__MAIN_TEXT__
feature-image

Page 6

5

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

COVID-19 ЦАР ТАХЛЫН ТАРХАЛТ

COVID-19

ЦАР ТАХЛЫН ТАРХАЛТ

Аливаа халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээнд тархахыг “Цар тахал” гэдэг. Цар тахал нь хүнд мэдэгдээгүй шинэ вирус хүнээс хүнд зогсолтгүй халдварлах үед бий болдог бөгөөд шинэ вирусийн эсрэг дархлаа дийлэнх хүнд байдаггүй тул цар тахал хурдан хугацаанд олон орныг хамардаг байна. COVID-19 өвчний вирус нь хүнээс хүнд хурдтай тархдагаараа онцлогтой. Дэлхийн дийлэнх оронд тархаад буй энэхүү вирусыг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) “цар тахал” ангилалд оруулжээ.

Өнгөрсөн зуунд томуугийн вирусээс үүдэлтэй дөрвөн цар тахал гарсан бөгөөд энэ удаагийн тахал нь коронавирусээс үүдсэн анхны тохиолдол юм. Тиймээс цар тахлын талаарх судалгаа шинжилгээ нь голчлон томуугийн өвчлөлтэй холбоотой байх боловч тэдгээр заавар зөвлөгөөг “COVID-19” цар тахлын үед ч ашиглах боломжтой. Амьсгалын замын цар тахал нь Тахлын тархалтын интервал сүлжээ (Pandemic interval network)-нд тусган тайлбарласан “илрүүлэн судлах”, “шинжлэн таних”, “тархалт эхлэх”, “халдварлан түгэх” зэрэг үе шатыг дамждаг. “Халдварлан түгэх” үе шатны төгсгөл хэсэг нь тахлын оргил цэг байх бөгөөд түүний дараагаас тархалт удаашран буурдаг байна. Хэдий цар тахлын үйл явц ийнхүү өрнөх боловч улс орнууд төдийгүй өөр өөр бүс нутгууд ч тахлын харилцан адилгүй үе шатыг туулан өнгөрүүлдэг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Profile for Tuguldur Sukhbaatar

Covid 19  

Covid 19  

Advertisement

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded