Skip to main content

Munkh-Orgil Tsend report

Page 1

4 ЖИЛ 4 ЧИГЛЭЛ 2016-2020 оны ажлын тайлан


Ажилласан үндсэн чиглэлүүд 1

Хууль боловсруулах

Улс орон, иргэдийн амьдралд эерэг нөлөөтэй гэж үзсэн хуулийн төслүүд дээр ажиллаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарлаа

2

Боловсрол түгээх

Оюутан залуусыг хүссэн чиглэлээр нь үнэ төлбөргүй сургалтад хамруулж, гадаад, дотоодын их сургууль, коллежид суралцахад нь дэмжлэг үзүүллээ

3

Эрүүл мэндийг хамгаалах

Дүүрэг, өрхийн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

4

Бүтээн байгуулалтыг дэмжих

Иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, бүтээн байгуулалтын ажлыг дэмжлээ


Өнгөрсөн 4 жилд юу хийж амжуулсан бэ? УИХ-ын гишүүний үндсэн эрх үүрэг болох хууль санаачилж, батлуулахад гол цаг хугацаагаа зарцуулж ажилласан. Хууль боловсруулахад уншиж судлах, бичиж буулгах зэрэг цаг хугацаа их шаардагддаг бөгөөд өнгөрсөн хугацаанд чамгүй олон хуулийн төсөл дээр ажиллахад хуульч мэргэжил, өмнөх жилүүдэд олж авсан туршлага ихээхэн тус нэмэр болсон. УИХ-ын гишүүний хамгийн чухал дээрх үүргээс гадна сонгогдсон тойргийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд мөн орчны тохижилт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд давхар анхаарлаа. Мэдээж бүх сонгогчийн санал, хүсэлтийг биелүүлсэн гэж хэлэхгүй ч аль болох биелүүлэхийг хичээж ажилласан. Таны надаас асуух олон асуултад арын хуудсанд үзүүлсэн мэдээллээр хариулахыг зорилоо.

Монгол Улсын Үндсэн хууль 26 дугаар зүйлд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ… Монгол Улсын Их Хурлын тухай хууль 7.1.3-т УИХ-ын гишүүн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах эрхтэй.


Хууль боловсруулах

1

УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажил бол орчин цагийн шаардлагад нийцсэн, Монголын хөрсөнд буусан хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсруулж, батлуулан хэрэгжилтэд нь бодлогын дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуульч гишүүний хувьд улс орны хөгжил, иргэн таны амьдралд эерэг нөлөөтэй гэж үзсэн ДАРААХ чухал хуулийн төслүүд дээр анхаарлаа хандуулж ажиллалаа.

Үндсэн хууль Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд УИХ анхаарлаа хандуулсны үр дүнд сүүлийн 20 жил яригдсан нэмэлт, өөрчлөлтүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулж чадлаа. Ингэснээр төсвийн сахилга бат сайжрах, төрийн бодлого тогтвортой хэрэгжих, улс орны хөгжлийг хурдасгах таатай боломж бүрдэж байна. • Байгалийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш, шударга хүртээх • ЗГ-аас оруулсан төсвийн орлого, зарлагыг нэмэхгүй хөрөнгө оруулалтыг бодитой, хөгжлийн гол асуудлыг шийдэхэд чиглүүлэх • Хамгийн багадаа 39-өөс доошгүй гишүүн дэмжсэнээр хуулийг эцэслэн батлах • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол гишүүнээс эгүүлэн татах • УИХ хянан шалгах хороо байгуулж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг шалгах • Шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулах • Орон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх • Улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод болгох үндэс суурийг тавилаа.

Баялгийн хуваарилалт

Тодорхойгүй Тэгш Засаглал

Залгамж чанаргүй Тогтвортой Улсын Их Хурал

Илүү хариуцлагатай Улсын төсөв

Үрэлгэн Сахилга баттай Шүүх

Хараат Хараат бус Нутгийн удирдлага

Бэхжээгүй Бие даасан


Улсын бүртгэл Даяарчлал, мэдээллийн технологийн эрин үеийн шаардлагад нийцсэн бүртгэлийн багц хууль шинэчлэн батлагдсанаар улсын бүртгэл үнэн зөв, нэгдмэл, бодитой болж, иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүй мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авдаг боллоо. • Иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг онлайнаар захиалдаг боллоо • Улсын бүртгэлийн ихэнх төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна • www.burtgel.mn цахим системээс 28 төрлийн лавлагаа, мэдээллийг шууд хэвлэдэг боллоо • Улсын бүртгэлийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагааны төлбөрийг e-barimt аппликейшн ашиглаж төлж байна • Шинээр төрсөн хүүхдийн регистрийн дугаарыг төрөх эмнэлгүүдээс олгож эхэллээ • 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийг бүрэн цахимжууллаа • 2019 онд 180 сумыг онлайн системд холбосноор 241 сум, 12 хороо бүртгэлийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг боллоо.

Үдийн хоол 2022 оноос Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 600 мянга орчим сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана. Сурагчид сургууль дээрээ эрүүл, шим тэжээлтэй хоол идэх нь ганц өлсөхгүй байх тухай асуудал бус ирээдүйн оюунлаг, бүтээлч, эрүүл саруул иргэнийг бэлдэх нийгмийн асар чухал ач холбогдолтой ажил юм. • ЕБС бүр өөрийн гал тогоотой, зориулалтын тоног төхөөрөмжтэй болж, түрээсийн системээс сална • Сурагчдын хоолны цэсийг мэргэжлийн хоол зүйч боловсруулж, хоолны стандарт мөрдөнө • Хоол зүйч сурагчид болон эцэг эхчүүдэд зөв хооллолтын сургалт явуулж, эрүүл хооллох дадал, хэвшлийг суулгана • Шим тэжээлтэй хоол идсэн хүүхдийн сурлага сайжирч, боловсролын чанарт ахиц гарна • Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлд хоол зүйч, багшаас гадна эцэг эхийн төлөөлөл багтана. • Сурагчид “Үдийн хоол” идэж өссөнөөр суурь өвчлөлүүд эрс багасна • Сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна

Хөдөлмөрийн хууль Цаг үе өөрчлөгдөж хөдөлмөрийн зах зээл дээр шинэ харилцааны төрлүүд бий болсон учраас 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, орчин үеийн хөдөлмөрийн хуультай болгохоор ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа хуулийн үйлчлэх хүрээг тэлэх, олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч байна. • Хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол ажилтан хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад орно • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг халж, хөдөлмөр эрхлэх насыг хуульчилна • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ • Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зохицуулалтыг сайжруулна • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах бололцоог сайжруулна • Ажил олгогч ажилтанд цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгдөг болно.


Боловсролын хууль Монголчууд бидний хувьд хөгжлийн ганцхан гарц байна гэж би хардаг. Тэр нь уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаас илүүтэйгээр боловсрол юм. Тийм ч учраас боловсролын салбарын реформд анхаарал хандуулж, боловсролын багц хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. • Хүүхдэд “хичээл заах” биш, харин юм сурахад нь түүнд “туслах, чиглүүлэх” нь багш, сурган хүмүүжүүлэгч нар, эцэг эхийн үүрэг гэсэн зарчмын өөр байр сууринаас хандах ёстой гэж бодож байна. • Ингэхийн тулд эхний ээлжинд багш болох хүмүүсийг сонгох, бэлтгэх, урамшуулах, ажлыг нь дүгнэх системийг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй байна. • Мэдээллийн технологийн эрин үед хүүхдэд боловсрол олгоно гэдэг бол тэдэнд мэдлэг, мэдээлэл өгөх биш харин өөрөө аливааг олж мэдэх, эргэцүүлэн бодох, шүүмжлэлтэйгээр сэтгэн төсөөлөх, шинийг эрэлхийлэх, авьяасаа илрүүлж, сонирхлоороо суралцах, хөдөлмөрлөх дадал, чадвар суулгах явдал болжээ. • Ингэж байж манай боловсролын салбар, улмаар манай улс XXI зуунтай хөл нийлүүлж, хөгжил дэвшилд хүрнэ гэж би бат итгэдэг.

