Issuu on Google+


/Лекц №1 2008.09.09/ Үндэсний хувьсгал гарах нөхцөл бүрэлдсэн нь: XX зууны Монголын түүх Хятад, Япон, Хаант Оростой салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл Монголын тусгаар тогтнол, төрийн оршин тогтнол сүүлийн 100 жилд Орос-Хятад, Орос-Япон, Хятад-Японы харилцааны шууд тусгал нь болж байсан. 1800 оны дунд үеэс Оросын худалдаачид Монголд нэвтэрч худалдаа наймаа эрхлэх болсон. 1860 онд Орос-Манжийн Бээжингийн гэрээгээр Хаант Орос нь Монголд худалдаа хийх, консулын газраа нээх эрхийг олж авсан. Анхны консулаар 1861 онд Я.П.Шишмарёв томилогдож байсан. Түүнээс гадна 1881 оны 2 сард Санкт Петербургт болсон ОросМанжийн гэрээгээр Ховд болон Улиастайд консулын газар нээх эрхийг олж авсан. 1907 оны 7-30-ны Орос Японы Хэлэлцээрээр Хаант Орос нь гадаад Монголд, Япон нь Алс Дорнод болон Манжуурт нөлөөгөө тогтоохоор харилцан хүлээн зөвшөөрсөн. 19-р зуун гарахад Манж чин улс улам сулран Европынхоны зүгээс худалдааны тал дээр улам их дарамт шахалт ирэх болж улмаар худалдааны зөрчил үүсэж байв. 19-р зууны дунд үеэс Манж чин улс нь их гүрнүүдийн /Англи, Франц, Орос/ хагас колони орон болж тэдэнд их хэмжээний төлбөр төлөх болсон. Энэ нь чин улсын ноёрхолд байсан олон угсаат ард түмэнд хүнд ачаа болж хувирсан. Ийнхүү Манж чин улсын дотоодын байдал хямралтай болж эхлэсэн. Энэхүү Манжийн явуулж байсан бодлогыг эсэргүүцэж байгаагаа Монголын зарим сэхээтнүүд Манж чин улсаас Монголын талаар баримтлах бодлогоо өөрчлөхийг шаардсан. Нөгөө талаас Оросоос хамгаалах халхавчийн үүрэг болох Монголын талаар явуулж буй бодлогоо Чин улс өөрчлөх хэрэгтэй болсон. Ингээд Манж Чин улс 17-р зууны үеэс эхлэж байгуулсан Гадаад Монголын төрийг засах явдлын яамыг 1906 онд Гадаад Монголын яам болгон өөрчилсөн. Манж чин улс нь 1901 оноос эхлэн Шинэ засгийн бодлого гэгчийг орон даяар явуулж эхлэсэн бөгөөд Ар монголд энэ бодлогыг хэрэгжүүлэхээр 1910 онд Саньдог томилсон. Энэхүү шинэ засгийн бодлого гэгч нь Манж чин улсын бүрэлдэхүүнд байсан овог аймаг үндэстнүүдийн дургүйцлийг хүргэж улмаар эх оронч үзлийг сэргэхэд нь нөлөөлсөн. Ар монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагт Хаант Оросыг түшиглэн Монголын тусгаар тогтнолыг сэргээхийг эрмэлзэж 1895 онд тусламж гуйхаар их лам Бадамдорж тэргүүтэй хүмүүсийг Санкт Петербугт явуулж байжээ. 1911 оны 11-28-нд Монголын ноёд лам нар зөвлөлдөн Манжийн төр унах нь тодорхой болсон тул улс орны тусгаар тогтнолыг зарлан өргөмжлөхийг Богдод айлтгасан. Ийнхүү 1911 оны 11-30-нд түр засгийн газрыг байгуулж, ЗГ-ийн тэргүүнээр Г.Чагдаржавыг томилсон байна. ЗГ нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Түр ЗГ нь хүрээн дэхь Манжийн сайд нарыг хөөн зайлуулж, Монголын тулгар төрийг сэргээх явдлыг бэлтгэх, зохион байгуулах үүрэг гүйцэтгэж байсан. Түр ЗГ нь 1911 оны 11-30-нд Саньдо амбанд Монголоос гарах шаардах бичиг явуулсан бөгөөд 12-1-нд Саньдо амбан уг шаардлагын дагуу Монголоос гарсан. 12-3-нд Манжийн он тооллыг харж, 12-29-ны өдөр Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанл өргөмжилж, МУ байгуулагдсаныг албан ёсоор тунхагласан.


/Лекц №2 2008.09.16/ Богд хаант МУ-ын гадаад бодлого 1. 2. 3. 4. 5.

Дотоод хэргийн яамны сайд – Да лам Цэрэнчимэд Гадаад хэргийн сайд – Чин ван Ханддорж Сангийн яамны сайд – Түшээт хан Чагдаржав Цэргийн яамны сайд – Эрдэнэ далай ван Гомбосүрэн Шүүх яамны сайд – Эрдэнэ ван Намсрай

Ерөнхий сайд – Сайн ноён хан Намнансүрэн. Гадаад явдлын яам – Өмнөд / ДИУ/ Умард / Хаант Орос/ Төв гэсэн 3 хэсэгт хуваагдаж байсан. Гадаад яам нь дотроо тэргүүн сайд, дэд сайд, эрхлэсэн түшмэл, эх зохиолч, орчуулагч, техникийн ажилтан гэх мэт 42 хүний бүрэлдэхүүнтэй. Тухайн үедээ гадаад яаманд Манж, Хятад хэлтэй хүн ажиллаж байсан. Оросын консулын албаны тусламжтайгаар Орос хэлний сургууль байгуулсан. Шинэ Монголын ЗГ нь сэргэн мандсан төр улсаа бусад гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, Монголын тусгаар тогтнолд гаднаас заналхийлэх оролдлогыг няцаах, өөрсдийн үйл ажиллагаандаа гадаад улс орнуудаас дэмжлэг олж авахыг зорьж байсан. Гадаад бодлогын эн тэргүүний зорилт нь: 1.Тусгаар тогтнолоо 2 хөрш гүрнээрээ хүлээн зөвшөөрүүлэх 2.Ар өвөр 2 Монголыг нэгтгэн үндэсний нэгдмэл улс байгуулах МУ тусгаар тогтнолоо тунхагласны дараа 1912 оны 1-30-нд Манжийн хаан зарлиг буулгаж монголчуудад элдэв амлалт өгч дотроос нь задран бутаргах гэсэн оролдлого хийж байсан. 1912 оны 12 сард Манж чин улс мөхөж Хятадын үндэсний төрт улс байгуулагдсан. Шинэ байгуулагдсан Хятадын төр Монголын тусгаар тогтнолын асуудалд сөргөөр хандаж өөрийн хил хязгаарыг манжийн үеийн хил хязгаараар тогтоохыг зорьсон. 1912 оны 3-10нд батлагдсан үндсэн хуулиндаа Монголыг ДИУ-ын нэг муж гэж заасан байна. Харин Монголын тал Хятадтай харилцах харилцаандаа хөрш улсын ёсоор харилцан ойлголцож, найрсаг харилцаа тогтоох чиг шугамыг баримталж байсан. Энэ үед Монголын ЗГ Хаант Оросд ихээхэн найдвар тавьж боловч Оросын ЗГ нь Монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийг өөрт ашигтай байлгах зүгт залж цэрэг стратегийн чухал ач холбогдолтой энэ бүсэд өөрийн нөлөөг бэхжүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ Хятад, Японтой харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байсан. Тийм ч учраас үндэсний төрт улс байгуулах гэсэн монголчуудын тэмцлийг хязгаарлагдмал байдалд байлгах байр суурийг эрхэмлэж байсан. Хаант Орос улс нь 1912 оны 5-6,14,18-нд болсон гадаад яамны хуралдаанаар монголын асуудлаар баримтлах 3-н гол зарчмыг тодорхойлсон. 1. ДИУ-ын сузеренитет/бүрэн эрх/ дор автономит эрхтэй гадаад МУ-ыг байгуулах 2. ДИУ нь гадаад Монголд 3-н баталгаа гаргаж өгөх ёстой гэж үзсэн:


А. Гадаад монгол цэргээ оруулахгүй байх Б. Колончлохгүй байх В. Монгол Хятадын засаг захиргааг байгуулахгүй байх 3. Гадаад Монгол нь ЭЗ-ийн онцгой эрхийг олж авах Ийнхүү Гадаад Монголыг Хятадтай харилцах автономит эрх бүхий завсрын бүс болгохоор шийдэж Гадаад хэргийн сайд Сазанов, Бээжинд сууж байсан Оросын консул Я.Коростовиц нарт үүрэг даалгавар өгсөн. 1912 оны 9 сард Коростовиц нийслэл хүрээнд ирж ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй 5 яамны сайд нартай уулзан Орос-монголын хооронд гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн. Монголын ЗГ Оростой хийх хэлэлцээрт Монгол улс тусгаар улс болж ОУ-ын тавцанд гарах эхлэл болно гэж үзэж байсан ч Хаант Оросын ЗГ-аас урьдчилан боловсруулсан шаардлагуудыг хүчээр тулган шаардах шинж чанартай байсан. Энэхүү хэлэлцээр 1912 оны 12-21-нд Их хүрээнд Орос-Монголын хэлэлцээр, хавсралт протоколуудад гарын үсэг зурснаар дууссан. 1912 оны 12-8-нд Монголын ГХЯ-аас МУ-ыг тунхагласан тухай ноот бичиг үйлдэж Англи, Франц, Герман, АНУ, Япон, Бельги, Дани, Голланд, Австри гэх мэт 9 улсын элчин сайд нарт Харбинд суугаа консулgараа дамжуулан явуулсан. 1913 оны 1 сард Далай ламын төлөөлөгчид Монголд ирж баяр хүргэж 2 улсын хооронд 1913 оны 1-13-нд найрамдлын гэрээг байгуулсан.


/Лекц №3 2008.09.23/ 1921 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба хэмжээт эрхт хаант засаглалын гадаад бодлого

XX зууны эхэн үеийн ОУХ-ны түүхэнд тохиосон томоохон үйл явдал бол Европын олон орныг хамарсан дэлхийн 1-р дайн ба 1917 оны Оросын Октябрын хувьсгал юм. 1914 оны 7-р сард Орос улс дэлхийн 1-р дайнд татагдан орсноор Монгол дахь түүний нөлөө суларсан ба мөн 1917 онд хаант засаглалыг түлхэн унагаан коммунист байгуулал тогтсон нь Орос орныг үндэсний хямралд хүргэсэн. Энэ хооронд Хятад Японтой хэлэлцээр хийж улмаар Япончууд Орос Хятадын хил залгаа Ховд Улиастайд суух болсон. Мөн энэ үед Цагаан Оросын Атмон Симёнов Буриад болон Өвөрмонголыг оролцуулан Их монгол улс байгуулах санааг өвөрлөж 1919-2-25-аас 3-6-ны хооронд Ши да хотноо хуралдаж Их монгол улсын түр ЗГ-ийг байгуулсан. Энэхүү хуралдаанаар байгуулагдсан түр засгийн газрыг ЗХУ болон Хятал улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. ЗХУ-ын ЗГ хэрвээ Их монгол улс байгуулагдвал ЗХУ-ын эсрэг Японы томоохон түшиц газар бий болох вий гэхээс айж байсан. 1918 оны дунд үеэс Ар монголд байр сууриа бэхжүүлж чадсан Хятадууд 1919-7 сард Ар монголыг большвекүүдийн аюулаас хамгаалах нэрээр цэргээ нийслэл хүрээнд оруулж ирсэн. Хүрээнд сууж байсан Хятадын элчин Чэн-И гэгч нь Бээжингийн заавраар Гадаад Монголын автономитыг сайн дураар устгах тухай / Гадаад монголын хойчийг сайжруулах тухай хууль/ гэсэн 64 зүйл бүхий төслийг боловсруулан гаргасан. Энэ үед Бээжингээс хязгаарыг тохинуулан шийдвэрлэгч генерал Сүй Шү Жан нийслэл хүрээнд ирж дээрхи баримт бичигт гарын үсэг зурахыг шаардсан. Ийнхүү 1919 оны 11-17-нд Монголын яамдын сайд нар гарын үсэг зурснаар Монголын автономит устсан. Цагаан Оросын Колчакийн ЗГ 1920 оны 1-р сард нуран унасан бөгөөд түүнээс салсан Барон Унгерн 1920 оны намар Жавзандамба хутагтад тусгаар тогтнолоо сэргээхэд нь туслах тухай захидал илгээсэн. Богд хаан үүнийг нааштай хүлээн авсан. Ингээд Барон Унгерн 1920 оны 10-02-нд Монголд орж ирсэн. Барон Унгерний дэмжлэгтэйгээр монголчууд автономит эрхээ сэргээж Богд гэгээнийг дахин хаан ширээнд залснаа Зөвлөл Оросын ЗГ, Хятал болон Францын ЗГ-т ноот бичиг илгээж мэдэгдсэн. Үүний хариуд ЗХУ болон Хятад 2 эсэргүүцсэн ноот бичиг явуулсан ба францыэн ЗГ мэндчилэн баяр хүргэсэн байна.Нөгөө талаас 1918-1919 оны хооронд нийслэл хүрээнд эх оронч нууц бүлэглэлүүд бий болсон. 1920 оны 6-25-нд нууц бүлэглэлүүд хуралдаж Монгол ардын намыг байгуулсан. 6-25-ны энэхүү хуралдаанаар Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар тогтсон ба төлөөлөгчөөр явах 7 хүнийг томилсон байна. 1917 онл шинээр тогтсон зөвлөлт Оросын ЗГ-ын ГБ нь 1920 онд төлөвшиж тогтсон ба энэ нь Европоос Алс дорнодын ядуу буурай улс орнуудад чиглэх болсон. 1921 оны 3-13-нд Монгол Ардын засгийн эрхийг бүгд түр шийтгэх газар нэртэйгээр Ардын түр ЗГ-ыг байгуулсан. Энэхүү Ардын түр ЗГ-ын дотоод яамны харъяанд гадаад хэрэг эрхлэх хэлтэс гэгчийг байгуулсан / 3-24-нд/. Зөвлөлт Орос улс цэрэг зэвсгийн тусламж үзүүлэх амлалтынхаа дагуу Монголд цэргээ оруулсан бөгөөд Монгол Зөвлөлтийн хамтарсан цэргүүд 1921-7-6-нд нийслэл хүрээнд орж ирэн 7-10-нд нь Богдын ЗГ-ыг буулгаж, эрх мэдлийг Ардын Түр ЗГ авсан. 1921-7-11-нд Үндэсний хувьсгал ялж хэмжээт эрхт хаант засаглалыг бий болгосон. Энэ үеэс эхлээд Гадаад бодлогын чиг


