Монгол хэл 1-1. Эхний хичээл /эцэг, эх/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Д.Гүндэгмаа

ЭХНИЙ ХИЧЭЭЛ МОНГОЛ ХЭЛ 1-1

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Б.Лхамноржмоо

Улаанбаатар 2014

1


ГАРЧИГ 1. БИ ...................................... .... 5 2. МИНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ ..... 9 3. ХИЧЭЭЛ ............................... 14 4. ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ ... 17 5. ДУУ АВИА ............................ 20

2


Санамж “Анхны хичээл” хэмээх гарын авлагыг хүүхдийнхээ сонсох, ярих, унших, бичих чадварыг гэрээр хөгжүүлэхэд ашиглана. Гарын авлага нь хүүхдэд бичиг сурах сонирхол төрүүлэх, анхаарах, ажиглах, дуурайх, давтан хэлэх, үйлдэх, чээжлэх, харьцуулах, ялгааг олох, зөв суух, үзэг харандааг зөв барих зэрэг оюуны үйлийн анхан шатны арга барил эзэмшүүлж, хүүхдийн ой тогтоолт, хэл яриа, хуруу гарны эвсэл хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн хэлний ба хэлний бус дуу авиаг таних, ялгах, үе, үг, өгүүлбэр, эхийн тухай баримжаа төсөөлөлтэй болоход ч туслах болно. Эцэг эх та хүүхдээ “Анхны хичээл” номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд: • Өдөр бүр 30-40 минут хичээллэх тогтсон цагтай болж, түүнийгээ хүүхэдтэйгээ тохироод ягштал баримтлаарай. Өглөө 10.00-10.30 хүртэл хичээллэнэ гэж тохирсон бол тэр цагтаа өөрийнхөө ажлыг зохицуулж бэлэн байхаас гадна хүүхдээ бэлэн байлгаж заншаарай. • Хүүхэд дуртай цагтаа суугаад хичээлээ хийх ширээ сандал, хичээлийн хэрэглэлээ тавих тавиур бэлтгэж, гэртээ сургалтын уур амьсгал бий болгоорой. Гэр бүлийн бүх гишүүд суралцагч-хүүхдэд хүндэтгэлтэй хандаж саад болохгүй байхыг хичээгээрэй. Танай хүүхэд багшаар биш ээж ааваараа заалгаад, бараг бие даагаад суралцаж байгааг ойлгож дэмжээрэй. Алдарт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай хүртэл гэртээ ааваараа заалгаж, бичиг сурсан юм гэдгийг хааяа хэлж байхад илүүдэхгүй. Хамгийн гол нь хүүхдэд итгэл төрүүлэх, чухал юм хийж байна, би чадна гэсэн сэтгэл бий болгох нь чухал. Итгэл, сэтгэл хоёр байхад хүнд чадахгүй юм үгүй гэдэг дээ. • “Анхны хичээл” хүүхдийн ном БИ, МИНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ, ХИЧЭЭЛ, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ, ДУУ АВИА гэсэн 5 бүлэгтэй бөгөөд 1 бүлгийг 6-8 цаг, нийтдээ 1 сар гаруй үзэхээр баримжаалж боловсруулсан болно. Хэрвээ танай хүүхэд арай удаан эсвэл хурдан үзмээр байвал өөрөө зохицуулаарай. • Хичээлийн 30 минутад ярилцах, ойлгуулах зүйлийг нэг бүрчлэн сайн хийлгээд, зурлага зурах загварыг сайн ажиглуулаад 2-3 удаа зуруулж хянаарай. Засах зүйл байвал хэлж өгөөд, жаахан амарч байгаад зураарай гээд үлдээ. Хүүхэд чинь бие даан зураад танд шалгуулна. Нэг зурлагыг 3-4 мөр бичнэ. Хэтэрхий их бичүүлж бүү залхаагаарай. • Сурагчийн номын эхэнд байгаа таних тэмдгүүдийг хүүхэд чинь, эцэг эх та ч гэсэн маш сайн нүдэлж тогтоох хэрэгтэй. Энэ бол та хоёрын “залуур” гэсэн үг. АЖИГЛААРАЙ, ЯРИЛЦААРАЙ, БҮТЭЭГЭЭРЭЙ гэсэн заавраар хүүхэд хийх юмныхаа талаар баримжаа авна. Та түүнийг нь “ЭЦЭГ ЭХИЙН НОМ”-оосоо харж байгаад тодруулж тайлбарлаж өгнө. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно. Танай хүүхдийн үзэх Монгол хэлний ном Амар, Лувсан, Туяа, Энхээ гэсэн дөрвөн баатартай. Эхний “Би” сэдэвт хичээлээр энэ хүүхдүүдтэй танилцана.

3


Сурагчийн ном

Эцэг эхийн ном 1. БИ

1. Амарын яриаг уншиж өгөөд, хүүхэдтэйгээ ярилцаарай.

