Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр авсан ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2018 оны 4-р улирал


МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН АНГЛИ НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР Зохиогч: Чулуунбанди Н., Лхагвасүрэн Т., Дугарчулуун Г., Батцэцэг Э., Золзаяа Б. Редактор: Буянхишиг З., Ариунаа Ц. Он: 2018 Хуудас: 244 ISBN 978-99978-3-170-5 Номонд мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэр томьёонуудыг Англи-Монгол орчуулгатайгаар оруулсан байна.

1


ACONITUM DELPHINIUM-ЫН ТӨРЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ УРГАМЛЫН ДИТЕРПЕНЫ АЛКОЛОИДЫН ... Зохиогч: Батсүрэн Д., Тунсаг Ж., Батбаяр Н. Он: 2014 Хуудас: 154 ISBN 978-99973-49-43-9

Нэг сэдэвт бүтээлдээ ургамлын химийн бүтэц, түүний төлөөлөл болгож хамгийн нарийн төвөгтэй бүтэц бүхий дитерпены алкалоидын бүтэц байгууламжийг хэрхэн тогтоох арга замыг тайлбарлаж, бодисын бүтэц батлах нарийн төвөгтэй ажлуудыг задлан шинжилсэн болно.

2


ЦАХИЛГААН СТАНЦ, ДЭД СТАНЦЫН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ Зохиогч: Содномдорж Д. Редактор: Содбаяр Я. Он: 2017 Хуудас: 296 ISBN 978-99929-4-530-3 Сурах бичигт цахилгаан станц, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмжийн онолын үндэс, бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим ба тэдгээрт явагдах физик процесс, ажлын горимын талаар авч үзсэн байна.

3


АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС Зохиогч: Городниченко В.И., Дмитриев А.П., Очирбат П., Пүрэв Л., Туяа Ц. Он: 2018 Хуудас: 128 Энэ ботид ашигт малтмалыг боловсруулах, баяжуулах технологийн үндсэн ойлголт, баяжуулалтын процесс ба аппаратууд, боловсруулах, баяжуулах арга, технологиудын талаар бичигдсэн болно.

4


БЕТОН, ТӨМӨРБЕТОН ЭДЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ Зохиогч: Батцагаан Б., Батболд Ч., Дорлигсүрэн Ч., Нарантуяа Б. Редактор: Сэргэлэн П., Хажидсүрэн Т., Амарзаяа П. Он: 2018 Хуудас: 302 ISBN 978-99978-3-620-5 Номонд бетон ба төмөрбетоны шинж чанарыг үйлдвэрлэлийн ба лабораторийн нөхцөлд турших, зохистой найрлага тогтоох, бетоныг үйлдвэрлэх арга, технологийн горим түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, өндөр чанартай дэлхийн жишигт хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ арга зүй зэрэг асуудлуудыг тусгасан. 5


БНМАУ-ЫН САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТҮҮХ Зохиогч: Түмэн Ч. Редакторууд: Лхагвасүрэн Д., Мөнх-Очир Л. Он: 2018 Хуудас: 374 ISBN 978-99978-3-018-0

Энэ ном нь манай орны бүртгэл, санхүүгийн түүхийг Богд хаант Монгол улсын үеэс 1985 оныг дуусталх нэлээд урт удаан хугацааг хамруулан авч үзэж, манай улсад банк зээл, санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжилт, бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхийг тоо баримтанд тулгуурлан дэлгэрэнгүй тусгасан байна.

6


ВОЛЬТЕРИЙН ОПЕРАТОРЫН ОНОЛЫН СУДАЛГАА Зохиогч: Цэдэнбаяр Д. Редактор: Энхбат Р., Чулуунбаатар О. Он: 2018 Хуудас: 110 ISBN 978-99978-3-725-7

Номонд метрик огторгуйн үндсэн ойлголт, метрик огторгуйн топологи, дараалалын нийлэлт, буулгалт, гүйцэт метрик огторгуй, агшаагч буулгалтын зарчим, түүний хэрэглээ, компакт огторгуй түүний чанар, нормчлогдсон огторгуй, Гильберт огторгуйн геометр, Банах огторгуйн геометр бүтцийг авч үзсэн.

