Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /хүүхэд/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Д.Гүндэгмаа

ЭРДМИЙН ТҮЛХҮҮР - БИЧИГ МОНГОЛ ХЭЛ 1-3 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.

Хянан тохиолдуулсан: Б.Лхамноржмоо

Улаанбаатар 2014

1


ТАНИХ ТЭМДЭГ

ТУЛГУУР ДОХИО

АЖИГЛААРАЙ

ЭХ

ОЛООРОЙ ӨГҮҮЛБЭР БИЧЭЭРЭЙ СОНСООРОЙ

ҮГ

УНШААРАЙ

ҮГИЙН ЗААГ

БҮТЭЭГЭЭРЭЙ

ЭГШИГ

ЯРИЛЦААРАЙ

ГИЙГҮҮЛЭГЧ

БУДААРАЙ, ЗУРААРАЙ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ

2

ТЭМДЭГ ҮСЭГ

УРТ, ХОС ЭГШИГ


ГАРЧИГ

1. ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ .................... 4 - д, т, г, б гийгүүлэгч авиа, үсэг - ц, ч, з, ж гийгүүлэгч авиа, үсэг 2. ТУСЛАХ ЭГШИГ .................................... 20 3. П, К, Ф, Щ ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ.. 30 4. ЧЭЭЖЛЭХ ШҮЛГҮҮД ............................. 36 5. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС ......................... 38

3


Дд д

д

.

д

Д

Дэн дон дуутай Далан хоёр шүдтэй (Тэр юу вэ?) Дээрээ дэн шар Дундаа дун цагаан Дороо азай буурал (Тэр юу вэ?)

4

д


а

о

э

ө

Дул даа дээл

а

о

э

ө

Дул-маа ...

-вуун хийв. -маа

1. дам-даам, дэл-дээл, дүр-дүүрэн, дөр-дөрөө 2. амин дэм, дуу хуур, далан долоо, дан дээл, том дугуй 3. Дулмаа, Дэрэм, Дөлгөөн, Даш, Даваа, Дамиран, Далай, Дандар, Дарам, Дашдаваа 4. Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл Хуш Хуш мод сайхан үнэртэй. Хуш мөнх ногоон мод. Намар хушны самар унана. Хушны самраар хэрэм хооллоно. Хүүхдүүд самар түүв. Самар амин дэм ихтэй, эрүүл мэндэд сайн.

5


Тт шат т

Т

.

т

т

т

т Т

Тэмээ-таван хошуу малын минь нэг Тэмээ-таван амьд эрдэнийн маань нэг Тэмээ-таван тивийн улсаас манайд олон нь бий Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий а

6

о

э

ө

а

о

э

ө


сур

ир

-лаа

ол

-лээ

өр

-лоо

амс

сэл

-лөө

1. тан-тана-таана, тар-таар-тайр, тор- тоор- тойр, тул-туултуйл, том-тойм, тэр-тээр 2. тоо тоолол, хот хороо, шатар даам, таавар таах, том ах 3. Төмөр, Төмөрсүх, Төрмөнх, Тамир, Туул, Тэлмэн 4. Тус хийвэл дуустал Давс хийвэл уустал Ухаантай туулай Туулай шатар сурлаа. Тун сайн нүүдэг. Олон сайхан нүүдэл мэднэ. Ойн амьтад атаархав. Амьтад туулайнаас шатар сурав. Шатраар сайн наадвал ухаан тэлнэ. Шатар сур, ухаанаа тэл. - Юугаар сайн наадвал ухаан тэлэх вэ? - Туулай шатар мэдэх үү? ам-амь ан-ань

ар-арьс

он- онь туул- тууль

хун- унь

дар- дарь

тар- тарь хор-хорь

7


Гг олбог г

.

Г

г

г

г

г

Г

Гэр нь яс, мод, бүрээс гэсэн үндсэн зүйлээс бүрдэнэ. Тооно, унь, хана, хаалгыг гэрийн мод гэнэ. Өрх, дээвэр, туурга, үүдийг эсгий бүрээс гэнэ.

8

т

а

т

г

а

р

о

э

р

т

у

о

л

т

э

а

л

г


1. араг-арга, сураг-сурга, тараг-тарга 2. гал голомт, гандан хийд, гэр орон, гэрэл гэгээ, гар хуруу, үг үсэг, гал тогоо, гэр орон, нутаг нуга 3. Гармаа, Гантөмөр, Гаадан, Амгалан, Оргилмаа, Гэрэл, Гэрэлмаа Сэргэлэн Оргодол ... ... Гэр Гэр Монголын нэг гайхамшиг. Том, дулаан гэр сайхан. Гэр нүүлгэхэд амархан. Гэр их сайхан агаартай. Гэр халуунд сэрүүхэн. Гэрийн хойморт хүндтэй хүнээ суулгадаг. Гэрт дургүй монгол хүн ховор. Монгол түмэн өргөө гэртээ энх мөнх амгалан оршиг.

