Цэндийн МӨНХ-ОРГИЛ Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Ц.Мөнх-Оргилын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар Монголын төрд хэрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд би энэ удаагийн сонгуульд ирэх 4 жил надад хань болох, хийж эхлүүлсэн ажил төрлийг дэмнээд явах, шударга ёсны төлөө айж эмээлгүй тэмцэж чадах нөхдөөр багаа бүрдүүлсэн. Худлаа ярихгүй, хулгай дээрэм хийж улсаа худалдахгүй итгэлтэй, сэтгэлтэй хүмүүсийг Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн. Сүхбаатар дүүрэгт гурван сайн нөхрөө илгээсний нэг нь УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил байна. Цэндийн Мөнх-Оргил бол эрдэм боловсролтой, төлөв даруу, улс төрийн ноён нуруутай хүн. Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан туршлагатай, англи, орос, франц хэлээр ярьдаг. Гадаад ертөнцөд улс орон яаж хөгждөг, улс төрийн болон эдийн засгийн харилцаа хэрхэн явагддагийг тэр маш сайн мэднэ. Улсын Их Хурал бол хууль тогтоох байгууллага. Тиймээс сайн хуульчид ажиллах ёстой. Манай Цэндийн Мөнх-Оргил хуульч мэргэжилтэй. Гадаад дотоодын хууль яаж хэрэгждэгийг тэр биднээс хамаагүй илүү мэднэ. Тэгэхээр энэ хүний мэдлэг боловсрол, хуульчийн ур чадвар нь Монголын төрд хэрэгтэй байгаа юм. Надад зөвлөж, сайхан нөхөр болж, шударга ёсны төлөө хамтарч зүтгэнэ гэж би Цэндийн Мөнх-Оргилдоо бүрэн итгэж байгаа. Тийм учраас Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдгийг сонгуулийн үр дүн шийднэ. Сүхбаатарчууд та бүхэн намайг, манай багийг дэмжиж, саналаа өгч, бидэнд эхэлсэн ажлаа дуусгах цаг хугацаа олгоорой. Би өөрийн бүрдүүлсэн багийн хамт ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж ажиллана. Монгол Улсын төлөө зүтгэе! Монгол Улсын төлөө Хүчээ нэгтгэе!
Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга
ХБНГУ Мюнхен хот 1790 онд сургуулийн сурагчдад үдийн хоол өгсөн нь анхны албан бус үйл ажиллагаа байв
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
АНУ Филадельфиа хот 1894 онд сурагчдад нэг центийн үнэтэй үдийн хоол өгсөн нь хожим бие даасан хууль гарах эхлэл болов
Их Британи Улс 1906 онд сургуулийн үнэгүй хоолыг нэвтрүүлсэн нь албан ёсны үйл ажиллагаа болов
АНУ 1946 онд “Үндэсний сургуулийн үдийн хоол хөтөлбөр” нэртэй хууль баталснаар албан ёсны үйл ажиллагаа болов
Х
ууль зүйн байнгын хорооны даргаар 2006 онд ажиллаж байхдаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын дунд хичээл таслалт багасч, хүүхдийн сурах идэвх, сонирхол сайжирсан. 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар төрийн өмчийн ЕБС-д 642,839 хүүхэд сурч байгаагаас 380,000 нь л ямар нэгэн байдлаар сургууль дээрээ хоол идэж байна. Тиймээс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгон өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн эрүүл, шим тэжээлтэй халуун хоол, хүнсээр хүүхэд бүрийг үнэ төлбөргүй хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ.
ҮДИЙН ХООЛ БОЛЛОО Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 орны 500 сая гаруй хүүхэд сургуулийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. БНХАУ 104 сая, ОХУ 20 сая, БНСУ 7,2 сая хүүхдээ төсвийн хөрөнгөөр 100 хувь үнэ төлбөргүй хооллож байна. Хүүхэд яагаад заавал сургууль дээрээ халуун, шим тэжээлтэй хоол идэх ёстой вэ? Яагаад гэртээ идчихээд ирж болохгүй гэж? Яагаад гэвэл, 1-рт, олон өрхийн хувьд хүүхэд нь өдөртөө халуун хоол идэх ганц боломж нь сургууль болчихоод байна.
