Монгол хэл 2-2. Уламжлал, ёс заншил /хүүхэд/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШИЛ МОНГОЛ ХЭЛ 2-2 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.

Хянан тохиолдуулсан: Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ТАНИХ ТЭМДЭГ АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ

ТУЛГУУР ДОХИО ЭХ

ӨГҮҮЛБЭР

БИЧЭЭРЭЙ ҮГ СОНСООРОЙ УНШААРАЙ БҮТЭЭГЭЭРЭЙ ЯРИЛЦААРАЙ

ҮГИЙН ЗААГ

ЭГШИГ

ГИЙГҮҮЛЭГЧ

БУДААРАЙ, ЗУРААРАЙ ТЭМДЭГ ҮСЭГ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ

2

УРТ, ХОС ЭГШИГ


ГАРЧИГ 1. МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ ЁС ................................ 4 2. МАЛ АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ ЁС .............8 3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС ............................12 4. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС ....................................17

3


1. МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ ЁС Хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн 1. Найзтайгаа болон ахмад хүмүүстэй мэндэлдэг үгээ бичээрэй. 2. Мэндчилгээний үг хэллэгийг уншаад аль нь зөв болохыг ярилцаарай.

Сайн уу? Сонин юу байна? Юмгүй.

Сайн байна уу? Сонин сайхан юу байна? Тайван сайхан даа.

Монголчууд хамгийн олон мэндчилгээний үг хэрэглэдэг. “Сайн байна уу?”, “Амар байна уу?”, “Тавтай сайн уу?”, “Сонин хачин юу байна?”, “Ажил алба сайн биз дээ?”, “Бие лагшин тунгалаг уу?” гэх мэтийн олон янзын үгээр мэнд мэддэг. Харин ажил мэргэжлийн онцлогоор нь “Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?”, “Адуу мал бүрэн үү?” гэж хоньчин, адуучин хүнтэй мэндэлдэг бол үйлчин хүнтэй “Үйл уран уу?”, анчин хүнтэй “Хараа мэргэн, олз их үү?”, “Ганзага дүүрэн үү?” гэж мэндэлдэг. Цагаан сараар “Хуучин жил хангирч, шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?”, “Сар шинэдээ тавтай сайхан шинэлж байна уу?” гэх зэргээр мэндэлдэг ажээ. 3. Асуултын дагуу ярилцаарай. - Ямар, ямар мэндчилгээний үг хэрэглэдэг вэ? - Яагаад өөр, өөр үгээр мэндчилдэг вэ? - Цагаан сараар ямар үгээр мэндэлдэг вэ? 4. Дараах мэргэжлийн аль нэгийг сонгоод, харилцан мэндлээрэй. -

хоньчин адуучин оёдолчин анчин

Хүнтэй мэндлэхдээ бүтэн өгүүлбэрээр асууж, бүтэн өгүүлбэрээр хариулах ёстой юм байна.

4


5. Загварын дагуу мэндчилгээний үгийг жагсаан бичээд, хариу мэндчилгээг бичээрэй.

Сайхан шинэлж байна. ..........

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Сайн байна уу? Амар байна уу?

Ямар өгүүлбэр гэх вэ?

Ямар өгүүлбэр гэх вэ?

` Асуусан өгүүлбэр байна.

Хариулсан өгүүлбэр байна.

Хариулсан өгүүлбэр гэдэг юм болов уу?

6. Хамтдаа тоглоё. Өдөр тутмын мэндчилгээний үгээс хэрэглэн аав, ээжтэйгээ мэндлээрэй. Мэндлэхдээ бүтэн өгүүлбэрээр асууж, хариулна гэдгээ санаарай. Бүтэн өгүүлбэрээр асууж, хариулаагүй нь хожигдоно. Үлгэрлэвэл: Та амархан сайн байна уу? Сайн, чи сайн байна уу? Асуух өгүүлбэр асуусан утгатай. Асуух өгүүлбэрийн эцэст (?) тэмдэг бичнэ. Хүүрнэх өгүүлбэрийн эцэст (.) тэмдэг бичнэ.

