Дундад зууны үеийн Франц улс

Page 1

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Нийгмийн Ухааны сургууль Олон Улсын Харилцааны Тэнхим 2-27

Сэдэв: Дундад зууны үеийн Франц улс Гүйцэтгэсэн……………................ /Г.Мөнхсоёл/ ………………………/ Г.Цэнгэлмаа / Шалгасан багш…………… …/ Сайханжаргал/

2008он


Оршил Дундад зууны франц /IX-XIII зуун/ Франц орон дахь дундад зууны үеийн төр улсын түүхийг: • Феодалын бутралын үе /IX-XIII / • Давхраа төлөөллийн хаант улсын үе /XIV-XV/ • Хэмжээгүй эрхт хаан улсын үе /XVI-XVIII/ гэж хувааж үзэж болно. IX-XIII зуунд ноёд тайж нар тариачдын газрыг булаан авч, албадан хурааж тэдний хөдөлмөрийг мөлжиж феодалын харьяат болгон хувиргажээ. Феодалын бутралын үед / IX-XIII / нэр төдий нэгдмэл байсан вант улс бараг бие даасан олон феодалын эзэмшлүүд болон хуваагдсан бөгөөд тэгэхдээ зууны үеэс эхлэн бутрал бүр гүнзгийрч зарим герцогт, графт /гүнт/ улсуудын дотоодод хүртэл үргэлжлэх болжээ. Феодалын нийгмийн хоёр үндсэн анги болох сеньор, хамжлагын тариачин ангиуд зуун гэхэд бүрэлдэн төлөвшиж гүйцсэн байна. Энэ үед бенефициар-сеньорууд өөрсдөд нь насаар нь олгосон бенефицийг үе залгамжлан өвлөх феодалын өмчфеод болгож чадсан бөгөөд ван ноён тэргүүтэй феодалын эрэмбэ дараалал буюу шатлал, зэрэг зиндаа нь вассалитетийн /хараат нарын/ системтэйгээр цуг төлөвшин тогтов. Хотууд хөгжиж салбар хоорондын эдийн засгийн холбоо өргөжсөн явдал, тэрчлэн хот тосгодын хооронд эдийн засгийн бат бэх хэлхээ холбоо тогтсон нь феодалуудын бутралыг даван туулах, нийт үндэстний нэгдмэл зах зээл бий болгох, улс орон эдийн засаг, нийгмийн талаар цааш хөгжиж сайхан нөхцлийг бий болголоо. Зарим орон нутаг, хотуудад хөдөө аж ахуй болон гар үйлдвэрлэл төрөлжиж эхэлсэн нь эзэнт улсын янз бүрийн салбаруудын хоорондор худалдааны хэлхээ холбоо бэхжүүлэхэд хүргэсэн байна. Ингэснээр хотуудын оршин суугчдын тоо нэмэгдэж, улс орны хэрэг явдалд үзүүлэх нөлөө нь нэмэгдсэн байна. Феодалын бутралын үе дуусахын хэрд тус улс язгуур давхраануудын төлөөлөл бүхий хаант улсын хэлбэртэй байлаа. XIV-XV зуунд үе залгамжилсан давхраанууд бүрэлдэн төлөвших үйл явц дуусав. Францын нийгэм үндсэндээ: • Санваартнуудын давхраа • Язгууртнуудын давхраа • Худалдаачид, гар урчууд, чөлөөт тариачид зэргийг хамарсан шинэ давхраа гэсэн гурван давхраанаас бүрэлдэх болжээ. Эхний хоёр давхраа нь эрх дархтай, элдэв алба, татвар хураамжуудаас чөлөөлөгддөг, бас төхмйн албан тушаалд орох эрхтэй байсан бол гуравдахь давхраа нь алба гувчуурынх байв. Францад Ерөнхий штатууд байгуулагдахаас өмнө хотын дээдэс оролцсон хааны зөвлөлийн хуралдаан, тэрчлэн прованцуудын штатуудын эх суурь болсон прованцийн давхрааныхны ассамблей байсан байна. Ерөнхий штатууд нь вангийн засгийн санаачилгаар чуулдаг зөвлөх байгууллага байсан бөгөөд эгзэгтэй үед засгийн газартаа тусламж үзүүлэх үүхэгтэй байв.


Давхраа болгоны төлөөлөн тус тусдаа хуралдана. • Нэгдүгээр танхим-дээд зиндааны санваартнууд • Хоёрдугаар танхим-язгууртны депутатууд • Гуравдугаар танхим-хотуудын дээдэс “гурав дахь давхраанаас” сонгогдсон төлөөлөгчид тус тус хуралддаг байв. XVI зуунд Францад хэмжээгүй эрхт хаант төр бүрэлдэн тогтож эхлэв. Хаант төрийн энэхүү шинэ хэлбэр үүссэн явдал нь XV зууны эцсээс эхлэн тус орны аж үйлдвэр, хөдөө аж ахуйд капиталист хэвшмэл бүрэлдэж эхлэн

Францын хэмжээгүй эрхт ёс нь XIV Людовик бие даан төр барьж байсан үед /16611715/ хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байна. Үе залгамжилж ирсэн төрийн тэргүүн ван ноён хууль тогтоох, гүйцэтгэх, цэргийн болон шүүх засаглалын бүрэн эрх мэдэлтэй байсанд Францын хэмжээгүй эрхт ёсны гол онцлог байсан ажээ.

XI зуун гэхэд Франц дахь газар өмчлөлийн хамгийн түгээмэл хэлбэр нь феод болоод байна. Газрыг өмчлөх феодалын өмчийн эрх зүй нь хүй нэгдлийн газар ашиглалтын элементүүдтэй хосолж байжээ. Газрыг өмчлөх чөлөөт тариачдын өмч бүрмөсөн алга болсон байлаа. Газар өмчлөх феодалын өмч нь тариачдын эзэмших эрхтэй салшгүй холбоотой байв. Феодалын хувьд газар нь тэрхүү байгаа байдлаараа биш харин түүнийг боловсруулж буй хүмүүстэй хамтдаа үнэ цэнэтэй зүйл болдог байлаа. Тариачдын газрыг ашиглах эрх нь хязгаарлагдмал боловч байнгын тогтмол шинж чанартай байсан байна. Тариачин хүн өөрийнхөө эзэмшил газраас сеньор эзэнийхээ зөвшөөрөлгүй салж явж чадахгүй байсан бөгөөд эзэн ч гэсэн тариачныг газраас нь дураараа хөөж чадахгүй байсан байна XIII зууны үеэс эхлэн тариачдын газар ашиглалтын хэлбэр өөрчлөгдөж серваж нь цензивээр солигдов.


Дундад зууны франц /IX-XIII зуун/ Франц нь Франкуудын эзэнт гүрэн хуваагдаж /843 он/ Рейнээс баруун тийшхи газар нутгийг авсан Баруун Франкын вант улс салан тусгаарлагдсан цагаас хойш бие даасан улс болж оршин тогтнох болсон билээ. Бүр X зуун хүрч байж л Франц гэгдэх болсон байна. Франц орон дахь дундад зууны үеийн төр улсын түүхийг: • Феодалын бутралын үе /IX-XIII / • Давхраа төлөөллийн хаант улсын үе /XIV-XV/ • Хэмжээгүй эрхт хаан улсын үе /XVI-XVIII/ гэж хувааж үзэж болно. Нийгмийн байгууллын шинж чанар: IX-XIII зуунд ноёд тайж нар тариачдын газрыг булаан авч, албадан хурааж тэдний хөдөлмөрийг мөлжиж феодалын харьяат болгон хувиргажээ. Феодалын бутралын үед / IX-XIII / нэр төдий нэгдмэл байсан вант улс бараг бие даасан олон феодалын эзэмшлүүд болон хуваагдсан бөгөөд тэгэхдээ зууны үеэс эхлэн бутрал бүр гүнзгийрч зарим герцогт, графт /гүнт/ улсуудын дотоодод хүртэл үргэлжлэх болжээ. Феодалын нийгмийн хоёр үндсэн анги болох сеньор, хамжлагын тариачин ангиуд зуун гэхэд бүрэлдэн төлөвшиж гүйцсэн байна. Энэ үед бенефициар-сеньорууд өөрсдөд нь насаар нь олгосон бенефицийг үе залгамжлан өвлөх феодалын өмчфеод болгож чадсан бөгөөд ван ноён тэргүүтэй феодалын эрэмбэ дараалал буюу шатлал, зэрэг зиндаа нь вассалитетийн /хараат нарын/ системтэйгээр цуг төлөвшин тогтов. Вассалитетийн харилцаа нь газрын өмчлөлийн шаталсан бүтэц дээр тулгуурлаж байлаа. Тухайлбал: тус улсын бүх газрын дээд өмчлөгч нь дээд сеньор болор ван ноён /тэрээр сюзерен болно/ гэгдэж, түүнээс газар авсан том феодалууд нь өөрсдөө жижиг газар эзэмшил өгсөн арай жижиг феодалуудынхаа сюзерен болж, цаадуул нь түүний вассал болно. Энэ шатлал цааш уламжлагдана: Оройд нь сюзерен- ван ноён Дараа нь пэрүүд буюу “вантай эн зэрэгцэх” герцог, графууд Янз бүрийн шатны вассал- вассалын вассал-арьер-вассал Хамгийн доод нь жирийн хүлэг баатар /рьцарь/ Шевалье /доод вассалгүйчүүд/ нар Хараат / хамжлагын / тариачид нь серв, вилланууд байжээ. Анхандаа сервүүдийн байдал нь эртний үеийн сүүлч тийш байсан боолчуудынхтай нэлээд төстэй, нэг хэсэг нь ямар ч газаргүй, гэр аж ахуйн ажил төрөлд зарагдаж, нөгөө хэсэг нь бяцхан хувь газарт ажиллах болсон байсан байна. Сервүүд үе улиран нэг л сеньорын шүүх-засаг захиргааны мэдэлд байж, түүндээ тоо толгой алба гувчуур төлж, биеэрээ ажилладаг байсан бөгөөд ихгэний болон аж ахуйн дараах эрхүүдээр хязгаарлагдмал байжээ. Үүнд: • Нэг сеньороос нөгөө сеньорт шилжиж очих • Ногдол газраа орхин явах • өв залгамжлах эрх чөлөө эдлэх • гэрлэлтээ өөрийн дураар сонгох зэрэг болно.


