Яруу сэтгэгч сонин №47

Page 1

1

2010/1,2,3 (47)

Үйл ажиллагаа: • • • Хүний хөгжил, танин мэдэхүйн улирал тутмын сонин

Оюун санааны язгууртнуудад зориулав

2010/ 1, 2, 3 сар

№1 (47)

“Яруу сэтгэгч” сонин- 4 жил “Өөрийгөө ялах”-ын төлөөх 4 нас

• •

Ном, хэвлэл Лекц, сургалт, зөвлөгөө Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр Оюунлаг тоглоом www.yaruusetgegch.bblog.mn


ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Багш нар

Х

ичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл, авьяас чадвар, мэдлэг, ур чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж байдаг. Багш нар янз бүр л дээ.

шоолохоо сайн мэднэ. Харин тэд энэ богино хоромд, анги дүүрэн харагдах олон сурагчиддаа бүгдэд нь анхаарлаа хандуулж, бас тэдэнд тусалж амжихгүйдээ харамсдаг. 40 минутад 40 заримдаа түүнээс ч олон хүүхдэд хичээл зааж, бүгдийг мэдэрч амжих хэцүү. Гэхдээ л тэд аргаа олохыг хичээдэг. Хичээлийн дараа, заримдаа гэртээ заримыг ...Зарим нь энэ мөчид бүх сэтгэл нь аваачаад ч болов сургаж зүрхээ, ухаан бодлоо, арга билгээ мэдрүүлэхийг бодно. шавь нартаа бүрэн зориулж байдаг. Тэд энэ үедээ заасан хичээлийг нь Харин үүнийхээ төлөө илүү хэн ойлгож, хэн ойлгож чадахгүй цалин хөлс нэхдэггүй, шагнуулж, үлдэх, энэ цагт цонхоор ширтэн, санаа алдах сурагчийн сэтгэл нь юунд шаналж, бодол нь хаа тэнүүчилж буйг ч мэдэрдэг. Яг энэ мөчид хэнийг нь магтаж, хэнийг нь зэмлэх, бас хэнийг нь

Эрхлэгч

“Хөгжил” клубын удирдах зөвлөл Д.Эрдэнэбаатар, М.Номинсувд, Х.Номинзол Б.Хандмаа, Г.Насанцэцэг, Б.Халиун “Хөгжил” клубын хүндэт гишүүд О.Булганхангай, Б.Дашхүү, П.Наранхүү, Б.Алтангэрэл Утас: 88708980, 99278174 Ц-шуудан: yaruus@gmail.com Ц-хуудас: www.yaruusetgegch.bblog.mn www.luvsandorj.blogspot.com Хаяг: БГД, 4-р хороолол Fohow төв 202 тоот НОМЫН САН БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО эрхлэн “Китон Принт” ХХК-д хэвлэв Улсын бүртгэлийн дугаар 1536, Индекс 101536, ISSN 1995- 0004 Сонины нэрийг дурьдан нийтэд түгээхийг зөвшөөрнө

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА * “Эх орон” Үндэсний чөлөөт телевиз * “Индиго” Хүүхдийн хөгжлийн төв * “Сортоо” хүүхэд залуусын нийгэмлэг * “Fohow” компани * Лавайн эгшиг FM 97.5 * “Сэтгэлийн толь” сэтгэлзүйн төв * Р3 радио FM 100.9 * Уламжлалт тулааны урлагийн холбоо * “Genius” оюутан залуучуудын хөгжлийн төв * www.biznetwork.mn * “Оюуны эрх чөлөө” г/х сургалтын төв * “Yндэсний ухамсар” клуб * Америкийн соёл мэдээллийн төв * Хотын төв номын сан * “Соёолж” зохимжит хоолны газар

Х

эзээ хойно, хүүхэд насны цагаан цаас шиг сэтгэл дээр нь, чин сэтгэлээр бичсэн багшийн хөдөлмөр, зүтгэл нь шингэж үлдсэн байдаг. "Багш аа " гэж хэлэх тэр л дөрвөн авианд ямархан их талархал, хүндлэл шингээстэй байдаг гээч. Өөрөө өөдрөг сайн явах цагт, энэ бүхний үндсийг сэтгэл оюунд нь соёолуулсан тэр л багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж, бас хайрлан хүндэлж байдаг. Өнөөгийн монголын боловсролын салбарт, гайхамшигтай олон сайн багш нар бий. Тэд л энэ салбарын

БОЛОВСРОЛ

хэзээ ч ойлгохгүй. Шавийнхаа сэтгэлийн гүнээс "багш аа " гэж уулга алдах авиаг сонсохгүй. Өнөөгийн монголын боловсролын салбарт өдөр хоног өнгөрөөсөн, сэтгэл бас авьяас чадваргүй олон багш нар бий. Тэд өнөөдөр энэ салбарын нэр хүндийг унагааж, олон муу зуршил, хэлбэрдэлтийг бий болгож байгаа.

Хичээлийн тэр богино хором түүнд даанч удаан мэт, бас залхуутай. "Тэртээ тэргүй бүгдэд сайн сургаж чадахгүйгээс хойш, өөрийгөө зовоох хэрэг юун " гэж сэтгэлдээ өөрийгөө зөвтгөнө. Харин хэнд сайн багш мэт, хэрхэн сайнаар харагдахаа сайн мэднэ. Харин хүүхдүүдийн зэвүүцэж, шоолж, дургүйцсэн харц, хандлагыг анзаарахгүй.

Өдөржингөө цаасан дээр төлөвлөгөө бичиж, өрөөл бусдад шалгуулахын тулд үзүүлэн хийж, ажил шалгуулахын тулд ангиа цэвэрлэж суугаа тэдэнд өөрийгөө хөгжүүлэх цаг хэзээ гарах вэ? Мэдээлэл хөгжсөн энэ эринд, багшийн хөдөлмөрийн бэлэг тэмдэг болсон самбар, шохойг хэзээ халах вэ?Арван жил будал нялсан ширээн дээр шахцалдан, анги дүүрэн өөдөөс ширтэх сурагчидаа хэзээ цөөлөх вэ?

.

Ж.Лувсандорж

магтуулахыг бүр ч хүсдэггүй. Тэдэнд, сурч ойлгож, мэдэрч мэдсэнийхээ төлөө очтон гялалзаж, "онгирон " инээх шавийнх нь нүд л, ямар ч зуйрган магтаалаас илүү урам өгнө. Заримдаа зэмлүүлж байвч, гомдсон бяцхан сэтгэл нь, өөрийнх нь төлөө хийсэн үйл, хэлсэн хатуу үгийн илчинд амархан тайтгардаг шавь нараа чин сэтгэлээсээ өхөөрдөн хайрладаг.. Цаг ямагт урсах энэ л халуун сэтгэлийн илчинд багш шавь 2, бие биендээ ээнэгшин дасна.

2

ололт амжилтыг, ачааны хүндийг үүрч явна. ..Зарим нь хичээлийн энэ цагт, бие нь ангид байвч бодол нь алсад тэнүүчилж байдаг. Хичээлээ амаараа зааж байвч, сэтгэл нь хүүхдэд хүрэхгүй. Хэлж, зааж буйг хэн ойлгож хэн ойлгохгүйг ерөнхийдөө багцаалавч, тэгтлээ шаналахгүй. Тэр багшийн нүдэнд, хүүхдүүдийн эцэг эхийн төрх харагдахаас, хүүхдийн нүд анзаарагдахгүй. Тийм болохоор хэнд ямар дүн тавьж, хэнд инээмсэглэж, хэнд хөмсгөө зангидахаа сайн мэднэ.

Зөвлөхүүд Ж.Бэгзсүрэн (НСМТХ-ы тэргүүн) Ж.Хорлоо (СӨБ, магистрант) Б.Батзориг (Монгол судлаач) Хүндэт нийтлэлчид Зохиолч, гүн ухаанч Д.Урианхай Боловсрол судлаач Г.Галбадрах Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ Зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан Сэтгүүлч, яруу найрагч Зос С.Билигсайхан Сэтгүүлч Б.Болормаа

2010/1,2,3 (47)

Я

г л цагаан цаас шиг хүүхдийн гэнэн сэтгэл , харин үүнийг сайн мэдэрдэг гэдгийг тэрээр харин мэдэхгүй. Шавийнхаа сэтгэл оюуны талархлыг мэдэрдэггүй тэрээр, харин бэлэг авахаас татгалздаггүй. Хэн нэгэнд зусардаж, бас арга залийг хослуулан байж алдар нэр, шагналыг авч чаддаг. Хэзээ хойно сайн яваа шавиа хоосон магтаж, хариуд нь "гар харна ". Хүүхдийг сургаж, ухааруулж, хөгжүүлсэний төлөөх чин сэтгэлийн талархлаас, хананд хадах хивс, хуруунд зүүх бөгж, дугтуйнд хийсэн мөнгийг илүүд үзнэ. Багшийн ажил гэдэг авьяас, хүүхдийн төлөөх чин сэтгэл, бас оюун ухааны гайхамшигт хөдөлмөр гэдгийг харин тэд

Багш нарт боломж олгох сон

Сайн ч муу ч багш нар Монголын боловсролын салбарын хөдөлгөгч хүч нь. Машинаар бол мотор нь. Тэд хэрхэн өөрчлөгдөхөөс, тэд хэрхэн хөгжихөөс, тэд хэрхэн хичээхээс Монголын боловсролын салбрын шинэчлэл хамаарна. Түүнээс энэ салбарыг улстөрчид удирдсанаас, бодлого боловсруулж, ном болгон хэвлүүлэхээс, бас төсөл зохиож туршсанаар гэнэт бүх зүйл өөрчлөгдөхгүй. Өнөөдрийн монголын боловсролын тогтолцоо нь өөрөө багш нарыг хүлж, тэдний урмыг хугалж, бас дарамталж байна.

1. Сонгох боломж

Өөрийн заадаг хичээлийнхээ агуулга арга зүйгээ өөрөө сонгох боломж олгоё. Заавал нэг загвараар биш, өөртөө тохируулж, өөрөө сонгож авсан арга зүйгээрээ хичээлээ заах, үүний тулд өөрийн хүсэл боломжоороо бэлтгэх боломжийг нь олгоё. Хардаж шалгахаасаа илүүтэй, тогтоосон СТ хэрхэн хэргэжиж байгааг улс хянаж, түүнээс хол илүү, бас хэрэгтэй олон зүйлд хүүхдийг хөгжүүлж, сургах боломжийг нь олгоё. (Үргэлжлэл, 3-р нүүрт)

Сонинтой холбоотой санал, хүсэлт, хамтран ажиллах санал болон нийтлүүлэх бүтээлээ yaruus@gmail.com хаягаар илгээнэ үү


3

2010/1,2,3 (47)

(Үргэлжлэл, түрүүч нь 2-р нүүрт)

2. Хөгжих боломж

Албадлагаар бус ухамсраараа өөрөө хөгжих боломжийг нь олгоё. Тэд өнөөдрийн боловсролын тогтолцооны бодит байдал, болхи тогтолцоог хэнээс ч илүү мэдэж байгаа. Багш өөрөө хоцрогдохгүйн тулд ямар мэдээлэл яаж авч, юуг нэмж сурахаа сайн мэдэж байгаа. Багш өөрөө сонгож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь олгоё. Багшийн СТ тогтоож, тэр шаардлагаа л барьж чадвал, авьяас чадваргүй, сэтгэл зүтгэлгүй хүмүүс өөрсдөө л эндээс явцгаана. Харин чин сэтгэлээсээ сургаж чаддаг хүмүүс үлдэх болно. Харин тэднийг дэмжих хэрэгтэй.

