ТА АЛЬ ХЭР БОЛОВСОН ХҮН БЭ

Page 1

ТА АЛЬ ХЭР БОЛОВСОН ХҮН БЭ Дараагийн а су у лту у дад хариу өгснөөр Та зан суртахууны наад

захын

Хэм хэмжээг өөрийн амьдрал ахуйд хэр зэрэг б и е л ү ү л ж чаддагаа мэдэж, түүнээс зохих дүгнэлт хийж болмоор байна. Та дор дурдсан асуултад үнэн зөвөөр, бусдын оролцоогүйгээр хариулах хэрэгтэй. Асуулт бүр гурван хариулттай бөгөөд Та тэдгээрийн нэгийг өөрийн байдалд тохируулан сонгож, хариултын оноог дугуйлан тэмдэглэх хэрэгтэй. 1.

Таныг яаруухан ажилтай явж байтал өмнө чинь зүлэгт мандал тааралдвал яадаг вэ ?

А) Зүлэгт мандлыг заавал тойрч өнгөрдөг-3 оноо; Б) явган хүний жим гарсан тул яарч явснаас шалтгаалж зүлгэн дээгүүр явчихдаг-2 оноо; В) Хүмүүс явсаар байгаад зам гаргачихсан тул зүлгэн дээгүүр гишгэж байна гэж боддоггүй-1оноо.

2.

Та гадаа гудамжинд явж байхдаа шүлсээ хаядаг уу ?

А) огт хаядаггүй-3 оноо; Б) нусны алчуураа аваагүй зэрэг шалтгаанаас хаядаг-2 оноо; В) шүлсээ хаядаг, гэхдээ түүнийгээ анзаардаггүй-1 оноо. 3.

Өөрөөсөө ахмад хүмүүс, эсвэл эмэгтэй хүнтэй цуг албан газар, олон нийтийн газар

хаалгаар Та хэрхэн ордог вэ? А) Ахмад хүн, танил эмэгтэй, эсвэл эхнэрээ эхэлж оруулаад дараа нь өөрөө ордог-3 оноо; Б) зэрэщээд явж байсан чигээрээ хаалгаар ордог-2 оноо; В) Түрүүлээд өөрөө орчихдог-1 оноо. 4.

Та чихрийн цаас, цөмсөн самрын яс болон тээвэр, үйлчилгээний хөсөгт суусны дараа

билетээ хаана хаядаг вэ? А) Цүнхэндэээ буюу хармаандаа хийж яваад гэртээ авчирч хогийн саванд хийдэг-3 оноо; Б) замд тааралдсан хогийн саванд хаядаг-2 оноо; В) Гудамжинд хаячихдаг удаа бий-1 оноо.


5.

Та нусны алчуур хэрэглэдэг үү?

А) хэрэглэдэг, гурваас дээш ээлжийн нусны алчууртай-3 оноо; Б) хоёр ээлжийн алчууртай-2 оноо; В) ханиад, хамрын шуухинаа туссан үед л нусны алчуур хэрэглэдэг-1 оноо.

6.

Хурал цуглаанд суух, үзвэр үзэхийн өмнө үсээ хэдийд самнаж янзалдаг вэ ?

А) хурал, цуглаан, үзвэрт орохын өмнөхөн зориулалтын газарт эсвэл гэртээ янзалж засаад ирдэг-3 оноо;

Б) суудлаа эзэлж суусны дараа үсээ самнадаг-2 оноо; В) самаа мартсан гээгдүүлсэний учир зөвхөн гараараа янзалдаг-1 оноо. 7.Үзвэр, кино жүжиг узэж байхдаа Та биеэ хэрхэн жолооддог вэ ? А) Дуу чимээ гаргалгүй, бусадтай ярилгүй сууж үздэг-3 оноо; Б) ойлгомжгүй; асууж лавлах зүйл байвал хажуугийн хүнээс дор нь асуудаг-2 оноо;

I

В) Бусадтай ярилцаж, хүмүүст тайлбарлан ярьдаг-1 рноо, 8.

