2015 03

Page 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ №3 2015.05 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч М. Намжилмаа

Электрон каталоги: http://catalog.num.edu.mn 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 1


ЗУРХАЙ СУДЛАЛ Гудмен Л. Одон зурхай: Хувь заяаны мишээл /Орч. А.Лхамжав. – УБ.: Соѐмбо принтинг, 2011. -258х. Америкийн зохиолч эмэгтэй Линда Гудмены бичсэн энэ ном нь одон зурхайн талаар гарсан дэлхийд хамгийн алдартай бүтээлүүдийн нэгэнд тооцогддог бөгөөд баруун орнууд болон Орос улсад ч хэд хэдэн удаа хэвлэгджээ. Зохиолч эмэгтэй уг номоо сонирхол татахуйц хэлбэрээр, хошин аястай бичиж, орд тус бүрийн хүмүүсийн ааш араншингийн онцлог, сэтгэл зүйн зохицолыг өгүүлж, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд биеэ хэрхэн авч явах талаар зөвлөжээ. Хүмүүний төөрөг тавиланг оддын зурхайтай холбон тайлбарлахдаа сэтгэл судлал, одон зурхай хоѐрын уулзвар дээр ажил амьдралтай холбон үзсэн тэр нарийн сонин ажиглалтыг цогцоор авч үзсэн нь нэн онцлогтой ажээ. 22.6 Г-68 Б-23458-23460 ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААН Адъяасүрэн П., Сарантуяа С. Органик хими: Стереохими. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. -410х. Их, дээд сургуулийн химийн, экологи-химийн, биоорганик хими, биохимийн, мөн цаашилбал анагаах ухаан, хөдөө аж ахуйн мэргэжлийн оюутнуудад зориулсан энэхүү сурах бичиг нь органик химийн онолын үндэс, нүүрстөрөгчид, хүчилтөрөгч агуулсан органик нэгдлүүд, нүүрсус, азот агуулсан органик нэгдэл, органик химийн тусгай бүлгүүд гэсэн үндсэн 6 анги 22 бүлэгт хуваагджээ. Энгийн ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн, бүлэг сэдэв бүрийн ард экологийн аспектийг тусган оруулснаараа органик химийн шинжлэх ухаан онцгой үүрэгтэй болохыг харуулжээ. 24.2я73 А-29 /БУН унш-4, ШУС-БУС-I-3ш/ Т-17085-17087 Органик химийн бодлого бодох арга /П.Адъяасүрэн, С.Сарантуяа, Г.Сүхдорж, Ч.Зоригтжаргал. –УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2014. -238х. Коллежед, их, дээд сургуульд элсэгчид, ЕБС-ийн органик химийн хичээлээр гүнзгийрүүлсэн ба сонгон суралцагсад, байгалийн ухааны ба химийн багш нарт зориулагдсан энэ номонд органик химийн судлах зүйл, органик нэгдлийн бүтцийн онол, органик нэгдлийн ангилал тус бүрийн ерөнхий томьѐо, нэршил, гол төлөөлөгчид, органик нэгдлийн молекул дахь атомын харилцан нөлөөлөл, урвалд орох чадварыг тоймлон харуулжээ. Органик нэгдлийн ангилалын дагуу 14 бүлэг болгож, бүлэг бүрт тохирсон бодлого бодох арга, 134 бодолт, 187 бие даах бодлогуудыг хариултын хамт багтаан оруулжээ. 24.2я7 О-41 /БУН унш-4, ШУС-БУС-I-3ш/ Б-23441-23443

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 2


Оюун Ж. Аналитик хими-1,2 /Хян. С.Даваасүрэн. –УБ.: Адмон, 2014. Аналитик хими-1,2 цуврал сурах бичигт семинар, лабораторийн ба үйлдвэрийн дадлагуудад холбогдох төрөл бүрийн арга аргачлал, бодлого дасгалуудыг багтаасан бөгөөд оюутнуудыг бие даан гүнзгийрүүлэн судлахад зориулж цаг үеийн байдлаас үүдэх, зарим хортой элементүүдийг/As, Hg, U, Th г.м/ илрүүлэх хурдавчилсан тусгай аргууд, тэдгээрт холбогдох материалуудаар баяжуулж өгчээ. Чанарын шинжилгээний өнгөт урвалууд, химийн шинжилгээнд хэрэглэдэг шил, шаазан хэрэглэлүүд, туршилтын үр дүнгийн тооцонд хэрэглэгддэг стандарт нэгж, химийн үндсэн параметрүүдийн тогтмолууд ба коэффициент., багажит шинжилгээний аргаар төдийлөн хийгдэхгүй байгаа чухал шаардлагатай зарим элементүүдийг физик-химийн хялбар хурдавчилсан аргаар хийж болох зарим аргуудыг хавсралтанд оруулж өгчээ. 24.4я73 /БУН унш-4, ШУС-БУС-I-3ш/ О-63 Аналитик хими-1:Чанарын шинжилгээ. -442х. Б-23444-23446 Аналитик хими-2: Тооны шинжилгээ. -407х. Б-23447-23449 Оюунцэцэг Н. Органик химийн бодлогын эмхэтгэл: Олимпиадын бодлого. 4 дэх хэвл.-УБ.: ―Бит пресс‖, 2014.-200х Улсын химийн олимпиадыг зохион байгуулж эхэлсний 25 дахь тэмдэглэлт ойн жилд дөрөв дэх удаагаа хэвлэгдэн гарч буй энэхүү эмхэтгэлд улсын олимпиадын түвшингийн органик химийн бодлогуудыг бодолтын хамт нэмэлт хийж эмхэтгэжээ. Бодлогын эмхэтгэлийг химийн олимпиадад бэлтгэж буй сурагч, оюутнууд, олимпиадад шавь нараа бэлтгэж буй багш, оюутан багш, судлаачдад зориулжээ. 24.2 О-63

/БУН-унш-3, ШУС-БУС-4ш /

Т-17159-17161

Оюунцэцэг Н. Химийн түүх: Их, дээд сургуулийн сурах бичиг. Анхны хэвлэл. /Ред. Ц. Даржаа.- УБ.: ―Содпресс‖, 2014.- 256х Монгол улсын их сургуульд химич мэргэжилтэн бэлтгэж ирсэн тэр цагаас оюутнууд химийн түүхийн хичээлийг судалж ирсэн байна. Химийн түүх нь зөвхөн химичдэд хамаатай зүйл биш, байгаль ертөнц, амьдралын жам, утга учрыг ойлгох гэсэн бүх хүнд хамаатай. Ертөнц юунаас тогтдог вэ? гэсэн асуултаас байгалийн шинжлэх ухааны, тэр дундаа химийн шинжлэх ухааны түүх эхэлнэ. Энэхүү сурах бичиг нь химийн үүсэл, химийн шилжилтийн үе, сонгодог химийн шинжлэх ухааны хөгжил, XX зууны химийн шинжлэх ухааны хөгжил, шинэхэн үеийн хими зэрэг бүлэг сэдвүүдийг хамарсан. 24я73 О-63 /БУН-унш-7ш/ Т-17162-17164 Сарангэрэл Д., ба бус Физик химийн бодлого, дасгал: Нэгдүгээр хэвлэл.- УБ.: ―Битпресс‖ХХК, 2014.- 291х Энэхүү ном нь их сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нар, олимпиадад бэлтгэж буй сурагчдад зориулжээ. Тэнцвэр, химийн кинетик, 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 3


