ОУ-ын хувийн эрх зүй харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал

Page 1

Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хэл соёлын сургууль Гадаад харилцааны менежир-орчуулагч /хос/ 3-27

Сэдэв: Олон улсын хувийн эрх зүйн субъектын эрх зүйн байдал

Гүйцэтгэсэн: ..................................../ Г.Мөнхсоёл / Шалгасан: ......................................../ С.Сайханжаргал /

Улаанбаатар 2009 он


Агуулга

Оршил §1. Хувь этгээдийн иргэний эрх зүйн байдал    

§1.1. Хувь этгээд олон улсын хувийн эрх зүйн субъект болох нь §1.2. Гадаадын иргэдийн эрх зүйн чадвар ба чадамжит байдал §1.3. Монгол улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдал §1.4. Гадаад улсууд дахь Монгол улсын иргэний эрх зүйн байдал

§2. Хуулийн этгээдийн эрх зүйн байдал ба түүний үндэсний харъяалал         

1-7

8-14

§2.1. Хувь этгээд олон улсын хувийн эрх зүйн субъект болох нь §2.2. Монгол улс дахь гадаадын хуулийн этгээдийн эрх зүйн байдал §2.2.1. Гадаадын хуулийн этгээдийн харьяалсан улсыг тогтоох §2.2.2. Гадаад улсын хуулийн этгээдийг хүлээн зөвшөөрөх §2.2.3. Гадаадын хуулийн этгээд Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа явуулах §2.2.3.1. Хэлцэл хийх буюу гэрээ байгуулах, гэрээний үүргийг хэрэгжүүлэх §2.2.3.2. Төлөөлөгчийн газар эсвэл салбараа нээн ажиллуулах §2.2.3.3. Аж ахуйн нэгж байгуулах §2.2.3.4. Гадаад улсын хуулийн этгээд эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах

§3. Төрийн эрх зүйн байдал

15-18

 §3.1. Төр олон улсын иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь  §3.2. Төрийн дархан эрх ба түүний төрөл  §3.3. Төрийн дархан эрхийн талаарх үзэл баримтлалын тархалт §4. Олон улсын нийтийн эрх зүйн субъект ба олон улсын хувийн эрх зүйн субъектын хоорондын ялгаа 19 §5. Эртний Ромын хувийн эрх зүйн субъект    

§5.1. Эрх зүйн этгээдийн тухай сургаал §5.2. Боолын эрх зүйн байдал §5.3. Эрх зүйн чадварын агуулга, төрөл §5.4. Эрх зүйн чадамжийн агуулга, төрөл

Дүгнэлт Ашигласан номын жагсаалт

20-24


Оршил Олон улсын худалдаа, эдийг засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, хүн амын шилжилт хөдөлгөөн өсөн нэмэгдэхийн хирээр аль нэг улсын хуулийг шуул хэрэглэн шийдвэрлэхэд түвэгтэй иргэний эрх зүйн олон янзын харилцаа бий болж байна. жишээ нь монгол хүн гадаадын иргэнтэй гэрлэх, улмаар өв залгамжлах, гадаад улсад авто осол болсны улмаас монгол хүнд гэм хор учрах гэх мэт тохиолдлуудыг шийдвэрлэхэд Олон Улсын Хувийн Эрх Зүй /ОУХЭЗ/ тусладаг. Гэхдээ ОУХЭЗ нь эрх зүйн тодорхой тохиолдлуудыг тэр бүр шууд шийдвэрлэж чадахгүй ба харин ямар эрх зүйгээр /Монгол улсын улсын эсвэл аль нэг гадаад улсын/ уг тохиолдол, маргаан шийдвэрлэгдэх ёстойг ихэвчлэн тодорхойлж өгдөг. Учир нь улс бүрийн хууль өөр өөр байх бөгөөд олон улсын хэмжээнд нийтлэг шинжтэй хувийн эрх зүй бүрэлдэн бий болоогүй ба ийм эрх зүйг бий болгох оролдлого их удаашралтай байна. ОУХЭЗ-д олон улсын хамаарал буюу гадаад элэмент гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд иргэний эрх зүйн аливаа харилцаа нь түүний бүрэлдэхүүнийд гадаад элэмент оролцсон үед олон улсын шинжтэй болно. Тиймээс ОУХЭЗ-н харилцааны оролцогчид нь дотоодын төдийгүй гадаад улсын хувь хүн, хуулийн этгээд, төр юм. эдгээрийн иргэний эрх зүйн байдлыг тодорхойлохын тулд зарим онцгой зохицуулалт шаардагддаг. Энэ үүднээсээ хувь хүн, хуулийн этгээд, төр нь ОУХЭЗ-н харилцааг үүсгэхэд чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд эдгээр оролцогчгүйгээр ОУХЭЗ хэмээх ойлголт байхгүй болох нь тодорхой юм. Ингээд эдгээр ОУХЭЗ-н оролцогчдын эрх зүй байдлын тухай дэлгэрэнгүй авч үзье.


§1. Хувь этгээдийн иргэний эрх зүйн байдал §1.1. Хувь этгээд олон улсын хувийн эрх зүйн субъект болох нь Хувь этгээд гэх нэр томъёог иргэний эрх зүйн хууль тогтоомж хийгээд олон улсын гэрээ, хэлэлцээрт хүнийг эрх зүйн субъект хэмээн тодорхойлох үүднээс хэрэглэдэг. Хувь этгээд тухай ойлголт нь эрх зүйн хувийн харилцааны энэхүү субъектын хуулийн этгээдээс ялгах боломж олгодог. Олон улсын хувийн эрх зүйн сурах бичгээдэд хувь хүн, бодгаль этгээд, биет этгээд гэх мэтээр олон янзаар тэмдэглэдэг нь угтаа хувь этгээд гэсэн нэг л утгыг агуулдаг. Олон улсын хувийн эрх зүйн байр сууринаас хувь этгээд гэдэгт харьяаллаас нь үл хамаарч тухайн харилцаанд оролцож буй бүх оролцогч хамаарна, тухайлбал Монгол улсын иргэд, бусад улсын иргэд, харьяалалгүй хүмүүс багтан орно. Гадаадын иргэд гэдэгт гадаад улсын харьяалалтайг нь нотлох баримт бичигтэй бөгөөд Монгол улсын иргэн бус хүмүүсийг хэлдэг. Харьяалалгүй хүн гэдэгт Монгол улсын иргэн бус бөгөөд өөр улсын харьяат гэдгийг нотлох баримт бичиггүй хүнийг хэлнэ. Олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээ нь гадаадын иргэдийн эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хувийн, гэр бүлийн, хөдөлмөрийн хийгээд процессийн харилцааг зохицуулдаг. Жишээлбэл, манай улсад байгаа гадаадын иргэд болон хилийн чанадад байгаа манай улсын иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь чухал гэдэг нь эргэлзээгүй. Энэ нь Монголд ирж буй гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд ингэснээр гадаадын иргэд нэвтрэн орох, зорчиход тавигддаг олон тооны захиргааны хязгаарлалт, хоригийг устгасан байдал, гадаадын хөрөнгө оруулагч болон үйлдвэрлэгч нарт монголын зах зээл нээлттэй болсон, гадаад худалдааны үйл ажиллагааны журам өөрчлөгдсөн, барилгачид болон бусад мэргэжлийн ажилчид, мэргэжилтнүүд удаан хугацаагаар Монголд ирж байрлах, жуулчлал эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Мөн түүнчлэн манай улсын иргэд гадаадад, ялангуяа Солонгос, ОХУ, Япон, АНУ, Хятад болон бусад оронд цагаачлах нь эрс нэмэгдсэн. Зарим тохиолдолд тэв суралцах, шинжлэх ухааны, уран бүтээлийн, биеийн тамирын буюу бусад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, эмчлүүлэх ба амрах зорилгоор гадаадад түр хугацаагаар явж байгаа бол зарим тохиолдолд тэд өөрсдийн байнга оршин суух газраа өөрчилсөн бөгөөд өөрийн улсын харьяаллаа тодорхой хугацааны туршид хадлгалсаар хэвээр байсан. Мөн гадаадын иргэнтэй ялангуяа Солонгос хүнтэй гэр бүл болж холимог гэрлэлтийн тоо өссөнөөр гадаадад байгаа Монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ мэтээр олон зүйлс олон улсын хувийн эрх зүй хувьд ач холдогдолтой гэдгийг харуулж байна. Аливаа улсад байгаа гадаадын иргэний эрх зүйн байдлыг тодорхойлоход хүний эрх, эрх чөлөөийн талаарх олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим ба хэм хэмжээ нь чухал үүргийг гүйцэтгэдэг. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим ба хэм хэмжээ нь хүний эрхийн бүх нийтийн тунхаглал, Эдийг засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт, Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт ба түүний нэмэлт протоколууд, Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европийн конвенц, Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай ТУХН-ийн конвенцод агуулагддаг. Олон улсын эрх зүйгээр тогтоосон хүний эрхийг, тухайлбал, өөрийн улсыг чөлөөтэй орхин явах, эх орондоо буцаж ирэх эрхийг хангах болон хэрэгжүүлэх, мөн


