан, үзвэр үйлчилгээ, шинэ контентийн шинэлэг мэдээлэл ихтэй. Хотын хүн ам төвлөрсөн, олонд танигдсан үйлчилгээний газруудаар үнэгүй тараагдан, хотын соёлыг түгээж байдаг нь уг сэтгүүлийн давуу тал гэж ойлгодог. Би Нийслэл guide-аас амьд хөгжмийн хамтлаг, хувцас дизайны чиглэлээр гарсан нийтлэлийг илүү сонирхож уншдаг. Сэтгүүлийн өнгөлөг

хуудаснуудаас хотын соёл, загварын чиг хандлагыг өөрийн эрхгүй мэдэрч, тайвшрал, эрч хүч, уран бүтээлийн шинэ санааны ертөнцөд умбадаг даа. Элдэв хов жив, шар мэдээнээс холуур, соёл урлаг, хувцас загвар, урлаг уран сайхны эерэг хэв маягийг дэлгэрүүлж буй сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье! Зохиолч Э.Амарзаяа 2019.09.18

мэргэжил боловсрол, хувь хүний хөгжлийн талаасаа өсч дэвжих хүсэл эрмэлзлийг авдаг гэж хэлж болно. Мөн Нийслэл guide сэтгүүлийн Сome in We’re Open булангаас өвөрмөц хоол, тохилог орчинтой рестораны тухай мэдэж аваад амралтын өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ очиход тустай байдаг. Сэтгүүлийн дугаар гарах бүрт нийслэлд ямар шинэ үйл ажиллагаа, шинэ байгууллагууд нээгдэж вэ гэж хүлээдэг учраас шинийг мэдээлэгч танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. “Тэсо констракшн”-ы ерөнхий менежер Б.Батжаргал 2019.09.23


15

ИТАЛИЙН “LIU JO” БРЭНД МОНГОЛД САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ Италийн болон дэлхийн зах зээл дээрх хамгийн эрч хүчтэй, амжилтад хүрсэн брэндүүдийн нэг "Liu Jo" Монгол дахь салбарын нээлт 2019 оны 9 сарын 25-ны өдөр Шангри-Ла Молл-ын 1-р давхарт боллоо.

Тус брэндийн удаан хугацаанд оршин тогтнож буйн нууц нь хэрэглэгчдийн хүсэл сонирхол, уран зөгнөл болон бодит хэрэглээнд тулгуурлан загвар, үйлдвэрлэлээ удирдан явуулдагт оршдог юм.

1990-ээд оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн эмэгтэйлэг, сэтгэл татам байдлын илэрхийлэл болсон Liu Jo брэнд нь өнөө цагт Европ, Африк, Азийн 48 улсад 490 гаруй моно брэндийн борлуулалтын цэгүүд, дэлхийн хэмжээнд 5480 мулти-брэндийн борлуулалтын цэгүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Хамгийн гайхалтай мөчүүдэд таныг дур булаам харагдуулах жинсэн өмд, онцгой тохиолдлуудад зориулсан албан ёсны хээнцэр хувцас, гоёмсог пальто, гоёлын тансаг даашинз зэргээс бүрдэх Liu Jo Gold Label, Black Label, White Label, Blue Denim, Liu Jo Sport, Liu Jo Luxury коллекцууд танд хүрэх гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна. Liu Jo брэндийн загварууд цаг агаарын бүх нөхцөлд тохиромжтой ба дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн.

Ямар ч эмэгтэй хүний төгс хувцаслалтад тохирох Liu Jo брэндийн загварууд нь шинийг туршиж үзэх дуртай, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүддээ урам өгч тэдний амьдралыг улам гэгээлэг болгоход зориулагдан бүтээгддэг.

#glamourizing

Дур булаам, ихэмсэг бүсгүйчүүдэд зориулсан загваруудыг та Шангри-Ла Молл дахь LIU JO дэлгүүр болон shoppy.mn-ээс худалдан авах боломжтой юм.

liujo.com


16

HOT

HOT HIP HAPPENING НАМРЫН УУЛС

СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ

Японы алдарт зохиолч Рюносүкэ Акутагаваг дэлхийн утга зохиолын алтан сан хөмрөгийг арвижуулагчдын нэг гэж үздэг. Гүн утга агуулга шингэсэн түүний уран бүтээлүүдээс түүвэрлэн Монголын Психотроникийн хүрээлэнгээс “Намрын уулс” номыг эрхлэн гаргажээ. Түүний уран бүтээлүүд XX зууны нэгэн тод, хосгүй үзэгдэл болсон юм. Дэлхийн алдарт кино найруулагч Акира Күрасовагийн бүтээл, “үнэн” гэдэг нь “үнэн хэрэгтээ” яг юу вэ гэдгийг харуулсан “Рашёомон хаалга” киног Акутагавагийн эл үгүүллэгээр хийжээ. Товчхондоо, зохиолчийн бүхий л уран бүтээл энэ л асуултын хариуг олох гэсэн оролдлого байдаг гэж хэлж болно. Интерном, Азхур, Мир, Мажестик номын дэлгүүр 318888

Хүн байгалийн шүтэлцээ, уул усны тайлагдашгүй нууц увдис, сүр хүч, шүншиг шидийн талаар уран сэтгэмж, үгийн урыг хослуулан дүрсэлсэн эл бүтээлээрээ дамжуулан зохиолч Б.Эрхэмбаяр хүний амьдралын философи руу зоригтой өнгийхийн сацуу хүмүүн бид байгаль эхээс үүсэлтэй атлаа өнөө цагт эрх мэдэл, өнгө мөнгөнд шунан эх үүсгэлээ умартан буйг сануулахыг зорьжээ. Романд сонирхолтой адал явдалт дүрслэлүүдээс гадна зохиолын гол дүрүүдийн сэтгэл зүйн дотоод зөрчлийг чадмаг илэрхийлсэн байна.

МОНГОЛ БАРИА ЗАСАЛЧИДЫН ЭРДЭМ Нүүдэлч, малчин монголчуудын соёл, эртний монгол хүний чадвар чадавх, эгэл бариа засалчид, увдистнууд хүний сэтгэцийн эмгэгийг хэрхэн засдаг байсан тухай сонирхолтой баримтуудыг энэхүү номоос уншаарай. Монголын уламжлалт анагаах ухааны нэгэн үндэс болох, өдгөө бидний мэдэхгүй, эсвэл мартсан уламжлалт эмчилгээний аргуудыг зургаар үзүүлэн тайлбарласан нь ойлгож хэрэгжүүлэхэд ихээхэн дөхөм болжээ. Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай өнө удаан амьдраасай гэх ерөөл сэтгэлийг шингээн бичсэн уг номыг сүсэгтэн олондоо “Гэгээнтэн” хэмээн хүндлэгддэг увдистан Б.Даваадорж, Монгол улсын Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр нар хамтран бүтээжээ. Интерном, Номин супермаркетын салбарууд 8865-3611

Интерном, Азхур, Мажестик номын дэлгүүр, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХӨНДИЙ Хорин бичил хэсгээс бүрдэх уг уран зөгнөлт роман нь аварга биет диплодок, хурдан гүйгч галиссмус, эвэрт зауролф, махчин тарбазавр тэргүүтэй үлэг гүрвэлийн олон төрөл зүйл эдүгээг хүртэл оршин байгаад итгэдэг профессор Батаа тэдгээрийг олж нээхээр сэтгэл шулуудаж, бяцхан судалгааны баг бүрдүүлэн их говийн зүг одож байгаагаар эхэлдэг. Эхлэлээсээ төгсгөл хүртэл адал явдал, уран зөгнөлийн сонирхолтой шийдлүүдээр баялаг энэхүү ном МЗЭ-ийн шагналт зохиолч Э.Амарзаяагийн бүтээл юм. Тэрбээр бяцхан уншигчдад зориулан бүтээл туурвидаг бөгөөд “Нууц арлын эзэд”, “Миний ертөнц”, “Цасны баяр” зэрэг олон сонирхолтой номыг уншигч хүүхдүүддээ толилуулаад байгаа билээ. Интерном, Азхур, Мир номын дэлгүүр, Номин супермаркетын салбарууд 9587-8080


17

ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ

HOT

Лектор, коуч Г.Мөнгөн нь 10 гаруй жил Монгол улсаа тойрон амьдралын ухаанд суралцахад хэрэгтэй лекцүүдийг уншиж, эерэг амьдралын дадлыг үлгэрлэж яваа нэгэн. Хүний хөгжлийн болоод гэр бүл, санхүү, нийгмийн байр сууриа хэрхэн өсгөх тухай түүний лекцүүдийг сонирхон сонсогчдын тоо олширсоор байна. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номдоо тэрбээр өдөр тутмын нэн шаардлагатай бус, төлөвлөгөөгүй зардлууд болох тансаглал, зугаа цэнгэл, чамирхлаа зогсоож, оронд нь хадгаламж үүсгэн түүнийгээ яаж өсгөхөд санаа тавих нь амьдралд гарч болох гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах ухаалаг шийдэл юм гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Г.Мөнгөн лектор өөрөө санхүүгийн сахилга баттай байж, зургаан төрлийн данс үүсгэн мөнгөө хадгалж эхэлсэн бөгөөд явцын дунд хадгаламжийн төрөл нь цөөрсөөр байсан ч олон хадгаламжтай байсны үрээр хоёр ч дансандаа гар хүрэхгүйгээр үлдээж чадсан байна. Интерном, Азхур, Мир, Мажестик, Bookzone номын дэлгүүр, Booklo-гоор хот дотор үнэгүй хүргүүлэх боломжтой.

HAPPENING

“ТҮМЭН ЭХ” ЧУУЛГЫН 30 ЖИЛИЙН ОЙН БАЯР “Түмэн эх” чуулгынхан 30 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна. Тэд СУИС-тай хамтран Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ДБЭТ-т чуулгынхаа баярын хурал, концертыг хийхээр төлөвлөжээ. Одоогоос 30 жилийн өмнө “Түмэн эх” чуулга ҮСАХ-ийн дэргэд 1989 онд тухайн үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч, МУСГЗ Ж.Бадраа, МУУГЗ С.Цоодол нарын санаачилга зүтгэлээр үндэс сууриа тавьжээ. Тус чуулга нь эртний монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам тохижилттой, дуу чимээний элдэв техник, өсгөгч ашиглахгүйгээр уран бүтээлээ анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг эрхэм заншилтай. Энэхүү тоглолт бөөгийн бүжиг, цамын бүжиг, хөөмэйн урлаг, уртын дуу, бий биелгээ, уран нугаралт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрээс бүрдэх аж. X/23-нд 16.00 цагт Баярын концерт УДБЭТ

ӨЧИГДРИЙН ТЭМДЭГЛЭЛҮҮД

HIP

Зураач, дизайнер Б.Дөлгөөн 2005 онд ДУДС-ийг төгсчээ. Тэрбээр МУЭХ-ны гишүүн бөгөөд уран зураг, хувцас дизайны чиглэлээр бүтээлээ туурвидаг. Түүний “Өчигдрийн тэмдэглэлүүд” үзэсгэлэнд 2015 оноос хойш зурсан зургууд нь дэлгэгдэнэ. X/18-XI/1-нд “Алтан хаан” галерей


18

HIP

EDX SCHOOL СУРГАЛТЫН ТӨВ

Гадаадын их, дээд сургуульд суралцахад оноо тань хүрэхгүй байна уу? Карьераа өсгөхөд хэлний чадвар дутагдаад байна уу? Та хүүхдээ дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаасай гэж хүсч л байгаа биз дээ? Хэрэв тийм бол Edx School-ийг танд санал болгоё. Edx School сургалтын төв нь англи хэлний бүх шатны түвшингийн сургалтаас гадна IELTS, TOEFL, SAT, GMAT, GRE-ийн шалгалтад бэлдэх хамгийн шилдэг хөтөлбөрийг санал болгодог. Олон улсын тест бэлтгэлийн төв болох Капланы Монгол дахь албан ёсны салбар Edx School сургалтын төвд мэргэжлийн заах аргатай, туршлагатай гадаад багш нар тав тухтай орчинд орчин үеийн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Нэг ангид ижил түвшний цөөн хүн хичээллэх тул багш нар сурагч бүртэй тулж ажиллах боломжтой. Тус сургалтын төвийн төгсөгчдөөс гадаадын их дээд сургуульд элссэн хүн харьцангуй олон. Та ч мөн тэдний залгамж болохыг хүсвэл Edx School-ийг зориорой. Улаанбаатар зочид буудлын зүүн талд ТАЙМ төвийн IV давхарт 7013-8020 EdxSchool

HAPPENING

МОНГОЛ КИРГИЗИЙН ШИГШЭЭ БАГИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТ

Монголын Үндэсний Шигшээ Баг түүхэндээ анх удаа хэсгийн шатанд ялалт байгуулж, Мьянмарыг 1:0ийн харьцаатай буулган авч, Тажикстаны шигшээ багтай эн тэнцүү тоглолт үзүүлсэн ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Тэгвэл манай шигшээ баг ээлжит тоглолтоо аравдугаар сарын 15-ны өдөр Киргиз улсын шигшээ багтай хийх бөгөөд дэлхийн чансаанд тэд 86-р байрт бичигдэж байгаа юм. Талбайдаа хийсэн хоёр тоглолтыг 3000 хол давсан үзэгч МХБХ-ны ногоон талбайд ирж үзээд зогсохгүй шигшээ багаа уухайлан дэмжсэн тул тамирчдад урам зориг төрж, сүүлийн мөч хүртэл бүхнээ дайчлан тоглосон. Та бүхэн энэхүү тоглолтон дээр хүрэлцэн ирж, шигшээ багаа дэмжээрэй. X/15-нд 16.00 цагт МХБХ-ны ногоон талбай


19

ГАНЦХАН МИНИЙ Л ҮР

БЯЦХАН КОКОГИЙН ТҮҮХ

Америкийн зохиолч Зак Буш, зураач Грегорио Де Лауретис нар “Ганцхан миний л үр” хүүхдийн зурагт номыг аавуудад зориулан хамтран бүтээсэн нь олон улсад бэстсэллер болж, олон хэлээр орчуулагдан хэвлэгдээд байна. Уг номыг монголын уншигчдад “Эрдэмт паблишинг”- аас эрхлэн хүргэж байна. Үр хүүхдээ өсч торнихыг харж, мэдрэх нь эцэг хүний хувьд юутай ч эгнүүлшгүй жаргал билээ. Үр үндсээ элгэндээ тэврээд хайр энхрийллээрээ тэтгэх аав хүний агуу хайрыг илэрхийлэхийг зорьсон эл номд эцэг үр хоёрын амин холбоо, юутай ч зүйрлэшгүй аз жаргалтай хором мөчүүдийг гайхамшигтайгаар дүрсэлжээ. Интерном, Мир, Азхур, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр www.erdemt.mn сайтаар орж захиалах

HOT

Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанелийн түүхийг бяцхан уншигчдадаа зориулан “Эрдэмт паблишинг”-аас эрхлэн гаргажээ. Хүүхдийнхээ унших номыг зөв сонгох нь эцэг эхчүүд бидний үүрэг билээ. Тэгвэл аливаа зүйлийг ямагт бусдаас өөр, онцгой содон байлгахыг мөрөөдөж, өөрт байгаа хамаг хүчээ цаг үргэлж дайчлан ажилласаар цуцашгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, өдгөө бидний дунд нэр алдар нь дуурссаар байгаа түүний амьдралын түүхээр бүтээгдсэн “Бяцхан Кокогийн түүх” номыг Я.Хонгорзулын орчуулгаар хүргэж байна.

HAPPENING

9900-1584 Интерном, Мир, Азхур, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр www.erdemt.mn сайтаар орж захиалах

HOT

АРВАН НЭГ ДЭХ УДААГИЙН “УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ

“Улаанбаатар” кино наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба Канн, Венец, Берлин, Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг дэлхийн шилдэг кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц гэсэн есөн орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулах аж. Тухайлбал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч”, Берлиний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа” кино тавигдана. Кино сургалт нь “Кино зохиолоос кино түгээлт” сэдвийн дор үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Сургалтад кино зохиолч Марьета вон Хаусволф, кино маркетингийн чиглэлээр стратегич Матиас Ношис, Локарно ОУКН-ын Locarno Pro хэсгийн Open Doors хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон, зөвлөх Паоло Бертолин нар уригдан оролцож, монгол уран бүтээлчдэд кино зохиол бичих, төслөө сайжруулах сэдвээр гурван өдрийн сургалтыг чиглүүлэн, уран бүтээлчдэд ганцаарчилсан зөвлөмж өгч ажиллана. Кино наадмын дэлгэрэнгүй хуваарийг фэйсбүүкийн UBIFF хуудаснаас авна уу. X/14-20-нд

Тэнгис кино театр

UBIFF


20

Нийслэл guide сэтгүүл нь соёл урлагийн төвүүдээс мэдээлэл авч үзвэрийн хуваариа бэлтгэдэг тул тухайн үзвэр, үйлчилгээний огноо, цагийн хуваарь өөрчлөгдсөн тохиолдолд ямар нэгэн хариуцлага үүрэх боломжгүй юм. Та бүхэн тоглолт, үзэсгэлэн үзэхээр шийдсэн бол тухайн соёл урлагийн төв рүү утасдаж, гарах цагийг нь дахин лавлаарай.

X УДБЭТ

7011-0389 хадгалагч.цооног.зүтгэгч

X/12-X/13-нд 1700 цагт П.И. Чайковский “Хунт нуур” балет X/19-X/20-нд 17.00 цагт Ж. Россини “Севилийн үсчин” дуурь X/26-X/27-нд 17.00 цагт А.Адам “Жизель” балет

УДЭТ

7011-8187 зорих.чанагч.төлөв

X/17, 18-нд 19.00 цагт “Тэнгэрийн хүү” драмын жүжиг X/19, 20-нд 19.00 цагт “Жаргаагүй нар” драмын жүжиг X/23, 24-нд 19.00 цагт “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг X/25-27-нд 19.00 цагт “Би эндээс явахгүй” драмын жүжиг

Улсын филармони 7011-8012 дурлах.хэрэм.үелэх

X/15-нд 19.00 цагт “Virtuoso” Gala Concert X/18-нд 19.00 цагт “Symphony Jazz” – Bayanmongol big band concert

Түмэн эх чуулга

8807-1138, 9696-6667 товчлол.хожоо.адилтгах

X/1-X/15 хүртэл ажлын өдрүүдэд 18.00 цагт “Монголын Үндэсний Язгуур Урлагийн тоглолт” X/22-нд Эрдэм шинжилгээний хурал

X/29

УЛААНБААТАР ХОТЫН 380 ЖИЛИЙН ОЙ

X/23-нд 13.00 цагт Баярын хурал /УДБЭТ-т/ X/23-нд 16.00 цагт Баярын концерт / УДБЭТ-т/

Монголын үндэсний музей 7011-0911 сүүлтэй.хөөсөнцөр.лантуу

Х/1-XII/20-нд “Сарьдагийн хийд” үзэсгэлэн X/26-XI/2-нд Монгол хятадын найрамдлын 70 жилийн ойн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

11-331687, 11-327177 буржгар.газарчид.гарах

X/5-31-нд 9.00-18.00 цагт “Дүрслэх Урлагийн салбарын шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа” 2019 X/7-19-нд 9.00-18.00 цагт “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн X/25-27-нд 21.00-23.00 цагт “Намрын үдшийн галерей” хөтөлбөр

976 арт галерей

9405-1127 малгайн.жаалтай.хажуу

X/9-XI/1-нд Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс Гүнд” бие даасан үзэсгэлэн

Монгол арт галерей 7719-8080 уяраах.станц.мөнхлөх

X/25-XI/10-нд “Алтан намар” үзэсгэлэн

Монгол Японы төв 11-310879 нийцэл.тэргэл.холбоо

X/21-нд 18.30 цагт “Хүний нөөцийн удирдлага” нээлттэй хичээл X/25-нд 15.00 цагт Япон хэл, соёл сонирхогчдын уулзалт X/25-нд 17.30 цагт “Япон киноны өдөр” X/25-нд 11.00 цагт “Японд суралцах талаар мэдээлэл”

Монгол-Францын төв 11-352578 зугаа.асууж.зүлгийг

X/14-нд Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн үйл ажиллагаа X/17-нд Улаанбаатар олон улсын кино наадам: Франц кино Franco Lolly “Litigante” X/21-нд 19.00 цагт Улаанбаатар чуулгад Thibault Cauvin-ын гитарын тоглолт X/28-нд 18.00 цагт Франц хэлтнүүдийн уулзалт, Halloween-ын тусгай өдөрлөг /Beer House, Novotel-д/


21

Монголын Үндэсний АСА Цирк 1900-1800 өсөх.өргөдөг.хайнаг

X/18-XI/1-нд Зураач Б.Дөлгөөний “Өчигдрийн тэмдэглэлүүд” үзэсгэлэн

Norphei Art Gallery 9590-3067 зугаа.угсрав.айлчин

X/16- X/26-нд “Дорноговь аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн”

X/26-нд 20.00 цагт “Амьдрал” Comedy Lab-ийн Төөгөөгийн Special Comedy Show

Буянт Ухаа Спортын Ордон 1900-1800 усаа.хурал.шийдвэр

Бразил вакс таны эрхэмсэг сонголт

X/19-нд 15.00 цагт Харанга-30 жил “Замд гаръя” тоглолт

Алтан хаан галерей 8608- 0847 оносон.танан.бодох

X/4-X/17-нд Зураач Б.Оюун-Эрдэнэ “Маргаашгүй” үзэсгэлэн

ХУД, XI хороо, Их Монгол улсын гудамж, River Garden хотхон 317-101 тоот 77102433 honeypot.mn honeypot wax boutique mongolia

ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД 2019

MO

NG

OL

IA

14 УЛСЫН 34 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУД УЛААНБААТАР ДАХЬ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

10/25-26, БААСАН-БЯМБА 14.00-18.00 БНХАУ

Латви

Канад

Казакстан

Испани

Сингапур

ОХУ

 319016, 89069016, 89066941

EARCMongolia


- ХӨТӨЧ

22

ЮТҮҮБ СУВГУУД Влог нь мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэх, хүлээн авах нэг түгээмэл арга болоод буй. Иймд та хэрэгцээт мэдээллээ олж авч болохуйц доорх влогеруудын бичлэгийг ютүүбт нэвтэрч нэрээр нь хайн үзээрэй.

ART GER Та энэ сувгаас монгол хоолны амт, хийх аргачлал, онцлогийн талаар үзвэл арааны шүлс тань өөрийн эрхгүй асгарах болно. Гадны аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг эдгээр бичлэг манай үндэсний соёл уламжлалын нэгээхэн илэрхийлэл болж чадаж байна.

GREMIX Түүний хийсэн тоглоомын бичлэгийг компьютерийн тоглоом тоглодог, тоглодоггүй хэн ч үзэх боломжтой байдгаараа онцлогтой. Тэр бол ютүүбт алдартай gameplayer.

