Монгол хэл 2-3. Амьдрах арга ухаан /эцэг, эх/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

АМЬДРАХ АРГА УХААН МОНГОЛ ХЭЛ 2-3

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ГАРЧИГ АМЬДРАХ АРГА УХААН ...................... 4 • Болжмор ба тахиа ............................... 4 • Хөдөлмөрийн үнэ цэнэ ....................... 5 • Илжиг, бух хоёр .................................... 6 • Эсгий яаж хийдэг вэ? .......................... 7 • Заавар, санамж ................................... 8 • “г”, “га, го”-г ялгаж уншиж, бичье ........ 10 • “н, на, но, нэ, нө, нь”-г ялгаж уншиж, бичье ................................................... 11

2


Санамж Энэхүү гарын авлагыг Монгол хэл 2-3, “Амьдрах арга ухаан” гэсэн номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх ашиглана. Энэ номын гол зорилго нь хүүхдийнхээ унших, бичих, ярих, сонсох чадварыг гэрээр хөгжүүлэхэд оршино. “Амьдрах арга ухаан” номыг үзээд танай хүүхэд эхийг асуултын дагуу давтан уншиж ярих, учрыг олж, асуулт тавьж хариулах, өгүүлбэрийг хувиргаж бичих, зааврыг ойлгох, заавар бичих, үгийг ялгаж уншин бичих зэрэг чадварыг эзэмшинэ. Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. • Тухайн чадварыг эзэмшүүлэхэд юу анхаарах талаарх зөвлөгөөг сайн уншаарай. • Эзэмших ёстой чадвараа эзэмшиж чадаж буй эсэхийг ажиглан, дэмжиж туслаарай. • Унших, бичих, ярих чадварт нь ямар ахиц гарч буйг сайн ажиглаарай. • Хүүхдэдээ байнга урам өгч байгаарай. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгэж тавиарай. Энэхүү ном нь хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

3


АМЬДРАХ АРГА УХААН Болжмор ба тахиа Энэ сэдвийн хүрээнд асуултын дагуу давтан уншиж, ярих чадвар эзэмшинэ. Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Нэг удаагийн уншилтаар үлгэрийг бүрэн ойлгож чаддаггүй учраас асуултын дагуу давтан уншсанаар гүйцэт ойлгох боломжтой болдог. • Мөн үлгэрээс асуултын дагуу сонгон унших хэсгийг сонгуулснаар тэр хэсгийг олохын тулд давтан уншиж, унших чадварт ахиц гарна. • Үлгэрийн баатрын үгийг тогтоож дүрд тоглосноор үлгэрийг илүү сайн ойлгох болно. Болжмор ба тахиа (Монгол ардын үлгэр) 1. Болжмор, тахианы зургийг ажиглаад болжмор тахианы тухай унших юм байна гээд орхилгүй энэ хоёр амьтны талаар ямар үйл явдал унших бол гэж төсөөлсөн зүйлийг яриулаарай. Ямар үлгэр байж болох талаар яриулна. Энэ нь хүүхдийн ярих чадварт сайнаар нөлөөлөх ба хүүхэд ямар нэг үнэн бодит зүйлд баригдалгүй бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Хүүхэд уншихаас өмнө өөрөө энэ хоёр амьтны талаар үлгэр зохион ярьж ч болно. Эсвэл тэр хоёр амьтны талаар юу мэдэхээ ярина. 2. Эхийг бүхлээр нь нэг уншуулна. Дараа нь асуултын дагуух хариултыг олж давтан уншина. Энэ үед эцэг эх та хүүхдээ асуултад тохирох хэсгийг зөв олж буй эсэхийг нь ажиглаж туслаарай. Асуултын дагуу давтан уншиж яриарай. - Болжмор тахианд юу гэж хэлсэн бэ? Хөөе чи үргэлж тонголзож яван юм түүхээсээ залхдаггүй юм уу? Нисэж чадахаа ч болио шив дээ гэж болжмор хэлжээ. - Тахиа болжморт юу гэж хэлсэн бэ? Худлаа гэж тахиа гомджээ.Тэр бүх хүчээрээ далавчаа дэвж хашаан дээр гараад: Харин чи үргэлж нисэж, дэвхэрч явах чинь яршигтай биш үү? Тахианы байранд суугаад үзээч. Эзэгтэй идүүрэнд чинь үр цацаж өгнө. Бие гүйцэтлээ бидэн шиг санаа зовох юмгүй тоншсоор л байх болно гэв. - Тахиа яагаад хашаанаас ойчсон бэ? Тэгтэл ширүүн салхи гарч, тахиа хашаанаас зуурсаар байсан боловч ойчжээ.

