Биеийн хүч хэрэглэх сургалтын онолын үндэс

Page 1

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ Б.БАТЖАВ ХСИС–ийн түүхт 80 жилийн ойд зориулав

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ОНОЛЫН ҮНДЭС (Биеийн хүч хэрэглэх эрх бүхий хууль сахиулагчид болон сургагч багш, сонсогч, судлаачдад зориулав) Хянан тохиолдуулсан: Б. Бат -Эрдэнэ ( Ph.D), дэд профессор С. Хаянгарваа ( Ph.D), профессор

Улаанбаатар хот 2014 он 1


Хэвлэлийн хуудас: 6,8 Хэвлэсэн газар: “Номын цацал” ХХК Хэвлэсэн огноо: 2014 оны 6-р сар Цаасны хэмжээ А3 4/1 2


ГАРЧИГ Удиртгал..............................................................................................5

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ОНОЛЫН ҮНДЭС 1. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ......................................................................................8 2. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН УЛАМЖЛАЛД ХИЙСЭН ТҮҮХЧИЛСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ.............................................................................26 3. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ...................................................................60

4. ДҮГНЭЛТ...................................................................................74

3


ХОЁРДУГААР БҮЛЭГ ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 1. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ........................................................76 2. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ........................................................83

3. БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ.......................................... ............. 89 4. БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙНСУРГАЛТ..........................................................91 5. ДҮГНЭЛТ....................................................................................95

ЭШЛЭЛ АВСАН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮД, НОМ ЗОХИОЛ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ......96

4


УДИРТГАЛ Хүний эрх, эрх чөлөө, шударга ѐсыг дээдэлж, ардчилсан иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилготой өнөө үед хууль сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хангах явдал нь нийгмийн хөгжлийн бодит чухал зорилт билээ. Энэхүү зорилтыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг. Монгол Улсын цагдаагийн алба хаагч нь төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан тушаалын ангилалд багтдаг. Тус албанд орж ажиллах иргэн бие бялдрын тусгай шалгуурыг хангаж байж тус албанд орж ажиллах эрх нээгддэг ба тусгайлан сургалтанд хамрагдаж төгссөний дараа цагдаагийн ажилтан болдог онцлогтой. Орчин цагт дэлхийн улс орнууд цагдаагийн алба хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн бэлтгэлийг хангахад ихээхэн анхаарал хандуулж байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна. Хүний эрхийг баталгаажуулах, хууль сахиулах, хэрэгжүүлэхэд цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн сургалт түүний дотор биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт чухал үүрэгтэй. Төр засгаас эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг шинээр батлан гаргаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 8–р бүлгийн 33–р зүйлд: Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг гэсэн заалтын 33.6–д “Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.” гэж хуульчлан заажээ. Уг заалтын “Биеийн хүч” гэх нэр томьѐог урьд өмнө манай орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хэрэгт хэрэглэж байгаагүй бөгөөд одоогоор албан болон

5


албан бус тайлбар хараахан гараагүй байгаатай холбоотой “Биеийн хүч” гэх нэр томьѐог багш, судлаачид олон янзаар ойлгож байна. Тухайлбал: Жудогийн мэх, Тусгай мэх, Байлдааны самбо, Каратэ, бие бялдрыг хөгжүүлэх дасгал гэх ойлголтууд гарч байгаатай холбоотой сургалтын нэгдсэн бодлого алдагдах, ач холбогдол нь буурах хандлага гарч байна. Түүнчлэн Хууль сахиулахын их сургуулийн сургалтын шинэчлэлийн хүрээнд “Бие хамгаалах бэлтгэл” хичээлийн агуулга, арга зүйг шинэчлэх шаардлага гарсан. МУ-д эрх зүйч мэргэжил олгож буй их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хүний эрхэнд халдах, хүч хэрэглэх эрх бүхий субъектүүдийн хүч хэрэглэх арга, эрх хэмжээ, хуулийн үндэслэл, шаардлагын талаар сургалт явагдахгүй байгаа нь нэг талаар уг хэрэг маргааныг хянаж шийдвэрлэх мэдлэггүй хуульчдыг бэлтгэж байгаа нь ажиглагдаж байна. Эдгээр онолын болон практик хэрэгцээ шаардлагууд нь сэдвийг сонгон судлах үндэслэл болсон бөгөөд судалгааны зарим үр дүнгээс та бүхэнд гарын авлага болгон хүргэж байна. Энэ бүтээл нь эрдэмтэн судлаач, сургагч багш, сонсогч энэ сэдвийг сонирхон судлах хэн бүхэнд онолын бага боловч мэдлэг өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

Зохиогч

6


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ОНОЛЫН ҮНДЭС

7


&. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ Төрөөс улс орны дотоод аюулгүй байдлыг хангах бодлого, хууль сахиулах үйл ажиллагааны стратегийн үндсэн асуудлуудаар эрх зүйн шинэтгэлийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд тулгуурлан иж бүрэн өөрчлөлтийг хийж байгаатай уялдан цагдаагийн албаны шинэ хууль батлагдсан нь цагдаагийн албаны мэргэжлийн бэлтгэлийг сайжруулах тэр тусмаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг улам боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бий болгож байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн 38–р зүйлийн 7–д “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх”1 нь засгийн газрын үндсэн бүрэн эрх, гэж заасан байдаг ба Нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах энэхүү үүргийг цагдаагийн алба нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2012–2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аюулгүй байдлыг хангах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, хар тамхи, хүний болон зэвсгийн наймааны гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тусгай боловсон хүчин бэлтгэх, гадаад улсын туршлага судлах, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах”2 талаар тусгасан нь цагдаагийн алба хаагчийн албаны тусгай бэлтгэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд шууд хамааралтай заалт юм. Орчин үед мэргэжлийн тусгай бэлтгэлтэй алба хаагчаар үүрэг гүйцэтгүүлэх эрмэлзэл, чиг хандлага дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанаас ажиглагдаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 1–р бүлгийн 8–р дугаар зүйлд: Цагдаагийн тангараг гэсэн заалтанд “Би хууль сахиулах ажлын 1 2

МУ –ын үндсэн хууль.УБ . 1992 . 38-р зүйлийн 7-д Төрийн мэдээлэл.УБ .2012 . № 36 / 753/

8


эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга ѐс зүйг чанд сахиж, цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олж мэдсэн мэдээлэл, тусгай мэдлэгийг бусдад задруулахгүй байхаа тангараглая”3 гэсэн нь цагдаагийн алба хаагч тусгай мэдлэг чадвар эзэмшсэн байх ѐстойг харуулсан заалт гэж ойлгож болохоор байна. Мөн хуулийн 8–р дугаар бүлгийн 33–р зүйлд: Цагдаагийн алба хаагчийн эрх, үүргийг заасан ба уг бүлгийн 33.6 “Цагдаагийн байгууллага, алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.”4 гэж хуульчилсан нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулах эрх зүйн үндэс болж байна. “Биеийн хүч” гэх нэр томьѐог манай орны цагдаагийн байгууллагын албан хэрэгт хэрэглэж байгаагүй бөгөөд энэ нэр томьѐоны талаар одоогоор албан болон албан бус тайлбар хараахан гараагүй байна. Урьд өмнө мөрдөгдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5–р бүлгийн 41-р зүйлд: “Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх” гэсэн заалтанд Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахи тусгай хэрэгсэл, мэх ашиглана: 5/Самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх5 гэж хуульчлан баталгаажуулж өгсөн бөгөөд “Мэх” гэдэг нь самбо, каратэгийн мэх гэж шууд ойлгогдох заалт байсан. Мөн хууль санаачлагчаас “Мэх” гэх нэр томьѐог тайлбарлахдаа каратэ, самбо зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэхийн зөвхөн байлдааны хувилбар нь тусгай хэрэгсэлд тооцогдоно.6 гэж тайлбарласан байдлыг үндэслэн цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтанд “Байлдааны самбо, каратэ” нэртэй хичээл сургалтыг явуулж ирсэн. 2002 оноос хичээлийн нэрийг өөрчлөн “Бие хамгаалах бэлтгэл” гэж нэрлэн сургалт бэлтгэлийг уламжлалт аргаар явуулж байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бусад холбогдох эрх зүйн акт, эрдэмтэн, судлаачдын тайлбар, сурах 3

Цагдаагийн албаны тухай хууль. УБ .2013. 1 бүлэг. 1 дэхь тал. Мөн тэнд 8 бүлэг 27-дахь тал. 5 Т.Сосорбарам “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” УБ. 2008 . 13 - тал. 6 Б.Пүрэв “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн тайлбар” УБ .1993.108 дахь тал. 4

9


бичиг, гарын авлагад “Байлдааны самбо, каратэ”7, “Албаны спорт”8, “Мэх”9, “Тусгай мэх”10, “Албаны тусгай бэлтгэл”11 гэх олон нэр томьѐо хэрэглэгдэж байсантай холбоотойгоор шинээр албанд хэрэглэгдэж буй “Биеийн хүч хэрэглэх” гэх ойлголтыг зөвхөн бие бялдрын хүч, жудогийн мэх, бие хамгаалах урлаг, тусгай мэх гэх олон төрлийн нэр томьѐо, ойлголтууд бий болсон байгаагаас гадна сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэхэд багш, судлаачид нарын дунд маргаан үүсэж нэгдсэн ойлголтонд хүрэхгүй байна. Иймээс цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын онолын асуудлыг судалж сургалтын агуулга, арга зүйг боловсруулах үүднээс ижил төрлийн сургалт явуулдаг өөрийн орны болон зарим гадаад орны эрдэмтэн судлаачдын онол, цагдаагийн боловсрол, мэргэжлийн сургалт, монгол үг зүйн үндэс, бусад баримт бичигт биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын талаар тусгасан байдлыг судлан авч үзлээ. Юуны өмнө “Биеийн хүч” гэдэг нэр томъѐог монгол үг зүйн үүднээс судалж үзэхэд “Бие” гэсэн үгийг “Хүн амьтны цогц эрхтэн, махбод”12гэсэн утгаар тайлбарласан бол “Хүч”13гэдэг үгийг “Аливаа юмыг хөдөлгөх”14 гэсэн утгаар тайлбарласан байна. Дээрх хоѐр үгийг харьцуулан дүгнэхэд “Өөрийн бие махбодыг ашиглан аливаа юмыг хөдөлгөх”гэсэн утга санаа илэрхийлэгдэж байна. Харин “Тусгай бэлтгэл” гэдгийг үг зүйн утгаар нь судалж үзэхэд “Тусгай” гэдэг үгийг “тусдаа, өөр”15 гэж тайлбарласан бол “Бэлтгэл” гэдэг үгийг “Урьдчилан бэлдсэн, бэлтгэл ажил”16 гэж тайлбарласан нь “Тусгайлан бэлтгэх” гэсэн санааг илэрхийлж байна. Иймд дээрх нэр томьѐоны утга агуулгыг нэгтгэн дүгнэхэд 7

Б.Пүрэв “ Цагдаагийн байгууллагын тухай хуулийн тайлбар” 1993. тал. С. Ганзориг “Албаны спорт” гарын авлага 1990 . 9 Цагдаагийн байгууллагын тухай хууль /“Төрийн мэдээлэл”,1993.№6 – 7/ 10 Б.Төмөрхуяг “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм,журам,заавар” УБ . 2012.121 дэхь тал. 11 Д. Дашмягмар “Албаны тусгай бэлтгэл” сурах бичиг 2003. 12 Я.Цэвэл.”Монгол хэлний товч тайлбар толь” УБ . 1966 .82-дахь тал. 13 Мөн тэнд. 751 дэхь тал. 14 Мөн тэнд. 780 дахь тал. 15 Мөн тэнд 559 дахь тал 16 Мөн тэнд 121 дэхь тал. 8

10


“Өөрийн бие махбодыг тусгайлан бэлтгэх” гэсэн утгыг илэрхийлж байна. Тиймээс юуны өмнө бие бялдрыг хөгжүүлэх спорт дасгалжуулалтын онолд бие бялдрын тусгай бэлтгэлийг хэрхэн тодорхойлсныг судлаж үзэхэд “Тамирчин уралдаан тэмцээний явцад тухайн спортын үндсэн техникийг бүрдүүлж байгаа тусгай арга мэх,үйлдлүүдийг чөлөөтэй бүрэн төгс эзэмшиж чадсан тохиолдолд спортын өндөр амжилт үзүүлнэ.”17гэж тодорхойлсон нь спортын сургалтын онолын асуудлыг хөндсөн байна. Манай орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн талаар тусгагдсан байдлыг судлахад биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл гэж томьѐолоогүй боловч тухайн үед хэрэглэгдэж байсан “Мэх” гэх нэр томьѐотой холбоотой “Эрх зүйн зөрчил үйлдсэнтэй холбоотойгоор түүнийг үргэлжлэн гаргахгүй болгох, учирч болзошгүй аюулыг нэмэгдүүлэхгүй зайлуулах зорилготой төрийн захиргааны эрх мэдлийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр хэрэглэж байгаа шууд албадах ажиллагааг захиргааны таслан зогсоох албадлага хэмээн ойлгож болно.”18 гэж тодорхойлоод “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх захиргааны таслан зогсоох тусгай албадлага, бусдыг нь таслан зогсоох нийтлэг албадлага гэж үзнэ.”19 гэсэн нь цагдаагийн алба хаагчийн мэх хэрэглэх тусгай бэлтгэлийн талаар ерөнхий байдлаар авч үзсэнээс гадна бусад хүч хэрэглэх хэрэгслийг заасан байна. Мөн цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн түвшинг тогтоох, үнэлж дүгнэх, Цагдаагийн мэргэжлийн зэргийн шалгалт авах журмын 3.5 Тусгай шалгуур үзүүлэлт гэсэн заалтанд доорх төрлөөр шалгалт авахаар заажээ. 1. Тээврийн хэрэгсэл жолоодох чадвар 10 оноо 2. Нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх чадвар 20 оноо 3. Галт зэвсэгтэй харьцах дадлага, чадвар 20 оноо 4. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага, чадвар 10 оноо

17

Г.Лхагвасүрэн “Спортын дасгалжуулалтын онолын үндэс” УБ . 2002 . 50 – тал. Д. Таванжин. “МУ –ын Цагдаагийн эрх зүй” УБ.2006 .186 дахь тал. 19 Ж. Долгорсүрэн. “Монгол улсын цагдаагийн эрх зүй” УБ.2000 . 248 дахь тал. 18

11


5. Урьдчилан төлөвлөгдөөгүй байдалд оновчтой шийдвэр гаргаж, хойшлуулшгүй ажиллагаа явуулах чадвар 20 оноо 6. Зэвсэггүйгээр бие хамгаалах ур чадвар 20 оноо20 - гоор дүгнэж мэргэжлийн зэрэг олгохоор заасан нь цагдаагийн ажил мэргэжлийг эзэмшихэд бие хамгаалах тусгай бэлтгэл ямар хэрэгцээтэйг харуулсан заалт юм. Судлаач Д.Дашмягмар <<Албаны тусгай бэлтгэлийн хичээлийн хэлбэр, зохион байгуулалт сургалт арга зүйн бүтцийн уялдаа холбоо нь албаны тусгай бэлтгэлийн хичээлийн явцад сонсогчдод бие бялдрын зөв хөгжилт, бие хамгаалах урлагийн хөдөлгөөний шинэ чадвар дадлыг олгоод зогсохгүй эр зоригийн хүмүүжил, бие бялдрын соѐлыг эзэмшүүлнэ. Мөн хэрэг зөрчил гаргасан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааны тактик, галт зэвсэг чадварлаг эзэмших, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх арга зүйд суралцуулна.>>21 гэсэн нь цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн онолын асуудлыг хөндсөн байна. Гадаад бусад орны цагдаагийн байгууллагын хууль, тогтоомжинд “Биеийн хүч” гэх нэр томьѐог хэрэглэдэг эсэх талаар судлахад Оросын холбооны улс нь цагдан сэргийлэх байгууллагын бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2011 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдан цагдаагийн байгууллага болон өөрчлөгдөн шинэчлэгдсэн байна. Тус улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 18 – р дугаар зүйлд: “Хүч хэрэглэх эрх, тусгай хэрэгсэл, галт зэвсэг” гэсэн заалтын 1–т “Цагдаагийн ажилтан холбооны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, өөрийн биеэр буюу нэгжээр (бүлэг) ашиглах эрхтэй”22. гэж заасан 20

Т. Сосорбарам “ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” УБ.2008 .617 дахь тал./ ЦЕГ –ын даргын 2007 оны 05.24 . № 218 тоот тушаал./ 21 Д.Дашмягмар . ”Албаны тусгай бэлтгэлжилтийг боловсронгүй болгох арга зүйн зарим асуудал” сэдвээр боловсрол судлалын магистрын зэрэг горилсон дипломийн ажил. УБ . 2000. 22 Федеральный закон Российской Федерации от 7 февраля 2011 года № 3-ФЗ "О полиции"Статья 18- 1.

12


нь Цагдаагийн албаны шинэ хуульд заасан “Биеийн хүч” гэх нэр томьѐо мөн ижил хуульчлагдсан болох нь харагдаж байна. Дээрх хуулийн 18–р зүйлийн 4–т “Цагдаагийн ажилтан тусгай бэлтгэлийн сургалтанд суусан байх ѐстой. Үе үе биеийн хүч ашиглахтай холбоотой болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх чадварыг нь шалгах”23 гэсэн заалт нь Оросын холбооны улсын цагдаагийн байгууллага алба хаагчиддаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг тогтмол явуулахаас гадна хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг нь тогтмол шалгаж байхаар хуульчилсан нь төрөөс тус сургалтанд онцгойлон анхаарч ач холбогдол өгсөний баримт юм. Мөн хуулийн 18–р зүйлийн 5–д “Цагдаагийн тусгай бэлтгэлийн сургалтын хөтөлбөрийн агуулга нь дотоод хэргийн чиглэлээр холбооны гүйцэтгэх эрх бүхий байгууллагаас тогтоосон байна.”24 гэж заасан нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэн тодорхойлохыг тусгайлан авч үзсэн байна. Эдгээр заалтуудаас харахад Оросын холбооны улсын цагдаагийн хууль, боловсрол олгох сургалт, албан хэрэгт “Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл” гэх нэр томьѐог хэрэглэдэг болох нь ажиглагдаж байна. Мөн ОХУ–ын цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг онолын түвшинд тодорхойлохдоо “Биеийн хүч” гэж албаны тусгай үүргийг амжилттай биелүүлэхэд шаардлагатай бие бялдрын янз бүрийн чанар, ур чадварыг (мэдлэг, дадлага, хурд, тэвчээр, гардан тулааны аргыг)25 ойлгоно. гэж заасан нь биеийн хүчийг зөвхөн гардан тулааны арга биш хурд, тэвчээр, ямар ч нөхцөлд өөрийнхөө биеийн бүхий л хүчийг дайчлах асуудлыг авч үзсэн байна. Үүнээс гадна Оросын холбооны улсын гардан тулааны мастер А.А.Кадочников, М.Б.Ингерлейб нарын хамтран боловсруулсан “Специальный

23

Мөн тэнд. 18 –р зүйл: 4-дэхь заалт. Мөн тэнд. 18-р зүйл. 5- дахь заалт. 25 Федеральный закон Российской Федерации от 7 февраля 2011 года № 3-ФЗ "О полиции"Статья 20. Применение физической силы 24

13


армейский рукопашный бой” Система А.А.Кадочникова26, сурах бичигт <<Оросын арми, цагдаагийн гардан тулаан нь бусад бие хамгаалах гардан тулаанаас өөр тусгай загвар юм>> гээд өөрийн боловсруулсан сургалтын загварыг уг бүтээлээр хүргэсэн байна.Уг бүтээлд А.А.Кадочников гардан тулааны төрлийг доорх байдлаар ангилан авч үзсэн байна. 1. Гардан тулааны төрлүүд27 Армийн гардан тулаан

Зориулалт

Аюултай нөхцлийн шатлал

Хязгаарлах нөхцөл ба удирдамж Байлдааны ажиллагаанд хүрэх зорилго

Цагдаагийн гардан тулаан

Гадаад довтолгооноос төр, улсаа хамгаалах

Улс орны дотоод дахь хэв журмыг сахиулах

Хүний амь насанд аюул учруулна.

Хүний амь насанд аюул учруулдаггүй боловч зарим үед аюул учруулах нөхцөл бий болдог. ОХУ –ын Эрүүгийн хууль, УЕП –оос хяналт тавих, холбогдох хууль зүйн актууд.

ОХУ – ын цэргийн номлол. ОХУ – ын БХЯ – ны сайдын тушаал цэргийн стратеги тактик Ямарч үнээр хамаагүй байлдааны даалгаврыг биелүүлэх

Хуулийн дагуу гэмт этгээдийг баривчлах

26

Спортын гардан тулаан Спортын шинжтэй байна. Бүх нийтийн Бүгдэд хүртээмжтэй Тодорхой харагдахуйц Ухамсартай Аюулгүй байдлыг хангасан Хүний амь насанд аюул учруулдаггүй

Спортын төрлийн дүрэм, журам

Спортын ялалтанд хүрэх

А.А Кадочников, М.Б. Ингерлейб “ Специальный армейский рукопашный бой” Система А.А. Кадочникова. Ростов – на- Дону.2005 27 Мөн тэнд 63 тал.