Стандартчилал Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг өргөжүүлж, олон улсын стандартын дагуу бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах, гадаад, дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хууль юм. Монгол Улсын үйлдвэрлэл, худалдааны эрх зүйн үндсэн баримт бичгийн нэг болсон уг хуулийг боловсруулах, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. • Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсын жишигт нийцлээ • Бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргах шат дамжлага, шаардлагыг хялбаршууллаа • Үйлдвэрлэл эрхлэгчдэд учирдаг хүнд суртлын болон баримт бичгийн бэрхшээлийг багасгалаа • Үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд өрсөлдөхөд төрөөс стандартын баримт бичгийн хориг саад, хязгаарлалт тавихгүйгээр чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдлээ • Төрийн хяналт шалгалт оновчтой болох нөхцөл бүрдлээ.

Төрийн алба Төрийн албаны томилгоонд улс төрчид хутгалдан оролцох, сонгон шалгаруулалт, томилгоонд хувийн болон бусад сонирхлын үүднээс хандах, төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх, шаардлага хангаагүй хүнийг албан тушаалд томилох зэргийг хориглож хуульчиллаа. • Төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлыг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа зөвхөн мэдлэг, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлана • Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгож, карьер өсөх тогтолцоог төрийн албанд нэвтрүүллээ • Төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зүйл, тавигдах шаардлагыг тодорхой болголоо • Төрийн албан хаагч хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг чангатгалаа.


Чуулганы дэг УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход анхаарлаа. • Хуралдааны ирц, санал хураалтад хурууны хээгээр идэвхждэг төхөөрөмж ашигладаг боллоо • УИХ-ын гишүүн нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан тасалсан бол тухайн өдрийн цалинг хасдаг боллоо • Гишүүний хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлдэг боллоо • Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл сануулж, сануулгыг биелүүлэхгүй бол үг хэлэх хугацааг дуусгадаг боллоо • Хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгож эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгалаа.

Гэмт хэрэг, зөрчил 1997 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь гэмт хэрэг, зөрчлийг гарсан хойно нь илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулсан байсныг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар засч залрууллаа. • Урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг болно • Гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүллээ • Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэсэн гурамсан холбоог зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультай илүү уяж өглөө • Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн мэдээ мэдээлэл, нийгмийн чанартай реклам сурталчилгаа түгээх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг дайчлах, уриалахад хуульчилсан үүрэг хүлээдэг боллоо. • Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зарчмыг нэмж тусгалаа.

Санаачилсан болон ажлын хэсэгт орж ажилласан хуулийн төслүүд: 1. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл 2. Сургуулийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах тухай хууль 3. Улсын бүртгэлийн багц хууль 4. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5. Боловсролын багц хуулийн төсөл 6. Стандартын тухай хууль 7. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 8. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 9. Захиргааны ерөнхий хууль 10. Өмгөөллийн тухай хууль 11. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 12. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 13. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 15. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 16. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 17. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 18. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль


Мэдлэг боловсрол түгээх

2

Манай боловсролын тогтолцоо монгол хүүхдийн сэргэлэн цовоо ухааныг хөгжүүлэхэд биш медаль, дүнгийн хойноос хөөцөлдсөн байдлаар хүмүүжүүлж байгааг би хувьдаа буруу гэж хардаг. Тиймээс Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Төлөөлөгчийн газар”, “Ахмадын клуб” байгуулж, тойргийн хүүхэд залуус, иргэд сонгогчид, ахмад настнууддаа зориулсан төрөл бүрийн сургалтыг явууллаа.

Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа Хүүхэд, залуустаа зориулж тухтай орчинд үнэгүй интернэт ашиглан хичээлээ давтах, ном сонин унших, аав ээждээ санхүүгийн дарамт учруулахгүйгээр өөрсдийгөө хөгжүүлэх тохитой орчин бүрдүүлэх үүднээс 2017 оны 4 дүгээр сард “Төлөөлөгчийн газар”аа нээсэн. Миний бодлоор орчин цагийн монгол хүн гадаад хэлийг, тэр тусмаа англи хэлийг төгс эзэмшиж байж мэдлэг боловсролоо дээшлүүлэх, интернэтийн гайхамшгийг бүрэн ашиглах боломжтой болно. Тиймээс ч “Төлөөлөгчийн газар“-таа иргэдийн хүсэлт, саналын дагуу гадаад хэлний болон оюун ухаан хөгжүүлэх олон төрлийн сургалтыг тогтмол явуулж ирлээ.


“Төлөөлөгчийн газар”-аараа дамжуулан тойргийн хүүхэд залуусын мэдлэг боловсролд хөрөнгө оруулах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэх, гадаад, дотоодын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцахад нь туслах зорилгоор “Оргил Өөд Тэмүүлэх” Нийгэмд үйлчлэх ТББ-ыг 2017 онд байгуулсан. Энэ байгууллага маань боловсролын чиглэлээр сургалт явуулах албан ёсны эрхтэй бөгөөд АНУ, БНСУ, БНХАУ-ын зарим их дээд сургууль, коллежтэй хамтран ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл

Иргэдтэй ганцаарчилж болон хэсэгчилж уулзах Өргөдөл, санал хүсэлт хүлээн авах Сургалт зохион байгуулах Номын сан, өдөр тутмын сонин, өндөр хурдны интернэтээр үйлчлэх

Сургалтууд • • • • • •

Англи хэл • Шатар Солонгос хэл • Нүүр будалт, Япон хэл хумс арчилгаа Герман хэл • Төсөл хэрхэн Уран зураг бичих Соробан сампин

Сургалтын талаарх мэдээллийг арын хуудаснаас үзнэ үү


Англи хэл

Солонгос хэл

Англи хэл заах аргазүйн чиглэлээр боловсролын салбарт 16 ажил ажилласан туршлагатай, хэл шинжлэхийн ухааны доктор Л.Нарангэрэл багш англи хэл сурч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүүхэд залууст анхан болон дунд шатны сургалт явуулж байна. Сургалтад 6-72 насны 897 хүн хамрагдаж сертификат аваад байна.

897

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Солонгос хэлний техникийн мэргэжлийн орчуулагч, багш М.Билгүүний заадаг анхан, дунд шатны сургалтад өнгөрсөн хугацаанд 15-67 насны 1212 хүн хамрагдаж сертификад авчээ. Сайн суралцсан 39 оюутан TOPIC буюу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэж, БНСУ-ын их дээд сургуулиудад үргэлжлэн суралцаж байна.

1212


Япон - Герман хэл

Уран зураг

Япон хэлний сургалтыг хэл шинжлэхийн ухааны магистр, боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш Г.Энхпүрэв зааж явууллаа. Сургалтанд 13-59 насны 168 хүн хамрагдаж сертификат гардан авсан бол герман хэлний сургалтад 7-37 насны 22 хүн суралцлаа.

190

Эцэг эхчүүдийн хүсэлтээр уран зургийн боловсрол олгох, урлагийг ойлгох чадвар суулгах сургалт явуулж байна. Сургалтад 5-16 насны 235 хүүхэд хамрагдаж, өөрсдийн зурсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа. Зургийн сургалт хүүхдийн ажиглах, бие дааж ажиллах чадварыг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг давуу талтай юм.

235


Соробан сампин

Шатар

Оюуны чухал дасгалд тооцогддог соробан сампингийн сургалтыг соробангийн 4 дүгээр зэрэгтэй багш Б.Мөнхнасан заадаг. Эцэг эхчүүдийн саналын дагуу явуулж байгаа энэ сургалтад 6-14 насны 228 хүүхэд сурч, амжилттай төгслөө. Соробан сампин нь хүүхдийн баруун, зүүн тархийг тэнцвэртэй хөгжүүлж, ой тогтоолт сайтай, хурдан сэтгэдэг, тэсвэр тэвчээртэй болгодог байна.