Монгол улсын нутаг дэвсгэр дээр буй бүх хүний монголын иргэн, харяалалтай иргэн, харяалалгүй иргэн эсэхийг нь үл харгалзан эрх, эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрөх явдал өнөөгийн нөхцөлд онцгой ач холбогдолтой болж байна. Олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээ нь тухайн этгээдийн эрх зүйн байдлын өвөрмөж шинжийг нь харгалзан үйлчилж байдаг ба ийм этгээдэд гадаадын иргэнээс гадна харьяалалгүй хүн болон дүрвэгчид, улс төрийн орогнол олгогдсон хүн, шилжүүлэн суурьшуулсан этгээд хамаарна. Ихэнхи улсад гадаадын иргэдийн эрх зүй гэсэн нэр томъёо хэрэглэх бөгөөд энэ нь нийтийн эрх зүй дэх гадаадын иргэдэд үйлчилдэг онцгой дэглэмийг ойлгодог. Ерөнхийдөө гадаадын иргэдийн эрх зүй нь оршин суух, ажилд орох, гэх мэт журмыг агуулдаг. Мөн гадаадын иргэдийн эрх зүйг гадаадын иргэдийн эрхийг хязгаарласан хэм хэмжээний нийлбэр цогцыг ойлгоно гэсэн үзэл бас байдаг. Хязгаарлалт нь гол төлөв чөлөөтэй зорчих эрх болон тодорхой мэргэжлийн ажил хийх эрх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэрэгт хамаардаг. Гадааадын иргэдийн эрх зүйн байдлыг /la condition des strangers/ зарим нэг улс олон улсын хувийн эрх зүйд багтаан тооцож заншсан байдаг. Энэ франц болон францын эрх зүйн нөлөөнд тогтносон эрх зүйн тогтолцоотой улс гүрнүүд юм. Харин орчин үеийн ихэнхи улс орнуудад мөн тэр тусмаа уг асуудлаар тодорхой зохицуулалттай ХБНГУ, Австри гэх мэт улсын хувьд гадаадын иргэдийн эрх зүй нь захиргааны эрх зүйн нэгэн салбар гэж тооцогддог. Үүнээс үүдэн, гадаадын иргэдийн эрх зүй нь гадаадын иргэдийн эрх зүйн онцгой байдлыг тогтоож өгдөг хэм хэмжээний нийлбэр цогц юм. Эдгээр хэм хэмжээ нь зөрчилдөөний шинжтэй бус, харин уг харилцааг зохицуулах эрх зүйн материаллаг хэм хэмжээ юм. Гадаадын иргэдийн эрх зүй нь гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг явцуу болон өргөн утгаар тодорхойлдог. Явцуу утгаар уг хэм хэмжээ нь захиргааны эрх зүйн шинжтэй. Энэ хэм хэмжээ нь гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг өөрийн иргэдийн эрх зүйн байдлаас ялгах онцлогийг хөнддөг. Өргөн утгаараа ямар ч харилцаан дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг тогтоодог бүх хэм хэмжээний нийблэр цогц юм. Үүнд өөрийн иргэдийн эдэлж байгаагаас ялгагдах онцлогийг нь тогтоодог, эсвэл өөрийн иргэдийн эдэлж буйтай адил дэглэм гадаадын иргэд эдлэхийг нь зөвшөөрөх, тухайлбал, тухайн улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах дэглэмийг нь хүлээн зөвшөөрөх зэрэг хэм хэмжээ байдаг. Ихэнхи улс оронд ялангуяа нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс оронд гадаадын иргэдийн талаархи тодорхой зохицуулалттай хууль тогтоомжтой байдаг. Харин зарим улс тухайлбал ХБНГУ, гадаадын иргэдийн эрх зүйг олон улсын хувийн эрх зүйгээс зааглан авч үздэг хэдий ч захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан тусгай хуулиар тус асуудлыг зохицуулдаг байна. ОХУ, ТУХН-ийн улсууд болон БНХАУ-д гадаадын иргэдийн эрх зүйг эрх зүйн тогтолцоон дахь бие даасан салбар гэж үздэггүй. Учир нь зохицуулах зүйлээрээ хамаарах хэм хэмжээ нь эрх зүйн тогтолцооны төрөл бүрийн салбарт багтдаг: төрийн, захиргааны, иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн, эрүүгийн, процессийн гэх мэт. Хууль тогтоомжийн зөрчилдөөний асуудлыг шийдвэрлэхэд ихэнхи орны хууль тогтоомж болон номлолд хувь этгээдийн харьяалсан хуулийн зарчмыг өргөнөөр хэрэглэдэг


бөгөөд энэ нь тухайн хувь этгээдийн бүхий л эрх зүйн чадамж, чадварын асуудлыг зохицуулах зориулалттай. Энэ хуулийг тодорхойлоход хувь этгээдийн харьяалалын хуулийн зарчмыг ХБНГУ, Австри, Итали, болон бусад европын улсад өргөнөөр хэрэглэдэг. Харин АНУ, Англи болон нийтлэг эрх зүйн бүлийн зарим улад харьяаллын улсын хуулийн холбоосыг бус харин оршин сууж буй улсын хуулийн холбоосыг хэрэглэх зарчмыг баримталдаг.


§1.2. Гадаадын иргэдийн эрх зүйн чадвар ба чадамжит байдал Гадаадын иргэд нь өөрийн иргэний харьяалал бүхий улс болон оршин сууж бйагаа улсын хууль гэсэн 2 эрх зүйн тогтолцоонд хамаарах бөгөөд энэ хосмол шинж нь тэдний эрх зүйн байдлын онцгой шинж тал болж байдаг. Ер нь олон улсын иргэний эрх зүйн хувь хүмүүсийн эрх зүйн байдлыг чадвар болон чадамжит байдал гэсэн 2 үндсэн ухагдахуунаар илэрхийлдэг. Ихэнхи орны хуулинд энэ 2 ойлголтын хооронд нарийвчлан заасан ялгаа байдаггүй. Эрх зүйн чадвар нь заяагдмал байдаг ба тухайн орны хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн эрх үүрэгтэй байх чадварыг хэлнэ. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн чадвар нь хүнийг төрсөнөөр эхлэж тухайн хүний биеийн болон оюуны байдлаас үл хамааран хэрэгжих ба түүнийг нас барснаар эсвэл хуулинд заасан нөхцөлөөр сураггүй алга болсон гэсэн үндэслэлээр дуусдаг байна. Зарим тохиолдолд хүнийг амьд ахуйд нь эрх зүйн чадварыг нь хязгаарлах нь бий. Хууль эрхийн чадамжит байдал нь олдмол буюу тухайн хүн өөрийн үйл ажиллагааныхаа үр дүнд иргэний эрх үүрэг хүлээхийг хэлнэ. Энэхүү ухагдахууны гол шалгуур нь оюуны чадвар болдог. Өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдсэн үйл ажиллагааныхаа зөв бурууг эрх зүйн талаас нь зүйд нийцэх эсэхийг тунгаан бодож чаддаг байх ёстой. Дэлхийн олонхи улс оронд хуулиар энэхүү чадамжийг олж авах насыг зааж өгсөн байдаг билээ. Тухайлбал манай улсад 18 нас хүрснээр хууль эрхийн чадамж бүхий болно. Энэхүү жишиг нь АНУ, Англи, Франц, Герман зэрэг улсуудад мөн адил байдаг.


§1.3. Монгол улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдал Монгол дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдал нь <Монгол улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин буй хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна> гэсэн Үндсэн хуулийн заалт мөн Иргэний хууль, Гадаадын иргэний эрх зүйн байлын тухай хуулиар тодорхойлогдож байдаг. Эрх зүйн чадвар, чадамжит байдлыг тогтоох эрх зүйг сонгох дүрмийг томъёолдог зөрчилдөөний холбоосын тухай ярихаас өмнө чухам гадаад иргэн гэж хэн бэ гэдгийг оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл манай улсад гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлд <Гадаад улсын харъяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг гадаадын иргэн гэнэ > гэж заасан байдаг. Монгол улсад байгаа гадаадын иргэний эрх зүйн байдлыг тодорхойлохдоо 4 үндсэн зарчим буюу холбоосыг баримтална. Үүнд: 1. Монгол улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. 2. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон эрх, эрх чөлөөг Монгол улсын иргэний нэгэн адил эдэлж, үүрэг хүлээнэ. 3. Монгол улс энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон Монгол улсын олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх үүргийг тодорхойлохдоо уг иргэний харъяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална. 4. Гадаадын иргэн Монгол улсын хууль тогтоомж болон Олон улсын гэрээгээр тодорхойлсон эрх, эрх чөлөөг Монгол улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшаар эдэлж болохгүй 5. Мөн энэ хуульд манай улсад амьдарч буй гадаадын иргэдийг таван ангилалд хуваан тус тусад нь эрх зүйн байдлыг нь тогтоосон.  Тус улсын нутаг дэвсгэрт түр зорчигч буюу дамжин өнгөрөгч. Ямар зорилгоор яваагаас нь үл хамааран манай улсад 30 хүртэлх хоногоор байгаа гадаадын иргэн  Түр оршин суугч. Манай улсад хувийн хэргээр 30 хүртэлх хоног байгаа гадаадын иргэн  Удаан хугацаагаар оршин суугч. Энэ нь дотроо албаны ба хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэлх хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн гэж хуваагдана.  Байнга оршин суугч. Монгол улсын харъяаттай гэр бүл болсон ба 90 хоногоос дээш хугацаагаар манай улсад оршин сууж байгаа гадны иргэн.  Цагаач. Хувийн хэргээр Монгол улсад амьдрахаар ирсэн ба 5 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн. Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хууль тогтоомжоор хориглосноос бусал ажил, албан тушаал эрхлэх, гадаадын байгууллагад ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах


эрхтэй байдаг. Тэгвэл түр зорчигч ба түр оршин суугч гадаадын иргэнд дээрх эрх байхгүй ба тэд зорилгоосоо гадуур орлого олохоороо ямар нэгэн газар ажиллахыг нь хориглоно. Хуулинд заагдсанаар тухайн гадаадын иргэний Монгол улсад оршин байх хугацаанаас шалтгаалан эрх зүйн байдал нь тодорхойлогдож байна. Дээрхи болон холбогдох бусад асуудлуудаар манай улс гадаадын иргэдэд үндэсний дэглэм олгож байгаа юм. Нэг үгээр хэлбэл манай улсад байгаа гадаадын иргэдийн эрх зүйн байдал нь өөрийн харъяалагдах улсын хуулиар бус Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно. Үүнчлэн манай улс дахь гадаадын иргэн Монгол улсад хуулийн дагуу эдлэж болох эрхээс өөр бусад эрх эдлэх талаар шаардах эрх байхүй. Ийнхүү өөрийн нутаг дэвсгэрт оршин суугч гадаадын иргэнд улсынхаа харъяат иргэний адил эрх олгох нь ихэнхдээ цаад улстайгаа харилцан адил байх зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл улс орнуудын хамтын ажиллагааны нэг төрлийн суурь болж байдаг ба олон улсын иргэний эрх зүйд байх зарчимын хүрээнд цаад улсын зүгээс нөгөө улсын ижил төстэй үйлдлийн хариуй болгож гадаад улсын иргэний эрх зүйн байдалд хязгаар тогтоож болно. Мөн дээрх тохиолдлоос гадна гадаадын иргэдэд олгогдох үндэсний дэглэм нь монгол улсын иргэнд олгогдож байгаа лугаа туйлын байж болохгүй гэдгийг эрх биш бодолцон үзвэл манай улсын хууль тогтоомжинд гадны гадны харъяатуудад зарим төрлийн хязгаарлалт тогтоож өгсөн байдгийг ойлгож ядах юмгүй юм. Иймэрхүү жишиг ер нь дэлхийн өөр бусад олон улс оронд байдаг. Энэхүү хязгаарлалт нь 2 бүлэгт ангилагдана. Эхний бүлэгт ажил мэргэжил эрхлэхийг нь хязгаарласан байдаг. Тухайлбал: засаг захиргааны нэгжид ажиллахгүй ба сонгох, сонгогдох эрхгүй, зэвсэгт хүчинд алба хаахгүй, төрийн албан хаагчаар ажиллахгүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэхчлэн. Дараагынх нь гадаадын иргэдийн эрхийн онцгой дэглэм бүхий журам байдаг. Тухайлбал: зохиогчийн эрхийг нь байнга оршин суугаа нөхцөлд д зөвшөөрнө бусад тохиолдолд гэрээ конвенцоор шийдвэрлэнэ, монгол улсад газар өмчлөх эрхгүй гэх мэт. Дээрхи бүх гадаадын харъяат иргэдийн эрх зүйн байдал нь мөн иргэний харъяалалгүй этгээдэд ч мөн адил зарчимаар үйлчилнэ.


§1.4. Гадаад улсууд дахь Монгол улсын иргэний эрх зүйн байдал Гадаадад байгаа Монгол улсын иргэдийн эрх зүйн байдал нь манай улсын болон тухайн оршин сууж байгаа улсын хоёулангынх нь хууль тогтоомжоор тодорхойлогдоно. Өөрийн иргэдийнхээ гадаад улсад ажиллаж, амьдрах эрх зүйн харилцаанд Монгол улс гадаад улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр нэн чухал ач холбогдолтой. Тухайлбал манай засгийн газраас Солонгос улстай хийсэн хэлэлцээрийн дагуу тэнд ажиллаж байгаа манай улсын иргэд өөрийн улсын нийгмийн даатгалд хамрагдах болсон маш чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Энэ хэлэлцээний дагуу манай улсын иргэд өөрийн улсад татвараа төлөх, нөгөө улсын ажил олгогчид татварын дарамтаас чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр аль аль талдаа үр ашгаа өгсөн шийдвэр болсон. Мөн манай иргэдийн оршин суугаа улс орон нь гадаадын иргэдэд чиглэсэн ямар бодлого баримталдагаас шалтгаалан харилцан адилгүй эрх зүйн байдалтай байна. Үндсэн хуулинд заагдсан манай иргэдийн төрийнхөө ивээлд байх эрх нь гадаад улсад оршин сууж байгаа нөхцөлд нь манай улсын дипломат төлөөлөгчийн газар, консулын албадын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Үүнийг 1961 оны Дипломат харилцааны тухай конвенц, 1963 оны консулын харилцааны тухай Венийн конвенцуудад тусгаж өгсөн байдаг. Энд зааснаар консул нь:  

Суугаа улсдаа төлөөлж буй улсынхаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хамгаална. Суугаа улсын хуулийн болон бусад байгууллагад өөрийн иргэдийг төлөөлөхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах зэрэг үүрэг хүлээнэ.


§2. Хуулийн этгээдийн эрх зүйн байдал ба түүний үндэсний харъяалал §2.1. Хувь этгээд олон улсын хувийн эрх зүйн субъект болох нь Хуулийн этгээд гэдгийг хувь этгээдээс ялган ойлгохдоо үүсгэн байгуулагчдын /гишүүн/ хөрөнгөнөөс тусгаарласан эд хөрөнгөтэй эрх зүйн субъект ойлгоно. Орчин үед хуулийн этгээдийн үйл ажиллагаа нэг улсын хил хязгаараа хязгаарлагдахаа больжээ. Нэг улсын компани өөр улсын компанитай гэрээ байгуулах, өөр улсад хөрөнгө оруулах, бараа экспортлох , ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх явдал улам өргөжиж байна. Капиталыг экспортлох буюу гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болсон нь тухайн хуулийн этгээдийн харъяалагдах улс, өмчлөгчийг ялган танихад түвэгтэй байдлыг үүсгэж байна. Зарим томоохон компанийн үйл ажиллагаа хэд хэдэн улс төдийгүй дэлхийн ихэнхи улсыг хамран явагдах боллоо. Олон улс дамнасан үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан компани байгуулах нь бусад улсад олон тооны салбар, охин, хараат компанийг байгуулах замаар өөрийн үйл ажиллагааг явуулж байна. Сүүлийн үед үйл ажиллагаа, хөрөнгийн хувьд олон улсын шинжтэй буюу үндэстэн дамнасан компанийн асуудолыг анхааран судлах, тусгайлсан эрх зүйн зохицуулалтыг үндэсний болон олон улсын түвшинд бий болгох оролдлого хийгдэж эхэллээ. Үүний жишээ бол Үндэстэн дамнасан компанийн тухай НҮБ-ын баримт бичиг юм. Хууль зүйн практикт олон улсын хуулийн этгээд гэсэн нэр томъёо багагүй хэрэглэгдэх болжээ. Олон улсын нийтийн эрх зүйн гэрээтй уялдан үүсгэн байгуулагдсан, гэхдээ хэлэлцэн тохирогч аль нэг улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн, аж ахуйн үйл ажиллага явуулах зорилго бүхий хуулийн этгээдийг олон улсын хуулийн этгээд гэдэг ойлголтод багтаах боломжтой боловч энэ нь аль нэг улсад хуулийн этгээдээр бүртгүүлсэн байдаг. Тухайлбал, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк, Европийн сэргээн босголт хөгжлийн банк. Түүнчлэн офшор компани, олон улсын бизнесийн компани гэдэг нэр томъёо өнөөгийн бизнес, хууль зүйн практикт өргөн тохиолдож байна. Орон улсын хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн ширүүсэж буй нөхцөлд бизнесийн нэгж буюу компанийг бүртгэх, тэдгээрийн хөрөнгийг найдвартай хадгалах, хамгаалах илүү хялбар, чөлөөтэй эрх зүйн орчныг зарим улс, ялангуяа хөгжиж буй улс, жижиг арлын улс, бие даасан нутаг дэвсгэрүүд санал болгож эхэлсэн юм. Ийм эрх зүйн орчин бүхий нутаг дэвсгэрийг офшор бүс гэж нэрлэдэг. Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй офшор бүс байна. Манай улсын хувьд офшор компанийн талаар тусгайлсан хязгаарлалт байхгүй бөгөөд ийм компанийн нэрээр багагүй гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн бүртгэл мэдээлэл байдаг. Хуулийн этгээд болдоггүй боловч олон улсын хэмжээнд хамтран ажиллах хуулийн этгээдийн олон янзын хэлбэр, зохион байгуулалтын нэгдэл бий. Аливаа хуулийн этгээд, тэр дундаа офшор компани, олон улсын бизнесийн компани, олон улсын хуулийн этгээд аль нэг улсын хууль тогтоомжийн дагуу үүсэн


байгуулагдаж бүртгүүлсэн байх бөгөөд зарим тохиолдолд энэхүү хуулийн этгээдийн үйл ажиллагаа өөр улсад явагддаг эсвэл удирдлага нь өөр улсад оршин байж болно. Зарим олон улсын гэрээний дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг эс тооцвол, одоогийн байдлаар олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хуулийн этгээд гэдэг тусгай эрх зүйн байдал бүхий хуулийн этгээд байхгүй. Иймд олон улсын хувийн эрх зүйд хуулийн этгээдийг үндэсний ба гадаадын хэмээн ангилан үзэх бүрэн боломжтой. Олон улсын эдийн засаг, худалдааны харилцааны үед түүнд оролцогчдын үндэсний харьяаллыг тогтоох шаардлага байнга тулгардаг. Жишээ нь: хэрэв 2 улсын худалдааны гэрээнд хэлэлцэн тохиролцогч талуудын хуулийн этгээдэд нэн тааламжтай үндэстний эсхүл үндэсний дэглэм олгоно гэж заасан байвал тухайн улсын хуулийн этгээд гэж ямар этгээдийг ойлгох ёстойг тогтоох шаардлага гарна. Мөн олон улсын харилцаанд иргэд төдийгүй хуулийн этгээд дипломат хамгаалалт эдлэх боломж бий. Аливаа улсын консулын байгууллага нь харъяат иргэд төдийгүй хуулийн этгээдийн эрх ашгийг гадаад улсад хамгаалах үүрэг хүлээж зөрчигдсөн эрхийг нь сэргээх арга хэмжээ авдаг. Олон улсын худалдааны гүйлгээнд оролцогч этгээдийн харъяаллыг тогтоохгүйгээр тухайн этгээдийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх, түүний эрх зүйн чадвар, чадамж удирдах байгууллага, төлөөлөх этгээдийн бүрэх эрх / тухайлбал хэлцэл хийх/ зэргийг тодорхойлох боломжгүй. Хуулийн этгээдийн харъяалах улсыг тогтооход янз бүрийн шалгуур хэрэглэгдэж байна. Тухайлбал: a) Байгуулсан, бүртгүүлсэн газар Англи, АНУ-д хуулийн этгээдийн харъяаллыг тогтоохдоо түүний үүсгэн байгуулагдсан газрыг шалгуур болгодог. Тухайн хуулийн этгээд аль улсын хуулийн дагуу байгуулагдсан, үүсгэн байгуулах баримт бичгээ хаана бүртгүүлсэн байна, тэр улсад уг хуулийн этгээд байгуулагдсан гэж үздэг. Английн судлаачид ийм хуулийг инкорпорацийн хууль гэж нэрлэдэг. Инкорпорацийн зарчимын дагуу хуулийн этгээд Их британид байгуулагдаж тэндээ дүрэм нь батлагдсан бол английн эрх зүйн харьяалалтай хуулийн этгээдэд тооцогддог. b) Удирдлага нь оршин байгаа газар Европийн эх газрын эрх зүйн орнуудад харъяалах улсыг тогтоохдоо хуулийн этгээдийн оршин байгаа газрын хууль буюу хуулийн этгээдийн удирдах байгууллага, захиргаа оршин байгаа газрыг үндэслэдэг. Удирдлага оршин байгаа газарт тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах бармт бичиг буюу дүрэмд заасан газар хамаарахгүй бөгөөд зөвхөн удирдлага бодитоор оршин байгаа газрыг ойлгоно. Ийм зарчимыг Франц, ХБНГУ, Австри, Швейцарь, Польш, Латви, Литви, Эстони, Испани дзэрэг улсуудад хэрэглэдэг. Жишээ нь 1937 онд батлагдсан Латвийн иргэний хуулиар хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, чадамжийг түүний удирдлагын газар байрлах байршлын хуулиар тодорхойлно. c) Үйл ажиллагаа нь явагдаж буй газар Олон улсын хувийн эрх зүйн ном зохиолуудад хуулийн этгээдийн харьяаллыг тогтоох гурав дахь шалгуурыг дэвшүүлсэн байдаг нь хуулийн этгээдийн үйл


ажиллагаа төвлөрсөн газар. Үйл ажиллагаа явуулж буй газар, байршлыг үндэслэн хуулийн этгээдийн харъяалсан улсыг тогтоох арга Итали улс болон хөгжиж буй улс орнуудад түгээмэл хэрэглэгдэж байна. Үйл ажиллагаа явуулж буй газар гэдэгт ихэвчлэн үйлдвэрлэл явагдаж буй газрыг ойлгоно./удирдлага нь нэг улсад байж, харин жишээ нь газар олборлолтыг өөр улсад гүйцэтгэж болно/ d) Хянагч этгээдийн хувийн хууль Хуулийн этгээд нь чухам хэнд харъяалагдаж байна, хэн түүнийг хяналтандаа байлгаж байна вэ гэдгийг тогтооход хяналтын онолыг хэрэглэдэг. Энэхүү онол дэлхийн нэг ба хоёрдугаар дайн, түүний дараа үед ч эдийн засгийн бодлогын үүднээс багагүй хэрэглэгдэх болсон юм. Сүүлийн үед хуулийн этгээдийн харъяаллыг тогтоохдоо тодорхой зорилгоос хамааран ялгавартай шалгуур, журмыг хэрэглэх нь зохимжтой гэж үзэх болжээ.


§2.2. Монгол улс дахь гадаадын хуулийн этгээдийн эрх зүйн байдал §2.2.1. Гадаадын хуулийн этгээдийн харьяалсан улсыг тогтоох Гадаад улсын хуулийн этгээдийн харьяаллыг тогтоох арга журам, шалгуурыг манай улсын дотоодын хууль тогтоомжинд тодорхой тусгаагүй байна. 2002 оны Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ” гэсэн зохицуулалт шинээр оржээ. Хэдийгээр хуулийн энэхүү заалтаас үзэхэд манай улс эх газрын эрх зүйн ихэнхи улс шиг ерөнхий захиргаа байршин байгаа газар гэсэн зарчмыг дотоодын хуулийн этгээдийн оршин байгаа газрыг тогтооход хэрэглэсэн байгаа боловч үүнийг гадаадын хуулийн этгээдийн харьяаллыг тогтооход шууд эсвэл төсөөтэй хэрэглэх боломжгүй юм. Монгол улсын татварын хууль тогтоомжинд татвар төлөгч Монгол улсад байрладаг, байрладаггүй аж ахуйн нэгжийг тогтоох шалгуур аргыг тусгасан байдаг. 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу Монгол улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:  

Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж Удирдах байгууллага нь Монгол улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж

Монгол улсын 2 талт олон улсын зарим гэрээнд хууийн этгээдийн харьяаллыг тодорхойлох зохих журмыг оруулсан байдаг.


