6
Эрхлэгчийн зурвас
Мэндчилгээ
Зуслан тавлаг сайхан уу Уншигч та бүхэндээ Улсын их баяр наадмын өмнөхөн “Нүүдэлчин” сэтгүүлийн энэ удаагын дугаарыг толилуулж буйдаа баяртай байна . Бид энэ дугаартаа адууны үүсэл хөгжил, морь унаж эдлэх соёл , улсын баяр наадмаар зохиогдох ферм шоуны зохион байгуулалт болон бусад олон сонирхолтой мэдээллийг орууллаа. Энэ дугаартаа сэтгүүлийн найруулга, хэвлэлтэнд анхаарч нэлээдгүй шинэ шийдлүүдийг оруулж өгсөн болно. Цаашид уншигч таны санал бодлыг илүүтэй тусгаж, та бүхний мэдэхийг хүсэж байгаа сэдвүүдээр илүү ултай судалгаа эрэлхийлсэн нийтлэл мэдээлэл түлхүү оруулахыг зорьж байна. Тиймээс мэргэн уншигч та сэтгүүлийн хаягаар бидэнтэй холбогдон өрийн үзэл бодлоо харамгүй хуваалцахыг хамт олны зүгээс хичээнгүйлэн хүсэе. Та бүхэн сайхан наадаарай
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.