gadaad hel surah

Page 2

Гадаад хэлийг төгс сурахуйн нууц Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ? Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм. Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургуулиуд хэлний доод курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхлэдэг тул тэд хичээлийг эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл байна. Ингэснээр гадаад хэлийг эхлэн суралцагч цөөнгүй хүмүүс гадаад хэлийг сурна гэдэг авьяастай цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог. Манай гадаад хэлний сургалтыг хөндлөнгөөс ажиглаж байхад багш гаднаас орж ирээд хичээлийн эхний хэсэгт даалгавар шалгаж эхлэнэ. Гучин сурагчтай анги байна гэж бодоход улирлын дүн дөхсөн байвал асуугдаж гайгүй дүн авах гэсэн гурав дөрвөн сурагч бичвэрээ хальт мөлтхөн цээжилж асуугдаж байх зуур бусад нь өөр хичээл хийх, хоорондоо дэл сул юм ярих, онгоц буудах, хөзөрдөх зэргээр цагийг үр ашиггүй өнгөрөөж байдаг нь нууц биш. Хөөрхий ганц багш энэ бүхнийг хянах, чиглүүлэх боломж нөхцөл маруухан. Ингээд даалгавар шалгахад 10-15 минутыг зараад залгуулан шинэ хичээл зааж эхлэнэ. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даалгавар шалгаж байх үед эхлэсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн ийм байдалтай зугуухан эвлэрдэг бөгөөд өөрчлөе ч гэсэн аргаа мэдэхгүй, өөрчлөлөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Намайг бага дунд болон их сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байсан бөгөөд одоо ч байдал нэг их дээрдээгүй харин ч улам дордсон байх магадлалтай юм. Учир нь бидний бага залуу үед орос хэлний сургалтанд тухайн үеийн “Нам засгаас” ихээхэн анхаарч төрийн бодлогын хэмжээнд тавьдаг байсан тул орос хэлний сурах бичгүүд харьцангуй чанартай, багшлах боловсон хүчний чадавхи жигд өндөр байсан билээ. Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны биеэ дайчилж, чөлөөт цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чаддаг суралцагсдыг эс тооцох юм бол олонх нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч түүний хэрээр сурсан мэдсэн зүйлсээр хомс хоцордог. Хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл ихсэж байгаагийн эсрэг манай гадаад хэлний сургалтанд оршиж байгаа дээрх мэт назгай байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг “Амар хялбар сурах аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж өвөр түрийгээ түнтийлгэхийг санаархах боллоо. Би энэхүү гадаад хэлийг сурах дөт арга замын талаарх бэсрэг номондоо дээрх мэт хөнгөн хийсвэр “Арга зам” гэгч нь таны гадаад хэлийг сурах холын аянд төдийлөн тустай нөхөр байж чадахгүй, иймэрхүү үг яриа хэлний өндөр боловсролтой хүний амнаас гарах учиргүй гэдгийг онцлохын ялдамд манай өвөг дээдсийн буй болгож бидэнд өвлүүлсэн гадаад хэлийг сурах “Эртний монголын гэрийн сургалтын аргын” талаар цэгцтэй ойлголт өгөхийг хичээсэн болно. Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд “Эртний монголын гэрийн сургалтын


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.