MIG insurance

Page 1

ЧУХАЛ БҮХНЭЭ...


Сайн байна уу? Би бол Миг даатгалын зөвлөгч робот MIGATON байна. Танд даатгалын өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийг тайлбарлаж өгөхдөө баяртай байна.

1 ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч та замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулсан тохиолдолд таны өмнөөс хохирлыг барагдуулах “Хуулийн дагуу заавал хийлгэх шаардлагатай” даатгал юм.


ЧУХАЛ БҮХНЭЭ...

2 САЙН ДУРЫН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА Даатгалын харилцаанд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлөх хязгаараас давах нөхцөл амьдралд олон тохиолддог. Ингэж үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж та өөрийн хүссэн хэмжээгээрээ даатгалын хамгаалалтыг нэмж авах боломжтой.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал A, B C, D

A, B, C, D, M : C, D

Таны сонголтоор


ТА БИТГИЙ САНАА ЗОВ

3 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ Жолоочийн хариуцлагын даатгалаар та бусдын эд хөрөнгө, амь насны өмнө хүлээх хариуцлагаа даатгуулдаг бол Тээврийн хэрэгслийн даатгалаар та өөрийн машиныг хамгаалах боломжтой.


ЧУХАЛ БҮХНЭЭ...

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

3,000,000

5,000,000

13 14 15

3,000,000

5,000,000

1,000,000

1,000,000

16

3,000,000

5,000,000

17

3,000,000

5,000,000

10%

0%

300,000

300,000

50,000

50,000

18

500,000

20%

20%

18 19 20 21 22 0.8%

1.0%

2.0%

3.0%


3.1 ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БА ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ Та хүнд даацын тээврийн хэрэгсэл болон тусгай зориулалтын машин механизмаа даатгуулахдаа бусад тээврийн хэрэгслүүдээс өөрөөр тусгайлсан эрсдлүүдээр даатгуулдаг гэдгийг анхаараарай. Эдгээр даатгал нь тухайн тээврийн хэрэгсэлд зориулсан онцгой эрсдлүүдээс хамгаална. Хүнд даацын тээврийн хэрэгсэл: C, C1, E ангиллын тээврийн хэрэгсүүдийг хамаарна. Тусгай зориулалтын машин механизм: М ангиллын тээврийн хэрэгсэл буюу экскаватор, дугуйт ачигч, өөрөө буулгагч, бульдозер, авто грейдер, өрмийн машин, телехандлер, сэрээт өргөгч, авто кран зэрэг хамаарна.


ЧУХАЛ БҮХНЭЭ...

ЖИШЭЭ

4 МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ Малын индексжүүлсэн даатгал /МИД/ гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, гэнэтийн гамшгаас үүдэлтэй хохирлоос хамгаалах Засгийн газрын баталгаа юм.

MIGATON

ЗӨВЛӨМЖ

МИД нь малчдын малыг төрөл тус бүрээр нь даатгадаг бөгөөд нэг төрлийг хэсэгчлэн тасалж, эсвэл зүсчилж даатгахгүй. Харин малчид даатгалын компанид хандсанаар сайн үүлдрийн мал, хурдны морь зэргийг зүсчлэн даатгах зэрэг МИДаас ангид бие даасан үйлчилгээ авах боломжтой. Сум, аймаг бүрт малын үнэлгээ өөр өөр байдаг

Малын индексжүүлсэн даатгал нь нэг малчны хотонд учирсан хохиролд биш нийт сумын хэмжээнд малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцон нөхөн төлбөр олгодог. Сумын хэмжээнд мал сүрэгт ихээхэн хохирол учирч хүнд жил болсон боловч даатгуулагч малчин таны хичээл зүтгэлээр мал сүрэг тань онд мэнд орсон бол танд даатгалаас урамшуулал төлбөр олгодог. Харин сумын хэмжээнд хорогдол багатай үед таны хотонд их хохирол учирвал та нөхөн төлбөр авахгүй юм.


“ГИЙНГОО᠌’’ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ Гэнэтийн ослын улмаас хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсэх үед эмчилгээний зардал, тээвэрлэх зардал, болон бусад олон нарийн шинжилгээний зардлуудыг нөхөн төлнө. ГИЙНГОО даатгал нь бүтэн жилийн турш хүүхдийг бүх төрлийн гэнэтийн ослоос хамгаалан нийт 35,000,000 төгрөг санал болгодог онцлогтой.


ЧУХАЛ БҮХНЭЭ...

6 БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ /ЛАНГУУНЫ ДААТГАЛ Даатгуулагч таны лангууны бараа бүтээгдэхүүн гадны нөлөөллөөс үүдэлтэйгээр бүрэн бүтэн байдлаа алдах, чанарт өөрчлөлт орох эрсдэл үүсэж болно. Тэгвэл энэ нөхцөлд лангууны даатгал таны эрсдлийг үүрч бараа бүтээгдэхүүний үнийн дүнг нөхөн олгох боломжтой. Таны агуулахдаа хадгалж буй бараа бүтээгдэхүүнд гэнэтийн хохирол учирвал тус даатгал таны эрсдлийг бууруулна.