9


Бб бууз б

Б

Бид бууз хийв.

.

Б

а ба

э

...

и

...

о

...

у

...

ө

...

ү

аа баа

ээ ...

... ...

Б

Буурал ижий минь Тал сайхан нутагтай билээ Тамсаг сайхан устай билээ Таван хошуу малтай билээ Тараг айраг элбэгтэй билээ

ботготой ингэ баавгай бөмбөг бар буу боов бохь бөх 10

Ц.Дамдинсүрэн


Дасгал хийгээрэй.

бөжин

болжмор

1. бий- бийр, буу-буур, бөө- бөөр, бай- байр 2. Бурмаа, Бат, Балдан, Баатар, Бүдээ, Болормаа, Булгаа, Бадам, Болд, Болдбаатар, Баттулга Бороо Аадар бороо оров. Бид бороонд нэвт норов. Их устай бороо байлаа. Борооны дараа нар гарав. Солонго татлаа. Бид таван өнгийн солонго харлаа. Амар, Лувсан бид гурав борооны дараа мөөг түүхээр болов. Амар их мөөг түүлээ. Орой нь шинэ мөөгтэй шөл хийсэн. Шөлийг бүгд амтархан идэв.

бар барь бол боль

барь боль

-даг -сан -дог -сон

барьдаг барьсан больдог больсон

11


урц цаа

ц

.

Ц

Цагаан эсгий цавгүй Цааш нааш гавгүй Цаснаас цагаан Яснаас хатуу болтугай

Тэсгэм өвөл Нүцгэн мөртлөө Дэлгэр зун Дээлээ нөмөрнө. (Тэр юу вэ?)

Цаа

тугал

-ны

хугаш 12

-ыг

гэдэг.

Цц


1. арц, урц, ирц, орц, цаас, цүнх, царцаа, ханцуй, байцаа 2. цагаан цас, цаа буга, цэрэг цагдаа, цэцэг жимс, цуг ир, цуваа угаа, орц гарц 3. Цэрмаа, Цэвэлмаа, Цэрэн, Цагаан, Ууганцэцэг, Өнөрцэцэг 4. Цэцэн үг чээжинд байдаг За, би нэгэн Цэцэг навч ууланд байдаг сайн эр болж 32 цагаан лонх Цуцлаас гал үүснэ тоолно. 1 цагаан Цухлаас хэрүүл үүснэ лонх, 2 цагаан лонх, 3 ... Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй Цаа Хөвсгөл аймагт цаатан ардууд ну-таг-ла-даг. Тэд цаа буга өсгөдөг, урцанд амь-дардаг. Цааны арьсаар урцаа бүрнэ, хувцас хийнэ. Цааны сүү их өтгөн. Цааны сүүгээр сүлсэн цай их сайхан амттай. Цааны тугалыг хугаш гэдэг. Цааны бухыг этэр гэдгийг бид “э” үсгийг үзэж байхдаа мэдсэн билээ. Цаатан ардууд хаана нутагладаг вэ? Хэн урцанд амьдардаг вэ?

13


Чч хөвч ч

а

ч

ча

ч

.

и

...

о

...

у

...

ө

...

ү ...

аа чаа

ээ ...

ий ...

уу ...

өө ...

...

Монгол хэлэнд жэ, чэ, шэ гэсэн богино үе байдаггүй.

ч

а ач

и

...

о

...

ө

...

Ч

Навч Намар болов. Навч унав. Бид олон төрлийн навч түүв. Навчаар наамал хийлээ. Чимгээ, Чулуун нарын наамал сайхан боллоо. Чимгээ хамгийн хөөрхөн нь хэрэм гэлээ. Харин Чулуун охиныг хөөрхөн наасан гэлээ. Чинийхээр бол аль нь хөөрхөн болсон бэ?

14


чих

чихэр

чоно

хайч

1. ач, чавга, чихэр, чимэг, чимээ, чанар, чивх, чихэвч 2. ач гуч, ач авга, цэцэг навч, товч бүч, цана чарга, ачаа тээш, хоточ нохой 2. Чүлтэм, Чинтогтох, Чанцал, Чинбат, Чадраа, Чадраабал, Чимэг, Чулуунчимэг, Чулуунбаатар, Чаминчулуун 3. Чигчийхэн чинээ бишээ Чихээ өөрөө угаана аа... Уншаад таагаарай Чигчийн чинээ биетэй ч Чингэлэгтэй ачаагаа манана Чаа чүү Чулуун хурга ишгээ туусаар ирлээ. Тэр малаа “чаа, чаа” гэв. Дүү Чинбат тосон очив. Чинбат морио “чүү, чүү” гэв. Хүүхдүүд малаа “чаа, чүү” гэсээр хашив. - Хэн хурга ишгээ туусан бэ? - Хэн тосон очсон бэ?