§2.2.2. Гадаад улсын хуулийн этгээдийг хүлээн зөвшөөрөх Монгол улсын иргэний хуулинй 544.1 нь гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлох, улмаар уг хуулийн этгээдийг иргэний эрх зүйн харилцааны оролцогч болохыг тус улсад хүлээн зөвшөөрөх утгыг агуулж бйагаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг хүлээн зөвшөөрөх нь уг хуулийн этгээдийг хүлээн зөвшөөрч буй илэрхийлэл болно. Ийнхүү хуулийн этгээдийн чадварыг хүлээн зөвшөөрөх нь Монгол улсын хуулийн этгээдийн нэгэн адил Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа үйл ажиллагаа чөлөөтэй явуулахыг зөвшөөрсөн явдал биш юм. Иймээс гадаадын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг хүлээн зөвшөөрөх үед гэрээ байгуулах, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, ялангуяа аж ахуйн үйл ажиллагааг тогтвортой явуулах чадварыг ялгаж ойлгох нь чухал. Гадаадын хуулийн этгээдийн хууль заасан зөвхөн онцгой тохиолдолд буюу Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээд байгуулахгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр ажиллаж болно. Иргэний хуулийн дээрх 544-р зүйлийн зохицуулалтаас өөр гадаадын хуулийн этгээдийг хүлээн зөвшөөрөх талаархи нарийвчилсан зохицуулалт манай улсын хууль тогтоомжинд байхгүй. Харин олон улсын дараах төрлийн гэрээнд зарим тусгай зохицуулалт бий.    

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалахыг хөхүүлэн дэмжих тухай гэрээ Давхар татварын гэрээ Худалдааны гэрээ


§2.2.3. Гадаадын хуулийн этгээд Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа явуулах §2.2.3.1. Хэлцэл хийх буюу гэрээ байгуулах, гэрээний үүргийг хэрэгжүүлэх Засгийн газар болон монголын хуулийн этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын хуулийн этгээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа буюу барилга барих, зураг төсөл хийх, хайгуул хийх, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх явдар байдаг. Тухайлбал, монгол улсын засгийн газрын газар 2007 оны 9-р сарын 1-ний байдлаар гадаадын 8 компанитай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ба өмнө нь 1980-иад оны Дорнод аймгийн Мардайн ордыг концессийн гэрээний дагуу ОХУ-д ашиглуулж байсан зэрэг олон жишээг дурдаж болно. Гадаадын хуулийн этгээд манай улсад хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь тусгай зөвшөөрлийн хуул ь тогтоомжийг зөрчихөд хүргэдэг. Учир нь, тусгай зөвшөөрлийг зөвхөн монголын хуулийн этгээдэд олгох журамтай. Гадаад улсад олгосон тусгай зөвшөөрлийг Монгол улсад хүлээн зөвшөөрөх асуудал тодорхой бус байна. Хэрэв тусгай зөвшөөрөл шаардагдахгйү бол гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. §2.2.3.2. Төлөөлөгчийн газар эсвэл салбараа нээн ажиллуулах Монгол улсын засгийн газрын 1991 оны 247-р тогтоолоор батлагдсан Монгол улсад гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар нээж ажиллуулах журам нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын дагуу Монгол улсын хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах зөвшөөрлийг Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг 3 жил хүртэл хугацаагаар Гадаадын компани, банк болон арилжааны бусад байгууллага олгох ба зөвшөөрлийг цаашид 2 жилээр сунгаж болно. Гадаадын хэд хэдэн байгууллаг хамтарсан нэг төлөөлөгчийн газартай байж болно. Төлөөлөгчийн газар нь өөрийн үйл ажиллагааг төлөөлүүлсэн байгууллагынхаа даалгавраар түүний нэрийн өмнөөс Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ба ашиг олох зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Түүнчлэн засгийн газрын 1993 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсад гадаад орны болон олон улсын засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчийн газрыг нээж ажиллуулах журам өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна.


§2.2.3.3. Аж ахуйн нэгж байгуулах Иргэний хуулийн 30-р зүйлийн 30.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно” гэж заасан байна. 1993 оны 5-р сарын 10-ны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээд салбар нэгжээ байгуулах, дангаар болон хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, тус улсын аж ахуйн нэгжийн ноогдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг МУ-ын хууль тогтоомжийн дагуу худалдан авах замаар МУ-д хөрөнгө оруулж, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх олж авахыг зөвшөөрчээ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь МУ-ын хуулийн этгээд байна. Гадаадын компани нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд МУ-д хуулийн этгээд байгуулахгүй байх боломжтой болно. Үүнд:   

Байгалийн баялгийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу эрх олж авах Маркетинг, менежментийн гэрээ байгуулах Санхүүгийн түрээсийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх §2.2.3.4. Гадаад улсын хуулийн этгээд эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах

МУ-ын УИХ-аас 2002 оны 6-р сарын 28-ны өдөр Чөлөөт бүсийн тухай , дараа нь 2003 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс, Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг тус тус батлан гаргасан. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлттэй нөхцөл, аж ахуйн нэгжийн бүртгэлийн хөнгөвчилсөн журам, шалган нэвтрүүлэх хялбарчилсан горим үйлчилнэ. Гадаад улсын төдийгүй монголын аж ахуйн нэгж нь чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд чөлөөт бүсийн захиргаанд бүртгүүлж зөвшөөрөл авах журмыг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоосон байна.


§3. Төрийн эрх зүйн байдал §3.1. Төр олон улсын иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Олон улсын аж ахуйн амьдралын даяарчлалын нөхцөлд төр төрөл бүрийн эрх зүйн харилцаанд, тэр дундаа гадаадын хуулийн этгээд, олон улсын аж ахуйн байгууллагууд, тэр тусмаа гадаадын аж үйлдвэрүүд оролцсон эд хөрөнгийн харилцаанд идэвхитэй оролцож байна. Хэрэв төр эдгээр харилцаанд зөвхөн нэг тал нь болж оролцож байгаа тохиолдолд олон улсын нийтийн эрх зүй бус харин олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдана. ОХУ-ын төр нь: Төр оролцсон эрх зүйн харилцааг ерөнхийдөө 2 ангилж болно. Нэгдүээрт, улс хооронд түүнчлэн улс хоорондын болон олон улсын байгууллагуудын хооронд үүсч буй эрх зүйн харилцаа / эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, зээлийн гэх мэт/. Хоёрдугаарт энэхүү эрх зүйн харилцааны нэг тал нь төр болж нөгөө тал нь гадаадын хуулийн этгээд, олон улсын аж ахуйн байгууллага болон тодорхой иргэн төр зөвхөн оролцож байгаа эрх зүйн харилцаа байна. Эхний төрлийн харилцаа нь гагцхүү олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Хоёрдахь төрлийн харилцаанд бараа нь нийлүүлэх, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх болон бусад харилцааг хамааруулж болно. Түүнчлэн Оросын төр нь хилийн чанадад элчин сайдын яаманд зориулж барилга брих, эдэлбэр газар түрээслэх, орон сууц түрээслэх үед харилцааны субъект болно. Дээрх бүх тохиодолд хэлцлийг ОХУ-ын элчин сайдын яам төрийн нэрийн өмнөөс байгуулна. Төр эд хөрөнгийн харилцааны субъект болох төрийн хуулийн этгээд эсвэл бусад дурын хуулийн этгээд, мөн харилцааны субъект болох тохиолдлыг хатуу ялгах ёстой. Төр нь хуулийн этгээд биш учраас эд хөрөнгийн харилцаанд эрх зүйн онцгой субъек болж оролцдог. Хуулийн этгээд хэмээх категори нь улс болгоны дотоодын эрх зүйн категори юм. Тухайн төр нь ямар нэгэн байгууллагад хуулийн этгээдийн эрхийг олгодог, өөрөөр хэлбэл, төр өөрөө ямар байгууллага хуулийн этгээд байх вэ гэдгийг тогтоодог. Хэн төрд хуулийн этгээдийн эрх олгодог вэ? Зөвхөн ямар нэгэн төрөөс дээгүүр орших эрх зүйн журам эсвэл хууль зүйн болон улс төрийн ерөнхий ном зохиолуудад байгуула тухай дурдсан олон улсын засгийн газар, гэхдээ тийт төрийн төрийн байгууллага байхгүй. Улс нь төрөөр дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо 2 төрлийн буюу бүрэн эрхт бие даасан этгээдийн хувьд онцгой эрх зүйн чадвартай эсвэл бусад хувь этгээдийн нэгэн адил эрх зүйн чадвартай байна. Улс бүр өөрийн харьяа нутаг дэвсгэрт үйлчлэх хууль, захиргааны журмаа тогтоох эрхтэй ба өөрийн хуулиар хуулийн этгээдийг бий болгож, хувь этгээдийн эрх зүйн чадвар, чадамжийг тодорхойлно. Түүнчлэн улс нь хэдийгээр эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд нэгдмэл субъект боловч төлөөлөх этгээдийнхээ төрлийг олон янзаар тодорхойлох боломжтой байдаг. МУ-ын иргэний хуулийн 7-р зүйлийн 7.1-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн


этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасан юм. Гэхдээ монголын төр олон улсын шинжтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо зарим онцгой эрх зүйн чадамжтай байж болно.


§3.2. Төрийн дархан эрх ба түүний төрөл Дархан эрх хэмээх нэр томъёо нь immunus хэмээх латин тэмдэг нэр / ямар нэгэн зүйлээс хамааралгүй, чөлөөтэй/ ба immunitas гэсэн нэр үгээс/ татва, алба хаах гэх мэтийн чөлөөлт/ үүсэлтэй. Төрийн дархан эрх хэмээх ойлголт нь эхлээд ердийн хэм хэмжээний хувиар олон улсын эрх зүйд бий болсон бөгөөд дараа нь шүүхийн практик, хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр тодорхойлогдсон байна. Олон улсын харилцаанд оршиж буй гадаадын төрийн дархан эрх түүнийг өөрийнх нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас ангид байх төрийн дархан эрхээс ялгагдана. Аливаа улсын төрийн дархан эрх /State immunity/ нь түүний бүрэн эрхт бие даасан байдлаас гаралтай. Төрийн дархан эрхийн 3 төрөл бий. Үүнд:   

Шүүхийн дархан эрх Нэхэмжлэлийг хангах урьдчилсан арга хэмжээ авахаас чөлөөлөгдөх Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс чөлөөлөгдөх

Шүүхийн дархан эрх нь 1 улсын шүүхийн эрх мэдэлд нөгөө улс үл харьяалагдана гэдэг зарчмаас үүдэлтэй /par in parem non habet jurisdictionem/. Энэ нь тухайн тухйан төрийн зөвшөөрөлгүйгээр түүнийг өөр улсын шүүхэд татахыг хориглоно гэсэн үг юм. 2 дахь дархан эрх нь аливаа улсын зөвшөөрөлгүйгээр түүний өмчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга хэмжээ авч болохгүй байх явдалаар илэрнэ. 3 дахь дархан эрхийг эдэлж буй аливаа улсын зөвшөөрөлгүйгээр уг улсын эсрэг шүүхийн шийдвэр албадан хэрэгжүүлж болохгүй. Сүүлчийн 2 дархан эрх нь төрийн өмчийн дархан эрхтэй шууд холбоотой. Төрийн дархан эрх нь нэг улс өөр улсын шүүхэд шүүгдэхгүй байх хамгаалалтыг бий болгоход чиглэнэ. Төр, түүний төлөөний этгээдийн эсрэг нэхэмжлэлийг гадаад улсын шүүхэд хүлээн авч хэлэлцэх явдлыг эсэргүүцэн улсын бүрэн эрхтэй асуудлыг сөргүүлэн тавих болсон үеэс төрийн дархан эрхийн журам хөгжиж ирсэн байна. Төрийн дархан эрхийн журам нь зөвхөн гадаадын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хамаарах бөгөөд тухайн улсын үндэсний шүүхийн процессд үл хамаарна. Дархан эрхийн журам үйлчлэхгүй байх зарим тусгай тохиолдлууд бий. Тухайлбал улс өөрөө зөвшөөрсөн эсвэл улс өөрөө иргэний болон худалдааны эрх зүйн харилцаанд ижил тэгш этгээдийн хувьд оролцож байгаа үед дархан эрхийн журам мөрдөгдөхгүй байж болно. Улс нь түүний эсрэг гарсан нэхэмжлэлийг өөр улсын шүүхэд хянан шийдвэрлэхийг зөвшөрч болно. Ийм зөвшөөрөл нь дипломат болон бусад хэлбэрээ илэрхийлэгдэнэ. Тодруулан хэлбэл улс өөрөө түүнд гаргасан нэхэмжлэлийг гадаадын шүүхээр хэлэлцэхийг дараах хэлбэрээр урьдчилан эсвэл хожим зөвшөөрч болно:   

Олон улсын гэрээний үндсэн дээр Нэг удаагийн албан мэдэгдлээр Хувь этгээдтэй байгуулсан гэрээндээ зөвшөөрсөн заалт оруулах замаар


§3.3. Төрийн дархан эрхийн талаарх үзэл баримтлалын тархалт 19-20-р зууны эхээр төр, түүний өмчийн дархан эрхийг бүх улс хүлээн зөвшөөрч байлаа. Дараа нь чиг үүргийн буюу хязгаарлагдмал дархан эрхийн тухай онол бий болсон. Энэ онолоор төр засаглалын шинжтэй үйлдэл хийхдээ дархан эрх эдэлнэ. Харин хувийн эрх зүйн шинжтэй үйлдэл буюу аж ахуйн үйл ажиллагаа, худалдааны гэрээ хэлцэл хийхдээ энэ эрхээ алдана гэж үздэг. Гэвч зарим улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байв. 1970-иад оноос зарим улс гадаад улсын дархан эрхийн тухай хууль гаргаж зохицуулах оролдлого хийж эхэлсэн ба хязгаарлагдмал дархан эрхийн онолыг үндэслэсэн зохих хуулийг АНУ 1976 он, Англи 1978 он, Канад, Австрали, Пакистан, ӨАБНУ 1981 он, Сингапур улс 1979 онд тус тус гаргажээ. Нийтийн эрх зүй ба хувийн эрх зүйн шинжтэй үйлдлийг ялгах шалгуурыг улс орнуудын шүүх янз бүрээр тайлбарлан хэрэглэдэг. АНУ-ын 1976 оны хуульд дээрх шалгуурыг тогтоохдоо тухайн үйлдлийн зорилгыг бус түүний шинж чанар, хэлцэл, үйлдлийн мөн чанар, гэрээний төрлийг ашиглан аж ахуй, худалдааны шинжийг тодруулна. Эдгээр хуулийг буцаан хэрэглэж болохүй. Улсуудын дархан эрхийн тухай Европийн конвенц 1972 оны 5-р сарын 16-ны өдөр Базел хотноо батлагдсан ба уг конвенцид 2007 оны байдлаар Европийн зөвлөлийн гишүүн бүх улс буюу 46 улс гарын үсэг зурсан байна. Энэ конвенцид зааснаар дараах тохиолдолд төрийн дархан эрхийг эдлүүлэхгүй:       

Хэрэв усл өөрөө үүнээсээ татгалзвал Улс өөрөө нэхэмжлэл гаргавал Хөдөлмөрийн гэрээгээр маргаан гарвал Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бол Гэм хор учруулсныг шаардсан бол Аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах асуудлаар Улсын төлөөлөгчийн газар, товчооны шүүх оршин байгаа улс оронд хэрэгжүүлсэн хувийн эрх зүйн үйл ажиллагаатай холбоотой бол

НҮБ-ийн Олон улсын хуулийн комисс 1991 онд Улс ба түүний өмчийн шүүхийн дэрхан эрхийн тухйа конвенцийн төслийг бэлтгэж, Ерөнхий ассемблэй 2004 онд баталсан. Хэрэв 30 улс баталсан, хүлээн зөвшөөрсөн эсвэл орсон тохиолдолд уг конвенц хүчин төгөлдөр болох ба одоогоор 28 улс ийнхүү батлаад байна. Олон улсын нийтлэг конвенц ийнхүү гарах хүртэл улс бүрийн дотоодын хууль, шүүхийн практик чухал үүрэг гүйцэтгэж байна.


§4. Олон улсын нийтийн эрх зүйн субъект ба олон улсын хувийн эрх зүйн субъектын хоорондын ялгаа Олон улсын нийтийн эрх зүйн ба олон улсын хувийн эрх зүйн зохицуулах зүйлийн ялгаатай шинжтэй нь субъектын ялгаа нь нягт холбоотой. Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн субъект нь улс орнууд байна. Мөн улс орнуудын байгууллагуудын эрх зүйн чадамжийг хүлээн зөвшөөрнө. Эдгээр нь хоёрдогч буюу үүсмэл субъект билээ. Олон улсын хувийн эрх зүйд бол төр нь хэдийгээр субъект байж болох боловч үндсэн субъект нь төр биш харин хуулийн этгээд ба хувь хүн байна. Хувь хүн гэдэгт иргэд, харин хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага, хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд, хувийн пүүс, үйлдвэрийн газар, шинжлэх ухаан-судалгааны ба бусад байгууллага байна. Улс хоорондын харилцаа нь олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд хамаарна. Харин хуулийн этгээд ба ус орны иргэдийн хоорондох харилцаа нь олон улсын хувийн эрх зүйн хүрээний асуудал болно. Улс орнууд өөр хоорондоо худалдаа, далайн тээвэрлэлтийн асуудлаар гэрээ байгуулах бол тэдгээрийн хооронд олн улсын нийтийн эрх зүйн харилцаа тогтоогдоно, харин манай байгууллага, үйлдвэрийн газар нь гадаадын пүүстэй гадаад худалдааны хэлцэл байгуулах бол олон улсын хувийн эрх зүйн харилцаа үүснэ. Тийм учраас олон улсын хувийн эрх зүйн харилцааны талууд нь иргэн, хуулийн этгээд байна. Зарим тохиолдолд төр холбогдох харилцааны субъект байж болно, гэхдээ энэ тохиолдол нь олон улсын хувийн эрх зүйд хэвийн үзэгдэл биш юм. хэрэв төрөөс зээл олгох, концесс санал болгож байгаа бол тэрээр эдгээр харилцаанд өөрөө шууд оролцож байна. Төр мөн хилийн чанадад байгаа эд хөрөнгийн өв залгамжлагч байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд олон улсын хувийн эрх зүйн харилцааны субъектээр төрөл бүрийн улс орны иргэн, хуулийн этгээд байна.


§5. Эртний Ромын хувийн эрх зүйн субъект §5.1. Эрх зүйн этгээдийн тухай сургаал Эрх зүйн этгээдийн тухай Ромын сургаал гадаад байдлаараа орчин үеийн сургаалаас эрс ялгаатай. Гэвч ромын эрх зүйд анх удаа уг ойлголтыг тодорхойлж, түүний агуулга, мөн чанарыг гаргасан. Тухайлбал, 1. Ромчууд эрх зүйд чадвар, чадамж гэсэн нэр томъёог хэрэглээгүй. Ийм нэр томъёог хэрэглэх болсон нь хожуу үеийн хуульчдын эрх зүй бүтээх үйл ажиллагааны үр дүн байлаа. Ромын эрх зүйд тодорхой этгээдийн эрх зүйн харилцаанд оролцох чадварыг “caput habere” гэж нэрлэдэг. Энэ нь нийтийн, хувийн эрх зүйн субъектын аль алинд нь хамаардаг байв. 2. Ромын эрх зүйд бүх хүмүүс шууд эрх зүйн субъект болж байгаагүй. Хүн амын ихэнх хэсэг болох боолчууд эрх зүйн объект болж, ярьдаг багаж, хэрэгсэл, эд юмс гэж хүлээн зөвшөөрөгдсөн байжээ. 3. Ромын эрх зүйд хувь этгээд, хуулийн этгээдийн тухай сургааль сонгодог хэлбэрээ олж чадаагүй байна. Эрх зүйн харилцаанд оролцож байгаа бүх оролцогчид бидний ойлголтоор хувь этгээд /Persona/ юм. хувь этгээд нь холбоо нэгдэлд нэгдэж, өөрөөр хэлбэл хуулийн этгээд байгуулж болно. Энэ тохиолдолд тэд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс оролцдог байжээ. 4. Ромчууд эор зүйн этгээдийн эрх зүйн байдал хөгжих замыг зааж өгсөн. Түүний ачаар хүний эрх зүйн байдлыг тодорхойлох ажиллагаа хийгдсэн юм. ромчуудаас өмнө хүнийг зөвхөн биологийн мөн чанартай биологийн амьтан гэж ойлгодог байсан бол эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгэмд амьдардаг эрх зүйн мөн чанартай нийгмийн амьтан болох санааг тэд соёл иргэншлийн түүхэнд анх удаа гаргаж ирсэн. 5. Хүний биологийн мөн чанар өөрчлөгдөшгүй. Бүх хүмүүс төрөхөөсөө эхлээд төсөөтэй дүр төрх, шинжийг өвлөн авдаг. Бүрэн төгс үнэлэгддэггүй хүмүүс, ард түмэн гэж байдаггүй. Үүнд хамаарахгүй хүмүүс бол биеийн болон оюун ухааны гажигтай төрсөн хүмүүс орно. Эрх зүйн мөн чанар нь байнга өөрчлөгддөг төдийгүй, хүний үйл ажиллагаа, хүчин чармайлтын үр дүнд байдаг. Уг мөн чанар нийгмийн амьдралд оролцож бйагаа хүмүүсийг бие биеэс ялгаж өгдөг. Ромчуудын төлөөлүүлэн гаргаж ирсэн эрх зүйн байдал дараах нэр томъёогоор тэмдэглэгддэг.Үүнд:  Эрх чөлөөний байдал  Иргэний байдал  Гэр бүлийн байдал зэрэг орно. Эрх зүйн байдал хувь этгээдийг ямар нэгэн эрх зүйн шалгуурын үүднээс тодорхойлдог. Эрх зүйн этгээдүүдийг тэдний хувийн байдлын онцлогоос хамааруулын хэд хэдэн бүлэг хуваан үздэг. Тухайлбал: 

Эрх чөлөөний байдлын үүднээс эрх чөлөөт иргэн, боол гэж хуваадаг. Эрх чөлөөний байдал өөрчлөгддөг учраас эрх чөлөөгөө алдаж, олж авч болно. Тиймээс тухайн байдлаа олж авах, алдах арга байдаг.


Эрх чөлөөгөө доорх аргаар олж авна. Үүнд:  Жам ёсны аргаар буюу төрөлтөөр  Зохиомол аргаар буюу боолыг чөлөөлөх зэрэг болно Иргэний байдал тухайн этгээдийн иргэний харьяаллыг илэрхийлдэг. Үүнээс үүдэн: a) Ромын иргэн b) Латинчууд c) Харь иргэд Гэр бүлийн байдал:  Тухай этгээд Ромын гэр бүлд харьяалагдах эсэх  Гэр бүлд байгаа этгээдийн эрх, үүргийн хэмжээ, хязгаар ямар байгаа зэргийг тодорхойлдог. Гэр бүлийн байдлын үүднээс:  Өөрийн эрхийн этгээд  Бусдын эрхйин этгээд гэж хуваадаг.


§5.2. Боолын эрх зүйн байдал Эрх зүйн зүйн субъект бус объект болох боолчуудын эрх зүйн байдлыг авч үзэхгүйгээр эрх зүйн чадвар бүрэн тодорхойлогдохгүй. Боолчуудын эрх зүйн бусад объектоос ялгагдах гол ялгаа товч, тодорхой ойлгогдохоор авиа гаргадаг явдал юм. Гэвч боолчууд яг малтай адил гэрлэлт, гэр бүл, эд хөрөнгөтэй бйасангүй. Тэд хууль бус үйлдэл хийсэн бол эзэн нь хариуцлага хүлээж, энэ тохиолдолд ноксальный гэж нэрлэгдсэх нэхэмжлэлийг гаргадаг. Уг нэхэмжлэлийг мал бусдад гэм хор учруулсан бол үйлддэг байв. Ромчууд хамгийн харгис хэрцгий боол эзэмшлийн нийгмийг бий болгосон. Үүнийг зарим талаар батлах баримтууд байдаг. a) Ромчууд боолын эрх зүйн байдлын талаар анх удаа тодорхойлолт гаргасан. Тиймээс боолчлол бол ард түмний эрхийг тогтоож буй эрх зүйн байдал, түүний дагуу нэг этгээд бусад этгээддээ жам ёсноос гадуур захирагддаг. b) Ромын элитүүдийн боолчлолын талаарх санаа бодол харилцан адилгүй байжээ. Плавтын жүжигт боолчууд нь эзнээсээ илүү ухаалаг, зальтай, овсгоотой гэж бичсэг байдаг. Ромын уран зохиолыг үндэслэгч Ливий Андронок боол байж байгаад боолоос чөлөөлөгджээ. Эндээс үзэхэд боолчуудын чадварыг тодорхойлох, тэдний эрх зүйн чадвартай байсныг харуулах онцлогууд олон байсныг дүгнэн хэлж болохоор байна. Үүнд:  Боолчууд идэвхгүй гэрээслэх чадвартай  Боолчууд эзнийхээ нэрийн өмнөөс үүрэг хүлээж, эд хөрөнгийг олж авах, заримдаа эд хөрөнгийг албадан хураах зэргээр хувийн эрх зүйн харилцааны идэвхтэй оролцогч болдог байв.  Эзэнт гүрний үед пекулий гэж нэрлэгдэх эд хөрөнгийг боолын бие дааж аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд зориулан эзнээс нь олгож, харин боол хариуд нь тодорхой төлбөр төлдөг байв. Энэ тохиолдолд боол эрх чөлөөлтэй түрээслэгч болдог байв.