Намайг Ама Ама араагэдэг. гэдэг. 8 настай. Намайг араа БиБи 8 настай. Ээж, нгай үтэйгээАрхан Архан Ээж,аав, аав,дү дүүтэйгээ нгай тамир аймгийн амьдардаг. аймгийнИхт Ихт амьдардаг. тамирсуманд суманд Аав, аань Би Б Би Аав,ээж ээж ма ма ааньмалчин. малчин. Б ээжийнхээ бүх туса алдаг. Энэ ээжийнхээ б б бүхажилд ажилд туса алдаг. Энэ жил сургууль ьдаа явж чада аагүй. Дуу, жил сургууль ьдаа явж чада аагүй. Дуу, шүлэг э.э.Эрх ишгэндээ и ишгэндээ шүлэгмэднэ мэднэ Эрхцагаан цагаан и их хайртай. Б Буузанд дурта ай. Том их хайртай. Б Буузанд дурта ай. Том болоод багш ш болно. Хүүхэ элдэйн болоод багш ш болно. Хүүхэ элдэйн кино, концер рт үзэх дуртай. кино, концер рт үзэх дуртай.

Намайг Лувсан гэдэг. Би 9

на астай. Манай йх Өвөрханга ай “Сонсоорой”, “ярилцаарай” тэмдэгНамайг байна. Хүүхэд чинь уншиж чадахгүй Лувсан гэдэг. Би 9 ай ймгийн Хархо орин суманд д на астай. Манай йх Өвөрханга ай ам мьдардаг. Аа ав, ээж хоёр р байгаа учир таны номд танилцуулгыг оруулсан байна. Та уншиж өгнө. Хүүхэд чинь ай ймгийн Хархо суманд д ма алчин. Биорин ла ам болохоор ам мьдардаг. Аа ав,цаж ээжбайна. хоёр р Том хи ийдэд суралц Т сонсож байгаад дараа нь тэр хүүхдүүд шигмаалчин. өөрийнхөө БиЭнэтхэ ла ам эг болохоор бо олоод улс руу яв вжтухай ярина. Амарын дуртай хи ийдэд суралц цаж байна. Т тай Том сууралцах хүсэ элтэй. Будаат юм юу билээ, чинийх юу вэ? гэх мэтээр табоолоод дөхүүлж дэмжиж өгөөрэй. Танай хүүхэд хууурга идэх,эгүлгэр сонсох Энэтхэ улс руу яв вж ду уртай.хүсэ Хурда ан хээр үрээн ндээ сууралцах элтэй. Будаат тай ха айртай. хууурга идэх, үлгэр сонсох та хоёр чадна аа. Амжилт хүсье!

ду уртай. Хурда ан хээр үрээн ндээ ха айртай.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Зохиогч

4


1. БИ

1. Амарын яриаг уншиж өгөөд, хүүхэдтэйгээ ярилцаарай.

Намайг Ама араа гэдэг. Би 8 настай. Ээж, аав, дүүтэйгээ Архан нгай Намайг Ама араа гэдэг. БиБи 8 настай. Намайг Ама араа гэдэг. 8амьдардаг. настай. аймгийн Ихттамир суманд үтэйгээ Архан Ээж, аав, дү нгай үтэйгээ Архан Ээж, аав, дү нгай Аав, ээж ма аань малчин. Би Б аймгийн Ихт амьдардаг. тамир суманд аймгийн Ихт амьдардаг. тамир суманд ээжийнхээ б бүх ажилд туса алдаг. Энэ Аав, ээж ма аань малчин. Би Б ьдаа явж чада Аав,жил ээжсургууль ма аань малчин. Би Баагүй. Дуу, ээжийнхээ б бүх ажилд туса алдаг. Энэ шүлэг мэднэ Эрх цагаан ишгэндээ и ээжийнхээ б бүхэ. ажилд туса алдаг. Энэ жил сургууль ьдаа явж чада аагүй. Дуу, их хайртай. Б Буузанд дурта ай. Том жил сургууль ьдаа явж чада аагүй. Дуу, шүлэг мэднэ э. Эрх цагаан ишгэндээ и болоод багш болно. Хүүхэ элдэйн шүлэг мэднэ э. ш Эрх цагаан иТом их хайртай. Б Буузанд дурта ай.ишгэндээ кино, концер рт үзэх дуртай. их хайртай. Буузанд дурта ай. Том болоод багш шБ болно. Хүүхэ элдэйн болоод багш ш үзэх болно. Хүүхэ кино, концер рт дуртай . элдэйн

кино, концер рт үзэх дуртай.

2. Дараагийн зургийг заагаад энэ лам хүүхэд сургуульд сурдаг болов уу? гэж асуугаарай. Лувсангийн тухай уншиж өгөөрэй.

Намайг Лувсан гэдэг. Би 9 на астай. Манай йх Өвөрханга ай Намайг Лувсан гэдэг. Би 9 ай ймгийн Хархо орин суманд д на астай. Манай йх Өвөрханга ай ам мьдардаг. Аа ав, ээж хоёр р ай ймгийн Хархо орин суманд д Намайг ма Лувса гэдэг. 9 алчин.н Би ла амБи болохоор ам мьдардаг. Аа ав, ээж хоёр на астай. Манай Өвөрханга айр Том хи ийдэдйх суралц цаж байна. Т ма алчин. Би ла ам болохоор ай ймгийнбо Хархо орин суманд олоод Энэтхэ эг улсдруу яв вж хи ийдэд суралц цаж байна. Том Т сууралцах ам мьдардаг. Аа ав, хүсэ ээжэлтэй. хоёр рБудааттай бо олоод Энэтхэ эг улс руу яв вж хууурга идэх, үлгэр сонсох ма алчин. Би ла ам болохоор сууралцах хүсэ элтэй. Будааттай ду уртай.цаж Хурда ан хээр ндээ хи ийдэд суралц байна. Т үрээн Том хууурга идэх, үлгэр сонсох ха айртай. бо олоод Энэтхэ эг ан улсхээр рууүрээн яв вжндээ ду уртай. Хурда сууралцах хүсэ тай ха айртай. элтэй. Будаат

хууурга идэх, үлгэр сонсох ду уртай. Хурда ан хээр үрээн ндээ ха айртай.