Феодалд хамаардаг газрыг хувьдаа чөлөөтэй эзэмшдэг гэж тооцогддог байсан виллангуудын хувьд гэвэл үе дамжсан биеэр зүтгэх алба байсангүй /тэдний алба газартай нь хамаатай байв /-н дээр газраасаа хөндийрөн орхих арай өргөн боломжтой, бас өөр орон нутаг, сул чөлөөтэй газарт юм уу, хот руу шилжих эрхтэй байсан ажээ. Хөдөө аж ахуй хөгжиж, гар урлал түүнээс салан хүн ам өсөж олширсон нь зуунааас эхлэн гар урлаг худалдааны төв болсон Ромын хуучин хотуудыг сэргээх , шинээр байгуулах явдалд хүргэв. Гэхдээ хотынхны эрх зүйн байдал нь феодалуудаас хараат бусад хүмүүсийнхээс огтхон ч ялгаатай байсангүй. Төрийн байгууламжын шинж чанар: Феодалын бутралын үед төр улсын тэргүүн гэдэг нэр төдий ван ноён нь өөрийнхөө вассалууд сүм хийдийн том толгой нар мэтийн томоохон газар эзэмшигчдээр сонгогддог байжээ. Вант улс нь олон тооны феодалын эзэмшихүүн фьефээс бүрдэж байв. Язгууртнууд хаант засгийг хүчтэй болгохгүйн тулд бүхий л арга чаргаараа тэмцэж энэхүү бодлогоор Каролингийн эзэнт гүрэн унасны дараа Франкын хаан ширээнд гүн гүгү капетийг сонгон гаргажээ. Ван нь ямар ч эрх мэдэлгүй, хүн ам нь чухам ямар улсад харьяалагдаж байгааг иэдэхгүй байв. Энэ үед язгууртнууд вангийн нэрийн өмнөөс гадаад дотоодтой томоохон дайн хийх эрхтэй, өөрийн зэвсэгт хүчинтэй байв. Улсын бүх газар нутгийн эзэмшигч нь ван байсан хэдий ч үнэн хэрэг дээрээ улсын газрын ихэнх хэсэг нь феодалуудын гарт байжээ. Тэдгээрийг вангийн харьяатууд баталгаажуулж байв. Энэхүү харьяат харилцаа буюу вассалитетийг онцгой хэлэлцээрээр батлан гаргадаг байсан бөгөөд энэ хэлэлцээр дээр “оммажемийн бэлгэ тэмдэгт” зан үйлийг гүйцэтгэдэг байв. Харьяат нь өөрийн эзэний хүн болсон гэдгээ баяр ёслолын байдалтай хүлээн зөвшөөрч түүнд тангараг өргөдөг, харин эзэн ноён нь харьяатууддаа инвеститурыг гардуулах зан үйл хийдэг байв. Энэ нь фьедэд сэлэм, төрийн феодалуудад бээлий, санваартанд очир, дулдуй гардуулдаг ёслол байжээ. Харьяат нь өөрийн захиргаанд байгаа хүмүүсийн хамт жил бүр 40 хоног цэргийн алба хаах үүрэг хүлээдэг байв. Харьяат нь ноёны том хүүг рыцарь болоход, том охиныг хуримаа хийхэд ноёныг дайнд олзлогдоход, түүнийг эргүүлж авахад мөнгөн тусламж үзүүлэх үүрэгтэй. Харин харьяаиад эд материалын хохирол учруулж, дайрч довтолсон тохиолдолд түүнд ван нь цэргийн тусламж үзүүлэх үүрэгтэй байв. Харьяатын энэхүү халдашгүй эрх дарх нь феодалуудад хувийн эзэмшил газартаа засаг захиргаа, цагдаа хууль эрх , шүүхийн үйл ажиллагаа явуулж улмаар хэт их татвар авах эрх олгож байсан аж. Төв удирдлагын байгууллагууд дахь ордныхны систем нь вассалын харилцаанд үндэслэсэн удирдлагатай яаж ийгээд тохирч болоод байлаа. Энд: • ордны системийг урьдын адил министериалууд бүрдүүлж байв. /сенешалвангийн ордны захирагч, коннемабль, вангийн сангийн даамал, канцлер/ • вассалын харилцаанд үндэслэсэн удирдлага нь Ван эзний кури буюу Их зөвлөл нэртэй том феодалуудын чуулган хэмбэрээр хэрэгжиж байсан ажээ. Ван ноёны засаглалыг зөвхөн өөрийн орд өргөөнд л хүлээн зөвшөөрч байснаас биш том феодалуудын эзэмшил нутгуудад орон нутгийн удирдлагын өөр өөрийн систем оршин тогтнож байсан тэр үеийн орон нутгийн удирдлагын онцлог оршиж байлаа.


Сеньоруудын хаант улсын шүүхийн системд сеньоруудын хууль үйлчилж байв. Шүүх эрх мэдлийг сеньорууд өөр хоорондоо хувааж авч байсан бөгөөд тэдний шүүхийн бүрэн эрхийн цар хэмжээ нь өөр өөрсдийн нь байгаа эрэмбэ, шатлалын байдлаар тодорхойлогдож байсан ажээ. Арми нь сеньорууддаа вассалууд нь гүйцэтгэх ёстой байсан цэргийн алба хаах үүргээ биелүүлж буйгаас үүдэлтэй вассалуудын сайн дурынхнаас бүрэлдэж байлаа. Дайн болбол ард нийтээр сайн дурынхантай нийлэн нэгдэж байв.


Давхрааны төлөөллийн хаант төрийн үеийн Франц / XIV-XV / Хотууд хөгжиж салбар хоорондын эдийн засгийн холбоо өргөжсөн явдал, тэрчлэн хот тосгодын хооронд эдийн засгийн бат бэх хэлхээ холбоо тогтсон нь феодалуудын бутралыг даван туулах, нийт үндэстний нэгдмэл зах зээл бий болгох, улс орон эдийн засаг, нийгмийн талаар цааш хөгжиж сайхан нөхцлийг бий болголоо. Зарим орон нутаг, хотуудад хөдөө аж ахуй болон гар үйлдвэрлэл төрөлжиж эхэлсэн нь эзэнт улсын янз бүрийн салбаруудын хоорондор худалдааны хэлхээ холбоо бэхжүүлэхэд хүргэсэн байна. Ингэснээр хотуудын оршин суугчдын тоо нэмэгдэж, улс орны хэрэг явдалд үзүүлэх нөлөө нь нэмэгдсэн байна. Феодалын бутралын үе дуусахын хэрд тус улс язгуур давхраануудын төлөөлөл бүхий хаант улсын хэлбэртэй байлаа. Энэ нь: • ван ноёны засаг болон хотуудын холбооны нийгэм-эдийн засгийн үндэс бэхжиж, аж үйлдвэр худалдааны хөгжлийн ачаар хотууд хаант төрдөө тусламж үзүүлж байх бололцоотой болсон. • Дунд болон жижиг язгууртнуудын үндсэн бүлгүүд цөм вангийн цэрэг зэвсгийн хүчээр өөрсдийн эрх дархтай байдлыг хамгаалах найдлага тавихын хамт олз ашигтай албан тушаал олж авахыг эхмэлзэж вангийн засгийг тойрон хүрээлэх болсон. • Гадны дайсантай тэмцэхийн тулд вангийн хүчирхэг засаг төртэй байх шаардлага тус оронд бий болсон зэхгийн ачаар боломж бий болсон хэрэг байлаа. Нийгмийн байгуулал: XIV-XV зуунд үе залгамжилсан давхраанууд бүрэлдэн төлөвших үйл явц дуусав. Францын нийгэм үндсэндээ: • Санваартнуудын давхраа • Язгууртнуудын давхраа • Худалдаачид, гар урчууд, чөлөөт тариачид зэргийг хамарсан шинэ давхраа гэсэн гурван давхраанаас бүрэлдэх болжээ. Эхний хоёр давхраа нь эрх дархтай, элдэв алба, татвар хураамжуудаас чөлөөлөгддөг, бас төхмйн албан тушаалд орох эрхтэй байсан бол гуравдахь давхраа нь алба гувчуурынх байв. Таваар-мөнгөний харилцааны хөгжлийн нөлөө дор тариачдын эрх зүйн байдалд томоохон өөрчлөлт гарчээ. Феодалууд бүтээгдэхүүнээр авдаг татвараа мөнгөөр авах болов. зуун гэхэд тариачдын газар аштглах хэмбэр өөрчлөгдөж серважийн оронд цензив орж иржээ. Цензив гэдэг нь үе залгамжилсан газар эзэмшил бөгөөд уг газрыг эзэмшигч /цензитари/ нь өөрийнхөө эзэнд жил болгон тодорхой ценз буюу хатуу тогтоосон хэмжээний мөнгө хаяа бүтээгдэхүүний алба өргөн барихаас гадна биеэрээ алба гүйцэтгэдэг байсан журмыг хэлж байна. Дээрх нөхцөл болзлуудыг биедүүдж байвал газар ашиглагч нь /цензитари/ өөрийн цензивийг /газрыг/ үе залгамжлан ашиглаж, барьцаалж, түрээсэлж, сеньорынхоо зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой хураамж төлөн худалдаж болдог байжээ. Нийгмийн байгууллын онцлог шинж: Хотын аж үйлдвэр худалдааны өсөлт үлэмж хэмжээнд хүрч, хотын аж үйлдвэрийн гол төв нь Париж, Орлеан болж хот, хөдөөгийн хооронд эдийн засгийн холбоо тогтворжив.