14


Гардан тулаан гэдэг нь: Хүнд дүрсэлж ойлгуулж болдоггүй түүнийг хэрэглээгүй тохиолдолд мэдрэгдэхгүй, хүний нүдэнд үл үзэгдэх зэвсэг юм. Гардан тулааны тусгай загвар болох “ОХУ –ын зэвсэггүй тэмцэх загвар” нь өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, иргэдийн болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, биомеханик, анатоми, физиологи, сэтгэл зүйн шинжлэх ухааны талаарх цогц мэдлэг дээр тулгуурласан хүний оршин тогтнох тусгай загвар юм.28 Өөрөөр хэлбэл хүнд хэцүү байдлаас гарах арга замыг хайж олох бие махбодь, сэтгэл зүйгээ бэлтгэх тусгай сургалтыг /Тусгай модуль/ заадаг.29 гэсэн нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт маш өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Мөн дээрх судалгаанаас гадна Оросын зарим эрдэмтэн, тухайлбал А.А.Гусев, В.С.Сокуренко, С.В.Катаргин нарын докторын судалгааны бүтээлд цагдаагийн ажилтан нь бие бялдрын тусгай бэлтгэлтэй байх ѐстой30 гэдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ–ын цагдаагийн боловсрол олгох сургалтыг судалж үзэхэд цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын шинэ загварыг Lt. Kevin Dillon гэгч цагдаагийн сургагч багш “L.O.C.U.P”31 гэсэн загвар боловсруулж бэлтгэл сургалт явуулж байгаа бөгөөд нэлээд олон улсын цагдаагийн сургагч багш нар уг сургалтанд хамрагдаж, уг загварыг өөр өөрийн орны цагдаагийн сургалтанд нэвтрүүлэн хэрэглэж байна.Мөн цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг цагдаагийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн нэг төрөл гэж авч үзсэн бөгөөд “Хүч гэдэг нь цагдаагийн ажилтны хууль ѐсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн үйлдэлд, сэтгэл зүйд нь нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хэлнэ.” гэж тодорхойлоод “Хүч” нь биеийн хүч, химийн хүч, цохилтын хүч, цахилгаан төхөөрөмжийн 28

Юриг Серебрянский “Спецподготовка и рукопашный бой” 2006. Гарын авлагын танилцуулга. 29 http://spezpodgotovka.ru/ сайтад нийтлэгдсэн 30 А.А. Гусев, В.С.Сокуренко, С.В.Катаргин.”Специальная физическая подготовка сотрудников органов внутренних дел”/ Учебное пособие/ Тюмень. 2011 31 https://www.policecombat.com/

15


хүч, галт зэвсгийн хүчний нийлбэр юм.32 гэж тодорхойлсон байна. Мөн цагдаагийн алба хаагчийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн төрлийг доорх байдлаар ангилан авч үзсэн байна.  “Биеийн хүч” гэж гар, хөлөөрөө өшиглөх, цохих, биеэрээ хийж болох бусад аргуудыг,  ”Химийн хүч” гэж нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бодис болон химийн бодис ашиглахыг,  “Цохилтын хүч” гэж резинэн бороохой болон бусад төрлийн цохилтын хэрэгслийг,  “Цахилгаан төхөөрөмжийн хүч” гэдэгт цахилгаан бороохой, ухаан алдуулдаг буу, цахилгаан зэвсгүүд,  “Галт зэвсгийн хүч” гэж төрөл бүрийн галт зэвсгүүдийг хэрэглэхийг ойлгоно.33гэж авч үзсэн нь цагдаагийн алба хаагчийн хүч хэрэглэх аргуудыг цогцоор оновчтой зөв авч үзсэн байгааг манай орны цагдаагийн албанхэрэг, сургалтанд авч хэрэглэх боломжтой гэж судлаачийн хувьд үзэж байна. Израиль улсад цэрэг, цагдаагийн алба хаагчдад зориулсан өөрийгөө хамгаалах тусгай загвар болох “Кrav Maga”34 гэх загварыг анх 1955 онд Imi Licntentel Sde гэгч цэргийн мэргэжилтэн боловсруулсан байна. Уг загварыг зарим орны цэрэг, цагдаагийн сургалтанд хэрэглэж байгаа талаар http://krav-maga.com/ сайтад мэдээлсэн байна. Солонгос улсын боловсролын тогтолцоонд байгуулагдсан үндсэн зорилгоос нь шалтгаалан дээд сургуулийг ерөнхий дээд сургууль болон тусгай сургалттай дээд сургууль, тусгай дээд сургууль гэж ангилан авч үзсэн байна. Тусгай сургалттай сургуульд боловсрол судлалын дээд сургууль, мэдээлэл технологийн дээд сургууль, шинжлэх ухаан техник технологийн дээд сургууль зэрэг, тусгай дээд сургуульд хуульч, өмгөөлөгчдийг бэлтгэдэг сургууль, цагдаагийн дээд сургууль, татварын дээд сургууль зэрэг багтдаг35 гэсэн мэдээллээс харахад Солонгос улсын боловсролын тогтолцоонд цагдаагийн сургалтыг тусгай гэж авч 32

Police use of force in America 2011.1 тал.( International Association of Chiefs of Police) Joel H.Garner,Christopher D.MaxweII.“Use of Force by Police” 68 тал. 34 http://krav-maga.com/ 35 www.edu –line.mn мэдээллийн сайтанд 2013.05.17 нд тавигдсан мэдээлэлээс. 33

16


үзсэн байгаа нь гадаадын улс орнууд цагдаагийн сургалтыг тусгай гэсэн ангилалд авч үздэг нь ажиглагдаж байна. АНУ,ОХУ,Солонгос зэрэг гадаад орнуудын цагдаагийн байгууллагын хууль, сургалтыг харьцуулахад бүгд “Биеийн хүч” гэх нэр томьѐог хэрэглэдэг болох нь ажиглагдаж байна. НҮБ–ын наймдугаар их хурлаар батлан гаргасан “Хууль сахиулах албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль”–ийн “Нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг болон хүч хэрэглэх үндсэн зарчмууд” гэсэн заалтад “Мэргэшил, бэлтгэх ба зөвлөгөө” гэсэн хэсгийн 19–д “Засгийн газар болон хууль хамгаалах байгууллага, хэв журам сахиулах үүрэг бүхий бүх албан тушаалтанг хүч хэрэглэх үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг нь шалгах нөхцлөөр хангана. Хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг хэрэглэх талаар тусгай сургалтанд суралцаж төгссөний дараа галт зэвсгийг биедээ зохих зөвшөөрлийн дагуу авч явах ѐстой.”36 гэж заасан нь олон улсын байгууллагаас, улс орон болгон өөрийн цагдаагийн алба хаагчдыг хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтанд хамруулж сургаж байх эрх зүйн үндсийг дээрх хуулиараа баталгаажуулжээ. Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” номонд “Хүний эрхтэй холбогдох хууль дүрмийн дагуу биеэ авч явж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд цагдаагийн ажилтнууд тактикийн тусгай ур чадварыг хөгжүүлэн, эзэмших хэрэгтэй болно”37 гэсэн нь мөн тусгай бэлтгэлтэй байх асуудлыг дурьдсан байна. Дээрх баримтуудаас үзэхэд цагдаагийн алба хаагч нь зөвхөн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байхаас гадна хуульд заасан бусад хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байх асуудал давхар хөндөгдөж байна. Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын онолын асуудлыг судалж тодорхойлоход зөвхөн цагдаагийн сургалтыг судлах нь учир дутагдалтай гэж үзэн 36

Хүний эрхийн дээд комиссарын газар Хүний эрхийн төв. “Хүний эрх ба хууль сахиулах нь” УБ.2005. 256 дахь тал. 37 ЦЕГ.”Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” УБ. 2004 .69 дэхь тал.

17


өөрийн орны боловсрол судлал бусад мэргэжлийн тусгай бэлтгэлийн сургалт бэлтгэл явуулдаг спортын болон цэргийн сургалт бэлтгэлд тусгай бэлтгэлийг хэрхэн тодорхойлсныг харьцуулан авч үзэхэд Спортын шинжлэх ухаан талаас нь бие бялдрын тусгай бэлтгэлийг “Бие бялдрын тусгай бэлтгэл”–ээр бие бялдрын чанаруудыг хөгжүүлнэ. Спортод өндөр амжилт үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тусгай бэлтгэлийн мэргэшлийн дасгалаар дасгалжуулах, шаардлагатай зарим бусад хэрэглэлүүдийг сонгох, биеийн хөгжилт, бэлтгэлжилт, техник ур чадварыг харгалзан сонгомол дасгалуудыг сонгоно. Тусгай бэлтгэл нь спортын мэргэжих төрөлд бэлтгэх зорилтыг хэрэгжүүлнэ.”38 гэж тодорхойлсноос гадна “Биеийн хөгжлийн нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг бол мэргэжилд туслах бие бялдрын бэлтгэл. Энэ нь мэргэжлийн онцлогоос хамаарч бэлтгэлийн чиглэл өөр өөр аргаар явагдана. Цэрэгжлийн, үйлдвэрлэлийн, мэргэжлийн гэх мэт. Цэрэгжлийн биеийн тамирын бэлтгэл нь цэрэг эрсийн бие бялдрыг хөгжүүлэх, техникийн ажилчдынх бол мэргэжлийн онцлогт тохирсон байх, эмчилгээний биеийн тамирын бэлтгэл нь согог, гэмтлийг арилгахад чиглэгдэнэ.”39 гэсэн нь спортын төрөл талаасаа бие бялдрын тусгай бэлтгэлийг оновчтой ойлгомжтой тодорхойлсон байна. Эрдэмтэн Н.Тэгшжаргал “Мэргэжил” гэдэг нэр томьѐог тайлбарлахдаа <<Тодорхой ажил хөдөлмөрийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, тусгай бэлтгэл, амьдралын туршлага, бие хүний тодорхой шинж чанарын цогц юм>>40 гэж тусгай бэлтгэлийн талаар дурьдсан байна.Мөн боловсрол судлалын шинжлэх ухаанд “дидактик” гэх нэр томьѐог хэрэглэдэг ба дээрх нэр томьѐо нь Грекийн (didaktikos) сургах гэсэн үгнээс гаралтай. Дидактик нь сурган хүмүүжүүлэх үйл явцын мөн чанар, зүй тогтол, зорилго, зарчим, агуулга, арга зүй, технологи,түүнийг үнэлж дүгнэх, оношлох онол–арга зүйн үндсийг судалдаг шинжлэх ухаан 38

Л.Баавлай, Б.Байгалмаа, Д.Намжилмаа. “Бие бялдрын хүмүүжлийн онол арга зүйн орос – монгол нэр томьѐоны хураангуй товч тайлбар бичиг” УБ. 2004.88 дахь тал. 39 Мөн тэнд.14 дахь тал. 40 Н.Тэгшжаргал “Боловсрол судлал” 2010.29 дэхь тал.

18


юм. Товчдоо шавийн сурах, багшийн сургах үйл ажиллагаа, түүний зүй тогтлыг судалдаг. Дидактикийг ерөнхий ба тусгай гэж хоѐр ангилдаг. Тусгай дидактик–тодорхой судлагдахуунуудаар хичээл сургалт–хүмүүжлийн ажил явуулах онол–арга зүйн үндсийг судалдаг. Жишээ нь: Гадаад хэл заах арга, физик заах арга гэх мэт.41гэсэн нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын заах арга зүйг судлах шинжлэх ухааны үндэс юм. Манай орны Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийг судалж үзэхэд Хил хамгаалах байгууллагаас 2009 онд албан хэрэгцээнд гаргасан “Сургалт бэлтгэл–2012 хөтөлбөр”номын хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлээр явуулах үндсэн хичээлүүд гэсэн бүлгийн “Албаны сургалт бэлтгэл нь” Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнд хил хамгаалалтын албанд үүссэн цагийн байдлын үед албаны бусад үүрэг биелүүлэхэд шаардлагатай цэргийн хэргийн болон албаны мэдлэг, дадлага, чадвар эзэмшүүлж бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгоход чиглэгдэнэ.42 гэж заасан байна. Мөн албанд мэргэшүүлэх сургалт бэлтгэл нь: “Мэргэжлийн бэлтгэл” хичээлээр алба хаагчдад хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүний албан тушаалаар оногдсон үндсэн үүргээ биелүүлэх дадлага, чадвар эзэмшихэд чиглэгдэнэ.43гэснээс гадна уг хөтөлбөрт хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлээр, хүрсэн байвал зохих түвшин гэсэн заалтанд Тусгай бэлтгэлийн сургалтаар : 1. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх журмыг мэддэг байх. 2. Бүх төрлийн аюулгүй арга хэмжээг мэддэг байх 3. Хариуцсан хэсэгт байгаль, цаг уурын хүндрэлтэй ямарч нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж чаддаг байх. 4. Морь, тэмээ, нохойг хил хамгаалалтанд ашиглах арга ажиллагааг эзэмшсэн байх.

41

Мөн тэнд. 93 дахь тал. Хил хамгаалах ерөнхий газар.”Сургалт бэлтгэл – 2012” хөтөлбөр.УБ .2009. 54 –тал. 43 Мөн талд.55 –тал. 42

19


5. Холбооны бэлтгэлийн 1,2,3 дугаар нормативыг алдаагүй гүйцэтгэж чаддаг байх. 6. Цөмийн зэвсэг, дэлбэрэлтийн гадаад шинж байдлаар нь ялгаж, хэрхэн ажиллах аргад дадлагажсан байх. 7. Мотоцикль жолоодож чаддаг байх. 8. Ерөнхий цэргийн тактикийн бэлтгэлийн 1,2,5,6,7,8,10 дугаар нормативыг алдаагүй гүйцэтгэж чаддаг байх. 9. Дурангаар зайг тодорхойлж чаддаг байх. 10.ҮОХЗХБ–ийн 1,2,3а,4 дүгээр нормативыг алдаагүй гүйцэтгэж чаддаг байх. 11.Инженерийн бэлтгэлийн 1 дүгээр нормативыг алдаагүй гүйцэтгэж чаддаг байх.44 гэж заасан нь хил хамгаалах байгууллага өөрийн мэргэжил,үндсэн үүрэгтэйгээ холбогдуулж алба хаагчиддаа тусгай бэлтгэлийн сургалт явуулж, үр дүнг тооцдог нь ажиглагдаж байна. Монгол улсын батлан хамгаалах байгууллагын сургалт бэлтгэлийг судлахад 1987 онд БХЯ–ны (ДТДБУХ– ны дээд сургууль, аспирантурын) цэргийн анхан шатны сургалтанд Тусгай бэлтгэл, Биеийн тамир, Галын бэлтгэл, Цэргийн эмнэлэг, Ерөнхий цэргийн тактик, Цэргийн дүрмүүд, Жагсаалын бэлтгэл – 36 цаг45 ийн хичээлүүд заагдаж байжээ. Мөн “Зэвсэгт хүчний анги байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг тусгай чиг үүрэгт сургаж, бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдвээр явагдсан хурлын илтгэлд: 2005 оноос өмнө тусгай үүргийн чиглэлийн хичээлүүд нь Зэвсэгт хүчний анги салбаруудад “Тактик тусгай бэлтгэл” хичээлийн хүрээнд хими, инженер, иргэний хамгаалалтын хичээл нэртэйгээр орж байсан ба 2005–2006 оны хичээлийн жилээс эхлэн “Тусгай үүргийн бэлэн байдлыг хангах сургалт” гэж орж эхэлсэн байна. 2005–2006 оны хичээлийн жилд “Зэвсэгт хүчний анги, байгууллагын сургалт явуулах орчин, нөхцлийг сайжруулах, бие бүрэлдэхүүнд байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэхэд тавигдах шаардлагад нийцсэн өндөр мэдлэг, дадлага, ур чадварыг 44

Мөн талд. 65 –тал. “Монгол улсын батлан хамгаалах их сургууль” (Түүхэн хураангуй номонд) УБ . 2001. 310 – тал. 45

20


эзэмшүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, төрөл, мэргэжлийн цэргийн ба хүчний байгууллагын харилцан ажиллагааг өргөжүүлэх НҮБ–ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагааны сургалтын онол, арга зүйн үндсийг боловсронгуй болгох замаар Зэвсэгт хүчний хэмжээнд дадлагажсан чадавхийг бүрдүүлэх” гэсэн зорилт тавьсан нь Зэвсэгт хүчний өмнө хүлээгдэж байгаа тусгай үүргүүдийг биелүүлэхэд бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд анхаарч байгаагийн илрэл мөн. Тусгай үүргийн бэлтгэлийг зохион байгуулахдаа тухайн сургуулийн жилийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө, анги, байгууллагын сургалтын стандартыг удирдлага болгон Монгол Улсын “Зэвсэгт хүчний тухай”, “Гамшгаас хамгаалах тухай”, “Терроризмтой тэмцэх тухай” хуулиудад заагдсан Зэвсэгт хүчний гүйцэтгэх тусгай чиг үүргийн дагуу анги салбаруудад “Тусгай үүрэг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангах сургалт”–ыг 3 чиглэлээр зохион байгуулж байна. Үүнд:  Болзошгүй террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед хүчний болон бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх тэсрэх, дэлбэрэх зүйлийг хайж устгах, ариутгал, цэвэрлэгээ хийх томилгоот бүлгийн бэлэн байдлыг хангах сургалтыг тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүнтэй хөтөлбөрийн дагуу  Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх томилгоот салбарын бэлэн байдлыг хангах сургалтыг улиралд  Иргэний хамгаалалтын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах дадлагыг төлөвлөж зохион байгуулж байна.46гэж дурьдсан нь манай орны батлан хамгаалах байгууллага өөрийн мэргэжилтэнг бэлтгэхдээ үндсэн чиг үүрэгт нь тулгуурласан тусгай бэлтгэлийн сургалтыг тогтмол явуулдаг нь судалгаанаас ажиглагдаж байна.

46

“ ЗХ - ний анги байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг тусгай чиг үүрэгт сургаж, бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдвээр тавьсан илтгэлээс хэсэгчлэн авав. УБ. 2006 .

21


Дээрх судалгаанаас цэрэг, цагдаагийн алба хаагчдыг бэлтгэх, боловсрол олгох асуудал нь манай орны төдийгүй гадаадын улс орнуудын боловсролын тогтолцоо, сургалтын үйл ажиллагааны практикт тусгайлан авч үзсээр иржээ. Цагдаагийн алба хаагчийн бүхий л үйл ажиллагаа иргэдтэй харьцах харилцаан дээр үндэслэсэн байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагч нь харилцааны үе шатыг ойлгож, харилцааны дадалтай байх нь цагдаагийн ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл юм. Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх үүргийн гол хэсэг нь зөрчлийг шийдвэрлэх явдал эзэлдэг. Хоѐр ба түүнээс дээш талууд хоорондоо зөрчилдөх жишээ нь: Хөршүүд хоорондоо маргалдан хэрэлдэх, гэр бүлийн маргаан эсвэл гудамжны зодоон гэх мэт нөхцөл байдалд оролцсон талуудын сэтгэл санаа ихээхэн хөдөлсний улмаас байдлыг улам хүндрүүлж зөрчил улам ээдрээ төвөгтэй болдог. Ийм нөхцөл байдлыг зөв шийдвэрлэж, зохицуулж чадахгүй бол зөрчилдөгч талууд цагдаа руу халдан довтлох магадлал өндөртэй байдаг. Мөн бие биедээ хүч хэрэглэх эрсдэл бий болдог. Ийм төрлийн бүх асуудлыг үргэлж амжилттай шийдвэрлэх боломжгүй юм. Заримдаа эдгээр бэрхшээлт асуудлыг шийдвэрлэхэд цагдаагийн алба хаагчаас хуульд заасан биеийн хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд ордог. Дээрх нөхцөл байдлаас эхлээд хүнд хэцүү асуудлуудтай байнга нүүр тулан үүргээ гүйцэтгэх шаардлага цагдаагийн алба хаагчдад үүсдэг. Жишээ нь: Хулгайн гэмт хэрэг, танхайн гэмт хэрэг, хүн амины гэмт хэрэг гэх мэт хэрэг, зөрчилтэй шууд тулгарахад уг гэмт хэргийг үйлдэж буй хүн (бүлэг) нь цагдааг эсэргүүцэх, галт зэвсэг, бусад зүйлийг зэвсгийн чанартайгаар урьдчилан бэлтгэн эсэргүүцэх явдал, практикт гарч буй нь үйлдэгдэж байгаа хэрэг, зөрчлүүдээс ажиглагдаж байна. Энэ нь цагдаагийн алба хаагч иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ биелүүлэхэд өөрийгөө болон бусдыг аюултай нөхцөл байдлаас аврах, хамгаалах, гарч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан хүч хэрэглэх, түүний дотор биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг тогтмол хийж өөрийн хийгээд иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага 22


гардаг ба хүч хэрэглэхээс өөр аргаар таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжгүй тохиолдол гардаг. Хүний эрхийн байгууллагаас “Хэрэв цагдаагийн алба хаагч нь тусгай бэлтгэлд бэлтгэгдээгүй байж гэмт этгээдтэй барьцалдаж авах, хөөж барих, ноцолдох, хол замд гүйх, саадыг давах, өндөрт авирах, бусдыг аврах үед та өөрөө бэртэж гэмтэхээс эхлээд бусдыг аварч чадахгүйд хүрч болзошгүй. Та аль болох бие хамгаалах болон ямар нэгэн спортоор байнга хичээллэх цагийг өөртөө гаргадаг байх хэрэгтэй. Мэргэшсэн цагдаагийн ажилтан байж гэмээнэ ард олонд тусламж үзүүлэх найдвар нэмэгдэж, хүмүүс ч таныг төдийгүй цагдаагийн алба хаагчдыг хүндэтгэж харьцах болно гэдгийг ямагт сана.”47 гэж бичсэн нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл ямар ач холбогдолтой болохыг давхар нотолж байна. Энэ ч үүднээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг үйлдэгдэхэд нь таслан зогсоох, улмаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс цагдаагийн байгууллага практикт ажиллаж байгаа алба хаагчдаа албаны сургалтыг зохион байгуулагддаг энэ сургалтын хүрээнд биеийн хүч хэрэглэхтусгай бэлтгэл сургалтыг явуулж ирсэн. Олон улсын цагдаагийн байгууллагын туршлагаас үзэхэд иргэдийнхээ амар тайван байдлыг хангах, хууль дүрмээр тогтоосон дэг журмыг мөрдүүлэхэд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт чухал ач холбогдолтой гэж үзэн цагдаагийн сургалтын үйл ажиллагааны ихэнх хэсгийг чиглүүлсэн байна. Цагдаагийн алба хаагч нь хуулиар хүлээсэн ажил, үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй тусгай мэдлэг ур чадвар эзэмших шаардлагатай байдаг нь олон баримтаас харагдаж байна. Манай орны цагдаагийн алба хаагч гэмт хэрэг,зөрчилтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиг үүргийг гүйцэтгэхэд цагдаагийн алба хаагч ямар нэгэн асуудалд орсон, агсам согтуу, мансуурсан, онгирсон, доргисон, бухимдсан, эрсдэл учруулж болзошгүй хүмүүстэй тогтмол харьцдаг учраас цагдаагийн алба хаагч өөрөө 47

Монголын Эмнести Интернэшил. “Хүч ба галт зэвсэг хэрэглэх нь” УБ.2007. 66 дахь тал.

23


эрсдэл бүхий орчин, нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал: Цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх үедээ аргагүй хамгаалалт хийсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчлах ажиллагааны явцад хохирол учруулсан талаар гэм буруугүйд тооцсон практик байхгүй байна. 2008-2012 онд захиргааны зөрчлийн халдлагад 552, гэмт хэргийн халдлагад 235 цагдаагийн алба хаагч өртсөн, 973 алба хаагч эрүүл мэндээрээ хохирсон, 1960 оноос хойшхи хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн болон бусдын гарт өртөж, авто осолд орж 59 алба хаагч амь насаараа хохирсон нь харамсалтай явдал юм.48Энэ нь цагдаагийн алба хаагчид ямар эрсдэл бүхий орчинд ажилладаг нь харагдаж байна. Энэ хийж буй ажил нь цагдаагийн алба хаагчийг өөрийг нь гэмт хэрэг, зөрчилд холбогдох нөхцлийг бас бүрдүүлэх онцлогтой гэж үзэж болно. “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл” нь цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн сургалтын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд алба хаагчдыг сургаж, хүмүүжүүлэх ажлын салшгүй чухал хэсэг юмаа. Иймд уг сургалтыг явуулах багшлах бүрэлдэхүүн нь цагдаагийн ажил мэргэжлээр практикт албан үүрэг гүйцэтгэж байсан ажлын туршлагатай, биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулах бие бялдрын болон биеийн хүч хэрэглэх өндөр мэдлэг, ур чадвартай байх, уг аргуудыг өөрийн биеэр хийж үзүүлэх чадвартай, сурган заах арга зүйн мэдлэг, тусгай шалгуур хангасан байж уг хичээлийг заах ѐстой нь практик үйл ажиллагаанаас ажиглагдаж байна. Мөн сургалтанд хамрагдаж буй сонсогчдоос маш нарийн дэг журам, сахилга бат, зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлтгэл шаарддаг онцлогтойгоос гадна сургалтыг бодит нөхцөл байдалд ойртуулсан орчинд явуулах шаардлага тавигддаг ба тусгай техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнд тулгуурлан мэдлэг, чадвар дадал олгох бөгөөд бэлтгэл сургалтын 80% - ийг дадлагын хичээл эзэлдэг нь цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн 48

ХСИС “Цагдаагийн алба хаагчийн ѐс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэл” судалгааны тайлан,санал,зөвлөмж. УБ. 2013.7 дахь тал.

24


сургалтын онцлог, мөн чанар юмаа. Эдгээр онцлог шалгуур нь хувь хүнийг сургаж дадлагажуулахаас гадна ѐс зүйг олгож байдгаараа бусад хичээл сургалтаас илүү практик ач холбогдолтой байдаг. Иймээс цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн тухай ойлголтыг монгол үг зүйн үндэс, эрдэмтэн, судлаачдын онол, эрх зүйн үндсийг харьцуулан судалж Цагдаагийн албахаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг дараахь байдлаар тодорхойлж байна. “Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай сэтгэл зүйн болон бие бялдрын тусгай ур чадваруудын (мэдлэг, дадлага, хурд, хүч, тэвчээр, гардан тулааны аргын) бэлэн байдлыг хангах зорилготой тусгай хөтөлбөрөөр заагдах сургалт бэлтгэлийг ойлгоно” Тухайлбал: Цагдаагийн алба хаагч өөрийн биемахбодийг ашиглан /зэвсэгтэй, зэвсэггүй довтолгооноос өөрийгөө хамгаалах, довтлох, өчих, баривчлах аргууд/өөрөөр хэлбэлтөрөл бүрийн биеэрээ хийж болох бүх мэх, аргуудын цуглуулга юм. Нэг үгээр хэлбэл өөрийн сэтгэл зүй, бие махбодийг ашиглаж тухайн үйлдлийг таслан зогсоож, эрхшээлдээ авах, өчих, баривчлах, хамгаалах, сэтгэл зүйд нь нөлөөлөх аргуудын нийлбэр юм. Тодруулж хэлбэл цагдаагийн алба хаагч хууль сахиулах үүргээ биелүүлэх буюу иргэдийг аврах хамгаалахад цагдаагийн алба хаагчаас бие бялдрын болон сэтгэл зүйн хувьд ямар хурд, хүч, авхаалж, самбаа, заль мэх, тактик шаардагдахыг судалж түүнд тулгуурлан тусгай төлөвлөгөөг боловсруулж сургалт явуулахыг ойлгоно.

