__MAIN_TEXT__

Page 1

COVID-19 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭВИЙН, ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

ЦАХИМ ГАРЫН АВЛАГА


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

Энэхүү цахим гарын авлага нь коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, зөвлөмж болон олон улсын байгууллагын зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн болно. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагын үйл ажиллагааг зөв, оновчтой, шуурхай зохион байгуулахад мэдээлэл, арга зүйн лавлагаа болж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэр, зөвлөмжийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

АГУУЛГА 1. Өмнөх үг 2. COVID-19-н тухай - Covid-19 гэж юу вэ? - Өвчний түгээмэл шинж - Хүндэрсэн тохиолдолд гарах эрсдэл 3. COVID-19 цар тахлын тархалт 4. COVID-19-өөс үүдэлтэй сөрөг нөлөө - Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө - Эдийн засгийн нөлөө 5. COVID-19-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 6. Халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа 7. Олон улсын жишээ 8. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ? - Зохион байгуулалтын талаар - Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар - Ажлын байрны орчны талаар 9. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн албаны тусгай шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ? - Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолоос - Бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах аргачлал 10. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед албан тушаалын тодорхойлолтыг цахимаар хэрхэн албажуулах вэ? 11. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн албаны сургалт, судалгааны ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? - Төрийн албаны сургалт - Судалгааны ажил 12. Цахим хурал хэрхэн зохион байгуулах вэ? - ZOOM-р цахим хурал хэрхэн зохион байгуулах заавар - ZOOM цахим хуралд хэрхэн оролцох заавар 13. Олон нийтийн уулзалт, цугларалтын үед COVID-19-н эрсдэлийг бууруулах санамж 14. Мэдээллийн эх сурвалж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


3

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ӨМНӨХ ҮГ Төрийн албаны үзэл санаа, зарчмыг цоо шинээр зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг сурталчлан таниулах, төрийн албаны шинэтгэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж ирсэн удаа дараагийн сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлгийн явцад Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн зорилтыг өнөөгийн хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд хэрхэн зөв зохион байгуулж хэрэгжүүлэх талаар төрийн албан хаагчидтайгаа байнга зөвлөлдөж ирсэн билээ. Коронавируст халдварын дэгдэлтээс үүдэн дэлхий дахинд үүссэн онцгой нөхцөл байдал нь VUCA орчны нэг жишээ, тод илэрхийлэл гэж үзэж болох юм. Тодорхой бүс нутаг, газар оронд тохиолддог байгаль, цаг уур, нийгмийн давагдашгүй хүчин зүйлийг хяналтдаа авч, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх ажлын ачаалал, ачааны хүндийг төрийн байгууллага, албан хаагчид үүрч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдмэл хүчин чармайлт, оролцоотойгоор даван гардгийг бид бүгдээрээ мэднэ. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэл, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, оновчтой, уян хатан, зөв зохион байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд тухай бүр гарган төрийн байгууллагуудад хүргүүлж, иргэддээ мэдээлж ирлээ. Энэхүү цахим гарын авлага нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргаж буй шийдвэрийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэх, цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцлийг алдагдуулахгүй байх, улмаар COVID-19-тэй холбогдсон тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олоход төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг болно гэдэгт итгэж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Б.БААТАРЗОРИГ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

4

COVID-19-ийн ТУХАЙ COVID-19 ГЭЖ ЮУ ВЭ?

Коронавирус (CoV) нь нийтлэг тохиолддог ханиад, Ойрхи Дорнодын ноцтой, аюултай амьсгалын замын хам шинж (MERS-CoV), амьсгалын цочмог хам шинж (SARS-CoV) зэрэг олон өвчин үүсгэгч вирусыг агуулдаг. COVID-19-ийг үүсгэгч шинэ коронавирусыг эрдэмтэд 2019 онд анх нээн илрүүлсэн бөгөөд уг вирусээр өмнө нь хүн өвчилж байгаагүй ажээ. Гараа тогтмол угаах, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, өндөг, мах зэрэг хүнсийг бүрэн болгож идэх нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга юм. Мөн ханиаж найтаах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг бүхий хүмүүсээс зайгаа барих нь чухал.

ӨВЧНИЙ ТҮГЭЭМЭЛ ШИНЖ ТЭМДЭГ: - Халуурах; - Ханиалгах; - Амьсгал давчдах; - Амьсгалахад хүндрэлтэй болох.

ХҮНДЭРСЭН ТОХИОЛДОЛД ДАРААХ ЭРСДЭЛТЭЙ: - Уушгины хатгалгаа; - Амьсгалын замын синдром; - Бөөрний дутагдал; - Үхэлд хүргэх.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


5

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

COVID-19 ЦАР ТАХЛЫН ТАРХАЛТ

COVID-19

ЦАР ТАХЛЫН ТАРХАЛТ

Аливаа халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээнд тархахыг “Цар тахал” гэдэг. Цар тахал нь хүнд мэдэгдээгүй шинэ вирус хүнээс хүнд зогсолтгүй халдварлах үед бий болдог бөгөөд шинэ вирусийн эсрэг дархлаа дийлэнх хүнд байдаггүй тул цар тахал хурдан хугацаанд олон орныг хамардаг байна. COVID-19 өвчний вирус нь хүнээс хүнд хурдтай тархдагаараа онцлогтой. Дэлхийн дийлэнх оронд тархаад буй энэхүү вирусыг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) “цар тахал” ангилалд оруулжээ.