3.Ажиллах боломж Багш нарыг аятай таатай, үр дүнтэй ажиллах боломжийг нь олгоё. Нэг багшид ноогдох сурагчийн тоог нь цөөлж, самбар, шохойн дээр нь цахим төхөөрөмж нэмж, олсон мэдлэгээ дадлагажуулан бататгах, амьдралд хэрэгжүүлэх боломжийг нь олгох орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Өөртөө байгаа боломжоо ашиглах, өргөн олны дэмжлэг авах , бас өөрсдөө хийж бүтээх,өргөн олон боломж тэдэнд байгаа. Харин хардлага дарамт, бэлэнчлэх сэтгэлгээг халах цаг болж байнаа. Өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа болон монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд , боловсролын салбрын сайн муу талыг мэдэх болсон. Боломжийг нь олгох аваас шинэчлэгдэн өөрчлөгдөж, дэлхийн жишигт хүрэх боломж бүрэн бий. Хэрэв багш нартаа итгэж, тэдэнд боломж олгож чаддагсан бол, тэдний чин сэтгэлийн үг, хүсэл мөрөөдлийг сонсож чаддагсан бол, боловсролын салбрыг зайлшгүй өөрчлөн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг бол...

Монголын багш нарын баяр

Жил бүрийн 2 -р сарын эхний 7 хоногийн "ням " гаригт монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэдэг. Хүүхдүүд энэ өдөр

багшдаа бэлэг өгөхийг хүсдэг. Зарим нь чин сэтгэлээсээ, зарим нь бусдыг дуурайж, зарим нь ёсыг бодож бэлэг өгдөг байх. Гэхдээ л үнэтэй биш энэ бэлэгт, чин сэтгэлийн талархал шингэсэн байдаг. ..Намайг хөдөө сумын сургуульд багшилж байхад, хүүхдүүд багш нарын баяраар бэлэг их өгдөг байж. Гол төлөв ном, ил захидал, бас цаасаар хийсэн "цэцэг " хүртэл өгнө. Миний зааж байсан хичээлд тааруухан сурч байсан хүү нэг удаа надад ном бэлэглэсэн юм. Хэрдээ л хичээнгүйлэн бэлтгэсэн бололтой номон дээр "Хайрт багшдаа дурсгав " гэж бичсэн үг...

.

Э

нэ өдөр, сургууль бүхэн хөл хөдөлгөөнтэй, инээд баясал дүүрэн, уур уцааргүй, муу дүнгүй өнждөг. "Багш аа! Танд баярын мэнд хүргэе, баярлалаа " гэж, ардаа нуусан бяцхан бэлгээ ичингүйрэн байж өгөх агшинд, зэмлүүлж бас муу дүн авч, заримдаа гомдож, бас баярлаж байсан бүхэн нь мартагддаг. Жилд ганцхан энэ өдөр л "эрдэм " хэмээх их ухааны далайд, нэг нь сургаж, нөгөө нь сурч явсан багш шавийн барилдлагааны нотолгоо, их баяр тохиодог. Энэ өдөр, багшилж байгаад тэтгэвэртээ гарсан, сургууль төгсөөд өдгөө ажил хөдөлмөр хийж яваа олон монголчууд дурсамжаа сэргээдэг. "Хөөрхий багш минь хаана яажшуухан яваа бол доо " гэх хүндлэл талархал шингэсэн дурсамж, мэндчилгээ хүлээж аваад "муу шавь минь овоо доо " гэж өхөөрдөн хайрлах дурсамжууд сүлэлдэн сүлэлдэж, бие биеэ хайрлах, хүндлэх, бахархах сэтгэлийн давалгаа болон цалгилдаг. Удахгүй болох монголын багш нарын баярын мэндийг багш нартаа болон бүх сурагчиддаа хүргэе. Бас энэ өдрийг сэтгэл догдлон хүлээж байгаа, харь газар ажиллаж амьдарч байгаа олон "багш " нартаа ч баяр хүргэе. Анх надад санал тавьж, өөрсдийн хичээл зүтгэлээр "гэр бүл бэлгийн хүмүүжил " хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, одоо туршилтын журмаар сургуульдаа зааж, туршиж байгаа Дорноговь аймгийн 3-р сургуулийн Г.Тунгалагтуяа захиралтай хамт олонд маш их талархаж, амжилт хүсч байгаагаа илэрхийлье. Эрдэм ухаан дэлгэртүгэй.

Эрхлэгчийн зурвас Эрхэм Монгол хүн таны амгаланг айлтгая. 1-р улирлын дугаараа сэтгүүл хэлбэрээр биш, болзсон хугацаанаасаа хожимдож гаргаж байгаадаа эрхэм уншигчидаас хүлцэл өчье. Сэтгүүл болгож хамтран ажиллахаар тохиролцсон байгууллагад маань бэрхшээл учирсан. Мөн ЭНЭШТ-д “Ээждээ зориулсан бидний төгөл” байгуулахаар махран зүтгэсээр баахан хугацаа хожимдов. Бид сониноо эрхлэн гаргаад 4 жилийн хугацааг туулж 47-р дугаараа эрхлэн гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд уншигчидаа гомдоох олон тохиолдол гаргаж байсан боловч тэр бүр хэлтрүүлж үнэнч хэвээрээ үлдсэнд талархаж явдаг билээ. Манай сонин болвоос анхнаас ашиг хөөцөлдөөгүй өөрсдийн хүч нөөцөд тулгуурлаж урагшилж байгаа билээ. Энэ хугацаанд нойргүй хоносон шөнө хийгээд хоолны мөнгөөрөө сониноо хэвлэх тохиолдол ч олон байсаан. Энэ нь дорой миний муухынх биз ээ. Эрхэм уншигчиддаа л сүсэлье. Эргэх цагт яруу бүхнээр дахин золголдож байх болтугай Монгол хүн ухаарлын оргилд хүрч хүн бүр өөрөөсөө өөрчлөлтөө эхлэх болтугай. Эрхлэгч Ж.Лувсандорж

ИНДИГО”

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ТУН УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

- Бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангахуйц хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх, - Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө - Эцэг, эхчүүдэд зориулсан гэр бүлийн болон хүүхэдтэй харьцах харилцааны сургалтууд - Хүүхдийн хөгжил, төлөвшилтэй холбоотой байнгын судалгаа, түүнд тулгуурласан хөтөлбөрүүд Хүүхэд, хамгийн сайнаараа өсч хөгжиж, төлөвшихөөс өөр аргагүй бодит орчин нөхцөл, багш, хамт олны харилцаа Утас: 99158825 E-mail: indigo_tuv@yahoo.com Blog: www.indigohuuhed.blogspot.com

Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу хэмээнэ


2010/1,2,3 (47)

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

4

ИНДИГО

Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийн төв

Бага насны хүүхдийн хүсэл сонирхлыг, ирээдүйн амьдралынх нь зорилго болгон төлөвшүүлье

Ж.Хорлоо (СӨБ-ын магистрант, сургагч багш)

А

мьдрал дээр “Хүн юу тарина, түүнийгээ хурааж авдаг” гэдэг аксиом байдаг. Бид хавар санамсаргүйгээр сарнай цэцгийн үр гэж андуураад зэрлэг ургамлын үрийг засч, янзалсан хөрсөндөө суулгачихаад яваад өгчээ. Намар болж, гайхалтай сайхан сарнай цэцэг ургасан даа гэж бодон, хурааж авах гээд иртэл оронд нь зэрлэг ургамал ургасан байхыг олж харна. Нэгэнт дахин тариалах боломжгүй тул, нөгөө тарьсан зэрлэг ургамлаа ядаж сайхан үнэртэй болгоё гээд “сүрчиг цацаж байна” гээд төсөөлцгөөе... энэ үнэхээр эмгэнэлтэй байгаа биз? Нэгэнт ургасан зэрлэг ургамал руу мянган сайхан сүрчиг цацаж, мянган ганган туузаар ороогоод ч тэр сарнай болж хувирахгүй. Яг үүнтэй адилхан бид хүүхдээ бага балчир насан дээр нь нухацтай сайн анхаарал тавихгүй, анзаарахгүй өсгөвөл, зэрлэг ургамал тариалсан лугаа адил харамсаад баршгүй том алдаа гаргах болно. Хүний “хүн” болж төлөвших хамгийн чухал үе бол бага нас байдаг. Нэн ялангуяа тав хүртлэх насанд нь хүний төлөвшлийн 90%-нь явагддаг гэж эрдэмтэд үздэг. Тиймээс бид 1. Хүүхдээ бага байхад нь л илүүтэй анхаарал хандуулж, хийх дуртай зүйл, ярих дуртай сэдэв, тоглох дуртай тоглоом, хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг нь судалж, мэдэх 2. Тэрхүү хүсэл мөрөөдлийг нь ирээдүйн амьдралын зорилго болгон чиглүүлж, төлөвшүүлэхийн тулд хамгийн түрүүнд хөрөнгө үл шаардах үг яриа болон бодлын эрчмийг ашиглан далд ухамсарт нь суулгаж өгөх 3. Хүүхдийн ил авьяасыг хөгжүүлж, далд авьяасыг нээхүйц орчин нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна.

Н

эгдүгээр зүйл: Бид хүүхдийнхээ хүн болж төлөвших яг тэр чухал үед нь төдийлөн нухацтай, сайн анхаарал тавьж чаддаггүй бөгөөд өөрсдийнхөө анхаарал тавьж чадахгүй байгааг ч үл анзаардаг. Бүгд л хүүхдэдээ хайртай, хүүхдийнхээ дуртай зүйлийг мэддэг, хүүхдээ ойлгодог, сонсдог мундаг эцэг, эхийн дүрд тоглоцгоодог. Үнэн хэрэгтээ хүүхдийнхээ талаар юу ч мэддэггүй, юу ч хийдэггүй. Японы нэгэн их сургуулийн оюутнуудад эмэгтэй хүний жирэмслэлтээс эхлээд төрөх үе хүртлэх үйл явцыг видеогоор үзүүлжээ. Тэгээд дараа нь бүх оюутнуудаас видео хэрхэн таалагдсан, хэрэгтэй зүйлээ хэр зэрэг олж авсан тухай судалгаа авахад, эмэгтэй оюутнууд ирээдүйд ээж болох хүмүүс учир шимтэн үзэж, шинэ соргог, урьд өмнө анзаардаггүй байсан зүйлсээ олж харсан, сонирхолтой байсан тухайгаа бичихэд харин эрэгтэй оюутнууд, өмнө хичээл дээр ч л яръж

