Монгол хэл 2-1. Би /хүүхэд/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

БИ МОНГОЛ ХЭЛ 2-1 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.

Хянан тохиолдуулсан: Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ТАНИХ ТЭМДЭГ АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ

ТУЛГУУР ДОХИО ЭХ

ӨГҮҮЛБЭР

БИЧЭЭРЭЙ ҮГ СОНСООРОЙ УНШААРАЙ БҮТЭЭГЭЭРЭЙ ЯРИЛЦААРАЙ

ҮГИЙН ЗААГ

ЭГШИГ

ГИЙГҮҮЛЭГЧ

БУДААРАЙ, ЗУРААРАЙ ТЭМДЭГ ҮСЭГ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ

2

УРТ, ХОС ЭГШИГ


ГАРЧИГ 1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ . . . . . . . . . . . . . . 4 2. МИНИЙ НАЙЗУУД . . . . . . . . . . . . . . . . 20 3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ . . . . . . . . . . . . . . 25 4. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС . . . . . . . . . . . 29

3


1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ Нэр 1. Хүмүүс яагаад заавал нэртэй байдаг вэ? Саналаа солилцоорой. Чамд хэн нэр өгснийг мэдэх үү? Нэрнийхээ учрыг аав, ээжээсээ асуугаарай. 2. Нэр шүлгийг тод чанга уншаад чээжлээрэй. Яагаад Ижилхэн хүмүүс Ийм олон Нэртэй байдаг юм бэ? Нүдлэх үг: Яагаад намайг яагаад Аавын Мэндээ гэхгүй Ядам Ядамын Мэндээ гэдэг юм бэ? Яагаад аавыг Мэндээ Аав гэхгүй Ядам гэдэг юм бэ? Г. Нямаа 3. Гэр бүлийнхээ тухай хүмүүст танилцуулаарай.

4. Загварын дагуу нөхөж бичээрэй.

Намайг ............................................... овогтой .................................... гэдэг. Миний аавын нэрийг ....................................... гэдэг. Харин миний ээжийн нэрийг .................................. гэдэг. Би ................................... ны ордонд төрсөн. Би .............................. унах дуртай.

4


5. Өөрийнхөө болон найзынхаа гэрийн хаягийг мэдэж аваарай.

А.

.......................дүүрэг ...................хороо ...................... байр ..................орц ...................... давхар ..................хаалга

Б. ..................дүүрэг ..................хороо ..................гудамж ................хаалга

Нүдлэх үг: баг, хороо,

В. ............................... аймгийн........................ сумын......................баг

сум, дүүрэг, аймаг

6. Оршин суугаа нутаг орныхоо тухай аав, ээжээсээ асууж мэдээрэй.

Миний садан төрөл 1. Зургийг ажиглан тохирох үгийг нөхөж бичээд аав, ээжээсээ асуугаарай.

Бичихийн өмнө төрөл садныхаа талаар аав ээжээсээ асуугаарай.

5


Ээжийн талын төрөл саданг ..............гэнэ.

Аавын талын төрөл саданг..............гэнэ ах................. эгч............... дүү...............

Нүдлэх үг: авга нагац нагац ах.............. нагац эгч.............

авга ах............. авга эгч.............

Удмын түүхийг угийн бичиг гэдэг.

6


Аавын аяга 1.Уншаарай Монголчууд аягыг амны хишиг, буян заяаны билэг тэмдэг хэмээн эрхэмлэн дээдэлдэг. Монгол хүн бүр тусгай бэлтгэсэн жижиг уутанд аягаа хийн биедээ авч явдаг байсан нь эрүүл ахуйн нэн ач холбогдолтой байжээ. Бусдын аяганд хоол унд идэж уухыг цээрлэдэг нь элдэв өвчин эмгэгээс сэрэмжлэх, буян хишгийн саваа бусдад хамаагүй хэрэглүүлэхгүй гэснийх юм. Мөн гэрийн эзэн, аавын аягыг ихэд эрхэмлэдэг. Аавын аяганд цай хоолны дээжийг хийдэг. Аавыг эзгүй байсан ч өдөр бүр цайны дээж хийж тавьдаг монгол ёс бий. 2. Аавын эдэлж хэрэглэдэг зүйлээс өөр юуг нь эрхэмлэн дээдэлдэг талаар аав, ээжээсээ асууж ярилцаарай. 3. Зүйр үгийг дэвтэртээ хуулж бичээрэй.

Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ Ахын сургаал ач Эгчийн сургаал элч

Нүдлэх үг: аяга, амны хишиг, буян заяа, билэг

Хуулан бичихдээ: •

Хоёр, хоёр үгээр нь нүдэлж бичих.

Мөр, мөрөөр нь нүдэлж бичих.

Зүйр үгийг бүтнээр нь нүдэлж бичих.

7


Цээний цэцэг 1. “Цээний цэцэг” гарчгийг уншаад юуны тухай уншихаа таамаглан бодоорой. Надмид хүү хэн нэгэн хүнийг юм заах гэвэл “Мэднэ ээ, мэднэ” гэж хэлдэг байжээ. Ээж нь өглөө цээний цэцэг түүлгэхээр хүүгээ явуулав. - Миний хүү! Цээний цэцэг танигдахгүй байж мэднэ. Би заагаад өгье гэхэд Надмид хүү “Мэднэ ээ, мэднэ, мэдэлгүй яах вэ” гээд явжээ. Хүү явсаар тариан талбай өнгөрч, уулын бэлд хүрэв. Тэнд халгай зөндөө ургасан байхыг хараад “Энд цээний цэцэг элбэг ургадаг гэж дуулсан. Энэ лав мөн дөө” гэж баярлан түүх гэтэл халгайнд гараа түлчихээд уйлсаар ирэв. 2. Надмид хүү халгайнд гараа түлсний учрыг тайлбарлаарай. 3. Надмид хүүгээс ямар сургамж авсан бэ? Бичээрэй. Миний авсан сургамж • • •

Харин чи ямар сургамж авсан бэ?

