ard invector nation 2020

Page 1

INVESTOR NATION FORUM 2020

1


2

INVESTOR NATION FORUM 2020


INVESTOR NATION FORUM 2020

Агуулга 5

6

Өмнөх үг

Хурлын нээлтийн үг: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

10 14 16 20 24 28

“Investor Nation Forum”-ын түүхээс

With INVESTOR NATION “Хамгийн чухал нь, бид ганц ч хүний итгэлийг алдаж байгаагүй сайхан туршлагатай ХАМТ ОЛОН” Ч.Ганхуяг

“Залуучуудад тэтгэврийн сангийн шинэчлэл гэдэг хол хөндий сэдэв биш” Б.Гантулга “Бизнесийн орчны тогтолцоо ил тод тогтвортой байх нь хамгаас чухал” С.Амарсайхан

“Хувийн тэтгэврийн сан дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч” Б.Баяртогтох “Гар утаснаасаа Гартаа” Б.Баяртогтох

32 38

MEET THE CEО

Жиргээчдийн хэн нь юу гэж хэлэв?

40 48 50 52 56 60 62 82

Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүд

Блокчэйн: “Интернетийн Шинэ Хувьсгал” Д.Жаргалсайхан

Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой улсууд

Тэтгэврээс тэтгэврийн хооронд уу? Эсвэл..?

Залуус тэтгэврийн талаар ямар бодолтой байна вэ?

Харилцан ойлголцлын санамж бичиг

Хэлэлцүүлгийн тойм

Хаалтын үг - Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан

18

3


4

INVESTOR NATION FORUM 2020

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2020 ФОРУМ” СЭТГҮҮЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН БАГ Нийслэл Guide сэтгүүлийн редакци ТУЗ-ийн дарга БИЛЭГТИЙН ТАМИР Гүйцэтгэх Захирал ЗОРИГТЫН ЗОЛБООТ Эрхлэгч ТҮВШИНЖАРГАЛЫН ГҮНДЭГМАА Ерөнхий редактор ЖАГДАЛЫН БАЯРХҮҮ Менежер, Сэтгүүлч БАТБАЯРЫН ГАНЧИМЭГ Сэтгүүлч ДАЛАЙЖАРГАЛЫН ДАШМӨРӨН Дизайнер ЦОГИЙН МАНДАХБАЯР Дугаарт оролцсон: “Хөрөнгө Оруулагч Үндэстэн – 2020” Зохион байгуулах ажлын хэсэг © НИЙСЛЭЛ GUIDE. 2011

БИДНИЙ ТУХАЙ Нийслэл Масс Медиа ХХК нь олон нийтийн хэвлэл мэдээллийн чиглэлээр цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компани юм. Манай хамт олон Улаанбаатар хотын анхны хөтөч сэтгүүл болох НийслэлGuide-ыг 2011 оноос хойш сар бүр тасралтгүй эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь Монголын Хэвлэл Мэдээллийн зах зээлд өөрийн гэсэн нэр хүнд, үнэ цэн, үнэнч уншигчдыг бий болгосон брэнд бүтээгдэхүүн билээ. Үүнээс гадна бид сүүлийн жилүүдэд НЗДТГ, НАЖГ-тай хамтран жуулчдад зориулсан албан ёсны Ulaanbaatar Visitor’s Guide ном, Их хотын Эдийн засаг, Бизнесийн анхны үнэгүй тараагддаг UB Business сэтгүүлийг амжилттай гаргаад байна. Мөн бид албан байгууллагуудын тусгай дугааруудыг хийж гүйцэтгэдэг билээ. “Хөрөнгө Оруулагч үндэстэн ” Форумын Зохион байгуулах ажлын хэсгийн хүчирхэг баг хамт олонтой 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

А

рд Санхүүгийн Нэгдэл (AARD) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Лизинг, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, Ард Пропертиз, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.


INVESTOR NATION FORUM 2020

ӨМНӨХ ҮГ Ард Санхүүгийн Нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форум өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд амжилттай болж өнгөрөв. Уг форум үндэсний хэмжээний, хамгийн олон хүн хамрагддаг хөрөнгө оруулалтын арга хэмжээ болж хувирсныг бид тод томруун харууллаа. Форумд нийт 1,500 оролцогч бүртгүүлж оролцсон бөгөөд нийгмийн салбар бүрийн төлөөлөл хамрагдаж, бизнес, төр засгийн зочид, зохицуулагч байгууллага болон хөрөнгө оруулагчид олноор оролцлоо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч өргөн хүрээнд сурвалжлан сурталчилж, сошиал медиагийн бүхий л сувгаар олон нийтэд шууд хүргэж ажиллав. Энэ удаагийн Форумыг бид шинэлэг байдлаар зохион байгуулахыг хичээсэн бөгөөд салбар салбарын манлайлагчидтай шууд уулзах боломж олгосон халз ярилцлагыг сонирхолтой хэлбэрээр анх удаа явуулсан нь “Meet the CEO” булан байлаа. Форумд нийгэм, эдийн засгийн амьдралд нэн тулгамдаж буй асуудлуудыг түүвэрлэн сонгож, тухайн салбарын манлайлагчид, шийдвэр гаргагчид, судлаачид болон олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, хамгийн зөв, оновчтой шийдлүүдийг эрэлхийлэн зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад танилцуулснаар цаашид гарах бодлогод нөлөөлөх шалгарсан арга болж буйтай та санал нэгдэх биз ээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форумын үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагууд, оролцогчид, ивээн тэтгэгчдийн зүгээс хүлээн зөвшөөрч, дараа жилийн Форумыг ивээн тэтгэж, идэвхтэй хамтарч оролцох хүсэл сонирхлоо бизнесийн манлайлагчид, төрийн болон олон Улсын байгууллагуудын зүгээс илэрхийлж буйг дуулгахад таатай байна. Форум үр бүтээлтэй болж, гарсан зөвлөмж, шийдэл нь цаасан дээр үлдэх бус монгол хүн бүрийн амьдралд бодитоор эерэг өөрчлөлт авчирч, зөрчил маргааныг таслан, эргэлзээг тайлж, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. “Тэтгэврийн Реформ” Хөдөлгөөн эрчтэй өрнөж эхэлсэн төдийгүй 2020 оны нэгдүгээр сараас эхлэн нэг хувиар нэмэгдэх шийдвэр цуцлагдаж бодит үр дүн гарлаа. Үүнээс Форум бол аливаа асуудлыг шийдэх оновчтой арга зам юм гэдгийг бид бүгдээрээ олж харлаа. Мөн энэ дашрамд Форумд хүрэлцэн ирсэн нийт зочид, оролцогчид, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн – 2020” Зохион байгуулах ажлын хэсэг

5


6

INVESTOR NATION FORUM 2020

ХУРЛЫН НЭЭЛТИЙН ҮГ

УИХ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

Д.ЦОГТБААТАР


INVESTOR NATION FORUM 2020

Х

өрөнгө Оруулагч Үндэстэн форумыг хийж байгаад баяртай байна. Олон жил гадаад бодлогын салбарт ажилласан хүний хувьд хэлэхэд, 1990-ээд он маш хүнд үе байсан. Дарга нарт илгээж буй хүсэлт болгон гуйлга гуйсан агуулгатай байлаа.

МОНГОЛ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ БОДОХ Ч АРГАГҮЙ БАЙСАН. ГЭХДЭЭ СЭТГЭЛИЙНХЭЭ ГҮНД БИД БАЙНГА ГАДНААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГУЙГААД ЯВАХГҮЙ, ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ БОЛНО ГЭЖ БОДОЖ МӨРӨӨДӨЖ ЯВСАН ЮМ.

2005 оноос гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, Монгол Улс маш хурдацтай хөгжиж эхлэхэд бид харин амжилтынхаа сорилтыг давахгүй хэдэн хэсэг хуваагдан, мөнхийн улс төржилтөд живж, хамгийн муу муухай улс Монгол Улс байгаа юм шигээр бодож эхэлсэн. 1990ээд оны үед бохь гуйж амьдардаг байснаа бид мартчихсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс тухайн үед миний төсөөлж байсан гадаад улс болчихсон байна. Миний хүүхэд насны гадаадад өнөөдөр миний үр хүүхдүүд, та бүгд амьдарч байна. Энэ амжилтаа бид сайн атгаад, улам бүр ахиулах ёстой. Үүнээс хурдан хөгжих боломж ч байгаа. Би жолоочийн хүүхэд. Миний аав ээж машинтай болох юмсан гэж мөрөөдөөд, лав л социализмын үед машин байтугай өнгөт телевизтэй ч болж чадаагүй. Өнөөдөр ямар ч залуу хүн яаж ийж ажиллаж байгаад нэг машин аваад уначихна, өнгөт телевиз аваад тавьчихна гэсэн итгэлтэй болсон. Монголыг хамгийн их судалсан, манай улсыг хамгийн эергээр бичдэг, Монгол дэлхийн түүхэнд хамгийн их ул мөр үлдээсэн тухай академик судалгааны түвшинд бичсэн том эрдэмтдийн нэг

ГУМИЛЕВ МОНГОЛЫН ТЭР ҮЕИЙН ТЭСРЭЛТИЙН ТАЛААР ЯРИХДАА ПАССИОНАРНОСТЬ ГЭДЭГ ҮГИЙГ ХЭРЭГЛЭСЭН. ЭНЭ БОЛ ХҮНИЙ ДОТООД СЭТГЭЛИЙН ТЭСРЭЛТ ЮМ. ЯМАР Ч ХҮНД “БИ ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА” ГЭЖ ӨӨРТӨӨ ИТГЭЭД, ГЭНЭТ ЗОРИГ ОРОН БОСЧ ИРДЭГ ҮЕ БИЙ.

7

Улс орны түүхэн хөгжилд ч ийм үе байдаг. Үүнийг Арнолд Эрет “Соёл иргэншлийн мөчлөг” гэж тодорхойлсон. Ямар ч соёл иргэншилд өөрийнх нь оргил үе байдаг. Монгол Улсын хувьд өнөөдөр тийм үе ирж байна гэж би хувьдаа мэдэрч байна. Яагаад гэвэл, энэ долоон тэрбум хүн амтай дэлхий ертөнцөд гуравхан сая хүн амтай орноос олимпийн болон сонгодог урлагийн аваргууд төрж эхэлж байна. HU хамтлаг гадаадын орнуудаар тухайн үеийн Beatles, Rolling Stones-оос олон концерт тоглож байна. 2012 онд Монголын гадаад валютын нөөц дөрвөн тэрбумд хүрсэн бол 2012-2016 онд байдал хүндэрч 1.2 тэрбум болж огцом буурсан. Монгол Улс 1990ээд оны маш хүнд үеийг туулж нийтдээ 30-аад жилийн хуримтлалын дүнд тэр дөрвөн тэрбумыг цуглуулсан. 2016 оноос эдийн засаг дахин сэргэж хөгжөөд ирэхэд гадаад валютын нөөцөө бараг нөхөөд босгочихлоо. 30 жилд хийдэг байсан зүйлээ монголчууд бид дөрөвхөн жилд хийж чадаж байна. Нөхцөл байдал ийм өөр болчихсон. Хувь заяаныхаа эзэд нь та бид өөрсдөө шүү. Бүгдэд нь амжилт хүсье!


8

INVESTOR NATION FORUM 2020

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН


INVESTOR NATION FORUM 2020

9

Ө

нөөдөр та бүхэнд мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн талаар товч мэдээлэл өгье. Улс болгоны санхүүгийн зах зээл хоёр өрсөлдөгч баганаас бүрддэг. Нэг нь мөнгө, нөгөө нь хөрөнгийн зах зээл. Улс орнуудын санхүүгийн зах зээлийг

БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АЛЬ НЬ ДАВАМГАЙЛЖ БАЙГААГААС ШАЛТГААЛААД ЯЛГААТАЙ ХОЁР БҮЛЭГТ ХУВААДАГ. МОНГОЛЫН ХУВЬД ХЭТ ӨРӨӨСГӨЛ БУЮУ БАНКНЫ СЕКТОР БАРАГ 85 ХУВЬ ОРЧИМ, БУСАД САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ 15 ХУВЬ ОРЧИМ БАЙНА. ҮҮНИЙГ ХЭВИЙН БАЙДАЛД ОРУУЛЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ.

Саяхан бид УИХ-д 2020 онд баримтлах мөнгөний бодлогынхоо үндсэн чиглэлийг өргөн барилаа. Энэ чиглэлд тодорхой хэдэн зорилгыг дэвшүүлсэн. Тухайлбал, банкны системд байгаа хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулахын тулд Хөрөнгийн Биржид бүртгэлтэй болгож, олон нийтийн компани болгох бодлого баримтална. Та бүхэнд ирэх жилийн инфляци, төгрөг хэр тогтвортой байх, ханш яаж өөрчлөгдөх талаар асуултууд байгаа болов уу. Одоогоор инфляци 7.6 хувь байна. МонголБанкны зорилтот түвшин 8 хувь бөгөөд ирэх жил яг энэ хэмжээнд нь байлгана. Цаашид гурван жилийн дунд хугацаандаа 6 хувь руу оруулахаар төлөвлөж байна. Манайх шиг эдийн засаг нь өсч сэргэж байгаа оронд 6, 8 гэдэг том тоо биш гэж МонголБанкны

зүгээс үзэж байна. Ирэх жил юм уу, ойрын өдрүүдэд эдийн засаг доголдох шинж байхгүйн дээр валютын нөөц улам өсч байна. Бидний амьдарч байгаа энэ үеийг аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим хувьсгалын үе гэж нэрлэж байна. Цахимжилт цаашид бүхий л үйлчилгээг хамарна. Ялангуяа санхүүгийн салбар бол цахим хувьсгалын тэргүүн эгнээнд явдаг салбар. МонголБанк сүүлийн гурван жил Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр үндэсний валют, төгрөгийн системийн шинэчлэлийг хийж байна. Монгол Улсад их ба бага дүнтэй гүйлгээ, и картын гүйлгээ гэсэн төлбөр тооцооны гурван систем байдаг. Их ба бага дүнтэй гүйлгээний систем Олон Улсын ISO20022 стандарт руу орчихсон явж байна. Бид Master card-ын M чипийн олон Улсын лицензийг авч, төгрөгийн картаа Олон Улсын стандартын чипэнд шилжүүлж байна. Ингэснээр NFC гэдэг зайн төхөөрөмжинд хүргээд төлбөр тооцоогоо хийдэг технологитой болж байна гэсэн үг. Хөрөнгийн Биржид дэмжлэг үзүүлэх зорилгоор МонголБанк өөрийнхөө төлбөрийн систем дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн програмыг суулгаж

байна. Энэ нь Төв банк үнэт цаасны бүртгэлийг хийхээс гадна хувьцаа буюу Хөрөнгийн Бирж дээр байгаа үнэт цаасны төлбөр тооцооны хадгалалтын бүртгэлийг хийх боломжтой. Энэ системийг бид ашиглуулахад бэлэн байна. Ингэснээр төлбөр тооцоо тасралтгүй, найдвартай, аюулгүй байх бүхий л шаардлагыг хангаж өгч чадна. Монгол Улс техникийн 40 гаруй үзүүлэлтийн 30 гаруйг нь хангадаггүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг бараг бүгдийг нь хангадаггүй гэдэг шалтгаанаар 2017 онд Саарал жагсаалтын хяналтанд орсон. Үүнээс хойш бид техникийн 40 үзүүлэлтийн 35-ыг нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7-г нь хангадаг болсон ба одоо үлдсэн дөрөв дээрээ ажиллаж байгаа. Тэр дөрвөн ажлаа амжилттай хийгээд дуусах юм бол 2020 ондоо багтаж Саарал жагсаалтаас гарах боломж бий. Иймд Саарал жагсаалтаас болоод дахиад түвэгтэй асуудал үүсэх вий гэх болгоомжлол байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Санхүүгийн салбарын бүх оролцогч, тоглогчдод Төв банк үргэлж нээлттэй байж, та бүхнийг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэлье. Та бүхэнд баярлалаа.


10

INVESTOR NATION FORUM 2020

“INVESTOR NATION FORUM”-ын ТҮҮХЭЭС...

Х

өрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөн нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, түмэн олноороо хөрөнгө оруулагч болж хөрөнгийн зах зээлийн үр шимийг ард нийтээрээ бодитоор хүртдэг болгохын төлөө зорьж ажилладаг билээ. Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн форумыг зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаархи мэдээлэл хүргэсээр ирсэн хамт олон юм. Тэдний 5 жилийн түүхийн жимээр хамтдаа аялцгаая.

2016 он 560 оролцогч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ФОРУМ Туушин зочид буудал

Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК байгуулах шийдвэр гаргав.


INVESTOR NATION FORUM 2020

2017 он 700 оролцогч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ФОРУМ Corporate Hotel and Convention Centre

Дижитал зах зээл дээрхи стартап бизнесүүд, гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, технологи болон дижитал хувьсгалын талаар хэлэлцэв.

2017 он 1200 оролцогч КРИПТО ҮНДЭСТЭН

Corporate Hotel and Convention Centre

Хоёр дахь удаагийн Хөрөнгө Оруулагч Үндэстэн форум амжилттай зохиогдож Блокчэйн, Криптовалют ба түүний хэрэглээ, олборлолт, Хууль эрх зүйн орчин зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдав.

ФОРУМ

11


12

INVESTOR NATION FORUM 2020

2019 он 1000 оролцогч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ФОРУМ IMAX кинотеатр

Гарааны бизнес эрхлэгч залуучуудад сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлгүүдийг Unread.today-тэй хамтран зохион байгуулахаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжил, дижитал трансформацийн чиг хандлагыг тодорхойлох чухал асуудлуудыг хэлэлцэв.


INVESTOR NATION FORUM 2020

2020 он 1500 оролцогч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ФОРУМ

Corporate Hotel and Convention Centre

Цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцоллоо. Мөн саарал жагсаалт, хүүгийн хязгаар, комплайенс, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвээр салбар хурал хийв.

13


14

INVESTOR NATION FORUM 2020

With INVESTOR NATION Corporate Convention Centre-д 1,500 гаруй оролцогчтойгоор нижгэр зохион байгуулагдсан “Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020” форумын хүндтэй зочдын нэгээхэн хэсгийн фото агшин болон форумтай холбоотой сэтгэгдлийг тольдоцгооё.

Д.ЦОГТБААТАР

С.АМАРСАЙХАН

Хэзээ нэгэн цагт монголчууд хөрөнгө оруулагчид болно. Та бид бүгдээрээ хувь заяаныхаа эзэд. Тийм учраас улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Манай нийслэлийн иргэд, залуус, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид олон сайхан санал санаачилга гаргаж байна. Хамгийн гол нь, бидний амьдарч буй хотын ирээдүйн дүр зургийн тухай маш том хүрээний асуудал яригдлаа.

Н.УЧРАЛ

Б.ЛХАГВАСҮРЭН

УИХ-д Цахим бодлогын төв хороог байгуулсан ийм сайхан цаг үеийг ашиглаад бид блокчэйн технологийг хэрэглэж байгаа хувийн байгууллагууддаа зарим чиг үүргээ шилжүүлээд хамтарч ажиллах юм бол маш өндөр үр дүнд хүрэхээр байна.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн форум нь олон нийтийн санаачилга, сонирхолд тулгуурлан зохиогдсоноороо, хэрэгцээт мэдээллээ авах хүсэлтэй иргэд сайн дураараа ирж оролцож буйгаараа тодорхой хүмүүсийг зохион байгуулалттайгаар урьж оролцуулдаг форумаас эрс ялгарч байна.

Гадаад Харилцааны Сайд, УИХ-ын Гишүүн

УИХ-ын Гишүүн

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

МонголБанкны Ерөнхийлөгч


INVESTOR NATION FORUM 2020

Ч.ГАНХУЯГ

Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хөдөлгөөний Санаачлагч Жилээс жилд форум маань өргөжин тэлж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотынхоо хөгжлийг ч ярилаа. Утаа, түгжрэл, ядуурлаасаа хэрхэн ангижрах талаар ч санал бодлоо солилцлоо. Амралтын өдөр бид форумаа амжилттай зохион байгууллаа. Энэ бол үр дүн.

Х.АЛТАЙ

15

Н.АМАРТҮВШИН

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Төр 2-4 жилийн мөчлөгтэй солигдож байхад бизнес эрхлэгчид ажилласан хэвээр үлдэнэ. Асуудлаа бид маш сайн мэдэж байгаа. Гол нь бүгдээрээ нэгдэж, үүнийгээ нэг сувгаар хүргэх хэрэгтэй байна.

B.ГАНЗОРИГ

CEO клубын Ерөнхийлөгч

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх Захирал

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл Монголд өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тийм ч учраас энэ форум дээр үүнийг гол сэдвээ болгоод хэлэлцүүлэг хийсэн нь цагаа олсон зөв алхам боллоо.

Б.ГАНТУЛГА

Ард Лайф компанийн Гүйцэтгэх Захирал Бидний хувьд одоогийн нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоогоо зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Шинэчлэлийг хийхэд нэн түрүүнд тэтгэврийн хуримтлалын сангийн хуулийг баталж, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Олон хурал, форум, чуулган зохион байгуулж, мөнгө дэмий үрлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Миний бодлоор хурал чуулган харин ч цөөдөж байна. Гэхдээ хурлын өгөөж, зохион байгуулалтын чанарын асуудал бол тусдаа яригдах зүйл. Ийм эрэлт хэрэгцээ байгааг өнөөдөр цугларсан хүмүүсийн тооноос харж болно.

Б.ЗОЛБОО

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн Захирал

Энэ жилийн форумын зохион байгуулалтын хувьд нэг шинэ зүйл нь Meet the CEO байлаа. Томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд болон салбарын манлайлагчидтай 1:1 байдлаар олны дунд нэг цаг ярилцлаа. Нийтлэлийг Б. Ганчимэг


16

INVESTOR INVESTOR NATION NATION FORUM FORUM 2020 2020

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ, БИД ГАНЦ Ч ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАЖ БАЙГААГҮЙ САЙХАН ТУРШЛАГАТАЙ ХАМТ ОЛОН

Ө

дгөө тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” форум энэ жил 1,500 гаруй зочдоор танхимаа дүүргэн “Тэтгэврийн шинэчлэл - Бид оройтсон уу?” сэдвийг онцолсон нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэх хүмүүсийн халуун дулаан сэтгэгдлээр бялхаж, өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө. Форумыг санаачлагч, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХАМТ ОЛОН “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН” ФОРУМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ИХ Ч ӨРГӨН ЦАР ХҮРЭЭГ ХАМАРЧ ХАРАГДСАН..? Монголчууд бүгдээрээ өв хөрөнгөтэй болж, аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд өөрсдөө хөрөнгийн зах зээл дээрээс компаниуддаа хөрөнгө оруулалт хийдэг, өөрсдийнхөө нөөц бололцоог дайчлаад хөгжих боломжийг бий болгоё гэдэг санаанд тулгуурлан бид таван жилийн өмнөөс “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Эхлээд нэг жижигхэн үйл явцаас гол түлхэц нь гарч ирсэн юм. Юу гэхээр, хэвлэх үйлдвэрийн

хувьчлал явагдахад би нүүр номдоо санаандгүй “Энэ хувьчлалд цөмөөрөө хамт оръё” гэж уриалахад хүмүүс маш ихээр дэмжиж, мөнгөө шилжүүлж, уг хувьчлалд оролцох хүсэл эрмэлзлээ илэрхийлснээр энэ хурлыг зохион байгуулах санаа төрсөн. Мөнгөө оруулсан тэдгээр хүмүүсийг цуглуулаад анхны хурлаа хийгээд “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэдэг компани байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэж цөмөөрөө банк санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, дараа жил нь “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” форумаа хийсэн нь цаашид жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай болоод байна. Энэ удаад

манай тав дахь хурал урьд жилүүдийнхээс хамгийн өргөн дэлгэр, өндөр зохион байгуулалттай үйл ажиллагаа болж өнгөрлөө. ЭНЭ УДААГИЙН ФОРУМ “ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ - БИД ОРОЙТСОН УУ?” СЭДВИЙГ ОНЦОЛЖЭЭ. ИРГЭД Ч МӨН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД САНАЛ СЭТГЭГДЛЭЭ ИХЭЭР ИЛЭРХИЙЛЭХ БОЛЖ. БИД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Ихэнх хүмүүс авч байгаа тэтгэвэртээ, өнөөдөр манайд үйлчилж буй тэтгэврийн тогтолцоонд сэтгэл дундуур байдаг. Яагаад гэвэл, насаараа ажиллачихаад нэг өдөр


INVESTOR NATION FORUM 2020 тэтгэвэртээ гарахаар орлого нь 5-10 дахин буурчихдаг, төр засаг нь иргэдээ зөнгөөр нь орхичихдог. Иймээс дийлэнх хөгшчүүлийн амьдралын ачаа хүүхдүүдийнх нь нуруун дээр бууж, хүүхдийнхээ гарыг харж, хамтдаа амь зогоох шаардлага гардаг. Улсаас олгодог тэтгэвэр нь хангалттай хүрэлцдэггүй учраас тэр. Нөгөө талаас,

ИРГЭД ОРЛОГО, ЦАЛИНГИЙНХАА 25 ХУВИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД ТӨЛЖ БАЙГАА Ч ЭНЭ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ ИРЭЭДҮЙН ХУРИМТЛАЛ БОЛОХГҮЙ, ХАРИН ӨӨРСДӨӨС НЬ ӨМНӨ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮСТ ТЭТГЭВЭР МАЯГААР ОЛГОГДДОГ УЧРААС

ИРЭЭДҮЙН БАТАЛГААНДАА

САНАА ЗОВЖ, БУХИМДАХАД ХҮРЧ БАЙНА.

Иймд одоогийн тэтгэврийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлага нийгэмд захиалга болон гарч ирж байгаа юм. Үүнийг бид гэнэт нэг өдөр ч юм уу, эсвэл зөвхөн энэ жил ярьж байгаа юм биш. Анх 2007 онд ХасБанкны ажилчид миний санаачилгаар нэгдэж, хувийн тэтгэврийн сангаа бүрдүүлж байсан.

ТӨР ЗАСАГТ НАЙДАХГҮЙГЭЭР ӨӨРСДӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ

юм байна гэдэг үүднээс тэр ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн Ард Лайф компанийн эхлэл болсон. Үүнээс ч өмнө 2004 онд “Насны Нүнжиг” гэдэг таван жилийн хугацаатай

17

хадгаламжийн дансыг дунд насныханд санал болгож байсныг зарим хүн мартаагүй байх. Энэ бүгд тэгэхээр сүүлийн 15 жил өрнөж байгаа үйл явц юм. Хүмүүсийн сар бүр хуримтлуулж буй 20, 30 мянган төгрөгүүд нийлээд асар их хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэр болдог, энэ нь эргээд Монгол Улсын хөгжлийг хурдасгахад хэрэг болно. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэгчлэн бид гадныхнаас гуйгаад суух бус, өөрсдөдөө зориулж сар бүр зохих хэмжээний мөнгө цааш хийснээр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, хүүгүй эх үүсвэрээр Монгол Улсынхаа аж үйлдвэрийг хөгжүүлэн шинэ технологи нутагшуулах боломж нээж өгөхийн тулд энэхүү ажлыг эхлүүлээд явж байгаа. ЭНЭ УДААГИЙН ФОРУМЫН ОНЦЛОГ, ОЛОЛТ ЮУ БАЙВ? Форум тав дахь жилдээ зохион байгуулагдлаа. Бид өмнө нь хөрөнгийн зах зээл, крипто валют, блокчейн, шинэ технологи, финтекүүдийн талаар ярьж байсан бол энэ удаад тэтгэврийн шинэчлэлийг онцоллоо. Учир нь, Монгол Улсад тэтгэврийн реформыг хийх цаг нь болчихсон. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг анхааралдаа авсан. Улс төрийн намууд анхааралдаа аван нийгэм, сонгогчид нь үүнийг уншиж байгаа учраас дараагийн сонгууль “Хэн илүү сайн тэтгэврийн шинэчлэл хийж чадах бол?” гэдэг гол өрсөлдөөний платформ болох болов уу гэж найдаж байна. Энэ удаагийн хурлыг МонголБанкны Ерөнхийлөгч нээж үг хэлсэн нь их ололт боллоо. Шинэхэн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар манай оролцогчдод танилцуулсан. Бид хэлэлцүүлэг явуулахаас гадна онцлох хүмүүстэй нүүр тулсан ярилцлага хийсэн нь онцлог болсон. Хотын дарга С.Амарсайхан хаалтын үг хэлж, мөн халз ярианд орж бид бүгдтэй хотын хөгжлийн талаар ярьсан нь манай оролцогчдод их сайхан сэтгэгдэл үлдээлээ. Нийслэлийн худалдааны танхимын даргын хувиар үндэсний танхимын дарга О.Амартүвшинтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь сонирхолтой содон үйл ажил болсон болов уу гэж бодож байна.