шугамыг ЗГ ба монгол ардын намын төв хороо болон түүний төлөөлөгчид тодорхойлох болсон. ЗГ-ын ГБ-ын гол зорилго нь Монголын тусгаар тогтнолыг бататгах буюу бусад улс орон ялангуяа 2 хөрш орноороо хүлээн зөвшөөрүүлэх, тэдгээртэй найрсаг харилцаа тогтоох байсан. Үүнийхээ дагуу 1921 оны 7 сард Зөвлөлт Орос болон Хятад, 09 сард АНУ болон бусад улс орнуудад хандаж албан ёсны харилцаа тогтоон худалдааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэвч Өрнөдийн орнууд Хятад дахь ашиг сонирхолоо илэрхийлж монголын уриалгыг хүлээн авч харин Зөвлөлт Орос улс Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийг талархан хүлээн авч 1921 оны 11-5-нд МонголОросын найрамдлын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Зөвлөлт Оросын ЗГ нь хууль ёсоор эрх барьсан Монгол ардын ЗГ-ыг хүлээн зөвшөөрч 2 орны хооронд дипломат төлөөлөгч солилцох тухай тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 1922 оны 6 сард Монголын талаас мээрэн Даваа төлөөлөгчөөр, Оросын талаас Н.М.Любарский 1922 оны 8 сард томилогдсон. 1923 оны 6 сард Монгол-Оросын анхны худалдааны хэлэлцээр байгуулагдсан ба мөн энэ ондоо хуралдсан МАХН-ын 2-р их хурлаас Монголын ЭЗ-ийг гадаадын капиталын эрхээс ангижруулах зорилтыг дэвшүүлсэн ба энэ нь хожим МУ худалдаа, ЭЗ-ийн хувьд ЗХУ-аас бусад улстай хаалттай түгжигдмэл байдалд орох үндэс болсон. 1924 оны 5-4-нд Монголын сүүлчийн хаан Богд таалал төгссөнөөр хэмжээт эрхт засгийн оронд БНМАУ болсон.


/Лекц №4 2008.09.30/ Монгол улс коминтерний бодлого 1920 оны 6 сард хуралдаж МАН-г байгуулсан бөгөөд тэд анхныхаа үйл ажиллагааг тодорхойлохдоо: 1. Улс орноо харийн түрэмгийлээс ангижруулж тусгааар тогтнуулах 2.Богд засгийн газрыг сэргээн мандуулж нийт Монголчуудыг нэгтгэх Гэвч Оросын хувьсгалчид дээрх зорилтуудыг улам тодорхой болгож асуудлыг нарийвчлах иөн зарим заалт нэмэхийг монголын хувьсгалчдад зөвлөсөн. Монголын хувьсгалчид 1920 оны 8 сараас 1921 оны 3 сар хүртэл Эрхүү хотод байхдаа дээрх зорилтийг боловсруулсан бөгөөд энэ үед коминтерний төлөөлөгчдийн нөлөөн дор МАН үндсэн зорилтод зарим өөрчлөлт орсон. Энэ үеэс Монголын хувьсгалчдын дунд санал зөрөлдөөн гарсан ба С.Данзан МАН-н анхны зорилтуудыг хэвээр үлдээхийг хүссэн бол Бодой болон түүний бүлгийнхэн коминтерний зааварчилгаа зорилтыг хүлээж авахыг хүсэж байсан.Оросын коммунистууд монгол дахь хувьсгалт ялалтын дараа ардын засгийн газрыг байгуулж хувьсгалт шинэчлэлт хийхийг зөвлөж байсан ба энэ зорилтыг биелүүлэхийн тулд МАН-г вольшевик намын маягаар өөрчлөн зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Монголын хувьсгалчид Оросын коммунистүүдийн саналыг хүлээн авснаар ардын засгийн газрын удирдлагын доор коммунист үзэл санааны зарчмуудыг монголын нийгмийн амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Комминтерний удирдлага нь максизм, лигизимын онолд үндэслэн монголын хөгжлийн загварыг гаргасан бөгөөд түүнийг нь 1924 оны МАХН-н 3-р их хурлаар баталсан. Баруунтнууд үзэхдээ үндэснийхээ онцлог уламжлалаа анхаарч иргэн бүр аж байдлаа дээшлүүлж баян чинээлэг улс болох бодлогыг баримталж байсан. Комминтерн баруунтны бодлогыг үзэхдээ: 1. Монголыг ЗХУ-с , МАХН-г комминтернээс хөндийрүүлсэн 2. Шашныг дэмжсэн 3. Хөрөнгөтнийг дэмжсэн зэргээр буруутгасан. 1921 оны 1 сард комминтерны удирдлага монголын комисс гэдгийг байгуулсан. Үүүний төлөөлөгчөөр И.Гайдер гэгчийг сонгосон. 1928 оны 9 сард комминтерн өөрсдийн шаардлагыг МАХН-д тулган хүлээлгэж , баруунтанд няцаалт өгөхөөр шийдэж Шмералийг коминтерны монгол дахь төлөөлөгчөөр томилсон. 1929.1 сард комминтерны дорнод хэсэг хуралдаж , монголын дотоод бодлогын бүх асуудлыг комминтерн удирдаж байхаар шийдвэрлэсэн ба уг хуралдаанд И.Гайдер болон Шмераль нар монголын ноёд язгууртны эд хөрөнгийг хураах хуулийг дэвшүүлсэн.