4


- Болжмор юунд найддаг гэж хэлсэн бэ? Сонгон уншаад тайлбарлаарай. Би бол хоёр жигүүртээ л найдна. Амьдралд бие даавал тэр маань түшиг болдог гэжээ. 3. Сонгон унших хэсгийг зөв олсон эсэхийг тулгаарай. 4. Хүмүүс юунд найддаг талаар хүүхдийн бодлыг чөлөөтэй хэлүүлэх хэрэгтэй. Иймэрхүү асуулт хүүхдэд өөрийн бодлоо илэрхийлэх боломж олгоно. 5. Болжмор, тахианы дүрд тоглоход нь аль нэг амьтан нь болж туслаарай. 6. Өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнийг тулгаарай. Би бол хоёр жигүүртээ л найдна. Амьдралд бие даавал тэр маань түшиг болдог гэжээ. 7. Үлгэрт байгаа асуух өгүүлбэрийг зөв бичсэн эсэхийг тулгаарай. Хөөе чи үргэлж тонголзож яван юм түүхээсээ залхдаггүй юм уу? Харин чи үргэлж нисэж, дэвхэрч явах чинь яршигтай биш үү? За чи одоо мэдэж авав уу? 8. Зургийг ажиглан загварын дагуу харилцан яриаг гүйцээж бичихдээ бэлэн өгөгдсөн үгийг ашиглана. Харилцан яриа бич гэсэн учраас нэг нь асууж, нөгөө нь хариулсан байдлаар бичсэн эсэхийг шалгаарай.

Хөдөлмөрийн үнэ цэнэ Энэхүү сэдвийн хүрээнд 2 үлгэр дээр ажиллах ба уншиж буй зүйлийн учрыг олж, асуулт тавьж, хариулж бичих чадвар эзэмшинэ. Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Учир шалтгаан гэж юу болохыг эхлээд ойлгуулахын тулд үлгэрийн хэсэг тус бүрийн асуултын давтагдсан үгийг хэлүүлж түүнд хариулт авахыг хичээгээрэй. • Мөн тухайн хэсгийн талаар тодруулах зүйл байвал Яагаад? гэсэн асуулт тавьж хариуг нь олохыг зөвлөөрэй. • Бусдаас асуулт асууж, асуултад хариулж сурна. 1. Хөдөлмөрийн үнэ цэнэ гэдгийг хүүхэд юу гэж бодож байгааг хэлүүлнэ. 2. Үйл явдалтай зургийг ажиглан юуны тухай уншихыг яриулна.

5


3. Асуултад хариулж бичсэнийг шалгаарай. Хүүхэд өөрийн ойлгосноор хариулт бичих учир үг бүр таарах албагүй. Ерөнхий утга санааг гаргасан байвал сайн. - Хар чихтийнхэн юу хийж байсан бэ? - Хар чихт, Бор чихт хоёр юу хийсэн бэ? - Бөжингүүд яагаад аав, ээждээ туслахаар шийдсэн бэ?

Тэд баяр зохион байгуулахаар бэлтгэж байсан. Бөжингүүд тоглосоор байсан. Бөжингүүд өлсөж байсан учир хоол нэхсэн. Бор чихт, Хар чихт хоёр бөжингүүдээ тусалбал ажлаа хурдан дуусгаж хоолоо иднэ гэсэн. Тэд ээж, аавдаа тусалсан.

