Монгол хэл 3-3. Ажил хийвэл... /хүүхэд/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

АЖИЛ ХИЙВЭЛ... МОНГОЛ ХЭЛ 3-3 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.

Хянан тохиолдуулсан: Д.Гүндэгмаа

.

Улаанбаатар 2014

1


ТАНИХ ТЭМДЭГ АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ

ТУЛГУУР ДОХИО ЭХ

ӨГҮҮЛБЭР

БИЧЭЭРЭЙ ҮГ СОНСООРОЙ УНШААРАЙ БҮТЭЭГЭЭРЭЙ ЯРИЛЦААРАЙ

ҮГИЙН ЗААГ

ЭГШИГ

ГИЙГҮҮЛЭГЧ

БУДААРАЙ, ЗУРААРАЙ ТЭМДЭГ ҮСЭГ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ

2

УРТ, ХОС ЭГШИГ


ГАРЧИГ АЖИЛ ХИЙВЭЛ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4 • • • • • • •

Ихэр гурван торой . . . . . . . . . . . . . . . . . . . . 4 Мөнгөтэй тогоог булсан шалтгаан . . . . . . . . . 6 Үгийн утгыг ялган зөв уншъя . . . . . . . . . . . . 8 Ширхэг үйрмэгийг ч битгий хаяарай . . . . . . . 8 Цамцаа угааж хөглөсөн нь . . . . . . . . . . . . . . 10 Цэвэрлэгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 12 Маргааш, маргааш. . . . . . . . . . . . . . . . . . . . . 14

ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС . . . . . . . . . . . . . . . . . . 16

3


АЖИЛ ХИЙВЭЛ...

Ихэр гурван торой (үлгэр) 1. Үлгэрт ямар торойнуудын тухай гарах бол төсөөлөн бодоод яриарай. Гох-гох, Гух-гух, Гах-гах нэртэй ихэр гурван торой амьдардаг байжээ. Гох-гох ухаалаг бөгөөд ажилсаг, Гах-гах нь залхуу, Гух-гух нь сагсуу зантай гэнэ. 2. Энэ хүртэл уншаад ээж, аавдаа ойлгосноо ярьж өгөөрэй.

- Ямар торойнууд амьдарч байсан бэ?

Хүйтэн өвлийн дохио өгөв. Гох-гох “Шуурга нэвтрэхгүй, чоно нураахгүй, бат бөх байшин барьцгаая” гэв. Залхуу торой “чулуу зөөх, шавар зуурах ядаргаа” гээд өвс, навчаар барив. Сагсуу торой нь “чононоос айж бөөн төвөг удаад яахав” гэж бодоод мөчир цуглуулж, байшин барив. Ажилсаг торой нь хэдэн өдөр завгүй ажиллаж, чулуун ханатай байшин барив. Тэдний хөгжилдөн байхыг өлөн чоно харжээ.

- Торойнууд ямар, ямар байшин барьсан бэ?

3. Ойлгосон зүйлээ бичээрэй. Торой Гух-гух Гах-гах Гох-гох

4

Ямар? Сагсуу

Ямар байшин барьсан бэ?


4. Зургийг ажиглаад үлгэрийн аль хэсэг вэ? Тайлбарлан яриарай.

5. Үлгэрээс юу мэдэж авснаа бүхэлд нь яриарай. 6. Ямар сургамж авсан бэ? Бичээрэй. 7. Асуулт төлөвлөгөөний дагуу үлгэрийг цаашид хэрхэн үргэлжлэхийг төсөөлөн яриарай. - Гурван торой хэрхэн өвөлжих бол? - Тэднийг чоно хараад яах бол? - Гурван торойны байшингууд хэр удаан тэсэх бол? - Гурван торойд ямар нэгэн бэрхшээл тулгарах болов уу? 8. Самбар дээрх үгсийн эсрэг ба ойролцоо утгатай үгийг бичээрэй. Ойролцоо утгатай үг:

ажилсаг залхуу сагсуу ухаалаг

Эсрэг утгатай үг:

5


9. Өгүүлбэрт ямар? гэсэн асуултын оронд тохирох үгийг бичээрэй. Гох-гох ямар? байшин барьсан. Гух-гух нь ямар? зантай гэнэ. Гох-гох ямар? байшин барья гэж хэлсэн. Тэднийг ямар? чоно харжээ.