электрохими гэсэн гурван үндсэн бүлэгтэй. Эхний тэнцвэр бүлэгт идеал ба бодит хий, термодинамикийн хууль, түүний хэрэглээ, цэвэр бодисын физик хувиргалт, уусмалын термодинамик, энгийн холимог, фазын ба химийн тэнцвэрийн талаар, удаах бүлэгт энгийн болон нийлмэл урвалын хурд, түүнд нөлөөлөх хүчин зүйл, механизм, фотохимийн урвалын талаар, төгсгөлийн бүлэгт электродын тэнцвэрийн болон тэнцвэрийн биш процессын термодинамик, кинетикийн талаар дэд бүлгүүдийг багтаасан болно. 24.5я7 С-33 / БУН- унш-3, ШУС-БУС-4 ш / Т-17165-17167 УС, ЦАГ УУР СУДЛАЛЫН НЭР ТОМЪЁО Нацагдорж Л. Цаг уурын нэр томъѐоны англи-орос-монгол толь: 25 000 орчим нэр томъѐо /Хян. З.Батжаргал ба бус. –УБ.: BCI, 2014. 640х. Энэхүү толь бичигт орчин үеийн цаг уурын шинжлэх ухааны янз бүрийн салбар, юуны өмнө уур амьсгал судлал, урьдчилан мэдээлэх цаг уур, динамик цаг уур, ус цаг уур судлах, цаг уурын багаж, ажиглалтын арга, радиолокацын цаг уур, зайнаас тандах цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, түүнчлэн цаг уурын шинжлэх ухаантай холбогдох ус судлал, физик, математик, газарзүй, одон орон, орчинзүйн шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэгддэг 25 000 орчим нэр томъѐог сонгон оруулжээ. Уг толь бичиг нь цаг уурын шинжлэх ухааны мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагсад, багш нар, үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер техникийн ажилтнууд, иргэний нисэх, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын мэргэжилтэн нарт зориулагджээ. 26.23я2 Н-34 /БУН унш-3, ХШУИС-5ш/ Т-17149-17150 КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМЫН ХЭЛ Намсрай Ю., Гантөр Т., Ганцоож Д. Програмчлалын Жава хэл: Програмчлалын хэлийг судлахад зориулсан сурах бичиг /Ред. Ш.Нямбаа, С.Сэдэддулам. –УБ.: МУИС хэвлэх, 2015. -341х. Програмчлалын хэлийг судлахад зориулсан энэхүү сурах бичиг нь програмчлалын үндсэн ойлголтууд, Жава хэлний үндсэн элементүүд, програмын гаралтыг програмчлах, програмын оролтыг програмчлах, тоон өгөгдлийн төрөл болон тоон илэрхийлэл, удирдлагын үндсэн бүтцүүд, туслах арга, Жава хэлний нэмэлт үйлдэл ба өгүүлбэрүүд, файл болон хүснэгтийг ашиглах гэсэн 9 бүлэгтэй ба бүлэг бүрт өөрийгөө сорих асуулт, дасгал, бодлогыг оруулж өгчээ. 32.973я73 Н-27 /БУН унш-3, ХШУИС-4ш/ Т-17168-17170 ХИМИЙН ТЕХНОЛОГИ Золжаргал Ж. Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи: Коксын хийнээс метанол үйлдвэрлэх загвар төсөл. - УБ.: Адмон, 2012.124х Энэ номын зорилго нь нүүрснээс кокс ба шингэн түлш гарган авах хоѐр төрлийн процессыг нэгэн үйлдвэрийн хэмжээнд нэгтгэх боломжийг судалж, тохиромжтой технологийг сонгоход чиглэсэн. Коксын дайвар 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 4


хийнээс метанол үйлдвэрлэх технологийн дамжлагуудыг нэг бүрчлэн тайлбарлаж, хүхэр, бензол, аммони зэрэг дайвар бүтээгдэхүүнүүдийг гарган авах арга замууд, илүүдэл шатдаг хий, дулааныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг авч үзжээ. Монголын нөхцөлд тохиромжтой технологийн схемийг боловсруулж, үйлдвэрийн процессын компьютер симуляцийг гүйцэтгэж, өртөгийн тойм үнэлгээг хийж толилуулжээ. Энэ ном нь нүүрс-химийн салбарт ажиллаж буй судлаач нар, инженер, мэргэжилтэнүүд, багш, оюутнууд зэрэг өргөн хүрээнд зориулагдсан бөгөөд сүүлийн үеийн практик ач холбогдолтой мэдээллийг агуулсан болно. 35.512 З-64 / БУН-унш-3ш/ Т-17157-17158 ЖИМС, ЖИМСГЭНИЙ ХОРТОН ШАВЬЖ СУДЛАЛ Чулуунжав Ч., Энхболд Н., Ганчимэг Г. Жимс жимсгэний ургацыг хорлогч шавьж бусад сээртнээс хамгаалах арга /Ред. И.Отгонбаатар. –УБ.: Мөнхийн үсэг, 2013. -110х. Өнөөгийн байдлаар байгалийн зэрлэг жимс, жимсгэний биоценоз, таримал жимсгэний агроценозод 70 гаруй зүйлийн хорлогч шавьж тархаж ургацанд уршигтай болохыг судлаачид тогтоожээ. Энэ товхимолд жимс жимсгэний эд, эрхтнийг идэж гэмтээдэг төрөлжсөн ба элдэв идэштэй цаашид анхаарч байвал зохих 40 гаруй хорлогч амьтдыг өнгөт зураг, хөгжлийн шатаар үзүүлж, тэдгээрийн тоо хэмжээг хохирол учруулахгүй доод хэмжээнд барьж болох ургамал хамгааллын аргаас оруулж өгчээ. 44.6 Ч-89 /БУН унш-3, ШУС-БУС-YII-4ш/ Б-23450-23452 ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААН Малахов Г. Шидэт ус /Ред. Д. Бадамгарав, Б. Батцэцэг, Орч. В. Балжинням.-УБ.:Адмон, 2014.- 80х Геннадий Малаховын орчин үеийн эрүүлжихүйн сонгодог номноос бүхний танил устөрөгчийн хэт исэл хэмээх бодисын гайхамшигт эмчлэх чанарын тухай чухал мэдээлэлтэй танилцах болно. Устөрөгчийн хэт ислээр шарх угааж, хоолой зайлахад амжилттай ашиглаж болохыг хүн бүр мэднэ. Эмчилгээний чанар нь зөвхөн үүгээр зогсохгүй судсыг цэвэрлэн, цусыг хүчилтөрөгчөөр хангадагаараа зүрхний өвчинг анагаах, үе мөч, арьсны өвчнийг эмчлэхэд ч ашиглагддаг. 53.53 М-16 /БУН-унш-3ш/ Б-23424-23425 ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН Батболд Н. Монголын говийн бүсийн хадны зургийн судалгаа /Ред. Д. Цэвээндорж.-УБ.:‖Мөнхийн үсэг‖, 2014.-184х Энэ нэгэн сэдэвт зохиолд Монгол орны говийн бүс нутагт илэрч мэдэгдсэн хадны зураг дүрслэлийг судалгааны тулгуур эх хэрэглэгдэхүүн болгон сонгож бусад газрын хадны зурагтай харьцуулан судалснаар хадны зургийн дүрслэлийн арга барил, сэдэв 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 5


зохиомжийн ангилал, он цагийн болон хөгжлийн зүй тогтлын асуудлыг хөнджээ. Иймээс энэхүү бүтээл нь Монгол орны эртний түүх, соѐлын гайхамшигт бүтээлүүдийг олон түмэнд хүртээн толилуулж, улмаар хадны зургийн цаашдын судалгаанд шинэ хувь нэмэр болох юм. 63.4(1) Б-33 /НУН-унш-2ш/ Т-17146-17148 Батсүх О. Хубилай хаан Монголын Их Юань Улс: Тэргүүн дэвтэр /Ред. С. Цолмон, Я. Ганбаатар, Д.Эрдэнэбаатар, Хян. Ц.Ариунаа, Ц. Батмөнх.- УБ.: ―Мөнхийн үсэг‖ХХК, 2014.-755х ―Хубилай хаан: Монголын Их Юань Улс‖хэмээх энэхүү ном нь Монголын түүх, соѐлын судлалд төдийлөн хөндөгдөөгүй байсаар ирсэн сэдвийг сонгон авч ултай сурвалжлан судалснаараа чухал ач холбогдолтой ном болжээ. Дайду-Хаанбалгас бол XIV зууны үеийн Монголын түүхийн чухал нэг хэсэг бичигдсэн арилшгүй ул мөр, баларшгүй түүхийн хуудас мөн билээ. Өдгөө долоон зууны хойно ―дорнын хосгүй үзэсгэлэнт их нийслэл‖ хэмээн шагшигдаж байсан тэр их хотын дүр төрх ямархан байсныг нүднээ дурайтал зураглан сэргээн үзүүлж байгаа энэ бүтээл Монголын түүх, соѐлын судлалд зохих хувь нэмрээ оруулж, уншигч өргөн олон түмнийхээ ойлголт мэдлэгийг зузаалж буйгаараа үнэ цэнэтэй юм. 63.3(1)42 Б-34 /НУН-унш-3ш/ Т-17134-17136

Баяр Д. Монголын дундад зууны археологийн судалгаа: Бүтээлийн эмхтгэл. 1-3 боть. –УБ.: Тэрхчандмань. Манай орны эртний түүх судлал, археологийн судалгааны салбарт төрж гарсан эрдэмтэний нэг бол монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Довдойн Баяр юм. Д.Баяр нь 1991 онд ―Каменные изваяния Восточной Монголии‖ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн., 2001 онд ―Монгол нутаг дахь хүн чулуун хөшөө‖ сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа 10 гаруй нэг сэдэвт бүтээл, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл туурвижээ. Түүний энэхүү ―Бүтээлийн эмхтгэл‖-ийн 3 ботид, мэргэжил нэгт нөхдийн хамт, Монголын эртний түүх судлал, археологийн судалгааны чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээс дээжилж оруулсан бөгөөд 1-р ботид 1972-1990 он, 2-р ботид 1992-2003 он, 3-р ботид 2004-2010 онд нийтлүүлсэн тайлан, илтгэл, эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан өгүүлэлүүд тус тус оржээ. 63.3/1/ 1-р боть. 2013. -338х. Т-17121-17122 Б-38 2-р боть. 2013. -448х. Т-17123-17124 3-р боть. 2014. -513х. Т-17125-17126

