Монгол хэл 2-1. Би /эцэг, эх/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

БИ МОНГОЛ ХЭЛ 2-1

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Б.Лхамноржмоо

Улаанбаатар 2014

1


ГАРЧИГ 1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ . . . . . . . . 4 2. МИНИЙ НАЙЗУУД . . . . . . . . . . 11 3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ . . . . . . . . 14

2


Санамж Энэхүү гарын авлагыг Монгол хэл 2-1, “Би” хэмээх номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх ашиглана. Энэ номын гол зорилго нь хүүхдээ гэрээр нь зөв унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэхэд оршино. “Би“ сурагчийн ном нь “Би- миний гэр бүл”, “Миний найзууд”, “Миний нөхөрлөл” гэсэн гурван бүлэгтэй. Та хүүхдийнхээ хурдад тохируулан хичээлийг нь хийлгээрэй. Нэг хуудсыг нэг цагт багтаах албагүй шүү. Хүүхэд эхлээд хичээлээ хийж чадах болсны дараа хэд, хэдэн дасгал хийлгэж болно. Энэ номыг нэг сар гаруй хугацаанд үзэхээр баримжаалсан юм. Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд: • Өдөр бүр 30-40 минут хичээллэх тогтсон цагтай болж, түүнийгээ хүүхэдтэйгээ тохироод ягштал баримтлаарай. Өглөө 10.00-10.30 хүртэл хичээллэнэ гэж тохирсон бол тэр цагтаа өөрийнхөө ажлыг зохицуулж бэлэн байхаас гадна хүүхдээ бэлэн байлгаж заншаарай. • Хүүхэд дуртай цагтаа суугаад хичээлээ хийх ширээ сандал, хичээлийн хэрэглэлээ тавих тавиур гаргаж, гэртээ сургалтын уур амьсгал бий болгоорой. Гэр бүлийн бүх гишүүд суралцагч-хүүхдэд хүндэтгэлтэй хандаж саад болохгүй байхыг хичээгээрэй. Гэрт сургууль ажиллаж байна, манай хүүхэд багшаар биш ээж ааваараа заалгаад, бараг бие даагаад суралцаж байна гэж маш их ач холбогдол өгч дэмжээрэй. Хамгийн гол нь хүүхдэд итгэл төрүүлэх, өөртөө хэрэгтэй юм хийж байна, би чадна гэсэн сэтгэл бий болгох нь чухал. • Унших чадварыг хөгжүүлэхийн тулд унших явцад нь сайн тусалж байгаарай. • Уншсан зүйлийнхээ тухай ярьж сурахын тулд ойлгож унших, ойлгоогүй буюу дутуу ойлгосон бол давтан уншуулах арга хэрэглээрэй. Тэгээд эхийн утга санааг бүрэн зөв гарган хариулан бичиж буй эсэхийг сайн хянаж тусалж байгаарай. Бичих чадварыг хөгжүүлэхийн тулд өгөгдсөн загварын дагуу бичих, нөхөж бичих, хуулан бичих, гүйцээж бичих аргыг хэрэглээрэй. • Ярих, сонсох чадварыг хөгжүүлэхийн тулд уншсан үг, өгүүлбэр, эхийн утгыг хэрхэн ойлгосныг яриулах, эцэг эхийн нэмж хэлснийг сонсох, санал солилцон ярилцахад ахиц дэвшил гарч буй эсэхийг ажиглаж тусалж байгаарай. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