5


Улирлын мэндчилгээ 1. Улирлын мэндчилгээг загварын дагуу гүйцээж бичээрэй. 2. Өгүүлбэрийн цэг, тэмдгийг зөв бичээрэй.

Тавтай сайхан хаваржиж байна уу? Сайхан хаваржиж байна. Төл мэнд, сүрэг тарган орсон уу? ... .

Тарган сайхан зусаж байна уу? ... . Нар хур тэгш, тавтай сайхан байна уу? ... .

Налгар сайхан намаржиж байна уу? ... . ... ? ... . Ургац арвин хураасан уу? ... .

Өнтэй сайхан өвөлжиж байна уу? ... . ... ? ... .

6


Өвөө эмээдээ золгоорой 1. Шүлгийг ойлгож давтан уншаарай. 2. Хэсэг бүрт юу гэж өгүүлснийг бичээрэй. Өвлийн улирлын сүүлчийн шөнө Өөдлөх хаврын анхны өдөр Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр Өвөө эмээдээ айлчилж очоорой! Шинийн нэгний өглөө өвөө эмээдээ очоорой гэжээ.

- Та амархан сайн байна уу? гээд Тохойг нь түшин золгоорой! - Тавтай сайхан шинэлэв үү? гээд Духан дээрээ үнсүүлээрэй! .......

Өглөөний нар шиг мандаж яваарай гээд Өвөө эмээ чинь чамайг ерөөнө Өдрөөс өдөрт чи сайн хүн болно Т. Галсан .......

3. “Өвөө эмээдээ золгоорой” шүлгийг хэрхэн ойлгосноо асуултын дагуу яриарай. Ахмад хүнтэй ямар үгээр мэндэлдэг вэ? ........

4. Яах вэ ? гэсэн асуултад тохирох үгийг нөхөж бичээрэй. Өвөө эмээдээ айлчилж................... Тохойг нь түшин ................ Духан дээрээ................... 5. Мэдээллийг үеэр таслан бичээрэй.

7


Монгол хүн ахмад хүнтэй мэндлэхдээ бэлгэ дэмбэрэлтэй үгээр амар мэндийг нь эрж мэндчилнэ. Хариуд нь ахмад хүмүүс үр ач нартаа хандаж ерөөлийн үг хэлж хүндлэл үзүүлдэг. Мөн томчуудын ярианд хүүхэд оролцох гэвэл “Чи хожид”, “Амаа урчих гээд” гэж хориглон хэлдэг нь ахас ихэс хүнийг хүндэтгэх ёс юм.

2. МАЛ АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ ЁС 1. Зургийг ажиглан тэмээ, морь, үхрийг хэрхэн уналга, ачилгад хэрэглэдэг талаар яриарай. 2. Загварын дагуу дэлгэрүүлж бичээрэй.

морь

үхэр

8

хонины морь хурдан морь морины эмээл

Хонины хээр морио өвстэй газар аргамжлаа. Хурдан морь уралдаж ирэхийг үзэх үнэхээр сайхан. Давхиж ирсэн морины эмээлийг шууд авч болохгүй. Морийг эртнээс уналгад хэрэглэж ирсэн.