Өнгөрсөн зуунд томуугийн вирусээс үүдэлтэй дөрвөн цар тахал гарсан бөгөөд энэ удаагийн тахал нь коронавирусээс үүдсэн анхны тохиолдол юм. Тиймээс цар тахлын талаарх судалгаа шинжилгээ нь голчлон томуугийн өвчлөлтэй холбоотой байх боловч тэдгээр заавар зөвлөгөөг “COVID-19” цар тахлын үед ч ашиглах боломжтой. Амьсгалын замын цар тахал нь Тахлын тархалтын интервал сүлжээ (Pandemic interval network)-нд тусган тайлбарласан “илрүүлэн судлах”, “шинжлэн таних”, “тархалт эхлэх”, “халдварлан түгэх” зэрэг үе шатыг дамждаг. “Халдварлан түгэх” үе шатны төгсгөл хэсэг нь тахлын оргил цэг байх бөгөөд түүний дараагаас тархалт удаашран буурдаг байна. Хэдий цар тахлын үйл явц ийнхүү өрнөх боловч улс орнууд төдийгүй өөр өөр бүс нутгууд ч тахлын харилцан адилгүй үе шатыг туулан өнгөрүүлдэг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

6

COVID-19-ӨӨС ҮҮДЭЛТЭЙ СӨРӨГ НӨЛӨӨ

ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ: Коронавирусийн халдвар нь эрүүл мэндийн салбарт өргөн хүрээнд нөлөөлж байна. Заримаас нь дурдвал: НИЙТ ХҮН АМЫН БИЕ МАХБОДИЙН ЭРҮҮЛ МЭНД: Өвчний халдвар авагсад болон хөл хорионы үед дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, эрүүл хооллолтоор дутагдалтай буй хүмүүсийн эрүүл мэнд доройтно. НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХҮРЭЛЦЭЭ: Өндөр настай болон нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нийгмийн халамжийн хүртээмжид хүндрэл учирна. СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД Хөл хорионоос үүдсэн тусгаарлалт нь стресс, сэтгэл зовнилыг бий болгоно. ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


COVID-19 ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ

Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвараас үүдэн бизнес эрхлэгчид алдагдлаа тооцоолж, эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдлын талаар таамаг дэвшүүлж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ... Хөдөлмөр эрхлэлт, баялаг бүтээх үйл явц нь эдийн засгийн өсөлтийн чухал хэмжүүр билээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн мэдээлж буйгаар, коронавирусээс үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 оны хямралаас хойших хамгийн бага түвшиндээ хүрэх эрсдэлтэй байгаа ажээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ... Аливаа хямралын үед хөрөнгө оруулагчид алт, газрын тос зэрэг эрсдэл багатай салбарт санхүүгээ чиглүүлдэг. Тэгвэл вирусээс үүдэлтэй болгоомжлол, удаашрал нь “найдвартай” гэгддэг алт, газрын тосны эрэлтэд ч нөлөөлж, үнийг нь бууруулж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ... Дэлхийн улс орнуудын Засгийн газар вирусын тархалтыг хяналтад оруулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн амралт зугаалга, ажил хэргийн төлөвлөгөө цуцлагдаж, агаарын тээврийн компаниуд нислэгээ буруулах болсноор аялал жуулчлалын салбар бүхэлдээ хүнд байдалд оржээ.

ХУДАЛДАН АВАЛТ ... Вирусын айдас, гэртээ байх зөвлөмж зэрэг нь арилжаа наймаа, аялал жуулчлал, амралт зугаалгын салбарт хүнд цохилт болж байна.

АЖИЛГҮЙДЭЛ ... Худалдаа үйлчилгээг зогсоосноор ажилгүйдэл бий болж байна. Хариуд нь Засгийн газрууд өр зээлийн эргэн төлөлтийг зогсоох, халамж тэтгэмж түгээх зэрэг арга хэмжээг авах болжээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАРЦ ... Дэлхий даяар шилжилт хөдөлгөөн зогссоноос үүдэж аж үйлдвэрийн бүтээмж удаашрав. Нэгэн жишээ нь дэлхийн хамгийн том экспортлогч, дэлхийн нийт аж үйлдвэрлэлийн гуравны нэгийг дангаар бүрдүүлэгч Хятад улс юм. Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тус улсын 2020 оны эхний хоёр сарын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээ 2019 оны мөн үетэй харьцуулахад эрс буурчээ. Аж үйлдвэрийн энэхүү бууралт нь бизнес, санхүү, эдийн засгийн бүхий л хүрээнд нөлөөлөх томоохон хүчин зүйл юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ... Вирусын тархалт эхэлснээс хойш тогтмол уналттай байсан нэгэн салбар нь хөрөнгийн зах зээл байв. Хэдийгээр Засгийн газрууд эдийн засгийн уналтыг тогтоох арга хэмжээ авч буй боловч хөрөнгө оруулагчид үр дүнд нь эргэлзэж байна. Улс оруудын төв банкууд бодлогын хүүгээ бууруулах аргыг нэвтрүүлэх болжээ.


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

8

COVID-19-С ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

ГАРАА ТОГТМОЛ УГААХ Гараа тогтмол савангаар угааж, спирттэй ариутгагчаар цэвэрлэх

АМЬСГАЛЫН ЗАМЫН АРИУН ЦЭВРИЙГ САХИХ Ханиаж найтаахдаа салфетка, хаалт ашиглах буюу гарын шууны дотор хэсэгт ам хамрыг чиглүүлэх

ОЛОН НИЙТЭЭС ЗАЙГАА БАРИХ Бусдаас, ялангуяа ханиаж найтаах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамгийн багадаа хоёр метрийн зай барих

НҮД, ХАМАР, АМАНДАА ХҮРЭХГҮЙ БАЙХ Хүний гар олон бохир гадаргууд хүрч байдаг. Тиймээс вирусээс сэргийлж, гараараа нүд, хамар, амандаа хүрэхгүй байх

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САХИХ Өндөг, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож идэх

эх сурвалж:

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


9

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА Цар тахал дэлхий дахиныг цочирдуулж буй энэ үед хууль тогтоогчид бодлого төлөвлөлтөд анхаарлаа хандуулж, Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэгт хяналт тавих нь нэн чухал болоод байна. Ард иргэдийг цар тахал болон түүнийг дагалдах нийгэм, эдийн засгийн хор хөнөөлөөс хамгаалах хэд хэдэн түлхүүр шийдэл олон улсын хэмжээнд анхаарал татах болжээ. Энэхүү шинэ туршлагыг судлан таньж, хөгжүүлэн боловсруулах нь ирээдүйд адил тахал гарахад ч чухал хэрэгтэй туршлага болох юм. Дэлхийн улс орнуудын халдварт өвчинд үзүүлж буй хариу үйлдлийг дараах гурван хэсэгт хуваах боломжтой: Нийтийн эрүүл мэндийн бодлого; мөнгөний бодлого; олон улсын хамтын ажиллагаа.