15


Зз за-раа. з гү-зээлз-гэ-нэ з

.

а

з

за

э

...

и

...

Үгийн утгыг тайлбарлаарай

о

у

...

ө ...

...

з

а аз

ү ... э

...

ү

...

аа заа

з

ээ ...

ий ...

оо ...

... ...

аа ээ оо уу өө үү заа ... ... ... ... ...

З

Зун Зун айлууд зусландаа гардаг. Зусланд цэцэг ногоо алаглан, зөгий “ззз, ззз” хэмээн эргэлдэн ниснэ. Зусланд мал, хүн тавтай сайхан байдаг. Манай зусланд зурам их байдаг. Зурам их хөөрхөн амьтан. Нэг өдөр Зулаа, Зана бид гурав зараа харав. Зарааны үс зүү шиг үзүүртэй байлаа. Зараа биднийг хараад бөө-рөн-хий болов. Зараа үсэн дотроо өө-рий-гөө нуудаг. “З” үсэг хэдийг олж будсан бэ? (23)

16


зөгий

заан

загас

зараа

зам

хүрз

1. эр зориг, зам харгуй, оо сойз, олз ашиг, өрөм зөөхий, аргал зомгол 2. Зориг, Зоригтбаатар, Занаа, Зууннаст, Зуундарь, Золжаргал, Золбоо 3. Зан сайтай айлд хүн бүхэн цугларна Замаг сайтай нууранд шувуу бүхэн чуулна Зуу Манай ард түмэн зуугийн тоог ихэд бэлгэдэн өргөн хэрэглэдэг. Тухайлбал: “Зуу наслаарай”, “Зуун жилийн хүн байдаггүй, зуун жилийн үг байдаг”, “Зуун төгрөгтэй байснаас, зуун нөхөртэй байсан нь дээр” гэх мэт зүйр үг, бэлгэ дэмбэрэлтэй үг хэлэхээс гадна “зууны манлай”, “зууны зуун эрхэм” гэж нэрлэх нь бий. - Ямар тоог манай ард түмэн бэлгэшээдэг вэ? - Чи зуугийн тоо орсон ямар зүйр үг мэдэх вэ?

17


Жж шор-гоолж

ж

. Ж

ж Д.Содномдорж

Жигмэд, Тогмид хоёр Жигмэд, Тогмид хоёр Жимсэнд хамт явжээ Уулын модонд очоод Уралдаж түүхээр болжээ Жижиг савтай Жигмэд нь Түрүүлнэ гэж барджээ Том савтай Тогмид нь Сүүлдэнэ гэж сүрджээ Түүсээр байгаад Тогмидын Сав нь дүүрээд иржээ Идсээр байгаад Жигмэдийн Гэдэс нь цадаад иржээ - Чи “Ж” үсэг хэдийг олж будсан бэ? - Чи дээрх дууг мэдэх үү? - Чи жимс түүж үзсэн үү? - Түүсэн бол ямар жимс түүсэн бэ? 18


шоргоолж

болжмор

жааз

бөжин

жимс

1. жар- зар, жор-зор, жам-зам, жарга-зарга, журам-зурам, жуух-зуух 2. Жаргал, Жаргалсайхан, Жимсээ, Жангар, Жүгдэр, Жадамбаа 3. Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан Хүний сайныг нөхөрлөж мэднэ Хүлгийн сайныг унаж мэднэ Ажил “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог”. Ажлаас бэрхшээж хойш сууж болохгүй. Ажил хөдөлмөр хүнд аз жаргал өгдөг. Залхуу бол хүний хамгийн муу шинж. “Залхуу хүн завагтаа хүрэхгүй” гэсэн зүйр үгийг санаж, залхууралгүй ажиллаж байгаарай. -

Ажил хөдөлмөр хүнд аз жаргал өгдөг үү? Чи залхуурдаг уу?

19


яЯ яр-гуй

я Я н з а г а

хөөр-хөн.

ялаа ямаа

янгир яргуй бялуу

20


1. яг, яс, ямаа, ялаа, ная, сая, бяр, хяр, хаяг, таяг 2. яруу-яаруу, хая-хаая, уя-уяа, сая-саая, ная-наая 3. Янжин, Янжиндулам, Ядам, Ядамсүрэн, Буян, Буянжаргал, Бярваа 4. Яндаж болдоггүй далай шиг Яасан баян нутаг вэ Ямар их хувь заяагаар Бид нар эзэн нь болж төрөв... Д.Сэнгээ Уншаад, таагаарай. Андуурч ташаараад А үсгийг я үсгээр бичсэн чинь Усны шувуу Уулын амьтан болчихлоо Яргуй Хавар хамгийн түрүүнд яргуй цэцэг ургадаг. Яргуй хөх ба шар өнгөтэй байна. Хөх яргуй хээр тал, уулын бэлд ургана. Харин шар яргуй өндөр уулын хяраар ургадаг. Яргуй цэцгэнд ямаа их дуртай. Яргуй бол малын сайн чанарын тэжээл юм. Яргуй идсэн ямааны мах, сүү эрүүл мэндэд сайн гэдэг. - Яргуй ямар өнгөтэй байдаг вэ? - Яргуйд ямар мал их дуртай вэ?