7


ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТЫН ДАСГАЛ, БОДЛОГЫН ХУРААМЖ Зохиогч: Ундармаа Д. Он: 2018 Хуудас: 51 ISBN 978-99978-3-901-5 Номонд газрын тос, хийн олборлолт, ашиглалтын үеийн текник, технологийн тооцоо онолын үндэс, арга зүй, жишээ бодлого, дасгалуудыг оруулсан байна.

8


ГЕГЕЛИЙН ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААН СУУТ БҮТЭЭЛИЙН ТУХАЙД Зохиогч: Даваадаш Ч. Эмхэтгэгч: Оюунаа Ц. Редактор: Минжмаа Д. Он: 2018 Хуудас: 64 ISBN 978-99978-3-789-9 Бүтээлд зохиогч Г.Гегелийн логикийн шинжлэх ухаан бүтээлийн гол гол санаа, үндэслэлүүдийг тойм маягаар авч үзсэн байна.

9


ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭС Зохиогч: Дашжамц Д., Алтанцэцэг Ж. Редактор: Очирбат Б., Удвал Л., Авдай Ч., Дашжамц Д. ба бус. Он: 2018 Хуудас: 245 ISBN 978-99978-2-531-5 Геотехникийн судалгааны ажил нь олон талтай, мэргэжилтнээс онолын мэдлэгээс гадна геотехникийн судалгааны ажил явуулах, багаж төхөөрөмжтэй ажиллах практик туршлага, чадвар их шаарддаг.

10


ЕРТӨНЦИЙН ОРШИХУЙН СУРГААЛ Зохиогч: Сүхээ Б. Редактор: Ням Л. Он: 2017 Хуудас: 296 ISBN 978-99978-1-475-3 Номонд бурхны шашны сургаал хийгээд түүнээс уламжлан гүн ухааны мөн чанар, ач холбогдлыг гол болгон өөрийн оюуны тэр мэт хэмжээнд тааруулан боловсруулж, та бүхэнд өргөн барьж байна.

11


ЗАСГИЙН ГАЗАР Зохиогч: Хэрлэн Г. Редактор: Алтанзаяа П. Он: 2018 Хуудас: 524 ISBN: 978-99978-40-03-5 1990 оноос хойших Монгол улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэлтэй холбогдсон илтгэл, шийдвэрүүд, АИХ-ын 12 дахь удаагийн болон УИХ-ын 6 удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийг багтаалаа.

12


ЗАСГИЙН ГАЗАР Зохиогч: Хэрлэн Г. Редактор: Алтанзаяа П. Он: 2016 Хуудас: 658 ISBN: 978-99978-40-03-5 1990 оноос хойших Монгол улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэлтэй холбогдсон илтгэл, шийдвэрүүд, АИХ-ын 12 дахь удаагийн болон УИХ-ын 6 удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийг багтаалаа.

13


МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ Эмхэтгэгч: Нарангэрэл Н, Болд Л., Өнөрбаян Ц., Базаррагчаа М., Гантогтох Г., Даваасүрэн Т. Он: 2018 Хуудас: 542 ISBN 978-99978-3-172-9 Энэ бүтээлд монгол хэлний зөв бичих дүрмийн шинэчилсэн хувилбарыг оруулсан байна.

14


ИНЖЕНЕРИЙН ФИЗИК 1 Зохиогч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н., Наранчимэг Д., Одонтуяа Б. Редактор: Мөнхсайхан Г. Он: 2018 Хуудас: 270 ISBN 978-99962-71-88-5 Гарын авлагад семинарын хичээлүүдийг сэдэв тус бүрээр хувааж, онолын товч ухагдахууныг жишээ болон бие дааж гүйцэтгэх бодого дасгалын хамтаар оруулсан болно.

15


МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР Зохиогч: Энхжаргал Х. Редактор: Батмөнх С. Он: 2018 Хуудас: 121 ISBN 978-99978-2-998-6 Энэ ном нь Монголын эрчим хүчний төвлөрсөн систем үүсэн буй болсон хийгээд түүний өнөөдрийн төлөв байдал, цаашдын хөгжилд анхаарлаа хандуулсан бүтээл юм.

