Өөдрөг явах 25 зарчим

Page 1

ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ 1. Сэтгэлийн тэнхээтэй бай 2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил. 3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Олон юмны хойноос бүү хөөцөлд. 4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ямагт санаж яв. 5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч нарийн төлөвлөж сур. 6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй, урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь ховор. 7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур. 8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. 9. Өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг утсаар ярих, хооллох, амрах зэрэгт бүү үр. 10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа. 11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс, юунаас болов гэдгийг тунгаа. Yе үе хөдлөх , босох, суух, явган явахыг хичээ. 12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл байлга. Эрүүл биед саруул ухаан оршдог. 13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуул. 14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхээ эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг нь шалгаж бай. 15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла. 16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал. 17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Яг энэ мөчөөс хийж эхэл. 18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь гээ. 19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно. 20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий. 21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. 22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж бусдадаа хааяа ч болов ойлгуулж бай. 23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал. 24. Өөртөө их үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ. 25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсондоо хүрэхийг л хичээ.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.