Нүүр амны эмчилгээ test

Page 1

НҮҮР АМНЫ ЭМЧИЛГЭЭ Нүүр амны эмчилгээний эмнэл зүйн удиртгал, Шүд цоорох өвчин Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 1.Нүүр амны эмчилгээний өрөөг зохион байгуулахад юу юу хэрэгтэй вэ? A. Шүдний үзлэгийн юнит, үзлэг, эмчилгээний цомог багаж, багаж, материалын шүүгээ гэх мэт B. Хагалгааны ширээ, унтуулах аппарат, чагнуур, хүчилтөрөгчийн баллон гэх мэт C. Ортопантомограф, рентген аппарат D. Шүдний тоног төхөөрөмж, ширээ E. Рентген аппарат, шүдний тоног төхөөрөмж, ширээ 2. Борын эргэлтийн хурд ямар байхад хатуу эдийг өвдөлт багатай хэлбэржүүлэх вэ? A. 200-300 мян. эр/хором B. 80-100 мян. эр/хором C. 300-600мян.эр/хором D. 20-40 мян. эр/хором E. 50-90 мян. эр/хором 3. Цинк оксид эвгенол цементийг ямар ломбоны доор хэрэглэж болохгүй вэ? A. Амалгам B. Силикат C. Фосфат цемент D. Хуванцар E. Зоомол 4. Хүйтэн ариутгалаар юуг ариутгах вэ? A. Өрөм, эндодонтын багаж, сэтгүүр, хямсаа, гладилка B. Хуванцар зүйлс, өрөм C. Боолтын материал, хуванцар зүйлс D. Өрөм, толь, хямсаа, сэтгүүр E. Бүх үзлэгийн багажийг ариутгана 5. Цоорлын хөндийн байрлалыг Блэкийн ангилалаар хэд хуваадаг вэ? А.3 B.7 C.6 D.9 E. 2


6. Цоорлын хөндийг хэлбэржүүлэх үндсэн зарчим нь юу вэ? A. Өвчингүй, иммуны бүсийг хүртэл урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний хатуу эдийг авах B. Урьдчилан сэргийлэхээр авах ба биологийн бүтэн байдлын зарчим C. Эрүүл эдээс аль болох бага авч эмгэг эдийг бүрэн авах D. Паалан тугалмайн заагаас аль болох дээш өрөмдөх E. Паалан тугалмайн заагийг аль болох давуулан өрөмдөх 7.Цоорлын хөндийг хэлбэржүүлэхэд өвчингүй ажиллах заавар юу вэ? A. Тасралттай, хөргөлттэй B. Тасралтгүй, хөргөлттэй C. Тасралтгүй, хөргөлтгүй D. Тасралтгүй, хурдан E. Хурдан, хөргөлттэй 8.Цоорлын хөндийг хэлбэржүүлэх дараалал юү вэ? A. Өвчин намдаах, үхжсэн эдийг авах, өөлөх, хөндийг өргөсгөх B. Цоорлын хөндийг өргөсгөх, үхэжсэн эдийг авах, өөлөх C. Цоорлын хөндийг нээж өргөсгөөд үхжсэн эдийг авах, цоорлын хөндийг хэлбэржүүлэх, ирмэгийг дарах D. Хөндийн ирмэгийг дарах, өвчин намдаах, цоорлынхөндийг өргөсгөх E. Өвчин намдаах, цоорлын хөндийг хэлбэржүүлэх, ирмэгийг дарах, үхэжсэн эдийг авах 9.Цоорлын хөндий шүдний хүзүү орчимд үүссэн бол Блэкийн хэддүгээр ангилал вэ? A. I ангилал B. II ангилал C. III ангилал D. IY ангилал E. Y ангилал 10.Бага араа шүд болон араа шүдний түшилцэх гадаргад үүссэн цоорлыг Блэкийн хэддүгээр ангилал гэх вэ? A. I ангилал B. II ангилал C. III ангилал


D. IY ангилал E. Y ангилал 11.Үүдэн ба соёо шүдний түшилцэх гадаргад үүссэн цоорлыг Блэкийн хэддүгээр ангилал гэх вэ? A. I ангилал B. II ангилал C. III ангилал D. IY ангилал E. Y ангилал 12.Үүдэн ба соёо шүдний таслах ирмэг болон түшилцэх гадаргад үүссэн цоорол Блэкийн хэддүгээр ангилалд хамаарах вэ? A. I ангилал B. II ангилал C. III ангилал D. IY ангилал E. Y ангилал 13. Бага араа болон араа шүдний зажлах гадаргад үүссэн цоорол Блэкийн хэддүгээр ангилалд хамаарах вэ? A. I ангилал B. II ангилал C. III ангилал D. IY ангилал E. Y ангилал 14. Цоорлын хөндийн аль хана нь хөндийн ёроол болох вэ? A. Босоо B. Зөөлцөд ойр C. Хэвтээ D. Пааланд ойр E. Үхжсэн тугалмай ихтэй хэсэг 15. Аль нь Ca(OH)2 цементийн шинж чанар биш вэ? A. Үрэвсэл бууруулна B. Хоёрдогч тугалмай үүсгэхийг дэмжинэ C. Дулаан дамжуулахгүй D. Даралт даах чадвар сайн E. Хурдан хатуурна


16. Аль нь гласс иономер цементийг хэрэглэх заалтанд хамааралгүй вэ? A. Түр ломбо B. Байнгын ломбо C. Бүрээс наах D. Жийргэвч E. Ховил дүүргэгч 17. Цоорлын хөндийг ломбодох үед тусгаарлах жийргэвчийг аль хэсэгт тавих вэ? A. Цоорлын хөндийн ёроолд B. Цоорлын хөндийн хананд C. Цоорлын хөндийн хана ба ёроолд D. Цоорлын хөндийн ёроол, ханаар паалан тугалмайн зааг хүртэл E. Цоорлын хөндийн хана ёроолоор паалангийн ирмэг хүртэл 18. Паалангийн ирмэгийг ямар хүчил хэрэглэж сийрэгжүүлэх вэ? A. Хүхрийн хүчил B. Гурван хлорт цууны хүчил C. Ортофосфорын хүчил D. Азотын хүчил E. Давсны хүчил 19. 24-р шүдний хөндийг ямар чиглэлд өргөсгөх вэ? A. Урагшаа-хойшоо B. Хацар-тагнайн C. Тагнай талын гадарга D. Уруул талын гадарга E. Дээшээ доошоо 20. Соёо ба үүдэн шүдний хөндийг аль гадаргаас нь нээх вэ? A. Хэлэн талын B. Хацар талын C. Түшилцэл D. Таслах ирмэг E. Хүзүү хэсэг 21. Бага араа ба араа шүдний хөндийг аль гадаргаас нь нээх вэ? A. Хэлэн талын


B. Хацар талын C. Түшилцэх D. Зажлах E. Хүзүү хэсэг 22. Эндодонтын багажны номер юуг илэрхийлдэг вэ? A. Багажны нэр B. Үйлдвэрлэсэн улс C. Урт D. Өргөн E. Багажны төрөл 23. Сурвалжийн сувгийг ломбодоход юу хэрэглэдэг вэ? A. Гуттаперч B. Силидонт C. Силикат D. Силицин E. Композит 24. Резорцин - формалины аргын үндэс нь юу вэ? A. Саармагжих урвал B. Полимержих урвал C. Гидролизын урвал D. Мономержих E. Хайлуулж, уусгах Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 25. Бор машины төрлүүдийг нэрлэнэ үү? 1. Механик 2. Хийн 3. Хийн-механик 4. Цахилгаан 5. Уурын 26. Тахир (наконечник) бариулын өрмийн урт хэдэн мм вэ? 1. 30 мм 2. 28 мм 3. 44 м 4. 22 мм 5. 40 мм


27. Ган болон хатуу хайлшан өрмийн ямар хэлбэрүүд байдаг вэ? 1. Дугуй 2. Бөөрөнхий 3. Эсрэг конус 4. Бортгон 5. Конус 28. Амны хөндийд үзлэг хийхэд хэрэглэгдэх үндсэн багажуудыг сонгоно уу? 1. Толь 2. Хямсаа 3. Сэтгүүр 4. Экскаватор 5. Шпатель 29. Багаж ариутгах ямар аргууд байдаг вэ? 1. Хуурай халуун 2. Автоклав 3. Буцалгах 4. Хэт авиа 5. Хүйтэн арга 30. Цоорлын хөндийн элементүүдийг нэрлэнэ үү? 1. Ёроол 2. Хана 3. Өнцөг 4. Орой 5. Зааг 31. Амальгам ямар муу шинж чанаруудтай вэ? 1. Тэлдэг 2. Агшдаг 3. Зөөлөн 4. Дулааныг дамжуулах 5. Наалдамхай 32. Орчин үеийн хуванцар материалуудыг юу гэж ангилдаг вэ? 1. Шахмал 2. Өөрөө хатуурдаг 3. Тосон 4. Гэрлээр хатуурдаг


5. Чанаж хатуурдаг 33. Хэддүгээр ангилалын цоорлын хөндийг амальгамаар ломбодох вэ? 1. Y, III, I 2. I, IY, I 3. II, III, IY 4. I, II 5. IY, II, I. 34. I ангилалын цоорлыг ямар материалаар ломбодох вэ? 1. Том дүүргэгчтэй хуванцар 2. Холимог хуванцар 3. Амальгам 4. Фосфат цемент 5. Финкоксид эвгенол 35. II ангилалын цоорлыг ямар материалаар ломбодох вэ? 1. Цинкоксид эвгенол 2. Амальгам 3. Фосфат цемент 4. Холимог хуванцар 5. Кальцийн гидроксид 36. III ангилалын цоорлыг ямар материалаар ломбодох вэ? 1. Амальгам 2. Иономерны цемент 3. Фосфат цемент 4. Хуванцар 5. Поликарбоксилатны цемент 37. IҮ ангилалын цоорлыг ямар материалаар ломбодох вэ? 1. Глассиономер 2. Том дүүргэгчтэй хуванцар 3. Фосфат цемент 4. Хуванцар 5. Поликарбоксилатын цемент 38. Ү ангилалын цоорлыг ямар материалаар ломбодох вэ? 1. Хуванцар 2. Глассиономер цемент 3. Амальгам 4. Фосфат цемент


5. Цинкоксид эвгенол 39. Поликарбоксилатны цементыг хэрэглэх заалт нь юү вэ? 1. III ба IV ангилалын цоорлын хөндийг ломбодох 2. Эмчилгээний жийргэвч 3. Байнгын шүдэнд байнгын ломбо 4. Тусгаарлагч жийргэвч 5. Суваг ломбодох 40. Ямар материалыг эмчилгээний жийргэвчээр хэрэглэдэг вэ? 1. Цинк фосфат 2. Цинкоксид эвгенол агуулсан 3. Поликарбоксилат 4. Гидроксид кальци 5. Кали агуулсан 41.Тусгаарлах жийргэвчийн материалыг ямар цементээр бэлддэг вэ? 1. Цинк фосфат 2. Глассиономер 3. Поликарбоксилат 4. Силикат 5. Силикофосфат 42. Суваг ломбодох материалд ямар шаардлага тавигдах вэ? 1. Сувгийг бүрэн дүүргэх 2. Шимэгддэггүй 3. Эдийн шингэнийг нэвчүүлдэггүй 4. Рентген зурагт тодордог байх 5. Шүдний холбоос эдийг цочроодоггүй 43.Сувгийг юугаар хуурайшуулах вэ? 1. Файл, сувгийн шприц, трунд 2. Хар зүү, хатаагч цаас 3. Суваг дүүргэгч, хатаагч цаас, хар зүү 4. Хатаагч цаас, трунд 5. Дрильбор, хар зүү 44.Цөгцний зөөлцийг ямар багажийн тусламжтай авах вэ? 1. Хар зүүгээр 2. Бөөрөнхий өрөм. 3. Зөөлц сугалагч 4. Экскаватор


5. Дрильбор 45.Сувгийг ломбодоход ямар багаж хэрэглэх вэ? 1. Турунд 2. Спрейдер 3. Хатаагч цаас 4. Суваг дүүргэгч 5. Дрильбор 46.Гуттаперчийг нягтруулахдаа ямар багаж хэрэглэх вэ? 1. Дрильбор 2. Сувгийн сэтгүүр 3. Сэтгүүр 4. Хуруун спрэйдер 5. Развертка 47.Гидроксид Са агуулсан сувгийн материалаар ямар суваг ломбодох вэ? 1. Хэлбэржээгүй 2. Шүүдэс ихтэй 3. Шимэгдэж байгаа 4. Сувгийн ханын цооролтой 5. Сувгийн ханын шимэгдэлтэй 48.Сувгийг өргөсгөхөд ямар багажийг хэрэглэх вэ? 1. Бурав 2. Рашпиль 3. Дрильбор 4. Развертка 5. Хар зүүгээр Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 49. Цементийн ангилал Ломбоны материал А. Цинк фосфат B. Силикат C. Силикофосфат D. Иономер

1. Аquaionofil 2. Силидонт 3. Силицин 4. Мөнгөлөг фосфат цемент 5. Fuji (IX) 6. Инфантид 7. Адгезор


Хариулт:

А - А47B3C26D15 B - А37B241C5D6 C - А41B236C5D7 D - А23B71C45D6 E – А147B23C6D5 50. Эндодонтын багажийн ангилалынэрлэнэ үү. А. Суваг цэвэрлэгч, өргөсгөгч B. Сувгийн бусад багаж

1.Сэтгүүр 2.Зөөлц сугалагч 3. Дрильбор 4.Хямсаа 5.Рашпиль 6.Бурав 7.Развертки 8.Суваг дүүргэгч 9.Хар зүү

Хариулт:А - А289B3567 B- А1356B289 C - А3567B289 D - А1245B36789 E - 3567B12489 51. Цементүүдийн шинж чанарыг хамааруулна уу? А. Фосфат цемент B. Гласс иономер цемент C.Цинкоксидэвгенолын цемэнт D. Поликарбоксилат цемент Хариулт: А – А3B2C1D4 B – А1B2C34 C - А1B3C24 D - B2C34 E - А126B4C3 52.Сурвалжийн ломбоны ангилал.

1.Хуванцрын дор тавьж болохгүй 2.Тугалмайтай химийн холбоогоор холбогдоно 3. Дулаан дамжуулахгүй 4. Амны шингэнд уусамтгай


Материал А. Уян хатуурдаггүй материал B. Уян хатуурдаг материал C. Хатуу материал

1. Калциапекс 2. Гуттаперч 3. Кариосан нормаль 4. Форедент 5. Витапекс 6. Фосфат цемент 7. Штифт Хариулт: А A17B54C362 B A15B346C27 C A12B34C567 D A13B24C567 E A24B67C135

Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 53. Өргөн сувгийг step-back аргаар ломбоддог. Тийм учраас хоншоорын 1-р их арааны хацар талын сувгийг энэ аргаар ломбоддог. 54. Түр ломбоны материалыг зөөлцийн эмчилгээний үед шүдний хөндийг хаахад хэрэглэдэг. Учир нь түр ломбыг шууд зөөлц дээр тавьж болдог. 55. Бонд тавихын өмнө шүдийг сайтар хүчтэй үлээлгэж хуурайшуулах хэрэгтэй. Учир нь хүчил түрхсэний дараа үүсдэг гибрид давхрага нь ломбоны тогтоцыг сайжруулдаг. 56. Хүнцлийг тун хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл сурвалжийн оройн эдийг цочрооно. Тийм учраас 1% иодинолыг сувагт үлдээх нь үр дүн сайтай. 57. Цоорлын хөндийг хэлбэржүүлэхэд эмгэг өөрчлөлттэй паалан, тугалмайг бүрэн авах хэрэгтэй. Тийм учраас цоорлын хөндийг хэлбэржүүлэх үед өрөм хурц иртэй байх шаардлагатай. 58. Түшилцэх гадаргын хөндийг ломбодохдоо тунгалаг хуванцар матриц хэрэглэнэ. Иймээс ломбо тавьсны дараа өөлж, өнгөлөх шаардлагагүй.


Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 59. Амтлах булцуу агуулдаггүй хэлний хөхлөгийг нэрлэнэ үү? A. Утаслаг B. Мөөгөн C. Навчин D. Шигтгээн E. Цэцгэн 60. Өвчтөний амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг ямар индексээр тодорхойлох вэ? A. ЦЛА B. Грин Вермилион C. РМА D. CPITN E. Silness Loe Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 61. Амны хөндийн хил хязгаар нь хаана байх вэ? 1. Уруул ба хацар 2. Хатуу ба зөөлөн тагнай 3. Амны хөндийн ёроол 4. Хэл 5. Хамрын хөндий 62. Амны салст бүрхэвчид ямар давхаргууд байдаг вэ? 1. Хучуур эдийн 2. Салстын доод 3. Салстын жинхэнэ 4. Өөхөн давхарга 5. Булчингийн 63. Амны салстын хучуур эдийн түргэн нөхөн төлжих чадвар нь ямар үйл ажиллагааг хангадаг вэ? 1. Тэжээлийн 2. Хамгаалах 3. Дасан зохицох 4. Нөхөн төлжүүлэх 5. Мэдрэхүйн 64. Амны салстын хамгаалах үйл ажиллагааг юу нөхцөлдүүлдэг вэ? 1. Шүлс


2. Хучуур эдийн гуужилт 3. Бичил биетэнг нэвтрүүлэхгүй байх чанар 4. Нөхөн төлжих чадвар 5. Эвэршилт 65. Гурвалсан мэдрэл аль хэсгийг мэдрэлжүүлдэг вэ? 1. Уруул 2. Шүднүүд 3. Хэлний урьд 2/3 4. Гүйлсэн булчирхай 5. Залгиур 66. Сэтгүүрдэх нь ямар ач холбогдолтой вэ? 1. Буйл шүдний ховилын гүнийг тодорхойлно 2. Цоорлын хөндийг илрүүлнэ 3. Цоорлын хөндийн хэмжээг тогтооно 4. Шүдний хөндий, цоорлын хөндийн харьцааг тогтооно 5. Өвдөлтийн байдлыг тогтооно 67. Шүдний нягт өнгөрт цоорол үүсгэх чадвар бүхий ямар бичил биетэнүүд байдаг вэ? 1. Proteus vulgaris 2. Str. mutans 3. Escherichia coli 4. Str. sobrinus 5. Str.bucalis Та дараах хамаарлыг уялдуулан сонгоно уу. Байрлал 68.Шүлсний булчирхай А.Том 1 Уруулын B. Жижиг 2 Чихний ойролцоох 3 Эрүүний доорхи 4 Хацрын 5 Хэлэн доорхи 6 Хэлний хөхлөгийн Хариулт: А - А146B235 B - А235B146 C - А123B456 D - А124B356 E - А136B245 69. Нүүр амны эмчилгээний үед өвчтөн шинжлэх ямар аргууд байдаг вэ?