16


МОНГОЛ-ХЯТАД-АНГЛИ ТОЛЬ БИЧИГ Зохиогч: Dralle A., Handwerker C., Moore G., Vetter G., Wirth Ch. Редактор: Bolortuya P. Он: 2018 Хуудас: 420 ISBN 978-7-5446-5179-0 Номонд англи, хятад, монгол хэл дээрх өдөр тутам хэрэглэгддэг 6250 үгийг оруулсан.

17


МӨРӨӨДЛИЙН ХҮЧ Зохиогч: Жон Сол Чол Редактор: Бат-Эрдэнэ О. Орчуулагч: Буян Г. Он: 2017 Хуудас: 234 ISBN 978-99978-3-142-2

Америкийн Нэгдсэн Улсад хуулийн сургуульд сурахаах хүсэл мөрөөдлөө тээн очиж рестораны зөөгчөөс Манхэттэний хамгийн нэр хүндтэй хуулийн фирмийн удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч болж чадсан БНСУ-ын иргэн Жон Сол Чол өмгөөлөгч болж чадсан ба хөдөлмөрлөсний хүчинд хэн ч амжилтад хүрэх боломжтой тухай энэ номондоо дурьдсан байна.

18


НҮҮДЭЛЧИН Зохиогч: Монголхүү Б. Он: 2017 Хуудас: 341 ISBN 978-99978-2-766-1 Нүүдэлчин туульс нэрээр хэвлүүлсэн энэхүү шүлэг найраглалын түүвэр бол 60 жилийн туршид тэрлэсэн шүлэг зохиолын дотроос зөвхөн өөрийн төрж өссөн нүүдэлчин хоёр ард түмнийхээ ахуй амьдралаас сэдэвлэсэн бүтээлийн минь нэгээхэн хэсэг юм.

19


INTANGIBLE CULTURAL HERITAGE OF THE MONGOLIA Орчуулагч: Dorjgotov N., Nomindari Sh., Sainbayar U. Редактор: Urtnasan N., Amarbayasgalan D., Boldsaikhan B. and all. Он: 2018 Хуудас: 272 ISBN 978-99929-61-79-1 Launching this book, after research and analysis, is of great importance to the task of preserving this inheritance.

20


ОЛОН ДАВХАР БАРИЛГЫН ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ Зохиогч: Дүйнхэржав Я., Сугар М. Редактор: Энхгэрэл Д. Он: 2017 Хуудас: 168 ISBN 978-99929-51-23-0 Гарын авлагад угсармал хавиргат болон нүхтэй хавтан, дамнуруу, багана, суурийн тооцоо, бүтээцлэл, цутгамал хучилтын тооцоо, төсөллөлтийн талаар онолын мэдлэг олгох, дадлагжуулах жишээ орсон.

21


ОПТИМИЗАЦИ 5 Зохиогч: Энхбат Р. Редактор: Батбилэг С. Он: 2018 Хуудас: 213 ISBN 978-99978-36285-6 Номонд математик програмчлалын онолын үндэс, оптимизацийн бодлогуудын оновчтой байх нөхцөл, түүний тооцон бодох аргуудыг оруулав.

22


ПРОГРАМЧЛАЛЫН ХЭЛ PYTHON ХЯЛБАР СУРАХ НЬ Зохиогч: Төрбат Р. Редактор: Сонинцэцэг Б. Он: 2017 Хуудас: 207 ISBN 978-99978-2-207-9 Энэхүү ном нь программчлалын хэлний онолын бүтэц, хялбар сурах, дараалалын дагуу голчлон хийх дасгалуудыг багтаасан байгаа болно.

23


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ Зохиогч: Зундуйсүрэн Ч., Дашпүрэв Д. Он: 2013 Хуудас:1233 ISBN 978-99973-875-2-3 Зохиогчид шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд бий болж, гаднаас орж ирж байгаа техник хэрэгсэл бүрийг тухайн гарал үүслийг нь судлах, түүний нэр, тухайн үгийн утга, мөн чанарыг ойлгосны үр дүнд монгол үгсийн санг монгол болон гадаадын гаралтай монгол үгээр баяжуулах боломжийг авч үзсэн болно.