228

Шатар тоглох нь тэвчээр суух, тооцоолон бодох, төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах, шударгаар өрсөлдөх чадварыг хөгжүүлдэг. Шатрын спортын дэд мастер Б.Энхболд багшийн сургалтад 6-15 насны 91 хүүхэд хамрагдаж, шатар тоглож сурлаа.

91


Нүүр будалт, хумс арчилгаа

ЖДҮ-ийн сургалт

Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нүүр будалт, хумс арчилгаа хосолсон сургалт явуулж, 18-56 насны 73 хүн хамрагдлаа. Өдөр тутам, гоёлын арга хэмжээнд зориулж нүүрээ хэрхэн будах, арьс арчилгаа болон хумс арчилгааны талаарх анхан шатны сургалтыг мэргэжлийн багш Э.Золзаяа заалаа. Ингэснээр зөвхөн өөрийн нүүр, хумсыг арчлахаас гадна сурсан чиглэлээрээ ажлын гараагаа эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Жижиг, дунд бизнес эрхлэх сонирхолтой ч төсөл хэрхэн бичих талаар мэдээлэл, ойлголтгүй явсан 34 иргэнд зориулж Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан иргэд бизнес санаагаа хэрхэн хөгжүүлэх, бизнесээ хэрхэн зөв сонгох, бизнес төсөл хэрхэн бичих зэрэгт суралцсанаас гадна ЖДҮ-ийн сангийн төсөл сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл сонслоо.

73 34


Ахмадын клубын үйл ажиллагаа Дүүргийн хэмжээнд ахмадуудад зориулсан чөлөөт цагаа зөв, ая тухтай өнгөрүүлэх үйлчилгээ эрхэлсэн газар байхгүй, гэртээ уйддаг талаар ахмадууд байнга ярьдаг байсан. Тиймээс 2019 оны 4 дүгээр сард тойргийн иргэд, ахмад настнууддаа зориулж өөр хоорондоо уулзаж ярилцаж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, бүжиг наадам зохиодог “Ахмадын клуб” байгуулсан. Клубд 826 хүн гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.


Үйл ажиллагааны чиглэл

Сургалт зохион байгуулах • • • • • •

Нийтийн бүжиг Эмчилгээний нөхөн сэргээх иога Хийн дасгал Эрүүл, зөв хооллолт Балет Таеквондо

Өргөдөл, санал хүсэлт хүлээн авах Шатар, даам, хөзөр тоглох Ном, өдөр тутмын сонин хэвлэл унших

Сургалтын талаарх мэдээллийг арын хуудаснаас үзнэ үү


Нийтийн бүжиг Нийтийн бүжгийн хичээл болон сурах арга зүйг Нийтийн бүжгийн спортын холбооны сургагч дасгалжуулагч багш, 2011 оны Хаврын баяр 27-р их наадмын нийтийн цэнгээнт бүжгийн хатан хаан, Соёлын тэргүүний ажилтан Н.Дэлгэрмаа удирдан явуулдаг. Сургалтад 28-70 насны 161 хүн хамрагдаж, 20 нийтийн бүжиг сурсан амжилттай байна.

161

Эмчилгээний иога “Иога Аллианс” олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй, виньяаса иога, эмчилгээний нөхөн сэргээх иога, жирэмсний болон төрсний дараах иогоор мэргэшсэн, уулын спортын мастер Д.Нямханд манай клубынхэнд хичээл зааж байна. Ахмадын клубын гишүүн 25-78 насны 185 хүн иогаар хичээллэн сэтгэл санаагаа тайвшруулж, дасгал хөдөлгөөн хийж байна.

185

Эрүүл хооллолт Зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн нь аливаа хүний эрүүл саруул амьдрахын түлхүүр юм. Эрүүл, зөв хооллолтын багш С.Нямцэцэг хоолны эрүүл ахуй болон шим тэжээлийн зохистой хэм хэмжээг хэрхэн хэвшүүлэх талаар мэдлэг олгодог. Энэ сургалтад 21-76 насны 68 хүн хамрагдлаа.

68


Хийн дасгал

Балет

Хийн дасгал нь өвчнөөс сэргийлэн, биеийг чийрэгжүүлэх, өвчнийг эмчлэн эрүүлжүүлэх ач холбогдолтой. Хүний үе мөч, таван цул, зургаан сав эрхтэнд шууд нөлөөлөн тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулж, харилцан үйлчлэл үзүүлснээр бие махбодод бүх талын эерэг нөлөө үзүүлдэг байна. 31-73 насны 40 хүн өдөр бүр клуб дээр цуглан хийн дасгалаар тогтмол хичээллэж байна.

40

Таеквондо

6-14 насны охидын биеийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу балетын анхан шатны мэдлэг олгох сургалтыг “Аврора” сургалтын төвийн захирал, балетын багш Б.Оюундэлгэр зааж байна. Гоо зүйн урлаг болох балетаар хичээллэснээр биеэ зөв авч явах, эмх цэгцтэй байхад суралцаж, урлагийн мэдрэмжтэй болохоос гадна буруу хөгжсөн булчин, нурууны суултыг засч уян хатан бие бялдартай болдог. Сургалтад 6-12 насны 75 хүүхэд хамрагдлаа.

75

Хүндлэл, хүмүүжлийн спорт болох таеквондогоор 5-14 насны 98 хүүхэд хичээллэлээ. Хүүхдүүдэд таеквондогийн хар бүстэй, 3 дантай багш С.Түмэндэлгэр үндсэн техникүүдийг зааж, аливаа зүйлд тэвчээртэй болж төлөвших, өөрийгөө хянах, зөв шийдвэрийг хурдан хугацаанд гаргах чадварт суралцах эхлэлийг нь тавьж өглөө.

98


Бусад үйл ажиллагаа Тойргийн хүүхэд залуус, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулж гадаад улсад суралцуулах чиглэлээр АНУ, БНСУ, БНХАУ-ын ЭСЯ-д болон холбогдох сургуулиудтай хамтран ажиллаж байна. Тойргийн сургуулийн сурагчдын дунд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд нь зориулж олимпиад зохион байгуулж, шилдгээр шалгарсан сурагч Т.Төгөлдөрийг БНСУ-д үнэ төлбөргүй суралцуулж байна. Түүнчлэн тойргийн хэмжээнд байрлах сургуулиудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж, Монгол Улсын Консерватори, ЕБС, цэцэрлэгийн багш нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа.

Тэтгэлэгтэй сургалт Гадаадад суралцах нь хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна бие даах, хүнтэй харилцаж сурах, олон улсын соёлтой танилцах, өөрийн үндэсний өв соёлоо илүү таниж мэдэх зэрэг маш их давуу тал олгодог. Тиймээс залуусдаа гадагшаа явж сурахыг зөвлөж, их сургууль, коллежуудтай холбож өгөхийг хичээдэг. Өнгөрсөн хугацаанд • • • •

АНУ-ын Вашингтон ДиСи хотод байрлах “BAU Global” их сургууль, “Mentora” коллежид 86 хүүхэд БНСУ-ын “Soon Chun Hyang” их сургуульд 38 хүүхэд БНХАУ-ын их сургуулиудад 10 хүүхэд Нийт 134 хүүхдийг 50-100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэл, бакалаврын сургалтад суралцахад нь ЭСЯ-д болон гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран дэмжлэг үзүүллээ.

134


“М60” олимпиад зохион байгууллаа Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхэд нь туслах, гадаадад суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “М60” олимпиад зохион байгууллаа. Олимпиадад тойргийн ЕБС-иудад суралцаж буй 158 сурагч оролцож, тэргүүн байранд шалгарсан сурагч Т.Төгөлдөр БНСУ-даа дээгүүрт ордог “Soon Chun Hyang” их сургуульд Америк судлалын чиглэлээр бүрэн тэтгэлэгтэйгээр үнэ төлбөргүй суралцаж байна.