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 6


Идшинноров С. Бүтээлийн чуулган: 1,2-р боть /Ред. Ж.Саруулбуян. – УБ.: Соѐмбо, 2013. Монголын Үндэсний Музейгээс эрхлэн түүхч Сандуйн Идшинноровын эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгааны бүтээлийн эмхэтгэлийг толилуулж байна. С.Идшинноров нь 1993 онд ―Хот суурины хувийн хэвшлийн хөгжил, хувьслын асуудалд. 1921-1960‖ сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд ХХ зууны нийгэм эдийн засаг, улс төр, ялангуяа хүн амын соѐл, хөгжил, аж төрөл, их хэлмэгдүүлэлтийн тухай, эх оронч хүмүүсийн намтар цадиг болоод түүх нийгмийн холбогдолтой олон арван бүтээлүүд туурвижээ. Түүний энэхүү ―Бүтээлийн чуулган‖ий 1-р ботид докторын зэрэг хамгаалсан бүтээл, нийтлэл, сурталчилгааны өгүүлэл, ярилцлага, соѐлын өв, музейн холбогдолтой өгүүлэл, С. Идшинноровын тухай намтар, дурсамжууд., 2-р ботид эх оронч хүмүүсийн намтар, түүхийн судалгаа сурвалж судлалын өгүүлэлүүд тус тус оржээ. 63.3/1/ 1-р боть. -436х. Т-17117-17118 И-28 2-р боть. -351х. Т-17119-17120 Монголын археологи-2013: ШУА-ийн археологийн хүрээлэнгийн 2013 оны хээрийн судалгааны үр дүн /Эрх.хэвл. Б.Цогтбаатар. –УБ.: Мөнхийн үсэг,2014. -135х. Энэхүү эмхэтгэлд Археологийн хүрээлэнгээс 2013 онд Япон, АНУ, Франц, Герман, БНСУ, Монакагийн Вант улсын их сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай хамтран, чулуун зэвсэг, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, байгалийн нөөц газрын археологийн дурсгалыг бүртгэх судалгаа, ―Эртний монгол хүн‖, ―Евразиат‖, ―Тамирын голын хүннүчүүд‖, ―Монголын төмөрлөгийн түүх‖,‖Тарвагатайн хөндий‖, ―Дорнод монгол‖, ―Соѐлын өвийг судалж хамгаалах‖, Донгойн ширээн гэрэлт хөшөө, ―Чин толгой‖, ―Шинэ зуун‖ зэрэг төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн хээрийн судалгааны ажлын товч үр дүнг танилцуулжээ. 63.4/1/ М-69 Т-17127-17128 Монголчуудын нэгдсэн улс байгуулахын төлөөх тэмцэл: 1911-1915. Баримт бичгийн эмхтгэл. 1-3 боть /Эрх.хэв. Ж.Урангуа., Ж.Гэрэлбадрах. –УБ.: Адмон, 2014. Монголчуудын нэгдсэн улс байгуулахын төлөөх 1911-1915 оны тэмцлийн түүхэнд шууд болон дам холбогдох дурсамжийн, судалгаа эрдэм шинжилгээний, намтар ба орон нутаг судлалын, баримт бичгийн холбогдолтой олон арван бүтээл хэвлэгдэн гарсан билээ. Тэдгээрийн нэг болох энэхүү 3 боть ном нь Монгол улсын Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагадаж буй Монголчуудын нэгдсэн улс байгуулахын төлөөх тэмцэлийн түүхэнд холбогдох, 1911-1915 оны 380 гаруй баримт бичгийг агуулсан бөгөөд Үндэсний номын санд хадгалагдаж буй зарим түүхэн баримтуудыг оруулаагүй ажээ. 1-р ботид МУ-ын засгийн газар, Алашаа, Барга, Дарьганга, Дөрвөдийн 2 аймгийн монголчууд, Жирэмийн ба Зостын чуулган., 2-р ботид Зуу удын, Их зуугийн чуулган, Өртөөний монголчууд, Тагнын урианхай, Улаанцавын чуулган., 3р ботид Хар мөрөн, Ховдын хязгаар, Хөвсгөл нуурын урианхай, Хөх нуур, Хөх хотын Түмэд, Цахар, Шилийн гол, Шинэ хязгаарын монголчуудад холбогдолтой түүхийн баримт бичгүүд оржээ. 63.3/1/41 /ШУС-ХУС-2ш/ Боть-1. -376х. Т-17173-17175 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 7


М-69

Боть-2. -323х. Боть-3. -361х.

Т-17176-17178 Т-17179-17181

Мэнэс Г. Монгол судлалын өгүүлэлүүд /Эрх.нийт. У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Ц.Төрбат, Ц.Баттулга. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. 417х. Монголын эртний түүх, археологи, угсаатан судлалын шинэ үеийн нэртэй төлөөлөгч, авьяаслаг эрдэмтэн Бүгүнүд овогтой Гочоогийн Мэнэс /1958-2010/ монголчуудын угсаа гарвал, монгол аймгуудын тархалт, эртний монголчуудын тоног авах ѐсны үүсэл, Монголын нууц товчоо судлал зэрэг онол, арга зүй, судалгаа эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл бичжээ. Энэ номонд түүний Монголын эртний түүх судлал, археологийн судалгаа, соѐлын антропологийн чиглэлээр 1985-2010 онд туурвиж хэвлүүлсэн, орос монгол хэл дээрх 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүллүүд оржээ. 63.5/1/ М-96 /НУН унш-2ш/ Т-17140-17142 Сувд Б., Эрдэнэбат У., Саруул А. Монгол хувцасны нууц товчоо-1 /МЭӨ 100 000-XI зуун/: Монгол, англи хэл дээр /Орч. Н.Анар, А.Саруул. –УБ.: Монгол костюмс, 2015. -200х. Монгол угсаатан бол дэлхийн олон ард түмний нэгэн адил түүхэн хөгжлийн урт удаан замыг туулсан бөгөөд түүхийн энэ явцдаа амьдрал ахуйдаа зохицон тохирсон, өөрийн гэсэн онцлогтой, хувцас өмсгөлийн соѐлыг бүтээн бий болгожээ. Өнгөт зурагтай, монгол, англи хэл дээр толилуулан буй энэ номонд палеолит, мезолит, неолит, хүрэл ба төмөр зэвсгийн үе, өвөг хүннү, сяньби, жужан, түрэг, уйгур, киргис, китан улсын тухай археологийн олдвор дээр үндэслэн, тухайн үед хэрэглэж байсан малгай, гутал, бүс, зүүлт, титэм, эд хэрэгсэл, хувцасны талаар өгүүлжээ. 63.5/1/ С-68 /НУН унш-2ш/ Т-17137-17139 Талын морьтон дайчдын өв соѐл: VII-XIV зууны Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн /Ред. Ц. Төрбат, Орч. П. Эрдэнэсүх.- УБ.:2014.-304х Даяарчлалын эрин үед Монгол үндэстнийг нэгтгэн зангидах, өөрийн өвөрмөц соѐлоо тодруулан өвлөн үлдэхэд археологийн судалгаагаар илэрсэн соѐлын биет өв чухал үүргийг гүйцэтгэж байна. Ийнхүү өв соѐлоо судлах, хамгаалах, сурталчлах нь нэн тэргүүний зорилт бөгөөд үүний нэгэн илрэл нь гадаадад сэргээн засварлагдсан болон үзэсгэлэнд тавигдаж байгаад эх орондоо эргэн ирсэн археологи, палеонтологийн олдворуудыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь ―Талын морьтон дайчдын өв соѐл‖ үзэсгэлэн болно. 63.5(1) Т-19 Т-17111-17112