/Лекц №5 2008.10.07/ 1930 оны улс төрийн гадаад орчин 1934 оны аман, 1936 оны харилцан туслалцах тухай протукал 1930 онд монголын гадаад орчин тогтворгүй гадаадын түрэмгийлэлд өртөх магадлал өндөртэй байсан. 1.Хятадын дотоодын хямралт байдал 2. Японы Квантуны арми Танакагийн тунхагын үндсэн дээр Хятадын эх газар болон алс дорнодын газар нутгийг эзлэн түрэмгийлэхийг санаархаж байсан. Энэ бодлогынхоо дагуу 1932.1.3-нд Япончууд Манжуурыг эзлэн авч, 1932.2.19-нд Манж-го улсыг байгуулсан. 1932.3.1-нд Манжийн сүүлийн эзэн хаан Фү-И-г хан ширээнд залсан. 1932.9.30-нд Манж-го болон Японы хооронд холбоотний гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг байгуулснаар Япон өөрийнхөө цэргийг Манж-го-д байрлуулах боломжтой болсон. Нөгөө талаар Дорнод Хятадын төмөр замыг эзлэх асуудал дээр Зөвлөлт , Японы эрх ашиг зөрчилдөж байсан ба энэ төмөр зам нь зөвлөлтөөс номхон далайд гарах дөт зам , алс дорнодын аюулгүй байдлыг хамгаалахад стратегийн гол зам болсон. Тиймээс Дорнодынх 1925-1932 он хүртэл хэвийн байснаа 1934-1935 онд харьцангуй байдалд шилжсэн. 1935 онд ЗХУ нь Дорнод , Хятадын төмөр замыг Японд худалдсан бөгөөд энэ үеэс эхлээд ирээдүйн дайнд монголыг бамбай улс болгон ашиглах үүднээс Монголын үүрэг ориол нэмэгдсэн. ЗХУ-н засгийн газрын тусгай төлөөлөгч Ш.Элиава Сталинд хэлэхдээ Монгол нь:  Төв Ази болон алс дорнодод хувьсгал мандуулах төв газар  Өмнөд Албирийг Манжуур болон Хятадаас хамгаалах 300 км урт стратегийн бамбай улс  ЗХУ-г-г мах болон түүхий эдээр хангагч улс  Манжуур болон алс дорнодод байдал хурцадсан тохиолдолд Хятадтай холбоо барьж болохуйц гүүр гэж хэлсэн Үүний үндсэн дээр Сталин Монголд анхаарлаа хандуулах болж хөрөнгө оруулалтаа нэмсэн. Манж-го улс бий болсноор Монгол улс нь ЗХУ, Хятад , Тагна-Тува, Манжго гэсэн 4 улстай хиллэх болсон. 1934 оны дунд үеэс Япончууд Монголын дорнод хил дээр зөрчил үүсгэх болсон. Жнь: 1934.7.26-нд зэвсэгтэй хүмүүс хил давж мал , хүн түйвээсэн Монголын дорнод хил дээр будлиан гарах болсон. Энэ үед Ерөнхий сайд Гэндэн бусад төлөөлөгчдийн хамт худалдаа, эдийн засгийн асуудлаар хэлэлцээ байгуулахаар 1934.10.21-1934.12.2ныг хүртэл ЗХУ-д айлчилсан. Энэ үеэр 1934.11.27-нд Сталин , Гэндэн 2 уулзахдаа довтолгооны талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай аман хэлэлцээрийг байгуулсан. 1935 оноос хил дээрх өдөөн хатгалаг улам өргөжсөн 1935.1.24-нд халхын сүмийг эзэлснээр Манж-го , Монголын хилийн зөвшилцөөн эхэлсэн. Япончууд үзэхдээ Буур нуурыг Манж-го , Халх гол нь 2 орныг зааглах усан зам гэж үзэж байсан. Энэ маргааныг зохицуулахаар Японы гадаад хэргийн яам Манж-го , Монголын хилийг тогтоох тухай хэлэлцээр хийхийг уриалсан. 1935.6.3-нд Манжуур өртөөн дээр Монгол Манж-го Японы хэлэлцээр эхэлсэн.Хэлэлцээрт монголын талаас цэргийн яамны 2 орлогч Г.Самбуу мөн Дамба, Догсом, Доржсүрэн Манж-го-н талаас Минь Жинь, Брок Японы талаас Сонсурам, Сойто гэх төлөөлөгч нар оролцсон. Уулзалтаар Манж-го Монголын харилцан төлөөлөгчөө солилцох тухай ярилцсан боловч зөвшилцөөнд хүрч чадаагүй.


