Монгол хэл 3-3. Ажил хийвэл... /эцэг, эх/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б. Лхамноржмоо

АЖИЛ ХИЙВЭЛ... МОНГОЛ ХЭЛ 3-3

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ГАРЧИГ АЖИЛ ХИЙВЭЛ... . . . . . . . . . . . . . . . . . . . 4 • Ихэр гурван торой . . . . . . . . . . . . . . . . 4 • Мөнгөтэй тогоог булсан шалтгаан . . . . 6 • ҮгИйн утгыг ойлгон зөв уншИж, бИчИж суръя . . . . . . . . . . . . . . . . . . . . . .7 • тэМдэглэж уншИж суръя . . . . . . . . . . . . 8 • ЦаМЦаа угааж хөглөсөн нь . . . . . . . . . . 10 • Цэвэрлэгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11 • Маргааш Маргааш. . . . . . . . . . . . . . . . . . . . 12

2


Санамж Энэхүү гарын авлагыг Монгол хэл III сурах бичгийн “Ажил хийвэл...” гэсэн номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх ашиглана. Гарын авлагын гол зорилго нь хүүхдийнхээ унших, бичих, ярих, сонсох чадварыг гэрээр хөгжүүлэхэд оршино. “Ажил хийвэл...” гэсэн номыг үзээд танай хүүхэд дараах чадварыг эзэмшинэ. Үүнд: • Эхийг уншиж, ойлгосноо ярих, бичих • Учрыг олж асууж, хариулах • Өгүүлбэрийг хувиргаж бичих • Шошго унших • Ойлгож унших • Үгийн утгыг ялгаж унших, бичих Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. • Тухайн чадварыг эзэмшүүлэхэд юу анхаарах талаарх зөвлөгөөг сайн уншаарай. • Эзэмших ёстой чадвараа эзэмшиж чадаж буй эсэхийг ажиглан, дэмжиж туслаарай. • Унших, бичих, ярих чадварт нь ямар ахиц гарч буйг сайн ажиглаарай. • Хүүхдэдээ байнгын урам өгч байгаарай. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгэж тавиарай. Энэхүү ном нь хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

3


АЖИЛ ХИЙВЭЛ... Ихэр гурван торой (үлгэр) Үлгэрийг унших явцад ойлгож унших, ойлгосноо ярих, бичих чадвараа хөгжүүлэх дасгал хийнэ. 1. “Ихэр гурван торой” гарчгийг уншиж, торойнуудын зургийг ажиглаад хүүхэд чинь ямар торойнуудын тухай унших талаар төсөөлснийг яриулаарай. 2. Хэсэг тус бүрийг уншаад ойлгосноо ярина. Гурван торой цаашид яаж амьдрах талаар юу гэж бодож байгааг нь доорх асуултын дагуу яриулаарай. Энэ нь хүүхэд бодлоо илэрхийлэх боломж юм. - Ямар торойнууд амьдарч байсан бэ?

- Ажилсаг ухаалаг Гох-гох, сагсуу Гух-гух, залхуу Гах-гах ихэр торой амьдарч байсан.

- Ажилсаг, сагсуу, залхуу гурван торой цаашид хэрхэн амьдрах бол?

- Торойнууд ямар, ямар байшин барьсан бэ?

Хүүхдэдээ асуултад хариулахын өмнө номынхоо 4 дүгээр хуудсанд буй зургийг ажиглахыг зөвлөөрэй. Хариу: - Гох-гох “Шуурга нэвтрэхгүй, чоно нураахгүй, бат бөх чулуун ханатай байшин” барив. - Гах-гах “Чулуу зөөх, шавар зуурах ядаргаа” гээд өвс навчаар байшин барив. - Гух-гух “чононоос айж бөөн төвөг удаад яах вэ” гээд мөчир цуглуулж байшин барив. Асуултад хэрхэн хариулахыг сонсон туслаарай. Яагаад мөчир, өвс навч, чулуугаар байшин барьсан гэж бодож буйг тодруулан яриулаарай.

4


3. Ойлгосон зүйлээ бичсэнийг нь тулгаарай. Торой

Ямар?

Ямар байшин барьсан.

Гух-гух

сагсуу

Мөчрөөр байшин барьсан.

Гах-гах

залхуу

Өвс навчаар байшин барьсан.

Гох-гох

ажилсаг

Чулуун ханатай бөх бат байшин барьсан.