ОЛОН УЛСЫН ЖИШЭЭ: АЖЛЫН ХЭСЭГ: Шинэ Зеланд улсын парламент “Тахалтай тэмцэх ажлын хэсэг” байгуулжээ. Уг ажлын хэсэг нь эрх баригч нам болон сөрөг хүчний гишүүдээс бүрдэх бөгөөд тэд онлайнаар хуралдаж, халдвартай тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж буй ажээ. ИННОВАЦИ: Бразил улсын парламент үйл ажиллагаандаа менежментийн цөөнгүй онлайн шийдлийг нэвтрүүлжээ. Шинэ системээр парламентын гишүүд хууль тогтоох бүхий л үйл явцтай холбоотой байх бөгөөд хэлэлцүүлэг хийх, илтгэл тавих, санал өгөх, ажлын хэсэгт хуваагдах зэрэг олон үйлдлийг алсын зайнаас хийх боломжтой болжээ. 2020 оны гуравдугаар сарын 20нд Бразилийн парламентын анхны алсын зайны хуралдаанаа ард иргэд үзэх боломжтой дижитал платформоор дамжуулан хийжээ. ТООГ ХЯЗГААРЛАХ НЬ: Англи улсын парламент одоог хүртэл уламжлалт байдлаар хуралдаж буй боловч зайлшгүй ирэх зёстой гишүүдийн тоог цөөлжээ. Парламентын гишүүдийн туслахууд ч гэрээсээ ажиллах болсон байна. УЛС ТӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА: Пакистан улс халдварт өвчинтэй тэмцэх Парламентын ажлын хэсэг байгуулсан бөгөөд түүндээ улс төрийн олон нам эвслийн гишүүдийг багтаажээ. Олон зүйл дээр санал зөрөлддөг хүмүүс хамтран ажиллаж, Засгийн газрын халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт хяналт тавьж байна. Үүнтэй адилаар Өмнөд Африкт бүртгэлтэй улс төрийн 14 нам халдварт өвчинтэй тэмцэх Парламентын үйл ажиллагаанд хамтран оролцож байгаа ажээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

10

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ? ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын зүгээс дараах чиглэлээр тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хууль, журамд заасан хамаарах асуудлын хүрээнд зөвлөмж болгож байна.

1

Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж сахилга хариуцлагатайгаар манлайлан ажиллах

2

Онцгой нөхцөл байдалд ажиллах, хяналт тавихад үйл ажиллагааны хэвийн нөхцөл, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

3

Онцгой нөхцөл байдлын үеийн ажил үүргийн хуваарь, шуурхай ажлын төлөвлөгөөг боловсронгуй болгох, ажлын зураглалыг шинэчлэн томьёолох замаар эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг өндөр төвшинд шуурхай хэрэгжүүлэх

4

Хурал зөвлөгөөн хийх, үүрэг чиглэл өгөх, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах ажлыг аль болох цахим хэлбэрээр хэрэгжүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, бодит мэдээллийг технологийн өргөн боломжийг ашиглан иргэд, төрийн албан хаагчдад зайнаас хүргэх

5

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжит арга, хэлбэрүүдийг өргөн ашиглах

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


11

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Алхам: 1 Онцгой нөхцөл байдал үүссэн үед албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг төрийн албан хаагчаар гүйцэтгүүлэх асуудлыг мэдлэг, ур чадварт нь тулгуурлан тодорхойлох, ажлын горимыг уян хатан байдлаар тогтоох, шаардлагатай тохиолдолд дайчлах, татан оролцуулах хүмүүсийн судалгааг гаргах замаар хүний нөөцийн шуурхай зохион байгуулалтаар хянах

*

*

Алхам: 2 Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх

*

Алхам: 3 Халдварын болон онцгой нөхцөлийн үед мэргэшсэн хүмүүсийг онц чухал ажил, үүрэг гүйцэтгүүлэх, дайчлах, татан оролцуулах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактын гэрээгээр ажиллуулах

Эхний 3 алхамыг төрийн албаны шалгалтыг зохион байгуулах боломжгүй үед мөрдөнө

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

*

Алхам: 4 Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдмагц дээрх хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгон сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

Алхам: 5 Жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон ахмад настай, түүнчлэн эмнэлгийн байнгын хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдын ажлын цагийн хуваарийг уян хатан тогтоох талаар хуулийн хүрээнд зохицуулалт хийх, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр албан үүргээ зайнаас гүйцэтгэх (телекомьютинг) боломжийг бүрдүүлэх

Алхам: 6 Онцгой нөхцөл байдлын үед тулгарсан болон болзошгүй сорилтуудыг даван туулах талаар төрийн албаны удирдах албан тушаалтнууд удирдлагын манлайллын ур чадваруудыг үр бүтээлтэй хэрэглэх

12

Алхам: 7 Цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож буй байгууллага, ажилтны ажлын үр дүнг тооцон хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг тусламж үзүүлэх асуудлыг судлан үе шаттай шийдвэрлүүлэх

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


13

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

АЖЛЫН БАЙРНЫ ОРЧНЫ ТАЛААР Алхам: 1

Алхам: 2

Алхам: 3

Алхам: 4

Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэл тийг тогтмол хийх, шаардлагатай эмчилгээ, оношлогооны болон эрүүл ахуйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл (гар угаах зориулалтын газар, биеийн халуун хэмжигч, даралтын аппарат, шингэн саван, нэг удаагийн алчуур, хатаагч, гар ариутгалын бодис, амны хаалт, агааржуулагч болон хор саармагжуулах бусад материал, техник хэрэгсэл гэх мэт)-ийн найдвартай хангалтыг бүрдүүлэх замаар ажлын орчинд албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авах