4. Ээж, аавдаа юу хийж тусалдгийг нь бичүүлнэ. 5. Зүйр үгийг яаж бичсэнийг тулгаарай. Зүйр үгээ чээжлээд бичээрэй. Ажил хийвэл Ам тосодно

Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал

6. Үлгэрийн үйл явдлыг үргэлжлүүлэн таамаглаж ярина. Үлгэрийг үргэлжлүүлэн ярихдаа ярих асуулт, төлөвлөгөөний дагуу яриулна. • •

Бөжингүүд цаашид юу хийх бол? Бөжингүүд юуг ухаарч ойлгосон бол?

Таамаглаж ярихын өмнө зургаар илэрхийлж болно. Асуулт төлөвлөгөөний дагуу яриулаад загварыг ашиглан бичүүлнэ.

Илжиг, бух хоёр 1. Үлгэрийн хэсэг тус бүрийг уншина. 2. Асуултад хариулахад ойлгохгүй дутуу ойлгосон зүйл гарвал давтан уншуулаарай. 1-р хэсэг: Асуултын дагуу ярьж чадахгүй байвал дөхүүлэх асуулт хэлээрэй (Илжиг яагаад гоморхсон бэ?) гэх мэт. 2-р хэсэг: Уншаад асуултад хариулж ярина. (Илжиг яагаад арга сэдсэн бэ?) нэмж асуугаарай. Хүүхэд үлгэрийг цааш нь уншилгүйгээр хэрхэн үргэлжлэхийг таамаглан ярина. 3-р хэсэг: Маргааш нь юу болсон талаар дахин уншуулж хариултыг хэлүүлээрэй (Бух илжгийг хараад яасан бэ?). 4-р хэсэг: Энэ хэсэгт юу болсныг асуултын дагуу яриулаарай (Бух яагаад айсан бэ?) энэ талаар яриулаарай. 5-р хэсэг: Үлгэр цаашид хэрхэн үргэлжлэхийг хүүхэд өөрөө таамаглан зохиож ярина. Ярих явцад нь чи яагаад тэгж бодсон бэ? гэдгийг хэлүүлээрэй. 3. Үлгэрийг бүхлээр нь үйл явдлын дарааллаар яриулна.

6


4. Нөхөж бичих даалгаврыг хүүхэд өөрийн ойлгосноор бичих тул заавал энэ бичсэнтэй таарах албагүй. Амьтад

Сайн тал

Сул тал

Илжиг

Найзынхаа оронд ажилд нь явсан.

Хамтдаа ажлаа хувааж хийлгүй найзыгаа ядарч байгааг тоогоогүй.

Бух

Ажилсаг. Найздаа муу юм санаагүй.

Аймхай.

5. Илжигт хандаж хэлэх үгийг хүүхэд хэрхэн бичсэнийг анзаарч яагаад ингэж бичсэн бэ? гэж тайлбар хэлүүлээрэй. Энэ нь аливаад өөрийн дүгнэлт хийж сурахад тустай. 6. Асуултад тохирох үг хоёр, хоёрыг үлгэрээс олж бичүүлээрэй. Хэн? тариачин

юу? илжиг, бух

ямар? ажилсаг залхуу

яасан? тусалсан хуурсан

7. Алдааг олоод засаж бичээрэй. Уучлал гуйсан нь: Хөөрхий бух ажилласаар бие нь өвдөж хэдэн өдөр хэвтэв. Илжиг аргагүйн эрхэнд бухын хийдэг ажлыг ганцаар хийлээ. Анхнаасаа найздаа тусалж байсан бол би ингэж зүдрэхгүй байх байсан. Найзыгаа зовоож байснаа бодоод цаашид хамтдаа ажиллахаар шийджээ. Найз нь ганц чамаар ажил хийлгэхгүй залхуу намайг уучлаарай гэжээ. Илжигний хэлэхийг сонсоод бух баярлав.

Эсгий яаж хийдэг вэ? Энэ сэдвийн хүрээнд өгүүлбэрийг хувиргаж бичих чадвар эзэмшинэ. Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ?

