Өгөгдлийн төрөл, функцууд

Page 1

Сэдэв 3. Лекц

Visual Basic өгөгдлийн төрөл, функцууд

Onontuul


ВИЗУАЛ БЕЙСИКИЙН ӨГӨГДЛИЙН ТӨРЛҮҮД, ФУНКЦ 1. Өгөгдлийн төрлүүд Өгөгдлийн төрлийг тоон, мөр, тусгай гэсэн үндсэн 3 хэсэгт хуваадаг. Тоон өгөгдөлтэй ажиллахад тоон төрлийг, тексттэй ажиллахад мөр төрлийг, бусад тусгай төрөлтэй ажиллах бол тусгай төрлийг ашиглана. Мөр төрөл нь тэг эсвэл олон тэмдэгтийн дараалал юм. Визуал бейсикт тогтсон ба хувьсах урттай гэсэн хоѐр мөр төрлийг хэрэглэдэг. Мөн өгөгдлийн төрөлд variant төрөл бий. Variant төрөл нь өгөгдлийн төрлийг дурын төрлөөр зарлах төрөл юм. Үүнийг өгөгдлийн нэг төрлийг нөгөө төрөлд хувиргахад хэрэглэдэг. Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүдийг дараах хүснэгтээр харуулья. Төрлийн товчлол Byte Byte Boolean Bln Integer Int Long Lng Currency Cur Төрөл

Single

Sng

Double

Dbl

Decimal Date String

Dec Dte Str

Variant Usertype Object

Var Obj

Утгын хязгаар 0-255 хооронд орших бүхэл тоо Үнэн (True) эсвэл худал (False) гэсэн утга авна -32768-ээс 32767 хүртэл утга авах бүхэл тоон төрөл -2,147,483,648-ээс 2,147,483,647 хүртэл утга авах төрөл -4’922’337’203’685,477.5808-аас 4’922’337’203’685’477.5807 хүртэл утга авна -3.402823Е-38-ээс 3.402823Е+38 хүртэл утга авах хөвөгч таслалтай тоон төрөл -1.7976313486232Е-308-ээс 1.7976313486232Е+308 хүртэл утга авах давхар нарийвчлалтай, хөвөгч таслалтай тоон төрөл 28 оронтой аравтын бутархай утга авах төрөл Огноо ба хугацааны утга авах төрөл 0-ээс 65500 хүртэл утга авах тоо, тэмдэгтийн зэрэгцээ %, &, ^ гэх мэт тусгай тэмдэгтүүдийг агуулах төрөл Дурын буюу үл мэдэгдэх төрөлтэй үед хэрэглэх төрөл Хэрэглэгчийн дурын төрөл Формууд ба удирдах элемнетүүд шиг өгөгдлийн тусгай төрөл

Визуал бейсикийн тоон төрлийг тодотгохдоо тусгай тэмдэгтүүдийг тухайн тооны ард бичнэ. Жишээ: Long 15&, Long 15&, Double 15#, Currency 15@ Визуал

бейсикт

хувьсагч

ганцхан

өгөгдлийн

төрөлд

байна.

Хувьсагчийг

тодорхойлохдоо түүний төрлийг нэртэй нь хамт тодорхойлно. Үүнийг хувьсагчийг зарлах гэдэг. Хувьсагчийг зарлахдаа дараах шаардлагыг анхаарах хэрэгтэй: хувьсагчийн нэр 40 тэмдэгтээс хэтрэхгүй; үсэг, тоо болон доогуур зураасаас бүрдэнэ; 2