25


ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН УЛАМЖЛАЛД ХИЙСЭН ТҮҮХЧИЛСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ “Алд бие минь алжааваас алжаатугай аху төр минь бүү алдартугай...” Чингис хаан

26


&. МОНГОЛЫН ИХ БАГА ХААДЫН ҮЕИЙН НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ / 1206 – 1634 он / Монгол улсын түүхэнд цагдаагийн алба үүсэн бий болсон цаг хугацааг 1206 онд Чингис хаан бүх монгол туургатны хаанаар өргөмжлөгдөн хишигтэн, хэвтүүл, хорчин, торгууд цэргүүдийг үүсгэн байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Үүний нотолгоо нь монголын түүхийн эх сурвалж бичиг болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, ”Жангар” гэдэг гурван сайхан зохиолуудад тэмдэглэн үлдсэн байдаг. Мөн “Чингисийн цэдэг”, “Алтан товч” зэрэг номноос гадна 1990 оноос хойш Монголын түүхтэй холбоотой олон ном зохиолууд хэвлэгдэн гарсан ба монголын түүхийг олон талаас нь сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид олноор төрөн гарсан. Эдгээр эрдэмтэн судлаачдын бүтээл түүхийн эх сурвалж болсон дээрх зохиолуудаас цагдаагийн албахаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтанд хамаарах түүхэн нотлох хэсгүүдийг судалж дүн шинжилгээ хийлээ. Уран зохиолын болон төр, хууль цаазын үлэмж дурсгалт бичиг болох “Монголын нууц товчоо”–нд 1206 онд Чингис хаан төрийн зохион байгуулалтын хэлбэрийг тогтоохдоо хишигтэн, хэвтүүл, хорчин, торгууд цэргүүдийг тусгайлан байгуулсан ба анхны хишигтэн цэрэг нь 70 торгууд, 80 хэвтүүл, нийт 150 цэргээс бүрдэж байсан бөгөөд Монголын их эзэнт гүрнийг байгуулж эзэн хаан болмогцоо зарлиг гаргаж торгууд 7000, хэвтүүл 1000, хорчин 1000 бүгд түмэн хишигтэн цэрэгтэй болж өргөжсөн байна. Хишигтэн цэрэгт гагцхүү түмэт, мянгат, зуут, аравтын ноѐдын, мөн баялаг малчдын хүүхдийн дотроос эрэлхэг чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг маш 27


нарийн сонгон авдаг журамтай байжээ.49 гэсэн нь Хишигтэн цэрэгт ороход биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн чадварыг нь тусгай шалгуураар шалгаж авдаг байсныг харуулж байна. Мөн хишигтэн цэргүүд тодорхой нөхцөлд (өнөөгийн хэллэгээр) зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх эрхтэй байсныг Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдсэнээс гадна хишигтэн цэргүүдийн үйл ажиллагааг маш нарийн зохион байгуулж байсан нь түүхийн эх сурвалж бичгүүдэд тусгагдан үлдсэн байна. Тухайлбал: “Дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ жагсааж ээлж хишигтэн оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлж тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гурван удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье. гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтэнг буруушаан шийтгэнэ. Ээлжийн ахлагчид гагцхүү ахлагч гэсэн төдийгүй хамт манаж байгаа хишигтэнг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэхтүн. Мухриулах (алах) ѐстой бол бид алъя. Занчих ѐстойг хэвтүүл занчъя. Ахлагч нар ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж, нударгын хариуд нударгадаж занчтугай гэв”50 гэснээс үзэхэд тэдний сахилга хариуцлага хэр өндөр түвшинд байсныг илтгэх бөгөөд төрийн албаны нилээд эрх бүхий, тусгайлан мэргэшсэн, тогтвортой хэсэг байсныг харж болохуйц байна. 49 50

Ш.Нацагдорж “ Чингис хааны цадиг ” УБ. 1991. 179 – тал. Ред.Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” 1990. 227 –дахь тал.

28


Мөн”Энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн тэргүүнд баатарлуулан явуулах” хэмээн тодорхойлж, торгуудыг 4 ээлжинд хуваан ээлж бүр 3 хоног үүргээ гүйцэтгэх болов. Тэрээр хэвтүүлийн үүргийг: Төрийн заргач дарга шүүхэд ажиглагчаар орох Ордны хүүхэд, гэрийн хүмүүс, малчдыг эрхлэн мэдэх, ордны гэр тэрэг, туг хэнгэрэг, дөрөө, жадыг манан сахих Нум саадаг, хуяг, зэвийг хадгалах ба түгээх Орд гэрт орж гарах юмыг хариуцах Ав хомрогод оролцохоор тогтоосон байлаа.51гэсэн нь хишигтэн, торгууд, хорчин цэргүүдийн гүйцэтгэх үүргийг нарийвчлан заасан заалт болох нь харагдаж байна. Уран зохиолын болон төр хууль цаазын үлэмж дурсгалт бичгүүдэд Чингис хаан 1207 онд “Их засаг” хуулиа гаргаж нэн тэргүүн нийгмийн эмх журам, амар түвшинг эрхэмлэж, төр, хувийн өмчийг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажлыг хишигтэн, хорчин, торгууд цэргүүдээр гүйцэтгүүлж байсан тухай тэмдэглэсэн байна. Тухайн үеийн монгол эрс одоогийнхоор биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байсны нэг баримт бол Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн:“Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл, Хүр гэсэн газар хүрч Хүр чулууг хэмх цохиж Халд гэсэн газар халдаж Хад чулууг хага цохиж Цэгээн чулууг бутартал Цээлийн усыг цалгилтал

51

Х.Шатар.”Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх” дэд бодь (13-р зуун) УБ. 2000.519- тал.

29


Ниргэж нядалж явав. Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоѐроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ”52... гэсэн нь тухайн хүлэг баатрууд нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл сургуулилтын хувьд ямар өндөр түвшинд байсныг харуулж байна. Мөн Татарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирж, манай эхийн гэрт орж ирээд “Идэх юм гуйя” гэсэнд, “Идэх юм гуйвал тэнд суу” гэж баруун исэр (ор) – ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавчуулж гүйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрийн зүүн талд сууж байсан Алтани “Хүүгий минь аллаа”гэж эхийн бахирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гарыг нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоѐр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав.53 гэсэн нь орчин цагийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байсныг тод томруун харуулсан нотлох баримт юмаа. Үүнээс гадна тухайн үеийн хишигтэн цэргүүдийн эрх үүрэг, хариуцлага, аюулгүй байдлыг нь хангах талаар маш сайн тусгасан байсны нэг жишээ бол одооныхоор эрх зүйн зохицуулалт болох тухайн үеийн хааны зарилагт “Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлэн 52 53

Ред. Ш.Гаадамба “ Монголын нууц товчоо”УБ.1990. 188 – дахь тал. Мөн тэнд. 191 дэх тал.

30


өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилжүүлсэн хэвтүүл гарч одтугай. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай.”54 хэмээн бичсэнээс үзвэл хэвтүүл, хишигтэн цэргүүд нь зэвсгийн эрдмийг төгс эзэмшсэн байхаас гадна зэвсэггүйгээр тулалдах урлагийг эзэмшсэн түүнийгээ хэрэглэх тодорхой үндэслэл, журамд захирагддаг байсан болох нь харагдаж байна. Хэдийгээр хүн байгалиас заяасан өөрийгөө хамгаалах арга барилтай байх боловч “Мөрийг мөлт цохиж” гэж тодорхой заасан байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний, тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов.55гэсэн тодорхой заалт нь хишигтэн цэргийг үүргээ гүйцэтгэх бүх эрх мэдлийг олгож байсныг харуулж байна. Ялангуяа XIII зууны дунд үеэс буюу тархай бутархай байсан монгол овог, аймаг, ханлигуудыг нэгтгэх үйл ажиллага идэвхтэй явагдаж 1206 онд Есүхэй баатрын хүү Тэмүүжинг хаан ширээнд залж Монголын нэгдсэн төр улс – Их Монгол Улсыг байгуулсан цаг үеэс Монголын Цэргийн Эрдмийн талаар төрөөс тусгайлан бодлого явуулах болсон. Үүний үр дүнд үндэсний тулааны урлаг нь байгалийн шинжлэл, анатоми физиологи, физик, геометр, хими зэрэг шинжлэх ухаан дээр суурилсан.”56хэмээн тэмдэглэсэн байна. 54

Мөн тэнд. 229 дахь тал. Мөн тэнд. 200 дахь тал 56 Д.Отгонбаяр “ Бие хамгаалах урлаг” УБ хот 2010 он. 44 тал. 55

31


Энэ талаар Монгол судлаач, нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов: “Тэдэнд гавшгай хөтөч ба гарамгай сайн малчин чухал хэрэгтэйгээр барахгүй бас түрэмгийлж чадах мөртөө бусдын довтлолтыг цохин ялж чадах баатар байлдагчид чухал хэрэгтэй байжээ” хэмээн бичсэн нь тухайн үеийн монгол эрс гардан тулааны ур чадвар онцгой сайн бэлтгэлтэй байсны баримт юм. Тухайн үед бие хамгаалах урлаг нь зэвсгийн, уналгын, биеийн эрдэм гэсэн гурван чиглэлээр нэгэн цогц урлаг болтлоо хөгжиж чадсан гэж судлаачид үздэг.57 Энэ нь орчин цагийн цагдаагийн алба хаагчийн албаны тусгай бэлтгэлийн асуудлыг хөндсөн байгаагаас гадна хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын төрлүүдийг дурьдсан нь онцгой ач холбогдолтой юм. Цэрэг–Засаг захиргааны хуваарь нэгдмэл нүүдэлч монголчуудын хувьд улс орноо дайн байлдаанд шилжүүлэх, ард түмнээ дайнд байнга бэлэн байлгах зорилт харьцангуй амар төсөр байжээ. Ард түмний байлдааны (Хүч хэрэглэх) тусгай бэлтгэл нүүдэлчдийн ахуйгаар өөрөө боловсруулагдаж, бүх нийтийн цэргийн болон хэв журам сахиулах сургалтын иж бүрэн тогтолцоо бүрэн төлөвшсөн байлаа. Энэ тогтолцооны гол агуулга нь монгол хүн насан туршид байлдааны (Хүч хэрэглэх) тусгай бэлтгэлтэй байсанд оршин байв. Үүний нотолгоо нь: 3 наснаас нум сум бариулна. Хүүхдүүд хөл дээрээс, улмаар, ирэг, сэрх, даага, шүдлэн унаж сураад, явдал дундаас хулгана зурам харваж намнана. Түүнчлэн хурдан морь унаж уралдаж сурах нь бас л байлдааны тусгай бэлтгэлийн нэг хэлбэр байв. • Янз бүрийн хүлэгт тоглоом тоглуулна. Монголчуудын хөлөгт тоглоом бол тэмцлийн арга, ялахуйн ухааныг заасан сэтгэхүйн сургууль юм. Аав, ээж, ах нарынх нь ярьдаг үлгэр, домог,

57

С.Хаянгарваа.”Цэрэг,цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт,түүнийг боловсронгуй болгох асуудал” УБ.2009. 18 – дахь тал.

32


байлдааны намтар хүүхдийг сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх бэлтгэх үдшийн их сургууль байв. • 15 наснаас дайн байлдаанд цэрэг даган мордоно. Эцэг өвгөд, ах нарын хэрхэн тулалдахыг нүдээр үзэн дарь үнэрлэн, ан авд оролцоно. Ав хомрого бол тусгай бэлтгэл сургалтын шилдэг сургууль, шалгарсан арга, амьд сонирхолтой хичээл. Үүнд авд оролцсон хүүхдүүд тарвага зурамнаас томоохон ан агнахад урамшуулах нь ”Том хүн” болохын бахархлыг төрүүлэхийн зэрэгцээгээр тархиндаа тактик хураана. • Жил бүрийн их сорилго Эрийн гурван наадамд оролцож бие бялдрын болоод цэц мэргэний төвшингөө харна. • 18 наснаас байлдаанд оролцож жинхэнэ цэрэг эр болно. Өөрийгөө хэн болохыг харуулж, баатар нэр алдарт хүрэхийн төлөө тэмцэл бол монгол хүн бүрийн “Дотоод хөдөлгүүр” байлаа. • Дайн байлдааны завсар хооронд байнгын бэлтгэл дадлага тасрахгүй байхад нь нүүдэлч монголын ахуй, Их монгол улсын хууль, журам тусална. Хүн бүр ан гөрөө хийж, хоол хүнс, хувцас хунараа бэлтгэх далимд харвах намнах хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг тасралтгүй явуулж байжээ. Чингис хаан аравтын ноѐдын хяналтын дор “Эрчүүд нь нум сум хийх,...тогтмол ан агнаж, нум сумаар харвах сургууль хийх бөгөөд тэгээд ч хүүхэд шуухадгүй цөм мэргэн харваачид ажгуу”58нум сумаар харвах сургууль монголын эрчүүдийн ус, агаар мэт хэрэгцээ болж хэвшжээ. • Цэргийн тоглоом, тэмцээний хэлбэрийг ашиглана. Сүн улсын элч Жао Хун 1221 онд Монголд ирэхдээ бөмбөг цохих наадам үзсэнээ тэмдэглэн үлдээсэн байна. Цэрэг эрчүүдийн энэ тоглоом бол бие бялдарын тусгай бэлтгэлийг дээшлүүлэхэд сонирхолтой хичээл байсан нь мэдээж. Түүнчлэн цэрэг эрсийн дунд тэмцээн зохион ур 58

Ш.Паламдорж.”Их монгол улсын цэргийн урлаг” УБ. 2006 .117 –дахь тал.

33


чадварыг нь шалган урамшуулдаг байсны баримт нь Чингис хаан Сартуулыг төвшитгөөд буцах замдаа Буга Сочих гэдэг газар хийсэн баяр наадамд Есүнгэ мэргэн 335 алд (нэг алдыг дунджаар 1,5 метр гэвэл 502,5 мерт) харваж түрүүлсний дурсгал “Чингисийн чулууны бичиг” Петербургийн Эрмитажид хадгалагдан байна. “Чингис хаан ав хомрого хийхэд ихээхэн анхаарал тавьдаг, энэ бол нэг ѐсондоо дарга, цэргүүдээ байлдааны сургууль хийлгэж байгаа явдал гэж үздэг байв. Ямар хүчээр, ямар зэр зэвсэг хэрэглэн хаана ямар ан авлах, ангаа яаж бүслэх, яаж олзлон авах зэрэг нь цөм нарийн зохион байгуулалттай байх тул цэргийн сургууль л гэсэн үг”59 Эдгээрээс гадна хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн албан ѐсны сургалт ч байсан ба үүний нотолгоо нь “Мухулай цэргээ өөрийн ах дүү мэт сургадаг” хэмээн Сүн улсын элч Жао Хун тэмдэглэн үлдээсэн байна. Боорчи, Мухуйлай, Зэлмэ нарын жолоодлого дор Чингисийн цэрэг байлдах сургууль хийдэг байсныг судлаач И.Н.Березин тэмдэглэсэн буй. Үүний тод жишээ нь “Оросын стиль” олон улсын төвийн дарга Старов Вадим Витальевич “Оросын түүхэн дэхь гардан тулааны асуудал харьцангуй сүүлийн үед тодорхой болсон. ОХУ –ын цэргийн өнгөрсөн үеийн зарим баримт анхаарал татаж байна. Энэ нь Константинополь хот руу явж байсан Оросын 800 цэрэг монголын 20 цэрэгт тулааны талбарт ялагдал хүлээсэн явдал”60гэсэн мэдээлэл. Аль ч цагийн ямар ч ард түмэнд ийм сургалт байгаагүй нь ойлгомжтой буй заа. Философийн ухааны доктор Ч.Жүгдэр “Монголчууд олон зууны турш ан агнах, их ав хомрогыг жил бүрийн 9–р сараас 2–р сар хүртэл бүх нийтийг хамруулан тулааны бүхий л зэвсгийг хэрэглэн явуулж ирсэн бөгөөд энэ нь цэрэг эрсийн авхаалж самбаа, цог заль, хурд, зэвсгийн төрлийг хөгжүүлэх уламжлалт том бэлтгэл сургууль болж 59

Мөн тэнд 119 – дэхь тал. http://www.systemaspetsnaz.ru/o-tsentre/istoriya

60

34


байсан гэж өөрийн бүтээлдээ дурьджээ. Монголын хувьд энэ тогтолцооноос эмэгтэйчүүд ч хоцордоггүй байсан онцлогтой байжээ. Цэргийн даргалах бүрэлдэхүүний бэлтгэл дадлагыг таслахгүй байх тогтолцоо бас байлаа. Аравт, зуут, мянгатын ноѐдууд цэргүүдийнхээ тусгай бэлтгэлийг удирдан, түүнд байнга оролцохын дээр өнөөгийн хэлээр тусгай тактикийн тоглолт хийдэг байсан нь судалгаагаар тогтоогджээ. Энэ бүхнээс Монголчууд эр цэргийн дансанд орох 15 наснаас 60 хүртэл насны эрчүүд цэрэг байж,“насан турш” биеийн хүч хэрэглэх байнгын тусгай бэлтгэлтэй, дайн байлдаанд мордоход тусгайлан сургах шаардлага байсангүй, дохио өгөхөд ухасхийн босох арми ямагт бэлэн байжээ. 1205 оноос Их Монгол улсын цэрэг харийн дайнд мордоход дотоодын том, бага 30 шахам байлдааны замыг туулж, хатуужсан Чингис, түүний үнэнч анд нөхдийн шалгарсан арми жигдрэн хөдөлж байлаа. Тэдэнд тусгай бэлтгэл сургууль хийх цаг хугацаа ч хэрэгцээ байсангүй. Нүүдэлчдийн ахуй, Чингис хааны тогтоосон төр, цэргийн зохион байгуулалт өөрөө энэ асуудлын шийдэл болсон байжээ.61 гэж судлаач Х.Шатар дүгнэсэн. Эзэн Чингис хааны дараагаар түүний гуравдугаар хүү Өгөөдөй 1229 онд хаан ширээнд суухдаа Монгол улсынхаа бүтэц, зохион байгуулалт, хэв ѐсыг хэвээр хадгалан хөгжүүлж байв. Гэхдээ хаан эцэг нас барж отгон дүү Тулуй төрийг 1227- 1228 онд түр хамаарч байсан хоѐр жилд хууль цааз суларч хэрэг зөрчил үйлдэгч ялтан хэрэгтэн нэмэгдэх хандлагатай болсон байна. Тиймээс ч Тулуй хаан Тацар хэмээх торгон цэрэг илгээж түрүү ялтан 16 хүнийг барьж цавчин алж, тэрс хэргийг номхотгож байв гэж түүх шашдарт бичигдсэн байна. Өгөөдэй хаан 1229 оны 8 сард:”Чингис хааны тогтоосон хууль цааз, зарлиг сургаалыг хүн бүхэн сахих хэрэгтэй. Хэн хүн 61

Х.Шатар.”Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх” дэд боть(13-р зуун) УБ. 2000.523-дэхь тал.

35


дур зоргоор засан өөрчилж болохгүй, эцэг хааныг тэнгэрт хальснаас хойших аливаа ялтныг би уучилна. Гэвч үүнээс хойш шинэ хуучин засгийг зөрчсөн хүний ял буруугий нь хүнд хөнгөнийг үндэслэж чангаар шийтгэнэ” гэж тунхаглаж эзэн Чингисийн “Их засаг” хуулиа мөрдөж байжээ. Ийнхүү Өгөөдэй хааны үед Чингисийн үеийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгон уламжилж ирсэн байна.62 Өгөөдэй хааны дараа түүний ахмад хүү Гүюг/ 1248-1247/ 3 дахь удаад хаан ширээг авсан ч нэг жил болсон бөгөөд дараа нь 1247–1251 он хүртэл хаанаа сонгож чадаагүй бөгөөд Өгөөдэй хааны зарлиг, хууль мөрдөгдөж байсан ажээ. Чингисийн ач Тулуй овогтой Мөнх /1251-1259/ хааны үед улс даяар дэг журмыг сахиулахад түүний гаргасан зарлиг хууль, “Их засаг”–хуулиа баримталж, олон түшмэлүүд, хишигтэн цэргүүдийн хүчээр л нягт харилцан холбоотойгоор хэв журам сахиулж, хэрэг зөрчилтэйгөө тэмцэж байжээ. Чингис хааны ач гуч нар үе залгамжлан Хубилайн хүү Өлзийтөмөрөөс /1295-1307/ эхлэн Тогоонтөмөр /1333-1370/ хаан хүртэл арван хаан улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангахын тулд нийгмийн хэв журам сахиулж, хэрэг зөрчилтэй тэмцэхдээ эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас үндэслэн Чингис хааны хүү, ач нарын гаргасан зарлиг хуулиудаар дэг журам тогтоож, урьдын адил хишигтэн цэргүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан нь түүх шашдирт тэмдэглэгдсэн байна. Түүхэнд Юань улс мөхсөний дараа буюу 1368 оноос Их монгол улс задран бутарч Чингис хааны угсааны халх хаадын хоорондын тэмцэл өрнөж байсан үеийг “Бага хаадын үе” гэж түүхчид тэмдэглэсэн байна.63 Монголын бага хаад болох 62

А.Думбурай. “Монгол төрийн цагдаагийн уламжлал,түүхэн хөгжилт” /нэгдүгээр дэвтэр / 1999. 20 тал. 63 Мөн тэнд. 30 тал.

36


Аюушридор /1370-1378/ хаанаас эхлэн Цахарын Лэгдэн /1604 1634/ хаан хүртэл 264 жилд 22 хаан төрийн эрх барьж байсан ба бага хаадын үед нийгмийн хэв журам сахиулж, хэрэг зөрчилтэй тэмцэх явдал их хаадын зарлиг “Их засаг” хуулиас ѐс зүй болон хэвшсэн хэм хэмжээг баримтлах боловч тухайн хаад ноѐдын зарлиг хуулиар голлон зохицуулагдаж байсан байна. Хэдийгээр улс орон, аймгуудаар задарч тус тусдаа толгой даахыг оролдож салж сарниж байсан боловч монголын бутралыг зогсоож, монголыг нэгтгэх гэсэн оролдлогыг бага хаадын үед Батмөнх даяан хаан, Түмэн засагт хаан, Лэгдэн хутагт хаанууд хийж байжээ. Бага хаадын үед хишигтэн, хэвтүүл, хорчин,торгууд зэрэг цэргүүд байхгүй болж жижиг хаадын дэргэд 33 өрлөгтөн, 61 хийртэн зэрэг бараа бологсод, амь сахигчид бий болж, ноѐдын хиа, түшмэлүүд нь хэв журам сахиулах гол хүч болж байжээ. 64 Хэдийгээр Монголын эзэнт гүрэн тарж бутарсан ч тэр үеийн монгол хүний ахуй амьдралын хэв маяг нь эрчүүдийг биеийн хүч хэрэглэх анхан шатны бэлтгэлийг эзэмшихэд дөхөм, нийцтэй байсан тул байлдаан, тулаанд зайлшгүй хэрэг болдог эрдэмд сургаж чаддаг байж. Наад зах нь адуу малаа барихад ашигладаг цалам, бугуйл шидэх арга ухаанд сургаснаар байлдаанд дайсан этгээдээ цаламдан чирэхэд ашиглаж байжээ. Энэ мэт сургалтын олон аргыг аав нь хүүдээ, ах нь дүүдээ, ахмадууд нь залуусдаа, сурсан нь сураагүйдээ, харилцан бие биедээ заах, дадал зуршил эзэмшихэд нь туслах замаар өнөөгийн үеийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг дагалдуулах хэлбэрээр явуулж байжээ.

64

Мөн тэнд. 37 тал.