ГАЙХАМ ЭРЧ ХҮЧИЙГ УНДРААЖ, БҮТЭЭН БАЙГУУЛЖ, АЛИВАА АЖЛЫГ БОДИТ БОЛГОН ӨРНҮҮЛЖ ЧАДДАГ НУУЦААСАА ХУВААЛЦАНА УУ? Миний философи маш энгийн. Хүн нэг удаа л амьдарна, тиймээс амьдралдаа аль болох олон зүйл хийж бүтээж, олон мэдрэмж цуглуулах ёстой. Ул мөрөө үлдээх хэрэгтэй. Зүгээр л нэг сайхан амьсгалсаар байгаад үхэх биш, хийж бүтээж, гараасаа гаргасан зүйлтэй байх хэрэгтэй. Миний хувьд хамгийн том бүтээл бол миний хүүхдүүд. Би өөрийнхөө аав ээжийн хамгийн том бүтээл болдог бол эргээд миний хүүхдүүд миний “бүтээл” болох ёстой. Тэд маань энэ амьдралыг цааш үргэлжлүүлээд явах учраас хүүхдүүдээ хамгийн том бүтээлээ гэж хардаг. Би монголын анхны ББСБ-ыг байгуулж байсан, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Тэнгэр Даатгал, Хас Лизингийг ч мөн бий болгож, Монголоос анх удаа Төв Ази, Киргиз рүү хөрөнгө оруулалт хийж байсан. Хятад руу ч бас. Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Кредит, Ард Лизинг, Ард Бит гээд монголын анхны Ард Койн, Ард Шоп гэх мэт... Амжилтын нууц гэвэл, надад маш хүчирхэг баг бий. Хамгийн чухал нь, бид ганц ч хүний итгэлийг алдаж байгаагүй сайхан туршлагатай хамт олон. ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛД НЭГДЭХИЙГ ХҮСЧ БУЙ ХҮМҮҮСТ ХАНДАН ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ? Ард Лайф дээр ирж тэтгэврийн хуримтлалаа нээгээд, ирээдүйн хөрөнгөө бий болгонгоо Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломж хэзээд нээлттэй. Дээр дооргүй хүмүүс бүгд тэтгэврийн реформын тухай ярьдаг болсонд их баяртай байна. Энэ бол заавал хийгдэх ёстой ажил байсан. Бид үүний түүчээ болоод санаачлаад, манлайлаад олон жил уйгагүй зүтгэсэн. Тэр зүтгэлийн минь үр дүн удахгүй гарах гэж буйд маш их баяртай байна. Ярилцлагыг Б. Ганчимэг


INVESTOR NATION FORUM 2020

19


20

INVESTOR NATION FORUM 2020

Залуучуудад

ТЭТГЭВРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ ГЭДЭГ ХӨНДИЙ ХОЛ ЗҮЙЛ БИШ

Т

атвар болон нийгмийн даатгалын шимтгэлээ хооронд нь ялгадаггүй, адилхан л татвар гэж боддог иргэд бидний дунд цөөнгүй. Татвар гэдэг нь иргэн өөрийн амьдарч, ажиллаж буй улс орон, нийгэмдээ төлж буй хувь нэмэр, татаас юм. Энэ мөнгөөр төр тухайн иргэнийг амар жимэр, эрүүл, аюулгүй, тухтай орчинд амьдруулж, чанартай боловсролоор хангах үүрэг хүлээдэг. Харин нийгмийн даатгалын шимтгэл бол тухайн иргэн өөртөө зориулсан даатгал, хуримтлалын үйлчилгээг авахын тулд төлж буй төлбөр юм. Өнөөдөр нийгмийн даатгалын сан нь тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн нийт таван дэд сангаас бүрддэг бөгөөд эдгээрээс тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд доголдож дампуурлын ирмэгт хүрээд байна. Тэтгэврийн даатгалын сангийн шинэчлэлийн талаар хүчтэй дуугарч, боломжит гарц шийдлийг олон нийт болоод төр засгийнханд илэрхийлж буй Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай энэ цаг үеийн халуун сэдвээр ярилцлаа.

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН – 2020” ФОРУМЫН ГОЛ СЭДЭВ БОЛСОН “ТЭТГЭВРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ЯМАР САНАА УРГАН ГАРСАН БЭ? “Тэтгэврийн сангийн шинэчлэл” хэлэлцүүлэгт панелистаар оролцсон бүх хүн одоогийн тэтгэврийн системийг шинэчлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Төр засгийн зүгээс төлөөлж ирсэн төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр одоогийн системийг өөрчлөх, түүнчлэн хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа гэсэн нааштай мэдэгдэл хийсэн. Мөн Дэлхийн банкны төлөөлөгч “Монгол Улс тэтгэврийн сангийн шинэчлэлийг оройтож хийж байгаагийн хувьд өмнө нь шинэчлэл хийсэн бусад орнуудын алдаа онооноос суралцаж, эрсдэлийг хааж, давуу талуудыг шингээх хэрэгтэй” гэсэн санааг дурдсан. Бидний хувьд 2020 ондоо багтааж энэхүү шинэчлэлийг хийнэ гэсэн том зорилготой байна. Шинэчлэхдээ, бусад улсын алдааг аль болох давтахгүй байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Урьд нь Улаанбаатарын утаа иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог байсан бол өнөөдөр энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдээд, иргэдийн дараагийн анхаарал хандуулж буй сэдэв нь ирээдүйн


INVESTOR NATION FORUM 2020 амьдралын баталгаа болсон тэтгэврийн сангийн шинэчлэл болоод байна. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн -2020” форумаас хойш тэтгэврийн реформ хийх хөдөлгөөн идэвхжиж, эдийн засагч, хуульч, сэтгүүлчид нэгдэн тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар дуугарч эхэллээ. Үр дүнд нь, нийгмийн оролцогч бүр идэвхтэй байх юм бол шинэчлэл хийхэд ойрхон болсон нь харагдаж байна. БОДИТООР ХАРАХ ЮМ БОЛ 2020 ОНДОО БАГТААЖ УГ ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ ЮУ? Бидний нэг зорилго бол 2020 онд нэр дэвших улс төрийн бүх намын сонгуулийн амлалтад тэтгэврийн сангийн шинэчлэлтийн тухай оруулах. Нөгөө талаас, одоогийн байдлаар үнэмлэхүй олон болоод засгаа дангаараа байгуулчих улс төрийн хүчин алга. ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга форумд оролцож үг хэлэхдээ “ХҮН нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн сангийн шинэчлэлийн алхмыг хийнэ” гэсэн амлалтыг тайзнаас өгсөн. Энэ нь бусад намд ч нөлөөлөх байх. Бас нэг бодит алхам нь, он гараад хоёр хувиар нэмэгдэх байсан тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлийг буцаасан. Хэдийгээр 2017 онд батлагдаад хэрэгжиж байсан ч үүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Нөгөө талаас, Ерөнхийлөгчийн тавьсан саналыг эрх баригч нам маш мэдрэмжтэй хүлээж авсан. Хүлээж авахгүй байх хууль эрх зүйн үндэс хангалттай байсан ч хоригийг хүлээж аваад, хэлэлцэн, шийдээ гаргасан. Энэ нь бидний эхний том үр дүн гэж хэлэх ч тэтгэврийн сүүлийн шинэчлэл мөн үү гэвэл үгүй. Дэлхийн хамгийн шилдэг, өндөр

өгөөжтэй, эрсдэлгүй, төр, иргэд, компаниуддаа жигд ашигтай тэтгэврийн шинэчлэлүүдээс туршлага судалж шинэчлэл хийх нь бидний эцсийн зорилго байх болно. ДЭЛХИЙН ЯМАР УЛС МОНГОЛТОЙ ОЙРОЛЦОО ХҮН АМТАЙ МӨРТЛӨӨ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН БЭ? Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой улс бол Норвеги, Голланд, Дани, бусад Скандинавын орнууд. Азиас гэвэл Сингапур, Хонг-Конг, Япон байна. Үүнээс Сингапур Улсыг онцолъё. Сингапур нь өргөн уудам газар нутаггүй, хүн ам цөөтэй, байгалийн баялаггүй, далайн боомтоос өөр өгөгдөлгүй улс байсан ба тэтгэврийн сан нь 1965 онд байгуулагдсан. 1965 онд Сингапур Улсын эдийн засгийн хөгжил одоогийн Монгол Улсынхаас муу нөхцөлтэй, зөвхөн боомтоос орж ирдэг орлоготой байсан. Ингээд тус улсын иргэд орлогынхоо 20-30 хувийг тэтгэврийн сандаа хуримтлуулж, уг хуримтлалынхаа мөнгийг эргүүлээд өөрийн хөрөнгийн бирж дээр компаниудын хувьцаа, бонд худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр нэг талаас хуримтлал тогтмол өсч, өгөөж нэмэгдүүлэх боломж,

21

нөгөө талаас компаниуд хүүгүй болон хүү багатай хөрөнгийн эх үүсвэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Эхний хөрөнгө оруулалтын өгөөж сайн байсан болохоор англи, АНУ, хятад, австралийн томоохон хөрөнгөтнүүд Сингапурын хөрөнгийн биржид хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Австрали Улсаас олон компани Сингапур Улсын хөрөнгийн бирж дээр ирж хувьцаагаа гаргах их ажлын эхлэл болсон юм. Энэ бүх компанийн аль ашигтай, боломжтойд нь Сингапурын тэтгэврийн сан үргэлжлүүлэн хөрөнгө оруулаад явж байгаа. Үр дүнд нь Сингапур Улс бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн төв болж, дотооддоо олон үйлдвэрлэл, компаниудыг байгуулж, үүссэн баялгийн үр ашгийг тэтгэврээрээ дамжуулан эдэлж байна. ЭНЭ АМЖИЛТЫН ҮНДЭС НЬ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ӨГСӨНТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ? Яг зөв. Тэгж байж эдийн засаг нь илүү хүчтэй болж байна. Эцсийн дүнд тэтгэврийн сан ноогдол ашиг, ашигтай ажиллаж байгаа хувьцааны өгөөж, бэлэн


22

INVESTOR NATION FORUM 2020

мөнгө гээд тухайн өндөр настан юу хүсч байна, тэр боломжийг нь бүрдүүлээд өгсөн байдаг. Татварын орчноо гадны хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай болгож, дотоодын хөрөнгийн биржид эргэлдэх хөрөнгийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Хэд дахин өсч байгаа хөрөнгийн зах зээлийн өсөлт, өгөөжийг түрүүлж орсон тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтууд хүртээд эхэлсэн. Тэтгэврийн сангийн ард тэтгэвэрт гарч байгаа өндөр настнууд бий. Тэтгэврийн орлого хэмжээ, эрүүл мэндийн даатгалын хэмжээ нэмэгдээд ирэхээр хүмүүс ихэвчлэн эрүүл мэнд, боловсролдоо хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг юм байна. ТЭТГЭВРИЙН САНГИЙН ТОГТОЛЦОО НЬ УЯН ХАТАН БАЙХААР БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРЧИН ГЭЭД ХҮНИЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ БҮХИЙ Л ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДДЭГ БОЛОЛТОЙ. СИНГАПУР УЛСЫН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ДАВУУ ТАЛУУДААС ТАНИЛЦУУЛНА УУ? Дээр хэлсэнчлэн, хүн боловсрол, эрүүл мэнд хоёртоо хамгийн их хөрөнгө оруулдаг. Өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө ач зээ нараа гадагшаа явуулаад сургаад эхлэнгүүт гадагш урсаж байгаа тэр их валютын урсгалыг дотооддоо эргэлдүүлэхийн тулд тус улс Ази тивийн боловсролын төв болно гэдэг зорилт тавьсан. Хөрөнгө оруулалт хийж, хамгийн сайн багш нар, сургалтын цогц систем,

хамгийн сайн суралцах орчин, хамгийн эрэлттэй мэргэжлийг бэлтгэснээр Сингапурын үндэсний их сургууль дэлхийн топ 10 их сургуулийн нэг болсон байхад Япон, Солонгос ард нь хоцроод явж байна. Сингапурчууд эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад Азидаа хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээг авдаг болсон. Энэ тогтолцоог манайд хэрэгжүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. 1965 онд Сингапур манай улсын одоогийн байгаагаас хэд дахин ядуу улс байсан. Гэтэл бид буруу замаар явсан. 1990 онд шинэчлэл хийгээд чөлөөт зах зээл рүү орсон ч нийгмийн дундаж давхаргын дархлаагаа өнгөрсөнд нь хэвээр үлдээсэн. Тухайн үедээ ийм шинэчлэлийг хийгээгүй нь нэг талаасаа болсон байж магадгүй. Яагаад гэхээр, өнгөрсөн хугацаанд хувьцааны цэнхэр, ягаан тасалбар, санхүүгийн пирамид, хадгаламж зээлийн хоршоо, банкуудын дампуурал гэх мэт олон давалгаа нийгмийг доргиосон нь хүмүүсийг тодорхой хэмжээгээр санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй болгосон. Ингэснээр иргэд санхүүгийн аливаа нэг шийдвэр гаргахдаа ул суурьтай, мэдлэг туршлагатай хандана гэсэн үг. ФОРУМД ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЗАЛУУ ХҮМҮҮСТ ХАНДААД ЮУ ХЭЛЭХ ВЭ? Тэтгэвэр ярихаар залуучуудад их хол сонсогддог. Наана нь ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх, орон сууцтай болж тусдаа гарах, гэр бүл хүүхэдтэй болох гээд асар олон асуудал шийдэх шаардлагатай байдаг учраас тэр. Сингапур Улсыг ахиад жишээ болгоход, тус улс тэтгэврийн хуримтлалыг залуу иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс хугацаанаас өмнө


INVESTOR NATION FORUM 2020 тэтгэврийн хуримтлалаасаа мөнгө авах боломжуудыг хуулиндаа тусгасан. 5-10 жил тодорхой хугацаанд тэтгэврийн хуримтлалын мөнгөө тогтмол шилжүүлээд явсан залуучууд орон сууц худалдан авах, орон сууцны хөтөлбөрт хамрагдах, Олон Улсын их дээд сургуулиудад мастер, докторт суралцах, эрүүл мэндийн даатгалын хамгаалалтанд заагдаагүй өндөр төлбөртэй эмчилгээний зардалд гэх мэт тусгай нөхцөлүүдэд хугацаанаас өмнө тэтгэврийн сангаасаа зарлага гаргаж болдог. Хүн 22-62 нас хүртлээ нийт 40 жилийн хугацаанд тэтгэврийн хуримтлал үүсгээд явах боломжтой бөгөөд энэ хооронд дээр дурдсан тусгай нөхцөлүүдэд зарлага гаргаж хөрөнгө оруулалт хийгээд явах тэтгэврийн тогтолцоо залуучуудын нүдэнд огт өөрөөр харагдаж эхлэх учиртай юм. Тиймээс залуучуудад тэтгэврийн сангийн шинэчлэл гэдэг хол зүйл биш ээ. Маш ойрын зүйл. Дээрх үйлчилгээ системүүдийг ч гэсэн бид реформдоо оруулах ёстой. МОНГОЛЫН ХҮН АМЫН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛУУЧУУД. ТА ЗАЛУУЧУУДАД ОДООГИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ БОДИТ БАЙДАЛ БА ҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДЭЖ БОЛОХЫГ ТАЙЛБАРЛАЖ ӨГНӨ ҮҮ? Монголын хүн амын 70 хувь нь 35-аас доош насны залуучууд, харин 10 хүрэхгүй хувь нь өндөр настнууд байдаг. Бид маш цөөхөн өндөр настантай улс. Гэтэл өнөөдөр тэтгэвэр авч буй нийт иргэдийн 80 хувь нь 370,000 төгрөгийн тэтгэвэртэй. Маш бага тэтгэврийн мөнгө өгдөг буюу улс өөрөө өндөр настай иргэнээ ядуу амьдруулдаг тогтолцоотой. Энэ тогтолцоо нь сүүлийн долоон жил алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн таван жил дараалан жилд 500 тэрбум

орчим төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нэг орон сууцыг 100 сая төгрөгөөр үнэлэх юм бол 50,000 орон сууцны алдагдал гэсэн үг. Монголд 800,000 өрх бий. Тэгвэл 50,000 өрхийг нэг жилд Улаанбаатар хотод 100 сая төгрөгийн орон сууцаар хангах бүрэн боломжтой. Энэ бол маш том тоо. Энэ сан, төсөвт ямар ч хүндрэл учруулахгүй явж байсан бол 280,000 өрхийг орон сууцтай болгох боломжтой байсан. Ингэснээр Улаанбаатар хот утаагүй болчих байжээ. Цаашид энэ системээрээ явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. 1960-1980 оны их төрөлтийн үеийнхэн буюу одоогийн хүн амын 70 хувийг бүрдүүлж буй залуус хөгширнө. Гэтэл 19902000 онд Монгол Улсад төрөлт эрс буурсан учраас тухайн үеийн хөдөлмөрийн насны залуучууд их цөөхүүлээ байна гэсэн үг. Төрөлт маш өндөр өсч байгаад шилжилтийн үед огцом буурсан. 2008 оны алтан гахай жилд өссөн өсөлт ч их төрөлтийн өсөлтийг гүйцэхгүй. Өнөөдөр өндөр настай нэг иргэний тэтгэврийг ажил хөдөлмөр эрхэлж буй гурван ажилчин бүрдүүлж байгаа. Тэгвэл 2050 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, ажиллах хүчний тоо буурснаар нэг өндөр настны тэтгэврийг нэг ажилчин л бүрдүүлдэг болно. Тэр үед өндөр настнууд одоогийнхоос даруй гурав дахин бага тэтгэвэр авна гэсэн үг. Эсвэл тухайн үеийн ажил хөдөлмөр эрхэлж буй ажилчдын орлогоос 70 хувийн шимтгэл суутгаж байж одоогийн тэтгэврийн хэмжээтэй дүйцнэ, эсвэл энэ өсөн нэмэгдэх алдагдлыг төсвөөс хаасаар явах болно. Энэ гажиг тогтолцоог Олон Улсын Валютын Сан олж харчихаад өөрчлөх үүрэг даалгавар өгсөн ч бид зүгээр л тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэн тэтгэвэр авах иргэдийн тоог цөөлж, нөгөө талаас тэтгэврийн даатгалын

23

шимтгэлийг 15 байсныг 19 болгож нэмэх шийдвэр л гаргасан. Ийм залхуу, хамгийн энгийн механик аргаар шийдсэн нь үнэхээр сэтгэл гонсойлгодог. Өнөөдөр тэтгэврийн даатгалын тогтолцоонд оролцож буй бүх талууд сэтгэл дундуур байна. Өндөр настнууд авч байгаа тэтгэврийнхээ хэмжээнд сэтгэл дундуур байна. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа ажилтан болон ажил олгогч нар сэтгэл дундуур байна. Тэтгэврийн даатгалын тогтолцоог гардан явуулж буй төр өөрөө жил бүр алдагдлыг нь нөхөж байгаа учраас сэтгэл дундуур байж таарна. Бүх оролцогч тал сэтгэл дундуур байхад энэ тогтолцоог шинэчлэх сонирхолгүй хэсэг бүлгийн гарт л тэтгэврийн шинэчлэл, сайжруулалт унтарч байна гэж ойлгож болно. Иймд бүгдээрээ санаачилгыг гартаа авч тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй. БҮТЭЭГЧ ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД НИЙТ УНШИГЧДАДАА ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХ ВЭ? Тэтгэврийн хуримтлалын сан нь үр удам дамжсан үндэсний баялаг бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг үндэсний хэмжээнд хийх гол хэрэгсэл юм. Нэг удаа форум хийгээд бид мэдээллээ 1,000 хүнд л хүргэж чадна. Гэтэл цаана нь байгаа 3 сая гаруй иргэнд, тодруулбал, эдийн засгийн идэвхтэй 1.2 сая иргэнд энэ мэдээллийг хүргэх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр заавал хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэжилтэй байх шаардлагагүй ч тэтгэврийн сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс үүсэх ашиг шимийг хүртээд явж болно. Энэ нь жинхэнэ утгаараа биднийг Хөрөнгө Оруулагч Үндэстэн болгох юм. Ярилцлагыг Д. Дашмөрөн


24

INVESTOR NATION FORUM 2020

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТОГТОЛЦОО ИЛ ТОД, ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ХАМГААС ЧУХАЛ

М

онгол Улсын хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг Улаанбаатар хотод өнөөдөр ямар асуудлууд тулгарч байна вэ? Тухайлбал, нийслэлд бизнес эрхэлж буй хүмүүс маш олон эрх зүйн болоод тогтолцооны асуудалтай нүүр тулдаг бөгөөд зарим старт ап компани хөл дээрээ тогтож чадалгүй унах жишээ хаа сайгүй. Тэгвэл 2020 онд хотын бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр ямар шинэ бодлого хэрэгжүүлэх гэж буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас тодруулсан юм.


INVESTOR NATION FORUM 2020

Аливаа дүрэм журам тогтолцоонд ил тод, тогтвортой байдал хамгаас чухал. Заавал гоц гойд хууль дүрэмтэй, шилдэг байх шаардлагагүй ч сайн муу нь тодорхой, тогтвортой байвал бизнес эрхлэгчид бизнесээ төлөвлөнө, хөрөнгө оруулалт болон ашгаа тооцно. Хууль журам тодорхой бус байхаар л үйл ажиллагаа тогтвортой биш болж, ажлын байр, цалин хөлсний асуудлууд үүсч, энэ нь эргээд улс орны эдийн засагтай шууд холбогддог. Үүнээс гадна, төр, хувийн хэвшил хамтарч эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг шийдвэрлэдэг. Төр, хувийн хэвшил хамтран үр ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байна.

Өнөөдөр төр өөрөө том тоглогч болоод хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байгаа талаар “Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020” форумын үеэр шүүмжлэл өрнөсөн. Тэгэхээр, улсдаа татвар төлж, төсөв бүрдүүлж байгаа бизнес эрхлэгчдэдээ зориулсан уян хатан бодлого 2020 онд тусгагдсан уу? Нийгмийн үйлчилгээ болох нийтийн тээвэр, иргэдийн аюулгүй ая тухтай ажиллаж амьдрахтай холбоотой үйлчилгээнээс бусад бүх эдийн засгийн салбарыг зах зээлийн салбартай нь уялдуулж хувийн хэвшлийнхэн рүү чиглүүлэх

ёстой. Ингэхийн тулд 2020 онд нийслэл анх удаа “Төр, хувийн хэвшлийн бодлого журам”-ыг баталж байгаа. Хувийн хэвшил нь үр өгөөжтэй ажиллаад ирэхээр хотын үйлчилгээг сайжруулахтай холбогдуулан дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр гээд бүх салбарынхан хамтарч ажиллах бодлого журмыг нийслэл анх удаа гаргаж ирж байна. Төр, хувийн хэвшил харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдүүлснээр эргээд нийгэмд ирэх үр өгөөж нь өндөр байна. Түүгээрээ ахуйн үйлчилгээний соёлыг хүртээх, орон сууц барих, дэд төвүүд дагуул хот байгуулах гэхчлэн бодлогынхоо хүрээнд нэлээд олон ажил төлөвлөсөн байгаа.

2020 ОН БОЛ НЭГДҮГЭЭРТ, СТАНДАРТЫН ЖИЛ БАЙНА. ХОЁРТ, ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ЗАМААР АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ЖИЛ БАЙХ БОЛНО.

Бизнес орчинг эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй байлгахын тулд юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?

25

Яагаад гэвэл, нийслэлийн иргэд ажилтай орлоготой байх ёстой. Үүний тулд хувийн хэвшлийнхэнд бизнесээ өргөжүүлэх, үйлчилгээгээ хүргэх боломжийг нь илүү нээж өгөх ёстой.

Тус бодлогын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? Нэгт, төсвийн зардлыг хэмнэх, хоёрт, нийслэлийн өмчийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гуравт, хот заавал бүх юмыг өөрсдөө хийх биш


26

INVESTOR NATION FORUM 2020 Бид тендерийг ил тод, нээлттэй болгож байна.

ТЕНДЕР ЯВУУЛЖ КОМПАНИ СОНГОХ НЭРЭЭР ДАЛДУУР ТУРШЛАГАГҮЙ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖГҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛСНААР МАШ ОЛОН АЖИЛ ГАЦДАГ БАЙСАН.

Одоо бол тэгэхгүйгээр, санхүүгийн нөөц бололцоо, тухайн ажлыг хийж чадах эсэхээр нь хувийн хэвшлүүдийг өрсөлдүүлж сонгох юм. Үүнд нэг их хугацаа шаардагдахгүй, хүнд сурталгүй, ил тод хэлбэр рүү л оруулж байгаа.

2020 онд Улаанбаатар хот ЖДҮ эрхлэгчдэд зориулан ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх буюу шалгуур үзүүлэлтээр хамгийн чадвартай байгууллагад эрхийг нь олгох. Жишээ нь, авто машины зогсоол, такси үйлчилгээ, айл өрхийг тухтай байлгах ахуйн үйлчилгээний төв, орлогод нийцсэн орон сууц зэргийг нийслэлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж, төсөв санхүү дээр нь тодорхой хэмжээний оролцоотой дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Цаашаа хувийн хэвшлүүдийн компани нь барилгаа барьж, маркетингийн компаниуд нь сурталчилж, үл хөдлөхийн компаниуд нь борлуулах зэргээр боломжуудыг нээн,

ногоон хөгжлийн сан, үл хөдлөх хөрөнгийн сан гэхчлэн сангуудыг бий болгох юм. Тэр нь дандаа хувийн хэвшлийн оролцоон дээр тулгуурласан, төсвийн хөрөнгөөс ангид, хотын хөгжилтэй шууд хамааралтай ажлууд байгаа.

Тендерт өрсөлдөж шалгарсан хувийн хэвшлүүд ихэвчлэн мэргэжлийн бус, тухайн сонгон шалгаруулалтыг хариуцаж буй төрийн албан хаагчидтай холбоо хамааралтай байдаг нь нууц биш. Таны зүгээс үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн хэд хэдэн алхам хийнэ. Нэгт, ЖДҮийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх, гадны зах зээл дээр гаргахад чиглэсэн “Бүтээлч үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Хоёрт, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхой хэмжээгээр бий болгоно. Гуравт, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байрыг бий болгоно. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармаг орчимд 10,000 м-кв, 20,000 м-кв талбайг ЖДҮ эрхлэгчдэд эхний гурван жилд түрээс төлөхгүй зөвхөн ашиглалтын зардлаа төлөх нөхцөлтэйгөөр, харин түүнээс дээших жилүүдэд бага багаар түрээсээ төлж ажлын байраа худалдаад авах боломжийг бүрдүүлж өгөхөөр бэлтгэлийг нь хангаад, газар, байрныхаа


INVESTOR NATION FORUM 2020 нөөцийг бүрдүүлж байна.

Улаанбаатарчууд ДНБ-ий 67 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл, нийслэлд аж төрдөг бизнес эрхлэгчид болон хотын захиргааны зүгээс бизнесийн орчингоо хэрхэн сайжруулах боломжтой вэ? Хотын бодлого, хотоо хөгжүүлэх асуудлыг иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хамтран шийдвэрлэх учиртай.

ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР ЭНЭ ХОТЫН ХӨГЖИЛ, ҮЙЛ ХЭРГИЙГ ТӨСӨӨЛӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

учраас аж ахуйн нэгжүүд өөрсдөө нийгмийн хариуцлагын хүрээнд ядаж гаднах зам талбайгаа цэвэрлэчихдэг, ногоон байгууламж тохижилтоо хийдэг, иргэд хотынхоо соёлыг түгээх, иргэний үүрэг хариуцлагаа биелүүлэх хандлагатай байх хэрэгтэй. Хот гэдэг хүмүүсийн нэгдэл буюу компани гэсэн үг. Компанийн бусад аж ахуйн нэгжүүд оролцоо, бүтээмж ихтэй байж урагшилж хөгждөг. Жишээ нь, утааг бууруулахад хүн бүр оролцож байна. Засаг төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэд гээд бүгд хамтын хүчээр ахиц дэвшил гаргаж байна. Хөгжингүй орон болохын тулд ерөөс хүн бүрийн оролцоо, нийгмийн хариуцлага хэрэгтэй. Шинийг хийж бүтээж буй мэргэжлийн залуустай хамтран ажиллах боломж нээлттэй байгаа учраас бүгд хамтраад Улсын нийслэл Улаанбаатараа хөгжүүлцгээе. Ярилцлагыг Д. Дашмөрөн

27


28

INVESTOR NATION FORUM 2020

МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙСНААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖИНӨ

Б.БАЯРТОГТОХ

Хөрөнгийн зах зээлээ босгоно, хөгжүүлнэ гэж бид олон жил ярьж, мөрөөдөж ирлээ. Их хувьчлалын үеийн ягаан, цэнхэр тасалбараар хүн амын олонх нь энэ зах зээлийг төсөөлж байсан тэр үе ард үлдсэн. Хэдий тийм боловч монголын хөрөнгийн зах зээл цэгцэрч чадахгүй өдий хүрэв. Зах зээлийн үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгөөр хэмжигдэх боловч үндэсний монополь компаниуд нь Биржийн гадна үйл ажиллагаа явуулна. Хамгийн сонирхолтой нь, топууд нь биржээ, зах зээлээ үл тооно. Энэ нь тэдний буруу биш юм. Хувьцаанаас өөр бүтээгдэхүүнгүй, Засгийн газрын үнэт цаасны арилжаа зогссон хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаа явуулж буй нөхцөлд зах зээлийн хөгжил хурдсах учиртай. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан нь идэвхтэй бус хэвээр. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани бий. Хууль эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй учраас сангууд гацаанд орох, эсвэл хөрөнгө мөнгөний хомсдолоос болоод хөдөлж чадахгүй байгаа нь нууц биш юм. “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга “Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн одоогийн хөгжилд бодитой өөрчлөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан болж байна” хэмээн онцолсон юм. Дэлхийн улс орнуудын

“ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ

хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч нь сангууд аж. Иргэдийн хувьд мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө өсгөх, хувьцааны ханшаас өгөөж хүртэх боломжтой. Хялбархан мөнгө олох энэ аргаар гадаадад хүмүүс ихээхэн хэмжээний нэмэгдэл орлого олж сурчээ. Харин Монголд хамтын хөрөнгө оруулалтын сан байхгүйгээс иргэд өөрсдөө брокерын компаниар дамжин арилжаанд оролцож байна. Хувь хүн бие даан шийдвэр гаргаж биржийн арилжаанд оролцох нь амаргүй бөгөөд өндөр ашиг олж сурахад багагүй цаг хугацаа, суралцах үйл явц, мэдлэг чадвар шаардагддаг. Мэдээж хүн болгоны хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл харилцан адилгүй. Өнөөдөр ардчилсан орнуудад хөрөнгө оруулалтын сангуудын хөгжил ХУВИЙН ТЭТГЭВРИЙН маш өндөр түвшинд САНГУУД ДЭЛХИЙН хүрч чадсан ХАМГИЙН ТОМ байна. Сангууд ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй төрөлжжээ. Тухайлбал, тэтгэврийн сан, даатгалын сан, хөрөнгө оруулалтын сан, баялгийн сан хөрөнгийн зах зээлийн “мотор” нь болж байна. Харин манай улсад сангууд ажиллах эрх зүйн орчин дутмаг байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэхэд дөнгөж 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэрэв хөрөнгө оруулалтын орчин сайжраад, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн сангууд ажиллаад эхэлбэл Норвегийн тэтгэврийн сан, Сингапурын Темасек, Эмират, Европын сангуудаас хөрөнгө татах боломж нээлттэй. Өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй баялгийн санд 10 их наяд доллар төвлөрөөд байна. Тэдний ганц толгойн өвчин нь хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал юм. Энэ нь хөрөнгө оруулалтын сангууд ажиллах, хөрөнгө татан төвлөрүүлэх боломж байгааг илтгэнэ. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан болоод байна. Тухайлбал, дэлхийд хамгийн том тэтгэврийн сан бол Олон Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй техник технологийн шинэ компаниудын хувьцааг эзэмшдэг Норвегийн сан бөгөөд хөрөнгө оруулагчдадаа хамгийн өгөөжтэй сан гэгдэж байна.


INVESTOR NATION FORUM 2020

29


30

INVESTOR NATION FORUM 2020

ГАР УТАСНААСАА ГАРТАА Үндэсний стастистикийн хорооны мэдээлснээр, энэ оны гуравдугаар улиралд эдийн засаг 6.3 хувиар өсөв. Үүний 40 хувийг худалдаа, үйлчилгээний салбар бүрдүүлжээ. Тус салбарт 150 гаруй мянган хүн ажиллаж байна. Монголын хамгийн том ажил олгогчид энэ салбарт төвхнөжээ. Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, боловсруулах салбарын өсөлтөөс давах болсон. 2012 оноос хойш худалдаа, үйлчилгээний салбар эрс цар хүрээгээ тэлж, огцом томорсон билээ. Манай Улсын эдийн засаг хоёр дахин тэлж, хүмүүсийн худалдан авах чадвар тэр хэрээр сайжирсан. Тэгвэл энэ өсөлтийн ард багагүй өөрчлөлт үргэлжилж байна.

ЗӨВХӨН МОНГОЛД БУС ОЛОН УЛСАД МӨН АДИЛ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ АЛЬ ХЭДИЙНЭ ӨРГӨНӨӨР НЭВТРҮҮЛЖ, ГАР УТАСНААСАА ГАРТАА БҮХНИЙГ АВДАГ БОЛЧИХЛОО.

Тодруулбал, өөрсдийн хүссэн бараа, бүтээгдэхүүнээ заавал байгаа газраас нь хотын түгжрэлд автомашины түлш шатахуунаа баран, цаг хугацаа, эдийн засгаараа хохирон байж очих авах бус байгаа газар, гэр орондоо хэдхэн минутын дотор, захын дүүрэгт хэдэн цагийн дараа шууд хүргүүлэх цахим дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээний дэд бүтэц манай улсад хөгжиж эхэллээ. Баянхонгор, Говь-Алтай эсвэл Дорнод, Сүхбаатар гээд алс хязгаар аймгаас иргэд гар утаснаасаа шинэ гарсан бараа, бүтээгдэхүүнээ шууд захиалан авах боломж бүрдсэн нь одоо шинэ тутам үзэгдэл биш юм. Гэхдээ цахим дэлгүүр иргэдэд илүү хямд, албаны ёсны, бидний хэлдгээр хулхи биш жинхэнэ ориг бараа, бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүргэдэг онцлогтой. Урьд өмнө цахим дэлгүүрт эргэлзэх, үл итгэх хандлага нийтлэг байсан бол өнөө цаг үе хуучныг халж, шинийг санал болгож байна. Эргэн сануулахад, шинэ гарсан загварын гутал, хувцас, гар утас нийслэлээс аймагт, сумд авахын тулд заавал хотод байгаа найз, хамаатан аль нэг ойр дотнын гэх нэгэндээ ажил удах бус шууд цахим дэлгүүрээр дамжуулан цаг хугацаа, зардал мөнгө хэмнэн авах боломжтой болсныг олон хүн ашиглаж даджээ. Тухайлбал, Ард Шоп цахим дэлгүүр Монголд өргөн сүлжээтэй бөгөөд хүргэлтийн үйлчилгээгээрээ өрсөлдөгч нараасаа ялгарч байна. “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн охин компани болох Ард Шоп Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 330 гаруй сум сууринд өөрийн хэрэглэгчдийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг “Монгол Шуудан” компанийн олон жилийн туршлагатай шуудангийн дэд бүтцээр дамжуулан хамгийн хямд бөгөөд шуурхай хүргэж байгаад олон хүн ам сайтай байна. Австрали, АНУ, Япон, БНСУ, БНХАУ тэргүүтэй дэлхийн улс орон болгоны иргэд цахим дэлгүүрээр өөрсдийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч, тэдний хувьд дэлгүүр хэсэхээс илүү дэлгүүрт зарцуулах цагаа гэр бүлдээ, өөрийн бизнест, ажилд,

амьдралын илүү утга учиртай бүхэнд зориулахад чиглэж байна. Гар утаснаасаа гартаа бүхнийг авдаг болсноор иргэдийнх нь стресс буурч, ажлын бүтээмж тэр хэрээр сайжирсан гэдэг. Нэг дэлгүүр орох гэж зам дээр олон цаг түгжрэх бус нэг цаг хүрэхгүй хугацаанд зарим нь бараа, бүтээгдэхүүнээ гэртээ, ажил дээрээ хүргүүлээд авч байна. Ард Шоп гэхэд хүргэлтийн зардал хамгийн хямд бөгөөд хот дотор 2000 төгрөг байна. Агуулахаас хэрэглэгчийн гарт бараа, бүтээгдэхүүнийг цахим дэлгүүр хүргэдэг. Ингэснээр түрээсийн болон бусад зардал гэж тухайн бараа, бүтээгдэхүүний үнэд шингэхгүй бөгөөд энэ хэрээр хэрэглэгчид мөнгөө хэмнэх боломжийг давхар олгож байгаа юм. Технологийн гайхамшиг үргэлжилсээр. Ямар их цаг хугацааг зөвхөн дэлгүүр, зах ороход зарцуулж, үүний цаана хэчнээн төгрөгийн түлш шатахуун үрдэг байснаа бид тооцож үзэх цаг болсон. Жижиглэн худалдааны бизнес Монголд оршин тогтносоор байгаа боловч Олон Улсад цахим худалдааны зах зээл хүч түрэн орж ирлээ. Хүмүүсийн соёл, амьдралын хэмнэл шинэ бүхэнд дасан зохицож, гар утаснаасаа хамаг амьдралын асуудлаа шийдэж байна. Гар утаснаасаа та байрныхаа ус, дулаан, цахилгаан, интернет тэр болгоныг төлж байгаатай адил хүмүүс дэлгүүрээс дайжиж, гар утаснаасаа цахим дэлгүүр хэсдэг боллоо. Дэлгүүр хэсэхэд цаг төлөвлөх бус чөлөөт цагаараа л энэ бүхнийг амжуулж байна.

Нийтлэлийг Б. Баяртогтох


INVESTOR NATION FORUM 2020

31


32

INVESTOR NATION FORUM 2020

Meet the CEO Энэ удаагийн “Хөрөнгө оруулагч үндэстэн” Форумын онцлох нэг хэсэг нь Meet the CEO буюу “Захирлуудтай уулзах цаг” байсан юм. Салбар салбарын шилдэг захирлуудаас хөтлөгч ямар асуулт асууж, тэд хэрхэн хариулсан бол? Онцлох асуулт хариултуудтай танилцацгаая.

Контент Маркетинг ХХК-ийн үүсгэн байгуулагч

Д.ГЭРЭЛТ-ОД:

Та Eleven Seven компанийг мэддэг байгаад, тэдэнтэй хамтран ажиллах дэд бүтэц, зарчмыг нь судалчихаад HU хамтлагаа хөгжүүлсэн үү, эсвэл энэ гэнэтийн зүйл байсан уу? THE НU хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер МУГЖ

Б.ДАШДОНДОГ:

Мэдээж, гэнэтийн зүйл. Хүний анхаарлыг татах, хүн анзаарч харах, шохоорхох хэмжээнд юм хийхийн тулд маш их судалгаа, цаг шаардагддаг. Би THE HU-г дэлхийд гараад энэ өндөр хэмжээнд явчихна гэж тооцоолоогүй. Ямар ч гэсэн гадныханд таалагдана гэдгийг баталгаатай мэдэж байсан. Eleven Seven компанийн зүгээс хамтарч ажиллах саналыг бидэнд өөрсдөө тавьсан. Бид гэрээн дээрээ маш сайн ажилласан.

Д.Г: Хуулийн компани ашигласан уу? Б.Д: Бид өөрсдөө Америкт THE HU Music Inc гэдэг тусдаа компани байгуулсан. Энэ компанид америк санхүүч, америк өмгөөлөгч-хуульч, нэг америк менежер, мөн нэг монгол менежер ажиллаж байгаа. Тэд THE HU хамтлагийн өмнөөс цаад компаниудтай харилцаад, бүх зүйлийг хариуцаад, толгойлоод, шийдээд явж байна. Бидний эрхийг, аюулгүй байдлыг хамгаалсан гэрээнүүдийг манай хуульч бидний өмнөөс хийж байгаа. Д.Г: Тэр компанийнхан тантай уулзахдаа тэдний анхаарлыг анх юу татсан гэж хэлсэн бэ? Б.Д: Урьд сонсож байгаагүй маш сонин зүйл байсан учраас л анхаарсан. Жишээлбэл, америкийн нэг өндөр настай эмэгтэй “За, одоо миний амьдрал дууссан. Одоо ингэж хоёрын хооронд амьдарч

байхаар өөрийгөө хорлочихъё” гэж бодож байсан гэнэ. Тэгтэл THE HU хамтлагийн дууг олж сонсоод “Үгүй ээ, энэ чинь юу болоод байна аа. Би юун өөрийгөө хорлох тухай яриад, бодоод яваад байсан байна аа. Би цаашаа амьдрах ёстой юм байна. Энэ THE HU хамтлагийн дуу надад маш өөр зүйлийг авчирч өглөө. Одоо бол би нартад амьдраад дуусах хүртэлх өөрийнхөө амьдралыг THE HU хамтлагт зориулна” гэсэн байсан. Энэ мэтчилэнгээр клипний доорх комментуудыг уншаарай. Тэнд л хүмүүсийн санаа, сэтгэл, тэднийг хүчирхэг болгож, зоригжуулж байгаа зүйл бий. THE HU хамтлаг байгуулагдсанаас хойш дэлхий дээр 20-иод фэн клуб байгуулагдчихаад байна. Who is the THE HU нэртэй кафе ярилцлага өглөө болгон явдаг болчихсон байна. “THE HU хамтлаг бидэнд юу өгсөн бэ”, “Ямар мэдрэмж төрүүлж байна вэ” гэхчлэн маш олон талаас нь олон янзын ярилцлагууд явуулдаг болсон. Монголчууд бид аливаа зүйлийг өнгөцхөн хараад, тэрэнд итгэх итгэл багатай байдаг юм байна. Аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ дурлаж чаддаггүй энэ байдал, үнэнч байж чаддаггүй энэ зан чанар шинэ гарч ирж байгаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч чаддаггүй, тэрийг олж харж, анзаарч чаддаггүй болгодог юм байна. Би эндээс ийм хоёр ялгааг олж харсан. Тийм учраас нэг зүйлдээ үнэнч байх, тэр зүйлдээ маш ихээр автах гэдэг хэчнээн чухал болохыг л хэлмээр байна даа.


INVESTOR NATION FORUM 2020

Meet the CEO

Trends.mn-ийн үүсгэн байгуулагч

Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

33

гэхэд Эстонийн Засгийн газрын хурал онлайнаар явагддаг болчихсон байсан. Бид ч “Хөөх, үүнийг авч хэрэгжүүлэх боломжтой юм байна. Очиж судалъя” гээд тийш явж байсан. Тэгтэл сая очиход Эстони аль хэдийнэ тасраад явчихсан байна. Тэгэхээр, технологийн энэ орон зайд жижиг орон гэдэг ойлголт байхгүй. Том сэтгэж, өөртөө итгэж чадаж байна уу, иргэдийнхээ бүтээлч нөөц боломжийг ашиглаж чаддаг систем байна уу, үгүй юу гэдгээр л шалгаралт явагдана. Эстониуд чадсан байхад бид ч бас чадах гээд оролдох хэрэгтэй. Манайд блокчэйн салбарт ажиллаж байгаа олон залуучууд байна. Блокчэйн технологийн нэг том давуу тал нь, орж байгаа мэдээллүүд хэзээ ч алга болохгүйгээр архивлагдаад үлдэнэ. Хоёрт, хэн нэгэн хакер, ямар нэг хүнийг олох гэж байгаа бол тэр хүн ул мөргүй алга болж чадахгүй. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал нь урьд зохиогдож байсан системүүдээс хамаагүй давуу талтай. Блокчэйн технологи төрийн мэдээллийн системд чухал үүрэг гүйцэтгэнэ. Банкны системийг цоо шинээр өөрчлөх нэг нөөц боломж гэж харж байна. Embassy гэж яриад байгаа концепц

Блокчэйн технологийг манайх санхүүгийн компанийн тоглогчийн түвшинд биш, төр засгийн бодлогын түвшинд, таны хэлсэнчлэн эрх чөлөөг хамгаалах энэ чиглэлд яаж хэрэглэх, ашиглах бодлого барьж байгаа вэ. Тодорхой зорилт, эсвэл ажлын явцаасаа танилцуулна уу? УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд

Д.ЦОГТБААТАР:

Бид Embassy гэдэг төсөл явуулаад, бүх параметрүүдээ гаргачихаад програмаа хөгжүүлэх гэтэл жаахан гацчихаад байна. Яах аргагүй туршлага дутаж байна. Гэхдээ нэгэнт концепц нь, зорилго, хүсэл эрмэлзэл нь байгаа учраас үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Саяхан манай төлөөлөгчид Эстони яваад ирсэн. 2003, 2004 оны үед Н.Багабанди ерөнхийлөгчийг Эстонид айлчлуулж байсан. Тухайн үед би Чили, Балтийн орнуудаар айлчлуулах саналыг гаргаж байсан юм. Тэр үед эдийн засаг маш хүнд байсан учраас мөнгө өгдөг орнууд руу л явдаг байсан. Эсрэгээрээ, мөнгө өгдөггүй орнууд руу явдаггүй, “Хайран мөнгө зарцууллаа”, “Ямар хэрэгтэй юм”, “Ямар үр өгөөжтэй юм” гэдэг байсан. Тухайн үед “Чили Улсын уул уурхайн хуулийг судлах нь газарт байгаа алтнаас илүү өгөөжтэй шүү” гэдэг санаагаар тус Улс руу явуулъя гэсэн юм. Тийш явж судалъя гэхэд “Бид мэднэ шүү дээ. Аль хэдийнэ судалчихсан” гэж хэлээд хамгийн гол явах ёстой хүн нь яваагүй. Тэгтэл дараа нь “Оюу Толгой”-н өчнөөн удаагийн гэрээний дараа өчнөөн баг тийшээ явсан. 2003 он

хэрэгжчихвэл, өөрөөр хэлбэл төр ингэж болдог гэдгийг харуулсны дараа экспорт хийх гэж байгаа монголын компаниуд гадаадад оффисоо байгуулах шаардлагагүй болно. Тэдгээр оффис виртуал буюу тоон орон зайд 24 цагийн турш бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлаад, гэрээ контрактыг нь AI дээр суурилаад хийгээд явах боломжтой. Үүнийг бид бүрэн ашиглаж чадах юм бол гурван сая хүнтэй эдийн засаг зургаан сая хүнтэй орных шиг болох боломж бий. Энэ мөрөөдөл биш болчихсон. Монгол залуучууд аль хэдийнэ зөндөө олон програм, софтвейр боловсруулаад эхэлчихсэн.


34

INVESTOR NATION FORUM 2020

Meet the CEO BSP ХХК-ийн Creative Director

Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ:

МҮОНРТ төрийн оролцоотой оролцоогүй өөрөө аяндаа органикаараа орших нь чанартай контентын үйлдвэрлэлээс шалтгаална гэж бодож байна. 2019 онд та ямар контентыг ямар амжилтанд хүргэсэн бэ. Танайд контент үйлдвэрлэдэг авьяаслаг ажилтан хэр олон байдаг вэ. Тэднийг олж авах, тогтоох боломж хэр байдаг вэ?

МҮОНРТ-ийн Гүйцэтгэх Захирал

Л.НИНЖЖАМЦ:

Хүний хөгжлийн тухай ярихаас өмнө дэд бүтэц ярих хэрэгтэй болно. Олон нийтийн телевиз болохоос өмнө буюу 13 жилийн өмнө манай үндсэн хөрөнгийг бүртгэхэд 5 тэрбум байсан бол одоо 50 тэрбум болжээ. Биднийг ажилд авахад маш олон ашиглагдаагүй талбай, өрөө байсан. Тэрийг бид яаж ашигласан бэ гэхээр, эхлээд MNB Sport сувгийг, дараа нь MNB World сувгийг нээсэн. Тэнд дэд бүтэц, байр сав байсан. Ганцхан улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах студийн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг авсан. Телевизийн байрны урд ашиглагдахгүй 500, 600 м.кв талбай байсныг хүүхдийн цэцэрлэг болгосон. “Цагийн хүрд”-д 10 орчим минутын нэвтрүүлэг, бямба, ням гарагт спортын тойм өгдөг байсан спортын редакцийн 10, 20 залуус бүхэл бүтэн сувгийг аваад гараад явчихлаа. Өнөөдөр тэд 17.00 цагийн эфирийг нийлүүлж, монголын болон дэлхийн спортуудын мэдээ мэдээллийг хүргэж байна. Та бүхэн ноднин

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг манай спорт сувгаар үзсэн байх. Бид үнэ цэнтэй контентуудыг авчирч хийж байна гэсэн үг. Цаашилбал, хотын төвд байсан 300 орчим м.кв байр байшинг засварлаад MNB World сувгийг нээсэн. Өнөөдөр тэнд 40 гаруй залуус зөвхөн англи хэлээр нэвтрүүлэг, мэдээ бэлдэж байна. Алтан сан хөмрөгийн бүх киног англи хадмалтай гаргаж эхэлсэн. Энэ суваг монголын хүүхэд залуучуудад англи хэл сурахад нь маш ач холбогдолтой төдийгүй биднийг дэлхийн үзэгчдэд хүргэх гүүр болж байна. Түүнчлэн, Монголд хөрөнгө оруулж байгаа болон Монголд амьдарч байгаа гадаадын иргэдэд MNB World суваг хүрч байгаа. Үүнийг авч явах боловсон хүчин бас л дотроо байсан байх нь. МҮОНРТ хөгжлийнхөө шатанд орчихсон, энэ галт тэрэг зогсолтгүйгээр хөдөлчихсөн. Дэлхийн 23 орны 300 гаруй инженер роботын оюутнуудыг авчирч Робокон зохион байгууллаа. Ninja Warrior шоуг Tokyo Broadcasting-аас эрхийг нь авч хийлээ. Токио 2020 олимпийн наадмыг дамжуулах эрхийг худалдаж авах талаар бүх шатанд яригдаж байна. Өндөр үнээр худалдаж авч байгаа дэлхийн контентуудын тухай ярихад ийм байна. Дотоодын зах зээл дээр бусад арилжааны телевизүүдийн хийж чадахгүй байгаа, мөнгө санхүү нь хүрэхгүй байгаа, эсвэл хийх зорилго ч тавиагүй байгаа контентуудыг бид хийж хүргэдэг. Жишээлбэл, түүх, өв соёл, хүүхэд, эрүүл мэнд, залуучуудын нэвтрүүлэг гэх мэт. 2019 онд кино контентуудыг бас хийсэн. “Хавар эрт нахиалсан сарнай” гэдэг кино хийсэн бол одоо хавдрын эсрэг нэг том кино хийгээд эхэлчихсэн байгаа.


INVESTOR NATION FORUM 2020

35

Meet the CEO Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал

Ч.ГАНХУЯГ:

Саяхан би Сингапурт оффшор компаниа бүртгүүлэхээр очсон. Дашрамд хэлэхэд, бид оффшор компанитай болж байгаа бөгөөд үүнээсээ ямар нэг байдлаар ичиж зовохгүй байна. Гэтэл тэд татгалзсан. Нэгт, саарал жагсаалт, хоёрт миний хүчтэй үзэл бодлуудаас үүдэн тэд намайг PEP /Politically Exposed Person/ буюу улс тѳрийн хамааралтай хүн гэж дүгнэсэн. Би 2012 онд сонгуульд ѳрсѳлдѳѳд ялагдсан юм л даа. Үүн дээр та юу хэлэх вэ?

ажилладаггүй. Заримдаа хувь нийлүүлэгчдийн нэг нь улстѳрч байх тохиолдол бий. Ийм нѳхцѳлд бид үнэлгээ хийдэг. Ѳѳрсдийн хувьд ярихад ийм байна. Олон улсын банкууд данс нээхдээ ямар байдлаар ажилладгийн тухайд, би олон улс оронд ажиллаж байсан. Зарим газар надад үнэт цаасны данс нээж ѳгдѳггүй. Яагаад гэвэл, би ѳѳр улсад үнэт цаасны арилжаа хийдэг байсан. Тэгэхээр, банкууд янз бүрийн дотоод шалгууртай байдаг бөгөөд эдгээрийг заримдаа мэдэх арга байдаггүй. Ч.Г: Би хэт улс тѳржмѳѳргүй байна. Гэхдээ жишээ нь, Цагаан ордонд Трамп гэдэг хүн ажилладаг, түүний зѳвлѳх нь охин Иванка, хүргэн Жаред нар. Нѳгѳѳтээгүүр, тэд дэлхий даяар бизнес эрхэлдэг. Гэтэл та бүхэн шиг хүмүүс Монголд ирээд ёс зүй, ёс суртахуун, улс тѳрийн нѳлѳѳ гэх мэт асуудал ярьдаг. Энэ нѳхцѳлд бид учрыг нь яаж олох вэ. Хоёрдмол стандарт байгаа мэт харагдаж байна. Манай улстѳрчид болохоор олон улсын “том гар”уудыг хараад ѳѳгшѳѳд байдаг...?