тэмээ

Агт морь, атан тэмээгээ хайрла (Малчин ардын уламжлалаас) Монгол хүн агт морь, атан тэмээ, амбан шараа ажлын гол хүч хэмээн ихэд хайрлана. Хэт цатгалан үед нь алсын уналга, ачлагад хэрэглэдэггүй. Морийг цатгалан байхад нь гэнэт давхивал гэмтэл авдаг. Иймээс нэг хоёр хоног хөнгөн маягаар сойсны дараа унадаг. Морийг олон хоног сойдгийн учир ч бас үүнтэй холбоотой ажээ. Аян замд явах атан тэмээ, амбан шараа ч бас сойлгыг нь тохируулдаг. Морь малаа зөөлхөн эдлэх хэрэгтэй. Морио гуяны нь зурааг дагуулан зөөлөн ташуурдана. Газрын уруу хэт ширүүн давхивал морины чээж авна. Давхиж ирсэн морийг хөдөлгөхгүй гэнэт зогсоовол хөлд нь цус бууж бүдрэмтгий болно. Морины эмээлийг хөлстэй үед нь гэнэт авбал жилбэндэнэ. 1. Асуултын дагуу давтан уншиж ойлгосноо яриарай.

Нүдлэх үг: уналга - унаж эдлэх ачлага - ачаа ачих сойлго - эдэлгээний малын бие хөнгөрч тарга хүч тогтох

- Монголчууд ямар, ямар малыг ачаа уналгад хэрэглэдэг вэ? - Морийг сойдгийн учир юу вэ? - Морьтой холбоотой ямар ёс байдаг вэ? 2. Дараах өгүүлбэрийг загварын дагуу бүлэглэн бичээрэй. Монгол хүн агт морь, атан тэмээ, амбан шараа ажлын гол хүч хэмээн ихэд хайрлана.

9


эр үг

эм үг

Монгол ...

хүн....

3. Унаа малтай холбоотой ямар, ямар ёс мэдэж авснаа жагсаан бичээрэй.

• • •

Сойж байгаад уналгад хэрэглэнэ. Эмээл тохмыг хөлстэй үед авч болохгүй. ...

агт морь - эдэлгээнд хэрэглэдэг морь амбан шар - нас гүйцсэн шар жилбэндэх - эмээл тохмыг авч, салхи чийг цохиулснаас олсон өвчин чээж авах - морины чээжинд гэм суулган хөлийг доголуулах

Уурга 1. Зургийг ажиглан юуны тухай төсөөлөгдсөн талаар яриарай.

2. Шүлгийг тод чанга уншиж чээжлээрэй.

Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй Монгол хүн Уурган дээгүүр алхдаггүй Монгол ёсыг Улан дороо гишгэдэггүй Аав минь надад Ингэж хэлсэн юм Уурга хүү минь Тэнгэрт явдаг юм Унаа хүлгийн Дэл дээр явдаг юм Агаарын салхийг Хагалж явдаг юм Адууны хүнтэй

10

Ханилж явдаг юм Хүний сэтгэл Нүдлэх үг: Баясгаж явдаг юм уурга - мал барьж авах Хүлгийн хийморь үзүүртээ хуйвтай урт Бадрааж явдаг юм нарийн мод Хүн тэгээд хуйв - уурганы үзүүрт Уургандаа хайртай уядаг сур Хөл хүрнэ гэдэг Угаасаа хориотой Монгол хүн Уурган дээгүүр алхдаггүй Монгол ёсыг Улан дороо гишгэдэггүй Д. Нямаа


3. Дээрх шүлгээс загвар бүрт тохирох үг дөрөв, дөрвийг бичээрэй.

хүн

Мон гол

алх даг гүй

Эмээлийн ерөөл 1. Оньсогыг таагаарай. Эмээлийн бүрдэл хэсгийг холбоорой. Чамаас бага атлаа Чамайг өргөж тавина Тэр юу вэ?

Хаалганы хавьд Хангир жингэр Тэр юу вэ?

2. Ерөөлийг тод чангаар уншаарай. 3. Ерөөлийг сонсоод дагаад унших дадлага хийгээрэй. Эмээлийн ерөөл Таримал модыг тайрч хийсэн Тохой зандан бүүрэгтэй Нарийн сурыг сүвлэж хийсэн Найман сайхан ганзагатай Навчин хээгээр чимж хийсэн Нанжин гахай гөлөмтэй Наана цаана нь тааруулсан Нарийн сүлжмэл оломтой Хүлгийн зоонд тохсон Хүрэн зандан эмээл нь Эзэн хүндээ ээлтэй Эр мориндоо чимэг болж Эвдэршгүй бөх Элэгдэшгүй бат бөх байхын Дэмбэрэл ерөөлийг Дээшлүүлэн айлтгая!