/Лекц №6 2008.10.14/ Халх голын хямрал, Дэлхийн 2-р дайны үеийн Монгол 1936 оны 3-31 - 4-1-ний хооронд квантунийн арми Монголын хил хязгаар руу томоохон дайралт хийсэн. Энэхүү давшилтаар Япончууд Адаг Дулааны хилийн застав руу довтолж эхлэсэн. Энэ үед 1936 оны дунд үеэс эхлээд харилцан туслалцах протуколын дагуу зөвлөлтийн цэргүүд монгол руу орж ирсэн. Японы арми 1937 оны 8-9 сард Тутан болон Жанчхүүг эзлэн авсан нь Монгол болон Хятад руу довтлох боломжийг нээж өгсөн. Ийнхүү байдал хурцадсантай холбогдуулан 1937 оны 8 сард Зөвлөлтийн 17-р армийг Монголд оруулж ирсэн / 57-р онцгой комисс/. Японы зүгээс Монголын хилийг зөрчих явдал 1939 он гарсанаар улам нэмэгдэж 1939 оны 1-3 сарын хооронд 40 орчим хилийн зөрчил гарсан. Ийнхүү хилийн ойролцоо цэргийн ажиллагаа явагдах нь тодорхой болж 1939 оны 5-25-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан армийг Халхын голд байрлуулах шийдвэр гаргасан. 1939 оны 6-27-нд анхны том тулаан болсон. Энэ тулаанд Японы талаас галдан сөнөөгч онгоц 23, 27 бөмбөгдөгч онгоцоор дайрсан. Монголд үүссэн энэ нөхцөл байдлыг дүгнүүлэхээр Зөвлөлтийн тал Жуковыг Монголд илгээсэн/1939-6-5/. 1939 оны 7-2 – 7-4-ний хооронд 2 дахь том тулаан болсон. 1939-7-23 – 7-25-нд 3 дахь том тулаан болсон. Монгол зөвлөлтийн хамтарсан цэргүүд 1939 оны 8-19-нд давшилтанд орж 1939-831-нд Япон 6-р армийг устгасан. Энэ үед ЗХУ, Герман 2-ын хооронд 1939-8-23-нд харилцан үл довтлох гэрээ байгуулсан нь Японы талынханыг ганцаардуулсан. Тиймээс Японы тал ЗХУ-тай гэрээ хэлэлцээр хийж 1939-9-16-нд дайны ажиллагааг зогсоох тухай протуколд гарын үсэг зурсан. Ингээд 1939-11-19-нд хилийн маргааныг тогтоох тухай комисс хуралдсан. Энэ комисс нь нийт 16 удаа хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүйн улмаас 1941-10-15-нд Харбин хотноо Молонтров, Того нар төгсгөлийн протоколд гарын үсэг зурсан. Энэхүү Халх голын дайнд 2 талаас нийт 130 г��руй мянган цэрэг, 1000 танк, 800 хүлэгт танк оролцсон.1941 оны 6-23-нд УБ-т зөвлөлтийн армид туслах тухай хөдөлгөөн өрнөсөн. 9 сард бэлэглэлийн төв комисс байгуулж түүний салбарууд нь хот, аймагт ажиллах болсон. 1942 оны 10 сар хүртэл нийт 7,2 сая төгрөгний бэлэг цугларсан. 1943 оны 9-28-ны МАХН-ын төв хороо сайд нарын зөвлөлийн хуралдаанаас Зөвлөлтийн ард түмэнд туслах тухай тогтоолыг гаргасан. 1942 оны 1-р сард хуралдсан МАХН-ын 25-р бага хурлаас Хувьсгалт Монгол танкын цувааг байгуулахаар ЗГ-аас 2,5 сая төгрөг гаргасан. Энэхүү танкын цувааг/53 танк/ 1943 оны 1 сард Чойбалсан гардуулж өгсөн. 1945 оны 2 сарын Ялтын бага хуралаар АНУ-ын ерөнхийлөгч Рузьвелт, Черчель, Сталин нар 6-н зүйт тохиролцоонд хүрсэн ба энэ хурлаар Англи, Америк, Их Британи Монголын статус квог хэвээр байлгахаар тохиролцсон. Энэ нь хэдийгээр Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүд бүрэн хүлээн зөвшөөрсөн хэрэг биш боловч Зөвлөлтийн нөлөөний хүрээнд тусгаар улсын хувиар оршиж буйг ОУ-ын эрх зүйгээр баталгаажуулж өгсөн. 1945 оны 10-20-нд монголд бүх нийтийн санал хураалт болж ард түмэн бүгдээрээ тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа харуулсан. Монгол дахь санал хураалтын үр дүнг хараад 1946 он 1-5-нд ДИУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан. Улмаар 1946 оны 2-13-нд Монголын ЗГ Хятадын ЗГтай ноот бичиг солилцож дипломат харилцаа тогтоосон.