Олон Улсын Cанхүүгийн Корпорацийн /ОУСК/ Монгол дахь суурин төлөөлөгч

Р.АЛИМАРДАНОВ:

Тэд ямар байдлаар энэ шийдвэрт хүрснийг мэдэхгүй байна. Гэхдээ бид хамтрагчдаа сонгохдоо мѳн л улс тѳрийн хамаарлыг нь авч үздэг. Нѳгѳѳ талаас, ийм жижиг эдийн засагт улс тѳрийн хамааралтай этгээдүүдтэй огт ажиллахгүй байна гэдэг хэцүү. Тиймээс нэг газар шугам татах шаардлагатай болдог. Тухайн этгээд бизнесээ ѳргѳжүүлэхдээ улс тѳрийн нѳлѳѳгѳѳ ямар хэмжээнд ашиглаж байна вэ? Энэ үйл явц заримдаа шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг мэт байдаг. Бид илүү бодитой хандах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бид бизнесээ шууд дэмжихэд улс тѳрийн албан тушаалаа ашигладаг этгээдүүдтэй ажилладаггүй. Ямар нэгэн салбарын сайд тухайн салбартаа бизнестэй тохиолдолд бид хамтарч

Р.А: Юун түрүүнд, ѳѳрийг тань тайвшруулахад, бид АНУ-д хѳрѳнгѳ оруулалт хийдэггүй. Бид зѳвхѳн хѳгжиж буй, эсвэл шилжилтийн эдийн засгуудад ажилладаг. Манайх АНУ-ын байгууллага биш. Ч.Г: Ерѳнхийдөө би хоёрдмол стандартын талаар ярьж байна л даа. Олон улсын байгууллагууд бидэнд хэт хатуу ханддаг бус уу? Р.А: Бид энэ нѳхцѳл байдлыг бий болгоогүй, энэ бол дэлхийн тренд. Монгол хэчнээн ѳвѳрмѳц ч дэлхийн чиг хандлагаас ангид дархлаатай биш. Монгол Улс уул уурхайн томоохон тѳсѳл хэрэгжүүлмээр байвал энэ хязгаарлалтуудыг харгалзах шаардлагатай болно. Манай байгууллага болон бусад ижил тѳсөөтэй олон улсын институциуд ер нь л нүүрсний салбарт хѳрѳнгѳ оруулахаа больсон. Таны санааг ойлгож байна, гэхдээ энэ бол бидний ѳмнѳ тулгарч буй бодит байдал. Нийтлэлийг Т. Гүндэгмаа


36

INVESTOR NATION FORUM 2020

Meet the CEO

BSP ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

Г.БАЯРХҮҮ:

Дэлхийн бүх хот өөрийн гэсэн том ялгарлыг /identity/ бий болгож, хотынхоо хөгжлийн стратегийг тийш чиглүүлж өгдөг. Жишээлбэл, соёлын өв, хуучин төвөө хэвээр үлдээгээд шилэн байшингуудаа тусад нь барьдаг ч юм уу. Москва, Парис гээд бүгд л ийм жишиг рүү явж байна. Өөрийн гэсэн ялгарлыг бий болгоод, бүх дэлхийг тэр хот руугаа урьдаг нийтлэг жишиг байна. Тэгвэл манай Улаанбаатар хотын ялгарал юу вэ. Би найзыгаа урихдаа “Ирээд үүнийг үз” гэж ямар цэгийг хэлэх вэ? Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

С.АМАРСАЙХАН:

Парисын цамхаг, Дарь эхийн сүм, Луврын музей байхгүй учраас үүгээр бид өрсөлдөхгүй. Хэдэн зуун жилээр иргэншсэн хотуудтай тэр талаараа өрсөлдөнө гэвэл хязгаарлагдмал боломжтой. Харин бид юугаараа өөрийн үнэ цэнийг тодорхойлж,

үнэлэмжийг бий болгож, гадныхны сонирхлыг татаж, урьж авчрах вэ гэхээр ерөөсөө л аялал жуулчлалын салбар байна. Тэр дундаа бидэнд сонгодог гэж хэлж болохоор онцлог бий. Өвөг дээдсийнхээ дэлхийг эзэлж байсан бахархам баялаг түүх, дэлхийд ганц гэгддэг нүүдэлчин ард түмний өв соёл, ёс заншил, уламжлалаа давуу тал болгоод орчин үеийн хотожсон нүүдэлчдийн хот гэдэгтэйгээ холбож өгөх юм бол энэ нь бидний давуу тал болно. Бид хотын төвдөө өндөр шилэн барилгууд барьчихсан юм чинь шинэ нисэх онгоцны буудлын тийшээ, Хонхор, Налайх, Багахангай тийшээ жинхэнэ үндэсний монгол тосгон, дүүрэг яагаад барьж болохгүй гэж?! Одоо бол холилдчихоод байна. Яг монгол соёл гээд тусад нь, нүдэнд нь хоногшиж, сэтгэлд нь буутал харуулах юмыг хоттойгоо хослуулах боломж байна уу гэвэл байна. Бидэнд асар их боломж, асар их давуу тал бий. Гадныхан орчин үеийн Улаанбаатар хотыг хараад, нэг их хол явахгүйгээр нүүдэлчдийн хотожсон амьдралыг очоод үзэх юм бол энэ нь бидний давуу тал болно. Г.Б: Зөвхөн амьдрахын тулд биш, орчин үеийн шаардлагад нийцэх бүхий л ая тухыг хангасан, нүүдэлчдийн соёлын анхаарал татам зүйлстэй бүхэл бүтэн дүүрэг бий болох боломжтой гэж үзэж байна уу? С.А: Тийм, боломжтой. Тэр талаар төлөвлөөд, боловсруулаад явж буй ажил ч байгаа гэж хэлж болно. Жишээ нь, монгол үндэсний бүтээгдэхүүн, соёл заншлыг харуулсан үйлчилгээний том гэр молл, хуучны уламжлалаа хадгалсан мөртлөө орчин үеийн хийцтэй гэр цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаагийн байр хүртэл байх боломжтой. Одоо бол орчин үеийн хот нь ч мэдэгдэхгүй, нүүдэлчин нь ч мэдэгдэхгүй соёл, бидний өнгөрсөн одоо ирээдүй цаг холилдчихсон явж байгаа. Тэгвэл үүнийгээ ялгая. Хуучин газруудаа чөлөөлөөд, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийнх нь зохион байгуулалтыг дахиж хийгээд, энд амьдарч байгаа иргэдээ тийш нь нүүлгээд, гал түлэхгүйгээр, илүү сонирхолтой болгоё гэвэл торгууд, буриад, казах, цаатан гэх мэт үндэстэн ястнуудынхаа олон төрлийн соёлын элементүүдийг оруулж ирсэн хотхон, тосгон байхад энэ нь тэр чигээрээ бидний ялгарах зүйл болно.


INVESTOR NATION FORUM 2020

Meet the CEO

37

том зах зээл бэлэн байна. Гадагшаа экспорт хийж, олон Улсын зах зээлд гарах гэж байгаа, шинээр брэндинг хийх гэж байгаа спарт ап компаниуд, залуучууддаа юу гэж зөвлөх вэ? О.Б: Бизнес хийхдээ ямар зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж байна вэ гэдгээ анзаарах ёстой. Монгол уламжлалаа дээдэлсэн, орчин үеийн өвөрмөц дизайны шийдэлтэйгээр хийчихвэл болчихно гэж хүмүүс боддог байх. Тэгвэл, тэр гадаадын зах зээл бидний бодоод байгаа, бидний

CEO клубын Ерөнхийлөгч

В.ГАНЗОРИГ:

Эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг утгаар танаас онцолж асуумаар байна. Хувийн бизнес эрхлэнэ гэдэг амар биш. Олон хүн ажиллуулж, татвар төлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон улсад гарна гэдэг нөр их хөдөлмөр гэдгийг ойлгож байна. Монголд бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл, бас боломжийг та хэрхэн харж байна вэ? Байгаль Хаус ХХК-ийн Ерөнхий Захирал

О.БАЙГАЛ: “Титаник” киног бүтээхэд 100 сая доллар, маркетингийг нь хийхэд 200 сая доллар зарцуулсан гэдэгтэй л адил. Брэндинг хийхэд 99 хувийн хөдөлмөр буюу суурь бүх зүйлийг нь хийчихсэн байх ёстой. Үүний дараа 1 хувь нь маркетинг гэж би хэлмээр байна. Яг зургаан жилийн дараа л бид маркетингаа хийж байна. Энэ брэндийг өнөөдөр гэнэт хийчихсэн юм биш. Брэндинг хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд логоноосоо эхэл. Үүний дараа компанийн бодлого, засаглал, хүний нөөц орно. Яг өдийд компаниуд бүтэц, цалингаа батлаад, бизнес төлөвлөгөөгөө бичээд

дуусчихсан байгаа байх. Төдөн ажлын байран дээр төдөн хүний цалинг төдөн жилд өгнө гэдгийг баталсан ч гэлээ үүнийг би арай өөрөөр хардаг. Үнэхээр чадалтай, чадвартай, үр бүтээмж өндөртэй хүмүүсийг өндөр үнээр цохиж хажуудаа авчирч, тэр хүний хүчийг авч, нэгдэж, нэг зорилгод хүрэхийн төлөө хамтдаа ажиллах ёстой гэж боддог. В.Г: Бидний өөрсдийн соёл уламжлал дээр суурилсан, Монголдоо хийсэн бүтээл хүн бүхний мөрөөдөл болоод байна. Залуучууд экспорт хийе, олон улсын зах зээлд гаръя гэж ярьдаг болчихсон. Шалтгаан нь мэдээж ойлгомжтой, манай дотоодын зах зээл жижигхэн. Нөгөө талаас, манай Улсын хоёр талд асар

далд ухамсарт байгаа хээ угалзыг шууд хүлээж авах уу? Бид энэ бүтээлийг маш сайхан хийчихсэн гээд бодтол тэр зах зээлд үнэхээр хэрэгцээ нь байгаа юу гэдгийг бас бодох ёстой. Ямар зах зээлд юуг нийлүүлэх вэ гэдгээ маш сайн судалж байж л бүтээгдэхүүнээ гаргавал амжилт олох болов уу. Дээрээс нь, тухайн зах зээл рүү орохын тулд бид ямар маркетинг хийх, ямар тээвэр зуучаар гарах, ямар татвар төлөх, хилийн ямар хорио байдаг вэ гээд бүгдийг судлах ёстой. Судалгаанд тулгуурлаж энэ бүгдийгээ хийхгүй бол татварт боогдох, зах зээл дэх хамгийн сайн байршлыг оллоо гэхэд түрээсэнд нь “шатах”, олон ажилчны цалинг төлж чадахгүй дампуурах гэхчлэн маш олон асуудал байдаг. Тиймээс, суурь зах зээлийн судалгаагаа л маш сайн хийх ёстой гэж боддог.


38

INVESTOR NATION NATION FORUM FORUM 2020 2020 INVESTOR

Жиргээчдийн хэн нь юу гэж хэлэв Твиттерт идэвхтэй жиргэдэг хүмүүс аливаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй хэлэлцдэг. Тэгвэл ойрын үед нийгмийн сүлжээнд жиргээчдийн хэн нь юу гэж хэлэв? Тэд энэ цаг үеийн хамгийн халуухан сэдвийг хэрхэн бодож, дүгнэж, шийдэл хайж байна вэ? Тэтгэврийн шинэчлэл үнэхээр хэрэгтэй юу?

Ganzorig Ganbat @ganbat_ganzorig ● Тэтгэврийн даатгалын сан одоо 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай. Эртхэн л тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлэхгүй бол энэ алдагдал улам бүр нэмэгдэнэ. Сүүлдээ хэн ч тэтгэвэр авахгүй тийм л ирээдүй рүү яваад байна. ● Тэтгэврийн шинэчлэл гэхээр цаадуул чинь тэтгэврийн насыг нааш цааш хөдөлгөх, тэтгэвэр жаахан нэмэх зэргээр аргацааж та нарыг хуурна. Угаасаа 30 жил хуурсаар ирсэн. Тэтгэврийн Реформ гэж ярих ёстой шүү. Реформ бол шинэчлэл биш, харин уг үндэс, философиор нь өөрчлөх тухай юм...

iKonNews

Ganhuyag Ch. Hutagt @ganhuyag ● Франц тэтгэврийн реформоо хийнэ гэж Ерөнхийлөгч нь зарлав. Ийм лидер манайд төрдөг ч болоосой…

TsedenragchaaJ @TsedenragchaaJ ● Нийгмийн даатгалыг нөхөж төлүүлсэн, хамтын тэтгэврийн тухай хууль санаачилсан, эргээд цуцалсан, тэтгэврийн насыг нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн, малчид эрт тэтгэвэрт гарах болсон. Та одоогийн нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх үү?! Эсвэл хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулах уу?

@ikonnews ● Монголын санхүүч, эдийн засагчид нэгдэн “Тэтгэврийн реформын хөдөлгөөн”-ийг эхлүүллээ. ● Ирээдүйн ажиллах хүчний ачаалал ихэсч, насжилт нэмэгдэж, шимтгэл өслөө ч 20, 30, 40 жилийн дараа бидний орлогоос тооцогдох тэтгэвэр нь цалингийн 40 хувиас хэтрэхгүй. ● Монгол Улс Азийн улсууд дундаа нийгмийн даатгалын өндөр шимтгэл төлдөг улсын тоонд орно.

B. Munkhsoyol Б. Мөнхсоёл @Munkhsoyol_Econ ● Дундаж цалин нэг сая төгрөг байхад түүний 70 хувьтай тэнцэхүйц тэтгэвэртэй байж хөгшчүүл ядууралд өртөхгүй. Үүний тулд хувийн даатгалын санг төрийнхтэй холимог байдлаар оруулж ирэх, авилгагүй нийгмийг бүтээх хэрэгтэй. Бидний ЗОРИЛГО ядууралгүй нийгэм мөн биз?


INVESTOR NATION FORUM 2020

39

Samandar Tsogtbayar @satso999 ● Дураараа ярьдаггүй FM гэдэг шиг Дураараа авдаггүй “ЗАСАГ”-тай болмоор байна аа. Дуртай сонголт танд өөрт чинь бий!

БАТЫЙ @batengineer ● Тэтгэврийн зээлийг хэн нэг нь төлнө. Шулуухан хэлэхэд та төлнө. Олсон мөнгөө инфляцид үнэгүйдүүлэн гөвүүлж төлнө. Мөнгөний ордын мөнгө ч өөрийн өртөгтэй. Тэр багахан олзоор бүх өрийг дарж угаасаа хүрэхгүй. Тиймээс та төлөлцөх болно. Харин оноог нь эрх баригчид хамж авна. Ийм л бн.

Болдын Өлзийбаяр @ikonnews ● Энэ НДШ утгаа алдаж бн дөө. Төлөөд төлөөд юу олж долоож бгаа билээ? #prayfor.. гэж хандив босгож эмчлүүлнэ, тэтгэврийн зээлтэй насыг барна. Үхэхэд зээл нь ар гэрт өвлөгдөж, насаараа төлсөн тэтгэврийн хураамж Улсад өвлөгдөнө ● Тэтгэврийн зээл тэглэх биш тэтгэврийн реформ хийх хэрэгтэй. Баялгийн хуваарилалт гэж мөнгө тараах биш, тэр стратегийн орд газруудаа Хөрөнгийн Биржээр нээлттэй компани болгож иргэддээ хувьцаа эзэмших боломжийг олгох хэрэгтэй!

Erdeniin Bayar @bayar0976 ● Элдэв янзын нам энэ тэр гэж байхаар салбар бүрийн тулгамдсан асуудлуудыг мэргэжлийнхэн нь Улстөрчдөд лоббидох байдлаар шийдүүлж баймаар юм байна. Жишээ нь тэтгэврийн реформ хөдөлгөөн шиг. Бүх намын мөрийн хөтөлбөрт тусгуулах. Аль нам ялсан, ялагдсанаас үл хамааран хэрэгждэг байх.

Battsetseg Shagdar @BShagdar ● ХААН банкнаас 44,217 тэтгэвэр авагч 35,133.0 сая төгрөгийн, Төрийн банкнаас 18,667 тэтгэвэр авагч 16,321.5 сая төгрөгийн, нийт 62,884 тэтгэвэр авагч 51,454.5 сая төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авчээ.

Нийтлэлийг Д. Дашмөрөн


40

INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД Ард Санхүүгийн Нэгдэл ХК-иас жил бүр зохион байгуулдаг “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” форумаар цаг үеийн нэн чухал сэдэв, агуулгуудыг хөндөн хэлэлцдэг билээ. Хэлэлцүүлэг бүрт төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулснаар тухайн сэдвийн хүрээн дэх олон талын үзэл бодлыг хүргэж чаддаг. Панелистууд энэ удаад юу юуг онцолж ярив…?

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1: ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ

Модератор: Ард Капитал Групп ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Өлзийбаяр

Гадаадад аялал жуулчлалаар явж байгаа хүмүүсийн ихэнх нь тэтгэврийн хөгшчүүл байдаг. Гэтэл манай хөгшчүүл хөөрхий нэг бол ач гучаа хараад гэртээ байна эсвэл тэтгэврийн зээлэнд хамрагддаг. Бурхны оронд очвол зээл нь үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө. Насаараа төлсөн шимтгэл нь байхгүй. Иймэрхүү эмгэнэлтэй дүр зураг бий болчхоод байна уу? гэж харагддаг.

Панелист: Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Х.Алтай

Монгол Улсад тэтгэврийн шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. НДШ-ийг татвар бус шимтгэл болгохын тулд эдийн засгийн гол тэтгэгч болох хөрөнгийн зах зээл рүү орж, хөрөнгө оруулалтын сан болгох хэрэгтэй. Манай томоохон компаниуд дотоодын хөрөнгийн зах зээл рүү яагаад ордоггүй вэ гэхээр хөрвөх чадвар байхгүй, хөрөнгийн өртөг өндөр байдаг. Нөгөө талаас, урт хугацааны хөрөнгийг бид даатгалын сангуудын хэлбэрээр гаргах шаардлагатай. Ингэснээр цаашид хөгжиж бизнесүүд болон НДШ төлөгчдийн аль аль нь хожих, баялгийн хуваарилалт шинээр хийгдэх чухал механизм болох юм. Хувийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр Санхүүгийн зохицуулах хороо, МонголБанкны хяналтан дор эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн хүмүүс удирдсанаар илүү бага эрсдэл хүлээнэ.

Панелист: ХНХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Г.Өнөрбаяр

Бид тогтолцооны шинэчлэлтийг яаралтай хийх ёстой. Цалинд суурилсан энэ тогтолцоо дэлхий даяар алдагдалтай байгаа учраас шимтгэлд суурилсан тогтолцоо руу шилжиж байгаа. Харин монголын асуудлын хувьд тогтолцоонд төр оролцон, нийгмийн даатгалын сангаас хулгай хийсээр удаж байгааг цэгцлэх хэрэгтэй.

Панелист: Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга

Даатгал гэдэг зүйл эрсдэл гэдэг зүйлтэй уялдан гарч ирдэг. Харин тэтгэвэр бол гэнэтийн эрсдэлтэй буюу даатгалтай холбоотой зүйл биш. Тэтгэвэр нь сан хэлбэрээр явагдах ёстой. Үүнд “даатгал” гэдэг үг орсноороо тухайн мөнгөн дээр хүү тооцох үүрэг хүлээхгүй гэсэн үг. Тиймээс хувийн тэтгэврийн сан зөвхөн арилжааны банкинд бус эргээд хөрөнгийн бирж, даатгалын салбар руу ордог бүтээгдэхүүн байх ёстой. Бид шат дараалалтайгаар хуулиа баталж, зөв засаглалтай явж чадвал зөвхөн дотоодын компаниар зогсохгүй гадаадын орнууд ч хөрөнгө оруулах боломжтой.

Панелист: Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг

Тэтгэврийн сангийн асуудал бол бүх нийтэд холбоотой чухал сэдэв. Энэ бодлого, даатгалын системийг шинэчлэхийн тулд нарийн тооцоолох хэрэгтэй. Гол шалтгаан нь хүн амын насжилт. Манай Улсын хувьд хууль эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалт гээд механизм нь сул байгаа учраас зохисгүй зүйлс гарч ирэн, алдагдлыг нэмэгдүүлж байна.


INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ

41

Панелист: Эрдэнэс Монгол ХХК-ийн бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд Захирал О.Одбаяр

Засгийн газар шийдвэр гарган Эрдэнэс Монголын 1072 хувьцааг ээлж дараалан хэсэгчлэн арилжих юм. Эрдэнэс Монгол компани дээр 30 хувийн IPO-г гадагшаа гаргана гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Түүнээс орж ирэх ногдол ашгаар өмнийн говийн дэд бүтцийг сайжруулах, бусад боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Модератор: СЕО клубийн Ерөнхийлөгч В.Ганзориг

Урьд нь банк санхүүгийн байгууллагууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо телеком операторууд хүртэл цахим мөнгөний лиценз авч, олон мерчант байгууллага лояалти оноо гарган монитайз хийн 1 оноо 1 төгрөгтэй тэнцдэг болсон. Технологийн дэвшил ололтууд дэлхий нийтийг түйвээж байна.

Панелист: СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох

Манайх олон дүрэм журамд суурилсан хандлагатай. Харин олон улсын санхүүгийн зохицуулах хороод “Эрдэсжүүлсэн хяналт шалгалт” гэдэг урьдчилан тооцоолж авч үздэг тогтолцоог хэрэгжүүлж байна. Манайх үүнийг хийхийн тулд технологид суурилсан хүчтэй IT-тай байж мэдээллийг шүүн, тухайн эрсдэлтэй гэсэн хүрээг урьдчилан тогтоох ёстой байдаг. Дэлхий нийтээрээ уламжлалт зарчимд бус финтект суурилсан хууль эрх зүйн тогтоомжоо тогтоох хандлага уруу эргээд байна.

Панелист: МонголБанкны Санхүүгийн мэдээллийн албаны ахлах хянан шалгагч Л.Очгэрэл

Монгол Улс ойрын хугацаанд саарал жагсаалтаас гарах ёстой. ФАТАМ-ын зөвлөмжийн дагуу хөгжлийг хаагаад байгаа хэсгүүд дээр ажиллаж, хууль эрх зүйн орчинг хурдацтай хөгжиж буй хөгжилтэй нь уялдуулах хэрэгтэй. Төр хэдийгээр хичээл зүтгэл гаргаж буй ч хувийн хэвшлийг гүйцдэггүй. Иймд хамтарч ажиллах ёстой.

Панелист: “Grape City Mongolia” ХХК-ийн Бизнесийн газрын Захирал С.Тулга

Дэлхий нийтээрээ террорист халдлагаас сэргийлж конфлайнс дээрээ анализ хийдэг болсон. Дэлхийн жишгээр бол конфлайнсаар бүх гүйлгээ, банкны суурь систем, сошиал флатформууд байж болох бүхий л суваг дээр очоод мэдээллийг аван дижитал гарын үсэг буюу дараа нь өөрчилж мэлзэж болохгүй датаг цуглуулаад нэвтрүүлж эхэлсэн. Энэ бүх шийдлийг нэвтрүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна.

Панелист: Монголын финтек холбооны Ерөнхийлөгч Д.Болдбаатар

Нэгт, Монголд гадаад дотоодын хөрөнгө оруулалт хангалтгүй. Хоёрт, авьяас чадвартай залуус нь гадагшаа явж сураад тэндээ ажилладаг. Гуравт, эдгээр залуусыг Монголдоо бизнес эрхлэх боломжоор хангаж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй. Авьяаслаг залуусын старт апыг дагаж хөрөнгө оруулалт орж ирдэг.

Панелист: Монголын ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хууль нь шулуухан хэлэхэд улс төрийн зорилготой популизм хийх хууль гэж би хэлнэ. Хүүг бууруулах шаардлагатай ч энэ хууль бол албадлагын аргаар хэрэгжинэ. Харин системтэйгээр суурь учир шалтгааныг бууруулж байж шийдэл нь гарч ирэх гээд байна. Эдийн засгийн суурь эрчим хүчнүүдээ маш тогтвортой байлгах ёстой.


42

INVESTOR NATION FORUM 2020


INVESTOR NATION FORUM 2020

43


44

INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3: ФИНТЕК БА САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТҮЙВЭЭЛТ

Модератор: Unread Media Үүсгэн байгуулагч А.Ундрал

Өнөөдөр манайд бүх ажил биеэрээ очиж иргэний үнэмлэхээ үзүүлээд гарын үсгээ зурдаг хэлбэрээр явагддаг нь финтек хөгжихөд тушаа болоод байх шиг санагддаг. Төлбөр тооцооны хувьд монголчууд дэлхийн улс орнуудаас хойно үлдэж хоцроогүй, харин хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Панелист: МонголБанкны Төлбөр тооцооны газрын Захирал Э.Анар

Технологи дээр суурилсан санхүүгийн хэрэглээг бий болгох, иргэдэд илүү хялбар, шуурхай болгох ажлыг манай банкны зүгээс хийж байна. 2020 он бол финтекүүдэд тэсрэлт хийх жил байх болов уу. Гол нь, ямар үйлчилгээг иргэдэд хүргэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Үндэсний төлбөрийн системийн хууль батлагдаад хэрэгжиж байгаа болохоор МонголБанкин дээр олон компани зөвшөөрөл авсан байгаа.

Панелист: Ард Санхүүгийн Нэгдэл ХКийн Санхүү эрхэлсэн Захирал Б.Золбоо

Зөвхөн апп гаргаад финтек болох бус, цаана нь болж байгаа бизнесийн үйл явцуудыг бүгдийг нь технологижуулснаар энэ нь финтек болж, харилцагчдадаа өртгийг бууруулж өгөх боломжтой. Нууцаасаа задлахад, бид биометрик буюу хурууны хээгээ ашиглаад төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлчихсэн байгаа.

Панелист: Хас Банкны Цахим банкны газрын Захирал С.Мөнхболд

Финтекийн түйвээлтэд хүч нэмэх зүйл болох цахим гарын үсгийн нэвтрүүлэлт хангалтгүй санагддаг. Иргэд тоон болон цахим гарын үсгээ ашиглаад эхэлбэл финтек чиглэлийн бизнесүүд, зөвхөн банк ч биш банк бус болон технологийн компаниудад бизнесээ бүрэн цахимжуулж технологижуулах том суурь хүчин зүйл болох юм.

Панелист: Инсур ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Чулуунпүрэв

Бид санхүүгийн салбараас эхлээд салбар хоорондын линк болоод явж байгаа. Бүх тоглогчдыг нэг флатформд оруулаад, борлуулалтын зардлыг бууруулаад, хэрэглэгчдийн нөхөн төлбөр болох өгөөжийг нэмэгдүүлэх уриатайгаар Инсур даатгалын салбарт өөрчлөлт хийж байна.

Панелист: Zeel.mn Гүйцэтгэх Захирал П.Эрдэнэбаатар

Хүн ямар нөхцөлд ядуурлаас гарах вэ гэдэг асуултад олон улсын байгууллагууд “Санхүүгийн зөв шийдвэр гаргаж байж ядуурлаасаа гарна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна. Санхүүгийн технологийн бүтээгдэхүүн нь хүнд ямар ойлголтыг ямар бизнес моделиор яаж хүргэх вэ гэдгийг шаардаж байна. Санхүүгийн мэдлэг түгээх хамгийн үр дүнтэй арга бол финтек технологи юм.


INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 4: БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ БА ТҮҮНИЙ БОДИТ ХЭРЭГЛЭЭ

Модератор: “Степпе Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал Б.Гэрэлмаа

2017 онд танхимд хүрэлцэн ирсэн зарим нэгэн зочдын хамтаар анх блокчэйн технологийн талаар сонсоод сүлжээний бизнес юм байна гэж эндүү ойлгоод гараад явж инээдэмтэй үе тохиолдож байсан.Блокчэйн бол ямар нэгэн пирамид болон нарны цацрагийн дагуу явагддаг зүйл бус, тархалттай бүртгэлийн систем юм гэдгийг хүмүүс ойлгодог болсон байхаа

Панелист: УИХ-ын гишүүн Н.Учрал

Технологи гэдэг байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг учраас хуульчлахад түвэгтэй байдаг. Өндөр технологийн компаниудаа татварын бодлогоор дэмжинэ гэсэн заалт бий. Технологи дамжуулах төвүүд, хамтын оффисуудыг бүртгэлжүүлээд, тэднийг татвараас чөлөөлөх ажил хийнэ.

Панелист: Ард Бит Дижитал технологийн Захирал Ilyas Sadvakasov

Монголд олон сонирхолтой боломж байна. Монголчууд зарим улс орноос түрүүлж алхаж байна. Учир нь, эрүүл мэнд, боловсрол, даатгал гээд бүхий л салбарт хэрэглэж болох зөв арга зам бол блокчэйн технологийг ашиглах явдал юм.

45

Панелист: “Ай Си Ти Групп” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Лхамсүрэн

“Мода Монголоор дуусдаг гэдэг” Энэ тал дээр “үгүй” гэж хэлнэ. Жишээ болгоход, дэлхийн 70 гаруй улсад албан журмын даатгал бий. Үүнийг хариуцдаг тухайн улсын ихэнх компаниуд блокчэйн технологид шилжээгүй байдаг бол бид чадчихсан. Мөн хоёрхон хоногийн өмнө Солонгос Улс төрийн үйлчилгээнийхээ 35 хувийг блокчейнд шилжүүлснээ зарласан. Хоёр долоо хоногийн өмнө Индионезийн Ерөнхийлөгч, төрийн албаныхаа 2 албан тушаалыг үгүй болгоод, хиймэл оюун ухаан, блокчэйнээр гүйцэтгүүлнэ гэсэн тушаал гаргасан. Гэтэл бид ХАА-н Бирж, 300 гаруй эрүүл мэндийн төв болон эмнэлгүүд бүртгэлээ блокчэйн дээр хийж байна. Тэгэхээр бид энэ технологийн тал дээр хоцроогүй, магадгүй өөрийнхөө хэмжээний улсуудаас түрүүлж, зарим нэгтэй нь зэрэгцэж яваа. Хамгийн гол нь бид энэ ажлаа хурдацтай хийгээд цаашид зөв хөгжүүлээд явах нь чухал. Блокчэйн технологийн хувьд “Монголоор дуусах биш, харин ч бид түрүүлж яваа”.

Панелист: М-Си-Эс Холдинг ХХК-ийн эрүүл мэндийн бизнес хариуцсан Захирал Т.Болормаа

Анагаахын шинжлэх ухаан болон технологи хоорондоо хангалттай уялдан ажилласны үр дүнд оношилгоо, эмчилгээний арга барил ч дагаад хөгжиж байна. Технологийн ачаар бид төрсөн цагаасаа насан эцэслэх хүртэлх эрүүл мэндийн үзүүлэлтийн түүхээ мэдэж, эдгээр нь хадгалагдан үлдэх үйлдлийг блокчэйн технологийн ачаар бий болгож чадсан.