Таваар мөнгөний харилцаа хөгжсөнтэй холбогдож албан гувчуурын нэгээхэн хэсэг нь мөнгөн хэлбэрт шилжжээ. Эдийн засаг нилээд хөгжсөн тойргийн нрёдуудад өв залгамжлах ноогдол газрыг баригч цензевүүд буюу чөлөөт тариачид илүү ашигтай байв. Тэдгээр нь өөрийн дураар нэг газраас нөгөө газарт шилжих эрхтэй. Улмаар жил бүр ноёдоо хатуу тогтоогдсон мөнгөн төлбөрийг төлөх буюу тодорхой алба гүйцэтгэх ёстой байв. Энэхүү журмыг биелүүлснээр тариачид нь ногдол газраа өв залгамжлуулах, ноёдынхоо зөвгөөрлөөр зарах эрхтэй байв. Тариачдын олон жилийн тэмцлийн үр дүнд олон тооны сербүүд эрх чөлөөтэй болсон хэдий ч феодалын дарлан мөлжлөг нь харгис хатуу хэвээр үлдэж зөвхөн хэлбэрийн хувьд өөрчлөлтөнд орсон байв. Ийнхүү XIV зууны дунд үед улс орон тэр чигээрээ тариачны дайнд хамрагджээ. Улсын хүн ам санваартан, язгууртан тайж нар, эрх чөлөөт хүмүүс гэсэн 3 хэсэгт хуваагдах болов.Феодалын задрал бутралыг устгаж вангийн засаглалыг хүчтэй болгох зорилгоор төрөөс язгуурын төлөөлөгчдийн монархын хэлбэрийг сонгов. Язгууртан, угсаатны төлөөлөгчдийн хурал хуралдаж олон чухал асуудал тухайлбал шинээр татвар тогтоох тухай хэлэлцдэг байв. Энэ үеэс вангийн засаг анх удаа нийт улсын хэмжээгээр байнгын татвар авах болжээ. 1302 онд Францын нийт язгууртан, угсаатнуудын хурлыг хуралдуудж түүнийг төв штат гэж нэрлэх болжээ. Төрийн уудирдлагын байгууллагууд: XIV-XV зууны үеийн Францын давхрааны төлөөлөлт хаант төрийн эхлэл нь даврхаануудын төлөөллийн дээд байгууллага болох ерөнхий штатуудын 1302 оны чуулган гэж үздэг. Францад Ерөнхий штатууд байгуулагдахаас өмнө хотын дээдэс оролцсон хааны зөвлөлийн хуралдаан, тэрчлэн прованцуудын штатуудын эх суурь болсон прованцийн давхрааныхны ассамблей байсан байна. Ерөнхий штатууд нь вангийн засгийн санаачилгаар чуулдаг зөвлөх байгууллага байсан бөгөөд эгзэгтэй үед засгийн газартаа тусламж үзүүлэх үүхэгтэй байв. Давхраа болгоны төлөөлөн тус тусдаа хуралдана. • Нэгдүгээр танхим-дээд зиндааны санваартнууд • Хоёрдугаар танхим-язгууртны депутатууд • Гуравдугаар танхим-хотуудын дээдэс “гурав дахь давхраанаас” сонгогдсон төлөөлөгчид тус тус хуралддаг байв. Танхим бүр төлөөлөгчдийнхөө тооноос үл хамааран нэг л саналтай байсан бөгөөд бүх танхимынхаа ердийн олонхийн саналаар шийдвэр гаргадаг байсан ажээ. Зуун жилийн дайны үед вангийн засаг мөнгө хөрөнгөөр онцгой гачигдсанд ерөнхий штатуудын нэр нөлөө асар их өссөн байна. Удирдлага төв байгууллагууд нь энэ үед: • Ван эзэний зааврын дагуу удирдлагын зарим тодорхой салбаруудыг хянаж, удирддаг Төрийн зөвлөл • Санхүү эрхэлдэг тооцооны танхим хоёр байжээ. Хамгийн чухал албан тушаалууд гэвэл: • Канцлер /албан тушаалтнуудын үйл ажиллагааг тухай бүрд нь хянаж, удирдаж байх бөгөөд эзэн ванг байхгүй үед төрийн зөвлөлийн хуралдааныг толгойлж, ордонансуудын /вангийн зарлиг/ төслийг удирдана/. • Коннетабль /хүлэг баатруудын захирагч, сүүлдээ ван эзэний армийн толгойлогч болжээ/. • Камерарий /нярав/


Палатинууд /вангийн тодорхой даалгаваруудыг биелүүлж байдаг зөвлөхүүн/ зэрэг байв.

Шүүхийн байгууламж: Шүүх байгууллагуудын системд дараах өөрчлөлтүүд гарчээ. - Ван эзэний хууль нь сеньорууд болон сүм хийдийнхний хуулийг шахах болсноор вангийн шүүхийн эрх мэдэл эрс өргөжсөн бөгөөд сеньорууд шүүхийн ямар ч шийдвэрийг өөрчлөх эрхтэй болов. - Хэдийгээр шүүхийн байгууллагууд урьдын адил засаг захиргааныхаас тусгаарлагдаагүй байсан ч тэдгээр нь арай заагтай болж, улмаар шүүхийн систем бүрэлдэх хандлага ажиглагдаж эхэлжээ. IX Людовикийн үед шүүхийн тусгай байгууллага болох Парламент бий болсон нь цаашдаа вангийн давж заалдах дээд шатны шүүх болж хувирчээ. Парламент нь эрүүгийн болон иргэний хамгийн чухал хэргүүдийг авч үздэг байсан бөгөөд доод шатны бүхий л шүүхийн шийтгэл, тогтоолуудыг авч үзэн шинээр гарч ирсэн бүрх нотолгоо, баримтуудын үндсэн дээр шалгаж чухамдаа орон нутгийн бүх шүүхүүдийг хяналтандаа байлгадаг байлаа. Орон нутгууд дахь шүүх ажиллагааг вангийн нэрийн өмнөөс бальи, сенешал, прево нар гүйцэтгэж эрүүгийн болон иргэний хэргүүдийн ихэнхийг шийддэг байв. Сүм хийдийн шүүх нь онцгой хүмүүсийг шүүдэг тусгай шүүх болон хувирч өөрийн тодорхой шатлалын системтэй болжээ. Энэ нь - Эпископын тусгай эрх бүхий төлөөлөгчид болон официалуудын шүүх хамгийн доод шат нь болно. - Хоёрдахь шат буюу архиескопын шүүх - Дараагийн шат буюу кардиналын шүүх - Дээд шат буюу хамгийн онцгой хэргүүдийг авч үздэг Ромын курын шүүх байлаа. XIV зуунд эрүүгийн хэргийг мөрддөг, ялгадаг тусгай байгууллага болох прокурорын алба бий болж гишүүд нь ван эзэний прокурор гэдэг нэрээр эзэн хааны эрх ашгийг хөндсөн хэргүүдэд яллагчийн үүрэг гүйцэтгэн шүүхэд оролцдог байсан байна. Арми: XIV зууны хоёрдугаар хагас, XV зууны эхний хагаст хийгдсэн цэргийн шинэчлэлтүүдийн явцад эзэн вангийн арми нь ихээхэн олон хүнтэй төвлөрсөн удирдлагатай яв цав систем бүхий байнгын арми болон хувирсан байна. Засгийн газар байнгын татвар бий болгосныхоо ачаар энэ үед ихээхэн хэмжээний хөрөнгө бэл цуглуулж чадсан бөгөөд үүнийгээ хөлснийхнийг, ихэнхдээ гадаадынхныг элсүүлэхэд ашиглах болжээ. Цэргийн дарга нарын албан тушаалыг зөвхөн язгууртнууд л эзэлж байв.


