Эрдэм шинжилгээний бичиг

Page 154

2. ―Хайрын эгшиг‖ бүлэгт хайрын сэдэвтэй шүлгүүд голлох байрыг эзлэх ба ―Тэнгэрт суудалтай бүсгүй‖ (63-р тал), ―Чамайг би санаж байна‖ (65-р тал) шүлгүүддээ бүсгүй хүнийг дүрсэлсэн дүрслэл нь энгийн хирнээ сэтгэлийг татах хүч их буйг өгүүлсэн байна. Саахалтын газраас өдөртөө хэд хэд зүрхэнд унадаг бүсгүйгээ, << Ялихгүй гунигтай юм уу гэмээр Үл мэдэгхэн инээмсэглэл чинийх Хорин жилийн хойно, өнөө санахад Үдийн нарны илчийг бууруулж Ганцхан чи л жигтэйхэн хөөрхөн Гарын хуруу шиг дэндүү ойрхноос Сэтгэлийн зөрөг огтлолцож Сэрүүн тунгалаг зүүдний ордонд Зөвхөн мөрөөдлийн үл үзэгдэх жимээр Зөрж цэцэглэх насны хөлийн тоосонд шингэжээ.>> (69-р тал) хэмээн санаагаа илэрхийлсэн нь арга хэлбэрийн цар хүрээ өргөн, уран яруу үг хэллэгтэй, эхлэл төгсгөл нь тодорхой энэ мэт шүлгүүдийг бичсэн байна. Бүсгүй хүний сайхныг дүрслэхдээ цагаан магтаал, тоочлогоос ангид байж түүний үл мэдэгхэн инээмсэглэл үзэсгэлэнг нь тодруулсан гэсэн санаа байх ажээ. Монгол ардын баатарлаг туульд хатдыг, <<...Наашаа харахад Наад голын жараахай тоологдом Цаашаа харахад Цаад голын жараахай тоологдом...>>, <<... гэр нэвт гэрэлтэй, туурга нэвт туяатай >> эсвэл нар сарнаас төгс үзэсгэлэнтэй мэтээр дүрсэлсэн байдаг. Харин энд <<...үдийн нарны илчийг бууруулж...>> ( 69-р тал) буй дүрслэл нь гоо сайхныг үзэх уламжлал дээр суурилсан гэж болно. Үүнээс гадна чөлөөт сэтгэлгээний энэ цаг үеийн зарим чансаатай шүлгээс ч илүү утга далдалсан, санаа өргөн, дүрслэл давтагдашгүй мөр, шүлгүүд олон байна. <<... Буцах шувуудын адгуу дуу гуниг аргадан Сөл тасарсан өвсний цагаан ширхэг Санчигны минь үсийг шохоорхож Манант цэнхэр уулсын бэлд Маргааш нь цагийн эрт өвөл болсон байлаа...>> гэсэн ил далд утгыг нэгтгэн өгүүлсэн сэрэл мэдрэмжийн өнгө аяс ч байгааг ч онцолж байна. 3. ―Сэтгэлийн нахиа‖ хэмээх гутгаар бүлэгт шүлэг найраг бичих урам зориг өгдөг яруу найрагчдад зориулсан зориулал шүлэг, дотоод сэтгэлийн нарийн мэдэрхүйгээ илтгэсэн нарийн хийцтэй шүлгүүд бичсэн ажээ. АШИГЛАСАН НОМ 1. Д. Баянтунгалаг ―Үгийн эгшиг‖ УБ., 1988 2. Э. Пүрэвжав, Б. Мөнхбаяр нар ―XX зууны Монголын уран зохиол судлалын дээж бичиг‖ УБ., 2007 3. Роднянская И.Б, Долгополов.Л.К ―Симболизм‖ Москва.,1987 4. Р. Нарантуяа ―Монголын орчин үеийн ил, далд утгатай уран зохиолын уран сайхны асуудалд‖ өгүүлэл 5. ―Уран зохиол судлал‖ сэтгүүл УБ., 2004 №2

156


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.