Хүний зааж байгаа зүйлийг гүйцэт, анхааралтай сайн сонсож сурах Мэдэхгүй, чадахгүй зүйлээ лавлаж асуух Худлаа мэдэмхийрэхгүй байх

4. Уншихын өмнөх таамагласан чинь хэр тохирч байсан бэ? 5. Надмид хүүд ямар зөвлөгөө өгөхөө бичээрэй. бэл– уулын хажуу налуу газар халгай– өргөстэй ургамал

Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд 1. “Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд” гэдэг үгийг уншаад чамд юу бодогдож байна вэ? Бодлоо бичээд үзээрэй. Эрт урьд цагт нэгэн аав, ээж хоёр ганц хүүгээ сайн хүн болгох гэж юу хүссэнийг нь биелүүлж, хайрладаг байжээ.

8


Хүү том болж алс газар явжээ. Аав нь нас барж, ээж нь ганцаараа арай ядан амьдарч байлаа. Ээж нь хүүгээ хүлээж шөнө бүр зүүдлэн, хүн бүрээс асууж сураглана. Нэгэн өдөр зочин ирэв. Түүнтэй танилцтал хүүг нь таньж байлаа. - “Ээжтэйгээ ирж уулзаарай гэж хүүд минь хэлээрэй” гэж тэр хүнд захиад, баруун хаяандаа байгаа үхрийн ширэнд боодолтой юмаа зааж, “Би хүүдээ хадгалж байгаа юм” гэжээ. “Ээж нь удаан хүлээх тэнхэлгүй боллоо гэж хэлээрэй” гэж захив. Хөгшний бие муудаж хэвтэрт ороод байтал хүү нь ирэв. Хүүтэйгээ уулзах хувьтайдаа эх нь баярлан баруун хацрыг нь үнсэж санаа амраад, нас баржээ. Хүүг нохой нь “Чи бид хоёр л үлдлээ дээ” гэх шиг гунигтай харав. Хүү гэртээ орж ирээд ширэнд боосон зүйлийг онгичтол чулуу байлаа. Хүүгээ хүлээж хатсан ээж нь хүүгийнхээ багадаа тоглож байсан чулууг цуглуулан алт мөнгөнөөс илүүд үзэн хадгалж байсан нь тэр байжээ. Хүү хэл хүргэсэн хүнээс ээжийнхээ ирж уулз гэснийг сонссон боловч “Ширэнд боосон алт мөнгөнд” шунаж ирснээ санаж гэмшин ихэд гутарч гэнэ. Ингэж “Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд” гэсэн үг гарсан гэнэ. 2. Асуултад хариулж ярилцаарай. • Хүүгийн талаар чамд ямар бодол төрсөн бэ? • Ээж хүүгээ хэрхэн хүлээсэн бэ? • Хүү яагаад гэртээ ирэхгүй удсан юм бол? • Хүү үнэхээр ээжтэйгээ уулзахаар ирсэн үү? Хүү юунд гэмшсэн бэ? 3. Зурагт эхийн утгын дагуу тайлбар бичээд будаарай.

..............................................

...........................................

4.Дээрх үлгэрээс ямар сургамж авч болох вэ? Бичээрэй.

9


Эрээн алчуурт 1. Ээжийнхээ ачийг хариулах талаар ямар бодолтой байдаг вэ? Ээждээ яриарай. 2. Эхийг ойлгож уншаарай. Нэгэн удаа түүнд айлынх нь хүн шүүдрийн дусал түүн, ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулж болох тухай ярьжээ. Эрээн алчуурт өглөө эрт босч хувин аваад цэцэгт хөндийг зорив. Ямар гоё вэ? Шүүдрийн ус ийм их байхад хувин дүүргэх юухан байх вэ. Бушуухан түүж ээждээ цай чанаж өгье гэж яарна. Гэвч жимс түүхээс ч хэцүү ажээ. Түүж, түүж харахад савны ёроол хэвээрээ.Тэгэхээр эхийн ачийг хариулна гэдэг тийм ч амар юм биш байх нь. Эрээн алчуурт түүсээр түүсээр нэг мэдэхэд унтжээ. Хэрэв зөгий алчуурыг нь цэцэг гэж андуурч буугаагүй бол хэдий болтол унтах байсныг бүү мэд. Эрээн алчуурт уйллаа. Ээжийнхээ ачийг хариулж чадахгүй нь гэж бодохоос л нулимс нь аяндаа шүүдрийн дусал шиг бөмбөрч байлаа. Яая гэх вэ, хоосон савтайгаа гэрийн зүг эргэтэл гэнэт нэг чоно зогсож байв. Эрээн алчуурт “Ээж ээ” гээд хашгиран зугтлаа. Цайгаа чанаж суусан эхийн чихэнд охиных нь дуу сонсдож, нүдэнд нь өлөн чоно үзэгдэх шиг болсонд галын хайчаараа “жов” гэлээ. Тэр агшинд Эрээн алчуурт руу дайрсан чоно гэнэт зогтусан эргэн цэцэгт талын дундуур бараа сураггүй алга болов. Ээж нь охиноо үгүйлэн гэрээс гүйж гарлаа. Тал руу саравчлан хартал цэцэгнээс үл ялгарах эрээн алчуурт охин “Ээж ээ” гэсээр айсуй. Ээж охин хоёр тэврэлдэн уулзлаа. “Эвий бяцхан үр минь ээждээ хүрээд ирсэн хойно шүүдрийн дуслаар чанасан цайг чинь ууснаас ялгаагүй” гээд охиноо удаан үнсэв. Ж. Дашдондог 3. Асуултын дагуу хариулж бичээрэй. • • • •

10

Айлын хүн охинд юу гэж хэлсэн бэ? Шүүдрийн усыг хэрхэн түүсэн бэ? Охин яагаад уйлсан бэ? Охинд юу тохиолдсон бэ?

