Эрдэм шинжилгээний бичиг

Page 145

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Эдийн засаг ____________________________________________________________________________ V боть 2012 27-р дэвтэр

БИЗНЕСИЙН ДЭМЖИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Т. Эрдэнэцэцэг1 Товч утга: Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин орсоноос хойш иргэд хувийн өмчтэй болж аж ахуйгаа өөрсдөө бие даан эрхлэх болсон. Иргэдэд аж ахуйгаа оновчтой эрхлэхэд нь шаардлагатай сургалт болон зөвлөгөөг төсөл хөтөлбөрийн газруудаас үзүүлж дэмжиж ирсэн ба ямар сургалт зөвлөгөө илүү их эрэлт хэрэгцээтэй байгаа болон энэхүү зөвлөх үйлчилгээний цаашдын хөгжлийн талаар авч үзлээ. Түлхүүр үг: Бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ, сургалт, зөвлөгөө, зөвлөх үйлчилгээний зах зээл

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засагт олон өөрчлөлтүүд гарсан бөгөөд үүний нэг нь төрийн өмчийг иргэддээ үнэ төлбөргүйгээр олгосон явдал юм. Иргэд зах зээлийн эдийн засгийн талаар мэдлэг дутмагаасаа үүдэн өөрийн эзэмшилд байсан үйлдвэр аж ахуйн газрыг хэрхэн удирдахаа мэдэхгүйгээс олон үйлдвэр аж ахуй нэгж үүд хаалгаа барьсан байдаг. Сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнесийг дэмжих талаар төр засгаас анхаарал тавин ажилласаны үр дүнд жижиг дунд бизнес эрчимтэй хөгжиж байна. Энэхүү хөгжилд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үүрэг асар их юм. Гаднын болон дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай сургалт зөвлөгөөг үзүүлэх төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор бий болж иргэдэд шаардлагатай сургалт зөвлөгөөг үзүүлж байна. Бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгуулллагуудын явуулж буй үйлчилгээний нэр төрөл орон нутагт ямар түвшинд байгааг тодруулах, мөн бизнес эрхлэгчдэд ямар сургалт зөвлөгөөнүүд эрэлт хэрэгцээтэй байгааг тодруулах явдал нь энэхүү сэдвийг судлах гол үндэслэл юм. Онолын хэсэг: Бизнесийг дэмжих үйлчилгээний тухай Бизнесийг дэмжих үйлчилгээ гэдэг нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд амжилттай ажиллах, бизнесээ өргөжүүлэхэд тусалдаг, цаашилбал эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой төрөл бүрийн үйлчилгээг хэлнэ. Сэдвийн судлагдсан байдал: Орон нутагт бизнесийг дэмжих зөвлөх үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллагууд байдаг бөгөөд тэдний явуулж буй үйл ажиллагааны нэр төрөл, мөн чанар харилцан адилгүй байна. Энэхүү олон зөвлөх байгуулагуудын үйл ажиллагааг нэгтгэх сайжруулах талаар гадаадын болон дотоодын олон улсын төсөл хөтөлбөрийн газрууд хамтран ажиллаж байна. Судалгааны зорилго: Орон нутгийн бизнесийн дэмжих үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн байдалд судалгаа хийж, нэгтгэн дүгнэх, мөн орон нутагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг зөвлөх үйлчилгээний нэр төрлийг тогтоох явдал. Судалгааны арга: Хоѐрдогч мэдээлэлийн эх үүсвэрт харьцуулсан судалгаа хийж дүгнэлт өглөө. 1

ХИС-ийн НХУС-ийн НББ-ийн тэнхимийн багш, магистр.

147


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.