Эрдэм шинжилгээний бичиг

Page 59

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Хэл бичгийн ухаан ____________________________________________________________________________ V боть 2012 12-р дэвтэр

МОНГОЛЧУУДЫН АЛБАН БИЧГИЙН СОЁЛ Б. Энхээ1 ―Баримт бичиг гэдэг бол ямар нэг материаллаг тээгчид (цаасан суурь, гэрэл зургийн хальс, компьютерийн диск гэх мэт) агуулагдаж буй мэдээлэл мөн. Гагцхүү аливаа мэдээллээс баримт бичгийн ялгарах гол онцлог нь өөртөө тусгай бүрдлүүдийг агуулсан байдагт оршино. Өөрөөр хэлбэл, баримт бичиг гэдэг нь материаллаг тээгчид агуулагдсан, зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээлэл юм‖1. Монголчууд төрийн албан бичиг үйлдэх, хөтлөх талаар нэн эртний уламжлалтай юм. Монгол албан бичгийг цаг хугацааны хувьд эртний болон орчин үеийн албан бичиг гэж хоѐр ангилан үзэж болно. Энэ өгүүлэлд зөвхөн эрт үеийн буюу 1921 оноос өмнөх үеийн албан баримт бичгийг хамруулан үзэхийг зорилоо. Албан ―баримт бичиг үйлдэх ѐс бүр Хүннүгийн үед монгол газар үүссэн гэж судлаачид үздэг. Энэ уламжлал Монголын эзэнт гүрний үед улам хөгжиж, манж Чин улсын ноѐрхлын үед бүр нарийн чанд боловсорч, улмаар ардын засгийн жилүүдтэй золгосон байна‖3. XIII зууны түүхэн сурвалж бичиг болох ―Нууц товчоонд‖ монголын нэгдсэн улсын хэрэг явдлыг тэмдэглэсэн ―Хөх дэвтэр‖ байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Ватиканы нууц архивт хадгалагдаж байгаа 1240 оны Өгөөдэй хааны зарлиг, 1279 онд Абага хаанаас Ромын Папын элчид олгосон үнэмлэх бичиг, 1290 онд Ил хан Аргунаас Ромын Пап лам IV Николайд илгээсэн албан захидал зэрэг нь монголчуудад дипломат харилцааны албан бичиг үйлдэж хөтлөх уламжлал тэр үед нэгэнт хэвшиж тогтсон байсныг харуулдаг. XVII зуунаас эхлэн монгол оронд засаг захиргааны нэгжүүд нэмэгдсэнтэй холбогдон баримт бичгийн хэмжээ үлэмж ихсэн, төрийн албан хэргийн хөтлөлт нарийн боловсронгуй болж, баримт бичгийн нэр төрөл нь улам олширч, боловсруулалтын тодорхой хэв ѐс, дэг журам улам нарийсжээ. Бид монгол албан бичгийн соѐлын асуудлыг судлахдаа нэгдүгээрт, албан бичгийг хөтөлж байсан журам, хоѐрдугаарт, албан бичгийг төрөлжүүлэн нэрлэсэн онцлогийг тусгайлан авч үзсэн болно. Нэг. Албан бичгийг хөтлөх журамд албан бичигт шугам хэрэглэх журам, албан бичгийг эхлэх журам, бичгийн үндсэн агуулгыг илэрхийлж, тогтмол үг хэрэглэх журам, албан бичгийн он цаг бичих журам, бичгийг цаасан дээр байрлуулах журам, гарын үсэг зурах журам, эх бичиг, харилцсан бичигт тавигдах журам, ирсэн бичигт нүүр (гуу), гарчиг бичих журам, бичигт тамга тэмдэг хэрэглэх журам зэрэг хамаардаг. Баримт бичигт шугам хэрэглэх журам. Монголчууд баримт бичигт тэр бүр шугам хэрэглэдэггүй байсан. Хожим 1850-иад оноос эхлэн албан бичгийг шугамтай цаасан дээр үйлдэх болжээ. Эхний үед дээд албан газрууд шугам хэрэглэж байснаа хожим хошуудад шугамтай цаас хэрэглэх болсон байна. Шугамын хувьд гэрэлтүүлгийн шугам, модон шугам, шугаман бар зэргийг хэрэглэдэг байсан. Гэрэлтүүлгийн шугам гэдэг нь тэр үеийн цаас нимгэн учир доор нь шугамтай цаас тавин гэрэлтүүлэн бичихийг хэлнэ. Модон шугам гэдэг нь ерийн модон шугамаа цаасан 1

МУБИС-ийн МСС-ийн багш, доктор, дэд профессор

61


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.