3. Дараагийн зургийг заагаад охины хаана амьдардаг, сургуульд сурдаг эсэх талаар тааварлан ярилцаарай. Дараа нь Туяагийн яриаг уншиж өгөөрэй.

5


у у

э ц

э ц

4. Дараагийн зургийг заагаад энэ хүү хэдэн настай, юу сонирхдог талаар төсөөлөн ярилцаарай. Энхээгийн яриаг уншиж өгөөрэй.

Би бол л малчин Бо олдын ууган н хүү Энхээ, 10 настай.. Сургуульд д Би бол л малчин Бо олдын ууган н хүү ороогү үй ч сурсан юм ихтэй. Энхээ, 10 настай.. Сургуульд д Намай йг манай нуттгийнхан ороогү үй ч сурсан юм ихтэй. “ажилс саг хүү” гэдэ эг юм. Ээж, аав, Намай йг манай нуттгийнхан дүүтэй йгээ дөрвүү үлээ Сүхба аатар “ажилс саг хүү” гэдэ эг юм. Ээж, аав, аймгий йн Дарьгангга суманд дүүтэй йгээ дөрвүү үлээ Сүхба аатар амьда ардаг. Гэртэ ээ сайн хичэ ээллэж аймгий йн Дарьгангга суманд байгаа ад сургуульд орно. Мал лын амьда ардаг. Гэртэ ээ сайн хичэ ээллэж эмч бо олно. Малаа а ч өсгөнө, морио байгаа ад сургуульд орно. Мал лын ч уяна а. эмч бо олно. Малаа а ч өсгөнө, морио ч уяна а

5. Танай хүүхэд өөрийгөө хэр зэрэг танилцуулж байна, яриулж үзээрэй.

6.

а) Сонсох, ярих тэмдэг байгааг сайн сануулаарай.

б) Ц. Түвшингийн “Би” шүлгийн хэсгийг хэмнэлээр уншаарай.Таслаагүй бичсэн үгийг уншихдаа 1 удаа удаан, тасалсныг уншихдаа 2 удаа хурдан алгаа ташаарай. Үүнийг бид цаашид “хэмнэлт уншлага” гэж нэрлэнэ. “Хэмнэлт уншлага” нь: - Үелж уншиж сурахад бэлтгэх, - Хэмнэл мэдрэх, - Шүлэг хурдан чээжлэх, - Танай хүүхдийг сургуульд орж суралцахад хөгжмийн хичээлээ ойлгоход нь туслах сайн арга юм.

6


Би Би

бол

Би

бол

Би

бол

Би

мон - гол

аа

ээ

бол

эг

- вын

- жийн

- чийн

хүн

хүү

хүү

-

хэд

дүү

7. а) Одоо сурагчийн номны өмнөх ТАНИХ ТЭМДГИЙГ хараарай. Алгаа 1 удаа удаан ташиж уншсан үгийн доор 1 дөрвөлжин, 2 хурдан ташиж уншсан үгийн доор 2 дөрвөлжин зурсан байгааг ажиглуулан 1 дөрвөлжинг ногоон, 2 дөрвөлжинг улаан өнгөөр будуулаарай. Жишээ нь:

Би

бол

Мон - гол

хүн

б) Үе, үгийн тухай төсөөлөлтэй болгохыг хичээгээрэй. үе

үг

Мон - гол Мон - гол

- Хэдэн үе байна вэ?

8. Ц.Түвшингийн “Би”шүлгийн хэсгийг чээжлүүлээрэй. Шүлэг чээжлүүлэхдээ дараах аргыг хэрэглэж байгаарай. • •

Шүлгийг эхлээд 2-3 дахин уншиж өгнө. Дараа нь хүүхдэд ойлгомжгүй үг болгоныг тайлбарлаж ойлгуулаад чээжлүүлнэ. 3,6,9 цагийн дараа, мөн 3,6,9 өдрийн дараа хүүхдээрээ чээжилсэн шүлгийг нь уншуулж үзээрэй. Буруу хэлж байгаа үгийг засаж, мартсаныг сануулна. Хүүхдээ бичиж сурсны дараа чээжилсэн шүлгийг нь харуулалгүй бичүүлж байгаарай. Энэ бол хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлдэг, тогтоосон зүйлээ мартахгүй удаан хадгалдаг болгох сайн арга юм.

7


Ц.Түвшин

Би

Би бол Монгол хүн Би бол аавын хүү Би бол ээжийн хүүхэд Би бол эгчийн дүү Би шүлэг яруу найрагт дуртай Би шүтэн дуулах дуртай Би тал нутгийг ажих дуртай Би тэнгэр газраа шүтэх учиртай Би хүүхдээрээ гэж дуудуулах дургүй Би хүйтэн сэтгэлд дургүй Би хүнийг хайрлах дуртай

Үгийн тайлбар: яруу найраг – шүлэглэсэн том хэмжээний ном (зохиол) хүйтэн сэтгэл- хүн, амьтан, байгальд үнэн сэтгэлээс хандахгүй байх

9. Дараах зурлагуудыг сумын дагуу зөв зуруулаарай. Хүүхдийнхээ зурж байгаа байдлаас хамааран хэмжээг тогтоогоорой. Үзгээ зөв барьж байна уу анхаараарай.