“Аянга” эхийг уншаад, “я” үсэгтэй үгийг түүж бичээрэй. Дараа нь 1-2 хүнд ярьж өгөөрэй. Аянга Аянгатай холбоотой олон зүйлийг тайлбарлахад хэцүү. Хүний гадуур хувцсыг яагаа ч үгүй мөртөө дотуур хувцсыг нь шатаах тохиолдол гарч байжээ. Японд нэгэн хачирхалтай тохиолдол гарсан гэнэ. Хүүхдүүд багшийнхаа хэлснээр урт уяанаас цувран барьж зугаалж явжээ. Гэтэл аянга бууж хүүхдүүдийн 1,3,5,7 гэх мэт сондгой дараалалд явж байсныг нь хөнөөгөөд бусдыг нь яагаа ч үгүй гэнэ. 21


ёЁ зол-гох ёс

Хүн

да-га-на.

ёс

ёотон

ноён

ёочин

хоёр

ёл

1. ёс, ёр, ёл, ёроол, гоёл, соёл, ёзоор, оёо 2. ёс заншил, соёл урлаг, баяр ёслол, зааны соёо, ёс журам, 2. Ёндон, Ёндонжамц, Ёндонсамбуу, Соёлмаа 3. Хүн ёс дагана, ус зам дагана Оёсоор оёсоор уран болдог Оролдсоор оролдсоор дархан болдог Ёл Ёл шувуу бол дархан цаазтай, махчин шувуу. Голдуу амьтны сэг зэмээр хооллоно. Ёл нь бусад жигүүртнээс хамгийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ. Ёл 12 сараас 2 сарын хооронд өндөглөх ба нэгээс хоёр өндөг гаргадаг. - Дархан цаазтай гэж юу гэсэн үг вэ, ээж ааваасаа асуугаарай. 22


Золгох ёс Цагаан сарын эхний өдөр буюу шинийн нэгний өглөө хүн бүр гоё хувцас, малгайгаа өмсөн хадаг дэлгэн барьж, хоёр гарын алгыг дээш харуулан, ахмад настныхаа тохойн дороос түшин зодгодог. Золгосны дараа цөм сууцгаан ахмад настнаасаа эхлэн хөөрөг солилцон тамхилж, Даага далантай Бяруу булчинтай Тором бөхтэй Төлөг сүүлтэй Тарган тавтай Сайхан шинэлж байна уу? гэх мэтээр хэлэлцэнэ. Шинийн нэгэнд өвөө эмээ, эцэг эхдээ хамгийн түрүүн очиж золгодог ёстой. Дараах өдрүүдэд залуус нь төрөл садан, танил талын ахмад хүмүүст очиж золгоно. Очих айл нь хол байгаа бол үстэй дээл, малгай, хантааз зэрэг монгол хувцсаа өмсөөд, морь, тэмээ унаад явдаг. - Монгол хүн яаж золгодог вэ? - Золгосны дараа хөөрөг солилцохдоо юу гэж хэлдэг вэ? - Шинийн нэгэнд хэнд хамгийн түрүүн очиж золгодог ёстой вэ? - Цагаан сараар хүмүүс юу өмсдөг вэ?

23


eE е-сөн сар

Е-сөн

са-рын

ерэн ес

нэ-гэн

биелгээ

бол-лоо.

ерөөлч

еэ-вэн

1. ер, ес, үе, үен, үер, үеэл, үзье, өгье, нээе, нүүе, хийе, бүтээе 2. эв эе, үе мөч, үер ус, ерөөл магтаал, бие бялдар, дэлхий ертөнц, том еэвэн, есийн хүрд, есөн ес ерэн ес, есийн тоо 3. Ерэнтэй, Есөнмөнх, Ерөөлт, Есөнтуг 4. Бүтээе гэвэл бэрхээс бүү ай Хийе гэвэл хэлэхээс бүү ай Ерөөл Монгол хүн аливаа сайн сайхныг бэлгэдэн олон янзын ерөөл хэлдэг. Жишээ нь, ямар нэг ажил үйл бүтээхээр зорьж буй хүнийг “Санасан хэрэг чинь саадгүй бүтэх болтугай” гэж ерөөдөг. Хүүхдэд шинэ дээл хувцас өмсгөөд, “Эд нь хэврэг, эзэн нь мөнх байх болтугай” гэнэ. “Ерөөлөөр болтугай!” гэж ерөөлгөсөн хүн хариу өчдөг. - Хүүхдэд шинэ дээл хувцас өмсгөөд ямар ерөөл хэлдэг вэ? 24


Уншаад таагаарай. Андуурч ташаараад Н үсгийг Р үсгээр бичсэн чинь Уулын жижиг амьтан Усны аюул болчихлоо.