Мөнгөтэй тогоог булсан шалтгаан 1. Өгүүллэгийг ойлгож уншаарай. 2. Будагдсан хэсэг бүрээр уншиж, ойлгосон эсэхээ асууж хариулаарай. Нэгэн ядуу эмэгтэй юм оёж мөнгө олоод, түүгээрээ хоёр хүүгээ сургуульд суралцуулан тарчигхан амьдарч байжээ. Нэг удаа хүүхдүүд нь сургуульд явсны дараа аадар бороо орлоо. Борооны ус дээврээс гоожиход нэг сонин чимээ гарахыг сонсоод дээврийн доорх газрыг ухаж үзвэл том төмөр тогоо гарч иржээ. Тагийг нь нээж үзвэл дүүрэн мөнгө байв. Эмэгтэй олсон мөнгөө дахин булж орхисон гэнэ. Тэгээд хүүхдүүддээ энэ тухай юу ч ярьсангүй. Цаг хугацаа ч өнгөрч, юмаа оёж зарсаар хүүхдүүдээ сайхан өсгөжээ. Хүүхдүүд нь нас биед хүрэх үед нөгөө мөнгөнийхөө тухай ярьж өгмөгц том хүү нь маш их гайхсанаа: -Та яагаад тэр тогоог буцааж булчихаад өдий хүртэл зовж зүдэрч амьдарсан юм бэ? гэж асуужээ. Эх нь инээмсэглэн: -Та нар багаасаа бэлэн амьдралд өссөн бол сайн сурч, хөдөлмөрийн үр шимийг ойлгож чадахгүй байсан гэж хэлжээ.

Нүдлэх үг: тарчигхан-идэж уух, эдэлж хэрэглэх зүйлээр хомс хөдөлмөрийн үр шим ажил хийсний хөлс үр өгөөж

3. Асуултад хариулж бичээрэй. - Эхлээд юу болсон бэ? - Дараа нь яасан бэ? - Эцэст нь юу гэж хэлсэн бэ? 4. Ойлгосон эсэхээ асуулт тавьж мэдээрэй. - Эхний хэсэгт ямар асуулт байж болох вэ ? - Эмэгтэй хэрхэн амьдарч байсан бэ? гэх мэтээр асуугаарай. 5. Асуултын дагуу яриарай.

- Яагаад тарчигхан амьдарч байсан бэ? - Яагаад эмэгтэй олсон мөнгөө буцааж булсан бэ?

6


6. Өгүүллэгт байгаа үгийн эсрэг утга, ойролцоо утгыг бичээрэй. Ойролцоо утга инээхоёхзарах-худалдах гайхах-

Эсрэг утга

ядууолохсайхан-муухай зовох

7. Өгүүллэгийн утга санааг үргэлжлүүлэн яриарай. Тогоотой мөнгийг олоод хэрэглэсэн бол тэдний амьдрал ямар байх байсан бол... 8. Өгүүллэгийг уншаад чамд юу бодогдсон бэ? Ямар сургамж авсан бэ? Яриарай. 9. Загварын дагуу өгүүллэгээс юу ойлгосноо өөрийн үгээр бичээрэй. Хүүхдүүдээ бэлэн амьдралд өсгөе гэж бодоогүй. Сайн сурч хөдөлмөрлөхийн үр шимийг мэдрээсэй гэж бодсон.

10. Өгүүллэгийн утга санааг дүгнэн бичээрэй. Ашиглах үг: оёх, мөнгө, сургууль, аадар бороо, мөнгөтэй тогоо, булах, хөдөлмөрийн үр шим 11. Асуултын дагуу өөрийн дүгнэлтээ хэлээрэй. Мөнгөтэй тогоог булсан шалтгаан юу байсан бэ? Яагаад?

12. Ээжийн хэлсэн үгийг сонгон хуулж бичээрэй.