10. Хүүхдээ үнэлээрэй. Эхлээд асуултуудыг эцэг/эх Та өөрөө уншиж өгөөд хүүхдээрээ өөрийг нь үнэлүүлэн хүснэгтийн харгалзах нүдийг будуулаарай. Чи өөрийгөө “сайн” гэж үнэлбэл – улаанаар, “дунд зэрэг” гэвэл – цэнхрээр, “тааруухан” гэвэл – хар хөхөөр будна гэж сайн тайлбарлаарай. Будаад дууссаны дараа “Одоо хамтдаа дүгнэе” гэж хэлээд өөрөө үнэлж зохих өнгөөр будаарай. Хүүхдээсээ илүү буюу дутуу үнэлбэл заавал тайлбарлаарай. Жишээ нь, зурлагаа шугамнаас гаргаж, хоорондох зайг тааруулалгүй зурсан байна гэх мэт. -

Сурагчийн номын төгсгөлд буй үнэлгээний хуудас 1-ийг ашиглана. Үнэлгээний тэмдэглэгээ болон санамжийг сайн уншаарай.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

8

дунд зэрэг

тааруухан


2.МИНИЙ АНХНЫ БҮТЭЭЛ 1. Зурах, бүтээх тэмдэг байгааг сануулаарай. Хэдэн хичээлийн дараа хүүхэд чинь тэмдгийг хараад юу хийхээ ойлгодог болно. Хүүхэдтэйгээ хамт хүүхдийнхээ зургийн цомгийг хийгээд, ярилцаарай. а) Цаасан дээр модны их бие зурна. б) Гэр бүлийн гишүүн бүр дуртай өнгөө сонгон гараа будна. в) Хамгийн тохиромжтой байрлалыг сонгон өөрсдийн гарын хэвээ цаасан дээр дарж хатаана. Хатсаны дараа хэний зургийг хаана наахаа сонгон наана. г) Гэр бүлийн гишүүдийн зургаас гадна хүүхдийнхээ зурсан зургийг ашиглаарай. д) Зураг бүрийн доор цаас наалгаад, бичиж чаддаг болохоороо нэрийг нь бичнэ гэж хэлээрэй. е) Анхныхаа бүтээлийг хэрхэн хийсэн, таалагдсан эсэх, найздаа зааж өгч чадах эсэх талаар ярилцаарай.

2. Дараагийн зургууд дээр ажиллахаас өмнө эхлээд хүүхдээсээ ямар тэмдэг байгааг асуугаарай. Санахгүй байвал “бүтээгээрэй, яриарай” гэж байгааг сануулаарай. Зургууд дээр ярилцаад, чулуугаар цэцэг, амьтны дүрс бүтээх даалгавар өгөөрэй.

9


3. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” туужийн хэсгээс уншиж өгөөрэй. Дараа нь зургийн дарааллын дагуу хүүхдээрээ яриулаарай (Дагалдах цахим хэрэглэгдэхүүнийг ашиглана уу. Мөн хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс дасгал ажиллуулаарай.) ЧУЛУУТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ - Ээж ээ, надад тоглоом өгөөч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж: - Гол дээр оч.Тэнд чиний тоглоом бэлэн бий гэв. Би гол руу явлаа... ...Намайг гол дээр очиход айлын хүүхдүүд ямар нэгэн юм эрэх мэт чулуун дунд доош бөхийн явцгааж байлаа. - Та нар юу хайж байгаа юм бэ? гэж сониучлан асуув. - Тоглоом гэж тэд нар ам амандаа товчхон хариулав... - Голын чулуун дотор байхгүй юм үгүй. Авдар, сав, аяга, дээл, боов, чихэр, морь, тэмээ цөм бий гэж нэг охин ярилаа... ...Би голын чулуун дотроос анх удаа бяцхан хар толботой цагаан “морь” олов... ...Миний гол дээрээс хормойлж ирсэн чулуун дотор юм бүгд байлаа. Хоёр дөрвөлжин чулууг авдар гэв. Хэдэн дугариг чулууг таваг, тогоо, аяга, шанага болгов. Өнгө өнгийн гулуузан чулуунууд дээл боллоо. 4. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” туужийн зургийг үйл явдлын дарааллаар дугаарлаад будуулаарай. Үйл явдалт зураг дээр ярилцах, зургийг зөв дараалалд оруулах дасгал таны хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх сайн арга шүү. Сайн хийлгээрэй.

5. Зурлагыг зөв сайн зурдаг болтол нь зуруулаарай. Гэхдээ 1 удаа 15 минутаас удаан зуруулахгүй байхыг анхаараарай. Хүүхэд чинь өөрөө хүсээд байвал бага зэрэг амраад бич гэж хэлээрэй.