эхний тэмдэгт заавал үсэг байх ѐстой; түлхүүр үгийг хэрэглэж болохгүй. Хувьсагчийг зарлахдаа Dim түлхүүр үгээр зарлах бөгөөд энэ нь програмыг ажиллуулахад тухайн хувьсагчийг санах ойд байрлуулна. Өөрөөр хэлбэл, Dim нь тухайн өгөгдлийн төрлийн хэмжээгээр санах ойг хуваарилна гэсэн үг. Бичигдэх ерөнхий хэлбэр: Dim <хувьсагчийн нэр> As <хувьсагчийн төрөл> Жишээ нь Dim Num As Integer нь Num нэртэй хувьсагчийг integer буюу бүхэл тоон төрлөөр зарлаж байна. Энэ хувьсагч нь санах ойд 2 байт зай эзлэх бөгөөд хүрэлцээтэй зай байгаа эсэхийг үйлдлийн систем тодорхойлно1. Ижил нэртэй хувьсагчуудыг ижил процедурт зарлаж болохгүй2. Хувьсагчийг яаж ашиглахаас хамааран Dim-н байрлалыг тодорхойлно. Хэрвээ форм, модулийн эсвэл стандарт модулийн хамгийн дээд талд Option Еxplicit-г бичиж өгвөл тэдгээрээс ашиглахаас өмнө бүх хувьсагчийг, зарлахаас өмнө нэрийг нь ашиглаж болох ба тэр нь variant төрөлтэй. Dim-г тухайн үзэгдэлт процедурт тодорхойлсон бол түүний зарласан хувьсагч нь локал байна. Харин кодын ерөнхий хэсэгт тодорхойлсон бол тэр хувьсагч нь глобал хувьсагч буюу програмын хаанаас ч хандаж болох хувьсагч байна. Dim-г мөн public гэж тодорхойлох ба глобал хувьсагч, прожектын бүх модулд хамаарна. Стандарт модулд зарласан хувьсагчдын бараг ихэнх нь глобал хувьсагч бөгөөд public-аар зарлагддаг. Жишээ нь: Dim intDistance As Integer Dim sngPrice As Single Dim dblWidth As Double Мөр төрлийн хувьсагчийг дараах байдлаар тодорхойлно: Dim <мөр төрлийн хувьсагчийн нэр> As String Энд, <мөр төрлийн хувьсагчийн нэр> нэртэй мөр нь 0-65500 урттай байна. Мөрийн уртыг тодорхой уртаас хэтрэхгүй байхаар тодорхойлж болно. Dim strFirstName As String*20 Энд strFirstName хувьсагчийн авах мөрийн урт нь 0-20 хооронд байна. Ижил төрөлтэй хэд хэдэн хувьсагчийг дараах байдлаар зарлаж болно: Dim A As Integer, C As Integer, D As Integer 1

Тухайн хувьсагчийг тодорхойлсны дараа үйлдлийн систем санах ойд хангалттай зайтай үед тухайн хувьсагчийн санах ойн хаягийг тодорхойлно гэсэн үг. 2 Хоѐр хувьсагчийг ижил нэртэйгээр ижил процедурт зарлаж өгч блохгүй.

3


Хувьсагчид оноох хэлбэр нь дараах хэлбэртэй байна: <Хувьсагчийн нэр> = < илэрхийлэл> Энэ нь удирдах элемент, хувьсагч эсвэл өөр объектод утга оноох хэлбэр юм. Еxpression нь хувьсагч, үсэгчлэл эсвэл математик илэрхийлэл байж болно: intAge = 25 sngLength = 22.7 sngLength =”twenty two point seven” Жишээ нь: Private Sub cmdNew_Click() cmd.Caption = “Click here!” End Sub Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Private Sub cmdButton_Click() picBox.Cls picBox.Print “hello” today = “03/18/10” picBox.Print today End Sub Програмын үр дүн: hello 03/18/10

2. Визуал бейсикийн үйлдлүүд Математик үйлдэл: Визуал бейсикт хэрэглэгдэх математик операторууд (+, -, *, /) нь бусад хэлнийхтэй адилхан тодорхойлогддог. Зэрэг дэвшүүлэх оператор нь (^), хоѐр илэрхийлэлд (& ба +)-г хэрэглэнэ. Харьцуулах оператор: Өгөгдлийн утгуудыг өөр хооронд нь харьцуулах ба үр дүн нь үнэн эсвэл худал үйлдэхүүн болно. > - эрс их < - эрс бага >= их юм уу тэнцүү 4


<= бага юм уу тэнцүү = тэнцүү <> ялгаатай Харьцуулах оператор нь тоон болон үсэгт илэрхийлэлд мөн удирдах элементүүдийн утга, хувьсагчдад хэрэглэгдэнэ. Түүнчлэн нэг трөлийн тоог нөгөө төрөлтэй, аль нэг төрлийн мөрийг нөгөө хэлбэрийн мөртэй харьцуулахад хэрэглэж болно. Логик үйлдэл: Визуал бейсик нь бусад програмчлалын хэлтэй адилхан логик оператортой: And