§5.3. Эрх зүйн чадварын агуулга, төрөл Ромын эрх зүйд эрх зүйн этгээд бүр тэгш эрхтэй байж чадаагүй. Энэхүү байдал эртний Ромын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх зүйн чадвар агуулга, хэмжээний хувьд харилцан адилгүй өөр өөр бйаныг харуулдаг. Тухайлбал Ромын иргэн эрх зүйн чадварын хувьд харьцангуй илүү байсан. Тодруулбал Ромын төрөөс нийтийн, хувийн эрх зүйн хүрээнд эдлэх эрхийг дараах байдлаар олгосон. Үүнд: Нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд:    

Магистратаар сонгогдох эрх Ардын хуарлд санал өгөх эрхтэй Ромын армид алба хаах эрхтэй Нийтийн газырг түрэмгийлэн эзэмших эрхтэй зэрэг болно

Иргэний эрх зүйн харилцааны хүрээнд:  Аж ахуй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхтэй. Энэ нь хувийн эрх зүйн бүрэн чадвар юм. үүний зэрэгцээ өв залгамжлалын эрх зүйн бүрэн чадвартай байжээ. Тухайлбал өв залгамжлалын эрх зүйн хүрээнд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах гэх мэт болно.  Хууль ёсоор гэр бүл болох эрхтэй. Уг гэр бүлээс гарсан үр удамд төрсөн цагаасаа Ромын иргэн болдог. Өрхийн тэргүүн шинээр төрсөн хүүхдүүддээ эцгийн засаглал тогтоох эрхтэй. Ромын иргэн дээрхээс гадна өөрийн эрхээ хамгаалахын тулд захиргааны, процессын арга хэрэгслийг ашиглах эрхтэй. Ромын бүх иргэд бус зөвхөн эрх чөлөөтэй төрсөн иргэд дээр заасан хэмжээний эрх зүйн чадвартай. Харин боолоос чөлөөлөгдөгсөд бүрэн бус хэмжээний эрх зүйн чадвартай байжээ. Тэд өөрсдийн хуучин эзэн болох патроны зүгээс үзүүлэх тодорхой дарамт доор байдаг байсан. Уг дарамт ихэвчлэн эд хөрөнгийн шинжтэй байжээ. Үүнд:  Өвийн тодорхой хэсгийг патронд өвлөн үлдээх  Олон төрлийн үйлчилгээ, байнгын болон түр зуурын материалын тусламж үзүүлэх /тэтгэмж авах/  Зохих хүндэтгэл үзүүлэх / эзнийхээ эсрэг нэхэмжлэл гаргахгүй байх/ гэр зэрэг болно.


§5.4. Эрх зүйн чадамжийн агуулга, төрөл Эрх зүйн чадамж эрх зүйн этгээд өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаар дамжуулан эрх олж авах, түүнийгээ хэрэгжүүлэх , түүнчлэн үүрэг гүйцэтгэх чадвар юм. ромчуудын ойлголтоор эрх зүйн чадамж юуны өмнө настай холбогддог байжээ. Нас эрх зүйн чадамжийн агуулга, төрлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрсдийн үйлдлээ үнэлж чаддаг эсэхээс нь хамааруулан 4 төрлийн насны ялгаа байж болохыг Ромчууд гаргаж иржээ. Үүнд: 1. Эрх зүйн бүрэн чадамжгүй – 7 хүртэлх насны хүүхдүүд 2. Эрх зүйн хэсэгчилсэн чадамжтай Эмэгтэй 7-12 нас Эрэгтэй 7-14 нас 3. Эрх зүйн бүрэн чадамжтай Эмэгтэй 12-25 нас Эрэгтэй 14-25 нас зэрэг болно. Хуулийн этгээд Ромд байсан хуулийн этгээд дараах онцлогтой. Үүнд: 1. Хувь этгээдүүдийн байгуулсан хуулийн этгээд нь ихэнхдээ аж ахуйн бус, оюун санаа – шашны зорилготой байсан. Тухайлбал, бие биедээ оршуулгын ажиллагааг зохих ёсоор явуулахад туслалцаа үзүүлж, оршуулах газарт шаардлагатай хэрэглэл, эд зүйлээр хангах зэрэг болно. 2. Ашиг орлого олох, тодорхой эд хөрөнгийг хадгалах, түүнийг захиран зарцуулах үндсэн зорилготой хуулийн этгээд төрийн эсвэл төрийн болон хувийн гэсэн шинжтэй байв. Ромын төрт улс өөрөө Ромын иргэдийн эд хөрөнгийг, оюун сананы хэрэгцээг хангаж, хамгаалах зорилготой хуулийн этгээд гэж хүлээн зөвшөөрөгддөг. 3. Хуулийн этгээд байгуулагдах журам, үйл ажиллагааны агуулгаараа 2 төрөлд хуваагддаг. A. Засаг захиргаа – нутаг дэвсгэрийн шинжтэй байгууллага, төрийн олон хэлбэрийн институт зэргээс бүрдсэн хуулийн этгээд B. Хувь этгээдүүдийн байгуулсан хуулийн этгээд 4. Хувь этгээдүүдийн байгуулсан хуулийн этгээд эрх зүйн чадвартай боловч хууль зүйн нэр, хаяггүй байжээ. 5. Ромын хуулийн этгээдийг нийгмийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэххийн тулд байгуулсан олон нийтийн байгууллага эсвэл соёл – урлаг, шашны хэрэгцээгээ хангах эсвэл харилцан бие биедээ туслах зорилготойгоор хувь этгээдүүдийн санаачилгаар байгуулагдсан тэдний хувийн эрх зүйн нэгдэл гэж тодорхойлж болно.


Дүгнэлт Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг үед улс хоорондын харилцаа гэдэг хамгаас чухалд тооцогдох болжээ. Зөвхөн улс гүрэн гэлтгүй, засгийн газар хоорондын байгууллага, олон улсын байгууллагаас авхуулаад хувь хүн хүртэл энэхүү харилцаанд нэг субъект нь болон оролцож байна. Тиймээс энэ бүх субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулна гэдэг олон улсын эрх зүйн нэгэн гол зорилго болж тэр тусмаа гадаадын хувь хүн, хуулийн этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулах нь олон улсын хувийн эрх зүйн хувьд нилээд томоохон зорилго болж байна. Сүүлийн үед монголд ирж буй гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд ингэснээр гадаадын иргэдийн нэвтрэн орох, зорчих олон төрлийн харилцаа үүсч, гадаадын хөрөнгө оруулагч болон үйлдвэрлэгч нарт монголын зах зээл нээллтэй болж, монголын компаниудтай хамтарч ажиллах нь ихсэж байна. Мөн түүнчлэн манай улсын иргэд гадаадад цагаачлах, суралцах, шинжлэх ухааны, уран бүтээлийн, биеийн тамирын буюу бусад мэргэжлийн үйл ажиллага эрхлэх, эмчлүүлэх, амрах зорилгоор гадаадад түр болон удаан хугацаагаар явах нь элбэг болжээ. Гадаадын иргэнтэй ялангуяа Солонгос хүнтэй гэр бүл болж холимог гэрлэлтийн тоо өссөнөөр гадаадад байгаа Монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ бүхэн энэ бүх олон төрлийн харилцааг зохицуулж байдаг олон улсын хувийн эрх зүйн ач холбогдлыг улам ихэсгэж өгөх нь тодорхой юм. Энэ үүднээс гадаадын элэмент бүхий харилцааг зохицуулж байдаг олон улсын хувийн эрх зүй, тэр дундаа оролцогчдыг нь судалснаар хувь хүн, хуулийн этгээдийн харилцааг хэрхэн зохицуулах вэ, төр ямар үед олон улсын хувийн эрх зүйн оролцогч болж олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдах вэ гэдгийг олж мэдэн, энэ төрлийн харилцааг шударгаар зохицуулах эрх зүйн үндэс нь болох юм.


Ашигласан номын жагсаалт

1. 2. 3. 4.

Олон улсын хувийн эрх зүй, М.Богуславский, УБ 2008 он Олон улсын хувийн эрх зүй, Т.Мэндсайхан, УБ 2008 он Олон улсын иргэний эрх зүй, О.Өнөрцэцэг, УБ 2005 он Ромын хувийн эрх зүй, Б.Минжүүрдорж, УБ 2004 он


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.