4. Уншаад холбон зураарай.

ганзага баавар гөлөм бүүрэг дөрөө

5. Асуултын дагуу яриарай. - Эмээлд юу, юу байдаг вэ? - Хэдэн ганзагатай байдаг вэ? - Олом ямар байдаг вэ? 6. Сонгосон үгийг алга ташилтаар үеэр зааглан хэлээрэй. бүүрэг бүү-рэг олом, жирэм, тохом, ганзага, дөрөө, баавар

11


7. Загварын дагуу өгүүлбэр зохиож бичээрэй.

Чи морь эмээллэж чадах уу? Морио эмээллээд олом, жирмээ сайн татаарай гэв. ... . ... . ... ?

олом жирэм, тохом бүүрэг, ганзага, эмээл

8. Эмээлийн тухай мэдэх зүйлээ бичээрэй. Эмээлийн тухай миний мэдэх зүйл:

Чи юу мэдэх вэ?

Морио эмээллэхдээ бүүрэгний өндөр хэсгийг урагш харуулж тохно. Эмээлийн доор тохом тохно. Олом жирмээ сайн чангалж татдаг. Эмээлийн хярыг яс, хөнгөн цагаан, зэсээр хийдэг. Х.Маралмаа

9. Эмээлийн бүрдэл хэсгийг эр, эм үгээр нь бүлэглэн бичээд (ий, ы) залгаарай.

хяр- хярыг .........................

бүүрэг- бүүргийг .........................

3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС Газрын судас барьдаг ёс 1. Газрын судас гэхээр юу бодогдож байна вэ? Яриарай. 2. Эхийг уншаад асуултад хариулаарай. Зарим асуултад хариулж чадахгүй байвал давтан уншаарай. Газар шороо, уул усыг монголчууд хүний нэгэн адил мэдрэл, цусны

12


судастай гэж үздэг байжээ. Хүний судсыг тасалбал үхдэгийн нэгэн адил газрын судсыг тасалбал байгаль үхдэг гэж үздэг байв. Тийм ч учраас хаврын цагт газар ухах, мод тайрахыг хамгийн цээртэй зүйлд тооцдог байв. Улаанбаатарын хойд хэсэгт орших Чингэлтэй уулын эхэнд нэгэн том модыг унагасны дараа ихэнх булаг шанд нь ширгэсэн гэдэг. Энэ нь газрын судсыг бариагүйгээс болжээ. Газрын судас барих ёс бол байгалиа хамгаалж байсан нэгэн ёс мөн. Б. Эрдэнэбаатар Мэдээлэл Монголчууд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар “Их засаг” хуулинд 800 жилийн өмнө бичсэн байна.

3. Асуултын дагуу яриарай. -

Газрын судсыг тасалбал юу болох вэ? Газар ухах, мод тайрахыг яагаад цээрлэдэг вэ? Чингэлтэй ууланд юу болсон бэ?

4. Байгаль эхээ хамгаалах талаар юу ойлгосноо бичээрэй.

Газар шороогоо хамаагүй ухаж болохгүй. Учир нь ...

5. Юу? гэсэн асуултад хариулагдах үгийг тэмдэглээрэй. уул

монголчууд

мод

булаг

газар

хүн

13


Гэрэлт мөчир буюу гэнэтийн сонин учрал 1. Өгүүллэгийг уншихын өмнө эхлээд асуултын дагуу ярилцаарай. а. Гэрэлт мөчир гэхээр юу төсөөлөгдөж байна вэ? Яриарай. б. Хэсэг тус бүрийн асуултын дагуу яриарай.