Албан хаагчид гар барьж мэндчилэх, хэт ойр суух, олноороо нэг дор цугларах зэрэг халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй байх зан төлөвийг байгууллагадаа хэвшүүлэх

Албан хаагчид, түүний дотор эрсдэлтэй бүс, голомтын орчинд ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажил, амралтын цагийн горимыг зөв хуваарилж, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэхээс сэргийлэх, ажлын нөхцөлийг харгалзан биеийн дархлаа дэмжих хүнс болон халдвараас хамгаалах хэрэгсэл, төхөөрөмжөөр хангах, сэтгэл зүйн байдалд нь боломжит арга хэлбэрээр ажиглалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх

Байгууллагад гаднаас нэвтрэх хүний тоо болон гадны хүнтэй хийх уулзалтыг цөөлнө. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ашиглах уулзалтын тусгай өрөө гаргах

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

14

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙН ҮЕД ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЦАХИМА АР ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ? Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 141 дүгээр тогтоолоос Монгол Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тусгай шалгалт, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлан, эсхүл хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим болон бусад хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор дараах байдлаар шуурхай зохион байгуулна. Үүнд: Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох иргэнээс холбогдох баримт бичгийг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна. Төрийн албаны тусгай шалгалтын тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтыг сорил хэлбэрээр нийт 60-аас илүүгүй минутад, удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалтыг ярилцлагын хэлбэрээр 10-аас илүүгүй минутад багтаан тус тус цахим хэлбэрээр зохион байгуулна. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын тусгай шалгалтыг сорил хэлбэрээр нийт 30-аас илүүгүй минутад багтаан цахим хэлбэрээр авч төрийн захиргааны туслах түшмэлийн сул орон тоог нөхнө. Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


15

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ТӨРИЙН АЛБАНЫ АЖЛЫН АЛБА, САЛБАР ЗӨВЛӨЛ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

Төрийн албаны тухай хууль, холбогдох журмаар тогтоосон чадахуйн зарчим, шатлан дэвших журмыг баримтлан төрийн албаны тусгай шалгалтыг цахим хэлбэрээр явуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, тусгай шалгалт зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллана. Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмж чиглэлийг мөрдөх, коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авна. Тусгай шалтгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад техник тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагаар төрийн болон эрх бүхий бусад байгууллагатай хамтарч ажиллана. Төрийн албаны тусгай шалгалт авахтай холбоотой энд журамлаагүй бусад харилцаанд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус мөрдөж ажиллана. Төрийн албаны тусгай шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд мэргэжил, арга зүйн зөвлөгөө чиглэл өгч, үг дүнг Төрийн албаны зөвлөлийн тухайн асуудал хариуцсан гишүүн хариуцан ажиллана. Төрийн албаны тусгай шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн албаны шалгалтыг хойшлуулах тухай” 36 дугаар тогтоолын 1 дэх заалтын “тусгай” гэснийг хассан болно. Энэхүү тогтоолыг гамшгийн нөхцөл байдал арилсан тухай эрх бүхий байгууллагаас албан ёсоор нийтэд зарлан мэдээлэх хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

16

“ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ВЭ?” БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар зохион байгуулахтай холбогдуулан дараах бэлтгэл ажлыг хангасан байна.

1 Төрийн албаны шалгалтыг цахимаар авах танхимыг урьдчилан бэлтгэсэн байна.

4 Шалгалтын ширээ, компьютерыг зориулалтын бодис, цацлагаар тухай бүр ариутгана.

7 Шалгалтад оролцогчийн биеийн халууныг зайнаас хэмжиж багажаар хэмжиж, гарыг зориулалтын бодисоор ариутган, амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч өмсүүлэн шалгалтын танхимд оруулна.

10 Шалгалтын танхимд нэг удаа 5аас илүүгүй иргэн шалгалт өгөхөөр зохион байгуулна.

2 Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авсан байна.

5 Шалгалтын комисс болон шалгалтад оролцогчдоос аргачлалын хавсралтад заасан загварын дагуу цахимаар асуумж авна.

8 Шалгалтын танхимд орох, гарахад хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулах боломжтой хоёроос доошгүй хаалгатай танхимд шалгалт авна.

3 Эрх бүхий мэргэжлийн байгууллагаар шалгалтын танхимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх, шаардлагатай бусад арга хэмжээ авсан байна.

6 Цар тахлын халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж гадуур хувцсыг уутанд хийлгэх, гар утас, таблет, компьютер зэрэг эд зүйлийн хамт хадгалах зориулалтын цоожтой сав бэлтгэх, эсхүл эзэнжүүлж хадгалуулна.

9 Шалгалтын танхим дахь шалгалтад оролцогчдын хоорондын зай 2 метрээс багагүй байна. Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу энэхүү зай өөрчлөгдөж болно.

11 Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь төрийн албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад техник тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа, тагнуул, онцгой байдал, эмнэлэг, эрчим хүчний гэх зэрэг төрийн болон орон нутгийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтарч ажиллана.

Төрийн албаны шалгалтад оролцогчдоос авах асуумжийн хуудсыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


17

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

“ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ВЭ?” ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 141-Р ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ

1 2 3

Төрийн албаны тусгай шалгалт, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтын зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын Заас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэнэ.

Шалгалтын зар дээр тухайн шалгалтад оролцоход бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой заасан байна.

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдөрт багтаан зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

4 5 6

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэний бичиг баримтыг хүлээн авах цахим хаягийг тухай бүр үүсгэж, төрийн албаны шалгалтын зар дээр цахим шуудангийн хаягийг тодорхой зааж өгнө.

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэн төрийн албаны шалгалтын зард заасан бичиг баримтыг сканердсан “pdf” файл болгон цахим шуудангаар хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн анкет болон шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас бичиг баримт хүлээн авах цахим шуудангийн нууц үгийг тухайн Шалгалтын комиссын нарийн бичгийн даргад бүртгэл эхлэхээс өмнө мэдэгдэнэ.