бялдрын өсөлт, хөгжил ч хоол унднаас шууд хамаарч байна. БНСУ хүүхдүүдээ 1953 онд сургууль дээр нь хооллож эхлээд 45 жилийн дараа 1998 онд хийсэн хэмжилтээр Солонгос хүний дундаж өндөр 20 см-ээр нэмэгдсэн. Солонгосчууд энэ эерэг өөрчлөлтийг 100 хувь сургуулийн хоолтой холбон тайлбарладаг. Сургуулийн хоол нь урт хугацааны нийгмийн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой ажил юм. Учир нь зүрх судас, элэг, бөөр, ходоодны өвчин нь хоол дутсанаас, эсвэл буруу хооллосноос болдог. Бидний хүүхдүүд зөв хооллоод сурчихвал ирээдүйд гарах эмчилгээний олон тэрбум төгрөгийг хэмнэх, олон айл өрхийг элэг
Нөгөөтэйгүүр, хүүхдийн бие бялдар, уураг тархины хөгжлийн онцлогоос шалтгаалж хичээл хийх үед хүүхэд маш их хүч, энерги зарцуулдаг учраас шим тэжээлтэй, илчлэг сайтай хоол идэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, ном сурахын тулд гэдэс цатгалан байх ёстой. Түүнчлэн хүний бие
2006.09 сар - СБД, 58-р сургууль “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг сургууль болов
2008.01 сар - “Үдийн цай” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдав 2009.09 сар - Архангай аймаг, Хүмүүн цогцолбор сургууль “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг сургууль болов 2011.09 сар - Булган аймаг, Дашинчилэн сумын сургууль “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг сургууль болов 2012 он - ЗГ-ын 106 тоот тогтоолоор 600 төгрөг болгож нэмэгдүүлэв 2017.09 сар - СБД, 25-р тусгай сургууль “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг сургууль болов
Биеийн хөгжил
Үдийн хоол
2006.09 сар - “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж 1-2 дугаар ангийн сурагчид хамрагдав
2007.04 сар - “Үдийн цай” хөтөлбөрт 1-4 дүгээр ангийн сурагчид хамрагдав
Үдийн цай -
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлан боловсруулж, батлуулах юм. Өнгөрсөн 4 жилд олон хуулийн төсөл дээр сууж ажилласны хамгийн чухал нь сургуулийн сурагчдын “Үдийн хоол”-ны тухай хууль байв.
14 жилийн дараа батлагдлаа
Сурах идэвх
2018.06 сар - “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа 2018. 10сар - НББСШУБХ хуулийн төслийг хэлэлцэх эсэх 2018.10 сар - УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх
бүтэн, хувь хүнийг эрүүл саруул амьдруулах суурийг нь тавьж өгөх юм. Тиймээс би УИХ-ын хэсэг гишүүдийн хамт сургуулийн сурагчдын “Үдийн хоол”-ны тухай хуулийг санаачилж, батлуулсан. Энэ хуулиар Монгол Улсын ЕБС-д сурч байгаа 1-12 дугаар ангийн бүх хүүхэд сургууль дээрээ эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол иднэ, сургууль бүр өөрийн гал тогоотой, мэргэжлийн тогоочтой, хоол зүйчтэй болно. Хүнсийг голчлон дотоодоос, орон нутгаас нийлүүлэх хуулийн заалттай учраас орон нутгийн жижиг, дунд, гэр бүлийн бизнест ч тустай юм.
2019.01 сар - НББСШУБХ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг 2019.04 сар - УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг 2019.05 сар - НББСШУБХ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг 2019.05 сар - УИХ-ын чуулганаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
2019.05.30 УИХ-ын чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталлаа
20 см
2019.12.18 ЗГ-ын хуралдаанаар “Үдийн хоол”-ны зардлыг 900 төгрөг болгож нэмэгдүүлэв
2020.06.01
Үдийн хоол иддэг
“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөр батлав
Үдийн хоол иддэггүй
АНУ-ын Конгресс 2010 онд “Эрүүл Хүүхэд” нэртэй хуулийг баталж, үдийн хоолны хөтөлбөртөө өөрчлөлт оруулав
БНЭУ өдөрт 120 сая хүүхдийг сургууль дээр нь үдийн хоолонд хамруулдагаараа дэлхийд тэргүүлдэг
БНСУ 1953 онд Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын биеийн өндөрт 20 смээр нэмэгдэв
Япон Улс дэлхийн II дайны дараа буюу 1954 онд бага сургуулиуддаа үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэв
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Сүхбаатар дүүрэгт III, IV хороолол шиг
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд
хороолол босно
Гэр хороололд инженерийн хувьсгал явагдаж байна. Сүхбаатар дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан нийт 156 га газарт одоогийн III, IV хороолол, I хорооллыг барих хэмжээний дэд бүтцийн ажил хийгдэж байна. “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр орон сууцны хорооллууд сүндэрлэж, хотын дэд төвүүд шинээр бий болж, ажлын байр нэмэгдэж, авто замын ачаалал буурч тав тухтай, аюулгүй орчин бий болно.
“Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд 28 мВт дулааны болон 35/10 кВт дэд станц, 1000 м3 усан сан, бохирын ариутгах татуургын ажил зэрэг орон сууцжуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Мөн 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв, мэдээлэл холбооны байр, авто замын ажил давхар явагдаж байна.
ОХУ 20 сая сурагчдаа өглөөний цай болон үдийн хоолыг үнэ төлбөргүй өгдөг болоод удаагүй байна
Өмнөд Африк, Нигери Улсууд 9 сая гаруй хүүхдийг хамарсан томоохон хэмжээний үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
1.
6.7 км авто зам
2.
5.3 км цахилгаан холбоо
3.
9.97 км дулаан хангамж
4.
19.78 км ус хангамж, ариутгах татуурга
5.
2.4 км үерийн хамгааллын далан
6.
3.01 га тохижилт
7.
150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг
8.
1000 м3 усан сан
9.
24м, 30м, 60м гурван гүүр
10.
Дулааны станц
11.
Мэдээлэл холбооны төв
12.
Бизнес инкубатор, сургалтын төв
13.
Дэд станц
14.