шүүдрийн дусал – өвсний толгойд бөнжигнөн тогтсон усан дусал


• •

Ээж нь юу мэдэрч, юу хийсэн бэ? Ээж охиндоо юу гэж хэлсэн бэ?

4. Ойлгоогүй зүйл байвал аав, ээжээсээ асууж тодруулаарай. 5. Эхлээд яасан, дараа нь юу болсон, эцэст нь юу болсон тухай зураг зураарай. 6. Талархал бичээрэй - Хэнд талархал бичихээ сонгоорой.

аавдаа ээждээ эгчдээ ахдаа багшдаа найздаа

- Загварын дагуу талархал бичиж сураарай

Талархал бичихдээ: • Хэнд бичихээ сонгох • Юуны учир талархаж байгаагаа бичих • Он сар өдөр

Талархал Ээж тандаа, Намайг өсгөж сайн хүн болгож байгаа ээждээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хүү Цолмонгоос 2014.3.8

11


- Дараах загварын үгийг гүйцээж бичээрэй. Талархал ...................... тандаа Надад

зааж............................................................байдагт

чинь

баярлаж ....................................................................илэрхийлье. ...............................

Манай гэр бүл 1. Сайтар ажиглаад өөрийнхөө гэр бүлийн талаар бичээрэй.

Манай гэр бүл Манайх 4 ам бүлтэй. Миний аавыг Цэвэл гэдэг. Миний ээжийг Янжин гэдэг. Миний эгчийг Заяа гэдэг. ......

Манай гэр бүл Манайх 4 ам бүлтэй. Миний аавыг Цэвэл гэдэг. Аав малчин. Ээжийг Янжин гэдэг. Эгчийн маань нэр Заяа. Бид малаа сайн малладаг. Би ээж аавдаа сайн тусална.

12

Манай гэр бүл Манайх 4 ам бүлтэй. Миний аавыг Цэвэл гэдэг. Миний ээжийг Янжин гэдэг. Миний эгчийг Заяа гэдэг. Бид малаа сайн малладаг.

Иж юм ил Өг ба үг о үү йн ло лб а. н эр Н би ий эм чи нт жб ж өг ич бол сг өл иж охг д бо үй цэ лн г б о. ич нэ .


2. Эргэцүүлэн бодоод хариулаарай.

Хүний нэрний эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Өгүүлбэрийн эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Өгүүлбэрийн эхний үсгийг том үсгээр бичнэ. Хүний нэрний эхний үсгийг том үсгээр бичнэ.

3. Өөрийнхөө ах, дүүгийн талаар бусдад танилцуулаарай.

Ах дүү гурвын эв нэгдэл 1. Эхийг унших явцдаа дараах асуултуудын хариуг олоорой • • •

Дүү нь яагаад олсон алтаа усанд хаясан бэ? Хоёр ах нь юу хэлсэн бэ? Ах дүү гурав хэрхэн амьдрах болсон бэ?

Ах дүү гурав амьдарч байв. Нэг өдөр явж байгаад бага дүү нь гурван хэсэг алт олж, хоёр ахдаа нэг, нэгийг өгчээ. Тэд завинд сууж гол гатлан явтал дүү нь гартаа барьсан алтаа гэнэт усанд шидчихжээ. - Яагаад үнэтэй алтыг ус руу шидэж байгаа юм бэ? гэж хоёр ах нь асуутал отгон дүү нь: - Алт олохоос өмнө ах нарыгаа хайрлаж байсан сэтгэл минь одоо өөрчлөгдөх гээд байна. Алт олсноос хойш та хоёрыг үзэн ядаж, би ганцаараа бүх алтыг авах ёстой гэж харамсах сэтгэл төрөх боллоо. Ийм учраас алтаа усанд шидсэн юм гэжээ. - Үнэхээр чиний хэлдэг зөв шүү гээд хоёр ах нь алтаа усанд хаяж: - Гэр бүл эв найртай байвал ядуу байсан ч жаргалтай байна. Ах дүүгийн эв эвдэрвэл баян байсан ч жаргалгүй гэсэн аавын сургаал санаанд орлоо гэв.Түүнээс хойш ах дүү гурав улам эв найртай амьдрах болжээ. 2. “Эв нэгдэл” гэдэг үгийг тайлбарлан бичээрэй.

“Эв нэгдэл” миний бодлоор • •

“Эв нэгдэл” чиний бодлоор

найрсаг нөхөрсөг байдал эвтэй байх

13


3. Асуултын дагуу хариулж бичээрэй. • • •

Эхлээд юу болсон бэ? Дараа нь юу болсон бэ? Эцэст нь юу болсон бэ?

Өөрт тохиолдсон явдал 1. Зургийг ажиглаад, тохиолдсон явдлыг зохиож яриарай.

