2018 1 uliral (1)

Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр авсан ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2018 он


ДҮРСЛЭХ УРЛАГ Редактор: Сонинтогос Э. Он: 2016 Хуудас: 519 ISBN 978-99962-57-92-6 Энэхүү тайлбар толийн агуулга нь дэлхийн дүрслэх урлагийн урсгал, чиглэл, төлөөлөгчид, Монгол улсын дүрслэх урлагийн тухай бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, түүхэн цаг үеийн монгол уран бүтээлчид хийгээд сор болсон бүтээлүүдийнх нь тухай өргөн хүрээг хамруулсан байна.

1


МУЗЕЙ Редактор: Сонинтогос Э. Он: 2017 Хуудас: 471 ISBN 978-99978-961-3-1

Музей тайлбар толь нь музей судлаач ба музейд хамаарах байгууллагын ажиллагсад, үзэгч, хэрэглэгчдэд мэдээлэл хүртээх, мэдлэг олгох шинэ бүтээл болж байна. Музейн үйл ажиллагааны нэр томъёо, түүх, ажиллагсад болон холбогдох эрх зүйн баримт бичиг зэрэг олон төрлийн материалыг агуулсан байна.

2


ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙГ ТҮРГЭН ТАЙЛАХУЙ Зохиогч: Дубин Д. Редактор: Батболд Б., Энхтуяа С. Он: 2017 Хуудас: 377 ISBN 978-99978-0-444-0 Энэ номыг уншсанаар зүрхний цахилгаан бичлэгийн үндэс, зүрхний цахилгаан бичлэгийг түргэвчилсэн байдлаар дүгнэн шинжих аргыг эзэмшин, улмаар олсон мэдлэгээ үе шаттайгаар өөрөө дүгнэн шалгах боломжтой хийгдсэнээрээ онцлог юм.

3


НИЙГМИЙН АЖИЛ Зохиогч: Gantuya G., Odonchimeg Ts. Он: 2017 Хуудас: 185 ISBN 978-9996-51-39-9

It consists of 15 units based on topics of great interest to everyone involved in Mongolia`s social situation. This new edition features new authentic texts and listening throughout, reflecting the current situation in society.

4


ДОХИО БА СИСТЕМ Зохиогч: Ариунболор П. Редактор: Батмөнх А. Он: 2018 Хуудас: 532 ISBN 978-99929-2-971-0

Сурах бичиг нь нийт 14 бүлэг, 2 хавсралт, толь бичиг, тодорхойлолтуудаас бүрдэнэ. Сурах бичгийг суралцагчдад бие даан сурахад, багш нарт ойлгомжтой хялбар болгох үүднээс бүлэг тус бүрт онолын хэсэг, дасгал бодлогыг хариугийн хамт, бие даалтын бодлогуудыг оруулсан.

5


ДОХИО ДАМЖУУЛАЛТЫН ҮНДЭС Зохиогч: Ариунболор П. Редактор: Бат-Эрдэнэ Б., Батцэцэг Ц. Он: 2018 Хуудас: 304 ISBN 978-99929-2-970-3 Энэ сурах бичиг нь нийт 5 бүлэг, 3 хавсралт мэргэжлийн үг хэллэгийн орчуулга, тодорхойлолтуудтай бөгөөд тус номонд дохиог квантлах, дискретчлэх, кодлох, модуляцилах, дамжуулах онолыг жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарласан байна.

6


САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ Редактор: Чимэдсүрэн Ч., Батцэцэг Б. Он: 2016 Хуудас: 468 Номонд санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартууд, суурь үзэл баримтлал, санхүүгийн тайлан бэлтгэх, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх ба үр дүнг хэрхэн тайлбарлах талаарх асуудлуудыг багтаасан.

8


ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРЦГААЯ Зохиогч: Бямбасүрэн Г. Он: 2017 Хуудас: 122 ISBN 978-99978-57-07-1

Энэ ном нь гадаадад сурах хүсэлтэй, Монгол хүн бүрт зориулсан бөгөөд тэдний оролцох боломжтой, гадаадад суралцуулах тэтгэлгийн хөтөлбөрүүд болон тэдгээрээс тавьдаг шаардлага зэргийн талаар мэдээлэл өгөх зорилготой.