Панелист: Бит Мон Экс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Гантиг

Ирээдүйд Биткойныг Бит Мон Экс Биржээс олон Улсын ханшаар Монгол Улсын банкаар дамжуулан худалдан авах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Бид цөөхүүлээ ард түмэн учраас зарим шинэ зүйлийг маш хурдтай нэвтрүүлж чаддаг бол нөгөө талаасаа буюу хууль эрхзүйн орчноосоо болоод уягддаг. Технологи болон хууль хоёрын дунд үл зохилдох асуудлууд гардаг. Ирээдүйд заавал нотариат орж гарын үсэг зурж гэрээ байгуулах шаардлагагүй орчин бүрдүүлэх хэрэгтэй


46

INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 5: УЛААНБААТАР БИЗНЕСИЙН ОРЧИН

Модератор: “Саян” корпорацийн Ерөнхий Захирал Д.Сайнбаяр

Монголын ихэнх аж ахуйн нэгж Улаанбаатар хотод төвлөрсөн учраас ДНБ-ий 67 хувь нь энд бий болдог. Төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудад бизнесийн таатай орчинг бүрдүүлж, тухайлбал, ногоон ажлын байрыг эрчимтэй нэмэгдүүлж буй старт апуудад эхний 1-3 жилд татварын хөнгөлөлт үзүүлбэл яадаг юм бэ.

Панелист: Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан

Ирэх хавраас 10,000 айлын орлогод нийцсэн, урьдчилгаа төлөхгүйгээр түрээслээд өмчилж болдог ногоон орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ. Богино хугацаанд таван жил түрээслээд өмчилнө, эсвэл сар сардаа багаар төлнө гэвэл 10 буюу түүнээс дээш жил түрээслээд өмчилж болох юм. Мөн орчны стандартыг цаг ямагт мөрдүүлнэ. Хотын үндэс болсон газрын асуудлуудыг шийдэж байна. Нийтийн эзэмшлийн олон талбайг хувьд олгосон байсныг Нийслэлийн тусгай хэрэгцээний газар болгон буцаан авч байна.

Панелист: НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат

Өнөөдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлж буй хүмүүс бизнесийн орчноо сайжруулахыг Улаанбаатар хотын даргаас хүсэх эрхтэй юу? Хуулийн этгээдийн орлогын албан татварын нэг төгрөг ч хотын төсөв рүү ордоггүй, шууд Улсын төсөвт ордог. Хотод үйл ажиллагаа явуулж буй хүмүүс бизнесийн орчингоо сайжруулах хүсэлтэй байгаа ч татварын тодорхой хэмжээ нь дүүрэг, нийслэлд орж байх ёстой гэсэн хамгийн энгийн татварын тогтолцоо өнөөдөр алдагдсан байна.

Панелист: Unitel Группын Гүйцэтгэх Захирал Д.Энхбат

Монголын технологийн салбар дэлхийн топ улсуудынхтай мөр зэрэгцэн явдаг өрсөлдөх чадвар сайтай салбар. Нийт хүн амын 40 хувь нь Unitel-ийн дугаар ашигладаг бөгөөд хүмүүсийг яг түгжрэлийн цагаар хаагуур зорчиж, аль чиглэлийн хурд ихэсч багасч байгаа тухай мэдээллийг их өгөгдөл буюу биг дата дээр тулгуурлан олж авч болно. Үүн дээрээс нэмээд хиймэл оюун ухаанаар замын гэрлэн дохионуудыг зохицуулан, хиймэл оюун ухаанаар тооцоолон нэн яаралтай шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь давхар оролцоод явах бүрэн боломжтой.

Панелист: Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхсоёл

Манай байгууллага Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр гадны хоёр байгууллагатай хамтраад хотынхоо ногоон хөгжлийг дэмжих төслийг санаачлан, нийт нэг тэрбум төгрөгт багтах 14 чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хот нь тус банкны төсөлд сонгогдсон Азийн анхны хот болж буйгаараа онцлогтой.


INVESTOR NATION FORUM 2020

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 6: БИЗНЕСИЙН ОРЧИНД ТӨРИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО

Модератор: Оюу Толгой компанийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан тэргүүн зөвлөх Э.Лхагва

2019 онд эдийн засгийн байдал таагүй байсан. Харин 2020 онд шинэ үндсэн хууль хэрэгжинэ. Сонгуулийн жилээр гаднаас хөрөнгө оруулалт татахад хэцүү байдаг, бизнесийн орчинд нэг их таатай байдаггүй нь олон жилийн байдлаас харагддаг.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг

Ний нуугүй хэлэхэд бизнесийн орчин сайжрахгүй байна. Гадны хөрөнгө оруулалтыг бид амжилттайгаар хөөж явуулсан. Гадаад хөрөнгө оруулалт зогсохоор, бүр таг зогсвол юу болдгийг бид 1990-ээд оны үед мэдэрсэн. Харин 2013-2016 онд бид эдийн засгаа “агштал” хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоож байсан. Цөмөөрөө нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Өмнөх алдаагаа давтахгүй байя. Дээшээ харж амьдрах биш, одоо доошоо, залуус руугаа хандсан, тэднийгээ дэмжсэн бодлого гаргая. Хүмүүс хоорондоо биш, асуудал руугаа төвлөрч ярьдаг, асуудлаа шийдэхийн тулд бүтээлч байж эвлэлдэн нэгдье. Монголчууд хоорондоо өрсөлдөөд байх биш, Монгол Улс дэлхийн бусад 200 улстай өрсөлдөх боломжийг бүрдүүлье.

Панелист: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин

Өнөөдрийг хүртэл, бидний сонгосон нийгмийн 30-аад жилийн хугацаанд Монгол Улс нийт 23 тэрбум долларын гадны хөрөнгө оруулалт авсан байдаг. Үүний 9,9 тэрбум нь зөвхөн Оюу толгойтой хамааралтай. Тэгэхээр яаж Оюу толгойн дайтай 3-4 компани үүсгэж гаднаас хөрөнгө татах вэ? Иймээс хувийн хэвшлийнхэн бид нийлж, хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэй.

47

Панелист: Монголын CEO клубын Ерөнхийлөгч В.Ганзориг

Судалгаагаар, ДНБ дэх төрийн нөлөөлөл бараг 70 хувь руу дөхөж байна. Уг нь хувийн хэвшил 70-80 хувийг бүрдүүлдэг байсан бол эсрэгээрээ байгааг эрүүл үзэгдэл гэж би бодохгүй байна. Бизнесийн орчин өөрөө ийм булингартай учраас бид хоорондоо нэгдэж, мэргэжлийн холбоод нь илүү хүчирхэг болж, бид өөрсдөө чадавхжих ёстой. Урьд нь бид эдийн засгийн асуудал ярихдаа “баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын ялгаа” гэж ярьдаг байсан бол одоо “боломжийн тэгш бус хуваарилалт, алдагдсан боломжийн өртөг” гэдэг үгс их яригдаж байна.

Панелист: Монголын Даатгагчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Батжаргал

Улс орныг эрсдэлээс сэргийлэх, эрсдэл тохиолдоход даван туулахад нөөц сан зайлшгүй хэрэгтэй. Үүнийг бий болгодог гол тогтолцоо бол даатгал. Гэтэл энэ системээ ойлгодог хүн төрд маш цөөн байна. Иргэдээс татвар, зохицуулалт, үйлчилгээний хөлс гэж маш их мөнгө авчихаад түүгээрээ эргээд хувийн хэвшлээ нүдэж байна. Бид хуулиар 30 хоногт олгодог нөхөн төлбөрийг 20-хон минутанд олгох боломжтой болж байгаа. Тэгэхээр бид хуулиасаа илүү хурдтай ажиллаж байгаа гэсэн үг.

Панелист: AmCham Монголын Гүйцэтгэх Захирал О.Адъяа

Төрийн зүгээс “хариуцлагатай уул уурхай” гэж ярилаа. Мөн Монгол Улс маань харамсалтайгаар “саарал жагсаалт” гэдэг зүйл рүү орчихлоо. Бид ийм л хоёрдмол байдалтай, нэг талаас ололт амжилттай ч нөгөө талаас төрөөс реформч шинж чанартай, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан үйл явц, механизм дутагдалтай, цаасан дээрх санал санаачилга нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Төрийн өмчит компаниудын өөрчлөлт шинэчлэлтийн цаг үе иржээ. Жишээ нь, “Монгол шуудан” компанийн шинэчлэлд Ард Санхүүгийн Нэгдэл оролцсоноор төрийн өмчит компанийг яаж хувьчилж, хөрөнгийн биржид оруулан, хувийн хэвшлийн оролцоотой хэрхэн хөгжүүлж болдгийг харуулсан амжилттай түүх бий. Төр өөрөө маш том тоглогч болоод хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байгаа учраас бид төрийн өмчит компаниудыг зоригтой шинэчилж, реформ хийх хэрэгтэй байна. Нийтлэлийг Д. Дашмөрөн


48

INVESTOR NATION FORUM 2020

Блокчэйн-Интернетийн “Шинэ Хувьсгал” тавцан нь юм. Интернетээр хүмүүс мэдээллийг хуваалцаж, тэр мэдээлэл нь аль нэг сервер дотор (мэдээлэл хадгалдаг төв) хадгалагдаж ирлээ. Тэр мэдээллүүдийг гэмт этгээдүүд (hackers) гаднаас орж, хулгайлж, устгаж, өөрчилж болдог. Тэгвэл мэдээлэл блокчэйнд шилжсэнээр маш өндөр хамгаалалтын кодтой болж, мэдээлэлд нэвтрэн орох ямар ч боломжгүй юм. Тэгснээр урд өмнө боломжгүй байсан шинэ хэрэглээ, шинэ хэрэгслүүд (application) бий болж, эдийн засагт цоо шинэ салбарууд, хүмүүний амьдралд цоо шинэ, хувьсгалт өөрчлөлт гарах юм. Интернет шиг эхэндээ хүн бүр ид шидийг нь ойлгоогүй удаан явж байснаа, гэнэт огцом хурд авах мөч нь (momentum) блокчэйний хувьд ойртож байна. Аж үйлдвэрийн хувсгалыг өдөөгч нь уурын хөдөлгүүр байсан шиг одоо блокчэйн тэр өдөөгч нь болно. БЛОКЧЭЙН МОНГОЛД

ЭДИЙН ЗАСАГЧ, НИЙТЛЭЛЧ,УЛААНБААТАР ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Д.ЖАРГАЛСАЙХАН

И

нтернет хүн төрөлхтний амьдралд хувьсгал хийсэн билээ. Хувь хүн, нийгэм, Улс төр, эдийн засгийн амьдралыг интернетгүйгээр эдүгээ төсөөлөх аргагүй болсон. Тэгвэл интернетийн орчинд дараагийн хувьсгал гарах нөхцөл улам бүр бүрдэж эхэллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр хиймэл оюун ухаан (AI), блокчэйн (Blockchain), ухаалаг эд зүйлсийн интернет (IoT), Үүл (Cloud), өгөгдөл (Data) зэрэг цоо шинэ үг хэрэглэх боллоо. Эдгээр элдэв хачин үгсийн дотроос Блокчэйн нь суурь ойлголт, буюу тулгуур

Интернет ашиглан бид хэдхэн хормын дотор текст, мессеж, зураг, видео гэх мэт дижитал тоон мэдээллийг илгээж, хүлээж авах бололцоотой болсон бол блокчэйн технологи энэ бүх гайхамшиг дээр нэмээд Value буюу үнэ цэнэ шингэсэн мөнгө, хувьцаа, бонд зэрэг asset-уудыг дундын зуучлалгүйгээр бие биедээ найдвартай аргаар (secure way) зүгээр л мессеж шиг хормын дотор илгээж, хүлээж авах боломжийг олгох болсон юм. Тийм ч учраас “internet of value” гэсэн нэр томьёо гараад байгаа билээ.


INVESTOR NATION FORUM 2020 Блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн хэрэгслүүд бий болж үл хөдлөх үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж буй компаниуд монголд бий болж байна. Жишээ нь Трассчэйн ХХК. Гэхдээ блокчэйн, түүнээс гадна өөр технологи ашиглан хөрөнгө оруулагчдыг татан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах бизнес монголд хүчтэй өрнөж эхэллээ. Эдүгээ богино хугацааны бичил зээл барьцаагүй олгодог LendMN, Ard Аpp, K Mobi, Numur; Crowdfunding чиглэлээр зээл олгодог Crowd Asset, P2P буюу иргэд хоорондын зээл олгодог zeel.mn; хэтэвч буюу төлбөр хийдэг Most Money, Candy Pay; мөн дижитал банк болох M Bank зэрэг 20-оод компани санхүүгийн технологийн үйлчилгээ (Fintech) үзүүлж байна. Зарим нь өөр оронд банк худалдан авч гадаадад хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний гурвыг эзэлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын бизнесийн тогтвортой нөхцлийг хангаж чадахгүй байгаа манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус аль нэг салбарыг Олон Улсын зах зээлд гаргах шаардлага их байгаа. Яг энэ цаг үед Бразилийн конгрессын гишүүн, Япон, Солонгос, Хонконгийн Финтекийн холбооны тэргүүнүүд, финтек, блокчэйн технологийн компаниудын төлөөлөл бүхий 50 гаруй гадны энтрепренерүүд Монгол Улсад 5-р сарын 9-11-ний өдрүүдэд цуглав. Монголын Финтекийн холбоо анх удаа Олон Улсын “Frontier Fintech Summit 2019” форумыг “Финтекийн ирээдүй” гэсэн уриан дор Гадаад харилцааны яам болон Санхүүгийн Зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Энэ

форумд Монголын Финтекийн холбооны Ерөнхийлөгчөөр оролцсоны хувьд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа энэ технологиуд тэр дундаа блокчэйн технологийг Монгол Улс ашигласнаар ямар давуу тал үүсэх, ямар асуудал шийдэгдэж болох тухай нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг болсон гэж үзэж байна. БЛОКЧЭЙН ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Блокчэйн бол шинэ интернет. Гэхдээ хэд хэдэн томоохон ялгаатай. Блокчэйн нь илүү нээлттэй, төвлөрсөн биш, өөрчлөх боломжгүй, өгөгдлийн аюулгүй байдал хангагдсан, хоёр хэрэглэгч хооронд шууд харьцдаг, гуравдагч талын оролцоогүй зэрэг олон давуу талаар ялгаатай. Монголчуудын хувьд блокчэйн технологитой Биткойн гэдэг нэг бүтээгдэхүүнээр нь л танилцаж, их мөнгө амархан олох арга төдийхнөөр харж байна. Хэдийгээр блокчэйн технологи Биткойнтой салшгүй холбоотой боловч Биткойн нь блокчэйнд тулгуурласан 700 гаруй бүтээгдэхүүн дундаас хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан нь юм. Биткойн санхүүгийн тэр дундаа төлбөр тооцооны салбарт үнэхээр шинэлэг шийдлийг авч ирсэн боловч түүнийг хөдөлгөгч үндсэн тулгуур механизм болох блокчэйн технологи нь асар өргөн хүрээнд олон салбарт ашиглагдах боломжтой жинхэнэ инноваци нь юм. Блокчэйн технологийг энгийнээр “тухайн өгөгдөл буюу дата-д орсон өөрчлөлт нэг бүрийг тэмдэглэн авч хадгалдаг төвлөрсөн бус өгөгдлийн бааз” гэж ойлгож болно. Нэг газар төвлөрсөн дата сантай байх нь халдлагад өртөх, тухайн мэдээллийг хяналтгүйгээр өөрчлөх зэрэг олон аюулыг дагуулж байдаг. Харин

49

блокчэйнийг ашигласнаар хэд хэдэн өгөгдлийн сан нэгэн зэрэг “гинжин” холбоо үүсгэн, нэмэгдэж буй хамгийн сүүлийн мэдээллийг бүртгэн авах бөгөөд тухайн сүлжээний гишүүн хэн ч байсан хаанаас ч нэвтрэн уг мэдээлэл, өгөгдөлд гарсан өөрчлөлтийг харж болохоор нээлттэй байдаг. Блокчэйнийг бидний амьдарч буй нийгэм, эдийн засагт асар өргөн хүрээнд өөрчлөлт авчирч буй “бүтээлчээр сүйтгэн шинэчлэх” технологи гэж үзэж болно. БЛОКЧЭЙН МОНГОЛД ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛГОХ ВЭ? Энэ технологи нь манайх шиг хөгжиж буй орнуудад авлигатай тэмцэх, төр - иргэний нийгэм хоорондын ил тод байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн байгууллагуудын олон шатлалт үйл ажиллагаа, үр ашиггүй байдлыг багасгах шийдлийг санал болгож, хөгжлийн хоцрогдлоо хурдацтайгаар нөхөх боломж олгож байна. Блокчэйн нь бизнесийн суурь процессийг либеральчлах, санхүүгийн хүртээмжтэй, тогтвортой, байдал үйлчилгээг бий болгоход чухал нөлөөтэй технологи юм аа. Эстони, Гүрж, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Финланд улсууд нь блокчэйн технологийг маш амжилттай нэвтрүүлж байгаа. Эдгээр улсууд нь цахим сонгууль, газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, эрхээ шилжүүлэх, мөн эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийн системээ блокчэйн рүү хөрвүүлэн ашиглаж байна. Wallmart, Amazon, IBM, Infosys, Microsoft, Apple зэрэг олон том компаниуд блокчэйн технолийг бизнесийн гол урсгалдаа ашиглахаар ажиллаж эхэлжээ. Бүтээлч устгал буюу хуучирч байгаа зүйлсээ шинэ технологиор орлуулж өндөр өгөөжтэй болгох боломж бүрдэж эхэллээ.


50

INVESTOR NATION FORUM 2020

Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системтэй Улсууд “Мельбурн Мерсер дэлхийн тэтгэврийн индекс”-ийн тайланд дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системтэй 10 Улсын тоонд Норвеги, Нидерланд, Дани, Финланд, Швед, Чили, Сингапур, Шинэ Зеланд, Канад, Австрали Улс багтжээ. Эдгээрээс Голланд, Дани Улсыг дэлхийн хамгийн шилдэг тэтгэврийн системтэй улсаар нэрлэсэн бөгөөд аль аль нь А үнэлгээ авсан байна. Тэгвэл Англи, Америк С үнэлгээтэйгээр жагсаалтын 14, 16-д, манай өмнөд хөрш D үнэлгээтэйгээр 30-д бичигдэж байна. НҮБ-аас гаргасан мэдээлэлд 2070 он гэхэд дэлхийн хүн амын 20 хувь нь тэтгэврийн насныхан болно гэсэн тооцоо судалгаа бий. Дэлхийн хүн амын бараг гуравны хоёрыг хамарсан 37 үндэстний дунд явуулсан энэхүү судалгаанд Монгол Улс багтаагүй. Тэтгэврийн даатгалын сан нь жилдээ 500 орчим тэрбумын алдагдалтай ажилладаг манай улс судалгаанд хамрагдлаа гэхэд сүүл мушгих нь тодорхой биз ээ. Гэхдээ энэ хэвээр улам доош шигдэлгүй, дээрх шилдэг системүүдээс суралцаж, тэтгэврийн тогтолцооны реформ хийх цаг хэдийнэ ирчихээд буйг эдийн засагчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системтэй улсуудаас дараахийг онцолъё.

Норвеги Норвегичууд 1969 онд Хойд тэнгист газрын тос олсныхоо дараа ирээдүй хойч үедээ газрын тосны баялгаас хүртээх, мөн санхүүгийн нөөц, урт хугацааны хадгаламж, хөрөнгө оруулалтын зорилгоор Газрын тосны сан байгуулжээ. 1990 онд Норвегийн парламент үүнийг дэмжих хууль тогтоомжийг боловсруулан Засгийн газрын тэтгэврийн сан хэмээн нэрлэж, анх 1996 онд тус санд мөнгө байршуулжээ. Норвегийн хувьд газрын тосны орлого маш чухал боловч нэг л өдөр дуусах учраас уг сангаар дамжуулан энэ мөнгийг хариуцлагатай ашиглах, Норвегийн эдийн засгийг ирээдүйд ч маш найдвартай байлгах зорилго тавьжээ. Тэд хөрөнгө оруулалт хийх замаар зорилгоо амжилттай биелүүлсээр байна. Энэ оны хувьд Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан

1 их наяд долларын хөрөнгөтэй ба дэлхийн 70 Улсад 9000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 330 тэрбум доллар нь Тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгө бөгөөд үлдсэн 770 тэрбум нь тус сангийн хөрөнгө оруулалтаас олсон ашиг аж. Хөрөнгө оруулалтынх нь багагүй хувийг дэлхийн томоохон хотууд дахь үл хөдлөх хөрөнгө эзлэх ба улс орон, компаниудад зээл олгох замаар ч орлогоо нэмэгдүүлдэг байна. Тэд хөрөнгө оруулалтаа ийнхүү өргөн хүрээнд хийснээр сангийн мөнгөө алдах эрсдэлийг бууруулдаг аж. Норвегийн парламент болон Сангийн яамнаас уг санг удирдах дүрмийг тогтоож, түүний удирдлагыг хариуцах үүргийг Норгес банкинд шилжүүлсэн байна.


INVESTOR NATION FORUM 2020

51

Сингапур 1965 оны Сингапур Улсын эдийн засгийн хөгжил нь тухайн үеийн Монголоос маш муу нөхцөлтэй, хүн ам цөөтэй, байгалийн баялаггүй, далайн боомтоос өөр өгөгдөлгүй улс байсан бол одоо бүс нутгийнхаа санхүүгийн төв болсон эдийн засгийн хүчтэй дархлаатай том улс болжээ. Эдийн засгаа ингэж хөгжүүлж чадсаны шалтгаан нь Тэтгэврийн сантай болсон төдийгүй, сангийн хөрөнгөө үр ашигтай өсгөсөнд оршино. Сингапур Улсын Тэтгэврийн сан 1965 онд байгуулагджээ. Улсынх нь иргэд орлогынхоо 20 хувийг Тэтгэврийн сандаа хуримтлуулж, энэ хөрөнгийг эргүүлээд Хөрөнгийн Биржид аваачин компаниудын хувьцааг худалдаж авах зохицуулалтыг хийж өгчээ. IPO-д хөрөнгө оруулсан Тэтгэврийн сан тухайн хувиа эзэмших буюу Тэтгэврийн сангийн ард байгаа иргэд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд ажлаа хийж байхдаа ашигтай байгаа хувьцааны үр шимийг хүртдэг байна. Үүнээс гадна Сингапурт үйл ажиллагаа явуулж буй компани үйлдвэр байгуулаад IPO гаргахаар болбол хүүгүй зээл авч чадна. Эсвэл бонд гаргаад хүү багатайгаар Хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжтой байдаг. Үүнээс гадна хурдацтай өсч буй эдийн засгийнхаа ачаар гадны хөрөнгө оруулагчид, гадны компаниудаас Тэтгэврийн сандаа хөрөнгө оруулалт татаж чаджээ.

Нидерланд Дэлхийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой Нидерланд Улс тэтгэврийн сангийн өөр өөр төрлийн загварыг нэгтгэснээс гадна эрсдэл хуваалцах бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, сонгодог гэж хэлж болохоор гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоотой. Үүнд: Улсын тэтгэврийн систем Тэтгэврийн хуулиар зохицуулагддаг хувийн тэтгэврийн систем Бие даасан хувийн тэтгэвэр орно. Улсын тэтгэврийн систем нь Засгийн газрын хөрөнгө болон ард иргэдийнхээ цалингийн татвараас сангаа бүрдүүлдэг. Энэхүү тэтгэврийн системийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг бөгөөд тэтгэврийн насны гэр бүл болон хамтран амьдрагч хос тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувийг, ганцаараа амьдардаг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 70 хувиас дээш хэмжээний тэтгэвэр авах эрхтэй байдаг. Хоёр дахь тулгуур буюу хувийн тэтгэврийн систем

нь аж үйлдвэрүүд, эсвэл компаниудтай холбогдсон хамтын тэтгэврийн тогтолцооноос бүрдэнэ. Үүнийг тэтгэврийн сан, эсвэл даатгалын компаниуд удирддаг. Ерөнхийдөө Нидерландын ихэнх тэтгэврийн мөнгийг тэтгэврийн сангууд удирддаг бөгөөд ажилчдын 90 гаруй хувь нь хувийн тэтгэврийн санд харьяалагддаг. Эдгээр хувийн тэтгэврийн сан нь хөрөнгө оруулалт хийх замаар иргэдийнхээ нэрийн дансан дахь мөнгийг өсгөдөг. Бие даасан хувийн тэтгэвэр гэдэг нь сайн дурын үндсэн дээр хэрэгждэг хуримтлалын тогтолцоо юм. Тус Улсын иргэд орлогоосоо хүссэн хэмжээгээрээ хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ сандаа мөнгөө хуримтлуулах тусам өтөл насандаа авах тэтгэврийн хэмжээгээ өсгөж байна гэсэн үг. Нидерландын хамгийн том тэтгэврийн сан Нидерландын Засгийн газар болон боловсролын салбарт ажиллагсдын санг “Үндэсний иргэний тэтгэврийн сан” (National Civil Pension Fund) гэж нэрлэдэг. Энэ сан нь 461 тэрбум еврогийн хөрөнгөтэй бөгөөд Нидерланддаа хамгийн томд, дэлхийн хамгийн том таван тэтгэврийн сангийн нэгт тооцогддог. Нидерландын зургаан хүн тутмын нэг нь одоо болон ирээдүйд энэхүү сангаас тэтгэвэр авах тооцоо судалгаа бий. “Үндэсний иргэний тэтгэврийн сан” нь дэлхий даяар 100 гаруй Улсад 1000 орчим хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нийтлэлийг Т. Гүндэгмаа


52

INVESTOR NATION FORUM 2020

ТЭТГЭВРЭЭС ТЭТГЭВРИЙН ХООРОНД УУ,

Эсвэл...?

М

онголчууд бид залуу байгаа дээрээ бүхнийг амжуулах тухай цөөнгүй ярьдаг. Энэ нь, залуу байхаа больчихвол бүх зүйл дуусах юм шиг цаанаа л түгшүүртэй. Яагаад ингэж боддог, бас ярьдаг юм бол? Хүн төрөлхтөн оршин буй бүхий л цаг үедээ өөрийн үнэт зүйлс болох гэр бүл, үр хүүхэд, мөн өөрийнхөө хөгжлийн төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Мэдээж зорилго нь хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэх, үр хүүхдэдээ өвлүүлэх. Гэтэл өнөөдөр бид ирээдүйдээ зориулан хадгалсан хөрөнгийнхөө хэдэн хувийг эргүүлэн хүртэж байгаа вэ? Хуримтлуулсан мөнгө өсөхөө байг гэхэд ядаж хасагдахгүй эргээд ирж чаддаг уу? Тэтгэврийн тогтолцоо бидний өвөө эмээ, аав ээжийн үед ямар байсан, бас одоо ямар байна вэ? Чухамдаа эдгээр асуулт л “залуу байгаа дээрээ...” гэх үгийг байсхийгээд ашиглахад хүргэдэг бололтой. Тэгвэл ирээдүйд энэ бүхэн өөрчлөгдөх боломжтой юу? Бид ирээдүйнхээ төлөө юу хийж чадах бол?! Ингээд Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гэх гурван цагийн төлөөлөл болсон хүмүүсийн амьдралыг дүрслэн харцгаая.

ӨНГӨРСӨН ҮЕ Лхамсүрэн 91 настай. Насаараа Улаанбаатар Дулааны сүлжээнд ажиллаад тэтгэвэртээ суусан. Сард 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг тэрбээр халамж олгох өдрийг тэсч ядан хүлээсээр, хөл муу ч хоёр суга таягаа тулан босч суун явсаар ойролцоох банкинд очиж өөрт оногдсон хэдийгээ аваад гарна. “Эмээгийнх нь тэтгэвэр буулаа” хэмээн хүүхэд адил баярлан “өврийн” ганц хоёр ач зээдээ чихэр, зайрмаг авч өгч эрхлүүлнэ. Цааш эргэж эмийн сангаас даралтны эм, хавангийн эмээ зэхэж аваад, дэлгүүрээр дайрч цайны сүү, идэх дуртай еэвэнгээ торлоод харина. Гэвч “эмээгийн тансаглал” ихэнхдээ долоо хоног, сайндаа л 10 хоног үргэлжилнэ. Өдөржин гадаа, зундаа бол сүүдэр бараадаж, хавар намартаа нар дагаж, өвөлдөө нөмөрт хяран агаарлаж суухдаа тэтгэврээ юунд зарсан, хэд хоноод дуусах болсныг үеийн хэдтэйгээ хуучилна. Түүнтэй хамт нарладаг өвгөд хөгшдийн зарим нь тэтгэврээ авангуут үр хүүхдэдээ нэмэр болох гэж тэдэндээ атгуулаад өөрөө урьдын адил орцныхоо үүдэнд “амьд камер”-ын ажлаа хийсээр хувь тавилантайгаа эвлэрэн суудаг аж.