А. Үндсэн B. Туслах

1. Асуумж 2. Үзлэг 3. Сэтгүүрдэх 4. Тогшилт 5. Тэмтрэлт 6. Халуун, хүйтэн сорил 7.(ЭОД) зөөлцийн цахилгаан мэдрэг чанар 8. Рентген шинжилгээ 9. Эсийн шинжилгээ Хариулт: А - А123456B987 B - А987B123456 C - А123458B679 D - А12345B6789 E - А12368B4579 70. Дараах өвчнүүдийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ? А. Цоорлын толбо B. Зөөлцийн архаг үхжилтэт үрэвсэл C. Буйлны улайлтат үрэвсэл D. Ам гэмтэх E. Сүүнцэртэл 1. Буйл улайж хавагнасан, цус гарна 2. Зөөлц үхэжсэн 3. Амны хөндийн салст дээр афт гарна 4. Цайвар болон нөсөөжсөн толбо 5. Хэл болон бусад салстад сүүний ээдэм шиг өнгөртэй Хариулт: А - А4B2C5D1E3 B - А4B2C1D3E5 C - А4B1C3D5E2 D - А1B2C3D4E5 E - А3B2C1D5E4 71. Дараах өвчнүүдийн үед ямар эмчилгээ хийх вэ? А. Цоорлын толбо B. Зөөлцийн архаг үхжилтэт үрэвсэл C. Буйлны улайлтат үрэвсэл D. Ам гэмтээх


E. Сүүнцэртэл 1. Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ 2. Эрдэсжүүлэх эмчилгээ 3. Вирусын эсрэг 4. Сувгийг эмчилж ломбодох 5. Шалтгааныг арилгаж үрэвслийн эмчилгээ хийх Хариулт: А - А2B4C5D3E1 B - А2B5C3D1E4 C - А1B2C3D4E5 D - А2B3C5D4E1 E - А3B1C2D5E4 72. Дараах өвчнүүдийг ямар өвчнөөс ялгах вэ? А.Цоорлын толбо B. Зөөлцийн архаг үхжилтэт үрэвсэл C. Буйлны улайлтат үрэвсэл D. Ам гэмтэх E. Сүүнцэртэл 1. Гипоплази, флюорозын толбо 2. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэл, сахуу, эмийн гаралтай стоматит 3. Холбоосын архаг үрэвсэл 4. Ам гэмтэх, сахуу 5. Шүдний тулгуур эдийн үрэвсэл Хариулт: А - А1B5C2D3E4 B - А1B3C4D5E2 C - А1B3C5D2E4 D - А2B1C4D5E3 E - А3B1C4D5E2

эсрэг

Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 73. Нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөр төлөвлөхөд ямар мэдээлэл хамгийн чухал вэ? A. Тухайн газрын шилжих хөдөлгөөний тухай B. Гадаад орчны байдлын тухай C. Боловсон хүчний болон бодит нөөц бололцооны тухай D. Хүн амын нүүр амны эрүүл мэнд, өвчлөлийн тухай


E. Тухайн газрын хүн амын өвчлөлийн тухай 74. Тухайн газрын хүн амын нүүр амны байдлыг юугаар дүгнэх вэ? A. Хүн амын хяналтанд хамрагдсан байдал B. Амны хөндийн төлөвлөгөөт эрүүлжүүлэлт C. Хүн амын тархвар судлалын судалгаа D. Хүн амын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал E. Хүн амын эрүүлжсэн байдал 75. Нэг бүсийн хүн амын нэг насны бүлгээс хэдэн хүнийг үзэхийг зөвлөдөг вэ? A. 20 B. 30 C. 50 D. 90 E. 300 76. Анхдагч урьдчилан сэргийлэлтийн гол чиглэл нь ямар иж бүрдэл арга хэмжээнд чиглэдэг вэ? A. Өвчин үүсэхээс сэргийлэх B. Өвчнийг эмчлэх C. Өвчний хүндрэлээс сэргийлэх D. Өвчнийг эмчлэн, хүндрэлээс сэргийлэх E. Халдвараас сэргийлэх 77. ДЭМБ үндэсний тархвар судлалын судалгааг хэдэн жилд нэг удаа явуулахыг зөвлөдөг вэ? A. 1 жилд B. 2 жилд C. 3 жилд D. 5 жилд E. 4 жилд 78. Шүд цоорох өвчний эрчим гэж юү вэ? A. Хүн тус бүрийн цоорсон, ломбодсон, авагдсан шүднүүдийн нийлбэр B. Хүн тус бүрийн цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэрийг өвчтөний насанд харьцуулсан харьцаа C. Хүн тус бүрийн цоорсон ломбодсон, авагдсан шүдний нийлбэрийн дундаж үзүүлэлт D. Цоорсон, ломбодсон, авагдсан шүднүүдийн нийлбэр


E. Өвчтөний цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэрийн дундаж үзүүлэлт 79. Сүүн шүдний цоорлын эрчмийг ямар индексээр тодорхойлдог вэ? A. ЦЛА (ш) B. ЦЛА (ш)+ цл (ш) C. цл (ш) D. цла(ш) E. цл(ш)+ЦЛА(ш) 80. Байнгын шүдний цоорлын эрчмийг ямар индексээр тодорхойлох вэ? A. ЦЛА (ш) B. ЦЛА (ш)+ цл (ш) C. цл (ш) D. ЦЛА (л) E. цл(ш)+ЦЛА(ш) 81. Холимог зуултын үеийн цоорлын эрчмийг ямар индексээр тодорхойлох вэ? A. ЦЛА (ш) B. ЦЛА (ш)+ цл (ш) C. цл (ш) D. ЦЛА (л) E. цл (ш)+ЦЛ(ш) 82. НА-ны Өвчний тархалт гэж юу вэ? A. Нүүр амны өвчтэй хүмүүсийн тоог гурваар үржүүлж нийт судлагдаж байгаа хүн амын тоонд харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлт B. Шинээр цоорсон шүдний тоог нүүр амны өвчтэй хүмүүсийн тоонд харьцуулсан үзүүлэлт C. Нүүр амны өвчтэй хүмүүсийн тоог нийт судлагдаж байгаа хүн амын тоонд харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлт D. Нүүр амны өвчтэй нийт хүмүүсийн цоорсон ломбодсон авагдсан шүднүүдийн нийлбэр


E. Нийт өвчтэй хүний тоог 100- гаар үржүүлж судалгаанд хамрагдсан хүн амын тоонд харьцуулж гаргасан үзүүлэлт 83. Нүүр амны өвчнийг тодорхой хэмжээгээр бууруулахад нөлөөлдөг чухал хүчин зүйлийг сонгоно уу ? A. Тархалтийг тогтоо B. Эрчмийг тогтоох C. Урьдчилан сэргийлэлт D. Эмчилгээний хэрэгцээг тооцох E. Эмчилгээг төлөвлөх 84. Паалангийн найрлагын хэдэн хувийг органик бус бодис эзлэх вэ? A. 68-69% B. 45-50% C. 28-30% D. 90-95% E. 70-72% 85. Ясжмаг эдийн хэдэн хувийг органик бус бодис эзлэх вэ ? A. 30% B. 70% C. 53% D. 68% E. 32% Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 86. Дараах асуулт тус бүрт тохирох томъёог хооронд нь холбоно уу. А. Шүд цоорох өвчний тархалтыг ямар томъёогоор олох вэ? B. Цоорлын эрчмийг яаж тодорхойлох вэ? C. Эмчлэх шаардлагатай нь хэдэн хувь байгааг яаж олдог вэ? D. Холимог зуултын үеийн цоорлын эрчмийг ямар томъёогоор олох вэ? 1. 2.

Ц+Л +А +ц +л үзсэн хүний тоо Ц+Л +А(шүдний тоо) бүгд үзсэн хүн


3. (Ц+Л +А) шүдтэй хүний тоо x 100% бүгд үзсэн хүн 4. Цоорсон шүдтэй хүний тоо x 100% бүх өвчтэй хүний тоо Хариулт:

А – А3B2C4D1 B - А3B2 C4D1 C - А4B3C1D2 D - А2B3C1D2 E - А1B3C2D4

87. Дараах өвчнүүдийг үүсгэгч шалтгаантай нь холбоно уу. Өвчин Үүсгэх шалтгаан А. Шүд толботох өвчин B. Шүд цоорол C. Паалангийн хэсгийн дутуу хөгжил

1. 2. 3. 4. 5.

Хариулт:

Шүдний эх үүсвэр тавигдах үеийн механик гэмтэл Шүдний эх үүсвэр тавигдах үеийн үрэвслийн процесс Ундны усан дахь фторын хэмжээ ихсэх Өнгөрийн бичил биетэн Нүүрс ус бүхий хоол хүнс

A - А5B345C1 B - А1234B134 C - А3B4C2D1E5 D - A3B45C12 E - A23 B1C1

88. Дараах бүтцийн элементүүдийг зөв тодорхойлолттой нь холбоно уу. А.Кутикул гэж юү вэ? B. Пелликул гэж юүг хэлэх вэ?


C. Эмаль- дентины зааг гэж юү вэ? D. Шүдний өсөлтийн бүс хаана байдаг вэ? E. Паалан ясжмагийн зааг хаана вэ? 1. Хэлбэржиж буй сурвалжийн оройг тойроод 2. Тугалмай паалангийн уулзвар 3.Шүдийг бүрж байдаг балархайтсан эпителийн бүрхүүл 4.Шүлснээс үүсдэг шүдэн дээрх уурган бүрхүүл 5. Шүдний хүзүүвч орчимд Хариулт: А- А3B4C2D1E5 B - А1B4C2D3E5 C - А3B4C5D2E1 D - А2B1C4D5E3 E - А1B2C4D3E5 Та дараах олон зөв хариултыг сонгоно уу 89. Паалангийн эрдсийн үндсэн бүтэц болох талст юунаас бүтэх вэ? 1. Фосфорапатит 2. Гидроксидапатит 3. Хлор 4. Фторапатит 5. Хром 90. Шүдний ямар хэсэг эрдэсгүйжих процесст илүү өртөмтгий вэ? 1. Таслах ирмэг 2. Ховил 3. Сурвалжийн хэсэг 4. Хүзүү 5. Төвгөр 91. Шүдний органик бүрэлдэхүүнийг нэрлэ. 1. Уураг 2. Нүүр ус 3. Өөх тос 4. Аммони 5. Фторид 92. Паалангийн бүтцийн хэсгүүдийг сонгоно уу ? 1. Паалангийн ялтас


2. Паалангийн ээрүүл 3. Паалангийн багц 4. Фторапатит 5. Гидроксиапатит 93. Шүлсний ямар шинж чанар цоорлоос хамгаалах вэ? 1. Буфер чанар 2. Лизоцим 3. Фосфат болон кальцийн агууламж 4. Амилазын идэвх 5. Фторын агууламж 94. Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх зүйлүүдийг сонгоно уу? 1. Кальц глюконат 2. Фторын бэлдмэл 3. Сүү цагаан идээ 4. Витамин 5. Амны хөндийн эрүүл ахуй сахих 95. Шүдний цоорол аль гадаргууд үүсэх вэ? 1. Үүдэвчийн гадарга 2. Хэл, тагнай талын гадарга 3. Түшилцэх гадарга 4. Зажлах гадарга 5. Хүзүүвч 96. Ясжмаг эдийг бүтцээр нь хэрхэн ангилах вэ? 1. Сурвалжийн хажуугийн 2. Анхдагч 3. Сурвалжийн оройн 4. Хоёрдогч 5. Сурвалж хоорондын 97. Шүдний хатуу эдүүдийг нэрлэнэ үү? 1. Тугалмай 2. Ясжмаг эд 3. Паалан 4. Призм 5. Паалангийн ээрүүл 98. Цоорол үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг сонгоно уу? 1. Нүүрс ус 2. Бактер


3. Хатуу эдийн тэсвэрт чанар 4. Цаг хугацаа 5. Амны хөндийн эрүүл ахуй 99. Паалангийн эрдэсгүйжлийн үед призм хоорондын зай хэрхэн өөрчлөгдөх вэ? 1. Нарийсна 2. Өргөснө 3. Эрдэсжилтийн чиглэл өөрчлөгдөнө 4. Талстуудын чиглэл өөрчлөгдөнө 5. Өсөлтийн чиглэл өөрчлөгдөнө. 100. Цоорлоос хамгаалах хувь хүний урьдчилан сэргийлэлтийн аргуудыг сонгоно уу? 1. Шүдийг фтортой оогоор угаах 2. Шүдний утсаар цэвэрлэх 3. Хоолны найрлага, давтамжаа хянах 4. Шүдний чулууг цэвэрлэх 5. Шүдэнд фторын бэлдмэл түрхэх 101. Цоорлоос хамгаалах мэргэжлийн урьдчилан сэргийлэлтийн аргуудыг сонгоно уу? 1. Силант тавих 2. Мэргэжлийн цэвэрлэгээ 3. Өвчтөнд тохирсон заавар, зөвөлгөө өгөх 4. Хэсэг газарт фторын түрхлэг хийх 5. Диспансерын хяналтанд авах Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 102. Шүд цоорох өвчин нь шүдний хатуу эдийн эвдрэл юм. Тиймээс шүд цоорох өвчин нь цочмог явцтай байдаг. 103. Шүд цоорох өвчин нь шүдний хатуу эдийн эрдэс алдагдлын улмаас үүсдэг. Ийм учраас сүү цагаан идээг тогтмол хэрэглэх нь паалангийн эрдэсжилтийг сайжруулж, цоорлоос урьдчилан сэргийлэх нэг арга юм. 104. Шүд толботох өвчин нь фторын өндөр агууламжтай ундны ус хэрэглэснээс үүсдэг нутагшмал өвчин. Тиймээс ундны усанд агуулагдах фторын зохистой дундаж хэмжээ 1.5 2.5 мг/ л байх нь зохистой.


Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 105. Ca10 (PO4)6 (OH)2- энэ юуны томъёо вэ? A. Карбоапатит B. Хлорапатит C. Брушит D. Витлокит E. Гидроксилапатит 106. Шүд цоорох өвчний эрчмийг ямар индексээр тодорхойлдог вэ? A. ЦЛА B. CPITN C. Эрүүл ахуйн индекс D. РМА E. Silness Loe 107. Шүдний хатуу эдэд кальци-фосфатын харьцаа хэд байдаг вэ? A. 1 :6 B. 1 :3 C. 2 :1 D. 1 :4 E. 2 :5 108. Амны шингэний рН бууралт пааланд яаж нөлөөлөх вэ? A. Хатууруулна B. Эрдэсжүүлнэ C. Эрдэсгүйжүүлнэ D. Нөлөөлөхгүй E. Зөөлрүүлнэ 109. Шүд цоорох өвчний толбын үед паалангийн хатуулаг чанар яаж өөрчлөгдөх вэ? A. Буурна B. Их хэмжээгээр нэмэгдэнэ C. Өөрчлөгдөхгүй D. Алдагдана E. Бага хэмжээгээр нэмэгдэнэ 110. Ямар өвчний үед паалангийн нэвчимтгий байдал нэмэгддэг вэ?


A. Шүд цоорох өвчний цагаан толбын үед B. Шүд толботох өвчин C. Гипоплази D. Элэгдэл E. Гиперплази 111. Эрдэсжилт ба эрдэсжүүлэлтийн ионы солилцоо нь юуг үзүүлэх вэ? A. Хатуулаг чанар (микротвердость) B. Нэвчимтгий байдал C. Уусамтгай байдал D. Уян хатан чанар E. Гялалзсан байдал 112. Цоорлын цагаан толбын үед гэмтсэн хэсэг дэх протейны агууламж нь яаж өөрчлөгдөх вэ? A. Ихэсдэг B. Багасдаг C. Өөрчлөгддөггүй D. Алга болдог E. Эрс ихэснэ 113. Цоорлын цагаан толбын үед кальцийн агууламж нь яаж өөрчлөгдөх вэ? A. Гэмтсэн хэсэгт ихэсдэг B. Гэмтсэн хэсэгт багасдаг C. Гэмтсэн хэсэгт нэмэгддэг D. Гэмтсэн хэсгийн кальц бүрэн алдагдана E. Толбын хэмжээнээс хамаарна 114. Цоорлын цагаан толбын үед фосфорын агууламж нь яаж өөрчлөгдөх вэ? A. Паалангийн найрлага дахь протейны хэмжээ ихэсдэг B. Гэмтсэн хэсэгт багасдаг C. Гэмтсэн хэсгийн протейны агууламж өөрчлөгдөхгүй D. Бүрэн алдагдана E. Толбын хэмжээнээс хамаарна 115. Цоорлын цагаан толбын үед гэмтсэн хэсэг дэх фторын агууламж нь яаж өөрчлөгдөх вэ? A. Ихэсдэг B. Багасдаг


C. Өөрчлөгддөггүй D. Бүрэн алдагдана E. Эрс ихэснэ 116. Паалангийн гидроксиапатит ямар томъёотой вэ? A. СаНРОН4 B. Ca10 (PO4)6 (OH)2 C. Ca10 (PO4)8 (OH)2 D. Ca2 (PO4)8 (OH) E. Ca10 (PO4)6 (OH) 117. Шүдний дунд цоорлын үед хөндийг сэтгүүрдэхэд хаана өвдөлт үүсэх вэ? A. Паалангийн ирмэгээр B. Паалан тугалмайн заагаар C. Цоорлын хөндийн ёроолоор D. Тугалмайн хэсгээр E. Цоорлын хөндийн ёроолд нэг цэгт 118. Ортофосфорын хүчлийн нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг 119. Фторид натрийн нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг 120. Физиологийн уусмалын нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг


121. Сүүний хүчлийн нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг 122. Кальци глюконатын уусмалын нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг 123. 0.2%-ийн NaF уусмалын нөлөөгөөр паалангийн нэвчимтгий байдал яаж өөрчлөгдөх вэ? A. Нэмэгддэг B. Буурдаг C. Өөрчлөгддөггүй D. Нэмэгдээд буурдаг E. Буураад нэмэгддэг 124. Шүдний паалангийн эрдэсжүүлэлт нь түүний ямар шинжээр тодорхойлогддог вэ? A. Хатуулаг чанар (микротвердость) B. Нэвчимтгий байдал C. Уусамтгай байдал D. Уян хатан чанар E. Зөөлөн чанар 125. Ямар үед амны шингэн хүчиллэг байх вэ? A. рН < 7 B. рН = 7 C. рН > 7 D. рН > 8 E. рН = 8 126. Ямар үед амны хөндийн шингэн шүлтлэг байх вэ? A. рН < 7 B. рН = 7


C. рН > 7 D. рН =5 E. рН = 6 127. Ямар үед амны хөндийн шингэн саармаг байх вэ? A. рН < 7 B. рН = 7 C. рН > 7 D. рН =5 E. рН = 4 128. Шүд цоорох өвчний үед өвдөлт ямар байх вэ? A. Өөрөө аяндаа B. Цочроогчийг арилгасны дараа өвдөх C. Зөвхөн цочроогчийн нөлөөгөөр D. Шөнө өвдөлт өгнө E. Механик цочруулд өвдөнө 129. Шүд цоорох өвчний ямар хэлбэрийн үед паалангийн гадаргад согог үүсэхгүй вэ? A. Толбо B. Өнгөц C. Цочмог дунд цоорол D. Гүн E. Архаг дунд цоорол 130. Өнгөц цоорлын үед цоорлын хөндий ямар түвшинд байх вэ? A. Паалан B. Паалан ба тугалмай C. Паалан, тугалмай, предентин D. Тугалмай E. Паалан тугалмайн заагаар Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 131. Цоорлын толбыг ямар оношлогооны аргаар илрүүлдэг вэ? 1. Будах 2. Бодит үзлэг 3. Люминесцентная стоматоскопия 4. Рентген зураг 5. Зөөлцийн цахилгаан мэдрэг чанар 132. Шүдний пааланг шууд будахад ямар бодис хэрэглэх вэ?


1. Эритрозин 2. Цоорол илрүүлэгч 3. Кали иод 4. Метилин хөх 5. Шиллер-Писаревын уусмал 133. Эрдэсжүүлэх эмчилгээнд хэрэглэгдэх бэлдмэлүүдийг сонгоно уу? 1. 10% Кальц хлорид 2. 1-3% Ремодент 3. Fluoridin 4. Кальцийн гидроксид 5. Сафорайд 134. Шүд цоорох өвчнийг эрчмээр нь хэрхэн ангилдаг вэ? 1. Ээнэгших 2. Ээнэгшиж болох 3. Ээнэгшихгүй 4. Хурц 5. Архаг 135. Шүд цоорох өвчнийг илрэлээр нь хэрхэн ангилдаг вэ? 1. Хүзүүвч 2. Анхдагч 3. Зажлах 4. Хоёрдогч 5. Түшилцэх 136. Өнгөц цоорлыг ямар өвчнүүдээс ялган оношлох вэ? 1. Шүд толботох өвчний толбот хэлбэр 2. Шүдний паалангийн шархлаа 3. Цоорлын толбо 4. Шаантаг хэлбэрийн согог 5. Шүдний хатуу эдийн элэгдэл 137. Тусгаарлах жийргэвчийг ямар зориулалтаар тавьдаг вэ? 1. Зөөлцөд үүссэн цусны эргэлтийн хямралыг эмчлэх 2. Дентинийг нөхөн төлжүүлэх 3. Байнгын ломбоны таагүй нөлөөнөөс зөөлцийг хамгаалах 4. Ломбоны зажлалтын даралтыг даах чадварыг сайжруулахаар


138. Өнгөц цоорлын үед бодит үзлэгээр ямар шинж тэмдгүүд илрэх вэ ? 1. Паалангийн гадарга дээгүүр сэтгүүр чөлөөтэй гулсана 2. Паалангийн гадарга барзгар, сэтгүүрийн үзүүр шигдэнэ 3. Сэтгүүрдэхэд паалан тугалмайн заагаар өвдөнө 4. Сэтгүүр ба тогшилтонд өвдөлтгүй 5. Ямар ч өөрчлөлт илрэхгүй 139. Дунд цоорлын үед бодит үзлэгээр ямар шинж тэмдгүүд илрэх вэ ? 1. Зөөлөрсөн тугалмайгаар дүүрсэн цоорлын хөндий 2. Цоорлын хөндийн ханаар мэдрэг 3. Тогшилтонд өвдөлтгүй 4. Зөөлцийн цахилгаан мэдрэг чанар хэвийн 5. Рентген зурагт тугалмайн түвшинд хөндий үүссэн 140. Цоорлын хөндийг хэлбэржүүлэх дарааллыг сонгоно уу? 1. Цоорлын хөндийг нээх 2. Цоорлын хөндийг өргөсгөх 3. Үхэжсэн эдийг авах 4. Хэлбэржүүлэх 5. Паалангийн хурц ирмэгийг дарах 141. Паалангийн ирмэгийг ямар зорилгоор налуулан засдаг вэ ? 1. Өөрчлөгдсөн пааланг бүрэн авах 2. Хоёрдогч цоорлоос сэргийлэх 3. Хазалтыг тааруулах 4. Ломбоны тогтоцыг сайжруулах 5. Ломбо тавихад хялбар болгох 142. Шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх хэсгийн хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү 1. Амны шингэний найрлага, шинж чанар 2. Нүүрс ус бүхий хоол хүнс 3. Амны хөндийн эрүүл ахуй 4. Шүдний өнгөрийн бичил биетүүд 5. Шүдний байрлалын гажиг 143. Дунд цоорлыг ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ? 1. Шаантаг хэлбэрийн согог 2. Гүн цоорол


3. Холбоосын архаг ширхэглэг үрэвсэл 4. Шүд толботох өвчин 5. Холбоосын архаг мөхлөнгөрт үрэвсэл 144. Гүн цоорлыг ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ? 1. Холбоосын архаг үрэвсэл 2. Дунд цоорол 3. Шүд толботох өвчин 4. Зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл 5. Өнгөц цоорол 145. Цоорлын цагаан толбын үеийг ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ? 1. Паалангийн эрози 2. Шүд толботох өвчний толбын үе 3. Өнгөц цоорол 4. Гипоплазийн толбын үе 5. Шаантаг хэлбэрийн эмгэг 146. Гүн цоорлын хөндийн ёроолыг хэлбэржүүлэх зарчим 1. Цоорлын хөндийн ёроолын зөөлөрсөн тугалмайг үлдээнэ 2. Цоорлын хөндийн ёроолын хатуу, нөсөөжсөн тугалмайг үлдээнэ 3. Цоорлын хөндийн ёроолыг тэгшилнэ 4. Шүдний хөндийн анатомийг харгалзан хэлбэржүүлнэ 5. Хөндийн хэлбэрээс хамаарч зөөлөрсөн эдийг авна 147. Эмчилгээний жийргэвчийн үйлчлэлүүдийг нэрлэнэ үү? 1. Үрэвслийн эсрэг 2. Нөхөн төлжүүлэх 3. Өвчин намдаах 4. Үхжүүлэх 5. Занданшуулах 148. Гүн цооролд тавих эмчилгээний жийргэвчийг сонгоно уу? 1. Кальмецин 2. Сalcicur 3. Dycal 4. Calcimol 5. Цинкоксид-эвгенолын цемент 149. Цоорлын хөндийг хэлбэржүүлэх үед ямар алдаа гарах вэ?