10


ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАЦГААЯ Зохиогч: Танабэ Ж., Танабэ К. Орчуулагч: Ганчулуун Я. Редактор: Номин Г. Он: 2013 Хуудас: 192

Тэтгэлгийн эссэг чадварлаг бичиж, түрүүлэх арга ухаан, тэтгэлгийн уралдааны ярилцлагыг амжилттай давах ухаан, шалгарсан эссэнүүд, гологдсон 12 оюутны эссэ зэргийн талаар энэ номноос уншина.

11


АМЕРИКИЙН ШИЛДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ НЬ Зохиогч: Сүхбат Л., Уянга Т., Анударь Л., Буяннэмэх М. Редактор: Эрдэнэсан Д., Сүхбат Л. Он: 2014 Хуудас: 183 ISBN 978-99973-855-6-7 Америкийн их, дээд

сургуулиудад элсэхэд зориулагдсан гол мэдээ мэдээлллүүдийг агуулсан ба тэдгээр их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын бодит туршлага болон зөвлөмжүүдийг нэгтгэсэн байна.

12


АМЕРИКТ СУРАЛЦАХ БОЛОМЖ Зохиогч: Отгонбат Б. Он: 2013 Хуудас: 166 Номноос та сургуульд элсэхийн тулд бүрдүүлдэг материалууд, тэдгээрийг бэлтгэх зөвөлгөө, англи хэлийг Америкт очихоос өмнө сурах нууц, Америкийн визний ярилцлаганд ороход гаргадаг нийтлэг алдаа, анхаарах зүйлсийн талаар уншина.

13


АМЕРИКТ СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ Зохиогч: Оюунгэрэл Ц. Редактор: Давааням Д., Янжмаа Б. Он: 2011 Хуудас: 260 Номонд англи хэл сурах энгийн арга, Америкт суралцах 50 боломж, Америкт тэтгэлгээр суралцах боломжийн талаар оруулсан байна.

14


ХАРВАРДАД ЭЛСЭГЧДИЙН НУУЦ Зохиогч: Танабэ Ж., Танабэ К. Орчуулагч: Ганчулуун Я. Редактор: Номин Г. Он: 2015 Хуудас: 172 ISBN 978-99962-2-99-92

Энэ номонд гадаадын их, дээд сургууль, коллеж ялангуяа Харвард, Стэнфорд зэрэг нэр хүндтэй сургуульд амжилттай элсэх аргыг анх удаа оруулсан ба Америкийн хамгийн шилдэг нэр хүндтэй их сургуулиудад тэнцсэн оюутнуудын түүх, тэдний хэрэглэсэн арга тактикийг хуваалцжээ.

15


АРДЫН БАГШИЙН АЧ ГАВЪЯА Зохиогч: Батсайхан Ж., Манлай Н. Редактор: Батсайхан Ж. Он: 2017 Хуудас: 190 ISBN 978-99978-2-275-8 Энэ номонд манай улсын ууган дунд сургуулийн нэг болох нэгдүгээр сургуулийн ардын багш, гавъяат багш нарын хөрөг дурсамж, намтар түүхийг бичсэн байна.

16


AUTOCAD 2016 Зохиогч: Мягмаржав Ч. Редактор: Батсүрэн Б. Он: 2017 Хуудас: 291 ISBN 978-99978-2-107-6

Энэ ном нь Autocad 2016 боловч autocad -ийн аль ч хувилбарт ашиглагдана. Номны нэг бүлгийг бүхлээр нь дасгал ажилд зориулсан. Мөн бүлэг тус бүрд жишээ, дасгал, процессын дарааллыг түлхүү оруулсан.

17


ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БОДЛОГЫН ХУРААМЖ Зохиогч: Түмэнгэрэл П. Редактор: Нацагдорж Ч. Он: 2018 Хуудас: 192 ISBN 978-99962-3-475-0

Энэхүү гарын авлагад орсон жишээ бодлого болон бие даалтын бодлогыг цахилгаан техникийн үндэс хичээлийг судалж байгаа оюутнууд бие даан хийж гүйцэтгэх боломжтой.