37


Богд хаант монгол улсын нийгмийн хэв журам сахиулах алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт. / 1911-1920 он/ Орос улсад гарсан 1905 оны хувьсгалын нөлөө дорно тийш тархаж, Хятадын ард түмний бослого хөдөлгөөн өрнөх болсны зэрэгцээгээр Манж чин улсын олон жилийн дарлалд байсан монголын ард түмний санаа сэтгэлд хуримтлагдсан уур хилэн эсэргүүцэл тэмцлийг гүнзгийрүүлж, шийдвэрлэх тэмцэлд дахин босгож, 1911 онд Ар монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялалтанд хүрсэн байна. Энэ ялалтын үр дүнд Манж хятадын колоничлолын дэглэм унасан билээ. Ингэж Монголын үндэсний улс сэргэж шашин төрийг хосолсон Богд хаант биеэ даасан тусгаар улсаа байгуулж, өөртөө зохицсон дотоод, гадаад цэрэг, сангийн яам зэрэг төрийн тогтолцоо бий болгож байсан боловч 1911-1916 он хүртэл дотооддоо сэргийлэн хамгаалах төрийн чухал механизм болсон төрийн цагдаагийн нэгдсэн байгууллага байгуулаагүй байна. Шашин төрийг хослон баригч Богдын төр засаг анхаарч 1865 оноос хойш өөртөө нэгдсэн удирдлага захиргаа, дүрэм журамгүй,зөвхөн Манж чин улсын хууль зүйгээр ажиллаж байсан арван тавны цагдаа нарыг нэгтгэж захирах монгол төрийн цагдаагийн шинэ байгууллага болох “Хүрээний цагдан сэргийлэх албан газар”–ыг тусгайлан байгуулж, дүрэм журмыг боловсруулах тухай богдын зарлиг 1916 онд гарсан байна. Монголын хаант улсын хуулийг шинэчлэн зохиолгох 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс 1918 онд “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйн бичиг” гэдэг хууль боловсруулан батлуулжээ. Энэ хууль нь хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг Богдын төрөөс зохицуулах эрх зүйн гол баримт бичиг байв. 38


Хууль зүйн бичгийн 20 гаруй дэвтэр хэвлэгдэж байх үеэр 1919 оны 11–р сард Японы түлхээсээр Хятадын генерал Сюй–шүжан үлэмж цэрэгтэй монголд цөмрөн ирж түйвээснээр хаант улсын дотоод байдал төвөгтэй болсон ажээ.65 Монголын нийгмийн нүүдэл суурьшилтай холбоотойгоор орон нутгаас цагаачин, ядуу хүмүүс “Их Хүрээн”–нд ирэх нь олширч, хулгай, дээрэм мэт хэрэг, зөрчил нэмэгдсэн зэргээс үүдэлтэй Богд хааны зарлиг даган Түшээтхан, Сэцэнхан аймгийн чуулганы дарга, Эрдэнэшанздовын захиргаанаас түшмэд томилон 1865 онд Их хүрээ, түүний ойролцоох дээрх 2 аймаг, Эрдэнэшанздовын газрыг тал бүр тийш нь гурав хувааж нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тэгэхдээ тухайн үеийн уртын хэмжүүр болох газар (газар, хувь, хос алд, тохой, ямх гэх зэрэг) – аар хэмжин 360 алдыг нэг газар (энэ нь 576м) хэмээн арван таван газарт хувааж, түүнээ тусгай пайз, овоо тэмдгээр зааглан тус бүрийг нэгэн цагдаад хариуцуулжээ. Ийнхүү Их хүрээнд орон тооны ажилтан бүхий цагдан сэргийлэх байгууллага үүсэн байгуулагдсан бололтой юм.“Арван тавны” цагдаа цаашдаа өргөжиж, халх 4 аймаг, Эрдэнэшанздовын захиргаанд харьяалагдан Их хүрээний нутаг дэвсгэрт хэрмэл тэнүүлчин хүнийг суулгахгүй орон нутагт нь буцаах, нийтийн хэв журам, ариун цэврийг сахиулах, хулгай, дээрэм зэрэг хэрэг өдүүлэгчдийг олж илрүүлэн шийдвэрлэх газарт хүргэх зэргээр ажиллах тэдгээрийн аймаг тус бүрээс нь хангуулсаар иржээ. Түүхийн үүднээс авч үзвэл төр, хууль цаазын зарим нэгэн баримт бичгүүдэд дурдсанаар Богд хаант Монгол Улсын Засгийн газар оршин тогтнох хугацаандаа хууль цааз батлан гаргах, засгийн байгууллага тохинуулан бэхжүүлэхэд чиглэгдсэн зарим арга хэмжээ авсны нэг нь Богд хааны 1916 оны 12 дугаар сарын 30-нд 65

А.Думбурай “Монгол төрийн цагдаагийн уламжлал,түүхэн хөгжилт” 1-дэвтэр. 1999. 54 –дэхь тал.

39


батламжилсан “Нийслэл Хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлүүлэх дүрэм хэмжээ тогтоох нь”- гэсэн нэртэй 27 зүйлтэй дүрэм байв. Энэ дүрмийн 17 зүйлд: Нийслэл хүрээний цагдан сэргийлэгчид аливаа ялт ардыг дайчлан барихад олноор бүлэглэн хүчирхэх буюу эсвэл зэвсэг барьж даруй эсэргүүцэхэд хүрвээс харьяат цагдан сэргийлэгчид завсарт түргэн мэдээ авалцажхуралдаан хүчийг хавсарч хүчлэн дайчлан барьсугай. Хэрэв үнэхээрийн эсэргүүцэх нь хүчирхэг аваас өөрсдийн амийг машид хамгаалан бас ч ялтан ардыг хараахан үхүүлэхэд үл хүрүүлэн даруй зэвсгийг хөдөлгөж сүрээр сүрдүүлэн хүчлэн барьж дээд яамнаа учрыг тодорхойлон мэдүүлэн хүргэж гүйцэтгэн шийтгүүлсүгэй.66гэсэн нь тухайн үеийн арван тавны цагдаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байсны баримт юм. Уг дүрмийн 19 дүгээр зүйлд: “Дарга түшмэлээс хорооны цагдан сэргийлэх цэргийг харьяат газрын эдгээр ардын дотроос хүн төлөв чадалтайг нь сонгон нэр томилон харьяат албаны газраа мэдүүлж тохоон тавина.67”гэсэн нь тухайн үеийн цагдаагийн албанд орж ажиллах хүнд бие бялдрын тусгай шалгуур тавьж байсны баримт нотолгоо байв. Цэргийн сургалтыг 1920–иод оны сүүлчээс өвөл, зуны гэсэн үе шаттай болгож цэргүүдийг нэг бүрийн бэлтгэлд сургаж дараа нь “Хороо анги ба нийтээр хуралдаж үйлдэх маневрын сургууль” гэсэн хэлбэрээр сургалтыг явуулж байв.68гэсэн нь тухайн үед албан ѐсны цэргийн сургалт явагдаж байсан баримт юм. Монгол улсын түүхэнд төрийн цагдаагийн нэгдсэн байгууллага болох “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газар” зохион байгуулагдаж 1921 оны ардын цагдан сэргийлэх байгууллага хүртэл ажиллаж 66

Д.Таванжин “Монголын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт түүний хөгжилт” УБ.2000. 17- дахь тал. 67 Мөн тэнд. 16 – дахь тал. 68 МУБХЯЭШХ “Монгол цэргийн түүхэн товчоо” УБ.1996. 229 –дахь тал.

40


байсан түүхтэй. Тухайн үед албан ѐсны сургалт бэлтгэлээс гадна монгол эр хүний ахуй амьдралын хэв маяг нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг хөгжүүлдэг байсны нэг хэлбэр нь одоогийнхоор уралдаан тэмцээн буюу эрийн гурван наадам байжээ. Наадмаар нум сур харвалтаар хэн оновчтой мэргэн,алс холд харваж буйгаа тодруулдаг бол морин уралдаанаар хэн сайн хөлөг морьдтой, түүнийгээ хэрхэн сайтар эзэмшиж, уяа сойлгыг тааруулж чаддаг болохоо харуулдаг. Бөхийн барилдаанаар хүч чадалтайгаа шалгаруулахын зэрэгцээ хэн ов мэхэнд гарамгай, уян хатан, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, бие бялдар сайтай, байнгын бэлтгэл сургуультай болохоо түмэн олонд харуулдаг. Эдгээр нь хүн нэг бүрийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн түвшинг нийтээр оролцуулан шалгах, сорих нэг л хэлбэр нь байсан ажээ. Социалист замналын үеийн монгол улсын нийгмийн хэв журам сахиулах алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт. / 1921- 1990 он/ “Ардын цагдаа бол юуны өмнө ард түмний эрх ашгийг соргогоор хамгаалж, хулгай, дээрэм зэрэг хамаг явдалтай тэмцэх ардын засгийн газрын шийдвэрүүдийг биелүүлж, энх амгалангийн төлөө шударга үйл хэрэгт амь биеэ хайрлахгүй тэмцэгчид байх ѐстой” Д. Сүхбаатар Ардын нам, түр засгийн газар 1921 оны 3–р сарын 18-нд Хиагтад үүрлэж байсан гаминг журамт цэргийн хүчээр бут цохиж Хиагтыг эзэлмэгц 3–р сарын 24–нд цэргийн яамны байлдааны ба цэрэг элсүүлэн татах хэлтсийг харьяа дотоод байдлыг сэргийлэн хамгаалах,ард түмний амь биеэ, эд хөрөнгөнд халдагсадтай тэмцэх үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”–г тусгайлан байгуулснаар

41


Ардын цагдан сэргийлэх байгууллагын эх үүсвэрийг тавьжээ.69 1921 оны 07 дугаар сарын 19–нд Засгийн газрын шийдвэрээр "Сэргийлэх цэрэг" гэж Цэргийн яамны харьяанд байгуулагдсан түүхтэй. Монгол ардын нам, Ардын түр засгийн газраас сэргийлэх цэргийг сургах,хэрэгцээт зүйлээр хангах,байлдааны байнгын бэлэн байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирэв. Нэн ялангуяа цэргийн сургалтыг эрчимтэй явуулж, түүнийг зөвлөлт орос улсаас ирсэн сургагч нар, Хаант монгол улсын үеийн хашир туршлагатай цэргийн дарга нар удирдан явуулж байжээ.70Засгийн газраас 1923 оны 06–р сарын 26–ны өдрийн 18–р хурлын 10–р зүйлд "Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хорооны дүрэм хэмжээ"–ийг хэлэлцэн баталж гаргасан нь цагдан сэргийлэх байгууллагаас эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Уг дүрмийн 4–р зүйлд: Хааяа бусад хүнлүүгээ тэмцэлдэх хэрэг тохиолдвоос эрхбиш урьханаар ятган ухуулбаас зохимой. Дэмий уурсах буюу эсвэл гар хөдөлгөөн хүнийг жанчих ба хараах зэргийн зүй бусаар явж хэрхэвч үл болмой.71гэж заажээ. Мөн дүрмийн 27–р зүйлд: Аливаа хулгай худал ба булаан уулгалах жич хүн амины зэрэг хэрэг тохиолдвоос харьяат ялт хүнийг даруй түргэнээ санаа сүвэгчлэн байцаан барьж, шүүх явдлын яамнаа мэдүүлэн хүргүүлж, шүүн шийтгүүлвээс зохимой.72гэсэн нь биеийн хүч хэрэглэх хэм хэмжээг зааснаас гадна онцгой тохиолдолд баривчлах аргыг өөрийн ур чадварыг ашиглаж барьж авчрахыг заасан байгаа нь тухайн үеийн цагдаагийн алба хаагчаас тусгай бэлтгэл шаардаж байсныг харуулж байна . 1924 онд Улсын Анхдугаар Их Хурлаас цагдан сэргийлэх байгууллагыг Дотоод хэргийн яамны харьяанд шилжүүлж, аймгуудад байгуулахаар шийдсэн бөгөөд үйл ажиллагааг нь шинээр байгуулагдсан Улсын цагдан сэргийлэх газар удирдаж 69

А.Думбурай “Монгол төрийн цагдаагийн уламжлал,түүхэн хөгжилт” 1-дэвтэр. 1999. 141 –дэхь тал. 70 “Монгол цэргийн түүхэн товчоо” УБ.1996. 132 –дахь тал. 71 Д.Таванжин “Монголын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт түүний хөгжилт” УБ.2000. 23- дахь тал. 72 Мөн тэнд.31-дэхь тал.

42


байв. Цагдан сэргийлэх байгууллагын дотоод албаны анхны дүрэмд "Цагдан сэргийлэх байгууллага нь ард түмний дотоод байдлыг тохинуулан хамгаалж, тэдний тайван амьдралыг нарийн сахиулах төв мөн","Цагдаагийн албанд эрүүл чийрэг,сонорч гярхай, соѐлч боловсон, хүч чадалтайгаас гадна ууж согтуурахыг хатуу цээрлэдэг хүмүүс байвал зохино" хэмээн заасан нь одоо ч утга агуулгаа алдаагүй байна. 1926 онд улс оронд санхүүгийн хүндрэл бий болж, арвилан хэмнэлтээр ажиллах шаардлага бий болсон тул Улсын цагдан сэргийлэх газрыг Цагдан сэргийлэх хэлтэс нэртэй Нийслэл хотын захиргааны харьяанд ажиллуулсан байна.1928 онд гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдлаас үүдэн Улсын Цагдан сэргийлэх газар болгон өргөжүүлж, засгийн газрын 1929 оны 5–р сарын 18–ны хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж “Цагдан сэргийлэх газрын дагаж явах дүрэм” батлагджээ.73 Уг дүрмийн 21-р зүйлд: Хааяа бусад хүн лүүгээ тэмцэлдэх хэрэг тохиолдвоос эрхбиш урьхнаар ятган ухуулбаас зохимой. Дэмий уурсах буюу гар хөдөлгөн жанчих, хараах зэрэг зүй бусаар явж хэрхэвч үл болмой.74 гэсэн нь биеийн хүч хэрэглэх хэм хэмжээг заасан заалт юм. Мөн есдүгээр бүлэгт “Буу зэвсэг хэрэглэх тухай“75 гэсэн тусгай бүлэгт галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмыг нарийвчлан заасан байгаа нь тухайн үеийн цагдаагийн алба хаагч хүч хэрэглэх тусгай бэлтгэлтэй байсныг эрх зүйн баримтанд тусгагдан үлдсэн түүхэн нотолгоо юм. 1932 оноос цагдан сэргийлэх алба нь Дотоодыг хамгаалах газрын харьяанд шилжиж гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажлыг зөвхөн илээс гадна далд аргаар хийх болжээ.Гэмт хэрэгтэй тэмцэх улс орны аюулгүй байдлыг хангах ажлыг боловсронгуй болгохтой холбогдуулж 1934 оны 2–р сарын 2–ны 3–р дугаар хурлаар “БНМАУ-ын цагдан сэргийлэхийн дүрэм”-ийг хэлэлцэн баталсан ба цагдан сэргийлэх байгууллагын ажил улам боловсронгуй болох тусам янз бүрийн салбар дүрэм, заавар эрхийн актууд удаа дараа гарсаар байжээ. Уг дүрмийн 6-р зүйлд: Цагдан сэргийлэх газраас 73

Мөн тэнд. 51-дэхь тал. Мөн тэнд.53 –дахь тал. 75 Мөн тэнд 57-дахь тал. 74

43


өөрийн шинэ хүчийг бэлтгэх ба давтан сургахын тулд түр буюу байнгын сургуулийг байгуулна.76 гэжээ. 1934-1940 оны үед цагдан сэргийлэх байгууллагад шуурхай эрэн сурвалжлах, улс төр, сэргийлэх хамгаалах, санхүү, аж ахуй, улсын чухал объектыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад бий болж, аймаг, хотод харьяа нэгжүүд бий болж өргөжин бэхжсэн юм.Дээрх дүрмийн 7-р зүйлд: Дотоодыг хамгаалах газраас цагдан сэргийлэх газруудад буу зэвсэг ба сум хувцсыг тавин олгоно.77гэсэн нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх тусгай бэлтгэлтэй байсны бас нэг баримт. Мөн дүрмийн 21-р зүйлд: Цагдан сэргийлэхийн гүйцэтгэх жагсаалын ажилчид захирах тушаах аж ахуйн ажилчид болвоос цагдан сэргийлэхийн зохисон зааврын ѐсоор тусгай ба цэргийн эрдмийн тухай сургуулийг явуулах.78гэж заасан нь биеийн хүч хэрэглэх эрдмийг тусгайлан заах эрх зүйн үндсийг бататгаж өгсөн ач холбогдолтой бөгөөд энэ албан ѐсны сургалт явуулж байсан баримт. Монгол улс орчин цагийн цагдаагийн мэргэжилтэн бэлтгэх сургуулийн анхны суурийг 1934 оны 9–р сарын 29–ний өдөр Дотоодыг хамгаалах газрын даргын 687 тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталсан түүхтэй. Энэ тушаалаар сургуулийн зорилтыг тодорхойлохдоо “Нам ард түмэндээ үнэнч, нам улсын бодлогыг бүрэн ойлгосон, командлалын өмнө ажил хариуцах чадвартай, цэргийн дүрмийг ягштал биелүүлж хэвшүүлдэг, цэргийг сурган боловсруулах мэдлэг, дадлагатай, онол практикт сурсан мэдлэгээ хилийн цэрэг, дотоодыг хамгаалах байгууллагын ажлын онцлогт дүүрэн ашиглаж сурсан, хатуужилтай боловсон хүчнийг бэлтгэх явдал мөн” гэж заасан нь төрөөс цагдаагийн алба хаагчийг сургаж бэлтгэхэд анхаарал хандуулж байсны илрэл юм. 1934 оноос анхлан “Биеийн тамир”-ийн хичээл орж эхэлсэн ба анхны багшаар гавьяат багш Гунгаа томилогдож байжээ.

76

Мөн тэнд 62-дахь тал. http://goldenbridge-forapartment.com/en/mongolia/show/id/185 78 Мөн тэнд 66-дахь тал. 77

44


Сургуулийн анхны бүтэц, зохион байгуулалтыг энэ тушаалаар тодорхойлохдоо сургуулийн дарга, сургагч, жагсаал ангийн туслах, хичээлийн ангийн дарга, улс төрийн ангийн туслах, орчуулагч, тусгай хичээлийн багш нар, салаан дарга нар, цэргийн хичээлийн багш нар зэрэг 20 хүний орон тоотой, мөн сургагч 80 хүнийг элсүүлэн авч нэг жилийн хугацаатай сургахаар заасан байна.79 1936 оны 6 дугаар сарын 9 нд Ардын биеийн тамирыг удирдах зөвлөлөөс“Улс орон ба аж үйлдвэрийг батлан хамгаалахад бэлхэн” нэртэй бие бялдрын ерөнхий хөгжлийг хангах анхны тэмдгийн нормыг боловсруулж гаргасан байна.80 Энэ нь төрөөс цэрэг, цагдаагийн алба хаагч төдийгүй жирийн иргэдийг бие бялдрын тусгай бэлтгэлд хамруулж байсныг харуулж байна. 19401960 онд цагдан сэргийлэх байгууллага төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, шинэ Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийг паспортжуулах, гэр бүлийн байдлыг бүртгэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд криминалистикийн шинжлэх ухаан, эрэлч нохойн албыг ашиглах, мөрдөн байцаах албыг бэхжүүлэх талаар ихээхэн хүч, анхаарал тавьж ажилласан байна. 1940 онд хуралдсан МАХН–ын 10–р их хурал ардын хувьсгалын ардчилсан шатны ололт амжилтыг нэгтгэн дүгнэж монгол улсад капиталист бус хөгжлийн замд баттай зогссоныг тэмдэглэн цаашид социализмын үндсийг байгуулахын төлөө тэмцлийн замыг тодорхойлсон юм. Улс орны хөгжил олон улсын байдлын өөрчлөлтөөс үндэслэн цагдан сэргийлэх байгууллагын ажил үүрэг, шинэчлэгдэж, түүний эрх зүйн үндэс болсон эрхийн актууд шинэчлэгдэж байсны дотор, 1942 оны 4-р сард БНМАУ–ын Сайд нарын зөвлөлийн 14–р хурлаар дотоод явдлын яамны харьяа “Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм“–ийг хэлэлцэн батлав. Уг дүрмийн 3–р бүлгийн 3–р зүйлд: “Улсын цагдан сэргийлэх газар нь хэрэв БНМАУ–д ба ард 79 80

Д.Дашдэмбэрэл.”Манай сургуулийнхан” УБ.2000.7 дахь тал. С.Хаянгарваа.”Цэрэг,цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт, түүнийг боловсронгуй болгох асуудал” УБ.2009.24 дэхь тал.

45


иргэдийн амгалан тайван байдалд гэнэт хор аюулыг учруулах явдлыг шууд дайчлан баривчлах, дараагаар нь хууль хамгаалах, прокурорт хандан дайчилгааны ажиллагааг гүйцэтгэх эрхтэй болно” хэмээн тогтоожээ. Мөн дүрмийн 11–р зүйлд: Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд тус газарт ажилчдыг бэлтгэн гаргах ба давтан сургахын тулд тусгай сургууль байгуулагдана. Тэрхүү сургууль нь, цагдан сэргийлэх газрын даргад шууд захирагдан Дотоод явдлын яамны сайдаар батлагдсан дүрэм ба праграммыг баримтлан ажиллана.81 гэж заасан нь цагдаагийн алба хаагчийг тусгайлан бэлтгэх шаардлагатайг авч үзэн тусгай сургууль гэж нэрлэсэн байна. 1945 оны 6–р сарын 4–нд бие бялдрын тэмдгийн нормыг хоѐр дахь удаагаа шинэчлэн “Хөдөлмөр ба батлан хамгаалахад бэлэн” гэдэг нэртэйгээр баталсан ба мөн 1951 оны 6 дугаар сарын 15–нд гурав дахь удаагаа өөрчлөгдөн мөрдөгдөж байсан бөгөөд 1960, 1962, 1974 онуудад нэмэлт өөрчлөлтүүд орж байжээ.821956 оноос Улсын цагдан сэргийлэх газар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны бүтцэд багтаж, 1962 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар болж зохион байгуулагдсан бөгөөд 19601990 оны хугацаанд цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт сайжирч, цагдаагийн төрөлжсөн мэргэжлийн олон албадын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, боловсон хүчний нөөц бэхжиж өргөжсөн билээ.83 1954 оноос ЗХУ-ын цагдан сэргийлэх албаны дунд сургуульд, 1957 оноос ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуульд зохих тооны хүмүүсийг сурган 1956 оноос дунд, 1960 оноос дээд мэргэжлийн хуульчид цагдаагийн албанд ажиллах болсон. 1959 оноос цагдаагийн ажилтнуудыг Монгол улсын хууль, цаазын оройн дунд сургуульд суралцуулан боловсрол мэргэжил эзэмшүүлж эхэлжээ. 1960 онд нийт офицер бүрэлдэхүүний дөнгөж 5,1 хувь нь дээд, 8,2 хувь нь тусгай дунд, 5,3 хувь нь бүрэн дунд боловсролтой байжээ. 81

Д.Таванжин “Монголын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт түүний хөгжилт” УБ.2000. 72- дахь тал. 82 С.Хаянгарваа.”Цэрэг,цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт, түүнийг боловсронгуй болгох асуудал” УБ.2009.24 дэхь тал. 83 Мөн тэнд 11 дэхь тал.