л байсан, сонирхолтой зүйл байсангүй, байнга яръдаг зүйлийг үзүүллээ гэж хариулцгаасан байжээ. Улмаар бидний мэдээд байгаа юм шиг, мэддэг гэж боддог боловч үнэн хэрэгтээ мэддэггүй тэр хандлагыг “тэнэгийн хана” гэж нэрлэдэг байна. Яг энэ “тэнэгийн хана” манай эцэг, эхчүүдэд байдаг нь “Хүүхдийн хүсэл, сонирхол” судалгаанаас харагдлаа. Тодруулбал: Та хүүхдийнхээ дуртай зүйлсийг хэр зэрэг мэддэг вэ? Гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын хувьд: а/ Хүүхдийн дуртай кино: 88,9% - сайн мэднэ 11,1% - дунд зэрэг мэднэ гэжээ. б/ Хүүхдийн дуртай нэвтрүүлэг: 88,9% - сайн мэднэ 11,1% - дунд зэрэг мэднэ. в/ Хүүхдийн байнга яръдаг сэдэв: 72,2% - сайн мэднэ 16,7% - дунд зэрэг мэднэ 5,6% - бага зэрэг мэднэ. 5,6% - мэдэхгүй байна гэжээ. г/ Хүүхдийн хийх дуртай ажил: 72,2% - сайн мэднэ 11,1% - дунд зэрэг мэднэ 11,1% - бага зэрэг мэднэ. 5,6% - мэдэхгүй байна гэжээ. д/ Хүүхдийн хүсэл мөрөөдөл: 61,1% - сайн мэднэ 27,8% - дунд зэрэг мэднэ 5,6% - бага зэрэг мэднэ. 5,6% - мэдэхгүй байна гэж хариулжээ. Харин хүүхэд тань яриандаа доорх үгсийг хэр зэрэг хэрэглэдэг вэ? Гэсэн асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсныг үзье. Үүнд: а/ хүсдэг: 5,6% - хэрэглэдэггүй 38,9% - хааяа хэрэглэдэг 38,9% - байнга хэрэглэдэг 16,7% - мэдэхгүй байна гэжээ. б/ мөрөөддөг: 5,6% - хэрэглэдэггүй 16,7% - хааяа хэрэглэдэг 33,3% - байнга хэрэглэдэг 44,4% - мэдэхгүй байна гэжээ. в/ зорилгодоо хүрнэ: 16,7% - хэрэглэдэггүй 5,6% - хааяа хэрэглэдэг 5,6% - байнга хэрэглэдэг 72,2% - мэдэхгүй байна гэжээ. Эндээс харахад судалгаанд оролцогч эцэг, эхчүүдийн 80 – 90% нь л хүүхдээ мэднэ, дуртай зүйл, ярьдаг сэдэв, хүсэл мөрөөдлийг нь мэддэг гэж хариулсан боловч хүүхдийнхээ яриандаа хэрэглэдэг үгсийг ихэнх нь мэдэхгүй /72% хүртэл/ байгаа нь тэднийг хүүхдийнхээ талаар яг анхаарал тавин,

нухацтай ажигладаггүйг харуулж байна. Иймд эцэг, эхчүүдээ та бүхэн хүүхдийнхээ талаар мэддэг гэж урдаа босгосн ханаа нураагаад, үр хүүхдээ дахин шинээр олж харахыг эрмэлзээрэй. Үүнд та өдөр бүр 10 минутыг зориулахад л хангалттай. Магадгүй та урьд өмнө анзаарч байгаагүй маш олон зүйлийг анзаарч харах болно. Бид хүүхдээ судлахгүйгээр тэдний хүсэл мөрөөдлийг илрүүлж чадахгүй, улмаар өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой болгох боломжгүй. Та тавхан жил анхаарал тавин өсгөвөл, хүүхэд тань өөрөө өөрийгөө л аваад явчихна. Нэг л мэдэхэд таны хүүхэддээ зориулсан хором бүхэн хэдэн арван жилийн сэтгэл ханамж, аз жаргалыг авчирсан байх болно.

Х

оёрдугаар зүйл: Хүүхдээ өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой болгож төлөвшүүлэхэд бидний хүүхэдтэйгээ байнга яръдаг үг яриа, тэр тусмаа өдөрт хэдэн мянган удаа өхөөрдөн дууддаг нэр нь маш чухал. Үг бүхэн энергитэй, өөрийн гэсэн эрчмийг цацруулж байдаг. Үүнийг Японы эрдэмтэн Эмотэ, Мисури нар усны талст дээр баталсан бөгөөд, тэд усанд сайн, муу олон янзыг үг хэлж хөлдөөгөөд талстын зургийг авахад “баярлалаа”, “чи чадна” гэх мэт эерэг сайхан үгийг хэлж хөлдөөсөн усны талст гайхамшигтай хэлбэр дүрстэй болсон байхад, “тэнэг”, “чадахгүй”, “болохгүй” гэх мэт сөрөг утга санаатай үгийг хэлээд хөлдөөсөн усны талст эвдэрч, ямар ч хэлбэр дүрсгүй, мушгирч зангирсан, бөөгнөрч зууралдсан дүрстэй болсон байсныг илрүүлсэн. Түүгээр ч зогсохгүй усны хажууд тавьсан зураг, бичсэн үг хүртэл түүний талстад нөлөө үзүүлж байсныг судалсан. Тэгвэл хүн ч бас устай адил үг ярианы эрчмийг өөртөө шингээж байдаг. Учир нь хүний биеийн 70% - нь, хүүхдийн бол түүнээс ч их хувь нь ус байдаг. Бидний хүүхэддээ хэлж яръж, хүүхэдтэйгээ харьцахдаа хэрэглэдэг үгс үр хүүхдийн маань биеийн усны бүтцэд нөлөөлж байдаг, цаашилбал хувь тавиланд нь хүртэл нөлөөдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: Зайсангийн хорих ангид хоригдож буй 46 хүүхдээс судалгаа авахад, тэдний 70% - нь багадаа “сахилгагүй хүүхэд”, “энэ янзаараа нэг юм дуулгана” гэж байнга зэмлүүлж байсан байна. Судалгаанд оролцогчдоос үгийн хүчийг мэддэг эсэх, амьдралдаа ашигладаг эсэхийг судлахаар, Та хүүхдээ өхөөрдөн дууддаг нэрийг бичнэ үү? Хэд ч байж болно. Гэсэн асуулт асуухад тэд яаж хариулсныг Хүснэгт1- ээс харъя.

Тэнэглэлийг “нэг л юмыг дахин давтан хийхийг оролдож, ингэхдээ өөр өөр үр дүнд хүрнэ гэж найдах явдал


5

2010/1,2,3 (47)

БИД ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ АЯН

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ

Монголын эх үрсийн хайрын илэрхийлэл эх үрсийн ногоон төглийг Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд бүтээн босгох хөтөлбөр ТАЛАРХАЛ “Хөтөлбөрийг бодитой үр дүнд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нийгмийн хариуцлага өндөртэй, залуусаа дэмжцдэг нийт байгууллагууддаа баярлалаа”

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ

ИВЭЭН ТЭТГЭГЧ

Хөтөлбөрийн залуус

Хөтөлбөрийг дэмжиж хандив өргөсөн болон идэвхитэй оролцсон байгууллага, хувь хүмүүс

Мод тарих газраа ухаж бэлтгэхээсээ өмнө сүү өргөж байна.

Шороон шуурганаар төмөр царил гартаа атгаж, хөлсөө дуслуулж ажилласан нийт залуучууд, бүсгүйчүүддээ баярлалаа. Ээждээ зориулсан зүрх сэтгэл минь энэ билээ...

1. “Монголын Алт” (МАК) ХХК 1’650’000₮ 2. Номин Холдинг 420000₮ 3. “Fohow” компанийн хамт олон ЭНЭШТ-ийн хойт хэсэгт мод тарихаар боллоо. 4. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хөшөө орчмын тохижилтын ажлыг хариуцаж ажиллахаар боллоо. 5. Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо, ЭНЭШТ-ийн баруун жигүүр буюу Амбултори орчимд мод тарихаар боллоо. 6. “Өгөөж ээж” компани 50000₮ 7. Ашигт Малтмалын Газар Геологи судалгааны хэлтэс 60000₮ 8. “BBQ Chicken” 20000₮ 9. “Кензо 999” караоке 30000₮ 10. “Оточ одь” эмнэлэгээс 6 хүн мод тарьна 60000₮ (6 хүний нэрс нь доор бүртгэлтэй байгаа) 11. USA Washington DC дэхь Төмөрбат ба түүний нөхөд 700$ 12. Цэрэнноровын үр хүүхдүүд нь ээждээ зориулж 7 мод (хүмүүсийн нэрс нь дээр бүртгэлтэй байгаа) 13. “Тэнгэр Ээл” ХХК 1 тонн элс, 2 кг зүлэгний үр 14. Д.Наранцэцэгийн үр хүүхдүүд нь ээждээ зориулж 5 мод (хүмүүсийн нэрс нь доор бүртгэлтэй байгаа) 15. Монголын хүүхдийн төлөө үндэсний газар 85 ш улиас 16. “Монгол гэр” ХХК, Модны үртэс болон хүн хүч 17. “Santis” төв, шимтгэлгүй мөнгөн гуйвуулга 18. БГД, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 19. БГД, 11, 14-р хороо 20. “Хөгжил” клубын залуус Ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хүмүүсийн нэрс

“Норжмаа ээж”-ийн хөшөөний хажууд хуушуураа идлээ. ЭНЭШТөв бидэнд анхаарлаа хандуулаагүй бөгөөд 10 хоног ажиллахад хүн амьтан үзэгдсэнгүй ээ.

Мод тарих бэлтгэл ажил 14 өдөр, нүх ухах ажил 7 өдөр, мод тарих ажил 5 өдөр, зүлэг тарих ажил 14 хоног үргэлжилж хөтөлбөрийн хүрээнд 2 сар гаруй ажиллаж байна.

5 сарын 15 Мод тарих нээлтийн ажиллагаа амжилттай болж 200 гаруй хүн оролцлоо.

2000 орчим мод, бут таригдлаа. Одоо зүлэг тарих ажил ид дундаа явж байна. Ингээд модоо ургуулах гэсэн их ажил дөнгөж эхлэж байна даа.

Сүүлийн өдрүүдэд ажил тарж ирээд 18:00- 22:00 цаг хүртэл ажиллаа. Харанхуйд ч модоо тарьсаар...

Хөтөлбөрийн зохион байгуулалтын баг, дэмжигч залуусын хамт

1. Б.Дашхүү 2. Б.Ачхүү 3. Б.Мөнхцэцэг 4. Б.Наранцэцэг 5. Ц.Нармандах 6. Ж.Лувсандорж 7. Өлзий-Орших 8. Ундармаа 9. Дагвадорж 10. Д.Гантуул 11. С.Отгонтуяа 12. Д.Одонцэцэг 13. Б.Хуншагай 14. Б.Шоовдор 15. Д.Отгончимэг 16. Д.Дашням 17. М.Амгалан 18. С.Батгэрэл 19. С.Соёлмаа 20. Н.Базаррагчаа 21. Ж.Хорлоо 22. С.Уянга 23. Д.Амарсайхан 24. Д.Чулуунцэцэг 25. Т.Ганболд 26. Х.Алтанцэцэг 27. М.Түвшинбаяр 28. Т.Насанцэцэг 29. Б.Наранжаргал 30. Ц.Шийрэв 31. Б.Алтанхуяг 32. Г.Баатар 33. Л.Нүрзэд 34. Ө.Хүрэлтогтох 35. Энхцэцэг 36. Эрдэнэчимэг 37. Б.Жаргал 38. Ж.Буяндэлгэр 39. Ц.Энхжаргал 40. Ц.Отгонжаргал 41. Ц.Хишигжаргал 42. Ц.Амаржаргал 43. О.Цэрэнноров

