Issuu on Google+

1. МУИС-ийн ХЗС-ийн номын сангийн үйлчилгээний дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Монгол Улсын Сангийн Сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, МУИС-ын хууль зүйн сургуулийн Номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ 2.1 МУИС-ийн ХЗС-ийн номын сан нь өөрийн өөрийн сургуулийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, оюутан, сургуулийн ажилтан нарт үйлчилнэ. 2.2 Номын сан нь номын сангийн цогц программ “коха” программыг үйл ажиллагаандаа бүрэн ашиглана; 2.3 Уншигчид номыг цаасан болон электрон каталогийг ашиглаж номыг хайна. 2.4 Уншигч нь уншигчийн цахим үнэмлэх нээлгэснээс эхлэн коха программд гишүүнчлэлтэй болох ба уншигч өөрийн сиси айди дугаараар нэвтрэн орж өөрийн номын сангаар үйлчлүүлсэн түүх, номын сангийн зүгээс зарлаж буй мэдээ мэдээлэлтэй бүрэн танилцах боломжтой. 2.5 Номын сангийн ажилтан нь интернэт болон электрон каталоги ашиглан уншигчдад лавлагаа- мэдээлэл өгч үйлчилнэ. 2.6 Уншигч нь хичээлийн жилийн улирал бүрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн тохиолдолд тойрох хуудас зуруулна. Гурав. Чөлөөт сонголттой уншлагын танхимын үйлчилгээ 3.1 Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ. 3.2 Уншлагын танхимд зөвхөн зөөврийн компьютер, өөрийн өмчлөлийн ном, цаас, дэвтэр, үзэг, балтай орохыг зөвшөөрнө. Цүнх, тор, овортой бусад эд зүйлсийг тээш хадгалах шүүгээнд хадгалуулна.


3.3 Уншигч 3 хүртэлх номыг чөлөөт сонголтын тавиураас сонгож, номын сангийн ажилтанд бүртгүүлэн ашиглах ба ашиглаж дууссаныхаа дараа эргүүлэн тушааж, дахин 3 хүртэлх номыг авч ашиглаж болно. 3.4 Уншигч нь уншлагын танхимаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. 3.5 Ном хэвлэл болоод бусад материалын бүрэн бүтэн байдлыг номын сангийн ажилтны дэргэд шалгаж авах ба гэмтэлтэй бол номын сангийн ажилтанд мэдэгдэж солих буюу зохих тэмдэглэгээг хийлгэнэ. 3.6 Номын сангаас авсан номыг бусдад дамжуулахыг хориглоно. 3.7 Уншигч нь уншлагын танхиын ном сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч хувилна. Диссертаци, магистрын ажлыг хувилан олшруулахыг хориглоно. 3.8 Хэрэв уншигч ном, хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиололд “Номын сангийн ном нөхөн төлөх журам”-ын дагуу номын санг хохиролгүй болгоно. 3.9 Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн эд хөрөнгийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно. 3.10 Уншлагын танхимын ном сурах бичиг, болон гарын авлагыг номын сангийн ажилтанд мэдэгдэлгүй гэрээр авч явсан тохиолдолд тухайн уншигчийн номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1 ном 1 хоноход 7 хоногоор түр түдгэлзүүлнэ.


Дөрөв. Фондоор буюу гэрээр ном олгох үйлчилгээ 4.1 Уншигчийн эрх үүссэн үйлчлүүлэгч бүрт гэрээр ном олгоно. 4.2 Фондоос гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлтийг харгалзан 1-3 нэр төрлийн номыг доорх хугацаанд олгоно. Үүнд: Уншигчийн төрөл