46


1960–аад онд Цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудыг ЗХУ– д дээд, тусгай дунд сургуульд сургах явдал нэмэгдсэний зэрэгцээ дотооддоо курс, семинар тогтмол зохиож ажилтнуудын ерөнхий эрдэм, хууль, улс төрийн боловсролын орой, эчнээ сургалт ч нэлээд өргөжжээ. 1961 онд хууль зүйн дээд боловсролтой хүн Цагдан сэргийлэх байгууллагын хэмжээнд дөрөвхөн байсан юм. Цагдаа, гал сөнөөгч, зохицуулагчийн дотор хуулийн дунд, дээд боловсролтой хүн нэг ч байсангүй, харин бүрэн дунд боловсролтой хүн 5,1 хувийг эзэлж байв. Нэг үгээр хэлбэл цагдан сэргийлэхийн ажилтнуудын ихэнх нь бага, бүрэн дунд бараг л гэрийн боловсролтой практик ажлын дадлага олсон хүмүүс голлож байжээ. 1962 онд Цагдан сэргийлэх байгууллага өөртөө боловсон хүчний хэлтэстэй болж бага тушаалын ажилтан хариуцсан тасгаа яамнаас авч, бие даан ажиллах болсон байна. Үүнээс өмнө нь цагдан сэргийлэх байгууллагын боловсон хүчний асуудлыг НАХЯ – ны боловсон хүчний хэлтэс, газар хариуцаж байв. 1965 онд Сайд нарын Зөвлөлийн 312 дугаар тогтоолоор БХЯ–ны Цэргийн ерөнхий дээд сургуулийн дэргэд цагдан сэргийлэх албаны ажилтан бэлтгэх анги нээснээр хууль эрхийн ба тусгай албаны болон цэргийн хэргийн тусгай дунд боловсролтой боловсон хүчнийг 4 удаа төгсгөж авсан байна.1965 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийн дэргэд ЦСБ–ын дунд боловсролтой боловсон хүчин бэлтгэх курс байгуулагдан улмаар нэг рот болтлоо өсөж, дунд мэргэжлийн хуульчийг төгсгөж байв. Энэ дунд сургууль нь секцээс цагдаагийн тэнхим болтлоо хөгжиж дээд боловсрол мэргэжилтэй хуульч бэлтгэх болжээ. 1966 онд төрөөс цагдан сэргийлэх байгууллагын эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, "Байлдааны гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнасан байна.1970-аад оны сүүлчээр Улаанбаатар хотын ЦСГ, Улсын галын аюулаас хамгаалах газарт боловсон хүчний хэлтэс, тасаг байгуулж зарим аймаг хотын цагдан сэргийлэх хэлтэс, ангийн улс төрийн орлогч нар боловсон хүчний асуудлыг давхар хариуцах болгосон байна. Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 292 дугаар тогтоолоор Цэргийн ерөнхий сургуулийн хуулийн салбарыг дээд сургууль болгосноор ЦСБ тэндээс дээд боловсролтой боловсон хүчнийг 47


гурван удаа төгсгөж авчээ. Ингэж 1965-1974 он хүртэл Цэргийн ерөнхий буюу дээд сургуулийн дэргэдэх ЦСБ-ын салбараас дунд боловсролтой 72, дээд боловсролтой 88 бүгд 160 хүн төгсөж Цагдан сэргийлэх байгууллагад ажиллаж эхэлжээ. 1970-аад оны сүүлчээс эхлэн ЗХУ-ын ДЯЯ-ны улс, мөрдөн байцаах, ЭХЭС, социалист өмч, галын инженерын дээд сургууль, галын техникийн дунд, автын дунд сургуульд жил бүр 70-100 гаруй хүнийг явуулан сургадаг болжээ.84 МАХН-ын Төв хороо 1974 онд цагдан сэргийлэх байгууллагын офицер боловсон хүчин бэлтгэх зорилготой цэргийн “Тусгай дунд сургууль” байгуулах шийдвэр гаргаж, ЦСБ биеэ даасан дунд сургуультай болж, хууль эрхийн ба тусгай албаны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болжээ. Энэ сургууль жил тутам 100 орчим хүнийг 10-р анги төгсөгчид болон ажиллагсдаас элсүүлж байв. Гэвч цагдан сэргийлэхийн дунд сургуулийг НАХЯ–ны цэргийн тусгай дунд сургууль болгон өөрчилж, ЦСБ-аас гадна хилийн цэрэг, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтан бэлтгэх болжээ. ЦСБ–ын дунд сургуулийг сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1974 оны 10–р сард НАХЯ – ны ”Цэргийн тусгай дунд сургууль” нэртэй байгуулснаар ЦСБ, Хилийн цэрэг, ЗХБ–ын ажилтан бэлтгэх сургууль болж, мэргэжлийн ажилтан бэлтгэх уурхай болжээ. Сургуулийн дүрэмд сургалтын зорилго, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон заахдаа Улсын ЦСГ–ын ахлах ба дунд тушаалын ажилтныг (гүйцэтгэх) бэлтгэх тусгай сургууль бөгөөд захирал нь зөвхөн газрын даргад захирагдах тухай, суралцах хичээлийн программыг хичээлийн эрхлэгчээс жил жилээр гаргах, хоѐр жилийн эхний жилд ерөнхий ба цэргийн эрдэм, 2 дахь жилдээ тусгай хичээлүүд заагдана гэж тодорхойлжээ. Дээрх баримтууд нь төрөөс цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх,чадваржуулах зорилгоор албаны сургалтыг эрчимтэй дэмжиж тусгай сургууль байгуулан сургалтыг зохион байгуулж байсан ба цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг албаны нууцад хамруулж байсан ба төрөөс бүх нийтийг цэргийн тэр дундаа бие бялдрыг 84

А.Думбурай .”Монгол төрийн цагдаагийн уламжлал, түүхэн хөгжил – II дэвтэр” УБ.1999.179 дэхь тал

48


хөгжүүлэх тусгай сургалтыг явуулж байсны баримт нотолгоо юм. 1974 онд нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуулийг байгуулж, хилийн цэрэг, цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагад ажиллах, цэргийн ба хуулийн дунд боловсролтой мэргэжлийн офицеруудыг бэлтгэж байв.ЦСБ гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхдээ ганцаараа биш төр засаг, олон нийтийн бүх байгууллага, ялангуяа хууль хамгаалах байгууллагууд, иргэд, хөдөлмөрийн хамт олонтой нягт хамтран ажиллаж, энэ ажлыг бүх нийтийн үйлс болгоход ажлаа чиглүүлжээ. Ийм шинэ нөхцөл байдалтай холбогдож Монгол улсын ЦСБ–ын бүхий л үйл ажиллагааны явцад үүсч байгаа харьцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээнүүд шинэчлэгдэн өөрчлөгдсөн нь түүний хөгжил бэхжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.85 1975 оноос Монголын бүх иргэдийг паспортжуулах ажил эхлэн бэлтгэгдэж, Яамны сайдын 1976 оны 1103 тоот тушаалаар боловсон хүчинтэй ажиллах ажлын удирдамжийг баталж мөрдүүлжээ. Энэ үед цагдан сэргийлэх байгууллагын боловсон хүчнийг боловсрол мэргэжилтэй болгоход нэгдүгээрт, ОХУ-д явуулж сургах хүмүүсийн тоо ба мэргэжлийн төрлийг нэмэгдүүлэх, хоѐрдугаарт дотоодын төрөл бүрийн сургуульд сурч төгсөгчдөөс захиалга хуваариар авах, гуравдугаарт цагдан сэргийлэхийн дунд сургуульд давтан курс байгуулж түүгээр сургах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 1976 оны 12-р сарын 21-нд сайдын 091 тоот тушаалаар яамын боловсон хүчний газрын дүрэм батлагдаж, боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилах журам болон боловсон хүчний хэлтэс, тасгийн эрх,үүрэг,боловсон хүчний томилох, шилжүүлэх, бууруулах, халах, чөлөөлөх, цол олгох журмуудыг шинэчлэн тогтоосон байна.1997 оны 04–р сарын 20 ны НАХЯ–ны сайдын 430 тоот тушаалаар С.Хаянгарвааг томилж энэ үеэс албан ѐсны “Байлдааны самбо” хичээл нь заагдаж эхэлсэн ба биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын анхны суурь тавигдсан байна. Уг хичээл нь нууцад хамаарч байжээ. 1970 оныг 1960 онтой харьцуулбал орон тоо 2 дахин, 1980 оныг 1970 онтой харьцуулбал 3 дахин тус тус өссөн байна. 85

Мөн тэнд 4 дэхь тал.

49


Шинэ ажилтнаа ахмад ажилтныг дагалдуулан сургах, богино хугацаанд курс, семинар зохиох,өдөр ба оройгоор ерөнхий эрдэмд сургах зэрэг арга хэмжээг авдаг байв. Энэ үед Цагдан сэргийлэх байгууллагын шинэ залуу ажилтнууд өөрийн ажлын мэдлэг боловсролоо амьдралаас олж, идэвх зүтгэлээрээ л ажиллаж ирсэн гэхэд болох юм. Яамны тусгай дунд сургууль 1981 оныг хүртэл сүүлийн 4 жилд 330 гаруй хууль эрхийн дунд боловсролтой офицерийг ЦСБ-ын чиглэлээр бэлтгэсэн байна. Ингэж дотооддоо бэлтгэсэн офицер 550–д хүрч бүх офицерын 3-ын 1-ийг эзлэх болжээ. ЗХУ-ын ДЯЯ-ны цагдан сэргийлэхийн дээд сургууль төгсөгчид 150 гаруй, дунд сургууль төгсөгчид олон зуун хүн болжээ. Мөн ЦСБ-ын төрөл бүрийн албадын шугамаар 1 сараас 3 сарын курс семинарт 300 гаруй хүнийг явуулж ЗХУ-ын өндөр мэргэжлийн багш нараар хичээл заалгасан буюу дадлага хийлгэсэн байна. Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд ЦСБ-ын боловсон хүчний мэргэжил боловсролын төвшин эрс өссөн байна. 1970 оны үед дээд боловсролтой офицер 19.2 хувь, тусгай дунд боловсролтой нь 34.5 хувь, бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой офицер 42.8 хувь эзлэх болжээ. Ажилтнуудын боловсрол мэргэжил нь дээшилсний зэрэгцээ залуу боловсон хүчинтэй ажиллах, тэднийг өв тэгш хүмүүжүүлэхэд ихээхэн анхаардаг байжээ. Ахлагч, цагдаа, гал сөнөөгчдийг цагдан сэргийлэх албаны онол практикийн мэдлэгтэй болгох зорилгоор жилд 1-10 сарын курсыг тогтмол хичээллүүлж олон зуун ажилтнуудыг сургажээ. 1980–аад он бол ЦСБ–ын боловсон хүчин тоо ба чанарын хувьд хамгийн их хөгжлийг олсон үе байв. Нийгмийн хөгжил, нөхцөл байдлын улмаас болж, ЦСБ –ын орон тоо их өсөж, мэргэжилтэй боловсон хүчинг сургаж бэлтгэх ажил ч өргөжиж ирсэн байна. Гадаад, дотоодын дээд сургууль төгссөн төдийгүй, академид аспирантурт суралцан төгсөж, зэрэг цол хамгаалах болсон ба ажил сурлагаараа өсөж бойжсон практикийн, мэргэжлийн гавьяатай ажилтнууд олон болсон зэргээс тодорхой ажээ. 1980–аад онд ЦСБ–ын бүх албанд 5000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд эдгээрийн ажил сурлагыг зөв үнэлж дүгнэхэд үнэхээр хөдөлмөр шаардагдаж байв.1982 онд МАХН-ын 50


Төв хорооны Улс төрийн товчооны 1982 оны 62р сарын 18 ны өдрийн 180-р тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1982 оны 7-р сарын 26 ны өдрийн 241 дүгээр тогтоол гаргаж “Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуулийг Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль болгон өөрчилж, цэргийн нэгтгэлийн эрхтэйгээр ажиллуулсугай” гэж заажээ.86 Тус сургууль нь анх 7 тэнхимтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлэж байсан ба анхны тэнхимуудийн нэг нь “Биеийн тамирын” тэнхим юм. Анхны тэнхимийн эрхлэгчээр дэд хурандаа Ж.Баасандамба (1982–1992)87, багшаар С,Хаянгарваа (1974-2006), Д.Сэрээтэр (1979–1984)88, Д.Энхтүвшин, Нямцэрэн, Б,Ганболд, Б.Бат (1977– 2006), Д.Оч (1984–1988)89, Ж.Жуков, Д.Сүрэнжав (1974 онд багшаар томилогдсон) А.Энхбаяр, Б.Ганбат90 нараас гадна олон авьяас чадвартай багш нар ажиллаж байжээ. “Биеийн тамирын” тэнхим анх байгуулагдсанаас хойш 1994 онд “Албаны спортын” тэнхим болж өөрчлөгдсөн ба тэнхимийн эрхлэгчээр хурандаа С.Хаянгарваа томилогдсон. 1996 онд тус тэнхимийн нэрийг “Албаны ба Авто бэлтгэлийн тэнхим” гэж нэрлэсэн бөгөөд нийт 26 багшлах бүрэлдэхүүнтэй байжээ. 2002 оноос “Албаны бэлтгэлийн тэнхим” нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.91 Тус тэнхим нь НАХЯ, Хилийн ба Дотоодын Цэргийн Удирдах газар, ЦЕГ–ын бодлого, шийдвэр цаг үеийн хэрэгцээ шаардлага, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу зөвхөн “Самбо,каратэ”,“Цэргийн биеийн тамир” хичээлүүдээс гадна “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс”, “Авто болон мото бэлтгэл”, “Цэргийн хэргийн үндэс”, “Галын бэлтгэл”, “Жагсаал”, “Албаны байр зүй”, “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа”, “Цэргийн тактик”, “Онц чухал обьектын харуул хамгаалалт”, “Галын аюулгүй байдлын үндэс”, “Гал түймэртэй 86

Мөн тэнд 58-дахь тал. Ж. Баасандамба. “Хувийн танилцуулга” 88 Д. Сэрээтэр. “Хувийн танилцуулга” 89 Д. Оч “ Хувийн танилцуулга” 90 Мөн тэнд 61-дэхь тал. 91 Ж. Баасандамба. “Хувийн танилцуулга” 87

51


тэмцэх чиглэлийн бүх хичээлүүдийг хариуцан зааж байжээ.92 Монгол оронд социалист нийгмийн байгууллын сүүлийн жилүүдэд улс орноо хөгжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэж, улс орныг үйлдвэржүүлэх үйл явц гүнзгийрч, нийгмийн харилцаа боловсронгуй болж, ардчилал хөгжих эх үүсвэр тавигдаж, ард түмний амьдралын түвшин дээшилж, хөгжлийн хэтийн төлөв тодорхойлогдсон юм. Энэ үед буюу 1985 онд “БНМАУ-ын Цагдан Сэргийлэх Байгууллагын дүрэм”-ийг батлан гаргасан энэ дүрмийн 5-р зүйлийн 24-т “Цагдан сэргийлэх байгууллагын албанд нам, ард түмний үйл хэрэгт үнэнч өөрийн улс төр, ажил хэргийн болон хувийн чанар,боловсрол, тусгай бэлтгэл, эрүүл мэндийн хувьд нийгмийн хэв журмыг үлгэр жишээчээр хамгаалах, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй амжилттай тэмцэх чадвартай соѐлч, энэрэнгүй, ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн БНМАУ-ын иргэнийг авч ажиллуулна.93гэж заасан нь тухайн үеийн цагдаагийн алба хаагчдад бие бялдрын тусгай шалгуур тавьж байснаас гадна биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт хариуцсан мэргэжлийн тэнхим ажиллаж байсан төр засгаас цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлд нэлээд анхаарал хандуулж байсны баримт юм. 1980–1990 онд ЦСБ–ын боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд Цагдан сэргийлэх байгууллага өөртөө дээд сургуультай болсон явдал шийдвэрлэх роль гүйцэтгэсэн юм. Дээрх баримтуудаас үзэхэд цагдан сэргийлэх албаны боловсон хүчинг тухайн үеийн ЗХУ–д төрөл мэргэжлээр сургаж байснаас гадна дотоодын сургалтыг өөрийн багш нараар явуулж байсан нь их сургуулийн түүх, судлаачдын ном, эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдан үлдсэн байна. Сургалт явуулж байсан багш нараас Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш, хошууч Д.Сэрээтэр, Ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Ганбат, Гардан тулааны анхны багш, ЗХУ-ын Самбын спортын мастер, гардан тулааны 92

Цагдаагийн академи “Албаны бэлтгэлийн тэнхимийн танилцуулга” УБ. 2011. Д.Таванжин. “Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт түүний хөгжилт” УБ.2000.122- дахь тал. 93

52


ОУХМ, Боловсрол судлалын доктор, профессор бэлтгэл хурандаа С.Хаянгарваа нарын зэрэг улс орондоо төдийгүй дэлхий нийтэд танигдсан багш, дасгалжуулагчид бие бялдар, биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулж байжээ. Дээрх он жилүүдэд орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэх эхлэл тавигдаж, мэргэжлийн цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургуулийн суурь мөн тавигдсанаас гадна өнөөгийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын эхлэл тавигдсан нь түүхэн баримтуудаар нотлогдож байна. Шинэ үеийн Монгол улсын нийгмийн хэв журам сахиулах алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт. ( 1990 оноос хойшхи) Монгол улсад 1990 оноос өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн үрээр манай улсын нийгмийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдэж энэ бүхний эрх зүйн үндэс нь 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд энэ үеэс хууль, эрх зүйн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагаа эрчимтэй явагдсан.Түүн дотроо хууль,эрх зүйн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын эрх хэмжээг тодорхойлох асуудалд өөрчлөлт гарч “Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтны үүргээ биелүүлэх баталгаа”–ны тухай БНМАУ–ын хуулийг 1990 онд батлан гаргасан байна. Уг хуулийн 3–р зүйлд: “Цагдан сэргийлэх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтан гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийн болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд бороохой, гав, хүлэг, усан хөөрөг, нулимс асгаруулагч зэрэг тусгай хэрэгсэл түүнчлэн зэвсэггүйгээр бие хамгаалах мэх хэрэглэх хэрэгтэй” хэмээгээд уг 53


хуулийн 4–р зүйлд дээрх эрх нь нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг гүйцэтгэж байгаа цагдан сэргийлэхийн дээд, дунд, түр сургуулийн сонсогч, сурагчид, цагдан сэргийлэхийн бусад албадын ажилтнууд, дотоодын цэргийн албан хаагчдад нэгэн адил хамаарахаар заасан нь цагдаагийн байгууллагын алба хаагчдаас мэх, биеийн хүч хэрэглэхтэй холбоотой харилцааг хуулиар нарийвчлан тодорхойлон зохицуулсан анхны тохиолдол бөгөөд энэ нь хүний эрх, эрх чөлөөг хангах хийгээд цагдаагийн байгууллагын ажилтны үүргээ биелүүлэх хууль зүйн баталгааг бий болгох төрийн бодлогын илрэл байжээ. Энэ шинэтгэлийн хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг, Цагдаагийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан байна. 1990 оны 1–р сарын 19–ны өдрийн 192–р Сайд нарын зөвлөлийн тогтоолоор УЦСГ–ын шинэ бүтэц батлагдан түүнд дээд сургууль байхаар заан, хилийн цэрэгт командын офицер бэлтгэх чиглэлтэй байсан хилийн факультетыг цэргийн их сургуульд шилжүүлсэн. Цагдаагийн дээд сургууль нь хуулийн тусгай танхим, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн болон салбар эрх зүйн танхим, орос хэлний танхим, нийгмийн ухааны танхим, биеийн тамирын танхим, эрдэм шинжилгээний сектор, сэргийлэгчийн сургууль, мэргэжил дээшлүүлэх, эчнээ, оройн салбар, улс төрийн хэлтэс, сургалтын хэлтэс, ар талын алба зэрэг нэгжүүдтэй зохион байгуулсан94 нь одоогийн Хууль сахиулахын их сургуулийн үндэс суурь бааз болдог. 1990 оноос цагдаагийн байгууллагаас алба хаагчдыг самбо, каратэ зэрэг зэвссэггүйгээр тулалдах тусгай бэлтгэлтэй болгох

94

Д.Дашдэмбэрэл.”Цагдаагийн Академи” УБ. 2004. дахь тал.

54


зорилгоор албаны сургалтуудыг курс, дамжаа хэлбэрээр явуулахаас гадна “Цагдаа” тэмцээнийг улсын хэмжээнд 1991 оноос эхлэн зохион явуулж эхэлсэн ба уг тэмцээний төрөлд “каратэгийн” тулааны тэмцээнийг явуулж эхэлсэн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Цагдаагийн байгууллага, алба хаагчаас тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үндэслэл, журмын талаар хууль, эрх зүйн хүрээнд тодорхой дэвшил болохуйц өөрчлөлтийг 1993 онд батлагдсан “Цагдаагийн байгууллагын тухай хууль”–д оруулсан байна. Тухайлбал:Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1–д мэх хэрэглэх үндэслэл, журмыг тодорхойлохдоо: “Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараах тусгай хэрэгсэл, мэх ашиглана” хэмээн тодорхойлоод тэдгээрийн төрөл хэлбэрт:  Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл  Нэг бүрийн тусгай хэрэгсэл  Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл  Хамгаалах тусгай хэрэгсэл  Самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх  Албаны нохой95гэж заасан. Монгол Улсын Их Хурлаас цагдаагийн байгууллагын тухай анхны хуулийг баталж, 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдсөн нь96 түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон билээ. Мэх буюу самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх үндэслэл, журмыг энэ хууль түүнд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын 95 96

МУ-ын ”Цагдаагийн байгуулагын тухай” 1993.12.02. 5 - бүлэг. А.Думбурай .”Монгол төрийн цагдаагийн уламжлал, түүхэн хөгжил – II дэвтэр ”УБ.1999. 329 дэхь тал

55


даргын 1994 оны 75 тоот тушаалаар батлан гаргасан “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл,мэх хэрэглэх заавар”–т дараах байдлаар зохицуулжээ. Үүнд: Цагдаагийн байгууллагын алба хаагч мэхийг дор дурьдсан тохиолдолд хэрэглэнэ гээд:  А. Галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бүхий тохиолдолд  Б. Цагдаагийн алба хаагчийн хууль ѐсны шаардлагыг биелүүлээгүй бол  В. Гав, хүлэггүйгээр хуяглан хүргэх үед хэрэглэнэ гэж заасан нь биеийн хүч хэрэглэх эрхийг урьд мөрдөгдөж байсан хуулиудаас илүү нарийн тусгаж өгснөөрөө ач холбогдолтой. Тухайн үеийн Цагдаагийн дээд сургуулийн Албаны спортын тэнхим нь самбо, каратэ зэрэг зэвсэггүй тулалдах сургалтыг хариуцан явуулдаг мэргэжлийн тэнхимийн хувьд 1994 оноос эхлэн улсын хэмжээнд Цагдаагийн дээд сургуулийн нэрэмжит “Сонсогчийн алдар” нэртэй гардан тулааны тэмцээнийг анхлан97 санаачлан явуулж ирснээс хойш 14 дэхь удаагаа уг тэмцээнийг зохион байгуулж байна. Эдгээр тэмцээн уралдаан нь цагдаагийн байгууллагаас цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтанд маш их анхаарч байсны баримт юм. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийн Албаны ба авто бэлтгэлийн тэнхимаас галын техникийн хичээл заадаг байсан багш нарыг тусдан гаргаж Галын техникийн тэнхимийг шинээр (Одоогийн ХСИС–ын Онцгой байдлын сургууль) байгуулсан. 2000 оноос Цагдаагийн дээд сургууль нь Цагдаагийн Академи болгон 97

С.Хаянгарваа.”Цэрэг,цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт,түүнийг боловсронгуй болгох асуудал” УБ.2009.27 дэхь тал.

56


өөрчлөгдсөн98 ба тус тэнхимд авто бэлтгэлийн сургалтыг нэгтгэснээр “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим” болж зохион байгуулагдан ажиллаж байгаад 2008 онд “Албаны бэлтгэл” -ийн тэнхимийн хариуцан явуулдаг зарим хичээл, багш нарыг тусд нь гаргаж “Цэргийн хэргийн тэнхим”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим”-ийг шинээр байгуулсан. Монгол Улсын Засгийн газар 2011 онд Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэж Дотоод хэргийн их сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан ба Ерөнхий эрдмийн төвийн бүтцэд Албаны бэлтгэлийн тэнхимийг шилжүүлсэн. 2012 онд төрөөс эрх зүйн шинэчлэл хийх хүрээнд ДХИС-ийн нэрийг өөрчилж Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Шинэчилсэн бүтэц орон тоогоор ХСИС–д Ерөнхий эрдмийн сургуулийг шинээр байгуулж түүний бүтцэд Албаны бэлтгэлийн тэнхимийг шилжүүлсэн.99Одоо Албаны бэлтгэлийн тэнхим нь “Бие хамгаалах бэлтгэл”, “Байлдааны самбо”, “Цэргийн биеийн тамир”, ”Биеийн тамир” нэртэй хичээлүүдийг ХСИС–ийн салбар сургууль болох ”Удирдлагын сургууль”, “Цагдаагийн сургууль”, ”Шүүхийн шийдвэр биелүүлэх сургууль”,”Онцгой байдлын сургууль”, ”Хилийн албаны сургууль”, ”Ахлагчийн сургууль”–уудын сонсогчдод бие бялдрын болон биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулж байна. Төр засгаас Монгол улсын хэмжээнд эрх зүйн шинэтгэл явуулах ажлын хүрээнд “Цагдаагийн албаны” тухай шинэчилсэн хууль батлагдаж 2014 оны 01–р сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 8–р бүлгийн 33.6 “Цагдаагийн байгууллага, алба хаагч 98 99

Д.Дашдэмбэрэл.”Цагдаагийн Академи” УБ. 2004. 5 дахь тал. ДХИС - ийн “Албаны бэлтгэлийн тэнхимийн танилцуулга” 2011.

57


үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.”100 гэж заасан байна. Түүхэн эх сурвалжуудыг судалж үзэхэд орчин цагт хэрэглэж байгаа “Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл” гэх нэр томьѐог тухайн үед хэрэглэж байгаагүй боловч цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж байсан өнгөрсөн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэх, албаны бэлэн байдлыг хангахад шаардлагатай гардан тулааны алба ѐсны сургалтанд (орчин цагийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт) хамруулж байсан нь түүхэн баримтуудаас харагдаж байна. Уг хичээлтэй холбоотой гарын авлага сурах бичгүүд 1990 оноос эхлэн гарч эхэлсэн байна. Тухайлбал: “Байлдааны самбо” 101 ”Албаны спорт”102 гэсэн гарын авлагууд нь тухайн үеийн эрэлт хэрэгцээг хангаж байжээ. 1994 оноос хойш сургалтын агуулгыг баяжуулж бүх төрлийн бие хамгаалах урлагийн сонгодог мэхнүүдийг оруулж сургалтыг шинэчилсэн нь одоогийн биеийн хүч хэрэглэх хичээлийн эхлэл болж өгсөн байна. 2002 оноос уг хичээлийн нэрийг “Бие хамгаалах тактик”103, ”Бие хамгаалах бэлтгэл” хичээл гэж нэрлэн сургалтын агуулга арга зүйд тодорхой хэмжээний өөрчлөлт шинэчлэл хийгдсэн нь тухайн үед сургалтанд зориулагдан гарсан гарын авлага сурах бичгүүдээс харагдаж байна.