MESMERISM Хошин зохиомжуудаараа цаг үеийн байдал, хүмүүсийн зан араншингийн голыг нь олж илэрхийлдэг тус суваг танд инээд бэлэглэхийн сацуу нэгийг бодогдуулах нь гарцаагүй.

MONGOLIAN YOUTUBER ТҮШИГ Сонирхол татам бодит түүхүүдийг эх хэлээрээ сонсохыг хүсвэл Түшигтэй хамт байгаарай. Биеийн шар үс босгом аймшигт түүхүүдээс гадна хөгжилтэй, сургамжтай бичлэгүүд ч таныг хүлээж буй.

WOLARSEN SHOW Элгээ инээдээр цэнэглэхийг хүсч байна уу? Тэгвэл, богино хугацаанд маш их хандалт авч үзэгчдэд таашаагдаад буй, хөгжөөн цэнгээнт өнгө аясыг бүрдүүлсэн энэхүү шоу л таны хэрэгцээг хангаж чадна.

ХӨДӨӨНИЙ АЙЛ ВЛОГ Сошиалд идэвхтэй эхнэр нөхөр хоёр “Амьдралын дасгалжуулагч”, “Гуалиг ээж” хэмээх тус тусын ютүүб сувагтай. Хөдөөний айл болон амьдрахаар шийдсэнээ хамтын влогоороо зарлаж, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлж буй нь ихэд сайшаагдаж, цаг үеэ олсон явдал болоод байгаа билээ.

GAMMA ВЛОГ Цоглог дөрвөн залуугийн дөрвөн өөр өнцөг, дөрвөн өөр амьдралын хэв маяг, амьдралд тустай зөвлөмжүүдийг та энэ влогоос үзэх боломжтой. Орчин үеийн амьдралын хэв маяг болон унших номын жагсаалтыг хүртэл тэд санал болгоно.

ERDENEBAATAR /КИНО ЗАДАРГАА/ Энэхүү суваг дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсэн кинонуудын бүтээгдсэн түүх, зураг авалтын явц, бүтээгч эрхмүүдийнх нь төдийгүй арын албаныхны сонирхолтой бөгөөд чухал үүргийн талаарх мэдлэгийг тань зузаатгах болно.


23

Гудамжаар алхаж явахдаа, эсвэл машин жолоодож, гэрээ цэвэрлэх зуураа өөрийгөө хөгжүүлж, зугаацуулах арга бол мэдээж подкаст сонсох. Эдгээр подкастыг Stitcher, Itunes, Soundcloud, Podtail, Podbean, мөн монголын MPlus апп ашиглан сонсоорой.

BOO Технологи, энтертэйнмент, карьер, бизнес гэхчлэн залуусын сонирхлыг хамгийн их татаж буй сэдвээр ярилцлага явуулж, зөвлөгөө өгдөг. Мөн зарим подкастын аудиог эндээс сонсох боломжтой.

MONGOL STUDENT Оюутан залуучуудын заавал сонсох ёстой подкаст. Англи, Америк, Герман, Австри, Япон, Австрали, Солонгос, өөр бусад улс руу ч “монгол оюутан”-аар дамжин зорчвол...

CATCHING UP WITH NOMIO Сайн CV бичих төлөвлөгөө, Цагийн менежментийн 10 зөвлөгөө, Чевенинг тэтгэлэгт хэрхэн амжилттай бэлдэх вэ... Хувь хүн, ажил мэргэжлийн өсөлт хөгжилд нөлөөлөх зөвлөгөөнүүдийг эндээс сонсоорой.

МӨРӨӨДЛИЙН МОНГОЛ Хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг танд өгнө.

MEDICAL RESEARCH MONGOLIA Анагаах ухааны салбарт гарсан ололт амжилт, олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдсэн үгүүллүүдээс сонгож монгол хэлээр хүргэдэг.

АМЬДРАЛЫН НОМ Амьдралын номд бөмбөрцөг дэлхийн юу эс бичигдэх билээ...? Амжилт, гэр бүл, кино, эрүүл мэнд, хөдөлгөөн, цаг хугацааны аялал, цаг төлөвлөлт зэргээр ярилцах сэдвийн хүрээ нь хязгааргүй.

UNSICK GLOBAL NOMADS Монгол залуучууд хаана сурч, хэрхэн ажиллаж байна вэ? Тэдний сурах, ажиллах арга барил, амьдралын хэв маягтай энэхүү подкастаар дамжуулан танилцаарай.

Эрүүл байхын тулд та юу хийж, юуг мэдэх хэрэгтэй вэ? Аливаа өвчлөлөөс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхэд нэмэр болохуйц мэдлэг, мэдээллийг энэхүү подкаст өгнө.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРААС СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРТ Натхауз Крейтив компанийн маркетеруудын бэлтгэн гаргадаг подкаст. Сошиал медиа хөгжүүлэлтийн талаарх зөвлөгөөнүүдийг эндээс сонсоорой.

54 АЯГА КОФЕ Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдвээр ярилцдаг подкаст. Тэд үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээдэггүй гэсэн шүү.

САНААГИЙН ПОДКАСТ Блоггер Ц.Ариунсанаагийн уншсан номоо бусадтай хуваалцдаг подкаст. Тэрбээр номын тэмдэглэл, тойм бичихээс гадна подкастаараа дамжуулан зохиолч, орчуулагчидтай амттай яриа өрнүүлдэг. Таны номын сонголтонд ч туслах болов уу.

BUSINESS RADIO 98.9 “Маркетингийн удирдлага”, “Хөгжлийн томъёо”, Ganzo. mn, G20, HBR, “Баабар ингэж өгүүлэв” хэмээх тогтсон булангуудтай. Санхүү, эдийн засаг, бизнесийн талаарх маш үр өгөөжтэй богино бичлэгүүдийг оруулдаг.

GANZORIG’N PODCAST Голомт банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг блогоороо дамжуулан бизнесмэндүүдэд зориулсан зөвлөгөөг өгдөг бол подкастдаа гол төлөв хүүхдийн хүмүүжил рүү чиглэсэн зөвлөгөө, мэдээллүүдийг оруулдаг.


24

Театр бол сэтгэлгээ, гоо зvйн инженер

Х

үн төрөлхтний хөгжлийн хурд минут секундээр хэмжигдэж байна. Гэхдээ хөгжих тусам уг мөн чанар руугаа өнгийн харахыг илүүд үзэж, өөрийгөө судалж ойлгохыг эрмэлзэх болжээ. Чухам ийм цаг үед тэрхүү хүсэл хэрэгцээг нь хангаж чадах зүйл бол “урлаг”, тэр дундаа “театр” гэдэг нь маргашгүй ээ. Театрын амьд бөгөөд шинэлэг уур амьсгал л хүнийг өөрөө өөртэйгөө нүүр тулан уулзахад нь тусалж, өөртэй нь танилцуулдаг шиг санагддаг. Иоханн Вольфганг Фон Гётегийн амьдралынхаа 60 жилийг зориулж бичсэн “Фауст” жүжиг бол дэлхийн театрын ертөнцийн хойморт заларч, өөрийн тайзнаа амьдруулж чадсан улс орнуудын хувьд театр урлагийнх нь чансааг харуулдаг бүтээл билээ. Та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, тун удахгүй “Фауст” жүжгийг найруулагч М.Батболд хоёр дахь удаагаа пост драм хэлбэрээр Corporate Convention Center-ийн тайзнаа амилуулах гэж байна. жүжиг болгон амилуулан тавихаар зорьсон юм.

ТАНЫГ МАНАЙ ТЕАТР УРЛАГИЙН САЛБАРТ ШИНЭЛЭГ УУР АМЬСГАЛ АВЧИРЧ БУЙ НАЙРУУЛАГЧ ГЭЖ БОДДОГ. МОНГОЛД ТАВЬСАН АНХНЫ БҮТЭЭЛ ТАНЬ ЭНЭ МӨН ҮҮ? Миний анхны мэргэжил бол сэтгэцийн эмч, сэтгэлзүйч. Хоёр дахь мэргэжил найруулагч. Дэлхийн хэмжээнд найруулагч бэлддэг цөөхөн сургуулиудын нэг болох Москвагийн Театр урлагийн академид найруулагч мэргэжлээр суралцан төгссөн. Тус сургуульд хамгийн сүүлд найруулагч Л.Нямгаваа гуайгаас хойш 30-аад жилийн дараа очиж сурсан монгол хүн болсондоо баяртай байдаг. “Фауст” бол миний дипломын жүжиг байсан. Үзсэн хүмүүс маш сайн үнэлэлт

өгснөөр уг жүжгийг Монголдоо дахин тавих шийдэлд хүрсэн юм. “ФАУСТ” ЖҮЖГИЙГ ТА МОНГОЛД АНХ УДАА СОНГОН НАЙРУУЛЖ БАЙНА. ТАНЫ БОДЛООР ЭНЭ ЖҮЖИГ БУСДААСАА ЮУГААРАА ӨӨР ВЭ? Энэ жүжгийн онцлог бол ерөөсөө найруулагчийн жүжиг. Найруулагчийн тавилт, найруулагчийн шийдлээр хийгддэг. Уг зохиолыг бүрэн эхээр нь анх уншсан хүнд бол ойлгомжгүй ч юм шиг, дахиад уншихад сонирхолтой ч юм шиг, эсвэл ямар нэгэн нууц бичвэр ч гэмээр. Энэ олон талт оньсого мэт агуулга нь миний сонирхлыг их татсан учраас энэ зохиолыг

СЭТГЭЦИЙН ЭМЧ, СЭТГЭЛЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ ГЭХЭЭР СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА. ТЭР ТУСМАА “ФАУСТ” ЖҮЖИГ БОЛ СЭТГЭЛ ЗҮЙН ДРАМ ГЭЖ БОЛНО. ХОЁР ӨӨР МЭРГЭЖИЛ ХОРШИН БҮТЭЭСЭН УГ ЖҮЖГИЙГ ХУРДХАН ҮЗЭХСЭН ГЭЖ ЯАРАХ СЭТГЭЛ ТӨРЖ БАЙНА... Баярлалаа. Театрын тухайд хүнээр дамжуулж хүнд хүрдэг гэж ярьдаг. Миний хувьд бол үгүй, мэдрэмжийг мэдрэмжээр дамжуулан мэдрэмжид хүргэдэг гэж боддог. Тийм болохоор театр бол хүний сэтгэл зүйд шууд нөлөөлж болдог соён гэгээрүүлэх зэвсэг юм. АЛИВАА УРАН БҮТЭЭЛ, ЯМАР НЭГЭН БҮТЭЭГДЭХҮҮН Ч ЯЛГААГҮЙ, ЦАГ ҮЕЭ ОЛЖ ЧАДВАЛ НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОН ШҮТЭГДДЭГ ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨГИЙН НИЙГЭМ, “ФАУСТ” ЖҮЖИГ ХОЁР ХЭРХЭН ОГТЛОЛЦОХ БОЛ? Сайхан асуулт байна. Манай өнөөгийн нийгэмд хамгийн эмзэг, дутагдалд орчихсон байгаа зүйл гэвэл соён гэгээрэл. Үүнтэй маргах аргагүй. Монгол тийм ч ядуу орон биш. Харин


25

хүн нь соён гэгээрлийн ядууралд байгаа. Гэтэл соён гэгээрэл юунаас бий болох ёстой вэ гэвэл бага нас, дунд сургууль гэж ярих болно. Гэвч бид тэр үеэ өнгөрөөчихсөн хүмүүсийг яах билээ? Тэр хүмүүст театрын урлаг хэрэгтэй юм. Театраас хүн сэтгэлгээний задрал, гоо сайхны мэдрэмжийг аваад, түүгээрээ магадгүй ертөнцийг үзэх үзлээ өөрчлөхийг үгүйсгэхгүй. Миний хувьд энэ жүжгийг үзээд заавал ямар нэгэн юмыг ойлгох ёстой гэхгүй, сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөлд автаж, театрын хүчийг мэдрээсэй л гэж хүсч байна.

Театраас хүн сэтгэлгээний задрал, гоо сайхны мэдрэмжийг аваад, түүгээрээ магадгүй ертөнцийг үзэх үзлээ өөрчлөхийг үгүйсгэхгүй.

СҮҮЛИЙН ҮЕД ХҮН ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ТУХАЙ ИХ ЯРЬДАГ БОЛСОН. ТА ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЖ ЧАДДАГ УУ? Өөрийнхөөрөө байна гэдэг их харьцангуй ойлголт. Хүн хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаггүй. Өөрийнхөө хувьд өөр нэгэн болох гэсэн төсөөллийн нэг дүрийг өөртөө байнга бүтээдэг. Тэр дүрийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролддог. Бусад нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэр хүн өөрийнхөөрөө байгаагаа мэдэрдэг. Энэ бол А.П.Чеховын хэлсэн үг юм шүү. ЦАХИМ ЕРТӨНЦ ХАР БАРААН МЭДЭЭЛЛЭЭР ХҮМҮҮСИЙГ ИХ СТРЕССТҮҮЛЖ БАЙНА ГЭЦГЭЭДЭГ. ТАНЫ БОДЛООР, МОНГОЛЫН НИЙГЭМ ЯМАР ӨНГӨТЭЙ БАЙНА ВЭ? Хүн бүхэнд байгалиас заяагдсан төрөлх найман хэрэгцээ байдаг. Хамгийн эхэнд амьд явах, сурч боловсрох, үр удмаа үлдээх гэхчлэн үргэлжилсээр хамгийн дээд хэрэгцээ нь “бусдад сайн сайхан зүйл түгээх нь өөрөө тухайн хүний хэрэгцээ юм” гэсэн байдаг. Бидэнд яг ямар хэрэгцээ дутагдаад байна, тэрийгээ ойлгох хэрэгтэй байх. АНХ “ФАУСТ”-ЫГ ТАЙЗНАА ТАВЬСАНЫ ДАРАА ҮЗЭГЧИД СЭТГЭГДЛЭЭ ХЭР ИХ ИЛГЭЭЖ БАЙСАН БЭ? Санаанд оромгүй олон сайхан сэтгэгдлүүд илгээж байсан. Жүжиг үзээд сэтгэгдлээ нийтлэл болгон бичсэн тэр хүмүүст талархснаа илэрхийлж байна. Жүжгээ Москвад тавих боломж байсан ч Монголоо зорин ирж, эх орныхоо үзэгчдэд толилуулахад тийм халуун дотноор хүлээж авсан нь маш сайхан байсан. МОСКВАД ДОЛООН ЖИЛ АМЬДАРСАН ТАНЫ НҮДЭЭР ХАРАХАД МОНГОЛЧУУДЫН СОНГОДОГ

УРЛАГИЙН МЭДРЭМЖ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ? Өнгөрсөн жил анх “Фауст”-ыг тест маягаар тавих гэж байхдаа хүмүүс хүлээж авах болов уу, ойлгох болов уу гэж санаа зовж байсан. Гэтэл үзэгчид маш сайхнаар хүлээн авч, сэтгэгдлээ илэрхийлж байсан нь монголчуудад сэхээтний шинэ театрын урсгал хэрэгтэй байгааг илтгэсэн. Тэд соён гэгээрлээр цангаж байна, хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад өөрт хэрэгцээтэй зүйлсийг нэхсээр байдаг. ЯМАРВАА НЭГ ЖҮЖГИЙН ТОВ ГАРМАГЦ ҮЗЭГЧИД ГОЛ ДҮРД НЬ ХЭН ТОГЛОХ ВЭ, ЯМАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН ТОГЛОЖ БАЙГАА ВЭ ГЭДГИЙГ ХАРДАГ. ТА ЖҮЖИГЧДЭЭ ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? Жүжгийг найруулагч найруулдаг ч, миний гараас гараад тухайн уран бүтээл жүжигчний гарт 100 хувь очдог гэхэд болно. Найруулаад дууссан л бол тэр бүтээл жүжигчдийнх. Тэд л тоглож, хүмүүст хүргэж, цаашид хэчнээн он цагийг туулах нь ч тэдний л мэдлийнх болдог. Тиймээс жүжигчнээ сонгоно гэдэг маш чухал. Жүжгийн гол дүрд МУСТА, жүжигчин С.Болд–Эрдэнэ, МУГЖ Л.Баттулга /Аглуу/ нар тоглож, голлох дүрд МУАЖ Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, МУСТА Н.Оюунчимэг нар тоглож байгаа. ТЕАТР ХҮНИЙ АМЬДРАЛД ЯМАР УУР АМЬСГАЛ НЭМДЭГ ВЭ? Театр бол зугаа цэнгэл биш. Театр бол сэтгэлгээний инженерчлэл. Сэтгэлгээний задралын гоо сайхны мэдрэмж өгдөг өвөрмөц ертөнц. Өнөөдөр хүмүүс юу хүсч байна, түүнд нь тааруулж хийе гэж ажиллах юм бол театр магадгүй сөнөнө. Харин үзэгчид маргааш юу хүсэх вэ, тэд ирээдүйд юу харж мэдрэхийг хүсч байна вэ гэж амдаж хийвэл л үзэгчдээ илүү хөгжүүлж чадна гэж боддог. Ярилцлагыг Б.Ганчимэг


26


27


28

Сүүний бактерийн хөрөг

Н

ийгэм соёлын антропологич буюу нийгэм соёлын хүн судлаач Э.Золжаргал өнгөрсөн жилээс ХБНГУын Берлин хот дахь Чөлөөт их сургуульд антропологич мэргэжлээрээ шат ахин суралцаж байна. Тэрбээр хоёр жилийн өмнөөс дэлхийд дээгүүрт ордог судалгааны нийгэмлэг болох ХБНГУ-ын “Макс Планк”-ийн Хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнд Кристина Вариннер ахлагчтай судалгааны багт ажиллаж эхэлжээ. Тус багийн гишүүд монголын сүү цагаан идээг судлахдаа зун болгон хөдөө орон нутгаар аялж, дээж цуглуулан олон улсын хамтрагч судалгааны лаборатори руу явуулж, нарийн шинжилгээ хийдэг байна. Түүнчлэн Э.Золжаргал шинжлэх ухаан ба хувцас загварыг холбосон The Sci-Fi хэмээх нэгэн шинэлэг төслийг санаачилж, Futuristic Type брэндтэй хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тэд саяхан “Сүүний бактерийн хөрөг” нэртэй цуглуулгаа танилцуулсан юм. Монгол малчин айлд боловсруулсан ааруул, ээзгийний доторх ертөнцийг гэрлэн болон электрон микроскопоор авсан зургуудаар цуглуулгад орсон загваруудын даавуун дээрх хээг бүтээсэн нь сонирхол татам болжээ. Ингээд түүний олон нийтэд ил болгосон сүүний бактерийн ертөнцөөр аялцгаая.

THE SCI-FI ТӨСЛИЙГ ЯАГААД ЭХЛҮҮЛЭХ БОЛСОН ТУХАЙГАА СОНИРХУУЛНА УУ? Нийгэм бүхэлдээ шинжлэх ухаан, урлаг, хувцас загварыг тусгаарлагдмал зүйл гэж хүлээж авдаг. Уг нь бол шинжлэх ухаанч хүн зөвхөн өмнөх ажлаа, урлагийн хүн зөвхөн урлагаа бүтээх ёстой гэсэн зүйл байхгүй.

И.Мөнхтуяа

Монголчууд ааруул, ээзгийгээ зүгээр л иддэг зүйл гэж ойлгодог. Гэтэл цагаан идээн дотор бидний нүдэнд харагддаггүй асар олон гайхамшигтай ертөнц бий. Үүнийг л хүмүүст ил болгож харуулахыг хүссэн. Ингэж харуулахдаа шинжлэх ухааны үгүүллэг бичиж

Э.Золжаргал

хэвлүүлэхээс гадна академик хүрээллээс хол, иймэрхүү нарийн ширийн мэдээллээс ангид байдаг хүмүүст болон залуу үеийнхэнд ч хүртээлтэй болгох үүднээс хувцас загвартай холбох нь зөв шийдэл гэж үзсэн. Микробиологийн тэр нууцлаг ертөнцийг ил болгож хувцсан дээр гаргаснаар уг хувцсыг өмссөн хүн бүхэл бүтэн ертөнцийг үүрч нөмрөөд явна гэсэн үг. Монголын уламжлалт аргаар гаргаж авсан цагаан идээнд ашигтай бактериуд маш их байдаг. Цагаан идээ нь хүний биед сайн, шим тэжээлтэй л гэж мэдэх болохоос бид түүн дотор яг юу юу байгааг төдийлөн мэддэггүй. Доторх уураг, хөрөнгө яаж харагддаг, ямар төрлийн ашигтай бактериуд хаана нь байдаг, яаж харагддаг гээд сонирхолтой ертөнцийг ил гаргахыг хүссэн. Монгол утга, агуулга гэхээр л хээ угалз, хатадын зураг байх ёстой гэсэн үг биш. Цагаан идээ бол соёлын өв юм. Энэ соёлын өвийг хайхрах ёстой юм шүү. Монголын уламжлалт цагаан идээ, түүнийг судлах шинжлэх ухааны нарийн судалгааг Futuristic Type брэндийн содон хэв маягтай хослуулан, хэчнээн гайхалтай зохицол гарч ирж


29

байгааг харуулах нь шинэлэг бөгөөд оновчтой арга болж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл, шинжлэх ухаан, орчин үеийн технологийн дэвшил болон бүтээлч санаа зохицон нэгдсэний үндсэн дээр бий болсон загварууд юм. БАКТЕРИЙН ХӨРӨГ ЗУРГИЙГ ХУВЦСАН ДЭЭР ХЭЭ БОЛГОХ САНААГАА FUTURISTIC TYPE БРЭНДИЙН ДИЗАЙНЕР И.МӨНХТУЯАД ТАНИЛЦУУЛАХАД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ. ЯАГААД ЗААВАЛ ЭНЭ БРЭНДИЙГ СОНГОХ БОЛОВ? Энэ санаа анх төрөхөд хамгийн түрүүнд санаанд буусан брэнд бол Futuristic Type. Дизайнер Мөөнөөгийн ур чадвар, дотоод эрмэлзэл, брэндийнх нь гол мөн чанар, загварын элементүүд миний санааг 100 хувь илэрхийлж чадна гэдэгт итгэж байсан болохоор шууд санал тавьж, тэр ч гэсэн ямар ч эргэлзээгүйгээр саналыг минь хүлээн авч, хамтран ажилласан. Зарим хүмүүс “Яагаад та өөрөө хувцасны шинэ брэнд үүсгээд, энэ санаагаа хэрэгжүүлээгүй юм бэ?” гэж асууж байсан. Яагаад гэвэл, Монголд гэлтгүй дэлхийд хувцас үйлдвэрлэл асар хурдтай өргөжин тэлж, тэр хэрээрээ байгаль орчинд хор нөлөөгөө үзүүлж буй өнөө үед би дахиад нэг хувцасны брэнд үүсгэхийг хүсээгүй юм. Харин аль хэдийнэ бий болчихсон, энэ салбарт олон жил тууштай ажиллаж байгаа, The Sci-Fa төслийн гол санааг бүрэн дүүрэн илэрхийлж чадах Futuristic Type брэндтэй хамтран, бие биедээ тусалж дэмжин ажиллах нь ганцаараа хийснээс илүү үнэ цэнтэй гэж үзсэн. КОЛЛЕКЦИЙН ТУХАЙД ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ? Уг коллекцид багтсан 14 бие даасан загвар маань Bacterial Being, Archeology of Invisibles, Lactobacilius the milk bacteria,

Microbes гэх мэт өөр өөрийн нэртэй. Зарим нэр нь тогтсон шинжлэх ухааны нэр томьёо, заримынх нь нэрийг би өөрөө бодож өгсөн. Эдгээр үгсээр юуг илэрхийлж байна вэ гэхээр, ааруул, ээзгийний микроскопын зургийг зөвхөн хувцсан дээр хэвлээд зогсохгүй шинжлэх ухааны нэр томьёог давхар ойлгуулан тайлбарлах зорилготой юм. Энд археологи, антропологи, микро-биологийн гээд олон шинжлэх ухааны нэр томьёо байгаа нь бүгд сүү цагаан идээтэй холбоотой. Энэ бүхнийг бага багаар хэрэглэгчдэдээ таниулах зорилготой учраас тухайн үгийг зөвхөн хувцсан дээрээ хэвлээд зогсохгүй нэр томьёонуудыг тайлбарласан шошгуудыг хувцсандаа хадаж бэхлэн, хэвлэмэл гарын авлагыг хүртэл англи-монгол хэлээр гаргасан. Тэгэхээр, уг коллекцоос хувцас худалдан авсан хүмүүс зөвхөн хувцас төдийгүй шинжлэх ухааны хэрэгцээт мэдээллийг дагалдуулан олж авч байна гэсэн үг.