1. Хажуугийн шүдийг гэмтээх 2. Тугалмайн зөөлөрсөн хэсгийг дутуу авах 3. Шүдний хөндийг нээх 4. Шүдний зөөлцийг химийн бодисоор түлэх 5. Ломбонд хурц ирмэг гаргах 150. Шүд цоорох өвчнөөс урьчилан сэргийлэх зорилгоор юуг фторжуулдаг вэ? 1. Ундны ус 2. Давс 3. Сүү 4. Ёотон 5. Талх Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 151. Шүд цоорох өвчний үе шатууд, Цахилгаан мэдрэг чанарын тоон үзүүлэлт 1. 2-6 мкА 2. 10-12 мкА 3. 25-30 мкА 4. 18-25 мкА А. Толбо 5. 25-30 мкА B. Өнгөц 6. 35-40 мкА C. Дунд 7. 40-60 мкА D. Гүн 8. 60-80 мкА Хариулт: А - А1B1C1D2 B - А1B1C1D4 C - А1B1C2D4 D - А1B2C4D3 E - А1B2C3D3 152. Эрдэсжүүлэх эмчилгээний аргачлал боловсруулагчид А. Е.В. Боровский болон бусад B. Ю.М. Максимовский болон бусад C. Г.Н.Пахомов, П.А. Леус

Аргачлал 1. 10% кальци хлорид, 2-4% фторт натрийн уусмалаар шавшлага хийх, 1 курс-15 удаа 2. Химийн цэвэр кальци глицерофосфотын уусмалаар


шавшлага хийж, дараа нь фторт лак түрхэх, 6-7 удаа 3. ремодент Хариулт: А - А2B1C3 B - А3B2C1 C - А1B2C3 D - А1B3C2 E - А1B2C2 153. Эмчилгээний жийргэвчүүдэд ямар бэлдмэл хамаарах вэ? А. Кальци агуулсан 1. Calcimol B. Цинк оксид эвгенол 2. Dycal 3. Caryosan Хариулт: А - А1В23 B - А12В3 C - А2В13 D - А3В12 E - А13В2 154. Доорхи өвчнүүдийг ямар өвчнөөс ялган оношлох вэ? А. Өнгөц цоорол B. Цоорлын толбын үе 1. Дунд цоорол 2. Флюорозийн толбо 3. Цоорлын толбо 4. Гипоплазийн толбо 5. Хатуу эдийн эрози 6. Өнгөц цоорол 7. Флюороз 8. Гипоплазийн цэгэн хэлбэр Хариулт: А - А123456B78 B - А2345B1678 C - А1358B24 D - А1348B2567 E - А1238B4567 155. Шүд цоорох өвчнийг эрдэмтэд юү гэж тайлбарласан бэ? А. ДЭМБ - аас гаргасан онол B. Рыбаковын онол


C. Миллерын онол D. Энтений онол E. Леус - Боровскийн концепци 1. Химико-паразитарная теория 2. Физик-химийн 3. Амьдралын үе шаттай холбож 4. Шүд-микроб-нүүрс ус- цаг хугацаа 5. Ерөнхий-хэсгийн резистентность Хариулт: А - А4B3C1D2E5 B - А4B1C3D2E5 C - А4B2C3D5E1 D - А3B1C2D5E4 E - А1B2C4D3E5 156. Доорх өвчнүүдийн тодорхойлолтийг тохируулна уу? A. Цоорлын толбын үе гэж юуг хэлэх вэ? B. Өнгөц цоорол гэж юуг хэлэх вэ? C. Дунд цоорол гэж юуг хэлэх вэ? D. Гүн цоорол гэж юуг хэлэх вэ? E. Шүд цоорох өвчин гэж юуг вэ? 1. Паалангийн давхаргад цоорол үүссэн байвал 2. Тухайн хэсэг дэх паалангийн өөрчлөлт 3. Цоорол паалан, тугалмайн заагийг хамарсан 4. Шүдний хатуу эдийн эрдэсжих процесс алдагдаж согог үүсэхийг хэлнэ 5. Шүдний цоорол тугалмайн ихэнх хэсгийгхамарсан байвал Хариулт: А - А2B1C3D5E4 B - А2B4C5D3E1 C - А2B1C5D4E3 D - А1B4C3D5E2 E - А1B2C4D3E5 157. Шүд цоорох өвчний үед сэтгүүрт ямар шинж тэмдэг илрэх вэ? А. Цоорлын толбо B. Өнгөц цоорол C. Дунд цоорол D. Гүн цоорол 1. Паалангийн гадарга барзгар сэтгүүр шигдэнэ.


2. Паалангийн гадарга дээр сэтгүүр гулсана 3. Паалан тугалмайн зааг, цоорлын хөндийн ёроолоор өвдөнө 4. Паалан тугалмайн заагаар өвдөнө Хариулт: А - A2B1C3D4 В - А1B2C4D3 С - А2B1C4D3 D - А43B3C1D2 E - A4BC2D1 158. Дараах өвчний шинж тэмдгийг уялдуулна уу. А. Цоорлын толбо B. Флюороз C. Гипоплази 1. Шүдний пааланд хэсэг газрын өнгө хувирсан, паалан бүрэн бүтэн, гадарга нь гялгар, гадаргаар сэтгүүр гулсана. 2. Шүдний эрдэс бодисын солилцооны алдагдал болж, нэг цаг хугацаанд ургадаг шүднүүдэд шугаман согог үүснэ. 3. Шүд ургахаас өмнө үүснэ, толбо шүдний бүх гадаргад замбараагүй байрлана. Хариулт: А - А1B3C2 B - А1B2C3 C - А2B3C1 D- A3B1C2 E- A3B2C1 159. Доорхи өвчнүүдийг ямар өвчнөөс ялган оношлох вэ? А. Дунд цоорол В. Гүн цоорол 1. Паалангийн шалбархай 2. Зөөлцийн цочмог голомтот үрэвсэл 3. Холбоосын архаг үрэвсэл 4. Шаантаг хэлбэрийн согог 5. Зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл Хариулт:А – 345B12 B – A1234B5 C – A14B235 D – A4B1235


E - А134B25 160. Дараах өвчний шинж тэмдгийг тохируулна уу А. Гүн цоорол В. Шаантаг хэлбэрийн согог С. Өнгөц цоорол D. Эрози E. Архаг явцтай дунд цоорол 1. Бүх цочролд мэдрэг 2. Зовиургүй 3. Бүх цочролд хоромхон зуур өвдөнө 4. Исгэлэн зүйлд өвдөнө 5. Шөнө өвдөнө Хариулт: А – A3B1C4D1E2 B – A4B1C2D5E3 C- A5B2C4D3E1 D- A1B2C3D5E4 E- A1B4C1D1E2 161. Цоорлын хөндий хэлбэржүүлэх үе шат А. Цоорлын хөндий нээх В. Цоорлын хөндий өргөсгөх С. Үхжсэн эдийг авч ханыг хэлбэржүүлэх D. Цоорлын хөндийн ёроолыг хэлбэржүүлэх Е. Паалангийн ирмэгийг тэгшлэх Хэрэглэгдэх багажууд 1. бөөрөнхий өрөм 2. экскаватор, бортгон болон конусны өрөм 3. эсрэг конус хэлбэрийн өрөм 4. бортгон өрөм, конусны өрөм 5. бортгон өрөм, эмалийн багаж Хариулт: А- A14B4C2D3E5 B- A2B1C4D5E1 C- A14B2C1D4E5 D- A1B4C2D3E5 E- A51B4C3D1E2 Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 162. Цоорол нь шүдний хатуу эдийн эмгэг өөрчлөлт. Иймд явцаар нь хурц өвчин гэж хэлж болох юм.


163. Дунд зэргийн цоорлын үед цоорлын хөндий тугалмайн зааг хэтэрсэн байдаг. Иймээс мэдрэлийн төгсгөл цочирч хоол ундны зүйл орохоор өвдөлт өгдөг. 164. Байнгын ломбоны доор тусгаарлах жийргэвч тавьдаг. Ингэснээр түүний хортой үйлчилгээг багасгадаг . 165. Гүн цоорлын үед цоорлын хөндий зөөлцөд ойртсон байдаг. Иймээс гидроксил кальци бүхий бэлдмэлийг хэрэглэж ломбо тавина. 166. Дентиний давхарга нимгэрснээс цоорлын хөндийн ёроолоор их эмзэглэлтэй болдог. Иймд гидроксил кальци агуулсан бэлдмэл хэрэглэвэл хоёрдогч тугалмай үүсч эмзэглэл арилна. 167. Блекийн 1- р ангилалын үед цоорлын хөндийг шүдний ховилын хэлбэрийг дагуулж хэлбэржүүлнэ. Учир нь цоорол шүдний төрөлхийн ховил хонхорт үүссэн байдаг. 168. Гүн цоорлын үед зөөлцийн цусны эргэлтэнд өөрчлөлт орсон байдаг. Иймээс кальцийн гидроксид агуулсан эмчилгээний жийргэвчийг цоорлын хөндийн ёроолд тавьдаг. 169.Өнгөц цоорол нь паалан тугалмайн зааг хүрсэн байдаг. Иймээс тусгаарлах жийргэвч тавьж ломбоддог. 170 .Шүдний хүзүүвчид үүссэн цоорлын хөндийн ёроолыг гүдгэр байдлаар хэлбэржүүлж засна. Учир нь шүдний хөндий нээгдэх аюултай. 171. Гэрлээр хатуурагч хуванцар ломбо нь хатуурахдаа агшдаг. Иймээс нэг удаагийн тавих хэмжээ нь 2 мм-ээс илүү зузаан байж болохгүй. 172. Глассиономер цемэнт нь шүдний эдтэй ионы солилцоо үүсгэж өөрөө хатуурдаг материал. Учир нь түүний хатуурах үед үүссэн чөлөөт карбоксилын бүлэг нь хатуу эдийн кальцтай холбогдож наалдацыг сайжруулдаг. 173. Блекийн 1-р ангилалын дунд цооролд силикат цементээр байнгын ломбо тавьж болно. Учир нь энэ материал нь зөөлцөд хор нөлөөгүй.


Зөөлц ба холбоосын үрэвсэл Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 174. Зөөлцөд ямар эсүүд байдаггүй вэ? A. Фибробластууд B. Моноцитууд C. Лимфоцитууд D. Малассийн хучуур эсүүд E. Гистиоцитууд 175. Зөөлцөд аль нь байхгүй вэ? A. Артериол B. Венул C. Уян ширхэг D. Фибробласт E. Коллаген ширхэг 176. Зөөлцийн үрэвсэлд хамааралгүй шинж чанар юу вэ? A. Судас өргөснө B. Эдийн pH багасна C. Лейкоцитууд ихэснэ D. Моноцитууд ихэснэ E. Фибробластууд ихэснэ 177. Химийн гаралтай зөөлцийн гэмтлийн үндсэн шалтгаан нь юу вэ? A. Цоорлын хөндийг хэлбэржүүлэх үед зөөлцийг гэмтээх B. Зажлах гадаргуу, таслах ирмэгийн эрчимтэй элэгдэл C. Хүчтэй үйлчлэл бүхий антисептикууд, ломбоны материалуудыг буруу хэрэглэх D. Шүдний зөөлцийг дайрсан хурц хэлбэрийн хугарал E. Шүдний тулгуур эдийн өвчнүүд 178.Зөөлцийн цочмог тархмал үрэвсэл ямар хугацаанд үргэлжлэх вэ? A. 2 хоног B. 20 хоног C. 30 хоног D. 14 хоног E. 1 хоног


179.Зөөлцийн цочмог голомтот үрэвсэл ямар хугацаанд үргэлжлэх вэ? A. 10 хоног B. 12 хоног C. 1 хоног D. 14 хоног E. 7 хоног 180. Зөөлцийн цочмог голомтот үрэвслийн үед цоорлын хөндийн хаана сэтгүүрдэхэд хүчтэй өвдөх вэ? A. 1 цэгт (цоорлын хөндийн ёроолд) B. Цоорлын хөндийн хана ба ёроолоор C. Паалан-тугалмайн заагаар D. Цоорлын хөндийн ёроолоор нэлэнхүйдээ E. Ерөөсөө өвдөхгүй 181. Зөөлцийн цочмог тархмал үрэвслийн үед цоорлын хөндийн хаана сэтгүүрдэхэд хүчтэй өвдөх вэ? A. 1 цэгт (цоорлын хөндийн ёроолд) B. Цоорлын хөндийн ёроолоор C. Паалан-тугалмайн заагаар D. Ерөөсөө өвдөхгүй E. Цоорлын хөндийн ханаар 182. Зөөлцийн архаг үрэвслүүдийн үед халуун хүйтний сорилд яах вэ? A. Хүчтэй өвдөнө B. Цочроогчийг авахад өвдөлт аажим намдана C. Өвдөхгүй D. Цочроогчийг авахад өвдөлт хурдан намдана E. Механик цочроогчоос хүчтэй өвдөлт өгнө 183. Зөөлцийн цочмог үрэвслүүдийн үед халуун, хүйтний сорилд яах вэ? A. Хүчтэй өвдөнө B. Өвдөнө C. Өвдөхгүй D. Цочроогчийг авахад өвдөлт намдана E. Сулхан нэгэн хэвийн өвдөлт өгнө 184. Үрэвслийн үед зөөлцийн цахилгаан мэдрэг чанар яах вэ? A. Ихсэнэ B. Буурна


C. Өөрчлөгдөхгүй D. Ихсээд буурна E. Буураад ихэснэ 185. Зөөлцийн үрэвслийн эмчилгээний үед ямар мэдээ алдуулалт илүү үр дүнтэй вэ? A. Даралттай B. Дамжуулах C. Нэвчүүлэх D. Холбоосын дотуур (интра лигаментарная) E. Шавших 186. Сурвалжийн сувгийн зөөлцийг амьдаар нь хадгалах эмчилгээний арга юү вэ? A. Зөөлцийг амьдаар нь бүрэн авах B. Зөөлцийг амьдаар нь тайрах C. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах D. Зөөлцийг үхжүүлж тайрах E. Холимог арга хэрэглэх 187.Түргэн үйлчилгээтэй үхжүүлэгч зуурмагийн үндсэн бодис болох хүчлийг нэрлэнэ үү. A. Ацетилсалицил B. гипохлорын хүчил C. Мышъякын ангидрид D. Ортофосфор E. Крезорфен 188.Сувгийн эмчилгээний үед ямар зорилгоор шүдний хөндийг бүрэн нээдэг вэ? A. Ломбоны тогтоцыг сайжруулах B. Сувагт чөлөөтэй ажиллах C. Цөгцөн хэсгийн зөөлцийг авах D. Үхэжсэн эдийг авах E. Бүрэн нээх нь шүдний бөх бат чанарыг алдагдуулна 189. Сувгийг хуурайшуулахад юу хэрэглэх вэ? A. Гар хий шахагч B. Машины ус ба хий шахагч C. Унтуулагч эфир D. Цаасан турунд E. Хөвөн бөмбөлөг


190. Зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээний үед ямар эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх вэ A. Крезорфен B. Химотрипсин C. Кальцийн гидроксид D. Иодопирон E. Дээрх бүх бэлдмэлийг хэрэглэнэ. 191. Сурвалжийн эмгэг дотоод шимэгдлийн үед ямар эмчилгээ хийх вэ? A. Шууд аргаар эмчилгээний жийргэвч тавьж зөөлцийг амьдаар нь хадгална. B. Зөөлцийг мэдээ алдуулалтын дор тайрах эмчилгээ хийнэ. C. Зөөлцийг авч сувгийн эмчилгээ хийнэ D. Шууд бус аргаар эмчилгээний жийргэвч тавьж зөөлцийг амьдаар нь хадгална. E. Рентген зургаар хянана, эмчилгээ хийх шаардлагагүй. 192 .Сурвалжийн сувгийг ямар уусмалаар угаадаг вэ? A. Крезорфен B. Формалин крезол C. ЭДТА D. Эвгенол E. Натрийн гипохлорит Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 193. Зөөлцийн хөгширөлт дараахь хэлбэрээр илэрнэ. 1. Шүдний хөндийн хэмжээ багасах 2. Эсийн идэвх буурах 3. Фиброзон ширхэг үүсэх 4. Үхжил 5. Эсийн идэвх нэмэгдэх 194. Зөөлцийн эсийн давхаргуудыг нэрлэнэ үү. 1. Одонтобласт 2. Төвийн 3. Субодонтобласт 4. Гадна 5. Дотор 195. Зөөлцийн төвийн давхаргын эсүүдийг нэрлэнэ үү.