24


ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ 1 Зохиогч: Базар Г., Сугар М. Редактор: Очирбат Б., Удвал Л., Авдай Ч., Батмөнх С. Ба бус. Он: 2018 Хуудас: 623 ISBN 978-99929-4-698-9

Сурах бичгийн 1-р хэсэгт бетон, ган арматур ба төмөрбетоны физикмеханик чанарууд, мөн түүнчлэн төмөрбетоны эсэргүүцлийн онол, туршилтын асуудлууд, 2-р хэсэгт бүтээцлэлийн талаар, 3-р хэсэгт төмөрбетон бүтээцийг төсөллөх зарчим, давхар хоорондын хучилт, суурийн талаар тус тус бичиж, зарим түгээмэл хэрэглэгддэг элемент болон бүтээцийн тооцооны жишээ бодож оруулсан.

25


УРГАМЛЫН ФИЗИОЛОГИ Зохиогч: Цэндээхүү Ц. Редактор: Цоож Ш., Энхтуул Ц. Он: 2018 Хуудас: 512 ISBN 978-99973-2-814-9

Номонд ногоон ургамлын тухай, ургамлын физиологи, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гений тухай оруулсан байна.

26


УУРЫН ТУРБИНЫ ҮНДСЭН БА ТУСЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ Зохиогч: Дашпунцаг Ч. Редактор: Бум-Аюуш М., Баттөр Б. Он: 2018 Хуудас: 301 ISBN 978-99978-3-875-9

Сурах бичигт ДЦС-ын технологийн талаар судалгаа, шинжилгээний материалыг өргөн ашиглан онол, практикийн нэгдлийг хангахад чиглэгдсэн тооцоо, графикийг тодорхой жишээгээр харуулжээ.

27


ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ Зохиогч: Дүйнхэржав Я., Сугар М. Редактор: Энхгэрэл Д. Он: 2016 Хуудас: 174 ISBN 978-99929-2-601-7

Үйлдвэрийн дан барилгын төмөрбетон бүтээц, хөндлөн рамын тооцоо, хучидтын дамнуруу, татанга, багана, суурь зэрэг барилгын үндсэн бүтээцүүдийг төсөллөх тооцооны онолын талаар оруулжээ.

28


ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН МЕТАЛ БҮТЭЭЦ Зохиогч: Дүйнхэржав Я. Орчуулагч: Биндэръяа З. Он: 2018 Хуудас: 197 ISBN 978-99929-51-001

Номонд үйлдвэрийн барилгын метал бүтээц, хөндлөн рам, метал рамын холбоос, рамын статик тооцоо, татанга, тулгуурын зангилаа,үйлдвэрийн барилгын багана, баганы ул хэсгийн тооцоо зэрэг тооцоонууд оруулсан байна.

29


ФИЗИК 2 ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ГАРЫН АВЛАГА Зохиогч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н., Наранчимэг Д., Одонтуяа Б., Өлзийбаяр В. Редактор: Мөнхсайхан Г. Он: 2018 Хуудас: 172 ISBN 978-99978-57-05-7 Гарын авлагад семинарын хичээлүүдийг сэдэв тус бүрээр хувааж, онолын товч ухагдахуунуудыг жишээ болон бие дааж гүйцэтгэх бодлого дасгалын хамт оруулсан болно.

30


ХАР БА УРАН ЗУРАГ Зохиогч: Нямжав Н. Редактор: Гончигбат И., Очирбат Б., Удвал Л., Авдай Ч. ба бус. Он: 2018 Хуудас: 327 ISBN 978-99962-869-5-7

Энэ сурах бичигт архитектурын сонгодог болон чимэглэлийн хийц элементүүдийг зурах дараалал, арга технологийг жишээ зургаар тайлбарласан нь эзэмших мэргэжилд ойртуулсан, хар ба уран зургийн таталбар татах арга, оюутан бие дааж экстерер, интерьер дизайны загвар зураг зайлшгүй гүйцэтгэх дадлагын 90 гаруй ажлуудыг зурах арга технологийн хамт зураглал, тайлбартай хавсаргаж оруулсан байна. 31


ХЭРЭГЛЭЭНИЙ ХИМИ Зохиогч: Оюунчимэг Ш., Алтанзул А., Отгондэмбэрэл Г., Баярбат И., Нямсүрэн Н., Хүрэлтогоо Х., Баярмаа Д., Нямхүү Ц. Редактор: Хүрэлтогоо Х. Он: 2018 Хуудас: 400 ISBN 978-99978-3-329-7

Сурах бичигт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд болон үл сэргээгдэх, ашигт малтмалын гаралтай хатуу, шингэн, хийн ба бусад бүх төрлийн түлш, цамийн энерги, цахилгаан дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг иж бүрэн авч үзсэн.