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

7

8 9

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэн бичиг баримтын бүрдэл, үнэн зөв эсэхийг өөрөө бүрэн хариуцна. Хэрвээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг гэм буруутай этгээд хууль тогтоомжийн дагуу хүлээнэ.

Төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч, иргэний бичиг баримтыг шалгалтын зар дээр заасан өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл цахимаар хүлээн авна. Төрийн албаны шалгалтын бүртгэл 17:00 цагт дуусгавар болно. Үүнээс хойш баримт бичиг илгээх, хүлээн авах боломжгүй.

Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь Шалгалтын комисс байгуулсан шийдвэрээ шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт цахимаар хүргүүлнэ.

10

11 12

18

Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга цахим шуудангаар ирсэн бичиг баримтыг хүлээн авч, дэлгэрэнгүй танилцуулгын хамт Шалгалтын комиссын дарга, гишүүдэд цахимаар хүргүүлнэ. Дэлгэрэнгүй танилцуулгад төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүсэлт гаргасан төрийн албан хаагч, иргэний нэрсийн жагсаалт, ирүүлсэн бичиг баримтын жагсаалт, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн алба хаах тусгай шаардлагатай, холбогдох мэдээллийг тусгасан байна.

Шалгалтын комиссын дарга, гишүүд цахимаар ирүүлсэн бичиг баримттай нэг бүрчлэн танилцаж, шалгалтад бүртгэх эсэх тухай саналаа, үндэслэлийн хамт Шалгалтын комиссын нарийн бичгийн даргад тухайн ажлын өдөр цахимаар хүргүүлнэ.

Шалгалтын комисс албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн гэж үзвэл төрийн албан хаагч, иргэнийг төрийн албаны шалгалтад оруулахаар бүртгэх бөгөөд тусгай шаардлагыг хангаагүй, эсхүл бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлээгүй төрийн албан хаагч, иргэнийг төрийн албаны шалгалтад бүртгэхээс татгалзах эсэхийг шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


19

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

13

Шалгалтын комисс энэхүү аргачлалын 12-т заасан шийдвэрийг цахим хэлбэрээр хуралдан олонхын саналаар гаргах бөгөөд хурлын тэмдэглэлд энэ талаар тодорхой тусгана.

15

14

Шалгалтын комисс төрийн албаны шалгалтад бүртгэхээс татгалзсан нөхцөлд энэ талаарх үндэслэл, шалтгааныг төрийн албан хаагч, иргэнд шалгалт зохион байгуулагдахаас өмнө утас болон майлаар мэдэгдэнэ. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга энэ тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд огноо, цаг минут, утасны дугаар зэргийг тусгасан байна.

Төрийн албаны тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтыг сорил хэлбэрээр дараах хялбаршуулсан горимоор зохион байгуулна.

a

b c d e

Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэгийн шалгалтын агуулга 15 сорилтой, үргэлжлэх хугацаа 15 минут;

Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтын агуулга 10 сорилтой, үргэлжлэх хугацаа 10 минут;

Асуудал шийдвэрлэх чадварын шалгалтын агуулга 10 сорилтой, үргэлжлэх хугацаа 10 минут; Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтын агуулга 10 сорилтой, үргэлжлэх хугацаа 10 минут байна. Сорилын хариултын оноо тус бүрийг 2оор үржүүлэн шалгалтын дүнгийн хуудсанд бичнэ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

16

Төрийн албаны удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалтыг ярилцлагын хэлбэрээр авах бөгөөд шалгалт тус бүр 1 асуулттай, үргэлжлэх хугацаа тус бүр 3 минутаас илүүгүй байна. Шалгалтад оролцогчидтой Шалгалтын комисс цахимаар асуулт тавьж, хариултыг цахимаар авна. /“zoom”, “skype” зэрэг программ ашиглана./


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

17 a

18 20

20

Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад оролцогчдоос зөвхөн тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалт авах бөгөөд аар дараах тусгайлсан горимоор зохион байгуулна;

Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэгийн шалгалтын агуулга 15 сорилтой, үргэлжлэх хугацаа 15 минутаас илүүгүй;

Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалт нь Шалгалтын комиссын нарийн бичгийн даргын хяналтан дор явагдана.

Төрийн албаны шалгалт эхлэхийн өмнө Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга шалгалтад оролцогч төрийн албан хаагч, иргэдийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоол, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-аас танилцуулна.

b

Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтын агуулга 15 сорилтой, үргэлжлэх хугацаа 15 минутаас илүүгүй байна.

19 21

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас төрийн албаны шалгалтын цахим программд хандах эрхийг Шалгалтын комиссын нарийн бичгийн даргад тусгайлан үүсгэж өгнө.

Шалгалтын комиссын дарга, гишүүд төрийн албаны шалгалтын явцад /“zoom”, “skype” зэрэг программ ашиглана/-ын тусламжтайгаар хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд шалгалтын танхимд орж ажиллаж болно.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


21

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

22 24

Шалгалтын комисс шалгалтын үйл явцыг камерын бичлэгээр баримтжуулж, Салбар зөвлөл зохих ёсоор архивлан хадгална.

Салбар зөвлөл нь шалгалт зохион байгуулсан 7 хоног бүрийн дүн мэдээг Баасан гарагт цахим шуудангаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

23

Шалгалтын комисс шалгалтын тайлан бичиж, шалгалт дууссанаас хойш ажлын нэг өдөрт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд хүргүүлнэ.


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

22

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙН ҮЕД АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ (АТТ)-ЫГ ЦАХИМААР ХЭРХЭН АЛБАЖУУЛЖ БОЛОХ ВЭ?

АТТ-ын төсөл болон холбогдох материалыг албан тоотоор хүлээн авснаас хойш загвар файл хүргүүлэх, хуралд бэлтгэх, харьцуулалт бэлтгэх, засварлах бүх ажилбарыг албан имэйл хаягаар цахим архив үүсгэх байдлаар хийж гүйцэтгэнэ.

АТТ-ыг батлах зөвшөөрөл хүссэн байгууллагын хариуцсан албан тушаалтантай албан имэйлээр болон бусад цахим аргаар шуурхай харилцаа холбоо тогтооно.