үен

Есөн үеийн нэрийг мэдэж аваарай. Нэг дэх үе Хоёр дахь үе Гурав дахь үе Дөрөв дэх үе Тав дахь үе Зургаа дахь үе Долоо дахь үе Найм дахь үе Ес дэх үе

би аав, ээж өвөг эцэг, эмэг эх элэнц өвөг, элэнц эмэг хуланц өвөг, хуланц эмэг элэн эцэг, элэн эмэг хулан өвөг, хулан эмэг холбоо өвөг, холбоо эмэг өндөр өвөг, өндөр эмэг

- Би бол Лувсан.

Миний аавыг Бат гэдэг. Авга өвөө-Ёндон. Ээжийг Соёлмаа гэдэг. Авга эмээ-Янжин. - Нагац өвөө, эмээг чинь хэн гэдэг вэ? - “Бурхан болсон” хүний нэрийг хэлдэггүй болохоор би мэдэхгүй л дээ. - Мэдэх л ёстой. “Удам түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэдэг дээ. - Тэгвэл чи өөрөө мэдэх үү? - Би мэднэ ээ. Элэнц өвөг, эмгийнхээ нэрийг ч мэднэ. - Тийм үү? Би аав ээжээсээ асууж мэдэж авна аа. - Тэгээч. Би эмээгээсээ асууж, нэрийг нь бичиж авсан. Эмээ намайг “Бичиг сурч байгаагийн хэрэг ч гарах нь дээ” гэж магтаж байна билээ.

25


уншъя

ъ

зуръя

бодъё

харьцуулъя

суръя

1. Уншаарай ав-авъя яв-явъя

ор-оръё хар-харъя

гар-гаръя уулз-уулзъя

сур-суръя яар-яаръя

Дүү миний зурсан зургийг “харъя, харъя” гэв. Хараад “Би зуръя, би зуръя” гэлээ. Ээж мөхөөлдөс авах уу, гэлээ. Би “авъя, авъя” гэлээ. 2. Чээжлээд бичээрэй. Харъя гэхэд нүдгүй Хазъя гэхэд шүдгүй

Мэдье гэвэл мэрий Чадъя гэвэл чармай

3. Загварын дагуу үг бүтээж бичээрэй яв оч ол хар

Ъ

явъя ? ? ?

ир үз мэд хэл

4. Ажиглаад бичээрэй.

26

Ь

ирье ? ? ?

а, у, я о э, и, ү, ө

я ё е


юЮ юү-дэн

юүдэн

Ээж ээ

юүдэнтэй цамц

юү-дэн

гэж

юүлүүр

юу

вэ?

юмдүүжин

1. юм, юу, оюу, юүдэн, юүлүүр, аюул, аюулхай 2. оюу эрдэнэ, Оюу толгой, юмдүүжин цэцэг, оюун ухаан, осол аюул, юүдэн малгай 3. Юндэн, Юмжаа, Аюуш, Цэнд-Аюуш, Оюун, Оюунчимэг 4. Юманд учир Модонд мөчир бий - Энэ юу вэ? - Энэ юүдэн.

Юндэн хүү аавынхаа Юүдэн малгайг өмстөл Юм харагдахаа болив. 27


Юүлүүр Шингэн зүйлийг савлах, нэг савнаас нөгөө саванд юүлэхэд юүлүүр хэрэглэдэг. Жижиг амсартай саванд шингэнийг юүлэхэд юүлүүргүй бол асгарна. 5. Уншаад таагаарай. Юм бүхнийг ярьдаг мөртлөө Юу ч идэж уудаггүй Тэр юу вэ? Юу вэ? Ээж ээ, аав аа! Энэ юу вэ? Эмээ, өвөө! Тэр юу вэ? Юу вэ? гэсэн асуултаар Бүхнийг мэдэхийг хүсдэг Хэлд орохдоо шулганасан Хэдхэн үгийн нэгэнд Юу вэ? гэдэг асуулт Юуны өмнө орсон байдаг Юу вэ? Юу вэ? гээд асуух тоолонд Юм бүхний учрыг таниулсан Анхны багш аав минь юм. Эхний багш ээж минь юм. О.Сундуй -

Хэлд орж буй хүүхэд ээж аав, эмээ өвөөгөөсөө байнга юу гэж асуудаг вэ?