1. Фибробластууд 2. Гистиоцитүүд 3. Лимфоцитүүд 4. Адвентициаль эсүүд 5. Плазмоцит эсүүд 196. Зөөлцийн цочмог үрэвслийн ангилалыг нэрлэнэ үү. 1. Оройн 2. Голомтот 3. Ширхэглэг 4. Тархмал 5. Томролтот 197. Зөөлцийн архаг үрэвслийн ангилалыг нэрлэнэ үү. 1. Ширхэглэг 2. Томролтот 3. үхжилт 4. Голомтот 5. Тархмал 198.Зөөлцийн цочмог голомтот үрэвслийг ямар өвчнүүдээс ялган оношлох вэ? 1. Мэдрэлийн үрэвсэл 2. Зөөлцийн үрэвслийн бусад хэлбэрүүд 3. Дунд цоорол 4. Гүн цоорол 5. Буйлны хөхлөгийн хурц үрэвсэл 199. Зөөлцийн цочмог тархмал үрэвслийг ямар өвчнүүдээс ялган оношлох вэ? 1. Зөөлцийн үрэвслийн бусад хэлбэрүүд 2. Гурвалсан мэдрэлийн өвдөлт 3. Холбоосын архаг үрэвслүүдийн сэдрэл 4. Мэдрэлийн үрэвсэл 5. Буйлны хөхлөгийн хурц үрэвсэл 200. Витал экстирпацийн үед хэрэглэх бодис юу вэ ? 1. H2O2 0,3-0,5% 2. H2O2 10- 15% 3. H2O2 10- 15% + NaOCl 10-15% 4. NaOCl 0.5- 5.25% 5. NaOCl 15% 201. Зөөлцийн архаг томролтот үрэвслийг ямар өвчнүүдээс


ялган оношлох вэ? 1. Зөөлцийн үрэвслийн бусад хэлбэрүүд 2. Буйлны хөхлөгийн ургалт 3. Бифуркациас гарсан мөхлөнгөр эдийн ургалт 4. Гурвалсан мэдрэлийн өвдөлт 5. Дунд цоорол 202. Сувгийн эмчилгээнд ямар уусмалын 0.2% -ийг хэрэглэдэг вэ? 1. H2O2 2. NaOCl 3. EDTA 4. Chlorhexidine 5. Иодинол 203. Хүнцэлийн антидонт юу вэ? 1. Бром 2. Иодинол 3. Метронидазол 4. Унитол 5. Хүнцэл 204. Гидрооксид кальци бүхий эмчилгээний жийргэвчийн хэрэглэх заалт нь юу вэ? 1. Зөөлцийн цочмог тархмал үрэвсэл 2. Зөөлцийн үхжилт үрэвсэл 3. Зөөлцийн архаг томролтот үрэвсэл 4. Гүн цоорол 5. Дунд цоорол 205. Зөөлцийн цочмог голомтот үрэвсэлтэй өвчтөнд илрэх шинж тэмдгүүд юу вэ? 1. Зөөлөрсөн тугалмай бүхий цоорлын гүн хөндий 2. Хөндийн ёроолоор сэтгүүрдэхэд 1 цэгт хүчтэй өвдөнө 3. Хүйтэн зүйлд цочирч, удаан хугацаагаар өвдөнө 4. Халуун хүйтэн цочроогчоос өвдөж, цочроогчийг авмагч өвдөлт намдана 5. Захын тунгалагийн булчирхайн үрэвсэл 206. Зөөлцийн үрэвслийн эмчилгээний үед сувгийг ямар түвшинд ломбодох вэ? 1. Оройн нүхээр гартал 2. Анатомын оройн нүх хүртэл


3. Оройгоос 2,5 мм зайтай 4. Физиологийн оройн нүх хүртэл 5. Сувгийн 1/2 хүртэл 207. Ямар материал зөөлцийг занданшуулах үйлчилгээтэй вэ? 1. Цинкэвгенол 2. Орто-фосфор 3. Ортофен 4. Резорцин формалин 5. Спирт 208. Шууд бус аргаар эмчилгээний жийргэвч тавьж зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээ хийхэд юу хэрэглэдэг вэ? 1. Сalcicur 2. Кальмецин 3. Dycal 4. Calcimol 5. Цинк-эвгенолын цемент 209. Шууд аргаар эмчилгээний жийргэвч тавьж зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээ хийхэд юу хэрэглэдэг вэ? 1. Цинк фосфат 2. Кальцийн гидроксид 3. Поликарбоксилат 4. МТА 5. Калийн бэлдмэл 210. Кальцийн гидроксид бүхий эмчилгээний жийргэвчийг хэрэглэх заалт юу вэ? 1. Зөөлцийн цочмог тархмал үрэвсэл 2. Зөөлцийн цочмог голомтот үрэвсэл 3. Зөөлцийн архаг томролтот үрэвсэл 4. Гүн цоорол 5. Өнгөц цоорол 211. 1 сурвалжтай шүдний зөөлцийн цочмог голомтот үрэвслийг эмчлэх арга юу вэ? 1. Зөөлцийг амьдаар хадгалах 2. Зөөлцийг амьдаар нь бүрэн авах 3. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах 4. Зөөлцийг үхжүүлж тайрах 5. Физик эмчилгэ


212. Олон сурвалжтай шүдний зөөлцийн цочмог голомтот үрэвслийг эмчлэх арга юу вэ? 1. Зөөлцийг амьдаар нь тайрах 2. Зөөлцийг амьдаар хадгалах 3. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах 4. Физик эмчилгээ 5. Эмэн эмчилгээ 213. 1 сурвалжтай шүдний зөөлцийн цочмог тархмал үрэвслийг эмчлэх арга юу вэ? 1. Зөөлцийг амьдаар хадгалах 2. Зөөлцийг амьдаар нь бүрэн авах 3. Зөөлцийг амьдаар нь тайрах 4. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах 5. Хавсарсан арга 214. Олон сурвалжтай шүдний зөөлцийн цочмог тархмал үрэвслийг эмчлэх арга юу вэ? 1. Зөөлцийг амьдаар хадгалах 2. Зөөлцийг амьдаар нь бүрэн авах 3. Зөөлцийг амьдаар нь тайрах 4. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах 5. Зөөлцийг үхжүүлж тайрах Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 215. Шүднүүд Шүдний сурвалжийн сувгуудын байрлал А. 16,17,26,27 1. ард, урд- хацар талын, хэлэн B. 14,24 талын C. 36,37,46,47 2. нэг суваг D. 11,13,12, 21,23,22, 3. хацар ба тагнай 4 тагнай, хацар талын- урд, ард 5. урд, ард, тагнай ба хацар талын Хариулт: А - А1B4C5D2 B - А3B1C4D2 C - А4B3C1D2 D - А1B3C4D2 E - А4B2C1D3 216.Зөөлцийн үрэвсэл Шинж тэмдэгүүд


А. Цочмог тархмал B. Цочмог голомтот C. Архаг ширхэглэг D. Архаг үхжилт E. Архаг томролтот

1. үе үе аяндаа хүчтэй өвдөлт өгөх ба вдөхгүй байх хугацаа урт 2. аяндаа үргэлжлэн шөнө хүчтэй өвдөх ба өвдөхгүй байх хугацаа нь богино 3. бүх төрлийн цочроогчоос өвдөх ба цочроогчийг авсны дараа үргэжлэн өвдөнө 4. цочроогчоос ялангуяа халуун зүйлд илүү хүчтэй өвдөнө 5. хоол идэх үед шүднээс цус гарна

Хариулт: А - А4B1C3D5E4 B - А2B1C3D4E5 C - А2B3C5D1E4 D - А3B2C1D5E4 E - А4B2C1D3E5 217.А. Биологийн арга гэж юуг хэлэх вэ? B. Витальная ампутация гэж юуг хэлэх вэ? C. Витальная экстирпация гэж юуг хэлэх вэ? D. Девитальная экстирпация гэж ямар эмчилгээний арга вэ? E. Девитальная ампутация гэж юүг хэлэх вэ? 1. Мэдээ алдуулалтын доор зөөлцийг бүрэн авч сувгийг ломбодож эмчлэх 2. Зөөлцийг үхжүүлэх бодисын тусламжтайгаар үхжүүлсний дараа бүрэн авч сувгийг ломбодож эмчлэх 3. Мышъякийн ангидридын тусламжтай зөөлцийг үхжүүлж тайрч, сувгийн зөөлцийг борцолж эмчлэх 4. Тарьж мэдээ алдуулан цөгцний зөөлцийг авч сурвалжийн зөөлцийг хадгалах арга 5. Үрэвслийг дарах эмийн бодисын тусламжтай зөөлцийг бүрэн хадгалж эмчлэх арга Хариулт: А - А5B4C1D2E3 B - А4B5C2D4E3 C - А5B3C2D1E4 D - А5B1C4D3E2


E - А4B2C1D3E5 218. А. Зөөлц ямар эдээс тогтдог вэ? B. Зөөлцийн үндсэн бодисууд C. Зөөлцөд ямар ширхэг огт байдаггүй вэ? D. Зөөлцийн ширхэглэг элементийг нэрлэ E. Зөөлцийн хөвсгөр холбогч эд юунаас тогтдог вэ? 1. Эластик 2. Мукополисахарид, мукопротеин, гликопротеин 3. Хөвсгөр холбогч эд 4. Ретикуль, коллаген 5. Үндсэн бодис, мэдрэл, судас, эс, ширхэглэг элементүүд Хариулт: А - А3B2C1D4E5 B - А5B3C4D1E2 C - А3B5C1D2E4 D - А2B3C1D4E5 E - А4B2C1D3E5 219. А. Зөөлцийн фибробласт эсийн үүрэг B. Плазмоцит эсийн үүрэг C. Нейтрофил базофил эсийн үүрэг D. Зөөлцийн үүрэг E. Зөөлцөд ямар эс огт байдаггүй вэ? 1. Хамгаалах 2. Үндсэн бодис ба коллаген ширхэг үүсгэнэ 3. Аварга эс 4. Глобулин нийлэгжүүлнэ 5. Тэжээлийн, хамгаалах, нөхөн төлжүүлэх Хариулт: А - А2B1C5D4E3 B - А1B2C4D5E3 C - А2B4C1D5E3 D - А4B1C2D3E5 E - А4B2C1D3E5 220. А. Биологийн аргын үед эмчилгээний ямар бэлдмэл хэрэглэх вэ? В. Зөөлцийг амьдаар нь бүрэн авах аргын үед сувгийг ямар материалаар ломбодох вэ?


С. Зөөлцийг амьдаар нь тайрах аргын үед эмчилгээний ямар бэлдмэл хэрэглэх вэ? D. Зөөлцийг үхжүүлж бүрэн авах аргын үед сувгийг ямар материалаар ломбодох вэ? E. Сурвалж нь бүрэн хэлбэржээгүй байнгын шүдний сурвалжийг ямар материалаар ломбодох вэ? 1. Резорцин формалины зуурмаг 2. Кальцийн гидроксид агуулсан эмчилгээний бэлдмэл 3. Резорцины зуурмаг 4. Гутта перч 5. Натрийн гипохлорит Хариулт: А – А5B1C5D3E4 B – А2B4C2D4E2 C - А1B3C1D5E4 D- А2B5C2D1E2 E – А3B2C3D2E5 221. Доорхи өвчнүүдийг ямар өвчнөөс ялган оношлох вэ? А. Зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл В. Зөөлцийн архаг үхжилт үрэвсэл С. Зөөлцийн архаг томролтот үрэвсэл 1. Гүн цоорол 2. Зөөлцийн цочмог голомтот үрэвсэл 3. Холбоосын архаг үрэвсэл 4. Холбоосын цочмог үрэвсэл 5. Шүдний хөндийн ёроолд перфораци болсоноос мөхлөнгөр эд ургах 6.Хоншоорын хөндийн үрэвсэл 7. Буйлны хөхлөгийн ургалт 8. Холбоосын архаг үрэвслийн сэдрэл Хариулт: А. А24В18С5 В. А36В68С3 С. А12В3С57 D. А83В57С8 E. A57B123C48 222. А. Үүдэн шүдний зөөлц ил гараагүй цөгцний хугарлын үед ямар эмчилгээ хийх вэ?


В. Шүдний зөөлц ил гарсан цөгцний хугарлын үед ямар эмчилгээ хийх вэ? С. Сурвалжийн дээд 1/3 хүртэл түвшингийн хугарлын үед ямар эмчилгээ хийх вэ? D. сурвалжийн оройн 1/3-ийн түвшингийн хугарлын үед ямар эмчилгээ хийх вэ? 1. Чиг тавьж, рентген зургаар хянана. 2.Хуванцар материалаар цөгцийг сэргээнэ. 3. Фтор агуулсан гласс иономер цементээр цөгцийг сэргээнэ. 4. Сувгийн эмчилгээ хийж, цөгцийг ломбоор сэргээнэ. 5. Сувгийн эмчилгээ хийгээд, голонцор хийж цөгцийг сэргээнэ. Хариулт:A. A3B5C1D1 B. A4B3C3D5 C.A1B4C4D5 D. А2В4С5D1 E.А3В3С4D5 Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 223. Нас ахихад шүдний хөндийн хэмжээ багасна. Учир нь зөөлцөд арай бага тооны эс байдаг. 224. Сувгийн эмчилгээ хийлгэсний дараа байнгын ломбыг шууд тавина. Учир нь энэ үед шүдний хөндийн ханыг хэлбэржүүлж болно. 225. Сувгийн багажийг дэс дарааллаар нь хэрэглэнэ. Учир нь сувагт тавцан үүсвэл үндсэн сувгаа олж эмчлэхэд төвөгтэй. 226. Зөөлцийн цочмог тархмал үрэвслийг эмчлэхэд кальцийн гидроксид агуулсан жийргэвч хэрэглэнэ. Яагаад гэвэл гидроксид кальци нь өвчин намдаах үйлчлэлтэй. 227. Зөөлцийн цочмог үрэвслийн үед зөөлц үхжинэ. Учир нь зөөлцийн цахилгаан мэдрэх чадвар 20-30мкА болж буурна. 228. Зөөлцийн цочмог тархмал үрэвслийн үед өвдөлт мэдрэлийн судлыг дагаж өвдөнө. Яагаад гэвэл арьсны мэдрэлийн төгсгөлүүд цочирсон.


229. Зөөлцийн архаг үхжилт үрэвслийн үед зөөлц үхжинэ. Учир нь зөөлцийн цахилгаан мэдрэг чадвар 100 мкА болсон байна. 230. Зөөлцийн архаг үхжилт үрэвслийн үед зөвхөн цөгцөн хэсгийн зөөлц үхжинэ. Иймд кальцийн гидроксид агуулсан эмчилгээний бэлдмэлийг шүдний хөндий нээгдсэн цэгт тавина. 231. Зөөлцийн архаг ширхэглэг үрэвслийн үед шөнө хүчтэй өвдөнө. Учир нь зөөлц үхжиж эхэлнэ. 232. ЭДТА уусмал сувгийн ханы бохирлогдсон давхрагыг арилгадаг. Учир нь энэхүү уусмал нь хүчтэй хүчил юм. 233. Шүдний хөндий нарийн бүтэцтэй. Иймд сувгийн уусмалуудыг суваг руу хүчтэй шахаж сувгийг халдваргүйжүүлдэг. Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 234.Эрүүний шүднүүдийн холбоосын завсрын өргөн хэдэн мм вэ? A. 0.5-1.0 мм B. 0.15-0.22 мм C. 0.3-0.5 мм D. 0,22-0,25 мм E. 0,1-0,4 мм 235.Зажуурын шүднүүдийн холбоосын завсрын өргөн хэдэн мм вэ? A. 0.3-0.4 мм B. 0.15-0,22 мм C. 0.3-0.5 мм D. 0.22-0.25 мм E. 0,4-0,5 мм 236. Доорхоос аль нь халдварын шалтгаант холбоосын үрэвсэл үүсгэх вэ? A. Гэмтэл B. Цоорлын хүндрэл C. Эмийн бодис D. Харшил E. Дааврын үйлчлэл


237. Холбоосын үрэвслийн ямар үед тогшилтонд хүчтэй өвдөлт өгөх вэ? A. Холбоосын цочмог үрэвслийн хордлогын үе B. Холбоосын цочмог үрэвслийн шүүдэст үе C. Холбоосын архаг үрэвсэл D. Холбоосны мөхлөнгөр үрэвсэл E. Холбоосын сорвижилтот үрэвслийн үе 238. Холбоосын архаг үрэвслийн үед зөөлцийн цахилгаан мэдрэг чанар (ЭОД)-н үзүүлэлт нь ямар байх вэ? A. 60 мк А B. 100 мк А C. 150 мк А D. 200 мк А E. 300 мк А 239. Холбоосын архаг ширхэглэг үрэвслийн эмчилгээний үед сувгийг ямар түвшинд ломбодох вэ? A. Сурвалжийн сувгийн физиологийн орой хүртэл B. Сурвалжийн сувгийн оройгоос гартал C. Сурвалжийн сувгийн дунд хэсэг хүртэл D. Сурвалжийн сувгийн доод 1/3 хэсэг хүртэл E. Рентген зураг дээр харагдаж буй сурвалжийн орой хүртэл 240. Холбоосын архаг үрэвслийн үед ясны эдэд үүссэн эвдрэл эмчилгээний дараа хэдий хугацаанд төлжих вэ? A. 1-2 сар B. 6-9 сар C. 12-24 сар D. 9-12 сар E. 3-6 сар 241. Холбоосын цочмог ба архаг үрэвслийн эмчилгээг төгс хийхэд сурвалжийн суваг ямар байх ёстой вэ? A. Шулуун B. Тахир C. Бөглөрсөн D. Давхацсан E. Салаалсан


242. Холбоосын архаг үрэвслийн эмчилгээг сонгохдоо ерөнхий биеийн өвчнийг харгалзаж үзэх үү? A. Харгалзана B. Харгалзахгүй C. Үрэвслийн хэлбэрээс шалтгаална D. Өвчний үе шатаас шалтгаална E. Шүдний хэлбэрээс шалтгаална 243. Шүдний гаралтай халдвар нь ерөнхий биеийн өвчний халдварын голомт болох уу? A. Болно B. Болохгүй C. Үүсгэгчээс шалтгаална D. Өвчний явцаас шалтгаална E. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаална 244. Холбоосын архаг үрэвслийн үед халуун хүйтний цочруулд ямар байх вэ? A. Хүчтэй өвдөнө B. Өвдөнө C. Өвдөхгүй D. Мэдрэхгүй E. Цоцроогчийг авсан ч өвдөлт намдахгүй 245. Задарсан зөөлцийг сувгаас яаж авах вэ? A. Нэг удаа B. Хэсэгчлэн C. Бөөгнөрүүлж байгаад D. Таллаж E. Агаараар үлээлгэж 246. Ямар тохиолдолд холбоосын архаг үрэвслийг нэг удаагийн ирэлтээр эмчлэх вэ? A. Холбоосын архаг ширхэглэг үрэвсэл B. Холбоосын хурц үрэвсэл C. 1 сурвалжтай шүдний цорго үүссэн архаг мөхлөнгөрших үрэвсэл D. Цорго үүссэн архаг мөхлөнгөрт үрэвсэл E. Сэдрэлийнх нь үед 247. Хүнцэлийн хордлогоос үүссэн холбоосын үрэвслийн үед авах арга хэмжээ юу вэ? A. Хүнцэлийн зуурмаг дахин тавих


B. Зөөлцийг тайрч, хөвөн бөмбөлөг тавьж хаах C. Зөөлцийг бүрэн авч сувгийг ломбодох D. Зөөлцийг авч, сувгийг ариутгах, сувагт иод эсвэл унитолтой трунд орхих E. Зөөлцийг авч, хурц үрэвслийг намжаан, физик эмчилгээ хийх 248. Ямар зорилгоор сувгийн эмчилгээнд уураг задлагч ферментүүдийг хэрэглэдэг вэ? A. Сурвалжийн оройд үүссэн үрэвслийг намжаах B. Сурвалжийн суваг дахь эмгэг төрөгч нянд үйлчлэх C. Зөөлцийн задралыг уусгах D. Зөөлцийг үхүүлэх E. Шүдний холбоосыг уусгах зорилгоор 249. Халдварын гаралтай холбоосын цочмог үрэвслийн шалтгааныг нэрлэнэ үү A. Зөөлцийн цочмог тархмал үрэвсэл B. Шүдний гэмтэл C. Өнгөц цоорол D. Дунд цоорол E. Цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэгүүд 250. Холбоосын цочмог хордлогот үрэвслийн эмнэл зүйн шинжийг сонгоно уу A. Шүдээр юм хазахад өвдөнө B. Нүүрний зөөлөн эдийн хаван C. Буйлан дээрхи идээт цорго D. Хэл хавдаж хавагнасан E. Хоол залгихад хөндүүртэй 251. Холбоосын архаг мөхлөнгөрших үрэвслийн үеийн рентген зурагт гарах өөрчлөлтийг нэрлэнэ үү A. Тодорхой хил хязгааргүй, янз бүрийн хэмжээтэй ясны эдийн сийрэгжилтын голомт B. Тодорхой хил хязгаартай, 5 мм хүртэл хэмжээтэй дугуй ба зууван хэлбэртэй ясны эдийн сийрэгжилтийн голомт C. Шүдний сурвалжийн орой хэсгийн холбоосын завсар өргөссөн D. Тодорхой хил хязгаартай, 1 см-с дээш хэмжээтэй дугуй ба зууван хэлбэртэй ясны эдийн сийрэгжилтийн голомт


E. Рентген зурагт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй 252. Байнгын шүдний холбоосын архаг үрэвслийн үед зөөлцийн цахилгаан мэдрэг чанар (ЭОД) хэд байх вэ? A. 1-6 мкА B. 20-60 мкА C. 100-200 мкА D. 2-6 мкА E. 10-12 мкА Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 253. Холбоос эд ямар ширхэгүүдээс бүрддэг вэ? 1. Фиброз 2. Эластик 3. Окситалан 4. Аргирофиль 5. Коллаген 254. Холбоос эдэд ямар эсүүд байдаг вэ? 1. Фибробластууд 2. Базофиль 3. Гистоцитүүд 4. Плазмоцитүүд 5. Цементоцитүүд 255. Холбоосын цочмог үрэвсэл ямар шалтгаанаас үүсч болох вэ? 1. Гэмтэл 2. Сурвалжийн сувагт болгоомжгүй ажилласнаас 3. Архаг халдвар 4. Шүдний чулуунаас 5. Биеийн эсэргүүцэл муудсанаас 256. Холбоосын цочмог үрэвсэл ямар үе шатаар явагдах вэ? 1. Альтераци 2. Хордлого 3. Пролифераци 4. Шүүдэст 5. Эдгэрэлтийн үе 257. Холбоосын архаг үрэвслийн сэдрэлийг ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ?