2. Өөрт тохиолдсон явдлаа хэн нэгэнд яриарай.

надад тохиолдсон явдал

......даага унаж байгаад ойчсон ......хонь хургаа нийлүүлсэн ......усанд сэлж сурсан ......хот явж үзсэн

3. Дараах загвар ба үг хэллэгийг хэрэглэн өөрт тохиолдсон явдлыг яриарай.

хэрэглэх үг, хэллэг

Нэг өдөр ..................ийм нэг явдал болсон юм. Хамгийн сонирхолтой нь...................гэж билээ. Түүнээс хойш .....................ойлгож авсан.

тийм юм болсон, тэгж билээ, сүүлд бодсон чинь тэгэх ёсгүй байж, түүнд баярласан, талархаж явдаг, түүнээс санаа авсан гэх мэт үг хэрэглээрэй.

14


4. Бөжинд тохиолдсон явдлыг уншаад яриарай. Уншихдаа дараах асуултуудын хариуг олж давтан уншаарай. • • • • •

Бөжинд ээж нь юу гэж хэлсэн бэ? Бөжин яагаад уурласан бэ? Бөжинд юу тохиолдсон бэ? Бөжин яагаад зугтсан бэ? Бөжин ямар болсон бэ?

бөжин - туулайн үр төл

Бөжинд тохиолдсон явдал Соёо цагаан шүдтэй Соотон чихтэй бөжин Оо, сойз хоёрыг Огт хэрэглэж үзээгүй гэнэ Улаан шар лууванг Угаалгүй дандаа идэхэд нь Учирлаж ээж нь хэлэхээр Уурлаж чарладаг зантай гэнэ

Үг дуулдаггүй бөжингийн Үүдэн хэдэн шүд нь Зогсоо зайгүй өвдөж Зовоон шаналгаж эхэлжээ Шүдээ эмчлүүлэх болоход Алив наашаа суу! Амаа том ангай! гэжээ Өвчилсөн шүдийг нь эмчлэх гэтэл Өнөөх бөжин огло харайв Олны дундуур зүсэн дэгдэж Орилон чарласаар зугтан арилав Зугтаад зайлж амжсан ч Зовиурт шүд нь янгинасаар Тухтай амарч болдоггүй Тавтай тоглож чаддаггүй Ахин эмчид очиж Эмчилж өгөхийг гуйжээ Улаан шар луувангаа Угааж цэвэрлэж иддэг гэнэ Оо, сойз хоёуланг нь Одоо үргэлж хэрэглэдэг гэнэ Ч. Лувсандэндэв

15


5. Чи бөжингийн оронд байсан бол яах байсан бэ? Бичээрэй. Хэрвээ би бөжингийн оронд байсан бол. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ................................................................. ................................................................. ...... 6. Бөжинд, болон хүүхдүүдэд хандаж юу зөвлөх вэ? Зөвлөгөө бичээрэй.

Идэх луувангаа угааж хэрэглэх

Оо, сойз хэрэглэх

Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

Шүдээ тогтмол угаах

7.Үгсийг бүлэглэн бичээрэй. Бөжин, оо, сойз, шүд, эмч, лууван, дэгдэж, угааж, цэвэрлэж, соотон эр үг (а, о, у) соотон

эм үг (э, ө, ү ,и) дэгдэж

8. Өөрт тохиолдсон явдлын тухай бичээрэй а. Зургийг ажиглана уу. б. Өөрт тохиолдсон явдлаа эргэн төсөөлөн санаарай. в. Төсөөлсөн зүйлээсээ сэдвээ сонгоно. г. Сонгосон сэдвийн дагуу бичнэ.

16


Сумын төвд кино үзсэн.

Хурдан морь унаж сурсан.

Хоол хийж ээждээ тусалсан.

Мессэж бичиж сурсан. Хажуу айлын Бат-Эрдэнэтэй барилдаж унасан.

9. Уншаарай.

Ээждээ тусалсан нь Ээж хоолоо хийхээр бэлтгэж эхлэв. Төмс арилгах гэтэл гараа эсгэв. Ээж сандрав.

Ээждээ тусалсан нь Оройн хоолны цаг боллоо. Ээж хоолоо хийхээр бэлтгэж эхлэв. Би төмс арилгах болов. Эхний төмсийг арилгав. Дараагийн төмсийг арилгах гэтэл гараа эсгэв. Ээждээ туслах гэсэн биш ээжийнхээ сэтгэлийг зовоов.

Тохиолдсон явдлаа бичих дараалал • Төсөөлөн бодох • Төсөөлсөн зүйлээ бичих • Бичсэн зүйлээ хянаж орхигдсон зүйл байгаа эсэхийг шалгах • Өгүүлбэрийн эхлэл, хүний нэрийг том үсгээр бичсэн эсэхээ хянах

Өөрт тохиолдсон явдлыг ярьж, бичиж сурлаа. Одоо хэр зэрэг сурснаа үзэцгээе

17


Өөрийгөө үнэлээрэй 1.

“Нэр” шүлгийг чээжилснээ бичээрэй.

2.

Загварыг гүйцээж бичээрэй. Миний аавын нэрийг.......................................гэдэг. Харин миний ээжийн нэрийг..................................гэдэг. Миний аав....................................хийдэг. Ээж маань.........................

3.

Оршин суугаа гэрийн хаягаа бичээрэй. а. ...................аймгийн..................сумын...............баг б. ...................хотын ................. дүүрэг............... хороо

4.