28


1. Зургийг нэрлээрэй. Ямар туслах эгшиг орсон бэ? Дугуйлж зураарай.

я

ё е ю

я ё е ю

я ё е ю

я ё е ю

я ё е ю

2. Зургийн нэрийг бичээрэй.

ёл

3. Ю, ё, е, я эгшиг орсон хүний нэр 5-ыг бичээрэй. Хүний нэрийг ямар үсгээр эхэлж бичдэгийг үзсэн хичээлээсээ эргэж хараарай. Юндэн ..........................................................................................

а,о,у эр эгшиг

ав ол сур

э,и,ө,ү эм эгшиг

хэл үз ир өр

эр үг

эр үг

+ъ+я ё +ь+е

авъя олъё суръя хэлье үзье ирье өрье

4. Загварын дагуу үг бүтээж бичээрэй ор гар ол хар

Ъ

оръё ? ? ?

өг нис мэд эхэл

Ь

өгье ? ? ? 29


3. П, К, Ф, Щ ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ

Пп парк

Ар-вай-хээрт

парк

бий.

Уншаарай. 1. парк, пүүз, пин, пүнз, пянз, панда, пүрш, пүнтүүз, паалан, пийшин 2. пийшин тавих, пор пор буцлах, пуужин хөөргөх, Парис хот 3. Пүрэв, Пүрэвбат, Пэлжээ, Дашпэлжээ, Пунцаг, Пүрэвсүрэн 4. Паалантай сав гоё ч Цоорох нь амархан Палхийтэл хэлсэн үг хатуу ч Ухаажуулах нь их - Энэ юу вэ? - Энэ пянз.

- Энэ юу вэ? - Энэ пүнз.

ПЯНЗ- хөгжим, дуу, бичээстэй дугуй зүйл. Түүнд бичсэн дуу, хөгжмийг пянз тоглуулагч хэмээх тусгай хэрэгслээр эгшиглүүлэн сонсдог байв. Харин өнөөдөр бүх пянз түүхэн дурсгал болон үлджээ. ПҮНЗ -төл малын дулаан байр. Уншаад таагаарай. Яарч сандраад Я үсгийг ү үсгээр бичсэн чинь Хөгжим дууны бичлэг Хөөрхөн төлийн байр болчихлоо. 30

П...НЗ - П...НЗ


пүрш

паалантай сав

пүүз

панда

Уншаад, асуултад хариулаарай. Панда Панда бол хулс идэж амьдардаг байвгай юм. Тиймээс пандаг заримдаа хулсны баавгай гэж нэрлэдэг. Хар цагаан өнгөтэй, том биетэй панда, жижиг улаан панда гэж хоёр төрөл байдаг. Панда бол дэлхийд ховордсон амьтны нэг. -

Панда юу идэж амьдардаг вэ? Хэдэн төрлийн панда байдаг вэ? Панда дэлхийд ховордсон амьтан мөн үү? Манай оронд ямар нэртэй жижиг баавгай байдаг вэ? Ээж ааваасаа асуугаарай.

Дуурайж бичээд ээж аавдаа шалгуулаарай.

31


Кк кино

Бид

со-нир-хол-той

кино

үзэв.

Уншаад, “к” үсэг үгийн хаана орсон байгааг ажиглаарай. 1. кино, концерт, карт, касс, километр, килограмм, цирк, парк, вакцин, трактор, аптек 2. кино үзэх, концерт тоглох, сайхан компот, парк явах, компьютер авах, цирк үзэх, вакцин хийлгэх, трактор жолоодох, аптек явах 3. Канад улс, Куба улс, Казакстан, Киргиз Уншаад, холбож зураарай.

марк

компьютер

Ажиглаад, бичээрэй.

32

кино

такси


Фф ферм

Манай

суманд

ферм

бий.

Уншаарай. 1. ферм, форм, фтор, фонд, фото, кофе 2. үнээний ферм, сурагчийн форм, фтортой оо, фото зураг, Хаан кофе, Франц улс Манай суманд үнээний ферм бий. Ферм олон үнээтэй. Үнээнүүд нь алаг зүстэй, их сүүтэй. Ферм сум, аймгаа сүү, цагаан идээгээр хангадаг. Шүдээ арчилж суръя Хүүхдүүд ээ, өмнөх зургийг харж шүдээ зөв угааж сураарай. Зурагт сойздох чиглэлийг сумаар заасан байна. Сайн ажиглаад дуурайж угаагаарай. Хүүхдэд зориулсан фтортой оо хэрэглэж байгаарай. Тэгвэл шүд чинь хор-хой-тох-гүй шүү.

33


СалтыковЩедрин (18261889) нь оросын алдарт шог зохиолч.