32


ЦАХИЛГААН СИСТЕМИЙН НЭР ТОМЪЁОНЫ ХУРААНГУЙ ТАЙЛБАР ТОЛЬ Зохиогч: Содномдорж Д. Редактор: Давааням Р. Он: 2018 Хуудас: 216 ISBN 978-99978-3-212-2 Энэхүү цахилгаан системийн нэр томёоны тайлбар толь нь цахилгаан системийн мэргэжлийн түгээмэл хэрэглэгддэг нэр томъёог мэргэжлийн уншигчдад товчоор тайлбарлан таниулахад оршино.

33


ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН СОРОНЗОН ШИЛЖИЛТИЙН ПРОЦЕСС Зохиогч: Содномдорж Д., Пүрэвсүрэн Б. Редактор: Мандах Б. Он: 2018 Хуудас: 436 ISBN 978-99929-6-299-2

Сурах бичигт цахилгаан систем дэх цахилгаан соронзон шилжилтийн процессын аналитик онолын үндэс болон физик мөн чанарыг авч үзэж нийлмэл цахилгаан системд бий болох тэгш ба тэгш бус хэмтэй богино залгааны гүйдлийн тооцооны үндсэн практик аргуудын тухай дэлгэрэнгүй авч үзсэн байна.

33


ШИВЭЭ-ОВООГИЙН НҮҮРСИЙГ ХУЙЛАРСАН ТЕХНОЛОГИОР ШАТААХ СУДАЛГАА Зохиогч: Энхжаргал Х. Редактор: Батмөнх С. Он: 2016 Хуудас: 170 ISBN 978-99929-67-93-5

Монголын нүүрсний ордуудын дотроос томоохонд тооцогдох ШивээОвоогийн ордын илчлэг багатай хүрэн нүүрсний шинж чанарыг судалж, түүнийг хүрээлэх орчинд ээлтэй аргаар шатаах технологийг авч үзсэн байна.

34


ЭНЕРГИЙН ГАЙХАМШИГ БА ТҮҮНИЙ ХУВИРЛУУД Зохиогч: Содномдорж Д. Редактор: Батмөнх С., Түгжсүрэн Н., Дүгэрсүрэн М. Он: 2017 Хуудас: 374 ISBN 978-99978-02-17-9 Нэг сэдэвт бүтээлд энерги ба түүний хэлбэрүүд, энергийн уламжлалт бус сэргээгдэх эх үүсвэрүүд, цахилгаан энергийг гарган авах уламжлалт бус аргууд, цахилгаан соронзон орны онолын хуулиуд, энерги ба цахилгаан соронзон орны үзэгдлүүд, дамжуулагч ба диэлектрик дэх цахилгаан соронзон орны талаар авч үзсэн.

35


ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЛАБОРАТОРИЙН АЖЛЫН ДЭВТЭР Зохиогч: Алимаа В. Редактор: Сайнаа Ж. Он: 2018 Хуудас: 64 ISBN 978-99978-4-559-7 Лабораторийн ажлыг хийх аргачлал, багаж хэрэгсэл, урвалж материалыг ашиглан бие даан хэмжилт, шинжилгээг хийх дадал, сорилт, шинжилгээний үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах чадвар эзэмшинэ.

36


ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БА ОРЛОХ ТҮЛШ ШАТАХУУН Зохиогч: Алимаа В., Цэвээнжав Ж. Редактор: Багмид Ц., Цэвээнжав Ж., Эрдэнэчимэг Д. Он: 2018 Хуудас: 301 ISBN 978-99929-3-069-1 Номонд газрын тосны бүтээгдэхүүнүүд, хөдөлгүүрийн түлш, тос болон тосолгооны материалын нэр төрөл, ангилал, физик химийн болон ашиглалт ба экологийн шинж чанар, газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлын нормчлолын асуудлуудыг тусгажээ.