Хүүхдийн тоглоомын талбай, спорт заал
Үүнээс гадна 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор болон МСҮТийн барилга энэ сард ашиглалтад орохоор байна. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооныхон ирэх намар хүүхдээ ямар нэг асуудалгүй цэцэрлэгт хамруулах бол МСҮТ, Бизнес инкубатор төв иргэдэд сургалтад хамрагдах, гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх боломж олгоно. Мэдээлэл холбооны байр тун удахгүй ашиглалтад орсноор гэр хороололд интернэт кафе ажиллаж, иргэд IPTV үйлчилгээг гэртээ ашиглах юм. Түүнчлэн 6.7 км авто зам баригдсанаар 7 буудал орчмын замын ачаалал буурна. Энэ бол сайн мэдээ, сайн жишиг. Бусдадаа үлгэрлэхүйц бүтээн байгуулалт.
1000м3 усан сангийн ажлыг 2019 онд хийж дуусгасан дэд төвийнхөн дулааны станцыг 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3,700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдож халуун, хүйтэн усаа авах боломжтой болно.
Энэ бүхний үр дүнд Сүхбаатар дүүрэгт Дэд төвийг тойрсон орон сууцны хотхонууд сүндэрлэнэ. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц тойрч одоогийн III, IV хороолол, I хороолол шиг томоохон бүтээн байгуулалт явагдаж, 15 мянган иргэн орон сууцанд амьдрах боломжтой болно.
Төслийн зохицуулагч
А.Авирмэд: “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын ажлын эхлэл, үндэс суурийг тавихад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил их үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 2006 онд Гадаад харилцааны сайдаар, 2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа төслийг эхлүүлэх бололцоог бүрдүүлсэн. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2009 оноос гэр хороололд Дэд төвүүдийн сүлжээг байгуулах суурь судалгааны ажил эхэлж байлаа. Инженерийн хувьсгал болсон томоохон бүтээн байгуулалтын ажил тул хугацаа их шаардаж байна. Энэ жил хөтөлбөрийн I үе шатны барилга угсралтын ажил дуусч II үе шатны ажил эхэлнэ. Хөтөлбөр 2023 онд хэрэгжиж дуусна.
Буркина Фасо, Кени, Сенегал Улсууд үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хичээлийн ирц 9%-иар нэмэгдэв
Бангладеш Улс сурагчиддаа үдийн хоол өгснөөр хичээлийн ирц 14.2%-иар нэмэгдэж, сургууль завсардалт 7.5%-иар буурав
9-Р ХОРООНД
ЖИШИГ ХОРООЛОЛ СҮНДЭРЛЭНЭ Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ түвшинд гаргасан, улсдаа жишиг болохуйц 1008 айлын “Ногоон нуур” хотхоны бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхлэх гэж байна. 8 блок, 21 давхар, авто зам, зогсоол, ногоон байгууламжтай, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгтэй уг хотхонд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооныхон болон газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.
Гадаад харилцааны сайдаар 2017 онд ажиллаж байхдаа “Ногоон нуур“ хотхоны төслийг санаачилж, санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 350.0 сая юаны /133.700.000.000 төгрөг/ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжихтэй холбоотой бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажил 2020 оны 4 дүгээр сард эхлэх ёстой байсан ч Коронавируст халдвар (COVID-19) цар тахлаас шалтгаалж хойшилсон. Хорио цээрийн хязгаарлалт зогсмогц хотхоны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
С.Амарсайхан:
COVID-19 цар тахлын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас БНХАУ-ын талаас мэргэжилтнүүд ирж чадахгүй байна. Үүнээс болж “Ногоон нуур” хотхоны бүтээн байгуулалтын ажил удааширсан. Бид энэ долдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил дуусч, бэлтгэл 100 хувь хангагдсан.
“
Цар тахлын эсрэг хориг дуусмагц барилгын ажил эхэлнэ “Ногоон нуур” хотхонд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэдээс гадна газраа байраар солих хүсэлтэй айл өрхийг оруулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, 6 блок буюу 756 айл дээрх нөхцөлөөр, 2 блок буюу 252 айл түрээсийн хэлбэрээр байхаар тооцсон. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчяны нэрэмжит бэлгийн хороолол нь өнгө үзэмж сайтай, ногоон байгууламж бүхий сургуультай, цэцэрлэгтэй улсад жишиг болохуйц томоохон бүтээн байгуулалт болно.
Мадагаскар Улс сурагчиддаа үдийн хоол өгдөг болсноор сургуульд хамрагдалт 88%-иас 98% болж өсөв
Нигери Улсад Үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр эмэгтэй сурагчдын сургууль төгсөх хувь 36%-иар дээшлэв
Уганда Улсад үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр цус багадалт өвчин тус улсын 10-13 насны хүүхдүүдийн дунд 17-20%-иар буурав
БНЭУ үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн уургийн дутагдлыг 30%, төмрийн дутагдлыг 10%-иар бууруулав
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
1
Хууль боловсруулах
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
Хуульч гишүүний хувьд улс орны хөгжил, иргэдийн амьдралд эерэг нөлөөтэй гэж үзсэн хуулийн төслүүдийг боловсруулж, уншиж судлах, бичиж буулгахад гол цаг хугацаагаа зарцууллаа. • Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд УИХ анхаарлаа хандуулсны үр дүнд 20 жил яригдсан нэмэлт, өөрчлөлтүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулж чадлаа. Ингэснээр төсвийн сахилга бат сайжрах, төрийн бодлого тогтвортой хэрэгжих, улс орны хөгжлийг хурдасгах таатай боломж бүрдсэн. Баялгийн хуваарилалт
Тодорхойгүй Тэгш Засаглал
Залгамж чанаргүй Тогтвортой
• Сургуулийн сурагчдын “Үдийн хоол“-ны тухай хууль • Улсын бүртгэлийн багц хууль • Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Улсын Их Хурал
Илүү хариуцлагатай
• Боловсролын багц хуулийн төсөл • Стандартчиллын тухай хууль
Улсын төсөв
Үрэлгэн Сахилга баттай
• Өмгөөллийн тухай хууль • Захиргааны ерөнхий хууль • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 18 хуулийн төсөл дээр ажиллалаа.