Ярилцлагыг Д.Дашмөрөн


30

С

ошиал ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонирхолтой контент бүтээж олон үзэгч, дагагчтай болж чадсан ТОП 10 хэрэглэгчийг онцолж байна. Инстаграм, фэйсбүүкт урлаг соёлынхон, харин твиттерт улс төр, эдийн засагч, нийтлэлчид олон дагагчтай байна. Ютүүб сувгийн хувьд амьдралын хэв маягаа хөгжилтэйгөөр харуулж, хүнд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж буй хүмүүс дээгүүр жагсаж байгаа бол идэвхтэй тик токчдын түүчээг өсвөр залуу үеийнхэн, залуу жүжигчид эзэлж байна

1.

the uka official 370k

6.

official khishigdalai 246k

2.

7.

3.

8.

4.

9

duk65 333k

bilegtkhulan 324k

shuuderhen 273k

5.

urankholboo 253k

bold.dorjsuren 243 k

ganchimegaltan_ ganuuhai 243k

Dulguun_ positivemongolians

241k

10.

g.undarmaa 235k


31

Battulga Khaltmaa

Jargal Dambadarjaa

288k

210k

@jargal_defacto

@BattulgaKh

Zandaakhuu Enkhbold

Asashoryu @Asashoryu

273k

@enkhboldz

Mongolia

Baabar

251k

191k

206k

@mongolia976

@baabarniitlelch

Amarjargal

Мөнхчулууны Зоригт

@amarjargalR

178k

@m_zorigt

246k

Цахиагийн Элбэгдорж

Ganhuyag Ch.Hutagt

215k

175k

@ganhuyag

@elbegdorj

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

@otgoo_kiro 114k @nonjulaa 111k @_ulaana_ 105k @tony_svldee 95k @удвалсугарсүрэн 91k @oonoo0213 90k @tsogtoo 88k @jamiiaaa 85k @babimgl 81k @miux08 80k

Big Gee 559k Bold Dorjsuren 329k Urankholboo 317k Ундармаа 312k

Mesmerism 429k

Teso Corp 343k

Gremix 255k

iNeeMTGiiZaLuu

Mongolian Youtuber Tushig

Mongolia’s Got Talent 170k

Art Ger 162k

Positive Mongolians

233k

Uka 268k Make up artist Bella 201k NB Nyambayar 168k Rokit Bay 167k Жүжигчин Баттулга (Аглуу) 147k Tsetse 134k

172k

Jason&Jayel 140k

147k

The Mongolian Family 135k


COME IN WE’RE OPEN

COMEDY LAB LOUNGE CLUB / FOOD MARKET BY NOMADS

COMEDY LAB LOUNGE CLUB Танхим дүүрэн инээд Comedy Lab Lounge Club Peace Tower XVIII давхарт Даваа–Ням Lounge time: 16.00-21.00 Comedy time: 21.00-00.00 Night club time: 00.00-04.00 9999-8282 Comedy Lab Lounge Club

Х

үнийг уйлуулах амархан, инээлгэх харин хэцүү” гэдэг. Тэгвэл, танхим дүүрэн суугаа, нийслэлийн өнцөг булан бүрээс өөр өөрийн асуудал, бас аз жаргалаа тээн ирсэн хүмүүсийг нэгэн зэрэг нирхийтэл инээлгэх, тэдэнд сэтгэлийн цэнгэл бэлэглэх хүч комедичдод л байх аж. Америкаас гаралтай stand-up нь дэлхий дахиныг хамарсан урлагийн томоохон төрөл боловч Монголд хөгжлийнхөө суурийг тавиад удаагүй байгаа. Манай улсад одоогоор ердөө хоёр stand-up комеди клуб байгаагийн нэг нь үүдээ нээгээд гуравхан сар болсон ч Peace Tower-ын XVIII давхрыг үзэгчдийн хөлөөр дараад буй Comedy Lab Lounge Club юм. Тэд бол Монголд комеди урлагийн суурийг тавилцаж буй уран бүтээлчид гэдгийг хошин ярианд нь ханатлаа инээчихээд хамгийн ойр дотны найз нөхдөө дагуулан ахин дахин тэднийг зорьж ирдэг үнэнч фэнүүд нь дуу нэгтэйгээр нотлох биз ээ. Орчин үеийн их хотын соёлтой залуусын цугларах дуртай газрын нэг болоод буй Comedy Lab Lounge Club-т авьяаслаг комедич залуусын нээлттэй үзэл бодлыг сонсонгоо цагийг

зугаатай бөгөөд зүй зохистой өнгөрөөх тавлаг орчин бүрджээ. Тус клуб гадаадын улс орнуудад боловсрол мэдлэгээ дээшлүүлээд ирсэн Амараа, Төөгөө, Хану, Амаржин, Тулгаа, Мөнхжин, Ганга нарын залуусаар хүчирхэг баг бүрдүүлсэн байна. Орчин үеийн, тэр дундаа манайд бол нэн орчин үеийн тайзны урлаг ч гэж болох stand-up-ийг хөгжүүлж яваа эдгээр залуустай үдэш бүрийн 21.00 цагт уулзаж, хамтдаа инээн хөгжилдөх боломжтой шүү.


33

FOOD MARKET BY NOMADS Мөрөөдлийн амтыг нэг дороос… Энканто Mолл-ын IV давхарт, Prime Cineplex-ын хажууд 7713-2662 11.00-23.00 nomadsgroup

И

х хотын иргэдийн амьдралын хэв маягт тохируулсан, цаг хугацаа хэмнэсэн шийдэл, өвөрмөц интерьер дизайн бүхий Food Market by Nomads-аар зочлоод гарлаа. Энд ирснээр охид, залуусын үйлчлүүлэх дуртай, хар бургерээрээ хэрэглэгчдээ татаж чадсан Black Burger Factory, өглөө бүрийг хамгийн чанартай арабикан үрийн сортын кофегоор эхлүүлдэг Double Shot Coffee & Cocktail, эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч, “хямд бөгөөд эрүүл бүтээгдэхүүн зооглоё” уриатай Pizza & Pinza, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө орох дуртай ази хоолны Asian Town, Вьетнам улсын алдарт по шөл, 100 хувь органик жимсний шүүсээр үйлчлэх Juice Bar-ийн идээ ундааг нэг дор хүртэх боломжтой болжээ. Хүн бүр хүссэн хоол ундаа эргэж харах төдийд захиалах боломжийг бүрдүүлсэн нь үнэхээр таатай. Мөн орчин үеийн хүүхэд,

залуусын сонирхлыг мэдэрч, фэйсбүүк, инстаграмын профайл зурагаа татуулах хэсгийг хүртэл гаргаж өгсөн нь Food Market by Nomads–ийг зорих бас нэгэн шалтгаан юм. Амт бүхний дээдийг нэг дороос мэдрэхийг хүссэн хүн бүрийг Номадсын эерэг хандлага, зочломтгой үйлчилгээг нэгтгэж чадсан хамт олон баяртайгаар хүлээн авах болно.


34

SHOPPING GET THE LOOK

Ш.ТҮВШИНБАТ /жүжигчин/ Та өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ? Өдөр тутамдаа пиджак өмсдөг, ер нь сонгодог хэв маягаар хувцаслах дуртай. Албан ёсны үйл ажиллагаанд оролцохдоо хослолоо иж бүрнээр нь өмсдөг, энгийн үед пиджакаа чөлөөт стильтэй холиод өөрийн хэв маягт оруулдаг. Улаанбаатарыг ямар хот байгаасай гэж хүсдэг вэ? Заримдаа хүмүүс хэт туйлшраад байх шиг санагддаг. Нэр нөлөөтэй хүн нэг зүйл хийлээ гэхэд түүнийг нь бүгдээрээ даган дуурайдаг ч юм уу. Уг нь хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хийдэг зүйлтэй болчихвол... Улаанбаатар хот дахь таны очих дуртай газар...? Улирлаасаа шалтгаалаад өөр өөр гэх үү дээ. Зун бол гаднаа террастай, сэлүүхэн, цэвэр агаартай газруудад очдог. Аль болох чимээгүй, өөртэйгөө ярилцаж болох газар орохыг боддог. Таныг ямар киноноос харж болох вэ? Би сургуулиа саяхан төгссөн. Өмнө нь Хувьсал продакшны “Миний нууц” кинонд баян айлын бага хүүгийн дүрд тоглосон. Сүүлд “37 дугаар точка” дээр хотын төвийн атаманы туслах, бие хамгаалагч залуугийн дүрд тоглосон. Анх яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ? Жүжигчин хүн хэн ч болж хувирч болно, өнгөрсөн, ирээдүй гээд аль ч цаг үед очиж болно. Энэ нь их сонирхолтой санагдсан. Би өдөр тутмын нэгэн хэвийн ажил, урсгалаараа явдаг хэвшмэл зүйлд дургүй. Идэвхтэй л байх дуртай.


35

Г.ХУЛАН /зураач/ Та өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ? Би хуучны ретро маягийн загварт дуртай. Өдөр тутамдаа өргөн жийнс, түрийтэй гутал, өндөр өсгийт өмсөж, төрөл бүрийн шааль, алчуур их зүүдэг. Ер нь сул хувцсанд дуртай. Таны төсөөллөөр Улаанбаатар хот ямар байвал гоё вэ? Би олон хүнтэй газарт дургүй, аль болох тайван байх дуртай. Тиймдээ ч хотын оршин суугчид бие биедээ хүлээцтэй хандаж, тайван байгаасай гэж хүсдэг. Улаанбаатар хот дахь таны очих дуртай газар...? Vinyl Music Lounge-ийн дотоод засал надад их таалагддаг. Тэнд байнга очдог болохоор гэртээ орж ирж байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон. Сүүлд Сөүл плазагийн VII давхарт нээгдсэн Pastel lounge-д ороход орчин нь бас таалагдсан. Та хамгийн сүүлд юу шинээр сурсан бэ? Кофе арт туршиж, кофен дээр зурж сурсан. Таныг бусдаас өөр болгодог зүйл юу вэ? Уг нь хувцаслалтаараа хүмүүсээс ялгарахыг хүсдэггүй. Гэхдээ гудамжинд явж байхад хүмүүс айхавтар харах нь бий. Зарим хүн “Чи урлагийн хүн байх, тийм үү?” гэж асуудаг. Миний санаа зовоод “Аанха” гэнгүүт “Даанч тийм байх аа, гаж харагдаад байсан юм” гэж хэлсэн тохиолдол ч бий./инээв/ Vinyl Music Lounge



37


38

Хүүхдийн орон зайн мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? /II хэсэг/

Э

х хүн болсноосоо хойш би нярай хүүхдийн хөгжлийн талаар багагүй мэдлэг хуримтлуулж байна. Уг сэдвээр орос онлайн курсыг дүүргэсэн

бөгөөд олон эх сурвалжаас уншиж судалдаг. Та миний бэлтгэн хөтөлдөг “Сониуч Сондор” буланг тогтмол уншсанаар хүүхдийнхээ хөгжилд шаардлагатай олон чухал зөвлөгөөтэй танилцах болно.

ОРОН ЗАЙН МЭДРЭМЖ ХАРИУЦДАГ ВЕСТИБУЛЯР ЭРХТЭН

Хүүхэд тань авто машинаар зорчихдоо дотор нь муухайрдаг бол та орон зайн мэдрэмжийг нь хөгжүүлээрэй. Таны хүүхэд 18 сараас дээш настай бол идэвхтэй, хөдөлгөөнтэй спортоор тогтмол хичээллүүл. Харин 18 сараас доош бол нийтлэлд маань тусгагдсан хөдөлгөөн дасгалыг өдөр тутмынхаа хуваарьт оруулаарай. Орон зайн мэдрэмж хариуцдаг вестибуляр эрхтэн хүүхдийг 6-14 сартай байх үед хамгийн эрчимтэй хөгждөг. Үүнээс цааш хөгжил нь удааширдаг тул хугацаа алдахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөе. Бид сэтгүүлийнхээ өмнөх дугаарт дөрөв ба түүнээс дээш сартай нярайчуудад зориулан америкийн хүүхдийн хөдөлгөөн засалч Гленн Доманы багийнхны зохиосон вестибуляр эрхтэн хөгжүүлэх хөнгөн хөдөлгөөн дасгалуудыг заасан. Тэдгээр дасгалыг та дөрвөн сарын турш өдөр бүр 10 минут хийсний дараа доорх эрчимтэй хөдөлгөөн дасгалууд руу шилжих нь зүйтэй.

1. САВЛАХ

Дээш харан хэвтэж буй хүүхдийнхээ хөлийн шагайн хэсгээс атга. Харин нөхөр тань гарын бугуйнаас атгана. Ингээд хүүхдээ газраас зэрэг өндийлгөж хоёр тийш савла. Хүүхэд тань дүүжин орон дээр савлаж буй мэт байдалтай байна. Энэ дасгал вестибуляр эрхтэнг маш эрчимтэй өдөөдөг.

2. ХЭВТЭЭ ЭРГЭЛТ

Зүүн гараараа хүүхдийнхээ зүүн бугуйнаас барь. Баруун гараараа зүүн хөлийнх нь шагайн хэсгээс барь. Дээш харан хэвтэж буй хүүхдээ өндийлгөөд нар зөв хэдэн удаа эргэ. Дараа нь байрлалаа солиод баруун гараараа баруун бугуйнаас нь барьж, зүүн гараараа баруун хөлийнх нь шагайн хэсгийг барьж өмнөхтэй тэнцүү тоогоор нар буруу эргэ. Хүүхдээ газар тавихдаа заавал нуруугаар нь тавиарай.


39


40

3. ХЭВТЭЭ САВЛАХ

Дээш харан хэвтэж буй хүүхдийнхээ баруун талын бугуй, мөн шагайн хэсгээс барь. Нөхөр тань зүүн талынхыг нь бариг. Савлуур дээр савлуулж буй мэт хөдөлгө.

4. ГАР “САВЛУУР”

Дээш харан хэвтэж буй хүүхдийнхээ дагзан дороос нэг гараараа, харин өгзгөн дороос нь нөгөө гараараа өргө. Ингээд хоёр тийш савла. Хүүхдийн хөл таны гартай тээгэлдэхгүй байх ёстойг анхаар.

5. ТОЛГОЙГ НЬ ДООШ ХАРУУЛЖ САВЛАХ

Эцэг эхчүүд уг дасгалын тухай сонсоод айж магадгүй. Гэвч нярай хүүхэд эхийнхээ хэвлийд байх үедээ толгойгоороо доош харсан байрлалд дасчихсан байдгийг санах хэрэгтэй. Тэдэнд энэ байрлал эвгүй мэдрэмж төрүүлэхгүй. Эрдэмтдийн судалгаагаар энэ дасгал ач тус үзүүлж байсан гэдгээс өөр зүйл үгүй. Та хүүхдээ дээш харуулан хэвтүүл. Тонгойгоод шагайн хэсгээс нь чанга барин дээш өргө. Хүүхдийн тань нүүр тан руу харсан байх ёстой. Тухтай байрлалд зогсоод дүүжин мэт хоёр тийш болгоомжтой савла. Хүүхдээ газар тавихдаа хүзүүний бэртэл авахаас болгоомжлон хэвлийгээр нь биш, заавал нуруугаар нь тавин хэвтүүл.

6. ДЭЭШ ШИДЭХЭД БЭЛДЭХ

Хүүхдээ өөр рүүгээ харуулан суганаас нь барьж огцом дээш өргөн буулга. Энэ дасгалыг тогтмол хийж, хүүхдээ дасгасны дараа доорх дасгалтай танилцуулаарай.


41

ОРОН ЗАЙН МЭДРЭМЖ ХӨГЖҮҮЛЭХ ХЯЛБАР АРГУУД:

7. ДЭЭШ ШИДЭХ

Хүүхдийнхээ суганаас барин дээш шидээд барьж ав. Энэ дасгалыг болгоомжтой хийх нь чухал. Хүүхэд тань жин ихтэй бол зөвхөн ааваар нь энэ дасгалыг хийлгээрэй. Уг дасгалын ачаар хүүхэд таны гар дээр унахдаа таталцлын хүчийг мэдэрч, танилцдаг. Хэрэв таны хүүхэд айж байвал дасгалыг удаан хийж дасгаарай.

1. МӨРӨН ДЭЭРЭЭ СУУЛГАХ

2. ДҮҮЖИН ОРОН ДЭЭР ХЭВТҮҮЛЭХ

3. ГУЛСУУР, САВЛУУР, ЭРГЭДЭГ ТОГЛООМ ДЭЭР ТОГЛУУЛАХ

4. БАТУТ ДЭЭР ҮСРҮҮЛЭХ

• ДАВТАМЖ: Дасгал бүрийг өдөрт доод тал нь нэг удаа хийх.

• ЭРЧИМ: Дасгал хөдөлгөөнийг аяархан,

болгоомжтой хийх нь чухал. Хэт хурдан хийх нь вестибуляр эрхтэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Дасгалын эрчмийг хүүхдэдээ тааруулж, дасгаж хийгээрэй. Тухайлбал, 20 удаа тасралтгүй эргэхийн оронд 10 удаа нэг тийш эргээд түр завсарлага авч, ахин нөгөө тийш 10 удаа эргэх нь илүү үр дүнтэй. • ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: Эхний 1-2 сарын турш дасгал бүрт 30 секунд зарцуулаарай. Үүний дараа аажмаар дасгал бүрт 1 минут зарцуулдаг болоорой. Өдөр бүрийн дасгал нийтдээ 10 минутаас хэтрэхгүй байх ёстой. • АНХААРАХ ЗҮЙЛС: Ямар нэгэн өвчин зовиуртай, тэр тусмаа ханиад томуу хүрсэн үед эдгээр дасгалыг хориглоно. - Хүүхдээ эргүүлэхдээ хангалттай зай талбайтай газрыг сонго. Зай талбайг чөлөөл. - Хүүхдээ эргүүлэхдээ өөрөө бас маш сайн тэнцвэрээ олсон байх шаардлагатай. Хэрэв толгой тань эргэвэл дасгалыг шууд зогсоо. - Хүүхдээ унагаахгүйн тулд түүнийг сайн барьж дасгалаа хийгээрэй. Гэвч түүнд таагүй мэдрэмж төрүүлэхүйц чанга атгахгүй байхыг анхаар. - Хүүхэд болихыг хүсэхээс нь өмнө дасгалаа зогсоож хэвш. - Өөрөө ч мөн ядрахаасаа өмнө дасгалаа зогсоож хэвш.

Эдгээр дасгалыг хийхэд хүүхдийн тань гар, мөр мултрах вий гэж санаа зовох хэрэггүй. Түүний бугуй, шагайнаас барин эргэхэд аюул учрахгүй. Эдгээр дасгалыг өдөр бүр хийснээр охин маань хөлд тэнцвэр сайтай орж, унаж бэртэх нь ховор байсанд баярладаг. Цаашид ямар нэгэн спортоор хичээллэхэд нь ч тус нэмэртэй гэдэгт би итгэлтэй байна. Та ч мөн хүүхэдтэйгээ хамт Гленн Доманы хөдөлгөөн дасгалыг хийж, хөгжлийг нь дэмжээрэй! Эх сурвалж: “Авьяаслаг хүүхэд багаасаа 0-12 сар” онлайн сургалт, 2018 Гленн Доман “Хүүхдийн эе зохистой хөгжил” ном Нийтлэлийг З.Золбоот


42

ОЗОН эмчилгээ биеийг хэрхэн эрүүлжүүлдэг вэ Манай сэтгүүлийн өмнөх дугааруудаас та Wellness Med эмнэлэгт хийдэг озон эмчилгээний талаар ерөнхий ойлголт авсан биз ээ. Тэгвэл энэ удаад озон эмчилгээ хийлгэж үр дүнг нь биеэр мэдэрсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хуваалцъя. Мөн тус эмнэлгийн захирал Ц.Мөнхтуяа озон эмчилгээг яагаад Монголд оруулж ирсэн тухай сонирхолтой яриа дэлгэлээ. WELLNESS MED ЭМНЭЛГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЗАХИРАЛ Ц.МӨНХТУЯА

2013-2016 онд бид III, IV хороололд “Амарсанаа гүнж” сувиллыг ажиллуулдаг байлаа. Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн өвчлөлийн гол шалтгааныг судлаад үзтэл буруу хооллолт, антибиотикийн буруу хэрэглээтэй холбоотой байсан. Иймд бид дээрх өвчлөлийг цогцоор нь, эмийн бус аргаар эмчлэх аргыг эрж хайж эхэлсэн юм. Судалгааныхаа явцад 2004 оноос хойш Америкийн Нью-Йорк хотод озон эмчилгээ хийж буй нэг эмчтэй холбогдсон юм. Би Америкт очоод бүтэн хоёр сар эмчилгээнд нь явсан. Дөрвөн удаа амаржсан болохоор нурууны суулт ихтэй, нуруу байнга өвддөг байсан бол эхний 2-3 эмчилгээний дараа л өвдөхөө болиод, аажимдаа бие цаанаасаа сэргэж байгаа нь мэдрэгдээд ирсэн. Эмчилгээнд

явж дуусаад, жилдээ хоёрхон удаа зарладаг сургалтанд нь хамрагдаж чадсан. Тэр сургалтанд хамрагдаад нүд нээгдэх шиг л болж, яг миний хайгаад байгаа бүх зүйл энд байна гэдгийг олж мэдсэн дээ. Эмийн бус аргаар хүний цусыг цэвэрлэж, үе мөчний бүхий л үрэвсэл, бактери, мөөгөнцөртэй тэмцэх зэргээр миний хүсээд байсан бүх үр дүнг нэг дор өгч байсан. Өөрөө үр дүнг нь мэдрээд, бусад орны эмч нартай дадлага хийж, туршлага солилцоод судлаад ирэхээр яалт ч үгүй манайд хэрэгтэй эмчилгээ гэдгийг ойлгож авсан. Ингээд Монголд бид 2017 онд озон эмчилгээг оруулж ирсэн. Үйлчлүүлэгч Д.Дашмөрөн Би 2018 онд гэнэт л харшилтай болсон. Энэ жил харшил маань бүр хүндэрч, биен дээр тууралтууд гарсан юм. Тэгтэл, ажилладаг сэтгүүл дээр маань гарсан озон эмчилгээ надад маш сонирхолтой санагдаж, судалж үзээд зургадугаар сард очсон юм. Эмчилгээнд явсан эхний өдөр цус минь гарахгүй, өтгөрсөн хар хүрэн өнгөтэй байсан бол эмчилгээ хийх тусам шингэрэхийн сацуу буруу хооллолттой байсан надад зөвхөн эрүүл хүнс идэх л хүслийг төрүүлсэн. Хүний идэж уусан зүйлс цусанд нь шингэж, бие махбодыг нь бохирдуулж байдаг гэдгийг тэндээс ойлгож авсан. Товчхондоо, зөв хооллож, амар тайван байх нь юуг ч хийж бүтээхийн үндэс болдог гэдгийг ойлгуулсан та бүхэнд баярлалаа.