Хэмжээгүй эрхт хаант төрийн үеийн Франц /XVI- XVIII/ XVI зуунд Францад хэмжээгүй эрхт хаант төр бүрэлдэн тогтож эхлэв. Хаант төрийн энэхүү шинэ хэлбэр үүссэн явдал нь XV зууны эцсээс эхлэн тус орны аж үйлдвэр, хөдөө аж ахуйд капиталист хэвшмэл бүрэлдэж эхлэн: • Аж үйлдвэрт мануфактур бий болж, түүнийг дагалдан хоосорсон жижиг гар урчууд, туслах мастерууд, тариачдаас элсүүлсэн хөлсний ажиллах хүч гарч ихж байв. • Евродын бусад орон, Дорно дахинтай, бас Испаниар дамжин Америктай хийх гадаад худалдаа өссөн нь нэгдсэн нэг үндэстэн үүсэхэд дөхөт болжээ. • Хөдөө аж ахуй дахь капиталист болон хагас капиталист харилцаа нь яаралтай түрээсийн хэлбэртэй болсон нь томоохон өмчтэй хөрөнгөтөн гарч ирэхэд хүргэжээ. Капиталист хэвшил хөгжсөн нь феодалын харилцааны задралыг түргэтгэсэн хэдий ч тэдгээрийг бүрмөсөн устгаагүй байна. • Хотуудад гар урлал, жүжиг цехүүд, чөлөөт гар үйлдвэрлэгчид, худалдаачид мануфактур байхгүй газар болгонд байсаар л байв • Тариачдын газрыг сеньор ноёд өмчилсөн хэвээрээ байсан бөгөөд түүний улмаас феодалын төлбөр төлөөс, сүм хийдийн аравтын систем гэх мэт хэвээр хадгалагдаж байжээ. Нийгмийн давхраа: XVI зуун гэхэд Францын хаант төр урьд нь байсан төлөөллийн байгууллагуудаа үгүй болгосон боловч давхрааны мөн чанараа хадгалсан хэвээр байсан юм. Эхний хоёр давхрагынхан болох сүм хийдийнхэн болон язгууртнууд өөрсдийнхөө эрх дархыг бүрэн хадгалсан хэвээр үлджээ. XVI-XVII зууны үед 15 сая хүнтэй байсан энэ оронд 130 мянга орчим хүн сүм хийдүүдэд харьяалагдаж, дөнгөж 400 мянган хүн язгууртны давхраанд хамаарч байсан бөгөөд нийт хүн амын дийлэнх хэсэг нь гуравдахь давхрааныхан болж байлаа. Уламжлалт шатлалаа хадгалсаар байсан сүм хийдийнхэн тун олон янз байдалтай байсан бөгөөд давхрааны болон феодалынхаа эрх ямбыг хадгалж үлдэх гэсэн ганцхан эрмэлзээрээ л нэгдмэл байсан байна. Сүм хийдийн ихэс дээдэс болон шинээр бий болж байсан санваартан, хуврагуудын хоорондын зөрчил ихэд хурцадсаар байв. Язгууртнууд Францын төр, нийгмийн амьдралд ноёлох байр суурьтай байсан агаад бүрэлдэхүүнд нь ихээхэн өөрчлөлтүүд гарсан байна. Удамт язгууртнуудын ихэнх нь хоосорсон бөгөөд газар эзэмшил болон вангийн аппаратын бүхий л салаа мөчир дэх тэдний байр суурийг хотын дээдсээс гаралтай шинэчүүл эзэмшиж, шүүх засаг захиргааны бүх албан тушаалыг өмч болгон худалдан авч, үе залгамжлан хадгалж “нөмрөг язгууртан” гэгдэх болсон байлаа.Өөрөөр хэлбэл байнга нэмэлт хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг засгийн газар нь албан тушаалыг худалдаж байв. Язгууртны статусыг бас вангийн тусгай актаар олгож байв. Гурав дахь давхрааны дотор ч эд хөрөнгийн болон нийгмийн ялгарал хүчтэй болжээ. • Тариачид гар урчууд, хар ажилчид, ажилгүйчүүд нийгмийн хамгийн доод шатанд орох болжээ.


Санхүүгийн худалдаачид, цехийн мастерууд , нотариусууд, өмгөөлөгчид гэх мэтийн хөрөнгөтөн ангийнхныг бүрдүүлэх болсон хүмүүс дээд шатанд гарч иржээ.

Францын төрийн байгууламж: Францын хэмжээгүй эрхт ёс нь XIV Людовик бие даан төр барьж байсан үед /1661-1715/ хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байна. Үе залгамжилж ирсэн төрийн тэргүүн ван ноён хууль тогтоох, гүйцэтгэх, цэргийн болон шүүх засаглалын бүрэн эрх мэдэлтэй байсанд Францын хэмжээгүй эрхт ёсны гол онцлог байсан ажээ. Төрийн төвлөрсөн механизм бүхэлдээ засаг захиргаа, санхүүгийн аппарат болон арми, цагдаа шүүх цөм түүнд захирагддаг байсан агаад тус орны оршин суугчид толгой дараалан вангийн харьяат байж түүнд үг дуугүй захиргадар ёстой байсан ажээ. XVI зуунаас XVII зууны эхэн хагас хүртэлх хугацаанд хэмжээгүй эрхт хаант төр нь дэвшилттэй үүрэг гүйцэтгэж байсан байна. Тухайлбал: • Улс орны хагарал бутралын эсрэг тэмцэж, ингэснээрээ нийгэм-эдийн засгийн цаашдын хөгжлийн таатай нөхцлийн бүрдүүлж байв. • Нэмэлт шинэ хөрөнгө хүч хэрэгтэй байсан учир капиталист аж үйлдвэр, худалдааны өсөлтөнд дөхөм үзүүлэн шинэ мануфактуруудыг байгуулах ажилд дэмжлэг болж, гадаад бараа таваарт гаалийн өндөр хураамж тогтоон худалдааны өрсөлдөгч харь гүрнүүдийн эсрэг дайн хийж, борлуулалтын шинэ зах зээл-колониудыг үндэслэж байсан ажээ. Феодализмын гүнд цааш хөгжсөөр байх нөхцөлгүй болтлоо капитализм хөгжөөд байсан XVII зууны хоёрдугаар хагаст хэмжээгүй эрхт хаант төр нь урьд нь түүнд байсан хязгаарлагдмал байдалтай дэвшилттэй шинжүүдээ алдсан бөгөөд үйлдвэрлэх хүчний цаашдын хөгжилд хэмжээгүй эрхт ёсны гол онцлогууд болох: • Сүм хийдийнхэн болон язгууртнуудын эрх дарх • Хөдөө тосгод дахь феодалын ёс горим • Таваар гаргахад өндөр гувчууртай байсан явдал зэрэг нь саад болж эхэлсэн байна. Төрийн засаг, удирдлагын байгууллагууд: Хэмжээгүй эрхт ёс бэхжихийн хэрээр төр засгийн бүх эрх вангийн гарт төвлөрсөн бөгөөд Ерөнхий штатуудын үйл ажиллагаа бараг зогсож, хааяа нэг цугларах болов /хамгийн сүүлд 1614 онд хуралджээ./ XVI зууны эхэн үеэс эзэн вангийн төлөөлсөн төрийн эрх мэдэл нь сүм хийдээ хүртэл хянах болжээ. Хүнд суртлын аппарат улам нэмэгдэж, нөлөө нь улам хүчтэй болжээ. Энэ үеийн төрийн удирдлагын төв байгууллагуудыг: • Давхраануудын төлөөллийн хаант төрөөс өвлөгдөн хоцорсон байгууллагууд /албан тушаалууд нь цөм худалдагддаг байсан агаад язгууртнуудын хяналтанд зарим талаар байжээ./ • Албан тушаалууд нь худалдагддаггүй, засгийн газраас томилсон түшмэлүүд эзэлж байдаг хэмжээгүй эрхт ёсны бий болгосон байгууллагууд /эдгээр нь сүүлдээ удирдлагын гол үндэс болсон байна/ гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болох байлаа.