7


Үгийн утгыг ялган зөв уншъя 2. Загварын дагуу бүлэглэн бичээд, ямар ялгаатай байгааг яриарай.

Хоолны савх байна. Ноос савах, эсгий хийхийг мэднэ. Хичээлийн хонх дуугарлаа. Айлд хонох боллоо. Аавын бүрх малгай том. Тараг бүрэх аргыг сурлаа.

юу? савх

яах? савах

3. Өгөгдсөн үгийн яах? гэсэн асуултад хариулагдах үгийг олоод холбоо үг бичээрэй.

яах? харах .......... .......... ..........

харх торх нялх сэрх

том харх, ............... ............... ...............

алсыг харах ..................... ..................... .....................

4. Тохирох үгийг сонгон нөхөж гүйцээж бичээрэй. живх

живэх

сэвх

сэвэх

Нүүрээр гарах толбыг .................гэдэг. Буузны жигнүүрийн тагийг авч сайн .............. хэрэгтэй. Нялх хүүхдийн .........ийг ойрхон сольдог. Усанд.............шахлаа. Оёдолчин дээл ............боллоо. Анчид ойд ............ зүүлээ. торх

торох

өрх

хавх хавах

хавх- хавах сэрх-сэрэх савх-савах өрх-өрөх

өрөх

5. Юу? гэсэн асуултад хариулагдах үгийг будаарай.

Ширхэг үйрмэгийг ч битгий хаяарай 1. Юуг яаж тэмдэглэж уншихаа эргэцүүлэн бодоорой.

- Ойлгогдохгүй, бусдаас асуух зүйлээ тэмдэглэж уншъя. - Сонирхолтой таалагдсан хэсгийг тэмдэглэж уншъя.

8


2. Уншихдаа доогуур нь зурсан үгийн утгыг анхаарч тэмдэглэн уншаарай. Талхны үнэ цэнийг хэлээд баршгүй гэдгийг заримдаа мартаж, хатсан гадрыг нь хогийн сав руу хаях, тэр ч бүү хэл бүтэн талх хаях, хөгцтэй саванд хийж муутгах явдал гардаг. Энэ бол дэндүү хайнга хэрэг. Тариаг тарьж ургуулан боловсруулж, талх хийж бүтээсэн олон мянган хүний хөдөлмөрийг хүндлэхгүй, аж ахуйч биш, хэт үрэлгэн байгаа хэрэг юм. Хэрэв дөрвөн ам бүлтэй айл өдөр бүр 100 грамм талх хаяад байвал жилд 36 килограмм талх хаяна. Талхыг 2-3 хоногт муудахааргүй тусгай саванд хадгалах хэрэгтэй. Ингэхдээ саван дотроос өмнөх талхны үлдэгдэл үйрмэгийг цэвэрлэх нь зүйтэй. 3. Тэмдэглэсэн үгээ ямар утгатай болохыг ээж, ааваасаа асуугаарай.

үнэ цэнэ-юмны чухал хэрэгцээ

талхны үнэ цэнэ-гэдэг нь талх хүний өдөр тутмын хэрэгцээ гэсэн үг байх.

4. Мэдээллээс хэрэгтэй зүйлээ сонгон, давтан уншаарай. Хатсан талхаар юу хийж болох вэ? Бага зэрэг тостой хайруулын тавагт хэрчсэн талхаа шарлатал хайрна. Талхан дээрээ хэрчим хиам, хамгийн дээр нь өндөг тавиад 3-5 минут шарах шүүгээнд жигнэнэ. Цагаан талхыг хар талхтай хамт хадгалбал амт нь мууддаг. Талхыг битүү саванд алим, эсвэл арилгасан төмстэй хамт хадгалбал хатдаггүй.

5. Мэдээллийг анхааруулах өгүүлбэр болгон хувиргаарай. Хатсан талхыг битгий хаяарай! Бага зэрэг тостой хайруулын тавагт хэрчсэн талхаа шарлатал хайрна шүү! Талхан дээрээ хэрчим хиам, хамгийн дээр нь өндөг тавиад 3-5 минут шарах шүүгээнд жигнэнэ. Цагаан талхыг хар талхтай хамт хадгалбал амт нь мууддаг. Талхыг битүү саванд алим, эсвэл арилгасан төмстэй хамт хадгалбал хатдаггүй.