100

“Цагдаагийн албаны тухайхууль” .УБ. 2013. 8 бүлэг .27-дахь тал. Б.Бат “Байлдааны самбо”УБ. 1990. 102 С. Ганзориг”Албаны спорт” гарын авлага УБ.1990. 103 Б.Батжав.”Бие хамгаалах тактик” гарын авлага УБ.2002. 101

58


Дүгнэлт: Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын уламжлалд хийсэн түүхчилсэн судалгаагаар Монгол улсад цагдаагийн алба анх үүссэн 1206 оноос өнөөдрийг хүртэлх түүхийн хугацаандаа Монгол улс өөрийн цагдаагийн алба хаагчдыг сургаж бэлтгэж ирсэн түүхэн уламжлалтай болохыг монголын түүхийн эх сурвалж бичиг болох “Монголын нууц товчоо” болон уран зохиолын дурсгалт бичгүүд, төр, хууль цаазын зарим нэгэн баримт бичгүүд, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл, Хууль сахиулах их сургуулийн түүхэн танилцуулга зэрэгт баримтаар тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр тусмаа цагдаагийн алба хаагчийн бие бялдар, биеийн хүч хэрэглэх тусгай ур чадварын талаар маш тодорхой жишээ, баримтуудыг дурьдсан нь судалгаанаас харагдаж байна.

59


ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ “Ирээдүйнхээ ялалтанд хатуу итгэхгүйгээр өнгөрсөн ялалтыг бичих тухай санах ч хэрэггүй юм” А.А.Керсновский.

60


&. БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид:улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ѐс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ѐс, түүх, соѐлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соѐл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.”104 гэж заасан байдгаас гадна үндсэн хуулийн хоѐрдугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”гэсэн бүхэл бүтэн бүлэг хүний эрхийг хамгаалах, амгалан тайван ажиллаж амьдрах баталгааг төр хариуцахаар заасан байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагын бүхий үйл ажиллагаа, сургалт хүний эрхийг хангахыг нэн тэргүүнд анхаарч ирсэн. Цагдаагийн байгууллага нь нийгмийн дээрх нэн чухал хэрэгцээг үргэлж хангахыг эрмэлзэж, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон бодитой ажил зохион байгуулж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн бүр аюулгүй, амар тайван орчинд амьдарч байгаагаа мэдрэх нь нэн түрүүний хэрэгцээ бөгөөд тэд үүнийг цагдаагийн байгууллагаас ямагт хүсэн хүлээж байдаг. Цагдаагийн ерөнхий газраас 2012 онд 526 иргэнээс авсан санал асуулгын дүнгээс үзэхэд 62.2 хувь нь буюу дийлэнхи хэсэг нь хэвийн бус буюу айх аюулгүй амар тайван орчин бүрдээгүй105гэж үзжээ. Дэлхий нийтийн практикаас үзэхэд улс орны томоохон хотууд тэр дундаа нийслэл 104

МУ-ын үндсэн хууль. 1992. ХСИС - ийн Шинжлэх ухаан технологийн газрын Цагдаа судлалын төв.“Цагдаагийн алба хаагчийн ѐс зүй,үйл ажиллагааны орчин,түүний шинтгэл” судалгааны ажлын санал,зөвлөмж .УБ.2013. 105

61


хотын зэрэг дэвийг тогтоох нэг шалгуур үзүүлэлт нь иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах эрх хэрхэн хангагдсан байдал, түүний хэрэгжилтийн асуудал зүй ѐсоор тавигддаг. Урьд мөрдөгдөж байсан “Цагдаагийн байгууллагын 106 тухай” хуулийн 5–р бүлгийн 41 дүгээр зүйлд: “Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх” гэсэн заалтын 5/“Самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх”107гэж заасан дагуу “Байлдааны самбо, каратэ”- гийн сургалтыг цагдаагийн мэргэжэл олгох сургалтанд зааж ирсэн. Харин 2002 онд “Бие хамгаалах тактик”108 нэртэй гарын авлага хэвлэгдэн сургалтанд ашиглаж ирсэнтэй холбоотойгоор хичээлийн нэрийг “Бие хамгаалах тактик”гэж өөрчилсөн ба одоо “Бие хамгаалах бэлтгэл” хичээл гэж нэрлэн сургалт бэлтгэлийг явуулж ирсэн боловч агуулга, арга зүйн хувьд шинэчлэл хийгдээгүй уламжлалт хэлбэрээр явагдаж байна. Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн алба хаагч Самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах гардан тулааны мэх эзэмшсэн байхаар заасаныг үндэслэн Японы каратэ, Оросын байлдааны самбо-ын сургалтын онол, агуулга, арга зүйгээр сургалтыг явуулж ирсэн. Тухайлбал: Онолын хичээлээр “Гардан тулааны үүсэл хөгжил” гэсэн сэдэв заадаг. Самбо, каратэ зэрэг зэвсэггүй тулааны урлагийн төрлүүд нь өөр өөрийн зорилго, дотоод дэг журам, дүрэмтэй байдаг. Жишээ нь: Японы каратэгийн төрлүүдийн ихэнх нь зөвхөн босоо байдалд гар, хөлөөр өшиглөх, цохихыг зөвшөөрдөг. Харин Оросын байлдааны самбо нь бүх аргыг зөвшөөрдөг ба хутга, хүрз, бусад зүйлийг ашиглан дайсны амьд хүчийг алах зорилготой байлдааны сургалт байдаг. Өөр нэг онцлог нь гардан тулааны спортын 106

“ Төрийн мэдээлэл” 1993. № 6-7 Т.Сосорбарам “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” УБ. 2008. 13 - тал. 108 Б.Батжав “ Бие хамгаалах тактик” гарын авлага .УБ. 2002. 107

62


төрлүүд нь өөр өөрийн дүрмээр ялгагддаг ба тухайн тулааны урлагийн дүрэмд зөвшөөрөгдсөн, заагдсан аргуудыг тухайн төрлийн мэх гэж үздэг. Мөн үндэсний хэв маяг, дэг журмыг өөртөө шингээсэн байдаг ба өөрийн улс орныг бусдад сурталчилах, бишрүүлэх зорилгыг давхар агуулж байдаг. Харин цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт нь хүний эрхийг дээдэлж, иргэнд туслах, төрөөс ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалж, хууль сахиулах үйлчилгээг явуулах зорилгыг агуулсан үзэл баримтлалын хүрээнд ямарч нөхцөл, орчинд гэнэтийн зэвсэгтэй ба зэвсэггүй халдлага, дайралт, эсэргүүцлээс өөрийгөө хамгаалах, баривчлах тусгай арга зүйг тусгайлан боловсруулсан бие даасан мэргэжлийн сургалт байдаг нь бусад орны цагдаагийн сургалтын үзэл баримтлал, агуулга, арга зүйг судлах явцад ажиглагдлаа. Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн хичээлээр зөвхөн гардан тулаан хэрэглээд зогсохгүй хуульд заасан бусад хүч болох резинин бороохой болон бусад тусгай хэрэгслүүдийг хослон хэрэглэх аргууд, хүний биед үзлэг хийх, хамтрагч, бүлгээр баривчлах, хүргэх, аюулгүй байдлаа хангах тактик гэх мэт агуулгын хүрээнд сургалтаа явуулдаг. Цагдаагийн алба хаагч нь хуулиар хүлээсэн үндсэн үүрэг болох нийтийн хэв журам сахиулах, иргэдийн аюулгүй байдал хангах,төрийн онц чухал обьектын аюулгүй байдлыг хангахдаа зайлшгүй тохиолдолд хуульд заасан хүч хэрэгсэлийг хэрэглэж болохыг Цагдаагийн албаны тухай109 хуулиар баталгаажуулж өгсөн байна. Уг хуулийн 8–р бүлэгт: “Цагдаагийн алба хаагч, ажилтны эрх зүйн байдал” гэсэн заалтын 33.6 “Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүрэг гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.”110 гэж 109 110

“Цагдаа судлал” сэтгүүл 2013. № 3 (8) 70 –тал. “Цагдаа судлал” сэтгүүл 2013. № 3 (8) 82 –тал

63


заасан нь цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтанд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн хичээлийг заах эрх зүйн үндэс юм. Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын үзэл баримтлал Улс оронд гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх тусам цагдаагийн алба хаагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх шаардлага улам нэмэгддэг. Мэргэжлийн түвшинг дээшлүүлэх нэг хэлбэр бол алба хаагчдынхаа бие бялдрын тусгай бэлтгэлийн сургалтыг зорилготойгоор сайжруулах явдал юм. Ингэснээр мэргэжлийн болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх ур чадварыг суулгах ач холбогдолтой. Цагдаагийн алба хаагчийн бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа, гардан тулааны ур чадвараас олон хүний амь нас ч хамааралтай байдаг. Судалгаанаас үзэхэд гадны довтолгооны 31% нь цагдаагийн алба хаагч руу, 67% нь иргэдийг хамгаалах үед цагдаагийн алба хаагч руу,12 % нь бусад тохиолдолд гардаг байна. Гол төлөв 60% нь зэвсэггүй, 25% нь хүйтэн зэвсэг болон бусад зүйлс, 10% нь галт зэвсэг, 5% нь уламжлалт бус зэвсэг хэрэглэж довтолдог гэсэн судалгаа. Энэ судалгааг харахад цагдаагийн алба хаагчдад гардан тулааны тусгай аргуудыг бүрэн эзэмшүүлэх шаардлага байдаг нь харагдаж байна. Бие бялдрын тусгай хүмүүжлийг дутуу олгосноор алба хаагчдын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж зүрх судасны, амьсгалын замын, мэдрэлийн, тархины гэмтлийн өвчлөлөөр эмнэлгийн хараа хяналтанд орсон байдал ихээр илэрдэг. Энэ бүхэн нь цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэхийн тулд бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байхаас гадна өөрийн эрүүл мэндийг хамгаалах, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор байнга бэлтгэл сургууль хийж байх шаардлагатай. 64


Цагдаагийн алба хаагч нь өөрийн болон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хуульд заасан үндэслэл бүхий тохиолдолд биеийн хүчийг хэрэглэдэг. Хүч хэрэглэлт нь төрийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад нөлөөлдгөөс гадна Цагдаагийн алба хаагчийн бүхий л үйл ажиллагаа, иргэд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд явагддаг ба биеийн хүч хэрэглэх, баривчлах ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулахыг шаарддаг. Жишээ нь: Биеийн хүч хэрэглэхэд цагдаагийн алба хаагч биеийн сүр хүчийг харуулсан (байлдааны) гардан тулааны аргууд болон хүнийг илтээр дарамтлан зодох зэрэг үйлдлүүд нь тухайн үйл явдлыг харж буй иргэд болон хүч хэрэглүүлж буй хүний ар гэр, үр хүүхдүүдэд дээрх үйлдлээс цагдааг үзэн ядах үзэл бий болдгийг зарим улс орны цагдаагийн байгууллагаас явуулсан судалгаагаар судалж тогтоосон байна. Энэ нь цаашилбал төр ард түмний хооронд зөрчил үүсгэх аюултай нөхцлийг бүрдүүлдэг. Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэлт нь эрсдэлийн шинж чанараас хамаарч янз бүр байна. Гэхдээ биеийн хүч хэрэглэлт нь ихэнхдээ хүний амь аврах, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангах, хууль сахиулахад чиглэгддэг. Биеийн хүч нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн зодолдсоны эсрэг хэрэглэгдэнэ. Нийтийн амгалан тайвныг алдагдуулсан хэн нэгэн хүнийг баривчлан авч явах үед эсвэл цагдаагийн алба хаагчийн эсрэг дайрсан, хамгаалалтанд байгаа обьект руу халдсан зэрэг эсэргүүцэх үйлдлүүдэд хэрэглэгддэг аргуудын нэг нь биеийн хүч юм. Эсэргүүцлийг таслан зогсоохын тулд биеийн хүч хэрэглэлтийг шаардлагатай ба шаардлагатай бус гэж ангилна. Нийтлэг шинж чанараар нь шаардлагыг идэвхтэй эсэргүүцэл, идэвхгүй эсэргүүцэл гэж хоѐр төрөлд хувааж үздэг. Биеийн хүч хэрэглэх арга нь эсрэг хүнийхээ биед шууд нөлөөлөх хүчинд суурилсан байдаг. (Янз бүрийн өвдөлтүүд үүсгэх аргууд, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аргууд) Биеийн хүч нь гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээд эсэргүүцэл үзүүлэх үед биеийн хүчээр айлгаж сэтгэл зүйн дарамтанд оруулах, баривчлах, өөрийнхөө эрхшээлд авах зорилгоор хэрэглэдэг. Биеийн хүч нь бусад хүч хэрэглэх аргуудаас хамгийн хөнгөн хүч хэрэглэх ойлголт юм. Биеийн хүчээр 65


дийлэхгүй бол резинэн бороохойг ашиглах ба резинэн бороохой нь биеийн хүчийг бодвол хүнд хэлбэрийн хүч байдаг. Бороохой нь идэвхтэй эсэргүүцлийн эсрэг хэрэглэгддэг. Цагдаагийн алба хаагчийн хамгийн эцсийн хүч нь галт зэвсэг хэрэглэх хүч юм. Хүч хэрэглэх тохиолдол ба хэрэглэх хүчний хэмжээний шатлалыг жишээ болгон загварчлан үзүүлбэл.

66


Идэвхигүй Байдлаар

Зэвсэг хэрэглэн довтлох, хүн барьцаалах, хүнд, онц хүнд, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугтаахаар оролдох

Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтлох

Хүч хэрэглэх тактик 3-р үе: Галт зэвсэг хэрэглэх

Хүч хэрэглэх тактик 2-р үе: Хамгаалах, барьц чөлөөлөх арга хийх, бултах, гавлах,хүлэх нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх, (резинин бороохой, цахилгаан бороохой, амьсгал боогдуулагч хий гэх мэт)

Хүч хэрэглэх тактик 1-р үе: Биеийн хүч хэрэглэх(хамгаалах, барьц чөлөөлөх, бултах) мөн энэ үед амьсгал боогдуулагч болон нулимс асгаруулагч нэг бүрийн тусгай хэрэглэлийг хэрэглэж болно

Бүрэн хяналтанд авах: Хийх үйлдлийг нь зааж өгөх, хамгаалах, барьц чөлөөлөх арга

Үүргээр харилцах: Ярилцах, нээлтэй асуулт асуух, ятгах, зөвлөх, хууль ѐсны шаардлага тавих Цагдаагийн гадаад байдал: Амрыг эрж өөрийгөө танилцуулах арга хэмжээ авна. Үүнд таних тэмдэг, цагдаагийн алба хаагч болохыг баталсан бичиг баримт (машинтай бол таних тэмдэг хадсан байх) үзүүлэх Цагдаагийн ажилтны зорилго Байдлыг хяналтандаа Саад хийх авах

Таслан зогсоох

67

Цагдаагийн алба хаагчийн үзүүлэх хүчний шатлал

Цагдаагийн биед халдах

Идэвхтэй байдлаар

Нударга зангидах, чичрэх, эсвэл зугтаахаар оролдох хөдөлгөөн хийх

Сэжигтэн хөдлөхгүй байх,үйлдлээ үргэлжлүүлэн хийх

Үг хэлээр Заналхийлэх, шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдэх

Шүд зуух,хялайх,ширтэх,гараа атгах гэх мэт

Үггүйгээр

Хууль ѐсны шаардлагыг эсэргүүцэгчийн үйлдлээ илэрхийлэх хэлбэр


Биеийн хүч хэрэглэх нь цагдаагийн алба хаагчаас маш бага хугацаанд шийдвэр гаргах шаардлага гардаг. Тиймээс биеийн хүч хэрэглэх аргыг амархан гэж ойлгож болохгүй. Цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэхдээ доорх үзэл баримтлалыг мөрдлөг болгоно. Үүнд: 1. Цагдаагийн алба хаагч аль болох биеийн хүч хэрэглэхгүй байхыг эрмэлзэх. 2. Биеийн хүч хэрэглэх гарцаагүй байдал үүссэн үед биеийн хүч хэрэглэх. 3. Биеийн хүч хэрэглэхдээ хүний амь нас,эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй хүчийг сонгож хэрэглэх. 4. Цагдаагийн алба хаагчийн хэрэглэж буй биеийн хүч нь эсэргүүцлийн хүчтэй тэнцүү байх. 5. Биеийн хүч хэрэглэх шаардлага гарсан үед төгс бөгөөд шийдэмгий байх.(ЦАХ –ийн үйлдэл нь) 6. Мэргэжлийн түвшинд биеийн хүчийг хэрэглэх. гэсэн зарчмуудыг баримтлах ѐстой. Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын арга зүйн зарим асуудал Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын арга зүй нь ямар нэгэн улс үндэстний гардан тулааны урсгал, чиглэл биш бие даасан мэргэжлийн сургалт, хүч хэрэглэх тусгай арга зүй юм. Тухайлбал: Цагдаагийн алба хаагч шөнийн цагт сэжиг бүхий иргэнтэй харилцах үед аюулгүй байдлаа хэрхэн хангаж зогсох, тухайн иргэн согтуурсан, мансуурсан, гэнэт санаа сэтгэл нь давчидсан үедээ болон санаатай цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан үед өөрийгөө хамгаалах, зэвсэг, тусгай хэрэгслээ алдахгүй байх аргад тусгайлан суралцсан байх шаардлагатай байдаг. Жишээ нь: Англи, Америкийн Цагдаагийн байгууллага нь цагдаагийн алба хаагч, сэжиг бүхий этгээдтэй харилцахдаа ямар зайд зогсож харилцвал аюулгүй байх талаар туршилт судалгаа явуулж хоорондын зайг тогтоож өгсөн байдаг бөгөөд ихэнхи тохиолдолд цагдаагийн алба хаагч өөрийгөө хамгаалж 68


болох 5–7 метрийн зайд зогсож сэжигтэй этгээдтэй харилцвал өөрийгөө хамгаалах боломжтой хэмээн тогтоосон байна. Турк улсын Цагдаагийн академийн багш нар 85 цагдаагийн алба хаагч руу 1 метрийн зайнаас хутгатай нэг хүнээр гэнэдүүлэн довтлох туршилт явуулахад зөвхөн гурвхан алба хаагч хамгаалж чадсан бөгөөд энэ байдлаас шалтгаалан зэвсэггүй этгээдтэй харилцахдаа 2 метрийн зайд байрлах, зэвсэгтэй этгээдтэй 4 метрийн зайд байрлах гэсэн стандарт тогтоожээ.111 Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл нь спортын гардан тулааны урлаг бус цагдаагийн мэргэжлийн бие даасан сургалтын тусгай загвар бөгөөд практикт туршигдсан аргууд юм. Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа цагдаагийн алба хаагчийн ажлын нөхцөл, эрсдлийн үнэлгээг хийж, гагцхүү тухайн эрсдлүүдээс хамгаалах өөрийн эрхшээлд оруулах, сэтгэл зүйд нь нөлөөлөх аргуудыг тусгайлан судалж, туршсаны үндсэн дээр сургалтанд хэрэглэх. Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт нь өөрийн биемахбодь, сэтгэл зүйгээ удирдаж сургадаг. Мөн практик ур чадвар, биеийн хүчний нөөц, гардан тулааны техникийн цогц хөгжлийг бүрдүүлдэг гэж үздэг. Энэ нь хүний биеийн нөөц хүчийг нэмэх ашиглахад чиглэсэн сэтгэл зүйн цоо шинэ төрөл юм. 1. Тулаан–энэ нь сэтгэлийн нөлөөг ашиглан эсрэг этгээдээ айлгах сүрдүүлэх чадвар юм. 2. Сэтгэцийн нөлөө–маш их хүчтэй мэдээллийг үгээр хүний сэтгэц болон хөдөлгөөний үйл ажиллагаанд нөлөөлөх. Энэ хичээл нь одоо ч нууц гэж тэмдэглэгдсэн байна. Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалыг чанартай явуулах гол үндэс нь багшийн ур чадвар байдаг. Гардан тулааны хичээл зааж буй багш нарыг сургах ур чадвараар нь дотор 4 ангилан авч үздэг.

111

Б.Батжав “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлаа хангах тактик” УБ. 2010. 9 дэхь тал.

69


Тухайлбал:  Эхний шатлалын багш нь зүгээр л дасгал харуулж, сонсогч дуурайж хийдэг.  Хоѐр дахь шатлалын багш нь биеийн хүч нь дотоод хүч гэдгийг сонсогчдод ойлгуулж чаддаг.  Гурав дахь шатлалын багш нь шууд сонсогчийн ур чадварыг нэмэгдүүлдэг.  Дөрөв дэхь шатлалын багш нь эдгээр чадварыг сонсогчдод дамжуулдаг. Сургалтын зорилго нь Цагдаагийн алба хаагч үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардлагатай бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах, биеийн хүч хэрэглэх тусгай аргыг хуулийн хүрээнд хэрэглэх мэдлэг, чадвартай болгоход оршино. Сургалтын үйл ажиллагааны чиг хандлага  Хүний эрхийг хангахад чиглэсэн байх  Цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндийг хамгаалах  Үүрэг гүйцэтгэхэд бие бялдрын бэлэн байдлыг хангасан байх  Сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх  Бусдын болон өөрийн биеийг хамгаалах тусгай арга зүйг эзэмших байх Сургалтын тогтолцоо Цагдаагийн алба хаагчийг бэлтгэх, давтан сургах, бусад албаны сургалт бэлтгэлээр биеийн хүч хэрэглэх сургалт явуулах нэгдсэн үзэл баримтлалыг баримталж, шинжлэх ухааны үндэслэлтэй туршигдаж батлагдсан тусгай аргуудыг боловсруулж сургалтыг явуулж байх зайлшгүй шаардлагатай. Сургалтын үйл ажиллагаанд оролцогчид Сургалт явуулах багш нь заавал хууль сахиулах практик ажлын туршлагатай, заах арга зүйн мэдлэг дадлагатай гардан тулааны каратэ, байлдааны самбо, хапкидо, жиу житсу тулааны 70


төрлөөр хар бүс түүнээс дээш дантай мастер багшийг авч дадлагажуулах, сургалтанд хамруулж багшлах эрх олгосны үндсэн дээр бие дааж сургалт явуулах эрх олгох. Суралцагч нь зөвхөн төрийн тусгай албаны тусгай шалгуур хангаж цагдаагийн албанд шинээр орж байгаа сонсогч болон практикт ажиллаж буй алба хаагчид байна. Сургалтын технологи Сургалт эхлэхийн өмнө сургалтын дотоод дэг журам, аюулгүй арга хэмжээний заваарчилгааг танилцуулах, сэтгэл зүйн хувьд бэлтгэх, сургалтыг сургагч багшийн хяналтанд явуулах, дасгалыг хөнгөнөөс хүндрүү шилжих хэлбэрээр явуулах, Сургалтын агуулга  Онолын мэдлэг  Эрх зүйн мэдлэг  Бие бялдрын ерөнхий дасгал  Бие бялдрын тусгай дасгал  Барьцнаас чөлөөлөх аргууд  Зэвсэггүй довтолгооноос хамгаалах аргууд  Зэвсэгтэй довтолгооноос хамгаалах аргууд  Биед үзлэг хийх аргууд  Баривчлах, хүлэх, хүргэх аргууд  Гавлах аргууд  Резинэн бороохойгоор хамгаалах аргууд  Резинэн бороохойгоор довтлох аргууд  Химийн бодис ашиглах аргууд  Цахилгаан төхөөрөмж ашиглах аргууд  Галт зэвсэг хэрэглэхэд шаардагдах дасгалууд Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын төрөл. 1.Сэтгэл зүйн сургалт - Биеэ дайчлах (техникийг давтахдаа) - Оюун санаагаа дайчлах (хурдыг нэмэгдүүлэх ) 71


Оюун санааны удирдах (мэдрэлийн тогтолцоогоо сайжруулах) - Өвдөлт түүний хяналт ( Өвдөлтийн босгыг нэмэгдүүлэх) - Бүх айдсыг хянах 2.Биеийн эрчим хүчний сургалт - Хүний эрчим хүчний төрөл - Биеийн дотоод энергийг тохируулах - Амьсгалын дасгалыг сайжруулах - Амьсгалыг удирдах 3.Биеийн эрчим хүчийг нэвтрүүлэх сургалт Энэ нь сэтгэл зүйн хувьд (Тулааны транс төлөвт орох) тухай нөхцөлд орох араатан, анчин, дайчны дүр төрхийг сануулна. -

Арга зүй Биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын үндсэн аргуудад бэлтгэлийн ерөнхий болон тусгай зарчмын аргачлалуудад тулгуурлан сургалтын арга зүйг бий болгоно. Энэ нь юуны өмнө хөдөлгөөнт үйлдлүүд энэ нь сургалтыг бодитой болгох зорилготой. Ерөнхий бэлтгэлийн аргууд Тухайн хүний бие организмд нөлөөлөхүйц олон төрөлт дасгалууд ордог. Энэ нь төрөл бүрийн спортын төрлүүдийн дасгалаас сонгож авсан дасгалуудын нийлбэр. Сэргээн сануулах зааварчлах, давтуулах арга Сэргээн сануулж зааварчлах, давтуулах арга нь сургалтын явцад өөрчлөгдсөн хөдөлгөөнүүдийг сэргээн сануулж өөрчлөгдсөн хөдөлгөөнийг засаж хийлгэх. Энэ арга сургалтын үндсэн ба бэлтгэл шатанд өргөн хэрэглэгдэнэ. Уралдах арга Энэ арга уралдааны хэлбэрийг ашиглах ба хичээллэгсэд хамтрагч нартайгаа уралдан тэмцэлдэхээс гадна өөрөө

72


өөртэйгөө өрсөлдөх буюу техникээ сайжруулах зорилго өмнөө тавих ѐстой. Тоглоомын арга Энэ арга нь бие даасан санаачлагатай, сэтгэн бодох, хурдан шаламгай болоход маш их тус болж өгдөг. Тусгай аргууд Үгээр болон харцаар нөлөөлөх арга Багш хүн үгийн хүчээр суралцагчдад бүх талаар нь нөлөөлж чаддаг. Юун түрүүн хатуу үгээр сэтгэлийг нь үхүүлэх бус эелдэг урам хайрласан үг ч гэсэн маш сайн үр дүнд хүргэдэг.Үгээр үнэлэхдээ сайшаан магтах буюу тодруулан хэлж өгөх жишээтэй. Сонсголоор орон зайгаа мэдрэх арга Энэ арга нь сургалтын явцад харааны болон сонсголын тусламжтайгаар,хөдөлгөөнтэй уялдсан байх ѐстой. Өөртөө үнэлэлт өгөхийн тулд хөдөлгөөн хийхдээ нүдээ аньж хийх нь хөдөлгөөнөө мэдрэх бололцоог илүү олгодог. Идеамоторын ба аутогены аргууд Энэ арга нь өөртэйгөө ярих, хийсвэрээр сэтгэх, булчин хөдөлгөөн болон бусад мэдрэмжээ ашиглаж өөрийнхөө сэтгэл зүй болон биеийн ерөнхий байдлыг мэдэрснээр дасгалаа хийхэд бэлэн байх. Хийх дасгалдаа анхаарлаа төвлөрүүлэн булчингаа чангалсан байна. Сэтгэл зүйн хувьд дотоод сэтгэлээрээ өөрийгөө захиран анхаарлаа төвлөрүүлнэ. Сургалтын орчин Сургалтанд тохирсон аюулгүй орчин бүрдүүлсэн, матрас дэвссэн спортын заал, биеийн тамирын элс эсвэл үртэс дэвссэн талбай, хээрийн сургалтын зүлэгтэй тэгш талбайд сургалт бэлтгэлийг явуулна.