Төрийн зөвлөл нь эзэн вангийн дэргэдэх зөвлөх шинжтэй дээд байгууллага болж хувирсан байна. Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэ хуучин байгууллагуудын аль алины нь төлөөлөгчид орсон байлаа. Албан тушаалуудыг нь хуучны язгууртнууд эзэлдэг, бараг үйл ажиллагаагүй болоод байсан удирдлагын хуучин байгууллагуудад нууц зөвлөл канцлерийн аппарат, элч нарын зөвлөл гэх мэт хамаарна. Харин хэмжэээгүй эрхт ёсны үед бий болсон байгууллагуудын санхүүгийн ерөнхий хянагч /чухамдаа гэвэл тэргүүн сайд/ цэргийн , гадаад хэргийн, тэнгисийн болон ордны хэрэг эрхэлсэн төрийн 4 нарийн бичгийн дарга нар толгойлж байлаа. Санхүүгийн удирдлагын үйл хэрэгт татвар төлөгчид буюу төрийн зээлдүүлэгч ихээхэн нөлөөтэй байсан байна. Орон нутгийн удирдлага ч төв байгууллагуудынхаа нэгэн адил хоёр төрөл байжээ. • Бодит бүрэн эрхийнхээ ихэнхийг нэгэнт алдчихаад байсан бальи, прево нар болсон аль эрт цагаас үүдэлтэй бөгөөд язгууртнуудтай хутгалдаад буй албан тушаал бүхий амбан захирагчид • Орон нутгийн засаг захиргааны удирдлагыг хэрэгжүүлж хууль шүүхийг гартаа аваад байсан цагдаа, санхүү зэргийн албан тушаалтнуудаар төлөөлүүлсэн вангийн газрын орон нутаг дахь бүрэн эрхт удирдагчид зэрэг болно. Эднийг гол төлөв язгууртан бус гаралтай хүмүүс эзэлж байв. Шүүхийн систем: Шүүхийг системийг ван ноён толгойлдог байсан бөгөөд тэрээр аль ч шүүхийн бүх шийдвэрийг өөрөө биелэн авч үзэх юм уу, хэн нэгэн итгэлт хүндээ хариуцуулж өгөх эрхтэй байжээ. Шүүн таслах ажиллагааг: • Вангийн систем • Сеньор ноёдын шүүх • Хотуудын шүүх • Сүм хийдүүдийн шүүх хэрэгжүүлдэг байв. Хэмжээгүй эрхт хаант төрийн үед вангийн шүүх улам хүчирхэгжсээр байжээ. 1560 оны Орлеаны 1566 оны Мулины ордонансуудын дагуу эрүүгийн болон иргэний ихэнх хэрэг энэ шүүхээр ордог байлаа. 1788 оны эдикт ёсоор эрүүгийн хэргийг шүүн таслах ажлын хувьд гэвэл сеньорын шүүх нь зөвхөн урьдчилсан хэрэг бүтгэлийн байгууддагын үүрэгтэй болсон агаад иргэний хэргийг шүүн таслахын хувьд гэвэл зөвхөн багахан хэмжээний нэхэмжлэлтэй хэргүүдийг л энэ шүүх шүүдэг байсан нь ийм хэргүүдийг хоёр талынхны үзэмжээр вангийн шүүхэд шууд шилжүүлж болдог байсныг харуулж байна. Вангийн ерөнхий шүүх нь превот шүүх , бальяж шүүх , парламентын шүүх гэсэн гурван шаттай байжээ. Тухайн албадын ашиг сонирхлыг хөндсөн хэрэг явдлыг авч үздэг тустай шүүхүүс бас байжээ. Тооцооны танхим , татварын танхим, зоосны ордыг удирдах газар зэрэг нь өөр өөрийн шүүхтэй байснаас гадна тэнгисийн болон гаалийн шүүхүүд бас байжээ. Цэргийн шүүх онцгой ач холбогдолтой байв. Арми: Хэмжээгүй эрхт хаант ёсны үед байнгын армитай болов. Улсын эдийн засгийн өсөлт нь армийн дайчдын тоог нэмэгдүүлэхэд тус дөхөм болж байв. Тулалдаанд гавьяа байгуулсан хүмүүст офицер цолыг язгуур угсаа харгалзахгүй өгч байхаар болсон хэдий ч энэ нь үнэн чанартаа хэрэгжсэнгүй. Офицер болох


хүсэлтэй хүн өөрийн язгуур угсааг дөрвөн үеэр нотлох ёстой байв. Гадаадын хөлснийхнийг алба хаалгадаг явдлаас аажмаар татгалзаж, хүн амын “гуравдахь давхрааны ” доодсоос, түүний дотор эрүүгийн элементүүдийг армидавах замаар зэвсэгт хүчнээ бүрдүүлэх болсон бөгөөд офицер дарга нар нь урьдын адил язгууртнуудаас бүрэлдэх болсон учир арми бүхэлдээ давхрааны шинж чанартай байжээ.


Дундад зууны Францын эрх зүй Өмчийн эрх зүй: XI зуун гэхэд Франц дахь газар өмчлөлийн хамгийн түгээмэл хэлбэр нь феод болоод байна. Газрыг өмчлөх феодалын өмчийн эрх зүй нь хүй нэгдлийн газар ашиглалтын элементүүдтэй хосолж байжээ. Газрыг өмчлөх чөлөөт тариачдын өмч бүрмөсөн алга болсон байлаа. Газар өмчлөх феодалын өмч нь тариачдын эзэмших эрхтэй салшгүй холбоотой байв. Феодалын хувьд газар нь тэрхүү байгаа байдлаараа биш харин түүнийг боловсруулж буй хүмүүстэй хамтдаа үнэ цэнэтэй зүйл болдог байлаа. Тариачдын газрыг ашиглах эрх нь хязгаарлагдмал боловч байнгын тогтмол шинж чанартай байсан байна. Тариачин хүн өөрийнхөө эзэмшил газраас сеньор эзэнийхээ зөвшөөрөлгүй салж явж чадахгүй байсан бөгөөд эзэн ч гэсэн тариачныг газраас нь дураараа хөөж чадахгүй байсан байна XIII зууны үеэс эхлэн тариачдын газар ашиглалтын хэлбэр өөрчлөгдөж серваж нь цензивээр солигдов. Цензитар тариачин нь биеэр гүйцэтгэх албаас чөлөөлөгдөх агаад газраа маш өргөн эрх мэдэлтэйгээр ашиглана. Феодал өмчтөнийхөө зөвшөөрөлд үндэслэн онцгой хураамж төлснөөр тэрээр цензээ худалдах, бэлэглэх, барьцаалах мөн бусад хэлбэрээр өөр хүнд шилжүүлж болдог байсан бөгөөд ганцхан ценз л зохих ёсоороо төлөгдөж байх ёстой байв. Гэрээ хэлэлцээр: Феодалын бутралын үед Францад гэрээний харилцаа маш аажим хөгжиж байсан бөгөөд газрыг худалдаж авах, худалдах нөхцөлд сеньор нь вассалынхаа худалдаж байгаа феодыг худалдаж авах давуу эрхийг ямагт эдэлнэ. Бас худалж буй тариачны сеньор болон садан төрөл нь тогтоосон хугацааны дотор худалдагдсан газраа эргүүлэн худалдаж авах эрхийг эдэлнэ. Эд хөрөнгийг худалдах нь маш ховор үзэгдэл болж байсан X-XI зуунд бэлэглэлийн гэрээ ихэд хөгжжээ. Энэ гэрээ худалдах худалдан авах хэлцлийг халхавчлаад өнгөрөх явдал ч олонтай байсан байна. Бэлгийн юмыг авч байгаа хүн талархаж байгаагийнхаа тэмдэг болгож бэлэглэгчдээ тодорхой эд хөрөнгө өгөх үүрэг хүлээдэг байсан ажээ. Бэлэглэлийн гэрээ бас гэрээслэлийн хязгаарлалтыг давахад ч хэрэглэгдэж байсан байна. XII зууны үеэс эхлэн худалдах худалдан авах томоохон хэлцлийг бичгээр хийх болж улмаар нотариатаар баталгаажуулдаг болсон байна. XIII зуунд худалдааны эргэлт сайн хөгжөөд ирсний улмаас худалдаж авах худалдах гэрээг нь хоёр тал түүнийг байгуулсан өдрөөс эхлэн үйлчилдэг болжээ. Хараахан бэлэн биш байгаа эд юм ч ийм гэрээний обьект болдог байна. Хэмжээгүй эрхт ёсны үед газар хөлслөлтийн гэрээ ч нилээд дэлгэрсэн байна. Тариачдыг ийм хэлбэрээр мөлжих нь язгууртнуудад ихээхэн ашиг өгдөг байжээ.Яагаад гэвэл түрээсийн хэмжээг тогтоосон ёс заншил байгаагүй агаад дээшлүүлж болдог байсан байна. Түүнээс гадна түрээсэлсэн газар нь гэрээнд заагдсан хугацаа дуусмагц сеньорын эзэмшилд эргэж очдог байснаараа цензивээс ялгаатай байжээ. Гэр бүлийн эрх зүй: Франц дахь гэрлэлт гэр бүл нь XVI зууныг хүртэл зөвхөн сүм хийдийн дүрэм журмаар зохицуулагддаг байжээ. Гагцхүү XVI-XVII зууны үед л гэрлэлт гэр бүлийн харилцаанд төрийн зүгээс нөлөөлөх явдлыг хүчтэй болгохыг эрмэлзсэн вангийн төр засаг гэрлэлтийг иргэний байдлаар хэм хэмжээ гэж үзэх болсон байна. Гэрлэлтийн үед эцэг эхийн зөвшөөрөл шаарддаггүй байсныг өөрчлөжээ. XVII зуунд өөрсдийн нь зөвшөөрөлгүй гэрлэлтийг баталдаг кюрегийн үйлчлэлийн талаар Парисын парламент санал,гомдол гаргах эрхийг эцэг эхүүд олж