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 8


Хүннүгийн шастир: Хүннүгийн түүхийн эх хэрэглэгдэхүүн цуврал1:Сыма Цяний ―Ши цзи‖ зохиолын 110-р бүлэг /Орч. Д.Молор, Ред. Ч.Ерөөл-Эрдэнэ, Г.Эрэгзэн.- УБ.:2014.-136х Хүннүгийн талаар сурвалж бичигт тэмдэглэгдэн уламжилж ирсэн хамгийн анхны дурсгал юм. Хүннүгийн угсаа гарвал, зан заншил, хэв хууль, цэрэг дайны явдал, шаньюй нарын төр барьсан он дараалал, хүннү нар өмнөд хөрштэйгээ хэрхэн харилцаж байсан зэрэг асуудлыг харьцангуй дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг тул ―Ши цзи‖-г хүннү судлаачдын гарын авлага хэмээн хэлж ч болох юм. 63.4 Ц-99 Т-17131-17133 Цэнджав Г. Монгол Улс дахь хаант Оросын санхүүгийн зөвлөх түшмэлийн үйл ажиллагаа / Ред. Ж. Урангуа.- УБ.: 2014.-192х Түүхч Г. Цэнджавын туурвисан энэхүү бүтээлд тэрбээр 1911 оны хувьсгалаар тогтсон Монгол улсын эдийн засгийн салбарын шинэтгэлийн асуудлуудад анхаарлаа хандуулжээ. Судлаач Монгол Улс болон Оросын Холбооны Улсын архивын баримтууд дээр тулгуурлан тухайн үеийн Монгол улс орноо хөгжүүлэн авч явах явдал өөрөөс нь биш өрөөл бусдын ашиг сонирхол хаялга нөлөөнөөс хэрхэн хамааралтай байсанг Монгол Улсын засгийн газарт зөвлөх түшмэлээр Хаант Оросоос томилогдон ирсэн С. А. Козины үйл ажиллагаагаар төлөөлүүлэн гаргажээ. 63.3(1)6 Ц-95 /НУН-унш-3,ШУС-ХУС-4ш/ Б-23418-23420 Эрдэнэбат У. Монгол шувуулахуй: Түүх, этноархеологи, соѐлын антропологийн судалгаа /Ред. С. Гомбобаатар.УБ.: ―Сэлэнгэпресс‖ХХК, 2014.-328х Монголын их өндөрлөгийн монголчуудын эдийн засагт ан ав эрхлэлт нүүдлийн мал аж ахуйн хамт эртнээс чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Тэдгээр ан авын нэг хэлбэр нь зэрлэг амьтдыг тэдний оршин амьдрах нутагт нь сургаж гаршуулсан махчин шувуугаар бариулах арга юм. Монголчууд харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг тэжээн сургаж ан хийлгэхийг ― шувуулах‖ гэж нэрлэж байсан бөгөөд Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. 63.4(1) Э-73 /НУН-унш-2ш/ Т-17143-17145 Эрдэнэ-Очир Н. Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут /Ред. Б. Цогтбаатар, Б. Мөнгөнцэцэг, Орч. Б.Бадма-Оюу.-УБ.:2015.-182х Аливаа улс орон түүх, соѐлын дурсгалаа судлаад зогсохгүй, түүгээр бахархан, шинжлэх ухааны үндэстэй тайлбар, баримтжуулалт, сэргээн засварлалт бүхий ил үзмэр, музей хэлбэрээр хадгалан, өсвөр залуу үеийнхэн болон гадаад, дотоодын жуулчин, гийчид тухайн үндэстний эх түүхийн жимээр аялан танилцах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Улс орны хөгжлийн гол тулгуурын нэг болох аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн нэгэн чиглэл нь түүх, археологи, 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 9


байгалийн дурсгал хосолсон үндсэн маршрутыг шинээр зохиож, тэдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нэн шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр улс орны эдийн засагт нэмэр хандив болоод зогсохгүй цаашид хадгалж, хамгаалах, судлах, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай зөв зохистой уялдуулах, бодлого чиглэлийг оновчтой тогтоох боломж бүрдэх юм. 63.3(1)+75.81 Э-73 /НУН-унш-2ш/ Т-17154-17156 Эртний нүүдэлчдийн бунхант булшны малтлага судалгаа: Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагарын малтлагын тайлан / Зох. А. Очир, Л. Эрдэнэболд, С. Харжаубай, Х. Жантегин, Ред. С. Чулуун.- УБ.: 2013.- 290х Монгол –Казакстан улсын хамтарсан судлаачид 2011 онд Монгол Улсын Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх дурсгалд археологийн малтлага явуулсаны үр дүнд олон сонирхолтой олдворууд бүхий бунхант булшийг нээн илрүүлжээ. МУ-ын нутгаас анх удаа олдсон ханын зураг бүхий бунхант булш нь эртний нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, урлах эрдэм, ертөнцийг үзэх үзэл, гадаад харилцаа, нийгмийн хөгжил зэрэг асуудлуудыг өөртөө шингээн, бидний үед авчирж буй гайхалтай дурсгал юм. 63.4(1) Э-80 Т-17115-17116 ЭДИЙН ЗАСАГ Александр О., Пинье Ив. Бизнес модель бүтээх нь /Орч. М.Халиунбат., Б.Өлзийсайхан ба бус. –УБ.: Улаанбаатар принт, 2013. -284х. Уншигч таньд, хоцрогдсон бизнес моделийг жагсаалаас гаргаж, маргаашийн бизнесийг бий болгохоор зорьж буй алсыг харагч, тоглоомын дүрмийг өөрчлөгч, хувьсгал хийгчдэд зориулсан гарын авлагыг толилуулж байна. Өнөө үед дэлхий нийтээрээ ―Бизнес модель‖ хэмээх энэхүү концепци, аргачлалыг ашиглаж байна. Банк, харилцаа холбоо, хувцас загвар, хүүхдийн тоглоомын үйлдвэрлэл, худалдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл г.м бараг бүхий л салбарын, дэлхийн шилдэг компаниудын бодит жишээгээр баяжуулсан энэхүү гарын авлага нь танд бизнес моделийг ойлгох, дизайн гаргах, дахин засварлахад туслах хүчирхэг, энгийн, амьдралд туршигдсан арга хэрэгслүүдийг заах болно. 65.290-2я2 А-45 /БС-V-3ш/ Б-23416-23417 Бадамханд Р. Уул уурхайн нягтлан бодох бүртгэлийн онцлог /Ред. Д.Нямаа. –УБ.: Соѐмбо принтинг, 2014. -281х. Уул уурхайн үйл ажиллагааны онцлог ба үе шат, ашигт малтмалын орд ба нөөц, уулын үйлдвэр-уурхай ба хүдэр боловсруулалт, ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардал, уурхайн хөрөнгийн үнэ цэнийн бууралт, уулын үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн онцлог, хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгө, борлуулалт, татварын орчин, нөхөн сэргээлт ба эко удирдлагын бүртгэл, санхүүгийн тайлан, 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 10


нийгмийн хариуцлага, уурхайн хаалтын үеийн бүртгэл тайлангийн тухай энэ номонд дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн аудитлагдсан санхүүгийн тайлангийн жишээ, нүүрсний уурхайн тайлан гаргах жишээ бодлого, монгол-англи зарим нэр томъѐоны жагсаалтыг хавссаргажээ. 65.052 Б-15 /БС-V-5ш/ Т-17106-17107 Батбаяр Г. Даатгалын менежмент: Онол ба хэрэглээ. Сурах бичиг. -2 дахь хэвлэл. –УБ.: Чөлөөт хэвлэл сан, 2014. -304х. Энэхүү ном нь анх 2002 онд хэвлэгдэн гарсан бөгөөд, зохиогч Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан дахин нэмж засварлан толилуулж байна. Их, дээд сургуулийн оюутан сурагчид, даатгалын салбарийн ажилтан нарт даатгалын салбарын үүрэг, эрсдэл, үйл ажиллагааны зохион байгуулалт, даатгалын хураамж, гэрээ, хэрэглэгддэг үндсэн нэр томъѐо, даатгалын төрлүүдийн тухай, мөн даатгалын үйл ажиллагааг санхүүгийн харилцаа талаас нь онолын хувьд авч үзэн бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх тал дээр мэдлэг өгөх ажээ. 65.271я73 Б-33 /БС-V-7ш/ Б-23410-23412 Гѐмѐри Э. Хөлгүй баячуул: Хоѐр дахь хэвлэл /Орч. Д. Борхүү, Ред. Х. Маам.-УБ.:‖Содпресс‖ХХК, 2012.-288х Энэхүү номонд жинхэнэ капиталист ертөнц гэдэг утгаар нь бидний ойлгож байсан тэр нийгмийн анхны тэрбумтан, XIX ,XX зууны манлай баячууд болох, Ротшильдүүд, Рокфеллер, Форд, Крупп, Мицуи, Шпрингер, Ираны шах зэрэг эд баялгийн оргилд хүрч хөлжсөн хүмүүсийн бизнесийн зам мөр, үүх түүхийг амьд сонирхолтой хэлбэрээр өгүүлэх юм. Ном 17 жижгэвтэр бүлгээс бүрдэх агаад бүлэг нэг бүр тодорхой нэг тэрбумтан гэр бүлд болон монопольт нэгдэлд зориулагдсан болно. 65+65.050 Г-37 /НУН-унш-3/ Б-23456-23457 Манлайллын үндэс: Манлайлал болон удирдахуйн бодит чиг хандлага, хэрэглээний шилдэг арга барилууд /Зох. Олин О. Оедековен, В. Алзахгүй, Ж. Алимаа, Жон Лавренз, Дебора Роббинс.УБ.: ―Мөнхийн үсэг‖ХХК, 2014.- 285х Даяарчлал болон технологийн дэвшлийн давалгаа нь манлайллын уламжлалт шатлан захирах ѐсыг түрэн нурааж буй энэ эринд манлайлагчид хэрхэн ―амьдрах‖ тухай гарын авлага юм. Энэ эрин бол сорилын эрин, манлайлагчид өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй огт өөр хэлбэрээр, илүү хурдацтай ирж буй тэдгээр тактикийн сорилыг даван туулахдаа хөгжлийн хувьслыг нэн сайн ойлгож өөрийн байгууллагыг (ажил,мэргэжлийг) хэрхэн хөгжүүлэх, зоригжуулах, залан чиглүүлэх тухай гарын авлага юм. 65.290-2 М-22 /НУН-унш-3, БС-V-5ш/ Т-17171-17172 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 11