73


Үр дүн, үнэлгээ Сургалтын үр дүнг үнэлж дүгнэхдээ тухайн алба хаагчийн онолын мэдлэгийг бодлого,тестээр шалгах, биеийн хүч хэрэглэх аргуудыг хэрхэн эзэмшсэн байдлыг биеэр хийлгэж дүгнэнэ. Онолын мэдлэгийг шалгах бодлого, тестийг боловсруулахдаа жишээ нь: Эрсдэл бүхий нөхцөл байдалд алба хаагч хуулийн хүрээнд биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргаж чадаж буйг тогтоох, шүүхийн өмнө хуулийн дагуу биеийн хүч хэрэглэснээ нотлох гэх мэт. НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ Нэгдүгээр бүлгийн судалгааны ажлаар Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын онолын маргаантай байсан асуудлыг монгол үг зүйн үндэс, гадаадын зарим орны цагдаагийн хууль, сургалт бэлтгэлийг судалж тодорхойлсон ба түүнд тулгуурлан монгол улсын цагдаагийн байгууллагын түүхэн уламжлалд цагдаагийн алба хаагчийг тусгайлан биеийн хүч хэрэглэх сургалтанд сургаж бэлтгэж байсан эсэхийг түүвэрлэн судалж дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлснээс гадна өөрийн орны цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын үзэл баримтлалыг тодорхойлох үндэс болж өгсөн. Үзэл баримтлалын хүрээнд цаашид биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа нэгдүгээр бүлгийн судалгааны ажил ач холбогдолтой гэж дүгнэж байна.

74


ХОЁРДУГААР БҮЛЭГ ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУДЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

75


& АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ Аль ч улс орны хувьд дотоод аюулгүй байдлыг ханган, нийгмийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаагийн байгууллага нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Хүний эрхийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж буй өнөө үед хүний эрх чөлөөнд халдах, эрхийг хязгаарлах гэдэг нь маш төвөгтэй асуудал юмаа. АНУ. Хүний эрхийг дээдэлдгээрээ дэлхийд тэргүүлэгч орон болох Америкийн нэгдсэн улсад цагдаагийн алба хаагчиддаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулдаг эсэхийг судалж үзэхэд Америкийн нэгдсэн улсын цагдаагийн сургалтанд “Гэмт хэрэгтэй тэмцэх сургалтын байгууллагын 2013 оны сургалтын цаг сэдвийн төлөвлөгөө”112гэсэн гарын авлагын “Сургалт” гэсэн заалтанд сургалтыг дотор нь Үндсэн кредитын сургалт, Ахисан түвшний кредитын сургалт, Сургалтанд зориулагдсан тусгай шалгуурын сургалт гэсэн 3 төрөлд авч үзсэн байна. Үүний Тусгай шалгуурын сургалт нь онол болон биеийн дасгал сургалтаар явагдана.Тусгай шалгуурын сургалт нь: Доод эрсдэлийн курс, Дунд эрсдэлийн курс, Дээд эрсдэлийн курс гэсэн 3 төрөлд явагдахаар заажээ. 1. Доод эрсдэлийн курсийн сургалт нь лекц болон дасгал, компютер дээр харуулах сургалт. 2. Дунд эрсдэлийн курсийн сургалт нь лекц болон дасгал, гадаа талбайд хийх сургалт, энэ хичээл нь бие бялдрын дасгал сургуулилтанд тулгуурлана.

112

www.docjt.ky.gov

76


3. Дээд эрсдлийн курсийн сургалт нь: - Галт зэвсгийн сургалт:(гар буу,урт бууг цаг агаарын ямарч нөхцөлд хэрэглэж сурах сургалт) - Жолоодлогын сургалт:(аюул тохиолдсон үед цаг агаарын ямарч нөхцөлд тээврийн хэрэгслийг жолоодох дадлага) - Хамгаалах тактик:(биеийн хүч хэрэглэх, баривчлах, гавлах сургалт) Сорилтонд оруулах сургалт: (35 feet –ээс дээш өндөрт хийгдэх аюултай дасгалууд)113 гэсэн хичээлүүд орохоор заажээ. Уг хичээлүүдийг “Чадвар олгох сургалтын төв” хариуцан явуулдаг ба тус төв нь “Бие бялдрын сургалт болон хамгаалалтын хэлтэс”, “Тээврийн хэрэгсэл хариуцсан хэлтэс”, “Галт зэвсгийн хэлтэс”114 гэсэн 3 хэлтэс сургалтыг зохион байгуулан явуулж байна. Мөн дээрх номын “Чадвар олгох сургалт” гэсэн заалтанд “Практик чадвар олгох сургалт” гэсэн хэсэгт энэ сургалтаар хүч хэрэглэх сургалт явагдана. Нийт – 40 цаг115 - ийн сургалт явагдана гэж төлөвлөгджээ. Мөн цагдаагийн мэргэжил олгох сургалтанд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын шинэ загвар болох “L.O.C..U.P”116 гэсэн хөтөлбөрийг Lt. Kevin Dillon гэгч цагдаагийн сургагч багш боловсруулж, сургалт бэлтгэлээ явуулж байгаа бөгөөд энэ сургалт нь цагдаагийн сургалтанд зориулсан тусгай загвар юм ... гээд Европын холбооны улс орнуудын цагдаагийн сургагч багш нар энэ сургалтанд хамрагдаж уг загварыг өөр өөрийн цагдаагийн сургалтанд нэвтрүүлж байгаа талаар сайтад мэдээлсэн байна. Дээрх баримтуудаас үзэхэд АНУ–аас цагдаагийн боловсрол олгох сургалтандаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулдаг болох нь харагдаж байна.

113

www.docjt.ky.gov мэдээллийн сайтад “criminal justice training 2013 training scheduie“ 41- дэхь тал. 114 www.docjt.ky.gov Мөн тэнд 1 –дэхь тал. 115 www.docjt.ky.gov Мөн тэнд 88 –дэхь тал. 116 https://www.policecombat.com/

77


Мөн Америкийн нэгдсэн улсад олон улсын цагдаагийн удирдах холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг холбооноос цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн чиглэлээр судалгаа явуулдаг ба үүний дотор цагдаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн талаар жил бүр судалгаа явуулж дүн шинжилгээ хийж цагдаагийн албадад санал дүгнэлт хүргүүлж ажилладаг юм байна. Уг холбоо нь 1995 оноос эхлэн үндэсний цагдаагийн хүч хэрэглэх өгөгдлийн сангийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба тус байгууллагын тайланд цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг цагдаагийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн нэг төрөл гэж авч үзсэн байна. ”Хүч” гэдэг нь цагдаагийн ажилтны хууль ѐсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн үйлдэлд, сэтгэл зүйд нь нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хэлнэ.” гэж тодорхойлоод “Хүч” нь биеийн хүч, химийн хүч, цохилтын хүч, цахилгаан төхөөрөмжийн хүч, галт зэвсгийн хүчний нийлбэр юм.117 гэж тайлбарлажээ. Цагдаагийн алба хаагчийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн төрлийг тайлбарлахдаа :  “Биеийн хүч” гэж гар, хөлөөрөө өшиглөх, цохих, биеэрээ хийж болох бусад аргуудыг,  ”Химийн хүч”гэжнулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бодис болон химийн бодис ашиглахыг,  “Цохилтын хүч” гэж резинэн бороохой болон бусад төрлийн цохилтын хэрэгслийг,  “Цахилгаан төхөөрөмжийн хүч” гэдэгт цахилгаан бороохой, ухаан алдуулдаг буу, taser, цахилгаан зэвсгүүд,  “Галт зэвсгийн хүч” гэж төрөл бүрийн галт зэвсгүүдийг хэрэглэхийг ойлгоно.118 гэж тайлбарласан нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл гэж тусад нь авч үзээгүй хүч хэрэглэх гэсэн нэг ойлголтын хүрээнд авч үзсэн байна. 117

Police use of force in America 2011.1 дэхь тал.( International Association of Chiefs of Police) 118 Joel H.Garner,Christopher D.MaxweII.“Use of Force by Police” 68дахь тал.

78


Дээр дурьдсан мэдээллийн төвийн сангаас гаргасан цагдаагийн ажилтнуудын хүч хэрэглэсэн үйлдэлд хийсэн зарим судалгааг судалж үзэхэд 1991–2000 оны хооронд 149,390,551 хүн амыг төлөөлж, 45,913,161 дуудлагын үйлчилгээнд 177,215 хүн хүч хэрэглэсэн явдал, мөн цагдаагийн ажилтны хүч хэрэглэсэн талаар 8,082 гомдлын талаарх мэдээлэл байсан байна. Зарим тохиолдолд нэг жилийн мэдээллийг төвлөрүүлэн харьцуулж хүч хэрэглэсэн түвшинг судалж харуулдаг бол олон жилээр гаргасан судалгаа нь хүч хэрэглэсэн үйл явдлыг групп болгон харуулдаг байна. Дээрх мэдээллийн сангийнзарим судалгааны үр дүнгээс: 1. Цагдаа хэр ойрхон хүч хэрэглэдэг вэ? гэсэн асуултанд 10,000 үйлчилгээ авахыг хүссэн дуудлагын 3,61 хувьд нь цагдаа хүч хэрэглэсэн гэсэн мэдээлэл харагдаж байна. Энэ нь цагдаа 0,036% хүч хэрэглэсэн гэсэн үзүүлэлт юм. Нөгөө талаас нь авч үзвэл 99,9639 % цагдаа хүч хэрэглээгүй байна. 1999 онд 10,000 үйлчилгээ авахыг хүссэн дуудлаганд цагдаа хэдий хэмжээний хүч хэрэглэсэн үзүүлэлт Хүн амын тоо

Бусад

1 2 3 4 5 6 7 8

0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00

Биеийн хүч

Химийн хүч

13,39 2,45 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,72

0,00 1,54 0,00 0,00 0,00 0,00 8,02 0,46

Цахилгаан төхөөрөмж 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00

Цохилтын хүч 1,34 0,05 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,49

Галт зэвсэг

Нийт

0,00 0,05 0,00 0,00 0,00 0,28 0,00 0,08

14,73 4,10 0,00 0,00 0,00 0,28 8,02 1,75

Тэмдэглэл: Энэ мэдээлэл нь цагдаагийн хүч хэрэглэх үйл явцыг тодорхойлж байна.

79


Энэ нь хүчний дэд түвшинг хэрэглэж буй цагдаа тус бүрийн үйл явдлын хувийг харуулж байна. Хүн амыг ялгах тэмдэг 1 2 3 4 5 6 7 8

0 - 15,000 15,001 – 35,000 35,001 – 55,000 55,001 – 85,000 85,000 – 170,000 170,001 – 500,000 500,001 – 1,000,000 1,000,001 – 99,999,999

2. Цагдаагаас хэр их хүч хэрэглэгдсэн бэ? гэсэн асуултанд 1999–2000 он хүртэлх судалгаагаар цагдаагийн ажилтануудын хамгийн их хэрэглэж байсан хүч нь биеийн хүч байсан ба түүний дараа химийн хүч дараа нь цохилтын хүчийг хэрэглэж байсан байна. Химийн хүчийг хэрэглэхнь (нулимс асгаруулагч) галт зэвсэг, цохилтын хүч, цахилгаан төхөөрөмжийн нийт хүчний нөлөөллөөс илүү байсан.

Биеийн хүч Химийн хүч Цохилтын хүч Галт зэвсэгийн хүч 0%

20%

40%

60%

80%

80

100%


3. Цагдаа ямар нөхцөл байдалд хүч хэрэглэдэг вэ?гэсэн асуултанд1999-2000 оны мэдээлэлд хамгийн их байнгын нөхцөлд хэрэглэгдсэн хүч нь баривчилгаа байсан ба түүний дараа эмх замбараагүй байдал, дараа нь зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоох, уг жилүүдийн үйл явдлын мэдээлэлд хамгийн их хэрэглэгдсэн хүч нь баривчилгаа 39 %, дараагийн том ангилал нь эмх замбараагүй байдал 21%, зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоосон 14% байсан байна. Зөрчилтэй тээврийн

Гэр Хэв журам зөрчил - 21%

Согтуу -

Баривчлах

Мөрдөн байцаах

4. Жолооч архи болон мансууруулах бодис хэрэглэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үед хүч хэрэглэх Тээврийн хэрэгслийг зогсоосон үед жолооч архи болон мансууруулах бодис хэрэглэснийг урьдчилан таамагласан үед урьдчилан арга хэмжээ авна. 1995–2000 онд 838,000 архи уусан зөрчилд мөн хэмжээний хүч хэрэглэсэн гэсэн мэдээлэл байна.

81


Бүх хүч хэрэглэсэн үйл явдлын 46%-ийг архи уусан эсвэл мансуурсан зөрчил эзэлж байжээ.119

350 300 250 200 150 100 50 0

Согтуу Эрүүл Мэдэгдэхгүй

Дээрх судалгаанаас харахад биеийн хүч хэрэглэх гэх нэр томьѐог мөн хэрэглэдэг нь ажиглагдаж байгаагаас гадна мэдээллийн сангаас маш олон төрлийн мэдээллүүдийг авч дүн шинжилгээ хийх боломжтой нь харагдаж байна. Америкийн нэгдсэн улсын цагдаагийн алба хаагчдын хамгийн их хүч хэрэглэсэн хүч нь биеийн хүч байна. Мөн уг судалгаанд зөрчил гаргагчдын дийлэнх хувийг согтуу буюу мансуурсан үедээ үйлдсэн байгаа нь манай орны хэв журмын нөхцөлтэй ижил төстэй байгаа нь харагдаж байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний цагдаагийн хүч хэрэглэсэн мэдээллийн талаарх нэгдсэн сантай адил мэдээллийн санг Монгол улсад бий болгох нь практик үйл ажиллагаанд хяналт тавих, цагдаагийн мэргэжлийн сургалтыг төлөвлөх, арга зүйг боловсруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

119

Police use of force in America 2011. 2,3– дахь тал.

82


ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ Оросын холбооны улсын Дотоодыг хамгаалах яамны Цагдаагийн байгууллагын хууль, сургалтанд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалт явуулдаг эсэхийг судалж үзэхэд 2011 онд Цагдаагийн байгууллагын хууль120 батлагдаж Цагдан сэргийлэх байгууллага нь Цагдаагийн байгууллага болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна. ОХУ –ын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг судалж үзэхэд уг хуулийн 18–р дугаар зүйлд: “Хүч хэрэглэх эрх, тусгай хэрэгсэл, галт зэвсэг” гэсэн заалтын 1–т “Цагдаагийн ажилтан холбооны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, өөрийн биеэр буюу нэгжээр (бүлэг) ашиглах эрхтэй”121. гэж заасан нь манай орны цагдаагийн албаны шинэ хуульд заагдсан “Биеийн хүч” гэх нэр томьѐо бусад оронд мөн ижил хэрэглэгддэг болох нь харагдаж байна. Мөн хуулийн 18–р зүйлийн 4–т “Цагдаагийн ажилтан тусгай бэлтгэлийн сургалтанд суусан байх ѐстой. Үе үе биеийн хүч ашиглахтай холбоотой болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх чадварыг нь шалгах”122 гэсэн заалт нь Оросын холбооны улсын цагдаагийн байгууллага алба хаагчиддаа биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг тогтмол явуулахаас гадна хүч хэрэглэх тусгай бэлтгэлийг нь тогтмол шалгаж байхаар хуульчилсан нь төрөөс тус сургалтанд онцгойлон анхаарч ач холбогдол өгсний баримт юм. Тус хуулийн 18–р зүйлийн 5–д ”Цагдаагийн тусгай бэлтгэлийн сургалтын хөтөлбөрийн агуулга нь дотоод хэргийн чиглэлээр 120

Федеральный закон Российской Федерации от 7 февраля 2011 года № 3-ФЗ "О полиции" 121 Федеральный закон Российской Федерации от 7 февраля 2011 года № 3-ФЗ "О полиции"Статья 18- 1. 122 Мөн тэнд. 18 –р зүйл: 4-дэхь заалт.

83


холбооны гүйцэтгэх эрх бүхий байгууллагаас тогтоосон байна.”123 гэж заасан нь биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэн тодорхой-лохыг тусгайлан авч үзсэн байна. Эдгээр заалтуудаас харахад Оросын холбооны улсын цагдаагийн хууль, мэргэжил олгох сургалтанд биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэл гэх нэр томьѐог хэрэглэдэг болох нь ажиглагдаж байна. Мөн хуульд Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх ойлголтыг тайлбарлахдаа “Биеийн хүч” гэж албаны тусгай үүргийг амжилттай биелүүлэхэд шаардлагатай бие бялдрын янз бүрийн чанар, ур чадварыг (мэдлэг, дадлага, хурд, тэвчээр, гардан тулааны аргыг)124 ойлгоно. гэж заасан нь биеийн хүчийг зөвхөн гардан тулааны арга биш хурд, тэвчээр, ямар ч нөхцөлд өөрийнхөө биеийн бүхий л хүчийг дайчлах асуудлыг авч үзсэн нь АНУ–ын цагдаагийн мэргэжил олгох сургалттай харьцуулахад зөвхөн бие бялдар, гардан тулааны хүрээнд авч үзсэн нь дээрх хууль зүйн баримт бичиг болон доорх судлаачдын бүтээлүүдэд тусгагдсан байна. ОХУ–ын армийн гардан тулааны нэрт багш А.А.Кадочников өөрийн судалгааны бүтээлдээ гардан тулааны онолын үндэс, гардан тулааны шинжлэх ухаан, хэлбэрүүдийг шинжлэх ухааны үүднээс судалж тайлбарласан байгаа ба дээрх онолыг ойлгомжтой болгох зорилгоор схемчлэн үзүүлсэн байна. Гардан тулаан гэдэг нь: Хүнд дүрсэлж ойлгуулж болдоггүй түүнийг хэрэглээгүй тохиолдолд мэдрэгдэхгүй, хүний нүдэнд үл үзэгдэх зэвсэг юм. Гардан тулааны тусгай загвар болох “ОХУ–ын зэвсэггүй тэмцэх загвар” нь өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, иргэдийн болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, биомеханик, анатоми, физиологи, сэтгэл зүйн шинжлэх ухааны талаарх цогц мэдлэг дээр тулгуурласан

123

Мөн тэнд. 18-р зүйл. 5- дахь заалт. Федеральный закон Российской Федерации от 7 февраля 2011 года № 3-ФЗ "О полиции"Статья 20. Применение физической силы 124

84


хүний оршин тогтнох тусгай систем юм.125 Өөрөөр хэлбэл хүнд хэцүү байдлаас гарах арга замыг хайж олох бие махбодь, сэтгэл зүйгээ бэлтгэх тусгай сургалтыг /Тусгай модуль/заадаг.126гэсэн нь Оросын холбооны улс цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг шинжлэх ухааны маш өндөр түвшинд судлагдсан нь ажиглагдаж байна. Тухайлбал: Гардан тулааны үзэл баримтлалыг доорх байдлаар схемчилсэн байна. 1. Гардан тулааны шинжлэх ухаан/Схем – 2/127

Хүрээлэн буй орчны эд зүйлс

Бодитой эд зүйлс

Үйл ажиллагаа

Субьективна (Харилцаа)

125

Хүн

Идэвхтэй (төгс шинэчлэгдсэн)

Юриг Серебрянский “Спецподготовка и рукопашный бой” 2006он. Гарын авлагын танилцуулга. 126 http://spezpodgotovka.ru/ сайтын мэдээлэлд. 127 Мөн тэнд 136 дахь тал.

85


2. Гардан тулааны онолын үндэс /Схем – 1./

128

Үзэл Баримт лал

Ар га

Зарчим ба хуулиуд

Бүтэц

Гардан тулааны үйл ажиллагаа

128

Хэрэгсэл

Арга зүй

А.А Кадочников, М.Б. Ингерлейб “ Специалный армейский рукопашный бой”Система А.А. Кадочникова. Ростов – на- Дону.2005 стр- 113

86


/Схем – 3/129 Гүн ухаан Ямар нэгэн аюул байхгүй гэдгийг баталж чадахгүй

Гардан тулааны физик Тодорхой түвшинд хууль, зарчим дээр тулгуурладаг

Гардан тулааны хууль Ямар нэгэн гарцгүй үзэгдэл (Сатуция) байдаггүй

Эрүүл мэндийн бэлтгэл

Тактик ба стратеги

Хээрийн болон онцгой нөхцөл байдал

Төрийн номлол

Гардан тулааны иж бүрэн бэлтгэл Бүх талыг хамарсан тасралтгүй төлөвлөгөө

Гардан тулаан

Тусгай бэлтгэл

Сэтгэлзүйн байдал

Армийн бэлтгэл

Биеийн бэлтгэлжилт

Амьд үлдэх Үйлажиллагааны сургалт

± 1 °C Бэртлүүд Хордолт

± 1 °C Шархдах

Байлдааны бэлэн байдал, амьд үлдэх ялагдашгүй байх

Бүрхэг үед h мм

Физик - Газарзүй

Сэтгэлзүйн доройтол Хордолтоос үүсэх өвчлөл Халдвараас үүсэх өвчлөлүүд Стресст орох

Нартай үед Амьтан, ургамлын аймаг Газар орны байрлал Усны байдал

Цангах өлсөх

129

ө

Халах Бээрэх

Айх

Ядрах

ганцаардах

өвчин тусах

Мөн тэнд 4 дэхь тал.