/Лекц №7 2008.10.21/ Ялтын бага хурал ба Монголын статус кво Дэлхийн 2-р дайны алс дорнод дахь голомтыг хэрхэн дарах тухай асуудлыг хэлэлцэхээр 1943 оны 11 сард Египетийн Кайр хотноо Хятад, АНУ, Английн 3 төлөөлөгч нар уулзсан. Энэхүү уулзалтаар: 1. Дайны дараах Азийн шинэ дэг журмыг тогтоох 2. Японы эсрэг хамтарсан ажиллагаа явуулах тухай хэлэлцсэн. 1 дэх асуудлын хүрээнд Чан Ка Ши, Рузьвелтэд дайны дараа БНМАУ-ыг Хятадын бүрэлдэхүүнд оруулж өгөхийг гуйсан. Тухайн үеийн АНУ нь Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байсан боловч ор тас бас үүнийг үгүйсгээгүй. Англи, АНУ-ын удирдагчид номхон далай дахь дайны голомтыг устгахад их газраас Японд цохилт өгөх нь зөв гэж үзэж байсан. Энэ бодлогын хүрээнд 1944 оны 7 сард АНУын дэд ерөнхийлөгч Хенри Уоллес Хятадаас ЗХУ-д очих замдаа Монголд айлчилсан. Түүний энэ айлчлал нь ерөнхийлөгч Рузьвелтийн засаг захиргаанаас Монголын талаарх бодлогод шинэ хандлага гарах үндсийг тавьсан. 1945 оны 2-8-нд Сталин, Рузьвелт 2 уулзахдаа Сталин Монголын талаарх Рузьвелтийн саналыг асуусан. 1945 он 2-11-нд 3 гүрний Ялтын бага хурлаар: 1. НҮБ-ыг байгуулах тохиролцоонд хүрсэн 2. ЗХУ Японы эсрэг дайнд орох болзлыг хүлээн авсан. Энэ болзол нь: a. Монголын статус квог хэвээр үлдээх b. Японд алдсан газар нутгаа эргүүлэн авах c. Хятадын Дайнен болон Порт Артурын усан боомтыг ашиглах d. Дорнод Хятадын болон өмнөд манжуурын төмөр замыг Хятадтай хамтарч ашиглах. Энэхүү бага хурлаас алс дорнодын асуудлын тухай их гүрний Крымийн хэлэлцээр гаргасан бөгөөд үүндээ зөвлөлтийн тавьсан саналын дагуу Монголын оршин тогтнож буйг ОУ-ын ЭЗ-ийн үүднээс статус квог хэвээр үлдээхээр баталгаажуулсан. Ийнхүү Монголын статус квог Англи, АНУ-ын удирдагчид хүлээн зөвшөөрсөн нь МУ-ын тусгаар тогтнолыг аажим хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн найрсаг бөгөөд анхны том алхам болж өгсөн. Уг хурлаас Монголын статус квог Чан Ка Шигийн ЗГ-т хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг Рузьвелтэд даалгасан. АНУ-ын ерөнхийлөгч Т.Харли Ялтын бага хурлын хэлэлцээрийн ерөнхйи агуулгыг 1945 оны 5-22-нд Чан Ка Шигийн ЗГ-т танилцуулсан бөгөөд 6-15-нд албан ёсоор бүрэн эхээр нь танилцуулсан. Сталин нь Монголын статус квог их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхээр санал тавьсан нь өөрийн нөлөөний хүрээг давхар ОУ-ын эрх зүйн үүднээс батлах сонирхолтой байсан. Мөн Сталин нь фашизмаас авран хамгаалагч, ардчилсан ивээн тэтгэгчийн дүрд ОУ-ын тавцан дээр тоглож байсан. Их гүрнүүд


монголын талаар баримтлах бодлогоо өөрчилсөн нь монголын талаарх Хятадын байр суурийг өөрчлөхөд хүргэсэн. Хэдий тийм ч Хятадын засгийн газар дипломат явуулгын аргаар уг асуудлыг өөрсдөд ашигтайгаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан. Жнь: 1945 оны 5 сард Монгол Төвдөд өндөр зэрэглэлийн автономит эрх олгох явдлыг баталгаажуулсан тунхаг гаргасан. 1945.6 сард Чанкашигийн засгийн газар болон зөвлөлтийн засгийн газрын хооронд найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээр эхэлсэн. Энэ хэлэлцээрт Сталин хэлсэн: Гадаад монгол тусгаар байх нь Хятадад ашигтай. Нөгөө талаас АНУ өвөр болон Манжур дахь Хятадын суурийг бэхжүүлэхэд , монголын статус квог зөвшөөрөхөд хятад нь өөрт нь хэрэгтэй гэж үзсэн. 1945.7.20 Чанкаши Зөвлөлтийн засгийн газарт хятадын коммунист намыг дэмжихгүй байх коминаний дэглэмийг эсэргүүцэлд гарсан бослогыг дарахад тусалсан. Энэ хүсэлтийг нь ЗХУ аваагүй боловч Чанкашигийн засгийн газар дипломат буулт хийх аргагүй болсон. Ингээд 1945.8.14 Хятадын засгийн газраас Зөвлөлтийн засгийн газарт илгээсэн мэдэгдэлдээ монгол нь тусгаар тогтнолоо батлах аваас Дундад иргэн улсын засгийн газар нь Монголын тусгаар тогтнолыг өнөөгийн байгаа хилээр хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн. 1945.8.14-нд Орос болон Хятадын хооронд Москва хотноо найрамдлын гэрээ байгуулагдсан. Монгол дахь санал асуулгын үр дүнд 1946.1.5-нд Дундад иргэн улс нь монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсрн мэдэгдэл гаргасан бөгөөд улмаар 1946.2.13-нд монголын засгийн газар, Хятадын засгийн газрын хооронд ноот бичиг солилцож дипломат харилцаа тогтоосон.