Мөчир гэрэл гаргах болов уу?

Модны мөчир биш юм болов уу?

- Та яагаад дандаа мод бут тарьж явдаг юм бэ? Ай даа миний бага, залуу нас эргэн санахад бусдын төлөө хийсэн буянт үйлсээр хомс ажээ. Тийнхүү бодож явтал хүн төрөлхтний сайн сайхны төлөө буурал насаа зориулах азтай учрал надад тохиосон юм даа. Энэ тухай өгүүлье.

Яагаад мод тарьдаг болсон юм бол? Чи юу гэж бодож байна вэ?

Одоогоос олон зуун жилийн өмнө нэгэн намрын налгар шар өдөр сагсайтал ургасан аньс, нэрс атга атгаар түүж амтархан идэж зогсох зуураа нэг мөчир санаандгүй хугалчихлаа. Өөрийн бурууг түмэнтээ хүлээж өнөөх мөчрөө аргадан алган дээрээ тавилаа. Тэгтэл юу болсон гэж санана. Хугархай мөчрөөс гэрэл цацраад далавчгүй атлаа хөөрөн Юу болсон бол? Чи юу гэж бодож нисэв. Өчүүхэн гэрэл цацруулан байна вэ? Төсөөлсөн зүйлээ яриарай. нисэж буй мөчрийн араас өөрийн эрхгүй дагалаа. Мөчир ойн гүн рүү ниссээр. Би араас нь алмайран дагасаар нэг мэдэхнээ урт хонгил бүхий агуйд орж явчихлаа. Агуйд нисэж буй мөчир улам тод гэрэлтэж байв. Ийнхүү айх гайхах зэрэгцэн бүдчиж явтал гэнэт их гэрэл мэлсхийн миний өмнө гэзэгнийх нь тал нь хар, тал нь буурал боловч үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гарч ирэх нь тэр. Айж цочсон намайг зог тусан эргэх агшинд тэр эмэгтэй эелдэг

14


урьхан дуугаар: “Та битгий айж сандар. Би чөтгөр, Юу вэ? Чөтгөр юм уу? шулам аль нь ч биш. Танд муу юм огт хийхгүй. Хүн төрөлхтний байгаль – эх би байна. Намайг сайн хар. Энэ мөчир юуны учир энд ирснийг үз” гэлээ. Гэрэлт мөчир энэ агшинд үзэсгэлэнт бүсгүйн тэргүүнд өд мэт хөнгөн бууж алгуурхнаар нэгэн буурал үс болон хувирлаа. Тэр бүсгүй бас л намуун зөөлнөөр: Цаашид яах Тийм ээ, яг ингэж энэ дэлхий дээр нэг мод, нэг бол? мөчир хугарахын тоолонгоор үсэнд минь буурал нэмж би өтөлдөг юм. Хэн нэг нь мод бут тарьж ургуулахын тоогоор буурал үс минь хар болж залууждаг юм гэлээ. Би зориг орж байгаль эхийг эгцлэн харлаа. Хүмүүс бидний сүйтгэл түүний ихэнх үсийг цал буурал болгожээ. Хүүхдүүд минь ,тэр цагаас өнөө хүртэл би байгаль эхээ залуужуулахын төлөө бүх насаа зориулахаар шийдсэн юм даа. О. Сундуй

Юу ухаарсан бэ? Яагаад мод тарих болсны учрыг тайлбарлан бичээрэй.

2. Мод тарьсан хүнд талархал бичээрэй.

Талархал ..................... ..................... ..................... .....................

3. Загварын дагуу тохирох асуулт зохиож бичээрэй.

...? ...? ...?

Жимс түүж яваад нэг мөчир санаандгүй хугалав. Хугархай мөчир гэрэл цацруулан агуйд очлоо. Хүмүүс бидний сүйтгэл байгаль эхийн үсийг буурал болгожээ.