Гүйцээж бичээрэй. Аавын талын саданг..................................гэнэ. Ээжийн талын саданг................................гэдэг.

5.

Аавын малгай, бүсийг яагаад дээдэлдэг вэ? Бичээрэй. .............................................................................................................................. .............................................................................................................................

6.

Зүйр үгийг нөхөж бичээрэй. ...................сургаал алт Ээжийн сургаал ...................... ....................сургаал ач Эгчийн сургаал ..........................

7.

Цэгийн оронд нөхөж талархал бичээрэй.

Талархал ...................... тандаа ...........................................................байдагт чинь баярлаж явдгаа ................ ....................................................илэрхийлье. .................... 8.

Эр, эм үгийг ялган бичээрэй.

18


Ахин эмчид очиж Эмчилж өгөхийг гуйжээ Улаан шар луувангаа Угааж цэвэрлэж иддэг гэнэ Оо, сойз хоёуланг нь Одоо үргэлж хэрэглэдэг гэнэ 9.

Бөжинд зөвлөгөө бичээрэй.

10.

“Ах дүү гурвын эв нэгдэл” эхийг уншсан уу? Зөв хариуг олж дугуйлаарай.

- Хэн гурван хэсэг алт олсон бэ? а. Бага дүү нь б.Том ах нь

в. Хэн ч алт олоогүй

- Алтаа яасан бэ? а. Гэртээ аваачсан

в. Хүнд өгсөн

б. Усанд хаясан

- Алтаа яагаад усанд хаясан бэ? а. Ах дүүгийн “эв нэгдэл” алтнаас үнэтэй учраас хаясан. б. Усанд хаяж нуусан в. Алт гэж таниагүй 11.

“Эв нэгдэл” гэсэн үгийн үсгээр үг бүтээж бичээрэй. Жишээ нь: эв, нэг ...

12.

Гэр бүлийнхээ тухай танилцуулга бичээрэй.

Манай гэр бүл Манайх .............. бүлтэй. Миний аавыг.................... гэдэг. Миний ээжийг .......................гэдэг...................

13.

Өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаасаа бичээрэй

................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... ................................................................................................................................... ...................................................................................................................................

19


2. МИНИЙ НАЙЗУУД Ном 1.Зургийг ажиглан юунд ашигладаг талаар ярилцаарай.

2.Хичээлийн хэрэглэлийн нэрийг зөв бичиж сураарай. үз.г , хар.ндаа, б.даг, б.ллуур, н.м, д.втэр, хайч, үдээс, шуг.м, ц.нх, үз.гний сав, баримлын ш.вар, ус.н будаг, бийр, өнгийн ц..с

3.Хичээлийн хэрэглэлийн нэрийг эр, эм үгээр нь ялган бичээрэй.

а,о,у э,ө,ү,и цүнх..........

20

ном.......................


4.Оньсогыг таагаарай. Өөрөө түүнийгээ уншдаггүй мөртлөө Өврөөрөө дүүрэн номтой явдаг

Тэр юу вэ?

5. Шүлгийг уншаад ойлгосноо яриарай. Номоо хайрлана Нугалж үрчийлгэж урахгүй Номоо хайрлана Шүлэг чээжлэх арга Норгож хиртүүлж бохирдуулахгүй Номоо хайрлана • Шүлгийн утгыг ойлгож унших Залхуурч зүгээр суухгүй • Хоёр, хоёр мөрөөр нь унших Номоо уншина • Давтагдаж буй үгийг ажиглах Номтой нөхөрлөвөл • Тодруулсан үгийн ард зогсолт Эрдэмтэй болдог хийж унших Номтой найзалбал Ухаантай болдог Саруул ухаантай хүн Суутан болдог Сайн эрдэмтэй хүн Сайхан амьдардаг Д. Батжаргал 6. Шүлгийн утгыг хэрхэн ойлгосноо асуултын дагуу бичээрэй. • Номоо хэрхэн хайрлах талаар юу гэж хэлсэн байна вэ? • Номтой нөхөрлөвөл ямар хүн болох вэ? • Уншдаг номоо хэрхэн тордох хайрлаж хамгаалах талаар чи юу бодож байна вэ? 7. Шүлгийн нэгдүгээр бадгийн үгийг эр, эм үгээр нь бүлэглэн бичнэ.

эр үг

эм үг

нугалж, урахгүй, номоо

үрчийлгэж, хиртүүлж

8.Өгүүлбэр зохиож бичээрэй. Номтой нөхөрлөнө. Номыг дээдлэе. Номоо хавтаслана. 9. Оньсогыг таагаад, хуулж бичээрэй.

21


Тал нь цагаан Тариа нь хар Тэр юу вэ?

Хэмжээгүй үнэт эрдэнэ Хэнд ч хэрэгтэй эрдэнэ Тэр юу вэ?

Ном унших соёл 1. Эхийг уншаад ойлгосноо яриарай. Чи хэрхэн ном уншдаг вэ? Номын сан, анги зэрэг олуулаа байх газар бие биедээ саад болохгүйгээр чимээгүй, зөвхөн хараагаараа унших ёстой. Зарим хүүхэд номыг гамгүй эдэлж, урах, зурах, нугалах зэрэг зохисгүй явдал гаргадаг. Нэг номыг бүтээхийн тулд маш их хөдөлмөр, цаас зарцуулдаг тул номыг ариг гамтай хэрэглээрэй. Мөн номын хуудсыг урж нугалж болохгүй. Номоос их зүйлийг судалж мэднэ. Номыг хэвтэж унших хараанд муугаар нөлөөлнө. Номоо гамтай хэрэглээрэй. 2. Зүйр үгийн утгыг тайлбарлан бичээрэй. Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй 3. Үгийг зөв дараалалд оруулж зүйр үг бүтээгээрэй.