Тээвэр, үйлчилгээний хөсөгт Та бусдад суудал тавьж өгдөг үү?

А) жирэмсэн эмэгтэй, настан буурал, балчир хүүхдэд суудал тавьж өгдөг -3 оноо; Б) заримдаа л суудлаа тавьж өгдөг-2 оноо; В) олдсон суудлаа өөрөө л эзэлдэг-1 оноо. 9.

Нийтийн унаанд танилтайгаа тааралдвал Та яах вэ ?

А) эелдэг мэндэлж, унаанаас буусны дараа хууч хөөрөхийг эрмэлздэг-3 оноо; Б) танил хүнтэйгээ бусдын тав тухыг алдуулахгүй зөөлөн ярилцдаг-2 оноо; В) бусдын тав тухыг ч бодолгүй чанга ярьж хуучилдаг тал бий-1 оноо. 10. Дэлгүүр, зогсоол, нийтийн унаан дотор Та биеэ хэрхэн авч явдаг вэ? А) тамхи татах, зайрмаг идэхийг эрс цээрлэдэг-3 оноо; Б) гудамжинд самар цөмдөг-2 оноо; В) дэлгүүр, унаан дотор зайрмаг идэж, самар цөмдөг-1 оноо.


11. Та хоол ундаа яаж идэж уудаг вэ? А) аль болохоор л дуу чимээ гаргахгүйг хичээдэг-3 оноо; Б) халуун хоол ундыг хөргөх зорилгоор сордог-2 оноо; В) хоолоо хэрхэн идэх хамаагүй учир амталж, дуу чимээтэй иддэг-1 оноо. 12. Зугаалга, аялал жуулчлалаас буцахдаа буудалласан газраа анхаардаг уу? А) осол, аюулгүйн дүрмийг чандлан сахиж идэж, уусан зүйлийн үлдэгдэл, лааз савыг цуглуулан буцааж авч явдаг-3 оноо; Б) том цаас, лааз савыг тэр хавьд бөөгнөрүүлж үлдээдэг-2 оноо; В) хоол, ундын улдэгдэл, лааз сав, хог цаасыг цэвэрлэхгүй орхидог-1 оноо. 13.

Үзвэр, үйлчилгээний газар арга хэмжээ дуусахад та гарах гэж яардаг уу?

А) хөшиг хаагдтал талархлаа илэрхийлдэг-3 оноо; Б) хөшиг заавал хаагдахыг хүлээдэггүй-2 оноо; В) хувцас руугаа яарч өлгүүр рүү гүйдэг-1 оноо. 14.

Та өглөөний дасгал хийдэг уу?

А) тогтмол хийдэг-3 оноо; В) алдаг оног хийдэг-2оноо; С) огт хийдэггүй-1 оноо. 15.

Та алхаж гишгэхдээ яаж явдаг вэ.

А) Жигд алхаж, цэх шулуун явдаг -3 оноо; Б) олон нийтийн, үзвэр үйлчилгээний газар л цэх явахыг ХИЧЭЭДЭГ.-2 оноо; В) Алхах гишгэхдээ нэг их анхаардагтүй -1 оноо. 16.

Өглөө боссоныхоо дараа, унатахын өмнө нүур гар, шүдээ угааж, чийгтэй алчуураар

биеэ арчдаг уу? А) Тогтмол-3 оноо; Б) хаяа-2 оноо; В) Огт үгүй-1 оноо.


17.

Та гэртээ яаж хувцасладаг вэ?

А) Улирлын онцлогтой зохицуулж орчин үеийн хэв загварын цэвэр үзэмжтэй, эвтэйхэн гэрийн хувцас өмсдөг-3 оноо; Б) гэрийн халат, биеийн тамирын хувцас өмсдөг-2 оноо; В) Гэртээ ямар ч хамаагүй хувцастай байж болно гэж үздэг-1 оноо. 18.

Гэрийн хувцасыг та гэртээ л өмдөг үү?

