
3 minute read
11
1987-1997 1997-1998 1998-1999 1999-2004
Advertisement
2005-2009
2018-2019
2006 2009 2012 2014 2014 2018 2018
БОЛОВСРОЛ:
Говь-Алтай аймгийн арван жилийн сургууль МУИС, Физик Электроникийн сургууль, Геофизик Москвагийн Авто замын Их сургууль, Инженерийн хэлний бэлтгэл Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургууль, Газар зохион байгуулагч инженер Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургууль, Эдийн засаг, удирдлагын ухааны доктор Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент
МЭРГЭЖИЛ Аялал жуулчлалын газрын зохион байгуулалт, Турк улс ДЭЭШЛҮҮЛСЭН МУИС, Сурган заах аргазүй БАЙДАЛ: Сургалтын хөтөлбөрт мэдээлэл технологийн дэвшлийг ашиглах нь, ОХУ, Томск Эрчимжсэн хөдөө аж ахуйн менежмент, Австри, ХБНГУ Инженер геологийн мэдээллийг төлөвлөлтөд ашиглах нь, ОХУ, Москва Нийтийн удирдлага, Тяньжины техникийн их сургууль Газрын засаглалын үнэлгээ, Индонези, Бандунг
2004-2009
2005-2008 2005-2009 2009-2011 2009-одоо 2010-2011 2012-одоо
ШУА, Газарзүйн хүрээлэн, эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан “Идэрмагнай” ХХК, гадаад харилцаа хариуцсан зөвлөх Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургууль, Судлаач багш ХААИС, Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбооны Гүйцэтгэх захирал ХААИС, Агробиологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга ХААИС, Агроэкологийн сургуульд тэнхимийн эрхлэгч АЖИЛЛАСАН ТУРШЛАГА:
2007-одоо 2009-одоо
2009-одоо 2012-одоо 2013-одоо 2014-одоо 2015-одоо
Орос Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ХААИС-ийн газар зохион байгуулалт мэргэжлээр магистр хамгаалуулах зөвлөлийн дарга ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн Залуу Эрдэмтдийн холбооны газарзүй геологийн салбарын гишүүн БХБЯамны Шинжлэх Ухаан Технологийн зөвлөлийн гишүүн Газар зохион байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн орлогч дарга Газрын Салбарын Нэгдсэн холбооны Тэргүүн СОНГУУЛЬТ АЖИЛ:
НОМ СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮД: 54 ИЛТГЭЛ
МЭНДЧИЛГЭЭ

Эх оронд минь налгар сайхан намар айлчилж тариа ногоогоо хураан, өвөлд бэлтгэх, эрдэм номонд шамдах гээд энэ амьдралын эгэл сайхан өдрүүд үргэлжилж буй энэ цаг дор Сүрэнхүү овогтой Сайнбаяр миний бие дүүргийн ИТХ-ын сонгуульд өөрийн ажиллаж, амьдардаг Хан-Уул дүүргийн 11,17-р хороонд нэр дэвшиж байна.
Сонгуульд оролцох шийдвэр гаргахад намын анхан шатны байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлага, газрын шинэтгэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж салбартаа хэрэгжүүлсэн инновац, бодлого, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил, боловсрол, шинжлэх ухааны салбарт 10 гаруй жил ажилласан байдал, намын журмын нөхөд, ХААИС-ийн эрдмийн хамт олон болон гэр бүл, найз нөхдийн минь дэмжлэг ихээхэн нөлөө үзүүлснийг дурьдахад таатай байна.
Та бүхний дуу хоолойг төрд төлөөлөхөөр зориг шулуудсаны учир нь мэргэжлийн хүний хувьд хот төлөвлөлтийг зөв хийж улмаар дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлт, иргэдийн хэрэгцээ шаардлага, санаачилгыг бодит ажил болгон эрүүл орчин, ногоон хөгжил, түгжрэлгүй хот, хүртээмжтэй боловсролын төлөө хичээн зүтгэхээр та бүхэнд өөрийн замнал болон дүүргийн МАН-ын Мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Эрхэм сонгогч та бүхэн БҮТЭН ИТГЭЛ, БҮРЭН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ гэдэгт итгэж байна. Эрүүл аюулгүй орчинтой ЭКО ХАН-УУЛ дүүргийг цогцлоох боломж эрхэм сонгогч таны гарт байгаа билээ.
Танд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн:
Эхлэл буюу илэрхийлэл

Манай нутгийнхан “сүрхий хүн” гээд л толгой сэгсрэн шагширдаг. Чухам юуны учраас вэ? Ажил хэрэгч, ухаалаг, авхаалжтай, ноён нуруутай... гээд үнэлгээний олон нийлбэр энд цөм багтмуй. Хүний тухай бичнэ гэдэг цаасан малгай өмсгөж чихийг нь хөлдөөхийн нэр биш. Аливаа хүнд байх эгэл энгийн чанар дотроос олж илрүүлэх л хамгийн бодитой зүйл. Сүрэнхүүгийн Сайнбаяр гэж намхан бор залуу. Эр хонгор дуутай, идэр залуу насандаа эрвэлзэж яваа нэгэн. Биедээ байхгүй олон ажлыг амжуулаад гүйж л явна. Бид хоёр арав гаруй жилийн өмнөөс танилцсан юм. Одоо эргээд бодоход Сайнбаяр тэр л хэвээрээ. Ярьж хөөрөх нь, инээж хөхрөх нь, алхаж гишгэх нь, нийгмийн идэвх нь тэр л хэвээрээ... Нэмсэн нь гэвэл илүү ухаалаг болж, амьдрал дундаас ирээдүйг түүж, туршлага мэдлэг нь зузаарчээ. Тэр Засагт ханы хөх харчуудын нэг төлөөлөл. Хасаг жаргалант хайрханы хийморь сүлд оршсон уулын хүний араншин бас түүнд бий...
Н.УЧРАЛ УИХ-ын гишүүн, Инноваци, Цахим бодлогын Байнгын хорооны дарга БИ С.САЙНБАЯР ДОКТОРЫГ САЙН МЭДНЭ
... Төрийн бодлогод судалгаанд суурилсан хөгжлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд эрдэмтэн хүний мэдлэг туршлага их чухал. Тэр ч утгаараа төрийн бодлого шийдвэрт олон судлаачид оролцоосой гэж хүсдэг хүний хувьд залуучуудыгаа эрдэмтэн багш С.Сайнбаярыг дэмжихийг уриалж байна...

А.ЧОЙЖАМЦ ХААИС-ийн Агрономын сургуулийн захирал асан, Гавьяат багш доктор, профессор ЭРДЭМТДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ ТӨРД ДЭВШИХЭД ТОХИРОХ ХҮН
ХААИС-ийн шилдэг багш, доктор С.Сайнбаярыг би шинэ цагийн оюунлаг сэхээтэн гэж үнэлдэг. Газрын мэргэжилтний мэдлэг туршлага нь ХУД-ийг төдийгүй нийслэл хотын, цаашлаад улс эх орны алс хэт, ард иргэдийн бухимдалгүй эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй. Эрдэмтэн судлаачдын төлөөлөл болж, төрд дэвшин иргэдийн эрх ашгийн төлөө чин сэтгэлээр ажиллах чадвар, цар хүрээ С.Сайнбаярт бий.