АТТ-ын төсөл болон холбогдох материалыг албан тоотоор хүлээн авснаас хойш загвар файл хүргүүлэх, хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэх, засварлах бүх ажилбарыг албан имэйл хаягаар харилцаж гүйцэтгэнэ.

Хуралдаанаар хэлэлцүүлсний дараах засвар өөрчлөлт, хяналтыг албан имэйл хаягаар харилцаж гүйцэтгэх бөгөөд эцсийн хяналтыг хийсний дараа албажуулан, 2 хувь хэвлэж шуудангаар хүргүүлнэ. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар албан тушаалын тодорхойлолтын төслийг хэлэлцүүлэхэд уг асуудлыг боловсруулсан холбогдох байгууллагын албан тушаалтныг цахим хурлын технологи (Zoom video conferencing) ашиглан оролцуулах, хурлаас гарсан зөвлөмж, АТТ-д хийх өөрчлөлтийн саналыг цахим технологи (Slack, Able, Email, Facebook group, Zoom video conferencing) ашиглан шуурхай түгээх.

Хуралдаанаар хэлэлцүүлж, албажуулсан АТТ болон баталсан тогтоолыг хүргүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөлийн тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан гүйцэтгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


23

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААНД ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ? 1. ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ Төрийн албаны арга зүйн болон зорилтот сургалтыг төрийн байгууллагаас ирүүлсэн захиалгыг үндэслэн тусгайлсан, эсхүл хэсэгчилсэн байдлаар үе шаттай хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим болон бусад хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор зохион байгуулна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Удирдлагын академийн танхимын сургалтыг зогсоосон учир төрийн албан хаагчдын сургалтын тасралтгүй байдлыг хангаж, төрийн албан хаагчдын чиглүүлэх, мэргэшүүлэх дунд хугацааны болон мэргэшүүлэх багц сургалтыг зайнаас, онлайн хэлбэрээр зохион байгуулна.

2. СУДАЛГААНЫ АЖИЛ Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр болон төрийн албатай холбогдох судалгааны мэдээллийг цахимаар авч нэгтгэн боловсруулна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

24

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙН ҮЕД ЦАХИМ ХУРАЛ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ? НЭГ: ZOOM ПРОГРАМ АШИГЛАЖ ЦАХИМ ХУРАЛ ХИЙХ ЗААВАР • •

Zoom хурал зохион байгуулах заавар Zoom хуралд оролцох заавар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


25

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ZOOM ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР 1. Zoom.us сайтруу орох

4. Хурал зохион байгуулах сонголт хийсний дараа бүртгэл үүсгэх (Sign Up Free), бүртгэлтэй бол нэвтрэх цонх (Sign in) гарч ирнэ.

2. “Host a meeting” товчийг дарах

5. Шинээр бүртгэл үүсгэхийн оронд Gmail, эсвэл Facebook хаягаараа нэвтэрч болно.

3. Товчийг дарахад гурван сонголт гарч ирнэ. Аль нэгийг сонгоно: Дүрсгүй (Video off) Дүрстэй (Video on) Компьютерын дэлгэцийг харуулах (Screen share)

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

5.1 Google, Facebook-ийг дарсан тохиолдолд тухайн сайт-руу нэвтрэх цонх гарч ирнэ. Тэндээс өөрийн хаягийг сонгож Zoom-д нэвтрэх боломжтой.


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

26

ZOOM ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР 6. #4 алхмын дагуу “Sign Up Free” сонголтыг хийсэн бол төрсөн огноогоо оруулах цонх гарч ирнэ.

9. Танд Zoom-с email ирнэ. Хэрэв email ирдэг “Inbox” дотор байхгүй бол “Spam” фолдерийг шалгана.

7. Дараа нь өөрийн email-г бичиж, “Sign Up” товчийг дарна.

10. Zoom-с ирсэн email-ийг нээж, “Activate Account” товчийг дарна.

sign up

8. Товчийг дарсны дараа Zoom-с таны бичсэн email-рүү баталгаажуулах email илгээнэ.

11. Товч дээр дарахад “Та сургуульд ажилладаг уу” асуулт гарч ирнэ. Тийм (Yes), Үгүй (No) сонголтын аль нэгийг хийж, “Continue” товчийг дарна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


27

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ZOOM ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР 12. Зохих мэдээллийг оруулж, “Continue” товчийг дарна. Нууц үг нь: 8 тэмдэгтээс бүрдэх (том болон жижиг үсэг, тоо холилдсон байх)

14. Одоо “Start Meeting Now” товч, эсвэл цэнхэр өнгөөр харагдах вэб хаяг дээр дарахад Zoom уулзалт/хурлын өрөө нээгдэнэ.

НЭР ОВОГ НУУЦ ҮГ НУУЦ ҮГИЙГ ДАВТАЖ БИЧИХ

13. Энэ цонхонд “Skip this step” товчийг дарна.

15. Товчийг дарахад шинэ цонх нээгдэнэ. Энд “Open Zoom Meetings” товчийг дарна.

15.1 Хэрэв #15 алхамд дурдсан цонх гарч ирэхгүй байвал доор байх “Download & run Zoom” товчийг дарж Zoom программыг татаж авна. Уг программ нь вэб сайттайгаа ижил үүрэг гүйцэтгэдэг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

28

ZOOM ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР 15.2 “Download & run Zoom” товчийг дарсан бол татаж авсан “Zoom”-ийн файлыг ажиллуулна. Программ өөрөө автоматаар ажиллаж компьютерт суудаг. Суулгаж дууссаны дараа #14 алхамыг давтана.

16. Zoom программ нээгдэж энэ цонх гарч ирнэ. Zoom-ийг ашиглахад микрофон шаардлагатай. Микрофонтой чихэвч таны компьютерт залгаатай, эсвэл зөөврийн компьютер дээр ажиллаж байгаа бол “Join with Computer Audio” товчийг дарна.