INVESTOR NATION FORUM 2020

ОДОО ҮЕ Мөнхбаатар 43 настай. Хязгаар нутгийн хилийн заставт цэргийн дарга байгаад залуухнаараа тэтгэвэрт гарсан. Цэргийнхэн өндөр тэтгэмжтэй, эрт тэтгэвэрт суугаад жаргадаг гэцгээх ч тэдний амьдрал руу өнгийгөөд харвал энэ ойлголт эндүү гэдэг нь батлагдана. Хөдөө нутагт тааваар сууж, тэтгэврийн хэдэн цаасаараа лонх султгаж өдөр хоног өнгөрөөдөг утга учиргүй амьдралаар замнахыг хүсээгүй тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдээ дагуулан нийслэл бараадаж, сайн сургууль, шинэ үеийн соёл дагахыг зорьжээ. Ид хийж бүтээх насандаа тэтгэвэрт гарсан Мөнхбаатар сарын 500,000 төгрөгөөр өөртэйгөө нийлээд зургаан хүний амьдралыг авч явах боломжгүй тул ажил хайж явсаар нэгэн хүнсний үйлдвэрт ажиллах болов. Насаараа цэрэг командалж явсан түүний хувьд амьдралдаа нэгэн шинэ зүйл сурах шаардлага гарсан нь “захирагдаж сурах”. Сургуулийн гурав, цэцэрлэгийн нэг хүүхдийнхээ боловсрол хөгжлийн төлөө тэрбээр захирагдсаар, бас зүтгэсээр. Тэгэхээс ч өөр яах билээ...

53


54

INVESTOR NATION FORUM 2020

ИРЭЭДҮЙ БУЮУ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ДАРААХ АМЬДРАЛАА ТӨСӨӨЛЬЕ Батболд + Нандин-Эрдэнэ = Залуу гэр бүл Нөхөр 31, эхнэр 30 настай. Залуу хосууд хоёр хүүгийн хамт аз жаргалтай амьдардаг. Батболд үндэсний хэмжээний томоохон корпорацид ерөнхий менежерээр ажиллаж сард 2,8 сая төгрөгийн цалин авдаг бол Нандин-Эрдэнэ мөн л томоохон груп компанид сарын 1,7 саяын цалинтай ажилладаг. Тэд залуу гэр бүл гэхэд товхийсэн орлоготойд тооцогдоно. Манайдаа бол цалин, нөхцөл сайтайд орох ажил нь тэднээс ар гэрээ анхаарахгүй орхихыг сардаа хэд хэд шаардах боловч тэд элбэг хангалуун сайхан өдөр хоногуудыг өнгөрөөсөөр. Амралтын өдөр аль нэг тохилог рестораныг сонгон хооллож, хааяа аятайхан амралтын газраар саатан хүүхдүүдээ агаарлуулна. Ажлын таван өдөр аав ээжийнхээ царайг ховорхон олж харах бяцхан үрс нь амралтын өдрүүдээр хөөр баяр болон тоглож сэтгэл тэнийнэ. Тэрсхэн төрсөн хоёр хүүтэй болохоор гурван өрөө байр авсан хосууд удахгүй байраа томсгох тухай ч зөвлөлдөнө. Чөлөө завгүй зүтгэж, ажлыг машинддаг өрхийн тэргүүнээс зорилгыг нь лавлахад “Монголын нийгэмд залуу, чадалтай байгаа дээрээ бүх хүчээ дайчилж, үр хүүхдэдээ үлдээх өв хөрөнгөө бэлдэхгүй бол тэгээд л дуусна гэсэн үг шүү дээ” хэмээн хошигнон хариулах. Тэдний хувьд амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг яг одоогийн залуу, хийе гэснээ хийж, авъя гэснээ авч чаддаг хангалуун сайхан амьдарч буй үеэ хэмээн тодорхойлоод, “Тэтгэвэрт суух үеэ төсөөлөх үү?” гэхэд “Тийм стресстэй юм бодмооргүй байна” гэж эрсхэн татгалзсан билээ. Хүүхдүүдтэйгээ ч ховорхон тааралддагаа хэлчихсэн Батболдоос “Яагаад?” гэж асуух зориг хүрсэнгүй. Учир нь, чин хөдөлмөрөөрөө амьдарч яваа тэдний сар бүрийн суутгал шимтгэлийн эргэн хуваарилалт үнэхээр л бухимдал төрүүлэм гэдэг нь өөрөөс нь түрүүлээд тэтгэвэрт гарсан мянга мянган шилдэг ажилчдын гуниглангуй харцнаас илт байдаг биз ээ. Тэгээд би “Таны хуримтлалын сан өвлөгдөнө гэвэл тэтгэвэрт суух үеэ хамт төсөөлөх үү?” гэж асуухад харц нь арай зөөлрөөд “Тэгье” хэмээсэн юм. Ингээд, монголын залуу гэр бүлүүдийн нэгэн төлөөлөл Батболдын гэр бүлтэй стрессгүй ирээдүйг хамтдаа төсөөлцгөөе.


INVESTOR NATION FORUM 2020

55

Та 30 жилийн туршид сард ердөө 60 мянган төгрөг өөртөө зарцуулахад л хангалттай гэдэг үг Батболд, Нандин-Эрдэнэ хоёрыг нүдээ томруулахад хүргэсэн ч, нүүр нь мишээлээр гэрэлтсэн билээ. Араас нь залгуулан, ийм бага төлөх юм бол мэдээж багахан л тэтгэвэр оногдох байх даа? гэж лавлаад сонссон хариултандаа итгэж ядан бие биерүүгээ харсан юм. Учир нь тэр бол маш таатай тоо - 2,400,000! Насныхаа амралтанд намбайсан, жаргал дүүрэн, үр хүүхдүүдээсээ зүүгдэхгүй амьдрах, стрессгүй ирээдүй биднийг хүлээж байна гэхэд хосууд маань шууд л нарийн мэдээлэл шаардаж эхэлсэн билээ. Ингээд бүгдээрээ, жаргалтай ирээдүйгээ системээр харцгаая. ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ+ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЛИЙН ДААТГАЛ

+

ҮНДСЭН САН БУЮУ ТАНЫ ХҮҮХДЭД ӨВЛӨГДӨН ҮЛДЭХ БАЯЛАГ

=

БИДНИЙ ХҮСЧ БУЙ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО

Нийтлэлийг Б. Ганчимэг


56

INVESTOR NATION FORUM 2020

ЗАЛУУЧУУД ТЭТГЭВРИЙН ТАЛААР ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙНА ВЭ? ТА ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛАА ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ? Тэтгэвэрт гарсан ч бай, гараагүй ч бай нийгэмд хэрэгтэй хүн байхыг үргэлж хичээнэ. Би мундаг амжилт гаргаж, нэр төрд хүрэхийг нэг их зорьдоггүй. Заавал оргилд хүрч байж амжилтанд хүрдэг гэж боддоггүй. Санаа сэтгэл амгалан байх нь хамгийн том амжилт гэж боддог. Эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө төгрөг гэсэн зүйлсэд санаа зовохгүй амгалан тайван амьдрахын тулд мэдээж хийх ёстойгоо бүрэн гүйцэд хамгийн сайнаараа хийсэн байх хэрэгтэй. Тэтгэвэрт гарах нь бидний амьдралын нэг хэсэг мөнөөс мөн учир тэр үе ирэх хүртэл залуус бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийж, энэ сэдвийн тухай мэдлэгтэй, үзэл бодолтой байж, дуу хоолойгоо хүргэх учиртай. Тэгж байж бид тэтгэвэртээ сэтгэл хангалуун гарна гэдэгт итгэлтэй байна.

ОДООГИЙН СИСТЕМЭЭР ТЭТГЭВРЭЭ АВБАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ТАНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ? Нэг их тоо, тооцоолол ярих шаардлагагүй байх. Тэтгэвэрт гараад орлогын хэмжээ нь эрс

Г.ДҮЗИЙМАА (АРД ЛАЙФ ХХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР, НАС 24)

буурдаг эмгэнэлт цаг үе, нөхцөл байдалд бид амьдарч байна. Энэ байдал цаашид хэрхэвч үргэлжлэх учиргүй. Одоогийн системээр бол олж байсан орлогынхоо тал мөнгөөр амьдар гэж байна. Амьдралынхаа чанарыг тал хувиар бууруулах болж байна уу? Тийм болохоор одоогийн тогтолцоо хэвээр байх юм бол ирээдүйн тэтгэвэртээ санаа зовж байна.

ТА 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД САРД ЕРДӨӨ 60’000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД 2’400’000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВБАЛ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Эртнээс, бас боломжоороо тэтгэврийн хуримтлал үүсгээд явбал 2’400’000 төгрөгөөс хамаагүй өндөр тэтгэвэр тогтоолгох боломжтой. Энэ бүгд нийлмэл хүү болон урт хугацаа, оновчтой хөрөнгө оруулалтын дүнд гарч ирэх гайхалтай тоо юм. Гол нь бодит. Ирээдүйд хангалттай хэмжээний тэтгэвэр авбал мэдээж тухайн үед юу хүсч байна, тэр бүгдийгээ хийнэ дээ. Италийн өмнөд эрэг дээр байшинтай, бас дэлхийгээр аялаад явж байдаг болно. Үүнийг бодит төсөөлөл гэж бодож байна.


INVESTOR NATION FORUM 2020

57

Тэтгэврийн зээлээрээ аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй болгоныг авч, ногоо тарьж, байгальтайгаа ойр амьдармаар байна.

ОДООГИЙН СИСТЕМЭЭР ТЭТГЭВРЭЭ АВБАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ТАНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ?

Ц.АРИУНСАНАА (ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧ, ПОДКАСТЭР, НАС 25)

ТА ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛАА ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ? Монголын боловсролын салбарт шинийг санаачлагч болсон байх ба тэтгэвэрт гарсныхаа дараах амьдралаа хашаа байшин аваад, ая тухтай амар жимэр амьдарч буйгаар төсөөлж байна.

Одоогийн тэтгэврийн даатгалын сангийн системээр авах мөнгө маань ирээдүйд хүрэлцэж чадахгүй. Нэгт, би улсад ажилладаггүй. Хувь хүний албан татвараа хувиараа алдаг оног төлдөг. Хоёрт, яг ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоолгохоо мэдэхгүй болохоор энэ төлсөн мөнгө маань хангалттай байж чадахгүй болов уу.

ТА 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД САРД ЕРДӨӨ 60’000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД 2’400’000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВБАЛ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Тийм боломж байгаа бол аж ахуй эрхэлж, ном зохиож, хүүхэд залуусын оюунд хөрөнгө оруулах болно.

жаахан ч болов хувь нэмэр болчихдог байвал зүгээр санагддаг.

ОДООГИЙН СИСТЕМЭЭР ТЭТГЭВРЭЭ АВБАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ТАНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ? Тэтгэврийн эргэн хуваарилалтдаа анхаарах цаг нь болсон гэж боддог. Учир нь, нийгэм маш хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байхад бодлогын систем нь хэвээр байгаад, хоцрогдоод байж болохгүй. Одоогийн системээр ирээдүйгээ төсөөлнө гэхэд бэрх санагдаж байна. Системээ өөрчлөх болов уу гэж л итгэж байна даа. Тэр үед тэтгэврийн зээл тэглэх тухай биш, эсрэгээрээ өндөр настнууд тэтгэврийн мөнгөө яаж өсгөж арвижуулах талаар боддог байвал нийгмийн баталгаат амьдрал бий болно. Б.ГАНБАГАНА (“МАНДАХ БҮРТГЭЛ” ИХ СУРГУУЛИЙН НББ-ИЙН БАГШ, НАС 31)

ТА ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛАА ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ? Миний хувьд тэтгэвэрт гарах тухай бодох арай болоогүй ч монголын өнөөгийн тэтгэврийн тогтолцоо удахгүй өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна. Төсөөлөхөд, аль болох эрүүл, боломжийн өндөр тэтгэвэртэй, үр ач нартаа

ТА 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД САРД ЕРДӨӨ 60’000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД 2’400’000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВБАЛ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Хэрвээ хүн бүр өндөр тэтгэвэр аваад эхэлбэл аажмаар нийгмийн амар амгалан байдалд эергээр нөлөөлж, аз жаргалтай, ядууралгүй, тэгш хэм бий болно гэж бодож байна. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ гадны улс орнуудаар болон Монголоороо аялж, олон сайхан дурсамж бүтээхийг хүснэ.


58

INVESTOR NATION FORUM 2020

ТА ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛАА ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ? Миний хувьд үр хүүхдүүддээ болон өөр хэн нэгэнд ямар нэг байдлаар хүндрэл учруулахгүй амьдрахыг л чухалчилдаг. Тиймээс олон орноор аялж, хүссэн бүх зүйлээ хийж амьдрахыг хүсдэг.

ОДООГИЙН СИСТЕМЭЭР ТЭТГЭВРЭЭ АВБАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ТАНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ? Нийгмийн даатгалаа хэдийгээр өндөр төлдөг ч одоогийн системээр тэтгэвэрт гарвал санхүүгийн хувьд хангалттай байж чадахгүй гэж бодогддог. Аялах, хийе гэснээ хийх төлөвлөгөө маань санхүүгийн хувьд боогдоно. Магадгүй, зарим үед ойр дотныхоо хэн нэгэнд хүндрэл учруулж, санхүүгийн туслалцаа авах шаардлага ч үүсч мэднэ. Энэ нь миний хувьд жаахан таагүй зүйл.’

Б.ЧИМЭДДОРЖ (AIR TRANS ХХК-ИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН, НАС 37)

ТА 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД САРД ЕРДӨӨ 60’000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД 2’400’000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВБАЛ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Сонсоход таатай байна. Гэхдээ баталгаат байдлын хувьд ямар байх нь сонирхол татаж байна. Сард 2’400’000 төгрөгийн тэтгэвэр авбал аялаад л, хүссэн зүйлээ хийгээд л, бас зарим үед сайн үйлс хийгээд өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдарна.

ОДООГИЙН СИСТЕМЭЭР ТЭТГЭВРЭЭ АВБАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ТАНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ?

Ц.ТЭГШБАЯР (СУИС-ИЙН КОНЦЕРТМЕЙСТЕР БАГШ, НАС 23

ТА ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛАА ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ? Би тэтгэвэрт гарах үеэ их гэгээлгээр төсөөлдөг. Нийгэмдээ хүчин зүтгэсэн зүтгэлийг минь улс үнэн зөвөөр үнэлж, тухайн насан дээрээ санхүүгийн бэрхшээлгүй амьдрах байх. Тэтгэвэрт гарсныхаа дараа монголынхоо өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудаар эхнэртэйгээ хамт хил даган аялна.

Одоогийн тогтолцоогоор тэтгэмж олгох юм бол түүгээр амьдралаа залгуулахад нэлээд бэрх байх болов уу. “Бид Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага байна уу, үгүй юу. Сар бүр Улсад төлж буй татвараа хувьдаа хадгаламж болгоод өсгөвөл 20-30 жилийн дараа гэхэд боломжийн мөнгө цугларч, түүнийгээ хэрэглэх болно. Татвар төлөөд л байдаг. Эргэж ирэхгүй татварыг бид Улсад шал дэмий өгөх ямар шаардлагатай юм” гэж бодох хүмүүс өнөөдрийн нийгэмд олон болсон. Иймд, одоогийн татварын системд судалгаа сайтай, уян хатан, үнэн зөв, амьдралд ойрхон шинэчлэл хийгээсэй гэж хүсч байна.

ТА 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД САРД ЕРДӨӨ 60’000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД 2’400’000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВБАЛ ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ? Хүн болгон ийм боломжинд “тэгье” л гэж хариулна. Улсдаа татвараа төлж буй сэтгэлийг минь улс зөвөөр ашиглаж үнэлэх ёстой гэж залуу хүний хувьд боддог шүү. Нийтлэлийг Б. Ганчимэг, Д. Дашмөрөн


“Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы эрхлэн гаргаж байгаа Дефакто Газет нь улс төр, эдийн засгийн дүн шинжилгээний, бие даасан, улс төрийн намаас хараат бус долоо хоног тутмын глобал сонин. Дефакто Газет сонины улирлын захиалга явагдаж байна.

МОНГОЛ ШУУДАНГИЙН 70078916 УТСААР ЗАХИАЛНА УУ”


60

INVESTOR NATION FORUM 2020

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

1.

“Инсур” компанийн үүсгэн байгуулагч, захирал Н.Чулуунпүрэв, Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи хариуцсан захирал Н.Тэнүүн нар эрүүл мэндийн даатгалыг хүртээмжтэй байлгах, өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдүүлэх боломжуудыг ухаалаг гар утасны аппликэйшнээр олгоход хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр иргэд Ард Койноор даатгалын бүтээгдэхүүн авах боломжтой болж байгаа юм. Учир нь, Ард Даатгалын бүтээгдэхүүн Инсур аппликэйшнд орчихсон байгаа учраас харилцагчид утаснаасаа даатгуулах боломж нээгдээд байна. ИНСУР КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Н.ЧУЛУУНПҮРЭВ: Ардынхандаа баярлалаа. Бүх лояалти оноо орж ирж байгаа, корпорациуд дэмжээд хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдээд явж байгаа. Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье.

2.

Тэнгэр Коп Монголия хоршооны дарга Н.Ихбаяр, Ард Шоп-ын Захирал Н.Золзаяа нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн дагуу Ард Шоп Монголд үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдийг бүх аймаг сумдад хүргэх гол суваг болж ажиллах юм. “АРД ШОП” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.ЗОЛЗАЯА: Монгол дахь топ брэндүүдийн нэгдэл үүсч, зөвхөн Монголд үйлдвэрлэсэн брэндийн дэлгүүр нээн ажиллуулж байгаа. “Ард Шоп”-ын хувьд эдгээр брэндийн онлайн платформ буюу Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүргэх хамгийн гол суваг нь болж ажиллах юм. Санамж бичигт гарын үсэг зурж, нэгнийхээ үйл ажиллагааг харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.


INVESTOR NATION FORUM 2020

3.

Монголын CEO клубын Ерөнхийлөгч В.Ганзориг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголд бизнесийн эрх ашгийг хамгаалах, төрд бодлогын өмгөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах үндсэн зорилготой тэд нэгдэж ажилласнаар монголын бизнесийн орчин илүү сайжирна хэмээн үзсэн юм. УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ГАНХУЯГ: Улаанбаатарын худалдааны танхим, үндэснийхээ гол дээвэр байгууллага болох МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Бид энэ гэрээнд өндөр ач холбогдол өгч байгаа. МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН: Өнөөдөр бидний сонгосон тогтолцооны дагуу бид хувийн хэвшилд тулгуурлаж л хөгжинө. Хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт бий болгож, зах зээлийг хамгаалах ёстой. Энэ салбарт ажиллаж байгаа, энэ салбарт хөл тавих гэж буй хүн бүхэн үүнийг нийлж хийх учиртай. Өнөөдөр Монгол Улсад ойролцоогоор 16 мянган ТББ ажилладаг гэх статистик мэдээ байгаагаас 8000 нь бодитой үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн

61

хүнсний салбарт гэхэд 200 ТББ байдаг. Гэвч төр засгийн шийдвэрт хэн нь ч өөрийн бодлого, зорилтыг тусгуулж чаддаггүй. Яагаад гэвэл, 200 байгууллага тойрч, нэг юмыг олон талаас нь ярьсаар байгаад сүүлдээ шийдвэр гаргагчид хэнийх нь ч үгийг сонсдоггүй. Өнөөдөр Монголд бизнесийн эрх ашгийг хамгаалах, төрд бодлогын өмгөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах үндсэн зорилготой ажилладаг 5-6 томоохон ТББ байгаа. Энэ дотроо өөрийн гэсэн бие даасан хуультай МҮХАҮТ, Улаанбаатар хотын бизнесийн эрх ашгийг хамгаалж байгаа Улаанбаатарын худалдааны танхим, томоохон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах СЕО клуб, гадны хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг нэгтгэн ажиллаж байгаа Business Council of Mongolia, мөн дээрээс нь Олон Улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн танхимын зүгээс “Бид цаашид нийлж ажиллах нь зүйтэй юм байна, бодлого стратегиа нэг болгоё, төрд үгээ зөв хүргэе, бизнесийн орчны судалгаагаа өөрсдөө хийе, бизнесийн орчингоо зөв болгуулах шийдвэрийг төрөөс гаргуулъя” гэдэг утгаар нэгдэж байгаа юм. Энэхүү билэг дэмбэрэлтэй өдөр нэгдлийн маань эхлэл тавигдаж, бид хамтдаа монголынхоо бизнесийн орчинг сайжруулах, хамтдаа Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө энэ алхмыг эхлүүлж байна. Нийтлэлийг Б. Ганчимэг


62

INVESTOR NATION FORUM 2020

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2020” ФОРУМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН

Тойм


INVESTOR NATION FORUM 2020

63

ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ БИД ОРОЙТСОН УУ?

Модератор: Ард Капитал Групп ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Өлзийбаяр Панелистууд: Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг, Гэрэгэ Партнерс ХХК-ийн Ерөнхий Захирал Д.Гантулга, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Х.Алтай

Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, үүний шалтгаан, тэтгэврийн тогтолцооны

шинэчлэл хийх шаардлагатай юу, ямар арга замаар шинэчлэл хийх вэ, шинэчлэл хийхэд ямар эрсдэл гарах вэ, бусад улс орны тэтгэврийн тогтолцооны жишиг, төр засгийн зүгээс тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ, тэтгэврийн шинэчлэл хийгдвэл эдийн засагт ямар үр өгөөж өгөх талаар панелистуудаас асууж тодруулсан юм. ХНХЯ-ыг төлөөлөн оролцож буй Г.Өнөрбаяр дарга Нийгмийн даатгалын 5 сан байдгаас зөвхөн Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай, бусад дөрөв нь ашигтай ажилладаг гэдгийг дурдаад Тэтгэврийн даатгалын сан алдагдалд ороход нөлөөлсөн гол хүчин

зүйлсийг нэрлэв. Тэрбээр одоо байгаа хуваарилалтын тогтолцооноос үе шаттайгаар хуримтлалын тогтолцоо руу орох, нөгөөтэйгүүр тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийх шаардлагатай хэмээсэн. Тэр ч утгаараа ХХНЯ дээрх ажлын хэсэг хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг бэлэн болгоод буй бөгөөд уг хуулийн төслийг эхлээд санхүүгийн байгууллагууд, дараа нь иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэх аж. Одоогийн тэтгэврийн тогтолцоогоо хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэхийн тулд хүн ам зүй, эдийн засгийн хувьд таатай, хамгийн гол нь олон нийтийг үнэн зөв, бодитой


64

INVESTOR NATION FORUM 2020 даатгал, тэр дундаа Тэтгэврийн даатгалын сангаа зөв болгох, хуримтлал болгох, улмаар хөгжил болгох боломжтой хэмээсэн нь газрын тосны баялагаа ашиглаад Тэтгэврийн сангаа босгож, амжилттай авч явж буй Норвегийн жишээг санууллаа. Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг “Тэтгэврийн бодлого, тэтгэврийн даатгалын систем гэдэг төр засгаас ахмад настныхаа нийгмийн баталгааг хангах нийгмийн бодлогын хэрэгсэл. Тэр зорилгоо хангахын тулд

ОДОО БАЙГАА САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО НЬ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ, ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ, ӨӨР ЯМАР ЭЛЕМЕНТ НЭМЖ БОЛОХ ВЭ, ЭСВЭЛ ӨӨР ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ЮМ УУ ГЭДГИЙГ МАШ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ, ГҮНЗГИЙ СУДАЛЖ, НАРИЙН ТООЦОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ УЧИРТАЙ

мэдээллээр хангах, нийгмийн зөвшилцөлд хүрсэн байх, хөрөнгө оруулалтын бодлогууд нь тодорхой болсон байх ёстой гэлээ. Өнөрбаяр “Манай ХХНЯ-ны зүгээс тодорхой үе шаттайгаар шилжихийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын сангууд руу зөв зүйтэй, зөв бодлогоор, үр дүнтэй шилжвэл нийгмийн бодлого улс орны хөгжлийн бодлого болох магадлалтай” гээд яриагаа өндөрлөв. Эдийн засагч Д.Гантулга тэтгэврийн тогтолцоогоо зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдэг дээр хатуу байр суурьтай байв. Тэрбээр

улс төрчдийн сонгуулийн шоу, сангийн хулгайтай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой гэдгийг онцолсон. Мөн түүнчлэн цалинд суурилсан тэтгэврийн тогтолцооны систем алдагдалтай ажилладаг учраас дэлхий нийтээрээ шимтгэлд суурилсан тогтолцоо руу шилжиж байна, одоогийн тэтгэврийн даатгалд төлж байгаа 19%-иас хэтдээ 5%-ийг л Улсын халамж буюу суурь тэтгэвэртэй өгч, үлдсэн 14%-ийг сайн дураар биш, албан журмаар хувийн тэтгэврийн сан руу хийдэг болох ёстой гэлээ. Гантулга уул уурхайгаас олж байгаа орлогоо ашиглаад, Нийгмийн


INVESTOR NATION FORUM 2020 хандах ёстой гэсэн Тунгалагийн яриаг дэмжээд “Бид хувь руу орохдоо засаглалын хувьд зөв орох ёстой.

ЭНЭ ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ, ХИЙХ ХИЙХДЭЭ АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ. ХУВААРИЛАЛТЫН СИСТЕМ РҮҮ БУЦСАН УЛСУУДЫН ГОЛ ШАЛТГААН НЬ ШИНЭЧЛЭЛЭЭ ОГЦОМ ХИЙЧИХСЭНД БАЙГАА ЮМ.

Өнөөдөр тэр 14%-ийг шууд хувь руу шилжүүлье гэвэл Хөрөнгийн Бирж хангалттай бэлэн биш байна. Бид эхлээд багаас нь 2, 4, 6 хувиар шилжинэ гээд хуулиа баталчих юм бол зөвхөн үндэсний компаниуд биш гаднаас компаниуд ирж манай Хөрөнгийн Бирж дээр хөрөнгөө босгодог, ноогдол ашгаа бидэнд өгдөг болно. Хөрөнгийн Биржийг бэлдэхийн тулд сайн компаниуд орж ирэх хэрэгтэй. Одоо байгаа сайн компаниуд төвлөрлөө буулгах хэрэгтэй. Алдаа гаргахгүйгээр зөв засаглалтайгаар явбал бидэнд асар их боломж байна” хэмээсэн.

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай дэлхийн улс орнуудын тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдгийг дурдаад манайх энэ жишигт шилжвэл тэтгэврийн сангийн мөнгө Монгол Улсад урт хугацааны капитал бий болгоно гэлээ. Улмаар хөрөнгө бий болж зээлийн хүү буурснаар монголын бизнесүүд хөгжих боломж бүрдэх аж. Тэрбээр модераторын тавьсан эрсдэлийн тухай асуултад “Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоог эрсдэлгүй гэж хэлэхэд хэцүү. Хувийн даатгалын тогтолцоонд шилжсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо, МонголБанкны зохицуулалтан дор эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн этгээдүүд зохицуулалт хийх учраас өнөөгийн хэрэгжиж буй тогтолцооноос эрсдэл багатай” хэмээн хариулсан. Хэлэлцүүлгийн төгсгөлд модератор Б.Өлзийбаяр

“ӨНӨӨДӨР ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ РЕФОРМ ГЭДЭГ СЭДЭВ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА НЬ МАШ ЧУХАЛ. ЭНЭ АСУУДАЛ МАШ ОЛОН ЖИЛ ШИЙДЭГДЭХГҮЙ УЖГИРЧ ЯВСААР ИРСЭН.

