Page 1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 8 сарын 16 өдөр

Улаанбаатар хот ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

/“Төрийн мэдээлэл”, 2012 он, №33/ 1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай: 1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;


15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд; 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд; 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД


Zasgiin gazriin bureldehuunii tuhai  
Advertisement
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you