44. Г.Норжмаа 45. Ч.Анужин 46. П.Отгонжаргал 47. П.Эрдэнэ 48. Г.Төгөлдөр 49. Н.Мөнхтөр 50. Д.Болд 51. Д.Энхжин 52. Х.Номинзол 53. А.Мэнд-Орших 54. Баяраа 55. Барсболд 56. О.Одмаа 57. Б.Сэржмядаг 58. Б.Бадмаараг 59. Б.Ишханд 60. Х.Цэрэнлхам 61. Саруулзаяа 62. Энхжин 63. Г.Туяа 64. Г.Сарантуяа 65. Г.Баттулга 66. Г.Дуламсүрэн 67. Г.Батсүрэн 68. Б.Булганчимэг 69. Т.Тамир 70. Г.Баасансүрэн 71. Л.Дулмаа 72. О.Шинэбаяр 73. Ц.Ариунбаяр 74. Д.Одонцэцэг 75. А.Мэнд-орших 76. Сугар 77. Д.Оюунболд 78. Баярхүү 79. П.Ганболд 80. С.Номинхүү 81. П.Дуламсүрэн 82. Я.Байгалмаа 83. Чимидцэрэн 84. С.Сарантулга 85. Гантулга


2010/1,2,3 (47)

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Хүснэгт-1

6

Хүснэгт-2-оос харахад

Хүснэгт-1 -ээс харахад судалгаанд оролцогчдын хувьд, тэд хүүхдийнхээ хүсэл сонирхол болон ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсч буй мөн чанартай холбоотой нэрээр огт нэрлэж, өхөөрдөн дууддаггүй нь харагдаж байна. Түүнчлэн, Та хүүхдээ ямар нэг алдартай хүнтэй зүйрлэж яръдаг уу? Гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын хувьд 77,8% - үгүй 22,2% - тийм гэж хариулжээ. Энэ бүгдээс судалгаанд оролцогчдын хувд үгийг хүчийг ашигладаггүй, мэддэггүй болох нь харагдаж байна. Үг бол үр. Тарьсан үр цагаа болохоор соёолдогтой адил бидний хүсч, мөрөөдөж, үр хүүхдэдээ хэлж, яръж, болоогүй байхад нь болсон мэт төсөөлөн бодож, бахархан зүйрлэж, дуудаж буй тэр үгс цагаа болохоор хүүхдийн тань зүрх сэтгэл, оюун ухаанд соёолж, тэднийг сэдэлжүүлэн, өөртөө итгэлтэй амьдралын зорилготой хүн болгож төлөвшүүлэх чадалтай учир хүүхдүүдээ аль болох мөн чанарлуу чиглэсэн, эерэг сайн сайхан үгээр өхөөрдөн дуудаж, нэрлэж заншаарай. Жишээлбэл: Таны хүүхэд хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй бөгөөд, эмч болж тоглоод байвал та хүүхдээ ирээдүйд алдартай эмч болоосой гэсэн үүднээс “бяцхан доктор” гэж

Хүснэгт-2

өхөөрдөн дуудаж болно, түүнчлэн Монголын болон дэлхийд алдартай эмч нараас үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа таалагдсан хүний зургийг охиныхоо зурагтай хамт жаазлаад өлгөж болно. Тэгээд дээр нь 2035 оны гавьяат эмч Цэцэгээ гээд хүүхдийнхээ нэрийг бичих хэрэгтэй. Энэ мэтчилэн бид “Үг” гэдэг хүчтэй зүйлийн эерэг энергийн хүчийг амьдралдаа ашиглах хэрэгтэй. Гуравдугаар зүйл: Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл. Энэхүү орчин нөхцөлд хүүхдийн тоглоом, наадгай, хүрээлэн буй эд зүйлсээс гадна эцэг, эх, эмээ, өвөө, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа хийгээд, эцэг эх хоёрын хоорондын харилцаа хүртэл орно. Үүн дотроос хамгийн чухал нь хүүхдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг тоглоом, наадгайны төрөл зүйл болно. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ил авьяас чадварыг хөгжүүлж, далд авьяасыг нээхүйц тоглоомын орчин нөхцлийг хэр зэрэг бүрдүүлснийг судлах зорилгоор Танай гэрт ямар ямар тоглоомууд байдаг вэ?, Таны хүүхэд аль тоглоомоор илүүтэй тоглох дуртай вэ? Та хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг вэ? Гэсэн асуултуудыг асуухад, судалгаанд оролцогчид хэрхэн хариулсныг хүснэгт- 2-оос үзье.

1. Хүүхдийн далд байтугай ил авьяас чадварыг хөгжүүлэх хангалттай тоглоом байхгүй байна. 2. Хүүхдээ эмч болгохыг хүсч буй маш олон эцэг, байгаа боловч харамсалтай нь эмчийн хэрэглэдэг хэрэгсэл бүхий тоглоом нэг нь ч авч өгөөгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь нэг талаар мөнгө санхүүгийн асуудалтай холбоотой боловч, хамгийн чухал нь тэд хүүхдийнхээ тоглоом хэрэгсэлд ач холбогдол өгдөггүйтэй холбоотой. Хүн тоглоомын ач холбогдол, орчин нөхцлийн чухлыг мэдээд, үнэхээр өөрөө хүсвэл хүүхдэдээ тоглоом авч өгөх боломжийг гаргаж чадна гэж үзэж байна. Эрхэм эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ил авьяасыг хөгжүүлж, далд авьяасыг нээж өгөхүйц аль болох олон төрлийн тоглоом наадгайгаар хангаж, хүүхдийнхээ хүсэл сонирхлыг оновчтойгоор илрүүлэх, улмаар олон олон чадварыг нь хөгжүүлж, ирээдүйд “хүн” шиг хүн болон төлөвшихүйц бодит орчин нөхцлийг бүрдүүлж өгөөрэй.

ДҮГНЭЛТ 1. Та бүхэн хүүхдийнхээ талаар мэддэг гэж урдаа босгосн ханаа нураагаад, үр хүүхдээ дахин шинээр олж харахыг эрмэлзээрэй. Үүнд та өдөр бүр 10 минутыг зориулахад л хангалттай. Магадгүй та урьд өмнө анзаарч байгаагүй маш олон зүйлийг анзаарч харах болно. Бид хүүхдээ судлахгүйгээр тэдний хүсэл мөрөөдлийг илрүүлж чадахгүй, улмаар өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой болгох боломжгүй. Та тавхан жил анхаарал тавин өсгөвөл, хүүхэд тань өөрөө өөрийгөө л аваад явчихна. Нэг л мэдэхэд таны хүүхэддээ зориулсан хором бүхэн хэдэн арван жилийн сэтгэл ханамж, аз жаргалыг авчирсан байх болно. 2. Үг бол үр. Тарьсан үр цагаа болохоор соёолдогтой адил бидний хүсч, мөрөөдөж, үр хүүхдэдээ хэлж, яръж, болоогүй байхад нь болсон мэт төсөөлөн бодож, бахархан зүйрлэж, дуудаж буй тэр үгс цагаа болохоор хүүхдийн тань зүрх сэтгэл, оюун ухаанд соёолж, тэднийг сэдэлжүүлэн, өөртөө итгэлтэй амьдралын зорилготой хүн болгож төлөвшүүлэх чадалтай учир хүүхдүүдээ аль болох мөн чанарлуу чиглэсэн, эерэг сайн сайхан үгээр өхөөрдөн дуудаж, нэрлэж заншаарай. 3. Эрхэм эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ил авьяасыг хөгжүүлж, далд авьяасыг нээж өгөхүйц аль болох олон төрлийн тоглоом наадгайгаар хангаж, хүүхдийнхээ хүсэл сонирхлыг оновчтойгоор илрүүлэх, улмаар олон олон чадварыг нь хөгжүүлж, ирээдүйд “хүн” шиг хүн болон төлөвшихүйц бодит орчин нөхцлийг бүрдүүлж өгөөрэй.

Ямарч харанхуйг гэрэлтүүлэх гэрэл гэгээ бол өөртөө итгэх итгэл юм.


7

2010/1,2,3 (47)

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Аядуу намуухан бүжиглэ "Хоёр жилийн өмнө Нью Иоркийн эмнэлэгт хэвтэж байгаа эдгэршгүй өвчинтэй нэг охиноос надад и-мэйл ирсэн юм. Авснаасаа хойш би тэр мэйлийн энэ хэсгийг дахин дахин уншдаг болсон бөгөөд таныг ч гэсэн тэгж байгаасай гэж хүсч байна. Дүүжин даажин дээр тоглох хүүхдүүдийг харж байсан уу? Дүнгэнэн шуугих бороон дусал газар тогшихыг сонссон уу? Эргэлдэн нисэх эрвээхэйг даган бүжиж явсан уу? Элчит шаргал наран жаргахыг ширтэж байсан уу? Ийм хурдан битгий бүжиглэ Эгшигт аялгуунд нь намуухан бүж Цаг хугацаа богинохон шүү Цангинах хөгжим удахгүй дуусна Ер нь хүн хариулж байна уу? Сайн байна уу? гэхэд чинь Ертөнцийн өдрүүдийг ингээд л анзааралгүй өнгөрөөж байна уу? Үймээнт өдөр дуусч орондоо ороод хэвтэхэд чинь Үй түмэн дэмий бодол толгойд чинь эргэлдэж байна уу? Ийм хурдан битгий бүжиглэ Эгшигт аялгуунд нь намуухан бүж Цаг хугацаа богинохон шүү Цангинах хөгжим удахгүй дуусна Энхрий бяцхан үрдээ “Маргааш болъё” гэж хэлэхдээ Эгэл хонгор нүдэнд нь гуниг хурахыг анзаарсан уу? “Сайн уу? Сонин сайхан юу байна?” гээд нэг утасдчих зав гаргаагүйгээс Сайн найзаасаа холдож, нөхөрлөлөө унтрааж л явна уу? Ийм хурдан битгий бүжиглэ Эгшигт аялгуунд нь намуухан бүж Цаг хугацаа богинохон шүү Цангинах хөгжим удахгүй дуусна Хаашаа ингэтлээ яарч, ийм хурдан амьдарна вэ? Хажуугаар чинь аз жаргал зөрөөд өнгөрч байна шүү дээ Орчлонгийн өдөр бүрийг яарч, сандарч өнгөрөөх чинь Онгойлгож үзээгүй бэлгээ хаяж байгаагаас ялгаагүй шүү дээ Уралдах хэрэг байхгүй ээ Удаашрах хэрэгтэй Дуу удахгүй дуусна шүү Дурлаж, саатаж нэг сонсоорой" Tim Ferris "The Four hour Workweek" номын хэсэг Орчуулагч: О. Гомбожав

