몽골인을 위한 종합 한국어 4권

Page 9

Vejgh dnxnu htjtulth exnj

“Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 3, 4(дунд шат)” нь солонгос хэлийг дунд шатанд сурах монголчуудад зориулагдсан бөгөөд сэдэв тус бүрээр холбогдох үг хэллэг, хэлзүйн дүрэмд суралцахын зэрэгцээ олон хэлбэрийн дасгал ажилбар гүйцэтгэж, хэлний харилцааны явцад илрэх солонгос соёлтой танилцсаны дүнд суралцагчийн хэлний чадварыг дээшлүүлэх зорилготой болно. Солонгос болон дэлхийн олон орны эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний арвин баялаг туршлагад үндэслэн эл сурах бичгийн үндсэн зарчмыг боловсруулсны дээр Монголын их дээд сургуулийн солонгос хэлний сургалтын хөтөлбөртэй уялдуулан зохиосон учир солонгос хэл үздэг их дээд сургуульд ашиглахад нэн тохиромжтой сурах бичиг юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнд зориулсан солонгос хэлний сургалтын арвин баялаг туршлага, суралцагчдын талаарх бодит мэдээ материалыг өргөнөөр ашиглаж, тэдний сурах арга барилд дүн шинжилгээ хийх замаар зохиосон болохоор монгол хүнд зориулсан сурах бичиг гэж үзвэл зохилтой. Жилийн өмнө зохиосон “Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1, 2(анхан шат)”-ийг ч мөн дунд шатны сурах бичиг зохиоход гол хэрэглэхүүн болгон ашигласны дээр бие даан солонгос хэл суралцагчдад зориулан зарим нэмэлт тайлбар, дасгал ажил оруулж өгсөн давуу талтай. “Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 3, 4(дунд шат)”–т сүүлийн үеийн гадаад хэл заах арга зүйн үндсэн зарчмын нэг болох харилцааны арга (коммуникашн)–ын сурах бичиг боловсруулах зүйд шүтэж суралцагчид үр бүтээлтэй суралцах олон шинэлэг аргыг тусгаж орууллаа. Тухайлбал, солонгос монгол хэлний харьцуулсан хэлзүй, шавь төвт сургалт, зорилтот даалгавар, бодит материал, уян хатан хэрэглээ, процесс голлосон сургалт, хэлний дөрвөн дадлын багц сургалт, хэл соёлын шүтэлцээ зэрэг элементүүдийг сурах бичгийн үндсэн зарчим болгов. Үүний зэрэгцээ холбогдох үг хэллэг, дүрэм дасгал ажилбар болон хэлний дадал, хичээлийн сэдэв агуулгыг нарийн зохион байгуулалттай эрэмбэлж шат бүрд сурсан мэдсэнээ бие даан шалгаж бататгах бололцоог бүрдүүлснээс гадна үзэх, сонсох материалыг тусад нь хавсарган оруулсан болно. Мөн хичээл тус бүрийг үг хэллэг, дүрэм гэсэн хэлний сургалтын хэсэг, ярих сонсох унших бичих дадал гэсэн хэлний харилцааны хэсэг, соёлын хэсгүүдэд хувааж, хичээлийн сэдэв, даалгавар, дадлыг хооронд нь уялдуулан холбож өгснөөр их дээд сургуулийн солонгос хэлний холбогдох хичээлд ашиглах боломжийг бүрдүүлж өгөв. Түүнчлэн дасгалын ном хамт зохиосон учир дасгал сайн хийж, үзсэн хичээлээ бататгах боломжтой. Дунд шатны эл сурах бичиг нийт 30 хичээлээс бүрдэнэ. Эхний 15 хичээлийг 1–р ботид, үлдсэн 15 хичээлийг 2–р ботид хувааж үзнэ. Сурах бичиг ерөнхийдөө сэдэвчилсэн байдлаар зохиогдсон бөгөөд сэдэв тус бүрийн холбогдох үг хэллэг, дүрэм, даалгавар болон дадал, соёлын хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой орсон болно. Хичээл тус бүрд тухайн хичээлийн зорилт, үндсэн үг хэллэг, ярих сонсох унших бичих ажилбарууд, соёлын хэсэг орсны дээр хичээлийн төгсгөлд шинэ үг хадаж өгөв.

����������� 4_��(��) 2�_2�.indb 8

2013-10-02 �� 3:36:36


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
몽골인을 위한 종합 한국어 4권 by The Korea Foundation - Issuu