Эрдэм шинжилгээний бичиг

Page 78

нутаг1 тэр дундаа Монгол Алтай, их нууруудын хотгорт хүрлийн түрүү үед индо европ болон монгол гаралтай нүүдэлчид уулзалдаж хожмын угсаа соѐлын нийтлэг бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ2 гэдэг дүгнэлтийг баталгаажуулж байна гэлтэй. Тэрчлэн зарим манай зарим судлаачид Хятад улсад тархсан булшнаас дөрвөлжин булшны соѐлоос үүсэл гарлыг хайдаг3 бол Оросын судлаачид Карасукын соѐлоос эрдэг4 харин бидний зүгээс Афанасьев, Чемурчекын соѐл буюу хүрлийн түрүү үед уугуул Монгол төрхтөнтэй, Европ гаралтай нүүдэлчид дурдсан бүс нутагт уулзан хожмын карасук, дөрвөлжин булш, бусад хөгжингүй болон хожуу хүрлийн үеийн археологийн соѐлуудын үндсийг бүрдүүлсэн бололтой хэмээн үзэж байна. Монгол нутгийн гүнд үүссэн амьтны загварт урлаг хүрэл халбаган зүүлтэнд буусан болон Монгол нутгаас олдсон сайхь дурсгалын тоо цөөнгүй газар зүйн байрлалын хувьд уугуул монгол төрхтөний төв нутаг тул ОХУ–д тархсан дөрвөлжин булшны соѐлын гарал үүслийг монгол нутгийн цөмөөс ирсэн нь зүйтэй бололтой. Цаашид Алтайн бүс нутгийн хүрлийн үеийг ялангуяа хожуу үеийг сайтар нягтлан судлах шаардлагатай байна. Учир нь сүүлийн үед уг бүс нутаг Тэвшийн соѐлын баруун цэг болоод байгаагийн5 хувьд, дөрвөлжин булшны соѐлын эд өлгийн дурсгалын баруун тархалтын цэг болхын хувьд ч уг судалгааг идэвхижүүлэх хэрэгтэй байгаа юм.

SUMMARY This article pointed out a spoon shaped bronze necklet that was found from the Bodonchin river, the west crossing way of Altaic Mongolia. The necklet involved in term of XIY – IX BC and showed benefits that cultural spead of Slab Grave, the historic place of Mongolia. And the region is as the point of west spread of culture, findings and record of Tevsh and Slab Grave, the necklet requires to study archeological research of the Bronze Aze to research.

1

Түмэн Д., Ванчигдаш Ч.Монголын эртний нүүдэлчдийн бие бүтцийн онцлог // Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol.2, №2(271). УБ., 2006. т. 116-143. 2 Мөнхбаяр Ч. Хуурай салааны амны I чемурчек булшны судалгааны эхний үр дүн хийгээс //Acta Historica. T. XI. F. 2. УБ., 2010. т. 11-25,А.А.Тишкин, Б.Ч. Мөнхбаяр, Д.Эрдэнэбаатар, С.П.Грушин.Буянт голын ай сав дахь Чемурчек булш (Ховд аймгийн нутаг дахь археологийн хайгуул,малтлага, судалгааны үр дүн) // ЭШБ (Ховд их сургуулийн НХУС-ийн эрдэм шинжилгээний бичиг). Т. IV. F. XVII. УБ, 2011. Т. 118–156. 3 Батсайхан З. Монголын хүрлийн үеийн дурсгалын он цаг ба угсаатны үйл явц // SH. T. XXIX, F. 9. УБ., 1996. т. 43–53. 4 Новогорода Э.А. Центральная Азия и карасукская проблема. М., 1970. 192 с; Новгородова Э.А. Древняя Монголия. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1989. 383 с. ил. 5 Амартүвшин Ч., Жаргалан Б. Бага газрын чулуунд хийсэн хүрэл зэвсгийн түрүүүеийн булшны судалгаа (Урьдчилсан үр дүнгээс) // SA. T. VI (XXVI), F. 5. УБ, 2008. т. 77–91; Эрдэнэбаатар Д., КовалевА.А. Монгол Алтайн бүс нутгийн археологийн соѐлууд / Д. Эрдэнэбаатар, // Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol.3, №1(287), УБ, 2007. т. 35–50.

80


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.