Шүүх
Хараат Хараат бус Нутгийн удирдлага
Бэхжээгүй Бие даасан
Боловсролын багц хууль
Ажлын хэсгийн ахлагч
Ажлын хэсгийн гишүүн
УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажил бол орчин цагийн шаардлагад нийцсэн, Монголын хөрсөнд буусан хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсруулж, батлуулан хэрэгжилтэд нь бодлогын дэмжлэг үзүүлэх явдал юм.
2
Хөдөлмөрийн хууль Цаг үе өөрчлөгдөж хөдөлмөрийн зах зээл дээр шинэ харилцааны төрлүүд бий болсон учраас 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, орчин үеийн хөдөлмөрийн хуультай болгохоор ажиллаж байна. Хуулийн үйлчлэх хүрээг тэлэх, олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль Ажлын хэсгийн гишүүн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдахдаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулсан байсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үүнийг засаж залрууллаа.
Стандартчиллын тухай хууль Ажлын хэсгийн ахлагч Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг өргөжүүлж, олон улсын стандартын дагуу бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах, гадаад, дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хууль болсон. Хууль батлагдсанаар Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсын жишигт нийцлээ.
Мэдлэг боловсрол түгээх
Ажлын хэсгийн гишүүн Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн цор ганц түлхүүр хөдөлгүүр бол боловсрол гэж би үздэг. Тиймээс боловсролын салбарын реформд анхаарал хандуулж, Боловсролын багц хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Бид бүх шатны боловсролын системээ эргэн харж, багшийн мэргэжил эзэмших хүмүүсийг сонгох, бэлтгэх, урамшуулах, ажлыг нь дүгнэх системийг бүхлээр нь өөрчилж, хүүхдэд “хичээл заах” биш, харин юм сурахад нь “туслах, чиглүүлэх” арга барилыг багш нарт эзэмшүүлэх ажлыг эхлүүлэх цаг болсон.
Улсын бүртгэлийн багц хууль Ажлын хэсгийн ахлагч Даяарчлал, мэдээллийн технологийн эрин үеийн шаардлагад нийцсэн бүртгэлийн багц хуулийг шинэчлэн баталснаар улсын бүртгэл үнэн зөв, нэгдмэл, бодитой болж, иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүй мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авдаг боллоо.
4ж 4 чиг
Тойргийн хүүхэд залуусыг гадаадад тэтгэлэгтэй суралцахад нь тус нэмэр болохыг зорьж ажиллалаа. АНУ-ын Вашингтон Ди Си хотод байрлах “BAU Global” их сургууль, “Mentora“ коллежид 86, БНСУ-ын “Soon Chun Hyang” их сургуульд 38, БНХАУ-ын их сургуулиудад 10 нийт 134 хүүхдийг 50-100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэл, бакалаврын сургалтад суралцахад нь ЭСЯ-д болон гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй хамтран дэмжлэг үзүүллээ. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “М60” олимпиад, “Монголын түүх”-ийн олимпиадыг тус тус зохион байгуулж, тэргүүн байрт шалгарсан сурагчдыг МУИС болон БНСУ-ын “Soon Chun Hyang” их сургуульд үнэ төлбөргүй сургаж байна. Бүх насны иргэддээ хүрч ажиллахын тулд “Төлөөлөгчийн газар“, “Ахмадын клуб“ байгуулж, гадаад хэл сурах, оюун ухаан хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнтэй байхад нь чиглэсэн 15 төрлийн сургалтыг мэргэжлийн багш нарын удирдлага дор үнэ төлбөргүй зохион байгууллаа.
15 3133
Төрлийн сургалтад Иргэн хамрагдав
АНУ жилд дунджаар нийт 100 мянган дунд сургуулийн сурагчдыг 4.9 тэрбум ширхэг үдийн хоолоор хангадаг
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Австрали Улс Сидней хот Стратфилдын дунд сургууль 89 нэр төрлийн хоолноос сонголт хийх боломж олгодог
Япон Улсад үдийн хоолны 33-50%ийг сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг нь тухайн хүүхдийн өдөрт авах кальцийн 50%-ийг хангадаг байна
АНУ жилд дунджаар 13.83 тэрбум ам.долларыг сургуулийн сурагчдын үдийн хоолны хөтөлбөрт зарцуулдаг
3
Эрүүл мэндийг хамгаалах
Сүхбаатар дүүргийн 7, 8 , 9, 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр 1 тэрбум 900 сая төгрөгийн 314 төрлийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Ингэснээр иргэд гэрийнхээ ойр үзлэг шинжилгээнд дараалалгүй хамрагдаж байна. Өрхийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн “Samsung Accuvix V10” өнгөт 4D эхо аппаратаар нийт 1758 хүн оношлуулснаас 347 онцгой тохиолдлыг эрт илрүүлсэн. Оношийг 100 хувь баталгаажуулж, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн. Тойргийн цэцэрлэгийн насны 8018 хүүхэд багачуудын дунд “Шүд, амны хөндийн анхан шатны үзлэг“, “Чих, хамар, хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг“-ийг 2017, 2018, 2019 онд тогтмол явуулснаар хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 21.4 хувиар, чих, хамар, хоолойн өвчлөл 9.8 хувиар буурсан эерэг үр дүн гарлаа.