логик ба

Хоср талын илэрхийлэл үнэн бол үнэн

If (A>B) and (C>D)

үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Or

логик буюу

Хоѐр талын илэрхийллийн аль нэг нь биелж

If (A>B) or (C>D)

байвал үнэн үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Not

логик үгүйсгэл

If

Not(strAns

= Энэ нь үнэн эсвэл худал үр дүнгийн эсрэг

“Yes”)

үйлдэхүүн. Хэрвээ strAns үнэн байвал Not нь

үгүйсгэж

худал

болгож

харгалзах

үйлдлийг хийнэ. Жишээ: (3 < n) And (n < 12) илэрхийлэл нь энэ нөхцөлүүд хоѐуулаа биелнэ гэсэн үг.

Үндсэн функцууд Мөр функцууд ба илэрхийлэл 1. Asc функц нь тэмдэгтийн тоон кодыг буцаана. Бичигдэх ерөнхий хэлбэр нь: Asc(мөр илэрхийлэл) AscB(мөр илэрхийлэл) AscW(мөр илэрхийлэл) Мөр илэрхийллийн эхний тэмдэгтийн тоон кодыг буцаана. Жишээ нь 3: Dim intAnsi As Integer Int Ansi=Asc(“Hello!”) 2. Filter функц нь өгөгдсөн мөр массивын шүүлт юм. Бичигдэх ерөнхий хэлбэр нь: Filter(inputStr, findValue [, Include[, Compare]]) 3

Тайлбар: intAnsi хувьсагч И үсгийн тоон код 72 гэсэн утга авна.

5


InputStr – оруулах мөр илэрхийлэл FindValue – тухайн мөрнөөс хайх тэмдэгт Include – Boolean аргумент Compare – харьцуулах утга. Жишээ нь4: Dim vIdx As Variant Dim vArray(3) Dim I As Integer vArray(0)=”Forty” vArray(1)=”Forty-two” vArray(2)=”Four hundred” vArray(0)=”Fantastic Four” vIdx=Filter(vArray, “For”) For I To Ubound(vIdx, 1) Debug.Print vIdx(i) Next 3. Format функц нь мөр, тоо, огноо гэх мэтийн утгыг өөрчлөхгүйгээр янз бүрийн хэлбэрээр үзүүлнэ: Бичигдэх ерөнхий хэлбэр: Format(expression, “format1;format2”, firstdayofweek, firstweekofyear) expression – хэлбэршүүлэхэд сонгогдсон огноо format1,2,... – хэлбэршүүлэх сонголт firstdayofweek – огноонд хэрэглэсэн хэлбэршүүлэлт firstweekofyear- огноонд хэрэглэсэн хэлбэршүүлэлт Хэлбэршүүлэлтийн төрөл Утга

4

Функц

(0)

дэлгэцэнд тэг эсвэл тоо

(#)

дэлгэцэнд тоо эсвэл өөр

(.)

дэлгэцэнд аравтын цэг

(%)

дэлгэцэнд хувиар үзүүлнэ

Тайлбар: Filter функц нь “For” дэд мөрийг массивт өгсөн утгуудаас шүүж харуулна.

6


(,)

мянгатын орноор тусгаарлана

(

хугацаа тусгаарлана

(/)

огноо тусгаарлана

Жишээ нь: Sformat=’######.00’ Picture1.Print Sformat & “:”; Tab(30); Format(Val(Text1), Sformat) 4. Joint функц нь массивт өгөгдсөн бүх утгуудыг нэгтгэн мөр үүсгэнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр: Join(ListArray, [Delimiter]) ListArray – нэг хэмжээст массивт агуулж буй дэд мөрүүдийн утга Delimiter – ListArray-д байгаа дэд мөрүүдийг тусгаарлах мөр утга. Энэ аргумент сонгогдсон байна. Жишээ нь: Dim sString Dim vArray(2) vArray(0)=”Mts” vArray(1)=”Mich” vArray(2)=”Jordan” sString=Joint(vArray, “+”) 5. Lcase функц нь мөр тэдмэгтийн томоор бичигдсэн үсгийг жижиг хэлбэрт шилжүүлнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр: Lсase(strExpression) strExpression – өгөгдөл, мөр илэрхийлэл Жишээ нь: Dim strCommandLine As String, strLowerCommand As String strCommandLine=command strLowerCommand=Lcase(strCommandLine) 6. Len функц нь хувьсагчид агуулагдаж байгаа мөрийн уртыг буцаана. Мөрийн уртыг олоход ихэвчлэн хэрэглэнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр: 7