ЗАВГҮЙ АМЬДРАЛ “Сортоо” клубээс санаачилсан “Ээждээ зориулж мод тарьцгаая” уриалгыг дэмжиж, өөрөө ч уриалж хүмүүсийг хэрхэн хүлээн авах нь вэ? гэж ажиглалаа. Ихэнхи хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байна. Баглаа цэцэгний мөнгөөр ээждээ зориулан мод тарьж, гарын бэлэг авч, дурсгалын самбар босгуулж, тоглолт үзүүлж ээжийгээ баярлуулах боломж энэ хөтөлбөрөөс өөр үгүй биз. Хүмүүсийн тарьсан мод нь нийлээд Эх нялхасын төвийн гадаа төгөл босно. Ингээд л боллоо. Хэн нэгнийг хийсэнгүй гэж орилж хашгирч энергээ барахын оронд хамтын хүчээр хийчихэж болж байна. За тэр дунд завгүй гэж байгаа хүн ч багагүй байна. ... Тэгээд асуулаа ... Та, төрүүлсэн ганц ижийдээ л... зориулаад ядаж 1 мод ч гэсэн тарихгүй юм уу ?! Та яагаад завгүй байгаа юм бэ? Төрүүлсэн ганц ээждээ хэзээ зав гаргах вэ? Ижийдээ зориулах 30 минут танд байхгүй гэж үү? Завтай болох тэр өдөр чинь нэгэнт оройтсон байх вий дээ? гэж асуусаны дараа ганц нэг хүн юм бодож л байх шиг байна. ... Тэгээд бодлоо ... Завгүй амьдралын хэмнэл дунд бид юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэнэ вэ? - Ээжрүүгээ утсаар ярьсан уу? - Би завгүй - Аав аа, надтай хамт тоглооч - Би завгүй - Ээжээ, надтай ярилцаач - Би завгүй - Уулзаж, нэг сайхан ярилцах уу? - Би завгүй - Сайхан хоол хамт хийж идэх үү? - Би завгүй - Хамтраад хийнэ гэсэн юу болсон бэ? - Би завгүй - Би завгүй, БИ ЗАВГҮЙ, ЗАВГҮЙ ЭЭЭ,... завгүй, ... зав байхгүй,... зав болохгүй байна, уг нь зав байсан бол, завтай ч болоосой, Зав, зав, ЗАВ... АЙМААР ЗАВГҮЙ... Зав чөлөөгүй амьдрал... Аз жаргалын төлөө гэсэн атлаа, хажууханд минь аз жаргалаа, баяр баясгалангаа анзаарах ч сөхөөгүй амьдраад л... хамгийн үнэ цэнэтэй зүйлээ орхиод,... Юуны төлөө амьдраад байгаагаа ч анзаарах сөхөөгүй... АМЬДРАХ Ч ЗАВГҮЙ АМЬДРАЛ. Гэр бүлээ жаргаана гээд л гүйгээд байсан. Нэг сэхээ орсон чинь, хүүхэд нь ч танихаа байчихсан байвал яах уу? Гэр бүлийнхэн нь нэг оройг ч болов халуун ам бүлээрээ хамт сууцгаахыг хүсэж, тэр нь гэр бүлийн аз жаргал нь байсан байвал яах уу? Хүүхэдтэйгэээ хамт хичээл давтах нь нөгөө бүтээх гээд байсан аз жаргал нь байсан бол яах уу? Хамгийн чухал зүйлдээ цаг гаргахаа мартчихдаг завгүй хүмүүс л гүйлдээд байгаа юм биш биз дээ!!!.. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухал зүйлсдээ зав гаргалгүй өнгөрөөсөн байх вий дээ!!! Ж.Лувсандорж

Гэрлийг бид хайхгүй бид өөрсдөө гэрэлтэнэ.


2010/1,2,3 (47)

ОЮУНЫ ХООЛ

Халиун

8

Та өөрийн сурах арга барилтай юу?

Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай. Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутыг зарцуулдаг байх нь ч байдаг.

Тайлбарлах? Багаар ярилцах? 3. Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу? 4. Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу? 5. Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу? 6. Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?

нөлөөлж байна вэ? 8. Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?

3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь: Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд: 1. байв? 2.

Мэдээлэлийн гол утга санаа юу Би эндээс юу ойлгож сурж авав?

4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх: 1. Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ? 2. Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу? 3. Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу? 4. Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу? 5. Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу? 6. Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу? 7. Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу? Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? Өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй. Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно. 1. Өөрийнхөө тухай 2. Таны суралцах чадварын тухай 3. Өнгөрсөнд хэрхэн амжилттай суралцсан процессийн тухай 4. Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.

1. Өнгөрснөөс эхлэх нь: Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл: 1. Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? 2. Цээжлэх? Цээжээр унших?

7. Чимээгүй орчинд хичээллэдэг үү? 8. Эсвэл багаар ажиллах дуртай юу? 9. Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? 10. Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?

2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд: 1. Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ? 2. Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ? 3. Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ? 4. Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ? 5. Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ? 6. Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ? 7. Хичээлээ сайн сурахад надад юу

5. Тоймлон дахин судлах: 1. Би юуг зөв хийж чадсан вэ? 2. Би юуг арай илүү хийж чадах байсан вэ? 3. Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу? 4. Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу? 5. Би амжилттай байж чадсан уу? 6. Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү? Анхааруулга: Хатуу үнэлгээтэй багш, хомс сурах бичиг, мэдээлэл, сурах орчин нөхцөл, муу цаг агаар гэх мэтчилэн өөрөөсөө бусад бүх байж болх шалтгаанаар өөрийгөө өмөөрөхийн оронд эдгээр асуултуудыг үнэнээсээ өөрөөсөө нэг асууж үзээрэй. Бид танийг сайн оюутан, сурагч, ажилтан байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Чин зориг хичээнгүйг бууны сум мэт чиглүүл.

Ярууслыг хүсье!


9

2010/1,2,3 (47)

ХҮНИЙ ХӨГЖИЛ

УХААНТАН НЬ ТА ӨӨРӨӨ Р3 радиогийн сэтгүүлч Болдын Болормаа

ХҮНД БУЙ ЗҮЙРЛЭШГҮЙ ИХ БАЯЛАГ БОЛ СҮСЭГ БИШРЭЛ ТҮҮНИЙГЭЭ АЛДАЖ ГЭМЭЭ НЬ ЮУ Ч ҮГҮЙ ХООСОН БОЛДОГ... /Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр/ Хадаг... нэг л нандин бас хүрч болшгүй дархан эд мэт санагдана. Номин хөх тэнгэрийн өнгөтэй хадаг миний сүсэг бишрэлийг даллах мэт үргэлж нандин байдаг. Гэвч?!... Хадгийг дээдлэн залж, хүндэтгэвэл зохих үйлд хэрэглэдэг ёс заншил өнөө үед

тоосонд дарагдан сэмэрсэн хадаг цаанаа л нэг сүргүй. Ямар учиртай замын хажууд хадаг тавьсныг мэдэхгүй ч хүний хөл гишгэж л орхих тэрхэн зайд хадаг хэвтэж байх нь зөв гэж үү? Нэг удаа би гадуур алхаж явлаа. Айлуудын эгнээ дундуур алхаж явсан болоод ч тэр үү, нэг айл нүдэнд тусах нь тэр ээ! Гаднаас нь ажиглахад мэргэч төлгөч хүмүүс байдаг байх гэсэн бодол өөрийн эрхгүй намайг эзэмдлээ. Гэвч тэдний гадаа байх модноос модны хооронд хайр найргүй зангидсан олон хадгууд тоос тортог болсныг хараад сэтгэл эмзэглэж сүсэг бишрэл байтугай итгэл минь ч хийсээд одсон. Цаг хугацааны эргэлтэнд онгож гандсан байж болох ч дэргэдүүр нь хөглөрөх хог тэрхүү хадган хэцтэй тун ч тохирохгүй харагдсан шүү. Зах дээр хадгийг төрөл төрлөөр нь дэлгэж хямдаас нь үнэтэйгээр зааглаж зарна. Олддоггүй ховор эд мэт санагддаг байсан хадаг одоо бол олон хөлийн газар хэрэгцээгээ хүлээж тоосонд дарагдана. Эрт журам горимоо дагаж байгаа дээр үеэс уламжлан эдийн дээд билүү? Асуух амархан хэдий ч хадаг гэж хүндэтгэн залж ирсэн хариулах тийм ч амаргүй байна. зан үйл хүний хөлөөр гишгэгдээд Бага байхаасаа л бурхны идээг байхад эмзэглэхгүй хүн олон хадгаар ороодог, бурхан болсон болоо юу даа! хүний зургийн өмнө хадаг Уг нь хурал номын газартаа л тавьдаг гэж ойлгоод тэрхүү зүйлд хүний алган дээр очвол хадгийн хүрэхээс ч айдаг байлаа. Хожим үнэ цэнэ буурахгүйгээс гадна арай ухаажиж том болохдоо шинэ хүний сүсэг бишрэл хадгандаа айлын хойморт хадаг дэлгээтэйг, шингэж чадах билээ. шинэлж золгох настангуудад ХАДАГ... номин цэнхэр хадаг хүндэтгэн барьдгийг мэдэж тэнгэрийн өнгөндөө сүсэг билээ. Тиймээс л би “хадаг”-т бишрэл агуулан энэ л хэвээрээ эмээнгүй ханддаг зүйлийн нэг хүмүүсийн хүндэтгэлд үлдээсэй. болсон юм. Барихдаа хүртэл ёс горимтой Гэтэл одоо?!... Ороо бусгаа хадгийн нугалаас тоос шороонд нийгмээ дагаад хадаг ч бас үнэ дарагдахгүй байгаасай. цэнээ алдах нь энэ үү? Замын Асуултаар дүүрэн хадгийн тухай хажуугийн хөндлөвч мод, гүүрний эргэцүүлэл минь хариулт биш хашлага... уяж болох бүхий л хүсэлтээр цэглэгдэх болсон нь зүйлд хэн дуртай нь хадаг тавих үргэлжлэх амьдралын уртад хадаг болжээ. Сүсэг дагуулж, буян битгий мартагдаасай гэснийх аргадаж хадаг тавихдаа мэхийдэг билээ. овоо толгод минь хадгаасаа илүү хогонд дарагдах вий дээ! Цагийн салхинаас илүү шороо

АСУУДЛАА ХУВААЛЦ СЭТГЭЛ СУДЛААЧ ДОКТОРАНТ Б.УУГАНЦЭЦЭГ Сайн байцгаана уу, эрхэм уншигчидаа, Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаачид өсвөр насанд тохиолдох сэтгэл зүйн онцлогийн тухай, хүсэл мөрөөдөл, ирээдүйн талаар, өөрийгөө нийгэмд бэлдэхэд чухам ямар зан чанар хэрэг болох талаар бичихийг хичээх болно. Та бүхэн бидэнд нээлттэй хандаж майл бичиж болно. Хамгийн эхний сэдвийг МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ҮҮ? асуултын дор хүргэж байна. Борооны шүхэр их бороо, хүчирхэг нарнаас гээд л ер нь ямар нэгэн зүйлээс хүнийг хамгаалдаг. Мөрөөдөл яг л түүн шиг хүнийг хамгаалдаг, сөрөг зүйлээс, муу сэтгэлээс. Мөрөөдөл бол дулаахан, хүчирхэг, чамтай хамт байдаг хамгийн ойр байдаг зүйл, тэр хирээрээ гэгээн бас гэгээлэг байдаг. Та бүхний хувьд хамгийн чухал зүйл бол найз нөхөд тэгээд мөрөөдөл энэ цаг үе, өсвөр насны амьдралын том байр суурь юм. Мөрөөдөл чинь тодорхой бөгөөд хүчтэй байх тусмаа чамд итгэл урам зориг, урагшлах хүч хайрлана. Яван явсаар мөрөөдөл чинь зорилго болдог. Зорилготой хүн ирээдүйдээ итгэлтэй, баялаг сэтгэлгээтэй, бусадтай сайхан харилцдаг, гэр бүлээ сайн ойлгодог, шийдвэр гаргахдаа бие даасан байдалтай байдаг. Өсвөр насныхан гэж хэцүү гэж эцэг эхчүүд, багш нар хэлдэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Мөрөөдөлдөө үнэнч байх, мөрөөдлийг биелэх боломжийг өөртөө олгодог зүйл нь чи өөрөө юм. Хий дэмий мөрөөдлөө гэж ч ярьдаг, мөрөөдлийг тэр чигээр л үлдээж болохгүй бөгөөд түүнийг биелүүлэхийн тулд мөрөөдлийн эзэн нь ямар нэгэн зүйл хийх, санаачлах, асуудлыг гартаа авч байж гэмээнэ ирээдүйн сайн манлайлагч, олимпын аварга, уран илтгэгч, найдвартай бизнесмэн, халамжтай аав, сайхан ээж болно. Өөрийнхөө амьдралд эзэн нь байх боломжийг ганцхүү чи л өөрөө шийдэх эрхтэй. Чи хэн нэгний өмнөөс амьдраагүй, өөрөө өөрийнхөө төлөө, гэр

