Эрдэм шинжилгээний бичиг

Page 93

ажиглагдаж байгаа юм. Өнөөгийн монголын нөхцөлд шашны нийгмийн үүргүүдийг цогцолбороор авч үздэг байр суурь илүү чухал ач холбогдолтой байна. Тийм учраас энд америкийн бүтэцүүргийн шинжилгээний онолын гол төлөөлөгчдийн нэг социологич Т.О.Диа нь 1968 онд бичсэн ―Шашны социологи‖ хэмээх номондоо дараах зургаан үүргийг тоочин тайлбарласныг дурдья. Үүнд: 1. ―Тайтгаруулах үүрэг‖ – зовлон зүдгүүр амсаж, амьдралын бэхшээлтэй учирч байгаа хүмүүсийг тайтгаруулан дэмжиж, тайвшруулах 2. ―Ариун гэгээнтний үүрэг‖ – өөрөөр хэлбэл, ид шид ба хүн хоѐрын хооронд холбоо тогтоох, зуучлах 3. ―Нийгмийн хяналтын үүрэг‖ – нийгмийн тодорхой тогтолцооны үнэт зүйлс, хэм хэмжээг бататган ариутгах, тэдгээрийг зөрчихөөс хамгаалан бэхжүүлэх 4. ―Зөн билгийг номлох үүрэг‖ – өөрөөр хэлбэл, шашны үзэл санааг нийгмийн бодит дэг журамтай жишиж үзээд, түүнд өөрийн үзэл санаа, номлолын зүгээс шүүмжлэлтэй хандах 5. ―Адилтган тэнцүүлэх үүрэг‖ – шашны бүлгийн шүтлэгтэй гишүүдийн ухамсарт илрэх үүрэг 6. ―Гэгээрүүлэх үүрэг‖ – ямар нэг хувь хүний хөгжлийн өсөлтөд шашны зүгээс үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой үүрэг. Энэхүү дурдсан зарим үзлээс төдийгүй шашны социологи, философи дахь холбогдох бусад үзлээс үндэслэн дүгнэлт хийхэд монголын өнөөгийн амьдралд шашны дараах үүрэг илүү гүйцэтгэл бүхий байна. Ингэхдээ буддизм, христос, ислам шашин гурвын үүргүүдийг онцоллоо. 1-рт. Шашин аливаа нийгэмд ертөнцийг үзэх үзлийн буюу үзэл суртал, ѐс зүйн үүрэг гүйцэтгэдэг /О.Конт, К.Маркс, М.Вебер/ 2-рт. Шашин нийгэм, хамт олныг нэгтгэгч, эв нэгдлийг хангагч үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хамтын ухамсрын буюу хамтын шүтлэг, бишрэлийн үйлдлийн үр дүнд нийгмийг нэгтгэн нягтруулдаг /Э.Дюркгейм/ 3-рт. Шашин нийгмийн харилцаа, хүмүүсийн зан байдлыг хянан зохицуулагч үүрэгтэй буюу нийгэмд хэм хэмжээг тогтоодог. /О.Диа, Т.Парсонс, З.Фрейд/ 4-рт. Шашин хүмүүсийн хоорондын харилцааны үүргийг гүйцэтгэдэг буюу коммуникацид оруулдаг. /Т.Парсонс/ Ингэснээр шашны нэгдлүүд , байгууллагууд бий болж, нийгмийн институтыг бүрдүүлдэг. 5-рт. Шашин хүний сэтгэл санааг нөхөн тайтгаруулах үүрэгтэй. Энэ үүрэг нь зарим судлаачийн тайлбараар /К.Маркс, З.Фрейд, Д.Карнеги/тайтгаруулалт нь хуурмаг байж, сэтгэл засалт, үнэмшүүлэх нь албадах шинжтэй байдаг. 6-рт. Нууцыг нээх – зөн билгийг номлох, ирээдүйг урьдчилан харах шашны үүрэг. /О.Диа/ Хүн бол ирээдүйд хандах, маргаашдаа тэмүүлэл бүхий амьтан. Ингэхдээ итгэл найдлага, айдас, түгшүүрийн аль алинаар ханддаг. Ирээдүй ямар байхыг урьдчилан тайлбарлахыг эрмэлздэг. Эдгээр үйлдлийн хариуг шашин бүхэн өөр өөрсдийнхөөрөө хүн төрөлхтөнд өгдөг. 7-рт. Шашин соѐлын үзэгдэл, түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохынхоо хувьд өнгөрсөн үеийн соѐлыг хадгалагч, дамжуулагч, уламжлуулан өвлүүлэгч үүрэгтэй. /П.Сорокин, Б.Малиновский/ гэж судлаачид үзжээ. Шашны эдгээр үүргийн аль аль нь илүүтэй үйлчилж байгаагаас түүний нийгэмд эзлэх байр суурь ихээхэн хамаардаг билээ. Эдгээр үүрэг манай нийгэмд хэрхэн үйлчилж, эдүгээ хэрхэн илэрч байгааг тус бүрд нь товч тодруулбал: Нэгдүгээрт, шашин дахь ертөнцийг үзэх үзлийн үүрэг. Христос шашин, ислам шашин хоѐр нь дээд бүтээгчийн тухай үзлийг өөрсдийн номлолоороо сүсэгтнийхээ сэтгэлд суулгаж байхад, үйлийн үрийн тухай буддын шашны сургаал нь хүний амьдрал, хувь заяаг урд ба энэ насны нь үйлийн үр мөн гэж номолдгоороо бодгаль хүнийг бүтээгч нь гадны хүч биш, харин эцсийн эцэст өөрөө байдаг гэж үзэхэд хүргэдэг.

95


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.