Нүдлэх үг: эх-эх орон, эх адаг их- арвин их

цоохор, мэргэн, мэддэгт цоохор, эрээн, мэддэггүйд ................................................................................................................................... ...................................................................................................................................

4.Оньсогыг таагаад, хичээлийн хэрэглэлийн тухай оньсого зохиож үзээрэй. 5.Үгсийг эр, эм үгээр нь ялган бичнэ. Нуруун дээрээ нугалаастай Нугас нь ардаа шидээстэй. Төгс мэргэн билигтэй Төгөлдөр эрдэнийн өглөгтэй. Тэр юу вэ? эр үг нуруун, ...

22

эм үг дээрээ ...


Дэвтэр Баяраа уйлах нь холгүй гомдож суулаа. Уг нь ангийхантайгаа кино үзэхээр тохироод их баяртай гүйж ирэв. Гэтэл ээж нь түүнийг явуулсангүй. Чи айлын хүүхдүүдийг хар. Чамд ядаж дуустал нь бичсэн дэвтэр нэг ч алга. Тэгж байж бас кино үзэх гэнэ. Тэр мөнгөөр чинь би дэвтэр авна хэмээн үглэж гарах нь тэр. Айлын том хүү байх хэцүү юм. Чи л ухаантай байх хэрэгтэй. Дүү нар чинь чамайг л дуурайна гэнэ. Урд жилүүдийн хичээл бичсэн дэвтрүүдийг ялган авч өрөөндөө оруулж тавибал бараг өөртэй нь чацуу өндөр болжээ. Энэ оройноос эхлэн Баяраа шиг их ажилтай завгүй хүн үгүй болов. Хичээлээсээ ирмэгцээ ундаа уугаад өрөөндөө орж таг болчихно. Зурагт ч үзэхгүй байлаа. Нэг орой ээжийгээ ажлаасаа ирэхэд нь ширээн дээр нь төө хэртэй зузаан дэвтэр тэвхийтэл өрж тавиад: - “Ээж ээ, та хар даа. Ямар байна?” гэв. Ээж нь энэ чинь шинэ дэвтэр үү дээ хэмээн гайхахад - “Тийм ээ” гэснээ “Үгүй ээ, би хуучин дэвтрүүдээсээ сэлбэж босгосон юм даа” гэв. - “Үгүй ер гэж...” ээж нь илтэд баярлан авч үзээд - “Шинэ дэвтэр л гэсэн үг. Ер ялгаа алга. Миний хүү овоо доо” гэлээ. Ээжийн хэлсэн энэ үгс Баяраад сайхан санагдав. С. Жаргалсайхан 1. Асуултын дагуу яриарай. • • • •

Ээж нь Баяраад юу гэж хэлсэн бэ? Баяраа яагаад ангийхантайгаа кино үзэж чадаагүй вэ? Баяраа ээжийгээ хэрхэн баярлуулсан бэ? Чи дэвтрээ хэрхэн гамтай хэрэглэдэг вэ? 2. Хүснэгтийг нөхөж бичээрэй. Баяраагийн сайн тал

Баяраагийн сул тал

3. Чи ээжийгээ хэрхэн баярлуулж байсан бэ? Тэр тухайгаа бичээрэй. 4.Нөхөн гүйцээж бичээрэй. Монгол хэл

........................................аймгийн ..............................сумын бүрэн дунд сургуулийн .......................................ангийн сурагч ................................................

23


5. Дэвтрээ хаяглаж сураарай.

Дэвтрээ хаяглахдаа:

1. Цэвэр нямбай бичнэ. 2. Нэг өнгийн үзгээр бичнэ. 3. Дэвтрээ хавтаслана. 4. Хаягаа бүрэн бичнэ.

6. “ДЭВТЭР” үгийн үсгээр үг бүтээгээрэй. дэр, эв,......................

7. Ямар, ямар дэвтэр мэдэх вэ? Өгүүлбэр зохиож бичээрэй. зузаан дэвтэр зурагтай дэвтэр .................................................... Аав надад үлгэрийн зурагтай дэвтэр авч өгсөн.

Өөрийгөө үнэлээрэй 1. Хичээлийн хэрэглэлийн нэрийг эр, эм үгээр ялган бичээрэй. эр үг ном

эм үг үзэг

2. “Номоо хайрлана” шүлгийг чээжээр бичээрэй.

24


3. Дэвтрээ хаяглаарай. 4. Номын ач холбогдлын талаар өгүүлбэр зохиож бичээрэй. 5. Харандаа, баллуураа магтсан өгүүлбэр зохиогоорой. 6. Өгөгдсөн үгийн үеэр үг бүтээгээрэй. Жишээ нь: баллуур дэвтэр бал, луу, уур ...................... харандаа 7. Баяраа хүүгийн кино үзэж чадаагүй шалтгааныг бичээрэй. 8. Номын тухай мэдэх зүйр үгээ бичээрэй.

3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ 1. Сайн найзынхаа тухай яриарай.

Миний найзууд ....

Миний найзын ярьдаг зүйл

Миний найзын сайн чанар

Миний найзын гэр бүл

2. Найзынхаа тухай ярихдаа ашиглаарай. Хэрэглэх үг: Миний найзыг ................................ гэдэг. Би найзтайгаа анх ................................ танилцсан. Миний найзын сайн зан чанар ................................................ Найзаасаа .................................... сайн зүйлийг нь суралцдаг.