4. Зургийг ажиглуулаад, хүүхдээрээ үлгэрийн аль хэсэг болохыг яриулаарай. 5. Үлгэрээс юу мэдэж авсныг яриулахдаа үйл явдлыг ярих биш ямар сургамж авсан бэ? гэдгийг яриулахыг хичээгээрэй. 6. Хүүхэд тань үлгэрээс ямар сургамж авснаа бичнэ. Нэгэн сурагчийн бичсэнийг уншиж өгөөд, дараа нь хүүхдээрээ бичүүлээд, харьцуулж үз гэж хэлээрэй. Нэгэн сурагчийн бичсэн нь:

Танай хүүхдийн бичих зай

Залхуурч болохгүй. Залхуурснаар юу болохыг ойлгосон. 7. Асуулт төлөвлөгөөний дагуу ярих нь тодорхой зорилго, дэс дараатайгаар бодол санаагаа эмх цэгцтэй илэрхийлж сурахад нь тус болно. Иймээс төлөвлөгөөний дагуу яриулахыг хичээгээрэй. Мөн хүүхэд төсөөллөө чөлөөтэй илэрхийлснээр ярих чадварт ахиц гарна. 8. Үгийн эсрэг ба ойролцоо утгыг бичсэнийг тулгаарай. Эсрэг утга Үг

Ойролцоо утга

залхуу

ажилсаг

ажилсаг

залхуу

хойрго

даруу

сагсуу

онгироо

тэнэг

ухаалаг

сэргэлэн

хичээнгүй

9. Өгүүлбэрийг хэрхэн дэлгэрүүлж бичсэнийг шалгаарай. Гох-гох чулуун байшин барьсан. Гух-гух нь сагсуу зантай гэнэ. Гох-гох бат бөх байшин барья гэж хэлсэн. Тэднийг өлөн чоно харжээ.

5


Мөнгөтэй тогоог булсан шалтгаан Энэ сэдвийн хүрээнд эхийг уншаад учир шалтгааныг олох асуулт асууж, хариулах чадвараа хөгжүүлнэ. Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? - Учир шалтгаан гэж юу болохыг эхлээд ойлгуулахын тулд өгүүллэгийн хэсэг тус бүрийн асуултыг хэлүүлж, хариулт авахыг хичээгээрэй. - Мөн тухайн хэсгийн талаар тодруулах зүйл байвал Яагаад? гэж асуугаарай. - Мөн учир шалтгааныг тодруулахын тулд Ямар учраас? Яах гэж? Учир нь юу вэ? асуултаар учир шалтгааныг тодруулж хэлүүлээрэй. 1. Өгүүллэгийг ойлгож уншихыг сайн сануулна. 2. Өгүүллэгийн хэсэг бүрийн учир шалтгааныг тодруулахын тулд хэсэглэн будсан байгаа. Хамгийн чухал нь хэсэг тус бүрийг уншиж, дор бүр нь ярина гэдгийг анхааруулаарай. 3. Өгүүллэгийг уншаад ойлгосноо хариулж бичнэ. Хариулж бичсэн зүйл, үг нэг бүрчлэн таарах албагүй. Хүүхэд өөрийн ойлгосноор бичнэ гэдгийг анхаараарай.

- Эхлээд юу болсон бэ?

- Дараа нь яасан бэ? - Эцэст нь юу гэж хэлсэн бэ?

Ядуу эмэгтэй юм оёж мөнгө олж түүгээрээ хоёр хүүгээ сургуульд сургаж байсан. Мөнгөтэй тогоо олсон ч эргүүлээд булсан.

Эмэгтэй хүүхдүүдээ сайхан өсгөжээ. Хүүхдүүдээ том болсны дараа нөгөө мөнгөний тухай ярьсан. Багаасаа бэлэн амьдралд өссөн бол сайн сурч, хөдөлмөрийн үр шимийг ойлгохгүй байх байсан гэж хэлсэн.

4. Аав, ээжээсээ хүүхэд тодруулах асуулт асуухад хариултыг хэлээрэй. Хүүхэд асуулт асууж чадахгүй байвал номынхоо загвараас санаа авахыг зөвлөөрэй. 5. Өгүүллэгийн учир шалтгааныг олуулахын тулд асуултад давтагдаж буй үгийг олж түүнд хариулахыг хичээ гэж хэлээрэй. Яагаад? гэсэн асуултад хариулснаар өгүүллэгийн учир шалтгааныг хэлэх болно. 6. Бичсэнийг нь тулгаж шалгаарай. Мөн хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс

6


“3-3-1“дасгалыг ажиллуулаарай. Эсрэг утга

Ойролцоо утга

ядуу-баян олох-хайх сайхан-муухай зовох-жаргах

инээх-баясах оёх-шидэх зарах-худалдах гайхах-алмайрах

7. Өгүүллэгийг хүүхдийн өөрийн бодлоор үргэлжлүүлэн яриулна. Харин өөр өөр хувилбартайгаар ярьж болно. Хүүхэд энэ санааг гаргахгүй бол ийм байвал яах вэ цааш нь үргэлжлүүлж ярь гээрэй. Тогоотой мөнгийг олоод хэрэглэсэн бол тэдний амьдрал ямар байх байсан бол............