/Лекц №8 2008.10.28/ Дэлхийн 2-р дайны дараах Монгол ба дэлхийн социалист систем бүрэлдэн тогтсон нь

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа дэлхийн улс төрийн байдал ОУХ-нд нэгэн шинэ үе эхлэсэн. 1. НҮБ байгуулагдсан 2. Колонийн систем задран унаж анхны ардчилсан улсууд төрөн гарснаар дэлхийн социалист систем бүрэлдэн бий болсон. 3. АНУ, ЗХУ-ийн үзэл суртал, стратегийн зөрчлөөс болоод хүйтэн дайн эхлэсэн. 1949 онд зүүн европын социалист орнуудыг нэгтгэсэн эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл бий болсон бөгөөд энэ Маршалын төлөвлөгөөний эсрэг зүйл болсон. МУ-д дайны дараа энх тайван цагийн бүтээн босголт эхлэсэн. Дайны дараах МУ-н ЗГ нь: 1. Улс ардын аж ахуйг дайны үеийн онц байдлаас энх тайвны бүтээн байгуулалтанд шилжүүлсэн. 2. ЭЗ, нийгмийг төлөвлөгөөгөөр хөгжүүлэх зорилгыг тавьсан. 5 жилийн төлөвлөгөөний эхнийх нь 1948-1952. 2 дахь нь 1953-1957. 1946 оны 2-р сард Х.Чойбалсан ЗХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеээр 2 сарын 27-нд МонголЗөвлөлтийн хооронд “Нөхөрлөл харилцан туслалцах гэрээ”-г 20 жилийн хугацаатэй мөн эдийн засаг болоод соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр зэргийг байгуулж гарын үсэг зурсан. Энэ гэрээ хэлэлцээр нь 2 орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс болсон бөгөөд монголын тусгаар тогтнолын материаллаг суурийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан. Үүний дагуу ЗХУ-аас үзүүлэх зээл тусламж нэмэгдсэнээс гадна 2 орны улс төрийн харилцаа өргөссөн. 1950 онд элчин төлөөлөгчийн газраа элчин сайдын яам болгож өргөтгөн бүрэн эрхт төлөөлөгчийг нь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болгосон. 1949 онд Хятадад ардчилсан хувьсгал ялснаар МУ2 хөрштэйгөө хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нээж өгсөн. 1949 оны 10-р сарын 6-нд МУ-ын ЗГ ДИУ-тай дипломат харилцаагаа тасалж 10-р сарын 16-нд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. МУ-аас 1950 оны 7 сард анх Бээжинд элчин сайдаа нээсэн. Анхны сайдаар нь Б.Жаргалсайхан. 1950 оны 2-р сарын 14-нд Зөвлөлт-Хятадын хооронд найрамдалт харилцан туслалцах тухай холбоотны гэрээг байгуулсан. Энэ үеэр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай ноот бичгийг солилцсон. Энэхүү ноот бичигт 2 тал нь 1945 онд Монголд явуулсан олон нийтийн саналын дагуу болон БНХАУ нь Монголтой дипломат харилцаа тогтоосны үр дүнд БНМАУ-ын тусгаар тогтнол нэгэнт бүрэн дүүрэн хангагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан. 1952 оны 9-р сард Цэдэнбал Бээжинд айлчлан энэ үеэр 2 орны эдийн засаг болоод соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн 1960 онд Хятадын ерөнхий сайд Жоу Лян Монголд айлчлан энэ үеэр Монгол-Хятадын хоорондын найрамдалт харилцан туслалцах гэрээг 1960 оны 5-р сарын 31-нд байгуулсан. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь 2 орны хамтын ажиллагааны улс төр, болон эрх зүйн үндсийг тавьж өгсөн.


1960-аад он гэхэд МУ бараг бүх социалист орнуудтай эдийн засаг, соёл, ШУ-ны салбарт хамтран ажиллах тухай ЗГ хоорондын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан. Ж нь: 1948 онд Ардчилсан солонгос улстай дипломат харилцаа тогтоож 1956 онд Солонгосын ерөнхийлөгч айлчилсан. 1949 онд Албаны, 1950 онд Унгар, Польш, Румен, 1955 онд Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоосон. 1956 онд МУ Энэтхэгийн Дэлид элчин сайдын яамаа нээсэн. 1959 онд Цэдэнбал айлчилсан. Нөгөө талаас хүйтэн дайны уур амьсгал сөргөлдөн ширүүсч ОУ-н байдал хурдацмал болсон үед дайны аюулаас сэрэмжлэн түүнийг зайлуулах зэвсэг хоргодуулах энхт тайвны төлөө олон нийтийн хөдөлгөөнд идэвхитэй оролцох явдал нь МУ-н дипломат ажиллагаа гадаад бодлогын гол нэг чиглэл болсон.Ж нь: 1950 онд МУ-ын ЗГ атомын зэвсэгийг хориглох тухай ОУ-ын тунхагт гарын үсэг зурсан. 1960 онд Франц, 1964 онд Хятад, 1952 онд Их Британи, 1949 онд Орос, 1945 онд АНУ цөмийн зэвсэгтэй болсон. Дайны дараах ОУХ-ны шинэ нөхцөл байдалд МУ гадаад харилцаагаа бэхжүүлэх 1 чухал талбар нь НҮБ байсан. 1946 оны 6-р сарын 24-нд НҮБ-д элсэх өргөдлөө анх МУ өгсөн. Энэ оныхоо 8-р сарын 28-нд монголын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хура��д өөрийн орныхоо талаар мэдэгдэл тавьсан. 1961 оны 10-р сарын 27-нд 101 дэх гишүүн болж НҮБ-д элссэн. НҮБ одоогийн байдлаар 192 гишүүн оронтой.


Монгол улсын гадаад бодлого, дипломатын түүх