Нямаа Д. Санхүүгийн ахисан түвшний нягтлан бодох бүртгэл: Зургаа дахь хэвлэл /Ред. Р.Бадамханд.-УБ.: 2010.-186х ―Санхүүгийн ахисан түвшний нягтлан бодох бүртгэл‖ сурах бичгийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, судлаач, эрдэмтэн багш нар, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтанд бэлтгэж байгаа мэргэжлийн нягтлан бодогчид, түүнчлэн сонирхож байгаа бүх хүмүүст зориулж байгаа бөгөөд үндсэн ойлголтыг бататгах зорилгоор сурах бичгийн бүлэг бүрийн төгсгөлд энгийн болон бодолттой тест, дасгал бодлогыг тэдгээрийн хариуны хамт оруулсан болно. 65.052я73 Н-98 /НУН-унш-3, БС-4ш/ Т-17151-17153 Перкинс Ж. Эдийн засгийн алуурчин хитмэний өчил / Ред. Х.Маам, Орч. Г. Ундрал, А.Ганбаатар.- УБ.: ―Бэмби Сан‖, 2014.-310х Жон Перкинс бол эдийн засгийн хөлсний алуурчин (EHM-Economic Hit Man, цаашид хитмэн гэх) амжилт олсон эрчим хүчний компанийн захирлын, орон нутгийн соѐл, бөөгийн асуудлаархи шинжээчийн, зохиолчийн гэсэн дөрвөн төрлийн амьдралын замнал туулсан хүн. Нэн ялангуяа Америкийн Бүгд Найрамдах Улсыг үзэн ядагчид дэлхий дахинд улам бүр нэмэгдэхэд хүргэсэн олон улсын нууц явуулга, авилгын ертөнцийг өөрийнхөө амьдралын жишээн дээр уудлан илчилснээрээ нэрт гарсан зохиолч юм. Өнөөгийн глобалчлалын үед эдийн засгийн хитмэнүүдээс улс орон, ард түмнээ хамгаалах, улсынхаа аюулгүй байдлыг эрхэмлэх нь бид бүхний зүй ѐсны хэрэг билээ.Энэ утгаараа орчуулагч энэхүү бүтээлийн англи хэл дээрх эхийг барин польш хэлнээс орчуулгаа гүйцээж уншигчиддаа толилуулж байна. 65+65.02 П-27 /НУН-унш-3, ШУС-НУС-4ш/ Б-23453-23455 Өөрчлөлт, шилжилтийг удирдах нь: Harvard business essentials-ийн цуврал ном /Орч. Н.Хашбат. –УБ.: ―Сүүн сувд‖ ХХК, 2014. -134х. Harvard business essentials цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл хүргэхийг зорьдог бөгөөд дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессорууд энэхүү цувралын чанар, үнэн зөв байдлыг мэргэжлийн өндөр түвшинд хянадаг ажээ. Менежер хүнд заавал байх ѐстой нэг багаж бол өөрчлөлтийг удирдах ухаан юм. Энэ номноос байгууллагын өөрчлөлтийг хэрхэн амжилттай удирдаж, зохион байгуулах, мөн алба хэлтэс, нэгж болоод ажилтнуудад өөрчлөлтийг амжилттай даван туулахад нь хэрхэн туслах талаар мэдэж авах ба практик туршлагад суралцах болно. 65.290-2 Ө-86 /БС-V-3ш/ Т-17060-17061

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 12


Ричард Кох. 80/20 зарчим: Бага хөдөлмөрлөж ихийг бүтээх нууц /Орч. Б.Өлзийсайхан. –УБ.: ―Сүүн сувд‖ ХХК, 2015. -245х. Энэ ном нь анх 1997 онд гарсанаас хойш дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгджээ. Петрогийн хууль буюу 80/20 зарчимд, аливаа үзэгдлийн шалтгаан/орц/ хүчин чармайлтын багахан хэсэг нь үр дүн/гарц/ шан харамжийн ихэнхийг нөхцөлдүүлдэг. Үүнийг шууд утгаар буулгавал та зарцуулсан цагийнхаа 20%-д үр дүнгийнхээ 80%ийг бүтээдэг гэсэн үг. Энэ номонд хэрхэн 80/20-иор сэтгэх, 80/20 зарчимын тухай шинэ санаа, бизнес дэх топ 10 хэрэглээ, компанийн амжилтын нууц, амжилтанд хөтлөх цөөн хэдэн гол хүчин зүйлсийн тухай өгүүлжээ. 65.290-2 Р-56 /БС-V-3ш/ Т-17056-17057 Уоллас Т.Ф., Сталь Р.А. Борлуулалт ба үйл ажиллагааны төлөвлөлт: Удирдлагын гарын авлага /Орч. Э.Төмөрхуяг. –УБ.: Соѐмбо принтинг, 2008. -82х. ―Борлуулалт ба үйл ажиллагааны төлөвлөлт‖ буюу ―Sales & operations planning‖ /S&OP/ арга хэрэгслийг анх Монголд танилцуулж томоохон компаниудад нэвтрүүлснээр бүтээгдэхүүний тасалдал буурч тухайн жилийн борлуулалтын хэмжээ нэмэгдэж, илүүдэл нөөцийг багасгаж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зардлыг/зээлийн хүү/ бууруулж богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрч чаджээ. Энэхүү удирдлагын гарын авлагад S&OP гэж юу вэ? түүнээс хүртэх үр ашиг, таван шатлалт процесс, компаниудын шилдэг туршлагууд, үүнийг хэн ашиглаж байна вэ? S&OP-г нэвтрүүлэх үе шатуудын тухай өгүүлжээ. 65.290-5я2 У-42 /БС-V-3ш/ Т-17054-17055 Цэцэгмаа Ц. Хүний нөөцийн менежмент: Сурах бичиг. 3 дахь хэвлэл /Х.Пүрэвдагва. –УБ.: Уран өнгө, 2014. -494х. Сүүлийн үеийн шинэлэг хандлага, практик жишээгээр баяжуулсан энэхүү 3 дахь хэвлэлд хүний нөөцийн менежментийн шинэ хандлага ба сорилтууд, хүний нөөцийн бүрдүүлэлт ба сургалтын үнэлгээний хэсэгт үр ашгийн тооцоолол хийх олон улсын зарим аргачлалууд, Ай Ти Зон ХХК-ийн ―Green YR‖ хүний нөөцийн мэдээллийн системийн дэлгэрэнгүй танилцуулгыг шинээр оруулсан ба ―Хүний нөөцийн талаарх мэдээ, мэдээлэл‖ булангийн мэдээллийн 80%-ийг шинэчилжээ. Мөн бүлэг бүрт ―SHRM Essentials of Human resource management‖-ийн суралцагчийн гарын авлагаас шинэ арга техник, аргачлалаас иш татан баяжуулалт хийжээ. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулийн багш, докторант, магистрант, оюутнууд, мөн байгууллагын бүх шатны менежерүүд, хүний нөөцийн талаарх асуудлыг сонирхож буй хүмүүст хүнийг удирдах, хөгжүүлэх талаар тодорхой мэдлэг олж авах, ур чадвар эзэмших үйл ажллагаанд нь онол, арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагджээ. 65.290-2я73 Ц-97 /НУН унш-3, БС-V-5ш/ Т-17104-17105