158

Консерватори Монгол Улсын Консерватори /Хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн хууль эрх зүйн статусыг тодотгох, гадаадын Консерваторийн жишгээр Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагааг төрөөс 100 хувь санхүүжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч улсын төсөвт хөрөнгө суулгууллаа. Консерваторийн залуу багш нарыг гадаадын тэтгэлэгт уралдаант шалгаруулалтад оролцуулах талаар ярилцсанаар энэ ажлыг БСШУСЯ-наас зохион байгуулж эхэллээ.


Буцалтгүй тусламж Тойргийн амьдралын түвшин доогуур өрхийн 20 оюутныг Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид хамрууллаа. Залуус МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, ХИС, ИЗОУИС зэрэг сургуулиудад амжилттай суралцаж байна.

20

Овог нэр

Хаяг

Сургууль

Ж.У

СБД, 9 хороо

ШУТИС

Б.Х

СБД, 10 хороо

ИЗОУИС

Б.Э

СБД, 10 хороо

ШУТИС

Б.Д

СБД, 9 хороо

ШУТИС

Г.Г

СБД, 9 хороо

ХИС

Ч.Б

СБД, 7 хороо

АШУҮИС

Н.Г

СБД, 10 хороо

МУИС

Б.Д

СБД, 9 хороо

ШУТИС

А.Е

СБД, 10 хороо

ШУТИС

Б.М

СБД, 8 хороо

ХИС

У.Ж

СБД, 9 хороо

ШУТИС

Х.Б

СБД, 10 хороо

ИЗОУИС

Э.Б

СБД, 10 хороо

ШУТИС

Б.Д

СБД, 9 хороо

ШУТИС

Г.Э

СБД, 9 хороо

ХИС

Ч.Я

СБД, 7 хороо

АШУҮИС

Г.Н

СБД, 10 хороо

МУИС

Д.Б

СБД, 9 хороо

ШУТИС

О.А

СБД, 10 хороо

ШУТИС

М.Б

СБД, 8 хороо

ХИС

Гэрчилгээтэй сургалт “Эрхэс сувд”, “Футур” сургалтын төвтэй хамтран хараахан мэргэжил эзэмшээгүй ч ажил хийж, амьдралаа өөд нь татах хүсэлтэй 36 залууг хороодоосоо сонгож гагнуурчин, цахилгаанчин, токарчин, үсчин, оёдолчны сургалтад хамрууллаа. Амжилттай төгссөн залуус сертификат авч, ажил орлоготой боллоо.

36

Эмч нар мэргэшив Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ, Өрхийн эмнэлэгүүдийн эмч, ажилчдыг дүрс оношилгооны орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүд дээр ажиллуулах, дадлагажуулах зорилгоор АШУҮИС-ийн Радиологийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэгийн удирдлага дор 3 сарын хугацаанд сургалтад хамрууллаа. Эмч нар эмнэлгүүдэд нь хүлээлгэн өгсөн “Samsung H60” маркийн 2D/3D/4D дүрс оношилгооны аппарат, “Samsung Accuvix V10” маркийн эхоны иж бүрэн аппарат дээр дадлага хийж мэргэшив.


Туршлага судлав Тойргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилчдаас бүрдсэн 20 хүнийг БНСУ-ын Бусан хотын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилготой 7 хоногийн сургалтад хамрууллаа. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар Бусан хотын улсын болон хувийн сургууль, цэцэрлэгүүдээр орж, хүүхэд төвтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл сонссон бол өрхийн эмнэлгийн эмч нар томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зөв хооллох сургалт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн 3 бүлэг, 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн 5 бүлгийн сурагчдад зөв хооллох ач холбогдлын талаар БНСУ-ын “Soon Chun Hyang” их сургуулийн Хоол судлалын тэнхимийн багш нар сургалт явууллаа. Сургалтад хамрагдсанаар хүүхдүүд шим тэжээл гэж юу болох, түүний ангилал, бие махбодод үзүүлэх үр нөлөө, зөв зохистой хооллолтын суурь мэдлэг, түүний ач холбогдлын талаар ерөнхий мэдлэгтэй боллоо.

Нийт Сургалтын төрөл, суралцагсдын тоо Нийт 14 төрлийн сургалтад 3587 хүн суралцав 897

Англи хэл Солонгос хэл Япон хэл Герман хэл Уран зураг Соробан сампин Таеквондо Шатар Балет Мэйк-Ап Иога Нийтийн бүжиг Эрүүл хооллолт Хийн дасгал

1212 168 22 235 228 98 91 75 73 185 161 68 40 0

250

500

750

1000

1250

Суралцагсад / насны ангиллаар Нийт 5-84 насны иргэд хамрагдав 372 445

5-8 нас 9-12 нас 13-15 нас 16-20 нас 21-30 нас 31-40 нас 41-50 нас 51-60 нас 61-70 нас 71-80 нас 80-с дээш

304 318 804 725 210 173 185 41 10 0

200

400

600

800


Эрүүл мэндийг хамгаалах

3

“Өрхийн эмнэлэг”-үүд болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр 1 тэрбум 900 сая төгрөгийн үнэ бүхий 314 төрлийн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч суурилууллаа. Ингэснээр иргэд гэрийнхээ ойр үзлэг шинжилгээнд очер дугааргүй хамрагдаж байна.

Өрхийн эмнэлэг Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд “Samsung Accuvix V10” маркийн 2D/3D/4D ӨНГӨТ ЭХО аппарат (хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд л ашигладаг) хүлээлгэн өгснөөр иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэг явах шаардлагагүй болж өрхийн эмнэлэг дээрээ орчин үеийн аппаратаар оношлуулж байна.

Өмнө

Одоо

“Samsung Accuvix V10” эхоны аппаратыг хүлээн авснаас хойш • 7 дугаар хорооны “Энхсүндэр” өрхийн эмнэлэг 568 хүн оношилж, 26 онцгой тохиолдол • 8 дугаар хорооны “Манай эмч” өрхийн эмнэлэг 263 хүн оношилж, 158 онцгой тохиолдол • 9 дүгээр хорооны “Энхийн санаа” өрхийн эмнэлэг 495 хүн оношилж, 73 онцгой тохиолдол • 10 дугаар хорооны “Энэр-Ази” өрхийн эмнэлэг 432 хүн оношилж, 90 онцгой тохиолдлыг тус тус эрт илрүүлсэн үр дүнтэй байна. Мөн эмч нарын саналын дагуу 264 сая төгрөгөөр өрхийн эмнэлгүүдэд хэрэгцээтэй байсан 297 төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг нийлүүлжээ.

1,758 347

Нийт оношилсон Онцгой тохиолдол илрүүлсэн


Багануур дүүргийн ЭМТ

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Багануур дүүргийн ЭМТ-д

Эмч нарын санал, хүсэлтийн дагуу улсын төсөвт 640 сая төгрөг суулгаснаар тус эмнэлэгт нэн хэрэгцээтэй байсан

• “Samsung H60” маркийн 2D/3D/4D дүрс оношилгооны аппарат • “Olympus” фирмийн ходоодулаан хоолой, бүдүүн-шулуун гэдэсний дуран • Дурангийн ариутгагч, угаагч, • Ионжуулах тусгай төхөөрөмж бүхий хадгалах шкаф • Лабораторийн багаж хэрэгсэл суурилуулснаар дүүргийн 30 мянган иргэнээс гадна найман сумын 20-иод мянган хүн Улаанбаатар хотыг зорих, хөрөнгө мөнгө үрэх шаардлагагүй дүүрэгтээ эмчлүүлж байна.