3


1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ 1. Хүмүүс яагаад өөр, өөр нэртэй байдаг талаар хүүхдийнхээ бодлыг яриулаарай. 2. Мэдээллийг уншаад хүүхдэдээ ярьж өгөөд, дараа нь ярилцаарай. Нэр өгөхийн учир Хүүхдэд нэр өгөхөд “Дуудах нэр хүний нэг насны амны хишиг буян заяанд нөлөөтэй” гэдэг. Нэр эзнээ төлөөлж, эзнээ илэрхийлдэг. Зарим хүүхдийн нэрийг богиноор, эсвэл өөр нэрээр дууддаг нь дом цээртэй холбоотой. Эрэгтэй хүүхдэд Лхагва, эмэгтэй хүүхдэд Баасан гарагт нэр өгвөл өлзийтэй. Ням, Мягмар, Бямба гарагт нэр өгдөггүй уламжлалтай. Хүүхдийн аав хүүхдийнхээ нэрийг охин хүүхдийн зүүн чихэнд, хүү бол баруун чихэнд гурван удаа шивнэж хэлдэг. “Нэр хугарахаар яс хугар” хэмээн нэгэнт дуудах нэртэй бол муугаар бүү дуудуулаасай гэж эрхэмлэдэг. Д.Нямдаваа “Уншихгүй байж болохгүй” 3. “Нэр” шүлгийг унших явцад дараах зүйлийг анхаарч туслаарай. а. Уншуулахдаа: • Шүлгийн утгыг ойлгосон эсэхийг асуултын дагуу яриулах • Шүлгийн давтагдаж буй үгийг ажиглуулах. Энэ нь чээжлэхэд хялбар байх болно. • Шүлгийн утга санааг яриулах. Утгыг нь ойлговол амархан чээжилнэ. б. Шүлгийг чээжлүүлэхдээ • Уран тод унших • Жүжиглэн унших • Хөдөлгөөн оруулж унших • Ойлгосны дараа чээжлэх аргыг хэрэглээрэй. 4. Гэр бүлийн гишүүд, төрөл садангийн талаар ярих дарааллын дагуу чиглүүлж, ярьж байгааг нь ажиглаж туслаарай. Жишээ нь: • Өөрийгөө танилцуулахдаа зөвхөн нэрээ хэлээд өөр зүйл хэлэхгүй байна уу, гэдгийг Ярих дараалал анхаарах, • Өөрийнхөө тухай • Товчхон танилцуулж байвал төрсөн сар, өдөр, орд, юу сонирхдог талаар нэмж • Аав, ээжийнхээ тухай • Ураг төрлийнхөө тухай ярилцаарай. • Бас ах дүүсийнхээ талаар ярилцаарай. - нэр Жишээ нь: Болдбаатар ах нь аавын чинь эгчийн - эрхэлдэг ажил хүүхэд учир аавын, Цэцгээ эгч нь ээжийн чинь - юу сонирхдог дүүгийн хүүхэд учир ээжийн талын хамаатан гэж хэлж өгөөрэй. Хүүхдүүд ихэвчлэн манай хамаатан ах, эгч гэж мэдэхээс өөр тодорхой зүйл мэддэггүй.

4


5. Өгөгдсөн загварын дагуу бичүүлэх дасгал даалгаврыг хэрхэн нөхөж бичсэнийг шалгаарай. Өөрийн танилцуулгын загварыг нөхөж бичихэд хүний нэрийг том үсгээр бичнэ гэдгийг анхааруулаарай. Намайг...............................................овогтой ....................................гэдэг. Миний аавын нэрийг.......................................гэдэг. Харин миний ээжийн нэрийг..................................гэдэг. Би ...................................ны ордонд төрсөн. Би ..............................унах дуртай

6. Гэрийн хаягаа бичиж сурах загвар нь А, Б, В гэсэн гурван өөр загвар байгааг анзаарсан уу? А загвар - нийтийн орон сууцанд амьдардаг хүүхдийн хаяг Б загвар - гэр хороололд амьдардаг хүүхдийн хаяг В загвар - баг, хороонд амьдардаг хүүхдийн хаяг байгаа. Хаягаа бичээд найз болон таньдаг ах дүүгийн хаягаа бичвэл гурван загвар тус бүрийг бичиж сурна гэсэн үг. 7. Өөрийн сум, багийн тухай хүүхэд хэр зэрэг мэдэж байгааг хэлүүлээд дараа нь эцэг эх нэмж хэлэх зүйл байвал нэмж хэлж өгөөрэй. Жишээ нь: Баг, хорооны засаг дарга, өөр ямар нэртэй баг, хороо байдаг, бусад баг, хорооноос юугаараа онцлог давуу талтай гэх мэт.

