Issuu on Google+

Шинээр гарын авлагууд ирлээ Хууль зүйн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хууль зүйн их, дээд сургуулиудад судлах мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрт зориулсан гарын авлагууд боловсруулан гаргасан. Тус гарын авлагуудыг манай номын санд хандивласан бөгөөд багш, оюутнуудын хүртээл болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй: Гарын авлага. / Боловс. Б. Алтангэрэл, Р. Оюунбадам. –УБ, : BCI, 2013. -156 х. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн хичээлийн гарын авлагын агуулга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйнүндсэн асуудал, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, тухайн хичээлийн заах арга зүйн асуудлыг тодорхой болгоход чиглэгдсэн байна. 67.409

Данс:13786-13935

Ш-97 Эдийн засгийн захиргааны эрх зүй Г. Банзрагч . Эдийн засгийн захиргааны эрх зүй: –УБ,: Пронта ХХК, 2013. -238х. Энэхүү номонд эдийн азсгийн захиргааны эрх зүй гэдэгт нийтийн захиргаанаас эдийн азсгийн үйл явцыг удирдан чиглүүлэх, дэмжих, хамгаалах зорилгоор захирамжлах, зөвшилцөх, бодитойгоор хэрэгжүүлэх хэлбэрээр нөлөөлөх эрх зүйн үндэс буюу захиргааны эрх хэмжээ, чиг үүрэг, түүнчлэн эдийн азсгийн харилцаанд оролцогчдод эрх үүргийг бий болгосон нийтийн эрх зүйн хэм хэмжээнүүдийн нийлбэр цогцыг тусгасан байна. 67.402 Б-25

Данс:13486-13635


Эдийн болон эдийн бус баялагийн эрх зүй Д. Энхзул, Д. Янжинхорлоо. Эдийн болон эдийн бус баялагийн эрх зүй: Гарын авлага. –УБ,: BCI, 2013. -92х. Энэхүү гарын авлага нь оюутнуудад эдийн болон эдийн бус баялагийн эрх зүйн үндсэн ухагдахуунуудыг ойлгомжтой, хялбар хэлбэрээр тайлбарлан таниулах, тодорхой сэдвийн хүрээнд олж авсан мэдлэгтээ тулгуурлан цаашид бие даан гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай суурь ойлголтуудыг өгөх, хууль хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн болно. 67.404.1

Данс:13936-14085

Э-17 Иргэний эрх зүй Иргэний эрх зүй: Гарын авлага. /Боловс. Ш. Ариунбилэг, Б. Буянхишиг. Зөвл. Б.Тэмүүлэн .–УБ,: BCI, 2013. -118х. Энэхүү гарын авлагаар дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд 2008 онд боловсруулагдсан иргэний эрх зүйн ерөнхий ангийн хичээлийн жишиг хөтөлбөрт тулгуурлан тус салбарын гол чухал хэрэглэгдэхүүнийг лекц, семинарын 40 цагт багтаан хүргэхийг зорьжээ. 67.404

Данс: 13636-13785

И-78 Философи Философи: Гарын авлага. /Боловс. М. Отгонбаяр, Б. Дагзмаа, Л. Өнөржаргал, Т. Энхтунгалаг, Б. Галиндэв. –Уб,: Содпресс, 2013. -120х. Энэхүү гарын авлагыг бүтээхэд ажилласан багийнхан хууль зүйн сургалт явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзаж ярилцах, семинар хийх, социологийн судалгаа явуулах, тухайн сургуулиуд дээр заагдаж буй философийн хичээлүүд дээр анализ хийх , Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын философийн хичээлийн хөтөлбөртэй харьцуулах, тэдгээр орнуудын их дээд сургуульд ашигдаж буй философийн сурах бичгүүдийг орчуулах зэрэг ажлуудыг хийсний үр дүнд энэхүү гарын авлагаа гаргасан.


87я73

Данс:1079-2603

Ф-56 Эрх зүйн философи Эрх зүйн философи: Гарын авлага. /Боловс. Г. Агар- Эрдэнэ, Л. Банзрагч. –УБ, : BCI, 2013. -184х. Энэхүү гарын авлага нь хууль зүйн шинжлэх ухааныг судалж, эрх зүйн сэтгэлгээний соёлыг эзэмших “Шударга ёсны онол” болох “Эрх зүйн философи”-ийг судлахад хэрэглэгдэх болно. Эрх зүйн философи нь хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийн явцад нийгмийн харилцааг зохицуулах хамгийн зохистой, зөв, шударга эрх зүйг бий болгохын тулд үнэний эрэл хайгуул хийсний үр дүнд эрх зүйн үнэт зүйл, танин мэдэхүнй бие даасан онолын чиг хандлагуудыг боловсруулан бүтээсэн нь өнөөгийн хууль зүйн шинжлэх ухааны онол- арга зүйн үндэс болж байна. 87.3