• Эхо аппарат 4D • Эмэгтэйчүүдийн үзлэг мэс заслын зориулалтаар ашиглаж болох олон үйлдэлт ор • Биохимийн бүрэн автомат анализатор • Хэвлийн хөндийн мэс заслын багажны ком • Мэс заслын хажуугийн том, жижиг гэрэл зэрэг 6 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. • Мөн тарианы өрөөгүй олон жил явж ирсэн тус эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулж, зай талбайг ашиглан 80 сая төгрөгөөр тарианы өрөө гарган тохижуулжээ.

“Samsung H60” маркийн эхо аппарат нь Багануур дүүргийн ЭМТ-д ашиглаж байгаа аппарат хэрэгслээс хамгийн өндөр хүчин чадалтай аппарат болж байна. • Хэт авиан оношилгооны өнгөт эхо аппаратыг хүлээн авснаас хойш 19755 хүнийг оношилж, 255 онцгой тохиолдлыг эрт илрүүлж, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.

19,755 255

Нийт оношилсон Онцгой тохиолдол илрүүлсэн

640.0 6

Сая төгрөг Тоног төхөөрөмж


Шүдний үзлэг

Чих, хамар, хоолойн үзлэг

“Шүд, амны хөндийн анхан шатны үзлэг”-ийг “UB dent” эмнэлгийн эмч нарын багтай хамтран 3 дахь жилдээ тойргийн цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд явууллаа. Үзлэгт Сүхбаатар дүүргийн 7, Багануур дүүргийн 3 цэцэрлэгийн нийт 8018 хүүхэд хамрагдлаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн эмч нар болон “Эйд” чих, хамар, хоолойн эмнэлэгтэй хамтран 2018, 2019 онуудад явууллаа. Үзлэгт Сүхбаатар дүүргийн 6, Багануур дүүргийн 3 цэцэрлэгийн 5179 хүүхдэд хамрагдсан. 2018, 2019 онд хийгдсэн үзлэгийн үр дүнг харьцуулан харвал нийт хүүхдүүдийн дунд чих, хамар, хоолойн өвчлөл 9.8 хувиар буурсан байна. Илэрсэн өвчлөлийг дэвтэрт бичиж, ангийн багш, эцэг эхчүүдэд эмчилгээ, зөвлөгөө өглөө.

2019 оны үзлэгийн үр дүнг 2017 оныхтой харьцуулахад хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 21 хувиар буурсан нааштай үр дүн гарлаа. Уламжлал болгон явуулсан үзлэг амжилттай хэрэгжсэнд баяртай байна.

2017

2018

2525 хүүхэд

2019

3071 хүүхэд

2018

2422 хүүхэд Эрүүл Өвчлөлтэй

-6.6% 63.3%

-21.4% 56.7%

2019

2324 хүүхэд

2422 хүүхэд

16.6%

6.8%

-9.8% 41.9%

Эрүүл Өвчлөлтэй


Сургуулийн хүүхдийн “Үдийн хоол”-ны тухай хууль Сургуулийн хүүхдүүдийг өдөртөө сургууль дээрээ халуун хоол иддэг болгох юмсан гэж би олон жил мөрөөдөж, хөөцөлдөж ирсэн. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд нэг чухал алхам болсон “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг санаачлан хэлэлцүүлж, УИХ-аар батлуулснаар 2021-22 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсын ЕБСийн 600 гаруй мянган хүүхэд сургууль дээрээ үнэ төлбөргүй халуун хоол идэж, мэргэжлийн хоол зүйч багш нар хүүхэд, багш, эцэг эхчүүдэд зөв, шим тэжээллэг хоолны тухай хичээл зааж, сургууль бүр өөрийн гал тогоотой, тогоочтой болно. Өнөөдөр дэлхийн 183 оронд хагас тэрбум хүүхэд сургууль дээрээ халуун хоол идэж байна. Манай хоёр хөрш улс, Энэтхэг, Бразил гээд дэлхийн хамгийн том орнууд, АНУ, Япон, Англи гээд өндөр хөгжилтэй орнууд, Кени, Судан , Чад гээд бололцоо муутай орнууд бүгд л хүүхдүүдээ сургууль дээр нь хооллож байна. Яагаад? Яагаад гэвэл өндөр боловсролтой, эрүүл саруул хүнтэй байж гэмээнэ аливаа улс хөгжинө, нийгмийн тэгш бус байдал арилна гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Өрх айл бүр өөр, эцэг эхийн боломж, бололцоо янз бүр байдаг учраас хүүхэд бүрд эрдэм ном сурах, эрүүл саруул өсөхөд, тэгш боломж олгоход “Үдийн хоол” онцгой ач холбогдолтой. Элэг, зүрх, ходоод, гэдэсний өвчлөлүүд, далд өлсгөлөнгийн өвчин буюу цус багадалт, бичил

тэжээлийн дутал зэрэг нь бүгд дутуу, эсхүл буруу хооллолттой холбоотой. Хүүхэд бүр багаасаа зөв хооллож сурвал хэдхэн жилийн дотор, ердөө 20-30 жилийн дотор Монголчууд бид халдварт бус суурь өвчлөлүүдээсээ салж чадна. Хичнээн хүн эрүүл саруул, аз жаргалтай амьдарч, улс оронд зардал чирэгдэл багатай болох билээ дээ! Хүмүүсийн гаднах өнгө үзэмж, биеийн галбир хүртэл сайжирдаг тухай Өмнөд Солонгосын парламентын гишүүд ярьж байсан. Солонгос улс 1948 оноос бүх хүүхдүүдээ сургууль дээр нь хооллож эхэлсэн бөгөөд байнгын хэмжилт хийдэг байж, тэгээд 1998 он гэхэд солонгос хүний дундаж өндөр 20 см-ээр нэмэгдэж, янз бүрийн суурь өвчлөл эрс багассан гэсэн. Одоо бол бүр л өөр болж байгаа байх. Хуулийн төслийг хэлэлцэж байхад “зардал мөнгө их гарна”, “эцэг эхчүүд тэгээд хүүхдээ хооллохгүй юм уу” гэх мэт мэр сэр шүүмжлэл байсан. Гэхдээ Энэтхэг улс 120 сая хүүхдээ сургууль дээр нь хооллож чадаж байхад Монголчууд бид чадах л ёстой. Тэгээд ч боловсролтой, эрүүл саруул хүнээс илүү баялаг байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч хууль батлагдсан. Хуулийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэхэд төр, засгийн үйл ажиллагаанаас гадна эцэг эх, багш, хэвлэл мэдээллийн үүрэг роль нэн чухал учраас Та бид бүгд л дор дороо хичээж, үлгэр дууриалал болж явах ёстой гэж боддог. Та бидний үр хүүхдүүд, ач гуч нар эрүүл саруул байж Монгол улс маань мандан бадрах болтугай!

Нийт Хөрөнгө оруулалт Нийт 1.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэв 1.0 тэрбум 11 тоног төхөөрөмж

1.1 1.0

0.9 тэрбум 303 тоног төхөөрөмж

0.8 0.6 0.4 0.2 0

2017

2018

2019

Эмчилгээ, оношилгоо Нийт 21513 хүн оношилж, 602 онцгой тохиолдлыг эрт илрүүлжээ 11,656

12000 9,857

10000 8000 6000

Оношилсон Онцгой тохиолдлыг эрт илрүүлсэн

4000 2000 0

284 2017

2018

318 2019


Бүтээн байгуулалт хийх

4

Тойрогтоо зам засах, сургууль, цэцэрлэг бариулах нь УИХ-ын гишүүний шууд хариуцан хийх ёстой ажил үүрэг биш ч иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө суулгаж, хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж, энэ талаар иргэдэд эргэн мэдээлэх нь миний үүрэг хариуцлага юм. Өнгөрсөн хугацаанд манай тойрогт том, жижиг нийт 164 бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Сургууль тохижилт Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн орчны тохижилт, өнгө үзэмж муу, ногоон байгууламжгүй байгаад сурагчид сэтгэл дундуур явдаг тухай тус сургуулийн багш ажилчид, эцэг эхээс олон тооны хүсэлт ирүүлсэн. Сургуулийн захиргаа, тэнд суралцдаг 1600 орчим сурагчийн саналаар гадна орчныг нь тохижуулснаар сурагчид сургуулийнхаа гадаа ярилцаж суух, тоглох тохилог орчинтой боллоо.