Утаа униар эхэлж буй энэ үед гэр бүлийнхнээ ч бас аваачиж эмчлүүлэх болно оо. Үйлчлүүлэгч н.Сарантуяа Би озон эмчилгээг нэг сарын өмнөөс хийлгэж эхэлсэн. Энэ эмчилгээг хийлгэж эхэлсэн эхний өдрөөс л үр дүн нь илт мэдэгдэж, нойр, хоолондоо маш сайн болсон. Би олон жил сахарын өвчнөөр шаналж, бүр зүрхний хагалгаанд орж, зүрхний дутагдал гэх оноштойгоор явж ирсэн. Олон жил тасралтгүй эм тариа хэрэглэсэн. Озон эмчилгээний үр дүнд биеийн бүх хордлого тайлагдаж, маш сайхан болж, нүүр царайны нөсөө толбо арилж, царай зүс цагаарч, бие минь илт сэргэж байгаа. Озон эмчилгээ маш сайн эмчилгээ гэдгийг биеэрээ мэдэрлээ. Үйлчлүүлэгч н.Хонгорзул Би 6-7 долоо хоногтой жирэмсэн. Анх 2007 онд өөрөөрөө төрж, 2008 онд амжилтгүй жирэмслэлт тохиосноос хойш дахиж жирэмслээгүй. Энэ жирэмслэлт дээрээ хордлого ихтэй, дотор муухайрч, өдөрт 2-3 удаа бөөлжиж байсан. ЭХО-д үзүүлэхэд умайд тонустай гэсэн. Озон эмчилгээг хийлгэсэн өдрөө RI, MAH эмчилгээг нэг удаа хийлгэхэд л үр дүнгээ өгч эхэлсэн. Маргаашнаас нь л хордлого багасч, бүр хайрсан хуушуур хүртэл идэж, шөнө сайхан тайван амарч хоносон доо. Wellness Med эмнэлэгт Солонгос улсын томуугийн вакцин хийж байна. Үнэ 40,000₮


43


44

LIFESTYLE

ТАНИЛЦ / УЛААНБААТАРЫГ “АМТАЛ”: EASY & GO, ПЯНЗ / НИЙСЛЭЛИЙН “МАТЕМАТИК” СОЛОНГОН БҮРХҮҮЛ / ГАЙХАМШИГТ – 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХҮҮД

ТАНИЛЦ Б.Тэлмэн Э.Цагаанцоож А.Энхцацрал Ё.Чанцалдулам Н.Сүхбүрэн

Эдгээр уран бүтээлчийн бүтээлийг хараад баярлаж бахдах сэтгэл цаг үргэлж төрдөг. Мэдээж, тэд байгалийн өгөгдөлтэй, гэхдээ хөдөлмөр зүтгэл, тууштай байдал тэдний гол “зэвсэг”. Боломж хүн бүрт бий...


Б.ТЭЛМЭН Дижитал уран бүтээлч

Т

элмэн бага насаа Багануурт өвөө эмээтэйгээ өнгөрөөсөн. Багадаа модоор морь, хонь сийлж, тоглох тоглоомоо өөрөө хийдэг хүүхэд байсан гэсэн. Дунд сургуульд байхаасаа л өөрийн гэсэн хүүхэлдэйн кино зурж бүтээхийг мөрөөдөх болж, одоо энэ мөрөөдлөө биелүүлэхээр хичээж явна. Тэр монгол өв соёлоо дэлхий дахинд сурталчлахыг хүсдэг. Тиймээс бүтээлүүдэд нь дайн тулаан, баатрууд, түүх соёлын сэдэв зонхилсон байдаг. Эхэн үедээ санаагаа цаасан дээр харандаагаар буулгаад, дараа нь компьютер дээр зурдаг байсан

бол одоо шууд компьютер дээрээ зурдаг болсон. Дижитал уран бүтээл туурвихаас гадна 3D бүтээл хийдэг. Тэлмэн зурж эхлэхээсээ өмнө маш их судалгаа хийдэг. Монголчуудын түүхийг харуулахдаа археологийн олдвор, угсаатан зүйн судалгаа шинжилгээнд үндэслэж, тухайн үеийн хаад, ноёд, цэргийн жанжингууд ямар хувцас, эд хэрэглэл, хуяг дуулга хэрэглэж байсныг он цагтай нь уялдуулан бүтээлүүддээ тусгадаг. Бүтээлүүдийг нь ажвал маш нарийн чимхлүүр ажиллагаатай, эртний баатрууд, цэргийн жанжингуудыг баялаг

хувцастай, эд хэрэглэлтэйгээр дүрсэлдэг. Ихэнх уран бүтээлд монголчууд өнгө муутай арьс эсгий нөмөрсөн, ноорхой хувцастайгаар дүрслэгдсэн байдаг бол Тэлмэний зургууд тийм биш. Учир нь, дэлхийн талыг эзэлсэн хүмүүс ийм ноорхой хувцас өмсөж байгаагүй гэдэгт тэр итгэдэг. Тэгээд ч археологийн олдворуудаас үзэхэд хатад, баатруудын өмсөж зүүж байсан эд хэрэглэлүүд маш нарийн хийцтэй байдаг билээ. Тэлмэнгийн уран бүтээлүүд асар их хээ угалз, нарийн чимэглэлүүдтэй төдийгүй зарим бүтээл нь эртний түүх соёлыг хийсвэр сэтгэлгээтэй хослуулсан фантастик хэв маягтай. Зүгээр нэг хийсвэр гэхээсээ илүү бэлгэдлийн чанар агуулснаараа ч онцлогтой. Тэлмэн сүүлийн 3-4 жил үзэсгэлэнгүүдэд бараг оролцоогүйн учир нь, тэрбээр өөрийгөө хөгжүүлж, бие даасан үзэсгэлэн гаргах зорилго өмнөө тавьсаных юм. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард “Домог” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ толилуулсан. Харин одоо тэр Филиппинд англи хэл сурч байгаа. Цаашид дижитал уран зургаар гадаадын томоохон их, дээд сургуульд сурч, өөрийгөө, мөн монголынхоо түүх, өв соёлыг дэлхий дахинд таниулахыг хүсч байгаа. Pixar, Warcraft зэрэг том студиуд хэзээ нэг өдөр Монголтой холбоотой уран бүтээл гаргана гэдэгт тэр итгэдэг. Тиймдээ ч Тэлмэн тэнд ажиллах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явна. Бичвэрийг Зураач Г.Сувд


46

Н.СҮХБҮРЭН Уран барималч С

үхбүрэн их сургуульд манай дээд дамжааны оюутан байсан юм. Бид оюутан цагаасаа нөхөрлөсөн. Би сургуулиа 2006 онд төгсөөд нэг дизайнер найзтайгаа, мөн Сүхээтэй хамтран урлан түрээсэлж ажилласан... Керамикаар уран бүтээл хийх амаргүй, маш их тэвчээр шаарддаг. Хийх явцад олон ч эрсдэл учирна. Хэдий тийм ч Сүхээ өнөөдрийг хүртэл энэ урлагаас урваж, ухраагүй. Энэ нь түүний хувь хүний чанартай холбоотой байх гэж боддог. Түүний үнэнч, зөрүүд зан урагш алхахад нь түлхэц болдог байх. Бас аливааг хүүхэд шиг хөнгөхөн хүлээж авдаг. Сүхээ анхнаасаа л керамикаар эмэгтэй хүнийг урладаг байсан. Дипломын ажлаараа зураасны зохиомжоор бүжиглэж байгаа эмэгтэй хүний фигур хийсэн. Энэ фигур надад маш их таалагддаг. Яагаад гэвэл, утас тавьчихсан ч юм шиг, эмэгтэй хүний галбирыг товойлгож хийгээгүй мөртлөө цаад фигур нь харагдаад байдаг юм. Ингэж хийсээр байгаад одоо эмэгтэй хүний уян зөөлөн, үзэсгэлэнтэй бүхий л шинжийг пирамид хэлбэр дотор багтаадаг болсон. Би түүнийг уран бүтээлчийн хувьд хамгийн абсолют буюу ерөнхий рүү явсан юм болов уу гэж боддог. Энэ бол уран бүтээлчийн чадалтай холбоотой. Яаж ч хувирч өөрчлөгдөж байсан тэр өөрийн хэв маяг, хэлэх гэсэн санаагаа дандаа авч үлддэг. Уран бүтээлч хүний мөн чанар үүнд л оршдог. Бүтээлүүдийнх нь илэрхийллийг

би тухайн уран бүтээлчийн хайрыг үзэх үзэлтэй холбож ойлгодог юм. Эмэгтэй хүнийг яаж ойлгож, хүндэлдэг вэ, тэдэнтэй яаж нөхөрлөдөг вэ, яаж хүлээж авдаг вэ гэдэгтэй нь холбоотой болов уу. Сүхээ маш нарийн мэдрэмжтэй. Эрхий хурууны өндгөн чинээ, эсвэл атга шавар байсан ч хуруу гараараа эргүүлээд л эмэгтэй хүнийг дүрсэлчихдэг. Сүхээгийн нэг онцлог нь бүтээлээ дандаа гараараа хийдэг. Хэв ашиглах нь маш ховор. Керамикч хүний баримлыг өргөж үзээд, жингээр нь тодорхойлдог. Сүхээ маш том баримлыг ч 1 см-ээс дотогш барьж чаддаг. Дүрслэх урлагийн сургуульд Г.Сэрээтэр багш бидэнд хичээл

заадаг байсан юм. Тэр үед багш Сүхээгийн зөрүүд зантайг мэдчихээд “Өө, чи чадахгүй” гэж хурцалдаг байсан. Бид хоёр сургуулиа төгсөнгүүтээ хамтарсан үзэсгэлэн гаргахад багш маань ирж үзээд “Та хоёртоо баярлалаа” гэж хэлж билээ. Тэр үг бидэнд хамгийн том урам зоригийг өгсөн дөө. Сүхээгийн мэргэжилдээ тууштай үнэнч байгаагийн үндэс нь нэгт, багшийн хүч, хоёрт, мэргэжлийн төлөвшил гэж боддог. Эцэг эх, багш, мэргэжлийн хүмүүжил нийлж тэр хүнийг бий болгосон байх. Би Сүхээг сүүлд үзэсгэлэн гаргасанд нь баярласан болохоос биш үнэлж дүгнэж бодоогүй юм байна. Энэ нь түүний хоёр дахь удаагийн бие даасан үзэсгэлэн. Урьд урьдын үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад түүний сүүлийн үзэсгэлэнгийн бүтээлүүдийн бүх агуулга дотроо шингэсэн. Гоо сайхан, үнэн, ганцаардал, бүр хүйтэн уур амьсгал ч тэр дотор байна. Бүх агуулгыг дотроо багтаасан мөртлөө нөлөөлөл нь хэлбэрээ эвдэж, орон зайгаа өөрийнхөө уур амьсгалд оруулж чадаж байгаа нь гайхалтай. Бүх юм нь ерөнхий, хураангуй болно гэдэг бүгдийг нь ойлгосон гэсэн үг. Бичвэрийг керамик уран бүтээлч У.Одмаа


47

Ё.Чанцалдулам Гэрэл зурагчин /Chayodu/

Ч

аёогийн гоо зүйн мэдрэмж, илэрхийлэл нь зоригтой, хурц, эмэгтэй энерги нь томоор илэрхийлэгддэг нь маш их таалагдаж, инстаграм дээр 2017 оноос дагаж эхэлсэн. Түүнийг Grandmaster брэндийн ноолууран хувцасны зураг авалтад яг тохирно гэж үзээд инстаграмаар холбогдож, хамтран ажиллах санал тавьсан. Ингээд бид 2018 оны дөрөвдүгээр сард Grandmaster дээр анх уулзсан. Түүний “Ийм санаа байна” гээд гараараа зурж, олон янзын санаа гаргаж байгаа нь, зураг авалтын үед хүйтэн ширүүн нөхцөлд ч улайран төвлөрч ажиллаж байгаа нь үнэхээр хүндэлмээр байсан. Тэр чөлөөт уран бүтээлээрээ Vogue дээр ч гардаг. Байгууллагадаа ч тогтмол ажиллаж, хамтарсан зураг авалтуудаа ч хийсээр байдаг. Би хааяа “Чаёо, чи нэг амарчихаач дээ” гэж гуйдаг шүү. Үнэхээр зоримог байдал, эрмэлзэл, тууштай чанараараа үлгэр жишээ болдог артист. Хамтарч ажилласнаасаа хойш бид сайн найзууд болсон. Чаёо байнга инээмсэглэж, гоё энерги цацруулж явдаг. Нэг бол ажлынхаа санааг бодоод, зурагаа аваад бүрэн төвлөрчихсөн явдаг. Миний бодлоор тэр маш хүчтэй хүн, маш хүчтэй артист. “Бидний цөөхөн монголчууд” төсөлд оролцоод хөдөө орон нутгаар явж авсан зурагнууд, тэр дундаа сурагч охид, цэргүүд, нүцгэн зурагнуудыг /nude/ нь хараад шууд л түүний хэв маягт дурласан. 2018 оны дөрөвдүгээр сард Ар гүнтийн далан дээр нэлээд

зэврүүн, салхи шуурсан, цас хайлаагүй, огцом хүйтэрсэн өдөр зураг авч таарсан. Тэр үед бүгд дулаан хувцсаа аваагүй байсан. Моханик хамтлагийн Даваа бид хоёр, Чаёо, хоёр эмэгтэй модель Нараа, Мэнд-Амар нар явсан. Хувцас нэвт жиндүүлж, гадаа удаан зогсоход хэцүү байсан л даа. Эмэгтэй хүн болохоор нь санаа зовоод ороолт, малгай, хүрмээ Чаёод өмсгөөд, “Яаая, хурдан зурагаа авахгүй бол байж боломгүй хэцүү нөхцөл үүсчихлээ” гэж бодоод байж байтал Чаёо зураг авалтдаа аль хэдийнэ улайраад орчихсон, сэтгэлээ дүүртэл их зураг авч

байж ажлаа дуусгасан. Даваа ч бас хөдөө гадаа их явдаг, тууштай уран бүтээлч шүү дээ. Тэнд аймшигтай шуурч байхад Чаёо ажлаа үргэлжлүүлээд, Даваа бид хоёр машиндаа хааяа орж дулаацаж байсан. Эрэгтэй юм болохоороо бас яаж өөрсдөө дулаацаад суугаад байх вэ гээд хажууд нь зүгээр л чичрээд зогсоод байсан даа. Чаёог ажлаа хийгээд эхлэхээрээ бараг лав дотор хөлөө дүрээд зогсож байсан ч тоохгүй хүн юм байна даа гэж их гайхаж байсан шүү. Бичвэрийг SMOK, Grandmaster брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Анхбаяр


48

А.ЭНХЦАЦРАЛ Дизайнер Э

нхцацрал 2015 онд Урлах эрдмийн дээд сургуулийг онцгойлох дипломтой төгссөн, манай шилдэг төгсөгчдийн нэг. Онц сурч, олон сайхан загвар дээр ажиллаж, “Урлах эрдэм” теле студийн бүтээл WE LIKE FASHION реалити шоунд шалгаран амжилттай оролцож байлаа. Цацрал мэдрэмж, хичээнгүй байдлаараа бусад оюутнаас ялгардаг байсан. Тэрбээр сургуулиа төгсөөд GOYO брэндэд ажиллаж байгаад дизайнер Л.Амаржаргалтай хамтарч ATOZ брэндээ үүсгэн байгуулсан. Түүний дөрвөн жилийн уран бүтээл мэргэжлийн чадварлаг дизайнер болохыг нь гэрчилнэ. Энхцацрал загварын хандлагыг сайтар судалдаг, бас мэдэрдэг. Эсгүүрийн хуваалтаар загвар зохиомжийн шинэ шийдэл гаргаж байгаа нь сонирхолтой. Тэр бол загвар зохиомж, эсгүүр болон технологи гүйцэтгэлийн аль алиныг тэгш эзэмшсэн дизайнер, зохион бүтээгч. Тийм хүн ер нь ховор байдаг. ATOZ брэндийн загварууд силуэт, материалын өнгө, фактур, хуваалтуудаараа маш цэгцтэй, уран чамин бөгөөд ухаалаг залуухан бүсгүйн дүр төрхийг бүрдүүлж чаддаг. Манай Энхцацрал их тайван, цэвэр цэмцгэр, үргэлж инээмсэглэсэн найрсаг хандлагатай, харилцааны өндөр соёлтой охин. Цацралыг шинэ санаа гаргах, загварын өвөрмөц дүр төрх бүтээхдээ гаргууд гэж боддог. Энхцацралын ажилласан хугацаанд GOYO брэнд өөрийн философийг тодорхойлж, уран бүтээлийн шинэ нүүр царайтай болсон гэж би боддог. Бичвэрийг УЭДС-ийн захирал доктор, проф. Г.Тунгалаг


49

Э.ЦАГААНЦООЖ Уран бүтээлч Ц

агаанаа зураасан зургийн ангид суралцаж байгаад II дамжаанаасаа

керамикийн анги руу шилжсэн. Анх орж ирэхдээ өөрийн гэсэн өнгө аястай, хүүхдэрхүү, примитивный маягаар зурдаг хүүхэд байсан. Өөрөө үүнээсээ санаа зовж “Багш аа, би ийм хүүхдэрхүү юм зураад байдаг юм. Миний хийж байгаа зүйл урлаг болдог болов уу, яадаг бол?” гэж асууж байсан удаатай. Би 19 дэх жилдээ багшилж байна. Монгол оронд ямар өөрчлөлт явагдаж байна, тэр болгон хүүхдүүдэд нөлөөлж байдаг. Цагаанаагийн тухайд бусдаас ялгарах хамгийн гол онцлог бол маш өөдрөг, амнаасаа хэзээ ч сөрөг үг гаргадаггүй. Цагаанааг анзаарч байхад анхнаасаа л юмыг зөв талаас нь тайлбарладаг, амьдралын сайхан зүйлийг олж хардаг хүүхэд байсан. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, “Энэ чанар чиний давуу тал шүү” гэж би өөрт нь хэлдэг юм. Ер нь урлаг гэдэг ур чадвараас гол нь биш, сэтгэлээс их хамаардаг. Намайг Орост академид суралцаж байхад ч багш нар “Хүн сайхан сэтгэлтэй байж гэмээнэ жинхэнэ уран бүтээлч болдог” гэж сургадаг байсан. Үүний илрэл болсон хүүхэд гэж боддог. Цагаанаа хүний өгсөн зөвлөгөөг ул суурьтай бодож боловсруулж, хэрэгтэй гэж хүлээж авч, хэрэгжүүлж чаддаг. Хийж байгаа зүйлээс нь түүний хиргүй тунгалаг, цав цагаан үүл шиг мөн чанар нь харагддаг. Амин хувийнх ч бай, хүнийх ч бай аливаа зүйлд тэр сэтгэлээсээ л хандана. Энэ чанар

нь түүнийг уран бүтээлч болоход нөлөөлсөн. Цагаанаа суралцаж байх хугацаандаа хэд хэдэн удаа “Би уран бүтээлч болох хэрэг байна уу даа” гэсэн эргэлзээтэй нүүр тулсан. Тэр хүүхдэд амьдралаа шийдэх хэрэгцээ, мөнгө санхүүгийн асуудлууд ч тулгарсан. Тэр болгон дээр чадах ядахаараа зөвлөдөг байсан. Миний бодлоор, тэр эдгээр асуудлыг их мундаг даван туулсан. Хүний анхны суурь сургалт насан туршид нь том түшиг тулгуур болдог шиг санагддаг. Цагаанаагийн оюутан байхдаа олж авсан зураасан зургийн суурь мэдлэг насан туршид нь хэлбэржээд явчихсан, өөрөөр хэлбэл суурь нь тавигдсан өгөгдлөөрөө явж байгаа юм шиг санагддаг. Цагаанаа гэв гэнэт амьдрал дундаас металл арт, гоёл чимэглэлийн төрөл рүү орсон. Уг нь бар зургаар бол мундаг, модон барын чиглэлээр өөрийгөө олсон хүн. Зураасан зураг, бар зураг, керамикаар юм хийж үзсэн,

сүүлдээ тосон будгаар ч зурж үзсэн. Манай нийт иргэд оюунлаг гэхээсээ материаллаг сэтгэхүйтэй болчихсон учраас нийгэмд түүнийг нь хүлээж авахгүй байсан. Тийм ч учраас энэ чиглэл рүү орж үзэхээр шийдсэн байх. Цагаанаа гоёл чимэглэлээ зүгээр борлуулах бүтээгдэхүүн гэж хараагүй, урлагтайгаа хослуулж чадсан учраас хүмүүст сүрхий танигдаж байгаа гэж боддог. Уран бүтээлч хүн учир чимэглэл бүрээ нэг бүрчлэн зохиодог. Үүнд нь маш их хөдөлмөр орж байгаа. Анх чимэглэл хийж байсан үеийг нь сайн санаж байна. Халаалтгүй хүйтэн байранд олон цагаар сууж, эхэн үедээ гар нь олигтой эвлэхгүй байсан ч яваандаа аргачлалаа олсон. Цагаанаа бүтээлч сэтгэлгээтэй учраас энэ төрлөө цаашид улам илүү хөгжүүлэх байх гэж боддог. Бичвэрийг СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуулийн багш Ө.Гандулам


50

Улаанбаатарыг “амтал” Улаанбаатарт яг одоо тренд болж буй, авч явахад хялбар, амтлаг хоол ундтай танилцана уу.