тусах

87

Байгаль


3. Гардан тулааны төрлүүд/Схем – 4 /130 Армийн гардан тулаан

Цагдаагийн гардан тулаан

Гадаад довтолгооноос төр,улсаа хамгаалах

Улс орны дотоод дахь хэв журмыг сахиулах

Аюултай нөхцлийн шатлал

Хүний амь насанд аюул учруулна.

Хязгаарлах нөхцөл ба удирдамж

ОХУ-ын цэргийн номлол. ОХУ-ын БХЯ-ны сайдын тушаал цэргийн стратеги тактик

Хүний амь насанд аюул учруулдаггүй боловч зарим үед аюул учруулах нөхцөл бий болдог. ОХУ –ын Эрүүгийн хууль, УЕП –оос хяналт тавих, холбогдох хууль зүйн актууд. Хуулийн дагуу гэмт этгээдийг баривчлах

Зориулалт

Байлдааны ажиллагаанд Хүрэх зорилго

130

Ямарч үнээр хамаагүй байлдааны даалгаврыг биелүүлэх

Мөн тэнд 63дахь тал.

88

Спортын гардан тулаан Спортын шинжтэй байна. Бүх нийтийн Бүгд хүртээмжтэй Тодорхой харагдахуйц Ухамсартай Аюулгүй байдлыг хангасан Хүний амь насанд аюул учруулдаггүй

Спортын дүрэм, журам

Спортын ялалтанд хүрэх


БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ АНУ–ын засгийн газраас 1945 онд БНСУ–ын Үндэсний Цагдаагийн хүчийг зохион байгуулж өгсөн бөгөөд 1948 онд Солонгосын дотоод хэргийн яамны бүтцэд Үндэсний цагдаагийн их сургууль, Цагдаагийн академи, цагдаагийн коллеж гэсэн сургуульд боловсон хүчнээ бэлтгэж байна. Үндэсний цагдаагийн их сургууль нь 4 жилийн сургалт явуулдаг ба нийт 172 кр цагийг олж авах ѐстой. Үүнээс тусгай бэлтгэлийн хичээлээр хээрийн сургалт – 8 кр, Цэргийн урлаг хичээл(жудо,таеквондо, хапкидо, кендо хичээл) -8 кр131 тус тус заагддаг ба эрэгтэй,эмэгтэй алба хаагч гэж ангилан эмэгтэй, эрэгтэй алба хаагчдад тохирсон сургалт явуулдаг онцлогтой. Мөн богино хугацааны сургалтууд тогтмол явуулдаг. (2–4 долоо хоногийн сургалтууд) Сургалтын агуулгыг судалж үзэхэд доорх байдлаар кредит, цагт хуваарилсан байна.132 Газар

Гол 30 кредит

Гол үндсэн 85 кредит

131 132

Хуулийн хэлтэс Цагдаагийн Эрүүгийн байгууллагын мөрдөн тухай хууль байцаах Шаардагдах -20 кр Нэмэлт -10 кр Тухайн хууль-43 кр Төрийн захиргааны 12 кр Цагдаагийн ухаан 30 кр

Шаардагдах20 кр Нэмэлт-10 кр

http://polis.osce.org/ http://www.police.ac.kr:8090/eng/info/open.jsp

89

Төрийн захиргааны хэлтэс Цагдаагийн Нийгмийн дэг байгууллага журам Төрийн захиргааны ШаардагдахШаардагдах20кр 20кр Нэмэлт-10 кр Нэмэлт-10 кр Тухайн хууль - 35 кр Төрийн захиргааны 20 кр Цагдаагийн ухаан 30 кр


Либерал урлагийн 25 кредит Бусад кредит

32

Англи хэл(англи хэл,соѐл,яриа,унших,зохиол болон хэргийн талаар англи хэл дээр), хоѐрдахь хэлний унших,яриа ( Хятад, Япон, Орос, Герман, Франц, Испани, Араб), Социологи, Улс төр, Байгалийн шинжлэх ухаан, Түүх, Спорт Цэргийн урлаг ( 8 кр) Сахилга (16 кр)Цагдаагийн албанд хээрийн сургалт (8кр) Нийт -172 кр

Мөн Үндэсний төв Цагдаагийн академийн сургалтыг судалж үзэхэд доорх онцлогууд ажиглагдаж байна. Үүнд: Шинээр суралцаж буй сонсогч нь цагдаагийн академийн зургаан сарын сургалтын хөтөлбөрт хамрагддаг. Сургалтын хөтөлбөр нь 3 долоо хоног тасралтгүй биеийн тамир, 4 долоо хоног ажлын байран дахь сургалт, нийт 6 сарын хугацаанд заасан хөтөлбөр, түүний дотор урьдчилсан боловсролын сургалт 17 долоо хоног явагдахаар тогтоожээ. Үүнээс гадна Үндэсний төв Цагдаагийн академи нь цагдаагийн туслах ажилтныг сургах үүрэгтэй байна. Цагдаагийн туслах ажилтанд шаардагдах ур чадварыг олгох сургалт явуулдаг ба 2-3 долоо хоногийн турш сургалтанд хамруулж төгсгөдөг байна.133

133

http://polis.osce.org/countries/details?item_id=62

90


БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН СУРГАЛТ Турк улсын цагдаагийн академи нь цагдаагийн мэргэжил олгохсургалтын хүрээнд “Цагдаагийн хамгаалалтын тактик” (polissavunma taktikleri)134гэсэн нэртэй хичээлээр биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг явуулж байна. “Цагдаагийн хамгаалалтын тактик” хичээл нь каратэ, айкедо, жудо, krav maga гэсэн тулааны төрлүүдийн мэхний нийлбэрээс бүрдсэн тусгай загвар юм. Тус сургалтанд зориулан гаргасан сурах бичигт сэдвүүдийг доорх байдлаар төлөвлөн бичжээ.  Хүч хэрэглэх онол  Зэвсэггүй довтолсон үед  Хутгатай довтолсон үед  Авч явах аргууд  Барьсан үед мултрах аргууд  Урдаас дайрсан үед хамгаалах баривчлах аргууд  Араас дайрсан үед хамгаалах баривчлах аргууд  Зэвсэг булаахыг оролдох, зэвсгээр довтолсон үед хамгаалах, баривчлах аргууд  Бүх төрлийн гав хэрэглэх аргууд  Нэгжлэг хийх авч явах аргууд  Бороохой хэрэглэх аргууд  Химийн бодис хэрэглэх аргууд  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх аргууд гэсэн сэдвүүд багтсан байна. Мөн Турк улсын цагдаагийн академийн сургалтын танилцуулгад хичээл тус бүрийн кредит цагийн хуваарилалтыг хичээлийн жилийн семистр бүрт хуваарилсан хуваариас биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн хичээлийг сонгон харахад 134

Mursei Sevindik. “polis savunma taktikleri”Ankara.2007.

91


семистр бүр 4 кр орохоор төлөвлөсөн нь Турк улсын цагдаагийн сургалтанд “Цагдаагийн өөрийгөө хамгаалах тактик” хичээл нь бусад хичээлээс илүү олон цагаар заагддаг нь ажиглагдаж байна. Турк улсын цагдаагийн академийн сургалтын төлөвлөлт. 1 - р семестрийн хичээл 1 135 SNO

Курс CODE

Хичээлийн нэр

Хяна хад

Хянахад Credits

1

101

Хэв журам сахиулах танилцуулга

2

4

2

112

ХУУЛЬ танилцуулга

2

3

3

113

Социологийн

2

3

4

114

ҮНДСЭН ХУУЛИЙН ТУХАЙ

2

3

5

115

МЭДЭЭЛЭЛ, ажлаас халах арга техникийг ЗЭВСЭГ

4

4

6

116

POLICE ХАМГААЛАХ ТАКТИК, RESPONSE-1-

4

4

7

109

ЗАРЧИМ БА хувьсгалын ТҮҮХ

2

2

8

110

Турк хэлний

2

2

9

117

ENGLISH-I

2

3

10

106

ФИЗИК БОЛОВСРОЛЫН-I

2

2

11

118

Удирдамж, ӨРГӨДӨЛ-I

2

НИЙТ

26

135

30

http://www.pa.edu.tr/?app=4AE70CE1-0C8A-406B-A01D-E0106BF55F69

92


1-р ангийн Хаврын семистр - 2-р семистрийн дүн гарна SNO

Курс CODE

Хичээлийн нэр

Хянахад

Хянахад Credits

1

212

POLICE ҮҮРЭГ, урьдчилан сэргийлэх бүрэн эрх

2

3

2

213

Сахилгын ХУУЛЬ

2

3

3

214

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ (ерөнхий)

2

3

4

215

АЛБАН ДҮРЭМТЕХНИКИЙН бичих

3

3

5

216

GUN Шидэлтийн болон програмууд-I

3

4

6

217

POLICE ХАМГААЛАХ ТАКТИК, RESPONSE-II

4

4

7

210

Турк хэлний II

2

2

8

218

ENGLISH-II

2

2

9

209

Зарчим, хувьсгал ТҮҮХ II УЛСЫН

2

2

10

206

ФИЗИК БОЛОВСРОЛЫН-II

2

2

11

219

COMPUTER

2

2

26

30

НИЙТ 2 жилийн намрын семистрт - 3-р улирал SNO

Курс CODE

Хичээлийн нэр

Хянах ад

Хянахад Credits

1

312

Захидал харилцааны нууц, криминалистикийн дүрэм журам

3

4

93


2

313

ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА, харилцаа холбоо,

2

2

3

314

POLICE ЁС

2

2

4

301

ХҮНИЙ ЭРХ

2

3

5

315

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ (тусгай)

2

3

6

316

Буу, Шидэлтийн ТУРШЛАГЫН-2

4

4

7

317

POLICE ХАМГААЛАХ ТАКТИК, RESPONSE-3-

4

4

8

318

Бизнесийн Англи хэл

2

2

9

310

МЭРГЭЖЛИЙН ӨРГӨДӨЛ-1-

3

4

10

306

ФИЗИК БОЛОВСРОЛЫН-3-

2

2

НИЙТ

26

30

2-р ангилалын Хаврын семистр - 4-р үе SNO

Курс CODE

Хичээлийн нэр

Хянахад

Хянахад Credits

1

412

Нийгмийн сэтгэл

2

2

2

401

Олон нийтийн аюулгүй байдал

2

3

3

413

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

3

4

4

414

Болсон үйл явдлын шүүх ХАМГААЛЛЫН, газар

2

4

94


5

415

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

2

3

6

416

Буу, Шидэлтийн ТУРШЛАГЫН-3-

4

4

7

417

POLICE ХАМГААЛАХ ТАКТИК, RESPONSE-4-

4

4

8

418

TRAFFIC

2

2

9

410

МЭРГЭЖЛИЙН ӨРГӨДӨЛ-2

2

2

10

406

ФИЗИК БОЛОВСРОЛЫН-4-

2

2

11

419

Туршлага-2

1

НИЙТ

26

30

ХОЁРДУГААР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ Энэ бүлгээр ОХУ, АНУ, Солонгос, Турк зэрэг гадаадын зарим улс орны цагдаагийн боловсрол олгох сургалтанд цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтыг хэрхэн төлөвлөж, явуулдаг талаар судалж үзэхэд Солонгос улсын үндэсний цагдаагийн академийн сургалтанд 8кр, Турк улсын цагдаагийн академийн сургалтын төлөвлөгөөнд 16кр, цагийн төлөвлөлтөөр заагддаг нь судалгаанаас харагдаж байна. Мөн бусад орны цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх тусгай бэлтгэлийн сургалтын онцлогийг өөрийн орны сургалт бэлтгэлтэй харьцуулан сургалтын шинэ загвар, хөтөлбөр (киррикюлим) боловсруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж дүгнэж байна.

95


ЭШЛЭЛ АВСАН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮД, НОМ ЗОХИОЛ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ Монгол хэл дээрх эшлэл авсан судалгааны бүтээлүүд 1. А.Думбурай “БНМАУ-ын цагдан сэргийлэх байгууллагын зарим эрхийн актууд” УБ хот.1988 он. 2. А.Думбурай “ Монгол төрийн цагдаагийн уламжлал түүхэн хөгжилт ” 1 –дэвтэр УБ хот.1999 он 3. А.Думбурай “Монгол төрийн цагдаагийн уламжлал түүхэн хөгжилт” 2 –дэвтэр УБ хот.1999 он 4. Б.Пүрэв “Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн тайлбар” УБ хот. 1997 он. 5. Б.Төмөрхуяг “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар” УБ хот.2012 он. 6. Б.Түмэн “Ерөнхий цэргийн тактик,түүний хөгжил” УБ хот.2005 он. 7. Батлан хамгаалах яам “Монголын ардын армийн биеийн тамирын заавар” УБ хот 1983 он. 8. Б.Ганхуяг “Тулааны урлагуудын товч түүх”УБ хот.2006 он. 9. Батлан хамгаалах яам.”Тактикийн бэлтгэлд сургах” УБ хот.1983 он. 10. Б.Түмэн “Цэргийн урлагийн түүх” УБ хот. 2005 он. 11. Га.Цэрэндорж “Сурган хүмүүжлийн ухаан,бие бялдрын хүмүүжлийн судалгааны ажлын арга зүй(тест)-ийн зарим асуудал” УБ хот. 1998 он. 12. Д. Отгонбаяр “Бие хамгаалах урлаг” УБ хот.2010 он. 13. Д.Элбэг.“Биеийн тамирын хичээлээр боловсруулах, чийрэгжүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх онцлог” УБ хот.2003он. 14. Д. Таванжин. “ Монгол улсын цагдаагийн эрх зүй ” УБ хот.2006 он.

96


15. Д. Батдаваа.”Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс” УБ хот. 2012 он. 16. Д. Дашдэмбрэл “Манай сургуулийнхан” УБ хот.2000 он. 17. Д. Таванжин “Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт түүний хөгжилт” УБ хот. 2000 он. 18. Д. Дашмягмар “Албаны тусгай бэлтгэл” УБ хот. 2003 он 19. ДХИС.”Цагдаа судлал” онол арга зүйн сэтгүүл. УБ.2012. 20. Ж. Долгорсүрэн..” Монгол улсын цагдаагийнэрх зүй“ УБ. 2000 он 21. Ж. Ганбаатар.”Белмонтын цагдаагийн газрын бодлого журам” УБ.2009 он. 22. Зэвсэгт хүчний жанжин штаб. “Цэргийн шинэтгэл” онол арга зүйн сэтгүүл.УБ хот. 2008он . 2012он. 23. З.Цэрэнбат “Цагдаагийн алба хаагчийн захиргааны эрх зүйн хамгаалалтыг боловсронгуй болгох нь” нийтлэл 24. Г. Лхагвасүрэн “Спортын дасгалжуулалтын онолын үндэс” УБ хот. 2002 он. 25. Л.Баавай Б.Байгалмаа Д. Намжилмаа. “Бие бялдрын хүмүүжлийн онол арга зүйн орос монгол нэр томѐоны хураангуй товч тайлбар бичиг” 2004 он. УБ хот. 26. Л.Мөнхдаваа.”Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий сургуулиудын сонсогчдын бие бялдрын бэлтгэлжилт, бие хамгаалах бэлтгэлийг боловсронгүй болгох зарим асуудал” сэдвээр магистрын дипломын ажил, УБ. 2011 он. 27. Монголын Эмнести Интернэшил ”Хүч ба галт зэвсэг хэрэглэх нь” УБ.2007 он. 28. МУБХЯЭШХ “ Монгол цэргийн түүхэн товчоо” УБ хот. 1996 он. 29. Н.Тэгшжаргал “Боловсрол судлал” Дархан 2000 он.

97


30. П. Цэрэндондов “Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй” УБ. 2002 он. 31. П.Цэрэндондов “Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй” УБ хот. 2002 он. 32. С.Хаянгарваа. “Цэрэг, цагдаагийн сургуулийн бие хамгаалах сургалтыг хөгжүүлэх зарим боломжийг судлсан нь” докторын зэрэг горилсон диссертаци. УБ. 2011 он. 33. С.Хаянгарваа.“Цэрэг, цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал” УБ. 2009 он. 34. Т.Батсүх “Цагдан сэргийлэхийн сэргийлэн хамгаалах алба” УБ.1975 он 35. Т. Сосорбарам.” Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхтгэл ” УБ.2008 он. 36. Т.Гомбодаш “Монголын төрийн цагдаагийн түүхийн лавлагаа, тодотгол, судалгааны эх бичгүүдийн хураангуй” /1865 – 1961/ УБ хот. 2006 он. 37. Хүний эрхийн дээд комиссарын газар.”Хүний эрх ба хууль сахиулах нь” УБ. 2005 он. 38. Хил хамгаалах ерөнхий газар.“Сургалт бэлтгэл -2012” хөтөлбөр. 2009 он. УБ хот 39. Хүний эрхийн төв.”Хүний эрх ба Хууль сахиулах нь” УБ. 2005 он. 40. ХЗС-ын 2013 оны 12.30 ны А/277 тоот тушаал.”Цагдаагийн байгуулага,алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар” 41. ХЗЯ –ын сайдын 2014 оны № тоот тушаал. 42. ХСИС ”Цагдаа судлал” онол арга зүйн сэтгүүл. УБ.2013 43. Ц.Дамдинсүрэн . “Монголын нууц товчоо” УБ. 1990 он 44. “Цагдаагийн байгууллагын тухай хууль” УБ хот. 1994 он

98


45. ЦЕГ. “Цагдаагийн мэргэжлийн сургалт” 2-дэвтэр УБ. 2003 он. 46. ЦЕГ. “Цагдаагийн мэргэжлийн сургалт” 3 –дэвтэр УБ. 2005 он. 47. ЦЕГ. “Цагдаагийн мэргэжлийн сургалт” 4 -дэвтэр УБ. 2005 он. 48. ЦЕГ. “Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” УБ. 2004 он. 49. “Цагдаагийн албаны тухай хууль” УБ хот. 2013он. 50. ЦЕГ –ын мэдээлэл,судалгааны төв.”МУ –дахь 2012 оны гэмт хэрэг,захиргааны зөрчлийн нөхцөл байдал” УБ. 2013 он. 51. Ч.Улаанхүү.”Аюулгүй байдал” УБ хот. 2009 он. 52. Ч.Зоригтбаатар. “Биеийн тамирын боловсролын шинэчлэл”сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл.УБ. 2007 он. 53. Ч.Дашдэлэг “Улсын хил хамгаалалтын өнгөлөн далдлалт” УБ хот. 1999 он. 54. Ч. Пүрэвдорж “ Боловсролын менежмент” УБ хот. 20 55. Ш.Паламдорж “Их монгол улсын цэргийн урлаг” УБ хот. 2006 он. 56. Ш.Арвай.”Цэргийн шинжлэх ухааны тухай тойм” УБ хот. 2009 он. 57. Ш.Нацагдорж . “Чингис хааны цадиг” УБ хот. 1991 он. 58. Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар” УБ.1966 он. .

99


Гадаад хэл дээрх 59. А.А. Кадочников, М.Б. Ингерлейб “ Специальный армейский рукопашный бой” / Система А. Кадочникова/ Ростов-на –Дону 2005 60. А.А.Гусев, В.С. Сокуренко,С.В. Катаргин “Специнальная физическая подготовка сотрудников органов внутренних дел” учебное пособие Тюмень.2011. 61. Алексеев Н.А., Кутергин Н.Б., Кулиничев А.Н.” Совершенствование физической подготовки курсантов и слушателей образовательных учреждений МБД Росии” Белгородский юридический институт МВД России 2011. 62. Андрианов А.М. Проблемы формирования физической и функциональной подготовки курсантов высших учебных заведений Министерства вооруженных сил Украины // Педагогика, психология та медико-биологични проблеми физичного виховання и спорту. 2008, N5, C. 3-5. 63. Барчуков И.С. Физическая подготовка личного состава спецподразделений. Москва, СпортАкадемПресс, 2001, 252 с. 64. В.И. Самойлов,А.И. Травников. “КГБ рукопашный бой спецназа” Учебно – методическое пособие. Ростов-на – Дону 2005. 65. Министерство внутренних дел Российсской Федераций Волгорадская академия.”Оперативно – служебная подготовка сотрудников овд”Волгоград 2003. 66. Прикладная юридическая педагогика в органах внутренних дел: учебник для курсантов и слушателей образоват. Учреждений МВД России юрид. профиля / под ред. В.Я. Кикотя, А.М.Столяренко.-М., ЮНИТИ-ДАНА, 2008. С.270. 67. Григорьев И.С. Боевая подготовка профессиональных телохранителей. Ростов на Дону, Феникс, 2004, 384 с.

100


68. Основы организации воспитательной работы с личным составом в органах внутренних дел: Учебное пособие / Под общ. ред. докт. педагог. наук, докт. юрид. наук, проф. В. Я. Кикотя. - М.: ЦОКР МВД РФ, 2008. - 400 с. 69. Основы работы по укреплению служебной дисциплины и законности в органах внутренних дел: Учебное пособие / Под общ. ред. кандидата педагогических наук В.Л. Кубышко. - М., ЦОКР МВД России, 2008. - 80 с. 70. Зуиков Г.Г., Черненко Г.И., Яськов Е.Ф. Научная организация управления органами внутренних дел. - М. 1984. - С. 191. 71. Попович А.И. Сравнительный анализ физической подготовленности курсантов ВВНЗ и студентов, которые обучаются за программой офицеров запаса // Педагогика, психология та медико-биологични проблеми физичного виховання и спорту. 2010, N5, C. 109-112. 72. Применение специальных средств сотрудниками ОВД: учебно-методическое пособие //Карагодин А.В., Канибер Ю.Н. - Белгород: Бел ЮИ МВД России, 2012. - 120 с. 73. Norm Gledhill, Claire Shaw, Carroll Robinson. PREP Appraisers from the Toronto Police Service. Queen’s Printer for Ontario, 2002, 28 p. 74. Geller William A., Guy Swanger. Managing Innovation in Policing: The Untapped Potential of the Middle Manager. Washington, D.C.: Police Executive Research Forum. 1995. 240 p. 75. Mursel Sevindik “polis savunma taktikleri” Ankara.2007 76. Michael J. Palmiotto “A Policing Strategy for the 21 st Century 77. Department of criminal justice training”2013 training schedule” 2013. 78. A.Landan, K.Smith “POLICE USE OF FORCE: COLLECTION OF NATIONAL DATA” 1997

101


79. International Association of Chiefs of Police “POLICE USE OF FORCE IN AMERICA 2001” 80. G.William, H. Toch “UNDERSTANDING AND CONTROLLING POLICE ABUSE KF FORCE” 1995 81. Joel H. Garner Ph.D, Christoper D.Maxwell Ph.D “USE OF FORCE BY POLICE” 2000

82. 83. 84. 85. 86. 87. 88. 89. 90. 91. 92.

93.

94. 95. 96. 97.

МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД http://www.policecombat.com/ www.edu –line.mn www.mass.gov/gos. www.osha.gov www.cdc.gov/niosn www.cjlamb@ufl.edu. http://lib.convdocs.org/ http://www.legalinfo.mn/law/?subcat=97&cat=34 http://sonin.mn/news/easy-page/24968 http://krav-maga.com/ http://www.dissercat.com/content/metodika-spetsialnoifizicheskoi-podgotovki-rabotnikov-ugolovno-ispolnitelnoisistemy#ixzz2w0C9voEd http://www.dissercat.com/content/spetsialnaya-fizicheskayapodgotovka-v-sisteme-trenirovki-kvalifitsirovannykhrukopashnykh-b http://wwwrohan.sdsu.edu/faculty/rwinslow/asia_pacific/south_ korea.html http://lcweb2.loc.gov/cgibin/query/r?frd/cstdy:@field(DOCID+kr0178) http://www.mongabay.com/history/germany/germanyland_police_agencies.html http://spezpodgotovka.ru/pages/rukopashnyiy_boy

102


98. HTTP://POLICE.WUSTL.EDU/POLICESERVICES/S ELFDEFENSE/PAGES/DEFAUL T.ASPX 99. http://www.uspdta.com/ 100. http://www.sammyfranco.com/ 101. http://www.pinterest.com/tetsudokan/taihojutsu-japanesepolice-self-defense/ 102. HTTP://WWW.NAUKA-PRAVO.ORG/M/ARTICLES/VIEW/ 103. http://en.wikipedia.org/wiki/Krav_Maga 104. http://www.rohan.sdsu.edu/faculty/rwinslow/asia_pacific/sout h_korea.html 100.http://www.ankara.pol.tr/sayfalar/subeler_egitim.aspx 101.http://www.police.ac.kr/eng/index.jsp 102. http://www.cpa.go.kr/cpa2013/eng/martial.asp 103.http://polis.osce.org/countries/details?item_id=62

103


104


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.