7


• •

Анхааруулах өгүүлбэр хүүрнэх, асуух өгүүлбэрээс хэлэгдэх, бичиж тэмдэглэхэд өөр байгааг мэдэх Өгүүлбэрийг хувирган өөрчилж бичих

Эсгий яаж хийдэг вэ? 1. Эсгий хийх аргачлалыг шүлгийг уншихдаа дүрслэн бодож унших. Шүлгийн утга санааг ярихдаа: Эсгий хийхийн тулд эхлээд ноосоо жигд зулаад усална. Дараа нь ороож баглаад морьтой хүн чирдэг. Эцэст нь эсгий болдог. 2. Яадаг вэ? гэдэг асуултад хариулагдах үгийг бичсэнийг тулгаарай.

Яадаг?

савдаг зулдаг усалдаг ороодог чирдэг

3. Шүлгийг хувирган бичээд өөрчлөгдсөн өгүүлбэрийн талаар ойлголт авна. Тодруулсан үг яаж хэлэгдэж буйг хэлүүлээрэй. Дууны өнгө асуух, хүүрнэх өгүүлбэрээс өөрөөр хэлэгдэж буйг хэлүүлнэ. Мөн өгүүлбэрийн эцэст тавьсан тэмдэг өөр байгааг ажиглуулна. Анхааруулсан өгүүлбэр байна. Анхааруулах өгүүлбэрийн эцэст (!) тэмдэг бичнэ. 4. Эсгий хийхэд хэлдэг ерөөлийг чээжлээд хэлж сурна. 5. Эсгийг хийхэд айл хотлоороо хамтарч хийдэг. Хамтарч тусалсан хүмүүст хандаж талархал бичнэ. 6. Мэндчилгээг уншаад талархлаас юугаараа ялгаатай байгааг хэлүүлнэ. Талархал ба мэндчилгээний үг нь өөр байгааг ажиглуулж хэлүүлнэ. 7. Эсгий хийхэд тусалсан ах, эгч нартаа мэндчилгээ бичихдээ өгөгдсөн үгийг ашиглана. Ашиглах үг: баяр наадмын мэнд, эрүүл энх, аз жаргал

Мэндчилгээ Ах эгч нартаа улсын баяр наадмын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргалыг хүсье. дүү Лувсан

Заавар, санамж

Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Өөрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний зааврыг уншиж ойлгодог болно. • Зааврыг уншаад тайлбарладаг болно.

8


• •

Хүнсний зүйлийн зааврыг уншиж сонгодог болно. Заавар бичих загварыг ашиглан, заавар бичих дасгал хийнэ.

Хүнсний бүтээгдэхүүний заавар уншъя 1. Заавар гэж юу болохыг эхлээд ярилцана. 2. Хүнсний бүтээгдэхүүн дээр байдаг зааврыг уншуулж ямар, ямар заавар байгааг хэлүүлнэ. Бүтээгдэхүүний хайрцаг, сав сонгож бэлтгээрэй. 3. Бүтээгдэхүүний зааврыг уншиж, юу гэж байгааг тайлбарлуулна.

найрлага

• • • • •

онгойлгох заавар

хугацаа

улсын код

Аль улсад үйлдвэрлэснийг нь тэмдэглэсэн байна. Монголын код 865 шүү, мэдэж аваарай. Зааврыг уншихдаа тухайн бүтээгдэхүүний найрлагад юу, юу орсныг сайн унших хэрэгтэй. Найрлагын зааврын доор хэрэглэх заавар байгааг уншина. Мөн хэрэглэж дуусаад хайрцаг, савыг хогийн саванд хийнэ гэсэн тэмдэглэгээ зураг байгааг харахыг сануулаарай. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж Заавар бичих дараалал авахдаа хугацааг нь заавал харж • Сэдвээ сонгоно. байгаарай. Хугацаа дууссан • Бичсэн зүйлээ уншина. бүтээгдэхүүнээс хордлого авч болзошгүй. • Засаж сайжруулна. Мөн харшилтай бол, чихэрлэг, халуун ногоотой эсэхийг мэдэж хэрэглэнэ гэдгийг сануулаарай. Энэ нь эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг зөвлөөрэй.