19


GEOCHEMICAL INTERPRETATION OF SEDIMENTARY ROCKS Зохиогч: Narantuya P., Barry R.P., Narangoo P., Baigalmaa N. Он: 2017 Хуудас: 48 ISBN 978-99978-57-31-6

This handbook is comprises source rock composition and provenance weathering, tectonic setting and depositional environment of sedimentary rocks, simulation a model of the Hangay Hentey.

16


GEOCHEMICAL INTERPRETATION OF SEDIMENTARY ROCKS Зохиогч: Narantuya P., Barry R.P., Narangoo P., Baigalmaa N. Он: 2017 Хуудас: 104 ISBN 978-99978-57-30-9 This handbook is comprises source rock composition and provenance weathering, tectonic setting and depositional environment of sedimentary rocks, simulation a model of the Hangay Hentey.

20


МАЛ АМЬТНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ Зохиогч: Энхтуяа Б., Ганбат Г. Он: 2017 Хуудас: 222 ISBN 978-99973-3-964-5 Энэхүү номонд мал амьтны арьс, үсний бүтэц, химийн тогтоц бүрэлдэхүүн, мал амьтны арьсны анхан шатны боловсруулалт, арьс ширэн түүхий эдийн чанарын үнэлгээ, төрөл бүрийн мал, амьтны арьс шир, ангийн үсний чанарын үнэлгээ, үслэг арьсны нэр төрөл зэргийг оруулсан байна.

21


МУИС-ЫН НОМЫН САНГИЙН ТҮҮХЭН ТОВЧОО Эмхэтгэгч: Кунай М., Манхзул Ч., Намжилмаа М. ба бус. Редактор: Нарантуяа О., Найгалмаа С. Он: 2017 Хуудас: 312 ISBN 978-99978-2-094-5 Энэхүү номонд МУИС-ийн номын сан үүсэн байгуулагдсан цагаас эдүгээ хүртэлх түүхэн замналыг архивын материал, дурсамж тэмдэглэл, ном хэвлэлийн хуудаснаас түүвэрлэн эмхэтгэсэн болно.

22


СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ҮНДЭС Зохиогч: Баасандорж Б., Батцэцэг Э. Редактор: Алтангэрэл А., Энхтөгс Б., Батцэцэг Э. Он: 2017 Хуудас: 456 ISBN 978-99978-1-881-2 Номын агуулга нь 49 бүлгээс бүрдэх ба бүлгүүдийг ерөнхийд нь технологийн үндсэн ойлголт, технологийн хэрэглээ, хэрэгжүүлэлтийн үеийн асуудал түүнийг шийдвэрлэх арга замууд болон сүлжээний аюулгүй байдал гэж үндсэн дөрвөн хэсэгт хуваан авч үзэж болно.

23


АВТОМАТ УДИРДЛАГЫН ОНОЛ Зохиогч: Бат-Эрдэнэ Б. Редактор: Нацагдорж Ч.,Эрдэнэцэцэг Ц. Он: 2017 Хуудас: 244 ISBN 978-99978-0-956-8

Сурах бичигт автомат удирдлагын тухай онол, автомат удирдлагын шугаман систем бүрдүүлэгч энгийн салаануудын динамик шинж чанар, тодорхойломжуудын талаар дэлгэрэнгүй авч үзлээ.

24


БАГШИЙН ХӨГЖИЛ Зохиогч: Дэлгэржав М. Редактор: Батсайхан Д. Он: 2018 Хуудас: 1028 ISBN 978-99978-2-200-0

Энэ эмхтгэл нь төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны сургалтын байгууллага, боловсролын мэргэжлийн хяналт, боловсролын мэргэжлийн хяналт болон шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний арга зүй, боловсролын үнэлгээний, мэргэжил дээшлүүлэх сургалт арга зүйн байгууллагуудын нийт албан хаагчид, багш, докторант, магистрант оюутнуудад зориулав.