Загвар гал тогоо • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 25 дугаар тусгай сургуулийн гал тогоог стандартын дагуу засч, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангахад зориулж улсын төсөвт 128,9 сая төгрөг суулгуулж тохижууллаа. Загвар гал тогоотой болсноор сургуулийн 250 сурагч өдөр бүр сургууль дээрээ халуун, шим тэжээлтэй хоол идэж байна. • Мөн Сүхбаатар дүүргийн 2, 3, 4, 16 болон Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн гал тогоог 25 дугаар тусгай сургууль шиг иж бүрэн засч, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаад байна. Ингэснээр эдгээр сургуулиуд “Үдийн хоол” хөтөлбөрт улсын бусад сургуулиудаас анхлан хамрагдах бүрэн боломжтой боллоо. 2020 оны хичээлийн шинэ жилээс сургуулиуд дээр мэргэжлийн тогооч, хоол зүйч ажиллана.

Цэцэрлэг засвар Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэгийн барилгыг иж бүрэн засварлах ажлыг дэмжиж, Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрт хамруулахад цэцэрлэгийн удирдлагатай хамтран ажиллалаа. 173 сая төгрөгийн санхүүлжилтээр барилгын хана, таазны иж бүрэн засвар, хаалга, цонх шинэчлэх, дулааны узель, бохир, цахилгааны шугамын хэсэгчилсэн засварын ажил хийгдлээ. Цэцэрлэгийн 5 бүлгийн 230 хүүхэд тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Спорт заал Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хоёр байр дундаа нэг спорт заалтай. Нэг ээлжинд 90-140 хүүхэд хичээллэж агааргүйтэх, өвлийн улиралд биеийн тамирын хичээлд орсон сурагчид нөгөө байр руу гадуур хувцасгүй гүйх зэрэг хүндрэлтэй нөхцөлд байгаа талаар тус сургуулийн 2235 сурагчийн төлөөллөөс надад захиа ирүүлсэн. Энэ дагуу улсын төсөвт хөрөнгө суулгаснаар шинэ спорт заал 2020 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр ашиглалтад орлоо.


Шинэ цэцэрлэг 1954 онд баригдсан, 64 жил их засварт ороогүй, ашиглалтын хугацаа нь дууссан Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн барилгыг нурааж, барилгын буйран дээр 3 давхар /зоорийн давхартай/ 240 хүүхдийн ортой орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн цэцэрлэг бариулснаар хүүхдүүд тав тухтай, аюулгүй орчинд хичээллэж байна. Цэцэрлэгийн тавилга хэрэгслийг шинэчлэхэд зориулж 40 сая төгрөгийг БСШУС-ын сайдын багцаас гаргууллаа. Цэцэрлэгт 10, 11, 12 дугаар хорооны 365 хүүхэд хамрагдаж байна.


Цэцэрлэг тохижилт Сүхбаатар дүүргийн 17, 42, 69 дүгээр цэцэрлэгийн 600 гаруй хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эдэлбэр газрыг иж бүрэн тохижуулах ажил хийгдлээ. Цэцэрлэгүүдийн захиргаанаас ирүүлсэн саналын дагуу улсын төсөвт 646.0 төгрөг суулгаж, гадна тохижилтын ажилд хяналт тавьж ажиллалаа.

17-р цэцэрлэг

42-р цэцэрлэг

69-р цэцэрлэг


Гадна талбайн тохижилт Иргэдийн санал, хүсэлтийн дагуу 8 дугаар хорооны 1 дүгээр байрны урд талын тоглоомын талбайг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засуулж, хүүхэд багачууд тоглох, ахмад буурлууд салхилах тохитой орчин бүрдүүллээ.

10 дугаар хорооны 20, 46 дугаар байрууд дундаа хүүхдийн тоглоомын талбайтай ч эвдэрч сүйдэн авто машины зогсоол болсон. Оршин суугчдын хүсэлтээр хоёр байрны голд хүүхдийн тоглоомын талбай байгуулах зардлыг төсөвт суулгаж, орчин нөхцөлийг сайжрууллаа.


Байрны тохижилт Оршин суугчдын хүсэлтээр 7 дугаар хорооны 8, 9 дүгээр байрны голд байрлах тоглоомын талбайг засч тохижуулахаар улсын төсөвт хөрөнгө суулгасан ч тус талбай нь хувийн компанийн өмч тул боломжгүй болсон. Тиймээс тус байрнуудын гадна орчныг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Дээвэр, фасад Амьдарч байгаа байрныхаа дээвэр, фасадыг засч өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлт нийт саналын 25 хувийг эзэлдэг. Оршин суугчдын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны 18, 22, 26, 41, 43, 46, Багануур дүүргийн 18, 35, 46, 53 дугаар байрны дээвэр болон фасадыг улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлууллаа.

Шатсан фасад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 34 дүгээр байранд 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гал гарч орон сууцны гадна фасад шатаж, хүйтний улиралд оршин суугчид орон гэртээ амьдрах боломжгүй болсон. Гал гарсны маргааш оршин суугчид руу ярьж, хохирол амссан айлаар орж уулзан нийслэлийн төсвөөс 100 сая төгрөг гаргуулж, фасадыг засч янзлууллаа. Орчны тохижилтыг сайжруулж, орон сууц руу яаралтай тусламжийн машин саадгүй орж гардаг гарцтай болгохоор ажиллаж байна.


Зам засвар Иргэдийн санал, хүсэлтээр тойргийн хороолол доторх эвдэрхий, борооны ус тогтдог 17 км авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлуулж, хатуу хучилттай болголоо.

17КМ

10 дугаар байрны хойд тал, 135 дугаар цэцэрлэгийн хооронд ус зайлуулах хоолой, авто зам

8 хорооны өрхийн эмнэлэг, 1 дүгээр байрны дундах авто замд ус зайлуулах хоолой

5-6 дугаар байрны дундах эко хавтан

14/2и зүүн талын зам, ХҮДС-ийн дундах авто зам

1 дүгээр байрны зүүн талын авто зогсоолд эко хавтан

7 дугаар байрны ар тал, авто машины гражны дундах авто зам

“Этүгэн” сургуулийн баруун талын авто зам

1 дүгээр байрны урд авто зам, орцны үүдний хэсэгт явган хүний зам


Зам засвар

Нийт Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт / хувиар 9%

Орон сууцны дээвэр, фасад

25%

Хороолол дундах зам засвар

20% А-5 дугаар гудамжны шороон зам

Орцны засвар

16 дугаар сургууль, Хангай хотхоны уулзварт авто зам

16%

Ногоон байгууламж, орчны тохижилт

30%

Гэрэлтүүлэг

Бүтээн байгуулалт / төрлөөр Нийт 6 чиглэлээр 164 ажил гүйцэтгэв

32 дугаар байрны зүүн талын авто зам

42 байрны сайжруулсан шороон зам

70 60 50 40 30 20 10 0

69 дүгээр цэцэрлэгийн хойд талд авто зам

Төв бассейны баруун талд авто зам

Барилга, байгууламж, Нийтийн орон сууц засвар засвар 46 42

Авто зам, завсар арчилгаа 45

Орчны тохижилт 31


2020 - Бүтээн байгуулалтын ажил Иргэд та бүгдийн санал, хүсэлтэд тулгуурлаж улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд тойрогт хийгдэхээр тусгагдсан ажлыг танилцуулъя.