1.9 314
жил глэл
4
Тэрбум төгрөг Тоног төхөөрөмж
Бүтээн байгуулалт хийх
Тойргийн цэцэрлэг, сургуулийн орчин нөхцөл, гадна тохижилтыг сайжруулж, ашиглалтын хугацаа нь дууссан Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийг шинээр бариуллаа. Ингэснээр СБД-ийн 10, 11, 12 дугаар хорооны 365 хүүхэд тав тухтай, орчинд хичээллэх болсон. Сургуулийн сурагчдын “Үдийн хоол“ны тухай хуультай уялдуулан 2018 онд СБД-ийн 25 дугаар тусгай сургууль, 2019 онд СБД-ийн 2, 3, 4, 16 дугаар сургуулийн гал тогоог стандартын дагуу засаж, тохижуулуулсанаар 25 дугаар тусгай сургуулийн сурагчид 2018 оноос, бусад сургуулийн сурагчид 2020 оны хичээлийн жилээс сургууль дээрээ эрүүл, амин дэмээр баялаг хоол, хүнсийг үнэ төлбөргүй идэхээр боллоо. Иргэдийн санал, хүсэлтээр сонгогдсон тойргийнхоо хороолол доторх эвдэрхий, борооны ус тогтдог 17 км авто замыг хатуу хучилттай болгож, орон сууцны дээвэр, фасадыг улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлууллаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай тойрогт нийт 164 бүтээн байгуулалтын ажил хийгджээ.
6 164
Испани Улс зарим төрлийн хүнсний харшилтай хүүхдүүддээ тусгайлан бэлдсэн бүтээгдэхүүнээр үдийн хоол бэлтгэж өгдөг
Финланд Улс 1948 онд “Суурь боловсролын тухай” хууль баталснаар үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв
Франц Улсад сурагчдын үдийн хоолны цаг 12.00-14.00 хүртэл үргэлжилдэг ба үлдсэн хугацаанд хүүхдүүд амарч тоглодог.
Чиглэлээр Бүтээн байгуулалт
Швед Улс дэлхийн II дайны үед Норвеги Улсын сургуулиудад сурагчдын үдийн хоол нийлүүлдэг байв.
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа Тойргийн хүүхэд залуус, иргэддээ зориулан 2017 оны 4 дүгээр сард “Төлөөлөгчийн газар” байгуулж, өндөр хурдны интернэт ашиглан хичээлээ давтах, ном сонин унших, өөрсдийгөө хөгжүүлэх тухтай орчин бүрдүүлсэн. Эцэг эхчүүд, сурагчдын саналаар явуулсан 9 төрлийн сургалтад 5-65 насны 3133 хүн хамрагдаж, амжилттай суралцагсад АНУ, БНСУ, БНХАУ-д тэтгэлэгтэй суралцаж байна. “Төлөөлөгчийн газар”-аар орж гарч, мэдээлэл зөвлөгөө авч, санал хүсэлт өгсөн иргэдийн тоо давхардсан байдлаар 10710 байна.
Үйл ажиллагааны чиглэл
Иргэдтэй ганцаарчилж болон хэсэгчилж уулзах Өргөдөл, санал хүсэлт хүлээн авах Сургалт зохион байгуулах Номын сан, өдөр тутмын сонин, өндөр хурдны интернэтээр үйлчлэх
Ахмадын клубын үйл ажиллагаа Дүүргийн хэмжээнд ахмадуудад зориулсан чөлөөт цагаа зөв, ая тухтай өнгөрүүлэх үйлчилгээ эрхэлсэн газар байхгүй, гэртээ уйддаг талаар тэд байнга ярьдаг байсан. Тиймээс 2019 оны 4 дүгээр сард тойргийн иргэд, ахмад настнууддаа зориулж, өөр хоорондоо уулзан ярилцаж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, бүжиг наадам зохиодог “Ахмадын клуб” байгуулсан. Клубт 826 хүн гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Сургалт зохион байгуулах Өргөдөл, санал хүсэлт хүлээн авах Шатар, даам, хөзөр тоглох Ном, өдөр тутмын сонин хэвлэл унших
Шотланд Улсын сурагчид ар гэрийн санхүүгийн байдлаас шалтгаалж үдийн хоолыг үнэгүй авах эсэхээ шийддэг
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Их Британи Улс коронавирусийн улмаас сургуулиудаа хаасан ч орлого багатай өрхийн хүүхдүүдэд үдийн хоолны ваучер өгч байна
Сири Улс НҮБ-тай хамтран 2014 оноос үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдыг сургуульд хамруулах арга хэмжээ авч байна
Шри Ланк Улс үдийн хоол өгдөг болсноор сургуульд хамрагдалт сайжирч, сурагчдын эрүүл мэнд, биеийн өсөлтөд эерэг нөлөө гарав
“Хөгжлийн гэрээ” 2020-2024
ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож явна. Амьдрах орчны тохижилт муу, аюулгүй байдал хангагдаагүй, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй, гудамж, зам тааруу, ажилгүй залуус олон, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсч байгаа зэрэг шийдэх шаардлагатай зүйлс их байна. Монгол Ардын Нам эдгээр асуудлыг судалж, 2,5 жилийн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Иргэдийн өмнө тулгамдсан дээрх асуудлыг шийдэх “Хөгжлийн гэрээ” 2020-2024 мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудаас хүргэе. 16-р хорооны иргэн Ж.Болормаа: Тэтгэврийн реформ ус, агаар мэт хэрэгтэй байна Иргэн Ж.Болормаагийн хувьд тэтгэврийн шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзэж байгаа олон иргэдийн төлөөллийн нэг байлаа. Иргэд сар бүр цалингаасаа тэтгэврийн даатгалд шимтгэл төлдөг ч төлсөн мөнгөнөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоолгож байна. Мөн цөөнгүй иргэд тэтгэвэр авч амжилгүй насан эцэслэдэг. Үүнийг гэр бүлийн гишүүдэд нь өвлүүлэх ёстой гэж иргэн Ж.Болормаа үзэж байна. Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан.
