Эрдэм шинжилгээний бичиг

Page 33

Энэ удаа бид цуваа холбоонд буй өгүүлбэр зүйн нийлмэл хам бүтцийн доторхи өгүүлбэрүүдийн холбох хэрэгслүүд монгол хэлнээ хэрхэн илэрч буйг тодруулахыг зорив. Өгүүлбэрзүйн ийлмэл хам буюу бичил эхэд орсон өгүүлбэрүүд хоорондоо төрөл бүрийн холбоосоор холбогдон утгаар нэгдмэл хам болж байдаг. Эдгээр өгүүлбэрүүд аялга, үгийн дараалал, зарим үг, холбоо үгийг давтан хэрэглэх, заах болон биеийн төлөөний үг хэрэглэх, үйл үгөгүүлэхүүний цагийн хэлбэрийн зохицол зэргээр холбогддог. Орос хэлэнд цуваа холбоосоор холбогдсон /цепная связь/ өгүүлбэрүүдээс тогтсон бичил эхэд өгүүлбэрүүд: 1. үг, холбоо үг давтах 2. ойролцоо утгат үгсээр өмнөх өгүүлбэрт гарсан үгийг нэрлэх 3. төлөөний нэр хэрэглэх гэсэн 3 үндсэн аргаар холбогдон утгын хувьд цуваа дараалал үүсгэдэг. Цуваа болон зэрэгцээ дараалалд буй өүүлбэрзүйн нийлмэл хамд аль алинд нь ―зачин‖ буюу эхний өгүүлбэр, ―концовка‖ – төгсгөлийн өгүүлбэр чухал үүрэгтэй. Эхний өгүүлбэр нь харьцангуй бие даасан байдалтай байж, эхийн утга санааг дэлгэрүүлэхийг шаарддаг. Төгсгөлийн өгүүлбэр нь асуух болон сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн өгүүлбэр, оруулга үгс (вводные слова), эсвэл и, но, да гэх мэт холбоос үгээр илэрсэн нийлмэл өгүүлбэр байдаг. Жишээ нь: Герман долго не мог опомнится. Онвышел в другую комнату. Денщик его спал на полу, Геман насилу его добудился. Денщик был пьян по обыкновению: от него нельзя было добиться никакого толку. Дверь в сени был заперта. Герман возвратился в свою комнату,засветил свечу и записал свое видение. Цуваа дараалалтай өгүүлбэрзүйн нийлмэл хамыг загварчилбал:

1

2

3

4

Уг бичил эхэд орсон өгүүлбэрүүд хоорондоо үг давталт, төлөөний нэрээр өмнөх өгүүлбэр дэх өгүүлэхүүн гишүүнийг нэрлэх, үйл-үг өгүүлэхүүний цагийн хэлбэрийн зохицолоор холбогдсон бөгөөд цуваа дараалалтай өгүүлбэрзүйн нийлмэл хам юм. Монгол хэлэнд эхийн судалгаа харьцангуй хожуу хийгдэж эхэлжээ. М.Базаррагчаа: ―Эх нь юмс үзэгдлийн тухай төгс санаа бүхий зохиомж‖, Б.Пүрэв-Очир: ―Эх нь нэг сэдэвт захирагдсан, шаталсан тогтолцоот хэсэгтэй, утга үүргийн нэгдэлтэй, харилцах, мэдээллэх төгс дохио‖, Д.Бадамдорж: ―Эх нь утга санааг төгс нэвтрүүлдэг нийлмэл бүтэц‖, З.Гулиранз: ―Эх нь цуваа ба шаталсан харьцаатай, шаталсан тогтолцоо, утга, хэлбэр, үүргийн давхарласан бүтэцтэй, харилцааны төгс дохио‖, Ц.Оюун: ―Тодорхой юмс үзэгдлийн тухай санаа төгс хэрэг явдлыг багтаасан зохиомж‖ юм гэж тодорхойлжээ. Эх нь хэлний бусад нэгжийн адил -цуваа (синтагм) -шаталсан (иерархи) харьцаагаар нөхцөлдсөн шаталсан тогтолцоо бүхий утга, хэлбэр, үүргийн давхарласан бүтэцтэй харилцааны төгс дохио юм. Эхийн бүтцийг тодорхойлон нөхцөлдүүлэгч нь сэдэв бөгөөд ерөнхий сэдэв нь төгс эхийн нөхцөлдүүлж байдаг. Дэд сэдэв нь мөчлөг цогцолборуудыг нөхцөлдүүлж байдаг онцлогтой. Мөчлөг, цогцолбор мөн өгүүлбэр зэрэг нь эхийг бүрдүүлэгч нэгжүүд юм. Эдгээр нь утга санаа, үүргийн хувьд нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, дараагийнхаа эхлэл болсон эсвэл нэмэн дэлгэрүүлсэн, тодотгосон, нэмэн дэлгэрүүлсэн, задлан тайлбарлсан зэрэг биентэйгээ нягт шүтэлцээтэй. Энэ шүтэлцээ нь хэлний олон янзын хэрэглүүрэр дамжин илэрч тухайн эхийн хэлбэр, хэлзүйн бүтцийг бүрдүүлнэ. Эхийн бүрдүүлбэрийн хоорондын харьцаа угтаа бодит ертөнцийн юм үзэгдлийн хоорондын харьцаа байна. Энэ тухай хэл шинжээч Ю. Е. Прохоров ―Действительность, текст, дискурс‖ номондоо дурджээ [4: 21].

35


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.