авсан байна. Эхнэр нөхөрүүдийн хувийн харилцааг шашин сүм хийдийн дүрмээр тодорхойлж, нөхөр нь тэргүүлэх эрхтэй,эхнэр нь түүнд захирагдсан байдалтай,хамтран хамтран амьдардаг болсон байна. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр гэрээ хэлэлцээр хийх эрхгүй болж,үгэнд нь ордоггүй,болдоггүй хүүхдийг нь шоронд хорьж,өгөхийг вангийн засаг захиргаанаас гуйх эрх эцэг хүнд байжээ. Өв залгамжлалын эрх зүй:Хуулийн дагуу залгамжлах тохиолдолд Францын Майорат нь голлох институг болдог байлаа. Өөрөөр хэлбэл нас барагчийн ууган хүүд түүний эзэмшил газарыг тухайн феодал сеньор болон тариачны аж ахуйг жижиглэн бутаргахгүйгээр өв залгамжлуулан өгч болдог байжээ. Өв залгамжлагч нь насанд хүрээгүй дүү нартаа туслах, эгч дүү нараа өрд гаргах үүрэг хүлээнэ.Гэрээслэлээр өв залгамжлах явдал нь анхандаа Францын өмнөд хэсэгт их дэлгэрсэн байснаа сүм хийдийнхний нөлөөгөөр хэв хуульд ч мөн нэвтрэнорсон байна. Эрүүгийн эрх зүй: Феодалын бутралын эхэн үе буюу IX-XI зуунд Францын гэмт хэргийг тодорхой хүмүүсийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гэж тодорхойлдог байв. Шийтгэлийг хувь хүмүүст учруулсан хохирлыг нөхөн төлж байгаа хэрэг гэж үзэж байлаа. Энэ үеийн төгсгөл буюу XI-XII зуунд сеньоруудын хууль ёс ноёрхож эхэлснээр гэмт хэргийг хувийн хэрэг гэж үзэхээ больж нэгэнт батжин тогтоод байсан феодалын ёс дэглэмийг зөрчиж буй хэрэг гэж үзэх болсон байна. Гэм буруугүй атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал, харгис хэрцгий шийтгэл, гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхой бус байх гэх мэтийн эрүүгийн эрх зүйн ойлголт хөгжих болов. XIII-XIV зуунд давхрааны төлөөллийн хаант төрийн үед төр улам төвлөрч, эзэн вангийн эрх мэдэл ихэд хүчтэй болохын хамт сеньоруудын хууль ёс арай сулран эрүүгийн эрх зүйн хөгжилд вангийн хууль тогтоомжийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна. Эзэн вангийн хууль тогтоомжинд шийтгэлийг нарийн тодорхой заагаагүй байдаг агаад тэдгээрийг хэрэглэх явдал нь шүүхийн үзэмж, яллагдагчийн давхрааны байдлаас олон талаар хамаардаг байсан ажээ. Шийтгэийн зорилго нь хохирлыг нөхөн төлүүлж, айлган цочоох явдал байсан ба шийтгүүлж байгаа хүний амсаж буй зовлон харж байгаа хүмүүсийн айдсыг төрүүлж ,байхын тулд шийтгэлийг нийтийн өмнө гүйцэтгэдэг байсан байна. Шийтгэлийн төрлүүд гэвэл: • Янз бүрийн аргаар цаазаар авах / адуунд чирүүлэн тас татах , дөрвөн мөчлөх, шатаах г.мэт/ • Бие эрхтнийг нь гэмтээж шийтгэх • Шоронд хорих / үүнийг түгээмэл хэрэглэдэг байжээ./ • Үлдсэн болон нэмэлт шийтгэл болгож эд хөрөнгийг нь хураах зэрэг байжээ. Шүүхийн үйл ажиллагаа: XII зууны сүүлч үеийг хүртэл шүүх ажиллагаа нь тэр чигээрээ яллан буруутгах шинжтэй байжээ. Ордалит / сорилт / түүний дотор хоёр талын харилцан тохиролцооны үндсэн дээр юм уу, нэг нь нөгөөгөө худал хэлж байна хэмээн буруутгасан нөхцөлд шүүхийн халз тулаан хийх явдал ихэд тархсан байжээ. XIII зуунаас эхлэн шүүх ажиллагааны эрэн сурвалжилсан инквивизийн хэлбэр бий болов. Вангийн прокурор буруутгасны үндсэн дээр болон ховын бичиг, санал гомдолд үндэслэн шүүхийн хэргийг үүсгэдэл байлаа. Эрэн сурвалжлах үйл


явцын анхны шат нь хэрэг бүртгэл, өөрөөр хэлбэл гэмт хэрэг болон гэмт хэрэгтний тухай урьдчилан нууц мэдээлэл цуглуулах явдал байжээ. Дараа нь шүүхийн мөрдөн байцаагч бичгээр нотлох баримт гаргаж, гэрч нарыг болон гэм буруутныг байцаан, халз нүүрэлдэнэ. Хэргийг шүүхээр авч үзэх ажлыг хаалттай хуралдаанаар хийж, мөрдөн байцаалтын явцад цуглуулсан материалаар шийдвэрлэхийг ач холбогдолтойд үздэг ажээ. Буруутгагдагч этгээд өөрөө хэргээ хүлээхээс гадна гэрч нарын мэдүүлэг яллагдагчийн захидал, протоколууд зэрэг нь гэм бурууг нотлох нотолгоо болдог байна. Ийнхүү хууль тогтоох цэрэг шүүхийн засаглал төвлөрч арми, цагдаа , захиргаа, санхүүгийн аппарат, шүүх зэрэг бүх улсын механизм вангийн гарт орших болсон үеэс тайж язгууртан, ер нь францчууд бүгд ванд үг дуугүй захирагдах ёстой. Дундад зууны туршид Франц нь феодализмын хөгжлийн хувьд сонгомол шигшмэл орны нэг байлаа. Европын аль ч оронд феодализм Франц дахь шиг хөгжилтөнд хүрээгүй байна.


ФРАНЦЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ ОН ДАРААЛЛЫН ХҮСНЭГТ IX зуун 1789 он IX – XIII зуун XI – XII зуун XII зуун 1226-1270 он XII зууны 80аад оны орчим 1260 он 1302 он XIV - XV зуун 1357 он 1389 он 1445 он 1461-1483 он 1467 он ХVI зууны эхэн XVI зуун 1560 он 1572 оны 8-р сарын 24 1577 он 1589 он 1614 он 1624-1642 он

Франц дахь феодалын улс Феодалын тархай бутархай үе Францад хотын иргэдийн эрхийн статус боловсруулагдсан. Вангууд вассалын харьяат байдлыг хүлээн зөвшөөрөхийг санаачлан орны бүх феодалуудаас үнэнчийн тангараг өгөхийг хүсэв. Феодалын эзэмшлийг бутарган хуваахыг зогсоож, газар нутаг удам угсааны шинжтэй болов. Гэгээн IX Людовикийн засаглал. Шинэтгэл явуулав. Бовезийн Кутюм Вангийн Курийн суурь дээр шүүхийн тусгай байгууллага – Парижийн парламент бий болж жилд 4 удаа хуралдах болсон. Ван IV Филлипийн санаачлагаар анхны Ерөнхий штат байгуулав. Энэ нь монархын давхаргыг төлөөлсөн эхний алхам. Монархын давхрагын төлөөлөл 3 сарын их ордонанс – ы гаргасан 3-р давхаргаас вангийн эрх мэдлийг хязгаардах оролдого байв. Бальо Жак Дэ Аблеиг Францын Зан заншлын их түүврийг боловсруулав VII Карл Вангийн армийг төвлөрсөн удирдлагтай тодорхой системээр зохион байгуулав. XI Людовик Францыг нэтгэж дуусгав. Парижийн парламент феодалын дээдсийн дээд шүүх болон хувирлаа. Шүүхийн бүх хэргээр айлтган заалдах чухал байгууллага болов. Үнэмлэхүй үйлстний монархын засаглалын хэлбэртэй нэгдмэл франц улс болов. Энэрэнгүй үйлстний сургууль гэж нэрлэгдсэн Римийн эрхийн франц сургууль төлөвшив. 1566 онд Орлеаны Мулины Ордонанстай хамтран вангийн шүүх ихэнх иргэний болон эрүүгийн хэргийг шүүн таслахаар тогтов. Каталокчууд Гугенотуудыг хядав. Варфоломуувийн шөнө гэж түүхэнд нэрлэгдэв. Францад вангийн эдиктээр шашинг хүлээн зөвшөөрч төрийн шашин болгов. VI Генрих Мантын эдиктийг авч түүгээр гугенотчуудад улс төр, шашны эрхийг олгов. Францын монархын төв штатыг бурханы, харин вангийн эрх мэдлийг ариун гэж задлав. XIII Людовик вангийн засаглалын I сайд кардинал Ришельегийн удирдлагаар удирдалтыг огцом хүчтэй болгов. Гугенотуудын улс төрийн тусгай байдлыг устгав.