Хүүхдүүд ээж шигээ ажил хийж хөдөлмөрийн үр шимийг мэдэрч амьдарсан бол....

8. Өгүүллэгээс ямар сургамж авсныг нь яриулахдаа хүүхэд яагаад тэгж бодсоныг нь хэлүүлнэ. 9. Хүүхэд юу ойлгосноо өөрийн бодлоор бичнэ. Номын баатруудын ярианаас санаа авахыг сануулаарай. 10. Мөнгөтэй тогоог булсан шалтгааныг хүүхдээр дүгнүүлж бичүүлээрэй. 11. Дүгнэж бичсэн үгийг уншаад зөвлөөрэй. Жишээ нь: Хүүхдүүддээ хөдөлмөрийн үр шимийг ухааруулах гэж мөнгөтэй тогоог булсан. Магадгүй мөнгөтэй тогоог булаагүй хэрэглэсэн бол бэлэн юманд дасч амьдралын утга учрыг ойлгохгүй байх байсан. 12. Ээжийн хэлсэн үгийг зөв олж, хуулж бичсэн эсэхийг тулгаарай. Ээжийн хэлсэн үг нь: Та нар багаасаа бэлэн амьдралд өссөн бол сайн сурч, хөдөлмөрийн үр шимийг ойлгож чадахгүй байсан гэж хэлжээ.

Үгийн утгыг ойлгон зөв уншиж, бичиж суръя Энэ чадварыг эзэмшүүлэхдээ дараах зүйлийг анхаараарай. Үүнд: - Унших, бичихэд болон утгын ялгаатай үгийг ялгаж сурах - Өөр, өөр асуултад хариулагдаж буйг мэдэх - Зөв уншиж, бичиж сурах

7


“х”-г ялгаж уншиж, бичье 1. Үгийг харьцуулан уншуулаад ямар ялгаа байгааг хэлүүлээрэй. Загварын дагуу бүлэглэн бичсэнийг тулгаарай. Хоолны савх байна. Ноос савах, эсгий хийхийг мэднэ. Хичээлийн хонх дуугарлаа. Айлд хонох боллоо. Аавын бүрх малгай том. Тараг бүрэх аргыг сурлаа.

Юу? савх хонх бүрх

Яах? савах хонох бүрэх

2. “х”-урдаа эгшигтэй, эгшиггүй байгаа хоёр үг өөр, өөр хэлэгдэж буйг ажиглуулж хэлүүлээрэй. Жишээ нь: савх- савах хонх-хонох - Урдаа эгшиггүй “х”-тэй үг юу? гэсэн асуултад, урдаа эгшигтэй “х”-тэй үг яах? гэсэн асуултад хариулагдаж байгаа ялгааг ажиглуулна. - Мөн тухайн үгийн утгын ялгааг хэлүүлж, өгүүлбэр зохиолгоорой. Хүүхэд үгийн утгыг мэдэж байвал өгүүлбэр зохиож чадна. 3. Загварын дагуу ажилласныг тулгаарай. Яах? гэсэн асуултад үгээ зөв олсон эсэх нь хамгийн чухал юм шүү. Мөн үгийн утгаа мэдэж байвал холбоо үг зөв үүсгэнэ. Юу? харх торх нялх сэрх

Яах? харах торох нялах сэрэх

том харх модон торх нялх хүүхэд сэрх ямаа

алсыг харах нүдэнд юм торох тос нялах унтаад сэрэх

4. Өгүүлбэрийг гүйцээж бичсэнийг шалгаарай. Зөв нөхсөн үгийг тодруулсан. Нүүрээр гарах толбыг сэвх гэдэг. Буузны тагийг авч сайн сэвэх хэрэгтэй. Нялх хүүхдийн живхийг ойр ойрхон сольдог. Усанд живэх шахлаа. Оёдолчин дээлээ хавах боллоо. Анчид ойд хавх зүүлээ. 5. Юу? гэсэн асуултад хариулагдах (торх, өрх) гэсэн хоёр үгийг будсан бол зөв хийжээ. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “3-3-2“ дасгалыг ажиллуулаарай.