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 13


Чимгээ Д. Гарын авлага. -УБ.: ‖Дэм ололт‖ ХҮ, 2015. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжин нийгэм, эдийн засгийн хүрээнд эрчимтэй нэвтэрч байгаа өнөө үед Мэдээллийн технологи болон системийг өөрийн бусадтай адилгүй, онцлог орчин нөхцөлд хэрхэн нэвтрүүлэх, ашиглах талаар байгууллагын ажилтан, удирдлагууд суралцах нь чухал болжээ. Бид байгууллагын техник хангамж, программ хангамж, өгөгдөл болон сүлжээ зэрэг нөөцийг зөв зохистой ашиглах, нэвтрүүлэх, удирдах талаар мэдлэг, чадварыг эзэмшсэнээрээ байгууллагынхаа амжилтанд хувь нэмэр оруулж чадах билээ. Энэхүү шаардлагыг эзэмшихэд МУИС-ийн багш доктор Д. Чимгээ багшийн цуврал гарын авлагууд ихээхэн ач холбогдолтой юм. 65.39я7 Байгууллагын мэдээллийн системийн үндсэн ойлголт-32х Б-2346523466 Ч-62 Байгууллага мэдээллийн технологи ашиглан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нь -36х Б-2346323464 Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндсэн ойлголт-48х Б-2346723468 Компьютерийн программ хангамж-56х Б-2346123462 УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН Улс төрийн шинжлэх ухаан : Сурах бичиг. 4 дэх хэвлэл /Ред. Ц. Ганболд, Ё. Довчин.- УБ.: ―Экимто‖ХГ, 2014.- 490х Сурах бичгийг МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхим бэлтгэв. Сурах бичгийн зорилго нь оюутнууд, улс төрийг сонирхогч хэн бүхнийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны үндэстэй танилцуулахад оршино. Улс төр судлалын чухал зангилаа асуудлууд болох улс төрийн шинжлэх ухааны үндсэн парадигмууд, улс төрийн засаглал, түүний нийгмийн субъектууд, улс төрийн хошуучлал, улс төрийн нам, намын систем, улс төрийн соѐл, улс төрийн мөргөлдөөн, дэлхийн улс төрийн бодлого гэх мэтийг дэлгэрэнгүй судлах боломжийг бүрдүүлжээ. 66 У-31 / НУН-унш-4, ШУС-НУС-3ш/ Б-23431-23433 Цэнд-Аюуш Г. XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм: Тэргүүн дэвтэр /Ред. Ц. Батболд.- УБ.: ―Сэлэнгэпресс‖ХХК, 2015.-128х Улс төрийн сэтгэлгээний түүхэн дэх мэргэдийн дэвшүүлсэн улс төрийн онол, үзэл баримтлалын олон хувилбаруудыг харьцуулан үзэх нь олон түмний улс төрийн ухамсарт нөлөөлөөд зогсохгүй мөн төрийн бодлого, шийдвэрт ч тусгагдаж байх талтай. Энэхүү гарын авлагад XIX-XX зууны европ төдийгүй дорно дахины улс төрийн сэтгэлгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 14


төлөөлөгчид, зүтгэлтнүүдийн дэвшүүлсэн улс төрийн үзэл санааны өвийг оюутан залуучууд, улс төрийг сонирхогч хэн бүхэнд хураангуйлан толилуулжээ. 66.1(0) Ц-95 /НУН-унш-4, ШУС-НУС-3ш/ Б-23438-23440 ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ Хорих байгууллага дахь нийгмийн ажил: Хорих байгууллагын нийгмийн ажилтан, нийгмийн ажлын багш, оюутнуудад зориулсан сурах бичиг. –УБ.: 2015. -223х. Энэхүү сурах бичгийг Каритас Чех байгууллага, Хорих байгууллагын нөхөрлөл ТББ хамтран хэрэгжүүлж буй Европын холбоо, Чехийн хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ―Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих төсөл‖-ийн хүрээнд боловсруулжээ. Хорих ангид ажиллаж буй нийгмийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага, нийгмийн ажлын үйлчилгээ, арга техник, хоригдогчдын нийгэм сэтгэл зүйн онцлог, хэрэгцээг үнэлэх, нийгэмд эргэн нэгтгэх үйл явц, гэмт хэргийн тухай хуулийн хэрэгжилт, хоригдогчдынхөдөлмөр эрхлэлтийн боломжийг үнэлэх гэх мэт өргөн хүрээний сэдвийг энэ сурах бичигт багтаажээ. 67.400.7я73 Х-48 /НУН унш-5, НШУС-2ш/ Т-17108-17110 Хүүхдийн төлөө 20 жил, 20 дэвшилт санаачилга: Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь үйл ажиллагааны товч түүх /1994-2014/: Монгол, англи хэл дээр. –УБ.: 2015. -290х. Монгол дахь хүүхдийг ивээх сан нь хүүхдийн эрхийг эрхэмлэн, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байгаа байгууллага юм. Монгол дахь хүүхдийг ивээх сангийн 20 жилийн үйл ажиллагаагаа тайлагнасан энэ номны эхний хэсэгт 2009 оны анхны хэвлэл буюу 1994-2009 оны үйл ажиллагааны мэдээлэл орсон бөгөөд хоѐр дахь хэсэгт 2009-2014 оны хоорондох үйл ажиллагааны товч түүхийг оруулжээ. Мөн ―20 дэвшилт санаачлага‖ болон санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг тусгайлан нэмжээ. 67.400.7 Х-85 /НУН унш-3ш/ Т-17072-17073 СОЁЛ СУДЛАЛЫН СЕМИНАР Соѐл судлаачдын үндэсний IX семинарын эмхтгэл. 2015-04-17: МУИС-д философийн салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулав /Эмх. Т.Дорждагва, Б.Дагзмаа, Б.Мөнхжавхлан. –УБ.: Бит пресс, 2015. -258х. Монголын соѐл судлалын холбооноос санаачлан ―Соѐл судлаачдын үндэсний семинар‖-ыг 1998 оноос өнөөг хүртэл 8 удаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 9 дэх семинарыг МУИС-д 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 15


философийн салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулжээ. Энэ удаагийн семинараар ―Соѐл судлал‖ хичээлийн нөлөө, зоос ширээ, соѐлын онол ба түүх, Монголд хийгдсэн соѐлын террор, өмч ба соѐлын үнэлэмж, хотын соѐл, постмодерн феминист философийн ялгаа, ѐс суртахууны соѐл, боловсрол, заах арга зүй, гэр бүлийн аж жаргал, хүн ба соѐл, Монголын үндэсний музей, соѐлын аялал жуулчлал, Богд хаан, киноны тайз засалт, монгол хөзөр, Өндөр гэгээний дүр, хүйс тэмтрэх хэмээх хэлцийн утга, дижитал хэрэгслүүдийг гадаад хэлний сургалтанд ашиглах, оюутны чадвар, монгол дохионы хэл, зээ бад луу биш, монгол дарх, урлаг судлалтай холбогдолтой 50 гаруй илтгэлийг хэлэлцжээ. 71.0 С-52 /НУН унш-3, ШУС-ХУС-2, ШУС-НУС-2ш/ Т-17088-17090 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Монгол орны геоэкологийн асуудал: Дугаар №9. /Хян. Б. Мэндсайхан, Н. Цагаанцоож.- УБ.: ―Адмон принт‖ХХК, 2012.- 470х Монгол Улсын Шинжлэх ухаан академи геоэкологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан ―Монгол орны геоэкологийн асуудал хэмээх энэхүү судалгааны товхимолд судлаач эрдэмтэдийн 40 гаруй судалгааны ажлыг эмхэтгэн оруулжээ.Эдгээр судалгаануудыг ойн экосистемийн судалгаа, орчны экологийн судалгаа, байгаль орчны технологи, инновацийн судалгаа, байгаль орчны бодлогын шинэчлэл, хамтын ажиллагааны үр дүн гэсэн бүлгүүдэд хамааруулан гаргажээ. 72+20.1 М-69

Б-23436-23437

Монгол орны геоэкологийн асуудал: Дугаар №10. /Хян. Д. Даш, Г. Удвалцэцэг.- УБ.: ―Адмон принт‖ХХК, 2014.- 273х Монгол Улсын Шинжлэх ухаан академи геоэкологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан ―Монгол орны геоэкологийн асуудал хэмээх энэхүү судалгааны товхимолд судлаач эрдэмтэдийн 35 гаруй судалгааны ажлыг эмхэтгэн оруулжээ.Эдгээр судалгаануудыг орчин судлал ба экологи, байгаль орчны менежмент, төлөвлөлт, нөхөн сэргээлтийн экологи, үнэлгээ, зураглал ба судалгааны аргазүй гэсэн бүлгүүдэд хамааруулан гаргажээ. 72+20.1 М-69 Т- 17074-17075 Монгол орны геоэкологийн асуудал: Тусгай дугаар. /Хян. Ц. Дашзэвэг.- УБ.:‖Согоо нуур‖ХХК, 2011.- 239х Монгол Улсын Шинжлэх ухаан академи геоэкологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан ―Монгол орны геоэкологийн асуудал хэмээх энэхүү судалгааны товхимолд эрдэм шинжилгээний залуу ажилтан нарын 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан тусгай дугаар юм. Усны нөөц, ус ашиглалт, ойн нөөц, ой хамгаалалт, газрын нөөц, газар ашиглалт ба цөлжилт, экологи гэсэн үндсэн сэдвүүдийг хамааруулжээ.