Щщ

СалтыковЩедриний олон зохиолыг монгол хэлээр орчуулсан байдаг. “Щ” үсгийн тухай уншаад, “щ” үсгийг дуудаж бичээрэй Щщ үсэг Щщ-Энэ үсгийн нэр нь Ш, Ч хоёрыг нийлүүлж хэлэхтэй ижил Щщ-Энэ үсгийн дуудлага нь Ш авиаг хэлж, уншихтай ижил Щщ-Энэ үсгийн бичлэг нь Ш, Ц хоёрын зурлагатай ижил Щщ- Цөөн хэдхэн үгэнд ордог ч Цагаан толгой үсгийн маань нэг

Ш

+

Ч

Ш

+

Ц

Борщ, щи Борщ ба щи нь орос хүний хамгийн их хэрэглэдэг шөлтэй хоол юм. Борщинд хүрэн манжин их хийдэг учраас хүрэн улаан өнгөтэй байдаг. Харин щи нь шинэхэн болон давсалсан байцаагаар хийсэн улаан шар өнгөтэй шөл юм. Ажиглаад, бичээрэй.

34


Шүлгийг чээжлээрэй. Гучин таван найз Алтан номын үсэг бид Үсэг бид эвтэй Ах дүү гучин тавуулаа Үйлс зорилго нэгтэй Эрдэм номын үсэг бид Үсэг бүхэн тустай Эгч дүү гучин тавуулаа Үг бүтээх хувьтай Бичээрэй.

Бичиг үсэг “Зуун жилийн хүн байдаггүй, зуун жилийн үг байдаг” гэсэн зүйр үг буй. Зуун жилийн өмнөх хүний санаа бодол, мэдлэг ухааныг гагцхүү бичгээс үзэж мэдэж болно. Зуу тэр ч байтугай мянган жилийн өмнөх хүнтэй уулзуулдаг, бас мянган жилийн дараах ирээдүйн хүнтэй ч эдүгээх хүн харилцаж болох боломжийг гагцхүү бичиг үсэг л олгоно. Энэ бол бичиг үсгийн нэгэн гайхамшиг юм.(Д.Б) Уншиж, бичиж сурлаа даа Эрдмийн түлхүүрээ оллоо доо Арвин эрдэмд шамдана даа Аав, ээжийгээ баярлуулна даа

35


4. ЧЭЭЖЛЭХ ШҮЛГҮҮД Дараах шүлгүүдийг чээжлээд сайхан уншиж сураарай. Чээжлэхээсээ өмнө анхааралтай уншаад, утгыг нь мэдэхгүй үг байвал аав, ээжээсээ асуугаарай. Д.Давааням Ээжийн минь сургаал Найрсаг хөөрхөн ааштай байвал Найзууд олонтой байдаг гэсэн Уур уцааргүй инээж явбал Урт насалдаг гэсэн Хүний үгийг сонсож явбал Өөрт заавал тустай гэсэн Эрдэм ном их сурвал Эрхэм баян тэр гэсэн Ээж надад ингэж хэлсэн - Ямар ааштай байвал олон найзтай байдаг гэж ээж нь хэлсэн бэ? - Яавал урт насалдаг гэсэн бэ? Т.Очирхүү Эх орны нэр Элгэндээ тэвэрч уургаа шимүүлсэн Энэрлээ дэлгэж уяхнаар бүүвэйлсэн Эвийлэн хайрлаж хүн болгосон Энэ л насандаа намайг хүүхэд хэвээр санах Өр зүрхэнд хамгийн ойр Өөр тийм хүн хаанаас ч би олохгүй Газар дэлхийд хамгийн хайртай нэрээ Гарцаагүй нэрлэ гэвэл Монгол гэнэ би, эх орон минь Газар дэлхийд хамгийн хайртай хүнээ Ганцхан удаа зааж өгөө гэвэл Таныгаа л гэнэ би, хайрт ээж минь - Газар дэлхийд хамгийн хайртай хүнээ зааж өг гэвэл зохиолч хэнийг зааж өгнө гэсэн бэ? - Чиний хамгийн хайртай хүн хэн бэ? 36


Ж.Дашдондог

Таван сайхан

Алтан говьдоо тэмээн сүрэг Ганган сайхан Атаа унаад тэшүүлж явах Хөнгөн сайхан Алсад буйлах ингэн дуу Шингэн сайхан Дэнж дүүрэн хонин сүрэг Тогтуун сайхан Дэлгэц дүүрэн хурууд ааруул Элбэг сайхан Дэлхийн сониноос бэлчээрт сонсох Эрхэм сайхан Алс нугад үхэр сүрэг Тавтай сайхан Агар хувин дүүрэн сүү нь Шимтэй сайхан Аян жинд амбан шар Хүчтэй сайхан Өндөр дээрээ ямаан сүрэг Сүрлэг сайхан Өдөн цагаан ноолуур үс нь Баялаг сайхан Өглөө уусан амтат тараг нь Амтат сайхан Хөндий талд адуун сүргийн Төвөргөөн сайхан Хөхүүр дотор айраг исэх Шуугиан сайхан Хүлгийн толгойд уурга сунгах Ширвээ сайхан - “Агар хувин”, “аян жин”, “амбан шар” зэрэг үгийн утгыг ээж ааваасаа асуугаарай. 37


ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС 1. Цэгийн оронд тохирох үсгийг бичээрэй.