Тэмдэглэж уншиж суръя

1.Тэмдэглэж унших зүйлээ хүүхэд өөрөө сонгоно. Тэмдэглэсэн зүйлийг яагаад тэмдэглэсэн учрыг тайлбарлуулж, хүүхэдтэйгээ ярилцаарай. Жишээ нь: Ойлгогдохгүй хэсгийг тэмдэглэж уншиж болно. Бусдаас асуух зүйлээ тэмдэглэж уншиж болно... гэх мэт

8


2. Хүүхдийн тэмдэглэж уншсан үг нь утгыг нь сайн мэдэхгүй үг нь байгаа. Хүүхэд уншихад хэцүү, урт үгийг ч харандаагаар зурж тэмдэглээд уншиж болно. Тэмдэглэж уншсан үгийн утгыг бусдаас асууж ярилцана. 3. Уншихад хүнд гэж санасан үгээ тэмдэглэж уншсан бол яаж унших аргыг зааж зөвлөөрэй. Жишээ нь: заримдаа - за-рим-даа боловсруулж - бо-ловс-руулж килограмм - кило-грамм хадгалах - хад-га-лах цэвэрлэх - цэ-вэр-лэх хөдөлмөрийг - хө-дөл-мө-рийг 4. Мэдээллээс хэрэгтэй зүйлээ сонгон давтан уншихаар нь яагаад энэ хэсгийг давтан уншсаныг тайлбарлуулаарай. Жишээ нь: Миний сонгож давтан уншсан хэсэг нь хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө байгаа учир би тэмдэглэж давтан уншлаа. Хатсан талхаар юу хийж болох вэ? Бага зэрэг тостой хайруулын тавагт хэрчсэн талхаа шарлатал хайрна. Талхан дээрээ хэрчим хиам, хамгийн дээр нь өндөг тавиад 3-5 минут шарах шүүгээнд жигнэнэ. Цагаан талхыг хар талхтай хамт хадгалбал амт нь мууддаг. Талхыг битүү саванд алим, эсвэл арилгасан төмстэй хамт хадгалбал хатдаггүй. 5. Мэдээллийг анхааруулах өгүүлбэр болгон хувиргасныг тулгаарай. Хатсан талхыг битгий хаяарай! Бага зэрэг тостой хайруулын тавагт хэрчсэн талхаа шарлатал хайрна шүү! Хэрчим хиам тавьж, дээр нь өндөг тавиад 3-5 минут шарах шүүгээнд жигнэнэ шүү! Цагаан талхыг хар талхтай хамт хадгалбал амт нь мууддаг гэдгийг мэдэж аваарай! Талхыг битүү саванд алим, эсвэл арилгасан төмстэй хамт хадгалбал хатдаггүй юм шүү! 6. Загварын дагуу өгүүлбэрийг гүйцээж бичсэнийг шалгаарай. Талх

хийдэг.

Ээж

талх

хийдэг.

Ээж

амттай

талх

хийдэг.

Миний

ээж

амттай

талх

хийдэг.

9


Цамцаа угааж хөглөсөн нь Энэ сэдвийн хүрээнд унших, ярих, бичих чадвараа хөгжүүлэх ялдамд хувцасны шошгыг ойлгох, хэрэглэх дасгал хийнэ. Хэрхэн ажиллах вэ? • Шошго гэж юу болохыг мэдэх • Шошгыг уншиж ойлгох • Шошгыг хэрэглэж сурах 1. Шошго гэж юу болохыг асууж ярилцаарай. Хувцасны дотор талд тэмдэглэгээ хийсэн жижиг шошго байдгийг үзүүлээрэй. 2. Эхийг уншаад асуултын дагуу яриулаарай. 3. Маралмаад юу тохиолдсон хэрхэн туслах талаар хэлүүлээрэй. Хүүхэд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байвал сайн. 4. Маралмаагийн цамцан дээр байгаа шошгоны тайлбарыг хэлж өгөөрэй.

Гараар угаана.

Цайруулагч хэрэглэж болохгүй.

Машинаар угааж болохгүй.

Тохируулгыг 1 цэг дээр тавьж индүүднэ.

Хими цэвэрлэгээнд өгч болно.

5. Өөрийнх нь хувцас дээр ямар шошго байгааг хэлүүлээрэй. 6. Тэмдгийг цамцны шошгон дээр байна, байхгүй гэж хэлүүлэхдээ биш тайлбарлуулах нь чухал шүү.

