Пауло Коело - АЛХИМИЧ

Page 66

цөөхөн хүн түүнд зориулсан замаар замнадаг, тэр зам буюу тэдний Хувийн бахархалын болон аз жаргалын зам. Ихэнх хүмүүс дэлхийг аймшигтай газар гэж төсөөлдөг тэгснээрээ үнэн хэрэгтээ тэдэнд дэлхий аймшигтай газар болон хувирдаг.” “Тэгээд бид тэдний зүрхнүүд улам илүү эелдэгээр ярьж эхлэдэг. Бид хэзээ ч ярихаа зогсоодоггүй боловч бидний үг сонсогдохгүй байгаасай гэж найдаж эхлэдэг, бид хүмүүсийг зүрхээ дагаагүйгээсээ болж шаналаасай гэж хүсдэггүй.” “Яагаад хүмүүсийн зүрх нь тэдэнд өөрсдийн мөрөөдлөө үргэлжлүүл гэж хэлдэггүй юм бэ?” гэж хүү алхимичээс асуулаа. “Яагаад гэвэл тэр нь зүрхийг маш ихээр шаналуулан зовоодог, зүрхнүүд шаналах дургүй юм.” Тэр мөчөөс хойш хүү зүрхээ ойлгов. Тэр зүрхнээсээ хэзээ ч түүнтэй ярихаа зогсоохгүй байгаарай хэмээн гуйлаа. Хэрвээ тэр мөрөөдлөөсөө холдон төөрвөл түүний зүрх нь түүнийг шахан анхаарлын дохио өгч байгаарай хэмээн хүслээ. Хүү тэрхүү дохиог сонсох бүрт хэлж буй зүйлсийг нь үргэлжлүүлэх болно гэж амлав. Тэр шөнө хүү энэ бүхнийг алхимичид хэлсэн юм. Алхимич хүүгийн зүрх нь Дэлхийн сүнс рүү буцан ирснийг ойлголоо. “Тэгээд би одоо юу хийх ѐстой вэ?” гэж хүү асуув. “Пирамидуудын зүг үргэлжлүүл,” гэж алхимич хэлэв. “Мөн зөн совингоо үргэлжлүүлэн ажиглаж байгаарай. Чиний зүрх чинь хаана баялаг байгааг заах чадвартай хэвээрээ байна.” “Энэ тэгээд миний мэдэх шаардлагатай нөгөө зүйл мөн үү?” “Үгүй,” гэж алхимич хариуллаа. Чиний мэдэх шаардлагатай зүйл гэвэл мөрөөдөл биелэгдэхийн өмнө Дэлхийн сүнс чиний энэ замаараа явахдаа сурсан бүхий л зүйлийг шалгадаг. Тэр муу санаатай учраас үүнийг хийдэг юм биш харин бид үүнийг давсанаараа өөрсдийн мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээгээр тэрхүү мөрөөдлийн төлөө тэмцэхдээ сурсан хичээлүүдээ эзэмшиж чадах ѐстой. Энэ бол ихэнх хүмүүсийн бууж өгдөг тэр хэсэг юм. Энэ хэсэг бол цөлийнхний хэлдэгээр “тэнгэрийн хаяанд дал модод гарч ирэхэд цангаснаасаа болж үхэх” гэдэгтэй адил. “Бүх л эрэл Эхлэгчдийн азаар эхэлдэг. Тэгээд бүх эрэл ялагч хатуу ширүүн шалгууруудыг давсанаар дуусдаг.” Хүү нутгийнхаа нэгэн зүйр үгийг эргэн саналаа. Тэр нь шөнийн хамгийн харанхуй хугацаа нь үүр цайхын өмнөхөн тохиолддог гэдэг билээ. -***36 - р хэсэг Дараагийн өдөр аюулын хамгийн эхний илэрхий тэмдэг тохиолдов. Зэвсэглэсэн гурван эр ирээд хүү болон алхимичийг энд юу хийж явааг асуув. “Би шонхортойгоо ан хийж явна,” гэж алхимич хариуллаа. “Бид та нарыг зэвсэгтэй яваа эсэхийг шалгах болно,” гэж нэг нь хэллээ. Алхимич алгуурхнаар мориноосоо буухад хүү адил буулаа.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.