Данс:12684-12833

Э-81 Логик Логик: Гарын авлага. /Боловс. М. Отгонбаяр, Л. Өнөржаргал, Т. Энхтунгалаг. –УБ,: Содпресс, 2007. -108х. Энэхүү гарын авлагыг болосруулахдаа логикийн хичээлийн агуулгыг эрх зүйн мэргэжлийн онцлогтой нь холбох гол зорилго тоавьсан ба үүний тулд ялангуяа семинар дадлагын хичээлээр тухайн сэдэвт холбогдох жишээ, дасгалыг эрх зүйн мэргэжлийн дагуу сонгон авахыг хичээжээ. Энэхүү гарын авлага нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт нь энэ хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага, хичээлийн зорилго , хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө болон бүлэг тус бүрээр лекц семинарын хичээлийн сэдэв, үндсэн нэр томъёо , агуулга, хэлэлцүүлэг, давтлагын асуултууд, ном зүйг тодорхой заасан. Харин хоёрдугаар хэсэгт лекц, семинарын хичээл тус бүрийн агуулгын үндсэн материалыг тусгасан. 87.4я73 Л-68

Данс: 1567-1683


Криминалистик Криминалистик: Гарын авлага. /Боловс. Б. Лхагвасүрэн, Н. Баясгаланбат. –УБ.BCI, 2013. -162х. Энэ гарын авлагыг эрх зүйн бакалаврын хамгийн энгийн түвшинд боловсруулсан ба криминалистик хичээл нь эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутны заавал судалвал зохих мэргэшүүлэх хичээл юм. 67.52

Данс: 13284-13433

К-82 Криминологи Криминологи: Гарын авлага. /Боловс. Г. Эрдэнэбат, Б. Батзориг, Г. Туяа. –УБ. BCI, 2013. -62х. Энэхүү гарын авлага нь криминологи хичээлд хэрэглэгдэх криминологийн хичээлийг судалснаар урьд болон одоо судалж буй хичээлүүдээр олж авсан мэдлэг дээр тулгуурлан нийгмийн сөрөг үзэгдэл, гэмт бие хүн, тэдгээрийн онцлог, үүсэн бий болох хүчин зүйлсийг шинжлэх ухаанч байр сууринаас судлан, түүнд тулгуурлан аливаа шийдвэр (хууль дүрэм батлан гаргах, өөрчлөх, хүчингүй болгох, эрүүгийн хуулийг амьдрал дээр бодит байдлаар хэрэгжих боломжоор хангах ) гаргах ур чадварыг оюутан, сонсогчид эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. 67.51

Данс: 12989-13133

К-82 Хууль зүйн клиник Хууль зүйн клиник: Гарын авлага. / Боловс. Н. Туяа, М. Ариунаа. –УБ. BCI. 2013. -157х. Энэхүү сургалтын гарын авлага нь хууль зүйн клиникийн үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх, хууль зүйн асуудлаар тайлбар, лавлагаа, клиникийн хэрэг бүрдүүлэх ажиллагаа, үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө, хууль зүйн баримт бичгийн эх бэлтгэх, шүүхийн мэтгэлцээн, хууль зүйн бусад туслалцаа гэсэн агуулгын хүрээнд хууль зүйн оюутны эзэмших практик ажлын ур чадварт суралцах арга зүйн судвийг багтаажээ. 67.5 Х-75

Данс: 12066-12214


Олон улсын нийтийн эрх зүй Олон улсын нийтийн эрх зүй: Гарын авлага. / Боловс. Ч. Сарангэрэл, С. Ганхуяг. –УБ. Соёмбо принтинг. 2007. -150х. Энэхүү гарын авлагыг Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал болон орчин үеийн олон улсын эрх зүйд уялдуулан боловсруулжээ. Олон улсын нийтийн эрх зүй хичээлийг Хууль зүйн их, дээд сургуулийн олон улсын эрх зүйн мэргэжлийн бус ангиудад үзэх учир гарын авлаг гүнзгийрүүлсэн сургалт биш, анхан шатны суурь мэдлэг олгоход зориулж, эрх зүйч мэргэжлээр суралцагсдад аль болох хялбар дөхөм болгох чиглэл баримталсан байна. 67.412. О-29

Данс:1229-1258, 1851-1965


Шинээр гарын авлага ирлээ