25


ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНОЛ, АРГА ЗҮЙ Зохиогч: Оюун Ц. Редактор: Түмэндэмбэрэл Д. Он: 2018 Хуудас: 357 ISBN 978-99973-0-695-1 Номын бүтцэд ИДС-ийн удирдлага, зохион байгуулалтын асуудал, сургалтын онол, арга зүй, арга технологи, их дээд сургуулийн хичээл, хяналт шинжилгээ, үнэлгээ, багшийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэргийг агуулсан.

26


ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ӨГҮҮЛЭЛ, УТГА ЗОХИОЛЫН ШҮҮМЖ, ХӨРӨГ НАЙРУУЛАЛ Зохиогч: Оюун Ц. Редактор: Түмэндэмбэрэл Д. Он: 2018 Хуудас: 183 ISBN 978-99978-2-174-4

Номонд би өөрийн сонирхон судалж ирсэн хэл шинжлэлийн өгүүлэл, илтгэлүүдийг оруулсан.

27


МОНГОЛЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ТҮҮХ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДАЛ Зохиогч: Етекбай Т. Редактор: Өнөргуль Б. Он: 2018 Хуудас: 248 ISBN 978-99978-1-678-8

Зохиогч номондоо Монгол улсын орчин цагийн ном, хэвлэлийн үүсэл, 1924 он хүртэлх хөгжлийн талаар судлан эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүллүүдээ оруулжээ.

28


ЦАГ ҮЕ-БИ НИЙТЛЭЛ Зохиогч: Етекбай Т. Редактор: Өнөргуль Б. Он: 2018 Хуудас: 252 ISBN 978-99978-990-1-9 Номонд зохиогчийн бичсэн төрөл бүрийн мэдээ мэдээлэл, санал, ярилцлага, эдийн засгийн асуудлаарх өгүүллүүд, казах үндэстний хөгжил, сочл уламжлалаар бичсэн нийтлэлүүд болон хамтран ажиллаж байсан хүмүүс, хамт олны тухай дурсамжууд, нийгмийн өргөн хүрээний бусад асуудлаар нийтлүүлсэн бүтээлүүд оржээ.

29


ХӨДӨЛГӨӨНТ РОБОТЫН СИСТЕМ Зохиогч: Бат-Эрдэнэ Б. Редактор: Нацагдорж Ч. Он: 2018 Хуудас: 109 ISBN 978-99978-2-305-2

Гарын авлагад "iRobot Create"хөдөлгөөнт роботын системийн үндсэн бүтэц, ашиглах хүрээ, түүний програмчлалын хэрэгсэл болох нээлттэй интерфейсийн тайлбарууд, түүний хэрэглээний жишээнүүд, Microsoft robotics Studio програм дээр түүнийг симуляци хийж болох тайлбар жишээнүүд, С програмчлалын хэл ашиглан робот програмчлал хэрхэн гүйцэтгэх жишээнүүдийг оруулсан.

30


POWER FACTORY 15 ЭРЧИМ ХҮЧНИЙ ТООЦООЛЛЫН СИСТЕМ Орчуулагч: Нацагдорж Ч., БатЭрдэнэ Б., Цолмон М. Он: 2018 Хуудас: 85 ISBN 978-99978-2-306-9

Энэ гарын авлага нь Power Factory програмын орчныг танилцуулна. Хэрэглэгч уг програм дээр хэрхэн эрчим хүчний системийн төсөл үүсгэх, хөгжүүлэлт хийхийг үзүүлнэ.

31


УНИВЕРСАЛ ДИЗАЙН БУЮУ ТҮГЭЭМЭЛ ЗАГВАР Зохиогч: Чулуундолгор Б. Он: 2017 Хуудас: 52 ISBN 978-99978-2-40-91 Номноос та бүх хүний тав тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх тухай ойлголтын талаарх мэдээллийг олж авна.

32


ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ АВАРЧ ХӨТЛӨХ МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ Зохиогч: Арилдзэмбэ Ж. Он: 2017 Хуудас: 178 Амьдралын утга учрыг олж харж ухаарагч амьдрахыг хичээгчдэд зориулав.

33


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

34


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

35


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

36


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

37


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

39


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

40


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

41


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

42


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

43


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

44


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

45


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

46


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

47


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

47


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

48


СЭТГҮҮЛҮҮД 2018 он

49


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.