А) тийм-3 оноо; Б) хөрщ айл, орцонд орж гарах, хүүхдээ салхилуулахдаа гэрийн хувцастай гардаг-2 оноо; В) гудамж талбай, ойрхон дэлгүүрт очих, хүүхдийн цэцэрлэг, ясли, сургуульд хүүхдээ гэрийн хувцастай хүргэдэг явдал бий-1 оноо. 19.

Та түрүүлж мэндэлдэг үү?

А) Ахмад хүн, эмэгтэй хүнтэй түрүүлж мэндэлдэг-3 оноо; Б) өөрийг нь харсан үед л мэндэлдэг-2 оноо; В) Хүн мэндлэхгүй бол түрүүлж мэндлэхгүй гэдэг зарчим баримталдаг-1 оноо. 20.

Гудамжинд хүнтэй яаж зөрдөг вэ?

А) Өмнөөсөө ирж байгаа хүний баруун гар талаар зөрж зам тавьж өгдөг-3 оноо; Б) Танил хүн өнгөрвөл зам тавьж өгдөг-2 оноо; В) Чигээрээ л явдаг-1 оноо. 21. Эмэгтэй хүн, эсвэл эхнэртэйгээ буюу ахамад хүнтэй явж байхдаа гар цүнхнээс бусад илүү ачааг Та барьдаг уу? А) барьдаг-3 оноо; Б) эхнэрийхийг л барьдаг-2 оноо; В) үгүй-1 оноо. 22. Та бороотой үед шүхрээ яаж барьдаг вэ? А) Бусдад саад болохооргүй барихын зэрэгцээ өөдөөсөө ирж байгаа хүнтэй зерөхдөө түүнийг шүргэхгүйн тулд шүхрээ ялимгүй өргөж өнгөрдөг-3 оноо; Б) Шүхрийг бусдад саад болохооргүйгээр барьдаг-2 оноо; В) Шүхэр барьж яваагаа огт анзаардаггүй-1 оноо.


23. Үзвэр үйлчилгээнээс Та хоцорвол яах вэ? А) Нэгэнт хоцорсон учир билетээ үхүүлнэ-3 оноо; Б) Билетын зааварт заасан 15 минутаар шалтаглаж орохыг хичээнэ-2 оноо; В) Ажилтай байгаад хоцорсон бол ямар ч гэсэн орохыг тэмүүлнэ-1 оноо. 24. Хагас сайн болон бүтэн сайн өдрийг Та яаж өнгөрөөдөг вэ? А) Үзвэр, үзэсгэлэн үзэх, ном унших, агаар салхинд зугаалах журмаар өнгөрөөдөг-3 оноо; Б) оёх, шидэх, хөзөр, шатар тоголох зэргээр өнгөрөөдөг-2 оноо; В) Гэр зуурын ажил (юм угаах, индүүдэх зэрэг) хийж өнгөрүүлдэг-1 оноо. 25. Та хувцасаа хир тохируулдаг вэ? А) Өнгө хослуулж улирлын байдалд зохицуулан өмсдөг-3 оноо; Б) аль болохоор цэвэрхэн хувцас өмсөхийг хичээдэг-2 оноо; В) Юу дайралдсаныг өмсдөг-1 оноо. Үр дүн: Бүх асуултанд хариулсны дараа оноог нэмж нийлбэрийг гаргана. Хэрэв таны нийлбэр оноо 65-75 байвал Та биеэ зөв боловсон авч явдаг, соёлтойг харуулна Нийлбэр оноо 40-65 болбол Та өөрийгөө зөв боловсон авч явах талаар ихэд хичээдэг боловч түүнийг амьдрал ахуйдаа зуршил болгож чадаагүйг гэрчилнэ. Хэрэв нийлбэр оноо 25-39 болбол Та зан суртахууны зарчмуудыг хэрэгжүүлэх үйлсээс хожимдлоо, "нэгэнт өнгөрсөн хэрэг" гэж бодохгүйгээр даруй бие зөв боловсон авч явах соёлтой танилцаж түүнийг амьдрал, ахуйдаа хэрэгжүүлэх нь зүйтэй болж байна.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.