1

6. Ердийн чулуу олон гоё бүтээл болдгийг бид мэдлээ. Үсэг, тоо үзэхээрээ дээр нь бичих хавтгай чулуунууд цуглуулж байгаарай гэж хүүхдэдээ даалгавар өгөөрэй. Хүүхэд чулуугаа хадгалах уутыг таны тусламжтай өөрөө хийвэл бас

10


л нэг бүтээл болно. Та дараах зургаас санаа авч, хүүхдэдээ туслаарай.

Энэ бүхнийг бүтээж байхдаа хүүхэдтэйгээ сайн ярилцаарай. Таны хүүхдийн хэл яриа, сэтгэхүй хөгжиж, хөдөлгөөний эвсэл сайжирна. Үйлдэх, бүтээх явцдаа суралцах нь хамгийн сайн арга юм. Надад хэл- би мартана Надад үзүүл- би ойлгоно Намайг дагуулаад хий- би сурна гэдэг үгийг байнга санаж байгаарай.

7. Тоомойн Очирхүүгийн “Чулууны магтаал” шүлгийн хэсгийг үеэр таслан, удаан хурдан алга ташилтын хэмнэлээр хүүхэдтэйгээ хамт уншаарай. Өмнөх хэсэгт Ц.Түвшингийн “Би” шүлгийн хэсгийг хэмнэлээр уншсанаа эргэн хараарай.

Чулууны магтаал Ма

- най

нут - гийн

Ма - ши - ны

Айл - чин

Алаг

ма

үнэ

буу

- тэй

гийч - ний - хээ

- нан

хөөр - гөөр

-

рал

гаанс

ам

там

өв

зуу

-

-

- рыг

- хил -

гөд

даг

эрж

даг

11


8. Дээрх шүлгийг 2-3 дахин уншаад, утгыг ярилцаарай. Ярилцахдаа дараах зургийг ашиглаарай.

Чиглүүлэх асуултууд: -

Чи гаанс үзсэн үү? Гаансны соруулыг юугаар хийдэг вэ? Гаанс их үнэтэй юу, чи юу гэж ойлгосон бэ? Машины үнэтэй гаанс зуудаг гэж юу гэсэн үг вэ? Хөөрөг гэж юу вэ? Хөөргийг юугаар хийдэг вэ? Мана гэж юу вэ? Цагаан сараар хүмүүс юугаар тамхилдаг вэ? гэх мэт

9. а) Шүлгийн үеийг алга ташилтын тоогоор зуруулж будуулаарай. Зурах будах тэмдэг байгааг анхааруулаарай. Жишээ нь:

А - лаг

ма - нан

хөөр - гөөр

там -

б) Үг үеэс, өгүүлбэр үгээс бүтдэг. 1 үетэй үг 2 үетэй үг 3 үетэй үг Алаг

12

манан

хөөргөөр

тамхилдаг.

хил

- даг


10. “Чулууны магтаал” шүлгийн хэсгийг чээжлүүлээрэй. Өмнө нь “Би” шүлгийг чээжлүүлсэн аргаа хэрэглээрэй. 11. Номынхоо дараагийн даалгаврын таних тэмдгийг хараарай. Хүүхэд чинь “Бич” гэж байна гэж хариулбал “сайн байна” гэж урамшуулаарай. Эхлээд бичих чиглэлийг заасан улаан сумыг сайн ажиглуулаарай.

-

Дараа нь ямар ялгаатай байгааг асуугаарай. Өөрөө бичиж үзүүлж болно. Шугамнаас илүү дутуугүй, хоорондох зайг тохируулан бичихийг зөвлөөрэй.

12. Хүүхдээ үнэлээрэй. Өмнөх “Би” сэдвийн үнэлгээтэй ижил аргаар үнэлнэ. Анхаарах зүйл нь: -

-

Хүүхдийн номын ард буй үнэлгээний хуудас 2-ыг ашиглана. “Чулууны магтаал” шүлгийг чээжилсэн үү? Уран тод уншиж чадах уу? гэсэн асуултад хариулахдаа уншуулж үзэж болно. Дараах тэмдгийг сайн санахгүй байвал 1, 2, 3 үетэй үгийг тус тус тэмдэглэсэн байгааг хэлээрэй.

Дараах тэмдгийг сайн санахгүй байвал өгүүлбэр гэж хэлээд өгүүлбэр үгсээс бүтдэгийг сануулаарай.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

13


3. ХИЧЭЭЛ 1. Хүүхдийн биеийн өндөрт тохирсон ширээ, сандал бэлтгэж өгөөрэй. Эгц дээрээс юм уу бичиж буй гарын эсрэг талаас гэрэл тусах газар ширээгээ байрлуулаарай. Зөв суух талаар сануулаарай. • • • • •

Сандал дээр бүх биеийн жингээр чөлөөтэй сууна. Хоёр гарын тохойг ширээн дээр тавьсан байна. Хөлийн улыг ширээний зориулалтын хөндөл юм уу шалан дээр бүрэн тавьсан байна. Хүүхдийн яс сайн бэхжээгүй байдаг. Буруу сууж заншвал нурууны яс мурийх, бөгтөр болох аюултай. Дунд хуруун дээрээ хэтэрхий дарж бичвэл хуруу өвддөг. Бичиж сурах эхний үед тусгай зөөлөвчтэй үзэг хэрэглэж хамгаалдаг.

2. Ажиглах, ярилцах тэмдэг байгааг сануулаарай. Доорх зургууд дээр ярилцаарай.