14-р хорооны иргэн Ө.Ариунаа: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх ёстой
4-р хорооны иргэн Б.Энхболд: Ипотекийн зээлийн хүүг бууруулж, залуучуудыг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлье Ипотекийн зээлийн дарамтыг бууруулж, залууст хөгжих бололцоо олгох ёстой гэж иргэн Б.Энхболд хэллээ. “Хөгжлийн гэрээ” 2020- 2024 мөрийн хөтөлбөрт залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэхээр тусгасныг тэрээр сайшааж байна. Мөн анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгож, “Хуримтлалын нэгдсэн сан”гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгохоор мөрийн хөтөлбөрт заасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Утаа, угаарыг бууруулах чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар идэвхтэй ажилласан гэж олон иргэд дүгнэж байгаагийн нэг нь Ө.Ариунаа юм. Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 1 жилийн дотор шийдвэрлэж, утааг 50 хувь бууруулсан. Ирэх жил сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт шинээр байгуулж ашиглалтад оруулснаар Улаанбаатарын утааг 70-80 хувиар бууруулна. Түүнчлэн орон сууцны дулаалгыг сайжруулж, хашаандаа мод, бут, сөөг тариалах ажлыг санаачилсан иргэдэд урамшуулал олгох системийг бий болгохоор мөрийн хөтөлбөрт оруулсан.
13-р хорооны иргэн Б.Цэрэнпил: Тэтгэвэр, тэтгэмжийг жил дараалан нэмэгдүүлсэнд баяртай байна
Европын холбоо 2018 онд 22 сая ам.долларыг үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй улсуудад НҮБ-аар дамжуулан олгов
Индонез Улсад үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудын сурагчдын математик, гадаад хэлний хичээлийн дүн сайжрав
Монгол Улсын Засгийн газар 2018, 2019, 2020 онд тэтгэвэр, тэтгэмжийг 3 жил дараалан нэмэгдүүлсэн. Үүнд олон ахмад настан баярлаж байгааг иргэн Б.Цэрэнпил онцолсон. Монгол Ардын нам ахмадууддаа суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтоохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн 4 жил дараалан олгосон “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
10-р хорооны иргэн С.Номин-Эрдэнэ: Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөртэй танилцсан
20-р хорооны иргэн: С.Дашмаа Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудалд үргэлжлүүлэн анхаараарай
Сонгуулийн уулзалтад ирж санал сэтгэгдлээ хэлэх залуусын тоо нэмэгджээ. С.Номин-Эрдэнэ “Хөгжлийн гэрээ” 2020-2024 мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн уншиж танилцсанаа хэлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлыг дэмжиж байгаа гэв. Монгол Ардын Нам ирэх жилүүдэд цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ, Засгийн газар 3 ээлжийн сургуульгүй болох, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг арилгах зорилгоор 234 цэцэрлэг, 160 сургууль шинээр барьж, ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд бүх сургуулийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгт явдаггүй хүүхдийн тоо буурсан. Цаашид хүн амын төвлөрөл ихтэй газруудад шинээр 273 цэцэрлэг, 200 сургууль барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн бүлэг бүрд 2 ээлжийн багш ажиллуулан хүүхэд хүлээж авах, өгөх цагийг уртасгаж эцэг, эхчүүдэд ажлаа тараад хүүхдээ авдаг боломжийг бүрдүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгон яслийн үйлчилгээг сэргээнэ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна.
8-р хорооны иргэн С.Мөнхцэцэг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагатай Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажил маш тодорхой тусгагдсан. Үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлнэ. Иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн санг үүсгэж, орон нутгийн болон бүх шатлалын эмнэлгүүдийн оношилгоо, мэдээллийг дотоодод болон олон улсад цахимаар солилцох тогтолцоог бий болгоно. Хавдар, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний шинэ арга зүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн эх орондоо бүрэн эмчлэх боломж бүрдүүлж, гадаад улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг эрс бууруулна. “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа”, “Эрүүл ирээдүй”, “Энх бүсгүй”, “Эрүүл чийрэг эр хүн” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, эмийн үнийн хөөрөгдлийг бууруулан иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг багасгахаар мөрийн хөтөлбөрт тусгасан.
19-р хорооны иргэн Ж.Дашдондог: Шүүх, цагдаа шударга бус байна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга бустай хийж байгаа тэмцлийг үргэлжүүлэхийн тулд Монгол Ардын Намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжих хэрэгтэй гэж иргэн Ж.Дашдондог хэллээ. Монгол Ардын Нам ирэх 4 жил шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно. Түүнчлэн авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгаж, төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ.