1. Холбоосын үрэвслийн бусад хэлбэрүүд 2. Тулгуур эдийн хэсгийн цочмог үрэвсэл 3. Зөөлцийн цочмог тархмал үрэвсэл 4. Дунд цоорол 5. Гурвалсан мэдрэлийн өвдөлт 258. Холбоосын цочмог үрэвслийн шүүдэст үед яах вэ? 1. Байнга аяндаа өвдөнө 2. Сурвалжийн орой орчмын шилжих нугалаасаар тэмтрэхэд өвдөнө 3. Орчны тунгалагийн булчирхай томорно 4. Шөнө өвдөнө 5. Халуун, хүйтний цочроогчоос өвдөнө 259. Холбоосын үрэвслийг эмчлэх мэс заслын аргууд нь юу вэ? 1. Сурвалжийн оройг тайрах 2. Короно-радикулярная сепрация 3. Гемисекция 4. Ампутация корня 5. Реплантация зуба 260. Шүдний сурвалжийн тахир сувгийг химийн аргаар өргөсгөхөд юуг хэрэглэх вэ? 1. 2,3 2-хлорт цууны хүчил 2. Трилон-В (10-20%) 3. Фторын уусмал 4. ЭДТА 20% усан уусмал 5. Ортофосфорын хүчил 261.Суваг ломбодсоны дараа өвдөлт өгвөл юу хийх вэ? 1. Шилжих нугалаагаар массаж хийнэ 2. Электрофорез 3. Гүйдлийн эмчилгээ 4. УВЧ шарлага 5. Өвчин намдаах эм өгнө 262.Эмийн гаралтай холбоосын үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд 1. Эвгенолын тунг хэтрүүлэх 2. Хүнцлийн тунг хэтрүүлэх 3. Кальцийн тунг хэтрүүлэх


4. Резорцин-формалины холимог 5. Фурацилины тунг хэтрүүлэх 263. Холбоосын архаг мөхлөнгөрших үрэвслийн эмнэлзүйн шинж 1. Буйл хөндүүрлэж өвдөнө 2. Буйланд цорго үүссэн 3. Рентгенд өөрчлөлтгүй 4. Сурвалжийн оройд цацраг хэлбэрийн бараан сүүдэртэй 5. Сурвалжийн оройд тодорхой хил хязгаартай сүүдэртэй 264. Холбоосын архаг мөхлөнгөрт үрэвслийн эмнэлзүйн шинж 1. Сурвалжийн оройд тодорхой хил хязгаартай сүүдэртэй 2. Тогшилтонд бага зэрэг мэдрэг 3. Тэмтрэхэд шүдний сурвалжийн оройн салст эмзэг 4. Сэтгүүрт өвдөлтгүй 5. Буйланд цорго үүссэ 265. Холбоосын архаг ширхэглэг үрэвслийн эмнэлзүйн шинж 1. Сэтгүүр ба тогшилтод өвдөлтгүй 2. Шүдний ойролцоох буйл, салст өөрчлөлтгүй 3. Шүдний холбоосын завсар нилдээ жигд өргөссөн 4. Сурвалжийн оройд тодорхой хил хязгаартай сүүдэртэй” 5. Сурвалжийн оройд цацраг хэлбэрийн бараан сүүдэртэй 266. Шүдний холбоосын үрэвслийг эмчлэхэд баримтлах зарчим 1. Макро, микро сувгуудыг сайн цэвэрлэж ариутгах 2. Задарсан эд эсүүдийг бүрэн авах 3. Үрэвсэл дарах 4. Холбоост үүссэн өөрчлөлтийг арилгаж, нөхөн төлжилтийг сэргээх 5. Бие махбодын хэт мэдрэгшлийг бууруулах Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 267. Зовиур Өвчин А. Үргэлжилсэн өвдөлт өгөх ба юм хазахад нэмэгдэнэ B. Байнгын өвдөлт өгөх ба шүд сунасан мэт санагдана

1.Зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл 2.Холбоосын хурц үрэвслийн хордлогын үе


C. Hүүрний тэгш хэм алдагдсан, шүдний орчим өвдөлтгүй

3.Холбоосын хурц үрэвслийн шүүдэст үе 4.Зөөлцийн архаг үхжилт Үрэвсэл 5.Ясны хальсны үрэвсэл салстын доорхи буглаатай хавсрах Хариулт: А - А2B3C5 B - А3B2C5 C - А5B2C4 D - А2B4C5 E - А4B2C1 268. Сурвалжийн орой орчмын Эмгэг рентген зургийн үзүүлэлт А. Сурвалжийн оройн хэсэгт холбоосын завсар өргөсөх B. Сурвалжийн оройн хэсэгт ясны эд сийрэгжсэн C. тодорхой хил хязгааргүй ясны эвдрэлийн голомт (деструкция) D. Тодорхой хил хязгаартай ясны эвдрэлийн (деструкция)-н голомт

1. Холбоосын цочмог үрэвсэл 2. Цоорол 3. Холбоосын архаг мөхлөнгөрших үрэвсэл 4. Холбоосын архаг ширхэглэг үрэвсэл 5.Зөөлцийн архаг үхжилт үрэвсэл 6. Холбоосын архаг мөхлөнгөрт үрэвсэл 7. Кистагранулема 8. Радикулярная киста 9. Зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл Хариулт: А - А1B3C5D78 B - А4B63C1D78 C - А4B1C3D678 D - А1B3C4D2678 E - А4B29C13D5678

269. Холбоосын үрэвсэл А. холбоосын цочмог үрэвсэл B. архаг ширхэглэг үрэвсэл C. архаг мөхлөнгөрших үрэвсэл D. архаг мөхлөнгөрт үрэвсэл


E. архаг үрэвслийн сэдрэл Рентген зурагт гарах өөрчлөлт 1. Сурвалжийн оройд тодорхой хил хязгаартай сүүдэр 2. Ясны сийрэгжилт 3. Сурвалжийн оройд тодорхой хил хязгааргүй сүүдэр ясны эдийн сийрэгжилтийн голомт 4. Холбоосын завсар өргөссөн байна 5. Холбоосын архаг үрэвслүүдийн аль нэг хэлбэрийн өөрчлөлт харагдана Хариулт: А - А4B2C3D1E5 B - А4B3C1D2E5 C - А2B4C3D1E5 D - А1B2C4D3E5 E - А4B2C1D3E5 Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 270. Холбоосын архаг мөхлөнгөрших үрэвслийн эмчилгээний үед эхний ирэлтийн дараа заавал онгорхой орхино. Яагаад гэвэл холбоосны архаг мөхлөнгөрших үрэвсэл нь удаан хугацааны туршид байгаа холбоосын архаг үрэвсэл юм. 271.Эрүүл шүдийг тогшиход зовиургүй. Учир нь босоо тогшилтонд холбоосын архаг үрэвсэлтэй шүд мэдрэмтгий байна. 272. Сурвалжийн оройн уйланхай нь архаг үрэвслийн илрэл. Учир нь уйланхайн ханын салслаг бүрхүүлийн дотор лимфоцитууд, плазмоцитууд байдаг. 273. Сурвалжийн оройн уйланхайг мэс заслын аргаар авах ёстой. Учир нь уйланхай хэзээ нэгэн цагт сэдэрч болно. 274. Холбоосын цочмог үрэвслийн үед шүдний хөндийг бүрэн нээхэд мэдээ алдуулалт хэрэглэдэггүй. Учир нь шүдний зөөлц нь үхэжсэн байдаг.

Цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу.


275. Паалангийн дутмагшил үүсгэх шалтгаанд аль нь орохгүй вэ? A. Цочмог халдварт өвчин B. Тэмбүү C. Тетрациклины хэрэглээ D. Пенициллины хэрэглээ E. Сульдаа 276. Тархмал гипоплазийн судалт хэлбэрийн шалтгаан аль нь вэ? A. Сурвалжийн оройн эдийн үрэвсэл B. Сульдаа C. Удамшил D. Фторын илүүдэл E. Шүдний гэмтэл 277. Хатуу эдийн шалбархай үүсгэх шалтгаанд аль нь орохгүй вэ? A. Хүчиллэг ундаа B. Нүүрс ус бүхий хоол хүнс C. Аспирин тогтмол уух D. Булеми E. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин 278. Ундны усан дахь фторын хамгийн зохимжтой нормт хэмжээ хэд вэ? A. 0.8 мг/л B. 1.0 мг/л C. 1.2 мг/л D. 1.5 мг/л E. 2.0 мг/л 279. Шүд толботох өвчнөөс хувь хүн яаж урьдчилан сэргийлэх вэ? A. Ундны усыг тунгаах, шүүх, эрдэсжүүлэх B. Ундны усыг тунгаах, шүүх, хамгаалах C. Ундны усыг тунгаах, шүүх, хөлдөөх D. Ундны усыг тунгаах, шүүх, фторжуулах E. Ундны усыг тунгаах, шүүх, эм хэрэглэх 280. Шүд толботох өвчний шалбархайт хэлбэрийн эмчилгээ юу вэ?


A. Шүдийг эрдэсжүүлэн хуванцар ломбо тавих B. Шүдийг эрдэсжүүлэн цайруулах эмчилгээ хийх C. Шүдийг эрдэсжүүлэн кальцийн бэлдмэл уулгах D. Шүдийг эрдэсжүүлэн фторын бэлдмэл хэрэглэх E. Шүдийг эрдэсжүүлэн фтортой оогоор угаах 281. Шүд толботох өвчний толбот хэлбэрийн эмчилгээ юу вэ? A. Шүдийг эрдэсжүүлэн хуванцар ломбо тавих B. Шүдийг эрдэсжүүлэн цайруулах эмчилгээ хийх C. Шүдийг эрдэсжүүлэн кальцийн бэлдмэл уулгах D. Шүдийг эрдэсжүүлэн фторын бэлдмэл хэрэглэх E. Шүдийг эрдэсжүүлэн фтортой оогоор угаах 282. Төгс биш амелогенезийн шалтгаан юу вэ? A. Паалангийн үүслийн хямрал жирэмсэн эхийн архаг өвчнөөс үүдэлтэй B. Паалангийн үүслийн хямрал нярайн үеийн өвчнөөс үүдэлтэй C. Паалангийн үүслийн хямрал эмгэг мутант генээс үүдэлтэй D. Паалангийн үүслийн хямрал ургын үеийн эмгэгээс үүдэлтэй E. Паалангийн үүслийн хямрал эрдэс солилцооны эмгэгээс үүдэлтэй 283. Шүд толботох өвчний үед зөвхөн 1 шүд гэмтэх тохиолдол байх уу? A. Зөвхөн 1 шүд гэмтэхгүй, ямарч хамааралгүй B. Зөвхөн 1 шүд гэмтэхгүй, өвчтөний наснаас хамаарна C. Зөвхөн 1 шүд гэмтэхгүй, өвчний хэлбэрээс хамаарна D. Зөвхөн 1 шүд гэмтэхгүй, өвчний явцаас хамаарна E. Зөвхөн 1 шүд гэмтэхгүй, фторын агууламжаас хамаарна 284. Сурвалжийн ямар түвшингээр хугарсан үед шүдийг хадгалан эмчилж болох вэ? A. Сурвалжийн оройн 1/3 B. Сурвалжийн оройн 1/2 C. Сурвалжийн оройн 2/3 D. Сурвалжийн оройн 3/4


E. Сурвалжийн оройн 4/5 285. Шүдний эмгэг элэгдлийн үед паалан ба тугалмайн гэмтэл хаана байрлах вэ? A. Үүдэн шүдний үүдэвч, арааны зажлах гадаргад B. Үүдэн шүдний таслах ирмэг, арааны зажлах гадаргад C. Үүдэн шүдний таслах ирмэг, арааны төвгөрт D. Үүдэн шүдний бүслүүрт, арааны зажлах гадаргад E. Үүдэн шүдний таслах ирмэг, арааны хацрын гадаргад 286. Хатуу эдийн шалбархайн эмнэл зүйн шинж тэмдэг юү вэ: A. Зууван дугуй хэлбэртэй ёроол нь гялгар, хатуу, толигор B. Зууван дугуй хэлбэртэй ёроол нь гялгар, хатуу, нэг цэгт өвдөлттэй C. Зууван дугуй хэлбэртэй ёроол нь гялгар, хатуу, олон тооны толботой D. Зууван дугуй хэлбэртэй ёроол нь гялгар, хатуу, цэхэр зураасуудтай E. Зууван дугуй хэлбэртэй ёроол нь гялгар, хатуу, хар хүрэн толботой Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 287.Шүд ургахаас өмнө үүсдэг цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэгүүдийг нэрлэ. 1. Шүд ургахаас өмнө үүсдэг паалангийн дутмагшил 2. Шүд ургахаас өмнө үүсдэг шүд толботох өвчин 3. Шүд ургахаас өмнө үүсдэг паалангийн хэт хөгжил 4. Шүд ургахаас өмнө үүсдэг хатуу эдийн шалбархай 5. Шүд ургахаас өмнө үүсдэг шүдний хатуу эдийн элэгдэл 288. Ямар өвчний үед бүх шүд гэмтэх вэ? 1. Шүд ургахаас өмнө үүсдэг шүд цоорох өвчний үед 2. Шүд ургахаас өмнө үүсдэг паалангийн тархмал дутмагшлын үед 3. Шүд ургахаас өмнө үүсдэг шүдний хатуу эдийн шалбархайн үед 4. Шүд ургахаас өмнө үүсдэг шүд толботох өвчний үед 5. Шүд ургахаас өмнө үүсдэг шаантаг хэлбэрийн согогийн үед


289. Шаантаг хэлбэрийн согог үүсэх шалтгаан юү вэ? 1. Шүдийг хатуу үстэй сойз, хөндлөн хөдөлгөөнөөр угаах 2. Шүдийг хатуу үстэй сойз, буйл шамарч, шүдний хүзүү ил гарах 3. Шүдийг хатуу үстэй сойз, хуурай оогоор угаах 4. Шүдийг хатуу үстэй сойз, фтор ихтэй усаар угаах 5. Шүдийг хатуу үстэй сойз, эрдэстэй оогоор угаах 290. Паалангийн шалбархай үүсэх шалтгаан юү вэ? 1. Шүдний хатуу эдийг хорогдуулах хүчиллэг орчин 2. Шүдний хатуу эдийг хорогдуулах механик орчин 3. Шүдний хатуу эдийг хорогдуулах тоослог орчин 4. Шүдний хатуу эдийг хорогдуулах шүлтлэг орчин 5. Шүдний хатуу эдийг хорогдуулах гашуун орчин 291. Ямар эмгэгийн үед шүдний хатуу эдийн хэт мэдрэгшил ажиглагдах вэ? 1. Шүдний хатуу эдийн толботох өвчин 2. Шүдний хатуу эдийн шалбархай 3. Шүдний хатуу эдийн дутмагшил 4. Шүдний хатуу эдийн элэгдэл 5. Шүдний хатуу эдийн хэт хөгжил 292. Шаантаг хэлбэрийн согогоос яаж урьдчилан сэргийлэх вэ? 1. Шүдийг зөөлөн үстэй сойзоор угааж, эрдэсжүүлэх эмчилгээ хийх 2. Шүдийг зөөлөн үстэй сойзоор, босоо хөдөлгөөр угаах 3. Шүдийг зөөлөн үстэй сойзоор фтортой оогоор угаах 4. Шүдийг зөөлөн үстэй сойзоор үрэвслийн эсрэг үйлчлэлтэй оогоор угаах 5. Шүдийг зөөлөн үстэй сойзоор угааж,амыг шүлтлэг уусмалаар зайлуулах 293. Паалангийн шалбархайнаас яаж урьдчилан сэргийлэх вэ? 1. Шүдийг зөөлөн үстэй сойзоор угаах 2. Шүдийг босоо хөдөлгөөнөөр угаах 3. Шүдийг фтортой оогоор угаах 4. Шүлтлэг хоол хүнс ууж хэрэглэх 5. Шүдэнд эрдэсжүүлэх эмчилгээ хийх 294.Тетрациклиний шүдийг ямар эмгэгээс ялган оношлох вэ? 1. Шүд ургахаас өмнө үүсдэг шүд цоорох өвчнөөс


2.

Шүд ургахаас өмнө үүсдэг паалангийн тархмал дутмагшлаас 3. Шүд ургахаас өмнө үүсдэг шүдний хатуу эдийн шалбархайнаас 4. Шүд ургахаас өмнө үүсдэг шүд толботох өвчнөөс 5. Шүд ургахаас өмнө үүсдэг шаантаг хэлбэрийн согогоос 295. Хэдэн настай хүүхдэд тетрациклиний бүлгийн эмүүдийг хэрэглэж болохгүй вэ? 1. 0 - 6 сар хүртэл 2. 0 - 6 нас хүртэл 3. 0 –10 нас хүртэл 4. 0 - 12 нас хүртэл 5. 0 - 15 нас хүртэл 296. Шаантаг хэлбэрийн согогийн үед ямар оо хэрэглэх вэ? 1. Шохойн суурьтай үрэвслийн эсрэг оо 2. Шохойн суурьтай фтортой оо 3. Шохойн суурьтай хуурай оо 4. Шохойн суурьтай кальцтай оо 5. Шохойн суурьтай тосон сууртай оо 297. Босоо чиглэлийн хүч үйлчилэхэд ихэвчлэн аль шүдэнд хугарал үүсэх вэ? 1. Төвийн үүдэн шүд 2. Бага араа шүд 3. Соёо шүд 4. Их араа шүд 5. Хажуугийн үүдэн шүд 298. Хүчлийн нөлөөгөөр үүссэн үхжлийн үед ямар шинжүүд илрэх вэ? 1. Үхжлийн үед ам зууралдах зовиуртай 2. Үхжлийн үед шүдээ зуухад наалдана 3. Үхжлийн үед бага араа ба араа шүднүүдийн төвгөр элэгдэнэ 4. Үхжлийн үед паалан барзгар, саарал туяатай 5. Үхжлийн үед шөнө хэвтэхээр бүх шүднүүд өвдөнө 299. Шүдний хатуу эдийн нэвчих чадвар нь ямар эмгэгийн үед ихэсдэг вэ? 1. Шүдний хатуу эдийн элэгдэл


2. Шүдний хатуу эдийн шалбархай 3. Шүдний хатуу эдийн толботох өвчин 4. Шүдний хатуу эд цоорох өвчин 5. Шүдний хатуу эдийн хэт хөгжил 300. Шүд булгарах хэлбэрүүдийг нэрлэ? 1. Шүд тал булгарах 2. Шүд бүрэн булгарах 3. Шүд босоо булгарах 4. Шүд хагас булгарах 5. Шүд хөндлөн булгарах 301. Шүдний элэгдлийг түргэсгэх нөхцөл юу вэ? 1. Шүдийг чанга зуух 2. Шүдийг хавирах 3. Шүдийг фтор ихтэй усаар угаах 4. Шүдний эдийн дутуу буюу гаж хөгжил 5. Шүдний эдийн хэт хөгжил 302. Ямар хүнсний бүтээгдэхүүнд фтор ихээр агуулагддаг вэ? 1. Өндөгний шар, цай, элэг, тархи 2. Өндөгний шар, загас, хонины мах 3. Өндөгний шар, гахай, үхрийн өөх 4. Өндөгний шар, цай, элэг, гурил 5. Өндөгний шар, жимс, элсэн чихэр 303. Шүд толботох өвчний хүнд хэлбэрийг ямар эмгэгээс ялган оношлох вэ? 1. Шүдний хатуу эдийн гүн цоорол 2. Шүдний хатуу эдийн дунд цоорол 3. Шүдний хатуу эдийн дутмагшлын долгионт хэлбэр 4. Шүдний хатуу эдийн үхжил 5. Шүдний хатуу эдийн төгс биш амелогенез 304. Гантигших өвчин ямар хэлбэрээр явагддаг вэ? 1. Гантигших өвчний хурдан явц 2. Гантигших өвчний хортой явц 3. Гантигших өвчний архаг явц 4. Гантигших өвчний хоргүй явц 5. Гантигших өвчний цочмог явц Дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу.


305. Цоорлын бус гаралтай эмгэгүүд

Онош:

А. Шүд шүдлэхээс өмнө үүсдэг B. Шүд шүдлэсний дараа үүсдэг

1. Паалангийн дутмагшил 2. Хатуу эдийн шалбархай 3. Хэт мэдрэгшил 4. Дисплазия Капдепона 5. Гэмтэл 6. Гантигших өвчин 7. Шүд толботох өвчин 8. Эмгэг элэгдэл 9. Хатуу эдийн үхжил 10. Төгс биш амелогенез 11. Хатуу эдийн хэт хөгжил Хариулт: А - А1348910B256711 B - А1635B427891011 C - А125710B3468911 D - А14671011B23589 E - А1246711B358910 306. Паалангийн дутмагшил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс А. Гадаад хүчин зүйл B. Дотоод хүчин зүйл 1. Үр хөврөлийн эх үүсгэвэрийн эсийн гаж хөгжил 2. Жирэмсэн эх ба хүүхдийн хоол хүнсний найрлага, чанар 3. Хурц ба архаг халдварт өвчнүүд 4. Уураг ба эрдэс бодисын солилцооны хямрал 5. Таталт, сахуу, ходоод гэдэсний замын өвчин Хариулт: А - А2345B1 B - А35B1245 C - А235B14 D - А123B45 E - А124B35 307. Шүд толботох өвчин Хэлбэрүүд: А. Хатуу эдийн алдагдалгүй B. Хатуу эдийн алдагдалтай

1. Шалбархайт хэлбэр 2. Зураасан хэлбэр 3. Шохойт цоохор хэлбэр 4. Цөгцний хэлбэр өөрчлөгдсөн


5. Толбот хэлбэр Хариулт: А - А35B124 B - А235B14 C - А25B134 D - А123B45 E - А234B15 308. Өвчнүүд A. B. C. D. E.