EASY & GO Филадельфи хотоос гаралтай Philly Cheesesteak Sandwich-ийг Улаанбаатарт хаана хамгийн амттай хийдгийг мэдмээр байна уу? Тэгвэл Хан-Уул дүүрэгт шинээр нээгдсэн Имарт дэлгүүрийг зориорой. Эдам, гауда бяслаг, гурван өнгийн амтат чинжүү, мөөг, үхрийн өөхгүй мах, халапеньо, цагаан соус бүхий 50 см, 1 м-ийн урттай сэндвичийг найз нөхөд, гэр бүлээрээ хуваан зооглоход тохиромжтой. 15’000₮, 30’000₮

CU сүлжээ дэлгүүрээс хамгийн түрүүнд амталж үзэх хоол бол гурвалжин кимбаб. Авч явахад авсаархан хэрнээ өл дарахаар амтлаг. 2000₮


51

“Зөөлөн зайрмаг” бол орос, итали, герман, өөр аль ч улсын биш, яг л монголын сүү цагаан идээний соёлыг мэдрүүлдэг бүтээгдэхүүн. Улаанбаатарын хаанаас ч энэхүү зайрмагийг олох боломжтой. 1000₮

Шангри-Ла болон Имарт дэлгүүрийн Чингис салбарт байрлах Foody lohas café нь эрүүл, тэнцвэртэй хооллолтыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Транс тос, нөөшлөгч бодис, үнэр, өнгө, амт оруулагч ашиглаагүй, 100 хувь эрүүл, веган бүтээгдэхүүнүүдийг эндээс олж болно. Хоол 8900-13’900₮, бялуу 5000-7000₮

Жинхэнэ америк Hot dog-ийн хэрэглээг Circle K сүлжээ дэлгүүр улаанбаатарчуудад нэвтрүүлсэн. Тэд бүтээгдэхүүний төрлөө улам бүр баяжуулсаар байгаа. Та шинэ ногоо, чилли соус, шарсан сонгино, франкфуртер зайдас, хар талхны орцтой hot dog-ийг нь амтлаад үзээрэй. 2500-5000₮

Дараагийн дугаарт Улаанбаатар хотын шилдэг өдрийн хоолнууд /lunch set /

Bubble tea-гийн үйлчилгээ Улаанбаатарт нэвтрээд нэлээд хэдэн жил өнгөрч байгаа ч 23 дугаар сургуулийн хажууханд нээгдсэн The Unicorn Cafe-ны bubble tea өнөөдөр ид тренд болж байна. Эднийх цайгаа тайвань стильтэй хийдэг бөгөөд ногоон цайтай, сүүтэй, таро, оригиналь гэсэн дөрвөн төрөлтэй. 5500₮, 7500₮


52

Улаанбаатарыг “амтал” ПЯНЗ Монгол уран бүтээлчид цомгоо пянз болгож, пянзны соёлыг эргэн дэлгэрүүлж эхлээд байна. Пянзыг зөвшөөрөлгүй хувилж олшруулах боломжгүй учраас зохиогчийн эрхийг хамгаалаад зогсохгүй ариг гамтай ашиглаж чадвал хэдэн арван жилээр ч таны сонорыг мялаасаар байх болно.

THE LEMONS ХАМТЛАГ RED ПЯНЗ

The Lemons хамтлаг анхны Red цомгоо 2006 онд олны хүртээл болгож байжээ. Энэхүү пянз нь 12 инчийн LP пянз юм. Үүний араас The Lemons хамтлагийн бусад цомгууд ч пянзаар гарна хэмээсэн.

THE COLORS БИД ТЭНГЭР ЛҮҮ УНАЖ БАЙНА

The Colors хамтлаг хоёр дахь цомгоо анхнаас нь пянз хэлбэрээр гаргаж сонсогчдынхоо гарт хүргэсэн. Энэхүү пянз зургаан дуутай бөгөөд дуунуудаа “The Library Records”, GV, “White Arch Studio”-д бичүүлж, мастерингаа Нью-Йоркийн уран бүтээлч Грэг Калбигаар хийлгэжээ.


53

“ОТГОО” LP ПЯНЗ

Энэ жилийн шинэхэн пянзнуудын тоонд дуучин Отгоогийн пянз зүй ёсоор багтаж байна. Отгоогийн зохиосон “Заримдаа”, “Нэгэн залуу” зэрэг хүмүүсийн сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаас гадна цоо шинэ бүтээлүүдийг нь аналоги хэлбэрээр энэхүү пянзнаас сонсох боломжтой.

ЦОНХОН ДЭЭР СУУСАН ЯЛАА

Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнх болон түүний охин Т.Номунзул нарын санаачлагаар бүтсэн “Цонхон дээр суусан ялаа” концепц цомог пянз хэлбэрээр гараад удаагүй байна. Үйлийн үр, дорнын гүн ухаанд суурилсан зөв амьдрахуйн учир утгыг илэрхийлэх энэхүү цомгийн шүлгүүдэд А Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн ая зохиож, өөрийн дуу хоолойгоор хүргэсэн билээ.

БОДЬХҮҮ RIO BODIANOVA

Энэхүү пянз нь хип хоп уран бүтээлч Бодьхүүгийн Бразилд хүргэх “хайрын захиа” юм. Тэрбээр Бразил орны талаарх өөрийнхөө төсөөлөл мэдрэмжийг хөгжимд хувиргасан нь энэ. Халуун орны босса нова хөгжим, гудамжны чимээ, бөмбөрийн дуутай хорших Rio Bodianova пянзыг Монголд төдийгүй гадны хөгжмийн сайтууд худалдаалж байна.


54 54

NTV ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГЧ, СУИС-ИЙН ТЕАТР УРЛАГИЙН СУРГУУЛИЙН ЯРИХ УРЛАГИЙН ТЭНХМИЙН БАГШ Я.БОЛОРЧИМЭГ

ХҮН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ГАРГАХ, ТОГТООН БАРИХ УХААНД СУРАЛЦАХ ЁСТОЙ ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХҮН БАГА, ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООС ГАДНА ХАРИЛЦАА, ГОО ЗҮЙ, СОЁЛЫН ЯМАР ЧАДВАРУУДЫГ ЭЗЭМШСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? Зах зээлийн нийгэмтэй зэрэгцээд ихэнх хүмүүс оюунлаг байдлыг үл ойшоож, материаллаг эд баялгийг тахин шүтэх нь ажиглагдаж байсан бол одоо харин нийтээрээ сурч мэдэхийн чухлыг ойлгож, үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй болгох гэж цаг хугацаа, мөнгө төгрөгөө зориулдаг болжээ. Үүний зэрэгцээ “оюуны боловсрол”-д хэт анхаараад “хүний боловсрол-“д анхаарахгүй байгаа сул тал ажиглагдаж байна. Хүүхдэд багаас нь хүн байхын тухай, “хүний боловсрол”-ын талаар хэлж

ярьж байвал харилцааны болон соёл, гоо зүйн ойлголтууд жигдрээд ирнэ. Харин хүн байхын утга, хүний мөс чанарын тухай ойлголтгүй хүнд эрдэм мэдлэгийг эзэмшүүлбэл эргээд тэр нь бусдад хор хөнөөл учруулах нь элбэг. Боловсролын системд XXI зуунд мэдлэгээс гадна харилцааны, сэтгэл зүйн болоод нийгмийн чадвартай байх нь чухал гэж үзэж байгаа. Тиймээс ч олон сургалтын байгууллага хувь хүний хөгжил, төлөвшилд шаардлагатай чадваруудыг хөгжүүлэх гэж гадны улсын сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ нь хэдийгээр сайн талтай ч монголчууд өөрсдөө зуун зууны туршид үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн гайхалтай түүх соёлтой ард түмэн гэдгээ мартаж болохгүй.


55

Манай багш нар их, дээд сургуульд 10-аас дээш жил ажилласан туршлага, заах арга зүйтэй хүмүүс. Бидний ажигласнаар залуучууд хэдхэн үгэнд эргэлдэн ярьж байна. Жишээлбэл, сайн, муу гэсэн хоёр утга агуулгатай үгийг “аймаар” гэдэг ганц үгээр илэрхийлдэг. Гадаад үг хэллэгийг гоёчлон оруулах гэж хэл сэглэж байна. Хамгийн гол нь, аливаа зүйлийг олон өнцгөөс дүгнэж цэгнэх, монгол хүний ууч, уужим сэтгэл дутмаг болсон, хүний үг даах чадваргүй байгаа зэрэг нь харилцааны соёл, харилцан биесээ ойлгох чадваруудад асуудал үүсгэж байна. Манай академи байгуулагдаад удаагүй ч төгсөгчдөөсөө “сургалт болоод багш нарын заах арга зүй ихэд таалагдсан” гэсэн урмын сайхан үгсийг олонтоо сонсож байна. Төгсөгчид маань бүгд ахисан шатны ангид дахин суралцах хүсэлтээ өгсөн. Үнэхээр сурч мэдэх, өөрийгөө нээж хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй суралцагчид ирсэн. Шавь нар маань “ажил, амьдрал дээр өөрчлөлтүүд их гарлаа. Сандрал багасч, санаа бодол, хэлэх гэсэн зүйлсээ чөлөөтэй илэрхийлдэг боллоо. Хүний ард суугаад байдаг байсан бол хамгийн түрүүнд гараа өргөөд гардаг болсон” гэх мэт ахиц дэвшлүүдээ аз жаргалтайгаар ярьж байгаад сэтгэл хангалуун байна. ХЭЛ ЯРИАНЫ ТЕХНИКЭЭ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ЯМАР ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Монгол ухаан, монгол сэтгэлгээ гэдэг асар их оюуны цараатай байдаг. Зарим хүн “Монгол ухаан гэж тусгай зүйл байхгүй. Америк ухаан, монгол ухаан гэхээрээ яадаг юм? Ухаан бол хүн бүхэнд ижил заяадаг” гэж хэлдэг. Тэгвэл, оюуны чадавх аль ч улс үндэстэнд ижил заяадаг ч, улс үндэстэн бүрт бусдаас ялгарах онцлог, сэтгэлгээний загвар, хүрээлэн байгаа орчинтойгоо харилцах ухаан, бие биетэйгээ ижилсэх хийгээд ондооших байдал, ажил үйлийн арга гээд олон хүчин зүйл байдгийг мартаж болохгүй. Үүнийг ч манай эрдэмтэн мэргэд үргэлж сануулдаг. Тиймээс бидний эзэмшвэл зохих хамгийн гол зүйл бол хүн байхын ухаанд суралцах, тэр дундаа ёс заншил, уламжлалаа дээдэлсэн Монголоо гэсэн сэтгэлтэй хүн байхад оршино. АКАДЕМИА НЭЭСНЭЭС ХОЙШ ХЭСЭГ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. МАНАЙ ЗАЛУУЧУУДАД ТУЛГАРДАГ ХЭЛ ЯРИА, ХАРИЛЦААНЫ НИЙТЛЭГ БЭРХШЭЭЛИЙН ТАЛААР, МӨН ТАНАЙ ТӨГСӨГЧДӨӨС ЯМАР ҮР ДҮН ГАРСАН ТУХАЙ СОНИРХУУЛНА УУ?

Үгүүлэхүйн эрхтний дасгалыг тогтмол хийх шаардлагатай. Ярих урлаг гэдэг амьсгааны урлаг. Тиймээс амьсгааны багтаамж сайжруулсан, хуваарилсан, хүндрүүлсэн үйлдэлтэй олон дасгалыг үргэлж хийж хэвшүүлэх хэрэгтэй байдаг. Эдгээр дасгалыг бид мэдлэгээр олгохоос гадна чадамж болгож биед нь хэвшүүлж, ахиц гаргах хүртэл нь зааж сургадаг. СУРГАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН ХҮМҮҮСТ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ? Хүн бүр нийгэмд, олны дунд ажиллаж, амьдарч байна. Тиймээс өөрийгөө илэрхийлэх, нээж хөгжүүлэх, багаар ажиллаж сурах, аливаа зүйлийг олон өнцгөөс харж дүн шинжилгээ хийх, бие сэтгэхүйн бариасыг арилгахаас гадна сэтгэл хөдлөлийг гаргах мөн тогтоон барих ухаанд суралцах ёстой байдаг. Бид “ярих урлаг” гэсэн том малгайн дор энэ бүхний сацуу бичих, сэтгэх чадвар чадамжийг олгох цогц хичээлүүдийг орж байгаа.


ИНФОГРАФИК

56

НИЙСЛЭЛИЙН “МАТЕМАТИК”

Улсын нийслэл Улаанбаатар маань 10 дугаар сарын 29-нд 380 нас хүрч байна. Та нийслэлээ илүү сайн танин мэдэхийг хүсч байгаа бол доорх тоо баримтад анхаарлаа хандуулаарай.

ХҮН АМ:

Нийслэл 4704,4 км квадрат газар нутагтай. Далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт оршдог.

Улаанбаатар хотод оршин суугч гурван хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн.

4704,4 км 2 1’444’669 иргэн СУУГУУЛ ОРШИН СУУГЧ 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатарт нийт 1’444’669 иргэн, 387’453 өрх амьдарч байна. Үндсэн зургаа, дагуул гурав, нийт есөн дүүрэг, 169 хороотой.

1989 он 2018 он

1км хавтгай дөрвөлжин газарт

286 хүн

Нийслэлийн нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм.

1989 онд монголын нийт хүн амын дөрөвний нэг буюу 26,8 хувь нь нийслэлд оршин сууж байсан бол 2018 оны 10 дугаар сарын байдлаар 47 хувь болон өсчээ

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 848,4 буюу 61,5 хувь нь хот суурин газарт, 530,4 буюу 38,5 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. ХОТОД АМЬДАРДАГ

61.5%

ХӨДӨӨ АМЬДАРДАГ

38.5%


57

76

66

нас

Манай улсад ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН

нас

дундаж наслалт 66, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН

дундаж наслалт 76

БОЛОВСРОЛ Оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежийн тоо 178 байсан

2018 2019

2001 2002

оны хичээлийн жилд 84-өөр буюу 47.2 хувиар буурч 94 болоод байна.

2018-2019 оны хичээлийн жилд 157.6 мянга болж 1.7 дахин өссөн байна.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 2001-2002 оны хичээлийн жилд 90.6 мянга байсан

2017-2018 оны хичээлийн жилд 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулснаас 227 нь улсын, 434 нь хувийн цэцэрлэг байв. Харин 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас улсын 231, хувийн 441 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2018-2019 оны хичээлийн жилд улсын цэцэрлэгт 85’220, хувийн цэцэрлэгт 32’011 хүүхэд хамрагджээ.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 245 ЕБС үйл ажиллагаа явуулж байгаагаас улсын 137, хувийн 108 сургууль тоологджээ. Энэ жил улсын сургуульд 232’932, хувийн сургуульд 31’308, нийт 264’240 хүүхэд элсэн суралцаж байна.

СОЁЛ УРЛАГ

ТАВАН

3600

8000

5.1%

2.3%

92.6%

146,000

2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургуульд суралцагчдын 146.0 мянга буюу 92.6 хувь нь Улаанбаатар хотод 3.6 мянга буюу 2.3 хувь нь Дархан-Уул аймагт 8.0 мянга буюу 5.1 хувь нь бусад аймагт суралцаж байна.

Улаанбаатарт гудамжны номын сан байна.

1. 120 МЯНГАТ 2. ЗАЙСАН МОГУЛ ТАУН ХОТХОН 3. ОЮУ ТОЛГОЙ 4. МУИС ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ 5. ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ.


58

СПОРТ:

НИЙСЛЭЛД 70 ГАРУЙ СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙН:

Спортын танхим, заалны хүртээмж 2010 онд 308 байсан бол 2015 онд 265 болж, 2018 он гэхэд бүр 236 болж буурчээ. 23 музей 13 мэргэжлийн урлагийн байгууллага

9 кино театр

17 соёлын төв

153,341 151,051

2016 он

2018 он

2010 он Нийслэлийн хэмжээнд 2016 онд 151’051 музейн үзмэр байсан бол 2018 оны байдлаар 153’341 болон нэмэгджээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: Манай улсын хилээр 2018 онд нийт 471,2 мянган гадаадын зорчигч нэвтэрснийг бүс нутгаар нь ангилбал Америк 4,7 хувь, Африк 0,2 хувь, Европ 29,3 хувь, Ойрхи Дорнод 0,8 хувь, Ази Номхон далайн бүсийн иргэд 65 хувийг тус тус эзэлж байна.

2018 онд 471,200 гадаадын зорчигч

Ази Номхон далайн бүсийн иргэд

65%

Африк 0,2%

308

Ойрхи Дорнод 0,8%

Америк 4,7%

Европ 29,3%

265

2015 он

236

2018 он

ЭРҮҮЛ МЭНД: Нийслэлийн хэмжээнд 186 улсын эмнэлэг ажилладаг. Харин хувийн өмчит эмнэлэг 2016 онд 850 байсан бол 2017 онд 996, 2018 оны байдлаар 1072 болж нэмэгдсэн байна. Нийслэлд 219 өрхийн эмнэлэг байдаг. 996

1072

850

186 улсын эмнэлэг 219 Өрхийн эмнэлэг

2016 он

2017 он

2018 он

ХУВИЙН ЭМНЭЛЭГ

ХАРИЛЦАА ХОЛБОО:

2016 онд нийслэлд кабелийн телевиз хэрэглэгчид 355,724 байсан бол 2017 онд 377,986, 2019 оны хоёрдугаар сарын байдлаар 730’953 болон өсчээ.


59

Завгүй нийслэлчүүдийн ажлыг нугалж, цаг хугацаа хэмнэж өгдөг ТҮЦ машиныг 2013 онд анх 21-ийг суурилуулсан бол 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар энэ тоо 77 болж өсчээ. Үүний 19 нь Баянзүрх, 16 нь Сүхбаатар, 12 нь Сонгинохайрхан, 11 нь Чингэлтэй, 9 нь Баянгол, 8 нь Хан-Уул, 1 нь Багануур, 1 нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тус тус байршиж байна.

ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ОРЧИН: 2019 онд монголчуудын 79.2 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Монголд 2019 оны наймдугаар сарын байдлаар нийт 2,105,000 фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй хэрэглэгч байна.

НОГООН БАЙГУУЛАМЖ: 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, м2

3.2м2

2,105,000 Хэрэглэгч монголчуудын 79,2%

4.1м2 болгох

5м2 зорилттой.

52%

48%

АВТО ТЭЭВЭР: Улсын хэмжээнд нийт 585’363 авто тээврийн хэрэгсэл байгаагаас Улаанбаатарт 401’725 буюу 68,6 хувь нь байна

Улаанбаатарт

401’725

машин буюу 68,6 хувь нь байна

17

ОВОГ

37

ТӨРӨЛ

75 ГА ТАЛБАЙ

ЗҮЙЛ 416,7

Нийслэлийн нийтийн, хязгаарлагдмал, тусгай зориулалтын ногоон байгууламжинд нийт 17 овог, 37 төрөлд хамаарах 75 зүйлийн 1’003’399 ш мод, сөөг 416,7 га талбайд ургаж байна.

1,003,399 МОД СӨӨГ УРГАЖ БАЙНА.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар Бичвэрийг Б.Ганчимэг


Бид харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгохыг хичээдэг Өнөөдрийн нийгэмд эрэлт ихтэй байгаа хэрэглээний бичил зээлийг түргэн шуурхай олгож олны талархлыг хүлээгээд буй “Микро кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Булганчимэгтэй ярилцлаа. хүчтэй багийн ажиллагаа бүрдүүлж чадахгүй гэдэгтэй санал нийлдэг.

БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫГ СОНГОН АЖИЛЛАХ БОЛСНЫ АНХДАГЧ ШАЛТГААН ТАНЬ ЮУ БАЙВ? Бага байхад банкинд ажиллаж байгаа ах эгч нар их л гоё харагдаж, “банкир л болчих юмсан” гэж мөрөөддөг байлаа. Тэгээд банк санхүүгийн чиглэлээр сурч мөрөөдлөө биелүүлээд явж байна даа. Би энэ салбарт 17 жил ажиллаж байна. ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ХЭЗЭЭНЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛСЭН БЭ? 2014 оны 10 дугаар сард байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирлээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид давхардсан тоогоор 2676 харилцагчдад 14.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. АЛИВАА БИЗНЕСИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭС ГАДНА ТОГТВОРТОЙ, АМЖИЛТТАЙ АВЧ ЯВАХЫН ТУЛД ЮУН ДЭЭР ГОЛЛОН АНХААРВАЛ ЗОХИЛТОЙ ВЭ? Тогтвортой байж амжилтаа бага багаар ахиулах нь чухал. Санхүүгийн бизнес төлөвлөгөөгөө нягт нямбай гаргаж, эрсдэлээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Нэг зорилгын төлөө нэгдсэн хүчирхэг багийн ажиллагаа бас чухал. Сэтгэлтэй, зүтгэлтэй, зөв хандлагатай хамт олонтой ажиллахад ажил хурдан урагшлаад урамтай байдаг. Мэргэжилдээ сайн ч сэтгэл гаргахгүй, сөрөг хандлагатай байвал

“МИКРО КРЕДИТ”-ИЙН ХУВЬД БУСАД САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ЮУ ВЭ? Улсын хэмжээнд нийт 500 гаруй ББСБ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ өрсөлдөөнт зах зээлд тодорхой орон зай эзлэхийн тулд ихээхэн судалж, оновчтой хөдлөх шаардлагатай. Бид хэрэглээний болон бичил зээл олгодгоороо бусдаас ялгардаг. Зөвхөн зээл олгоод зогсохгүй харилцагчдынхаа мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс цахим хуудсаараа дамжуулан бизнесээ хэрхэн өргөжүүлэх, эрсдэлийг хэрхэн тооцоолох вэ гэхчлэн санхүүгийн боловсрол олгох мэдээллүүдийг түгээдэг. ХАРИЛЦАГЧДЫН ХУВЬД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТАНАЙХААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН ЗЭЭЛИЙГ ХАМГИЙН ИХ АВСАН БЭ? Хэрэглээний зээлүүд буюу цалингийн зээл, микро зээл, өрхийн хэрэглээний зээл маш их авсан байна. Манай бас нэгэн эрэлттэй зээлийн бүтээгдэхүүн бол авто машины лизингийн зээл юм. Авто машины лизингийн зээлийн хүү нь бага, хугацаа нь урт учраас зээлдэгчдэд тааламжтай байдаг. Мөн эргэлтийн хөрөнгө, шугамын зээл, лангуу барьцаалсан гэх мэт бичил зээлүүд ч түлхүү олгогддог. Сүүлийн үед Микро зээл авах хүсэлтэй харилцагчид нэмэгдсээр байгаа. МИКРО ЗЭЭЛ ГЭЖ ЯГ ЯМАР ЗЭЭЛИЙН ТӨРЛИЙГ НЭРЛЭЖ БАЙНА ВЭ? Энэ нь, нийгмийн даатгал төлдөг тогтвортой ажилтай иргэд өөрийн гар дээр авдаг цалингийнхаа 50 хувьд ногдох зээлийг манайхаас


61

түргэн шуурхай авах боломж юм. Микро зээл нь хүүгүй гэдгээрээ онцлогтой. Зөвхөн шимтгэлээ төлөөд л зээлээ илүү хялбар авна гэсэн үг. Ер нь хүний амьдралд төлөвлөөгүй гэнэтийн зүйл тоймгүй олон тохиодог. Гэнэт их хэмжээний мөнгө яаралтай хэрэг болох үед хүмүүс таньдаг мэддэг хүнээсээ сураглаж цаг хугацаа алддаг. Энэ байдлыг өөрчлөх үүднээс бид харилцагч, зээлдэгчдийнхээ судалгааг түргэн шуурхай хийж, зээлийг өдөрт нь шийдэн ажиллаж байна. Бид харилцагчдаа өрийн дарамтанд оруулахыг хүсдэггүй учраас зээлийн судалгаагаа сайн хийж, тэдэнд санхүүгийн мэдлэг боловсрол олгохыг хичээдэг. САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ АВАХЫГ ХҮСЧ БУЙ ХҮМҮҮСТ ТА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ? Ямар ч мэргэжилтэй, аль ч салбарын хүн санхүүгийн хариуцлагатай байна гэдэг их чухал. Хэрэглээ нь өндөр байгаад санхүүгээ зөв төлөвлөж хянахгүй бол хэнд ч санхүүгийн асуудал үүснэ. Манай зарим харилцагчид манайхаас авсан зээлээрээ бизнесээ өргөжүүлээд илүү их ашиг орлого олоод зээлээ хурдан хугацаанд хаах тохиолдол зөндөө. Энэ нь мөнгийг зөв удирдаад явж байгаагийн л илрэл. Санхүүгээ зөв төлөвлөж байж л харилцагчид ч, бид ч амжилттай байж чадна. ТЭГВЭЛ МӨНГИЙГ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАХ ВЭ? Орлого олох сувгуудаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Орлогын нэг эх үүсвэртэй хэрнээ хэрэглээ өндөртэй байвал зарлага нь ихэсч, олсон орлогоо үр ашиггүй зүйлд үрэхэд хүргэдэг. Тиймээс л би хүн бүрийг санхүүгийн мэдлэг боловсролтой байгаасай гэж хүсдэг. Жишээлбэл, бүсгүйчүүд бид төлөвлөөгүй атлаа сайхан харагдсан зүйлийг шууд л авчихдаг шүү дээ. Энэ мэтчилэн мөнгөнд хяналтгүй хандахаа багасгаж, өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлсээ дугаарлаж бичээд, хамгийн их хэрэгцээтэй байгаа юмаа эхэлж авах гэх мэтээр санхүүгийн зөв хандлагыг өөртөө хэвшүүлэх нь их чухал санагддаг. ЭНЭ ЖИЛ “МИКРО КРЕДИТ”-ИЙН ТАВАН ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА. ОЙН ХҮРЭЭНД ХАРИЛЦАГЧДАДАА ХАНДСАН ЯМАР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?

Байгууллагынхаа таван жилийн ойг тохиолдуулан харилцагчдадаа зориулж бизнесийн зээл, өрхийн хэрэглээний зээл, шуурхай зээлийн хүүг бууруулж, зээлийн шимтгэлгүй үйлчлэхээр “Хүү бага, шимтгэл- 0” аяныг 10 дугаар сарын турш зарлаж байна. Энэ дашрамд, таван жилийн турш “Микро кредит”-ийг зорин ирж хамтран ажилласан нийт харилцагчдадаа талархал илэрхийлье. Цаашид санхүүгийн олон шинэлэг шийдлийг та бүхнийхээ амьдралд бий болгохын төлөө ажиллахдаа бид баяртай байх болно. Мөн банк санхүү, даатгалын салбарт олон жил тууштай зүтгэж яваа, компанийнхаа туршлагатай эдийн засагчид, ажилчдад баярын мэнд дэвшүүлье. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ? Ойрын зорилго гэвэл шинэ салбар нээх. Мөн, хөдөө орон нутгийн иргэд зээл авах саналаа маш их илгээдэг учраас цаашид орон нутгийн иргэдийнхээ эрэлт, хүсэлтийг биелүүлж үйлчилгээгээ тэдэнд ч бас хүргэж ажиллах зорилт тавиад байна. ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР ГАРГАСАН БЭ? Хүмүүс их аялдаг болж, тэдний хэрэгцээ шаардлагаас үүдээд бид аяллын зээлийн үйлчилгээг гаргасан байгаа. Харилцагч өөрийн сонгосон аяллын компаниасаа нэхэмжлэхээ авчраад 15 сая төгрөг хүртэлх зээлийг 18 сарын хугацаатай авах боломжтой. Мөн бид телевизийн лизингийн зээлийн үйлчилгээг шинээр гаргаж, 2019 оны шинэ загварын телевизийг зах зээлийн үнээс хямдаар олгож байна. 7000-0979, 9004-3000, 9004-5000, 9193-1000, 9193-3000 microcredit Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 7-2 байр, 101 тоот


62

БИОМОН КИДС БРЭНД

У

лс орон бүр өөрийн ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Үүний нэг жишээ болж, монголын гоо сайхны салбарт тэргүүлэгч ууган компани болох Монос Косметик ХХК 30 жилийнхээ ойн босгон дээр олон улсын стандартад нийцсэн өндөр технологи, найдвартай орцуудаар бүтээгдсэн “Биомон Кидс” хүүхдийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна.

“БИОМОН КИДС” БРЭНДИЙН ТҮҮХ Хүүхдийн арьс том хүний арьснаас тав дахин нимгэн, эмзэг байдаг учир эцэг эхчүүдийн санаа тавих, анхаарах том сэдэв байдаг. Монос Косметик ХХК энэхүү асуудлыг цогцоор нь шийдэж, нярайгаас эхлэн бүх насны хүүхдийн арьсны онцлогт тохирсон зөөлөн бүтэцтэй цоо шинэхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаад байна. Тэд 2004 онд анх “Нялхас” нэртэй хүүхдийн цацлага үйлдвэрлэснээс хойш уламжлалт анагаах ухааныг дэвшилтэт технологитой хослуулсан хонины сүүлтэй тос, хүүхдэд зориулсан тэжээлийн тосыг зах зээлд нэвтрүүлж байжээ. Харин энэ удаад олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн арьсыг хамгаалж, чийгшүүлэх онцгой үйлдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Тэд 2018 оноос эхлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт,

судалгаа шинжилгээний ажлаа явуулж, “Биомон Кидс” бүтээгдэхүүнийг БНСУ-ын гоо сайхны салбарт тэргүүлэгч Дэгү Ханы их сургуулийн R&D багтай хамтран зохион бүтээжээ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ “Биомон Кидс” брэндийн бүтээгдэхүүн нь хүүхдийн арьсны онцлогт тохирсон зөөлөн бүтэцтэй, парабен агуулаагүй, хиймэл өнгө, үнэргүй гэхчлэн олон улсын шаардлагуудыг бүрэн хангасан аж. Мөн 0+ сартайгаас эхлэн бүх насны хүүхдэд таарч тохирох зөөлөн бүтэцтэй, нүд хорсгохгүй зэрэг олон давуу талтай. Тиймээс ч монголын анхны чанартай хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн болсон хэмээн эмч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байна.


63

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ НАЙРЛАГА Хүүхдийн биеийн чийгшүүлэгч лосьон, биеийн шингэн саван, шампунийн орц найрлагад байгалийн цэвэр календула цэцгийн ханд ордог. Календула цэцэг нь эмчилгээний ургамлын төрөлд багтдаг бөгөөд хүүхдийн арьсанд үүсэх хамгийн өргөн тохиолддог эмзэгшил, хуурайшилт, улайлт гэсэн гурван асуудлыг нэг дор шийдвэрлэдгээрээ энэ төрлийн бүтээгдэхүүний №1 орц болдог байна. Хүүхдийн биеийг угаах, чийгшүүлэх зориулалттай шингэн саван болон шампунь агуулсан бүтээгдэхүүн нь гадны нөлөөнөөс арьсыг хамгаалах керамид, манго жимсний эфирийн тос зэрэг органик орц найрлагатай учир ямар нэгэн харшил өгөхгүй.

ХУДАЛДААЛЖ БУЙ САЛБАРУУД: Монос эмийн сан, Номин, Имарт, Сансар зэрэг бүх сүлжээ дэлгүүр

www.monoscosmetics.mn 7737-3737, 1800-1883 Monos Cosmetics monos_cosmetics


64

ORGANIC DIVERSION БРЭНД

О

рганик арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Organic Diversion брэнд нь богино хугацааны дотор олон үнэнч хэрэглэгчтэй болсон, өсч яваа шинэ брэнд юм. Үүсгэн байгуулагч Б.Оргилмаа нь лаа асаах дуртай нэгэн бөгөөд түүний энэ хообий амжилтынх нь түлхүүр болж, өдгөө олон ч эмэгтэйчүүдийн талархлыг хүлээсэн органик арьс арчилгааны брэндийн эхлэлийг тавьжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

БРЭНД ҮҮССЭН ТҮҮХ Би лаа асаах дуртай ч лааны найрлагад их хэмжээгээр ордог parrafin wax хэмээх газрын тосны хаягдал нь хүний амьсгалын замыг гэмтээж байдгийг мэдээд анх удаа шар буурцагны лав ашиглан гар аргаар органик лаа хийж эхэлсэн. Тэгтэл нийгэмд ийм лааны эрэлт хэрэгцээ байгаа нь мэдрэгдсэн учир үүнийгээ бага багаар ахиулж, улмаар байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг, нэмэлт орлого олох зорилготой эмэгтэйчүүддээ зориулж лаа, ванны бөмбөг, саван, арьс арчилгааны натурал бүтээгдэхүүнийг гар аргаар хийх сургалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд цөөнгүй удаа зохион явууллаа. Харин сүүлийн нэг жил Солонгос, Английн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

сургуулиудад онлайнаар гүнзгийрүүлэн суралцаад, органик арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон хурц синтетик үнэрт толгой нь эргэдэг мэдрэмтгий хүмүүст зориулсан арома үнэртэй усаа шинээр худалдаанд гаргаж байна. БРЭНДИЙН ОНЦЛОГ Эхлээд удаагүй ч хэрэглэгчдээс “арьс маань улам эрүүлжиж гэрэлтэж байна” гэсэн гайхалтай сайхан сэтгэгдлүүд ирсээр байгаа нь улам ихийг хийх мөрөөдөлд хөтөлсөөр байгаа. Хүний биед хуримтлагдсан хорт бодис /toxin/ хамгийн том эрхтэн болох арьс болон амьсгалаар гадагшилж байдаг. Биеэс хор гадагшлахын тулд арьсны нүх сүв бөглөрөөгүй байх ёстойгоос гадна Аюурведийн онолоор оройн 22.00 цагаас шөнийн 2.00 цагт


65

унтаж амарч байвал арьсны нүх сүв илүү тэлж хорт бодис гадагшилдаг гэдэг. Иймд бид аль болох ургамлын гаралтай, хадгалагч бодис ороогүй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж дадах шаардлагатай юм. Мөн манай брэндийн бүтээгдэхүүнүүд үнэрлэх мэдрэмжээр дамжуулан хүнийг тайвшруулах, сэргээх үйлчилгээтэй “ароматерапи” цэвэр байгалийн охь шимийг агуулснаараа онцлогтой. БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ГЭЖ ЯГ ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ? Гадуур худалдаалагдаж буй ихэнх бүтээгдэхүүн үнэтэй төдийгүй хэсэгхэн хугацаанд арьсыг гоё болгож байгаа юм шиг мэдрэмж өгдөг ч удалгүй таарахаа больчихдог гэдгийг олон хүн мэддэг. Энэ нь арьсны гүн давхаргад хүрэхгүйгээр зөвхөн бүрхүүл үүсгэж буйн илрэл юм. Харин органик арьс арчилгааны гол орц болох Essential oil буюу амин тос нь арьсны молекулын түвшинд, өөрөөр хэлбэл арьсны торлог эдийн бүрхэвчинд хүрч үйлчилдгээрээ онцлогтой. Бусад орц найрлагаас дурдвал, нохойн хошууны үрийн тос нь антиоксидант шинж чанартай, С, Е аминдэмээр баялаг бол

чацарганы тос нь арьсанд тэжээл өгч, арьсны өнгийг сэргээдэг гэхчлэн орц найрлага бүр нь баталгаатайн дээр манай бүтээгдэхүүнүүд гайхалтай үр дүн өгч буй нь хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээс харагддаг. СУРГАЛТ Манайх шар буурцагны лаа, арома үнэртэй ус, саван, алжаал тайлах бөмбөлөг, арьс арчилгааны таван төрлийн бүтээгдэхүүн, хүүхдэд зориулсан тоглоомтой саван хийх зэрэг сургалтуудыг байнга явуулдаг. Хүсвэл та өөрийн завтай өдөр ганцаарчилсан сургалт авах ч боломжтой. Мөн сонирхож буй бүтээгдэхүүнээ сошиал хуудсуудаар болон утсаар захиалж аваарай. Нийтлэлийг Д.Дашмөрөн

Зайсан, Будда Виста. II давхар. 9606-9356 @organic diversion @organic_diversion

Энэхүү хайчилбарыг авчраад сургалт болон бэлэн бүтээгдэхүүнээс хөнгөлөлт эдлээрэй. XII/31 хүртэл

10%


66

Artist: Heesco БЗД 31-р худаг

“Солонгон бүрхүүл” хүүхдэд зориулсан стрийт арт аяны хүрээнд “Гэр хороололд өнгө нэмье” уриан дор нэгдсэн стрийт артист залуусын бүтээлүүд Улаанбаатар хотын есөн худгийг өнгө үзэмжээрээ чимээд байна. Тэд гэр хорооллын бүс дэх УСУГ-ын харьяа ундны усны худгууд дээр хүүхдэд зориулсан зохиомж бүхий зургуудыг зурсан юм.

ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ CREATIVE MOTION НИЙГМИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГИЙН ЗАХИРАЛ Б.ШИНЭБИЛЭГ:

Гэр хороололд хот тохижилтын ажил сул, гудамж талбайн зохион байгуулалт ч тааруу байдгийг бүгд мэднэ. Заавал төр засаг л хийх ёстой гэж хүлээж суухаар өөрсдөө зохион байгуулаад хийж эхэлье гээд авьяаслаг уран бүтээлч залуустаа санал тавихад бүгд баяртайгаар хүлээж авсан. Алслагдмал дүүргийн хүүхдүүд урлагаас хол, аав ээж нь амралтын өдрөөрөө хотын

төв рүү дагуулан явж галерей үзүүлэх нь ховор. Тиймээс тэдэнд урлагийн болон гоо зүйн мэдрэмж олгох, хүсч мөрөөдөхөд нь тус нэмэр болох зорилгоор худгийг сонгосон юм. Анх бид сургууль, цэцэрлэг байж болох юм гэж ярилцсан ч тэнд хүүхдүүд олуулаа тоглож наадан, найз нөхөдтэйгөө бужигнаад уйдаж ганцаардах завгүй байдаг, харин гэр хорооллын дундах худгуудаас ихэвчлэн хүүхдүүд ус авдаг бөгөөд тэд ус авах бүртээ урлагийн бүтээл харж, сэтгэлээ эерэг уур амьсгалаар цэнэглээсэй, мөрөөдөөсэй, төсөөлөөсэй гэж хүссэн. Манай төсөлд стрийт арт, графити, тайпо арт төрлөөр бүтээл туурвидаг 15 уран бүтээлч оролцлоо. Сүүлд зурсан ес дэх байршил бол энэ оны сүүлчийн уран бүтээл юм. Зураг хүүхдэд эергээр нөлөөлөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бид сэтгэл заслын арт терапи аргатай хослуулан өнгө будгаа сонгож байна. Мөн хүүхдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхээр зүйл

зурахгүй байх үүднээс СЭМҮТ, Хүүхэд өсвөр үеийн клиникийн хамт олноос тодруулга авч, зургийн зохиомждоо анхааран ажиллаж байна. Ирэх онд ч мөн “Солонгон бүрхүүл” төслийн хүрээнд хүүхдүүдэд гоо зүйн мэдрэмж бэлэглэх ажлаа үргэлжлүүлнэ. О.ОДОНБОЛД – /ODON/ ДИЗАЙНЕР, ТАЙПОГРАФИТИ, КАЛИГРАФИЧ

Энэ төсөл надад нийгэмд өгөх нөлөөлөл талаасаа их зүгээр санагдсан. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах 200 дугаар


67

худаг дээр DOOK MN, EnuujinJargalan нартай хамтран “Том мөрөөд” нэртэй бүтээл зурсан. Бидний зурсан бүтээлийг хараад хүүхдүүд урам зориг авч сайн сайхан зүйл мөрөөдөөсэй, тэр мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээж өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүссэн. Тэндхийн худгийг өмнө нь “цагаан худаг” гэдэг байсан бол биднийг зурснаас хойш “гоё зурагтай худаг” гэж нэг нэгэндээ зам заадаг болсон тухайгаа ярьсан нь бидэнд бас урам өгсөн.

нэртэй зургийг Орбитод, Ихэр пандатай зургийг Хайлаастад хамтран зурж оролцохдоо хүүхдүүдэд гоо зүйн мэдрэмж өгөхийг зорьсон. М.БОЛДБАЯР– /RISKY/ ГРАФИТИ ДҮР ЗУРГИЙН ТӨРЛӨӨР ТУУРВИГЧ

Л.СОДБАЯР – ТАЙПОГРАФИТИ БОЛОН ИЛЛЮСТРАЦИ ЧИГЛЭЛИЙН УРАН БҮТЭЭЛЧ

Би багадаа гэр хороололд өссөн. Зураг зурах сонирхолтой ч өдөр бүр урлагийн бүтээл харах боломжгүй байсан учраас гэрээсээ хол явж, эсвэл “гүүгл”-дэж үздэг байсан. Тийм ч учраас энэ төсөл надад маш их таалагдсан. Багадаа үзэж харж чадаагүй зүйлсээ өөрийн гараар бүтээж хүүхдүүдэд бэлэг барих нь миний хувьд маш сайхан ажил. Биднийг зурагаа зурж байхад хүүхдүүд дэргэд ирээд, зарим нь “би шүршиж үзэж болох уу, ах аа?” гэдэг байсан нь тэдний сонирхлыг тодорхой хэмжээгээр татаж байгаагийнх гэж ойлгосон. Магадгүй тэдний дотроос хэн нэг нь өөрийн хүсэл зорилгыг олоод ирээдүйд зураач болох ч юм бил үү. Хүүхэд болгон л ер нь зурах, сараачих дуртай байдаг шүү дээ. Төслийн хүрээнд “Мөрөөдөл өөд тэмүүл”

“Солонгон бүрхүүл” төслийг хүүхдэд чиглэсэн стрийт аян гэдгийг сонсоод саналыг баяртайгаар хүлээж авсан. Ингээд би зурсан зургаараа дамжуулан хүүхэд бүрт өнгөлөг, гэгээлэг хүсэл мөрөөдөл, төсөөллийг бий болгоход багахан ч болов нэмэр болохоор сэтгэл шулуудсан. Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт байрших худаг дээр зураг зурах төлөвлөгөөтэй ажилласнаас гурван худаг дээр би өөрийнхөө зургуудаар оролцсон. Б.АРИУНБОЛД - /ABO/ ГРАФИК ДИЗАЙНЕР, ТАЙПОГРАФИ, КАЛИГРАФИ, ДИЖИТАЛ АРТ ТӨРЛИЙН УРАН БҮТЭЭЛЧ

Миний хувьд Нисэхэд байрлах 326 дугаар худаг дээр “Хайр түгээе” сэдэвт зургаар өнгө нэмэхдээ хүүхэд бүрийг гэгээлэг сайхан бүхэн рүү тэмүүлж, өөдрөг байгаасай гэж бодож бүтээсэн. Хүүхдүүд төдийгүй томчуудад ч бидний бүтээл эерэг энерги түгээнэ гэж итгэж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг санаачлан, чимээгүйхэн оролцоод явах сонирхолтой байдаг минь энэ төсөлд нэгдэхэд хүргэсэн гэж болно. Мөн энэ аяныг хэрэгжүүлэгч Шинэбилэгтээ талархал илэрхийлээд, дэмжигч байгууллагууд болон гэр хорооллыг уран бүтээлээрээ хамтран гэрэлтүүлсэн бүх уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Ирэх онд улам ихийг хамтдаа бүтээцгээе!