“
“Хөгжлийн гэрээ” 2020-2024 мөрийн хөтөлбөр нь Монгол Ардын Намын түүхэн дэх хамгийн том буюу 742 заалтаас бүрдсэн
Иран Улс 1975 онд “Заавал боловсрол эзэмшүүлэх болон үдийн хоолоор хангах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв
Япон Улс сурагчдын үдийн хоолны ногоо, жимсийг тухайн орон нутгийн фермер болон хөдөө аж ахуй эрхлэгчдээс авч хэрэглэдэг
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
1964 он
1982 он
1982-1983 он
1988 он
1988-1991 он
1991-1995 он
1996 он
1996-1997 он
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн
Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөв
Ардын армийн 282 дугаар ангид цэргийн алба хаав
Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль (МГИМО)-ийг төгсөв. (Аав, дүүгийн хамт)
Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга
Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгсөв
АНУ-ын Вашингтон хотноо хуулийн пүүст хуульч
Миний зарчим:
Эзэн хичээвэл Заяа хичээнэ Гадаад явдлын яамны залуухан дипломатаар хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ би Гадаад харилцааны сайдаар ажиллана гэж бодож байсангүй. Хүсэж мөрөөдөж эзэмшсэн мэргэжлээ төрийн хууль тогтооход зориулж яваа минь хуульч болсны нэгэн завшаан юм.
Б
и 1964 оны аравдугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн БаруунУрт хотод төрсөн. Миний аав, ээж хоёулаа эмч. Аав Н.Цэнд маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Ээж Б.Эвшинхүү маань Ховд аймгийн Дарви сумынх. Намайг төрсний дараа аав, ээжийн ажлын томилолт дууссанаар манайх хот руу шилжиж ирсэн ба 1-р төрөхийн хашаа, 50 мянгатын орчимд тоглож өссөн. Гэрт ойрхон түүнчлэн гадаад хэл сурах зэргээс үүдэн 23 дугаар дунд сургуульд орж суралцсан юм. Багадаа нисгэгч, архитектор, дараа нь сэтгүүлч болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Харин 10 дугаар ангиа төгсөх жилээ “Үнэн“, Оросын сонинуудыг шимтэн уншаад олон улсын харилцааг илүүтэй сонирхох болсноор МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд шалгалт өгөн тэнцэж, суралцсанаар өдгөөгийн энэхүү мэргэжлээ эзэмшсэн. Сургуульд явахаар бэлтгэж байх үедээ цэргийн зарлан дуудах хуудас авснаар Төв аймгийн Баянчандмань сум дахь Ардын армийн 282 дугаар ангид хуваарилагдсан. Цэрэгт татагдах өдөр ээжийн ах, бидний дууддагаар
Жаажаа маань цэргийн алба хаасан хашир туршлагатай нэгэн гэсэндээ Микрийн үйлчилгээний төвийн үсчин рүү намайг дагуулан явж, үсийг минь хусуулж, хөлөө ороохыг зааж өгч байсныг тодхон санаж байна. Би цэргийн албанаас амьдралын арга ухаанд суралцаж, олон сайхан найзтай болсондоо баярлаж явдаг. Одоо ч цэргийн андуудтайгаа нөхөрлөж байна. Хугацаат цэргийн албанаас халагдаад 10 ч хонолгүй Москвагийн вагонд суун эрдмийн замд гарсан юм. Хүний газар хичээл номдоо шамдсаар нэг мэдэхэд 5 жилийн хугацаа өнгөрч Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дипломатч, эрх зүйч
АНЭУ үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын дунд тулгамдсан асуудал болоод байсан таргалалтыг бууруулав
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
“
Хэл бол мэдлэг биш. Гэхдээ мэдлэгийг олж авах хамгийн хүчтэй зэвсэг юм
мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа Орос хэлнээс гадна НҮБ-ын албан ёсны хэл болох Англи, Франц хэлийг хичээн сурсан хэдий ч хэл бол мэдлэг биш, мэдлэгийг олж авах зэвсэг гэдгийг би эцэст нь ойлгосон. Мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч гэлээ энэ салбарын “томчууд” болох М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн сайд нар зэрэг ахмадууд гадаад харилцааны талаарх мэдлэгээ харамгүй хуваалцсанд талархаж явдаг. Ийнхүү салбарын талаар багагүй суралцсан би Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 1991 онд томилогдож, улс төрийн асуудал хариуцсан III, II нарийн бичгээр ажиллах болсон. Монгол Улсын Сагсан бөмбөгийн холбооноос хойд Америк дахь төлөөлөгч болох санал ирсэн ба сагсан бөмбөг тоглох сонирхолдоо хөтлөгдөн тавьсан саналыг хүлээн авч Монгол Улсын сагсан бөмбөгийн гадаад харилцааг сайжруулах, мэргэжлийн хувцас, хэрэглэлээр хангах, дүрэм боловсруулах ажлуудыг хийж орчин цагийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх үйлст гар бие оролцсондоо сэтгэл дүүрэн явдаг.