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 16


72+20.1 М-69

Б-23434-23435

Монголын хүн амын сэтгүүл: МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, Дугаар 24/418/. – УБ.: Хөх судар принтинг, 2014. -85х. МУИС-ийн хүн амын сургалт судалгааны төв, Монголын хүн ам ба хөгжил нийгэмлэгтэй хамтран гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн энэхүү 24 дэх дугаарт Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхийн дундаж хугацаа, ядуурал, Монгол дахь гэрлэгсдийн боловсролын ижил төстэй байдал, нийгмийн хамгааллын индексийн тооцоолол, хөдөө орон нутгийн хүн амын цөөрөлтийн судалгаанууд, хяналт шинжилгээ-үнэлгээний аргачлалын тухай сургалтын материал оржээ. Мөн ―English‖ хэсэгт гэр хорооллын усан хангамжийн хүртээмжийн нөхцөл байдлыг УБ хотын СХД-ийн Баянхошуу орчмын гэр хорооллын жишээн дээр гүнзгийрүүлэн шинжилжсэн үр дүнг танилцуулжээ. 72 М-69 /Лав-1, НУН-5, НШУС-5, БС-V-3, БС-VIII-3ш/ Т-17101-17103

Хятаны өв соѐл: Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл /Ред. А. Энхтөр.УБ.:‖Амжилтын гарц‖ ХХК, 2014.-152х Монгол нутагт төрт улсаа байгуулж асан улс гүрний дотроос түүх, бичгийн сурвалж хийгээд өв соѐлын баялаг үлдээсэн Хятан улсын талаарх түүх, археологийн судалгаа манай улсад 1950-иад оноос эхтэй юм. Шинжлэх ухааны академийн дундад зууны археологийн судалгааны секторын хамт олон ―Хятаны өв соѐл‖ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж хуралд тавигдсан 15 орчим илтгэлийг эмхэтгэн толилуулж байна. 72+63.3 Х-99

Т-17129-17130 МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

Батжаргал Д., Мэндхүү Г. Радиогийн тухай А-Я хүртэл: Нэр томьѐоны тайлбар толь, зөвлөмж /Хян. М.Баттөмөр. –УБ.: Удам соѐл, 2015. -166х. Радиогийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн зайлшгүй мэдвэл зохих радиогийн сэтгүүл зүйн нэр томъѐог орос, англи хэлний орчуулгын дүйцэх хувилбарыг оруулж, тайлбар болон нэвтрүүлэг хийх арга ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарласан энэхүү нэр томъѐоны тайлбар лавлах ном нь сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутнууд, радиогийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, сэтгүүл зүйн багш, судлаач нарт зориулагджээ. 76.03я Б-33 /НУН унш-4, ШУС-НУС-3ш/ Т-17082-17084

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 17


ХЭЛ ШИНЖЛЭЛ Баянсан Ж ., Баяртуул Б., Заяабаатар Д., ба бус Монгол хэлний түвшин тогтоох сорилго /Ред. Ж. Бат-Ирээдүй., А. Пүрэвжанцан.УБ.: Адмон Принт, 2015.-204х Дэлхийн олон улсад хэлний түвшин тогтоох TOEFL (Test of English as a Foreign Language), IELTS(International English Language Testing System), KLPT (Korean Language Proficiency Test), JLPT (Japanese Language Proficiency Test),CLPT(Chinese Language Proficiency Test) зэрэг албан ѐсны шалгалт байдаг. Сүүлийн үед Монгол улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр монгол хэлийг сурч судлах, манай оронд ажиллаж амьдрах гадаадын иргэдийн тоо эрс өсөж байна. Үүнтэй уялдаж, гадаадын иргэд монгол хэлний түвшин тогтоох шалгалт өгөх хэрэгцээ шаардлага зүй ѐсоор гарч байна. Энэхүү шаардлагад үндэслэн зохиогчид Монгол хэлний түвшин тогтоох шалгалт (Mongolian Language Proficiency Test= MLPT)-ыг 50 асуулт бүхий 20 хувилбартай сорилгоор давын өмнө боловсруулжээ. 81.2М М-69 /НУН-унш-4, ШУС-ХУС-3ш/ Т-17069-17071 Гэрэлмаа Г., Шинэбаяр О., Мөнхцэцэг Н., ба бус Монгол нэр томьѐо судлалын товчоон: I дэвтэр(1924-2014) /Ред. Л. Болд.УБ.:Соѐмбо принтинг, 2014.- 158х Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 3 дугаар сарын 28-нд жинхэнэ ба сул гишүүдийг хуралдуулж, тус хүрээлэнгийн дэргэд нэр томьѐоны комисс байгуулах тухай хэлэлцээд, их комиссын дотор 10 салбар комисс байгуулахаар тогтсон байна. Ийнхүү орчин цагийн монгол нэр томьѐо судлалын суурь тавигдаж, улмаар шинжлэх ухаан-техникийн бүхий л салбарын нэр томьѐог судлан тогтоох, оноох, толилох жигдлэх ажлыг өргөн хүрээнд явуулсаны үр дүнд орчин цагийн нэр томъѐоны онол, хэрэглээ, арга, зарчим хийгээд нэр томьѐоны үндсэн хэв шинж бүрэлдэн тогтжээ. Энэхүү бүтээлд орчин цагийн монгол нэр томъѐоны тулгуур байгууллага болох Улсын нэр томъѐоны комиссын түүх, нэр томъѐо судлалын голлох бүтээлүүд, тэргүүлэх судлаачдын тухай голлон өгүүлсэн болно. 81.2М-4 М-69 / ШУС-ХУС-2ш/ Т-17066-17068 Гэрэлмаа Г., Өнөржаргал Г. Нэр томъѐо судлалын өгүүллүүд: II дэвтэр /Ред. Л. Болд.- УБ.: Соѐмбо принтинг, 2014.- 224х Нэр томъѐоны толийг боловсруулахад нь хэл шинжлэлийн болоод орчуулгын онолын өргөн цар хүрээтэй мэдлэг чухал тул нэр томъѐоны онолын болоод аргазүйн шинжтэй судалгаа хийж, 1950-аад оноос эхлэн эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж эхэлжээ. Тус бүтээлд нэр томъѐо судлалын чиглэлээр гарсан өгүүллүүдийг монгол нэр томъѐоны хөгжлийн асуудалд, нэр томъѐо оноох жигдлэх тухайд, салбарын нэр томъѐон судлал зэрэг 3 бүлэгт хуваан эмхэтгэн оруулжээ. Энэхүү өгүүллийн эмхэтгэл нь судлаачид, их дээд сургуулийн багш, оюутан нарт зориулагдсан болно. 81.2-4 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 18


Н-93

/ШУС-ХУС-2ш/

Т-17079-17081

Мөнхцэцэг Н., Шинэбаяр О. Монгол нэр томъѐо судлал-90: Олон улсын эрдэм шинжилгээний хурал /Ред. Г.Гэрэлмаа.-УБ.: Соѐмбо принтинг, 2014.- 242х ―Монгол нэр томъѐо‖ цувралын энэ удаагийн ботид тус хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн сектороос зохион байгуулсан ―Монгол нэр томъѐо судлал-90‖ олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн болон эчнээ илтгэлүүд, хурлаас гарсан зөвлөмж, нэр томъѐо судлалын шинэ номын танилцуулга, тайлбар зураг, сэлтийг эмхэтгэн өргөн олон уншигчддаа толилуулж байна. 81.2М-4 М-69

/ШУС—ХУС-2ш/

Т-17076-17078

АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ Dulam S. A Mongolian mythological text: Монгол соѐлын чуулган.-УБ.: 2013.-282х Энэхүү Монгол үлгэр домогт эрт үеийн хэд хэдэн домог үлгэрийг багтаажээ. Үүнд: ―Ертөнцийн үүслийн домог‖,‖Суунаг цагаан баатрыг номхотгосон домог‖,‖Шамбалын орны домог‖,‖Сам бурхны домог‖,‖Мангасыг дарсан домог‖,‖Шагжамуни Хурмастад очсон нь‖ зэрэг домог үлгэрүүдийг монгол хэлээр болон англи, орос хэлээр хөрвүүлэн толилуулжээ. 82.3М D-88