15


4.Өгүүллэгээс дараах асуултад хариулагдах үг тав, тавыг бичээрэй. хэн? .......................................................................................................... юу? .......................................................................................................... ямар? .......................................................................................................... 5.Асуултын зөв хариуг тэмдэглээрэй. Байгаль эх юу хэлсэн бэ? А. Хүмүүс бидний буруу үйлээс байгаль эх сүйтдэг юм. Б. Мод тарихын тоогоор буурал үс хар болж залууждаг юм. 6. Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.

Байгаль эх

Байгаль эх

Байгаль эх

16

гомджээ.

гомджээ.

гомджээ.


4. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС 1 Сэдэв: МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ ЁС ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Мэндчилгээний хариуг нөхөж бичээрэй.

1

Тавтай сайхан өвөлжиж байна уу?

.... .

Улирлын мэндчилгээний үгийг хэлээрэй. Тавтай сайхан .... байна уу? ....

2

3

Т. Галсан “Өвөө эмээдээ золгоорой” шүлгийг чээжээр уншаарай.

4

Ямар, ямар мэндчилгээний үг хэлж сурсан бэ? Ээж, аавтайгаа хамт хэлээрэй.

5

Өгүүлбэрийг бүлэглэн хуулж бичээрэй. Хичээл номоо сайн сурч байна уу? Ахмад хүнтэй бэлгэ дэмбэрэлийн үгээр амрыг эрж мэндчилдэг. Сүрэг мал тарган оров уу? Ахмад хүмүүс үр ачдаа ерөөлийн үг хэлж хүндлэл үзүүлдэг. Сайхан амарсан уу? Асуух өгүүлбэр

Хүүрнэх өгүүлбэр

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй. сайн

дунд зэрэг

тааруухан

17


Үнэлгээний хуудас 2 Сэдэв: МАЛ АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ ЁС ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Холбоо үг, өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.

1

тэмээ

Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй. Малыг хэт ..... үед нь алсын уналга, ачлагад хэрэглэдэггүй. Морийг гэнэт зогсоовол.....................бууж бүдрэмтгий болно. Морины .....хөлстэй үед нь гэнэт авбал ...

2

Үгийн утгыг тайлбарлаарай. 3

жилбэндэх-

чээж авах-

4

Морьтой холбоотой ямар, ямар ёс мэдсэн бэ? Бичээрэй.

5

“Уурган дээгүүр алхдаггүй” шүлгийг чээжээр уншаарай. Үгийг үеэр зааглахдаа алга ташилтаар хийж үзүүлээрэй.

6

ганзагатай ган-за-га-тай гөлөмтэй, тохомтой, оломтой, бүүрэгтэй, баавартай

7

Эмээлд юу, юу байдаг вэ, нэрлээрэй. ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

18

дунд зэрэг

тааруухан


Үнэлгээний хуудас 3 Сэдэв: БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ

1

Монголчууд хаврын цагт юуг цээрлэдэг вэ? .............................................................................

2

Байгаль эхээ яаж хамгаалах талаар яриарай.

3

Асуултад хариулж бичээрэй. • Гэрэлт мөчир хаана очсон бэ? • Байгаль эхийн үс яагаад буурал болсон бэ? Дараах асуултад хариулагдах үг тус бүр тавыг бичээрэй. хэн? ........................................................................ ..................................

4

юу? ........................................................................ .................................. ямар? ........................................................................ .................................. Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.

5

Монголчууд байгаль эхээ хамгаалах талаар ............. жилийн өмнө хуулинд бичсэн. Мод унагасны дараа ........................гэдэг. Газрын судас барих ёс бол................................байсан нэгэн ёс юм.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

19


Дараах зургуудыг будаад, сайн ажиглаарай. Ямар улирал, ямар баяр болж байгаа, хүмүүс хэрхэн мэндэлж байгаа талаар төсөөлөн бодоод бичээрэй.

20


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.