Тохижилтын ажил

№

Хороо

Байр

Тайлбар

14

8

43

Ногоон байгууламж, гадна талбай

15

8

40

Зүүн талын тоглоомын талбай

16

8

5

3 орцны үүдний хэсэг

17

8

5, 5а

Тоглоомын талбай, сагсны талбай, ногоон байгууламж

18

9

19

10

24а, 23

Байрнуудын дунд хэсэгт тоглоомын талбай

20

10

33, 38, 35

Тоглоомын талбай, ногоон байгууламж

21

10

45б, 34

Тоглоомын талбай

22

10

32б

Орцны үүд хэсэг

23

10

43б, 32а

Авто зогсоол

Гэрэлтүүлэг

№

Хороо

Байр

Тайлбар

1

7

10

1-р орцны үүдний тоглоомын талбай

2

7

15

Тоглоомын талбай, ногоон байгууламж

3

7

9/1

Ногоон байгууламж

4

7

11

Гадна талбан тохижилт

5

7

7/1

Гадна талбан тохижилт

24

10

4а, 4б

Хүүхдийн тоглоомын талбай

6

7

36

Ногоон байгууламж, гадна талбай

25

10

Тоглоомын талбай

7

7

7, 8

Тоглоомын талбай, ногоон байгууламж

86а, 21

8

8

1

1-р байрны баруун талын ногоон байгууламж

26

10

25, 15

Тоглоомын талбай, ногоон байгууламж

9

8

52, 53

Тоглоомын талбай, ногоон байгууламж

27

10

Тоглоомын талбай, ногоон байгууламж

10

8

10

Ногоон байгууламж, гадна талбай

16а, 16б

11

8

36

Ногоон байгууламж, гадна талбай

28

10

16

Эзэмшилгүй газрыг чөлөөлөх, ногоон байгууламж

12

8

46

Ногоон байгууламж, гадна талбай

29

10

47

Тоглоомын талбай

13

8

45

Ногоон байгууламж, гадна талбай

30

10

43

Гадна талбайн тохижилт


2020 - Бүтээн байгуулалтын ажил Орцны засвар

Фасад засвар

№

Хороо

Байр

Орцны тоо

№

Хороо

Байр

Орцны тоо

№

Хороо

Байр

1

7

36

1

17

10

12

1

1

7

21

2

8

10

4

18

10

45

7

2

7

5а

3

8

36

4

19

10

15

4

3

7

9/1

4

8

3

4

8

45

4

20

10

17

1

5

8

46

4

21

10

36

1

6

8

9/1

1

22

10

30

1

7

8

7/1

1

23

10

13

1

8

8

29

7

24

10

31

8

9

8

40

6

25

10

16

1

10

10

23

1

26

10

1

1

11

10

37

1

27

10

2

1

12

10

24

1

28

10

4

1

13

10

38

1

29

10

6

1

14

10

41

1

30

10

9

1

15

10

39

1

31

10

10

1

16

10

32Б

3


Хийж дуусаагүй ажил Олон жил яригдсан ч шийдвэрлэгдээгүй байсан 100 айлын нийтийн цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулах, 2016 онд санаачилж, санхүүжилтийг нь шийдсэн “Ногоон нуур” хотхоны барилгын ажил удаашралтай явагдаж байна. Томоохон бүтээн байгуулалтад тооцогдох эдгээр ажил та биднээс хамаарахгүй тодорхой шалтгааны улмаас хойшилсон ч нийслэлийн удирдлагатай хамтран тун удахгүй үр дүнд хүрэхээр ажиллаж байна.

Цагаан байр 100 айлын нийтийн цагаан байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар нийслэлийн удирдлагатай хамтран ажиллаж байгаа ч ажил удаашралтай явагдаж байна. Барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны 2 дугаар сард гарснаас хойш барилгын судалгаа, эх загвар зураг боловсруулж, 2018 оны 5 дугаар сард баталснаар байруудыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт зарласан. Гэвч нээлттэй зарласан 6 удаагийн сонгон шалгаруулалтад оролцож санал ирүүлэх байгууллага, аж ахуйн нэгж байхгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Тиймээс эхний ээлжинд 3 дугаар байрыг нурааж, одоогийн байгаа шиг 2 давхар орон сууц барихад зориулж 3.0 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс гаргуулахаар ажиллаж байна.


“Ногоон нуур” хотхон Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ түвшинд гаргасан, улсдаа жишиг болохуйц их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр 2016 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа “Ногоон нуур” хотхоны төслийг санаачилж, төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 350.0 сая юань /133.700.000.000 төгрөг/-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдвэрлүүлсэн. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэдийн чөлөөлсөн 3.8 га газарт 8 блок барилга бүхий нийт 1008 айлын орон сууц барихаар 2017 оны 6 дугаар сард шав тавьснаас хойш Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулахад нэг жил гаруй хугацаа шаардагдлаа. Түүнчлэн Техник, эдийн засгийн үндэслэлийг хянах учиртай байгууллага болох БНХАУ-ын Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг 2018 онд шинэ

бүтэц, зохион байгуулалтад орсон нь ажил удаашрахад нөлөөлсөн. Нөхцөл байдал өөрчлөгдөх тутамд би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэгтэй байнгын холбоотой ажилласан. Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам нь төслийн хэрэгжилтийг хариуцаж Хятадын холбогдох ажлын хэсгийн хамт төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дараах ажлыг хамтран хийж гүйцэтгэжээ.

Хятадын Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн /2018.08 сар/ • БНХАУ-ын Төрийн зөвлөл ТЭЗҮ-ийг зөвшөөрсөн /2019.03 сар/ • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “1008 айлын орон сууцны хороолол” төслийн “Солилцох захидал” / Төслийг эхлүүлэх зөвшөөрөл/ баримт бичгийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /2019.04 сар/

• БНХАУ-ын судалгааны баг Монгол Улсад ирж ажилласан /2017.05 сар/ • БНХАУ-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж ажилласан /2018.01 сар/ • БНХАУ-ын судалгааны баг болон Монголын тал Техник, эдийн засгийн үндэслэлийн анхан шатны дүгнэлтийг харилцан тохиролцож,

• Ерөнхий гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч олон улсад дэгдээд буй “Коронавирус“-ын эсрэг авсан хориг, арга хэмжээтэй холбогдуулан тендер хүлээн авах, нээх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.


Нийтэд зориулсан арга хэмжээ Надтай ганцаарчилж уулзаж, төрийн бодлогод санал зөвлөмжөө тусгуулах хүсэлтэй иргэдийг тухай бүрд нь хүлээн авч ярилцахаар чуулган, байнгын хороотой өдрүүдэд төрийн ордны ажлын өрөөндөө, бусад өдрүүдэд “Төлөөлөгчийн газар”таа цаг товлон уулзаж, нийтийн уулзалтуудыг ч орхигдуулалгүй хийж ирлээ. Өнгөрсөн хугацаанд 1740 иргэнтэй ганцаарчилж, 12044 иргэнтэй нийтийн уулзалтаар уулзаж, 2354 иргэнээс санал хүсэлт хүлээн авчээ. Үүнээс 1851 өргөдлийг шийдвэрлэж, 503 өргөдлийг холбогдох газарт нь шилжүүлжээ.

Ахмадууд Сар шинийн босгон дээр ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, хийсэн ажлаа танилцуулж, хэлэх үгийг нь сонсдог уламжлал тогтжээ. Давхардсан тоогоор 8935 ахмадуудтай уулзаж ярилцан, өгсөн зөвлөгөөг нь ажилдаа тусган хэрэгжүүлж ирлээ.

8,935

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан журмын дагуу ахмадууд амралт, сувилалд хэвтэх эрхтэй ч тэр бүр хамрагдаж чадахгүй байна. Өөрөө хөөцөлдөж явж чадахгүйгээс шалтгаалж эмчилгээ асаргаанаас хол байсан 117 ахмадыг тойрогт байдаг сувиллын газруудад хэвтэж, сувилуулахад нь тусаллаа.

