зохиолч Мoнх-Оргилын ЦОГТХУН
зураач Энхбатын МАЖИГСYРЭН
Улаан, ногоон, цэнхэр гээд Урсгаж гарлаа, би
Уран бийрээ гулгуулаад Урлаж гарлаа, би
Өдөржин зурсан бүтээлээ
Өвөөдөө би үзүүллээ
Өндөрт өргөж байгаад Өвөө зургийг ажиглалаа
Хачин сайхан зуржээ гэсэн мөртлөө
Хачирхсан харцаар над руу харлаа
Хараацай шувуу яагаад Хувцас өмсөж зогсоог
Өндөр буга яагаад
Өнгийн харандаа барьсныг
Өндөр анааш яагаад
Өөдөсхөн жаахан болсныг
Аварга халим яагаад Алим идэж байгааг
Өнгийн солонго яагаад
Өрөмтэй жигнэмэг дээр байгааг
Цагаан баавгай яагаад
Цасан ширхэг хайчилсныг
Өвөө минь сайн ойлгоогүй бололтой
Өөдөөс минь харин асууж гарлаа.
Хурдан бяцхан хараацайг Хувцаслаж нэг үзмээр
Өндөр сайхан бугыг
Өөр шигээ зураач болгомоор
Айхтар өндөр анаашийг Алгандаа нэг багтаамаар
Амтат сайхан алимыг Аварга загасанд өгмөөр
Алаг эрээн солонгыг
Амталж нэг үзмээр
Цагаан баавгайд нэг
Цасан ширхэг хайчлуулмаар
Хачин бодлууд эргэлдээд
Хүссэнээ би зурчихсан юм
Өвөөг гайхашруулсан зургаа
Өөрөө ч би ойлгосонгүй.
Өнгийн будгууд урсаад
Өөрөө зураг болчихсон байх.
ХАЧИН БОДЛУУД Мөнх-Оргилын ЦОГТХУН
Анхны хэвлэл Зохиолч, зураач: М.Цогтхун Редактор: Д.Батбаяр
Зохиогчийн эрх © Мөнх-Оргилын Цогтхун Зургийн эрх © Мөнх-Оргилын Цогтхун Хэвлэлийн эрх © Nepko Kids
Улаанбаатар 2019 он
Энэхүү бүтээлийн зохиогчийн эрхийг хуулийн дагуу хамгаалсан болно. Бүтээлийг бүтнээр буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх, микрофильм хийх, электрон системд оруулах болон бусад ямар нэг хэлбэрээр олшруулахыг хориглоно.
НЭПКО КИДС хэвлэлийн газарт эхийг бэлтгэв. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж - 12/1, Очир центр, 801 тоот
ISBN: 978-99978-715-6-5