37


ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨВ Зохиогч: Баярлах Т., Түмэнбаяр Х., Гансүх Ч., Анхмаа П. Редактор: Даваацэрэн Б., Батдорж Ч., Нацагдорж Б., Амарбаяр С., Дэлгэрмаа Г. Он: 2018 Хуудас: 212 ISBN 978-99978-2-887-3

Энд толилуулан бүхий ном судрын дээж дотор үндэсний түүх шаштир, төрт ёсны хүндлэл өргөмжлөлийн бичиг соёлын зүйлсээс эхлээд хот хүрээний газрын зураг, гэрийн үеийн ургын бичиг, зурхай, анагаах ухаан зэрэг олон ухааны ай саваас дээжилжээ.

38


МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЭРДЭНЭСИЙН САН Зохиогч: Энхтунгалаг Д. Орчуулагч: Гансүх Г. Он: 2017 Хуудас: 166 ISBN 978-99978-2-157-7 Жамъян гүний залж ирсэн "Лу Алтан товч", Монгол шунхан данжуурын 226 боть, Монгол бичмэл Ганжуур зэрэг үнэт ховор ном судруудаа "Монгол улсын Үндэсний номын сангийн Эрдэнэсийн сан"-даа дэлгэн үзүүлж байна

39


ХАР БУХЫН БАЛГАСЫН ҮЙСЭН ДЭЭРХ БИЧИГ Эмхэтгэгч: Тунгалаг Б. Редактор: Ичинхорлоо Б. Орчуулагч: Нямдорж Б., Дэлгэрмаа Г. Он: 2018 Хуудас: 454 ISBN 978-99978-63-70-5

Хус модны үйсэн дээрх хулсан үзгээр хар өнгийн бэхээр монгол, төвд хэлээр бичсэн цор ганц хувь бичмэлийг судалгааны зорилгоор зургийн цомог болгон хэвлүүлж байна.

40


ЦААСАН ӨВИЙН ГЭМТЭЛ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ Зохиогч: Энхтунгалаг Д., Отгонтуяа Б., Тунгалаг Б., НямОчир Г. Редактор: Энхтунгалаг Д. Он: 2017 Хуудас: 126 ISBN 978-99978-0-239-2 Эртний ном судрыг хэрхэн сэргээн засварласан тухай товч тайлбарын хамтаар та бүхэнд толилуулж байна.

41


МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ Эмхэтгэгч: Хануй Д. Редактор: Ариунзаяа А., Баянчимэг Ч., Дэмбэрэл А. ба бус. Он: 2017 Хуудас: 436 ISBN 978-99978-758-0-8

Энэ жилийн статистикийн эмхэтгэлийг 1990-2017 он, тодруулбал, 1990, 1995, 2000, 2005, 2010, 2015, 2016, 2017 он хүртэлх 28 жилийн тоон мэдээллийг эмхэтгэн хүргэж байна.

42


ОРГАНИК ХИМИ Зохиогч: Сюй Чөү Чан Он: 2018 Хуудас: 548 ISBN 978-7-04-039768-0 Номонд органик нэгдлүүдийн шинж чанар, органик химийн үндсүүд, стереохимийн талаар оруулжээ.

43


ФИЗИК ХИМИ 1 Зохиогч: Лю Цзин Зи, Жоу Я Пин, Ли Сун Лин ба бус. Он: 2017 Хуудас: 308 ISBN 978-7-04-047961-4 Сурах бичигт физик химийн үндэс, термохими, физик химийн урвалын тэгшитгэлүүд, термодинамикийн 1,2-р хуулиуд, химийн кинетик, коллоид хими, химийн тэнцвэрт байдал, фазын тэнцвэр, цахилгаан хими, квант химийн онолын үндсийн тухай асуудлуудыг оруулжээ.