Len(strExpression) Жишээ нь: Dim strHello As String Dim IngStrLen As Long StrHello=”Good” IngStrLen=Len(strHello) 7. Lset – нэг мөрөөс эсвэл хэрэглэгчийн тодорхойлсон төрлөөс нөгөө төрөл рүү өгөгдлийг зөөдөг. Хувьсагчийн хувьд ч гэсэн ижилхэн ашиглана. Бичигдэх ерөнхий хэлбэр: Lset

s1=s2

s1 – мөр эсвэл хэрэглэгчийн тодорхойлсон хүлээж авах шинэ өгөгдөл; s2 – мөр эсвэл хэрэглэгчийн тодорхойлсон илгээх өгөгдөл. Жишээ нь: Private Type OneType a as string*10 b as integer c as long End Type

Private Type TwoType a as string*10 b as integer c as long End Type

Private Sub cmdLset_Click() Dim ot As OneType Dim tt As TwoType Ot.a=”Hi” Ot.b=2 Ot.c=3 Lset tt=ot Debug.Print tt.a, tt.b, tt.c 8


End Sub 8. Mid функц нь мөр илэрхийллээс таслах үүрэгтэй. Бичигдэх ерөнхий хэлбэр: Mid(strExpression, IngStart [ , IngLength]) strExpression – өгөгдөл, мөр илэрхийлэл IngStart – эхлэх тэмдэгтийн дугаар IngLength – таслах мөрийн урт Жишээ нь: Private Sub Command1_Click() Dim strGood As String Dim strBye As String, strDolly As String strGood=”good bye, Dolly” strBye=Mid(strGood, 6, 3) strBye=Mid(strGood, 11) Text1.Text=strBye Text2.Text=strDolly End Sub 9. Str функц нь тоон өгөгдлийг хэлбэршээгүй мөр рүү хөрвүүлнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр:

s=Str(txtNumber.Text)

txtNumber.Text – тоон өгөгдөл 10. StrComp функц нь хоѐр мөрийг хооронд нь харьцуулна. Бичигдэх ерөнхий хэлбэр: StrComp(strString1, strString2 [, compareType%]) strString1 – харьцуулах эхний мөр strString2 – харьцуулах хоѐр дахь мөр compareType% - 0 бол нарийн харьцуулах, 1 бол ерөнхий харьцуулна strString функцийн буцаах утга strString1 < strString2

-1

strString1 = strString2

0

strString1 > strString2

1

мөрнүүд 0 бол

Null 9


11. Ucase функц нь тухайн мөрний бүх жижиг үсгийг том болгон хөрвүүлнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр: Ucase(strExpression) Жишээ нь: Dim strCommand As String Dim strUpperCommand As String strCommand=Command strUpperCommand=Ucase(strCommand)

Математикийн функц ба илэрхийлэл 1. Тригнометрийн функцууд: Визуал бейсик нь синус, косинус, тангенс, арктангенс гэсэн тригнометрийн функцтэй. Өнцгийн хэмжээс нь радианаар хэмжигдэнэ. Өнцгийг радиан руу хөрвүүлэхдээ дараах функцийг тодорхойлно: Private Const pi=3.14159265 Function Deg2Rad(dblDegrees As Double) As Double Deg2Rad = dblDegrees*(pi/180) End Function 2. Логарифм функц нь тухайн тооны натурал логарифмыг буцаадаг. Логарифмыг дурын суурьтай байхаар хэрэглэнэ: Public Function anyLog(dblLogBas As Double, dblNumber As Double) As Double anyLog=Log(dblNumber)/ Log(dblBase) End Function 3. Random функц: Компьютерийн санамсаргүй тоонууд яг санамсаргүй тоо байдаггүй. Санамсаргүй тооны цуваан үндсэн ерөнхий тооноос удамшсан санамсаргүй тоогоор эхэлдэг. Энэ удамшил нь Randomize statement-ээр хийгдэнэ. Randomize нь гол модул дотор эсвэл програмын гол формын ачаалах үзэгдэл дээр байрлах хэрэгтэй. Rnd функц нь (0; 1) хооронд байх хуурамч санамсаргүй тоог буцаадаг. Түүнчлэн өөр сонгогдсон интервалаас санамсаргүй утга буцаалгаж болно. Жишээ нь: Public Function Random(sngLoVal As Single, sngHiVal As Single) As Single Dim sngRange As Single sngRange = 1 + (sngHiVal – sngLoVal) Random = (Rnd*sngRange) + sngLoVal 10