Д.ДАШХҮҮ- DASHER “Мэдлэг бол түлхүүр” нэртэй зургийг Толгойтын 205 дугаар худаг дээр зурахдаа хүүхдүүдийг мэдлэг боловсролоо хэзээ ч орхигдуулахгүй, ном их уншиж байхыг уриалсан. Зургийнхаа хажууд нэг лого зурсан. Яагаад тэр хамтлагийн логог сонгосон бэ гэхээр, тус хамтлагийн гишүүд философийн ном унших, шатар тоглох, лекц унших гэх мэтээр өөрсдийгөө байнга хөгжүүлж, мэдлэг чухал гэдгийг өөрсдийн үйлдлээр харуулж уриалдаг. Тэгээд ч хүүхдүүд зургийг маань их сонирхож, ном уншина гэж хоорондоо ярилцахыг сонсоход сайхан байсан. Бичвэрийг Б.Ганчимэг


68

БАЙРШЛУУД

Artist: Dasher

Artist: Odon, Dook, Nuke

СХД Толгойт 207-р худаг СХД Толгойт 200-р худаг

Artist: Jaggie

Artist: Anz, Aso

ЧД 15-р хороо 104-р худаг СХД Нарангийн гол 208-р худаг

Artist: Abo, Bunny

Artist: Sanetwo

ЧД 15-р хороо 128-р худаг

ХУД Нисэх 326-р худаг Artist: Sanetwo, Risky, Emak

Artist: Emak, Risky

ЧД 15-р хороо 102-р худаг

СХД Толгойт 205-р худаг


69

ГАЙХАМШИГТ-50 Урам зоригийн түүхүүд Эмэгтэйчүүд чухал нээлт хийж, шинийг санаачилж, түүчээлсэн байлаа ч түүхийн хуудаснаас даруухнаар мартагдан орхигдож буйг өөрчлөхийг хүссэн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ “Улбар паблишинг” ХХК-тай хамтран “Гайхамшигт-50: Урам зоригийн түүхүүд” төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ Ч.БАТ-УЯНГА:

Бид монголын үе үеийн, тухайлбал, эзэнт гүрний үеийн, социализмын үеийн, социализм болон ардчиллын үеийн аль алиныг туулсан, ардчиллын цаг үед амьдарч байгаа гэх мэтчилэн салбар салбарын түүчээ, анхдагч, онцлог 50 эмэгтэйн түүхийг хүүхэд, залууст ойлгомжтой хэлээр хүүрнэх нэгэн сонирхолтой номыг бүтээж байна. Номд орох дүр бүрийн хөргийг өөр өөрийн онцлог арга барилтай 35 зураач зурсан. Төслийн хүрээнд дэлгэгдэх үзэсгэлэнд номын эх зургийг толилуулаад зогсохгүй номын дүр, зураачдыг танилцуулж, эцэг эх, хүүхэд, залууст зориулсан сонирхолтой, шинэлэг олон үйл ажиллагаа

зохион байгуулна. Монголын үе үеийн төдийгүй салбар салбарын түүчээ, анхдагч, шинэчлэгч эмэгтэйчүүдээс 50 эмэгтэйг 1924 оноос өмнөх, 1924-1990 он хүртэлх, 1990-2000 он хүртэлх, 2000 оноос одоог хүртэлх хэмээн ангилж оруулсан. Төслөөр дамжуулан монголын ирээдүй болсон залууст эмэгтэйчүүд ямар бартаат замыг туулж, өнөөгийн Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө сэтгэл зүтгэл гарган тэмцэж байсныг танин мэдүүлэхийг зорилоо. Номын хэлбэр болон үзэсгэлэнд дэлгэгдсэн зургаар дамжуулж бид гоо зүйн мэдрэмж, уран зураг, иллюстрацийн олон төрлийн мэдрэмж өгөхийг эрмэлзэж, эмэгтэй хүний гоо сайхан хэзээ ч ямар нэгэн стандарт, тодорхой нэг хэмжээсээр илэрхийлэгддэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Эмэгтэйчүүд чухал нээлт хийж, шинийг санаачилж, түүчээлсэн байлаа ч түүхийн хуудаснаас даруухнаар мартагдаж буйг өөрчлөхийг хүсч, охид, эмэгтэйчүүд энэ номын дүрүүдээс урам зориг авч, өөрийгөө зөвхөн “эмэгтэй” гэх хүйсээрээ хязгаарлаж тодорхойлдог байдлаасаа салаасай, зоригтой байгаасай гэж хүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүдийг сонгосон юм. Эмэгтэй хүний аз жаргалыг

зөвхөн эх хүн байхтай холбодог нийгмийн ойлголт, зарим талаараа дүр тулгалт байдаг. Тэгвэл, орчин үеийн эмэгтэйчүүд “хүн” гэх ерөнхий ухагдахууны хувьд ажил хөдөлмөр эрхлэх, аливаад зорих, мөрөөдөх гээд “эх хүн” байхаас илүү өргөн хүрээнд аз жаргалаа бүтээх ёстой юм. Б.ТӨГСЖАРГАЛ /ТӨСЛИЙН АРТ ДИРЕКТОР, НОМЫН ДИЗАЙНЕР, ЗУРААЧ/

Миний хувьд үзэсгэлэнгийн дэглэлт, номын дизайныг хариуцан ажиллаж байна. Номын дүр бүрийн хийж бүтээсэн үйлс, зорилго, хувь хүний онцлогийг болон төсөлд оролцож буй зураачдын арга барил, өнгө аясыг илтгэсэн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна.


70

Б.ЭНХ-ОЮУН /НОМЫН ЗУРААЧ/

Ц.СОЁЛМАА /НОМЫН ЗУРААЧ/

Уламжлалт болон дижитал аргаар иллюстраци зурдаг. Би энэ номын хэд хэдэн дүрийг зурсан. Тэдний нэг болох өмгөөлөгч, нөлөөллийн өмгөөллөөр мэргэшиж, олон маргаантай хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон Д.Цэнд-Аюушийн дүрийг дижитал аргаар зурсан. Шударга шүүхийн бэлгэдэл болох Фемидагаар дүрээ илэрхийлж, “хүн бүрт тэгш хандана” гэсэн агуулгаар жинлүүр бариулж зурсан.

Ихэвчлэн торго болон будааны цаасан дээр хятадын уламжлалт гүнби зургийн аргаар зурдаг. Номын дүр болох монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллагын дарга, сын хөргийг холимог техникийн аргаар бүтээсэн. Түүний өвлийн малгай ороолттой гэрэл зургийг зотон дээр хэвлээд, хаврын цэцэглэж буй замбага цэцгийг торгон дээр зурж, үүнийгээ зотон дээр зохиомжлон наасан.

Л.НЯМДОРЖ /НОМЫН ЗУРААЧ/

Би уламжлалт болон дижитал аргаар иллюстраци зурдаг. Энэ номд хэд хэдэн дүрийг зурсан бөгөөд тэдний нэг болох циркчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үйлсийг дэмжигч, хандивлагч Х.Эрдэнэчимэгийн дүрийг дижитал аргаар зурсан.

Бичвэрийг Б.Ганчимэг

Дүр: Монголын анхны эмэгтэйчүүдийн сэтгүүлийн эрхлэгч Д.Пагмадулам

Дүр: Өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш


71

Дүр: Циркчин Х.Эрдэнэчимэг


72

Гэрийн “мастер” тогооч

Bluefin сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, тогооч П.Ганбатаас шинэ хоолны жор сурцгаая.

Орц

Хонины шаант 400 гр Багет талх 2 зүсэм /бага зэрэг шарах/ Үрлэн помидор 20 гр Нухсан төмс 250 гр Хонь, эсвэл тахианы тунгалаг шөл Давс, хар перец, розмари, базил, хуурай гурил

Соус бэлтгэхэд

Сонгино, саримс, лууван, шанцай тус бүр 50 гр Улаан лоолийн нухаш Бүхэл улаан лооль /лаазалсан/

Хийх заавар

1

Хонины шаантныхаа толгойн хэсгийг хөрөөдөж авна. Үүний дараа шаантаа давс, перецээр амталж, хуурай гуриланд өнхрүүлээд хайруулын тавганд хайрагдас тогтоож шарна.

2

Соусанд орох ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэйгээр дөрвөлжин хэрчээд хайруулын тавганд хийж хуурна. Үүн дээрээ улаан лоолийн нухаш, бүхэл улаан лооль, бэлдсэн тунгалаг шөлөө нэмнэ. Соусаа гал дээр 2-3 минут болгосны дараа шилэн юм уу, төмөр саванд хийж дээр нь шарсан хонины шаант, базил, иштэй розмаригаа хийнэ. Үүнийгээ шарах шүүгээнд хийж 210o-т 3 цаг орчим болгоно.

3

Болсон хонины шаантаа гаргаад нухсан төмс, үрлэн помидор, багет талхаар чимэглэж таваглана.


73


74

ТАНЫ ЭЗЭМШСЭН ТЕХНИК, ХҮЧ ЧАДЛЫГ ХЭН Ч ХЭЗЭЭ Ч БУЛААЖ АВЧ ЧАДАХГҮЙ

М

онголын тулааны шилдэг тамирчдын холбоо /МТШТХ/-ны дэд ерөнхийлөгч Ж.Пунцаг, гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр нартай тус холбооны үйл ажиллагаа, тулааны спортын давуу тал, түүгээр хэрхэн хичээллэх талаар яриа өрнүүллээ.

Ж.Пунцаг МТШТХ ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ВЭ? МТШТХ нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Холбооны зорилго нь бие хамгаалах урлагийн шилдэг тамирчдыг тодруулах, мэргэжлийн тулаан болох кикбокс, холимог тулаанд тамирчид бэлтгэх, олон улсын тулаанд оролцуулах, Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад оршино. ХОЛБООНООС СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН БЭ. ТАНАЙ ТАМИРЧИД ЯМАР АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА ВЭ? Манай холбоо байгуулагдсанаасаа хойш буюу Аваргын бүсний төлөөх тулааныг 12 удаа, MGL-1 FIGHT NIGHT буюу шинэ тамирчдын чансааг өсгөх тулааныг 3 удаа, мөн хоёр сарын турш МАСТЕР ТУЛААНЧ реалити шоуг тус тус амжилттай зохион байгуулсан. Манай холимог тулааны аваргууд АНУ-ын UFC, BELLATOR, ONE CHAMPIONSHIP,

Япон улсын DEEP, Солонгос улсын ROAD-д тус тус тулалдаж байна. Холимог тулааны ONE CHAMPIONSHIP-ийн Дэлхийн аваргын бүсийг Монгол улсын тулааны анхны Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг эх орондоо авчирсан. Энэ онд 10 жилийн ойн дээр манай холимог тулааны 2018 оны 66 кг жингийн аварга Д.Батгэрэл холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д тулалдлаа. Манай холбооны аваргууд тив, дэлхийн холимог тулааны холбоонд тулалдаж байгаа нь МТШТХ-ны өнгөрсөн 10 жилд хийсэн ажлын тайлан юм. ТУЛААНЫ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ХҮНИЙ БИЕ БЯЛДАР, ХҮМҮҮЖИЛ, СЭТГЭЛ ЗҮЙД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ ВЭ?

Бие хамгаалах урлаг нь бие бялдрын хүмүүжил олгож, өөрийгөө дайчлах, чадвар суулгах, уян хатан эрүүл чийрэг байлгах, өөрийгөө хамгаалахад ач тустай. Тулаанаар хичээллэдэг хүн гудамжинд зодоон хийсэн тохиолдол маш цөөн. Бие хамгаалах урлагийн төрлүүд хүнд ямар хүмүүжил өгдгийг судалгаагаар харуулсан байдаг. Жишээ нь, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг хүн нэгдүгээрт, цаг барьж сурна, хоёрт, эрүүл чийрэг байна, гуравт, хийх үйлдэл улам хөнгөн эрч хүчтэй байна, дөрөвт, өөртөө 100 хувь итгэлтэй болдог. Эрүүл хүн улс орондоо ч их хөрөнгө оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Та хөдөлгөөнөөр л эрүүл мэнддээ хөрөнгө оруулна. Эм хэзээ ч хөдөлгөөнийг нөхдөггүй гэдгийг санаарай.


75

75

Ө.Гантөмөр

ТУЛААНЫ УРЛАГААР ИХЭВЧЛЭН ЯМАР НАСНЫ ХҮМҮҮС ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ. ЕР НЬ ХЭДЭН НАСНААС ЭХЭЛЖ ХИЧЭЭЛЛЭВЭЛ ЗОХИМЖТОЙ ВЭ? Бие хамгаалах урлагаар зургаан наснаас хичээллэх боломжтой гэж би боддог. Таван настай хүүхэд бол бэлтгэлдээ анхаарахгүй, тоглохыг л бодоод байдаг юм. Аав ээжүүд хүүхдээ 4-5 наснаас нь сунгалтын дасгал сайн хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Тулааны спортоор хэдэн ч настай хүн хичээллэж болно. Таны эзэмшсэн техник, хүч чадлыг хэн ч хэзээ ч булааж авч чадахгүй шүү дээ. Жишээ нь, 50 настай хүн одоо ч тулалдаж байгаа. Дэлхийн аваргын таван мөнгөн медальтай Даваа ах байна. Тулааны урлаг үнэхээр сайхан шүү.

ТУЛААНЫ УРЛАГИЙН ТӨРЛҮҮДИЙН ОНЦЛОГООС ТАНИЛЦУУЛНА УУ? Тулааны урлаг манай улсад 1990 оноос хойш хөгжиж ирсэн. Кеокушин каратэ, таеквондо, ушу, читгондо, монголзо, гардан тулаан гээд бие хамгаалах урлагийн олон төрөл байдаг. Таеквондо толгой руу гараар цохидог байхад каратэ цохихгүй, таеквондо оноо авдаг байхад каратэ хагас, бүтэн гэсэн оноо авдаг гэхчлэн энэ урлагийн төрөл болгон өөрийн гэсэн онцлогтой. Би олон төрлөөр тулалдаж үзсэн болохоор бүх бие хамгаалах урлагийг хүндэтгэдэг. Тулааны урлаг хүндэтгэлээр эхэлж хүндэтгэлээр дуусдаг. Би энэ жил Болгарь улсад болсон Олон улсын таеквондогийн ДАШТ-нд Монголын анхны эрэгтэй тулааны Дэлхийн аварга болсон. Энэ тэмцээнд 96 орон оролцсоноос манай улс багаараа 11 дүгээр байранд орсон. Тулааны урлаг Монголд хөгжиж эхэлснээс хойш 29 жилийн дараа бид Дэлхийн аваргын медалийг анх удаа авлаа.

ТУЛААНЫ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭХЭД ЯМАР НЭГЭН ЭРСДЭЛ БИЙ ЮУ. ҮҮНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? Нэн түрүүнд анхаарах зүйл бол дасгалжуулагч багш тань мэргэжлийн хүн мөн эсэхийг асууж мэдэх. Одоо холимог тулаан, кикбокс эрчимтэй хөгжиж байна. Холимог тулаан, кикбоксын багш нар энд тэнд харагдах болсон. Бичлэгийг нь үзэхээр өөрөө цохилт, өшиглөлтийн техникээ мэдэхгүй байх жишээтэй. Техникээ анхнаасаа буруу сурвал дараа нь засахад хэцүү байдаг учир цагаа дэмий үрнэ гэсэн үг. Тиймээс багшаа зөв сонгох хэрэгтэй. Саяхан л гэхэд, багш нь бэлтгэл хийлгэж байгаа хүүхдийнхээ ачааллыг нэмэгдүүлснээс нас барсан тохиолдол гарсан шүү дээ. Өөрөө зүрхэндээ ямар ч ачаалал авч байгаагүй, тулалдаж үзээгүй хүн юу зааж, ямар тулаанд сургах вэ дээ. Бас нэг анхаарах зүйл бол, бэлтгэлийн дараа хүмүүс нойтон дотуур өмдтэйгөө шууд гараад явчихдаг. Ингэж болохгүй. Яваандаа нуруу нь хөдлөхөө болино гэсэн үг. Ер нь бэлтгэлийн үед биедээ ямар өөрчлөлт орж байгаа талаар багш нартайгаа сайн ярилцаж байх хэрэгтэй. Асуултад тань хариулж чадаж байвал тэр туршлагатай багш байна гэж бодоорой.


ЗУРХАЙ

76

АРАВДУГААР САР ХОНЬ

МЭЛХИЙ

ЖИНЛҮҮР

МАТАР

Энэ сард та маш эрч хүчтэй байх бөгөөд дараагийн сард ч ийм хэвээр байх болно. Та ирэх 30 хоногт хийж болох ажил, зорилгоо тодорхойлоод бүх анхаарлаа түүндээ төвлөрүүл. Үр дүн нь гайхалтай байх тул эргэлзэх хэрэггүй.

Өөрчлөлт, эсвэл гэнэтийн үйл явдал танд стресс үүсгэх боловч энэ нь эцэстээ сайн зүйлд хөтөлнө. Хэдийгээр таны анхны бодол бодит нөхцөл байдалтай сөргөлдөх боловч урсгалд нь орж дагаж явснаар төсөөлснөөсөө ч илүү хол газар хүрнэ.

Та бусдыг гайхалтай ятгаж чадна. Та даргадаа ямар нэгэн зүйл итгүүлэх хэрэгтэй бол, эсвэл найз, хамтрагчтайгаа маргалдах шаардлагатай бол энэ сард үүнийг хийж чадна. Зөн совингоо дагаарай.

Та хайртай хүнээсээ илүү их үүрэг хариуцлага хайж, харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсч байна. Энэ шилжилтийн гол түлхүүр нь тэвчээр байх ёстой. Учир нь, хүчээр шийдсэн аливаа зүйл урт хугацааны чадамжтай байдаггүй.

ҮХЭР

АРСЛАН

ХИЛЭНЦ

ХУМХ

Үнэнийг эрэлхийлэх сар эхэлж байна. Энэ сард ердийн, ач холбогдол багатай мэдлэг таны сонирхлыг татахгүй. Та аливаа зүйлийн уг мухар, үндэс суурь руу очихыг хүсдэг. Ялангуяа сураггүй болоод удаж буй хүний хэрэг танд сонирхолтой санагдана.

Хэн ч таныг буруутгаагүй байсан ч та өөрийгөө хамгаалахыг хүсэх бололтой. Та яагаад ийм болгоомжлонгуй байгаа юм бэ? Ойр дотны хүмүүс тань зөвхөн туслахыг л хичээдэг нь сайн хэрэг биш үү? Тэднийг хааж боох хэрэггүй.

Хүмүүсийн анхаарлыг татах сэтгэл татам аура таныг хүрээлнэ. Танихгүй хүмүүс ямар үнэртэн түрхсэнийг тань асууж, “Бид өөр газарт таарсан бил үү” гэж лавлаж ч мэднэ. “Таны аль нэг сайхан мөрөөдөл дунд таарсан биз” гэж өдөөн хатгасан маягтай хариулж болох юм.

Хүсч буй зүйлээ олж авахад тань саад тулгарч, хязгаарлалт, дүрэм журам гээд бүгд л таны эсрэг байгаа юм шиг санагдах вий. Гэхдээ хүсэл байвал үүнээс гарах арга зам бий. Эдгээр хаалтыг туулж өнгөрөхийн оронд тойрон гарах аргыг хайж олоорой.

ИХЭР

ОХИН

НУМ

ЗАГАС

Таны ажил, хайр дурлалын асуудал ердийнхөөс илүү саадтай байж болзошгүй. Та хэзээнээс зорилгынхоо төлөө зоригтой тэмцэхээс айх болсон бэ? Ул үндэстэй хэрэг биш л бол удирдлагынхаа шүүмжлэлийг тоохгүй өнгөрөөхийг хичээгээрэй.

Аливаа зүйлийг цэгцлэх, дутуу орхисон төслүүдээ хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Та энэ цаг үед зарим нэг муу мэдээг хүлээж авах чадваргүй байж болох ч логик, практик аргаар даван туулах арга замаа олно. Та ихэнх үед тэгж чаддаг шүү дээ.

Өдөр тутмын амьдралд тохиолддог ихэнх уулзалт аз авчирна. Эерэг сэтгэлгээ бүх зүйлийг эргүүлж өгөхөд туслах тул юмыг аль болох гэрэл гэгээтэй талаас нь харахыг хичээ. Дуусгахыг хүсч буй төслүүд маш шаргуу ажиллагаа шаардах боловч хийж гүйцэтгэсэн бүхнээ эргэн харахад үнэ цэнтэй байх болно.

Бусдын төлөө ямар нэгэн зүйл хийж, энэрэл нигүүлсэл хайрлах сайхан цаг үе. Хэрэв хэн нэгэнд туслахаар шийдсэн бол аль болох их цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулаарай. Олон хүн тантай ойр байхыг хүсч байна. Үүнд дасал болж болзошгүй тул ирсэн урилга бүрийг хүлээн авах шаардлагагүй.


77


78

HIP

NOTES OF YESTERDAY

B.Dulguun, the artist and designer, has graduated University of Fine arts in 2005. He is a member of the Union of Mongolian Artists and designs in fine art and design. His paintings since 2015 will be displayed at “Notes of Yesterday” exhibition. X/18-XI/1 “Altan khaan” gallery

HOT

11TH ULAANBAATAR INTERNATIONAL FILM FESTIVAL /UBIF/

The “Ulaanbaatar” International Film Festival is comprised of five parts: Mongolian Film Festival, International Non-Competition, Featured Country Film Program, Film Forum and Film Industry Training and will present 18 films from Australia, USA, Germany, Iceland, Macedonia, Mongolia, China, Korea and France, which were selected and awarded world best film festivals such as Cannes, Venice, Berlin, Toronto, London, Shanghai and Sydney. For example, in this festival, will present “The parasite” film directed by Korean director Bong Joon-ho, which is awarded by the “Palme d’Or” from the Cannes Film Festival, and “The God exists, her name is Petrunia”, directed by Macedonian filmmaker Teona Strugar Mitevska, the winner of the Berlin International Film Festival. The film industry training will be on “From film script to film distribution” theme with two main sections such as training on film script and project development for Mongolian filmmakers by film scripter Marietta von Hausswolff, and film marketing training will invite strategist Mathias Noschis, Sophie Burdon, the Head of the Open Doors programme of the Locarno Film Festival, and advisor Paulo Bertolin, and will provide 3 days training and will give personal recommendations to the artists. More detailed timetable will be on UBIF’s fb page. X/14-20

Tengis movie theatre

UBIFF


79

HAPPENING

30TH ANNIVERSARY OF “TUMEN EKH” ENSEMBLE The “Tumen ekh” ensemble is planning to celebrate its 30th anniversary and will hold a Scientific Meeting in collaboration with the Mongolian State University of Arts And Culture and planning to organize a conference and concert of the National Academic Theatre of Opera and Ballet. 30 years ago, the “Tumen Ekh” ensemble was founded by initiatives of the director Mr.S.Lunaa, member of the State Great Hural of Mongolia, scientific author and Honorary cultural artist J.Badraa, and State honorable emeritus S.Tsoodol beside the National Amusement Park in 1989. The ensemble is unique as it is reminiscent of the ancient Mongol Khaan’s palace and present their performances without any sound techniques and microphone in its original appearance. This concert will feature various interesting performances such as shaman ritual dance, Tsam mask dance, throat singing, long song, Mongolian folke dance-bielgee, and contortion. X/23 at 4pm Anniversary concert National Academic Theatre of Opera and Ballet

HAPPENING MONGOLIAN NATIONAL TEAM VS KYRGYZSTAN Mongolian National team won against Myanmar (1:0) in FIFA World Cup Qatar 2022 qualifiers Round 2 for the first time in it’s football history. Second match they’ve played was against Tajikistan but unfortunately it lost after tight game. Now they’re waiting for Kyrgyzstan on their home pitch. The gap of 2 teams on the FIFA Coca Cola ranking is 87. We’ve already seen over 3000 fans during the last two matches that organized on the MFF pitch. They encouraged the players and mobilized themselves 100 percent. So we hope you’ll come again and cheer your national team once again in the 15th of October. X/15 at 4pm Mongolian Football Federation Stadium


80

As “Нийслэл Guide” prepares the event schedule based on the information collected from art and cultural institutions, if any event date or time changes, we are not able to be liable. We apologize for the inconvenience. If you have decided to attend an event, please confirm the date and time by calling the venue.