17. Zoom хурал/уулзалтын өрөө одоо ажиллаж эхэллээ. Хүмүүсийг өрөөнд оруулахад “Invite Others” товчийг дарна Энэ зааврын дагуу бид Zoom-д үнэгүй бүртгэл үүсгэсэн. Үнэгүй бүртгэлээр Zoom хурлын үргэлжлэх хугацаа 40 минутын хязгаартай байдаг. 40 минут өнгөрөхөд хурал автоматаар хаагдах боловч хурлын өрөөг дахин нээж, ахин 40 минут хуралдах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


29

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ХОЁР: ZOOM ХУРАЛД ОРОЛЦОХ ЗААВАР 1. Email-ээр ирсэн Zoom уулзалтын урилга email-ийг нээнэ.

2. Email доторх вэб хаяг дээр дарна Хурлын хаяг (Meeting ID) Хурлын нууц үг (Password)-ийг хуралд нэвтрэхэд ашиглана.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

30

ZOOM ХУРАЛД ОРОЛЦОХ ЗААВАР 3. Email дэх дотор вэб хаяг дээр дарахад энэ цонх нээгдэнэ. Энд “Open Zoom Meetings” товчийг дарна.

3.1 Хэрэв #3 алхамд дурдсан цонх гарч ирэхгүй байвал доор байх “Download & run Zoom” товчийг дарж Zoom программыг татаж авна.

3.2 “Download & run Zoom” товчийг дарсан бол татаж авсан “Zoom”-ийн файлыг ажиллуулна. Программ өөрөө автоматаар ажиллаж компьютерт суудаг. Суулгаж дууссаны дараа #3 алхамыг давтана.

4. Zoom програмыг нээхэд “Join a Meeting” товч дээр дарна

5. Email-ээр ирсэн уулзалтын хаяг, нууц үгийг хийснээр хуралд нэвтэрнэ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


31

КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

ZOOM ХУРАЛД ОРОЛЦОХ ЗААВАР

6. Zoom программ нээгдэж энэ цонх гарч ирнэ. Zoom-ийг ашиглахад микрофон шаардлагатай. Микрофонтой чихэвч таны компьютерт залгаатай, эсвэл зөөврийн компьютер дээр ажиллаж байгаа бол “Join with Computer Audio” товчийг дарна.

7. Алхам #6-ийн зурагт байсан Дэлгэц хуваах сонголт (Screen Share)-ийг ашиглан хуралд оролцогчдод дүрс үзүүлж болно.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Компьютерийн дэлгэц, цагаан самбар презентаци, вэб хуудас зэрэг хэд хэдэн сонголт энд бий.


КОВИД-19: ТӨРИЙН АЛБА

32

ОЛОН НИЙТИЙН УУЛЗАЛТ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР COVID-19-ИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ САНАМЖ: Үйл ажиллагааг зохион байгуулж буй газар, байгууллагын удирдлагуудад хандаж зохион байгуулалтын талаар мэдээлэл зөвлөмж авах; Халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангаж, зохих арга хэмжээг авах. Үүнд:

Уг үйл ажиллагааг биеэр очих хэлбэрээр зохион байгуулах зайлшгүй шаардлагатай эсэх

Оролцох хүний тоог цөөрүүлэх боломжтой эсэх

Эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээ зөвлөмжтэй танилцаж, онцгой нөхцөлд холбоо тогтооход бэлэн байх.

Ариун цэврийн цаас, гар ариутгах бодис зэрэг эрүүл ахуйн хэрэгслийг оролцогчдод хүрэлцээтэй хэмжээгээр нөөцлөх. Хүн бүрт амны хаалт зүүлгэх.

COVID-19-ийн тархалтын мэдээг тогтмол авах. Өвчний шинж тэмдэг илэрсэн буюу эрүүл мэндийн хувьд хэвийн бус байгаа хүнийг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалах.

Үйл ажиллагааны зохион байгуулагч, оролцогч, бараа үйлчилгээгээр хангагч, зочид төлөөлөгч зэрэг бүх хүний утасны дугаар, e-mail, хаяг байршил зэрэг холбоо барих мэдээллийг цуглуулах. Шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрүүл мэндийн байгууллагатай хуваалцана гэдгийг хүмүүст таниулж, уг нөхцөлтэй санал нийлэхгүй хүнийг үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


МАШ ХУРДАЦТАЙ ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ӨНӨӨГИЙН VUCA ОРЧИНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭ, УЛАМЖЛАЛТ БУС АРГА БАРИЛААР АЖИЛЛАХ СЭДЛИЙГ ӨДӨӨХ ҮҮДНЭЭС БОДЛОГЫН ИННОВАЦИ 2020 АРГА ХЭМЖЭЭГ 2020 ОНЫ 04.27-09.05-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.


АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НИЙТ 37 БАЙГУУЛЛАГААС 54 ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВСАН БӨГӨӨД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АВТО З О ГС О О Л , М А Л Ч Д Ы Н И Р Э Э Д Ү Й Н ОРЛОГЫГ БАТАЛГААЖУУЛАХ, АВТО ОСЛЫГ БУУРУУЛАХ, БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ, ХАМТАЧ, БҮТЭЭЛЧ СОЁЛЫГ ӨДӨӨХ, ИРГЭДТЭЙ БАЙНГЫН ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙХ АСУУДЛУУДЫГ ХӨНДСӨН 9 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР СОНГООД БАЙНА.