гэв. Тэрээр “Хуваарилалтын тогтолцооноос хуримтлал руу шилжсэн 30-аад улс байдгаас 18 нь эргээд хуваарилалт руу шилжсэн, олон улсын шинжээчид хуримтлал, хуваарилалтын тогтолцоог хослуулж хөгжүүлбэл зохистой гэж үзсэн учраас нэлээд улс хосолмол байдлаар хөгжүүлээд явж байна” гээд тэтгэврийн шинэчлэлийн асуудал дээр манайх маш болгоомжтой хандах ёстойг санууллаа. “Ард Лайф”-ын Б.Гантулга захирал “Тэтгэвэр бол эрсдэл биш буюу даатгалын бүтээгдэхүүн биш. Тэтгэвэр сан хэлбэрээр явах ёстой” гэв. Учир нь Тэтгэврийн даатгал гэдэг нэршлийг аваад үзвэл “даатгал” гэдэг ганцхан үг бидний ирээдүйд хүртэх ёстой байсан тэтгэврийн олон үр өгөөжийг хааж байгаа аж. Жишээлбэл, бидний цалингаасаа төлсөн мөнгө даатгалын үйлчилгээний хураамж байсан учраас ирээдүйд өвлөгдөхгүй, хоёрт даатгал гэдэг үг орсноороо тухайн мөнгөн дээр хүү, өгөөж тооцох үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл энэ мөнгө заавал өсөх шаардлагагүй болж байгаа гэдгийг тэр онцоллоо. Гантулга тэтгэврийн тогтолцооны шинэчлэл дээр болгоомжтой

65

Улс төрчдийн амлалтанд байн байн өртдөг, бидний ирээдүйн амьдралын баталгааг хангаж чадахгүй байгаа энэ тогтолцоог өнөөдөр шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Мэдээж шилжилт болгон эрсдэлтэй. Эрсдэл дээр бид бусад орны туршлагаас судлах, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай” гээд зааланд цугласан хүмүүсээс “Шилжилт хийхийг зөвшөөрч байна уу” гэхэд бүгд дуу нэгтэйгээр гараа өргөсөн юм.

Нийтлэлийг Т. Гүндэгмаа


66

INVESTOR NATION FORUM 2020

БИЗНЕСИЙН ОРЧИНД ТӨР БА МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО Модератор: Оюу Толгой компанийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн Зөвлөх Э.Лхагва Панелистууд: Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Амартүвшин, Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх Захирал О.Адъяа, Монголын CEO Клубын Ерөнхийлөгч В.Ганзориг, Монголын даатгалын холбооны Ерөнхийлөгч Ж.Батжаргал

Хэлэлцүүлгийн эхэнд модератор Э.Лхагва “Бизнесийн холбоод маш олон гишүүдтэй. Жишээ нь, Даатгалын холбоо 17, СЕО клуб 20-30, МҮХАҮТ 4000 гаруй, AmCham 60, Улаанбаатар Chamber 120 гаруй гишүүнтэй. Та бүгд төр засагтай холбогдож

байдаг хүмүүс учраас асар их мэдээлэлтэй байдаг болов уу” хэмээгээд 2019 оноо товчхон дүгнэж хэлэхийг хүсэв. Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа “Монгол дахь Америкийн худалдааны танхим

бол Монгол дахь америкийн болон гадаадын, мөн бусад үндэсний хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг танхим юм. Манай гишүүд 2019 оныг хоёрдмол байдлаар харсан байх гэж бодож байна. Нэг талаас, улс орон маань харьцангуй эдийн засгийн өсөлттэй байлаа, валютын 4 тэрбум гаруй долларын нөөцтэй боллоо гэх мэт эерэг макро үзүүлэлтүүд гарсан байна. Нөгөө талаас, бизнестэй холбоотой олон асуудал хэвээр байна. Төрөөс явцуу хүрээнд хууль санаачилж, хувийн томоохон бизнес компаниудыг хамгийн


INVESTOR NATION FORUM 2020 сүүлд оролцуулдаг хандлага урьдын адил үргэлжилсээр байна. Уул уурхайтай холбоотой асуудлууд бас гарлаа, гадны хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр анхаарал хандуулдаг Оюу толгой энэ жилийн турш маш хүнд байдалтайгаар яригдлаа. Мөн Монгол Улс маань харамсалтайгаар “саарал жагсаалт” гэдэг зүйл рүү орчихлоо.

ТӨРӨӨС РЕФОРМЧ ШИНЖ ЧАНАРТАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ҮЙЛ ЯВЦ, МЕХАНИЗМ ДУТАГДАЛТАЙ, ЦААСАН ДЭЭРХ САНАЛ САНААЧИЛГА НЬ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГААТАЙ ЭНЭ ХОЛБООТОЙ БОЛОВ УУ” хэмээв. Энэ сэдвээр панелист, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2020 оны төсөв 2,4 их наядын алдагдалтай батлагдаж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт бол үндсэндээ “тэг” хэмжээнд хүрчихсэн. Гадны хөрөнгө оруулалт байхгүй бол төсвийн энэ алдагдлыг зээлээр санхүүжүүлдэг. Бид өрсөлдөх чадвараараа хоёр байр ухарчихсан, бизнес эрхлэх индексээрээ долоон байр ухарсан, энэ бол бидний өнөөдрийн бодит дүр төрх. Бизнесийн салбарт өсөлт харагдаж байна уу гэвэл, тэнд ямар ч өсөлт алга. Би үүнийг нийгмийн даатгалын өрөөр жишээ аваад хэлмээр байна. 2017 онд шинэ хуулиар нийгмийн даатгал өссөн, тэр үед байсан өртэй компанийн тоо

67

бараг 35 хувиар өссөн, 20 мянган компани 170 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа. Гэтэл 2020 оны нэгдүгээр сараас ахиад хоёр хувиар өсч байдал улам хүндэрнэ. Өнөөдрийг хүртэл, бидний сонгосон нийгмийн 30аад жилийн хугацаанд Монгол Улс нийт 23 тэрбум долларын гадны хөрөнгө оруулалт авсан байдаг. Үүний 9,9 тэрбум нь зөвхөн Оюу толгойтой хамааралтай. Тэгэхээр яаж Оюу толгойн дайтай 3-4 компани үүсгэж гаднаас хөрөнгө татах вэ? Иймээс хувийн хэвшлийнхэн бид нийлж, хүчээ нэгтгэж ажиллах

учиртай байдаг. Тэгэхээр цөмөөрөө нэгдсэн ойлголтонд хүрэх ёстой. Өмнөх алдаагаа давтахгүй байя. Дээшээ харж амьдрах биш, одоо доошоо, залуус руугаа хандсан, тэднийгээ дэмжсэн бодлого гаргая. Хүмүүс хоорондоо биш, асуудал руугаа төвлөрч ярьдаг, асуудлаа шийдэхийн тулд бүтээлч байж эвлэлдэн нэгдье. Монголчууд хоорондоо өрсөлдөөд байх биш, Монгол Улс дэлхийн бусад 200 Улстай өрсөлдөх боломжийг бүрдүүлье” хэмээн салбарынхан болон ирсэн зочдыг хүч хавсран улсаа хөгжүүлэхийг уриаллаа. Хэлэлцүүлгийг

хэрэгтэй” хэмээн саналаа хэлсэн бол хэлэлцүүлгийн дараагийн зочин болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн форумын үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг “Ний нуугүй хэлэхэд бизнесийн орчин сайжрахгүй байна. Гадны хөрөнгө оруулалтыг бид амжилттайгаар хөөж явуулсан. Гадаад хөрөнгө оруулалт зогсохоор, бүр таг зогсвол юу болдгийг бид 1990-ээд оны үед мэдэрсэн. Харин 2013-2016 онд бид эдийн засгаа “агштал” хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоож байсан. Япон, Америк, Хятад гээд их мөнгөтэй атлаа гадны хөрөнгө оруулалтыг дэмжээд байдаг улсууд цаанаа

Монголын даатгалын холбооны Ерөнхийлөгч Ж.Батжаргал үргэлжлүүлж, “Даатгалын салбар бол санхүүгийн салбар дотроо маш онцлог бизнес. Даатгалын салбар нэлээд сайн санхүүгийн үзүүлэлттэй гарч, хөрөнгийн болон ашигтай ажиллагааны хувьд ч мөн өсч байгаа. Энэ өсөлт нь төрийн бодлого сайн байснаас биш, харин бага байсан учраас л өсч байгаа. Цаашид хэд дахин хурдтай өсөх боломжтой. Улс орныг эрсдэлээс сэргийлэх, эрсдэл тохиолдоход даван туулахад нөөц сан зайлшгүй хэрэгтэй. Үүнийг бий болгодог гол тогтолцоо бол даатгал. Гэтэл энэ системээ


68

INVESTOR NATION FORUM 2020

ойлгодог хүн төрд маш цөөн байна. Бид хуулиар 30 хоногт олгодог нөхөн төлбөрийг 20-хон минутанд олгох боломжтой болж байгаа. Тэгэхээр бид хуулиасаа илүү хурдтай ажиллаж байгаа гэсэн үг” хэмээх үгсээр хүч нэмэв. Монголын CEO клубын Ерөнхийлөгч В.Ганзориг “Бид одоогоор, оффшор дансаар нь мэдэх Панам гэдэг улстай адил түвшинд, авлигын индексээрээ дэлхийн улсуудаас хамгийн сүүлд жагссан байна. Судалгаагаар, ДНБ дэх төрийн нөлөөлөл бараг 70 хувь руу дөхөж байна. Уг нь хувийн хэвшил 70-80 хувийг бүрдүүлдэг байсан бол эсрэгээрээ байгааг эрүүл үзэгдэл гэж би бодохгүй байна. Урьд нь бид эдийн засгийн асуудал ярихдаа “баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын ялгаа” гэж ярьдаг байсан бол одоо “боломжийн тэгш бус хуваарилалт, алдагдсан боломжийн өртөг” гэдэг үгс их яригдаж байна. Мөрөөрөө бизнес эрхлээд явж буй хүмүүс яаж ЖДҮ-гийн зээлийг хүүгүй шахам авчихсан хүмүүстэй өрсөлдөх юм бэ? Боломжгүй шүү дээ. Бизнесийн орчин өөрөө ийм булингартай учраас

БИД ХООРОНДОО НЭГДЭЖ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД НЬ ИЛҮҮ ХҮЧИРХЭГ БОЛЖ, БИД ӨӨРСДӨӨ ЧАДАВХЖИХ ЁСТОЙ. БИД ШҮҮМЖЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ, ШИЙДВЭР ГАРГАДАГ ХҮМҮҮС ДЭЭР ШИЙДЭЛТЭЙГЭЭ ОЧИХ ХЭРЭГТЭЙ юм байна гэдгийг ойлгосон учраас ийнхүү нэгдэх болсон” гэв. Модераторын зүгээс 2020 онд ямар чиглэлээр ажиллах

сонирхолтой байгааг асуухад панелист Адъяа “Бид ирэх жил хоёр чиглэлээр ажиллана. Нэгт, түрүүнд хэлсэнчлэн саарал жагсаалтын асуудал. Хоёрт, төрийн өмчит компаниудын өөрчлөлт шинэчлэлтийн цаг үе иржээ гэж үзэж байна. Жишээ нь, “Монгол шуудан” компанийн шинэчлэлд Ард Санхүүгийн Нэгдэл оролцсоноор төрийн өмчит компанийг яаж хувьчилж, Хөрөнгийн Биржид оруулан, хувийн хэвшлийн оролцоотой хэрхэн хөгжүүлж болдгийг харуулсан амжилттай түүх бий. Бид төрийн өмчит компаниудыг зоригтой шинэчилж, реформ хийх хэрэгтэй байна” гэсэн бол Ч.Ганхуяг “2020 он бол сонгуулийн жил. Бидэнд зургаан сарын хугацаа байна. Зарим нэг асуудал дээр дуугаа нэгтгэж байгаад хүчтэй алхам хийх алтан боломж байна. Бүгд маш эрч хүчтэй ажиллах болов уу. Тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Популистуудыг байхгүй болгомоор байна. Саналаа өгдөггүй бизнес эрхлэгч олон бий. Бид бүгдээрээ саналаа өгч байж, ирээдүйдээ эзэн болно. Тэгж байж монголчууд бид баян болж, бидний хүүхдүүд боловсрол эзэмжиж, орчин маань эрүүл болно” хэмээн хариуцлагатай сонголт хийхийг уриалан, сануулсан юм. Харин панелист В.Ганзориг “Амжилттай яваа том компаниудыг нийгмийн дайсан мэтээр сэтгэж, үзэн ядах, дургүйцэх зэргээр нийгмийн уур амьсгал эвдэрч байгаа нь шинэ компани үүсгэн байгуулж буй залууст нэр хүндийн болон санхүүгийн асар их эрсдэл авчирч байна” хэмээгээд, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд анхаарч, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахыг, мөн “Монголын эдийн засгийн форум”-аа жил бүр таслахгүй зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Иргэд маань 2020 оны сонгуульд хариуцлагатай оролцоосой. Ядаж сонгуульдаа саналаа өгдөг, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцдаг байгаасай. Бид өөрсдөө хариуцлагагүйгээс өнөөдөр ийм байдалтай байгаа” хэмээн чухалчлан захисан юм. Нийтлэлийг Б. Ганчимэг


INVESTOR NATION FORUM 2020

69

ФИНТЕК БА САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТҮЙВЭЭЛТ Модератор: UNREAD-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал Панелистууд: Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү хариуцсан Захирал Б.Золбоо МонголБанкны Төлбөр тооцооны газрын Захирал Э.Анар Хасбанкны Цахим банкны газрын Захирал С.Мөнхболд “Зээл.мн” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Эрдэнэбаатар Инсур системийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Б.Чулуунпүрэв

хөгжих, гар утаснаасаа төлбөр тооцоо хийх алхмууд бий болох суурийг тавилаа” хэмээв. Панелистуудаас түйвээлтэд ямар сэтгэл зүйгээр хандаж байгааг асуухад Хасбанкны Цахим банкны газрын захирал С.Мөнхболд “Бид түйвээлтэд бэлэн, хамтдаа түйвээлцэх гэж байгаа” хэмээн эрс хариулаад

Тус хэлэлцүүлэг Монголд санхүүгийн түйвээлт хийх орчин нөхцөл бодитоор ямар түвшинд байгаа тухай яриагаар эхэлсэн юм. МонголБанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар финтекийг нэлээд өргөн ойлголт гэдгийг онцлоод, энэ дотроос технологи дээр суурилсан санхүүгийн хэрэглээг бий болгох, иргэдэд илүү хялбар, шуурхай болгох ажлыг МонголБанкны зүгээс хийж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Сүүлийн 1-2 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай банктай хамтарсан төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд төлбөр тооцооны дэд бүтцийг бүрэн шинэчлэх ажил эхэлсэн. 2019 оны наймдугаар сард ACH буюу “автомат клиринг хаус” гэдэг цоо шинэ систем нэвтрүүлснээр төлбөр тооцооны орчинг урьд байснаас илүү томсгож, гүйлгээний төрлүүдийг нэмсэн. Мөн оны 11 дүгээр сард “Мастер карт” компанитай гэрээ байгуулж Монголд нийт хэрэглэгдэж байгаа төлбөр тооцооны “Т” картыг чиптэй болгосноор цаашид финтек

“ТӨЛБӨР ТООЦОО, ЦАХИМ ХЭТЭВЧ ТӨРЛИЙН ФИНТЕКҮҮДЭД АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛ ЭРХ ЗҮЙН БОЛОН ТЕХНОЛОГИ ТАЛААСАА БҮРДЧИХЛЭЭ”

гэв. Тэд 2019 оны IV улиралд төлбөр тооцооны төлөөлөгчийн зөвшөөрлийг МонголБанкнаас авсан аж. Энэхүү тусгай зөвшөөрөл нь банкнаас бусад аж ахуйн нэгжүүд төлбөрийн системд оролцохоор бол МонголБанкин дахь Хас банкны дансаар дамжуулан үр дүнгийн тооцоогоо хийн, төлбөрийн системтэй гүйлгээгээ интаграцичлаад хөгжүүлээд явах бүрэн боломжийг олгож буй аж. Дараагийн панелист болох Инсур системийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв “Бидний хувьд оноогоо нэг нэгээр нь биш, нэгтгээд ашиглах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Бидний хийж байгаа ажлын эцсийн үр дүн эрүүл мэндийн салбарт гарах юм. Монголчууд “Улсын эмнэлэг үнэгүй, харин хувийн эмнэлэгт мөнгөө төлж үйлчлүүлдэг” гэх тогтсон ойлголттой байдаг. Харин бид үүнийг өөрчилсөн. Та аль ч хувийн эмнэлэгт даатгалаараа үзүүлээд үйлчилгээ авах боломжтой” гэв. Тэрбээр “Улсын эмнэлэг


INVESTOR NATION FORUM 2020

үнэгүй” гэдэг хэвшсэн ойлголт эндүү болохыг сануулаад “Сар бүр мөнгө төлж эрүүл мэндээ даатгуулдаг бол Инсур аппликэйшн дэх даатгалын компаниудаас дурын нэгийг сонгоод мөнгө төлөхгүйгээр, худалдан авалтаас бий болсон оноонуудаараа эрүүл мэндээ даатгуулах боломж бүрдсэн” хэмээн тайлбарлав. Хэлэлцүүлгийн ээлжит панелист, Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү хариуцсан захирал Б.Золбоогоос “Санхүү хариуцсан захирлын хувьд финтек технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар бодит үр дүнд хүрсэн бэ?” гэж асуухад “Зөвхөн апп гаргаад финтек болох бус, цаана нь болж байгаа бизнесийн үйл явцыг бүгдийг технологижуулснаар энэ нь финтек болж, харилцагчдадаа өртгийг бууруулж өгөх боломж бүрддэг. Жишээ нь, бүтээгдэхүүн авахын цаана гэрээ байгуулах, тооцоолол хийх гэхчлэн хүний ажиллагаа орсон бол үүнийг технологижуулснаар асар их ажлыг нугалж, зардал хэмнэх боломжтой болно. Тухайлбал,

манай компани 2019 оны нэгдүгээр сарын 19-нд харилцагчдад өөрийгөө бүртгүүлэх боломжийг нээж өгсөн юм. Өнөөдрийг хүртэлх 10 сар гаруйн хугацаанд 300 гаруй мянган харилцагч өөрийгөө бүртгүүлсэн байна. Бид улиралд 100 мянган харилцагч авахдаа өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн данс нээж байсан. Ер нь бол,

50 САЛБАРТАЙ БАНК БАЙЛАА ГЭХЭД, НЭГ ХҮНД 30 МИНУТ ЗАРЦУУЛНА ГЭВЭЛ АЖЛЫН НАЙМАН ЦАГТ ДУНДЖААР 1000 ДАНС НЭЭХ БОЛОМЖТОЙ. ХАРИН АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ФИНТЕК ТЕХНОЛОГИ АШИГЛАСНААР ОЛОН САЛБАРГҮЙГЭЭР ГУРАВХАН УЛИРАЛД 300 МЯНГАН ХҮНД ХҮРЧ ЧАДСАН

70

хэмээн мэдэгдсэнээр форумын зочдыг төдийгүй панелистуудыг гайхшируулаад авсан. Цугласан олны зүгээс богино хугацаанд магтам амжилт гаргасан Ард Санхүүгийн Нэгдлийнхэнд халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм. Хэлэлцүүлэг үргэлжилж, финтек нь нийгэмд санхүүгийн хүртээмжтэй байдлыг хэрхэн буй болгодог талаар яриа өрнөв. “Зээл.мн” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар “Хүртээмжийн хувьд, нийгэмд санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй хоёр хэсэг байдаг. Нийгмийн даатгал төлдөггүй аж ахуй эрхэлдэг хүмүүс, санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан мэдлэг авч чадахгүй байгаа хүмүүс. Ажиглаад байхнээ, нийт зээлдэгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Үүн дотроо өрх толгойлсон, 38-аас доош насны эмэгтэйчүүд бараг тал хувийг нь эзэлж байна. Тэдний ихэнх нь нийгмийн даатгал төлөхгүйгээр тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг хүмүүс. Бид Азийн хөгжлийн банктай хамтран


INVESTOR NATION FORUM 2020 эмэгтэйчүүдийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн гэрээг амжилттай хийж чадсан нь олны талархлыг хүлээсэн. Миний бодлоор, хүмүүст санхүүгийн мэдлэг олгохын тулд ам дамжин ярих, эсвэл цаасан дээр хэвлээд тараах нь цаг шаардахаас гадна өндөр зардалтай. Тэгвэл хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй арга нь финтек. Үүнээс гадна,

ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖООР УЛАМЖЛАЛТ, МЭДДЭГ ЗҮЙЛЭЭ ШИНЭЭР БИЧИХИЙГ ТҮЙВЭЭЛТ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА хэмээн цохон хэлэв. Харин энэ тухайд Хасбанкийг төлөөлсөн С.Мөнхболд “Манайх нэг сая гаруй харилцагчтай. Тэд бүгд апп ашиглаад сэтгэл ханамжтай үлдэж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Тиймээс бид финтекүүдээс их зүйл сурч, хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Финтекийн түйвээлтэд хүч нэмэх зүйл болох цахим гарын үсгийн хэрэгжилт, нэвтрүүлэлт жаахан хангалтгүй байдаг шиг санагддаг. Иргэд тоон болон цахим гарын үсгээ ашиглаад эхэлбэл финтек чиглэлийн бизнесүүд, зөвхөн банк ч биш банк бус болон технологийн компаниудад бизнесээ бүрэн цахимжуулж технологижуулах том суурь хүчин зүйл болох юм” гэв. Финтекийн бодит хэрэглээ болон цаашдын хөгжлийн тухайд Э.Анар “Өнөөдөр манайд бүх ажил биеэрээ очиж иргэний үнэмлэхээ үзүүлээд гарын үсгээ зурдаг хэлбэрээр явагдаж буй нь финтек хөгжихөд тушаа болоод байх шиг. Монголчууд дэлхийн улс орнуудаас төлбөр тооцооны хувьд хойно үлдэж хоцроогүй, харин ч хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэхэд Б.Золбоо “Бид биометрик буюу хурууны хээгээ ашиглан төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлчихсэн байгаа” хэмээн маш дэвшилтэт, таатай мэдээ дуулгаж хурсан олныг баярлуулсан билээ.

Нийтлэлийг Б. Ганчимэг

71


72

INVESTOR NATION FORUM 2020

УЛААНБААТАР БИЗНЕСИЙН ОРЧИН Модератор: “Саян” корпорацын ерөнхий Захирал Д.Сайнбаяр Панелистууд: Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Unitel Группийн Гүйцэтгэх Захирал Д.Энхбат, Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхсоёл

100 жилийн өмнө дэлхийн хүн амын 2% нь хотод амьдардаг байсан бол өнөөдөр 7% болсон байна. Энэ замаар Улсын нийслэл Улаанбаатар маань ч замналаа. Хүн амын тал нь шахуу оршин сууж, ажиллаж, аз жаргал зовлон гунигаа мэдэрдэг хотод маш олон бизнес эрхлэгч нар, ажил олгогчид, ажиллах хүчин, боловсон хүчин боловсорч байна. Бид алхам тутамдаа хотын асуудалтай нүүр тулдаг. Ийм ч учраас Хөрөнгө Оруулагч үндэстэн 2019 оны зургаа дахь хэлэлцүүлэгт Улаанбаатар бизнесийн орчин сэдвийг хөндөн төр, иргэн, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаас төлөөлөгч нар ирж өөрсдийн санал бодлоо хуваалцаж бүтээлч санаа шийдлийг гаргасныг дурдах нь зүйтэй. Модератор Д.Сайнбаяр нийт иргэдийн өмнөөс Монгол Улсын томоохон асуудлын нэг байсан утааг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсанд нь одоогийн засгийн газар, хотын даргад баяр хүргэснээр уг хэлэлцүүлэг эхэлсэн ба түүнээс дараагийн гурван алхмаа томьёолохыг хүссэн юм. Хотын захирагч С.Амарсайхан түүний


INVESTOR NATION FORUM 2020

73

асуудал ба нийтийн эзэмшлийн талбайгаас олгогдсон байсан газруудад зохих арга хэмжээг авч нийслэлийн тусгай хэрэгцээний газар болгон буцаан авч байгаа таатай мэдээ байлаа. Тэрээр “Бизнес эрхэлж болно. Гэхдээ хэм хэмжээтэй байх ёстой” гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн нь олон хүний талархлыг хүлээлээ.

асуултад “Улсын нийслэл хүн амын тал нь амьдардаг хотын хөгжлийн асуудал өөрөө их өргөн цар хүрээтэй. Агаар хөрсний бохирдол, ажилгүйдэл, хот төлөвлөлт, хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадвартай хот байхын үндэс нь хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлого нь нэгдэх шаардлага. Хоёрт нэг гудам нүүлгээд, хэдэн байр барих биш залуусын хотхонуудыг цогцоор нь шийдэх, 10,000 айлын айросити, Майдар сити, Сэлбэ Баянхошуу дэд төвүүдийг хөгжүүлэх, ногоон орон сууцны

ажлуудыг шат дараалалтайгаар хийх төслүүдийг засгийн газарт танилцуулсан. Гуравт эрсдэлгүй орчин, нийтийн тээврийн өөр хувилбаруудыг санал болгох, шинэчлэх” тухайгаа дурдсан юм. 30 жилийн турш 800 тэрбум төгрөгийг зарцуулж байсан утааны асуудалд сэтгэл ханаж болохгүйг мэдэгдсэн ба хот төр засгийн зүгээс түлшний үйлдвэрлэлтийн жигдрэл, нийлүүлэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа юм байна. Хотын захирагчийн бас нэгэн хүчтэй өрнүүлж буй ажил бол Улаанбаатар хотын газрын

Улаанбаатар хотод ДНБ-ний 67% нь бий болж байгаа буюу ихэнх аж ахуй нэгжүүд хотод төвлөрч байна. Төвлөрлийг сааруулах тал дээр ямар арга хэмжээ авч болох, хотын төсөв рүү хэрхэн хөрөнгө оруулах талаар модератор асуусан нь маш нүдээ олсон асуулт байв. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Өнөөдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлж буй хүмүүс Улаанбаатар хотын даргаас бизнесийн орчныг сайжруулаач ээ гэж хүсэх эрхтэй юу?” хэмээн асуусан нь хүн болгонд нэгийг бодогдуулсан модератын тавьсан асуултыг дагасан хүчтэй


74

INVESTOR NATION FORUM 2020

асуулт байв. Учир нь бидний төлж буй татварын нэг хувь нь ч хотын төсөв рүү ордоггүй ба хангалттай хэмжээний төсөв төсөвлөгддөггүй учир наад захын асуудлуудаа шийдэхэд хүндрэл учирдаг аж. Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бизнесийн орчингоо сайжруулах хүсэлтэй ч татварын ядаж нэг хувь нь дүүрэг, нийслэл орж байх ёстой гэсэн хамгийн энгийн татварын тогтолцоо өнөөдөр алдагдсан байгааг тэрээр дурдлаа.