End Function Энд санамсаргүй тооны интервалыг sngLoVal болон sngHiVal аргументээр тодорхойлж өгнө. Хэрвээ санамсаргүй бүхэл тоог авья гэвэл: Public Function RandomInt(intLoVal As Integer, intHiVal As Integer) As Integer Dim intRange As Integer intRange = 1 + (intHiVal – intLoVal) RandomInt = Int(Rnd * intRange) + intLoVal End Function Жишээ нь: Randomize statement

Function RndInt(intLoNum As Integer, intHiNum As Integer) As Integer Static blnSeeded As Boolean Dim intRange As Integer If blnDSeeded=False Then Randomize blnSeeded=True End If intRange = intHiNum – intLoNum + 1 RndInt = Int(intRange * Rng + intLoNum) End Function 4. Abs функц нь тооны абсолют утгыг буцаана. Бичигдэх ерөнхий хэлбэр:

Abs(numExpression)

numExpression – тоон илэрхийлэл 5. Sqr функц нь тооны квадрат язгуур гаргана. Бичигдэх ерөнхий хэлбэр:

Sqr(dblExpression)

dblExpression – бодит тоон илэрхийлэл Жишээ нь: Private Sub Form_Load() Dim dblResult As Double dblResult=Sqr(169) Text1.Text=dblResult End Sub 11


6. Val функц нь тухайн мөр тэмдэгтийг тоон төрөлд хувиргана. Бичигдэх ерөнхий хэлбэр:

Val(strExpression)

Цаг хугацааны функцууд ба илэрхийлэл 1. Cdate функц нь мөр юм уу тоон илэрхийллийг огноо төрлийн өгөгдөлд хөрвүүлдэг. Бичигдэх ерөнхий хэлбэр:

Cdate(expression)

expression – илэрхийлэл 2. Date, Date$ функц: Date нь date төрөлтэй системийн он, сар, өдрийн утгыг буцаах ба date$ нь мөр төрөлтэй системийн он, сар, өдрийн утгыг буцаана. Month(mm) : 01-ээс 12 хооронд утга авна. Day(dd): 01-ээс 31 хооронд утга авна. Year(yyyy): 0100-ээс 9999 хүртэлх утга авна. 3. Date ба Date$ statement: Системийн цагийг өөрчлөнө. Бичигдэх ерөнхий хэлбэр: Date=expression$, Date$=datestring$ expression$: ерөнхий огноог дүрслэн үзүүлнэ; Date$=datestring$: mm-dd-yy. Mm-dd-yyyy форм дахь огноог дүрслэн үзүүлэх мөр. Mm: 1-ээс 12 хоорондох тоо; dd: 1-ээс 31 хоорондох тоо; yy: 00-оос 99 хоорондох тоо; yyyy: 1980 ба 2047 хооронд тоо. 4. Now функц нь системийн огноо, цагийг date төрөлтэйгээр илэрхийлнэ. 5. Hour, Minute, Second функцууд: Hour функц нь 0 (12:00 a.m) ба 23 (12:00 p.m) хооронд утга авна. Бичигдэх ерөнхий хэлбэр: Hour(expression), Minute(expression), Second(expression) 12


6. Time ба Time$ функцууд: Time функц нь одоогийн болж байгаа огноо төрөлтэй системийн цагийг огноо шиг буцаана. Time$ функц нь системийн одоогийн цагийг мөр шиг буцаана. Энэ хоѐр функцийн буцаах утга: Hour(hh) нь 00-23 хооронд утга авна. Minute(mm) нь 00-59 хооронд утга авна. Second(ss) нь 00-59 хооронд утга авна. 7. Time ба Time$ statement: Цагийг хэрэглэгч өөрчлөх боломжтой болгоно. Бичигдэх ерөнхий хэлбэр: Time=expression$, Time$=timestring$ expression$: hh:mm:ss хэлбэртэй мөр цаг timestring$: цагийг хүлээж авах бусад хэлбэр. 8. sdTimer үзэгдэл нь шөнө дундаас хойш өнгөрсөн болон тодорхой хугацаанаас хойш хэдэн секундын хугацаа өнгөрснийг илэрхийлдэг. 9. TimeValue функц нь форм дээрх мөр хэлбэрийн хугацааг визуал бейсикийн огноо төрөл рүү хөрвүүлнэ. Бичигдэх ерөнхий хэлбэр:

TimeValue(timestring$)

timestring$ - хөрвүүлэх текст мөр.