3. Хүүхэд чинь хичээлээ хийхдээ яаж сууж байгааг нь ажиглаад, зөв суулгаж хэвшүүлээрэй. 4. Шүлгийг уншиж өгөөд, дараах зураг дээр ярилцаад, чээжлүүлээрэй. Ширээнд яаж суух вэ? Шинэ сурагч чи Ширээндээ зөв суу Асуултын тэмдэг шиг бүү суу Анхаарлын тэмдэг шиг цэх cуу

14


X

5. Оньсогыг таалгаарай. Чээжлээд 2-3 хүнээр таалгах даалгавар өгч шалгаарай. Тайлаг тэмээ Таван бурантагтай. Тэр юу вэ? (гар) Гурван нөхрөөр түшүүлдэг Гуа нарийн биетэй. Тэр юу вэ? (үзэг) Цагаан талд хар үр тарина Хар үрээс хамаг ухаан гарна Тэр юу вэ? (бичиг)

Гар, үзэг, бичиг, гэрийн тухай оньсогыг санаж байна уу? Хэлүүлээрэй. А.Бартогийн “Амьтдын өглөөний дасгал” шүлгийг чээжээр уншуулаад биеийн чилээ гаргах дасгалыг хийлгэж үзээрэй.

Эсгий бүрхээр элсэн ёроолтой Тэр юу вэ? (гэр) 6. Зурлагыг зуруулаарай. Анхаарах нь: а. Эхэлж зурах цэгийг сайн зааж өгнө. б. Дэвтрийн ташуу шугамыг баримжаалан доош нь ташуу зураад дугуйруулан эргүүлж дээш нь зурна. в. Дараах 2 зурлагын ялгааг ажиглуулж хэлүүлээд зуруулаарай.

15


7. а) Дараах шүлгийг уншингаа биеийн чилээ гаргах дасгал хийлгэж байгаарай. Шүлгийн агуулгаар хүүхэд хөдөлгөөн хийнэ. Жишээ нь: Нэг доошоо суулаа- хүүхэд сууна Хоёр харайлаа- хүүхэд харайна Нуруугаа хотойлгоно- нуруугаа хотойлгоно Хөнгөн үсэрнэ - хөнгөн үсэрнэ гэх мэт А.Барто “Амьтдын өглөөний дасгал” Нэг доошоо суулаа Хоёр харайлаа Энэ бол туулайн дасгал Харин бэлтрэгүүд нойрноосоо сэрэхээр Нуруугаа хотойлгоно Хөнгөн үсэрнэ Майга бор баавгай Хөлөө алцайж зогсоод Дороо ээлжлэн алхана Нэг, хоёр, гурав

Биеийн чилээ гаргах дасгалыг бичих даалгавраа хийхийн өмнө хийж заншаарай. Энэ нь хүүхдээ ядраахгүй байх сайн арга юм.

б) Сурагчийн номын “АМЬТДЫН ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ” сэдвийн зураг дээр ярилцаад бөжин болон бамбаруушийг будуулаарай. Зурах, будах тэмдгийг сайн хэлж өгөөрэй. 8. Өдрийн дэглэм сэдвийн зургийг дараалуулан зааж ярилцаарай. Чиглүүлэх асуулт: - Хүүхэд юу хийж байна? - Хэд орчим настай бол? - Чи хэдэн цагт босдог вэ, бичээрэй гэх мэт 9. Гараа сайн угаах дарааллыг ярилцаж, хэвшүүлээрэй. Чиглүүлэх асуулт: - Чиний гараа угаадгаас өөр байна уу? - Чи гараа зурагт үзүүлснээс сайн угаадаг уу, муу угаадаг уу? 10. Хүүхдээрээ өөрийнх нь өдрийн ажлын талаар яриулаарай. Өглөө хэдэн цагт босоод ямар ажлаа хэзээ хийж байх талаар тохиролцоорой. Хичээлийг нь тогтмол цагт хийлгэж хэвшүүлээрэй. Эцэг/эх Та ч

16


хүүхдийнхээ хичээл хийх цагт нь бэлэн байж тусалж байгаарай. 11. А.Барто “Амьтдын өглөөний дасгал” шүлгийг чээжлүүлж, биеийн чилээ гаргах дасгал хийлгэж заншаарай. 12. Хүүхдээ үнэлээрэй. Өмнөх сэдвүүдийн үнэлгээтэй ижил аргаар үнэлнэ. Анхаарах зүйл нь: Үнэлгээний хуудас 3-ыг ашиглана. Дараах зурлагуудыг зурсныг үнэлэхдээ хүүхдийнхээ дэвтрийг хамтдаа дахин үзээрэй.

-

Гар, үзэг, бичиг, гэрийн тухай оньсогыг санаж байна уу? Хэлүүлээрэй. А.Барто “Амьтдын өглөөний дасгал” чээжээр уншуулаад биеийн чилээ гаргах дасгалыг хийлгэж үзээрэй. Доор улаанаар бичсэнийг анхаараарай.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

4. ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ 1. а) Хичээлийн хэрэглэлийн зургийг нэрлүүлээрэй. б) Баллуураар баллаарай. Даллуураар даллаарай гэж хүүхдээ дагуулан 2-3 удаа чанга уншаарай. в) Зургийг дарааллаар зааж цэгийн оронд тохирох үгийг гүйцээж хэлүүлээрэй.