9


6. Загварын дагуу өгүүлбэрийг дэлгэрүүлж бичээрэй. Талх

хийдэг. хийдэг. хийдэг.

Талх

хийдэг. хийдэг. хийдэг.

хийдэг.

Цамцаа угааж хөглөсөн нь

хийдэг.

1. Шошго гэж юу болохыг мэдэх үү? Эргэцүүлэн бодоорой. 2. Эхийг ойлгож уншаарай. Ээж нь Маралмаад ноолууран цамц авч өглөө. Ээжийн авч өгсөн цамц дулаахан гэж жигтэйхэн. Хэд хоногийн дараа хир болсон байлаа. Ээжийг ажлаас ирэхээс өмнө угаах санаа төрлөө. Усаа халааж байгаад угаалаа. Юу болсон гэж санана. Надад байтугай дүүд маань багтахааргүй жижигхэн болсон байлаа. Одоо яанаа. 3. Асуултын дагуу яриарай. - Ээж нь Маралмаад юу авч өгсөн бэ? - Цамцаа яаж угаасан бэ? - Цамц яагаад жижигхэн болсон бэ? 4. Маралмаад туслах арга байна уу? - Яаж угаах байсан юм бол оо? - Угаах тусгай арга байдаг юм болов уу? Цамцан дээр яаж угаах тэмдэг байсан байна.

5. Хувцасны шошгон дээр ямар, ямар тэмдэг байгааг яриарай. 6. Доорх тэмдгүүдийн аль нь Маралмаагийн цамцан дээр байсан вэ?

10


1. Хувцас угаах, индүүдэх тэмдгийн тайлбарыг уншаарай.

УГААХ Угааж болно.

Угааж болохгүй.

Гараар угаана.

Бүлээн усаар угаана.

ЦАЙРУУЛАХ Цайруулагч хэрэглэж болно.

ИНДҮҮДЭХ

Индүүдэж болохгүй.

Цайруулагч хэрэглэж болохгүй.

Тохируулгыг нэг цэг дээр тавьж индүүднэ.

Тохируулгыг хоёр цэг дээр тавьж индүүднэ.

2. Дараах тэмдгийн тайлбарыг бичээрэй.

Тохируулгыг гурван цэг дээр тавьж индүүднэ.

1. Гараар угаана. 2. ........................

3. Ноолууран бүтээгдэхүүн угаах зааврыг уншаарай. Ноолууран бүтээгдэхүүн угаах заавар Угаахдаа угаалгын нунтаг ашиглахгүй. Зориулалтын шингэнээр угаана. Хүйтэн усаар угаана. Халуун усаар угаавал ноолуур агшдаг. Усанд дэвтээж угаана. Үрж угаахгүй. Мушгиж болохгүй. Дэлгэж хатаана. Өлгөж хатааж болохгүй.

4. Мэдээллээс юу мэдэж авснаа бичээрэй.

.............................................. ............................................. .............................................

11


Цэвэрлэгч 1. Шүлгийг ойлгож уншаарай. 2. Шүлгийн тодруулсан үгийг давтан уншаарай. Сургуулийн цэвэрлэгч Суух завгүй зүтгэнэ Цаашаа наашаа явж Цаг ямагт зүлгэнэ Хаясан цаасыг хамаад л Ханын тоосыг гөвөөд л Шалны алчуур норгоод л Шатны гишгүүр арчаад л Эргэн тойрноо цэвэрлэнэ Эрдмийн ордон гялалзана Санаа сэтгэл уужирна Сая л дөнгөж амсхийнэ Бөөн хүүхэд өнгөрнө Бүгд л мөрөө үлдээнэ Тэрхэн дор нь арчина Тэдний мөр нь арилна

Ж.Дашдондог

3. Асуултын дагуу ярилцаарай. • Сургуулийн цэвэрлэгч юу хийдэг вэ? • Хүүхдүүд яаж ханддаг вэ? • Амрах зав байдаг гэнэ үү? Яагаад? 4. Шүлгийн утгыг ойлгосноо бичээрэй. 5. Яадаг вэ? гэсэн асуултад хариулагдах үгийг нөхөж бичээрэй. Суух завгүй яадаг вэ? Цаг ямагт яадаг вэ? Эргэн тойрноо яадаг вэ? Эрдмийн ордон яадаг вэ?