OCTOBER OCT 29

National Academic Theatre of Opera and Ballet 7011-0389 this.firewall.mason

X/12, 13 at 5pm “Swan lake” ballet by P.I.Tchaikovsky X/19, 20 at 5pm “The barber of Ceville” opera by J.Rossini X/26, 27 at 5pm “Gizelle” by A.Adam

National Academic Drama Theatre 7011-8187 cloud.dandelions.suave

X/17, 18, at 7pm “The Son of the Sky” drama X/19, 20, at 7pm “No sunset” drama X/23, 24, at 7pm “A girl’s message” romantic drama X/25-27, at 7pm “I won’t go from here” drama

Mongolian State Philharmonic Orchestra 7011-8012 swims.eased.servicing

X/ 15, at 7pm “Virtuoso “Gala concer X/ 18, at 7pm “Symphony Jazz” Bayanmongol big band concert

Tumen Ekh ensemble 8807-1138, 9696-6667 readily.wealth.squashes

380th anniversary of Ulaanbaatar

X/1-15, at 18:00 “Mongolian National traditional folk performance” X/22 The Research conference X/23, at 13:00 Celebration meeting /at National Academic Theatre of Opera and Ballet/ X/23, at 16:00 Celebration concert /at National Academic Theatre of Opera and Ballet/

National Museum of Mongolia 7011-0911 extensive.revisits.strict

X/1- XII/20 “Saridag’s monastery” exhibition X/26- XI/2 Exhibition of 70th anniversary of Mongolia-China friendship

Mongolian Art Gallery 11-331687, 11-327177 spells.competent.suggested

X/5-31, at 9am-6pm “Ceremony of best artwork award for fine arts” X/7-19, at 9am-6pm Photo exhibition “Tibetan sexagenarian cycle”

976 Art Gallery

9405-1127 малгайн.жаалтай.хажуу

X/9- XI/1 “Inside Passage” solo exhibition by artist J.Munkhtsetseg

Mongol Art Gallery 7719-8080 quit.glitz.crusaders

X/25- XI/10 “Indian summer/Golden autumn/” exhibition

Mongolia-Japan Center 11-310879 seducing.audible.forever

X/21, at 6.30pm Open lecture “Human resource management” X/25, at 3pm Amateurs’ meeting of Japan language and culture X/25, at 5.30pm “Japan movie day” X/25, at 11am “Information on study in Japan”

Mongolia-France Center 11-352578 magnitude.ruin.sprains

X/14 Opening ceremony of Ulaanbaatar International movie festival X/17 Ulaanbaatar International movie festival: Franco Lolly “Litigante” French movie X/21 at 7pm Guitar concert of Thibault Cauvin at Ulaanbaatar ensemble X/28, at 6pm French speaking meeting, Halloween special day event /at Beer house, Novotel/

Norphei Art Gallery 9590-3067 bottle.valid.regulates

X/16-26 “Artists exhibition of Dornogobi aimag”


81

Altan khaan gallery 8608- 0847 miles.tingled.scrubber

X/4-17 “No tomorrow” exhibition by artist B.Oyun-Erdene X/18-XI/1 “Notes of yesterday” exhibition by artist B.Dulguun

Бразил вакс таны эрхэмсэг сонголт

Mongolian National ACA circus 1900-1800 hindered.into.niece

X/26, at 8pm “A life” Special Comedy Show by Tuuguu of Comedy lab

Buyant Ukhaa Sport Palace

ХУД, XI хороо, Их Монгол улсын гудамж, River Garden хотхон 317-101 тоот 77102433 honeypot.mn honeypot wax boutique mongolia

1900-1800 diets.tribe.starlight

X/19, at 3pm Kharanga 30 years “Let’s go” concert

ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД 2019

MO

NG

OL

IA

14 УЛСЫН 34 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУД УЛААНБААТАР ДАХЬ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

10/25-26, БААСАН-БЯМБА 14.00-18.00 БНХАУ

Латви

Канад

Казакстан

Испани

Сингапур

ОХУ

 319016, 89069016, 89066941

EARCMongolia


COME IN WE’RE OPEN

COMEDY LAB LOUNGE CLUB / FOOD MARKET BY NOMADS

COMEDY LAB LOUNGE CLUB Room full of laught Comedy Lab Lounge Club XVIII floor, Peace Tower Mon-Sun Lounge time: 16.00-21.00 Comedy time: 21.00-00.00 Night club time: 00.00-04.00 9999-8282 Comedy Lab Lounge Club

I

t says “It is easy to make you cry, hard to smile”. So then, only comedians have its power to give satisfaction and pleasure to a whole audiences with their own problems and happiness that came from the every corner of the country. American originated “stand-up” is a huge global artistic legacy, but it has just established in Mongolia. Currently only two stand-up comedy clubs are in the country, one of them is Comedy Lab Lounge Club that fully occupied XVIII floor Peace Tower recently, even it’s just opened only three months away. The loyal fans, who are laughing at their comedy and come with their closest friends frequently, will prove that they are the first representatives of Mongolian comedy arts. The Comedy Lab Lounge Club became the one of the favorite places of modern-day youths gathering, which has an opportunity to audition of young views and open minds of the talented comedians. The club has a strong team of young comedians from the Amaraa, Tuuguu, Khanu, Amarjin, Tulga, Munkhjin, and Gerelee who have upgraded their education abroad. It’s possible

to meet and laugh together with these guys, which is newly developing modern stage and stand-up at 21:00 in every night.


83

FOOD MARKET BY NOMADS A dream taste from one place…

IV floor, Encanto mall, beside the Prime Cineplex 7713-2662 11.00-23.00 nomadsgroup

W

e have been visiting the “Food Market by Nomads” with a time-saving solution and a unique interior design configured for the lifestyle of the city’s citizens. There is a big opportunity to try all of these tastes in one place such as Black burger factory, which has attracted young people by their own black burgers, every day with Double Shot Coffee & Cocktail; which starts with the highest quality Arabian seed varieties every morning; Pizza & Pinza with a healthy lifestyle, and a healthy and affordable; favorite place of family, colleagues and friends -“Asian town” with Asian meals, “Juice bar” serves with Vietnamese famous Pho soup and 100% organic fruit juices and so on. It’s really nice to have a chance to order a food they want. It is also another reason why Food Market by Nomads is being developed for the contemporary children

and youth, and has even provides taken up place for the profile picture of Facebook and Instagram. The welcome and hospitality of Nomad’s positive attitudes and hospitality will be delighted to welcome everyone who feels the best tastes in one place.


84

ҮСЧИН, ÃÎÎ ÑÀÉÕÍÛ ÑÀËÎÍ label.m

Гранд плаза, I давхар, Toni & Guy Label.m салон танилцах.нөхсөн.утах 7010-1090, 9907-0452, 9918-3183 10.00-20.00 Бя, Ням 11.00-20.00

Мимоса спа БГД, XVI хороо, Энхтайвны өргөн чөлөө, Макс центр III давхарт 7014-2222 бүтэмж.төрмөгц.нэхий Даваа – Ням 10:00-22:00 INNA LPG Beauty & Spa ХУД, XI хороо, Оргил шилтгээний зүүн талд Оргил стар хотхон, 57-A өвөлжих.бичигт.эзэн 7711-2000, 9199-1138 10.00-21.00, Бя,Ня-10.00-20.00, Мягмар гарагт амарна

INTERCHARM I салбар Гранд плаза VIII давхар, II салбар Маршал Таун хотхоны Кинг Таверийн I давхарт 7700-1133, 7700-1166 Өдөр бүр 10.00 – 21.00 далайчин.загас.дөхөөд InterCharm beauty residence ИВ РОШЕ ЧД, I хороо, Энхтайвны өргөн чөлөө, 76-1 /УИД-ийн баруун талд/ өмсгөл.энэрэх.гулгалт 11-327683 /захиалга/ СБД, Энхтайвны гүүр-1, Наран Плаза худалдааны төвийн III давхарт мишээх.гүнзгий.амьдарч 7011-7683 /захиалга/ СБД, Сөүлийн гудамж Наран Молл худалдааны төвийн III давхарт онгоц.шилжин.цэцгийг 7013-7683 /захиалга/ Grandeur beauty salon ХУД, XI хороо, Luxury Zaisan Village хотхоны үйлчилгээний байр жимс.тэрэгт.хөгжинө 7575-5444 9.30-20.30 www.grandeurbeauty.mn Charming beauty /Bella Vista/ ХУД, XI хороо 7733-9999 найзууд.сэлэгч.болзлоо 10.30-20.30

Honeypot Wax Boutique ХУД, XI хороо, Их Монгол улсын гудамж, River Garden хотхон 317-101 тоот 7710-2433 honeypot.mn honeypot wax boutique mongolia зохистой.дүйцэх.бялзуухай

Bella Salon ХУД, XI хороо, River Garden хотхон, River Tower-ийн II давхарт

7710-7171, 8910-2089 дээш.яриа.хогшил

Да-Ба 10.00-22.00 Бя, Ня 11.00-22.00 Baigal Beauty & Spa center СБД, V хороо, Голомт хотхон, Шинэ Монгол өргөө худалдааны төв наадамч.хадах.тусгал 10.00-22.00 11-336688 Сарнайх СБД, Чин Ван Ханддоржийн гудамж соёолох.өргөлт.туслагч 11- 312112

Dell center СБД, Энхтайвны өргөн чөлөө, Компьютер ланд төвийн зүүн талд илхэн.магтана.шингээх 7013-3535 IT Zone Компьютерийн их дэлгүүр Сөүлийн гудамж, I сургуулийн замын зүүн урд, М-Си-Эс Плаза төвийн I давхарт 11-312424, 11-311915 чиглэл.жаргал.алтлаг 10.00-19.00 Бя, Ня 11.00-16.00 World of Electronics СБД, Энхтайвны гүүр-1, Наран Плаза худалдааны төвийн II давхарт зүтгэе.мяралзах.айлчлах 10:00-20:00 11-315738 СБД, Сөүлийн гудамж Наран Молл худалдааны төвийн I давхарт анир.нийгэм.өгсүүр 10:00-21:00 11-320218

ÄÝËï¯Ð Наран Молл худалдааны төв СБД, Сөүлийн гудамж-42/1 унаа.чуулга.товруун 09:30-21:3 7013-6918

ХУД, XI хороо, Бурхантай хөшөөний уулзвар 7011-1727 цэцгүүд.даатгал.дүрмээ Matrix salon ХУД, XI хороо, Замчдын гудамж, Оргил супермаркет 9000-5588 азтайд.секунд.түргэн 10.00-20.00 Бя, Ня 11.00-19.00

Top Mebel БЗД, I хороо, Токиогийн гудамж залгаа.довтлогч.ашиглалт 11-456155 www.topmebel.mn

Vidal salon СБД, II хороо, Улсын циркийн баруун талд 11-311004 нийгэмд.зурмал.шавах 09.30-20.00 Бя, Ня 11.00-20.00

ÝËÅÊÒÐÎÍ ÁÀÐÀÀÍÛ ÄÝËï¯Ð PC mall 1 СБД, VI хороо, Хүнсний IV дэлгүүрийн замын эсрэг талд хайлш.сэргэх.өнгүүд 11-311644, 7013-3535 10.00-20.00 Бя, Ня 10.30-19.00

Ariunaa Suri ХУД, IV хороо, Вива Сити N4 өлзий.зааглах.дээж 7722-0101 ariunaasuri www.ariunaasuri.com contact@ariunaasuri.com

СБД, Энхтайвны өргөн чөлөө, Голомт банкны картын төвийн замын эсрэг талд 7012-3535 аялагч.амлах.наадамд 11.00-20.00 Бя, Ня 11.00-19.00 БГД, III, IV хороолол, Парадоксын баруун талд 7014-3535 үүсмэл.үндэслэгч.шалмаг 11.00-20.30 Бя, Ня 11.00-20.00 БЗД, Намъянжүгийн гудамж, Шөнийн захын урд корпуст ерөнхий.онцолж.зохилдох 7575-3536 11.00-20.00 Бя, Ня 11.00-20.00

Erdenet Cashmere ХУД, II хороо, Номин Юнайтед MEGA STORE III давхар Эрдэнэт Хивс нэрийн барааны дэлгүүр 7577-7889, 9409-7889 нийлбэр.жагсаж.бамбарууш Эрдэнэт Хивс


85

Style Avenue СБД, Шангри-Ла молл, II давхар

8601-8260 Style Avenue Mongolia www.styleavenue.com загвар.умартах.цахих

Toy Store ХУД, Зайсан Скуэр худалдаа үйлчилгээний төв, II давхар хүнлэг.оёсон.хувирах 9110-5468 www.thetoystore.mn Наран Плаза худалдааны төв СБД, Энхтайвны гүүрний баруун талд 7011-6918 зохимж.агтлах.тааламж 10:00-21:00 Бя, Ня 10:00-20:00 НАРАН ПОЙНТ ЧД, Хувьсгалчдын гудамж-9 /Байгалийн түүхийн музейн баруун талд/ 11-326435 заяасан.шийдвэр.иргэн 10:00-20:00 Бя, Ня 11:00-18:00 Би-Марше СБД, IX хороо, Улаанбаатар их дэлгүүр 7011-1694 10.00-21.00 ариусгах.эелдэг.чадамж

Аянчин Аутфиттерс ХХК Аялал, ан агнуур, загасчлалын хэрэгсэл, гутал хувцасны төрөлжсөн дэлгүүр ХУД, II хороо Чингисийн өргөн чөлөө 201/3 /Бармашийн замын эсрэг талд/ 7011-9211, 11-319211 дагуул.урам.шугамаа Өдөр бүр 10:00- 21:00 ayanchin@magicnet.mn www.ayanchin.mn Euro home БЗД, IV хороо, XV хороолол Жанжин Лхагвасүрэнгийн гудамж, 34 дүгээр байр, 1 тоот 9199-6612, 9199-6614,

UGG Australia Flagship store Сентрал тауэр, II давхар тодруулах.хөрвөлт.таримал 7711-2611 Өдөр бүр 10:00-20:00 www.ayanchin.mn

Говь /Төв/ ХУД, Үйлдвэрчний гудамж, III хороо аялав.хайрлав.зэлүүд 11-343677 СБД, Чингисийн өргөн чөлөө-3, I хороо, Үндэсний Соёл амралтын хүрээлэн 11-329202 сурлага.дуут.хувьсал БГД, Өргөө кино театрын урд талд хуримтлал.чимсэн.жийрэг 11-365705 Говь /Төв шуудан/ СБД, Сөүлийн гудамж, Төв шуудангийн урд талд 11-320303 намираа.хайсан.эвхэх

WORLD WINE ХУД, XIX хороолол, Жаргалант үйлчилгээний төвийн ард урлал.нүсэр.ордон 11-343273 СБД, XI хороо, Циркээс Их дэлгүүр өгсөх замд дугтуй.дарвуулт.тохолт 11-315-598 БЗД, Чингис зочид буудлын эсрэг талд 11-481-818 гэрэлт.жаалын.дэмбээ БГД, III хороолол, Шуудангийн 26 дугаар салбарын хажууд 11-360017 Сүхбаатарын талбай, Цэнтрал Тауэр III давхарт 7013-3179 харьцаа.дээшээ.онцлог БГД, III хороо Нарны гүүрний баруун талд WW Center I давхарт 7577-0707 сонор.даах.хавсаргах Сүхбаатар дүүрэг Шангри Ла Молл I давхарт 7577-0710 долгион.цэмцгэр.дуучдыг Эрдэнэт хот, Чандмань төвийн баруун талд, Ундраа бөөний төвийн I давхарт 9819-4288 тайж.хийлч.нэрт Дархан-Уул аймаг Олон Улсын Худалдааны Төвийн I давхарт таслал.хийсэн.хуралдай 9818-4288

The Queen’s home БГД, XIII хороо, III хороолол Solo Mall худалдааны төвийн I давхарт хонох.туяарах.завь 9905-7663 10.00-21.00 www.thequeenshome.mn Оргил ХУД, XI хороо, Оргил худалдааны төв 7730-3034 09.00-22.00 зүтгэж.аралд.зочлов Multiverse studio & Futuristic type ХУД, XV хороо, Махатма Гандигийн гудамж, Төв цэнгэлдэх Х хаалга тахиа.бүхэн.айлчлав 8860-6960 Maxmall их дэлгүүр Энхтайвны өргөн чөлөө 35, Баруун 4 зам 7012-2323 цэгнэх.сэлбэг.будах “ГОЁО” ХХК ХУД, II хороо, XIX хороолол, Ажилчны гудамж, Гоёо ХХК-ийн байр нуман.хэмжүүр.бороотой 7711-5454, 7711-5151 www.goyo-cashmere.com

Алтан Хаан галерей Сүхбаатар дүүрэг, III хороо, Меркури худалдааны төвийн хойд талд нүнжиг.өртөөг.илчлэг 7010-1661 11.00-19.00 www.altan-khaan-gallery.com Altan Khaan Gallery

ÑÓÐÃÀËÒ Нээлттэй Хаалга Сан ЧД, II дөчин мянгат, Мандухай зочид буудлын урд, XII байр I давхар 11-314538, 9922-3300, 9911-3152 амрах.цугларалт.туршлага 9.00-18.00 Maestro music school БГД, II хороо, Grand Plaza цогцолбор, XIV давхар, 1401 тоот бодолтой.тусгай.үзүүлэн 7011-7737, 7011-3398


86

РЕСТАРОН, ПАБ

Café Park Buffet Restaurant СБД, I хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла зочид буудлын 1 давхар 7702 9999 Өдөр Бүр 06:00 – 10:30 & 12:00 – 22:00 Café Park at Shangri-La

Naadam Bar & Restaurant СБД, I хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла зочид буудлын 2 давхар 7702 9999 Лхавга – Баасан 12:00 – 03:00 ; Бямба – Мягмар 12:00 – 01:00 NaadamAtShangriLa

Citros lounge Наадам центрийн ард MSN тауэр, IX давхар 7766-0007, 8819-0007 Мягмар-Бямба 17:00 – 03:00 Ням-Даваа 17:00-02:00 citrosloungekaraoke

САЛОН, ЭМНЭЛЭГ

INTERCHARM I салбар Гранд плаза VIII давхар, II салбар Маршал Таун хотхоны Кинг Таверийн I давхарт 7700-1133, 7700-1166 Өдөр бүр 10.00 – 21.00 далайчин.загас.дөхөөд InterCharm beauty residence

Wellness Med Маршал тауны урд Их Монгол плаза, IV давхар 9406-0077, 8872-0077 Даваа-Баасан 09.00-21.00 Бямба, Ням 11.00-18.00

Honeypot Wax Boutique ХУД, XI хороо, Их Монгол улсын гудамж, River Garden хотхон 317-101 тоот 7710-2433 honeypot.mn honeypot wax boutique mongolia зохистой.дүйцэх.бялзуухай

ДЭЛГҮҮР

Shangri-La Mall СБД, I хороо, Олимпийн гудамж 19 7010 -1155 ShangriLaCentreUlaanbaatar

Бишрэлт их дэлгүүр ЧД, Самбуугийн гудамж 43, Тэнгис кинотеатрын замын урд, Капитал банктай байр дорго.гоёж.бяруу 7012-8977, 7000-8977

Coincasa ХУД, XI хороо, River Garden хотхон, River Tower I давхарт 7700-4848 буянтай.шадар.банштай Coincasa Mongolia


87

түгээлтийн цэг Хотын төв /талбай орчим/

Seoul ресторан Embassy Residencies Ард Санхүүгийн Нэгдэл Circle K Asiana restaurant Гоймон баатар ресторан Худалдаа хөгжлийн банк /Төв/ Ариг рамэн 1 Blue Sky зочид буудал Ruby room Монгол-Франц төв МУИС-ийн гадаад оюутны байр Монгол-Япон төв Nazca Blue Sky hotel Veranda Silk road Roc caffeine bar 3 Roc caffeine bar 2 Blue Mon Шангри-ла Оффис Модерн Номадс 1, 2, 3, 5 Nomads Hospitality Туушин зочид буудал Air trans /Их дэлгүүрийн эсрэг талын салбар/ Aero Mongolia /Онгоц дотор/ Air market /Төв/ Air service Mongolia НАЖГ ОХУ-ын ЭСЯ Prodent dental clinic Khuvgul Lake зочид буудал Шангри-Ла лобби Шангри-ла Молл Grease salon /Shangri-La Молл/ Elixir кофе шоп Akamaru The Coffee Bean & Tea Leaf /1,2,3/ Ubean Little Heaven кофе шоп Biwon Korean ресторан /Central tower/ Broadway /Мөнгөн завьяа/ Broadway /Талбай/ Casa del cafe New AVenue

III, IV Хороолол

Broadway /III хороолол/ Мон Бэйкери Гурван гал эмнэлэг Удвал дент Улаанбаатар төмөр зам Говь саун

XIII хороолол орчим

Гжель ресторан Батько Опанас SOS medica center Чингис зочид буудал Zint Clinic /Home plaza/ Kempinski Зочид буудал Namaste Indian restaurant Улаанбаатар хотын музей Америкийн ЭСЯ Gold’s gym фитнесс California ресторан

Сөүлийн гудамж /хүүхдийн 100, фонтан, номын сан/ Oyu Tolgoi Оросын ЭСЯ Circle K Баянгол зочид буудал Rosewood ресторан Их монгол ресторан Ti-amo Gumuda дэлгүүр Голомт 24 цаг Сарнайх салон Grand khaan Irish pub Ариг рамен 2 Скайтел /Төв/ Кавказ ресторан Grand Khaan Irish pub Thai express Shibuya ресторан New York New York Grease salon /хүүхдийн 100/ Gusto Restorante

Зайсан орчим

Charming beauty /Bella Vista/ Байгаль салон Хаан банк /Төв/ Intercharm /Marshal town/ Tsemee’s salon

99282959, 99232404

Терраза ресторан Honeypot salon Asiana /Buddha Vista/ Богдын музей Intermed эмнэлэг Citros lounge Мөнххада Скайтел төв Хаан банк төв Zint Clinic /Яармаг/ Double shot IBIS зочид буудал ROC Caffeine Bar/Зайсан/ Mon éclair E mart Хан-Уул Bella Vista Town Jardin Residencies Cozy Nomads & Home decor Broadway /120/ Татука бэйкeри Wellness Med Удвал дент Tom’n Toms /Зайсан скүэр/

Жуулчны гудамж

Занабазарын музей Novotel зочид буудал Избушка Милая бистро Green zone Pinza Factory bd’s Mongolian barbeque restaurant Ramada Зочид буудал Raffles их сургууль Salm Brau pub Сараана /Гранд плаза/ The Coffee Bean & Tea Leaf /1,2,3/ Holiday-Inn зочид буудал

I хороолол орчим

Bright Smile шүдний эмнэлэг

Чингис Хаан ОУ-ын нислэгийн ВИП танхим



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.