/НУН-унш-4, ШУС-ХУС-3ш/

Т-17091-17093

УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ Хүрэлбаатар Ү. Д. Намдагийн туршиц туурвил зүй: Жүжгийн зохиолын жишээн дээр /Ред. Ц. Мөнх, Д. Цэнд.- УБ.:1998.-307х Энэхүү ганц сэдэвт зохиол нь удиртгал, дүгнэлтээс гадна үндсэн гурван бүлэгтэй. Үндсэн гурван бүлэг нь тус бүр хоѐр хэсэгт, хэсэг нь гурван зүйлд хуваагдсан бөгөөд хэсэг тус бүрийн ард гаргалга хийсэн болно. Хэсгийг зүйлд хуваахдаа эхний хоѐрт нь тухайн судлагдахууны мөн чанарыг тоймлон үзэж гурав дахид тэр нь уран бүтээлд хэрхэн туссаныг холбогдол бүхий жүжгээр нь жишээлэн тусгайлан задлан шинжилжээ. 83.3(1) Х-84

/ НУН-унш-4, ШУС-ХУС-3ш/

Б-23421-23423

УРАН ЗОХИОЛ Лермонтов М. Ю. Шүлэг найраглал: Шинэ орчуулга /Орч. Ч. Дондог.- УБ.: Адмон, 2014.- 114х Оросын нэрт яруу найрагч М. Ю. Лермонтовын мэндэлсний 200 жилийн ойд зориулж, МУИС-ийн ахмад багш, хүндэт профессор, орчуулагч Ч.Дондог энэ удаад ―Купидоны эндүүрэл‖, 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 19


―Миний тийрэн‖, ―Түрэг эрийн гомдол‖,‖Зөгнөхүй‖, ―Залбирахуй‖,‖Хонгор хүүгийн мэндэлсэн баярыг...‖, ―Та бээр өөрт бүү хий итгэ‖,‖Сахиус‖,‖Бяцхан хүүд‖,‖Үүл‖,‖Зөнч‖,‖Үгүй, би чамд тийм ч галтай дурлаагүй...‖,‖Нүүрээ угаагаагүй Орос орон, баяртай!‖ гэсэн нэр бүхий 20 гаруй шүлэг,‖Тийрэн‖ шүлэглэсэн тууж, ―Хүүхдэд зориулсан Үлгэр‖ найраглалыг нь орчуулан тусгай ном болгон уншигчдадаа толилуулж байна. 84(2 Орос)-5 Л-49 /НУН-унш-3,ШУС-ХУС-2ш/ Б-23426-23428 Льюис К. Алиса бээр толины чанадад зорчсон ану буюу Алиса толины чанадад: Бүтэн орчуулга / Орч. Ч. Дондог, Ред. М. Баярсайхан.- УБ.: Адмон, 2013.-198х МУИС-ийн ахмад багш, хүндэт профессор, орчуулагч Дондог гуай сурган хүмүүжүүлэх ажлын зэрэгцээ яруу найргийн орчуулга хийж, Агния Барто (ЗХУ), Жанни Родари (Итали), Кайсын Кулиев (Кабердин Балкар), Роберт Бөрнс (Шотланд), Расул Гамзатов (Дагестан), Александр Пушкин (Орос), Анна Ахматова (Орос), Франсуа Вийон (Франц), Андерсен Ханс Христиан (Денмарк), Льюис Кэрролл (Англи) нарын дэлхий дахины нэртэй яруу найрагчдын бүтээлээс эх хэлнээ орчуулан, тус тус бие даасан түүврүүд хэвлэн нийтлүүлж, монголынхоо өргөн олон уншигчдад хүргэсэн ба энэ удаа Льюис Кэрроллийн Алиса бээр толины чанадад зорчсон ану буюу Алиса толины чанадад хэмээх ѐгт хэрнээ хүмүүний зүрх сэтгэлийн гэгээг өөдрөг бадрангуй магтан дуулсан ялангуяа хүүхэд залуучуудын сэтгэхүйг гайхалтай хөгжүүлсэн бүхэлдээ егөөдөлийн аястай бүтээлийг толилуулж байна. 84(4)-445 Л-91 /НУН-унш-3ш/ Б-23429-23430 Цэнджав Д. Цагаагчин гахай жил: Түүх-аж байдлын роман. 2 дахь хэвлэл /Хян. Д. Цоодол.- УБ.: Бэмби сан, 2015.- 704х Зохиолч Д. Цэнджав монголчууд бидний хэзээ ч мартах учиргүй 1911 он буюу 200 гаруй жилийн турш эрхшээлд нь байсан манжуудыг хөөн зайлуулсан үндэсний эрх чөлөөний хувьсгалын цагаагчин гахай жилийн түүхэн үйл явдлын тухай 33 бүлэг бүхий түүх-аж байдлын романыг уншигч олондоо толилуулж байна. Түүхэн романд анх удаа монгол язгууртан дээдсийн эх оронч халуун сэтгэл, зүтгэлийг, шашин төрийн үйл хэргийг эерэгээр үнэлж, Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэлээд өргөн хүрээтэй, бүрэн бүтнээр тодруулан тавьсан нь зохиолын гол онцлог болсон. 84(1)2-44 Ц-95 /НУН-унш-3ш/ Т-17097-17098 ШАШИН СУДЛАЛ Даваажав Г. Монголчуудын тайлга тахилга /Ред. С. Бямбадорж.УБ.:Соѐмбо принтинг, 2013.-196х Монголчуудын тайлга тахилга нь ердийн нэгэн зан үйл биш, монгол үндэстний түүхийн дурсгал, монгол ахуй амьдралыг 2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 20


тусгасан уламжлалт соѐлын өв юм. Эдүгээ тайлга тахилгын зан үйл нь ѐслол хүндэтгэл, бэлгэдлийн шинж чанартай болжээ. Тайлга тахилгын эртний монгол зан үйлийг өнөөг хүртэл уламжлан хадгалж ирсэн гавьяатай ард түмэн бол ордос монголчууд юм. Ордос монголчуудын тайлга тахилгын зан үйлийн тухай уншигчдадаа уншиж ойлгоход нь дөхөм болгох үүднээс төв халхын тайлга тахилга буюу адилавтар зан үйлийг оруулсан ба тахилга тайлгын явцад уншдаг өчиг, ерөөл, даатгал, даллагын нутгийн аялгуугаар буюу олон зууны турш уламжлагдан хэвшиж, ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгүүдийг галиглан буулгажээ. Энэхүү ном нь их дээд сургуулиудын оюутнууд болон магистрант, докторантуудад соѐл судлал, түүх, уран зохиолын харьцуулсан судалгааны ажилдаа ашиглах гарын авлага болох юм. 86.3 Д-72 /НУН-унш-2ш/ Т-17064-17065

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ БА СЭТГЭЛ СУДЛАЛ Семенов А.К., Маслова Е.Л. Бизнесийн сэтгэл зүй ба ѐс зүй: Сурах бичиг /Орч. Ц.Цэцэгмаа, Б.Хишигням, С.Чулуунцэцэг. –УБ.: МУИСийн хэвлэх үйлдвэр, 2014. -266х. Энэхүү сурах бичиг нь 10 бүлгээс бүрдэх ба эдийн засаг, менежментийн чиглэлээр сурч буй оюутан, магистрант, докторант, бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулагджээ. Энэ номонд хамтран ажиллагсадынхаа сэтгэл зүйн онцлогийг мэдэх, гэрээ хэлэлцээрийг үр ашигтай байгуулахад сэтгэл зүйн хүчин зүйлийг хэрхэн харгалзан үзэх, гэрээ хэлэлцээрийн үед биеийн хөдөлгөөн, дохио зангаа, нүүрний хувирлыг хэрхэн унших, бизнесийнхээ үйл ажиллагааг сурталчлахад сэтгэл зүйн талаас нь юун дээр анхаарах ѐстой, бизнес эрхлэгчдийн болон компаний имиж, дүр төрх ямар байх ѐстой гэх мэт бизнесийн үйл ажиллагаанд зайлшгүй анхаарах ѐстой сэтгэл зүйн болоод ѐс зүйн асуудлын талаар өгүүлжээ. 87.75я73 С-41 /НУН унш-3, БС-V-5ш/ Б-23359-23360 Шүрэнцэцэг Б. Хөдөлмөрийн сэтгэл судлал. –УБ.: ―New indigo‖ ХХК-ийн хэвлэх үйлдвэр, 2014. -144х. Энэ номонд хөдөлмөрийн сэтгэл судлалын судлах зүйл, хөдөлмөрийн тухай ерөнхий ойлголт, мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн анализ хийх аргууд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба хүмүүсийн сэтгэл зүй, бие хүний хөдөлмөрт хандах хандлага, хөдөлмөрийн дасан зохицол болон хөдөлмөрийн явц дахь баг бүрдэлт мөн бүлгийн сэтгэл зүй зэрэг нэн чухал асуудлуудыг өргөн хүрээнд авч үзжээ. Байгууллагын хүний нөөцийн менежерүүд, энэ чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, багш, сэтгэл зүйч нарт гарын авлага болох ажээ. 88.4 Ш-96 /БС-V-7ш/ Б-23413-23415

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №3

Хуудас 21


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.