... бодлого төлөвлөлтийн чиглэлээр энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь ... төрийн албан хаагч бидний хувьд сайшаалтай байна. Цаашид ч ийм төрлийн төслийг зарлан төрийн албан хаагчдаа бодлогоор уралдуулах, идэвхжүүлэх нь шинэлэг санаа гарахаас гадна хэвшсэн дадал зуршлаасаа салах, арай өөр өнцгөөр харах, өөрийгөө илүү өөр түвшинд нээх зэрэг олон олон боломжийг олгож байна гэж залуу хүний хувьд харж байна... (оролцогчийн сэтгэгдлээс)


33

КОВИД-19: ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР Коронавирус (COVID - 19)-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл авах утас: 80086829 (24 цагаар) Коронавирус (COVID - 19)-н шинж тэмдэг ажиглагдвал эмнэлэгт очилгүй 103, Халдварт өвчин судлалтын төвийн 100, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 7028-4393, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000, Нийгмийн эрүүл мэндийн үндэстний төвийн 119, Эрүүл мэндийн яамны 11-323002 утсаа зөвлөгөө авна уу. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

https://nema.gov.mn/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

https://www.mohs.mn/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ КОВИД-19 ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС

https://covid19.mohs.mn/

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

https://www.nccd.gov.mn/

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН КОВИД-19 ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС

https://www.nccd.gov.mn/

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

https://gia.gov.mn/53/item/655

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ. COVID 19: ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС

http://www.mas.ac.mn/

БАРУУН БҮС Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар:

http://khoa.nema.gov.mn/

Увс: Баян-Өлгий: Завхан: Говь-Алтай:

http://uvs.nema.gov.mn/ http://boa.nema.gov.mn/ http://za.nema.gov.mn/ http://ga.nema.gov.mn/

ХОЙД БҮС Орхон аймгийн онцгой байдлын газар: Хөвсгөл: Дархан-Уул: Сэлэнгэ: Архангай: Булган: Төв:

http://or.nema.gov.mn/ http://khu.nema.gov.mn/ http://da.nema.gov.mn/ http://sea.nema.gov.mn/ http://ar.nema.gov.mn/ http://bua.nema.gov.mn/ http://tuv.nema.gov.mn/

ЗҮҮН БҮС Зүүн бүсийн төв Дорнод: Хэнтий: Сүхбаатар:

http://do.nema.gov.mn/ http://khe.nema.gov.mn/ http://su.nema.gov.mn/

ӨМНӨД БҮС Өмнөд бүсийн төв Өмнөговь: Баянхонгор: Өвөрхангай: Дундговь: Говьсүмбэр: Дорноговь:

http://um.nema.gov.mn/ http://bkh.nema.gov.mn/ http://uv.nema.gov.mn/ http://du.nema.gov.mn/ http://go.nema.gov.mn/ http://dg.nema.gov.mn/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


КОВИД-19: ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

УЛААНБААТАР БҮС Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт араг зүйн төв: Нийслэлийн аврах анги – 105: Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс: Багахангай: Баянгол: Баянзүрх: Налайх: Сонгинохайрхан: Сүхбаатар: Хан-Уул: Чингэлтэй:

http://gamshgiinsurgalt.ub.gov.mn/ http://naa-105.ub.gov.mn/ http://bnd.nema.gov.mn/ http://bhd.nema.gov.mn/ http://bgd.nema.gov.mn/ http://bzd.nema.gov.mn/ http://nd.nema.gov.mn/ http://shd.nema.gov.mn/ http://sbd.nema.gov.mn/ http://hud.nema.gov.mn/ http://chd.nema.gov.mn/

ОБЕГ-Н ХАРЪЯА НЭГЖҮҮД Үндэсний аврах бригад: Гамшиг судлалын хүрээлэн:

http://www.uab.nema.gov.mn/ http://nema.dri.gov.mn/

34

http://nobg.nema.gov.mn/

АЙМГУУДЫН ЦАХИМ ХУУДАС Хөвсгөл: Ховд: Увс: Баян-Өлгий: Завхан: Говь-Алтай: Орхон: Дархан-Уул: Сэлэнгэ: Архангай: Булган: Төв: Дорнод: Хэнтий: Сүхбаатар: Өмнөговь: Баянхонгор: Өвөрхангай: Дундговь: Говьсүмбэр: Дорноговь:

http://khovsgol.gov.mn/ http://khovd.gov.mn/ http://www.uvs.gov.mn/ http://www.bayan-olgii.gov.mn/ http://zavkhan.gov.mn/ http://govi-altai.gov.mn/ http://www.erdenet.mn/ http://darkhan.gov.mn/ http://selenge.gov.mn/beta/ http://arkhangai.gov.mn/ https://www.bulgan.gov.mn/ http://tov.gov.mn/ https://www.dornod.gov.mn/ http://khentii.mn/ https://sukhbaatar.mn/home http://www.omnogovi.gov.mn/ https://www.bayankhongor.gov.mn/ http://www.uvurkhangai.mn/ http://www.dundgovi.gov.mn/ http://govisumber.gov.mn/ https://www.dornogovi.gov.mn/intro/

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага: Коронавирус (COVID-19) тархалт: Улс орнуудад зориулсан техникийн зөвлөмж Коронавирус (COVID-19): guidance (COVID-19) Аялалын зөвлөмж: Коронавирусыг тойрсон судалгаанууд (COVID-19):

www.who.int https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019

Коронавирус (COVID-19) Олон нийтэд зориулсан зөвлөгөө-Буруу ойлголтыг илчлэх нь: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (2019). Дэлхийн Ханиадны Стратеги 2019-2030:

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/technicalhttps://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/travel-advice https://www.who.int/emergencies/diseases/ novel-coronavirus-2019/globalresearch-on-novel-coronavirus-2019-ncov

https://www.who.int/emergencies/ diseases/novel-coronavirus-2019/advice-forpublic/myth-busters https://www.who.int/influenza/global_influenza_strategy_2019_2030/en/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ Монгол Улсын төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах чиг үүрэгтэй, хамтын удирдлагын зарчмаар, хараат бус, бие даасан байдлаар ажиллаж, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл юм. Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж өгөх, төрийн албанд чадахуйн зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, төрийн албаны сонгон шалгаруулалт явуулж шаардлага хангасан иргэдээс төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, гүйцэтгэлийг хангуулах, маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг барагдуулах, хүний нөөцийн аудит хийх, төрийн албаны чадавх, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр. Утас: 976-51-264216 Факс: 976-51-264460 info@csc.gov.mn www.csc.gov.mn

Profile for Tuguldur Sukhbaatar

Covid 19  

Covid 19  

Advertisement