гараар угаах бүлээн усаар угаах индүүдэж болохгүй

10

мушгиж болохгүй угаалгын машинд угааж болохгүй


7. Дараах шошгон дээрх тэмдэгний тайлбарыг хэрхэн бичсэнийг тулгаж хянаарай. - Гараар угаана.

- Индүүдэж болохгүй.

- Бүлээн усаар угаана.

- Мушгиж болохгүй.

8. Ноолууран бүтээгдэхүүн угаах зааврыг уншаад ойлгосон зүйлийг нь яриулаарай. 9. Мэдээллээс өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ тэмдэглэж уншихыг зөвлөөрэй. Цэвэрлэх заавар Угаахдаа угаалгын нунтаг ашиглахгүй. Зориулалтын шингэнээр угаана. Хүйтэн усаар угаана. Халуун усаар угаавал ноолуур агшдаг. Усанд дэвтээж угаана. Үрж угаахгүй. Мушгиж болохгүй. Дэлгэж хатаана. Өлгөж хатааж болохгүй.

Цэвэрлэгч Энэ сэдвийн хүрээнд шүлгийн утгыг ойлгож, уран тод унших чадвараа хөгжүүлнэ. Энэ чадварыг хэрхэн эзэмших вэ? • Шүлгийн утга санааг ойлгож унших • Шүлгийг тод чанга, дууны өнгөө тохируулж, уншиж сурах дасгал хийнэ. 1. Шүлгийг бадаг бадгаар нь уншуулаад, юуны тухай байгааг яриулаарай. 1-р бадаг: Цэвэрлэгч суух завгүй зүлгэж цэвэрлэдэг талаар бичжээ. 2-р бадаг: Хаясан цаасыг түүж, шалны алчуур норгож, шатны гишгүүр цэвэрлэдэг тухай бичжээ. 3-р бадаг: Эрдмийн ордон цэвэрхэн гялалзаж байдаг тухай бичжээ. 4-р бадаг: Хүүхдийн гаргасан мөрийг тэр дор нь арчиж арилгадаг тухай бичжээ. 2. Шүлгийн тодруулсан үгийг давтан уншуулаад ажиглуулаарай. Нүдлүүлчихвэл чээжлэхэд хялбар болно. Мөн төгсгөл нь давтагдаж буйг ажиглуулаарай. 3. Сургуулийн цэвэрлэгч юу хийдэг, хүүхдүүд хэрхэн ханддаг талаар ажиглаж мэдсэн зүйл байвал яриулаарай. 4. Шүлгийн утга санааг ойлгосныг нь өөрийнх нь үгээр бичүүлээрэй. 5. Яадаг вэ? гэсэн асуултад хариулагдах үгийг нөхөж бичээрэй. Суух завгүй яадаг вэ? Цаг ямагт яадаг вэ?

11


Эргэн тойрноо яадаг вэ? Эрдмийн ордон яадаг вэ? Суух завгүй зүтгэнэ Цаг ямагт зүлгэнэ Эргэн тойрноо цэвэрлэнэ Эрдмийн ордон гялалзана 6. Цэвэрлэгчид тусалж болох санааг нь дэвтэрт нь бичүүлээрэй. 7. Ярих төлөвлөгөөний дагуу яриулна. Цэвэрлэгээ хийхэд юу хийж чадахаа жагсаан бичээрэй. 8. Нүдлэх үгийг сайн ажиглуулж нүдлүүлээд, чээжээр бичүүлээрэй.

Маргааш маргааш 1. Эхийг бүхлээр нь уншуулна. 2. Будагдсан хэсэг тус бүрийг уншуулж, дор бүр нь утгыг нь яриулна. 3. Хэсэг тус бүрийн утгыг яриад гарчиг өгнө. Гарчиг заавал доор бичсэнтэй таарах албагүй. Хүүхэд өөрөө бодож гарчиг өгнө. Харин чи яагаад ийм гарчиг өгсөн бэ? гэж тайлбарлуулах нь зүйтэй. Залхуу үнэгний тухай

Үерт урслаа

Намрын хяруунд хайрагдсан төмс

Цасанд дарагдлаа

4. Үнэг яагаад орох оронгүй болсныг тайлбарлан бичүүлээрэй. Хүүхэд өөрийн ойлголтоор тайлбараа бичнэ. Жишээ нь: Маргааш маргааш гэж залхуурч бусдын үгийг үл тоомсорлосноос болсон гэх мэт.

5. Зүйр үгийн бичсэнийг тулгаарай. Ажил хийвэл Ам хөдөлнө Алхайрч суувал Амьдрал доройтно

12

Орох оронгүй болов


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.