7 ЭД ХӨРӨНГӨ ДААТГАЛ Та өөрийн гэр, хашаа байшингаа даатгуулж ирээдүйд учирч болох гал, ус, байгалийн хүчин зүйл зэрэг олон эрсдлээс өрхийн санхүүгээ хамгааларай. Даатгалаар хамгаалагдсан хөрөнгө таны аюулгүй, амар амгалан, эрсдэлгүй амьдралын баталгаа байх болно.


8

ЧУХАЛ БҮХНЭЭ...

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ Бусдын ачаа барааг хот хооронд тээвэрлэх нь ачиж буулгах болон тээвэрлэлтийн явцад гэмтээх вий зэрэг олон санаа зовинол дагуулсан хариуцлагатай ажил юм. Манай тээвэрлэгчийн хариуцлагын даатгал нь энэхүү асуудлыг хялбархан шийдэх шийдэл бөгөөд та тээвэр хийхийн өмнө бидэнд ачааны төлөө хүлээх хариуцлагаа даатгуулахад болох юм.

9

СУУДЛЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ Хэрвээ та жолоочийн хариуцлагын даатгалтай үедээ зам тээврийн осолд өртлөө гэж үзвэл таны өөрийн эрүүл мэндэд энэхүү даатгал нь санаа тавих юм.


10 ИНДИГО ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ Бид алхам тутамдаа ямар нэг эрсдэлтэй нүүр тулж байдаг. Бяцхан үр тань тоглож байгаад унаж бэртсэн ч, томоогүй байдлаасаа болоод хөнгөн гэмтсэн ч МИГ даатгалын “Индиго” хүүхдийн даатгал таны арыг дааж, асуудлыг шийдвэрлэх мөнгөн тусламжийг үзүүлнэ.


ЧУХАЛ БҮХНЭЭ...

11 БАДМААРАГ ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ Иргэн таны амь нас, эрүүл мэнд гэнэтийн ослын улмаас хохирвол Бадмаараг даатгалаас нөхөн төлбөр олгож, учирсан хохирлоос үүдэлтэй санхүүгийн зардлыг олгоно.

MIGATON

ЗӨВЛӨМЖ

Бидний эргэн тойронд эрсдэл үргэлж дагалдаж байдаг. Та ажлаа хийж чадахгүй болж санхүүгийн эрсдэлд давхар орохоос хамгаалаарай. Гэнэтийн ослын даатгалын үнэлгээгээ та өөрөө тодорхойлох боломжтой байдаг. Иймээс та 1 өдөр авах нөхөн төлбөрийн хэмжээгээ орлоготойгоо уялдуулах боломжтой юм.

ЖИШЭЭ Бүх төрлийн гэнэтийн ослоос үүдсэн эрсдлээс даатгана. > Үйлдвэрлэл техникийн > Техниктэй харьцах үеийн > Байгалийн, Ахуйн > Гадны нөлөөллийн Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол түүний эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчлүүлсэн хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан хувиар тооцон даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөр олгоно.


12 ДОТООДЫН АЯЛЛЫН ДААТГАЛ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах гэж буй аялагч танд учирч болох аливаа эрсдлийг тус даатгал бүрэн хариуцна. Аюулгүй байдлаа даатгуулчихаад сэтгэл амар аялахад тань туслах цогц үйлчилгээ юм.

ГАДААД АЯЛЛЫН ДААТГАЛ Гадаадад аялахтай зэрэгцэн гарч болох олон эрсдэл биднийг хүлээж байдаг. Аялал гэдэг өөрөө цоо шинэ туршлага, өөр өөр амтыг мэдрүүлдэг адал явдал билээ. Хилийн дээс алхан хүний нутагт аялахад танд учирч болох таамаглашгүй олон эрсдлээс хамгаалах гадаад аяллын даатгалын үйлчилгээг сонгон аюулгүй бөгөөд сэтгэл ханамжтай аялаарай.

СЭТГЭЛ АМАР АЯЛАЦГААЯ


ЧУХАЛ БҮХНЭЭ...

13 МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ Таны ажлаа гүйцэтгэх үедээ санамсаргүйгээр гаргасан алдаа хэн нэгний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг үгүйсгэхгүй. Энэ үед мэргэжлийн хариуцлагын даатгал таны нуруун дээрх хариуцлагыг хөнгөлж, хохирлыг барагдуулах ач холбогдолтой. Мэргэжлийн хариуцлагын даатгал таны мэргэжлийн ёс зүй, найдвартай мэргэжилтэн гэдгийг илтгэнэ.


7575-6000

9907-5925 9907-5942 9944-7576 9907-5228 9907-5971 9907-5910 9907-5906 9907-5921 9907-5931 9907-5922 9907-5936 9919-4358 9907-5962 9907-5953 9907-5933 9909-3382 9907-5914 9945-9299 9904-9664 9907-5927 9907-5929


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.