44


ФИЗИК ХИМИ 2 Зохиогч: Лю Цзин Зи, Жоу Я Пин, Ли Сун Лин ба бус. Он: 2017 Хуудас: 714 ISBN 978-7-04-047962-1 Сурах бичигт физик химийн үндэс, термохими, физик химийн урвалын тэгшитгэлүүд, термодинамикийн 1,2-р хуулиуд, химийн кинетик, коллоид хими, химийн тэнцвэрт байдал, фазын тэнцвэр, цахилгаан хими, квант химийн онолын үндсийн тухай асуудлуудыг оруулжээ.

45


АНАЛИТИК ХИМИ Зохиогч: Чжань Цзисинь, Хуан Виньхэй Он: 2009 Хуудас: 457 ISBN 978-7-04-027267-3 Аналитик химийн хөгжил, аналитик химийн шинжилгээний аргуудыг бие даан суралцах аргуудыг оруулсан байна.

46


ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ Зохиогч: Алтанцэцэг Я., Энхцэцэг Э., Редактор: Батмэнд Р., Батсүх Ц. Он: 2018 Хуудас: 241 ISBN 978-99978-2-814-9 Энэ сурах бичигт жимс, хүнсний ногооны ангилал, найрлага, чанарын шаардлага, тэдгээрийг хадгалах, үйлдвэрлэлд бэлтгэх, боловсруулах, нөөшлөх технологийн үндэс, практикийн асуудлуудыг тусгав.

47


МЕНЕЖМЕНТ Зохиогч: Дорж Т. Редактор: Бакей А., Энх-Отгон Д. Он: 2018 Хуудас: 514 ISBN 978-99978-47-516-0 Менежмент сурах бичиг нь 14 бүлэгтэй бөгөөд менежментийн шинжлэх ухааны үндэс, үүсэл, хөгжил, зорилго, судлагдахуун, судлах арга, онол сургаалыг Монголын нөхцөл дэх менежментийн онцлогуудтай нягт уялдуулан тодорхойлсон байна.

48


ӨРӨМДЛӨГИЙН УГААЛГЫН ШИНГЭНИЙ ШИНЖ ЧАНАРУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ... Зохиогч: Цэвээнжав Ж., Дүгэржав Л., Ундармаа Д., Чулуунцэцэг Б. Он: 2018 Хуудас: 54 Номонд газрын тос, геологи хайгуулын өрөмдлөгт хэрэглэгдэх угаалгын шингэний шинж чанарыг тодорхойлох онолын үндэс, арга зүй, багаж төхөөрөмж, тушилт шинжилгээний үр дүнг бүртгэх, лабораторийн ажлын үр дүнд боловсруулалт хийж, дүгнэлт гаргах талаар тусгав.

49


ДЭГЭЭ ЗҮҮНИЙ СҮЛЖМЭЛ Зохиогч: Чанцал Д. Редактор: Энхмаа Д. Он: 2014 Хуудас: 396 ISBN 978-99973-939-2-0

Энэхүү номонд дэгээ зүүний сүлжмэлийн тухай, мөн уг зүүг ашиглан ноосон нягт болон торон сүлжээтэй төрөл бүрийн хувцаснууд, гэр ахуйн хэрэглээний өвөрмөц хээтэй бүтээлэг, салфетка, алчуур нөмрөг, цүнх, шаахай, цэцэг, чимэглэл гээд юу хүссэнээ сүлжих арга техник, чадварыг эзэмших болно.

50


ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Оюунтөгс М. Редактор: Оюунчимэг Б. Он: 2014 Хуудас: 22 ISBN 978-99962-63-73-6 Энэхүү аргачилсан зааврыг газрын тосны өрөмдлөг, олборлолт, хадгалалт, тээвэрлэлт, барилга байгууламж, хийн хангамж, дамжуулалт мэргэжлээр бакалаврын шатны сургалтанд суралцаж буй оюутнуудын газрын тосны салбарын эдийн засаг хичээлийн лекцийн хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, практикт хэрэглэх дадалтай болгох зорилгоор бүтээв.

51


ГҮҮРЭН ГАРМЫН ТООЦОО Зохиогч: Хаснавч С. Редактор: Биндэръяа З. Он: 2018 Хуудас: 96 ISBN 978-99978-3-852-0 Номонд гүүрэн гармын төслийн боловсруулахад нэн шаардлагатай гидравлик, гидрологи буюу ус судлал, гүүрийн үндсэн хэмжээсийг тодорхойлох тооцоонуудыг оруулжээ.

