Эрдэм шинжилгээний бичиг

Page 55

Шинжааны цахаруудын шинийн нэгний өглөө эрт хийж гүйцэтгэдэг нэг ѐс бол эрүү толгой заах (заалах) ѐс болно. Гэрийн эзэн, эзэн сүлд буюу наранд мөргөж ирмэгц үүдээ тайлж дээж тавьсан толгойгоо авчран зүүн өмнөш харж хутгаар толгой эрүүг заалан: ―эрүү толгой заав уу? Чөтгөрийн толгойг хагалав уу?‖ гэж гурав хайкарч эрүү толгойг заалахад гэрт байсан хүмүүс нь дагаж гурав давтан дээр дуугаар хэлдэг. Эрүү толгойгоо заалсны дараа эрүү толгойгоо дахин хумиж бурхны өмнө тавьж аав ээж, ах ихдээ цагаалж, үр хүүхэд ба бүсгүй нь гэрийн эзэндээ цагаалдаг [26]. Хөхнуур, Ганьсугийн дээд монголчууд битүүний орой битүү толгой зуламлан хуйхалж битүү тавиад, шинэ жилийн шинийн нэгний өглөө нар гарахтай зэрэг үүдэн босго дээрээ битүү толгойгоо зааж ―он жил хагацав аа, эрүү толгой заав аа‖ гэж шинэ жилийн хамгийн анхны ―битүүг хагалах‖ ѐслол хийдэг [27] байна. Үүнээс бид маш сонин зүйлийг ажиглаж болно. Монголчууд амьтны толгой дээдлэн тахилгад өргөдөг заншил язгуур эртний уламжлалтай байж, ан агнаж олсон араатан амьтны толгойгоор тахилга хийж байсан бол мал малжлаар голлох болсон үед хонь малын толгойгоор тахих болсон байжээ. Тэр заншил нь монголчуудын амьдралын орчин тойрны хувиралт ба аж ахуйн хэлбэрийн өөрчлөлтийг дагалдан, хэлбэрийн талаар хувирч, ―ан амьтны толгой‖ нь ―хонин толгой‖ болж, улмаар Өвөр монголын хорчин зэрэг зарим нутагт хонин толгой нь ―гахайн толгой‖ болж хувирсан боловч, түүнд агуулагдаж байгаа ―амин хилсийг‖ амь алсан өөрийн биеэсээ зайдуулах, зайлуулах, хилсийн хүчнийг саринуулах, тараах гэсэн уг санаа агуулагдаж байх [28]-аас гадна сүүлийн үеийн хүмүүсийн хуучин шинэ жилийн солигдлын босгон дээр байгаа энэхүү шинийн нэгний өглөө эрүү толгойг заалж хагалснаар хуучин муу муухай зүйлсийг хориглон зайлуулах, шинэ сайн сайхан зүйлсийг урин ирүүлэх гэсэн соѐл сэтгэхүйн онцлог шинж ч давхар агуулагдсан байна. Шинжааны цахаруудын шинийн нэгний өдөр бурхан шүтээндээ өргөл барьц хийдэг дээжийн зүйлст голдуу мушгимал, хорхой боорцог, санз, элээн сүүл, тосон боорцог (хошууд торгуудууд цэлбэг гэдэг) зэрэг боов боорцог байхаас газаа гэрт байсан хүмүүсийнхээ жилийг дуурайлган гахай, нохой, тахиа, морь мэтчилэн арван хоѐр жилийг бараг үлдээлгүй хавтгайлж хайрдаг. Бас уран мэргэжилтэй айл нь таван хүчтнийг ч дуурайлган хийдэг. Том тавагт дээжийн боорцог хийж тусгай тавьж түүнд хүн гар хүрдэггүй, одоох арван хоѐр жил ба таван хүчтнийг ч түнгэнд хатгаж дээжийн боорцогтой хамт тавьдаг. Зарим нь таван хошуу малаа дуурайлган боорцог хийж дээждээ тавьдаг. Энэхүү ѐсон явдал Шинжааны ойрадууд болон Халимагуудын дунд нэлээд түгээмэл байдгаас үзвэл энэ ѐс нь ойрдуудаас нөлөөлсөн бололтой. Халимагуудын үзэхээр цэлбэг нь (дугуй хэлбэртэй тосон бин) нар сарыг бэлгэдсэн; Мушгимар, санз зэрэг нь хэлхээ холбоог бэлгэдсэн; хорхой боорцог нь үр ач нар өнөр олон болохыг бэлгэдсэн; Шувуу нь хавар ирэхийн бэлгэ тэмдэг; дөрвөн хүчтэн болон тэмээ зэрэг нь хүч чадал, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдгийг илэрхийлдэг учир утгатай [29] байдаг юм байжээ. Үүнээс гадна шинийн нэгний өглөө эрт зүг гарах, суурь суудлаа залах, сүү цагаан идээгээр сацал өргөх, бэлгэ дэмбэрэлтэй сайн сайхан мэндийн үг солилцож, ерөөл дэвшүүлэх зэрэг нь бүгд л цаанаа сайн сайхныг хүсэн ерөөсөн бэлгэдлийн утга учиртай юм. Хураангуйлбал, Шинжааны цахаруудын шинэлэх зан үйлийн гол болох агуулга бүтэц нь нийт монголчууд, тэр дундаа ойрадуудтай олон талаар адилшаах нийтлэг талтай боловч мөн өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинжтэй байгаа явдал нь аливаа угсаа ястны зан үйлийн зарим хэсэг нь тийм хялбар амраар бусад угсаа үндэстэнд бөрмөсөн уусан хайлагдахгүй байдаг болов уу гэсэн дүгнэлтэд хүргэж байна. ЗҮҮЛТ ТАЙЛБАР: [1] Гээнээн Лижээ: ―Шинжааны ойрадууд - түүх судлал‖. Улаанбаатар, 2008 он. Тал -14 [2] О. Чүлтүм: ―Шинжааны цахарын түүх‖. Шинжааны ардын хэвлэлийн хороо. 2000 он. тал: 22 [3][9][11][15][24] Х. Сампилдэндэв: ―Малчин ардын зан үйлийн уламжлал‖. Улаанбаатар, 1985 он. тал: 26. 29. 30. 31. 180. 57


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.