Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл 2007 он

Page 198

Монгол – Америкийн хамтарсан “ЭРДМИН” ХХК-ний 10 жилийн ойд зориулсан “Зэсийн эрдсийн боловсруулалт–Гидрометаллурги” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Дүгнэлт Оюу толгойн зэс-алтны орд газрын хүдэрт 100 хоног био-уусалт явуулсан туршилтын дүнг үндэслэн дараах дүгнэлтийг гаргалаа. 1. Зэс-алтны хүдэрт Cu3[AsO4][OH]3, Cu5[PO4]2[OH]3, [Cu,Fe]12As4S13, AuTeI, FeS2 зэрэг эрдсүүд байгааг тогтоож зэсийн агуулгыг 0.162%, алтны агуулгыг 0.0174% байгааг тодорхойлов. 2. Хүдрийн уусмалд дахь Thiobacillus ferrooxidans-ын тоог шингэрүүлэлтийн аргаар тодорхойлоход 1:1 харьцаатай дээжинд 103-104, 1:2 харьцаатай дээжинд 103-105, 1:4 харьцаатай дээжинд 105-106, 1:6 харьцаатай дээжинд 104-105 ширхэг/мл байв. 3. Зэс болоод алт авалтын агуулга харьцангуй өндөр байх нөхцөл бол биоуусмалын хүчиллэг чанар 1.49-3.25, био-уусмалын исэлдэн ангижрах потенциал 515-678 мв, эсийн тоо 105-106–ийн хооронд байх бөгөөд хатуу шингэн фазын харьцааг дөрвөн янзаар авч туршилт явуулахад 100 хоногийн дараа 1:4 гэсэн харьцаатай дээжийн хувьд зэс авалт- 75.15%, алт авалт 39.25% байгаа нь био-уусалт сайн явагдсаныг харуулж байна. Энэ нь биоуусалт хэвийн явагдаж тэрчлэн бусад орны эрдэмтдийн хийсэн судалгааны өгөгдөлтэй тохирч байгаа нь Оюу толгойн зэс-алтны хүдрийг нутгийн омог Thiobacillus ferrooxidans-ын оролцоотой уусгах боломжтой гэж үзлээ. Ном зүй [1] С.Даваасүрэн, Д.Дорж, Б.Алтаннавч, Эрдэнэтийн хүдрийн гүний уснаас ялгасан Thiobacillus ferrooxidans-ыг үйлдвэрлэлд ашиглах боломжийн судалгааны дүнгээс, Биотехнологи-95, Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн бага хурал, УБ, 1995 [2] “Өнөөдөр” сонины 2003.09.09 [3] А.Г.Родина, Методы водной микробиологии, Издат, Наука, Москва, 1965 [4] Karavaiko.G.I., Rossi.G., Agate.A.D., Biogeotechnology of metals, Moskow, 1988 [5] Каравайко.Г.И., Росси.Дж.., Агате.А., Грудев.С., Авахян.З.А., Биогеотехнология металлов, Центр Международных проектов ГКНТ, 1989 [6] А.С.Черняк, Химическое обогащение руды, Москва, Недра, 1977

~ - 197 - ~


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл 2007 он by Bayarsaikhan Janchiv - Issuu