? Харандаагаар зураарай.

? Үзгээр. . . . .

Будгаар. . . . .

? 17


?

Үзүүрлэгчээр. . . . .

?

? Шугамаар. . . . .

Хайчаар. . . . .

?

Цавуугаар. . . . .

2. Хэмнэлээр унших дасгал хийгээрэй. Хүүхэд алга ташилтын зургийг харж алгаа ташингаа таныг дагаж уншина. Та үеэр тасалж, тод сайхан уншиж өгнө. Харандаа дэвтэр На-рийн гоё ха-ран-даа Нан-дин сай-хан дэв-тэр Хи-чээ-лийн чу-хал хэ-рэг-сэл Хэ-зээ ч би-дэнд тус-тай 3. Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолын хэсгийг зургийн дарааллаар уншиж өгөөд ярилцаарай (Дагалдах цахим хэрэглэгдэхүүнийг ашиглана уу. Мөн хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс дасгал ажиллуулаарай). Чиглүүлэх асуулт: Хэн гэдэг хүүхдийн тухай өгүүлсэн бэ? Дэвтэр, ном нь яагаад зугтаасан бэ? Дэвтэр Норовт юу гэж хэлсэн бэ? Харандаа юу гэж хэлсэн бэ? Ном юу гэж хэлсэн бэ? Цүнх юу гэж хэлсэн бэ? Ер нь ийм явдал байж болох уу? гэх мэт Норовын намтар

Ном, дэвтэр, цүнх нь гомдоод Норов эзнээсээ зугатааж гэнэ.

Ном дэвтрээ хайрладаггүй Норов гэдэг хүүхэд байж гэнэ. 1 Зугатаасан цүнхээ гүйцэж очоод Норов зүйл бүрээр гуйж гэнэ 3

2

Дэвтэр: Хуудсыг минь урж Онгоц хийж тоглодог, та Хичээлээ давтахгүй Муу үнэлгээ тавиулдаг, та -Би эргэж очихгүй ээ 4

18


Харандаа: Хэтэрхий урт үзүүрлэж Хошууг минь хугалдаг, та Хэрэггүй зүйл эрээчин Биеийг минь бардаг, та -Би эргэж танд очихгүй ээ

Ном: Хувцас болсон хавтсыг минь Хугалж нугалж хаядаг, та Ном гэхээр нойр нь хүрдэг Норов чам дээр эргэж очихгүй ээ

5 7 Үзэг харандаа, үүрдэг цүнх минь Үнэхээр намайг уучлаач дээ Үүнээс хойш та нарыгаа Үнэхээр гамтай эдлэхээ амлая

6

Цүнх: Оосрыг минь тасчиж Оёдлоор минь ханзалсан, та Энд тэндгүй чулуудаж Элдвээр зовоодог, та Эргэж би л лав очихгүй ээ

9 Найзууд аа, хүүхдүүд ээ! Над шиг битгий болоорой Номын цүнх хүртэл эзэндээ гомддог юм байна шүү!

8

4. Дэвтэр, харандаа, ном, цүнхний үгийг өөрийн үгээр хэлүүлээрэй. Жишээ нь: Дэвтэр: Дэвтэр юу гэж хэлсэн бэ? Та миний хуудсыг урж онгоц хийж тоглодог. Хичээлээ хийхгүй муу дүн тавиулдаг. Би танд эргэж очихгүй. 5. Сурагчийн номын дараагийн даалгаврыг харуулаад “За одоо бид юу хийх хэрэгтэй байна вэ?” гэж асуугаарай. “Ажиглана, бичнэ” гэж хариулж байвал сайшаагаарай. Бичихдээ хүүхэд чинь зөв сууж, үзгээ зөв барьж байна уу гэдгийг анхаараарай.

6. Чээжлүүлээрэй. Ж.Дашдондог Харандаа, дэвтэр Нарийн гоё харандаа Нандин сайхан дэвтэр

19


Хичээлийн чухал хэрэгсэл Хэзээ ч бидэнд тустай Хазаж үмхэж суувал Хайртай харандаа минь хугарна Дэндүү гамгүй байвал Дэвтэр минь халтар болчихно Харандаа, дэвтэр байхгүй бол Хаана юугаар бичих вэ Хичээл номоо бичихгүй бол Хэзээ ч олигтой сурахгүй 7. Хүүхдээ үнэлээрэй. Анхаарах зүйл нь: -

Үнэлгээний хуудас 4-ийг ашиглана. Номынхоо таних тэмдгүүдийг ойлгож байна уу? асуултыг үнэлэхдээ сурагчийн номын таних тэмдгүүдийг зааж, бүгдийг асуугаарай. Дэвтэр, харандаа, ном, цүнх нь Норовт юу гэж хэлсэн бэ? асуултыг үнэлэхдээ зохиолын хэсгийг дахин уншиж сануулж болно.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

5. ДУУ АВИА 1. а) Зургийг дарааллаар зааж, дуу авиагаар илэрхийлэхийг хүсээрэй. Жишээ нь:

шарр- шар-шар

с- с -с

б) Мал яаж дуугардаг вэ? Дуурайх, хувиргах дасгал хийлгээрэй.

20


Ижий хонь хургаа дуудна Мэ-э-э Эвий хурга нь ижийгээ дуудна Ма-а-а Ижий ямаа ишгээ дуудна Мэ-э-э Эвий ишиг нь ижийгээ дуудна Ма-а-а

? Ижий ингэ ...