ҮНДСЭН ОЙЛГОЛТ Бальи

Баналитетууд

Вассалитет Вилланчууд Глоссаторууд Инвеститур өргөмжлөх Инквизицийн ажиллагаа

Камерари Канцлер Коннетабль Кутюмууд Легистууд

IX Людовик (1214-1270) XVI Людовик (1638-1715) Мэр Оммаж

Засаг захиргааны нэгжийг толгойлогч вангийн түшмэдүүдбальяжууд нь байнгын удирдлага, татвар хураах, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг ажиглах, хянах, нэгдмэл хүчнүүдийн бэлтгэлийг шалгах үүрэгтэй. XV зууны эцсээр тэдний үүрэг алдагдаж лейтенантуудаар солигдов. Феодалын Франц дахь сеньоруудын монополь эрхийг дархалсан тариачдад нэмэгдэл үүрэг оногдуулж байв. Жишээ нь тариачин төлбөр төлөх үүрэг, эзний талхыг жигнэх. Энэ үүрэг хөрөнгөтний хувьсгал гарах хүртэл хадгалагдаж байв. Дундад зууны баруун европын орнуудад нэг феодал нь (вассал) нөгөөгөөс (сеньор) хувийн хараат байх харилцааны тогтолцоо. Баруун европын улсууд дахь феодалын тариачдын категори, Францад вилланчууд газраасаа хөндийрөн орхих, өөр нутаг руу шилжих эрхтэй, мөн үе дамжсан биеэр зүтгэх алба байсангүй. Баруун Европ дахь XI-XII зууны хуульчид, тэд Юстанианы иргэний эрхийн үндсийг тайлбарладаг байв. Бэлэг тэмдгийн ёслолын сүүлчийн хэсэгт сеньороос вассалд феодыг шилжүүлдэг ёслол. Эрүүгйин байцаан шүүх ажиллагаа бөгөөд энд шүүхйин үүрэг нь яллах болон хамгаалоах асуудал нь ганцхан байгуулагад төвлөрсөн байдаг. Баталгааны ёс төдий онол баримталдаг. өчиг авах арга нь эрүүдэн шүүх, хаалттай ажиллагаатай, шүүн таслах ажиллагаа нь бичгийн хэлбэрээр явагддаг. Вангийн нярав Вант улсын албаны хүн: Албаны хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж байнгын удирдлагыг явуулна. Рыцаруудын нэгдлийн ахлагч: XIII зуунаас вант улсын армийн командлагч. Умарт Францын хот, хөдөөгийн нутаг дэвсгэр дэх эрх зүйн зан заншлын хураангуй. Баруун Европын орнууд дахь дундад зууны хуульчидь вант улсын эрх мэдлийн удирдлагыг бэхжүүлэх, төвлөрүүлэхийг хүсэгчид, сеньорын болон сүмийн шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх ажиллагааг хязгаарлахыг зорьж, римийн эрх дэлгэрэхэд нөлөө үзүүлсэн. Францын ван. Төрийн төв эрх мэдлийг бэхжүүлэх талаар нэлээд хэдэн шинэтгэл хийсэн.(шүүх, санхүү, цэрэг, засаг захиргааны) Францын ван. Түүний засаглалын үед абсолютизм хөгжлийн дээд хэмжээндээ хүрэв. Тэрээр хууль тогтоох, гүйцэтгэх, цэргийн болон шүүх засаглалын бүрэн эрхтэй байв. Хотын зөвлөлийн тэргүүн. Сеньорууд феодыг вассалд шилжүүлэх ёслол дээр Оммажийн бэлэг тэмдэг, зан үйлийг гүйцэтгэдэг. Вассал өөрийгөө сеньорын хараат болохыг хүлээн зөвшөөрч (гарын алгаа нийлүүлж


Прево Сезина Сенешал Серви Синекура Талья Цензива

сеньорын бугуйг үнсдэг) түүнд үнэнчийн тангаргийг өргөдөг. Превотын тэргүүн, вангийн түшмэд (умарт францын засаг захиргааны тойрог) засаг захиргаа, санхүү, шүүх, цэргийн эрх мэдэлтэй байдаг. Сеньорын хараат газрыг эзэмшигч, ердийн эрхийн дагуу шүүхийн замаар өмч болгож хамгаалагдана. Орон нутгийн дээдсээс бүрдсэн албаны хүн, энэ Францын өмнөд болон хил орчмын нутаг дэвсгэр дэх засаг захиргааны тойргын тэргүүлэгч юм. Эзэн сеньорын мэдэлд байж, алба гувчуур төлж, биеэрээ ажилладаг, боолчуудтай нилээд төстэй тариачид юм. Дундад зууны үеийн сүмийн албан тушаал, сүмд орлого оруулдаг, харин ямар нэгэн үүргээр холбоогүй. Католик сүмүүдэд иймэрхүү албан тушаал олгох явдал их байв. Хотын иргэд, тариачдаас гаргуулан авдаг байнгын татвар (1439 онд нэвтрүүлсэн). Энэ татвараас феодалууд болон шашны хүмүүс чөлөөлөгдөж байв. Газар эзэмшигч тариачид өөрийнхөө эзэн сеньортоо мөнгөн рент төлдөг. Төрд талья өгдөг байв. Мөн биеэрээ алба гүйцэтгэдэг байсан журам.


Франц дахь феодалын төрийн түүхэн үечлэл Францад бие даасан төр улс үүссэн нь 843 оны Францын эзэнт улсын задралын үр дагавар бөгөөд Францын феодализм бол улсын хэлбэр өөрчлөгдөх сонгодог жишээ юм. Энэ өөрчлөлт нь эдийн засаг, нийгэм улс төрийн бүтцийн өөрчлөлт байв.

I шат Феодалын бутралын үе (IX - XIII зуун)

Сеньорын монарх – Сюзеренит – вассалитетийн зарчмаар босгосон феодалын төрийн хэлбэр. Түүний улс төрийн эрх мэдэл нь сеньор-вассалын харилцаа холбоо бүхий янз бүрийн түвшингийн феодал, вангууд хуваагдсан байдаг.

II шат Давхарга төлөөллийн хаант улсын үе (XIV - XV зуун)

Давхрага-төлөөллийн монарх – Феодалын төрийн хэлбэр бөгөөд түүнд вангийн харьцангуй хүчтэй эрх мэдэл нь Ерөнхий штатын давхрагуудын төлөөлөлтэй хосолсон байдаг.

III шат Хэмжээгүй эрхт хаант улсын үе (XVI - XVIII зуун)

Абсолют монарх нь – Төрийн бүх эрх мэдэл (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх) нь удам дамжин шилждэг төрийн тэргүүн-вангийн гарт байна.


Феодалын бутралын үеийн францын төрийн байгууламж

Вангийн курия (Их зөвлөл)

Вангийн бага зөвлөл

ВАН

Вангийн байцаах зөвлөл

Вангийн канцлер (министериалууд)

Сенешал

Канцлер Парижийн парламент Вангийн нярав

Коннетабль

Тооллогын палат

Зэвсэгт хүчин

Рыцарьвассалуудын нэгдэл

Орон нутгийн удирдлага

Прево

Бальи Хотын иргэд болон виллануудын нэгдэл

Хөлсний отряд (XIII зуунаас)

Сенешалууд

Хотын удирдах байгууллага

Шүүхийн байгууллага

Вангийн шүүхийн байгууллага (вангийн кури, парламент, тооцооны палат, вангийн зөвлөл, прево, бальи, сенешал)

Коннетабль Коннетабль Коннетабль


IX ЛЮДОВИКИЙН ШИНЭТГЭЛ (1226-1270)

Засаг захиргааны нэгж, бүтэц

1. Вангийн бага зөвлөл вангийн дэргэдэх байнгын зөвлөл дөх байгууллага 2. Вангийн байцаан шалгах байгууллага. Энэ нь орон нутгийн удирдлагын албаны хүмүүсийн ажиллагааг хянадаг.

Санхүүгийн

1. Тооцооны палат – тухайн орны санхүүгийн дээд байгууллага 2. Улсын нутаг дэвсгэрт вангийн нэгдсэн зоосыг бий болгов.

Шүүхийн

Цэргийн

1. Сеньорын шүүхээс гарсан тогтоолыг вангийн шүүхэд хандаж давж заалдахыг зөвшөөрсөн. 2. Вангийн эзэмшил нутаг дэвсгэрийн хүрээнд феодалууд хоорондын хувийн дайныг хориглов. 3. Вант улсын шүүхийн дээд байгууллагапарламентийг бий болгов. 4. Вант улсын дотор шүүхийн мөргөлдөөнийг хориглов.

