Эрдэм шинжилгээний бичиг

Page 46

Дөрвөд, Мянгад аялгуунд төвд нэр элбэг. Тухайлбал, Орлом, Зэвэг, Загирзүсэм, Ёндонзэвэг, Рааш, Раа, Түнжин гэх мэт. Ойрадуудын дунд байсан хүрээ хийдийн нөлөө харагдаж байх шиг байна. Халх аялгуунд Даш, Ойрад аялгуунд Рааш гэх ба хүрээ хүрээний дуудлагын онцлог юм. Мөн Дуука, Дука гэх мэт нэрүүд байна. Бусад аялгууны нөлөө гэж үзүүштэй. Өөлдийн аман аялгуунаа эм үгэнд орсон ―х‖ авиаг ―к‖-ээр, эр үгэнд бол ―и‖-ийн өмнө орсон ―х‖ авиаг ―к‖ дуудах өвөрмөц онцлогууд нэлээд байдаг. Хүний нэрэнд ийм зүйл хадгалагдан үлдсэн байна. Тухайлбал, Нанкир, Хонкио гэх мэт нэр Эрдэнэбүрэн сумын өөлдүүдийн дунд элбэг тохиолдоно. Халх аялгуунд монгол хүний нэрийн нийтлэгийн асуудал байх ба бусад аялгууны нэр нэлээд холилдсон шиг байдалтай байна. Дөрвөд аялгуунд эгшиг авиаг өгүүлэхдээ ихэнхийг халхчуудаас урдуур урагшлуулж дууддаг. Халхын аялгууны о авиаг урагшлуулж о/ө/ мэтээр дууддаг. Нийт эгшиг авианы тоо халхаас олон. Дөрвөдийн аман аялгуунд үгийн эцсийн ―н‖-ийг маш тодорхой хэлдэг бөгөөд ихэнх нэр үгэнд ―н‖ дагавар байна. Үүгээр ч үл барам зарим н дагаваргүй үгийг ч н-тэй болгож ярьдаг. Тухайлбал, Төмөржөөн, Хонгоржоон гэх мэт. Мөн Дөрвөд аялгуунд нутгийн аялгууны үгээр нэрлэсэн нэр нэлээд байна. Энэ нь бусад аялгууны хүний нэрээс онцлог. Тухайлбал, Бөөтөг, Моголцог, Өрлөөн, Хичиг гэх мэт. Дөрвөд аялгууны моголцог гэдэг нь бөөрөнхий, хичиг гэдэг нь гөлөг хэмээх үг юм. Ойрад аялгуунуудын авиа зүй, хэлзүй, үгийн сангийн хувьд харьцуулан үзэхэд өөр хоорондоо авиазүйн хувьд ч, хэлзүйн байгууллын хувьд ч ялгаатай гэхээргүй юм шиг боловч өөр хоорондын жижиг сажиг ялгавар зүйлс байх ба сайтар тодорхойлж чадвал монгол хэлний авиа зүй, түүхэн хэл зүй, үгийн сангийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж болно. Халх аялгуунд бүр эртний и эгшгийн өмнө орсон эртний к гээс уламжилсан зөөлөн шүргэх хь байдаг. Жишээ нь: Тахиа дакийа тахьаа, дахиад дакигад [3:134] гэтэл мөн ойрадын аман аялгуунд эртний к нь энэ байдалд тагнайшаагүй к болсон буюу өөрөөр хэлбэл Окоо, Докоо, Бакаа, Тоокоо, Нуука гэх мэт хүний хэрэнд хадгалан байгаа нь харагдаж байгаа юм. Торгууд аман аялгуунд хос эгшиг тохиолдохгүй. Энэ аман аялгуунд хос эгшиг байхгүй бөгөөд ганцхан үгүй хэмээх үгэнд ua хос эгшиг тохиолдоно [3:147] хэмээн судалсан байдаг. Энэ байдал торгууд хүний нэрэнд хадгалагдсан байна. Тухайлбал, Оотлоо, Оотоон гэх мэт. Нутгийн аялгууг судлах нь хэлний хөгжлийн түүх, одоогийн байдал, хууль зүй тогтоол, ирээдүйн төлөвийн талаар практик дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Хэлний хөгжлийн янз бүрийн үзэгдлийн харилцан адилгүй байдлыг нутгийн аялгууны судлалаас тодорхой харж болно. Хэл нь түүхийг бүтээгч ард түмний түүхтэй салшгүй холбоотой байдаг. Түүхэн цаг үеийн нэгээхэн хэсэг, онцлог болон үлдэх дараах сонирхолтой нэр байна. Тухайлбал, 1. Эрдэнэбилэгнэмэхмөнхцоож 2. Энхбилгүүннямцэцэг 3. Энэбиштөмөртогоо 4. Балжиннямравжаа 5. Дөчиндөрвөнбаяр гэх мэт. Мөн аймаг орон нутгийн онцлог гэж хэлж болохоор нэрс байдгийг хэн бүхэн мэдэх байх. Ховд аймгийн хэмжээнд онцлог нэр Цагааннохой, Муунохой, Цагаанхичиг, Цагаанцоож, Хартолгой гэх мэт нэрс байгаа бол Завхан аймгийн тухайд Багабанди, Цагаанбанди, Борбанди, Шарбанди, Дорноговь аймагт гэхэд Ухнаа хэмээх нэр элбэг байх юм. Хүний нэрийн авианы утга, нэрийн утга, соѐл, нэр өгөх ѐс заншил зэргийг судлууштай зүйл байна. Үүнээс гадна Ховд аймгийн хүний нэрэнд ажиглалт хийж байх явцад анхаарч хянамаар зүйл бас нэлээд байна. Иргэн өөрийн нэртэй байна [4:10], БНМАУ-ын гэр бүлийн хуулийн 39-р зүйлд ―Хүүхдийн нэр эх хэлнээ дуудах бичихэд хялбар утга төгөлдөр байна‖ [5:20] гэх мэтээр хуулинд хүний нэрийг асуудлыг тусгайлан заасан байна. 48


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.