бүлийнхээ төлөө, төрсөн өссөн газрынхаа төлөө амьдарч байгаа бөгөөд эдгээрт оруулах хувь нэмэр нь чиний мөрөөдлөөс эхэлнэ гэдгийг өдөр тутамдаа ухаарч түүнийг цаг цагаар баяжуулан бодитой болгож байж тэр сайхан зүйлс хэрэгжинэ. Зарим нэгэн насанд хүрэгчид олон сайхан мөрөөдөлтэй байсан ч түүнийгээ амьдарлын явцад мартагнаж өдөр тутмын амьдралдаа илүү анхаарсан байдаг. Ийм тохиолдолд тухайн хүний амьдралд гэрэл гэгээтэй зүйл нь багасч зөвхөн шар нар, бор хоногийг өнгөрөөсөн идэвхигүй цаг хугацаа болон хувирдаг. Хэн нэгнээр зааварлуулах нь төдий л таатай сайхан санагддаггүй. Тиймээс өөрийгөө өөрөөсөө олж харахыг хичээгээрэй. Өөрийнхөө мөрөөдлийг зөвхөн тархиндаа, зүрхэндээ бус ямар нэгэн бодит зүйл болгож харах хэрэгтэй. Чи мөрөөдлөө зурж болно, дүрслээд бичиж болно, хайчилбар хийгээд ч харж болох юм. Сайхан зүйл бүхэн гэгээтэй гэрэлтэй мөрөөдлөөс эхэлдэг. Тэр мөрөөдлийг хаяж гээх үү? Ажил үйлс болгох уу гэдэг нь мөрөөдлийн эзэн чамаас 100 хувь хамаарна. Сайхан зүйлийг мөрөөд, мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамд амжилт заавал ирэх болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийн нууц нь ердөө тэдний хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөнд л байдаг. Тухайлбал, алдарт эрдэмтэн Томс Эдиссон чийдэн зохион бүтээхдээ энэ амжилтгүй болно гэж мөрөөдөөгүй сэтгээгүй. Асна, гэрэлтүүнэ гэсэн сэтгэлээр л мөрөөдөлдөө ханджээ. Түүний 999 удаагийн оролдогын дараа чийдэн асаж хүн төрлөхтөн цахилгаан гэдэг гайхалтай зүйлийг эзэмшиж чаджээ. Энэ дэлхий дээр чиний хийх зүйл маш их байгаа учраас л чи төрсөн. Хүн болсны хэргээ үзэж, өөрийнхөө төлөө бусдын төлөө амьдрана гэдэг амьдралын утга учир бөлгөө. Мөрөөдөл чинь биелэх болно.

Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг Тэлэгдэж гэгээрээгүй ухаан эрхшээлд автах нь хялбар


2010/1,2,3 (47)

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал

У

НОМЫН ЁРТӨНЦ

Ном унших миний арга барил

ншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.

М

иний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаа. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Х

10

амгийн түрүүнд уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр

ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог. өгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.

Н

Б

и сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ. Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Уг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон. Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд

боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм. Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг. Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа. Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм. Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг.

С

үүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй

болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа. Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж байгаа. Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.

Х

үн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм. Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад байгаа билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм. Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хүсье.

Амьдралд xамгийн түрүүнд танин мэдэx зүйл бол өөрөө өөрийгөө таниx


11

2010/1,2,3 (47)

ХҮНИЙ ХӨГЖИЛ

Хаан хүний 35 эрдэм 1. Сайн бүхний үндэс – билэг оюун төгсөх 2. Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих 3. Буяны дээд багшийг шүтэх /мэдлэгтэй хүмүүсийг хүндлэх, дагах/ 4. Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих 5. Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих 6. Шалтгаан, үрийн барилдлагыг мэдэх 7. Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх 8. Эрдэмтэй, эрдэмгүй, сайн ба муу ардыг ялган таних 9. Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих, зохист утгаар шинжих 10. Арга башир ихтэй, ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих 11. Номын ёсоор явах / хуулийн дагуу/ 12. Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх 13. Эрдэм билгийн дайсан – залхуу хойргыг тэвчих 14. Аливаа үйл хэргийг хийхийн өмнө нягтлан шинжих /бусдын санал сонсох/ 15. Хэр хэмжээтэй зоог барих 16. Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг тэвчих 17. Эм хүний үгэнд үл орох /хамааралгүй эмийн үг/ 18. Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх 19. Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх 20. Хотол сайн явдал төгсөх 21. Эцэг, эх болон амраг саднаа хайрлах 22. Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх 23. Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх 24. Хэрцгий догшин авиргүй, урсгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах 25. Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах 26. Хамаг амьтны тусын тулд өглөгт хичээх 27. Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх 28. Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэгсэх 29. Чухаг дээд гурвыг шүтэх 30. Сайн нөхрийг шүтэх 31. Үр хүүхдүүдээ хайрлан энхрийлж, сайн мөрд оруулах 32. Ард олноо асран тэтгэх 33. Албат иргэдээ номчлон тэтгэх /гэгээрүүлэх/ 34. Өөрийгөө болоод бусдыг арван буяны мөрд оруулах /зөв амьдрах/ 35. Дээдийн номыг дэлгэрүүлэх /сургаал, номлол, мэдлэг/

Монголчуудын зүйр цэцэн үгсийн шинжлэх ухаанч тайлбар 1. Сайн явах санааных

Сайхан төрөх заяаных Хvн болгоныг хайрлаж явдаг, хvнтэй эвсэг найрсаг, атаархал бухимдал, бусдыг vзэн ядах сэтгэлээс чөлөөтэй, хайрын мэдрэмжээр хөглөгдсөн хvний цусанд аз жаргалын гормон болон дархлааны эсрэг биетvvд их байдаг байна. Иймээс хайр хvнийг ямар их эрvvлжvvлэх нөлөөтэйг эрдэмтэд тогтоожээ. Мөн нөхөрсгөөр нэгнээ тэврэхэд л өвчин эсэргvvцэх дархлааны эсрэг эсvvд сэргэдэг байна.

Зургийг 2006 оны Монголын шилдэг гэрэл зурагчин Г. Эрдэнэтуяа

2. Амны билгээс Ашдын билэг

Эрдэмтдийн ажигласан бас нэгэн сонирхолтой зvйл бол сайн сайхан өөдрөг vг, залбирал зэрэг нь хvний бие, сэтгэлийг анагаадаг ажээ. Тэр бүү хэл, энгийн "Баярлалаа" гэдэг vг хvртэл хvнийг сэргээж, урам хайрладаг харин өвчтэй хvмvvсийн, тэр тусмаа яриандаа хараал, муу vг их хэрэглэдэг хvмvvсийн био талбай нь маш их гэмтэж, тасалдсан байдаг. Энэ нь нэн тvрvvнд хvний сэтгэц, мэдрэлийн системд нөлөөлдөг байна.

3.Сайныг дагвал сарны гэрэл эсвэл Санаа муут яван хатна

Үгийг чанга , аяархан хэлснээс бус, хэлсэн vгийн утгаас ихээхэн хамаардаг. Ийм учраас худлаа ярих, хуурч мэхлэх, хараалын vг хэлэх, атгаг муу санаа өвөрлөх зэрэг нь танд сөргөөр нөлөөлдєг байна. Хvн худал ярихдаа сонсож байгаа хvнийхээ (өөртэйгээ ч мөн адил) сэтгэл оюуныг сэвтvvлсэн сөрөг мэдээлэл өгдөг. Сэтгэл, оюун сэвтэхэд дагаад бие махбодь нь өвчилдөг гэнэ.

Асуудал өнгөрнө амьдрал үргэлжилнэ


2010/1,2,3 (47)

БОЛОВСРОЛ

12

Хэл ярианы соёл

“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл” Д.Нацагдорж

Хэл ярианы соёл нь чин сэтгэлийн ухаалаг, итгэлтэй үгэнд, сэтгэлийн сайханд, ойлголтын гүнд байдаг. Монгол хэл маань олон сайхан яруу эгшиг, сонсголонт гийгүүлэгчтэй учир энгүүн сайхан ярьж болох уран тод хэл билээ.

Б. Ринчен Монгол хэл

Бусадтай ярилцах үедээ дараах зүйлсийг анхаарвал зохистой:

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би! Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл! Мөрөн гол цутгалан, ширгэшгүй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь! Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм! …

Yгийг онож хэрэглэх соёл хүн бүхэнд байх ёстой. Оновчтой хэлц үг, хэл ярианы зөв сайхан дуудлага зэрэг нь хүний ухааны цар хүрээг үзүүлэгч мөн. Монгол хэлэнд уян зөөлөн, чин үнэн, эрс шулуун, хатуу хахир, уран цэцэн, ончтой мэргэн, учирласан, ухааруулсан, уурлуулж бухимдуулсан, хөхүүлэн дэмжсэн, хөгжөөн баясгасан гэх мэт мөн ч олон янзын үг бий. Бидний хэл яриа үг хэлцийн сонголтоос гадна нүдний харц, дуу хоолойн өнгөнөөс бас хамаарна. Нүдний маань харц энхрий зөөлөн, инээмсэглэсэн ялдам, урин дулаахан, хүйтэн, догшин, ширвэсэн, гөлөлзөж бултсан, хорсож зэвүүцсэн,үзэн ядсан талимаарсан, илбэж таалсан, аальгүйтэж өдсөн, ирмэж дохисон, нэвт шувт ширтсэн байж болно. Харин дуу хоолойны хувьд өндөр нам, нарийн бүдүүн, сөөнгө цээл, эмээж сүрдсэн, эрхлэж тунирхсан, нялуурч наадсан, зандарч дээрэлхсэн, ая тал зассан, аврал эрсэн, халаглаж харамссан байх нь бий. Хүн хэлж, ярихын өмнө хэлэх зүйлээ урьдчилан бэлдсэн, бодож тунгаасан, хэлэх үгэндээ сонголт хийсэн байх учиртай. Ажил үйлсийг дэмжсэн, ашигтай санаа өгсөн үгс нь хүний санаа сэтгэлийг өргөж, өсөн дэвжихэд нь тус дэм болдог бол бодлогогүй хэлсэн болчимгүй үгс сайн нөхрийн урамыг хугалж, ухаан бодлыг нь самуурхад хүргэдэг. Иймээс ч өвөг дээдэс маань эрт үеэс "Yгээр цохихоор сүхээр цохь" гэж сургаж ирсэн билээ. (С.Дэмбэрэл "Бие хүний соёл")

Д.Цоодол Yг гэдэг амьдыг сөнөөх хүчтэй

Yрэгдэж талийсан нөгөөгий ч амилуулж чадах шидтэй Yүгээрээ тэр цөмийн зэвсгээс ч аймшигтай Yүдийг нь сайн мана, харвахыг бүү яар!