Төгс биш амелогенез Төгс биш дентиногензийн 1-р хэлбэр Төгс биш дентиногензийн 2-р хэлбэр Төгс биш дентиногензийн 3-р хэлбэр Гантигших өвчин

Эмнэлзүйн шинжүүд: 1. Шүдний цөгц бөмбөгөр хэлбэртэй 2.Чөмөгт, хавтгай ясны тархмал хатуурал 3. Шүд усан саарал өнгөтэй, паалан унасан, цөгц элэгдсэн 4. Судалт шүд 5. Сүүн, байнгын шүд хув шиг хагас тунгалаг өнгөтэй Хариу: A. А5.В3.С4.D1.E2. B. A4.B5.C3.D1.E2. C. A3.B2.C1.D4.E5. D. A2.B4.C5.D3.E1. E. A1.B4.C2.D5.E3 309.Өвчнүүд: А. Шаантаг хэлбэрийн согог B. Хатуу эдийн үхжил C. Хатуу эдийн шалбархай D. Хатуу эдийн элэгдэл E. Шүдний гэмтэл Эмнэлзүйн шинжүүд: 1. Үүдэн шүдний таслах ирмэг, арааны зажлах гадаргад 2. Үүдэн ба бага араа шүдний хүзүүнд согог үүссэн


3. Үүдэн ба бага араа шүдний паалан барзгар, хөвсгөр болсон 4. Үүдэн шүдний хамгийн өргөн хэсэгт зууван дугуй согогтой 5. Үүдэн шүдний цөгцний булан эмтэрч гэмтсэн Хариулт: А. А1B2C3D4E5 В. А2B3C4D1E5 С. А2B3C1D4E5 Д. А3B1C4D5E2 Е. А5B4C5D3E1 Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 310. Хэт мэдрэгшил шүдний хатуу эдийн бүх өвчнүүдийн үед ижил байдаг. Тийм учраас фторт гель лак хэрэглэхэд өвдөлт бүр мөсөн арилна. 311. Шүдний хатуу эдийн шалбархайн үед шүлсний зуурамтгай чанар ихэсдэг. Учир нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, шүлс ялгаралт нэмэгддэг. 312. Шаантаг хэлбэрийн согогийг хэлбэржүүлэхгүй ломбоддог. Учир нь согог нь шүдний хөндийд ойртдог боловч хэзээ ч хөндий нь нээгддэггүй. 313. Байнгын шүдний хатуу эдийн дутмагшлын 60% нь хүүхэд дасан зохицох боломж бага байдаг эхний 9 сард үүсдэг учраас шүдэнд лак түрхэх хэрэгтэй. 314. Шүдийг фтортой оогоор угааснаас түлэгдсэн мэт алаг цоохор болно. Учир нь илүүдэл фтор нь шүдний өнгийг өөрчилдөг. Шүдний үүсэл хөгжил Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 315. Аль нь анхдагч тугалмай вэ? A. Нөмрөгөн тугалмай B. Сувганцар орчмын тугалмай C. Сувганцар хоорондын тугалмай D. Урьдал тугалмай


E. Сурвалж орчмын тугалмай 316. Одонтобласт эсээс ямар эд үүсдэг вэ: A. Ясжмаг B. Тугалмай C. Зөөлц D. Паалан E. Кутикул. Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 317. Шүдний хөхлөгийн мезенхимээс юу юу үүсэх вэ? 1. Паалан 2. Тугалмай 3. Ясжмаг эд 4. Зөөлц 5. Холбоос эд 318. Шүдний уутанцрын мезенхимээс юу юу үүсэх вэ? 1. Тугалмай 2. Холбоос эд 3. Зөөлц 4. 4.Ясжмаг эд 5. Паалан 319. Паалангийн эрхтэнээс юү үүсэх вэ? 1. Тугалмай 2. Ясжмаг 3. Зөөлц 4. Кутикул 5. Буйл 320. Пааланг үүсгэх эс аль нь вэ? 1. Остеобласт 2. Фибробласт 3. Цементобласт 4. Энамелобласт 5. Одонтобласт Та оновчтой нэг зөв хариултыг сонго 321.Зөөлц ил гараагүй гэвч зөөлцийн цахилгаан мэдрэг чанар \ЭОД\ гэмтэл авсан эхний өдөр 80 мкА хүртэл буурсан цөгцний хугарлын үед авах арга хэмжээг сонго


A. Зөөлцийг тайрах B. Байдлыг ажиглах C. Зөөлцийг гүн тайрах D. Чиг тавих E. Шүд авах Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 322. Сурвалж бүрэн хэлбэржээгүй үед хугарал зөөлцийг хамарсан үед ямар эмчилгээ хийх вэ вэ? 1. Бүрээс хийх 2. Голонцор суулгах 3. Зөөлц бүрэн авах 4. Зөөлц тайрах 5. Зөөлц занданшуулах 323.Паалангийн түвшинд цөгц хугарсан тохиолдолд авах арга хэмжээг нэрлэ. 1. Нүүрэвч хийх 2. Хурц ирмэгийг дарах 3. Хуванцар материалаар цөгцийг сэргээх 4. Ирмэгийг дарж, фторийн бэлдмэл түрхэх 5. Шүдний сувгийн эмчилгээ хийх Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 324. Зөөлц ил гарсан цөгцний хугарлын үед эхний 6-12 цагт зөөлцийг гүн тайрна, учир нь зөөлц үрэвссэн байна. 325. Шүдний зөөлц хамгаалах үүрэгтэй. Учир нь хатуу эдийн эмгэгүүдийн үед зөв биш бүтэцтэй тугалмайг үүсгэдэг. Шүдний Тулгуур Эдийн Үрэвсэлт Өвчин Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 326. Шүдний тулгуур эд гэдэг нь юуг хэлэх вэ? A. Шүд, буйл, холбоос эд B. Буйл, холбоос эд, түүшин яс, ясжмаг эд C. Шүд, буйл, холбоос эд, түүшин яс, ясжмаг эд D. Шүд, буйл, холбоос эд, түүшин яс E. Холбоос эд, түүшийн яс, ясжмаг эд


327. Буйлны бэхлэгдсэн хучуур эд эсийн ямар давхаргуудаас тогтох вэ? A. Суурийнболон кератинжаагүй давхарга B. Суурийн болон өргөст эсийн давхарга C. Суурийн болон грануляц эсийн давхарга D. Суурийн, өргөст, грануляц эсийн давхарга E. Суурийн, өргөст, грануляц, кератинжсан эсийн давхарга 328. Хэвийн үед буйлны ямар хэсгийн хучуур эд эвэршдэггүй вэ? A. Буйлны ховил B. Буйлны хөхлөг C. Түүшийн буйл D. Буйл эвэршдэггүй E. Үүдэвчийн буйл 329. Эрүүл буйлны ховил юуг өөртөө агуулах вэ? A. Цус B. Шүлс C. Буйлны шингэн D. Мөхлөнгөр эд E. Холбоосын ширхэг 330. Шарпийн ширхэгүүд нь ямар ширхэгүүд вэ? A. Эластик B. Коллаген C. Аргирофил D. Окситалан E. Транссептал 331. “Биологийн өргөн”-ий дундаж хэмжээ хэд вэ? A. 4мм B. 3мм C. 2мм D. 1мм E. 0.5мм 332.Буйланд шигдэж орсон сойзны үс буйланд үлдвэл юуг үүсгэх вэ? A. Буйлны шамралт B. Буйл шүдний эмгэг хөндий


C. Холбоосын алдагдал D. Ясны шимэгдэл E. Буйлны буглаа 333. ПМА индексээр ямар өвчний хүнд, хөнгөний зэргийг тогтоох вэ? A. Буйлны үрэвсэл B. ШТЭҮӨ C. ШТЭ-ийн архаг үрэвсэл D. Амны хөндийн эрүүл ахуй E. Шүд цоорох өвчин 334. Буйлны үрэвслийн үед эрт илрэх шинж тэмдэг нь юү вэ? A. Буйлны хөхлөгийн хэлбэр алдагдах B. Буйл шүдний эмгэг хөндийн гүн 3 мм C. Сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах D. Буйл хатингарших E. Буйлнаас аяндаа цус гарах 335. Түүшин ясны хэвтээ шимэгдэл аль өвчний үед ихэвчлэн илрэх вэ? A. Шүдний тулгуур эдийн цочмог хэсгийн үрэвсэл B. Шүдний тулгуур эдийн цочмог тархмал үрэвсэл C. Шүдний тулгуур эдийн архаг үрэвсэл D. Буйлны архаг үрэвсэл E. Буйлны шархлаат үхжилтэт үрэвсэл 336. Буйлны ширхэглэг томролтын үед хийгдэх эмчилгээ юу вэ? A. Гингивотоми B. Гингивектоми C. Кюретаж D. Эмэн эмчилгээ E. УВЧ шарлага 337. Буйлны шархлаат үхжилт үрэвслийн үед ямар бичил биетэн зонхилох вэ? A. Стафилококк, спирохетүүд B. Спирохетүүд, фузобактерууд C. Фузобактерүүд, лактобациллууд D. Стафилококк, фузобактерууд E. Спирохетүүд, лактобациллууд 338. Буйлны улайлтат үрэвслийн ялгах онош юу вэ?


A. ШТЭҮӨ B. Фиброматоз C. ШТЭ-ийн буглаа D. Гемангиома E. Эпулис 339. Буйлны ширхэглэг томролтын ялгах онош юу вэ? A. ШТЭҮӨ B. Фиброматоз C. ШТЭ-ийн буглаа D. Гемангиома E. Эпулис 340.Эстэй ясжмаг эд ямар эсийг агуулах вэ? A. Остеобласт B. Цементоцит C. Цементобласт D. Фибробласт E. Фиброцит 341. Буйл- шүдний хуурамч эмгэг хөндийтэй үед CAL ямар хэмжээтэй байх вэ? A. 1-3мм B. 3-4мм C. 4-5мм D. 5-6мм E. 0мм 342. Ямар өвчний үед буйл шүдний жинхэн эмгэг хөндий илрэх вэ? A. ШТЭҮӨ B. Буйлны шамралт C. Буйлны үрэвсэл D. Фиброматоз E. Эпулис 343. Буйлны шамралтыг Миллерийн ангиллаар хэд ангилдаг вэ? A. 2 B. 3 C. 4 D. 5


E. 6 344. Шүдний хөдөлгөөний 1-р ангиллын тодорхойлолт юу вэ? A. Хацар, хэлэн талруу 1мм хүртэл зайд хөдлөх B. Хацар, хэлэн талруу 1-2мм зайд хөдлөх C. Хацар, хэлэн талруу 2мм-ээс дээш зайд хөдлөх D. Босоо чиглэлд 2мм-ээс дээш зайд хөдлөх E. Түшилцэх талруу 2мм-ээс дээш зайд хөдлөх 345. Шүдний хөдөлгөөний 2-р ангиллын тодорхойлолт юу вэ? A. Хацар, хэлэн талруу 1мм хүртэл зайд хөдлөх B. Хацар, хэлэн талруу 1-2мм зайд хөдлөх C. Хацар, хэлэн талруу 2мм-ээс дээш зайд хөдлөх D. Босоо чиглэлд 2мм-ээс дээш зайд хөдлөх E. Түшилцэх талруу 2мм-ээс дээш зайд хөдлөх 346. Аль бүтцийг рентген зурагт “Ламина дура” гэж нэрлэдэг вэ? A. Холбоос эд B. Түүшин ясны орой C. Оромны яс D. Нягт яс E. Хэмт яс 347. Аль өвчин хамгийн элбэг тохиолддог вэ? A. Эпулис B. Ам гэмтэх C. Буйлны шархлаат үхжилтэт үрэвсэл D. Шүдний тулгуур эдийн цочмог үрэвсэл E. Шүдний тулгуур эдийн архаг үрэвсэл 348.Буйлны хавант томролтын үед түүш хоорондын таславчийн шимэгдэлт рентген зурагт ямар байх вэ? A. Өөрчлөлтгүй B. 1/3 нь шимэгдсэн C. 1 /2 нь шимэгдсэн D. 2/3 нь шимэгдсэн E. 1/4 нь шимэгдсэн 349. ШТЭҮӨ-ний хөнгөн хэлбэрийн үед түүш хоорондын таславчийн шимэгдэлт рентген зурагт ямар байх вэ? A. Өөрчлөлтгүй B. 1/3 нь шимэгдсэн C. 1/2 нь шимэгдсэн


D. 2/3 нь шимэгдсэн E. 1/4 шимэгдсэн 350. ШТЭҮӨ-ний дунд хэлбэрийн үед түүш хоорондын таславчийн шимэгдэлт рентген зурагт ямар байх вэ? A. Өөрчлөлтгүй B. 1/3 нь шимэгдсэн C. 1 /2 нь шимэгдсэн D. 2/3 нь шимэгдсэн E. 1/4 шимэгдсэн 351. ШТЭҮӨ-ний хүнд хэлбэрийн үед түүш хоорондын таславчийн шимэгдэлт рентген зурагт ямар байх вэ? A. Өөрчлөлтгүй B. 1/3 нь шимэгдсэн C. 1 /2 нь шимэгдсэн D. 2/3 нь шимэгдсэн E. 1/4 шимэгдсэн 352. Бифуркаци хамарсан түүшин ясны шимэгдлийн 1-р ангиллын тодорхойлолт юу вэ? A. Сэтгүүр 1мм хүртэл гүн нэвтэрнэ B. Сэтгүүр >1мм гүн нэвтэрнэ C. Сэтгүүр бүрэн нэвтэрнэ, фуркаци ил харагдахгуй D. Фуркаци ил харагдана E. Сэтгүүр 1мм гүн нэвтэрнэ, фуркаци ил харагдана 353. Бифуркаци хамарсан түүшин ясны шимэгдлийн 2-р ангиллын тодорхойлолт юу вэ? A. Сэтгүүр 1мм хүртэл гүн нэвтэрнэ B. Сэтгүүр >1мм гүн нэвтэрнэ C. Сэтгүүр бүрэн нэвтэрнэ, фуркаци ил харагдахгуй D. Фуркаци ил харагдана E. Сэтгүүр 1мм гүн нэвтэрнэ, фуркаци ил харагдана 354. Бифуркаци хамарсан түүшин ясны шимэгдлийн 4-р ангиллын тодорхойлолт юу вэ? A. Сэтгүүр 1мм хүртэл гүн нэвтэрнэ B. Сэтгүүр >1мм гүн нэвтэрнэ C. Сэтгүүр бүрэн нэвтэрнэ, фуркаци ил харагдахгуй D. Фуркаци ил харагдана


E. Сэтгүүр 1мм гүн нэвтэрнэ, фуркаци ил харагдана 355. ШТЭ-ийн өвчнийг эмчлэх эхний үе шатанд юу хийх вэ? A. Буйл шүдний эмгэг хөндийг хэмжинэ B. Буйлнаас цус гаралтыг тодорхойлно C. Шүдний хөдөлгөөнийг тодорхойлно D. Зуулт шалгана E. Сургана, идэвхжүүлнэ 356. Aль өвчний үед буйлны ирмэг, хөхлөг нилэнхүйдээ улайх вэ? A. Салхин цэцэг B. Ам гэмтэх C. ДОХ D. Сүрье E. Тэмбүү 357. Бифуркаци, трифуркацийг хамрах байдлаар түүшин ясны шимэгдлийг хэд ангилдаг вэ? A. 2 B. 3 C. 4 D. 5 E. 6 358. Буйлны хавант томролтын үед ямар эмчилгээг эхэлж хийх вэ? A. Эмийн эмчилгээ B. Өнгөр, чулууг арилгах C. Нээлттэй кюретаж D. Гингивектоми E. Мэдээ алдуулах 359.Бифуркацийн эвдрэлийг ямар багажаар хэмжих вэ? A. ДЭМБ-ийн сэтгүүр B. CPITN сэтгүүр C. Наберсийн сэтгүүр D. Мичиган О сэтгүүр E. Виллиамс сэтгүүр 360. Нас ахихад хаана байрлах ясжмаг эд илүү зузаарах вэ? A. Шүдний цөгцөнд ойрхон B. Сурвалжийн дунд 1/3


C. Сурвалжийн оройн 1/3 D. Бифуркацийн хэсэгт E. Трифуркацийн хэсэгт 361. Шүдний тулгуур эдийн буглааг сурвалжийн оройн буглаанаас ялгахад аль нь илүү чухал вэ? A. Хазалтын тест B. Мэдээ алдуулах тест C. Рентген зураг авах D. Зөөлцийн цахилгаан мэдрэг чанар E. Тэмтрэлт 362. Аль нь өнгөрийн нөлөөгөөр үүсгэгдээгүй, нянгийн гаралтай буйлны үрэвслийг үүсгэх вэ? A. Porphyromonas gingivalis B. Prevotella intermedia C. Treponema pallidum D. Streptococcus mitis E. Aggregatibacter actinomycetemcomitans 363. ШТЭҮ-ийн хэсгийн үрэвслийн тодорхойлолт юу вэ? A. Бүх шүдний 30%-с доош хэсгийг хамарвал B. Бүх шүдний 30%-с дээш хэсгийг хамарвал C. Бүх шүдний 40%-с дээш хэсгийг хамарвал D. Бүх шүдний 40%-с доош хэсгийг хамарвал E. Бүх шүдний 50%-с доош хэсгийг хамарвал Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 364. Кюретажын эсрэг заалтуудыг нэрлэнэ үү? 1. Эмгэг хөндий гүн 3-5 мм 2. Буйлнаас аяандаа цус гарах 3. Эмгэг хөндийгээс идээ гарах 4. Буйлны шархлаат үхжилт үрэвсэл 5. Шүд III зэргийн хөдөлгөөнтэй 365. Буйлны архаг улайлтат үрэвслийн эмнэл зүйн шинж тэмдэг юү вэ? 1. Сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах 2. Буйл хөхөлбөр өнгөтэй 3. Шүдэнд өнгөр үүсэх 4. Буйлан дээр чулуутай


5. Буйлан доор чулуутай 366. ШТЭ-ийн эмчилгээний эхний үе шатанд юу хийх вэ? 1. Үйлчлүүлэгчийг сургах 2. Үйлчлүүлэгчийг идэвхжүүлэх 3. Шүдний чулууг цэвэрлэх 4. Цоорсон шүдийг ломбодох 5. Найдваргүй шүдийг авах 367. Буйлны ширхэглэг томролтын эмнэл зүйн шинж тэмдэг юу вэ? 1. Буйлны өнгө өөрчлөгдөхгүй 2. Хуурамч эмгэг хөндий үүсэх 3. Буйл зузаарах 4. Буйлны хөхлөгүүд улайх 5. Шүдээ угаах, юм хазахад цус гарах 368. Буйлны хавант томролтын эмнэл зүйн шинж тэмдэг юу вэ? 1. Хуурамч эмгэг хөндий үүсэх 2. Буйлны хөхлөгүүд улайх 3. Шүдээ угаах, юм хазахад цус гарах 4. Буйл гялалзсан 5. Буйлны гаднах байдал бэрсүүт жүрж шиг харагдана 369. ШТЭ-ийн архаг үрэвслийн хүнд хэлбэрийн үед ямар өөрчлөлтүүд гарах вэ? 1. Сэтгүүрдэхэд эсвэл аяндаа буйлнаас цус гарна 2. Буйлны шингэний хэмжээ ихсэнэ 3. Эмгэг хөндийгөөс идээ гарч болно 4. Буглаа үүснэ 5. Буйлны ирмэг шархална 370. ШТЭҮ-ний үед буйл ямар шинж тэмдэгтэй байж болох вэ? 1. Буйлны ирмэг зузаан 2. Буйл улайсан 3. Буйл хавагнасан 4. Буйл шамарсан 5. Буйл шархалсан 371. Буйлны шархлаат үхжилтэт үрэвслийн эмчилгээ юу вэ? 1. Мэдээ алдуулна 2. Халдваргүйжүүлнэ 3. Буйлан дээрх чулууг авна


4. Антибиотик өгнө 5. Найдваргүй шүдийг авна 372. Ямар эрхтэн тогтолцооны өвчинтэй ШТЭӨ холбоотой вэ? 1. Бөөрний өвчин 2. Зүрх судасны өвчин 3. Чихрийн шижин 4. Үе мөчний өвчин 5. Мэдрэлийн өвчин 373. Рентген зургаар юуг оношлох боломжгүй вэ? 1. Буйл шүдний эмгэг хөндий 2. Буйлны шамралт 3. Шүдний хөдөлгөөн 4. Бифуркацийн шимэгдлийн эхэн үе 5. Бэхлэгдсэн холбоосын түвшин 374. Буйлан доорхи чулууг юугаар авах вэ? 1. Чизель 2. Ультрасоник 3. Скелер 4. Кюрет 5. Бороор 375. Эритрозины уусмалыг юунд хэрэглэдэг вэ? 1. РМА индекс тодорхойлоход 2. Эрүүл ахуйн индекс тодорхойлоход 3. CPITN индекс тодорхойлоход 4. Шүд угаалтыг хянахад 5. Шүд эрдэсжүүлэхэд 376. Аль ширхэгүүд түүшин ястай холбогддоггүй вэ? 1. Хөндлөн 2. Ташуу 3. Оройн 4. Транссептал 5. Сурвалж хоорондын 377. Аль нь түүшин яс шимэгдснийг харуулах эмнэлзүйн үзүүлэлт вэ? 1. Буйлны шамралт 2. Буйл шүдний эмгэг хөндийн гүн