цэвэрлэнэ гялалзана зүтгэнэ зүлгэнэ

6. Цэвэрлэгчид хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодож саналаа хэлээрэй. Шалнаас нь угаах уу? Ээждээ туслах санаа төрлөө. Тэгснээс хог хаяхгүй эмх цэгцтэй байя.

12


7. Зургийг ажиглаад ярих төлөвлөгөө гаргаарай. - Эхлээд хүүхэд бүр юу хийж болох талаар бодоорой. - Хэрхэн тусалж чадахаа жагсаан бичээрэй. - Үйлчлэгчид хэлэх талархлын үг бичээрэй.

8. Дараах шог зургуудад тайлбар бичээрэй.

Хогоо хамаагүй хаяж болохгүй шүү дээ!

9. Дараах хэлбэрийн үгийг нүдлэн зөв уншаарай.

барилдана санагдана харагдана үзэгдэнэ уралдана ганзага янзага чандага зулзага чогчиго

Маргааш, маргааш 13


1. Өгүүллэгийг ойлгож уншаарай. • Эхлээд өгүүллэгийг бүхлээр нь уншаарай. • Өнгө ялган будсан хэсэг бүрийг дахин уншаарай.

Маргааш, маргааш

Юм л бол ажлаа хойшлуулан маргааш, маргааш гэж хэлэх дуртай туйлын залхуу хөгшин үнэг ойн захын нэгэн дэрсэн байшинд амьдардаг байжээ. Түүний байшингийн хажуугаар өнгөрсөн ойн амьтад: - Үнэг ээ, хавар боллоо. Бүгдээрээ нийлж ногоогоо тарья гэхэд: - За маргааш, маргааш гэж цааргалдаг байжээ. Олон амьтан хэлж Маргааш, цөхрөөд үнэг ч бүр тоохоо больжээ. маргааш

Зуны нэгэн өдөр аадрын догшин хар үүл “Залхуу үнэг минь хашаандаа усны шуудуу суваг татаарай. Би маргаашнаас бороогоо юүлнэ шүү” гэж анхааруулахад үнэг тас тас хөхрөөд: - За юун сүртэй юм бэ, маргааш, маргааш гэжээ. Үнэхээр маргааш нь үер бууж дэрсэн хашааг нь урсган авч оджээ. Намар боллоо. Буцаж буй шувууд цонхны хажуугаар өнгөрөхдөө: - Үнэг ахайтан, жимс ногоогоо хяруу унахаас өмнө хураагаарай, хайрагдана шүү гэж ганганалдана. - За юун ч түвэгтэй юм бэ маргааш, маргааш гэж бухимдлаа. Хэд хоноод очвол залхуурч байж тарьсан жаахан төмс нь намрын хяруунд хайрагдаад, хальсанд нь ус гүйчихсэн байв. Цас малгайлж цан хүүрэг татуулсан өвлийн өвгөн цагаан сахлаа илбэн, - За үнэг хатагтай минь, хурдан байшингаа дулаал гэжээ. Үнэг хаалгаа тас хийтэл хаагаад, за юун яршигтай юм бэ? Маргааш, маргааш гэж цухалджээ. Тэр шөнөдөө цас нэвсийн орж, байшингийн яндан л цухуйж байлаа.