52


АВТО ЗАМЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН ХАВТАНТ АЛГАСЛАЛЫН БҮТЭЭЦ Зохиогч: Хаснавч С. Редактор: Биндэръяа З. Он: 2013 Хуудас: 63 ISBN 978-99973-0-156-7 Авто замын төмөр бетон гүүрийн хавтант алгаслалын бүтээцийн курсын төсөл зохиох зааврыг оруулсан байна.

53


АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН АЖЛЫН ЗААВАР Зохиогч: Хаснавч С. Редактор: Болормаа Д. Он: 2018 Хуудас: 101 ISBN 978-99978-3-853-7 Авто замын материалын лабораторийн ажлын заавруудтай.

54


SCIENTIFIC AND TECHNICAL TRANSLATION Зохиогч: Tsetsegmaa Ts., Enkhtsetseg T., Baigalmaa Ts., Oyuntsetseg Y. Редактор: Soyolsuren B., Daisuke Mizutani, Connor L., Sterk G., Baigalmaa B. Он: 2018 Хуудас: 398 ISBN 978-99973-46-61-2 It is divided into four chapters and each part includes a number of texts and exercises covering topics in information and communication technology. The textbook aims to develop translation skills through tasks and exercises that encourage to combine their knowledge of english with their technical knowledge. 55


COMMUNICATIVE ENGLISH Зохиогч: Soyolsuren B., Enkhbaatar Ts., Dugarmaa S., Zolzaya Ch. Редактор: Soyolsuren B., Enkhbaatar Ts., Dugarmaa S., Zolzaya Ch., Narantsetseg R. Он: 2018 Хуудас: 204 ISBN 978-99978-57-42-2 Each unit has grammar tasks, small texts and vocabulary relevant to practical work situations. The book contains short, interactive speaking tasks to enable learners to use new language expressions in hands on contexts such us explaining purpose and giving instructions.

56


ШУГАМАН АЛГЕБР 2 Зохиогч: Өлзийбаяр В., Нямсүрэн До., Гэрэлтуяа Т., Отгондорж Х., Бурмаа Л. Редактор: Очирбат Б., Өлзийбаяр В. Он: 2018 Хуудас: 190 ISBN 978-99978-2-431-8 Сурах бичигт шугаман огторгуй, шугаман хувиргалтын ухагдахуунуудыг агуулсан 7 бүлэг тус бүрийг дасгал бодлоготойгоор орууллаа.

57


МОНГОЛ-ОРОС-АНГЛИ ХЭЛНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТОВЧ ТОЛЬ Зохиогч: Чимэг Д. Редактор: Янжмаа Ц. Он: 2018 Хуудас: 377 ISBN 978-99978-1-748-8

Тус ном нь их дээд сургуулиудийн оюутан залуучууд, ажил хэрэгч хүмүүс, худалдаа эрхлэгч компани, пүүсийн эзэд, албан хаагч, гадаад хэлний багш, орос англи хэл сонирхогчдод үгийн сангаа нэмэгдүүлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна.

58


ФИЗИКИЙН НЭЭЛТҮҮД БА НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД Зохиогч: Сангаа Д. Редактор: Тогоо Р., Жаргалан Н. Он: 2018 Хуудас: 222 ISBN 978-99978-4-740-9 Номонд физикийн түүхийн хөгжлийн үе шат бүрт хамаарах гол нээлтүүдийг он дарааллаар лавлагаа хэлбэрээр толилуулж, физикийн салбарт 1901-2018 онд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн бүтээлүүдийн гол онцлог, товч түүх, гол агуулга, ач холбогдлыг физикийн үндсэн 12 салбарт хуваан үзсэн байна.

59


УРАН ЗОХИОЛ 2018 он

60


УРАН ЗОХИОЛ 2018 он

61


УРАН ЗОХИОЛ 2018 он

62


УРАН ЗОХИОЛ 2018 он

63

Profile for elbegdorj solongo

2018 оны 4-р улиралд ирсэн ном, сурах бичиг  

high

2018 оны 4-р улиралд ирсэн ном, сурах бичиг  

high

Profile for esolongo
Advertisement