Бид сургалт, технологи хосолсон шинэлэг шийдлээр дамжуулан өсвөр насны хүүхэд залууст хөгжиж төлөвших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Экьюти Лаб нийгмийн энтерпрайз нь нийслэлийн алслагдсан дүүрэг, орон нутагт амьдарч буй хүүхэд залууст өөртөө итгэлтэй, өсч дэвжих сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардлагатай ур чадваруудыг олгож, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх дадлыг урамшуулах замаар амьдралдаа зөв хөл тавихад дэмжлэг үзүүлж ажилладаг.