3. Буйлнаас цус гарах 4. Бэхлэгдсэн холбоосын түвшин 5. Холбоос эд өргөсөх 378. ШТЭ-ийн өвчтөнг хяналтанд авах аргуудыг сонгоно уу? 1. Амны эрүүл ахуйн түвшинг тогтоох 2. ШТЭ-ийн байдлыг шалгах 3. Өвчтөнг идэвхжүүлэх 4. Амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгөх 5. Шүдний чулуу авах, өнгөлөх 379. ШТЭӨ-нийг оношлоход аль рентген зургийн төрлүүдийг хэрэглэдэг вэ? 1. Сурвалжийн оройн зураг (Periapical) 2. Дэлгэмэл зураг (Panoramic radiograph) 3. Хазалтын зураг (Bitewing view) 4. Хажуугийн телерентген зураг (Cephalogram) 5. Компьютер томографийн зураг (СТ) 380. Ямар өвчний үед буйлны шархлаат үхжилт үрэвсэл тохиолдох вэ? 1. Заг хүйтэн 2. ДОХ-ын халдвар 3. Чихрийн шижин 4. Лейкоз 5. Тэмбүү 381. Буйлны шархлаат үхжилт үрэвслийн үеийн зовиур юу вэ? 1. Шүд угаахад цус гарна 2. Амнаас эвгүй үнэр гарах 3. Ерөнхий биеийн байдал сулрах 4. Халуурах 5. Юм идэхэд өвдөх 382. Шүдний тулгуур эдийн буглааг сурвалжийн оройн буглаанаас хэрхэн ялгах вэ? 1. Цоорлын хөндийн байрлал 2. Цоргоны байрлал 3. Рентген зураг 4. Зөөлцийн амьд байдал 5. Буглааны хэмжээ


383. Ямар тохиолдолд халуурах вэ? 1. Буйлны архаг улайлтат үрэвсэл 2. Шүдний тулгуур эдийн буглаа 3. ШТЭ хатингаршил 4. Буйлны шархлаат үхжилт үрэвсэл 5. Буйлны томролтот үрэвсэл 384. Буйлны шархлаат үхжилт үрэвслийн эмнэл зүйн шинж тэмдэг юу вэ? 1. Буйл томорч ургах 2. Буйл шүдний хөндий үүсэх 3. Буйлны ирмэг хөхрөх 4. Буйлны хөхлөг үхжих 5. Буйл хатингарших 385. Буйлны шархлаат үхжилт үрэвслийн үед цусны ямар шинжилгээ хийх нь чухал вэ? 1. Биохими 2. Цусны ерөнхий шинжилгээ 3. Сахар үзэх 4. ДОХ-ын халдвар үзэх 5. Хавдрын маркер тодорхойлох 386. Шүдний өнгөр үүсэхэд юу нөлөөлөх вэ? 1. Зуултын гажиг 2. Шүдийг буруу угаах 3. Шүлс ялгаралт багасах 4. Илүү тавьсан ломбо 5. Тамхи татах 387. ШТЭ-ийн архаг үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед ямар өөрчлөлт илрэх вэ? 1. 3 -4.5мм хүртэл гүнтэй буйл шүдний эмгэг хөндий үүсэх 2. Буйлан дээр чулуутай 3. Буйл хөхрөх 4. Буйл шамрах 5. Шүдний сурвалж ил гарах 388. Байршмал ШТЭҮӨ-д юу нөлөөлөх вэ? 1. Таталтын эсрэг эм 2. Шүдний байрлал өөрчлөгдсөн


3. Буруу зуршил 4. Ломбоны хурц ирмэг 5. Шүд угаалт 389. ШТЭҮӨ-ний хөнгөн хэлбэрийг ямар өвчнүүдээс ялгах вэ? 1. Буйлны томролтот үрэвсэл 2. Буйлны улайлтат үрэвсэл 3. ШТЭҮӨ-ний хүнд хэлбэр 4. ШТЭҮӨ-ний дунд хэлбэр 5. Буйлны шамралт 390. ШТЭҮӨ-ний дунд хэлбэрийг ямар өвчнүүдээс ялгах вэ? 1. Буйлны томролтот үрэвсэл 2. ШТЭҮӨ-ний хүнд хэлбэр 3. Буйлны улайлтат үрэвсэл 4. ШТЭҮӨ-ний хөнгөн хэлбэр 5. ШТЭ хатингаршил 391. ШТЭ-ийн ямар өвчний үед шүд хоорондын таславч шимэгдэх вэ? 1. Буйлны үрэвсэл 2. ШТЭ хатингаршил 3. Шүдний хатуу эдийн өвчин 4. ШТЭҮӨ 5. Шүд цоорох өвчин 392. Аль нь буйлны томролтот үрэвсэлд хүргэх вэ? 1. Нифедипин 2. Амлодипин 3. Циклоспорин 4. Фенитоин 5. Верапамил 393. Рентген зургаар юуг тодорхойлох вэ? 1. Шүд хоорондын ясны шимэгдэл 2. Зуултын гэмтэл 3. Бифуркацийн 3-р зэргийн шимэгдэл 4. Хацар талын ясны шимэгдэл 5. Хэлэн талын ясны шимэгдэл 394. Шүдний тулгуур эдийн өвчний хяналтын үед юу хийх вэ? 1. Цоорсон шүдийг ломбодно


2. Илүү тавьсан ломбыг засна 3. Шүдний чулууг авна 4. Үйлчлүүлэгчийг идэвхжүүлнэ 5. Фторын түрхлэг түрхэнэ 395. ШТЭ-ийн өвчний эмчилгээ үр дүнгүй болох шалтгаан юу вэ? 1. Оношлогоо буруу хийх 2. Асуумж дутуу авах 3. Эмчилгээ буруу хийх 4. Үйлчлүүлэгчтэй ойлголцохгүй байх 5. Хяналтанд аваагүй 396. ШТЭ-ийн эмчилгээний эхний үе шатанд юу хийх вэ? 1. Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиулах ба хянаж сургах 2. Шүдний чулуу авах 3. Цоорсон шүдийг эмчлэх 4. Найдваргүй шүдийг авах 5. Шүдний хөдөлгөөнийг тодорхойлох 397. Буйл шүдний эмгэг хөндийд кюретаж хийснээр юуг цэвэрлэх вэ? 1. Мөхлөнгөр эд 2. Буйлан дээрхи чулуу 3. Буйлан доорхи чулуу 4. Зөөлөрсөн ясжмаг эд 5. Зөөлөрсөн тугалмай 398. Өнгөр тогтоход нөлөөлөх хэсгийн хүчин зүйлс юу вэ? 1. Богино хөвч 2. Илүү тавьсан ломбо 3. Шүдний буруу байршил 4. Амны хөндийн эрүүл ахуй муу байх 5. Зуултын гэмтэл 399. Булчирхай томорсон буйлны шархлаат үхжилтэт үрэвслийн үед ямар арга хэмжээ авах вэ? 1. Хэсгийн стероид эмчилгээ хийх 2. Антибиотик бичиж өгөх 3. Шалтгаантай шүд авах 4. Буйлан дээрх чулуу авах


5. Буйлан доорх чулуу авах 400. Ямар зорилгоор ШТЭ-ийн хяналтанд авдаг вэ? 1. Намжмал байдалд хадгалах 2. Халдвараас сэргийлэх 3. Шүдний цоорлыг хянах 4. Шүд унахаас сэргийлэх 5. Зажлах үйлийг хадгалах 401. Шүдний тулгуур эдийн өвчний хяналтанд байх хугацаанд юу нөлөөлөх вэ? 1. ШТЭ-ийн үрэвслийн хэлбэр 2. Амны хөндийн арчилгаа 3. Тамхи таталт 4. Чихрийн шижингийн хяналт 5. Үнэ өртөг 402. Шүдний чулууг хэрхэн тодорхойлох вэ? 1. Нүдээр харж 2. Үлээлгэж 3. Сэтгүүрдэж 4. Будаж 5. Рентген зургаар Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 403.Өнгөрийг төгс цэвэрлэх нь тулгуур эдийн өвчний эмчилгээний чухал хэсэг. Учир нь өнгөрийг цэвэрлэснээр шүдний чулуу үүсэх нь саатна. 404. Буйлны үрэвслийг эмчлэх шаардлагатай. Учир нь буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл үүсч болно. 405. Шүдний тулгуур эдийн үрэвслийг зөвхөн мэс заслын аргаар эмчилж болно. Учир нь буйлан доорхи чулууг цэвэрлэхэд сурвалжийн оройн хэсгийн чулууг төгс авч чаддаггүй. 406. Шүдний тулгуур эдийн өвчний хяналтын үед асуумж авах хэрэгтэй. Учир нь ингэж үйлчлүүлэгчид шинээр оношлогдсон өвчин эмгэгийн талаар мэдээлэлтэй болно.


407. Буйлан доорхи чулууг авах нь эмчилгээний нэг хэсэг. Иймээс шүдний тулгуур эдийн үрэвслийн үед мэс засал хийж болно. 408. Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг анхаараагүйгээс өвчин сэдэрч болно. Иймд үйлчлүүлэгчид чихрийн шижингийн хяналтанд орохыг зөвлөх хэрэгтэй. 409. Шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчнийг цаг алдалгүй эмчлэх шаардлагатай. Учир нь ШТЭҮӨ-ний үед шүд унадаг. 410. Буйлны үрэвслийн шархлаат хэлбэрийн үед буйлнаас цус гардаг. Иймээс энэ үед цус тогтоох эчмилгээ хийнэ. 411. ШТЭ-ийн эмчилгээний эхэн үед хэсгийн эрсдэлт хүчин зүйлийг арилгах хэрэгтэй. Иймд буйл томроход хүргэсэн эмийн хэрэглээг хязгаарлана. 412. Хэсэг газарт үүссэн шүдний тулгуур эдийн үрэвслийг эмчлэх шаардлагатай. Иймд шалтгаан болж буй хүчин зүйлүүдийг бүгдийг арилгах шаардлагатай. 413. Дан өнгөрөөр үүсгэгдсэн буйлны үрэвсэл нийтлэг тохиолддог. Иймд ижил хэмжээний өнгөртэй байхад шилжилтийн насны хүүхдийг бодвол бага насны хүүхдийн үрэвслийн эмнэлзүй тод биш байдаг. 414. Өнгөрийн нөлөөгөөр үүсээгүй буйлны үрэвсэл ховор тохиолдоно. Энэ үед өнгөрийг арилгасан ч үрэвсэл намдахгүй. Та дараах зүйлүүдийг хооронд нь уялдуулан сонгоно уу. 415. Шүдний тулгуур эдийн өвчнүүдийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ ? А. Буйлны хавант томролт үрэвсэл B. Буйлны ширхэглэг томролтот үрэвсэл C. Буйлны шархлаат үхжилтэт үрэвсэл D. Шүдний тулгуур эдийн архаг үрэвсэл E. Парадонтолиз 1.Буйлны үрэвсэлтэй, эмгэг кармантай, хурдан хугацаанд түүшин сэртэнгийн ясанд эмгэг өөрчлөлт орсноос шүд унана


2. Буйл цайвар ягаан өнгөтэй, хуурамч карман үүссэн 3. Эмгэг хөндийтэй, түүшин сэртэнгийн яс хэвтээ шимэгдэлтэй 4. Буйл улайж хавагнасан, цус гарна 5. Буйлны хөхлөг дээр псевдомембран ажиглагдана Хариулт : А – А3B2C5D1E4 B- А2B3C5D1E4 C - А4B2C5D3E1 D - А4B2C1D3E5 E - А3B1C4D5E2 416. Шүдний тулгуур эдийн үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ? A. Хөнгөн зэрэг B. Дунд зэрэг C. Хүнд зэрэг 1. эмгэг хөндийн гүн нь 3,5-5 мм, шүдний хөдөлгөөн нь III зэрэг, ясны шимэгдэлт II зэрэгтэй 2. эмгэг хөндийн гүн нь 5дээш мм, шүдний хөдөлгөөн нь IIIII зэрэг, ясны шимэгдэлт II-III зэрэг, буглаа үүссэн, шүдний эгнээний согог үүссэний улмаас эмгэг хоршилт үүссэн 3. эмгэг хөндийн гүн нь 3,5 мм, шүд хөдөлгөөнгүй, шүд хоорондын таславчийн шимэгдэлт I зэрэг Хариулт: A. B3, A1, C2 B . A1, B2, C3 C . C1, B2, A3 D .A2, B1, C3 E . A3,B1, C2 417. Шүдний чулуу авах багажнуудыг зөв сонгоно уу. A. B. C. D.

A.Gracey № 1-2, 3-4 Gracey № 5-6 Gracey № 7-8, 9-10 Gracey № 11-12


E. Gracey № 13-14 Цэвэрлэх шүднүүд 1. Үүдэн 2. Үүдэн болон бага араа 3. Араа шүдний хацар, хэлэн тал 4. Араа шүдний медиаль тал 5. Араа шүдний дисталь тал Хариулт: A- А2B4C1D3E2 B- A4B3C2D2E1 C- A1B2C3D4E5 D- A5B1C2D4E3 E- A3B2C4D1E5

Амны салстын өвчнүүд Халдварын бус гаралтай амны салстын эмгэгүүд Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 418. Амны салстын үрэвслийн үед шархны эдгэрэлтийг түргэтгэх зорилгоор ам зайлуулах уусмалыг сонго. A. Ургамлын ханд, чанамал B. Антибиотиктэй уусмал C. Хлоргексидиний уусмал D. Фурациллины уусмал E. Содийн уусмал 419. Амны салстын дахилтат афт үрэвслийн эдгэрэлтийг түргэсэх зорилгоор юу хэрэглэх вэ? A. Флореналын тос B. Нохойн хошууны тос C. Клотримазолын тос D. Оксалины мазь E. Кортикостеройдны мазь Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 420.Гэмтлийн гаралтай шалбархай ба холгогдож цоорсон шархны эмчилгээний үр дүн юунаас хамаарах вэ?


1. Өвчин намдаах бодисыг хэрэглэх 2. Нөхөн төлжүүлэх бодисыг хэрэглэх 3. Үжилгүйжүүлэх бодисыг хэрэглэх 4. Салстыг гэмтээгч хүчин зүйлийг арилгах 5. Салстын эдгэрэлтийг түргэтгэх эмийг сонгон хэрэглэх 421. Химийн түлэгдлийн үед гарах морфолог элементийг нэрлэ 1. Товруу 2. Цэврүү 3. Гүвдрүү 4. Гэмтлийн шалбархай 5. Цэврүүнцэр 422. Амны салстын дахилтат афт үрэвслийн гол шинжүүдийг нэрлэ 1. Уруулын улаан дээр олон тооны цэврүүт тууралт гарсан 2. Амны салстад цайвар гүдрүүнүүд гарсан 3. Амны салстад цэврүү гарсан 4. Дугуй эсвэл зууван хэлбэртэй салстын түвшнээс бага зэрэг дээш өргөгдсөн улайсан суурин дээр цайвар саарал өнгөрөөр хучигдсан шалбархай гарсан 5. Улайсан суурь бүхий хурц ирмэгтэй төрөл бүрийн хэлбэрийн шалбархай гарсан 423. Амны салстын дахилтат афт үрэвслийн үед өвчин намдаах мэдээ алдуулах зорилгоор юуг хэрэглэх вэ? 1. Теброфеновын тос 2. Нистатины тос 3. Неомицины тос 4. Анестезинтэй тос 5. Нохойн хошууны тос 424. Амны салстын дахилтат афт үрэвсэл ба олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн дахилтыг зогсоох, дахилтын давтамж ба хүндрэлийг багасгахын тулд юу хийх ёстой вэ? 1. Амны салстад вирусын эсрэг тос хэрэглэх 2. Жилд 1-2 удаа дархлал зүгшрүүлэх эмчилгээ эмчилгээ хийх 3. Дахилтын хооронд амыг антисептик уусмалаар зайлах


4.

Бие махбодь дахь архаг халдварын голомтыг арилгах ба эмчлэх 5. Салстын нөхөн төлжилтийг сайжруулах эмчилгээ хийх 425. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэлтэй өвчтөн ямар зовиуртай байх вэ? 1. Биеийн халуун хэвийн 2. Халуурна 3. Биеийн байдал сайн 4. Толгой, булчин, үеэр өвдөнө 5. Онцын зовиур илрэхгүй 426. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн эмнэл зүйн шинжүүдийг нэрлэ 1. Бага зэрэг улайсан суурин дээр тус тусдаа дугуй эсвэл зууван шархлаа 2. Уруулын улаан дээр зузаан цусархаг тав ба арьсан дээр кокардийн тууралт гарна 3. Цэврүү, гүвдрүү туурна 4. Үрэвсэж, улайсан суурь бүхий янз бүрийн хэлбэр, хэмжээтэй тууралтууд, өвдөлт ихтэй шалбархай 5. Уруулын улаан ба арьс гэмтэх нь ховор 427. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэлтэй өвчтөний биеийн эсэргүүцэл сайжруулах, хэт мэдрэгжилтийг бууруулахад ямар эмчилгээ хийх вэ? 1. Өргөн хүрээтэй антибиотикийн курс эмчилгээ 2. Вирусын бэдлмэлийг дотуур ба хэсэг газарт хэрэглэх 3. Салицил натрийн уусмалыг наснаас нь хамааруулан зохих тунгаар өгөх 4. Цитризинийг уулгах 5. Поливитаминийг шахмал ба нунтаг хэлбэрээр өгөх 428. Амны салстын өвдөлтийг намдаахад ямар бэлдмэл хэрэглэх вэ? 1. 1% новокайны уусмал 2. 10% лидокайны спрей 3. 0,1% анестезинтэй тос 4. 10% анестезинтэй тос 5. 5% анестезинтэй тос ба глицериний хольц 429. Нөхөн төлжүүлэх үйлчлэлтэй бэлдмэлүүдийг нэрлэ


1. Теброфеновын тос 2. Нохойн хошуу 3. Неомицины тос 4. Чацарганы тос 5. Канестен (клотримазол)-н тос 430. Ямар өвчний үед амны салстын шархлаат-үхжилт эмгэг үүсдэг вэ? 1. Амин дэмийн дутагдал 2. Ходоодны хүчил ихэдсэн архаг үрэвсэл 3. Бөөрний үрэвсэлт өвчин 4. Цус ба цус төлжүүлэх эрхтний өвчин 5. Архаг бронхит Та оновчтой нэг зөв хариултыг сонго 431. Хацрын салстын олон давхар хавтгай хучуур эдийн давхаргыг сонгоно уу? A. Суурийн B. Суурийн, өргөслөг C. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт D. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт, эвэрлэг E. Эвэрлэг, өргөслөг 432.Тагнайн салстын олон давхар хавтгай хучуур эдийн давхаргыг сонгоно уу? A. Суурийн B. Суурийн, өргөслөг C. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт D. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт, эвэрлэг E. Эвэрлэг, өргөслөг 433.Буйлны салстын олон давхар хавтгай хучуур эдийн давхаргыг сонгоно уу? A. Суурийн B. Суурийн, өргөслөг C. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт D. Суурийн, өргөслөг, мөхлөнгөрт, эвэрлэг E. Суурийн, эвэрлэг, өргөслөг 434.Никольскийн шинж тэмдэг ямар өвчний үед илрэх вэ? A. Вульгарная пузырчатка B. Тэмбүү


C. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэл D. Амны салстын дахилтат афт үрэвсэл E. Буйл салстын үхжилт шархлаат үрэвсэл 435.Ямар процессын үед эс хоорондын холбоос хайлснаас өргөст давхаргын эсүүдэд дегенератив өөрчлөлт гарах вэ? A. Спонгиоз B. Акантоз C. Акантолиз D. Паракератоз E. Папиломатоз 436.Эсийн шинжилгээнд акантолитический эсүүд хэдийд илрэх вэ? A. Вульгарная пузырчатка B. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэл C. Миларно-язвенны туберкулез D. Хавтгай улаан үлд E. Ам гэмтэх 437. Цусны гемоглобины үзүүлэлт ямар өвчний үед өөрчлөгддөг вэ? A. Хавтгай улаан үлд B. Лейкоз C. Төмөр дутагдлын улмаас үүссэн цус багадалт D. Амны салстын дахилтат афт үрэвсэл E. Мөөгөнцөр 438. Хавтгай улаан үлдийн ердийн хэлбэрийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг юү вэ? A. Салстын улайсан суурин дээр гүвдрүү үүснэ B. Салстын хэвийн өнгөтэй суурин дээр цайвар гүвдрүүнүүд торлог үүсгэнэ C. Салстын улайж хавагнасан суурин дээр гүвдрүү ба шархлаа үүснэ D. Салстын хэвийн өнгөтэй суурин дээр цэврүү үүснэ E. Салстын хэвийн өнгөтэй суурин дээр цэврүүнцрүүд үүснэ 439. Хавтгай улаан үлдийн шүүдэст-улайлтат хэлбэрийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг юү вэ? A. Салстын улайсан суурин дээр цайвар гүвдрүү үүснэ


B. C. D. E.

Салстад цайвар толбо үүснэ Салстын улайсан суурин дээр гүвдрүү ба шархлаа үүснэ Салстын хэвийн өнгөтэй суурин дээр цэврүү үүснэ Салстын хэвийн өнгөтэй суурин дээр цэврүүнцрүүд үүснэ 440. Хавтгай улаан үлдийн шархлаат-шарх хэлбэрийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг юү вэ? A. Салстын улайсан суурин дээр гүвдрүү үүснэ B. Гүвдрүү нь тодорхой зураглал үүсгэнэ C. Салстын улайсан суурин дээр гүвдрүү ба шархлаа үүснэ D. Салст бүхэлдээ хавдаж хавагнасан байна E. Цус гарамтгай, цэврүүнцэр үүссэн байна 441. Хавтгай улаан үлдийн ердийн хэлбэрийн ялгах оношийг нэрлэ A. Мөөгөнцөрийн архаг хатингаршилт хэлбэр B. Хавтгай цагаан үлд C. Хомхой долоох D. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэл E. Эмийн харшил 442. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн үед шархлаанаас шинжилгээ авч үзэхэд юү харагдах вэ? A. Атипичны хучуур эсүүд B. Аварга эсүүд C. Полибласт бүхий өвөрмөц бус үрэвслийн зураглал D. Микоцитүүд E. Цайвар спирохет 443. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн хөнгөн үед цусанд ямар өөрчлөлт гарах вэ? A. Лейкоцитоз, эозинофилия B. Цусны үзүүлэлтүүд хэвийн C. Анизоцитоз, пойксиоцитоз D. Агранулоцитоз E. Лейкопения 444. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн хүнд үед цусанд ямар өөрчлөлт гарах вэ? A. Лейкоцитоз, эозинофилия B. Цусны үзүүлэлтүүд хэвийн C. Анизоцитоз, пойксиоцитоз