9


4. Бусдад зориулж бичсэн буюу өөрөө мөрдөх заавар байдаг. 5. Зааврыг бичихдээ бичих аргачлал дарааллын дагуу бичнэ гэдгийг зөвлөөрэй. Заавар бичихийн өмнө өгөгдсөн загваруудыг сайтар уншсан байх ёстой. 6. Зааврыг бичээд бичсэнээс нь хамгийн чухал хэсгийг олуулж хэлүүлээд яагаад чухал гэж бодсоныг тайлбарлуулна. Зааврыг зөвхөн бичээд орхилгүй түүнийгээ засаж сайжруулж бичих, улмаар хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. 7. Загварыг ашиглан зааврыг засаж сайжруулах ажил хийлгэж болно.

Хичээлээ хийх заавар • •

Монгол хэлний хичээлээ эхлээд хийнэ. Дараа нь тооны хичээлээ хийнэ.

Бичих даалгавраа хийнэ.

Хичээлээ зүйл • • •

хийхдээ

анхаарах

Хичээлээ хийх явцад телевизор үзэхгүй. Хичээлдээ анхаарч хийнэ. Ойлгохгүй зүйлээ ээж, ааваасаа асууж мэднэ.

Хичээлээ хийх заавар Засаж сайжруулна...

Хичээлээ хийхдээ анхаарах зүйл Засаж сайжруулна...

“г”, “га, го”-г ялгаж уншиж, бичье Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Утгын ялгаатай үгийг ялгаж сурах. • Зөв уншиж сурах • Зөв бичиж сурах 1. Үгийг харьцуулан уншина. Уншаад ямар ялгаа байгааг хэлүүлнэ. • • • • •

“Г” - ардаа эгшигтэй, эгшиггүй байгаа хоёр үг өөр, өөр хэлэгдэж буйг хэлүүлнэ. Ардаа эгшиггүй “г”-тэй үг хэл оролцож хэлэгдэж байна. Ардаа эгшигтэй “га, го”-той үг хоолой руу хэлэгдэж байгааг хэлүүлнэ. Хүүхэд хэлж мэдэхгүй байвал хэлэхэд ямар ялгаатай байгааг үгээ дахин, дахин хэлүүлээрэй. Бичихэд ямар ялгаа байгааг хэлүүлнэ. Мөн тухайн үгийн утгын ялгааг хэлүүлж өгүүлбэр зохиолгоорой. Хүүхэд үгийн утгаа мэдэж байвал өгүүлбэр зохиож чадна.

10


уураг - уурга тараг - тарга

уураг - өндөгний цагаан уураг уурга - адуу мал барьж авах, үзүүртээ хуувьтай урт мод тараг - сүүг исгэж хийх нэгэн зүйл цагаан идээ тарга - тарга тэвээрэг, таргалах, тарга авах

2. Гал тогооны хэрэгслийн нэрийг зураг ашиглан бичнэ. Бичихдээ эр, эм үгээр нь ялгаж бичнэ. Мөн “г” “га, го”-той үгийг ялгаж бичнэ. эр үг: данх, таваг, халбага, хутга, савх эм үг: сэрээ, хөргөгч таваг халбага хутга 3. Тохирох үгийг сонгож өгүүлбэрийг гүйцээж бичсэнийг тулгаарай. Гал тогоонд халбага цэвэрхэн байна (үзэг, халбага). Цайгаа бид шанагаар хутгана (данх, шанага). Ширээн дээр хоолны таваг байна (таваг, сандал). Хоолны савны таг халуун байсан (ширээ, таг). 4. “г” “га, го”-той үгийг чээжээр бичүүлээрэй. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-3-1“ дасгалыг ажиллуулаарай.