Нүдлэх үг: баг, хороо, сум, дүүрэг, аймаг

8. Нүдлэх үгийг сайн нүдлүүлээд, чээжээр бичүүлж шалгаарай.

Миний садан төрөл 1. Аав, ээжийн садан төрлийг юу гэж хэлдгийг мэдсэн эсэхийг загвар бөглүүлж бичүүлнэ. Мөн түүнчлэн аавын талын хамаатан авга, ээжийн талын хамаатан нагацуудын талаар мэддэг болоход нь туслаарай.

Нүдлэх үг: авга нагац

2. Авга, нагацынхаа нэрийг зөв бичсэн эсэхийг шалгаарай. Шалгахдаа: • Аавын хамаатан, ээжийн хамаатнаа ялгаж чадсан эсэх • Хүний нэрийг том үсгээр бичсэн эсэхийг хараарай. Аавын талын төрөл саданг..............гэнэ. Ээжийн талын төрөл саданг..............гэнэ. 3. Нүдлэх үгсийг чээжээр бичүүлж шалгаарай.

5


Аавын аяга 1. Аавын аягыг хэрхэн дээдэлдэг ёс байдаг талаар яриулаарай. Мөн малгай, бүсийг яагаад дээдэлдэг талаар мэдээллээс хэлж өгөөрэй. Бүс: Монголчууд бүсээ хуучирлаа гэж хаядаггүй “Бүтэх төрийн бүс” хэмээн дээдэлдэг. Олс дээс шидмэс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж хэмээдэг. Бүсээ тайлаад очир зангидаж тавьдаг. Малгай: Мандах төрийн малгай гэж хүндэтгэж нэрлэдэг. Малгайг зөв өмсөж айлд зочилдог нь хүндэтгэл юм. 2. Зүйр үгийг хуулж бичихдээ доорх аргыг зөв хэрэглэж буй эсэхийг хянаж туслаарай. Мөн хэр цэвэрхэн бичиж буйг ажиглаарай. Хуулан бичих заавар: • Хоёр, хоёр үгээр нь нүдэлж бичих • Мөр, мөрөөр нь нүдэлж бичих • Зүйр үгээ бүтнээр нь нүдэлж бичих 3. Нүдлэх үгийг чээжээр бичүүлээрэй. Ялангуяа билэг гэдэг үгийн билэг, и- гээр бичсэн эсэхийг хянаж нүдлүүлээрэй.

Цээний цэцэг 1. Эхийн гарчгийг эхэлж уншаад юуны тухай унших талаар таамаглан бодсоныг нь эхлээд асуугаарай. 2. “Цээний цэцэг” эхийг уншиж асуултын дагуу ярьж сурахад нь туслаарай. Асуултын дагуу ярьж сурахдаа: • Эхээ сайн ойлгож уншихыг анхааруулна. • Асуултад хариулж чадахгүй байвал дахин уншихыг зөвлөөрэй. • Ойлгохгүй зүйлээ тодруулж асуудаг болоход анхаараарай. Надмид хүү халгайд түлэгдсэн учрыг өөрийн ойлгосноор тайлбарлуулахыг хичээгээрэй. Хамгийн чухал нь эхээс ямар сургамж авах талаар яриулах нь чухал шүү. Мэдэхгүй зүйлээ заавал асууж тодруулж байх. Хоосон мэдэмхийрч болохгүй юм байна гэдгийг ойлгосон байх.

Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд 1. Эхийг уншихаас өмнө “Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд” үгийн утгыг өөрийн

6


үгээр нь тайлбарлуулах. Эцэг эх өөрийн санаагаа бас хэлж хамтарч ярилцаарай. 2. Эхийн утга санааг асуултын дагуу ярих дасгал нь эхийг бүрэн гүйцэт ойлгодог болгоход сайн талтай. Асуулт бүрийн хариултыг хэлж чадаж буй эсэхийг хянахын тулд эцэг эх, өөрөө эхийг уншиж ойлгосон байвал сайн. Тэгвэл хүүхдийн зөв буруу ярьж буйг хянахад тус болно. 3. Асуултын дагуу хариулж чадахгүй байвал дахин уншуулаарай. Бэлэн хариулт хэлж өгөхийг аль болох татгалзаарай. Өөрөөр нь асуултын хариултыг олуулбал сайн. 4.Ээжийгээ Үлгэрээсхайрлах, ямар су үш хэрэгргамж авч болох талаа р бичүүлж шалгаарай. шунаж болохгүй гэсэн санааг гаргасан эсэхийг шалгаарай.