Ижий гүү ...

?

? Ижий үнээ...

2. Нохой хэрхэн архирдаг вэ? гэж асуугаад шүлгийг уншиж өгөөрэй. Дараа нь муур хариуд нь юу гэж хэлэх бол гээд шүлгийг өөрчлөн хэлүүлээрэй. Хоолонд минь ойртов Р– р –р Холдсон чинь дээр шүү р –р –р Манайх руу оров р –р –р Манаач нь би шүү р –р –р

Хоолонд минь ойртов Мяу- мяу Холдсон чинь дээр шүү Мяу- мяу Миний хоол шүү Мяу- мяу Мэдээж чамд өгөхгүй шүү Мяу- мяу

21


3. Эд юмс, мал амьтан, байгалийн дуу авиа хэлний авианаас ямар ялгаатайг тайлбарлаж өгөөрэй. Тоглоом, салхи шуурга, бороо цахилгаан, мал амьтны элдэв дуу авиа нь чихэнд сонсогдохоос биш тодорхой утга ялгахгүй. Хэлний авиа нь сонсогдохоос гадна утга ялгадаг. Жишээ нь: хонь, ямаа “маа- мээ” хэмээн янз янзаар майлавч ямар нэг утга байхгүй. Хэлний авиаг сольж хэлэхэд өөр утгатай болдог. Аав – айв үүл – үйл сар – шар Оо – ой ангир - янгир дэр– тэр 4. “МАЛЧИН АЙЛЫН АЖИЛ” сэдвийн зураг бүр дээр яриулахдаа цаг агаар, жилийн улирал, хаана үйл явдал өрнөж байгаа зэргийг заавал асуугаарай. Ямар дуу чимээ гарч, ямар яриа өрнөж байгааг тааварлан ярилцаарай. 5. Зураг бүрт тохирсон бэлгэ дэмбэрлийн үг хэлж өгөөд чээжлүүлээрэй.

Үйл уран болог!

Сүрэг тогтох болтугай!

Хайч нь хурц Хайчилсан хонь нь Мянга түм хүрч байг!

22


Эвдэршгүй бат бэх Эвтэй дулаан хашаа болог!

Сав нь дүүрэн Сааль нь арвин байг!

6. Хэмнэлээр уншиж ярилцаарай. Тойг – тойг – тойг! Ан-гир шу-вуу ир-лээ Агь бут ур-га-лаа Ат-га дэ-лэн чинь чи-нэр-лээ А-вах-гүй юунд го-лоо вэ? Тойг-тойг-тойг!

7. “Манжин” орос ардын үлгэрийг уншиж өгөөд, зургийн дагуу яриулаарай (Дагалдах цахим хэрэглэгдэхүүнийг ашиглана уу. Мөн хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс дасгал ажиллуулаарай). Манжин (орос ардын үлгэр) Эрт урьдын цагт нэгэн өвгөн манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татсан боловч бас л дийлсэнгүй. Муур нь хулганаа дууджээ. Хулгана гүйж ирээд муурнаас, муур нохойноос, нохой ач охиноос, ач охин эмгэнээс, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж бүгдээрээ хүчээ нийлүүлэн татаад, манжингаа газраас суга татан гаргажээ. 8. Сурагчийн номын ард хавсаргасан зургуудыг будуулаарай. Будсанаа хайчилж аваад хуучин ном, сэтгүүл, зургийн дэвтрийн аль нэг дээр наалган “Манжин” хэмээх зурагтай ном хийлгээрэй. Зургийн тайлбарыг бичиж чаддаг болохоор нь бичүүлээрэй.

23


9.Чээжлүүлээрэй. Хөөс, хөөс, хөөс! Өөдөсхөн бага ботгоо Юунд голсон юм бэ? Хөөс, хөөс, хөөс Өнчрүүлэн юунд орхисон юм бэ? Хөөс, хөөс, хөөс Өглөө босоод өмөлзөн зогсоно Хөөс, хөөс, хөөс Өтгөн сүүгээ шимүүлээч Хөөс, хөөс, хөөс 10. Хүүхдээ үнэлээрэй. Анхаарах зүйл нь: -

Үнэлгээний хуудас 5-ыг ашиглана. Хонины дуу авиаг дуурайсан шүлгийг үхэр болгож хувирган хэлэхдээ “үхэр” гэж байна уу, “үнээ” гэж байна уу, хурга гэдгийг тугалаар сольж хэлж байгаа эсэхийг тус тус анхаараарай. “Ижий хонь хургаа дуудна Мэ-э-э Эвий хурга нь ижийгээ дуудна Ма-а-а” шүлгийг үхэр болгож хувиргаж хэлээрэй. -

Энэ зургаар юуг тэмдэглэдэг вэ? гэсэн асуултыг үнэлэхдээ Нэг дөрвөлжингөөр юуг тэмдэглэдэг вэ? Дундуур нь яагаад зурсан бэ? гэж асууж дөхүүлж өгөөрэй. -

Энэ зурагт хэдэн үг байна? Эхний үг яагаад өндөр зураастай байна? Төгсгөлд нь яагаад цэг тавьсан бэ? гэж асууж дөхүүлж өгөөрэй.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй. сайн

24

дунд зэрэг

тааруухан


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.