гэсэн шийдэл энэ үед гарсан юм. Цаашлаад хувийн хэвшлүүд хэрхэн Улаанбаатар хотын тулгамдсан асуудалд орж болох талаар Unitel Группийн гүйцэтгэх Захирал Д.Энхбатаас асуухад Unitel групп биг датан дээрээ тулгуурлан хотын замын түгжрэлийг хэдээс хэдэн цагт, хаанаас хаашаа удааширч байгааг тогтоон хиймэл оюун ухааны тусламжтай факторуудыг өөрчлөн гэрлэн дохионуудыг зохицуулах, гүйцэтгэл дээрээ давхар оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн нь бодит байдал дээр үр дүнгээ өгөх бололцоо бүхий “онцлох” гаргалгаа байв. Хот гэдэг статуст ногоон байгууламж байх нь амьдарч, ажиллах ая тухтай боломжийг бүрдүүлдэг. Иймд ногоон хот болох зорилтын хүрээнд Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 14 чиглэл рүү чиглэсэн төсөл хийж байгаа тухай таатай мэдээг тус хүрээлэнгийн гүйцэтгэх Захирал Б.Мөнхсоёл онцоллоо. Дараагийн ярилцсан нэн чухал асуудал бол Улаанбаатар хотын шөнийн бизнес орчин байв. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “шөнийн бизнесийг

хязгаарлах нь буруу бөгөөд аливаа асуудлыг хорио цээрийн асуудлаар шийдэхийн эсрэг байр суурьтай байдаг. Бид хяналтаа зөв тавих хэрэгтэй” хэмээсэн бол Unitel группийн Гүйцэтгэх Захирал Д.Энхбат

“ШӨНИЙН БИЗНЕС ГЭЖ ЮУ ВЭ ГЭХЭЭС БҮХ ЮМ ЭХЛЭХ ЁСТОЙ. ТҮГЖРЭЛИЙГ ҮҮСГЭЖ БУЙ ТҮГЭЭЛТИЙН МАШИНУУД ШӨНӨ ТҮГЭЭЛТЭЭ ХИЙДЭГ БИЗНЕС ЭРХ ЗҮЙН ОРЧИН, БИЗНЕС МОДЕЛЬ НЬ БАЙВАЛ ХОЁР ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖИНЭ”

ДАГУУЛ ХОТУУД РУУ ШИЛЖСЭН КОМПАНИУДАД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИНГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГВӨЛ ХОТЫН БИЗНЕС ОРЧНЫ ТӨВЛӨРӨЛД НӨЛӨӨЛНӨ

гэж байр сууриа илэрхийллээ. Ерөнхий бодлогын хүрээнд Хотын Захирагч “Шөнийн бизнесийг хорьж байгаа юм байхгүй. 04.00 цаг хүртэл бар цэнгээний газрууд ажиллаж байна. Орон сууцны нэг давхарт үйлчилгээ явуулахдаа тэр хавийн иргэдийг амраадаггүй, асуудал болдог газрууд байдаг тул 00.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоосон. Тэнд байгаа хэдэн мянган айл өрхийн амгалан тайван байдлыг эвдэж, орчныг бохирдуулдаг тул Сөүлийн гудамжинд байсан Шөнийн гудамыг өөрчилсөн. Үүний оронд туул гол дагуу амралт худалдаа үйлчилгээний газар мөн цэцэрлэгт хүрээлэнд өрхийн үйлдвэрлэлийг дэмждэг, гудам худалдааны хэсгүүдийг гаргаж өгснөөр аялал жуулчлал, ажлын байрыг бий болгох юм” гэж дурдлаа. Үүн дээр нэмж Үндэсний Стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл бизнес эрхлэгч нарт зориулсан худалдааны тухай хууль батлагдах хэрэгтэйг нэн тэргүүний хэрэгцээтэй байгааг жишээ аван сануулсан юм. Ингээд модератор төгсгөлд нь хотын агаарын чанар болон түгжрэлд нөлөөлж буй 10-аас дээш жилийн насжилттай машинуудын асуудал болон түгжрэлийн асуудалд дорвитой алхам хийхийг хотын захирагчаас хүсэж хэлэлцүүлгээ базлаа.

Нийтлэлийг Д. Дашмөрөн


INVESTOR NATION FORUM 2020

75

БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ БА ТҮҮНИЙ БОДИТ ХЭРЭГЛЭЭ

2 жилийн өмнөөс ярьж эхэлсэн блокчэйн технологийг нийгэмд идэвхитэй ашиглаж эхлэх ажлын үйл явц, үр дүнгийн талаар харилцан ярилцаж, ололт амжилт, мөн блокчэйнийг Монголд хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тохиолддог тухайд санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд, модератор Б.Гэрэлмаа 2017 онд танхимд хүрэлцэн ирсэн зарим нэгэн зочдын хамтаар анх блокчэйний талаар сонсоод сүлжээний

бизнес юм байна гэж эндүү ойлгоод гараад явж байснаа дурсан инээгээд, өнгөрсөн 2 жилийн хугацаанд төр болон хувийн хэвшлийн зүгээс ямар өөрчлөлт гарсан талаар асуув. Мөн тэрээр

ЭНЭ БОЛ ЯМАР НЭГЭН ПИРАМИД БОЛОН НАРНЫ ЦАЦРАГИЙН ДАГУУ ЯВАГДДАГ ЗҮЙЛ БУС, ТАРХАЛТТАЙ БҮРТГЭЛИЙН СИТЕМ ЮМ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ОЙЛГОДОГ БОЛСОН БАЙХАА

Модератор: “Степпэ Групп” ХХКийн Ерөнхийлөгч Б.Гэрэлмаа Панелистууд: УИХ-ын гишүүн Н.Учрал, “Pyrex International” компанийн Захирал Ильяс Садвакасов, “Ай Си Ти Групп” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Лхамсүрэн, “Бит Мон Экс” ХХКийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг, “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн Эрүүл мэндийн бизнес хариуцсан Захирал Т.Болормаа

хэмээн нэмж хэлээд, хариулт авах эхний панелистаар Г.Лхамсүрэнг сонгов. ICT группийн хувьд блокчейн хоёр жилийн өмнөх яриаг бодитой үйл ажил болгосон жишээ нь ЭЕШ-ыг цахим болгож, маш

олон багш нарын цаг хугацаа. Ажлыг хөнгөвчилж өгснөөр харагдана, мөн автомашины албан журмын даатгал, ХАА-н Биржийг блокчэйн болгон хүлээлгэж өгч буйгаа хэлэв. Мөн тэр үед дөнгөж өлгийдөн авч байсан Trade.mn буюу монголын анхны крипто exchange өнөөдөр 34 мянган харилцагчтай болж, нийт 18 тэрбумын борлуулалт хйичихсэн байгаагаа хэлж блокчэйн технолгийг үйл ажиллагаандаа амжилттай нэврүүлж чадснаа илэрхийллээ. Хэлэлцүүлгийг Б.Гантиг цааш үргэлжлүүлэхдээ, бид цөөхүүлээ ард түмэн учраас зарим шинэ зүйлийг маш хурдтай нэвтрүүлж чаддаг бол нөгөө талаасаа буюу хууль эрхзүйн орчноосоо болоод уягддаг. Технологи болон хууль хоёрын дунд үл зохилдох асуудлууд гардаг. Жишээ нь, Lend.Mn-ы платформд дансны дугаар, нууц үгээ хүртэл өгдөг. Энэ нь үнэндээ, монголоос өөр газарт хийгдэхгүй ажил байдгийг хэлээд хууль эрхзүйн


INVESTOR NATION FORUM 2020

талаас нь товчилсон энэхүү ажиллагааг ирээдүйд өөрчилж заавал нотариат орж гарын үсэг зурж гэрээ байгуулах шаардлагагүй орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж боддогоо хэлсэн юм. Модераторын зүгээс Цахим бодлогын түр хороог ахалдаг Н.Учралаас төрийн оролцоо талаас юу хийж буйг лавлан асуухад Монголчууд бүгдээрээ нэг ижил дугаартай болох буюу Social Security Number-тай болох ажлыг тогтоолдоо үүрэг болгон өгөөд буйгаа дуулгав. Засгийн газар болон УИХ-ын ажлын хэсэг саяхан, түүхэндээ анх удаа хамтарч төрийн цахим шинэчлэлт явуулах ажлын хэсэг байгуулсан байна. Тэд Истони Улсын загварын дагуу EMongolia гэх цахим шилжилт хийхээр болсноос гадна Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчилжээ. Үүнд суурилан төвлөрсөн бус кодлогдсон технологид суурилж бүртгэх том дэвшил гарсан байна. Ийнхүү тус хуулинд, кодлогдсон технологид суурилан иргэд, үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бүртгэнэ гэсэн тогтоол гарчихсан байгаа учраас блокчэйний хувьд эрх зүйн

орчин бүрдчихсэн байгаа гэж харж байгаагаа мэдэгдлээ. Харин эрүүл мэндийн салбар дахь блокчэйний уялдаа холбооны талаар Т.Болормаа хэлэхдээ,

АШУ БОЛОН ТЕХНОЛОГИ ХООРОНДОО ХАНГАЛТТАЙ УЯЛДАН АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БАРИЛ Ч ДАГААД ХӨГЖИЖ БАЙГАА, ТЕХНОЛОГИЙН АЧААР БИД ТӨРСНӨӨСӨӨ ЭХЛЭЭД НАС ЭЦЭСЛЭХ ХҮРТЭЛХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮХЭЭ МЭДЭЖ, ХАДГАЛАГДАН ҮЛДЭХ ҮЙЛДЛИЙГ БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИЙН АЧ ТУСААР БИЙ БОЛГОЖ ЧАДСАН

76

гэлээ. Мөн тэрээр, “Дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын ардчилал болж байна. Бид тун удахгүй зарим дүрс оношлогооны шинжилгээг хиймэл оюун ухаан дээр үндэслэн хийхээр ажиллаж байна. Дэлхийн банктай хамтраад эрүүл мэндийн нэгдсэн сан бий болгохоор ажиллаж байна. Төвлөрсөн мэдээллийг бүртгэх, хадгалах, ашиглах замаар хүмүүс мэдээллээ онлайнаар авах боломж нээгдэнэ. Хэзээ хэрэгжихийг тааж мэдэхгүй байгаа ч ойрын хэдэн жилд хэрэгжих байх гэж найдаж байна. Дашрамд, ирээдүйн эмнэлэг ямар байх вэ гэхээр сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн төв байна. Амбулаторийн эмчилгээ гэрт шилжинэ. Гар утсаараа хиймэл оюуны алгоритм ашиглаад тусламж авч, эмч дуудах, олон шинжилгээ хийлгэх боломжтой болно ” гэсэн өөдрөг мэдэгдлүүд хийсэн нь эрүүл мэндийн салбарын ачаалал, хүлээлт ихтэй манай улсын хувьд блокчэйний тусламжтайгаар иргэнийхээ эрүүл мэндэд илүү анхаарал хандуулах боломж бүрдсэн цаг үе ирж буйг илтгэв. Модератор уригдан ирсэн панелистуудаас, “Сайны хажуугаар Саар” гэгчээр


INVESTOR NATION FORUM 2020

77

блокчэйн зах зээл дээр маш олон хуурамч компаниуд байдаг. Үүнийг хуульчлаагүй байгааг далимдуулаад хүмүүсийн мэдлэггүйг ашиглаж маш их хэмжээний мөнгө залилсан тохиолдлууд их гарсан. Монголд ч бас бүртгэгдсэн байгаа энэ асуудлыг хэрхвэл зохилтой талаар саналаа хэлнүү хэмээн хүсэв. Б.Гантиг: “Луйврын шинж чанартай зүйлс ямагт их амар хялбар аргаар амжилтанд хүрэхийг санал болгодог.

ХИЙСВЭРЛЭЛ ИХТЭЙ, ӨНДӨР ӨГӨӨЖ АМЛАХ Ч ЮМУУ, БОДИТ БИШ ЮМ ШИГ САНАГДААД ЯВЧИХВАЛ ҮНЭХЭЭР Л БОДИТ БИШ БАЙДАГ” хэмээгээд мөн анхаарууштай нь монголчууд нэг нэгнээ хуурамч зүйлд татан оруулах нь элбэг байдаг шиг санагддаг бөгөөд аливаад болгоомжтой, нягт хандахыг захив. Харин Г.Лхамсүрэнгийн хувьд, “Хууль эрх зүйн орчинд зарим нэг хаалтуудыг хийх ёстой. Бүх зүйл сул байж болохгүй. Зөв бурууг ялгаж сурахын тулд олноороо хохирох ёсгүй. Арга зүй, арга хэмжээгээр бие биедээ туслах ёстой” хэмээсэн бол Н.Учралын зүгээс, “Технологи гэдэг байнга шинэчлэгдэж, өөрчлөлт явагдаж байдаг учраас тодорхой хуульчлахад хүндрэлтэй байдаг. Өндөр технологийн компаниудаа татварын бодлогоор дэмжинэ гэсэн заалт бий. Технологи дамжуулах төвүүд, хамтын оффисуудыг бүртгэлжүүлээд, тэднийг татвараас чөлөөлөх ажил хийнэ гэж бодож буйгаа илэрхийлсэн нь зочдын талархал хүлээсэн мэдэгдэл байлаа. Блокчэйнийг саар байдлаар ашиглахыг завддаг, хэсэг бүлгүүдээс хэрхэн

өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалж болох талаар Ильяс Садвакасов, “Хэрвээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл сайн судлах хэрэгтэй” хэмээгээд ямар ч тохиолдолд таны аюулгүй байдал өөрийн тань л гарт байдгийг нэмэн хэлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд залнаас асуулт тавьж болох журмын дагуу, “Мода Монголоор дуусдаг?” гэхэд Г.Лхамсүрэн: “Энэ тал дээр “үгүй” гэж хэлнэ. Учир нь, жишээ болгоход, дэлхийн 70 гаруй улсад албан журмын даатгал бий. Үүнийг хариуцдаг тухайн улсын ихэнх компаниуд блокчэйн технологид шилжээгүй байдаг бол бид чадчихсан. Мөн хоёрхон хоногийн өмнө Солонгос Улс төрийн үйлчилгээнийхээ 35 хувийг блокчейнд шилжүүлснээ зарласан. Хоёр долоо

хоногийн өмнө Индионезийн Ерөнхийлөгч, төрийн албаныхаа 2 албан тушаалыг үгүй болгоод, хиймэл оюун ухаан, блокчэйнээр гүйцэтгүүлнэ гэсэн тушаал гаргасан. Гэтэл бид ХАА-н Бирж, 300 гаруй эрүүл мэндийн төв болон эмнэлгүүд бүртгэлээ блокчэйн дээр хийж байна. Тэгэхээр бид энэ технологийн тал дээр хоцроогүй, магадгүй өөрийнхөө хэмжээний улсуудаас түрүүлж, зарим нэгтэй нь зэрэгцэж яваа. Хамгийн гол нь бид энэ ажлаа хурдацтай хийгээд цаашид зөв хөгжүүлээд явах нь чухал гэдгийг онцлон хэлээд “Монголоор дуусах биш, харин ч бид түрүүлж яваа” гэдгийг дахин хэлмээр байна хэмээснээр танхим дүүрэн халуун алга ташилт дунд хэлэлцүүлгээ өндөрлүүллээ. Нийтлэлийг Б. Ганчимэг


78

INVESTOR NATION FORUM 2020

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ Модератор: BSP ХХК-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг Панелистууд: МонголБанкны Санхүүгийн мэдээллийн албаны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд Захирал О.Одбаяр, СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох, Монголын ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, “ГрэйпСити Монгол” ХХК-ийн Бизнесийн газрын Захирал С.Тулга, Монголын финтекийн холбооны Гүйцэтгэх Захирал Д.Болдбаатар

Энэ хэлэлцүүлгийн гол сэдэв нь комплайенс буюу хууль эрх зүйн орчин байсан бөгөөд урьсан панелистуудтай холбоотойгоор 1072 хувьцаа, зээлийн хүү, санхүүгийн хууль дүрэм хэрэгжихгүй байгаа шалтгаан, санхүүгийн зах зээл дээрх хуулиудыг технологи руу шилжүүлэх зэрэг дэд сэдвүүдийг хамарсан юм. Монголын ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч З.Алтанзулаас модератор зээлийн үнийн дээд хязгаарыг тогтоох хуулийг хэрхэн үзэж байгаа талаар асуухад тэрээр “Улс төрийн зорилготой популизм хийх хууль” хэмээн эрс шулуухан хариулсан. Энэ талаар тэр “Мэдээж, энэ хууль хүн болгонд таалагдана. Гэхдээ энэ хууль бол албадлагын арга. Бугуйн цагаар

зүйрлэвэл нэг хүрдийг хүчээр нөгөө тийш нь эргүүлж эхэлж байгаа хэрэг. Жижиг, бичил бизнес эрхэлдэг бүртгэлтэй 180 мянга орчим аж ахуй нэгж манайд бий. Бүртгэлгүй албан бус зах зээл дээр 220 мянга орчим өрхийн бизнес бий. Эд нарт тэр бага хүүтэй зээл очихгүй. Орон нутагт очдог байсан санхүүгийн хүртээмж байхгүй болно. Системтэйгээр, суурь учир шалтгаануудыг нь тогтворжуулж байж шийдэл нь гарч ирнэ. Эдийн засаг, улс төр, мөнгөний тогтвортой бодлого манайд хэрэгтэй байна” гэв. Санхүүгийн хууль дүрмүүд хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байгаа асуудал дээр Алтанзул хэрэгжүүлэх боломжтой, эсвэл боломжгүй

хууль байна гэдгийг сануулав. Тодруулбал, энэ олон хуулиудыг хооронд нь уялдуулах хэрэгтэй гэдгийг тодорхой баримттайгаар хэлэв. Тэрбээр “ “Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т санхүүгийн салбарт банкны эзлэх массыг тараан байршуулах ерөнхий бодлого бий. Нөгөөтэйгүүр санхүүгийн салбар дахь идэвхгүй байгаа бүтээгдэхүүнүүдийг идэвхжилтэнд оруулах зүйл яригдаж байна. Гэтэл өөр хуулин дээр очингуутаа бусад санхүүгийн салбарынхаа хөгжлийг хумисан заалтууд ороод ирдэг. Жишээ нь, Татварын хууль дээр банкууд гаднаас мөнгө оруулж ирвэл төлж байгаа хүүн дээр нь 5 хувийн татвар авдаг, бусад аж


INVESTOR NATION FORUM 2020

дотоод мэдээллийн асуудал. Бид санхүүгийн хэргийг цагдаа, прокурор руу шилжүүлдэг, гэтэл энэ нь явж явж байгаад эргээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна аа гэсэн асуудал тавьдаг. Хөгжсөн, зах зээл өндөр орнуудын зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлдэг нэг том арга хэмжээ бол мөрдөн шалгах буюу тухайн сэжигтэйд тооцогдсон, зах зээлийг урвуулан ашигласан, дотоод мэдээлэл эзэмшсэн гэгдэж буй гүйлгээнүүд дээр шууд гардан орж, мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулдаг” гэсэн юм.

ахуй нэгжүүд, банк бусууд 20 хувийн татвар төлдөг. Нөгөө төвлөрсөн санхүүгийн зах зээлийг тараах бодлого үүн дээр уялдсан уу. Зээлийн хүүгээ буулгая гэж ярьдаг, гэтэл тэнд татварын зардал нь илүү өндөр болчихсон байх жишээтэй” хэмээв. Санхүүгийн зохицуулах хорооны Ц.Цэрэнтогтох комплайенсын

79

ОДООГООР МАНАЙ УЛСЫН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТ ДҮРЭМ ЖУРАМД СУУРИЛСАН ХАНДЛАГАТАЙ БАЙГАА БА ЦААШИД ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ

хэмээн тэр нэмж хэлэв. Түүний хэлснээр энэ тогтолцоог бүрдүүлэхэд технологийн асуудал чухал аж. “МонголБанк”-ны Л.Очгэрэл комплайенсын тухайд олон улсын FATFA-гийн зөвлөмжийг цохон дурдаад, үүнийг дагаж мөрдөх шаардлагатай гэлээ. Fatwa-г тэрбээр “Дэлхий нийтээрээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх шаардлага бий болсон. Тиймээс Европын холбоонд үүссэн Fatwa гээд байгууллагын стандартыг бүх нийтээрээ хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Үүний зорилго нь тухайн орны ард иргэдийг, мөн санхүүгийн байгууллагыг хамгаалах. Нөгөө талдаа Fatwa-гийн стандарт нь гадаад бодлогын том хэрэгсэл болчихсон” хэмээн тайлбарлав. Зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Очгэрэл “Хүүгээс олж байгаа ашиг их байвал банкны санхүүгийн систем үр дүнтэй ажиллахгүй байна гэж үздэг. Хүүгээс олж байгаа ашиг өгсөх тусмаа Fatwa-гийн зөвлөмжийн комплайенс хэрэгжилт буурч байна.

тухайд “Тухайн байгууллага комплайенсын тогтолцоогоо бүрдүүлээд баталсан дүрэм журмуудыг үйл ажиллагаандаа заавал мөрдөх шаардлага бий болсон. Энэ дүрэм журмуудыг мөрдөж эхэлсний дараа ёс зүйн асуудал яригддаг” гэлээ. Санхүүгийн хууль дүрэм журам манайд мөрдөгддөггүй асуудал дээр тэрээр “МонголБанк юм уу, СЗХ-н дээр мөрдөн шалгах гэдэг чиг үүрэг байдаггүй. Манайх гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаад шилжүүлдэг. Цагдаа шүүхэд яг энэ санхүүгийн чиглэлээр мэргэшсэн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, прокурор байна уу гэвэл эргэлзээтэй. Үнэт цаасны салбар дээр гол яригддаг асуудал бол зах зээлийг урвуулан ашиглах


80

INVESTOR NATION FORUM 2020

Хүүг бууруулах нэг шалтгаан нь энэ Fatwa-гийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчноо дагах асуудал юм. Тэгж байж өрсөлдөөн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл бохир мөнгөний урсгалыг хаана” хэмээсэн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн О.Одбаяр захирал санхүүгийн зах зээл дээр шинээр бизнес эрхэлж байгаа компаниудад ирж байгаа шалгалт нэмэгдсэн гэдгийг ярианыхаа эхэнд дурдав. Тэрээр “МонголБанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад хууль хүчний байгууллагууд Fatwa-тай холбоотой дөрвөн асуудал дээр тодорхой шийдлүүдийг гаргаж өгч, бизнес эрхлэгчдийн орчныг сайжруулж өгөхгүй бол дотооддоо үл ойлголцолтой учраас гадны зах зээл дээрээс хөрөнгө босгох асуудал хүндрэлтэй болсон.

БИДЭНД БИЗНЕС ХИЙХ ОРЧНЫГ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОЖ ӨГӨӨЧ ЭЭ”

гээд эрсдлээс урьдчилан сэргийлсэн, бизнесийг дэмжсэн санхүүгийн хууль хэрэгтэй байгааг уламжлав. “ГрэйпСити Монгол”-ын С.Тулга “Европ, Зүүн өмнөд азийн

орнууд бүгд хөрөнгө оруулалтаа комплайенсд суурилсан шийдлүүд рүү хийж байна. What’s up, фэйсбүүк мессенжер, банкны бүх суурь систем гэхчлэн байж болох бүх суваг дээр очоод, өөрчилж болохгүй бүх датануудыг нь бүртгэж аваад, хэн хэзээ ч мэлзэж болохооргүйгээр шийдлүүдийг бусад орнууд өөрсдөд дээрээ нэвтрүүлээд эхэлсэн байна. Монгол ч гэсэн энэ чиглэл рүүгээ явна гэж харж байна. Монгол Улсын төлбөр тооцоо, банкны системүүд илүү аюулгүй болох энэ нөхцөл бололцоог бид бүрдүүлдэг байх ёстой” хэмээн компанийнхаа үйл ажиллагаан дээр тулгуурлан комплайенсын ач холбогдлын талаар ярив. “Финтек дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад бизнесийн боломж хумигдах, эсвэл эргээд шинэ бүтээгдэхүүн стандартаа төр засгийнханд сайн ойлгуулж хууль болтол явах нэмэлт үүрэг та бүхэнд гарч байх шиг байна. Үүнийг бизнесийн төлөөллийн хувьд зөв, эсвэл буруу гэж харж байна уу” гэсэн модераторын асуултанд Тулга “Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр нэвтрүүлэхдээ өмнөх дүрэм журмууд, хууль дээрээ үндэслээд ирээдүйд ямар системүүд хийж болох вэ гэдэг дүр зургуудаа харчихсан. Үүн дээрээ үндэслээд хэн нэгнийг хүлээхгүйгээр бүтээгдэхүүн

үйлчилгээгээ хийгээд явна. Дүрэм журмууд зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь дурын, эсвэл мэргэжлийн бус хүмүүс энэ зах зээл рүү орохгүй байх, эрсдэл бууруулах эерэг нөлөөтэй гэж үзэж байна” гэв. “Монголын финтекийн холбоо”-ны Д.Болдбаатар захирал “Монголд хөрөнгө оруулалт дутагдаж байна. Хоёрт авьяаслаг, чадвартай залуус хэрэгтэй байна. Тэдэнд Монголдоо ирээд бизнес хийх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй байна. Одоо финтекийн хэдэн компанид дандаа л Америк, Англид байсан залуус ажилладаг. Эд нарыг олон болгомоор байна. Гуравт хууль эрх зүйн таатай орчин хэрэгтэй. Одоо бүх улс хууль эрх зүйн орчноороо өрсөлдөх болсон. Авьяаслаг залуучууд буюу старт ап компаниудыг дагаад хөрөнгө оруулалт ордог” хэмээн өөрийнхөө ажиллаж буй финтек салбарын асуудлуудаас ярьсан юм. Тэрээр хэлэлцүүлгийн төгсгөлд “Дэлхий дахинтай өрсөлдөж чадахгүй ч гэлээ трендийг дагаж, яаж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж ирэх вэ, зөвхөн Монгол биш дэлхийн зах зээл рүү хэрхэн орох вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах ёстой” гэдгийг хэлэв. Нийтлэлийг Т. Гүндэгмаа


INVESTOR NATION FORUM 2020

ИВЭЭН ТЭТГЭГЧ, ХАМТРАГЧ Б А Й Г У У Л Л А Г У УД

81


82

INVESTOR NATION FORUM 2020

ХУРЛЫН ХААЛТЫН ҮГ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

С.АМАРСАЙХАН


INVESTOR NATION FORUM 2020

У

лаанбаатар богино хугацаанд хөгжингүй хот болох боломжоор дүүрэн. Гагцхүү бидэнд дутагдаж буй зүйл бол хариуцлага, гүйцэтгэл, хяналт гурав юм. Энэ гурав байгаа газруудад хөрөнгө оруулаад, Улаанбаатараа эдийн засгийн амьд урсгалтай хот болгох боломжтой. Ялангуяа бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор уг ажил биелэлээ олох учраас тэднийг түлхүү дэмжин хамтарч, бас илүү хариуцлагатай болгоё. Иргэд ч гэсэн төрөөс хөгжил шаардан бэлэнчилж суудаг сэтгэлгээ, хандлагаасаа салах учиртай. Хаа ч хамаагүй хог хаядаг, мод цэцэг тарихаар хугалж гишгэчээд, орц хонгил, гудамж талбайн эд хогшлыг хайр гамгүй эвдэж сүйтгэдэг хүнийрхүү зангаа орхихгүй бол хэчнээн сайхан орчин бүрдүүлээд ч нэмэргүй гэдгийг санаж хотын соёлыг хэвшүүлэхэд анхаарах нь зүйтэй. Хот гэдэг эхээс төрөхөөс авхуулаад хорвоогоос халих хүртэлх бүхий л хугацаан дахь үйл явц буюу эрүүл мэнд, боловсрол, соёл, зам дэд бүтэц, газар зохион байгуулалт, нийгмийн халамж үйлчилгээ гээд салбар бүртэй холбогдож байдаг учир иргэд оршин суугчид бид дор бүртээ хүчээ нэгтгэн зүтгэвээс олон асуудлын ард гарна гэж итгэдэг. Гурван сая гаруй хүн амтай улсын 1,5 сая иргэн нь энэ хотод амьдардаг. Үүнээс 65 хувийг нь хүүхэд залуучууд эзэлдэг. Иймд залуусын эрүүл мэнд, мэдлэг боловсролд хөрөнгө оруулъя. Энэ хот, энэ бүс нутаг цаашлаад олон улсад өрсөлдөх чадвартай эдийн засгийн эргэлттэй байх ёстой. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ачаа тээвэр, экспорт гадаад худалдаагаа яаж шийдэх вэ гэдгээ тодорхойлж, хотоо эдийн засгийн тусгай бүстэй болгоё, шинэ технологийн хотуудтай болгоё, дагуул хотуудаа хөгжүүлье, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлье, бүсчлэлийн зааг ялгаа гаргая. Бид “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежментийн газар”, “Улаанбаатар хотын судалгааны институт”-ийг байгууллаа. Нийслэл хотоо шинжлэх ухаанч, дэвшилтэт технологид суурилсан хот байлгах үүднээс мэргэжлийн хэмжээнд төлөвлөдөг, хараат бус хот төлөвлөлт институтийн байгууллага ажлаа эхлүүлээд явж байна. Мөн 2020 оноос стандарттай хот болгохоор зорьж байна. Бүтээн байгуулалтын бүх шийдлээ тодорхой стандарт норм дүрмийн дагуу шалгуур үзүүлэлтээр явуулдаг байхыг зорьж байгаа. Авто зам, дугуйн зам, явган хүний замаас эхлээд олон бүтээн байгуулалтын цаана хүн бүрийн эрх ашиг бий. Тэдгээр эрх ашиг нэг сонирхол дээр нэгдэх ёстой. Тэр нь өнөөдрийн ажил хэрэгч бүтээлч уулзалт юм. Улаанбаатар хотын ерөнхий зорилгыг тодорхойлсон “20/40” төлөвлөгөөг боловсруулж, 2020-2030 он хүртэлх хөгжлийн стратегиа боловсруулсан. Та бүхнийг Хотын Захирагчтай чөлөөтэй уулзаж санал сэтгэгдлээ солилцон хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэнд амжилт хүсье.

83


84

INVESTOR NATION FORUM 2020


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.