Эрээн алчуур 1. Ээжийнхээ ачийг хариулах талаар юу бодож явдаг талаар яриулаарай. “Эрээн алчуур” эхийн асуултад хэрхэн хариулж бичсэнийг нь шалгаарай. Зөв бичгийн алдааг битгий тооцоорой. Эхийн утга санааг ойлгосон эсэх нь хамгийн чухал шүү. Асуулт бүрийн хариултыг хэрхэн хариулсныг шалгаад дутуу бичсэн байвал гүйцээж бичихийг зөвлөөрэй (Хариултыг уншаарай). • Шүүдрийн дусал түүж ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулж болох талаар хэлсэн. • Хувин бариад шүүдрийн ус түүсэн. • Шүүдрийн дусал түүж чадаагүй, ээжийнхээ ачийг хариулж чадахгүй болсондоо уйлсан. • Хоосон хувингаа бариад эргэтэл чоно зогсож байсан. • Охиныхоо дууг мэдэрсэн. Тэгээд галын хайчаа авч, жов гэтэл чоно яваад өгсөн. • Эвий бяцхан үр минь ээждээ хүрээд ирсэн хойно шүүдрийн дуслаар чанасан цайг чинь ууснаас ялгаагүй. 2. Талархал бичүүлээрэй. Талархал бичих заавар аргачлалыг сайтар мөрдөхийг зөвлөөрэй. Талархал бичихдээ: Ээждээ бичсэн талархлыг зааврын • Хэнд бичихээ сонгох дагуу бичсэн эсэхийг уншиж • Юуны учир талархаж байгаагаа зөвлөөрэй. бичих Өгөгдсөн загварыг зөв гүйцээж бичсэн эсэхийг хянаарай. • Он сар өдөр Талархал ...................... тандаа Надад зааж............................................................байдагт чинь баярлаж .................. ..................................................илэрхийлье. ...............................

7


Яагаад энэ талархлыг бичих болсон шалтгааныг тодруулж яриулаарай.

Манай гэр бүл 1. Гэр бүлийнхээ талаар бичсэн загварыг сайтар ажиглуулж, уншуулах хэрэгтэй. Хүүхэд гэр бүлийнхээ тухай өмнө нь ярьж байсан бол одоо бичнэ. Бичих явцдаа өгүүлбэрийн эхний үсэг, хүний нэрийг том үсгээр бичиж байгаа эсэхийг ажиглаарай.

Ижил үг олон бичиж болохгүй юм байна. Нэмж бичиж болно. Өгүүлбэрийн төгсгөлд цэг бичнэ.

2. Гэр бүлийнхээ тухай бичихдээ өгүүлбэр ба хүний нэрийг том үсгээр эхэлж бичиж байгаа эсэхийг хянаарай. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-1-1” дасгал ажлыг хийлгээрэй.

Өгүүлбэрийн эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Хүний нэрний эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Ах дүү гурвын эв нэгдэл 1. Гэр бүлийн гишүүдээс ах, дүү нарынхаа тухай танилцуулна. Өөрийн ах дүүтэйгээ хэр эв найртай байдаг талаар яриулаарай. Бие биенээ хэр хүндэтгэж харьцдаг талаар хэлүүлээрэй. Чиглүүлэх асуулт: • Дүүгээ яаж асардаг, дүүдээ хэрхэн тусалдаг вэ? • Ах эгчтэйгээ хэрхэн хүндэтгэлтэй харьцдаг вэ? • Хааяа муудалцах үе гарч байсан уу? гэх мэт 2. Эхийн утга санааг ойлгон асуултын дагуу хариулж ярина. Эхийн утга санааг сайн ойлгохгүй байвал давтан уншихыг зөвлөөрэй. 3. “Эв нэгдэл” үгийн утгыг тайлбарлан бичсэнийг уншуулаарай.