Нэгэн өдөр хаврын хөх хавсарга үнэг хатагтайнд айлчлан ирээд: - За үнэг минь, ойрд салхи ихтэй, хаврын хуурай түймэр их гарч байна. Иймд дэрсэн байшингаа тойруулж чулуун хашаа барина уу? гэхэд: - За юун төвөгтэй юм бэ? Маргааш, маргааш гэж даапаалав. Гэтэл маргааш нь хуйларсан улаан гал үнэгний дэрсэн байшинг цоролзсон дөлөөрөө үнс нурам болгожээ. Ингээд орох орон оочих аягагүй болсон хөөрхий үнэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр залхуурал хэмээх өвчний гай гамшгийг өөрийн биеэр амсжээ.

14


2. Асуултын дагуу яриарай. • • • • • •

Ямар үнэгний тухай гарч байна вэ? Үнэг ногоогоо яагаад тариагүй вэ? Үнэгний дэрсэн хашаа яагаад урссан бэ? Төмсний хальсанд яагаад ус гүйсэн бэ? Үнэг өвөлдөө хэрхэн орсон бэ? Үнэг яагаад байшингүй болсон бэ?

Нүдлэх үг: цааргалдаг- ажлаас хойш суух, дургүйцэх цөхрөөд- аргаа барах

3. Хэсэг тус бүрт юуны тухай гарч буйг яриад гарчиг өгч бичээрэй.

Залхуу үнэгний тухай

4. Үнэг яагаад орох оронгүй болсон бэ? Тайлбарлан бичээрэй. 5. Залхуу үнэгний амьдралын талаар зураг зурж тайлбарлаарай. Үнэг зурах аргачлалыг ашиглаарай.

6. Зүйр үгийг гүйцээж бичээд чээжлээрэй.

Ажил хийв л Ам хөд лн Алхайж суув л Амьдр л доройтн 15


ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС Сэдэв: АМЬДРАХ АРГА УХААН ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ - Ихэр гурван торойны тухай бичээрэй. Г ГГ -Г ГГ Гох-гох

Г Г Г -Г ГГ Гух-гух

Г ГГ -Г ГГ Гах-гах

1 - “Ихэр гурван торой” үлгэрээс ямар сургамж авсан бэ? Яриарай. - Эсрэг утгыг бичээрэй. (ажилсаг, ухаалаг, сагсуу)

2

3

4 5 6

7 8

- Мөнгөтэй тогоог булсны учир юу вэ? Яриарай. - Үгийн утгыг хэлээрэй. (тарчигхан, хөдөлмөрийн үр шим) - Ойролцоо утгыг бичээрэй. (оёх, инээх) Хаалтанд буй үгсээс тохирох үгийг бичиж холбоо үг бүтээгээрэй. (торох, торх, шарх, шарах, төрх, төрөх) өндөг ..., нүүр ..., модон ... “Ширхэг үйрмэгийг ч битгий хаяарай” сэдвийг уншаад юу сурсан бэ? Бичээрэй. •

Шошгуудыг тайлбарлаарай.

Хүүхдүүд сургуулийн цэвэрлэгчийн ажилд туслахын тулд юу хийж болох вэ? Жагсаан бичээрэй. гутлаа арчиж орох, ...................................................... “Маргааш, маргааш” өгүүллэгээс ямар сургамж авснаа хэлээрэй. Үнэг зурсан аргаа тайлбарлаарай.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй.

- сайн

- дунд зэрэг

-тааруухан

АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Монгол хэлний хичээлийн шинэчилсэн хөтөлбөр, УБ., 2014 2. Түмэндэмбэрэл Д., Лхамноржмоо Б., Монгол хэл-3, УБ., 2006 3. Монголын хүүхдийн уран зохиолын дээж I II III цуврал 4. Монгол туургатны үлгэр I 5. Монгол ардын үлгэр 6. Ардын аман зохиолын “Сувд эрих

16

7. Сургамжит үлгэрүүд 8. Ёс заншлын бага тайлбар толь 9. Эрдмийн хөтөч I II III цуврал 10. Адьяа Д., Алимаа М., Хүүхдийн уран зохиол-3, УБ., 2010 11. Г.Золзаяа Г.,Уянга Г., Яагаад, УБ.,2010 12. Бага ангийн сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх арга зүй READ төсөл, УБ.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.