• Олон нийтийн дотор нууцгайлж ярих нь тун зохимжгүй, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг • Чи гэдэг үгийг хэрэглэх газрыг нь зөв олж хэлэхгүй бол тун осолтой. Өөрөөс дүү хүнийг чи гэж хэлж болох боловч тухайн хүнийг хүндэтгэж та гэж дуудаж болно. Өөрөөс ахмад хүнийг чи гэж дуудвал хүний эгдүүг хүргэж, уурлуулж болзошгүй. Харин насыг нь мэдэхгүй хүнийг бол та гэж дуудвал зохистой • Бусдыг ярьж дуусаагүй байхад тасалж, зэрэгцэн ярьж болохгүй. Харин тэвдүү, яаралтай хэрэг гарсан бол уучлал гуйгаад, дараа нь учраа хэлж болох юм • Хүнтэй ярихдаа дайрч доромжилсон, басамжилсан өнгө аясаар яриж болохгүй • Нэг хүнтэй ярьж дуусаагүй байж өөр хүнтэй яриа үүсгэж болохгүй • Бусдын ярианд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Yнэхээр шаардлагатай гэж үзвэл уучлал гуйгаад зөвшөөрөл хүсэж болох юм • Олны дунд, гадаа гудамжинд, айлд очоод чанга ярьж хавь орчныхоо хүмүүсийн анхаарлыг татаж болохгүй • Ямар ч хараалын үг хэлж болохгүй. Энэ нь бүдүүлэг зан байдлын илрэл байдаг • Бусдын үзэл бодол, хариу эсэргүүцсэн санааг уужуу тайван, тэвчээртэй сонсож чаддаг байх хэрэгтэй. • Маргаан ширүүсэх хандлагатай болвол аятайхан шалтаг олж зогсоох нь дээр • Хүний ард явж байгаад тачигнатал инээж, хөхрөлдөн ярилцах нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг учир ингэхийг цээрлэх хэрэгтэй • Ярихдаа яаралгүй, хэлж ярьж буй зүйлийнхээ утга санааг бодож, үг бүрийг тод хэлэх ёстой. (М.Шатар “Түмний дунд түвшин явахын учир”)

зэрэгт анхааралтай ханддаг, хүмүүстэй харилцах үедээ дуугаа өндөр болгодоггүй, бусдын нэр хүндийг гутаан доромжилдоггүй, хүнд байдалд орсон хүмүүст тусалдаг юм. Эелдэг зан, харилцааны соёл нь уриалгахан, тэвчээртэй байдлаар голлон илэрдэг. Иймээс сурагч та тэвчээртэй, түргэн уурлахгүй, бусдыг доромжлохгүй, яльгүй зүйлээр хүнийг өөчилдөггүй байх ёстой. Харилцааны соёл нь мэндлэх, танилцуулах ёсоос эхэлнэ. Хүмүүсийн харилцааны уламжлалт хэлбэрүүдийн нэг нь мэндлэх ёс юм. Найз нөхөд, танил, ойр дотны хүмүүстэй болон хамт сурдаг нөхөдтэйгөө, хөрш, гэр орныхонтойгоо уулзахдаа хүмүүс бие биенийгээ хүндэтгэж байгаагаа илэрхийлж мэндлэлцдэг.Мэндлэх ёс нь хүн төрөлхтний эрт дээр үеэс уламжилж ирсэн заншил бөгөөд өдөр тутам хүмүүсийн хоорондын яриа хөөрөө, харьцааг эхлүүлдэг зайлшгүй нэг зүйл юм. Мэндлэхээр гараа сунгаж байгаа нь хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл юм. Yнэн санаанаасаа, халуун дотноор гар барих нь хүний сэтгэлийг хөдөлгөж, тэнэгэр сайхан болгодог. Мэндэлж байгаа хүмүүс бие биенийхээ нүд рүү эгц харж, биеэ биеэ сайн танихгүй бол төлөв даруу байдлаар мэндлэх ёстой. Бусадтай харьцахад даруу төлөв байвал зохистой. Даруу хүнийг хүмүүс тойрон хүрээлж, хүндэтгэн харьцах бөгөөд даруу хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг эрмэлздэггүй. Даруу зантай хүн бусдыг хүндэтгэж, хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв үнэлж чаддаг. Олны дунд ичдэг, биеэ барьдаг, сандарч мэгдэн ярьж чаддаггүй бол ичимхий, "нүүр хагараагүй" хүүхэд байна гэдэг. Бусадтай харьцах үедээ иймэрхүү байдалд ордог бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй: • Ердийн байдгаараа энгийн байхыг бод • Яриандаа бусдад эвгүй сэдвийг сонгон оруулах хэрэггүй • Эвгүй байдалд орвол товчхон уучлалт гуйгаад яриагаа цааш үргэлжлүүл. Эсвэл сэдвээ өөрчил • Юм ярихдаа бусдыг хүндэтгэж, тэдний сонирхол, цаг завыг бодолцож үзэх хэрэгтэй • Өөрийн амжилтын тухай, өөрийнхөө тухай ярихыг хичээх хэрэггүй. Хүний хувийн амьдралтай холбоотой асуудлыг асууж, шалгаах нь зохисгүй. Байхгүй байгаа нөхрөө муулсан зүйл хэзээ ч битгий ярьж бай

Харилцааны соёл Орчин тойрныхоо хүмүүстэй буруу харьцах нь өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулна. Харилцааны соёлтой хүн өөрийгөө болон өөрийн хамт олныг эвгүй байдалд оруулахгүй байхыг эрмэлзэж, бусдад таашаагдахгүй зүйлийг хувийн амьдрал болон биеэ авч явах байдалдаа гаргадаггүй. Бусдаас эвсэг байдлыг шаардахаасаа өмнө өөрөө эвсэг байх шаардлагатай. Эелдэг хүн бусдын бодол санаа, дур сонирхол, зуршил

Усгал зөөлөн занг мөрний урсгал мэт ундраа

(А.С.Агаронян "Биеэ авч явах соёл") Номноос товчлол хөтөлсөн Боловсрол судлалын магистрантур Б.Батаа, П.Ариунзаяа


13

2010/1,2,3 (47)

МЭДЛЭГ Нацагийн Багабанди (Монгол Улсын Ерөнхийлөгч асан)

МЭДЛЭГ

Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм. Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль

болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна. Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. “Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ” гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг. Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго. “Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ. Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл “олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх. Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөлгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн

мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор”. Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой” гэдэг юм. Харанхуй бүдүүлэг байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх. Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст mангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. “Бүү мэд. Мэдсэнийг бүү ав” гэх энэ хараалыг адгаас адаг хараал гэж дээдэс үздэг байжээ. Хоёр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй. Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ёс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно.

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд

Ямар ч боловсрол ёс суртахууны боловсролоос дээгүүр тавигдах ёсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. “Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй” гэж аугаа их ухаантан сэрэмжлүүлсэн байна. Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй” гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна. “Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” юм. Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. “Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил”. Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй. Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол мэдлэг боловсролтой бол. “Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг” юм. “Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.


2010/1,2,3 (47)

МОНГОЛ ХҮН

Ө

Монгол хүний үнэлэмж ба бүтээмж

нөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм. Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдэхүүн, сайн мэргэжсэн ажилтантай болоё гэхээр бүтээгдэхүүний өртөг өсөөд авах газар байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдээд байна. Гэтэл өнгөрсөн түүхийнхээ туршлагаас эргэн харахад хойч үеийн бидэнд нэгэн үеийн Исламын шашний төв байсан Багдадаас сануулга захиас үлдээсэн байна.

Энэ сургамж, дохио, сануулга юу байв? гэхээр: Тэр үед Багдад хот нь Мусальман шашний удирдагч Халиф ал Мустасимийн удирдлаганд доор асар баян тансаг эд баялагтай, бас бат бөх хэрмэндээ жаран мянган цэрэг сахин суулгасан лалын шашний ариун хот нь байжээ. Гэвч Монгол баатруудын өмнө тэсээгүй юм.

М

14

онголын Хүлэг хаан уг хотыг эзлэн түүнээс асар их эд баялагийг олзолж авсны дараа Халифийг нь дуудан өмнө нь алт, эрдэнэсийн тавиад үүнийгээ ид гэж тушаажээ. Халиф тэгэхэд нь энийг идэх боломжгүй гэж хариулж гэнэ. Хүлэг хаан “Чи яах гэж үүнийг хадгалсан юм бэ? Яагаад энэ эд баялагаараа асар их цэрэг бий болгоод, хэрэм цайзаа бэхлээд биднийг зогсоохоор, тулалдах гэж ирээгүй юм” гэж асуусан гэдэг. Халиф энэ бол бурханы хүсэл байсан гэсэн юм байх. Тэгэхлээр нь Хүлэг хаан одоо болох зүйл бас бурханы хүсэл байх болно гээд хөөрхий

Халифийг эд баялагтай нь хамт түгжиж орхисон гэдэг. Ингээд Халиф өөрийнхөө асар их эд баялаг дундаа өлсөж үхсэн домогтой. Эндээс Монгол улс хүний хүч хөдөлмөр, зүтгэлийг үнэлж чаддаг байсан тул агуу их болох замаа тавьж Агуу Их Монголын төлөө энэ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн гаралтай, өөр өөр шашинтай улсууд зүтгэсэн. Тиймээс мандан цэцэглэсэн юм шүү гэсэн сургамж бидэнд үлдээжээ.

Х

эрвээ бид баялагаа харамласаар байгаад, эрдэнэс дундаа өлсөж үхэх гээгүй л юм бол хүний хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй ажээ. Энэ асуудалтай холбоотой харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэсэн үг хүртэл байдаг. Харамсалтай нь хүнээ, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг системгүй байгаа учраас 100,000– 200,000 Монголын иргэн гадаадад байдаг гэсэн хачин статистик гаргадаг. Хүнийхээ тоог тийм их хэлбэлзэлтэй бүртгэдэг мөртлөө малаа манайхан яс бүртгэнэ. Энэ чинь хүн үнэгүйдсэн, хүнийг үнэлэх үнэлэмж манайд бага байгаагийн бас нэг нотолгоо юм. Тэд эх орондоо ажил, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжгүй учраас Чингис хааны байлдан дагууллаас хойш хамгийн ихээр харь газрыг зорин оджээ. Дэлхийн банкны судалгаанаас, хөдөлмөрийн нэг цагт гаргах бүтээмж дараахи байдалтай байна.

Эндээс харахад бид ойролцоогоор Норвеги, АНУ –аас 24 – 22 дахин, Азийн өндөр хөгжилтэй орнуудаасаа ойролцоогоор 12 дахин бага хөдөлмөрийн бүтээмжтэй байна. Иймээс бидэнд бүтээмжээ яаж дээшлүүлэх эндээс улбаалаад хөдөлмөрийн үнэлгээгээ яаж ихэсгэх арга зам байна вэ? гэсэн асуулт, эсвэл эсрэгээр эхлээд хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх, дагуулаад бүтээмжээ дээшлүүлэх шаардлага байна уу? гэсэн тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуулт шиг асуудалтай болчихоод байгаа юм. Миний бодлоор бол хэн нэгэн компани байгуулаад хямд ажиллах хүчээр, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлээд бага мөнгө хийгээд байхаар, бүгдээрээ л ядуу хэвээрээ байх юм биш үү? Хэрэв бүгдээрээ гайгүй цалин өгөөд, дажгүй үнэтэй, чанартай бүтээгдэхүүн хийгээд ахиу мөнгө хийвэл техник, технологио шинэчлэх мөнгө хуримтлуулснаар, илүү чанартай бүтээгдэхүүн хийж, өндөр бүтээмжтэй байх, мөн бүтээгдэхүүнийг нь худалдан авах чадвартай худалдан авагчтай болох билээ. Иймээс би эхлээд үнэлэмжээ нэмэгдүүлэх нь энэ асуудлын гогцоог тайлах эхний алхам гэж бодож байна.