25


3. “Миний сайн найз” сэдвийн дагуу найзынхаа тухай бичээрэй. Бичсэн зүйлээ хэрхэн засаж сайжруулсныг ажиглаарай. Миний сайн найз Миний найз бол Тэмүүлэн. Тэр бол сайхан ааштай. Бас их ухаалаг, тоондоо ухаалаг юм. Тэр ээжийгээ хүндэлдэг. Тэмүүлэн их хөгжилтэй. Тэр бол сайн найз. Тэр их сайн найз. сурагч Элбэгжаргал

Миний сайн найз Миний найзыг Тэмүүлэн гэдэг. Тэр сайхан ааштай. Бас их ухаалаг. Тооны хичээлдээ сайн сурдаг. Миний найз ээжийгээ их хүндэлдэг. Тэмүүлэн их хөгжилтэй. Тэр миний хамгийн сайн найз. сурагч Элбэгжаргал

Найзын тус 1. Найзын тус гэхээр чамд юу бодогдож байна вэ? 2. Чи найздаа тусалж байсан уу? Яриарай. Тоншуулыг хөх бух байнга дагаж явдаг. Тоншуул түүнийг ер хөөхгүй харин ч бүр дуртай. Юу л олдоно хагасыг нь тэр муу өөдөсхөн шувуунд өгдөг гээч. Яагаад ингэж хөл алдаад байна вэ? гэвэл ийм учиртай. Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй. Хэрэв харцага ирвэл яах вэ? Харцага ар шил рүү нь тоншин унагаж мэднэ. Харин хөх бух байвал санаа зоволтгүй. Хөх бух түгшүүрийн дохио өгч хашхирна. Тоншуул бушуухан аюулаас холдоно. Найзын тус ийм сайхан. Тоншуул урт насалж, улам олон болоосой. Яагаад гэвэл ой мод маань улам улам илааршина шүү дээ. 3. Асуултын дагуу ойлгосноо яриарай. • • • •

Тоншуулд хэн тусалсан бэ? Тоншуулыг хөх бух яагаад дагаж явдаг вэ? Хөх бух ямар үед дохио өгдөг вэ? Яагаад тоншуулыг олон болоосой гэсэн бэ?

4. Тус болсон найздаа талархал бичээрэй. Талархал Найздаа Ойлгоогүй зүйлийг зааж өгч тусалсан найздаа баярласнаа илэрхийлье. найз Туяагаас

26


Талархал Найздаа ............................................... найздаа баярласнаа илэрхийлье. найз ..........................с

5. Дээрх эхээс авсан үгсийг хэдэн эгшигтэй болохыг тоолоорой. 6. Хэрхэн яаж үеэр тасалж бичсэнийг ажиглаарай.

шувуу (у, уу- 2 эгшиг) тоншуул (о, уу- 2 эгшиг) хөх бух (ө - 1 эгшиг)(у-1 эгшиг) найз (ай- 1 эгшиг)

• •

шу- вуу тон- шуул хөх бух найз

Эгшгийн тоогоор үе болдог юм байна. Урт, хос эгшиг нэг үе болдгийг мэдлээ.

7. Зүйр үгийг уншиж утгыг тайлбарлаад үеэр тасалж, гүйцээж бичээрэй. Нөхрийн хэрэг бүтвэл Өөрийн хэрэг бүтнэ

Сайн нөхөр Садан төрлөөс ялгаагүй

Нөх-рийн хэ-рэг ...

Сайн хүнд ............... олон Сайн моринд .............олон (нөхөр, эзэн)

8. Мэдээллийг уншиж, үеэр тасалж бичээрэй. Хөх бух навчит болон холимог ой мод, бутлаг намагтай сэрүүн бүсэд амьдарна. Нүүдэллэхгүй бөгөөд модны нүхэнд үүрлэн арав орчим өндөг гаргадаг. Тэд шавьж, ургамлын үрээр хооллоно.

27

`


Нөхрийн тухай яриа 1. Уншсан зүйлийн хэсэг бүрийн утгыг яриарай. Дондог, Нямаа хоёр явж байгаад, хөрш айлынхаа үүдийг онгорхой байхыг харав. Хоймрын авдар дээрх болор цом Дондогийн анхаарлыг татав. Дондог болор цомыг сонирхон үзээд буцааж тавихдаа алдаж орхилоо. Нямаа:

Дондог, Нямаа хоёр юу хийсэн бэ?

Хүний юманд дураараа хүрч хагалсан.

- “Хүмүүс хүрээд ирнэ, зугтъя” гэв. Дондог цомын хэлтэрхийг түүж байхдаа: - “Би Ханд гуайн өмнө буруугаа хүлээнэ, явахгүй” гэв.

Дондог ямар хүүхэд вэ? Яагаад?

.......................................

Нямаа аль хэдийнээ явчихсан байлаа.

Нямаа юу гэж хэлээд зугтсан бэ? Яагаад?

.......................................

Энэ бүхнийг гэрийн сүүдэрт юм оёж суусан Ханд гуай сонсоод: - “Хүү минь гараа эсгэчихэв дээ. Чи хэнтэй яваа юм бэ?” гэхэд Дондог: - “Найзтайгаа. Тэр яваад өгсөн.” - “Тэр чинь чиний найз мөн үү?” гэж Ханд гуай эргэлзэн асуув. Д. Давааням 2. Ханд гуай яагаад уурлаагүй вэ? Чи юу гэж бодож байна вэ? 3. Хоёр найзын талаар өөрийн бодлоо бичээрэй.