D. Агранулоцитоз E. Лейкопения 445. Мөөгөнцөрийн гаралтай амны булангийн цууралтын эмчилгээнд юүг хэрэглэх вэ? A. Леворины 2% тос B. Эритромицины 2% тос C. 2% иодот спиртийн тос D. Синтомицины эмульс E. Антибиотектой тос 446. Буйл салтын шархлаат үхжилт үрэвсэл Венсаны үед хэдийд шүдийг эмчлэх вэ? A. Хурц үед B. Үрэвсэл намжсаны дараа C. Архаг үед D. Хоёрдох ирэлтээр E. Анхын ирэлтээр 447. Амны салстын мөөгөнцөрт өвчнийг сонго. A. Буйл салстын шархлаат үхжилт үрэвсэл Венсана B. Хомхой долоох C. Архаг хатингаршилт мөөгөнцөрт үрэвсэл D. Могой яр E. Амны салстын дахилтат афт үрэвсэл 448. Микотический глосситын үед хэсгийн эмчилгээнд декаминтэй карамелийг яаж хэрэглэх вэ? A. Өдөрт 3 удаа хоолны өмнө B. Хоолны дараа өдөрт 3 удаа C. Өдөрт 4-6 удаа хоолны дараа D. Өдөрт 1 удаа хоолны өмнө E. Өдөрт 2 удаа хоолны өмнө 449. Candid-ын мөөг ямар орчинд ургах вэ? A. Саармаг B. Хүчиллэг C. Сул шүлтлэг D. Орчин хамаарахгүй E. Сул хүчиллэг 450. Мөөгөнцөрийн эсрэг бэлдмэлүүдийг нэрлэ. A. Диазолин ба оксациллин


B. Оксациллин ба метронидазол C. Метронидазол ба нистатин D. Нистатин ба флуканазол E. Амоксациллин ба метронидазол 451. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвслийн хүнд хэлбэрийг нэрлэ. A. Бехчетын хам шинж B. Сеттоны афт C. Шегрены хам шинж D. Розенталийн хам шинж E. Стивенс-Джонсоны хам шинж 452. АСДАҮ-ийн үед аманд гарах элементийг нэрлэ A. Толбо B. Гүвдрүү C. Бэлцрүү D. Цэврүүнцэр E. Афт 453. АСДАҮ-ийн гэмтсэн салстыг арчлахад юуг хэрэглэх вэ? A. Мэдээ алдуулагч уусмал B. Мэдээ алдуулагч уусмал ба фермент C. Мэдээ алдуулагч, фермент, антисептик уусмал D. Мэдээ алдуулагч, антисептик, фермент, кератопластик E. Мэдээ алдуулагч, фермент, асептик, 454. Ам гэмтэх үед биеийн хэм ямар байх вэ? A. Субфебрил B. Өндөр халуурна C. Хэвийн D. Оройн цагаар халуурна E. Халуун буурна 455.Ам гэмтэх өвчний үүсгэгчийг сонгоно уу? A. Фузоспирохетүүд B. Энгийн херпес вирүс C. Салхин цэцгийн вирүс D. Коксакийн вирүс E. Томуугийн вирүс 456.Могой ярын үүсгэгчийг сонго. A. Фузоспирохетүүд B. Энгийн херпес вирүс


C. Салхин цэцгийн вирүс D. Коксакийн вирүс E. Томуугийн вирүс 457. Вирозол, Бонафтон, Зовиракс бэлдмэлийн үйлчилгээг сонго. A. Үрэвслийн эсрэг B. Хэт мэдрэгшилт багасах C. Аминдэм D. Вирүсийн эсрэг E. Халуун бууруулах 458. Хэл, доод уруул ба хатуу тагнай нилэнхүйдээ хорсдог өвчний зөв нэрийг сонго. A. Хэлний өвдөлт B. Гурвалсан мэдрэлийн өвдөлт C. Мэдрэлийн үрэвсэл D. Амны салстын үрэвсэл E. Харшил 459. Ямар өвчний үед амны хөндийд шархлаат үхжилт өөрчлөлт үүсэх вэ? A. Лейкоплаки B. Шархлаат-үхжилт буйл салстын үрэвсэл C. Харшлын гаралтай буйл салстын үрэвсэл D. Вирүсийн гаралтай салстын үрэвсэл E. Шүлхий Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 460. Салст бүрхэвчийн бүрэн бүтэн байдал алдагдах элементүүдийг нэрлэ. 1. Толбо 2. Шарх 3. Тав 4. Шархлаа 5. Өнгөр 461. Хоёрдогч морфологи элементүүдийг нэрлэ. 1. Толбо 2. Тав 3. Киста 4. Шархлаа


5. Цэврүүнцэр 462. Ямар өвчнүүд дахилт өгдөг вэ? 1. Олон хэлбэрт шүүдэст улайлтат үрэвсэл 2. АСДА үрэвсэл 3. Хомхой долоох 4. Хавтгай цагаан үлд 5. Хавтгай улаан үлд Та дараах шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 463. Ам гэмтэх үрэвсэл нь вирүсээр үүсгэгддэг, амны салстад нь цэврүүнцэр гарч хагаран афт гарна. Тиймээс вирүсийн эсрэг оксалины мазийг түрхэх нь үр дүнтэй. 464. Буйл салстын үхжилт шархлаат үрэвслийн үед буйлны ирмэг үхжсэн саарал өнгөрөөр хучигдсан байна. Иймээс өнгөрийг хусч авч нөхөн төлжүүлэх эмчилгээг хийх хэрэгтэй. Та оновчтой нэг зөв хариултыг сонго 465. (Дархлаа хомсдол)-ын тодорхойлолт A. Дархлаа урвалын нэг буюу хэд хэдэн механизм дутагдсанаас үүсэх эмгэг байдал B. Дархлаа урвалын нэг буюу хэд хэдэн механизм илүүдсэнээс үүсэх эмгэг байдал C. Дархлаа урвалын нэг механизм дутагдсанаас үүсэх эмгэг байдал D. Дархлаа урвалын нэг механизм илүүдсэнээс үүсэх эмгэг байдал E. Дархлаа урвалын механизм өөрчлөгдсөнөөс үүсэх эмгэг байдал 466. Шүдэнд зөөлөн өнгөр үүсэх, түүнд агуулагдах нянгийн бүрэлдэхүүн нь биеийн өвөрмөц бус тэсвэрт чанараас хамаардаг уу? A. Хамаарна B. Өнгөрийн байрлалаас шалтгаална C. Биеийн өвөрмөц бус тэсвэрт чанар үүнд хамаагүй D. Амны хөндийн эрүүл ахуй сахилтаас шалтгаална E. Хүн бүрт харилцан адилгүй 467. Шүдний цочмог цооролтой хүний дархлааны урвал хэрхэн өөрчлөгдөх вэ?


A. Багасдаг B. Ихэсдэг C. Өөрчлөгддөггүй D. Ихсээд багасна E. Багасаад ихэснэ 468. (Харшил)-ын тодорхойлолтыг сонго A. Аливаа бодист бие махбод өвөрмөц хэт мэдрэгших урвал B. Антиген ба гаптен шинжтэй бодист бие махбод өвөрмөц хэт мэдрэгших урвал C. Антиген ба гаптен шинжтэй бодист бие махбод мэдрэгших урвал D. Антиген бодист бие махбод өвөрмөц хэт мэдрэгших урвал E. Гаптен шинжтэй бодист бие махбод өвөрмөц хэт мэдрэгших урвал 469. Гаптен гэж юу вэ? A. Бага молекулт уургийн нэгдэл бөгөөд эсрэг биетэй нэгдэх чанартай боловч дархлааны урвалыг өдөөх чанаргүй бодис B. Дархлаа урвалыг өдөөгөөд түүний үр дүнд үүссэн эсрэг биетэй урвалд орох чанартай бодис C. Өндөр молекулт уургийн нэгдэл бөгөөд дархлаа урвал өдөөх чанартай D. Өндөр молекулт уургийн нэгдэл бөгөөд дархлаа урвал өдөөх чанаргүй E. Бага молекулт уургийн нэгдэл бөгөөд дархлаа урвал өдөөх чанартай бодис 470. Аллерген гэж юу вэ? A. Бие махбодыг өвөрмөц мэдрэгжүүлэгч антиген B. Бие махбодыг өвөрмөц биш мэдрэгжүүлэгч антиген C. Бие махбодыг өвөрмөц мэдрэгжүүлэгч гаптен D. Бие махбодыг өвөрмөц биш мэдрэгжүүлэгч гаптен E. Бүх хариулт буруу 471. Харшлын эсрэг биеийн гол ангилалыг нэрлэ. A. Эсийн ба эдийн B. Эсийн ба эрхтний C. Эсийн ба шингэний


D. Шингэний ба эдийн E. Эдийн ба эрхтний 472. Анафилакси шокын дараа үүсдэг антианафилакси механизм юугаар нөхцөлддөг вэ? A. Реагин B. Хориг эсрэг бие C. Үл тунадасжигч эсрэг бие D. Биеийн эд эс үхжих E. Цусан хангамжийн дутагдал 473. Антиген ч биш гаптен ч биш бодисыг тариагаар анх удаа хийхэд үүсэх урвалыг юу гэж нэрлэдэг вэ? A. Анафилакси урвал B. Анафилакси төст урвал C. Халдварын урвал D. Хамгаалах урвал E. Өвөрмөц урвал 474. Эмнэл зүйн хувьд анафилакси төст урвалыг анафилакси урвалаас ялгаж болох уу? A. Анафилакси төст урвалыг анафилакси урвалаас ялгаж болно B. Анафилакси төст урвалыг анафилакси урвалаас ялгаж болохгүй C. Зовиураас бүрэн ялгах боломжтой D. Өвчний түүхээс ялгах боломжтой E. Амьдралын түүхээс ялгах боломжтой 475. Хуванцар шүдэлбэрийн харшлаар хэн илүү их өвчилдөг вэ? A. Эрэгтэйчүүд B. Эмэгтэйчүүд C. Хүүхдүүд D. Шилжилтийн насныхан E. 30-40 орчим насны эрэгтэйчүүд 476. Хуванцарын акрилатад мэдрэгшсэнийг илрүүлэх өвөрмөц арга юу вэ? A. Биохимийн B. Биофизикийн C. Иммуний


D. Физикийн E. Дулааны 477. Цагаан эсийн ( лейкоцитын) ямар байдлыг харшлын эерэг урвал гэж тооцох вэ? A. Цагаан эсүүд бөөнөөр байвал B. Цагаан эсүүдийн бөөгнөрөл огт байхгүй бол C. Бүх хэлбэрийн цагаан эсүүд тодорхойлогдож байвал D. Харшлын урвалд цагаан эсийн үзүүлэлт хамаарахгүй E. Савхан бөөмт цагаан эсүүд ихээр бөөгнөрсөн байвал Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 478. Эндогены аллергеныг яаж ангилдаг вэ? 1. Хүнсний 2. Анхдагч (байгалын) 3. Дархан бүрдэл (иммунокомплекс) 4. Хоёрдогч (олдмол) 5. Гадны биет 479. Харшлын эмгэг жамын үе шатыг нэрлэ. 1. Дархлаа урвалын (иммуны урвал) 2. Патофизиологийн 3. Патохимийн 4. Десенсибилизацийн 5. Гипосенсибилизацийн 480. Дархлаа хомсдолын үндсэн илрэлийг ялга 1. Бие халдварт тэсвэртэй болох 2. Бие халдварт тэсвэргүй болох 3. Ходоод гэдэсний хямрал ихсэх 4. Харшилд өртөмхий болох 5. Аллергенд тэсвэртэй болох 481. Шүдний практикт хэрэглэдэг дараах эмүүдээс аль нь харшлыг илүүтэй үүсгэдэг вэ? 1. Аскорбины хүчил 2. Новокаин 3. Чацарганы тос 4. Пенициллин 5. Ургамлын тос 482. Анафилакси шокын эмгэг жамын гол медиаторуудыг нэрлэ.


1. Гистамин 2. Серотонин 3. Лимфокинин 4. ТИХЗ (тромбоцит идэвхжүүлэгч хүчин зүйл) 5. Гепарин 483. Анафилакси шокийн эмнэл зүйн байж болох хэлбэрүүдийг тооч. 1. Асфикси 2. Церебраль 3. Гемодинамикийн 4. Кардиогены 5. Анафилакси төст 484. Анафилакси шокын үед хожуу гардаг, өвчтөнийг үхэлд хүргэж болох хүндрэлийг нэрлэ. 1. Харшлын миокардит 2. Харшлын гломерулонефрит 3. Харшлын гепатит 4. Харшлын ринит 5. Чонон хөрвөс 485. Түргэн явцтай харшлын урвалын онцлогыг тодорхойл 1. Мэдрэгжсэн бие өвөрмөц аллергентэй хавьтсанаас хойш урвалын шинж богино хугацаанд, хамгийн удаан гэхэд 15-30 минутаас оройтолгүй илрэх харшлын урвал 2. Урвалд чөлөөт эсрэг бие оролцдог 3. Эсийн нэвчилт нь мөхлөгт эсээс тогтдог 4. 30 минутаас дээш илрэх харшлын урвал 5. Үүсгэгч нь ихэнхдээ эсийн гаралтай нян, вирус, мөөгөнцөр үүсгэгдэг, хаалт хамгаалалттай эд эрхтэн байдаг 486. Аажуу явцтай харшлын урвалын онцлогыг тодорхойл. 1. Мэдрэгжсэн бие өвөрмөц аллергентэй хавьтсанаас хойш хамгийн эрт гэхэд 4-6 цагийн дараа урвалын шинж илэрч 1-2 хоногт дээд зэрэгт хүрдэг харшлын урвал явагддаг 2. Урвалд мэдрэгжсэн Т-лимфоцит оролцдог 3. Эсийн нэвчилт мононуклеар эсээс тогтдог


4. Эсийн ямарч нэвчилт ажиглагдахгүй 5. Урвалд мэдрэгжсэн В-лимфоцит оролцдог 487. Анафилакси төст урвал ямар бодисыг анх хийх үед үүсч болох вэ? 1. Ийлдсийн альбумин 2. Декстран 3. Аспирин 4. Глюкозын өндөр өтгөц (концентраци) бүхий уусмал 5. С аминдэм 488. Эмийн бодист мэдрэгшсэн эсэхийг тодорхойлох арьсны сорилыг ямар үед эерэг гэж үзэх вэ? 1. Нэвчилт 10 минутанд үүсч 30 минут хүртэл хадгалагдаж байвал 2. Нэвчилтийг тойрсон улайлт өргөн бөгөөд 30 минутад арилахгүй байвал 3. Нэвчилтийн голч (диаметр)7 мм-ээс их бол 4. Нэвчилтийн голч 7 мм-ээс бага бол 5. Нэвчилт 30 минутад үүсч хэдэн хоног хадгалагдаж байвал 489. Анафилакси шокын үед хамгийн түрүүн тарих, зайлшгүй бэлэн байх ёстой эмүүдийг нэрлэ. 1. Катехоламин 2. Гистамины эсрэг эмүүд 3. Глюкокортикоид 4. Антибиотекууд 5. Альбумин 490. Квинкийн хавангийн үед хаван хаагуур их үүсдэг вэ? 1. Зовхи 2. Уруул 3. Хэл 4. Тавхай 5. Хөл гар 491. Квинкийн хавангийн эмгэг жамд чухал үүрэгтэй медиаторыг нэрлэ. 1. Гистамин 2. Норадреналин 3. Серотонин 4. Адреналин


5. Инсулин 492. Нүүр амны практикт илүү ач холбогдол бүхий харшлын урвалуудыг нэрлэ 1. Квинкийн хаван 2. Бронхиолын багтраа 3. Анафилаксийн шок 4. Вирусын харшил 5. Нянгийн харшил 493. Квинкийн хавангаас сэргийлэхэд ямар арга хэмжээ авах вэ? 1. Биеийг илүү мэдрэгжүүлэх чанартай хүнсийг хоолны жагсаалтаас хасах 2. Квинкийн хаванг үүсгэгч аллергентэй хавьтахгүй байх 3. Харшил өгдөг эмийн зүйлсийг хэрэглэхгүй байх 4. Гистамин рецепторын мэдрэг чанарыг багасгах эмийн бодисыг хэрэглэхгүй байх 5. Хоол хүнсэнд өндөг, шоколад, нимбэгний төрлийн зүйлийг их хэрэглэх 494. Эмийн харшлын үед нүүр амны талаас гарах өөрчлөлтүүд 1. Хейлит 2. Стоматит 3. Глоссит 4. Могой яр 5. Ам гэмтэх 495. Харшлын гаралтай хейлит, стоматит, глосситын эмнэл зүйн зэргийг нэрлэ. 1. Улайх 2. Улайх - цус шүүрэх (геморраги) 3. Шархлаат-үхжилт 4. Идээт 5. Шүүдэст 496. Харшлын гаралтай афтозны стоматитын онцлог 1. Хоол идэхэд төвөгтэй, зовиуртай. 2. Амны хөндийн салстад өвчтэй шарх үүснэ 3. Хэл тод улаан 4. Биеийн халуун нэмэгдэнэ 5. Хэлний эпителид десквамаци тод илэрнэ 497. Харшлын гаралтай глосситын үед илрэх шинж ?


1. Хэлний эпителид десквамаци тод илэрнэ 2. Чичрүүдэстэй халуурна 3. Хэл тод улаан 4. Хэлний хөхлөгүүд хавагнана 5. Амны хөндийн салстад өвчтэй шарх үүснэ 498. Нүүр амны мэргэжилтнүүдэд мэргэжлийн харшил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс ? 1. Шүдэлбэр болон ломбо зэрэг шүдний материалтай байнгын хавьталтай байдаг 2. Нүүр амны өвчтөнүүдийн амны хөндийн бичил биетийн нөлөө 3. Нүүр амны практикт хэрэглэдэг эмийн бэлдмэлүүдтэй удаан хугацаагаар байнга ажилладаг 4. Ажилтай холбоотой байгалийн буюу олдмол дархлаа тэвчил үүсдэг 5. Анхдагч дархлаа хомсдол 499. Шүдэлбэрийн харшилтай өвчтөнд илрэх зовиуруудыг нэрлэ. 1. Нүднээс байнга нулимс гарах 2. Амны хөндий хорсох, хатгах 3. Шөнийн цагаар шүлсний ялгарал ихсэх 4. Ам хатах 5. Хүчтэй загатнах, ялангуяа хоол хүнс хэрэглэсний дараа 500. Хуванцар шүдэлбэр яагаад харшил үүсгэдэг вэ? 1. Шүдэлбэр амны хөндийн салстыг механикаар гэмтээснээс 2. Шүдэлбэрийн материалд агуулагдах харшил үүсгэх чанартай бодис амны хөндийн эрхтэнд үйлчилснээс 3. Шүдэлбэрээс болж амны хөндийн хэвийн орчин өөрчлөгдснөөс 4. Наснаас хамаарна 5. Хамар залгиурын бичил биетүүд амны хөндийн салстыг гэмтээснээс


Ном зүй: 1.

Б. Оюунбат “Нүүр амны эмчилгээний эмнэл зүйн өмнөх дадлагын сурах бичиг” Улаанбаатар хот 2005. (4-133 хуудас)

2.

Е.А. Магид, Н.А.Мухин “Атлас по фантомному курсу по терапевтической стамотологии “ ММ. 1982, 1987, 2001. (5-287 хуудас)

3.

Б. Оюунбат “Шүдний хатуу эдийн эмгэгүүд” Улаанбаатар хот 2006. (4-48 хуудас)

4.

Б. Оюунбат, Ж. Үржинлхам, Б. Эрдэнэцогт “Шүд цоорох өвчин түүний хүндрэлүүд” Улаанбаатар хот 2004. (5-111 хуудас)

5.

Е.В. Боровский “Терапевтическая стоматология“ ММ 1982, 1989, 1998, 2001, 2003.

6.

Б. Оюунбат, Б. Баярчимэг “Шүдний тулгуур эдийн өвчин” Улаанбаатар 2010. (5-111 хуудас)

7.

Б. Оюунбат, Б. Баярчимэг “Нүүр амны эмчилгээний салбарт хэрэглэгддэг эм бэлдмэлүүд” УБ 2006 (3-131 хуудас)

8.

Ц. Норовпил, Б. Оюунбат “Амны салстын өвчин” Улаанбаатар хот 2009. (5-136 хуудас)



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.