8


4. Асуултын дагуу хариулж бичихдээ үйл явдлын дэс дарааг хэрхэн анзаарч хариулж бичсэнийг анхаараарай. Хүүхэд өөрийн санаа бодлоо нэмж бичсэн байвал сайшаагаарай.

Өөрт тохиолдсон явдлаа ярих

1. Өөрт тохиолдсон явдлаасаа эргэн санаж, түүнийгээ бусдад ярих даалгавар гүйцэтгэнэ. Өөрт тохиолдсон явдлын жишээг номын зургийг харуулан сануулаарай. Гэхдээ тохиолдсон явдлаасаа аль болох хөгжилтэй зүйлийг сонгон ярихыг зөвлөөрэй. Хүүхдийн ярих чадварыг хөгжүүлэх эхний алхам нь өөрт тохиолдсон явдлыг яриулах байдаг. Учир нь хүүхэд өөрт тохиолдсон явдлаа сайн ярьдаг, дуртай ярьдаг. Ярих сонирхолтой байх болно. 2. Өөрт тохиолдсон явдлаа ярихын тулд өгөгдсөн загварыг ашиглаж буй эсэхийг анхаарч ажиглаарай.

хэрэглэх үг, хэллэг

Нэг өдөр ..................ийм нэг явдал болсон юм. Хамгийн сонирхолтой нь...................гэж билээ. Түүнээс хойш .....................ойлгож авсан.

тийм юм болсон, тэгж билээ, сүүлд бодсон чинь тэгэх ёсгүй байж, түүнд баярласан, талархаж явдаг, түүнээс санаа авсан гэх мэт үг хэрэглэнэ. Бөжинд тохиолдсон явдал 1. Бөжинд тохиолдсон явдал эхийн утга санааг хэрхэн ойлгосон болохыг яриулаарай. Асуулт нэг бүрт хэрхэн хариулж буйг хянахдаа эцэг эх та өөрөө эхийг уншихаа мартуузай. 2. Эхийн утга санаанаас ээжийнхээ үгэнд орж байх, бөжин хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдэж түүнийг хэлж чадаж байвал эхийн утга санааг ойлгосон байна гэсэн үг. 3. Асуултын хариултыг аль болох өөрийн үгээр тайлбарлаж бичиж сургахыг хичээгээрэй. Хэрвээ би бөжингийн оронд байсан бол.................................................................. 4. Бөжинд ямар зөвлөгөө өгч болох талаар бодож зөвлөгөө бичүүлнэ.

9


Идэх луувангаа угааж хэрэглэх

Оо, сойз хэрэглэх

Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

Шүдээ тогтмол угаах

Энэхүү зөвлөгөөг бичихээр бол лууванг яагаад угаах ёстой, яаж угаах талаар бичихийг зөвлөөрэй. 5. Эр, эм үгийг хэрхэн бүлэглэн бичсэнийг тулгаарай. Бөжин, оо, сойз, шүд, эмч, лууван, дэгдэж, угааж, цэвэрлэж, соотон

эр үг (а, о, у) соотон, оо, сойз, лууван, угааж

эм үг (э, ө, ү ,и) дэгдэж , бөжин , шүд , эмч, цэвэрлэж

Өөрт тохиолдсон явдлаа бичих 1. Өөрт тохиолдсон явдлаа ярихдаа хамгийн хөгжилтэйг сонгож ярьсан. Түүнийгээ одоо бичиж сурна. “Бөжинд тохиолдсон явдал”-аас санаа авч болно. Тэгэхдээ загварыг ашиглаарай. 2. Загварыг ашиглахдаа хэрхэн засаж сайжруулсныг ажиглаж ашиглаарай.

Тохиолдсон явдлаа бичих дараалал • • • •

Төсөөлөн бодох Төсөөлсөн зүйлээ бичих Бичсэн зүйлээ хянаж, орхигдсон зүйл байгаа эсэхийг шалгах Өгүүлбэрийн эхлэл, хүний нэрийг том үсгээр бичсэн эсэхээ хянах

10


Өөрт тохиолдсон явдлаа бичих аргачлал дарааллын дагуу бичиж буй үгүйг харж зөвлөөрэй. 3. Өөрийгөө үнэлээрэй хуудсыг хүүхэд өөрөө бие дааж хийж чадна. Учир нь өмнө үзсэн бүх зүйлийг багцлан нэгтгэж, асуулт даалгавраар оруулсан байгаа. Харин эцэг эх та хэр хийж буйг ажиглаж, хүүхдээсээ асууж тодруулаарай.

2. МИНИЙ НАЙЗУУД 1. Хичээлийн хэрэглэлийн зургийг ажиглуулж, тухайн зүйлийг юунд ашигладгийг хэлүүлээрэй. Зураг харж ярьж тайлбарлах нь ярих чадварыг хөгжүүлэх нэг алхам учир зурган дээр сайн яриулаарай. 2. Хичээлийн хэрэглэлийн нэрийг зөв бичсэн эсэхийг тулгаж шалгаарай. үзэг , харандаа, будаг, баллуур, ном, дэвтэр, хайч, үдээс, шугам, цүнх, үзэгний сав, баримлын шавар, усан будаг, бийр, өнгийн цаас

3. Хичээлийн хэрэглэлийг нэрлэхээс гадна нэрийг нь зөв бичиж сурна гэдгийг анхаараарай. 4. Загварыг сайн ажиглуулж, эр, эм эгшгийг эрэгтэй, эмэгтэй хүүхдийн зурагтай зэрэгцүүлэн байрлуулсан учир эр, эм үгийг хялбар ялгадаг болно.

а,о,у э,ө,ү,и

цүнх, үзэг, дэвтэр, үдээс, үзэгний, бийр, өнгийн

харандаа, будаг, баллуур, хайч, шугам, сав, баримлын шавар, усан будаг, цаас

Хичээлийн хэрэглэлийг эр, эм үгээр ялгаж бичсэнийг тулгаж үзээрэй. 5. Оньсогыг таалгахдаа яагаад тэгж таав гэж өөрөөр нь сайн тайлбарлуулбал оньсогыг тааж сурна. Өөрөө түүнийгээ уншдаггүй мөртлөө Өврөөрөө дүүрэн номтой явдаг (цүнх) Оньсогын утгыг сайн ойлгож таадаг болгох хэрэгтэй. Жишээ нь: Өөрөө түүнийгээ уншдаггүй мөртлөө гэхээр – лав хүн биш гэж бодох.

11


Өврөөрөө дүүрэн номтой явдаг гэхээр – ном хийдэг сав байж болно гэж бодох. Ийнхүү эргэцүүлэн бодож оньсогыг таалгаж сургаарай.

Ном 1. Шүлгийн утга санааг сайн ойлгож уншуулаарай. Шүлгээ ойлгосныг нь яриулаарай. 2. Шүлгийг аль болох зөв уншуулж сургаарай. “Номоо хайрлана” шүлгийн тодруулсан үгийн ард зогсолт хийж унших дасгал хийлгээрэй.

Шүлэг чээжлэх арга • Шүлгийн утгыг ойлгож унших • Хоёр, хоёр мөрөөр нь унших • Давтагдаж буй үгийг ажиглах • Тодруулсан үгийн ард зогсолт хийж унших

3. Шүлгийг чээжлэхдээ чээжлэх аргачлалыг сайн хэрэглээрэй. Хоёр, хоёр мөрөөр нь давтан уншиж чээжлээд, чээжилсэнээ харалгүй бичиж үзвэл сайн тогтооно гэдгийг зөвлөөрэй. 4. Шүлгийн утга санааг хэрхэн ойлгосон талаар асуултад хариулж бичүүлээрэй. Бичсэн хувилбар нь: - Номоо үрчийлгэж, нугалж, хиртүүлж болохгүй. - Номтой нөхөрлөвөл эрдэмтэй, ухаантай хүн болно. Хүүхэд өөрийн үгээр ойлгосноо хариулж бичвэл сайн. 5. Шүлгийн эхний бадгийг эр, эм үгээр нь ангилж бичүүлнэ. Энэхүү дасгал нь эр, эм үгийг ялган таних дасгал учир сайн хийлгээрэй. Олон дасгал хийж байж эр, эм эгшгийг ялгадаг болдог. Эр, эм эгшгийг зөв ялгаж бичсэн хариутай хүүхдийнхээ бичсэнийг тулгаж хараарай. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-1-2“ дасгалыг ажиллуулаарай. эр үг нугалж, урахгүй, номоо, хайрла, норгож, бохирдуулахгүй

эм үг үрчийлгэж, хиртүүлж

6. Оньсого таадаг аргаа хэрэглээрэй. Тал нь цагаан Тариа нь хар (ном ) 7. Шүлгийг чээжээр уншуулаарай.

12

Хэмжээгүй үнэт эрдэнэ Хэнд ч хэрэгтэй эрдэнэ (ном )


Ном унших соёл 1. Эхийг уншаад зөвлөмжийн дагуу ойлгосныг нь яриулаарай. Мөн ном зөв унших аргаас суралцаж, хэрэгжүүлэхийг зөвлөөрэй. Номоо гамтай хэрэглэх ёстойг, хэвтэж ном уншиж болохгүйг хэлж ойлгуулаарай. 2. Зүйр үгийн утгыг ойлгож өөрийн үгээр тайлбарлах, зөв байрлуулах дасгалууд байгааг анхаарч загварын дагуу хийлгээрэй. Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй

Нүдлэх үг: эх - эх орон, эх адаг их - арвин их

Мэддэгт мэргэн цоохор Мэддэгүйд эрээн цоохор 3. Нүдлэх үгийг сайн уншуулж чээжээр бичүүлээрэй. Мөн эх, их гэсэн үг сонсоход ойролцоо сонсогдох боловч утга нь өөр болохыг тайлбарлаж өгөөрэй. 4. Оньсогыг таалгаарай. Нуруун дээрээ нугалаастай Нугас нь ардаа шидээстэй. Төгс мэргэн билигтэй Төгөлдөр эрдэнийн өглөгтэй.

Тэр юу вэ? (ном)

эр үг

эм үг

нуруун, нугалаастай, нугас нь, ардаа

дээрээ, шидээстэй, төгс, мэргэн, билигтэй, төгөлдөр, эрдэнийн, өглөгтэй

Дэвтэр 1. Асуултын дагуу ярихын тулд эхийг сайн ойлгож унших, ойлгосноо, өөрийн үгээр ярьдаг болгохыг зөвлөөрэй. 2. Эхийн баатрын сайн тал, сул талыг тайлбарлан бичнэ. Баяраагийн сайн тал Хуучин дэвтрүүдээ үдэж дахин хэрэглэж болохоор болгосон.

Баяраагийн сул тал Дэвтрээ бичиж дуусгалгүй хаядаг байсан.

13


3. Ээжийгээ баярлуулж байсан тухайгаа бичнэ. 4. Нөхөж гүйцээж бичих дасгал даалгавар байгаа түүнийг зааврын дагуу хийлгээрэй. 5. Дэвтрээ хаяглахдаа дэвтэр хаяглах зааврыг мөрдөөрэй.

Дэвтрээ хаяглахдаа:

1. Цэвэр нямбай бичнэ. 2. Нэг өнгийн үзгээр бичнэ. 3. Дэвтрээ хавтаслана. 4. Хаягаа бүрэн бичнэ. 6. “Дэвтэр” эхийг уншаад дэвтрээ гамтай цэвэрхэн хэрэглэх талаар ойлгосон эсэхийг шалгаарай. Баяраа хүүгийн сайн талаас хэрхэн суралцах талаар яриарай. 7. ДЭВТЭР үгийн үсгийг оролцуулж үг бүтээнэ. Жишээ нь: эр, дэр , дэв, тэр, эв, эд, эвэр, дэвэр, дээр, ээр, тээр, эрэв, эвд, тэвд 8. Өөрийгөө үнэлэхдээ зарим нэг зүйлийг санахгүй байвал эргэн харж болно гэдгийг хэлээрэй.

3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ 1. Найз нараасаа хэн нэгийг нь сонгон түүний тухай загварын дагуу яриулаарай.

Миний найзууд ....

Миний найзын ярьдаг зүйл

14

Миний найзын сайн чанар

Миний найзын гэр бүл


Найзынхаа тухай танилцуулахдаа ашиглах үгийг хэрэглээрэй. Хэрэглэх үг: Миний найзыг................................гэдэг. Би найзтайгаа анх................................танилцсан. Миний найзын сайн зан чанар ................................................ Найзаасаа....................................сайн зүйлийг нь суралцдаг.

2. Найзынхаа тухай ярьж сурсны дараа нь түүний тухай бичнэ. Бичихдээ хүүхдийн бичсэн эх (сурагчийн ном, хуудас...) болон дараа нь хэрхэн засаж сайжруулсныг ажиглаж дуурайн бичнэ гэдгийг зөвлөөрэй.

Найзын тус 1. Найздаа хэрхэн тусалж байсан талаар эргэн сануулж яриулаарай. 2. “Найзын тус” тоншуул, хөх бух хоёрын талаар уншаад ойлгосноо асуултын дагуу хэрхэн ярьж байгааг нь анхаарч туслаарай. Асуултын дагуу ярихын тулд сайн ойлгож унших ёстой гэдгийг сануулаарай. 3. Найздаа талархал хэрхэн бичсэнийг уншаад засаж бичихэд нь туслаарай. Талархал бичдэг аргачлалаа ашиглаарай. 4. Хэдэн үетэй болохыг мэдэхийн тулд эхлээд хэдэн эгшигтэй байгааг тоолуулаарай. Учир нь эгшгийн тоогоор үе болдог. Загварт буй үгийн эгшгийг тоолуулаарай.

шувуу (у, уу- 2 эгшиг) тоншуул (о, уу- 2 эгшиг) хөх бух (ө - 1 эгшиг)(у-1 эгшиг) найз (ай- 1 эгшиг)

Нөх-рийн хэ-рэг бүт-вэл Өө-рийн хэ-рэг бүт-нэ

Сайн нө-хөр Са-дан төр-лөөс ял-гаа-гүй

Урт, хос эгшиг нэг эгшигт тооцогдох учир сайн гэдэг үг нэг үетэй. 5. Зүйр үгийг үеэр хэрхэн зөв тасалж бичихийг нь ажиглан туслаарай. 6. Мэдээллийг үеэр тасалсныг тулгаарай. Хөх бух нав-чит бо-лон хо-ли-мог ой мод бут-лаг на-маг-тай сэ-рүүн бү-сэд амьдар- на. Нүү-дэл-лэх-гүй бө-гөөд мод-ны нү-хэнд үүр-лэн а-рав ор-чим өн-дөг гарга-даг. Тэд шавж ур-гам-лын ү-рээр хоол-ло-но.

15


Нөхрийн тухай яриа 1. Нөхрийн тухай эхийг уншихад бусад эхээс арай өөрөөр уншина. Хэсэг бүрийн ард асуултын дагуу ярих даалгавар байгаа гэдгийг анхаарч уншуулаарай. Эхний хэсгийг ялгахын тулд өнгөөр будсан байгаа. Будагдсан хэсгийг уншаад асуултад хариулж ярина. Дараа нь ногооноор будсан хэсгийг уншаад, асуултад хариулах байдлаар уншина. 2. Хүснэгтийг өөрийн бодлоор хэрхэн бөглөснийг уншаад туслаарай. Зохиолын баатрууд Дондог Нямаа

16

Сайн тал Буруугаа хүлээсэн

Сул тал Хүний юманд зөвшөөрөлгүй хүрсэн. Айгаад зугтсан.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.