Зохиолын баатрууд Дондог Нямаа

28

Сайн тал

Сул тал


Өөрийгөө үнэлээрэй 1. Найзынхаа сайн талыг бичээрэй. .......................................................................................................................... ....................................................................................................................................

2. Тоншуул, хөх бух хоёрын нөхөрлөлийн талаар юу мэдэж авсан бэ? ................................................................................................................................... ..................................................................................................................................

3. Хөх бух яагаад тоншуулын сайн найз байж чадсан бэ? 4. Нөхөрлөлийн тухай зүйр үг бичээрэй. ................................................................................................................................... .................................................................................................................................. 5. Гүйцээж бичээрэй Нөхрийн ..................... бүтвэл ........................ хэрэг .......................

6. “Нөхрийн тухай яриа” зохиолын баатар Нямаа Дондогийн найз мөн үү? Яагаад? ............................................................................................................................. 7. Өгүүлбэрүүдийг уншаад үеэр тасалж бичээрэй. Хүү минь гараа эсгэчихэв дээ. Чи хэнтэй яваа юм бэ? гэхэд Дондог: - Найзтайгаа. Тэр яваад өгсөн. - Тэр чинь, чиний найз мөн үү? гэж Ханд гуай эргэлзэн асуув. 8. Дондогийн сайн талыг бичээрэй. ...................................................................................................................................

29


Үнэлгээний хуудас 1 Сэдэв: БИ - МИНИЙ ГЭР БҮЛ ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ

1

Гэр бүлийнхээ талаар танилцуулаарай. Нүдэлсэн үгсийг чээжээр бичээрэй.

2

Нүдлэх үг: яагаад, Ядам, Мэндээ, авга, нагац, дүүрэг, баг, хороо, аймгийн сумын

3

Г.Нямаа “Нэр” шүлгийг чээжээр уншаарай. Оршин суугаа хаягаа бичээрэй.

4

....................аймгийн..................сумын.............. ....................баг Бөжинд тохиолдсон явдал, Цээний цэцэг, Эхийн санаа үрд үрийн санаа чулуунд эхүүдийн утга санааг ярьж чадах уу? (Шалгагч асууж, хичээлийн явцад ярьж байснаа мартсан эсэхийг шалгана) Дээрх эхүүдээс ямар сургамж авснаа тус бүрд нь бичиж чадах уу? (Шалгагч асууж, хичээлийн явцад бичиж байсныг нь үзнэ.)

5

6

Талархал бичээрэй (Үнэлгээний үед бичүүлнэ.) Талархал ...................... тандаа ...........................................................байдагт чинь баярлаж явдгаа ........................................... .........................илэрхийлье.

7

Гэр бүлийнхээ тухай бичээрэй. (Үнэлгээний үед бичүүлнэ.)

8

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй. сайн

30

дунд зэрэг

тааруухан


Үнэлгээний хуудас 2 Сэдэв: МИНИЙ НАЙЗУУД ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Хичээлийн хэрэглэлийн нэрийг бичээрэй.

1

үз.г, хар.ндаа, б.даг, б.ллуур, н.м, д.втэр, хайч, үдээс, шуг.м, ц.нх, үз.гний сав, баримлын ш.вар, ус.н будаг, бийр, өнгийн ц..с,

2

Хичээлийн хэрэглэлийн нэрээс эр, эм үг тус бүр 3-ыг олж бичээрэй.

3

Номоо хайрлана шүлгийг чээжээр уншаарай.

4

Эрдэм номтой холбоотой зүйр үг 1-ийг бичээрэй.

5

Дэвтрээ хаяглаарай.

6

“Дэвтэр” үгийн үсгээр 5 үг бүтээж бичээрэй.

7

“Номоо хайрлана” шүлгийн хоёр бадгийг чээжээр бичээрэй. “Номоо хайрлана” шүлгийн нэгдүгээр бадгийн үгийг эр, эм үгээр нь ялган бичээрэй.

8

эр үг

эм үг

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй. сайн

дунд зэрэг

тааруухан

31


Үнэлгээний хуудас 3 Сэдэв: МИНИЙ НӨХӨРЛӨЛ ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Найзынхаа тухай бичээрэй. Бичих загвар: Миний найзыг................................гэдэг. Би найзтайгаа анх................................танилцсан. Миний найзын сайн зан чанар ................................ Найзаасаа....................................сайн зүйлийг нь суралцдаг.

1

Найздаа талархал бичээрэй. Талархал ...........................................................байдагт чинь баярлаж явдгаа илэрхийлье.

2

Найз, нөхөрлөл, талархал зэрэг үгсийг үеэр тасалж бичээрэй. “Нөхрийн тухай яриа” эхийн үйл явдлыг санаж байна уу, асуултын зөв хариуг дугуйлаарай. А. Дондог, Нямаа хоёр юу хийсэн бэ? а. Тоглосон. б. Айлын болор цом хагалсан. в. Кино үзсэн. Б. Дондог ямар хүүхэд вэ? а. үнэнч, шударга б. худалч в. аймхай В. Нямаа юу гэж хэлээд зугтсан бэ? а. Би болор цом хагалаагүй. б. Ханд гуайд үнэнээ хэлье. в. Хүмүүс хүрээд ирнэ, зугтъя. Нөхрийн тухай яриа эхээс ямар сургамж авснаа бичээрэй. ............................................................................ ....................................................................................

3

4

5

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй. сайн

32

дунд зэрэг

тааруухан


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.