д, т, г, б, ц, ч, з, ж

. анх

. угал

. өлө .

. өм . өг

. ай

. оно

хүр .

бө . ин

я, ё, е,ю

. үдэн

хо . р

. ргуй

. эвэн

2. Д, т, г, б, ц, ч, з, ж - үсгээр эхэлсэн хүний нэр тус бүр нэгийг бичээрэй. Дамба ........................................................................................... ....................................................................................................... ....................................................................................................... 38


3. Дараах оньсогыг тодруулан бичээд таагаарай.

4. Үгсийг зөв байрлуулан, өгүүлбэр бүтээгээрэй. 4.1. босов. Би, 8 цагт, өглөө

Би өглөө 8 цагт босов.

4.2. бэлчээв. эрт, Манайх, хонио

..........................................

4.3. ирнэ. Ээж, 6 цагт

..........................................

4.4. явсан. хөдөө, Аав

..........................................

4.5. өглөө болов. цайж, Үүр

..........................................

4.6. од түгэв. болж, Харанхуй

..........................................

5.“Маргаан” өгүүллэгийг уншаад, асуултад хариулаарай. Д.Отгонсүрэн

Маргаан Манай байрын хүүхдүүд таван хошуу малын төлийг нэрлэж байсан юм. Бараг л цөмөөрөө хурга, ишиг, унага, тугал, ботго гэж мэдэж байлаа. Тэгснээ гахай, илжиг, бугын үр төл ямар нэртэй байдаг тухай бөөн шуугиан болов. Зоригт хүрч ирээд бидний юун тухай маргаж байгааг мэдмэгцээ, - Гахайны торой, илжигний дудран, бугын илий гэж байдаг гэв. Энэ үгэнд итгээгүй учраас Чимэг үл тоомсорлон, - Чи худал хэлж байна. Би аав, ээж хоёрыг ирэхээр асууна гэлээ. 5.1. Маргалдаж байсан хүүхдүүд хотын хүүхдүүд үү? а. тийм б. үгүй 5.2. Хүүхдүүд таван хошуу малын төлийг мэдэж байсан уу? а. тийм б. үгүй 5.3. Зоригт гахай, илжиг, бугын үр төлийг зөв хэлсэн үү? а. тийм б. үгүй 39


5.4. Чимэг Зоригтын хэлсэнд итгэсэн үү? а. тийм б. Үгүй 5.5. Бугын төлийг дудран гэдэг үү? а. тийм б. Үгүй 6. Панда гэж юу вэ, яриарай. 7. Ээжийн минь сургаал, Эх орны нэр, Таван сайхан шүлгүүдийг чээжээр уншиж үзүүлээрэй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Баттогтох Д. Үгийн ширэнгээр бэдрэхүй УБ., 2009

2. Бигэрмаа Р., Оюунцэцэг Ш., нар Монгол хэл-I, ЕБС-ийн 12 жилийн сургуулийн I ангийн сурах бичиг, УБ., 2012 3. Ваанчиг Б., “А-Я хүртэлх үсгэн наадгай”, УБ., 2006 4. Доржмаа Х., Хүн гэмээр чоно, УБ., 2006 5. Гүндэгмаа Д., нар, “Билгийн нүд -1” УБ., 2008 6. Гүндэгмаа Д., нар, Эх хэл- эрдмийн түлхүүр, Өсөхөөс сурсан үндэсний хэл, Дүйцсэн сургалтын модулиуд, УБ., 2008-2010 7. Гүндэгмаа Д., XXI зууны малчин, багц модуль, УБ., 2013 8. Монголын байгаль орчны нэвтэрхий толь, Монгол улсын Шинжлэх ухааны академи, УБ., 2010 9. Монголын түүхэн дэх их хатад, Эх сурвалж: www.aravt.mn, 10. Нямцэрэн Ц., “А-Я анхны алхам”, УБ., 2007 11. Сампилдэндэв Х., нар “Монгол зан үйл, баяр ёслолын товчоон” УБ., 2012 12. Үндэсний цахим нэвтэрхий толь 13. Цэвэл Я., Монгол хэлний тайлбар толь УБ., 14. https://www.facebook.com/Zayasaikhan

40


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.