НҮБ-ын томилолт дууссаны дараа Ц.Гомбосүрэн сайдын зөвлөснөөр Харвардын Их Сургуульд шалгалт өгч Хуулийн сургуульд нь тэнцсэн юм. Москвагийн Их Сургуулийн сургалтын арга барил Харвардын Их Сургуулийнхаас өөр байсан нь хүн цаг үеэ даган өөрчлөгдөх ёстойг ухааруулсан. Эрх зүйч мэргэжил эзэмшиж, Нью-Йорк мужийн Хуульчдын холбооны шалгалтыг өгснөөр АНУ-д өмгөөлөл хийх эрхтэй болсон. Энэ нь Монгол Улсыг төлөөлж Арбитрын шүүхэд олон удаа ялалт байгуулахад маш их тус нэмэр болсон гэдгийг дурдах нь зүйтэй байх аа. Хувийн хуулийн компаниас улс төрд
Бразил Улс 1954 онд хүүхдүүдийг сургуульд ирүүлэх зорилгоор үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв
Израйл Улс хатаасан жимс, ногооны салад, бүхэл үрийн гурилаар хийсэн хавчуургатай талх бүхий хоолоор үйлчилдэг
Япон Улс үдийн хоолонд хөлдөөсөн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ба сургуулиудад хүнсний автомат машин байхыг хориглодог
“
Харвард надад аливаа зүйлийг олон талаас нь харж, шийдэл олох ур чадварыг заасан
1997 оноос
2000-2004 он
2004-2008 он
2006-2007 он
2007-2008 он
2008-2012 он
2012-2016 он
2016-2020
Хуулийн зөвлөгөө өгөх хувийн компанийн Ерөнхий захирал
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
Улсын Их Хурлын гишүүн,
Хууль зүйн байнгын хорооны дарга
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Улсын Их Хурлын гишүүн
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
Улсын Их Хурлын гишүүн,
хөл тавьж, 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж, Монгол Улсын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажилд хамцуй шамлан орсон. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Марубени” гэх хэргээр Английн Лондон хотын шүүхэд ялалт байгуулан эх орноо олон сая ам.долларын өр төлбөрөөс гаргаж байсан нь саяхан мэт санагдаж байна. МАХН-аас итгэл үзүүлж УИХын 2004 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрх олгосноор Сүхбаатар дүүргийнхээ иргэдийн төлөөлөл болж, хууль боловсруулах ажлын гараагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа иргэдийн өдөр тутмын амьдралыг зохицуулдаг нэн чухал хуулиуд болох Иргэний, Эрүүгийн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /Ипотекийн/ны, Даатгалын, Авилгын эсрэг, Олон нийтийн радио, телевизийн зэрэг хуулиудыг бичиж боловсруулан батлуулжээ.
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
бүрдүүлэх, тэдний итгэлийг сэргээхэд анхаарсан.
Одоогийн буюу 2016-2020 оны парламентад гишүүнээр ажиллах хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
сургуулийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах тухай, Стандартчиллын тухай, Улсын бүртгэлийн багц хууль зэрэг 18 хуулийг санаачлан боловсруулж, батлууллаа. Гадаад харилцааны сайдаар 2016-2017 онд ажиллахдаа гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчныг
Унгар Улс нийт сурагчдынхаа 95%-д нь үдийн хоол хөтөлбөрийг хүргэж ажилладаг нь бүс нутагтаа дээгүүрт орох үзүүлэлт болдог
Тайланд Улс Азийн улс орнуудаас хамгийн их амин дэмтэй тэжээллэг хоол, хүнсээр сурагчдаа хангадаг гэж НҮБ -аас мэдээлэв
Норвегийн эрдэмтэд 1970-2009 оны хооронд сурагчдын IQ үзүүлэлт нэмэгдсэнийг эрүүл, шим тэжээлтэй хоол хүнстэй холбов
Эдгээр хариуцлагатай ажил үүргээс гадна өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжиж, эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг түлхүү хичээлээ.
2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
“
Гадаад бодлогын салбарт улс төрийн ашиг хонжоо байх ёсгүй
Колумби Улсын сурагчид хичээл тарсан болон хичээлгүй өдрүүдэд ч сургууль дээрээ ирж үдийн хоол иддэг байна
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
МОНГОЛ УЛС СУРАГЧДАА ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ
ХООЛ, ХҮНСЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАНГАХ ХУУЛЬТАЙ БОЛЛОО 6.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулна. 6.5. Сургуульд хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч ажиллах бөгөөд суралцагчийн тооноос хамаарч бэлтгэгч, угаагч, үйлчлэгч ажиллана. 6.6. Сургуулийн хоол зүйч сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулж, суралцагч, ажилтан, эцэг, эхэд мэргэжлийн зөвлөгөөг өгнө. 7.1.1. Сургуулийн хоол үйлдвэрлэлд гарал үүслийн, эсхүл мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ашиглана. 7.1.2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодол нь стандартын шаардлагад нийцсэн байна. 7.1.3. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг хангасан орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэнэ.
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэндийн МӨНХ-ОРГИЛ
7.1.4. Сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 7.4.1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байна. 8.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд зөвлөл нь суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл гурав, суралцагч, багшийн төлөөллийг оролцуулан нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
11.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах үйл ажиллагааг хориглоно: 11.1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад зориулалтаар ашиглах; 11.1.5. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох; 11.1.6. Хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах.
10.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.3. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хяналт шалгалтыг явуулахаас гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
10.1.1. Сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батална.
14.1. Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
10.1.2. Энэ хуулийн 10.1.1-д заасан зардал болон тухайн жилд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлнэ.