Монгол хэл 3-2. Ачилж дээдлэх ёс /эцэг, эх/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б. Лхамноржмоо

АЧИЛЖ ДЭЭДЛЭХ ЁС МОНГОЛ ХЭЛ 3-2

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ГАРЧИГ 1. ЭЦЭГ ЭХЭЭ АЧЛАХ ЁС .................. 4 2. ЗАХИДАЛ БИЧИЖ СУРЪЯ ........... 7 3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС .........8 4. ҮНЭЛГЭЭ.......................................11

2


Санамж Энэхүү гарын авлагыг Монгол хэл III, “Ачилж дээдлэх ёс” гэсэн сурагчийн номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх ашиглах ба гол зорилго нь хүүхдийнхээ зөв унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэхэд оршино. Уг сурагчийн ном нь “Эцэг эхээ ачлах ёс”, “Захидал бичиж суръя”, “Байгаль эхээ шүтэх ёс” гэсэн 3 бүлэгтэй. Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. • Тухайн бүлгээр ямар чадвар эзэмших ёстойг урьдчилж уншаад, түүнийг хүүхэд чинь эзэмшиж чадаж буй эсэхийг ажиглан, дэмжин туслаарай. • Унших, бичих, ярих чадварт нь ямар ахиц гарч буйг сайн ажиглаж, хүүхдэдээ байнга урам өгч байгаарай. • Мэддэг ёс заншлаасаа хэлж өгч, Монгол өв уламжлалаас суралцахад нь туслаарай. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

3


1. ЭЦЭГ ЭХЭЭ АЧЛАХ ЁС Энэ бүлгийг судалснаар хүүхэд юу чаддаг болох вэ? • Шүлгийг ойлгож тод чанга унших, чээжлэх • Эсрэг ба ойролцоо утгатай үгийг ялгах, бичих • Төсөөлсөн зүйлээ бусдад илэрхийлж саналаа хуваалцах • Эхийг уншаад өөртөө авсан сургамжийг бусдад ярих, бичих • Давтан унших аргаас суралцах • Анхааруулах, захирах өгүүлбэрийг ялгах, бичих, унших • Захидал бичиж сурах • Өгүүллэгийг хэсэглэсэн асуултын дагуу цаашид хэрхэн үргэлжлэхийг урьдчилан ярьж, төсөөлөх чадвараа хөгжүүлэх • Байгаль эхээ шүтэх, хамгаалах ёсоос суралцах.

Эмээгийн бор дээл 1. Шүлгийн утгыг бадаг бадгаар нь яриулж ойлгуулаарай. Яриулахдаа дараах асуултыг ашиглаж болно. • Эмээгийн дээл хаана байгаа вэ? • Эмээгийн дээл ямар байдалтай байгаа вэ? • Эмээгийн дээлийг хэрхэн яаж хэрэглэж байсан бэ? • Эмээгийн дээлийг яахаар болсон бэ? 2. Шүлгийг чээжээр уншуулаарай. 3. Мэдээллийг уншаад үеэр зөв тасалж бичсэн эсэхийг тулгаж шалгаарай. Тэгш төрийн дээл Тэгш төрийн дээл гэж нэрлэсэн нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Дээлийн захыг нь хиймортой холбон үздэг тул захан дээр гишгэхийг цээрлэнэ. Хуучирч муудсан дээлийг хаяхдаа захыг ханзалж авна. Дээлийн товчийг ханзалж хүнд хамаагүй өгдөггүй. Дээлийн ханцуйг нугалж өмсөхийг цээрлэдэг. Товчийг амандаа үмхэх зуухыг цээрлэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй. Энгэр заам задгай байх, толгой дээгүүрээ нөмрөхийг цээрлэдэг. 4. Дээлтэй холбоотой ямар ёс байдгийг яриулаарай. 5. Үгийг асуулттай холбосныг тулгаарай. гаргажээ шахжээ эмээ дээл хураажээ

4

Эмээгийн дээлийг гадаа гаргажээ. ............................................. юу? ............................................. ............................................. яажээ? ............................................. хэн?


6. Шүлгээс сонгосон үгийг эсрэг утгаар сольж уншуулаарай. Илч дулааныг нь мартан Хормойг нь норгож өссөн Сууцанд орохоос өмнө

Илч дулааныг нь санан Хормойг нь хатааж өссөн Сууцанд орсноос хойш

7. Зургийг ажиглан эсрэг утгатай үгийг бичсэнийг тулгаарай.

өдөр

өндөр

шөнө

намхан

дээшээ

нээх

доошоо

дээр -доор мартах- санах орох- гарах хаях- авах

суух

хаах

босох

өмнө- хойно дулаан- сэрүүн норгох- хатаах нугалах-дэлгэх

Үртэй бүхэн жаргадаг 1. “Үртэй хүн жаргадаг” гарчгийг уншаад, сурагч юу төсөөлөн бодсон түүнийг нь яриулаарай. Ярих явцад нь харилцан ярилцаж туслаарай. 2. Асуух өгүүлбэр байна. Хүүрнэх өгүүлбэр болгон хувиргасныг тулгаарай. Гэхдээ өвөөлжний талаар юу мэдэхээ хүүхэд өөр өгүүлбэрээр бичиж болно. Хамгийн чухал нь тэр өгүүлбэр хүүрнэх өгүүлбэр байх ёстой. Өвөөлж шувууны талаар юу мэдэх вэ?

Толгой дээрээ титэм мэт залаатай.

3. Мэдээллийг үеэр заагласныг тулгаарай.

5


Тол-гойн о-рой дээр ти-тэм мэт за-лаа-тай. Урт на-рийн доош ма-хий-сан хар хо-шуу-тай. Хор-хой шав-жаар хоол-ло-дог. Мөн хэв-лээр я-вагч мэл-хий, үр жимс ид-дэг. 4. Загварыг ажиглуулаад улаанаар бичсэн үг ямар үг болохыг асуугаарай. Утга нь ойролцоо байна гэвэл сайн. Жишээ нь: хөгшин-ахмад ажилсаг-хичээнгүй хөгшин өвөөлж

ахмад өвөөлж

ажилсаг өвөөлж

....

өвөөлж

5. Загварыг хэрхэн гүйцээж бичсэнийг шалгаарай. Эсрэг утга ойр өндөр нарийн

Үг хол намхан бүдүүн

Ойролцоо утга алс тагжгар мярайлаг

Эцэг эхээ ачлахын учир 1. Эхийн утга санааг асуултын дагуу яриулах нэмж тодруулж асуугаарай. 2. Өгүүлбэрийг хэлж үзээд, ямар өгүүлбэр болохыг хэлүүлэх. Тохирох цэг тэмдгийг зөв бичсэн эсэхийг тулгаарай. Эцэг эхийн хайрыг юутай ч зүйрлэхийн аргагүй. Аав ээжийн нэртэй ижил нэртэй хүнийг юу гэж дууддаг вэ? Цай хоолны дээжээ аавдаа бариарай! Цагаан сараар заавал очиж золго. 3. Ямар өгүүлбэр болохыг хэлүүлээрэй (хүүрнэх өгүүлбэр гэж хариулж байвал сайн). Анхааруулах өгүүлбэр болгон хувиргасныг тулгаарай. Хүн бүр эцэг эхээ хүндэлдэг. Эцэг эхийнхээ үгийг сөргөж хэрэлддэггүй. Аав ээжийнхээ эд хэрэглэлд зөвшөөрөлгүй хүрдэггүй. Хүн бүр эцэг эхээ хүндлээрэй! Эцэг эхийнхээ үгийг сөргөж хэрэлдэж болохгүй шүү! Аав ээжийнхээ эд хэрэглэлд зөвшөөрөлгүй хүрч болохгүй! 4. Тохирох эсрэг утгатай үгийг цэгийн оронд нөхсөнийг тулгаарай. Настныг хүндэлж яв Нялхсыг асарч яв

6

Авахдаа бөхийх Өгөхдөө гэдийх

Эрхийг сурахаар Бэрхийг сур


Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хор

Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал

5. Ямар өгүүлбэр болохыг холбосны дагуу тайлбарлаж байвал сайн. Чи ээж, ааваа хэрхэн баярлуулсан бэ? Ээж аавынхаа ачийг яаж хариулна гэж боддог вэ? Ээж аавынхаа ачийг заавал хариулаарай! Ээж ааваа ачилж сур.

асуух захирах

хүүрнэх

анхаарууулах

2. ЗАХИДАЛ БИЧИЖ СУРЪЯ Энэ бүлгийг судалснаар юу чаддаг болох вэ? • • • •

Захидлын ач холбогдлыг мэдэх Захидал бичих аргачлалтай танилцах Захидлыг алдаагүй бичих (Бичсэн захидлаа сайжруулан засах) Асуултын дагуу харилцан ярих

Ээждээ захидал бичээрэй 1. Дараах асуултын дагуу ярилцаж захидлын ач холбогдлыг мэдүүлээрэй. • • • •

Эхийн утгыг юу гэж ойлгосон бэ? Юуны тухай уншсан бэ? “Ээждээ захидал бичээрэй” эхийг уншаад юу бодогдсон бэ? Яагаад ээждээ захидал бичихийг чухалчилсан бэ? Тайлбарлаарай.

2. Захидал бичих дараалал аргачлалыг уншуулаарай.

• • • • • • • •

Хэнд бичих вэ? ээж, аавдаа найздаа дүүдээ эмээ, өвөөдөө

• • • • •

Юуны тухай бичих вэ? Шинэ найзын тухай Аялалд явсан тухай Найзтайгаа тоглосон тухай Хөгжилтэй явдлын тухай Малаа маллаж буй тухай

Эхлээд хэнд бичихээ сонгох Дараа нь юуны тухай бичихээ бодох Захидал бичих Бичсэн захидлыг сайжруулж засах

3. Найздаа бичсэн захидлын жишээгээр захидал бичүүлээд, уншиж зөвлөөрэй.

7


Захидлын хариу 1. Асуултын дагуу яриулаарай. Захидлын хариуг бичихдээ давтан унших арга хэрэглэсэн нь утгыг гүйцэт ойлгох, хариу захидал бичиж сурахад туслах зорилготой болно. • • •

Ээж, аав нь хүүхдэдээ юу гэж бичсэн бэ? Бадрал хариу захидлыг юу гэж бичсэн бэ? Чи байсан бол юу гэж бичих байсан бэ? Ээж, аавыгаа санах хэцүү байсан ч эрдэм сурах нь түүнээс илүү чухал гэдгийг хүүхэд ойлгосноо дүгнэж хэлж чадаж байвал сайн. Дараа нь эцэг эхдээ бичсэн захидлыг нь уншуулж талархал илэрхийлж, засаж туслаарай.

2. Захидал хэрхэн бичиж байгааг нь ажиглаж дүгнээрэй. Ажиглахдаа: • Захидал бичихдээ хэнд бичихээ товлосон эсэх • Юуны тухай бичихээ жагсаан бичиж, түүнээсээ сонгож буй эсэх • Захидлаа засан сайжруулсан эсэх • Захидлын утга санаа бусдад ойлгомжтой эсэх Эдгээр шаардлагыг хангасан байна уу? Үгүй юу? гэдэг дээр харилцан ярилцаж дүгнээрэй. Дутууг нь гүйцээж, алдааг нь засаж туслаарай.

3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС Энэ бүлгийг судалснаар юу чаддаг болох вэ? • Оньсого таагаад юуны тухай уншихаа таамаглана. Эцэг эх та хүүхдийнхээ таамагласан зүйлийн талаар яриулаарай. • Таамаглаж төсөөлсөн зүйл зөв байх албагүй. • Асуултын дагуу ойлгосноо ярина. • Байгаль эхээ шүтэж ирсэн аргаас суралцана.

Гэмээ ухаарсан нь 1. Өгүүллэгээс өөрт таалагдсан, сонирхолтой хэсгийг сонгон тэмдэглэж давтан унших аргыг хэрэглэнэ. Сонгосон хэсгийн утгыг яриулаад, яагаад энэ хэсэг чамд сонирхолтой санагдсан бэ? гэж асуун тайлбарлуулаарай. Хүүхэдтэйгээ аль болох чөлөөтэй ярихыг хичээгээрэй. 2. Өгүүллэгийн утга санааг асуултын дагуу яриулаарай. Яриулахдаа доорх зөвлөмжийг ашиглаарай.

8


• • •

Уншсан зүйлийнхээ талаар хүүхэд өөрийнхөө бодлыг илэрхийлэх, дүгнэлт хэлэх боломж олгоорой. Шоргоолжны ашиг тусын талаар өөр юу мэдэхээ ярилцаарай. Шоргоолжны үүрэн дээр самбай (марль) тавьж шингэсэн хүчлийг нь амьсгалын замын өвчин анагаахад хэрэглэж болно гэх мэт. Амьтан хайрлах талаар ямар бодол төрснийг нь дүгнэн хэлүүлээрэй.

3. “шоргоолж” үгийн үсгийг оролцуулан үг бүтээснийг хянаж тулгаарай. Үг бүтээхдээ эхлээд нэг үетэй үг, дараа нь хоёр, гурван үетэй үг бүтээнэ. Ингэж хийлгэх нь үг орхигдуулахгүй цэгцтэй ажиллахад сургах болно. шоргоолж: шор, ор, гол, ол, шог, жор, жолоо, жороо, шороо, шорлог, орго орлого, оролцоо гэх мэт 4. Мэдээллийг үеэр тасалж бичсэнийг тулгаарай. Шор-гоолж-ны бие дун-дуу-раа та-сар-хай бай-даг. Э-нэ хоёр хэ-сэгт нь хоёр ходоод бай-даг гэ-нэ. Ид-сэн хоол нь эх-лээд хойд та-лынх нь хо-доо-донд ор-дог бай-на. Ха-рин өлс-сөн нэ-гэн-дээ урд хо-доод-ноо-соо хоо-лоо гар-гаж өг-дөг гэнэ. 5. Өгүүллэгээс асуух ба анхааруулах өгүүлбэрийг ялган бичсэнийг тулгаарай. Асуух өгүүлбэр

Анхааруулах өгүүлбэр

Хэрэг тарьчихаа юу? Яаж байгаа чинь тэр вэ? Шоргоолж ашигтай шавьж гэдгийг чи одоо болтол мэдээгүй юм уу? Нээрээ шоргоолжны үүрийг анх байснаар нь засаж болох болов уу?

Яана аа, аав ээж ирэх нь! Сандаг аа! Шоргоолж байгалийн нөхөр юм шүү багачууд аа!

Мөчирхөн 1. Өгүүллэгийг хэсэг, хэсгээр уншихаар хувааж заагласан байгаа. Нэг өдөр Болдоо цэцэрлэгт очив. Болдоо явсаар нэгэн зулзган модны дэргэд очвол хумхиатай байгаа бяцхан навч дэлгэрэх гээд дөнгөж ан цав гарчихсан харагдах бөгөөд зулзаган мод Болдоогоос ялимгүй өндөр байв. Үгүй мөн гоё оо! Үүгээр чинь Баярынх шиг гоё чавх хийе гэж тэр бодов. Тэгээд тэр зулзаган модны нэгэн мөчрийг огтолж гарав. Гэтэл цэцэрлэгч дэргэд нь ирж ........ Болдоо яагаад мөчир огтолсон бэ? Цэцэрлэгч юу гэж хэлсэн бол төсөөлснөө яриарай.

9


• Өгөгдсөн хэсгийг уншаад асуултын дагуу ярилцана. • Цаашид хэрхэн үргэлжлэх талаар хүүхдийн бодол төсөөллийг хэлүүлнэ. Жишээ нь: а) Эхний хэсгийг уншаад Болдоо яагаад мөчир огтолсон талаар асуултын дагуу яриулна. б) Цэцэрлэгч загнасан болов уу? Зөвлөсөн болов уу? Чи юу гэж бодож байна? гэх мэтээр асууж, хүүхдийн төсөөллийг яриулна. Ийм маягаар хэсэг тус бүрийн утгыг, цаашид яаж үргэлжлэх талаар яриулаарай. 2. Өгүүллэгийг уншаад ямар сургамж авсныг нь бичүүлээд уншуулаарай. Хэдэн ч хариулт бичиж болно. Хариулт 1

Хариулт 2

Модны мөчир хугалж болохгүй юм байна.

Хариулт 3

Модыг хугалснаар гол ус ширгэнэ. Иймээс модыг хугалж болохгүй.

............

3. Өгүүллэгээс асуух, анхааруулах өгүүлбэрийг олж бичээд, хүүрнэх, анхааруулах өгүүлбэр хувиргасан загварын адил хувиргана. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “3-2-1“ дасгалыг ажиллуулаарай. Асуух өгүүлбэр Үгүй мөн гоё оо ! Гоё байна. Хөөрхий мөчир ургаг! Мөчир ургана.

Анхааруулах өгүүлбэр За хүү минь яаж байгаа юм бэ? Хүү минь болохгүй шүү! Энэ модноос шүүс гарч байна уу? Модноос шүүс гарна.