“н, на, но, нэ, нө, нь”-г ялгаж уншиж, бичье Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Утгын ялгаатай үгийг ялгаж сурах. • Зөв уншиж сурах • Зөв бичиж сурах 1. Үгийг харьцуулан уншина. Уншаад ямар сан - номын сан, улсын сан сана - мартсанаа сана ялгаа байгааг хэлүүлнэ. • “н” - ардаа эгшигтэй, эгшиггүй байгаа ан - амьтан, юмны хагарч үүссэн цав хоёр үг өөр өөр хэлэгдэж буйг хэлүүлнэ. ана - ана мана харилцан хүч тэнцүү сан - сана ан - ана • Ардаа эгшиггүй “н”-тэй үг хэлний уг руу хэлэгдэж байна. • Ардаа эгшигтэй “на, нэ, нө, но, нь”-тэй үг хэлний үзүүрээр хэлэгдэж байгааг хэлүүлнэ. Хүүхэд хэлж мэдэхгүй байвал хэлэхэд ямар ялгаатай байгааг үгээ дахин дахин хэлүүлээрэй. • Бичихэд ямар ялгаа байгааг хэлүүлнэ. • Мөн тухайн үгийн утгын ялгааг хэлүүлж өгүүлбэр зохиолгоорой. Хүүхэд үгийн утгаа мэдэж байвал өгүүлбэр зохиож чадна. 2. Жимсний нэрийг зураг ашиглан бичнэ.Бичихдээ эр, эм үгээр нь ялгаж бичнэ. эр үг: долоогоно, улаалзгана, чацаргана эм үг: гүзээлзгэнэ

11


3. Тохирох үгийг сонгож өгүүлбэрийг гүйцээж бичсэнийг тулгаарай. Байгаа сайн харж байгаад оно (он, оно). Ойн ан амьтад айх аюулгүй боллоо (ана, ан). Номын сан онгойж бид шинэ ном авлаа (сан, сана). Гэрээ барихаар хана дугуйлав (хаан, хана). 4. Зөв уншиж буйг сайн ажиглаарай. Ардаа эгшигтэй “на, но, нэ, нө, нь”-тэй үгийг хэлний үзүүрээр хэлж байна уу? үгүй юу? гэдгийг анхаараарай. 5. “н”, “на, нэ, нө, нь, но”-той үгийг чээжээр бичүүлээрэй. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-3-2“ дасгалыг ажиллуулаарай. 6. Тодруулсан үгийн “н” хэлний угаар хэлэгдэж буйг хэлүүлнэ. Үгээ нүдлээд чээжээр бичнэ. Ээж, аавтайгаа тоглоомын зааврын дагуу тоглоорой.

дүрлийлгэн улайлган шонтойлгон бумбайлган үрчийлгэн дэлдийлгэн

7. Самбар дээрх үгсийг нүдлүүлээд, чээжээр бичүүлээрэй. 8. Хүүхэдтэйгээ “жимийлцэж” тоглоорой. • • =

Тоглох заавар:

“Жимийлцье” шүлгийг чээжилнэ. Тоглож буй хүнтэйгээ дээрх шүлгээс 2 мөрийг хамт хэлээд, амьсгал авахгүй амаа жимийнэ. Жишээ нь, Нүдээ дүрлийлгэн Жимийлцье гэж хэлээд амьсгалаа түгжин амаа жимийнэ. Тоглогчдын хэн нэг нь амьсгал автал үргэлжилнэ. Нүүрээ улайлган Жимийлцье гээд дахин жимийнэ. Энэ мэт тоглосоор шүлгийг дуустал тоглоно. “н” –ийг зөв хэлж, амьсгалаа удаан түгжиж чадсан нь хожино.

9. Нөхөж бичсэнийг тулгаарай. тараг - тарга, баг - бага, тана - тан, хань - хан,

араг - арга, савна - саван,

10. Үгийг нөхөж бичих дасгалыг зөв хийсэн эсэхийг хариутай тулгаж хянаарай. Нөхөж бичих үгс: тараг-тарга, баг-бага, араг-арга, тан-тана, хань-хана, саван-савна Хүүхдүүд ээ, тараг сайн ууж байгаарай. Энэ жил манай мал тарга сайн авсан. Тэмцээнд манай баг түрүүлэв. Энэ миний бага дүү. Аргал түүхэд араг савар хэрэгтэй. Ажил хийхэд арга ухаан хэрэгтэй. Эмээ тан ууж байгаа. Цамцны өргөнөөс тана гэж зөвлөв. Дүүдээ хань болоод байж бай. Үлгэрийн хан хүүгийн тухай уншив. Гараа угаахдаа ариутгагч саван хэрэглэж байгаарай. Эсгий хийхэд эхлээд ноосоо савна.

12


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.