1. Хөлсний цэргийг байгуулав. 2. Хотын цагдаагийн байгууллага.


НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГЫН БҮТЭЦ (XIV – XV зуун) ХҮН АМ

1-р давхрага (санваартнууд)

2-р давхрага (язгууртнууд)

Дээд

Дээд

Архиепископ

Герцог

Епископ

Графууд

Аббат

Дундчууд

3-р давхрага (гар урчууд)

Хотынхон

Хотын дээдэс

Хотын ядуучууд Тариачид

Доодчууд

Маркиз

Лам нар

Виконт

Монархууд

Доодчууд

Рыцарууд

Цензитарууд

Вилланууд


МОНАРХЫН ДАВХРАГА – ТӨЛӨӨЛЛИЙН ҮЕ ДЭХ ФРАНЦЫН ТӨРИЙН БАЙГУУЛАМЖ (XIV – XV зуун) ВАН

Вангийн курия

Төрийн зөвлөл

Албан тушаалтнууд

Ерөнхий штатууд

Их зөвлөл (1314-1497)

Парижийн парламент

Канцлер

Нотаблын хурал

Зэвсэгт хүчин

Шүүхпрокурорын байгууллага

Палатынхан

Тооцооны палат

Коннетабль

Байнгын арми Легистүүд Чөлөөт тариачдын цагдаагийн хэсэг

Нарийн бичгийн дарга

Орон нутгийн удирдлага

Нөөц хүч

Нутгийн штатууд

Бальи(өмнө болон өрнөд сенешалууд) Прево Лейтенат (XV зуунаас) Губернатор (XV зуунаас)

Хотын зөвлөл

Эшвенүүд

Вангийн түшмэдүүд Мэр

Хамтын удирдлагын байгууллага

Цугларалт


ДАВХРАГА-ТӨЛӨӨЛЛИЙН ХААНТ УЛСЫН ҮЕ ДЭХ ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА

Вангийн шүүх

Сеньорын шүүх

Сүмийн шүүх

Хотын шүүх

Дээд

Ерөнхий

Римийн курийн шүүх

Мэрийн шүүх

Вангийн шүүх

Превотын

Кардиналын шүүх

Превотын шүүх

Төрийн зөвлөл

Бальяжийн

Архиепископ ын шүүх

Бальяжийн шүүх

Парламент

Лейтенантын шүүх

Официалын шүүх

Тусгай

Тооцоооны палат

Цэргийн г.м


АБСОЛЮТИЗМЫН ҮЕ ДЭХ (XVI - XVIII) ФРАНЦЫН УДИРДЛАГА БА ЭРХ МЭДЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА

Вангийн их

ВАН

Вангийн их

Төрийн

Зөвлөлүүд

Нууц

Вангийн бага

Санхүүгийн

Ерөнхий штатууд (1614 он хүртэл)

Парижын парламент

Нотаблейн хурал

Санхүүгийн ерөнхий хяналт

Төрийн нарийн бичгийн дарга

Гадаад хэргийн Цэргийн хэргийн Ордны хэргийн Тэнгисийн ба колонийн хэргийн

Санхүүгийн ерөнхий хяналт


ФРАНЦЫН ЭРХ ЗҮЙ Эд хөрөнгийн эрх зүй Газар эзэмшил Феодалын газар эзэмшил, Феод-бие биеийн өмнө үүрэг хүлээсэн үе дамжин, өв залгамжилсан газар эзэмшил, ашиглах бүрэн эрхтэй ба газрыг хязгаартай захирах эрх бүхий байна. Эрэгтэй хүмүүс үе залгамжлах (XII зуунаас хүйс харгалзахгүй). Газрыг захирах, зарцуулах хязгаарлалт: А. Газрыг салган авахад сеньорын зөвшөөрөл шаардлагатай (XIII зуунаас рельефийн төлбөрийн үед сеньорын зөвшөөрөлгүй авах болсон) Б. Сүмийн феодалыг салган авах ба феодалын хэсгээс худалдах тохиолдолд сеньорын зөвшөөрлийг заавал авах болсон. В. Эзэмшигчээс феодалыг эргүүлэн авах эрхийг сеньорт олгож, эзэмшигчид төлсөн мөнгийг нь эргүүлж олгох болов. Г. Газар эзэмшлийн талын даалгавар нь төрөл төрөгсдийн хяналт дор байна. Тариачдын газар эзэмшил Серва гэгч газар эзэмшлийг өв залгамжлан эзэмших, ашиглах эрхтэй тусгаарлагдсан бус (XIII зуунаас удамшин шилжих болсон) газар эзэмшил, жил бүр феодалд төлбөр өгөх үүрэгтэй. Цензив газар эгэмшил - Өв залгамжлан удамшин шилждэг, тусгаарлагдаагүй газар эзэмшил бөгөөд сеньорт тус болох хатуу заасан үүрэг хүлээдэг. Сезина гэгч газар эзэмшил – Сеньорын хараат байдлаар газартай байх тухай еодийн эрхээр зөвшөөрөгдсөн, шүүхийн шугамаар өмч гэж үзэж хамгаалдаг. АБСОЛЮТИЗМЫН ҮЕИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ Абсолютизмын үед эрүүгийн эрх нь системчлэн зүйчлэгдээгүй, ван болон кутюмын олон актаас бүрдсэн, гэмт хэрэг, шийтгэлийн хэм хэмжээг сонгох, мэргэшүүлэх тал дээр шүүхийн байгууллагад өргөн боломжийг олгов. Гэмт хэрэг

Ял шийтгэл

Төрийн эсрэг – (вангаас урвах, вангийн амь насанд халдах мөн түүний гэр бүл, төрийн эсрэг хуйвалдаан)

Хүнд – (Алах ял, бүх насаар нь цөлөх, гянданд хорих)

Хувь хүний эсрэг – (аллага, хулгай, гэмтэл учруулах)

Гутаах – (Гутаах, шонд хүлэх, торгууль)

Шашны эсрэг – (бурхны эсрэг номлол, шашингийн үзэл, илбэ, ид шид)

Бусад – (Торгууль, нийтийн өмнө зэмлэх гэх мэт)


XII зууны эцэс хүртэл Францад шүүн таслах ажиллагаа яллах шинжтэй байв. Шүүн таслах ажиллагааны ерөнхий шинж байдал: 1. Эрүүгийн болон иргэний хэргийн хувьд шүүн таслах ажиллагаа ижил шинжтэй байв. 2. Хэргийн хохирогчийн санаачлагаар нэхэмжлэл үүсгэнэ. 3. Шүүн таслах ажиллагаа талуудын хоорондох маргаан хэлбэртэй явагдана. 4. Талуудын байцаан шийтгэх эрх тэнцүү байна. 5. Шүүхийн процесс нь амаар, нийтийн дунд явагдана. 6. Шүүн таслах ажиллагаа нь формаль шинжтэй. Францын мөрдөн байцаах ажиллагаа 1. Эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа зөвхөн хохирогчоос гадна төрийн байгууллага (шүүх, прокурор) өөрийн санаачлагаар хэрэгтэнг эрж хайж болно. 2. Ёслон батламжлах тогтолцоо давамгайлна. 3. Гэмтэнг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэж болно. 4. Хэргийг хянан хэлэлцэхэд хаалттай байна. 5. Процесс 2 үе шаттай: урьдчилан мөрдөлт (ерөнхий болон тусгай мөрдөлт) ба шүүхийн мөрдөн байцаах ажиллагаа.

ФРАНЦ ДАХЬ ШҮҮХИЙН ПРОЦЕСС (IX – XIII ЗУУН)

Шүүхийн баталгааны хэлбэрүүд

Хэрэгтний хэрэг хүлээлт(хариуцагч)

Гэрчийн мэдүүлэг

Шүүх дэх өрсөлдөөн

Ордали


ПРОЦЕССЫН ҮЕ ШАТ

Урьдчилсан мөрдөн байцаалт

Ерөнхий мөрдөн байцаалт

Тусгай мөрдөн байцаалт

Гэмт хэргийн баримтыг тогтоох бөгөөд түүнийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах

Цугласан нотлох баримтуудыг шалгах

Гэмт хэрэгтэнг илчлэх, баримтыг цуглуулах.

Гэмтэнг хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт хэрэглэнэ. (1784 онд цуцалсан)

Ерөнхий мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах ажиллагааг явуулна. (Гэрчийг асуух, үзлэг, нүүрэлдүүлэн байцаах). Энд процессын ажиллагааны тухай бичгийн протоколуудыг хөтлөнө.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх

Хаалттай хуралдаанаар урьдчилсан мөрдөн байцаалтын материалыг хэлэлцэнэ.

Тогтоол гаргана. Тогтоол нь ялын, зөвтгөсөн, сэжигтнээр үлдээсэн тухай байдаг.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.