Гогцоог тайлах аргууд: 1. Авилгалтай тэмцэх

Х

эдэн тэрбумын асуудал шийддэг сайд, дарга нар маань хэдэн зуухан доллараар цалинжаад явж байна. Тэд чинь ирээдүйдээ санаа зовдог, адаглаад Норвеги 37.44 аятайхан костюм, пиджак АНУ 35.90 өмсөх хэрэгтэй. Бас эрхэлж Тайван 21.91 байгаа ажил нь мөнх биш тул Сингапур 20.93 ажлаасаа буусны дараа бусдыг Өмнөд Солонгос 18.18 царай алдан, үр хүүхдийнхээ Монгол 1.6 (Ё.Г) төлөө шаналах хэрэгтэй байдаг. Тэгвэл Монголын бүтээмжийг Иймд эдгээр хүмүүсийг гадны АНУ –ын ТТГ –ын [3] тооцоог дунджаар жилийн зуугаас дээш долларын цалинтай үндэслэн нэг хүнд ноогдох мянган жилийн орлого $3200 тооцвол, менежерүүдтэй хэдэн тэрбумийн долоо хоногт 40 цагаар, жилд гэрээг эрх тэгш хийгээд ир гэж 50 долоо хоног ажиллана гэвэл явуулж болно гэж үү? бидний хөдөлмөрийн бүтээмж $3200/2000 цаг=$1.6/цаг болж Тиймээс гол, чухал албан тушаалтнууддаа хангалттай байна. Нэг цагт гаргах бүтээмж; (Америк доллараар)

Хилэнцэт нөхрөөс аварга могой үзсэн мэт зайл.

цалин өгснөөр өөрсдийнхөө хөрөнгө, баялагийн асуудлаа амжилттай шийдүүлж, авилга авч ашиггүй гэрээ хийх зэрэг асуудлаас сэргийлэхэд дорвитой алхам хийж чадна гэж үзэж байна. Эс тэгвээс бид харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдэг шиг л байгаад байна шүү дээ! Нөгөө талаар авилгал, хүнд суртал, газар авчихлаа гэдгийн чинь гол гогцоо нь энэ биш үү?

2. Олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах чадвартай менежерүүдтэй болох

Ж

ишээ нь, Монголын үйлдвэр цамц хийгээд дотоодын зах зээл дээр ₮5000-₮10,000 хавьцаа зарах, Wall Mart болон KMART-д $20-$40, GAP-д $45-$85, American eagle, Abercrombie, Fitch гэх зэрэг дэлгүүрийн сүлжээнд $200 хавьцаа заруулж чадах нь хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ мөртлөө хэрхэн үнэлүүлж чадахаас шалтгаалж байна. За яахав бага зэрэг үнэ дагаад материалын чанар, үнэ нэмэгдэх биз. Эндээс бид хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ шахуу мөртлөө олон улсын түвшинд ажиллаж чадах сайн менежерүүдтэй байвал бүтээгдхүүнээ хэрхэн үнэлүүлүүлэх бололцоотойг харж байна. Иймд хөгжингүй баян АНУ шиг орон руу чиглэсэн экспортоо дэмжиж мөнгө олдог Азийн орнуудын туршлагаар л явна уу гэхээс мөнгө муутай газраас тухайлбал Орос, Хятад руу чиглэсэн экспортоос мөнгө олно гэсэн хандлагаас татгалзах хэрэгтэй. Зах зээл жинхэнэ ёсоороо хөгжөөгүй улсаас мөнгө биш салаавч авч болох талтай.

3. Гадны уул уурхайн компаниудтай ажиллах стратеги, тактикаа дахин эргэж харах

М

онгол шиг бараг бүрэн боловсорсон бүтээгдхүүн юу ч экспортолдгүй улсад цалин, бүтээгдхүүн өссөнөөр экспортод ашиггүй, Голланд өвчний


15

2010/1,2,3 (47)

ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭД

туршлага шиг асуудал гарна гэж ярина гэдэг бол Монголын нөхцлийг мэддэггүй хүмүүсийн дэмий яриа юм. Голланд улс Philips гэх зэрэг электроникийн хүчирхэг компаниудтай, хөлөг онгоц энэ тэрээс авахуулаад хийдэггүй юм бараг байхгүй байсан. Тэд нефтийн баялаг орд олсноос болж цалин, хангамж энэ тэр нь ихсээд үйлдвэрийнх нь өртөг зардал өссөнөөс шалтгаалаад алдарт Philips гэх мэтүүд нь будаа болсон нь үнэн. Гэтэл бид юугаа үйлдвэрлээд юугаа экспортлодог гэж. Бидэнд

4. Гадаадад бизнес хийж байгаа Монголчуудаа дэмжих

Д

отоодын нийт бүтээгдхүүнээр (ДНБ) улс орны эдийн засгийн өсөлт, ард түмний амжиргааны өсөлтийг манай нөхцөлд тооцож болохгүй. Яагаад гэвэл өсөлтийн ихэнх нь уул уурхайд хамааралтай бөгөөд тэр баялагийн ихэнх нь татварын хөнгөлттэй нөхцөлөөр

юу орох вэ гэвэл манай дотоодын компаниудын бүтээгдхүүнээс авахуулаад, гадаадад ажиллаж байгаа Монголчуудын орлого хүртэл орох юм. Яагаад гэвэл энэ бүх орлого чинь Монгол хүмүүсийн ашиг орлогод хамаатай. Тэдний орлого шууд утгаар Монголын орлого болж ихэнх нь Монгол улс руу гуйвдаг шүү! Харин манайд олборлолт хийж байгаа гадны уул уурхай компаниудын орлогын ихэнх хувь гадаадад гарснаар гадныханы үл хөдлөх хөрөнгө, банкны

вэ? гэдэгт луужин болж өгнө. Түүнчлэн дөнгөж бүрэлдэж байгаа Монголын бизнес соёлыг зөв хандлагатай болгоход чухал гэж бодож байна. Тайваний туршлагаас харахад 1971-79 онд жилд дөнгөж 530 оюутан буцаж ирж байсан бол тааламжтай нөхцөл бий болгосноор 1990-95 он гэхэд жилд 5040 төгсөгчид буцаж ирдэг болсон. Ингэснээр Тайваний өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт их нөлөө үзүүлэн дэлхийн өндөр хөгжсөн орон болоход сайнаар нөлөөлжээ. [4. 156-р хуудас]

Эцэст нь дүгнэхэд:

Голландын энэ сургамж даанч тохирохгүй жишээ юм аа! Энэ бол манайх шиг уул уурхайн түүхий эдийг экспортолж мөнгө олдог улсад баялагийн маань нэг хэсэг нь цалин хэлбэрээр үлдэхийг хааж байгаа гадныхны овжин заль билээ. Тэд Монголын нөхцөлд манай баялагийг хямд ажиллах хүчээр, дэлхийн зах зээлд зах зээлийн нь үнээр өгч ашиг олох гэсэн шунаг санаагаа манай хэдэн учир мэдэхгүй сэтгүүлчид, уншсан номноосоо цааш сэтгэх чадваргүй эдийн засагчдаар дамжуулж хэрэгжүүлж байна. Иймд уул уурхай болон дэд бүтцийн салбаруудад Монгол хүнийг ажиллуулахад дэлхийн жишэгтэй ойролцоо цалинжуулах шаардлага тавьж байх нь зүйтэй.

татваргүй, эсвэл маш бага татвартай гадагшаа урсаж байгаа. Мөн цалин хөлсний маш бага үнэлэмжтэйгээр, тун бага зардалтайгаар бүтээгдэж гадны компаниудыг баяжуулж байдаг. Үнэн хэрэгтээ Монголын хөрсөн дэх баялаг гадагшаа урсаж байгаа учраас нэг талаас нь тайлбарлавал бид ядуурч байгаа гэсэн үг.

Т

ийм учраас манай ДНБ сүүлийн хэдэн жил хэд дахин өссөн мөртлөө онолын хувьд манай ядуурал хэд дахин буурах ёстой байтал зүгээр л хэдхэн хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Иймд дотоодын биш үндэстний нийт бүтээгдхүүн (ҮНБ) гэсэн хэмжүүрээр хандвал бас нэг өөр тоо, статистик гарна шүү! ҮНБ-д

хадгаламж, үнэт цаас гэх мэт болон одож, бидэнд огт хамаагүй болсон мөнгийг манай Монголын дотоодын нийт бүтээгдхүүн өсөж байгаа мэтээр стастистик харж суух нь эмгэнэл ээ.

5. Чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих, буцааж ирүүлэх

М

онгол хүн залхуу биш, янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэдгийг гадаадад байгаа хэдэн зуун мянган Монгол хүмүүсийн жишээ нотолж байна. Тэдний ажлын болон нийгмийн туршлага, ялангуяа барууны бизнес орчноос олсон мэдлэг нь хэрхэн олон улсын бизнесийн орчинд Монгол улс хөдлөх

1. Төрийн удирдах гол албан тушаалтнуудад Монголын нөхцөлд хангалттай сайн цалин (Минийхээр бол жилийн $50,000-$100,000) өгч авилгалаас сэргийлэх 2. Олон улсын зах зээлд ажиллаж чаддаг, бараа бүтээгдхүүнээ тэр үнэлгээгээр үнэлүүлж чаддаг менежерүүдтэй болох 3. Гадны уул уурхайн болон дэд бүтцийн компаниудад ажиллаж байгаа Монгол улсын иргэдийн цалинг олон улсын түвшинд байлгахыг хатуу шаардаж байх, туслах чанарын төсөл, үйл ажиллагааг заавал Монгол компаниудаар хийлгэж байхыг төрийн зүгээс зааварчилж байх 4. Гадаад дахь Монголчуудын бизнесийг дэмжих асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж элчин сайдын яамны хүрээнд хийх зайлшгүй ажлын нэг болгох 5. Гадны бизнес орчны туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэнд ажлын туршлага олсон хүмүүст анхааралаа хандуулах гэх зэрэг эхний шатны арга хэмжээнүүдийг авч хөдөлмөрийн үнэлэмжүүдийг дээшлүүлснээр хуримтлал үүсгэх боломжтой. Ингээд энэхүү хуримтлалаараа техник, технологийн сүүлийн үеийн ололтыг худалдан авснаараа бүтээмжээ дээшлүүлэх алхам хийж цаашдын хөгжлийн суурь тавигдах болно. Ё. Гантулга (Австрали) http://gantulga.wordpress.com

Өөрөө өөрийгөө хүмүүжүүлэхгүй юм бол Хэн ч намайг хүмүүжүүлж чадахгүй.


БАЙГАЛЬ ЭХ

2010/1,2,3 (47)

16

Ус хэмнэх, усны зардлаа багасгах энгийн аргууд • Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа хааж бай. • Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно. • Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой • Ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж бай • Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай. • Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой • Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно. • Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл. • Өндөг чанасан усаараа цэцэгээ усалж бай. Өндөгний хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй. • Ус дуслаж байгаа крантуудыг хаах • Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд

4680л ус алддаг. • Бочкиний тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй • Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ • Ус алдаж байгаа болон дусалж байгаа цоргуудаа мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул. • Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе. • Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах • Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай. • Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/ заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу. • Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу. • Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.