Эрдэм шинжилгээний бичиг

Page 68

шавь нараа хүчин зүтгүүлэхээс хойргоших явдал байсангүй[Дашбадрах., 1998, тал 71]. Энэ үйлд эрдэм боловсрол, алдар хүнд, удам угсаа, ер нь аль ч талаараа Огторгуйн далай тохирч байв. Рабжамба Зая бандида Огторгуйн далай 1638 онд гурван богдын эш зарлигаар Халх долоон хошуу, Дөрвөн ойрад нутагт төр, шашны багшаар томилогдсон байна. Энэ тухай сурвалжид: ‗‘...Мөн энэ жил (шар барс жил 1638 он Б.Б) Ойрад хутагтын гэгээн гурван богдын эш зарлигаар, ер Монгол хэлтэн ялангуяа долоон хошуу, Дөрвөн ойрад нутагт шарын шажин дэлгэрүүлэхийн тул Зуугаас Ойрад нутагт залрав‖ [History., 1997, pp 33v-34r, Дармаабадраа, 2008, тал 33v-34r] гэжээ. Жич дурдахад, Гурван богд гэдэгт Төвдийн Будал ордонд суудаг шарын шашны тэргүүн Далай лам, Дашилхүмбү хийдэд суудаг шарын шашны тэргүүн Банчин-Эрдэнэ, Лхас хот дахь Галдан Ширээтийн хийдийн хамба Галдан тив (Монголоор Галдан ширээт гэж нэрлэдэг) нарыг хамааруулдаг аж. Рабжамба Зая бандидыг Дөрвөн Ойрадад буцахын өмнө IY Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан: ―…Чи монголд гарахнаа шажин амьтанд тус болох хэмээн бас бас зарлиг болон чи ер бус шавь мөн хэмээж мутар дахь эрихээ соѐрхсон‘‘ [Раднабадраа., 1967, тал 3r] бол, V Далай лам Агваанлувсанжамц: ―...Миний төлөө Монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном орчуулж туслан үйлд‖ [Раднабадраа., 1967, тал 3r] гэж айлдсан гэдэг. Ийнхүү Ойрадын Рабжамба Зая бандида Огторгуйн далай 1616 онд Цаст Төвдийг зорин 1617-1638 он хүртэл хорин нэгэн жил шавилан суралцаж бурхны шашны номлол, сахил санваар дэг жаягт хичээн суралцахын хамт их, бага таван ухаан болон судар тарнийн увидас номлолыг Y Далай лам Агваанлувсанжамц, IV Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан тэргүүтэн мэргэдээр хөтлүүлж олон лүн ван хүртэж судлан гэгээрсэн байна.

НОМ ЗҮЙ [Баатар убаши, 1976]-Хошууд ноѐн Баатар убаши түмний туурвисан Дөрвөн Ойрадын түүх //Тод үсгийн дурсгалууд Ботийн редактор Х.Лувсанбалдан CSM. Tom XIX УБ., [Батмөнх, 2009]-Батмөнх Б. Зая бандида Огторгуйн далай. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. УБ., [Дармаабадраа, 2008]- Дармаабадраа. Шашны алтан нарны гэрлийн илч тогтоон өгүүлсэн өлзий цагаан бадам номлол бүтээл өргөн дэлгэр сүмийн эх туурвил алтан эрих хэмээх оршив. Латин галиг, үгийн цэс үйлдэж кирилл бичгээр хөрвүүлэн удиртгал тайлбар бичсэн Х.Бямбажав, На.Сүхбаатар //BIBLIOTHECA OIRATICA-VIII УБ., [Дашбадрах, 1997]-Дашбадрах Д. Монгол-Түвэдийн улс төрийн харилцааны зарим асуудал (XYI-XYIII зууны эхэн) SH. Tom YII. Fasc-9. УБ., тал 65-78 [Очир., Сэржээ, 1998]-Тайжиуд Аюудайн Очир., Бэсүд Жамбалдоржийн Сэржээ. Монголчуудын овгийн товч лавлах. УБ., [Раднабадраа, 1967]-Раднабадраа. Рабжамба Зая бандидын тууж сарны гэрэл хэмээх оршвой //Biography of Caya Pandita in Oirat characters. Хэвлэлд бэлтгэсэн Ж.Цолоо CSM Tom Y Fasc 2 УБ., [Цолмон, 1999]-Цолмон С. Рабжамба Зая бандида Намхайжамцын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг //Зая Бандида Намхайжамц (Мэндэлсний 400 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал) Эрхлэн нийтлүүлсэн А.Очир УБ., тал 57-66 [History, 1997]-History of a Jakhacin Buddist Monastery Dharmabhadra/s ―Golden rosary‖ Facsimile edited introduced by Kara and Tsoloo J //Debter, deb-ther, debtelin-12. Budapest.,

70


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.