20-иос дээш хувьтай

10-15 хувьтай ном

5-10 хувьтай ном

5-аас доош хувьтай

Багш, ажилтан

улиралаар

улиралаар

7 хүртэлх хоногоор

7 хүртэлх хоногоор

докторант

улиралаар

3 хүртэлх хоногоор

залаар

заалаар

магистр

улиралаар

3 хүртэлх хоногоор

залаар

заалаар

оюутан

улиралаар

3 хүртэлх хоногоор

залаар

заалаар

Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 3.10 д заасны дагуу хувилан эрхийг нь түр түдгэлзүүлнэ. 4.3 Ховор, цөөн хувьтай, үнэтэй ном товхимол/ ном товхимол гэдэгт нэвтэрхий толь, хуулийн эмхтгэл, эрх зүйн сэтгүүл гэх мэт орно/ зэргийг гэрээр олгохгүй. Номын сангийн ажилтан электрон каталогиос шүүн тухайн ном, товхимол хэдэн хувьтайг харан гэрээр олгох эсэхийг шийдвэрлэнэ. 4.4 Номын сангийн ажилтан нь номыг гэрээр олгох болон эргүүлэн авахдаа тухайн номыг бүрэн эсэхийг нь нягтлан шалгана. 4.5 Тогтоосон хугацаанд номбуцаан өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохиолдолд номын санд мэдэгдэж бүртгэсэн үнийг 3-5 дахин өсгөн төлөх эсвэл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгөх

Тав. Номын сангийн ажиллах цагийн хуваарь 5.1 Номын сангийн ажиллах цагийн хуваарь Даваа- Баасан гарагт 9.00-19.00 цаг


Бямба, Ням гарагт амарна

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх 6.1 Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө. 6.2 Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд номын сангийн ахлах ажилтан, МУИС-ын төв номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.?????? 6.3 Ном сурах бичиг, CD, аудио хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн , Үүнд: •

Ном хэвлэлийн 5-аа дээш хуудас урагдаж гэмтсэн

Хавтас нь бшрэн салж ашиглах боломжгүй болсон

Номын хуудас дээр зурж тэмдэглэсэгн

Зураг, схем, диаграмыг тасдаж авсан

VD, аудио хуурцагыг дахин ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хоихрлыг барагдуулна. Өмнөх оныхыг өгөхийг хориглоно.

6.4 Номын ижил хувь олдоогүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүрийн хичээлийн жилийн эхэнд номын сангаас шинэчилэн гаргана 6.5 Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй аудио хуурцаг авахгүй 6.6 Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил номыг авах эсвэл уг номын агуулга үнийг харгалзан үзэж 1 ширхэг номоор дүйцүүлэн авна. 6.7 Уншигч үрэгдүүлсэн номынхоо төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахдаа үнийн дүнг 3-5 нугалж төлнө.


6.8 Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

7. Уншигчийн эрх үүрэг 7.1 Уншигч нь дор дурдсан эрх эдэлнэ; 7.1.1 МУИС-ын ХЗС-ын профессор, багш, ажилтан, магистрант, докторант, оюутнууд тус номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх; 7.1.2

Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх;

7.1.3

Номын сангийн каталоги ашиглах, лавлагаа, ном зүйн ба бусад мэдээллийн үйлчилгээгээр хангагдах;

7.1.4

Номын сангийн фондоос ном болон бусад материалыг тодорхой хугацаагаар авч ашиглах;

7.1.5

Уншигч тухайн номын санд байхгүй өөрт хэрэгтэй байгаа номыг номын сангийн фондонд авахыг татгалзлын дэвтрээр дамжуулан санал болгох;

7.1.6

Номын санчтай холбоотой санал гомдол гаргах;

7.2 Уншигч дор дурдсан үүрэг хүлээнэ. 7.2.1 Уншигч нь номын сангийн дотоод дүрэм журмыг биелүүлэх; 7.2.2 Номын сангаас авч ашиглаж буй ном, материалын бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах; 7.2.3 Уншихаар авсан ном болон бусад материалыг эзэнгүй орхихгүй байх; 7.2.4 Номын сангийн ажилтангийн тавьсан шаардлагыг биелүүлэх; 7.2.5 Уншигч нь уншлагын танхимд утсаар ярих, чанга дуугаар хоорондоо ярих болон бусдад саад болохгүй байх; 7.2.6 Уншигч номын сангийн сандал, ширээ, болон бусад эд хогшилтой зөв боловсон харьцах;


7.2.7 Уншлагын танхимд саад болж буй хэн нэгэнд шаардлага тавих; 7.2.8 Бусад

8. МУИС-ийн ХЗС-ийн номын сангийн фонд бүрдүүлэлтийн журам


Журам