MsgBox, InputBox функцууд Таны програм хэрэглэгчид асуулт тавьж эргээд хариулт авах үйлдлийг гүйцэтгэхдээ MsgBox, InputBox гэсэн хоѐр функцийг хэрэглэдэг. Энэ функц нь тэг, нэг эсвэл хэд хэдэн аргументтэй боловч үндсэндээ ганцхан утга буцаана. Функцийн аргумент нь функц рүү утга дамжуулах үүрэгтэй хувьсагч юм. Функц нь тухайн аргументуудаар дамжигдсан өгөгдөлтэй ажиллаж тодорхой нэг утгыг буцаана. MsgBox нь хэрэглэгчид мэдээлэл өгдөг харилцах цонх. MsgBox()функц үргэлж бүхэл утга авдаг. Бичигдэх ерөнхий хэлбэр нь: Variable= MsgBox(strMsg [, [intType] [, strTitle]]) 13


MsgBox нь 7 утгаас 1-ийг буцаана. MsgBox дээр байрлах товчны тоог тодорхойлохдоо ихэвчлэн Оk эсвэл Cancel байдаг. Үсэгт нэр

Утга

Тайлбар

OK button only

VbOKOnly

0

OK товчийг харуулна.

OK/Cancel buttons

VbOKCancel

1

OK/Cancel товчийг харуулна.

Abort/Retry/Ignore

VbAbortRetry Ignore

2

Abort/Retry/Ignore товчийг харуулна.

VbYesNoCancel

3

Yes/No/Cancel товчийг харуулна.

Yes/No buttons

VbYesNo

4

Yes/No товчийг харуулна.

Retry/Cancel

VbRetryCancel

5

Retry/Cancel товчийг харуулна.

buttons Yes/No/Cancel buttons

buttons MsgBox-ийн харилцах цонхон дээрх жижиг мэдээллийн зургийг дараах байдлаар тодорхойлно. Үсэгт нэр

Утга

No icon

Тайлбар

0

Тодорхойлоогүй

Critical icon

VbCritical

16

Аюултай мэдээллийн зураг гаргана.

Question mark

VbQuestion

32

Асуух илэрхийллийн зураг гаргана.

Exclamation point

VbExclamation

48

Анхааруулсан мэдээлэл бүхий зураг гаргана.

Information icon

VbInformation

64

Мэдээллийн илэрхийллийн зураг гаргана.

Түүнчлэн аль товч дээр удирдлагатай байхыг дараах байдлаар тодорхойлно. Үсэгт нэр

Утга

Тайлбар Эхний товч идэвхтэй.

First button default

VbDefaultButton1

0

Second button default

VbDefaultButton2

256

Хоѐр дахь товч идэвхтэй.

Third button default

VbDefaultButton3

512

Гурав дахь товч идэвхтэй.

InputBox нь хэрэглэгчид асуулт тавьж утга хүлээн авдаг функц. TextBox нь хэрэглэгчээс утга авдаг удирдах элемент бол бусад удирдах элементүүд гар эсвэл хулганаар хэрэглэгчтэй холбогддог. Бичигдэх ерөнхий хэлбэр нь: strVariable=InputBox(strpromp [, [strTitle] [strDefault] [, intXpos, intYpos]]]) InputBox() хэрэглэгчийн хариултыг хүлээн авч мөр төрлөөр буцаадаг функц. 14


Strpromp – дэлгэц дээрх оруулах цонхонд бичигдэх асуулт буюу текст; strTitle – оруулах цонхны гарчиг; strDefault – оруулах цонхны утга оруулах талбарт бичигдэх текст (өөрчилж болно); intXpos – оруулах цонхны зүүн ирмэгээс формын цонхны зүүн ирмэг хүртэлх зай; intYpos – оруулах цонхны дээд ирмэгээс формын дээд ирмэг хүртэлх зай.

15


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.