Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл 2007 он

Page 189

Монгол – Америкийн хамтарсан “ЭРДМИН” ХХК-ний 10 жилийн ойд зориулсан “Зэсийн эрдсийн боловсруулалт–Гидрометаллурги” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

ОЮУ ТОЛГОЙН ЗЭС-АЛТНЫ ХҮДРИЙН БИО-УУСАЛТЫН СУДАЛГАА О.Энхзаяа1, Б.Үнэнхүү2, А.Алтангэрэл3, А.Пэрлээ-Ойдов4 1

МУИС, Химийн Факультет, Хими-технологи-III курс МУИС, Химийн Факультет, Байгалийн нэгдлийн хими-II курс 3 МУИС, Химийн Факультет 4 МУБИС, Байгалийн Ухааны Сургууль 2

E-mail: Unen_shuu@ayhoo.com

Товч агуулга Металлын биогеотехнологийг үйлдвэрт нэвтрүүлсэнээр түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, нүсэр тоног төхөөрөмжтэй уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах шаардлагагүй, эдийн засгийн хувьд ашигтай, үр өгөөжтэй, энгийн хямд аргаар хүдэр баяжмал бусад түүхий эдээс өнгөт, үнэт металл, ховор элементийг иж бүрнээр гаргах боломжтой болдог [1]. Иймд лабораторийн нөхцөлд Оюу толгойн зэс-алтны орд газрын хүдэрт био-уусалт явуулж, металл авалт болон эсийн тоог тодорхойлж, хүдрийн эрдсүүдийн биоуусалтын үеийн зарим параметрийн өөрчлөлтийг тогтоох зорилгоор энэхүү ажлыг гүйцэтгэлээ. Оюу толгойн зэс-алтны хүдрийн эрдсийн найрлагыг рентген фазын аргаар шинжлэхэд клиноклазит, псевдомалахит, тенантит, алт теллурын иодид, пирит зэрэг эрдсүүд байгаа нь тогтоогдож, хүдрийн эрдэст зэс нь төмөр мышьяктай сульфидын холимог хэлбэрээр байгаа нь Thiobacillus ferrooxidans-аар уусгахад тохиромжтой нөхцлийг бий болгож байна. Харин алт нь хүхэртэй адил төстэй шинж чанартай элемент болох теллуртай хамт эрдсийн хэлбэрээр байгаа нь био-уусалтын үр дүнд үүсдэг чөлөөт хүхрийн хүчлийн нөлөөгөөр зэсийн дараа биоисэлдэлтэнд орох боломжтой гэж үзэж туршилтыг явууллаа. Хүдрийн химийн шинжилгээний нэгдсэн дүнгээс харахад Оюу толгойн зэс-алтны хүдэрт Thiobacillus ferrooxidans-аар исэлдүүлэлт явуулж уусмалд шилжүүлэхийг зорьж буй үндсэн металлууд болох зэсийн агуулга 0.162%, алтны агуулга 0.0174% байлаа. Хүдрийн био-уусалтыг 9K тэжээлийн орчинд өсгөвөрлөсөн, Thiobacillus ferrooxidans-ын био-уусмалаар хатуу шингэн фазын харьцааг дөрвөн янзаар авч 100 хоног туршилт явуулсан дүнгээс харахад 1:4 гэсэн харьцаатай дээжийн хувьд зэс авалт 75.15%, алт авалт 39.25% гэсэн металл авалттай байгаа нь био-уусалт явуулахад хамгийн тохиромжтой харьцаа гэж үзлээ. Био-уусалт сайн явагдах тохиромжтой нөхцөл бол биоуусмалын хүчиллэг чанар 1.49-3.25, биоуусмалын исэлдэн ангижрах потенциал 515-678 мВ, нэгж уусмал дахь эсийн тоо 105-106-ийн хооронд байгаа нь био-уусалт сайн явагдаж тэрчлэн бусад орны эрдэмтдийн хийсэн судалгааны өгөгдөлтэй тохирч байгаа нь Оюу толгойн зэс-алтны хүдрийг нутгийн омог Thiobacillus ferrooxidans-ын оролцоотой био-уусалтыг хатуу шингэн фазын харьцаа 1:4 байх нөхцөлд явуулах нь илүү тохиромжтой болохыг харуулж байна Түлхүүр үг: Оюу толгой, зэс-алтны хүдэр, биоуусалт, Thiobacillus ferrooxidans

~ - 188 - ~


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.