117


Одонтой ээжүүд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж “Алдарт эхийн одон”-гоор шагнуулсан эхчүүдийгээ “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр баярлуулахыг хичээдэг. “Алдарт эхийн одон”-гоо шинээр гардан авч байгаа 205 ээжийг Төрийн ордонд хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Мөн “Одонтой ээжүүдийн баяр 2019” арга хэмжээг тойргийн алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонтой ээжүүдэд зориулан хийлээ. СТӨнд болсон баярын арга хэмжээнд 23-аас 65 насны 1286 ээж оролцсон байна. Түүнчлэн жил бүрийн “Эх үрсийн баяр”-аар одонтой ээжүүдээс “1000 ээжийн баяр”, “Манлай эмэгтэйчүүдийн баяр”-т тогтмол оролцуулж, Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна.

Багш нар “Олон улсын багш нарын баяр”-аар тойргийнхоо ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзаж, салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцдаг болоод 3 жил өнгөрчээ. Багш нарын дуу хоолойг сонсож уулзахаас гадна Засгийн газрын болон салбарын шагналыг гардуулан өгч урамшуулахыг хичээн ажиллалаа.


Залуучууд Залуучуудад эх орныхоо байгаль, түүх соёл, зан заншлаар бахархах сэтгэлийг төрүүлэх, хүний буруутай үйл ажиллагаа байгаль, экологийг хэрхэн сүйтгэж байгааг ухааруулах зорилгоор тойргийн 126 залуустай Хөвсгөл далайгаар аялах 4 өдрийн аялалыг зохион байгууллаа.

Хүүхэд залуусын дунд “М60” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2017 онд зохион байгууллаа. Хоёр сар үргэлжилсэн тэмцээнд 16 багийн 126 залуус оролцож, хурд хүчээ сорилоо. Залуучууд сагсан бөмбөгөөр хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч, найз нөхөдтэй болж хүрээллээ тэлэх нь тэмцээн зохион байгуулсны гол зорилго байсан юм.

Залууст сайн дурын ажлын онцлог, үнэ цэнэ, давуу талыг ойлгуулах, хоббигоороо нэгдэж хамтдаа хөгжих боломжийг таниулахаар “My club”-ийн нэг өдрийн мод усалгаанд тойргийн 81 охид, залуусыг уриалж хамт явлаа. “My club” нь 2006 оноос хойш 1 сая мод тарих зорилгын төлөө хүсэл сонирхлоороо нийлэн ажиллаж байгаа мянга мянган залуусын нэгдэл юм.


Хүүхдийн баяр Жил бүрийн 6 сарын 1-ний өдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан тойргийн хүүхдүүддээ зориулж баярын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 8 дугаар хорооны 1 дүгээр байрны урд талбайд болдог баярт 2017, 2018, 2019 онуудад давхардсан тоогоор 4700 хүүхэд оролцжээ.

4700

Нийт Уулзалт Нийт 13784 иргэнтэй уулзав 4603

4500 4000

3861

3500

3590

3000 2500

Олон нийтийн Ганцаарчилсан

2000 1500 1000 500 0

515

485

2017

2018

740

2019

Санал хүсэлт, өргөдөл 1851 өргөдлийг шийдвэрлэж, 503 өргөдлийг холбогдох газарт шилжүүлэв 918

900

826

800 700

610

600 500

552

617

400

682

Хүлээн авсан Шийдвэрлэсэн

300 200 100 0

2017

2018

2019


УИХ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны зарим үр дүнгийн тухай УИХ, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг иргэд рүүгээ чиглүүлэх олон арга хэмжээг авч, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Цалин, тэтгэврийн хэмжээг сүүлийн 3 жил дараалан нэмэгдүүллээ. Иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд хийгдсэн ажлаас танилцуулж байна.

Ахмадууддаа 4 жил дараалан “Насны хишиг” тэтгэмж олголоо Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгааг хангах зорилгоор “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны 122.0 мянган ахмадад 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс олгож эхэлсэн. Цагаан сар болон улсын баяр наадмын өмнө олгодог энэхүү тэтгэмжийг 2020 онд 150,0 мянган ахмад настан авах бөгөөд улсын төсөвт 22,2 тэрбум төгрөг тусган батлууллаа.

Цалин, тэтгэвэр 3 жил дараалан нэмэгдлээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилт туссан. Энэ хүрээнд Засгийн газар 2018, 2019, 2020 онд цалин, тэтгэврийг 3 жил дараалан нэмэгдүүллээ. Багш нарын цалин Эмч, сувилагч нарын цалин Соёл урлагийн салбарын цалин ШУ-ы салбарын цалин

50.000 80.000 150.000 250.000 x2

Бусад

65-69нас 70-79нас 80-89нас 90+ нас жилд 2 удаа

45-85% 66-76% 38-48% 30-42% 26-36%

Тэтгэврийн нэмэгдсэн хэмжээ Мянган төгрөг 400 300

312.9 251.0 216.0

346.1 280.0 243.0

372.5 310.0 270.0

409.0 350.0 300.0

200 Бүрэн тэтгэврийн доод хэмжээ Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ Дундаж тэтгэврийн хэмжээ

100 0

2016

2018

2019

2020


Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг буурууллаа Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилгын хүрээнд 1 жил хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 2016 онд 18%-тай байсныг 2017 онд 3%, 2018 онд 3%, 2019 онд 2%-иар тус тус буурууллаа. Ингэснээр тэтгэврээ барьцаалж зээл авсан ахмадууд 7.9 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө. 1 жилээс дээш хугацааны тэтгэвэр барьцаалсан зээлийг 18%-ийн хүүтэй олгож байсныг 2019 онд 15.6%-тай болгож бууруулсан бол дахин 2.6 пунктээр бууруулж, 13% болгохоор арилжааны банкуудтай тохиролцоод байна. Түүнчлэн ахмад настны нийгмийн баталгааг хангах, тогтмол орлоготой байлгах үүднээс тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, барагдууллаа.

Мянган төгрөг

18%

18% 15%

15

12%

10 5 0

15.6% 10%

1 жил хүртэл хугацаатай зээлийн хүү 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүү

2016

2017

2018

Улсын хэмжэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг • 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу 320000 төгрөг, • 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэг цагт 2500 төгрөг 00 мөнгө буюу 420000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр бага цалинтай хэсгийн орлого 2020 онд 31.2 хувиар нэмэгдэж байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүллээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилт туссан. Энэ хүрээнд

Зээлийн хүүгийн буурсан хэмжээ

20

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо

2019

• 2017 онд бүх хүүхдэд буюу 1083987 хүүхдэд хүүхдийн мөнгө олгож, 257.6 тэрбум төгрөг, • 2018 онд нийт хүүхдийн 80% /912.0 мянга/-д хүүхдийн мөнгө олгож, 209.4 тэрбум төгрөг, • 2019 онд нийт хүүхдийн 85% /1.0 сая/ -д хүүхдийн мөнгө олгож, 231.1 тэрбум төгрөг, • 2020 онд хүсэлт гаргасан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болж, 240.0 тэрбум төгрөг улсын төсөвт тусган батлууллаа.

• Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй боллоо • Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүллээ • Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 3 жил дараалан нэмэгдүүллээ • Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэг удаагийн 36 сарын буцалтгүй тусламж олгодог боллоо • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх ажлыг эхлүүллээ


Утас: (51)262918 И-мэйл: munkhorgil.official@gmail.com Туслахын утас: 9911-3829 Бие төлөөлөгчийн утас: 8000-6076

Веб хуудас: munkh-orgil.mn Фэйсбүүк пэйж: Цэндийн Мөнх-Оргил Фэйсбүүк групп: М60 Твиттер: @MunkhOrgil_Ts

Төлөөлөгчийн байрны утас: 7007-7008 Ахмадын клубын утас: 7017-7008 Төлөөлөгчийн байрны хаяг: СБД, 8-р хороо, 1-р байр, 8-р орц Ахмадын клубын хаяг: СБД, 10-р хороо, “Эмон” төв, 1-р давхар


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Munkh-Orgil Tsend report by Togtokh Ganbold - Issuu