4. Ой модыг хамгаалах талаар хүүхэд юу бодож санаж байгаагаа илэрхийлж чадаж байгаа эсэхийг хянаж туслаарай.

Монголчуудын мод шүтэх ёсоос 1. Мод тус бүрийг шүтэх ямар ёс байдгийг хэлүүлнэ.

2. Мэдээллээс цэгийн оронд нөхөж бичсэнийг тулгаарай. Арцны урыг төл малд ээлтэй гээд хананд өлгөдөг. Зулзган модыг огтлохыг цээрлэдэг. Модны иш, үндэс, мөчрийг хугалахыг цээрлэдэг. Заг модны урыг тооно, хананд зүүдэг байна. Гол усны сав газрын модыг хөнддөггүй.

10


Үнэлгээ Энэхүү багцын “Ачилж дээдлэх ёс” хэмээх хүүхдийн номын ард сэдэв бүрээр үнэлгээний 3 хуудас бий. - “Эцэг эхээ ачлах ёс” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 1-ээр, - “Захидал бичиж суръя” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 2-оор, - “Байгаль эхээ шүтэх ёс” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 3-аар тус тус үнэлээрэй. Үнэлгээний хуудас 1- ээр үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай. Даалгавар 1, 2. “Эмээгийн бор дээл” шүлгийн “Сууцанд орохоос өмнө” мөрөөс эхлэн дуустал чээжээр уншуулаад, шүлгээс нүдлэх ёстой үгсийг бичүүлж шалгаарай. Үгсийг зөв бичсэн эсэхийг нь шалгаад, утгыг нь асуугаарай. Даалгавар 3. Хүүхдийн номын 4 дүгээр нүүрт буй “Тэгш төрийн дээл” эхийг гаргаж хараад, хүүхдээ хэр зэрэг ярьж байгааг хянаарай. Дараах асуултуудад бүрэн хариулж чадахгүй байвал “- Дээлийн захан дээр гишгэхийг цээрлэдэг үү?” гэх мэтээр дөхүүлж сануулаарай. - Тэгш төрийн дээл гэсний учир юу вэ? - Дээлтэй холбоотой ямар цээрлэх ёс байдаг вэ? - Дээлтэй холбоотой ямар ёсыг шинээр мэдэж авсан бэ? Үнэлгээний хуудас 2- оор үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай. Даалгавар 4. Хэн нэгэнд захидал бичих даалгаврыг тодорхой хугацаа зааж өгөөд, номынхоо 10-11 нүүрийг дахин харж болно гэж зөвлөөрэй. Бичсэн захидлыг нь сайтар хянаад, дахин сийрүүлж бичүүлээд, багшийгаа ирэхэд нь үзүүлэх “Бүтээлийн хавтас”-т хийгээрэй. Захидал бол танай хүүхдийн гэрээрээ хэрхэн суралцаж байгааг илтгэх баталгаа болно.

11


Үнэлгээний хуудас 3-аар үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай. Даалгавар 1-ийн гүйцэтгэлийг шалгахын өмнө эцэг эх та өөрөө хүүхдийн номын 12 дугаар нүүрт буй “Гэмээ ухаарсан нь” эхийг эргэж харсан байх хэрэгтэй. Тэгээд шоргоолжны ашиг тусын талаар аль болох тодорхой яриулаад, хүүхэд тань өөрөө ямар сургамж авсан талаар тодруулан асуугаарай. Даалгавар 3. “Шоргоолж” үгийн үсгээр бүтээсэн үгсийг шалгахдаа Ш- шороо, о-орон, р-рашаан, оо-оосор гэх мэтээр тухайн үсгээр эхэлсэн үг бүтээсэн эсэхийг мөн урт ба богино “о”-оор эхэлсэн үг зөв бүтээсэн эсэхийг хараарай. Даалгавар 9. “Ой мод үг хэлдэг бол юу гэж хэлэх бол оо? Бодлоо бичээрэй” хэмээх энэхүү даалгаврыг хийлгэхдээ хүүхдийн номын ард өгсөн зургуудыг хараад, сэтгэгдлээ бичих даалгавартай сайн холбож өгөөрэй. Дараах зургууд юу өгүүлснийг уншиж өгөөд ярилцаарай.

12


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.